Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 148/ШШ2021/00032

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар, Баянгол дүүрэг, .. дугаар хороо, нарны үйлдвэрийн төвийн бүс, Энгельс гудамж  тоотод оршин суух Халиугчин овогт ийн *******ын /РД: *******/,

итгэмжлэгдсэн төлөөлөгч:  Иш Намдаг овогт *******ийн *******, /РД: *******/

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, Буур хээр, 2 дугаар хэсэг, гудамж 203 тоотод оршин суух, эрэгтэй, одоо хувиараа хөдөлмөр эрхэлдэг ******* овогт *******гийн /РД: *******/,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, Буур хээр, 1 дүгээр хэсэг, гудамж 035 тоотод оршин суух, эрэгтэй, одоо, Алтан тариа ХХК-ийн Сэлэнгэ салбарт харуул хамгаалалтын ээлжийн ахлах ажилтай ******* овогт *******гийн /РД: /,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, Буур хээр, 2 дугаар хэсэг гудамж 213 тоотод оршин суух, эмэгтэй, одоо Зиндаа Сэлэнгэ салбарт эрхлэгч ажилтай ******* овогт *******гийн /РД: / нарт холбогдох

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр, алданги нийт 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

М. нарын М.*******од холбогдуулан гаргасан Тээврийн хэрэгсэлд засвар, үйлчилгээ хийсэн зардал нийт 36,230,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* /онлайнаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Жадамба /онлайнаар/ хариуцагч М., М., хариуцагч нарын өмгөөлөгч М.Гансүх, гэрч Б.Эрхэмбаяр шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд уншин сонсгосон нэхэмжлэгч Б.*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас:

Нэхэмжлэлийн шаардлага: 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний үлдэгдэл төлбөр 200,000 /хоёр зуун мянга/ төгрөг,түүний алданги 29,800,000 /хорин есөн сая найман зуун мянга/ төгрөг нийт 30,000,000 /гучин сая/ төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлийн үндэслэл: М.******* миний бие өөрийн өмчлөлийн 31-52 УНИ улсын дугаартай HINO FS3FKBS 0 маркийн, 27-30 УНГ улсын дугаартай HINO PROFIA 0 маркийн, 26-50 УНИ улсын дугаартай HINO FS3FKBSD 0 маркийн ачааны зориулалттай автомашинуудыг М., М., М. нартай худалдахаар харилцан тохиролцож, 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр автомашинуудыг М., М. нарт хүлээлгэн өгсөн. Автомашинуудын нийт үнийн дүнг 80,000,000 /наян сая/ төгрөгөөр тохиролцож урьдчилгаа төлбөр болох 20,000, 000 /хорин сая/ төгрөгнөөс 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 9,500,000 төгрөгийг, 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 4,500,000 төгрөгийг, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 6,000,000 төгрөгийг миний ХААН банк дахь 5174071443 тоот дансанд шилжүүлсэн.

2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр автомашин Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г байгуулахдаа урьдчилгаа төлбөр 20,000,000 /хорин сая/ төгрөгийг нийт үнийн дүнгээс хасч, машин тус бүрийн үлдэгдэл төлбөрийг 20,000,000 /хорин сая/ төгрөгөөр тус тус тооцон төлбөрийг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төлөх, заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон.

Гэтэл худалдан авагч М., М., М. нар нь заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй мөн автомашинуудыг хууль бус аргаар өөрсдийн нэр дээр шилжүүлж авсан байдаг. Төлбөрийг удаа дараа шаардсаны дагуу

1.2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 1,000,000 төгрөг

2.2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 9,600,000 төгрөг

3.2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 9,600,000 төгрөг

4.2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 9,200,000 төгрөг

5.2019 оны 06 дугаар сарын 19-ний 1,000,000 төгрөг

6.2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 8,000,000 төгрөг

7.2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 14,200,000 төгрөг

8.2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 7,200.000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд одоо автомашины үлдэгдэл төлбөрөөс 200,000 төлөгдөөгүй байгаа болно.

Иймд 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний үлдэгдэл төлбөр 200,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс төлбөр төлөх хүртэлх хугацаа /2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх/ алдангид 29,800,000 /хорин есөн сая найман зуун мянга/ төгрөг нийт 30,000,000 /гучин сая/ төгрөгийг М., М., М. нараас хувь тэнцүүлэн хуваан гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2018 оны 08 сарын дундуур манай хүргэн н.Батбаяр нь Төв аймгийн Заамар суманд 3 том машин байна гэж хэлсэн. Тэгээд бид гурав очиж үзэхэд тухайн машин надад таалагдахгүй байсан. Тэгээд бид гурав ярилцаж тохиролцоод ХЕНО маркийн гурван автомашин М.*******той ярьж тохиролцоод гурван машинаа нийт 80,000,000 төгрөгөөр худалдаж авахаар болсон. Тухайн үед машинаа аваад буцаад явж байхад хүрэн өнгийн 27-30 УНГ дугаартай машины тос гоожиж тахир гол нь хугарсан байсныг тухайн үед нь мэдээгүй, замд явж байхад дуугараад нөгөө хоёртоо энэ талаар хэлсэн боловч зүгээр гэхээр явж байтал машин явахаа болиход эвдрэлтэй байсныг мэдсэн. Мөн 26-50 УНИ дугаартай цэнхэр өнгийн машин нь тос нь гоожиж явсан. Маргааш нь Сэлэнгэ аймагт ирж задлаад засварт үзүүлж тахир голын солиход олигтой зүгээр болоогүй. Тухайн үед нэхэмжлэгч М.******* ирж байдлыг нүдээр ирж үзээд мөнгө цаасаа дараа өгч болно, машинаа харин засуулчих гэж хэлсэн. Удалгүй нэхэмжлэгч ирээд би Америк явахаар болсон, мөнгө төгрөг хэрэгтэй байна, юуны түрүүнд гэрээгээ хийе гэж хэлсэн. Гэрээ байгуулахаас өмнө нэг машины 20,000,000 төгрөгийг төлсөн байсан. Үүний дараа бид нарыг цагдаад өгсөн. Бид нар намрын хураалтанд яваад мөнгө төгрөгөө төлөх бодолтой байсан боловч машин нь эвдрээд чадаагүй юм. 2019 онд Сайхны хөтөлийн зам засварын ажилд явж машиныхаа мөнгийг цувуулж өгсөн. Одоо үлдэгдэл 200,000 төгрөг байгаа.

Автомашины дугааруудыг би Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төвөөр солиулсан. Нэгэнт автомашинуудыг худалдан авч байгаа болохоор адилхан дугаартай болгоё гэж бодоод өөрчлүүлсэн надад дугаар өөрчилсөн тээврийн хэрэгслийн гэрчилгээнүүд нь байгаа. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд ачааны машинууд ажилд явуулахад заавал тухайн аймгийн дугаартай байхыг шаардсан гэх.

Хариуцагч М. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид нарын зүгээс гомдолтой байгаа. Тухайн машиныг аваад хөдөлсөн цагаас эхлээд л доголдож, машин эвдрэлтэй болохыг мэдсэн. Тухайн үед машиныхаа тооцоог хийх зорилгоор намрынхаа будаанд яваад ирэхдээ нэг машины 20,000,000 төгрөгийг төлсөн. Тэгээд 40,000,000 төгрөг үлдсэн бөгөөд 27-30 УНГ дугаартай машины тахир гол хугарсан байсныг засварт орж нөгөө хоёр машины тосыг сольж тухайн жилдээ машинаар ажилд явж чадаагүй, тэгээд цагдаагаас ярьж бид нарыг 2019 оны 6 дугаар сард дуудсан. Тухайн үед нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож машиныг өөрсдийнхөө нэр дээр шилжүүлсэн. Тэгээд машинаар ажилд явах гэж үзсэн боловч машинд гэмтэл гарсан. Тухайн үед нэхэмжлэгч бид нартай ирж уулзахад нь бид нар машиныг нь буцааж өгөх талаар ярихад нэхэмжлэгч буцаахгүй харин мөнгө төгрөгийг цувуулж өгөөд байж болно гэсэн зүйл ярьсан. Үүний дараа удалгүй ирж Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тухайн үед мөнгө төгрөгийг өгч дуусахад бид нараас алданги тооцсон бөгөөд бид нарын зүгээс маш их гомдолтой байгаа эвдэрэл гэмтэлтэй машин зарж, бид нар эвдрэлтэй машин авч тухайн үед засвар хийлгэн, машины граж түрээслэх зэрэгт нилээн их мөнгө зарсан. Одоогоор нэхэмжлэгчид бид нар 79,800,000 төгрөгийг төлсөн байтал үлдэгдэл төлбөрт их хэмжээний алданги тооцож байгаад нь гомдолтой байна гэх.

Хариуцагч буюу сөрөг нэхэмжлэгч М. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид нарын зүгээс М.*******од гаргаж байгаа сөрөг нэхэмжлэлийн нийт 36,200,000 төгрөг буюу тухайн 3 машинд хийсэн засвар үйлчилгээ болон граж түрээслэн машинаа тавьж байсан үнийг тооцсон байгаа. М.******* тухайн үед бидэнд эвдрэл гэмтэлтэй машин зарж байгаагаа мэдэж байсан. Засвар хийлгэж байхад ч өөрөө ирж харсан боловч мөнгө төгрөгийн дараа өгж болно гэж хэлж хугацаа өнгөрөөж байгаад сүүлд нь үлдсэн төлбөртөө алданги тооцож байгаа явдалд гомдолтой байна. Иймд бидний гаргасан сөрөг нэхэмжлэлийг үнийн дүнгээр нь гаргаж өгнө үү гэх.

 

Шүүх хуралдаанд уншин сонсгосон нэхэмжлэгч М.******* сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Тус шүүхэд М.*******ын нэхэмжлэлтэй М., М. нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч нарын зүгээс гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нэхэмжлэгчийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй ба шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, өмгөөлөгч Ч.Жадамба нар дэлгэрэнгүй тайлбар гаргах болно гэжээ.

Гэрч Б.Эрхэмбаяр шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

ХЕНО буюу япон маркийн машиныг 2018 оны 08 дугаар сарын сүүлээр хариуцагч нар авчирч эвдрэл гэмтэлийг нь үзүүлж засуулсан. Тухайн үед машины мотор дуугарсан, тахир гол хугарсан байдалтай мөн тос масло гоожсон байсан. Тэр үед би машиныг засч бүр болохгүй болохоор нь өвөл тахир голыг нь шинээр сольж өгсөн. Засвар үйлчилгээг Түмний Хишиг ХХК-ийн гражид хийсэн. Хөх машины засварыг хоёр ч удаа хийж зассан байгаа гэх.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.*******ын нэхэмжлэлтэй М., М., М. нарт холбогдох Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр, алданги нийт 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

Хариуцагч М., М., М. нарын М.*******од холбогдуулан гаргасан Тээврийн хэрэгсэлд засвар, үйлчилгээ хийсэн зардал нийт 36,230,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус шүүхэд гаргажээ.

1.Зохигчдын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ам хэлцэл хийн М.******* нь өөрийн өмчлөлийн 31-52 УНИ улсын дугаартай HINO FS3FKBS 0 маркийн, 27-30 УНГ улсын дугаартай HINO PROFIA 0 маркийн, 26-50 УНИ улсын дугаартай HINO FS3FKBSD 0 маркийн ачааны зориулалттай автомашинуудыг нийт 80,000,000/наян сая/ төгрөгөөр худалдахаар М., М., М. нартай харилцан тохиролцож автомашинуудыг М., М. нарт хүлээлгэн өгч, хариуцагч нар нь урьдчилгаа төлбөр болох 20,000, 000 /хорин сая/ төгрөгийг 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 9,500,000 төгрөгийг, 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 4,500,000 төгрөгийг, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 6,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн ХААН банк дахь дансанд шилжүүлэн, үлдэх 60,000,000 /жаран сая/ төгрөгний төлбөрийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хариуцагч нар тус тус 20,000,000 /хорин сая/ төгрөг төлөхөөр Зээлээр худалдах, худалдан авах гэрээ тус тус байгуулсан байгаа нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан харилцаа үүссэн байна.

Зохигчдын хооронд тус тус байгуулсан 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний 2.1-т ...Авто машины худалдах үнийг 20,000,000 /хорин сая/ төгрөгөөр зээлээр худалдах, худалдан авахаар хоёр тал хэлэлцэн тохирсон бөгөөд төлбөрийг 2018 оны 04 дүгээр сарын 01-ний /2019.04.01/ өдөр төлнө. Заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд өдрийн 0,5 хувийн алданги тооцох-оор, 2.2-т Авто машиныг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний дотор хүлээлгэн өгөх бөгөөд хүлээн авснаас хойш гарсан ашиглалтын зардлыг худалдан авагч тал хариуцна гэж тус тус заасан байна.

Гэтэл нэхэмжлэгч нь автомашинуудыг урьдчилгаа төлбөрийн зарим хэсгийг буюу 9,500,000 төгрөг шилжүүлснээр 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хариуцагч нарт хүлээлгэн өгсөн нь эд хөрөнгийн үнийг бүрэн хэмжээгээр төлөхөөс өмнө шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байгаа бөгөөд хариуцагч М. машины дугааруудын Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төвд очин солиулсан болох нь шүүх хуралдаанд гаргасан: ...Автомашины дугааруудыг би Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төвөөр солиулсан. Нэгэнт автомашинуудыг худалдан авч байгаа болохоор адилхан дугаартай болгоё гэж бодоод өөрчлүүлсэн надад дугаар өөрчилсөн тээврийн хэрэгслийн гэрчилгээнүүд нь байгаа. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд ачааны машинууд ажилд явуулахад заавал тухайн аймгийн дугаартай байхыг шаардсан... гэх тайлбар гаргаж байгаа ч хэрэгт хариуцагч нарт автомашиныг шилжүүлсэн үйл баримтууд авагдаагүй байгааг дурдах нь зүйтэй.

Хариуцагч нар нь автомашины үнэ урьдчилгаанд төлсөн 20,000,000 төгрөгийг оруулан нийт 79,800,000 төгрөг төлж, машины үнийн төлбөрөөс 200,000 төгрөг үлдсэн болох нь М.*******ын ХААН банкны 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр, М.ы 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр, 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга-аар, шүүхэд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд зэргээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч М.******* нь 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-нд заасны дагуу 3 машины төлбөрийн үлдэгдэл 200,000 /хоёр зуун мянга/ төгрөгний алдангийг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл тооцон хариуцагч нараас гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн, хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алданги 29,800,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа нь ойлгомжгүй, алдангийн тооцоолборыг хэрхэн яаж тооцож гаргасанаа тайлбарлаагүй, 29,800,000 төгрөгийг гүйцэтгээгүй зохих үүргийн үнийн дүнгийн алданги гэж тооцон нэхэмжилж байгааг шүүх гаргах боломжгүй юм. Учир нь:

Иргэний хуулийн 232 дугаар зйүлийн 232.4-т анзын нийт дүн нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй бөгөөд гүйцэтгэвэл зохих үүргийн үнийн дүнгийн 50 хувь дотор гэж ойлгоно. Иймд хуульд заасны дагуу алдангийн хэмжээг багасгаж үлдсэн үнийн дүнгийн 50 хувиар тооцон төлбөрийг гаргаж, М., М., М. нар нь худалдан авсан машиныхаа төлбөрийг төлөхдөө зөвхөн М.ы данснаас бөөнөөр болон хэсэгчилэн төлж байсан, хэн хэдэн төгрөгний үлдэгдэлтэй эсэх нь тодорхойгүй учраас үлдэгдэл төлбөрийг хувь тэнцүүлэн гаргах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч хариуцагч нараас 31-52 УНИ улсын дугаартай HINO FS3FKBS 0 маркийн, 27-30 УНГ улсын дугаартай HINO PROFIA 0 маркийн, 26-50 УНИ улсын дугаартай HINO FS3FKBSD 0 маркийн ачааны зориулалттай автомашинуудын үлдэгдэл төлбөр 200,000 төгрөгийн алданги 29,800,000 төгрөгийн хэмжээг багасган М., М., М. нараас машины төлбөрийн үлдэгдэл 200,000 төгрөг, түүний алданги 100,000 төгрөг нийт 300,000 /гурван зуун мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн хүн тус бүрээс 100,000 төгрөг гаргуулан М.*******од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 29,700,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.е

2.Хариуцагч М., М., М. нар нь нэхэмжлэгч М.*******од холбогдуулан доголдолтой /эвдрэлтэй/ машин худалдаж, засвар үйлчилгээ хийсний төлбөр 36,230,000 төгрөгний сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нар нь ачааны зориулалттай 3 тооны машиныг хүлээн авсан өдрөөсөө эхлэн доголдолтой буюу эвдрэлтэй болохыг мэдсэн машины эвдрэлийн талаар нэхэмжлэгчид хэлж, нэхэмжлэгч өөрийн биеэр ирж үзсэн талаар хариуцагч М. шүүх хуралдаанд гаргасан : ...М.******* тухайн үед бидэнд эвдрэл гэмтэлтэй машин зарж байгаагаа мэдэж байсан. Засвар хийлгэж байхад ч өөрөө ирж харсан боловч мөнгө төгрөгийг нь дараа өгж болно гэж хэлж хугацаа өнгөрөөж байгаад сүүлд нь үлдсэн төлбөртөө алданги тооцож байгаа явдалд гомдолтой байна....сөрөг нэхэмжлэлийг үнийн дүнгээр нь гаргаж өгнө үү гэх сөрөг нэхэмжлэлийн талаар тайлбар гаргасан хэдий ч хариуцагч нар нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заасны дагуу худалдагч талаас эд хөрөнгийг засах, эвдрэлийг солих, засуулахад гаргасан зардлаа буцаан төлөхийг шаардах болон гэрээнээс татгалзах шаардлага гаргах эрхтэй байсан ба мөн хуулийн 254.6-д ...баталгаат хугацаа тогтоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 245.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж заасан байна. Хариуцагч нарын эд хөрөнгөнд доголдол /эвдрэл/ гарсантай холбогдуулан гомдлын шаардлага гаргах хуульд заасан 6 сарын хугацаа өнгөрсөнөөр шаардлага гаргах эрхээ алдсан байх тул хариуцагч нараас М.*******од холбогдуулан гаргасан Тээврийн хэрэгсэлд засвар, үйлчилгээ хийсэн зардал нийт 36,230,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 307,950 төгрөг, хариуцагч нараас төлсөн 339,100 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 300,000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 9,650 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагч М.г нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад нотолгоог үндэслэн шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр хийсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1.Иргэний хуулийн 232 дүгээр зүйлийн 232,6, 232.8, 262 дугаар зүйлийн 262.1-д тус тус зааснаар М.Мөнхсайнхан, М., М. нараас тус тус 100,000 /нэг зуун мянга/ төгрөг гаргуулан нийт 300,000 /гурван зуун мянга/ төгрөг М.*******од олгосугай.

2.Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д зааснаар хариуцагч нараас М.*******од холбогдуулан гаргасан Тээврийн хэрэгсэлд засвар, үйлчилгээ хийсэн зардал нийт 36,230,000 /гучин зургаан сая хоёр зуун гучин мянга/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар зохигчдын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн нийт 647,050 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 9,650 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал...14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шүүхэд давж заалдах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.СОЁЛМАА