Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 1230

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2019/01312/и

                                    

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, шүүгч Д.Оюундарь, М.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэйгээр, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: . . . аймгийн . . . сум, . . . дугаар баг, . . ., . . . тоотод оршин суух Б овогт ПО /РД:. . ., утас . . ./-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: . . . аймгийн . . . сум, . . . дугаар баг, . . ., . . . тоотод оршин суух Х овогт Э.Э /РД:. . ., утас: . . ./-т холбогдох

"Гэм хорын хохирол 250,000 төгрөг гаргуулах тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э нь шүүхийн шийдвэрийн дагуу надад 500,000 төгрөг өгөх ёстой байсны дагуу 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн өглөө 09:00 цагийн үед миний данс руу шилжүүлсэн байдаг. Маргааш нь гэртэй ирэхэд гэрийн цоож эвдэрсэн байсан. Гэртээ ороход Э согтуу унтаж байсан. Э сэрээгээд байж байтал телевизорын араас утаа гараад байхаар нь үзтэл ус хийж шатаасан байталтай байсан. Хариуцагч Э.Э нь өөр телевизор авч өгнө гэж байснаа зар харж байгаад над руу шилжүүлсэн 500,000 төгрөгөөс 250,000 төгрөгийг зээлэн авч 250,000 төгрөгийн үнэ бүхий телевизорыг авч өгсөн. Э.Э нь энэ 250,000 төгрөгийг өдийг хүртэлх хугацаанд өгөөгүй байх тул эхлээд цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаагийн байгууллага энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлдэг гэхээр нь шүүхэд хандсан. Тиймээс Э.Э 250,000 төгрөгийг даруй гаргуулмаар байна” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр  шинжлэн судлаад 

 

    ¯ÍÄÝÑËÝÕ íü:

 

Нэхэмжлэгч П.О нь хариуцагч Э.Э холбогдуулан зурагт /телевизор/-ын үнэ 250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч П.О нь нэхэмжлэлийн шаардлага гаргаж буй үндэслэлээ “...2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Э.Э нь миний өмчлөлийн телевизор луу ус хийж шатаасан. Э.Э нь телевизор худалдаад авчих мөнгийг дараа нь өгнө гэхээр нь би 250,000 төгрөгөөр телевизор худалдаж авсан. Иймд Э.Э телевизорын үнэ 250,000 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргасан” гэж тайлбарласан бөгөөд уг тайлбартайгаа холбогдуулан П.О . . . банкны эзэмшлийн . . . тоот дансны 2020 оны 07 дугаар сарын 01-15-ны өдөр хүртэлх хугацааны депозит дансны хуулгыг /хх-26/нотлох баримтаар гаргасан болно.

Шүүхээс нэхэмжлэлийн хувийг хариуцагч Э.Э 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гардуулсан байна.

Хариуцагч Э.Э Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор буюу 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэйг, хэрэв дээрх үүргээ биелүүлээгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т заасны дагуу шийдвэрлэхийг тайлбарласан боловч тэрээр хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар гаргаагүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцон гэж заасны дагуу хариуцагч Э.Э нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т “Шүүхийн мэдэгдэх хуудсыг зохигч талын оршин суугаа буюу ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлнэ. Шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно…” гэж заасны дагуу хариуцагч Э.Э шүүх хуралдааны товыг түүний . . . дугаарын утсаар 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 15:19 цагт мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хариуцагч Э.Э нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ”, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 угаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч Э.Э 250,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.О олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 8,150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Э улсын тэмдэгтийн хураамж 8,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.О олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              З.ТУНГАЛАГМАА

 

          ШҮҮГЧИД                              Д.ОЮУНДАРЬ

 

                                                            М.ОЮУНЦЭЦЭГ