Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 1120

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Õýðãèéí èíäåêñ 135/2020/00551/и

                                      

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: . . . аймгийн . . . сумын . . . дугаар баг . . . дүгээр хороолол . . . дүгээр байрны . . . тоотод оршин суух А овогт Б.Ц /утас . . ./,

Нэхэмжлэгч: . . . аймгийн . . . сумын . . . дугаар баг . . . дугаар хороолол . . . байрны . . . тоотод оршин суух Х овогт Д.А /утас . . ./,

Нэхэмжлэгч : . . . аймгийн . . . сумын . . . дугаар баг . . . дугаар хороолол . . . тоотод оршин суух Б овогт Ж.Н /утас . . ./ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: . . . аймгийн . . . сумын . . . дугаар баг Ө ХХК /Байгууллагын регистрийн дугаар: . . . , утас . . ./,

Хариуцагч: . . . аймгийн . . . сумын . . . дугаар баг . . . дугаар хороолол . . . тоотод оршин суух Е өөлд овогт С.Б /утас . . ./,

Хариуцагч: . . . аймгийн . . . сумын . . . дугаар баг их сургуулийн . . . дугаар гудамж . . . тоотод оршин суух Б овогт П.Ц /утас . . ./ нарт холбогдох

“. . . аймгийн . . . сумын . . . дугаар баг . . . дугаар хороолол . . . төвийн ард байрлах 3,4,5,6 тоот гражууд руу орох, гарах гарцыг нээж чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

 

Хариуцагч: . . . аймгийн Г.Х.Б.Х.Б.Г холбогдох “Дээрх гражуудын доорх газрын эзэмших эрхийг нэхэмжлэгч нарт шилжүүлэх, гражууд руу орох гарах гарцын схем зургийг хийлгэх, орох гарах гарцыг нийтийн эзэмшлийн газар болгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ц, Д.А, Ж.Н, хариуцагч Ө ХХК-ний төлөөлөгч Т.Б, хариуцагч П.Ц итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч С.Б өмгөөлөгч Б.С, хариуцагч . . . аймгийн Г.Х.Б.Х.Б.Г итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, Ч.А,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.

 

ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

 

Нэхэмжлэгч нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

“... сумын . . . дугаар баг, . . . дугаар хороолол . . . төвийн байрлах . . . тоот гараашийг иргэн Б.Ц, . . . тоот гражийг иргэн Д.А, . . . болон . . . тоот гражийг иргэн Ж.Н нар тус тус өмчилдөг.

... төв, “Ө” ХХК нар нь хашаа татаж, бид өөрсдийн өмчлөлийн гарааш руу орж, эзэмшиж ашиглах боломжгүй болсон.

...Иймд . . . сумын . . . дугаар баг . . . дугаар хороолол . . . төвийн ард байрлах 3,4,5,6 тоот гарааш руу автомашинаар орох, гарах гарц буюу газрыг нээх, чөлөөлүүлэх тухай шаардлагыг,

Хариуцагч . . . аймгийн Г.Х.Б.Х.Б.Г холбогдуулан дээрх гарааш руу орох, гарах гарцны схем зургийг хийлгэхийг, мөн гараашийн доорх газрын эзэмших эрхийг нэхэмжлэгч нарт шилжүүлэх, гарааш руу орох гарах гарц, газрыг нийтийн эзэмшлийн газар болгохыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаж байна” гэв.

 

Хариуцагч С.Б болон хариуцагч П.Ц итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь  шүүхэд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь Дархан-Уул аймаг, Дархан сумын 13 дугаар баг 10 дугаар хороололд байрлах газрыг 2012 онд С.Б миний бие хуулийн дагуу “Ө” ХХК-аас өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Үүний дараа тус газар дээрээ 2015 онд худалдаа үйлчилгээний зориулалттай барилга барьж ашиглалтанд оруулсан. Хууль ёсны дагуу миний эзэмшиж байгаа газраас орц, гарц чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Ө ХХК-ний төлөөлөгч Т.Б шүүхэд гаргасан тайлбартаа:

“...төвийн хашаанд байрлах гараашуудад . . . төв, Ө хоёрын дундуур гаргаж өгвөл гарцын асуудлыг эергээр шийдэж өгөхөө зөвшөөрч байна. Харин хасаж гаргасан газрын хэмжээгээр өөр тийш нь сунгаж авна. “Ө” ХХК нь 1451 мкв газартай, энэ хэмжээгээр бууруулахгүйгээр шийдэж өгвөл миний бие гарц гаргахад татгалзах зүйлгүй. Харин эзэмшлийн газраас хасагдаж гарахаар бол гарцын асуудлыг зөвшөөрөхгүй болно” гэжээ.

 

Хариуцагч . . . аймгийн Г.Х.Б.Х.Б.Г итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“... 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 135 дугаар Засаг даргын захирамжаар 1949,08 м.кв газрыг 20 жилийн хугацаатай “Ө” ХХК-д анх эзэмшүүлсэн. “Ө” ХХК өөрийн газраас С.Б шилжүүлж, байгаа учир хасалт хийж өгнө үү гэсэн хүсэлт өгсөн байдаг. 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр аймгийн Засаг даргын 04 тоот захирамжаар 560 м.кв газар шилжүүлсэн боловч 801 м.кв хэмжээний газрыг эзэмшүүлэхээр нэмэгдүүлж гарсан байдаг. “Ө” ХХК худалдаа үйлчилгээний зориулалттай газрыг эзэмших болсон бөгөөд уг газраа С.Б олгосон байна. “Ө” ХХК 2019 оны 12 сарын эхээр 14х40 м.кв газрыг газар эзэмшүүлэх гэрээгээр шилжүүлж өгсөн байдаг. Найрамдал төвийн арын гараашийн газрын асуудал шийдэгдээгүй байна. Одоо хүртэл газрын гэрчилгээг нь өгөөгүй, манай талаас шүүхийн шийдвэрийг хүлээж байна. Шинэ зам тавигдсан учир “Ө” ХХК-ий газрыг бүрэн хэмжээгээр нь буцаан олгох боломжгүй байна. 11 м.кв талбайгаар хасагдаж, орц гарцыг гаргаж өгч болох юм. Бусад газрын хувьд шугам сүлжээний хамгаалалтын зурвас байдаг учир газрыг нь бүрэн хэмжээгээр нь “Ө” ХХК-д өгөх боломжгүй байна. “Ө” ХХК-ийн 1451 м.кв газраас 124 м.кв хасагдаж, машин орж гардаг гарцыг гаргаж, “Ө” ХХК 113 м.кв газрыг олгох боломж байна. 100 хувь газрыг нь гүйцээж өгөх боломжгүй болоод байна.

Гараашийн газар нь 120 м.кв, орц гарцын асуудал 118 м.кв, С.Б газраас 238 м.кв газар хасагдах гээд байна. Орц гарцыг нийтийн эзэмшилд байлгах юм. Барилга баригдахгүй, хэн ч халдахгүй газар байхаар схем зураг гаргасан. Хамгийн гол нь хариуцагч нар зөвшөөрвөл бид энэ байдлаар шийдвэрлэх боломжтой” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ц, Д.А, Ж.Н нар нь хариуцагч О.С, . . . төв, “Ө ХХК-ний захирал Т.Б, “Ө” ХХК-ний газар эзэмшигч П.М, . . . аймгийн Г.Х.Б.Х.Б.Г нарт холбогдуулан . . . аймгийн . . . сумын . . . дугаар баг . . . дугаар хороолол . . .  төвийн ард байрлах 3, 4, 5, 6 тоот гараашийн доорх газар болон автомашины орох гарах гарцыг О.С, “Ө” ХХК, . . . төв нараас гаргуулж, . . . аймгийн Г.Х.Б.Х.Б.Г даалгуулах тухай “ нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, хариуцагч . . . төв, О.С, П.М нараас татгалзаж, хариуцагчаар С.Б, П.Ц нарыг татан оролцуулан, хариуцагч “Ө” ХХК, С.Б, П.Ц, . . . аймгийн Г.Х.Б.Х.Б.Г нарт холбогдуулан шаардлага гаргаж буйгаа тодорхой болгосон.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нар нь хариуцагч “Ө” ХХК, П.Ц, С.Б нарт холбогдуулан . . . сумын . . . дугаар баг . . . дугаар хороолол . . . төвийн ард байрлах 3,4,5,6 тоот гарааш руу автомашинаар орох, гарах гарц буюу газрыг  нээх, чөлөөлүүлэх тухай шаардлагыг,

Хариуцагч . . .аймгийн Г.Х.Б.Х.Б.Г холбогдуулан дээрх гарааш руу орох, гарах гарцны схем зургийг хийлгэхийг, мөн гараашийн доорх газрын эзэмших эрхийг нэхэмжлэгч нарт шилжүүлэх, гарааш руу орох гарах гарц, газрыг нийтийн эзэмшлийн газар болгохыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаж, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тодруулсан болно.

 

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 135 дугаартай захирамжаар “Ө” ХХК-нд Дархан сумын 15 дугаар багт байрлах үйлчилгээний зориулалттай, 1949.08 мкв талбайтай газрыг 20 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр Газар эзэмших эрхийн 0153865 дугаартай гэрчилгээг /хх-235/ олгосон бөгөөд хариуцагч “Ө” ХХК нь 2010 онд уг газар дээр 6 машины гарааш барьж, улсын бүртгэлд бүртгүүлэхээр 2010 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Үл хөдлөх эрхийн улсын бүртгэлийн албанд “...Ө ХХК-ний 15 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн эзэмшлийн газар дээр өөрийн хөрөнгөөр 6 машины гарааш барьсан тул үл хөдлөхийн гэрчилгээ олгож бидний ажилд туслалцаа үзүүлнэ үү” гэх хүсэлтийг /хх-188/ гаргаж байсан байна.

Хариуцагч “Ө” ХХК-ний барьсан дээрх 6 машины гараашийн 3 тоот болон 6 тоот гараашийг Ж.Н, 4 тоот гараашийг Д.А, 05 тоот гараашийг Б.Ц тус тус өмчлөх эрхтэй болох нь хэрэгт авагдсан аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн баримт/хх-184-198/-ууд болон Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000116204, 000130414, 000194980 тоот гэрчилгээнүүдээр тогтоогдож байна.

Хариуцагч “Ө” ХХК, С.Б нарын хооронд 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Газрын эрх шилжүүлэх гэрээг бичгээр байгуулж, уг гэрээгээр “Ө” ХХК нь өөрийн эзэмшлийн 1949,08 мкв талбайтай газрын 560 мкв талбайтай буюу 14х40 м газрыг иргэн С.Б шилжүүлэхээр тохиролцсон бөгөөд мөн өдөр “Ө” ХХК нь . . . аймгийн Газрын албанд “Манай компани нь өөрийн эзэмшлийн газарт барьсан машины гараашийг иргэн С.Б худалдаж байгаа тул Ө ХХК-ний эзэмшлийн газраас 14х40 м буюу 560 мкв талбайтай газрыг хасалт хийж гэрчилгээ олгож өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргаж байжээ. /хх-232-233/

Хариуцагч “Ө” ХХК болон С.Б нарын хүсэлт, хоорондоо хийсэн газрын эзэмших эрх шилжүүлэх гэрээ зэргийг үндэслэн, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 04 тоот захирамжаар С.Б худалдаа үйлчилгээний зориулалттай 801 м.кв талбайтай газрыг 20 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0359321 тоот гэрчилгээг олгосон байна. /хх-223/

Дээрх нотлох баримтаас үзэхэд Нэхэмжлэгч нарын өмчлөлийн 3,4,5,6 тоот машины гараашууд нь С.Б эзэмшлийн газар дээр байрладаг бөгөөд уг гарааш руу автомашинаар орох гарах гарцыг хариуцагч С.Б, “Ө” ХХК нь  хашаа хийж, гарцыг хаасны улмаас нэхэмжлэгч нар нь өөрсдийн үл хөдлөх хөрөнгийг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах эрхээ эдлэх боломжгүй байдал бий болсон болох нь зохигч талуудын тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч Аймгийн Г.Х.Б.Х.Б.Г итгэмжлэгдсэн төлөөлөгч  нь “...тухайн гараашууд руу орох, гарах гарцыг нээж, гаргахад  “Ө” ХХК-ний эзэмшлийн газраас 11 мкв газар, С.Б эзэмшлийн газраас ....мкв газар ашиглагдахаар байна...” гэсэн тайлбарыг гаргасан ба хариуцагч “Ө” ХХК , С.Б нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргаж маргадаг болно.

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч нар нь өөрсдийн өмчлөлийн гараашийг эзэмшиж, ашиглах эрхтэй байна.

Иргэний хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1-т “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэх зорилгоор өөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн эрхийг дараахь замаар хязгаарлах эрхтэй”, 151.1.1-т “хууль буюу гэрээнд заасан тохиолдолд бусдын үл хөдлөх эд хөрөнгийг тэргүүн ээлжинд хязгаартай ашиглах эрхтэй” гэж заасан байна.

Мөн нэхэмжлэгч нарын хувьд газар эзэмшигч С.Б, “Ө” ХХК нар нь тухайн газрын өмчлөгч гэж тооцогдохоор Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-т зохицуулагдсан байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нар өмчлөх эрхээ хэрэгжүүлэх зорилгоор хариуцагч “Ө” ХХК, С.Б нарын эзэмшлийн газрыг тэргүүн ээлжинд ашиглах эрхтэй байх тул нэхэмжлэгч нарын хариуцагч С.Б, “Ө” ХХК нарт холбогдуулан гаргасан гарааш руу машинаар орох гарах гарцыг нээх чөлөөлүүлэх тухай шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч П.Ц нь С.Б эзэмшлийн газар дээр байрлах Худалдаа үйлчилгээний зориулалттай барилга буюу обьектын өмчлөгч болох нь хэрэгт авагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн 000402879, 000402903 тоот гэрчилгээнүүд /хх-42-43/-ээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч нарын гаргасан хариуцагч П.Ц холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч нар нь төрийн захиргааны байгууллага болох Аймгийн Г.Х.Б.Х.Б.Г үйл ажиллагаатай холбогдуулан дээрх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд энэхүү шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.3-т заасан үндэслэлд хамаарч, Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэгдэх маргаан байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-т заасан хэргийн харьяалал зөрчсөн үйл баримт шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тогтоогдож байх тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар хариуцагч Аймгийн Г.Х.Б.Х.Б.Г холбогдох дээрх гарааш руу орох, гарах гарцны схем зургийг хийлгэхийг, мөн гараашийн доорх газрын эзэмших эрхийг нэхэмжлэгч нарт шилжүүлэх, гарааш руу орох гарах гарц, газрыг нийтийн эзэмшлийн газар болгохыг даалгуулах тухай  хэргийг хэрэгсэхгүй  болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 115 äóãààð ç¿éëèéí 115.1, 115.2.2, 116, 118 äóãààð ç¿éë¿¿äýä çààñíûã òóñ òóñ óäèðäëàãà áîëãîí  ÒÎÃÒÎÎÕ íü:

    

1. Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, 151 дүгээр зүйлийн 151.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ц, Д.А, Ж.Н нарын нэхэмжлэлтэй  “Ө” ХХК, С.Б нарт холбогдох Дархан сумын 15 дугаар баг 10 дугаар хороолол . . . төвийн ард байрлах 3,4,5,6 тоот гарааш руу автомашинаар орох, гарах гарц буюу газрыг нээх, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч П.Ц холбогдуулан гаргасан орох, гарах гарц буюу газрыг нээх чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн     117.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ц, Д.А, Ж.Н нарын нэхэмжлэлтэй Аймгийн Г.Х.Б.Х.Б.Г газарт холбогдох дээрх гарааш руу орох, гарах гарцны схем зургийг хийлгэхийг, мөн гараашийн доорх газрын эзэмших эрхийг нэхэмжлэгч нарт шилжүүлэх, гарааш руу орох гарах гарц, газрыг нийтийн эзэмшлийн газар болгохыг даалгуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас дутуу төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж, хариуцагч “Ө” ХХК, С.Б нараас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã×                             З.ТУНГАЛАГМАА