Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2021/00141

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ш-Г-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С.Э-д холбогдох

******* оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “Орон сууц бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах, үл хөдлөх хөрөнгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Бие даасан шаардлага “*******” ХХК

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал, түүний өмгөөлөгч Б.*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, Б.Мөнгөнзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч Ш.Г-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Ш.Г- өөрийн худ ургийн хамаатан болох иргэн С.Э-д өөрийн өмчлөлийн ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол, 7-1 байрны 00  тоотод байрлах, улсын бүртгэлийн *******  дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэсэн. Миний бие дээрх орон сууцанд өнөөдрийг хүртэл амьдарч байгаа бөгөөд бэлэг хүлээн авагч С.Э- нь хөгшин настай намайг амьд ахуй цагт гудамжинд гаргах атгаг санаа агуулж үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 7 дугаар сард “*******”-ны өмчлөлд шилжүүлэн байрнаас минь хөөн гаргахаар улайрч байгаа нь намайг ноцтой гомдоож байна. ******* онд бэлэглэлийн гэрээ байгуулсныг мэдэж байсан, мөн зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрсөн ба С.Э- нь буцаан шилжүүлж өгнө л гэж байсан, *******ны өмчлөлд шилжүүлж, намайг байрнаас маань гаргах гэж байгаа нь бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэж үзэж байна. С.Э- нь *******ны зээлийн гэрээний үүргийг шаардсан нэхэмжлэлтэй хэрэгт эвлэрлийн гэрээ байгуулахдаа гуравдагч этгээд болох Ш.Г-ыг оролцуулаагүй байдаг. Иймд Иргэний хуулийн 200  дугаар зүйлийн 200 .1.1-д заасны дагуу ******* оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “Орон сууц бэлэглэлийн гэрээ”-г хүчингүй болгож, мөн хуулийн 200 .2-т заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг буцаан авахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Баяржаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: иргэн миний охин Г.Н-г   ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол, 7/1 дүгээр байрны 00  тоотод байрлах 14 м.кв талбайтай улсын бүртгэлийн *******  дугаарт бүртгэгдсэн 1 өрөө орон сууцыг ******* банканд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан. Гэтэл хариуцагчийн хүү А.Т- болон Г.Н-г   нар хоорондоо тохиролцож ******* банкны өрийг төлж уг байрыг үүргийн гүйцэтгэлээс чөлөөлж дээр нь мөнгө нэмж мөнгө зээлэхээр тохиролцсон байдаг.Гэтэл А.Т- өөрөө банканд ажилладаг тул болохгүй гээд эх С.Э-ийн нэр дээр ******* оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Орон сууц бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн бөгөөд миний ойлгосноор А.Т-гээс зээлсэн мөнгөнийхөө барьцаанд үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалж байгаа гэж ойлгон тэдний хүсэлтээр Худалдах, худалдан авах болон Орон сууц бэлэглэх гэсэн 2 төрлийн гэрээ байгуулсныг бэлэглэх гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. Дараа нь А.Т- ******* оны 6 дугаар сарын 22-ны өдөр Зээлийн гэрээг нөхөж байгуулсан бөгөөд нийт 5200 ам.долларыг зээлсэн гэрээг байгуулсан. Бид А.Т-гийн төлбөрийг бүрэн төлсөн гэж үзэж байгаа бөгөөд хамгийн сүүлд 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр түүний хүсэлтээр *******анд 29.99 доллар төлсөн байдаг. Ингээд төлбөрийг бүрэн төлсөн тул 2015 оноос эхлэн байрын буцаан шаардахад тэрээр *******анд барьцаалсан байгаа Зээлээ төлж дуусгаад танд буцаан өгнө гэж охин бид хоёрыг хуурсаар байсныг би мэдээгүй. Гэтэл тэрээр манай байрыг *******анд үүргийн гүйцэтгэлд барьцаалаагүй байсан бөгөөд шүүхийн шийдвэрээр төлөх болоход манай үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт санал төлбөрийг барагдуулсан болох нь хэргийн үйл баримтаас тодорхой боллоо. Иймээс бидний байгуулсан ******* оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Орон сууц бэлэглэлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэлд хамаарагдаж байх тул мөн хуулийн 57 дугаар зүйлд заасны дагуу хүчин төгөлдөр бусд хэлцэлд тооцуулах гэж урьд гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг өөрчилж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т- шүүхэд гаргасан тайлбартаа: Ш.Г- нь С.Э-д орон сууцыг худалдах зорилготой байсан бөгөөд ******* оны 3 дугаар сарын 31-ний өдөр орон сууц бэлэглэлийн гэрээ байгуулж, мөн өдрөө уг орон сууцыг худалдах-худалдан авах гэрээг байгуулсан байдаг. С.Э- нь уг орон сууцыг худалдан авах зорилгоор *******наас урт хугацааны зээл авсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*******” ХХК нь иргэн С.Э-тэй ******* оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 59000074 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 14,933 ам.долларыг жилийн 10.15 хувийн хүүтэй, 100  сарын хугацаатайгаар орон сууц худалдан авах зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул зээлийн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “*******” ХХК болон С.Э- нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсгийг үндэслэн эвлэрлийн гэрээ байгуулсан бөгөөд уг эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байна гэж шүүхээс дүгнэж Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2019/0095*******тай захирамжаар эвлэрлийн гэрээ баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. С.Э- нь дээрх эвлэрлийн гэрээнд заасан төлбөрийг төлөөгүй тул Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 101/Ш32019/0 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай Захирамж болон 101/ГХ2019/00 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас гарсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулж төлбөр төлөгч С.Э-ийн 40,279,753 төгрөгийн төлбөрийг барьцаа хөрөнгө болох Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороо, ******* хороолол, Барилгын 7-1 байрны 00  тоотод байрлах *******  улсын бүртгэлийн дугаартай, 14 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцаар хангуулж, “*******” ХХК-ийн өмчлөлд уг үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн. Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д “Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно” гэж, 109.3-т “Эрх шилжүүлэгч нь өмчлөгч бус этгээд байсан ч улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн хувьд уг эрхийг шилжүүлж байгаа этгээд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байна” гэж тус тус заасан байна.

“*******” ХХК болон С.Э- нарын хооронд Эвлэрлийн гэрээ байгуулагдах үед С.Э- нь тухайн үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь байсан бөгөөд түүнийг өмчлөгч биш, хөрөнгийг бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрхгүй этгээд байсан гэх ямар ч нотлох баримт байхгүй, ийм нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Мөн “*******” ХХК нь С.Э-д зээл олгох, түүний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалах, цаашлаад тухайн барьцаа үндэслэлээр бэлэглэлийг хүчингүйд тооцуулахаар маргах эсэхийг урьдчилан тооцоолох боломжгүй байсан бөгөөд хуульд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн хөрөнгийг барьцаалахыг хориглосон зохицуулалт байхгүй тул Ш.Г- болон С.Э- нарын хооронд байгуулагдсан ******* оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “Орон сууц бэлэглэлийн гэрээ” хүчингүй болсон ч “*******” ХХК нь Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 109 дүгээр зүйлийн 109.3-т тус тус заасны дагуу ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол, 7-1 дүгээр байрны, 00  тоот хаягт байрлах орон сууцны шударга өмчлөгч юм. Мөн иргэний хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагын үл хөдлөх эд хөрөнгийг гаргуулахтай холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, гуравдагч этгээд болох “*******” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөлгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Г- нь хариуцагч С.Э-д холбогдуулан ******* оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “Орон сууц бэлэглэлийн гэрээ”-г хүчингүй болгуулах, ******* дүүрэг, ******* хороо, ******* хороолол, 7-1 дүгээр байрны 00  тоотод байрлах, 14 м.кв талбайтай, улсын бүртгэлийн *******  дугаарт бүртгэгдсэн, 1 өрөө орон сууцыг буцаан авах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэлд хамаарагдах тул энэ хуулийн 57 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчилсөн.

 

Хариуцагч А.Т- “орон сууцыг анхнаасаа худалдан авах зорилгоор худалдах-худалдан авах гэрээ байгуулж, *******наас авсан урт хугацааны зээлийн гэрээний барьцаанд тавьсан, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргаж, нэхэмжлэлийн үндэслэл өөрчилсөн шаардлагад хариу тайлбар шүүхэд өгөөгүй болно.

 

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, зохигчдоос шүүхэд, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараас дараах нөхцөл байдал тогтоогдов.

 

1.    Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар:

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т-д шүүх хуралдааны товыг 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 15 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг 01 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд ирүүлсэн.

Хүсэлтэд хавсаргасан эмнэлгийн магадалгааг А.Т-г 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 01 дүгээр сарын 11-ний өдрүүдэд өвчтэй байсан гэх үндэслэлээр олгожээ.

Хариуцагчийн төлөөлөгч А.Т-д олгосон эмнэлгийн магадалгааны хугацаа дууссан, магадалгааг сунгагдаагүй, тэрээр шүүх хуралдаан товлосон цагт хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх талаар шүүхэд мэдэгдээгүй болно. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шүүх хуралдааныг хийж, түүний урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтган үзсэн болно. 

 

2. Хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцох шаардлагын талаар:

 

Эрхийн улсын бүртгэлийн *******  дугаарт бүртгэгдэж, ******* дүүрэг, ******* хороо, ******* хороолол, 7/1 дүгээр байрны 00  тоотод байрлах, 14 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр Ш.Г-, Г.Н-р , Г.Н-г   нар 2006 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогджээ./1-р хх-ийн 19, 147 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Ш.Г- түүний охин, хүү Г.Н-р , Г.Н-г   нар нь хариуцагч С.Э-тэй харилцан тохиролцож ******* оны 3 дугаар сарын 20-ны өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байна./1-р хх-ийн 194 дүгээр тал/

 

Уг гэрээгээр маргааны зүйл болох тухайн орон сууцыг худалдагч Ш.Г-, Г.Н-р , Г.Н-г   нар 25,000,000 төгрөгт тооцон худалдахаар, худалдан авагч С.Э- нь орон сууцны урьдчилгаа төлбөрт 7,500,000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл 17,500,000 төгрөгийг банкны зээлээр төлөхөөр харилцан тохиролцжээ. Дээрх гэрээний хүчин төгөлдөр эсэхийн талаар талууд маргаагүй, уг гэрээнээс татгалзаж, улмаар Ш.Г-, Г.Н-р , Г.Н-г   нар ******* оны 3 дугаар сарын 31-ний өдөр “Орон сууц бэлэглэлийн гэрээ”-гээр өөрсдийн өмчлөлийн орон сууцыг С.Э-д бэлэглэж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлснээр ******* оны 4 дүгээр сарын 01-ний өдөр дээрх орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ С.Э-ийн нэр дээр олгогдон Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр үүссэн байна. /1-р хх-ийн 50-51, 145-149 дүгээр тал/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч тал Ш.Г-, А.Т- нарын  хооронд ******* оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Зээлийн гэрээ-г халхавчлах, дээрх бэлэглэлийн гэрээг хийсэн тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргасан.

 

Зээлдүүлэгч А.Т- зээлдэгч Ш.Г- нарын хооронд 5,200 ам долларыг ******* оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2010 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд сарын 0.1 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцож ******* оны 6 дугаар сарын 02-ны өдөр Зээлийн гэрээ-г байгуулжээ. Дээрх зээлийн гэрээнд оруулан нөхцөл хэвээр дахин 4 жилийн хугацаатай сунгаж нэмэлт өөрчлөлт оруулжээ./2-р хх-ийн 50 дугаар тал/

 

 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлөөр тодорхойлох бусад эд хөрөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар хэмжээний эд хөрөнгө мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.”, энэ хуулийн  28******* зүйлийн  282.3-т “хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ.Энэ шаардлага хангаагүй бол хүү авах эрхээ алдана.” гэж заажээ.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч А.Т-гийн өмнө хүлээсэн үүргийг зээлдэгч Ш.Г- нь тогтоосон хугацаанд шударгаар гүйцэтгэж, гэрээ дуусгавар болж, талууд зээлийн гэрээний үүргийн биелэлтийн талаар маргаагүй.

 

Зохигчид бэлэглэлийн гэрээгээр орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхээр хэн аль тохирсон/ энэхүү нөхцөл байдлыг нэхэмжлэгч мэдэж байсан/, хариуцагч ******* оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “Орон сууц бэлэглэлийн гэрээ”-г улсын бүртгэлийн байгууллагад хандсанаар С.Э-ийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарч, улмаар уг орон сууцыг худалдан авах зорилгоор “*******” ХХК-тай урт хугацааны зээлийн гэрээ байгуулсан байна.

 

           Хариуцагч С.Э- “*******” ХХК-тай ******* оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 59000074 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ” байгуулж, уг гэрээний 1.1-д зааснаар гэрээний зорилго нь ******* дүүрэг, ******* хороо, ******* хороолол, 7-1 дүгээр байрны 00  тоотод байрлах, 14 м.кв талбайтай, улсын бүртгэлийн                  *******  дугаарт бүртгэгдсэн, 1 өрөө нийтийн орон сууцыг худалдаж авахад зориулан зээл олгох, банк уг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах, зээлдэгч зээлийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд банканд төлөх эрх, үүргийг хүлээхээр тохирчээ.

 

Хариуцагч С.Э- нь “*******” ХХК-иас 14,933 ам.долларыг жилийн 10,15 хүүтэй, 100  сарын хугацаатайгаар зээлж, эргэн төлөлтийг хийж байгаад зээлийн гэрээний үүрэг зөрчиж “*******” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 40,279,753 төгрөгийг гаргуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Тус шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2019/0095*******тай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, С.Э- нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөн, хуваарь гарган төлбөрийг төлөхөөр, эвлэрлийн гэрээний төлбөр төлөх хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг ******* дүүрэг, ******* хороо, ******* хороолол, 7-1 дүгээр байрны 00  тоотод байрлах, 14 м.кв талбайтай, улсын бүртгэлийн *******  дугаарт бүртгэгдсэн, 1 өрөө орон сууцаар хангуулахаар шийдвэрлэсэн байна. /1-р хх-ийн 00 -******* тал/

 

Дээрх шүүхийн шийдвэрт 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр “Шүүхийн гүйцэтгэх хуудас” бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлжээ./1-р хх-ийн 83-85 дугаар тал/

 

Хариуцагч С.Э- болон “*******” ХХК нь харилцан тохиролцож шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үүргийн гүйцэтгэлд барьцаалсан дээрх орон сууцыг төлбөрт тооцон шилжүүлж, гүйцэтгэх баримт бичгийг дуусгавар болгох хүсэлтийг гаргаж, “*******” ХХК-ийн өмчлөлд 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогджээ./1-р хх-ийн 78 дугаар тал/

 

Хариуцагч С.Э-ийн “*******” ХХК-иас авсан Орон сууц худалдан авах зээлийн эргэн төлөлтөөс нэхэмжлэгч болон түүний охин Г.Н-г   нар” *******” ХХК-ы ******* дансанд 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хугацаанд нийт 2,163,000 төгрөгийг төлсөн болох хэрэгт авагдсан баримт, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар тогтоогдсон болно./2-р хх-ийн 63-98 тал/

 

       Дээрх нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэгч талын ******* оны 6 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан зээлдүүлэгч А.Т- зээлдэгч Ш.Г- нарын хооронд байгуулсан зээлийн гэрээг халхавчлах зорилгоор бэлэглэгч Ш.Г- бэлэг хүлээн авагч С.Э- нарын хооронд ******* оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “Орон сууц бэлэглэлийн гэрээ”-г хийсэн гэх тайлбар няцаагдаж байна.

 

       Өөрөөр хэлбэл “Зээлийн гэрээ”-нд зээлдэгч Ш.Г-, зээлдүүлэгч А.Т- нар байх бөгөөд тухайн гэрээний үүргийн биелэлтийн талаар талууд маргаагүй, үүрэг дуусгавар болсон атал бэлэглэгч Ш.Г- бэлэг хүлээн авагч С.Э- гарын хооронд хийгдсэн “Орон сууц бэлэглэлийн гэрээ” нь зээлийн гэрээтэй шалтгаант холбоогүй, гэрээнд оролцогч талууд/субьектууд/ өөр, өөр байгааг дурдах нь зүйтэй. Нөгөөтээгүүр зээлдүүлэгч А.Т- бэлэг хүлээн авагч С.Э- нарын садан төрлийн холбоотой эсэх талаар нэхэмжлэгч нотлоогүй, нотлох эрхээ хэрэгжүүлээгүй болно.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчлөхдөө Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл тул 57 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар шаардсан атлаа нэхэмжлэгч нь “Бэлэглэлийн гэрээ, худалдах-худалдан авах гэрээ”-нээс татгалзаж бэлэглэлийн гэрээгээр хариуцагчийн өмчлөлд үл хөдлөх хөрөнгө шилжиж, С.Э- маргааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийг *******ны зээлийн барьцаанд тавьж, зээлийн эргэн төлөлтөөс тодорхой хэмжээний төлбөрийг төлж байсан гэх нөхцөл байдлыг Ш.Г- нь мэдэж байсан болох нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь дээрх нөхцөл байдлыг ойлгож мэдэж байсан байх бөгөөд хариуцагчийг зээлийн гэрээг халхавчлах зорилгоор бэлэглэлийг гэрээг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй болно.

 

Түүнчлэн талууд ******* оны 3 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д “Хуульд заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна.” энэ хуулийн 75.2.2-т “үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил” гэж зааснаар нэхэмжлэгч гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийн *******ны зээлийн эргэн төлөлтийг хамгийн сүүлд 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр төлж дуусгасан үеэс хөөн хэлэлцэх хугацаа дээрх хугацаанаас тооцож байгаа гэж тайлбарлаж байх боловч энэхүү нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Нэхэмжлэгч Ш.Г- нь 2007, *******, 2014-2019 онуудад ******* дүүрэг, ******* хороо, ******* хороолол, 7-1 дүгээр байрны 00  тоотод байрлах, 14 м.кв талбайтай, улсын бүртгэлийн *******  дугаарт бүртгэгдсэн, 1 өрөө орон сууцны ашиглалтын зардлыг өөрөө төлж байсантай холбоотой баримтуудыг шүүхэд ирүүлсэн, өнөөдрийг хүртэл уг орон сууцандаа амьдарч байна гэж тайлбарлаж байх боловч энэхүү нөхцөл байдал нь зээлийн гэрээг халхавчлах зорилгоор бэлэглэлийг гэрээг хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй болно.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

    

            1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Г-ын хариуцагч С.Э-д холбогдуулан гаргасан ******* оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “Орон сууц бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

             2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Т.ГАНЧИМЭГ