| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ширэндэвийн Бат-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 187/2020/0077/Э |
| Дугаар | 756 |
| Огноо | 2020-06-11 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Б.Соёлмаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 756
2020 6 11 2020/ДШМ/756
Г.Б, Г.Б нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Батзориг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Соёлмаа,
хохирогч Д.Батбаярын өмгөөлөгч Э.Мөнхдаваа,
шүүгдэгч Г.Б, Г.Б, тэдний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл, Х.Базаррагчаа,
нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/153 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ш.Дашням, Д.Батбаяр, С.Тэмүүжин, П.Гэрэл, шүүгдэгч Г.Б, Г.Б, тэдний өмгөөлөгч Х.Базаррагчаа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Б, Г.Б нарт холбогдох 1810003940164 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Чин овгийн Г.Б, 1978 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, философич мэргэжилтэй, “Дорнын цагаан сувд” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хорооллын ХД39 дүгээр байрны 153 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Кей эйч” хотхоны 6с байрны 32 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ХЖ78011116/;
2. Жод овгийн Г.Б, 1986 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Дорнын Барс холдинг” ХХК-д ерөнхий менежер ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 41 дүгээр гудамжны 0694 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайван хотхоны 46Б байрны 402 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ХЖ86050110/;
Г.Б нь 2014 оны 8 дугаар сард Ш.Дашнямыг “найзын маань барьсан Зайсангийн байрнаас боломжийн нөхцөлөөр байр авч өгч болно, надаар дамжуулах юм бол байрны төлбөр төлөлт, нөхцөл хугацааг уян хатан зохицуулж чадна” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “Эм Эс Пи Ди” ХХК-ийн барьсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Номун Виллаж” хотхоны 100/8 дугаар байрны 9 тоот байр, авто зогсоолыг худалдан авахаар “Эм Эс Пи Ди” ХХК-тай гэрээ байгуулж, улмаар 2015 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр “Сандэй” худалдааны төвийн орчмын Хаан банкнаас өөрийн 5084222055 дугаарын данс руу 60.000.000 төгрөгийг шилжүүлүүлж,
2015 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Номун Виллаж” хотхоны 100/8 дугаар байрны 9 тоотоос интернет банкаар өөрийн данс руу 3.500.000 төгрөгийг шилжүүлүүлж,
2015 оны 1 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 10 дугаар байрны 68 тоотод бэлнээр 22.500.000 төгрөгийг, нийт 86.000.000 төгрөгийг залилан авсан,
2014 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хохирогч П.Гэрэлд “танай хүү Д.Амарболдод төлбөрийн уян хатан нөхцөлтэйгөөр байр худалдан авч өгнө” хэмээн хуурч, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны тооцооны төвөөс өөрийн Хаан банкны 5084222055 дугаарын данс руу 150.000.000 төгрөгийг шилжүүлүүлж залилан авсан,
2014 оны 8 дугаар сард хохирогч Д.Батбаярыг “манай найзын барьсан орон сууц байгаа, авч болно, мөнгийг нь миний өөрийн данс руу шилжүүлж бай, би мөнгийг чинь эргэлдүүлж өөрийнхөө бизнестээ оруулж байхаар Ундрахтай тохиролцсон байгаа” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “Эм Эс Пи Ди” ХХК-ийн барьсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Номун Виллаж” хотхоны 100/8 дугаар байрны 13 тоот байр, авто зогсоолыг худалдан авахаар “Эм Эс Пи Ди” ХХК-тай хүү Б.Жавхлантөгсөөр гэрээ байгуулуулж, улмаар 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өөрийн Хаан банкны 5003602257 дугаартай данс руу 10.000.000 төгрөгийг шилжүүлүүлж,
2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр өөрийн Хаан банкны 5003602257 дугаартай данс руу 10.000.000 төгрөгийг шилжүүлүүлж,
2014 оны 12 дугаар сарын 4-ний өдөр өөрийн Хаан банкны 5003602257 дугаартай данс руу 10.000.000 төгрөгийг шилжүүлүүлж,
2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр өөрийн Хаан банкны 5003602257 дугаартай данс руу 30.000.000 төгрөгийг шилжүүлүүлж,
2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өөрийн Хаан банкны 5003602257 дугаартай данс руу 10.000.000 төгрөгийг шилжүүлүүлж,
2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр өөрийн Хаан банкны 5003602257 дугаартай данс руу 10.000.000 төгрөгийг шилжүүлүүлж,
2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр өөрийн Хаан банкны 5003602257 дугаартай данс руу 10.000.000 төгрөгийг шилжүүлүүлж,
2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр өөрийн Хаан банкны 5003602257 дугаартай данс руу 10.000.000 төгрөгийг шилжүүлүүлж,
2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 2.599.900 төгрөгийг шилжүүлүүлж,
2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өөрийн Хаан банкны 5003602257 дугаартай данс руу 2.400.000 төгрөгийг шилжүүлүүлж,
2017 оны 2 дугаар сарын эхээр 1.500.000 төгрөгийг шилжүүлүүлж,
2017 оны 2 дугаар сарын 29-ний өдөр өөрийн Хаан банкны 5003602257 дугаартай данс руу 20.000.000 төгрөгийг шилжүүлүүлж,
2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр өөрийн Хаан банкны 5003602257 дугаартай данс руу 8.500.000 төгрөгийг шилжүүлүүлж,
2017 оны 4 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Меркури” захын орчим бэлнээр 5.000.000 төгрөгийг шилжүүлүүлж,
2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Сөүл гудамжны Хүүхдийн 100-д байрлах Хаан банкнаас өөрийн Хаан банкны 5003602257 дугаартай данс руу 20.000.000 төгрөгийг шилжүүлүүлж, нийт 159.999.900 төгрөгийг залилан авч, бусдад нийт 395.999.900 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,
Г.Б нь 2014 оны 7 дугаар сард С.Тэмүүжинг “Зайсанд хамтарч ажилладаг компани байгаа, тэр компанид манайх элс, хайрга нийлүүлдэг, манай мэдлийн 7 байр байгаа, 5 жилийн хугацаанд үлдэгдэл мөнгөө өгч болно” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “Эм Эс Пи Ди” ХХК-ийн барьсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Номун Виллаж” хотхоны 100/8 дугаар байрны 5 тоот байр, авто зогсоолыг худалдан авахаар “Эм Эс Пи Ди” ХХК-тай гэрээ байгуулуулж, улмаар 2014 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Улаанбаатар их дэлгүүрийн орчим бэлнээр 20.000.000 төгрөгийг шилжүүлүүлж,
2014 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын гадна бэлнээр 110.000.000 төгрөгийг,
2016 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр өөрийн Хаан банкны данс руу интернет банкаар 10.000.000 төгрөгийг,
2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын чуулгын гадна бэлнээр 10.000.000 төгрөгийг,
2016 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Номун Виллаж” хотхоны авто гаражид бэлнээр 20.000.000 төгрөгийг,
2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Соёлын төв өргөөний гадна бэлнээр 10.000.000 төгрөгийг,
2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Номун Виллаж” хотхоны авто гаражид бэлнээр 10.000.000 төгрөгийг, мөн интернет банкаар өөрийн данс руу 3.000.000 төгрөгийг шилжүүлүүлж тус тус залилан авч, С.Тэмүүжинд нийт 193.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Г.Б, Г.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Чин овогт Г.Б, Жод овогт Г.Б нарыг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Чин овогт Гэрэлтийн Бат-Эрдэнийг 4 жилийн хугацаагаар хорих ялаар, Жод овогт Г.Бг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Бд оногдуулсан 4 жилийн хорих ялыг, шүүгдэгч Г.Бд оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, шүүгдэгч Г.Б, Г.Б нарт авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “МSPD” ХХК /Эм Эс Пи Ди ХХК/-иас нийт 205.013.500 төгрөг гаргуулж, хохирогч П.Гэрэлд 50.000.000 төгрөг, хохирогч Д.Батбаярт 66.500.000 төгрөг, хохирогч С.Тэмүүжинд 53.013.500 төгрөг, хохирогч Ш.Дашнямд 35.500.000 төгрөгийг тус тус олгох, шүүгдэгч Г.Бэс 243.999.900 төгрөг гаргуулж, хохирогч П.Гэрэлд 100.000.000 төгрөг, хохирогч Ш.Дашнямд 50.500.000 төгрөг, хохирогч Д.Батбаярт 93.499.900 төгрөг, шүүгдэгч Г.Бгээс 76.986.500 төгрөг гаргуулж, хохирогч С.Тэмүүжинд тус тус олгож, шүүгдэгч нар нь хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогч Ш.Дашням давж заалдах гомдолдоо: “...Тус гэмт хэргийн хохирогч Ш.Дашням миний бие Г.Бд нийтдээ 86.000.000 төгрөгийг өгсөн бөгөөд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсанаар иргэний хариуцагч “Эм Эс Пи Ди” ХХК-иас 35.500.000 төгрөг, Г.Бэс 50.500.000 төгрөг гаргуулж хохирогч Ш.Дашням надад олгохоор шийдвэрлэсэн байдаг. Г.Бат-Эрдэнийн зүгээс тус гэмт хэргийн улмаас Ш.Дашням надад учруулсан хохирол болох 50.500.000 төгрөгтэй дүйцэхүйц үнэлгээ бүхий 8 айлын газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх замаар бүрэн төлж барагдуулсан болно.
Харин тус хэргийн иргэний хариуцагч болох “Эм Эс Пи Ди” ХХК нь хохирол төлбөрт тооцуулан 30.000.000 төгрөгийн үнэлгээтэй 2 ширхэг автомашины эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж, үлдэгдэл 5.500.000 төгрөгийг 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон тул Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Г.Б, Г.Б нарт оногдуулсан хорих ял шийтгэлд өөрчлөлт оруулж, ялтан нарын хохирол, төлбөрөө бүрэн төлж барагдуулсан нөхцөл байдлыг харгалзан торгох ял шийтгэл оногдуулж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэжээ.
Хохирогч Д.Батбаяр давж заалдах гомдолдоо: “...Миний бие Г.Бэс хохирол төлбөрөө бүрэн барагдуулж авсан тул цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэжээ.
Хохирогч С.Тэмүүжин давж заалдах гомдолдоо: “...Миний бие дээрх хэргийн хохирогч бөгөөд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс иргэний хариуцагч “Эм Эс Пи Ди” ХХК-иас 53.013.500 төгрөг, шүүгдэгч Г.Бгээс 76.986.500 төгрөг гаргуулж хохирогч С.Тэмүүжин надад олгохоор шийдвэрлэсэн.
Г.Б нь шүүхээр хорих ял шийтгүүлсэн хэдий ч хохирогч надад учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулахаар хичээл зүтгэл гаргасны үндсэн дээр 35.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий автомашиныг шилжүүлэн өгсөн.
Мөн Г.Бгийн надад учруулсан хохирлын үлдэгдэл нь 41.986.500 төгрөгийг Г.Бгийн эхнэр Б.Саранзаяа төлж барагдуулсан тул С.Тэмүүжин надад гэмт хэргийн улмаас учирсан хохирол арилсан тул энэ хэрэгт хохирол нөхөн төлүүлэх талаар гомдол, саналгүй болно. ...” гэжээ.
Хохирогч П.Гэрэл давж заалдах гомдолдоо: “...Г.Б, Г.Б нар өөрсдийн өмгөөлөгч нараараа дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, тэдний ял шийтгэлийг хөнгөрүүлэх хүсэлтээ илэрхийлжээ.
Яллагдагч нар шийтгэх тогтоол хүлээн авснаас хойш хугацаанд хохирогч Ш.Дашням, С.Тэмүүжин, Д.Батбаяр нарт төлөх хохирлоо бүрэн барагдуулсан гэдгээ хамаарал бүхий этгээдээрээ бидэнд уламжилж, холбогдох баримтыг ирүүлсэн.
Хохирогч П.Гэрэл миний бие шүүгдэгч Г.Бэс гаргуулах 100.000.000 төгрөгийн хохирлын талаар 2020 оны 3 дугаар сарын 3-ны өдөр “Төлбөр барагдуулах гэрээ” байгуулж, 5 жилийн хугацаанд асууудлыг бүрэн шийдвэрлэж дуусгахаар тохиролцсон болно.
Мөн шүүгдэгч нарын эцэг С.Гэрэлт 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр уулзаж учруулсан хохирлыг нөхөн төлөх баталгаа гэж өөрийн “алтан нуухтай, шүрэн толгойтой, жижиг гарын хаш хөөрөг /С.Гэрэлтийн хэлснээр уг хөөрөг 35.000.000 төгрөг/ төлбөр барагдуулж дуусах хугацаа хүртэл барьцаанд тавьсан. Энэ нь гэм буруутан буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн үйлдэл гэж ойлгож байна.
Иймд шүүгдэгч нар бусад хохирогчдын хохирлыг бүрэн барагдуулсан, хохирогч П.Гэрэл миний хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул тэдний өмгөөлөгчдөөс зүгээс гаргасан гомдлыг шүүх хэлэлцэн, хангаж шийдвэрлэхэд ямар нэгэн гомдолгүй, татгалзах зүйлгүй болно. ...” гэжээ.
Шүүгдэгч Г.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын дагуу шийтгүүлэн өдгөө эрүүл мэндийн шалтгааны улмаас Хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт эмчлүүлж байгаа билээ.
Би өөрийн гэнэн зан, буруу бодлогын улмаас хохирогчид болон эцэг, эх, ах, дүү, найз нөхөд зэрэг ойр дотны хүмүүстээ эдийн засаг болон сэтгэл санааны гүн хохирол учруулсан гэм буруутай үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшиж байна.
Хоригдож байх хугацаандаа өмгөөлөгчөөрөө дамжуулан өөрийн боломж бололцоогоо бүрэн дайчилж, хохирогч нарын хохирлыг төлж барагдуулсан.
Тухайлбал, хохирогч Ш.Дашнямд өөрийн эзэмшлийн Баянхошууны Баруун салаа дахь 8 айлын зуслангийн газрыг 50.500.000 төгрөгт тооцуулан шилжүүлж, П.Гэрэлд 100.000.000 төгрөг, Д.Батбаярт 93.499.900 төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар төлсөн.
Би өөрийн үйлдэлдээ гэмшиж, ухаарч, цаашид улам илүү хичээн ажиллаж амьдрах болно. Улс, эх орон, ах, дүү, эцэг, эхдээ хохирол учруулдаг биш харин бахархлыг нь төрүүлж ажиллах болно.
Миний бие 1998 оноос 2008 оны хооронд Бүгд Найрамдах Хятад Ард улсын Шанхай хотод гүн ухаан, хятад хэлний орчуулагчаар суралцаж төгссөн. 2008 оноос өөрийн “Дорнын Цагаан Сувд” ХХК-ийг байгуулан одоог хүртэл ажиллаж байна. 2019 оны 8 дугаар сараас эхлэн Бүгд Найрамдах Хятад Ард улсын Шанхай хотын технологийн түнштэй хамтарч блокчейн технологид суурилсан уул, уурхайн хөрөнгө оруулалтын нэгдсэн систем боловсруулахаар ажиллаж байна. Манай ажлын төв байр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Зайсан Скуэр” хотхоны 503 тоотод байрладаг бөгөөд сарын түрээс нь 5.700.000 төгрөг болдог.
Хохирогч нарын хохирол, төлбөрийг Цагаан сараас өмнө төлж барагдуулах зорилго тавин хичээж байсан боловч “Корона” вирусын дэгдэлттэй холбоотойгоор хөрөнгө оруулалт зогсож, түншүүд маань одоог хүртэл Монгол улсад ирж чадахгүй байгаа зэрэг бэрхшээлүүд их байсан. Гэвч гэм буруугаа цайруулах үүднээс элдэв бэрхшээлийг үл тоож, өөрт буй боломжийг бүрэн дайчилж, хохирлыг барагдуулсан.
Цаашид ихийг хийж бүтээх нөхцөлийг минь харгалзан, надад торгох ял оногдуулж өгөхийг чин сэтгэлээсээ хүсч байна. Шүүх иргэний ардчилсан нийгмийн зарчимд үндэслэн энэрэнгүй шийдвэр гаргана гэдэгт итгэж байна. Хохирлыг бүрэн төлж барагдуулж арай дуусаагүй байна. Одоо төлбөр төлөхөд хүнд нөхцөл байдалд байна. Эхнэр хүүхэд маань салчихсан, настай аав ээжээс минь өөр төлөх хүн байхгүй. Хэрэв шүүхээс надад итгэл үзүүлж, ажил хөдөлмөр эрхлэх боломж олгох юм бол би үлдсэн төлбөрийг төлөх чадвартай гэдгээ хэлмээр байна. Түүнчлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэв.
Шүүгдэгч Г.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хохирогч С.Тэмүүжинд учруулсан хохиролдоо шүүхээс шийдвэрлэсэн 76.986.000 төгрөгөөс 35.000.000 төгрөгийн үнэ бүхий автомашин өгч, эхнэр Б.Саранзаяа 41.986.500 төгрөгийг бэлнээр төлж хохирлыг бүрэн барагдуулсан.
Мөн би “Дорнын Барс Холдинг” ХХК-д орон нутаг хариуцсан менежерээр ажилладаг бөгөөд сард 4.370.000 төгрөгийн цалин авдаг тул торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх бүрэн боломжтой юм.
Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд 2-оос 8 насны 3 хүүхэдтэй. Эхнэр маань ажил хийдэггүй тул хорих ял биечлэн эдлэх боломжгүй байгааг минь харгалзан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү. Би үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байгаа тул надад оногдуулсан шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Г.Б, Г.Б нарын өмгөөлөгч Х.Базаррагчаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:
1. Анхан шатны шүүхийн эрүүгийн хариуцлагын хуралдааны явцад шүүгдэгч нарын өмгөөлөгч нар болон хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч нарын зүгээс шүүгдэгч Г.Б, Г.Б нар “торгох ял” оногдуулах санал гаргасан боловч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “...хохирогч нарт их хэмжээний хохирол учруулсан, хохирлоо нөхөн төлөөгүй байдал, эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийг цээрлүүлэхээс гадна түүнийг ирээдүйн зөв амьдралд чиглүүлэхэд ач холбогдолтой, тэдэнтэй хамаарал бүхий хүмүүст анхаарал санамжийг бий болгох, буруу зуршил, үйлдлээс сэрэмжлүүлэх, шударгаар хөдөлмөрлөж орлого олох ухамсрыг нийгэмд төлөвшүүлэх үр дагаврыг нь харгалзан...” гэж дүгнэж хорих ял оногдуулсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тодорхойлсон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахын тулд гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хамаарал бүхий хүмүүст анхаарал санамж бий болгох ёстой гэсэн хууль зүйн ойлголт байхгүй.
Тэгээд ч шүүгдэгч Г.Б, Г.Б нарт хорих ял оногдуулж, биечлэн эдлүүлснээрээ “...тэднийг ирээдүйн амьдралд чиглүүлэхэд ач холбогдолтой...” гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.
Харин ч гэмт хэрэг үйлдсэн этгээдийг аль болох нийгмээс тусгаарлахгүй байх арга хэмжээ авч, тэднийг нийгэм хамт олны дунд байлгах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тодорхойлсон гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилгыг хангахад чухал ач холбогдолтой юм.
Шүүгдэгч Г.Б, Г.Б нар болон тэдний ар гэрийн зүгээс анхан шатны шийтгэх тогтоол гарсны дараа энэ гэмт хэргийн улмаас хохирогч нарт учруулсан бодит хохирлоо төлж барагдуулсан бөгөөд хохирогч нар нь цаашид гаргах гомдол санал болон нэмэхжлэх зүйл байхгүй болохоо илэрхийлсэн байгаа болно.
Иймд дээр дурьдсан нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан үзэж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/153 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Г.Б, Г.Б нарт торгох ял оногдуулж өгнө үү.
Давж заалдах гомдолд хохирогч нарын хохирлыг барагдуулсан талаарх баримтууд, шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримт, нийт 16 хуудас материал хавсаргасан. ...” гэв.
Шүүгдэгч Г.Б, Г.Б нарын өмгөөлөгч Б.Мөнхгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие тус хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах үеэс эхлэн өмгөөлөгчөөр оролцсон. Энэ хэрэг нийт 2 жил гаруй хугацаанд шалгагдсан. Г.Б, Г.Б нар “Эм Эс Пи Ди” ХХК-тай харилцан тохиролцсон. Үүний илэрхийлэл болгож хохирогч Дашням, Тэмүүжин, Батбаяр, Гэрэл гэх хүмүүс тухайн байранд 5 жилийн хугацаанд амьдарсан. Энэ хугацаанд “Эм Эс Пи Ди” ХХК-ийн зүгээс ямар нэг байдлаар өмчлөх эрхийг хуурамчаар олж авсан гэх асуудлаар хохирогч нарт шаардлага тавьж байгаагүй. Үүнтэй холбоотойгоор хохирогч нар түрээсийн төлбөр төлөлгүй амьдарсан. Гагцхүү Г.Б, Г.Б нарын хувьд бизнесийн эрсдэл үүссэн. Өөрөөр хэлбэл, бусдад төлөх ёстой байсан төлбөрийг өөрсдөө авахгүйгээр хэрэглэсэн, завшсан үйлдэл харагддаг. Улмаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс бусдыг төөрөгдөлд оруулж хуурч мэхлэх замаар бусдыг залилсан гэж үзсэн. Өмгөөлөгчийн хувьд хэргийн зүйлчлэл болон гэм буруу дээр маргах зүйлгүй, хүлээн зөвшөөрч байна. Нөгөө талаас хохирол төлбөр төлөгдсөн талаар би Г.Бгийн эхнэр Саранзаяатай хамт хохирогч Дашням, Тэмүүжин нартай очиж уулзахад нийт 8 газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад худалдан борлуулах эрхийг Дашнямд олгосон. Мөн хохирогч Тэмүүжинд нэг автомашин өгч, үлдэгдэл төлбөрийг төлсөн. Гагцхүү үүнтэй холбоотой баримтыг хохирогч нар давж заалдах гомдол гаргахдаа хавсаргаж өгөөрэй гэж хэлсэн боловч өгөөгүй байна. Энэ нь өмгөөлөгчийн алдаа болсон гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдсон Г.Б, Г.Б нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялаар сольж өгнө үү. Хэрэв торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд уг ялыг хорих ял болгон өөрчлөх боломж байдаг тул энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү. ...” гэв.
Хохирогч Д.Батбаярын өмгөөлөгч Э.Мөнхдаваа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэргийн тухайд анх “Эм Эс Пи Ди” ХХК-иас “манай 5 байрыг Г.Б, Г.Б нар залилсан” гэж гомдол гаргасан байдаг. Явц дундаа гаргасан гомдлоосоо татгалзсан. Учир нь, компанийн нэр дээр 5 байр шилжсэн. Анхан шатны шүүх хуралдааны явцад хохирогч нараас хүсэлт гаргаж байж “Эм Эс Пи Ди” ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан. Д.Батбаярын хувьд шүүгдэгч нараас 93.499.900 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хуралдаанаас хойш шүүгдэгч нарын ар гэрийнхнээс хохирол төлбөрийг төлж барагдуулсан тул өөр ямар нэг гомдол саналгүй. Харин компанийн зүгээс 66.500.000 төгрөгийг өнөөдрийн байдлаар төлж барагдуулаагүй. Гэрээ байгуулж төлөхөөр тохиролцсон болно. Өмгөөлөгчийн зүгээс энэ хэргийг үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан залилах гэмт хэрэг буюу анхнаасаа хуурч мэхэлсэн, урвуулсан санаа зорилго байгаагүй. Ажил хийхдээ алдаа гаргасан харагддаг. Хохирогч нар иргэний журмаар нэхэмжлэл гаргаж хохирол төлбөрөө барагдуулах боломжтой байсан гэж үзэж байна. Өнөөдрийн байдлаар хохирлын үр дагавар, хор уршгийг зохих хэмжээгээр төлж барагдуулж байгаа. Хоригдсоноороо хохирол төлбөрийг төлж барагдуулахад хүндрэлтэй нөхцөл байдалд хүргэж байгаа тул заавал хорих ял оногдуулахгүйгээр зохих хэмжээний мөнгөн торгууль оногдуулахад манай талаас татгалзах зүйл байхгүй. ...” гэв.
Прокурор Б.Соёлмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Б, Г.Б нарын хэргийг шийдвэрлэхдээ тэдний үйлдэлд үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хорих ял оногдуулсан. Ингэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, төлбөр төлөгдөөгүй байдал, хувийн байдал буюу шүүгдэгч нарын нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгө байхгүй, орлого олох нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй. Өмгөөлөгч Х.Базаррагчаагийн зүгээс шүүгдэгч нарын хэмжээний хохирол учруулсан, хохирол нөхөн төлөөгүй нөхцөл байдал зэргийг ярихгүй байна. Шүүх дээрх нөхцөл байдлыг үндэслэн хорих ял оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Г.Б, Г.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Г.Б нь 2014 оны 8 дугаар сард Ш.Дашнямыг “найзын маань барьсан Зайсангийн байрнаас боломжийн нөхцөлөөр байр авч өгч болно, надаар дамжуулах юм бол байрны төлбөр төлөлт, нөхцөл хугацааг уян хатан зохицуулж чадна” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “Эм Эс Пи Ди” ХХК-ийн барьсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Номун Виллаж” хотхоны 100/8 дугаар байрны 9 тоот байр, авто зогсоолыг худалдан авахаар “Эм Эс Пи Ди” ХХК-тай гэрээ байгуулж, улмаар 2015 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр “Сандэй” худалдааны төвийн орчмын Хаан банкнаас өөрийн 5084222055 дугаарын данс руу 60.000.000 төгрөгийг шилжүүлүүлж,
2015 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Номун Виллаж” хотхоны 100/8 дугаар байрны 9 тоотоос интернет банкаар өөрийн данс руу 3.500.000 төгрөгийг шилжүүлүүлж,
2015 оны 1 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 10 дугаар байрны 68 тоотод бэлнээр 22.500.000 төгрөгийг, нийт 86.000.000 төгрөгийг залилан авсан,
2014 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хохирогч П.Гэрэлд “танай хүү Д.Амарболдод төлбөрийн уян хатан нөхцөлтэйгөөр байр худалдан авч өгнө” хэмээн хуурч, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны тооцооны төвөөс өөрийн Хаан банкны 5084222055 дугаарын данс руу 150.000.000 төгрөгийг шилжүүлүүлж залилан авсан,
2014 оны 8 дугаар сард хохирогч Д.Батбаярыг “манай найзын барьсан орон сууц байгаа, авч болно, мөнгийг нь миний өөрийн данс руу шилжүүлж бай, би мөнгийг чинь эргэлдүүлж өөрийнхөө бизнестээ оруулж байхаар Ундрахтай тохиролцсон байгаа” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “Эм Эс Пи Ди” ХХК-ийн барьсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Номун Виллаж” хотхоны 100/8 дугаар байрны 13 тоот байр, авто зогсоолыг худалдан авахаар “Эм Эс Пи Ди” ХХК-тай хүү Б.Жавхлантөгсөөр гэрээ байгуулуулж, улмаар 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өөрийн Хаан банкны 5003602257 дугаартай данс руу 10.000.000 төгрөгийг шилжүүлүүлж,
2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр өөрийн Хаан банкны 5003602257 дугаартай данс руу 10.000.000 төгрөгийг шилжүүлүүлж,
2014 оны 12 дугаар сарын 4-ний өдөр өөрийн Хаан банкны 5003602257 дугаартай данс руу 10.000.000 төгрөгийг шилжүүлүүлж,
2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр өөрийн Хаан банкны 5003602257 дугаартай данс руу 30.000.000 төгрөгийг шилжүүлүүлж,
2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өөрийн Хаан банкны 5003602257 дугаартай данс руу 10.000.000 төгрөгийг шилжүүлүүлж,
2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр өөрийн Хаан банкны 5003602257 дугаартай данс руу 10.000.000 төгрөгийг шилжүүлүүлж,
2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр өөрийн Хаан банкны 5003602257 дугаартай данс руу 10.000.000 төгрөгийг шилжүүлүүлж,
2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр өөрийн Хаан банкны 5003602257 дугаартай данс руу 10.000.000 төгрөгийг шилжүүлүүлж,
2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 2.599.900 төгрөгийг шилжүүлүүлж,
2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өөрийн Хаан банкны 5003602257 дугаартай данс руу 2.400.000 төгрөгийг шилжүүлүүлж,
2017 оны 2 дугаар сарын эхээр 1.500.000 төгрөгийг шилжүүлүүлж,
2017 оны 2 дугаар сарын 29-ний өдөр өөрийн Хаан банкны 5003602257 дугаартай данс руу 20.000.000 төгрөгийг шилжүүлүүлж,
2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр өөрийн Хаан банкны 5003602257 дугаартай данс руу 8.500.000 төгрөгийг шилжүүлүүлж,
2017 оны 4 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Меркури” захын орчим бэлнээр 5.000.000 төгрөгийг шилжүүлүүлж,
2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Сөүл гудамжны Хүүхдийн 100-д байрлах Хаан банкнаас өөрийн Хаан банкны 5003602257 дугаартай данс руу 20.000.000 төгрөгийг шилжүүлүүлж, нийт 159.999.900 төгрөгийг залилан авч, бусдад нийт 395.999.900 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг,
Г.Б нь 2014 оны 7 дугаар сард С.Тэмүүжинг “Зайсанд хамтарч ажилладаг компани байгаа, тэр компанид манайх элс, хайрга нийлүүлдэг, манай мэдлийн 7 байр байгаа, 5 жилийн хугацаанд үлдэгдэл мөнгөө өгч болно” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “Эм Эс Пи Ди” ХХК-ийн барьсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Номун Виллаж” хотхоны 100/8 дугаар байрны 5 тоот байр, авто зогсоолыг худалдан авахаар “Эм Эс Пи Ди” ХХК-тай гэрээ байгуулуулж, улмаар 2014 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Улаанбаатар их дэлгүүрийн орчим бэлнээр 20.000.000 төгрөгийг шилжүүлүүлж,
2014 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын гадна бэлнээр 110.000.000 төгрөгийг,
2016 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр өөрийн Хаан банкны данс руу интернет банкаар 10.000.000 төгрөгийг,
2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын чуулгын гадна бэлнээр 10.000.000 төгрөгийг,
2016 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Номун Виллаж” хотхоны авто гаражид бэлнээр 20.000.000 төгрөгийг,
2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Соёлын төв өргөөний гадна бэлнээр 10.000.000 төгрөгийг,
2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Номун Виллаж” хотхоны авто гаражид бэлнээр 10.000.000 төгрөгийг, мөн интернет банкаар өөрийн данс руу 3.000.000 төгрөгийг шилжүүлүүлж залилан авч, С.Тэмүүжинд нийт 193.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
хохирогч Ш.Дашнямын “...Г.Б нь Хятад улсад манай том ах болох Ганцогттой хамт сурдаг байсан юм. Тэр шугамаар анх танилцсан. Г.Б нь надад 2014 оны 8 дугаар сард "манай 10 жилийн ангийн найз Зайсанд байшин барьсан, тэндээс байр авах боломжтой урьдчилгаа 30 хувийг төлөөд үлдсэн мөнгийг нь цувуулаад хүүгүйгээр өгөх боломжтой, би өөрөө циркийн хажууд байр барьсан” гэж хэлсэн. Би энэ хоёрт Хятад хэлнээс орчуулга хийх болон бараа материал худалдаж авахад нь тус болж байсан болохоор нь “2-оос 3 жилийн хугацаанд асуудалгүй төлөөд дуусгаж болно” гэсэн санал тавьсан. Энэ нь Зайсанд байрлалтай орон сууцыг урьдчилгаа 30 хувь төлөөд үлдэгдэл 70 хувийг 2-оос 3 жилийн хугацаанд хүү төлөхгүйгээр төлж дуусгана гэдэг нь хаана ч байхгүй боломж шиг санагдсан учир тухайн байрыг 2014 оны 8 дугаар сарын дундуур эхнэрийн хамт очиж үзсэн. ...Тэгээд 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Бат-Эрдэнэтэй холбогдоход “Урнаа гээд менежер байгаа, би ярьчихсан учир очоод түлхүүрээ аваад нүүж ороорой” гэхээр нь гэр бүлийнхний хамт очоод Урнаа гэх эмэгтэйгээс байрны түлхүүрийг аваад анх орсон юм. Ороод удалгүй байж байгаад Бат-Эрдэнэ надад “байрны зээлээр орон сууц худалдах, худалдан авах тухай гэрээгээ хийнэ” гээд гэрээгээ 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Бат-Эрдэнэтэй хамт байж байгаад хийсэн. Тухай гэрээнд “Бат-Эрдэнэ оролцохгүй юм уу” гэхэд Урнаа гэх эмэгтэй “та энэ байранд амьдарч байгаа болохоор гэрээг тантай хийчихье” гэсэн. Бат-Эрдэнэ хажууд “за тэг тэг” гээд толгой дохиод өнгөрч байсан. 2014 оны 12 дугаар сарын дундуур Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хорооллын 35 дугаар байрны 08 тоот байраа 129.000.000 төгрөгөөр зараад үүнээс 86.000.000 төгрөгийг нь Бат-Эрдэнэд өгсөн юм. Тэгээд 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдөр “Эм эс пи ди” ХХК-иас надад 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн дотор гэрээний дагуу мөнгөө төлөхгүй бол тог, усны хязгаарлалт хийнэ гэсэн утгатай албан бичиг өгөхдөө тог, ус таслаад явахаар нь компанийн Мөнхдулам гэх менежертэй уулзаад “би энэ байрыг авахад 86.000.000 төгрөгийг өгчихсөн байгаа, тэгээд Бат-Эрдэнэ надад 2-оос 3 жилдээ багтаад төлж л байвал болно” гэж хэлсэн гэхэд “та нэг ч төгрөг төлөөгүй байна” гэсэн хариу хэлсэн. Анх байранд орохдоо Бат-Эрдэнэ надад “урьдчилгааны мөнгөө шилжүүл” гэхээр нь “яг одоо өгөх боломжгүй учир байраа зарагдахаар мөнгийг нь өгөх боломж байна уу” гэхэд “за би цааш нь “Эм эс пи ди” ХХК-тай нь ярьчихъя, тэгээд бэлэн болохоор нь төлөөрэй” гэсэн. Тэгээд мөнгөө бэлдээд Бат-Эрдэнээр яриулчихсан болохоор Бат-Эрдэнэ рүү шууд залгаад 86.000.000 төгрөгийг шилжүүлсэн юм. ...” /3хх203-206, 5хх119-121, 7хх43-44/,
хохирогч П.Гэрэлийн “...Бат-Эрдэнэ өөрөө надад “манай ангийн хүүхэд болох Ундрахбаяр, дүү Тогтохбаярын хамаарал бүхий компани болох “Эм Эс Пи Ди” ХХК-иас 7 орон сууц худалдан авахаар болсон, байранд нүүж орохдоо тодорхой хэмжээний урьдчилгаа хийгээд үлдэгдлийг нь хүүгүйгээр бага багаар цувуулаад төлөх боломжтой” гэж намайг болон манай нөхрийг итгүүлсэн. Манай хүү Амарболдыг тус байранд оруулахдаа урьдчилгаа 20.000.000 төгрөгийг “Эм Эс Пи Ди” ХХК-д төлүүлсэн. Хүү Амарболд гэр бүлийн хамт тус байранд нүүж орсон. 2014 оны 12 дугаар сард байрны үлдэгдэл төлбөрийг тодорхой хэмжээгээр төлөх боломж гарсан бөгөөд миний бие Бат-Эрдэнээс “Амарболдын байрны төлбөрт нэмээд 150.000.000 төгрөг төлөх гэсэн юм, чи өөрийнхөө найз “Эм Эс Пи Ди” ХХК-ийн захирал Ундрахбаярын дансыг надад өгөөч” гэж асуухад “Ундрахбаяр одоогоор гадаадад явж байгаа, би байр багцаар нь тооцож авч байгаа учраас та байрны тооцоог зөвхөн надаар дамжуулж хийгээрэй, тиймээс миний данс руу шилжүүлчих” гэж хэлсэн бөгөөд би тухайн үед бага зэрэг эргэлзэж эхэлсэн ба дахин дахин надаас мөнгөө шилжүүлсэн үү гээд асуугаад байхаар нь Бат-Эрдэнийн данс руу 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны тооцооны төвөөс 150.000.000 төгрөгийг “байрны төлбөрт” гэсэн утгатайгаар шилжүүлсэн. “...Сүүлд төлсөн 150.000.000 төгрөгийн баримтыг компаниас гаргуулан авч ирээч, үлдэгдэл хэдэн төгрөг байгаагаа мэдмээр байна” гэхэд “за удахгүй баримтыг авч ирнэ, та санаа зоволтгүй” гэж хэлсэн. Түүнээс хойш тогтмол шаардахад “за удахгүй авчирна” гэж хэлээд яваад байсан. ...” /6хх200-202, 7хх39-40/,
хохирогч Д.Батбаярын “...Бат-Эрдэнэ надтай таараад бид хоёр ярианыхаа дундуур “би дунд хүүхдээ тусад нь гаргах санаатай байна, орон сууц хайж байна” гэж хэлсэн чинь “та байрандаа түрүүлж ороод төлбөр мөнгийг нь график гаргаж төлөх боломжтой шинэ орон сууц байна” гэж хэлсэн. Би “уг байр чинь хаана байдаг вэ” гэж асуухад “манай найз Ундрахбаярын барьж байгаа орон сууц юм, та очиж сонирхоорой” гэж хэлсэн. Тухайн үед Г.Бд би уг байрыг худалдаж авах талаараа хэлэхэд “би Ундрахбаяртай уг байруудыг 2 жилийн дотор мөнгийг нь төлж барагдуулахаар тохиролцсон учир та төлөх төлбөрөө миний данс руу шилжүүлж байгаараа, би тэр мөнгийг чинь эргэлдүүлж өөрийн бизнестээ оруулж байхаар Ундрахбаяртай тохиролцсон байгаа” гэж надад хэлсэн. Тэгээд манай хүү Жавхлантөгсийг би Бат-Эрдэнэтэй уулзуулаад манай хүү өөрөө гэрээ байгуулсан. Яг хэнтэй гэрээ байгуулсан талаар би мэдэхгүй байна. Ингээд би нийт 157.000.000 төгрөгийг Бат-Эрдэнэд ойролцоогоор 15 хувааж өгсөн. ...” /5хх164-170/,
хохирогч С.Тэмүүжингийн “...Би модны 2-т эхнэр, хүүхдийн хамт амьдарч байсан. Багын найз Баярхүүтэй 2014 оны зун тааралдсан. Уулзаад Хан-уул дүүрэгт “Агниста” хотхонд байр захиалсан талаар хэлсэн. Тэгэхдээ Баярхүү надад “Зайсанд хамтарч ажилладаг компани байгаа, тэр компанид манайх элс хайрга нийлүүлдэг, манай мэдлийн 7 байр байгаа” гэсэн. Тэрээр “манай мэдлийн 7 байрны нэгэнд ор, урьдчилгаа 30 хувь төлсөн мөнгөө аваад өгчих, 5 жилийн хугацаанд үлдэгдэл мөнгөө өгчих, чамаас би банкны хүү гэж авахгүй” гэсэн санал тавьсан учир боломжийн санагдсан. Тэгээд эхнэртэйгээ зөвшилцөн урьдчилгаа төлсөн компаниас 30.000.000 төгрөг авсан. Баярхүүтэй ярилцаж банкнаас мөнгө шилжиж орж ирэхээр нь Улаанбаатар дэлгүүрийн орчим Баярхүүтэй уулзаж 2014 оны 10 дугаар сард бэлнээр 20.000.000 төгрөг өгсөн. Түүнээс хойш би модны 2-ын байраа 110.000.000 төгрөгөөр худалдсан учир байр худалдан авч байгаа хүний данснаас нь мөнгийг нь гаргуулж тэр хүний дэргэд Баярхүүд 110.000.000 төгрөг бэлнээр өгсөн. Гэр бүлээрээ Хонгконг явах болоод 2016 оны 1 дүгээр сард 10.000.000 төгрөг бэлнээр өгсөн. Энэ үед Баярхүүгийн гэр бүл хамт явсан. Түүний дараа Төмөр замын чуулгын гадна 10.000.000 төгрөг өгсөн. Он, сар өдрийг нь сайн санахгүй байна. 2016 оны 7 дугаар сард наадмаар 20.000.000 төгрөг өгсөн. 2016 оны 9 дүгээр сард Соёлын төвд тоглолтын дараа 10.000.000 төгрөг өгсөн. 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Номун Виллаж” хотхон буюу гэрийнхээ доорх гаражид 10.000.000 төгрөг, мобайлаар 3.000.000 төгрөг шилжүүлсэн. Нийт 193.000.000 төгрөг түүнд өгсөн. Байрандаа 2014 оны 10 дугаар сарын 15-ны үеэр орсон. Байрны гэрчилгээний талаар ярихад Баярхүү “5 жилийн хугацаанд чи мөнгөө төлөөд дуусчих, тэгэхэд байрны гэрчилгээг чинь гаргаад өгчихнө” гэж хэлсэн. Байрандаа орохдоо “Эм Эс Пи Ди” ХХК-ийн борлуулалтын ажилтан Урнаа гэх хүнтэй гэрээ байгуулахад гэрээн дээр 2 жилийн хугацаанд төлбөр төлж дуусах талаар бичсэн байсан ба Баярхүүгээс “чи намайг 5 жил гэсэн, энэ гэрээн дээр 2 жилийн хугацаанд төлбөрийг төл гэсэн байна, энэ ямар учиртай юм бэ” гэхэд санаа зоволтгүй, манай компанийн мэдлийн байр, захирал нь ахын 10 жилийн найз, тэр хоёр хоорондоо ярьчихсан, энэ компани шавдуулаад байх юм бол манай компани төлчихнө, чи 5 жилийн хугацаандаа мөнгөө төлчих гэсэн. ...” /1хх18-22, 3хх237-239, 6хх25-27, 7хх41-42/,
гэрч Б.Тогтохбаярын “...2014 оны 9 дүгээр сард Г.Б, Г.Б гэх ах, дүү хоёрт 7 ширхэг байрыг урьдчилгаа мөнгө авалгүйгээр гэрээ байгуулж, 2 жилийн дотор төлбөрийг 100 хувь төлж барагдуулахаар гэрээндээ тусгаж хүлээлгэн өгсөн. ...Нэмэлт гэрээг 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр хийсэн. ...Манай 7 байрыг залилан авч, цааш мөнгө босгох санаатай байсан харагдаж байна. ...Бат-Эрдэнэ миний ах Ундрахбаяртай 10 жилийн нэг ангийн хүүхдүүд байсан бөгөөд Бат-Эрдэнэтэй итгэлцлийн үндсэн дээр уг гэрээг хийсэн юм. ...Одоо уг 7 байрны гэрчилгээ нь миний төрсөн дүү Өнөрбаярын нэр дээр байгаа. Манайх Бат-Эрдэнэ, Баярхүү нарт 4 жил өөрсдийнхөө 7 байрыг залилуулсандаа маш их гомдолтой байна. Байраа суллуулж аваад засварын мөнгөө гаргуулах хүсэлтэй байна. ...” /6хх28-30, 31-33, 207, 7хх45-46/,
гэрч Б.Ундрахбаярын “...Бат-Эрдэнэ 1 өдөр ирээд “ерөөсөө ах, дүү нар ярилаа, бүгдээрээ 1 дор амьдрахаар боллоо, 7 байр авъя, байрны үнээ буулга” гэсэн. Би түүнд 60.000.000 төгрөгийн өглөгтэй байсан ба тэрээр байрыг 1 мкв 3.000.000 төгрөгөөр худалдаж байсан байрыг 2.800.000 бодож, мөнгийг нь 2 жилийн хугацаанд өгөхөөр ярилцсан. Тэгээд бид нар 2014 оны 9 дүгээр сард 7 хүнтэй тус тусдаа гэрээ байгуулсан. 2 жилийн хугацаанд огт мөнгөө төлөөгүй ба гэрээгээ цуцлахаар болсон. ...Бат-Эрдэнэ, Баярхүү нартай бартераар хийсэн гэрээ байхгүй. ... ” /1хх27-28, 3хх169/,
гэрч Б.Жавхлантөгсийн “...Бат-Эрдэнэ гэх хүн надад “Номун Виллаж” хотхонд байр байгаа. Энэ байрыг манай найз барьж байгаа” гээд санал болгосон. Байранд орох нөхцөлийг судлахад “3 жилийн хугацаанд төлбөрөө хүүгүйгээр төлнө гэж байсан. 3 жилээсээ хэтрэх юм бол та нарын боломжид тулгуурлан гэрээгээ сунгаж болно” гэсэн санал тавьсан. “Эм Эс Пи Ди” ХХК нь “урьдчилгаа мөнгөө манайх руу шилжүүл” гэхээр нь 50.000.000 төгрөгийг Хаан банкны дансаар Бат-Эрдэнийн данс руу шилжүүлсэн. ...Бид нарыг тухайн компанитай уулзахад” Бат-Эрдэнэ бид нарт хамаагүй, одоо та нар шинээр гэрээ хийгээд төлөлтөө манай компанид шууд хийгээд явж болно” гэсэн. Одоог хүртэл энэ асуудал шийдэгдээгүй байна. ...Би Бат-Эрдэнэд 160.000.000 төгрөгийг аав болон компанийнхаа дансаар өгсөн байдаг. Манай аавтай л Бат-Эрдэнэ яриад байдаг байсан. ...” /1хх35/,
гэрч Т.Уранчимэгийн “...Би “Эм Эс Пи Ди” ХХК-д 2007 оноос хойш борлуулалтын менежерээр ажиллаж байгаа. 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр манай борлуулалтын албаны дарга Г.Ундрахбаярын 10 жилийн найз гэх Бат-Эрдэнэ гэдэг хүн 6 байр, 7 авто зогсоол худалдаж авна гэж ирсэн. Анх Б.Ундрахбаяр дарга хэлэхдээ “Г.Б гэх хүн өөр дээрээ 6 байр, 7 авто зогсоолыг хамт авна гэж ярьж байсан боловч гэрээ байгуулдаг өдөр нь 4 байрыг нэг нэгээр нь Баярхүү, Тэмүүжин, Дашням, Жавхлантөгс гэдэг хүмүүсийн нэр дээр гарга” гэж хэлсэн. Тэгээд дараагаар нь дахиж 1 байр өөрийнхөө нэр дээр авсан. Б.Ундрахбаяр захиралтай ярьсан учир тухайн 7 байр, 8 авто зогсоол авахад урьдчилгаа төлбөр нэг ч төлөхгүйгээр 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 100 хувь төлж барагдуулна гэж орсон юм. Захирал хэлэхдээ “2 жилийн хугацаанд наад хүн чинь төлбөрөө 100% хувь барагдуулна гэж байсан. Тэмүүжин, Дашням, Жавхлантөгс нар нь анх ганцхан надтай гэрээ байгуулсан юм. Б.Ундрахбаяр захирал Бат-Эрдэнэ 5-аас 6 байр авна шүү” гэж хэлж байсан. Тэрний дагуу Бат-Эрдэнэ надтай уулзаад “би 5-аас 6 байр авна, Ундрахбаяртай ярьсан байгаа, төлбөр тооцоог нь ярьчихсан, би өөрөө 2 жилийн хугацаанд буюу 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн дотор барагдуулж дуусгана аа, авах хүмүүс нь намайг явуулсан гэж ирээд байраа үзэж хараад сонголтоо хийчихээд гэрээгээ хийх байх” гэж хэлж байсан. Тэрний дагуу Тэмүүжин, Дашням, Жавхлантөгс гэх хүмүүс ирж байсан. Төлбөр тооцоо, мөнгөний асуудал дээр бол надад хэлэхдээ “Ундрахбаяртай харилцан тохиролцоод 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн дотор бүх байрныхаа төлбөрийг төлж барагдуулна” гэж хэлж байсан. Төлбөрийн мөнгийг “Эм Эс Пи Ди” ХХК-тай байгуулсан гэрээн дээр тусгагдсан байгаа данс руу нь хийнэ шүү гэдгийг гэрээ байгуулж байсан Тэмүүжин, Дашням, Жавхлантөгс нарт хэлж байсан. Мэдээж тухайн хүмүүс манай байрыг худалдан авч байгаа учир би тэд нарт бүгдэд нь гэрээгээ тайлбарлаад харилцан тохиролцсоны үндсэн дээр хоёр тал гарын үсэг зурж гэрээгээ баталгаажуулсан. “Эм Эс Пи Ди” ХХК-иас нийт 7 байр, 8 авто зогсоол авахдаа бүх байр, авто зогсоол тус бүр дээр нь зээлээр худалдах, худалдан авах гэрээг хийсэн. Уг гэрээний заалтад ямар ч элс хайрга нийлүүлнэ гэсэн зүйл байхгүй, харин зөвхөн бэлэн мөнгөөр 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 100 хувь төлж барагдуулна гэсэн заалттай. Харин Ундрахбаяр захирлын унаж байсан “Лексус 570” загварын машиныг нь Г.Б аваад оронд нь элс хайрга нийлүүлж, тооцоогоо төлж байсныг нь мэдэх юм. Учир нь би тооцоог нь нийлж байсан юм. Манайхаас авсан “Эм Эс Пи Пи” ХХК-ийн 7 байр, 8 авто зогсоолд энэ асуудал нь хамаагүй, тусдаа явагдаж байсан. Намайг 2016 оны 8 дугаар сар хүртэл ажиллаж байхад ямар ч мөнгө тушааж байгаагүй. ...” /3хх25, 171/,
гэрч Б.Дашдоржийн “...2014 оны эхээр би Бат-Эрдэнэтэй уулзаж “уг хотхонд байр авъя, чи найз Ундрахбаяртай ярилцаад өгөөч, байрны үнийн тодорхой хувийг өгөөд үлдсэнийг нь бага багаар цувуулаад өгье” гэж хэлсэн. Тэгсэн Бат-Эрдэнэ “тэгье” гэж хэлсэн. Хэд хоногийн дараа Бат-Эрдэнэ надтай уулзаад “Ундрахбаяртай ярилцахад зөвшөөрч байна” гэж хэлсэн. Гэрээг хийхэд урьдчилгаа 20.000.000 төгрөгийг төлөх ёстой юм байна гэж хэлэхээр би итгээд зөвшөөрсөн. “Эм Эс Пи Ди” ХХК-ийн дансыг аваад уг дансанд 20.000.000 төгрөг шилжүүлсэн. ...Ундрахбаяртай би тохирохдоо төлбөр тооцоо надаар дамжина гэж тохиролцсон гэж бид нарт итгүүлсэн. 2016 оны 8 дугаар сард бидний өгсөн мөнгө цааш уг компанийн дансанд ороогүй гэдгийг “Эм Эс Пи Ди” ХХК-ийн ажилтнаас асуухад 20.000.000 төгрөгийн төлөлт хийгдсэн байна л гэж хэлсэн. ...” /6хх203-204/,
гэрч Д.Болорын “...Уг байр нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Номун Виллаж” хотхонд байдаг байдаг бөгөөд 2014 оны 9 дүгээр сард манайх уг байрны 100/8-6 тоотод, манай дүү Амарболд 100/8-23 тоотод нүүж, амьдрахаар болсон. Би нөхөр Бат-Эрдэнийн бизнесийн ажилд оролцдоггүй. ...” /6хх205/,
гэрч Д.Амарболдын “...Надад 100 хувь мөнгөө төлөх боломж байгаагүй болохоор Бат-Эрдэнэ ах “мөнгөө уян хатан төлөх боломжтой 2-оос 3 жилийн хугацаанд төлж болно” гэсэн. Би уг байрны захиалагч компанитай Бат-Эрдэнэ ахыг найз нөхдийн холбоотой хүмүүс гэдгийг нь мэдэж байсан учир Бат-Эрдэнэ ахад мөнгө өгөхөд татгалзах зүйлгүй учир Бат-Эрдэнэ ах миний өмнөөс “Эм Эс Пи Ди” ХХК-тай гэрээ байгуулж байрандаа нүүж орсон. Одоогийн байдлаар байрны мөнгө гэж Бат-Эрдэнэ ахад 150.000.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. ...” /3хх30, 6хх206/ ,
Г.Бгийн яллагдагчаар өгсөн “...Өмнөх 1 байран дээр нэмж 6 байр, нийт 7 байрыг 8 авто зогсоолын хамт, бараа солилцоо буюу бартераар худалдах, худалдан авахаар тохиролцсон. Өөрөөр хэлбэл, тухайн орон сууцнуудын төлбөрийг зуурмаг болон тоосгоор хийхээр болсон юм. ...Энэ хугацаанд огт мөнгө төлөөгүй биш, тодорхой хэмжээгээр буюу 220.000.000 орчим төгрөгийг төлсөн байгаа. Дээрх нөхцөл байдлыг Б.Ундрахбаяр бүгдийг нь мэдэж байгаа. Мөн дээрх 7 байрны өмчлөл одоог хүртэл “Эм Эс Пи Ди” ХХК-ийн өмчлөлд байхад бусдын ямар хөрөнгийг шилжүүлж авсан гэж залилах гэсэн зүйлээр яллагдагчаар татаж байгааг гайхаж байна. ...Ямар нэгэн цаасан дээр буусан гэрээ байхгүй. Аман байдлаар тохиролцоод явж байсан. Бид нар анх мөнгөн дүнгээр биш барааг бараагаар солих тохиролцоотой байсан. ...Би баримт байгаа эсэх талаар сайн мэдэхгүй байна. Нийт хэдэн төгрөг авсан талаар Бат-Эрдэнэ мэдэж байгаа. Би Тэмүүжингээс 193.000.000 төгрөгийг авч бизнестээ оруулсан юм. Тухайн мөнгийг бизнестээ оруулж байгааг мэдэж байсан. ...” /2хх4-6, 7-12, 5хх145-148, 223-225, 6хх44-47/,
Г.Бат-Эрдэнийн яллагдагчаар өгсөн “...Хөрөнгө оруулагч талтайгаа 2011 оноос 50, 50 хувийн харьцаатай хоёр талаасаа ижил хэмжээний хөрөнгө гаргаж “Номун Виллаж” хотхоныг хэрэгжүүлнэ гэж хоорондоо тохиролцсон байдаг. ...Ийм учраас хожим надад хөнгөлөлттэй нөхцөлөөр 7 байр, 8 авто зогсоол өгөх болсон. ...2013 оны 9 дүгээр сард ашиглалтад ороогүй байхад нь захиалга өгөөд авсан байсан байран дээрээ нэмж 6 байр надад өгөхөөр болсон. Ингэснээр би “Эм Эс Пи Ди” ХХК-тай бартерийн тохиролцоо хийсэн. Тухайн компанийн төсөл эхлээгүй байсан, гэвч надаас бартераар улаан тоосго 105.000 ширхэг, 600 м.куб хэмжээтэй хайрга надаас авсан. Дээрх компанид хүлээлгэж өгсөн зуурмагын үнэ 258.000.000 төгрөг болсон. ...Бартераар авч байгаа байр гэж хэлсэн. Жавхлантөгсийн ааваас 100.000.000 гаруй төгрөг, Тэмүүжингээс 193.000.000 төгрөг, Амарболдоос 100.000.000 гаруй төгрөг авсан. Дашням бол 86.000.000 төгрөг өгсөн гээд байгаа боловч тухайн мөнгө нь бид хоёрын хамтран явуулж байсан бизнест орсон мөнгө. Байрны мөнгөнд 225.000.000 төгрөгийг тушаасан. 2015 онд тухайн компанийн төсөл нь хэрэгжээгүйгээс болж бартераар байр авах ажил цуцлагдсан. ...” /2хх16-18, 19-22, 5хх140-144, 230-232, 6хх39-43, 7хх25-26/ гэх мэдүүлгүүд,
гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх3/, хөрөнгө үнэлгээний тайлангууд /1хх36-64, 79-99/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх65-77/, хохирлын тооцоо /7хх97/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх118, 172/, зээлийн хөрөнгөөр орон сууц захиалгаар бариулах тухай гэрээнүүд /1хх126-135/, зээлээр орон сууц худалдах, худалдан авах тухай гэрээ /1хх136-147/, тохиролцооны гэрээ /7хх170, 213, 214/, төлөөлөгч томилсон албан бичиг /7хх211/, эвлэрлийн гэрээ /7хх215-216, 218/, төлбөр барагдуулах гэрээ /7хх217, 220/, талуудын эвлэрлийг баталгаажуулсан шүүгчийн захирамж /7хх219/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Г.Б, Г.Б нарыг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Залилах гэмт хэрэг нь бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг.
Шүүгдэгч Г.Б нь “Эм Эс Пи Ди” ХХК-д өөрөө байр худалдан авахаар ойлголт төрүүлсэн атлаа хохирогч Ш.Дашням, П.Гэрэл, Д.Батбаяр нарыг “...найзын маань барьсан Зайсангийн байрнаас боломжийн нөхцөлөөр байр авч өгч болно, надаар дамжуулах юм бол байрны төлбөр төлөлт, нөхцөл хугацааг уян хатан зохицуулж чадна. ...” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан дундаас нь орон сууцын үнийг авч, бусдад нийт 395.999.900 төгрөгийн, шүүгдэгч Г.Б нь өөрийн хүүгийн нэр дээр байр худалдан авахаар “Эм Эс Пи Ди” ХХК-тай гэрээ байгуулсан атлаа уг байрыг хохирогч С.Тэмүүжинд худалдаалахаар “...Зайсанд хамтарч ажилладаг компани байгаа, тэр компанид манайх элс, хайрга нийлүүлдэг, манай мэдлийн 7 байр байгаа, 5 жилийн хугацаанд үлдэгдэл мөнгөө өгч болно. ...” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан нийт 193.000.000 төгрөгийн тус тус хохирол учруулсан үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Чин овогт Гэрэлтийн Бат-Эрдэнийг 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж үзэв.
Хохирогч С.Тэмүүжин “...хохирол төлбөр төлөгдсөн, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “...Бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж энэ гэмт хэргийг үйлдсэн хүнд торгох болон хорих ялын аль нэгийг сонгон ял шийтгэл оногдуулах боломжтой байдлаар хуульчилжээ.
Шүүгдэгч Г.Бгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан торгох ялыг сонгож, торгох ялын доод хэмжээ болох арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээгээр оногдуулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Харин шүүгдэгч Г.Бат-Эрдэнийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон байх бөгөөд хавтас хэрэгт тохиролцооны гэрээ /7хх170, 213, 214/, эвлэрлийн гэрээ /7хх215-216, 218/, төлбөр барагдуулах гэрээ /7хх217, 220/ зэрэг баримтууд авагдсан боловч хохирогч нарт хохирлыг бодитоор нөхөн төлсөн баримтгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Иймд хохирогч С.Тэмүүжин, шүүгдэгч Г.Б нарын болон өмгөөлөгч Х.Базаррагчаагийн давж заалдах гомдлоос Г.Бд торгох ял оногдуулах талаар гаргасан гомдлыг хүлээн авч, өмгөөлөгч Х.Базаррагчаагийн давж заалдах гомдлоос Г.Бд торгуулийн ял оногдуулах талаар гаргасан хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/153 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/153 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Жод овогт Г.Бг 2 жилийн хугацаагаар хорих ялаар. ...” гэснийг “...Жод овогт Г.Бг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар. ...” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтаас “...шүүгдэгч Г.Бд оногдуулсан 2 жилийн хорих ялыг. ...” гэсэн хэсгийг хүчингүй болгосугай.
3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. ...” гэсэн,
тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Бд мэдэгдсүгэй. ...” гэсэн,
тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Бгийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 80 /ная/ хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, Г.Бд оногдуулсан 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ялаас хасаж, Г.Бгийн биелүүлэх торгох ялын хэмжээг 8.800 /найман мянга найман зуун мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 8.800.000 төгрөг /найман сая найман зуун мянган төгрөг/-өөр тогтоосугай.” гэсэн тус тус нэмэлт заалт оруулсугай.
4. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Бг нэн даруй сулласугай.
5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ