Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 1071

 

ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ

 

 

Хэргийн индекс: 135/2019/00948/и

Дархан-Уул аймаг дахь Ñóì äóíäûí Иргэний хэргийн анхан шатны ø¿¿õèéí ø¿¿ã÷ М.Оюунцэцэг би äàðãàëæ, òóñ ø¿¿õèéí òàíõèìä õèéñýí ø¿¿õ õóðàëäààíààð,

 

Íýõýìæëýã÷: Дархан-Уул аймгийн Дархан сумын ,,, дүгээр баг, ,,, хороолол, ,,,,,,,тоотод оршин суух ,,,, овогт ,,,,,,,,,,,,,, /РД:,,,,,,,,,,,,,,,,,,/-ын íýõýìæëýëòýé,

 

Õàðèóöàã÷: Дархан-Уул аймгийн Дархан сумын ,,,,,,, дүгээр баг, ,,,,,, хороолол, ,,,,,,,,, тоотод оршин суух ,,,,,,,,,,,, овогт ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, /РД:,,,,,,,,,,,,,,,,,,/-т õîëáîãäîõ,

 

"Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, тогтоосон тэтгэлгийг хүүхэд төрснөөс хойш нэмэгдүүлсэн хэмжээгээр нөхөн гаргуулах, эд хөрөнгөөс ногдох хэсэг ,,,,,,,,,,,, төгрөг, хүүхдэд зарцуулсан нэмэлт зардалд нийт ,,,,,,,,,,,,,,,, төгрөг гаргуулах” òóõàé èðãýíèé õýðãèéã õÿíàí õýëýëöýâ.

 

Ø¿¿õ õóðàëäààíä: Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,,, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,, ø¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà Ц.Ганхуяг íàð îðîëöîâ.

 ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

Нэхэмжлэгч ,,,,,,,,,,, шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “,,,,,,,,,, овогтой ,,,,,,,,,,, миний бие ,,,,,,,,,,, овогтой ,,,,,,,,,,,,, дунд сургуулийн нэг анги бөгөөд дунд ангиасаа л үерхсэн боловч оюутан байхдаа намайг маш ихээр гомдоож хөөрхөн үрийг минь байхгүй болгож тухайн үед салсан. Дахин ,,,,,,, онд үерхэж ,,,,,,,,,, энэ бүхэнд бий буруутай гэж уучлал гуйн эвлэрч хамтдаа амьдрахаар болж тусдаа амьдрах байр хайж ,,,,,,,,, онд Дархан сум ,,,,,,, баг ,,,,,,,,,,,,, тоот орон сууцыг ипотекийн зээлээр авч хамтдаа амьдарч эхэлсэн. Бидний амьдрах хугацаанд ,,,,,,,, оны ,,,,, сарын ,,,,,-нд ,,,,,,,,,,,, овогтой ,,,,,,,,,,, хүү минь төрсөн. Бид хуримаа хийж гэрлэлтээ батлуулъя гэж ярьдаг байсан болохоор гэрлэлтээ батлуулаагүй байсан. Хүү минь гэдсэндээ төрөх дөхөж байхад ,,,,,,,,, нь гэр бүлтэй гэдгээ нуун өөр эмэгтэйчүүдтэй уулзаж гэр бүлээс гадуур харилцаа үүсгээд байсан нь маргааны эх үүсвэр болон энэ нь улмаар аав, ээж, ах дүү нараа оролцуулж хагаралдсан маш муухай маргаан болсон, гэрт ,,,,,,,,,,,, ах нартайгаа маргалдан зодоон болсон. Энэ таарамжгүй байдлаас маш их айж, сэтгэл санаагаар унаж цочролд орж бие минь гэнэт маш их өвдөж, алхаж ч чадахгүй төрөх үеийн хүндрэлтэй төрж хүү ,,,,,,,,,,,, минь дөрвөн мөчний чангаралтай буюу төрөлхийн тархины саажилттай төрсөн.

      Тэр үеэс хойш хүү ,,,,,,,,,, маань миний асрамжид өсч бойжиж байгаа бөгөөд ,,,,,,, нь ,,,,,, оны ,,, сарын ,,,,-ний өдөр гэрээсээ яваад түүнээс хойш тусдаа амьдарч байна. ,,,,,, нь өвчтэй хүүгээ асрах хамгаалах үүргээ биелүүлэхгүй байна. Миний хүүг эмч нар бүрэн эдгэрнэ гэж хэлэхгүй байгаа бөгөөд асаргаа халамж маш их шаардлагатай, заримдаа хүү минь хэд хоног тасралтгүй яг үүрийн ,,, цагийн хооронд уйлж зогсоогоороо хонож өдий хүрлээ. Би хүүгээ асран ажил хийж хөдөлмөрлөх насандаа тогтмол ажил хийх боломжгүй болж байна. Би хамтдаа амьдарч үр хүүхэдтэй болоод аз жаргал, зовлонгоо хуваалцана гэж эрүүл саруул, ажил хөдөлмөр эрхэлсэн, ажил хөдөлмөр эрхлэх чадвартай ,,,,,,,, энэ гэр бүлийг бий болгочихоод одоо энэ хүмүүсийн үгээр гудамжинд өвчтэй хүүхэд тэврээд хөөгдөөд гарах боллоо. ,,,,,,, өгсөн мөнгө бид хоёрын хэрэгцээ, эмчилгээний зардалд хүрэлцдэггүйн улмаас төрснөөсөө хойш гам ч барьж чадалгүй өөрийн чадах бүх боломжоороо ямар ч амралтгүй, хүүгээ унтсан үед шөнө компьютер харан ажилласнаас болоод үе мөчний үрэвсэл дээд хэмжээнд хүрч, зүрх байнга өвдөж стресс ядаргаанаас үүдэлтэй суганд минь булчирхай ,,,,,,, оны 5 сард үүсэж хагалгаанд орох шаардлагатай байгаа боловч хүүг минь асрах хүнгүйн улмаас одоог хүртэл хагалгаанд орж чадаагүй байна. Хүү минь Солонгос улсын “,,,,,,,,,,,,,,” эмнэлэгт илүү нарийн шинжилгээ хийлгэж эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа бөгөөд хамгийн багадаа л нарийн шинжилгээ, эмчилгээ, ор хоногийн төлбөр ,,,,,,,,,,, төгрөгтэй ирээрэй, үүнээс ч их гарах магадлалтай тул үүнээс бага мөнгөтэй ирэх хэрэггүй гэж байгаа юм. ,,,,,,,,, оны 09 сарын 08-ны өглөө хүүгээ ухаан алдаж ухаангүй болчихоод байхад ,,,,,,,,,, ирэхгүй утсаа ч авахгүй, гар утас болон цахим хаягаар зурвас илгээхэд “Төрсөн өдөр тэмдэглэж байна гэх” ,,,,,,,,,,,,, аав ээжийнхээ гэрт байгаа гэж бодтол шөнийн 4 цагт ,,,,,,,,гэх эмэгтэй ,,,,,,,,,,, дугаараас миний ,,,,,,,,,, дугаарлуу залган “,,,,,,,, одоо надтай амьдарна, битгий дахиж залгаарай, залгах юм бол дэмий шүү гэсэн”, би “хүүхэд нь ухаангүй болоод эмнэлэгт байна наад хүнээ явуулалдаа гэсэн боловч” ,,,,,,, гэх эмэгтэй “Битгий олон юм ярь, өвчтэй хүүхдээр далимдуулж битгий дуудах гээд бай дуугаа зайл...” гэх мэтчилэн ёс бус үгээр гутаан доромжилж өнөөдрийг хүртэл ,,,,,,,,,,,,,, хүү дээрээ ирээгүй. Хүлээсэн, эргээд эвлэрч хамтдаа хүүгээ эрүүл саруул болгохын төлөө зүтгэнэ гэсэн итгэл зүтгэлийг байхгүй болгож байна. ,,,,,,,,,,нь “би хүүгээ орхихгүй, хаяхгүй, хоёулаа хүүгээ эдгээнээ, зөвхөн хүүгээ л эдгээхээ бодож байна” гэх боловч бяцхан хүүгээ сэхээнд орж байхад ирэхгүй маш том алдаа гаргаж, өөрийн төрсөн хүүхдээ эрүүл, аюулгүй орчинд асран хамгаалах, өсгөн хүмүүжүүлэх үүргээ биелүүлэхгүй ээлжийн амралтаа авчихаад амарч зугаалж ,,,,,,,,,,,, аймгийн ,,,,,,,,,, хотод явж байна. Удаа дараа ийм үйлдэл гаргаж миний болон хамгийн чухал зүйлдээ, хүүгийнхээ бие, эрүүл мэнд болоод сэтгэл санаа, ирээдүйд асар их хохирол учруулж байна.

       Иймд ,,,,,,,,,,, нь тусдаа амьдрал үүсгэж, бидэнтэй цаашид хамтран амьдрах боломжгүй болж байгаа тул хүүг минь хамгаалж эрүүл саруул өсгөх, асран хамгаалах, аюулгүй орчинд орон байраар хангах үүргийг нь хүлээлгэж хүүхдийн тэтгэлэг сарын хөлс түүнтэй адилтгах орлогын хувиар нэмэгдүүлэн тогтоож, тогтоогдсон хүүхдийн тэтгэлгийг ,,,,,,,,,,, төрсөн өдрөөс тэтгэлэг тогтоох өдөр хүртэл нөхөн олгуулах шаардлагыг гаргаж байна.

Гэр бүлийн тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, иргэний хуулийн дагуу гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сум, ,,,,,,,,,,,,, хээтэй хороолол, ,,,,,,,,,,,, тоот, ,,,,,,,,, өрөө байрнаас хүү бид хоёрт, Дархан-Уул аймаг, Дархан сум, ,,,,,, хороолол, ,,,,,,, байр, ,,,, тоот, ,,, өрөө байр, Grand маркийн суудлын автомашинаас хүүд минь ноогдох хэсгийг гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Иргэний хэрэг үүсгэснээс хойш дээрх эд хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилуулсан бөгөөд шинжээчийн дүгнэлтийн дагуу эд хөрөнгүүдийн үнийг тооцохыг зөвшөөрч байна.

Мөн миний бие нь хүүхдэд зарцуулсан зардлуудыг тооцож нэхэмжлэлийн шаардлагаа 2 удаа нэмэгдүүлсэн байгаа.

Миний хүү УБ хотод Эх нялхасын эмнэлгийн мэдрэлийн тасагт диспансерийн хяналтанд байдаг. Сар болгон Дарханаас хүүгээ авч явж хяналтын эмчид нь үзүүлдэг, хэвтэх шаардлагатай гэсэн үед нь эмнэлэгтээ хэвтэж эмчилгээ хийлгүүлээд буцаж ирдэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын шийдвэрээр хөгжлийн бэрхшээлийн төрлийг хөдөлгөөн, сэтгэцийн бэрхшээл гэж дүгнэсэн байдаг. Сэргээн засах эмчлэгч эмч ,,,,,,,,,,, ,,,,,,,, оны ,,,,,, сарын ,,,,,-ны дүгнэлтэд Хүүхдийн тархины саа, 4 мөчний булчингийн чангарал гэсэн оноштойг тэмдэглэсэн. Тогтмол иллэг массаж хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, усан эмчилгээ, физик эмчилгээ, уламжлалт эмчилгээнд хамрагдаж байх шаардлагатай болохыг мөн тусгай хэрэгцээний зогсоогч, тэрэг, ширээ, хөл гарын чиг зэргийг тогтмол хэрэглэх шаардлагатайг зөвлөсөн. Үүний дагуу миний бие өөрөө зүтгэж, хувцас, бараа зарах зэргээр хүүдээ шаардлагатай бүх тоног төхөөрөмж болох зогсоогч ,,,,,,,,,,, төгрөг, тэргэнцэр ,,,,,,,,,, төгрөг, булангийн сандал ,,,,,,,,,, төгрөг, ширээ ,,,,,,,,,,,, төгрөг, хөл гарын чиг ,,,,,,,, төгрөг, тусгай өвлийн гутал ,,,,,,,,, төгрөг, тусгай зуны гутал ,,,,,,,,,, төгрөг, алхуулагч ,,,,,,,,,, төгрөг, гудас ,,,,,,,,,,, төгрөг, хөдөлмөр заслын тоглоом 10 ширхэг ,,,,,,, төгрөг, булчин суллах бөмбөг ,,,,,,,,, төгрөг, дэр ,,,,,,,,,,, төгрөгөөр тус тус худалдан авч, одоо хэрэглүүлж байгаа.

Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүлийн 48.1-д “тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 74.2-т заасан этгээд нэхэмжлэл гаргаж болно” гэснийг баримтлан дээрх тоног төхөөрөмжийн нийт үнэ болох ,,,,,,,,,,,,, төгрөг, түүн дээр нэмэлт тэжээлийн хоол сард 1 ширхэг 70,000 төгрөг /күн күн/, овьёос байнга авч өгдөг сард ,,,,,,,, төгрөгийн 1 хайрцагийг 7 хоног хэрэглүүлдэг сард 4 ширхэг буюу ,,,,,,,,,,,, төгрөг, памперс сарын хэрэглээ ,,,,,,,,, төгрөг, нийт ,,,,,,,,,,,,, төгрөг, зардлыг зах зээлийн доод үнээр тооцон, улмаар уг зардлыг эцэг эхэд нь тэнцүү байдлаар хуваан хариуцуулах үүднээс өөрт ноогдох хэсгийг хасаж тооцон зардлын 50% болох ,,,,,,,,, төгрөгийг хөгжлийн бэрхшээлтэй хүү ,,,,,,,,,,,,, эрх ашгийг ханган, хариуцагч ,,,,,,,,,,,,,гаргуулж өгнө үү.

            Мөн миний бие ,,,,,,,,,,,, нь Улаанбаатар хот руу хүү ,,,,,,,,,,,,,, авч явж, хяналтанд үзүүлдэг тул ,,,,,,,,,,, онуудад зарцуулсан замын зардал, эмчилгээ хийлгэсэн эмийн баримттай холбоотой гарсан зардлыг хариуцагч ,,,,,,,,,,,,, гаргуулна.

            Үүнд: Зам шатахууны зардалд ,,,,,,,,,оны 02 сарын 19-ний өдрөөс ,,,,,,,,, оны 07 сарын 21-ний өдрийг хүртэл ,,,,,,,,,,,, төгрөг, эмчилгээний зардалд ,,,,,,, оны 02 сарын    19-ний өдрөөс ,,,,,,,,,,, оны 07 сарын 21-ний өдрийг хүртэл ,,,,,,,,,,,,, төгрөг, бусад зардал /памперс, эм, тэжээл/ ,,,,,,,,,,,,, төгрөг, нийт ,,,,,,,,,,,, төгрөгийн тал хувь болох ,,,,,,,,,,,,,,, төгрөгийг нэмж нэхэмжилж байна.

Иймд Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Гэр бүлийн тухай хуулийн 21.5, 25 дугаар зүйлийн 25.2, 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасныг тус тус үндэслэн хариуцагч ,,,,,,, түүний хүү ,,,,,,,,,,,,, тэжээн тэтгэх үүрэгтэй гэж үзэн нэмэлт зардалд нийтдээ ,,,,,,,,,, төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

       Хариуцагч ,,,,,,,,,,, шүүхэд гаргасан тайлбартаа: “Би ,,,,,,,,, 10 жилээсээ эхлэн үерхэж байсан нь үнэн юм. Хэсэг хугацаанд харьцахгүй байж байгаад ,,,,, оноос эхлэн харьцаагаа сэргээн дотно байж байгаад ,,,,,,,,,,,, жирэмсэн болж ,,,,,,,,, оны 06 сарын 23-нд хүү ,,,,,,,,, төрсөн. Үүнээс өмнө ,,,,,,,,,, өөр хүнтэй амьдардаг нөхөртэй байсан. Мөн 2 хүүхэдтэй хүн. Миний хүүхдийг төрүүлэх үедээ тусдаа амьдарч байсан ба ,,,,,,,,,, оны 6 сар хүртэл бид хамт байгаагүй. ,,,,,,,,,, өөрөө орон байртай тусдаа амьдралтай байсан. Хүү маань миний хүүхэд мөн. Үүн дээр би огт маргахгүй, булчингийн чангарал саажилттай нь ч үнэн. Тийм болохоор би хүүхдээ эмчлүүлж, эмнэлэгт үзүүлэх тоолонд би ,,,,,,,,,,,,,,, төгрөг шилжүүлж ,,,,,,,,,,,,,өгдөг байсан юм. ,,,,,,,,,,, ,,,,,,,,,,, оны 6 сард гэнэт л би байраа зарчихлаа танайд хэсэг байя, хүүхдүүдийн сургууль амрах хүртэл хугацаанд сургуульд нь ойр байх хэрэгтэй байна гээд өөрийн 2 хүүхдээ мөн дүүгээ дагуулаад орж ирсэн. Би ч нэгэнт миний хүүхдийг төрүүлсэн нь үнэн хүүхэд маань эмчилгээнд явдаг нь үнэн болохоор ойлгож хүлээж авсан. 2 хүүхдийг нь ч гадуурхаагүй. Мөн өөрийнхөө дүүг бас. Ингээд 4 сар хамт амьдрах хугацаанд ,,,,,,,,,,, байнга хэрүүл өдөж, хардаж сэрдэн амар тайван байлгадаггүй байсан. Хүн чанар нь, ямархуу ааш араншинтай хүн болох нь танигдсан. Ийм болохоор би ,,,,,,,,,,,, хууль ёсоор эхнэр нөхөр болох хүсэлгүй болсон юм.

       Харин хүүхэд маань миний хүүхэд мөн тул эцэг тогтоолгох шаардлагагүй, асрамжийн талаар маргахгүй үлдээж, хуулийн дагуу тэтгэвэр тогтоохыг зөвшөөрнө.

       Нөхөн тэтгэлэг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, өвчтэй хүүхдээ бодоод би энэ хүнд хангалттай мөнгө төгрөг өгдөг байсан. 4 сар манайд байх хугацаанд би тэжээж байсан гэхэд хилсдэхгүй.

       Эд хөрөнгийн хувьд ,,,,,,,,,,,,,гэх хөрөнгө, мөн бидний дундын хөрөнгө гэх зүйл байхгүй. Намайг байрны зээл авахад туслах зорилгоор миний аав, ээж өөрийн байраа миний нэр дээр барьцаанд тавиулахын тулд шилжүүлж энэ дагуу би хөөцөлдөн байж хээтэй хорооллын ,,,, багийн ,,,,,,,,, тоот байрыг ипотекийн зээлээр авч, ,,,,,,,,,,, оны 07 сард байрандаа орсон юм. Энэ үед ,,,,,,,,, өөрөө тусдаа орон байртай амьдарч байсан. Би 15 жилийн хугацаатай зээлд хамрагдан авч одоо өөрөө төлдөг. ,,,,,,,,,, ямар ч хамааралгүй. Мөн ,,,-р хорооллын ,,,,,,,р байрны ,,,,,,,, тоот ,,,, өрөө байр бол миний аав, ээжийн олон жил амьдарсан байр. Одоо ч тэндээ амьдарч байгаа. ,,,,,,,, тоот 2 өрөө байр бол би ,,,,,,,,,,,, хамт амьдрахаас өмнө зээлсэн. Тэгээд ч банкны барьцаанд байгаа байр болохоор ноогдох хувь гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй.

          Гранд маркийн суудлын авто машиныг ,,,,, онд 8 сая төгрөгөөр өөртөө худалдан авсан юм. Энэ үед ,,,,,,огт байгаагүй. Энэ хүнд огт хамааралгүй миний өөрийн өмч юм.

          ,,,,,,,, өөрөө орон байртай хувиараа юм хийдэг, өөрийн байраа зарж хүүхдийг чинь эмчлүүлсэн гэж ярьдаг юм. Би ямар байраа хэдээр зарж хэдэн төгрөгөөр хүүхдээ эмчлүүлснийг ч мэдэхгүй.

Хүүхдийн эмчилгээнд ямар зардал гарсан, хаана эмчлүүлснээ ч хэлдэггүй тас нуудаг. Ер нь бидний хооронд халуун дулаан харьцаа байхгүй. Үргэлж хардалт, хэрүүл тасрахгүй л байдаг. Харин хүүхдээ би хаана эмчлүүлж хэдэн төгрөг болохыг нь өөрөө үзэж байж тухайн үед хариуцаж байхад татгалзахгүй” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хүүхдийн тэтгэлэг хуульд зааснаар төлөхийг хариуцагчийн зүгээс зөвшөөрч байна.  Харин нөхөн гаргуулах асуудал үндэслэлгүй тул зөвшөөрөхгүй. ,,,,,,,,, нэр дээр байгаа өмч хөрөнгөд ,,,,,,,,, хамааралгүй. Тус байрыг авахад зээлсэн зээлийн өр төлбөрөөс ,,,,,,,,,,,, төлсөн асуудал байхгүй, энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байгаа. Эд хөрөнгийн талаар ,,,,,,,,,,,, шүүхэд дэлгэрэнгүй тайлбар өгсөн байгаа.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд авсан тоног төхөөрөмж, хуурамч нотлох баримт бүрдүүлсэн гэж үзэж байгаа. Учир нь хэрэгт авагдсан баримтаар Мөнгөн гэдэг хүнээс худалдаж авахдаа зогсоогч ,,,,,,,,,,,, авсан гэсэн баримт байхад ,,,,,,,,,,,, төгрөгөөр авсан гээд үнийн дүнгүүд дандаа зөрүүтэй байна. Тархины саажилттай хүүхдийн төхөөрөмжийг хэдэн төгрөгөөр авсан нь тодорхойгүй байна. Зарж байгаа хүн 50 хувиар бичүүлсэн мэтээр харагдаж байгаа тул тус шаардлагыг зөвшөөрөхгүй байна. 

Гранд марк суудлын авто машин нь ,,,,,,,,,,оны тээврийн хэрэгсэл байгаа юм. ,,,,,,,,,, сая төгрөгийн үнэтэй байгаа, үүнийг зөвшөөрөхгүй. Жоохон хүүхэд машин эзэмших боломжгүй юм.

Зам шатахуун, эмчилгээний зардал гэдэг дээр маш их нотлох баримтыг хэрэгт өгсөн боловч нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа, НӨАТ-ын баримтууд нь хүүхдээ эмчлүүлэхээр явж байгаа юм уу хаашаа явж байгаа нь тодорхойгүй баримтууд байна, ,,,,,, нь хүүхдээ огт анхаардаггүй гэж байгаа боловч хүүхдэд хэрэгтэй гэсэн болгонд нь мөнгө шилжүүлдэг байсан бөгөөд дунджаар 3 сая төгрөг шилжүүлж өгч байсан гэж ярьдаг. Хүүхэд эмчлүүлж байгаа, хяналтад байдаг, асаргаа шаардлагатай гэдгийг зөвшөөрч байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагууд нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна. Мөн тодорхой биш байна гэж үзэж байгаа тул хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэв.

 

Ø¿¿õ õóðàëäààíààð õàâòàñò õýðýãò öóãëàðñàí áè÷ãèéí íîòëîõ áàðèìòóóäûã øèíæëýí ñóäëààä,

¯ÍÄÝÑËÝÕ нь:

Нэхэмжлэгч ,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,, холбогдуулан шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, тогтоосон тэтгэлгийг хүүхэд төрсөн цагаас эхлэн нөхөн тооцуулж гаргуулах, Дархан-Уул аймгийн Дархан сумын ,,,,дүгээр баг, ,,,, дүгээр хороолол, ,,,,, дугаар байрны ,,,, тоотод байрлах, ,,, өрөө орон сууцны үнээс өөрт болон хүү ,,,,,,,,,, ногдох хэсэг, ,,,,,,,,,,,, нэр дээр бүртгэлтэй            Дархан-Уул аймгийн Дархан сумын ,,,,,дугаар баг, ,,, дугаар байрны ,,, тоотод байрлах нэг өрөө орон сууц болон ,,,,, ДАХ улсын дугаартай Тоёота гранд маркийн суудлын автомашины үнээс тус тус хүү ,,,,,,,,,, ногдох хэсэг гаргуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ,,,,,,,,,, оны 05 сарын 20-ны өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа хөгжлийн бэрхшээлтэй хүү болох ,,,,,,, зарцуулсан зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмжийн үнэ болон бусад зардлын тал хувь болох ,,,,,,,,,,, төгрөг гаргуулахаар, мөн ,,,,,,,,,, оны 07 сарын 22-ны өдрийн нэмэгдүүлсэн шаардлагадаа хүү ,,,,,,,,,,,, эрүүл мэнд, түүнтэй холбоотой гарсан замын болон бусад зардлын тал хувь болох ,,,,,,,,,, төгрөгийг тус тус хариуцагч ,,,,,,,,,,,,, гаргуулахаар шаардлага гаргажээ.

Шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад эцэг тогтоох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан бөгөөд тус шаардлагыг шийдвэрлүүлэх шаардлагагүй, захиргааны журмаар тогтоогдсон гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан, мөн ,,,,,,,,,,,, нэр дээр бүртгэлтэй нэр бүхий эд хөрөнгүүдийн үнийг шинжээчийн дүгнэлтэд заасан үнэлгээнээс тооцож, ногдох хэсэг гаргуулах агуулгаар үнийн дүнгээ багасгасан, ,,,,,,,,,,, оны ,,,,,,, сарын ,,,,-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн үнийн дүнгээ буруу тооцсон үндэслэлээр нэхэмжилсэн ,,,,,,,,,,,, төгрөгийг багасгаж ,,,,,,,,,,, төгрөгийг хариуцагч ,,,,,,,,, гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тус тус багасгасан болохыг дурдаж байна.

 

Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,, дээрх нэхэмжлэлийн шаардлагуудыг дараах үндэслэлээр зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Нэг. Хүүхдийн тэтгэлгийн тухайд:

Нэхэмжлэгч ,,,,,,,,,,, хариуцагч ,,,,,,,,,,,, нар нь ,,,,,,, оноос ,,,,,,,,,,, он хүртэл хамт амьдарч байсан, ,,,,,,,, оны 06 сарын 23-ны өдөр хүү ,,,,,,,, төрсөн зэрэг нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан хүүхдийн төрсний бүртгэлийн ,,,,,,,,,,, дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байна.

Зохигчид тусдаа амьдарснаас хойш одоог хүртэл хүү ,,,,,,,, эх ,,,,,,,,,, асрамжинд байгаа бөгөөд талууд хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, шаардлага гаргаагүй болно.

 

Хэрэгт авагдсан хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээн дээр эцгийн нэр “,,,,,, ,,,,,,овогт ,,,,,,,,,,,,” гэж байгаа бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар ,,,,,,,,,, эцэг ,,,,,,,,,,,, болохыг захиргааны журмаар тогтоосон байна.

 

Иймд Ãýð á¿ëèéí òóõàé õóóëийн  21 дүгээр зүйлийн 21.1-д “хүүхэд төрснөөс эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, 21.5-д “гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т: “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй ”гэж тус тус çààñны дагуу хариуцагч ,,,,,,,,,,,  Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулах  ¿íäýñëýëòýé áàéíà.

 

Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,, хүүхдийн тэтгэлгийг хүү ,,,,,,,,,,,,, төрсөн цагаас нь эхлэн тогтоох, хөгжлийн бэрхшээлтэй тул хуульд заасан хэмжээнээс нэмэгдүүлэн тогтоолгох тухай шаардлага гаргасан бөгөөд энэхүү шаардлагууд хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.

Учир нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд хүүхдэд олгох тэтгэлгийн хэмжээг тогтоосон бөгөөд энэхүү хуульд зааснаас өөр хэмжээгээр тогтоох асуудлыг хуулиар зохицуулаагүй байхад шүүх хуульд зааснаас их хэмжэээгээр тооцож тэтгэлэг гаргуулах боломжгүй юм.

Нэхэмжлэгч дээрх шаардлагынхаа үндэслэлийг Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т: “Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно” гэж заасантай холбож тайлбарлаж байгаа боловч хуулийн энэхүү зохицуулалт нь дээр дурдсан онцгой нөхцөл байдалтай холбоотойгоор тухайн хүүхдэд зарцуулагдах зардал нэмэгдэх тохиолдолд түүнийг хариуцагчаас Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаас гадна нэмж гаргуулах агуулгатай бөгөөд харин энэхүү хуульд заасан хэмжээнээс ихэсгэж тогтоох тухай ойлголт биш юм.

Нөгөө талаас Гэр бүлийн тухай хуулийн 48.1-т зааснаар нэхэмжлэл гаргахдаа нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахын аль нэгийг сонгож шаардлага гаргах боломжтой байгаа бөгөөд зэрэгцүүлэн шаардах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд хүүхдийн тэтгэлгийг хуульд зааснаас нэмэгдүүлсэн хэмжээгээр хүү ,,,,,,,,,,, төрсөнөөс хойш тооцон нөхөн гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хоёр. Гарсан зардлын тухайд:

 

Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,, оны 05 сарын 20-ны өдрийн нэхэмжлэлийн нэмэдүүлсэн шаардлагын үндэслэлдээ худалдан авсан болон цаашид авах тусгай хэрэгцээт тоног төхөөрөмжийн зардал гэж бичсэн боловч шүүх хуралдаан дээр тодруулахад бүх тоног төхөөрөмжийг худалдан авсан байгаа тул гарсан зардлын талаар шаардлага гаргаж байгаа гэж тайлбарласан болно.

Нэхэмжлэгч ,,,,,,,, нь тусгай хэрэгцээт тоног төхөөрөмжийн зардал болох ,,,,,,,,,,,,,,,, төгрөг, өдөр тутмын бусад зардалд ,,,,,,,,,, төгрөг, ,,,,,,,, оны 02 сарын 19-ний өдрөөс ,,,,,,,,,,, оны 07 сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны замын болон шатахууны зардал ,,,,,,,,,,, төгрөг, мөн хугацааны эм, эмчилгээний зардал ,,,,,,,,,,,, төгрөг, бусад зардал ,,,,,,,,,,, төгрөг, нийт ,,,,,,,,,,,, төгрөгийн тал хувь болох ,,,,,,,,,,, төгрөгийг хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,, гаргуулахаар шаардлага гаргасан байна.

 

,,,,,,,,оны 06 сарын 23-ны өдөр төрсөн хүү ,,,,,,,,,,, нь хүүхдийн тархины саажилт, дөрвөн мөчний булчингийн чангарал өвчний улмаас ,,,,,,,,,,, оны 03 сарын 06-ны өдрөөс эхлэн байнгын асаргаа тогтоолгож, ,,,,,,,,, оны 03 сарын 19-ний өдөр хүртэл хугацаагаар сунгасан, ЭХЭМҮТөвийн ХЭ-ийн ХЗП-ын мэдрэлийн кабинетийн диспансерийн хяналтанд байдаг болох нь хэрэгт авагдсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын шийдвэр, байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолт, хүүхдийн эмнэлгийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 7, 167-168 дугаар тал/

Мөн Сэргээн засах эмчийн “тогтмол иллэг, массаж, хөдөлгөөн засал, физих эмчилгээ, уламжлалт эмчилгээнд хамрагдаж байх шаардлагатай, мөн тусгай хэрэгцээний зогсоогч, тэрэг, тусгай ширээ, хөл гарын чиг, тусгай гутал зэргийг наснаас хамаарч тогтмол хэрэглэх шаардлагатай” гэсэн дүгнэлт хэрэгт авагджээ. /хх-169 дүгээр тал/

 

Дээрх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч ,,,,,,,,, нь Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасан үндэслэлээр хариуцагчаас гарсан зардлыг гаргуулахаар шаардлага гаргах эрхтэй байна.

Хэрэгт авагдсан ,,,,, оны 03 сарын 21-ний өдрийн зарлагын баримт болон гэрч ,,,,,,, мэдүүлгээр ,,,,,,, нь хүү ,,,,,,,, зориулж, зогсоогч ,,,,,,,,, төгрөг, алхуулагч ,,,,,,,,,,,, төгрөг, тэргэнцэр ,,,,,,,,,, төгрөг, нийт ,,,,,,,,,,,,, төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг худалдан авсан болох нь тогтоогдож байна. /хх-ийн 171, 202 дугаар тал/

Мөн Хаан банкны ,,,,,,, оны 12 сарын 18-ны өдрийн шилжүүлгийн мэдээллээр ,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,, дансруу ,,,,,,,,, зориулалтын дэр гэсэн гүйлгээний утгаар ,,,,,,,,,,, төгрөг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. /хх-ийн 240 дүгээр тал/

Харин нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,, булангийн сандал, тусгай ширээ, хөл гарын чиг, тусгай гутал /өвөл, зуны/, гудас, хөдөлмөр заслын тоглоом, булчин суллах зориулалтын бөмбөг зэргийг худалдан авсан гэх тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан ,,,,,,,,,,,, оны 02 сарын 19-ний өдрөөс ,,,,,, оны 07 сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны хүүхдэд зарцуулсан эм, эмчилгээний зардлын тухайд хэрэгт авагдсан баримтуудыг ,,,,,, эмчийн үзлэгийн дэвтрийн тусгай тэмдэглэл, дээр дурдсан сэргээн засах эмчийн дүгнэлт, тодорхойлолтод заасан эмчилгээтэй харьцуулан үзэхэд ,,,,,,,,,, ,,,, оноос ,,,,,,оны 06 сарын 29-ний өдрийг дуустал хугацааны “,,,,,” ББСБ-ын хэтэвчний зарлагын гүйлгээгээр хүү ,,,,,,,,,,, бариа заслын төлбөрт ,,,,,,,,, оны 11 сарын 26-ны өдөр ,,,,,,, төгрөг, ,,,,, оны 11 сарын 27-ны өдөр ,,,,,төгрөг, ,,,,,, оны 02 сарын 17-ны өдөр ,,,,,,,,, төгрөг, ,,,,,, оны 06 сарын 18-ны өдөр ,,,,,,,, төгрөг, нийт ,,,,,,,,,,, төгрөг, тархины бичлэг, шинжилгээний төлбөрт нийт ,,,,,,,,,,, төгрөг, тархины тэжээл болон клобазам /уналт таталтын эмчилгээнд хэрэглэдэг бэлдмэл/ авахад нийт ,,,,,,,,,,,,, төгрөг тус тус шилжүүлсэн, мөн ,,,,,,,,, бариа хийлгэсний төлбөрт ,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,, оны 12 сарын 08-ны өдрөөс ,,,,,,,,,,, оны 01 сарын 04-ний өдрийг хүртэл 4 удаагийн шилжүүлгээр нийт ,,,,,,,,,,, төгрөг, ,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,, оны 11 сарын 02, ,,,,,,,, оны 01 сарын 02-ны өдрийн тус тус шилжүүлгээр нийт ,,,,,,,,,,,, төгрөг тус тус шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Хаан банкны шилжүүлгийн мэдээллээр тогтоогдож байна. /хх-ийн 223-238 дугаар тал/

Өөрөөр хэлбэл дээрх баримтаар эм, эмчилгээний зардалд нийт ,,,,,,,,,,,,,, төгрөгийг зарцуулсан байна.

 

Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,, нь хэрэгт эмийн сангаас эм авсан болон шатахуун түгээх станцаас шатахуун авсан НӨАТ-ын баримтуудыг нотлох баримтаар ирүүлсэн боловч энэхүү баримтад заагдсан эмүүд нь хэрэгт авагдсан эмчийн үзлэгийн тэмдэглэлд тусгагдаагүй, НӨАТ-ын баримтуудыг хүү ,,,,,,,, эмчилгээ, замын зардалд зарцуулагдсан баримт гэж үзэх боломжгүй юм.

Хүүхдийн өдөр тутмын хэрэглээ болох живх, нэмэлт сүүн тэжээл авахад зарцуулагдсан зардлыг хариуцагчаас гаргуулах шаардлагагүй гэж үзлээ.

Учир нь МУ-ын Засгийн газрын 2020 оны 01 сарын 22-ны өдрийн 25 дугаартай “Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор тогтоосон хэмжээгээр нэхэмжлэгч ,,,,,,,,,, болон хүү ,,,,,,,,,, нар нь нийгмийн халамжийн болон асаргааны тэтгэмж авдаг болох нь нэхэмжлэгч ,,,,,,,, шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байгаа, нөгөө талаас Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх болон бусад үүргийг эцэг, эх адил хүлээхээр заасан бөгөөд талуудын тайлбараар ,,,,,, оны 5 сарын 14-ний өдрөөс буюу зохигчид тусдаа амьдарснаас хойш хүү ,,,,,,,,, өдөр тутам асран хамгаалах, эмчилгээ, сувилгаанд хамруулах зэрэг үүргийг нэхэмжлэгч ,,,,,,,,,,, дангаар гүйцэтгэсэн байна гэж үзэхээр байна.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 26.2.2-т заасан эцэг, эх адил үүрэгтэй байдлыг хангах үүднээс хүүхдийн өдөр тутмын хэрэглээний зардлыг гаргаж, асаргаа, сувилгааг хийх үүргийг нэхэмжлэгч ,,,,,,,,,,, хариуцсан гэж үзэх нь зүйтэй байна. 

Харин хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон хүүхдэд зарцуулагдсан зардал болох нийт ,,,,,,,,,, төгрөгийг хариуцагч ,,,,,,,,,, дангаар хариуцуулж, гаргуулах нь зүйтэй байна гэж дүгнэж, нэмэлт зардалтай холбоотой шаардлагаас үлдэх хэсэг болох ,,,,,,,,,,,,,,,,,,, төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Гурав. Эд хөрөнгийн ногдох хэсгийн үнийг гаргуулах шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,, нь Дархан-Уул аймгийн Дархан сумын ,,, дүгээр баг, ,,,, дугаар байрны ,,,,тоотод байрлах, ,,,,, мкв талбай бүхий ,,, өрөө орон сууцны үнээс өөрт болон хүү ,,,,,,,,,, ногдох хэсэг, ,,,,,,,,,,, нэр дээр бүртгэлтэй Дархан-Уул аймгийн Дархан сумын ,,,, дугаар баг, ,,,,дугаар байрны ,,,,,,,,,тоотод байрлах ,,,,, мкв талбай бүхий ,,, өрөө орон сууц болон ,,,,,,,,,,, ДАХ улсын дугаартай, “Тоёота марк-2” маркийн суудлын автомашины үнээс хүү ,,,,,,,,,,,, хогдох хэсгийн үнийг гаргуулахаар тус тус шаардлага гаргасан бөгөөд энэхүү ногдох хэсгийн нийт үнийн дүнг шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа ,,,,,,,, төгрөг гэж тодорхойлж байсан бол шүүх хуралдааны явцад “Капитал зууч” ХХК-ийн үнэлгээний тайлангаар тогтоосон үнийн дүнгээр тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.

 

Хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ,,,,,,, оны 11 сарын 05-ны өдрийн ,,,,,,, дугаартай албан бичгээр ирүүлсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ,,,,,,,,,, дугаартай гэрчилгээгээр Дархан-Уул аймгийн Дархан сумын ,,,, дүгээр баг, ,,дугаар байрны ,,,, тоотод байрлах, ,,,,, мкв талбай бүхий ,,, өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь ,,,,,,,, байгаа бөгөөд энэхүү орон сууцыг худалдан авахад зориулж, хариуцагч ,,,,,,,, болон түүний эх ,,,,,,, нар нь худалдаа хөгжлийн банкнаас ,,,,,,,,,,, төгрөгийн зээлийг 15 жилийн хугацаатай авч, сар бүр зээлийн төлөлтийг хийж байгаа болох нь ,,,,,,,,,оны 10 сарын 11-ний өдрийн орон сууцны зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, зээлийн эрэн төлөлтийн хуваарь, ,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,, тоот зээлийн дансны хуулга болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Энэхүү орон сууцыг нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,, дундын өмчлөлийн эд хөрөнгө гэж тайлбарлаж байгаа боловч улсын бүртгэл болон бусад баримтаар түүний энэхүү тайлбар тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-т зааснаар дундын өмч нь хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр үүсэх бөгөөд хуульд зааснаар үүсэх үндэслэлд Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т заасан гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон хөрөнгө буюу гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө хамаарахаар байна.

Өөрөөр хэлбэл ,,,,,,,,,,,,,,,,, нар нь гэрлэлтийн бүртгэлгүйгээр хамтран амьдарч байсан тул нэхэмжлэлийн шаардлагад дурдсан маргаан бүхий ,,,, өрөө орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Харин Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д: “дундаа хэсгээр өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй” гэж заасны дагуу шаардлага гаргах эрхтэй боловч тус орон сууц нь зохигчдын дундын өмчлөлийн хөрөнгө болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.

Нэхэмжлэгч ,,,,,,,,,,, нь “...орон сууц худалдан авах зориулалтаар зээл авах үед тогтмол орлогогүй байсан тул ,,,,,,,,,,,,, ээжийг хамтран зээлдэгчээр оруулсан, тус байранд амьдарснаасаа хойш хэрэглээний бүх зардлыг төлж байгаа, зээлийн төлбөрөөс тодорхой хэмжээгээр төлөлцөж байсан тул өмчлөх эрхтэй” гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

нь нэхэмжлэлийн шаардлагадаа Дархан-Уул аймгийн Дархан сумын ,,,,, дугаар баг, ,,,, дугаар байрны ,,,,, тоотод байрлах ,,,,, мкв талбай бүхий ,,,, өрөө орон сууц болон ,,,,,,, ДАХ улсын дугаартай, “Тоёота марк-2” маркийн суудлын автомашины үнээс хүү ,,,,,,,,,,,, хогдох хэсгийн үнийг гаргуулахаар шаардлага гаргасан бөгөөд энэхүү шаардлагынхаа үндэслэлийг “...хүү ,,,,,,,,,,,, төрсөн эцэг нь хариуцагч ,,,,,,,,,, мөн тул хүүд нь түүний өмчлөлийн хөрөнгөөс тодорхой хувь ногдох үндэслэлтэй, нөгөө талаас хүү ,,,,,,,,,,, нь хөгжлийн бэрхшээлтэй байнгын асаргаанд байдаг тул түүний эмчилгээнд зориулах шаардлагатай байгаа” гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч ,,,,,,,,,,, шүүхэд гаргасан тайлбартаа “...Дархан-Уул аймгийн Дархан сумын ,,,, дугаар баг, ,,,,,дугаар байрны ,,,,,тоотод байрлах ,,,,, мкв талбай бүхий ,,,, өрөө орон сууц нь аав, ээжийн хөрөнгө бөгөөд Дархан-Уул аймгийн Дархан сумын ,,,, дүгээр баг, ,,,,,,, дугаар байрны ,,,,, тоотод байрлах, ,,,,,,,,, мкв талбай бүхий ,,,,,, өрөө орон сууцны үнийн урьдчилгаа болгон банкны барьцаанд тавих зорилгоор өөрийн ах ,,,,,,,,,,, бэлэглэлийн журмаар шилжүүлэн авч, өөрийн нэр дээр бүртгүүлэн орон сууцны зээлээ авсан” гэж тайлбарладаг бөгөөд энэхүү тайлбарыг нэхэмжлэгч ,,,,,,,,,,, зөвшөөрдөг болно.

Мөн дээрх тайлбар нь хэрэгт авагдсан ,,,,,,,, оны 09 сарын 28-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ, ,,,,,,, оны 10 сарын 11-ний өдрийн орон сууцны зээлийн гэрээ, ,,,,,, оны 09 сарын 28-ны өдрийн ,,,,,,,,,,, дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр Дархан-Уул аймгийн Дархан сумын ,,,, дугаар баг, ,,,,, дугаар байрны ,,,, тоотод байрлах ,,,,,,, мкв талбай бүхий ,,, өрөө орон сууцны өмчлөгчөөр ,,,,,,,,, овогт ,,,,,,,,,,,,, /нэг иргэний өмч/ бүртгэгдсэн байдал зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан ,,,,,,,,,,,, ДАХ улсын дугаартай, “Тоёота марк-2” маркийн суудлын автомашин нь хариуцагч ,,,,,,,,,,,, өмчлөлийнх болох нь авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Хүүхэд эцэг, эхийн эд хөрөнгийг өв залгамжлалын журмаар өмчилж болох боловч түүнээс бусад тохиолдолд ногдох хэсэг гаргуулахаар шаардлага гаргах хууль зүйн үндэслэлгүй юм. Нөгөө талаас ,,,,,,,,,,,,,, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурдсанаар хүүхдийн эмчилгээнд зарцуулах шаардлагатай гэж байгаа боловч энэхүү үндэслэлээр бусдын өмчлөх эрхийг зөрчих боломжгүй бөгөөд нэхэмжлэгч нь хүүхдийн эмчилгээнд цаашид гарсан зардлыг хариуцагч ,,,,,,,,,,,,,,, хариуцуулахаар шаардлага гаргах эрх нь нээлттэй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр эд хөрөнгийн ногдох хэсгийн үнийг гаргуулахтай холбоотой шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 115 äóãààð ç¿éëèéí 115.2.2, 116, 118 äóãààð ç¿éëүүдэд çààñíûã óäèðäëàãà áîëãîí

ÒÎÃÒÎÎÕ íü:

1. Ãýð á¿ëèéí òóõàé õóóëèéí 40 ä¿ãýýð ç¿éëèéí 40.1.1, 40.1.2-ò заасныг баримтлан 2018 оны 06 сарын 23-ны өдөр төрсөн хүү ,,,,,,,,,,,,,,,, 11 íàñ õ¿ðòýë òóõàéí á¿ñ íóòàãò òîãòîîãäñîí àìüæèðãààíû áàòàëãààæèõ äîîä ò¿âøèíãèéí 50 õóâèàð, 11-16 íàñ /ñóðàëöàæ áàéãàà áîë 18 íàñ/ õ¿ðòýë àìüæèðãààíû áàòàëãààæèõ äîîä ò¿âøèíãèéí õýìæýýãýýð сар бүр ýöýã ,,,,,,,,,,,,,, òýòãýëýã ãàðãóóëж, хүүхдийн тэтгэлгийн хэмжээг нэмэгдүүлж, нөхөн тооцуулж гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,, төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,, олгож, нэмэлт зардалтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох ,,,,,,,,,,,, төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,, холбогдуулан гаргасан хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн ногдох хэсгийн үнийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай õóóëèéí 7 äóãààð ç¿éëèéí 7.1.1, 7.1.2, Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 57 äóãààð ç¿éëèéí 57.1, 58 дугаар зүйлийн 58.1-д тус тус çààñíààð нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, õàðèóöàã÷ ,,,,,,,,,,,,,, улсын тэмдэгтийн хураамжид нийт 108,695 төгрөг гаргуулж, Òºðèéí ñàíãèéí îðëîãîä îðóóëñóãàé.  

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор             Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã×                              М.ОЮУНЦЭЦЭГ