Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 1235

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:135/2020/01154/И

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... хот, .... дүүрэг, ... дугаар хороо, ... байр ... тоотод оршин суух ... овгийн А.Б /РД:.../

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ... хот, ... дүүрэг,                ... хороо, ... байр ... тоотод оршин суух Д.М /РД:...., утас: .../ -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .... аймаг, ... сум, ... дугаар баг, ... хороолол, ... байр ...тоотод оршин суух ... овгийн Ж.А /РД:..., .../-т холбогдох,

 

"... Үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх.” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“... Дархан-Уул аймгийн Дархан сумын 10-р баг, ...хороолол, ... байр, ... давхар тоот, үйлчилгээний зориулалттай, 586,5 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө нь үл хөдлөх хөрөнгийн Ү-... дугаарт бүртгэлтэй ба А.Б, А.Д нарын өмч юм. Өмчлөгч А.Б өөрийн өмчлөлийн уг хөрөнгийг бусдад түрээслэхээр тохирч 2019 оны 2 дугаар сарын эхээр хүнд үзүүлэхээр явуулахад тухайн газарт “Алтан салон” гээд үсчин ажиллаж байна ш дээ” гэж хэлсэн байдаг. Улмаар юун хүмүүс болохыг тодруулахад Ж.А гэгч эмэгтэй уг 586,5 м.кв талбайн нэг хэсэг болох 100 гаруй м.кв талбайд үсчиний үйл ажиллагаа явуулж байгааг олж мэдсэн. Ж.А хууль бусаар ямар ч гэрээ хэлэлцээр байгуулаагүй, дураараа хүний өмчийн үл хөдлөх хөрөнгөд үйл ажиллагаа явуулж байна хэмээн шаардлага тавихад өнөөдрийг хүртэл гарахгүй байгаа бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс Д.А надад 2019.11.06-ны өдөр итгэмжлэл олгосны дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А би Дархан-Уул аймгийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргахад “Иргэний маргаан байна, иргэний шүүхээр шийдвэрлүүл” гээд цагдаа нь хүлээж авдаггүй. Итгэмжлэгдсэн төлөөлөгч би Ж.А-ийн нөхөр О гэж хүнтэй ч холбогдож үзсэн. Хамгийн сүүлд 2020.08.21-ний өдөр мөн л цагдаад гомдол гаргахад дахиад л “иргэний маргаан байна” гээд хүлээж аваагүй. Мөн Ж.А-рүү 2020.08.21-ний өдөр шуудангаар өмгөөллийн “Рекс лэкс” ХХН-ээс уг байрыг чөлөөлөхийг мэдэгдэж албан мэдэгдэл хүргүүлсэн ч хариу өгдөггүй. Өмчлөгч А.Б Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасны дагуу өөрийн өмчлөлийн хөрөнгийг чөлөөлөхийг Ж.Аээс шаардах эрхтэй. Иймд Дархан-Уул аймгийн Дархан сумын 10-р баг, ... хороолол, ... байр, ... давхар тоот, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Ж.Аийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч тус шүүхэд 2020.10.21-нд гаргасан хариу тайлбартаа “2015 онд А.Д нь манай нөхөр Г.О-тай ирж уулзаад банкнаас зээл авах гэсэн юм үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээрх нэрээ хасуулаад өгөөч ... гэсэн” гэжээ. Гэвч ийм байх боломжгүй учир нь хэрэв 2 өмчлөгчтэй байсан бол нэгэндээ итгэмжлэл хийж өгөөд ч юм уу зээл авах боломж хуулиараа байж л байгаа. Энэ байдлаас үзвэл нэхэмжлэгч худал тайлбар гаргаж байна. Мөн “2016.8 сараас эхлэн хөрөнгийн маргаантай байсан” гэж худал мэдүүлсэн. Намайг тус шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө энэ хүмүүс надад хандаж байсан удаагүй. Харин би өөрөө 2019 оны 2 сард энэ улсуудын миний өмчид дураараа орсныг мэдээд цагдаад гомдол гаргахад “иргэний шүүхээр яв” гэсэн хариу аваад нэхэмжлэл гаргасан. Ж.А, А.Б, А.Д нарын өмчлөлийн 586,5 м.кв талбайг хэсэгчлэн болон бүтнээр нь түрээслэхээр гэрээ байгуулаагүй, надад ямар нэг байдлаар мөнгө төгрөг төлөөгүй байж миний өмчийг ашиглаж болохгүй. Иймд хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэж үзэж байна.” гэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            “Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, ... хороолол, ... байр, ... давхар тоот үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Ж.А-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Миний төлөөлүүлэгч болох А.Б, А.Д нар нь үл хөдлөх хөрөнгийн Ү-... дугаарт бүртгэлтэй нийтдээ 586,5 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч юм. Өмчлөгч А.Б 2019 оны 02 дугаар сарын эхээр уг хөрөнгийн тодорхой нэг хэсгийг бусдад түрээслүүлэхээр тохирсон. Үл хөдлөх хөрөнгийг түрээслэх хүн нь очиж үзтэл “Алтан салон” гээд үсчин ажиллаж байсан. Улмаар юун хүмүүс болохыг тодруулахад Ж.А гэгч эмэгтэй уг 586,5 м.кв талбайн нэг хэсэг болох 100 гаруй м.кв талбайд үсчний үйл ажиллагаа явуулж байгааг олж мэдсэн. Ж.А хууль бусаар ямар ч гэрээ хэлэлцээр байгуулаагүй, дураараа хүний өмчийн үл хөдлөх хөрөнгөд үйл ажиллагаа явуулж байна хэмээн шаардлага тавихад өнөөдрийг хүртэл гарахгүй байгаа бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Д.А надад итгэмжлэл олгосон. Д.А миний бие нь орон байранд нэвтэрсэн гэсэн үндэслэлээр Дархан-Уул аймгийн цагдаагийн хэлтэст гомдол гаргахад иргэний маргаан байна иргэний шүүхээр шийдвэрлүүл гээд цагдаагийн байгууллага хүлээж аваагүй. Мөн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр дахин цагдаагийн хэлтэст хандахад “Иргэний маргаан байна гээд хүлээж аваагүй. Өмчлөгчийн хувьд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан байдаг. Тиймээс үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчид болох А.Д, А.Б нар нь тухайн эд хөрөнгийн талбайг чөлөөлөхийг шаардах хууль ёстой эрхтэй хүмүүс юм. Ж.А нь А.Д, А.Б нарын хэнтэй ч ямар нэгэн байдлаар тухай обьектийг худалдах худалдан авах, түрээслэх, үнэ төлбөргүй ашиглах талаар амаар болон бичгээр гэрээ хэлэлцээр хийгээгүй.  Иймд Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, ... хороолол, ... байр, ... давхар тоот үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Ж.А-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч Ж.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“Миний нөхөр Г овогтой О 2012 онд А овогтой Д-той хамтран ажиллах гэрээгээр Дархан-Уул аймгийн Дархан сумын 10-р баг, ...хороолол, ... байрыг барьж 2013 оны 11 сард бид үл хөдлөх хөрөнгийг 80%-ийн гүйцэтгэлтэй болоход /орон сууц, үйлчилгээний зориулалтаар 3860 мкв талбай бүхий/ үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг авсан юм. Гэрчилгээг тухайн үед Г.О, А.Д нарын нэр дээр авч байсан. Өөрөөр хэлбэл үл хөдлөх хөрөнгийг 50, 50 хувиар өмчлөхөөр тохиролцсон байсан билээ. 2015 онд А.Д нь манай нөхөр Г.О-тай ирж уулзаад, “банкнаас зээл авах гэсэн юм, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээрх нэрээ түр хасуулаад өгөөч, зээл авах гэсэн чинь барьцаанд тавих үл хөдлөх хөрөнгө нэг хүний нэр дээр байх шаардлагатай гэнэ, 1 жил л хэрэглэчихээд 2016 оны 6 сард багтаан буцаагаад нэрийг чинь гэрчилгээн дээр оруулаад барьцаанаас хөрөнгийг чинь суллаад өгнө гэж хэлж гуйгаад байсан учир бид хоорондоо ярилцаж байгаад түүнд итгээд өөрөөр нь баталгаа гаргуулж аваад нөхөр Г.О-ын нэрийг хасуулж байсан юм. Гэтэл А.Д нь биднийг хууран мэхэлж итгэлийг эвдэн  манай нөхөрийн үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг хуурч аваад өөрийн дүү А.Б гэж хүний нэрийг үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээн дээр оруулсан байна. Ингээд бид 2016 оны 8-р сараас хойш хөрөнгийн маргаан үүсэж бид өмчлөх эрхээ сэргээлгэхээр удаа дараа шаардсан ч өгөлгүй өнөөг хүрсэн. А.Д нь Б.М гэж хүнтэй үгсэн хуйвалдаж нөхөр Г.О-ын үл хөдлөх хөрөнгөөс эхнэр Ж.А намайг албадан гаргуулахаар санаархаж байгаа нь үндэслэлгүй, хууль бус байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Түүний үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа учраас цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулж байгаа болно. Энэ талаар нотлох баримтыг цагдаагийн газраас авч ирж хэрэгт хавсаргаж өгнө.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Г.О миний бие А.Д-той хамтран ажиллах гэрээгээр Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, ... дугаар хороолол,.... дугаар байрыг барьж 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр бид хөдлөх хөрөнгийг 80 хувийн гүйцэтгэлтэй болоход орон сууц үйлчилгээний зориулалттай 3860 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг авсан юм. Гэрчилгээг тухайн үед Г.О, А.Д нарын нэр дээр авч байсан. Өөрөөр хэлбэл үл хөдлөх хөрөнгийн 50, 50 хувиар өмчлөхөөр тохиролцсон байсан билээ. 2015 онд А.Д нь надтай ирж уулзаад, “Банкнаас зээл авах гэсэн юм, Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ дээрх нэрээ түр хасуулаад өгөөч, зээл авах гэсэн чинь барьцаанд тавих үл хөдлөх хөрөнгө нэг хүний нэр дээр байх шаардлагатай гэнэ, 1 жил л хэрэглэчхээд 2016 оны 06 дугаар  сард багтаан буцаагаад нэрийг чинь  гэрчилгээ дээр оруулаад өгнө  барьцаанаас хөрөнгийг чинь суллаад өгнө гэж хэлж гуйгаад байсан учир бид хоорондоо ярилцаж байгаад түүнд итгээд өөрөөр нь баталгаа гаргуулж аваад нөхөр Г.О-ын нэрийг хасуулж байсан юм. Баталгааг хавтас хэрэгт хавсаргасан байгаа. “Алтан салон”-ыг ажиллаж байгааг гэнэт 2019 оны 02 дугаар сард мэдсэн талаар нэхэмжлэлд бичсэн  байна. “Алтан” салоныг А.Д ажиллаж байгааг аль эрт баталгаа бичиж өгөхдөө мэдэж байсан шүү дээ. Гэтэл А.Д нь биднийг хууран мэхэлж итгэлийг эвдэн Г.О миний үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг хуурч аваад өөрийн дүү А.Б гэж хүний нэрийг үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээ дээр оруулсан байсан. Түүний энэ үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа учраас цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулж байгаа болно. Мөн манай эхнэр Ж.А-ийг үл хөдлөх хөрөнгөөс албадан гаргуулахаар санаархаж байгаа нь үндэслэлгүй, хууль бус байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Б, А.Д нар нь Дархан-Уул аймаг Дархан сум 10 дугаар баг, ... дугаар хороолол, ... дугаар байрны ... давхар  үйлчилгээний зориулалттай 106  м.кв талбайг Ж.А-ийн эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан хариуцагч Ж.А “бид 2016 оны 8-р сараас хойш хөрөнгийн маргаан үүсэж бид өмчлөх эрхээ сэргээлгэхээр удаа дараа шаардсан ч өгөлгүй өнөөг хүрсэн. А.Д нь Б.М гэж хүнтэй үгсэн хуйвалдаж нөхөр Г.О-ын үл хөдлөх хөрөнгөөс эхнэр Ж.А намайг албадан гаргуулахаар санаархаж байгаа нь үндэслэлгүй, хууль бус байна.” гэж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О “А.Б, А.Д нарын өмч гэж байгаа 586.5 м.кв үл хөдлөх хөрөнгийн .... м.кв үйлчилгээ эрхэлж байгаа, гэхдээ миний өмч бөгөөд, банкнаас зээл авахын тулд өмчлөлөөс миний нэрийг хасуулсан, баталгааны дагуу эргүүлж шилжүүлж өгөөгүй, энэ үйлдлийг Цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа, нотлох баримтыг энэ хуралд өгөх шаардлагагүй” гэж маргаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар дүйлийн 6.3 “зохигч  хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ, мөн зүйлийн 6.5 зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэсэлэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.2 нэхэмжлэгчийн талд оролцож буй төлөөлөгч  нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзалыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно, 107.3 хариуцагч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана гэж хуульчилсан.

Өөрөөр  хэлбэл зохигч хэргийн үйл баримт, гэм буруу болон өөрсдийн шаардлага ба, татгалзалаа нотлох  үүрэгтэй болохыг тодорхойлжээ.

Нэхэмжлэгч А.Б, А.Д нар нь Дархан-Уул аймаг, Дархан сум 10-р баг, ...дугаар  хороолол, ... дугаар байр, ... давхар тоот, 586.5 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох нь үл хөдлөх хөрөнгийн                 Ү-... дугаарт бүртгэлтэй Дархан-уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр олгосон гэрчилгээгээр тогтоогдож байна./хэргийн 4 дүгээр хуудас/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх 586.5 м.кв-ийн зарим хэсэг болох 106 м.кв-д хариуцагч Ж.А үйлчилгээ явуулан эзэмшиж байгаа талаар маргаагүй боловч тэр хэсгээр өөрийх нь өмч тул эзэмшиж, ашиглах эрхтэй гэж маргаж байгаа.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О нэхэмжлэлийн шаардлагын татгалзалын үндэслэлээ дараах нотлох баримт гэжээ.

Үүнд Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр олгосон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд ... Дархан Уул аймаг, Дархан сум Союз сургуулийн ... талд байрлах /80 хувийн гүйцэтгэлтэй/ орон сууц, үйлчилгээ, 30 машины зогсоолтой, 3860 м.кв талбайтай /6 давхар барилга/ үл хөдлөх хөрөнгийн хууль  ёсны өмчлөгч Г.О, А.Д гэжээ. /хэргийн 19 дүгээр хуудас/

2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн тойргийн нотариатч Ц.Э-ийн гарын үсгийн үнэн зөвийг гэрчилсэн “баталгаа гаргах нь” бичвэрт Иргэн А.Д миний бие Г.О, Ж.А нарт үйлчилгээний тайлбайгаа 106 м.кв хэмжээтэй үйлчилгээний үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 2016 оны 6 сард багтаан хүлээлгэн өгөх үүрэг хүлээж байна. Барьцаанаас гаргаж үл хөдлөх хөрөнгөө шилжүүлнэ. Одоогоор барьцаанд байгаа болно. Баталгаа гаргасан А.Д гэжээ./хэргийн 20 дугаар хуудас/

 Улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй Дархан Уул аймаг, ...сум Союз сургуулийн ... талд байрлах /80 хувийн гүйцэтгэлтэй/ орон сууц, үйлчилгээ, 30 машины зогсоолтой, 3860 м.кв талбайтай /6 давхар барилга/ үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч Г.О, А.Д нар байсан болох нь улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байгаа боловч тухайн барилгыг 80 хувийн гүйцэтгэлтэй байх үед өмчлөгч байсан бөгөөд 100 хувийн гүйцэтгэлтэй болох үед 100 хувийн гүйцэтгэлтэй болох үед талууд хөрөнгийг хэрхэн хуваарилан авсан талаарх нотлох баримтыг ирүүлээгүй, харин нэхэмжлэгч талаас Хамтран барьсан орон сууцнаас хамтран өмчлөгч хасах хэлцэлийг ирүүлсэн.

2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр олгосон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд үл хөдлөх хөрөнгийн хэмжээг 586.5 м.кв, үйлчилгээний зориулалттай хөрөнгө гэж тодорхойлсон, бүртгэлийн дугаар нь Ү-...  буюу  дээрх 2 гэрчилгээнд хөрөнгийн хэмжээ, зориулалт, бүртгэлийн дугаар өөр байна.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4. “улсын бүртгэлийн дугаар” гэж эд хөрөнгийн эрхийг улсын бүртгэлд бүртгэснийг нотолж улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон дахин давтагдахгүй дугаарыг хэлнэ гэж хуульчилсан.

Өөрөөр  хэлбэл хариуцагч Г.Оын тайлбарласанаар маргааны зүйл болж буй үл хөдлөх хөрөнгө 2 хамтран өмчлөгчтэй /Г.О, А.Д/ байгаад 100 хувийн гүйцэтгэлтэй болох үед  өмчлөлийн зүйлийг хэн хэн ямар байдлаар эзэмшиж байсан дангаар эсхүл хамтран өмчилж байсан, үл хөдлөх хөрөнгө өмчлөгчөөс хамтран өмчлөгч хасах хэлцлээр Г.О-ыг хассан бол эхэлж өмчилж байсан 3860 м.кв болон одоо маргаж буй  586.5 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгөөс өмчлөгч хасагдсан эсэх нь тодорхойгүй байна.

Хэргийн 20 дугаар хуудаст байгаа 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн тойргийн нотариатч Ц.Э-ийн гарын үсгийн үнэн зөвийг гэрчилсэн /бүртгэлийн дугаар 34/ “баталгаа гаргах нь” бичвэрт иргэн А.Д миний бие Г.О, Ж.А нарт үйлчилгээний тайлбайгаа 106 м.кв хэмжээтэй үйлчилгээний үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 2016 оны 6 сард багтаан хүлээлгэн өгөх үүрэг хүлээж байна. Барьцаанаас гаргаж үл хөдлөх хөрөнгөө шилжүүлнэ. Одоогоор барьцаанд байгаа болно. Баталгаа гаргасан А.Д гэсэн баталгааг үйлдсэн өдрөө 2015 оны 03 дугаар сарын     07-ны өдөр  мөн  нотариатч Ц.Э-ийн гарын үсгийн үнэн зөвийг гэрчилсэн /бүртгэлийн дугаар 96/ Гончигдорж овогтой О би А овогтой Д-той харилцан тохиролцож Дархан-Уул аймаг Дархан сум ... баг “Союз” сургуулийн ... талдаа                           1 давхартаа үйлчилгээний талбайтай 6-н давхар 30 айлын орон сууц барин Г.О би 12 хувийг А.Д нь 88 хувийг эзэмшихээр болсон. Уг орон сууцнаас би тохиролцсоны дагуу өөрт ногдох хувь 12 хувийг буюу уг орон сууцны 6 давхарын 602 тоот 115.0 м.кв 3 өрөө орон сууц, зоорийн давхарын 15.16 тоотын автомашины зогсоол, бэлэн мөнгө 160,000,000 /нэг зуун жаран сая/ төгрөгийг бүрэн авч дууссан тул үлдэгдэл 88 хувьд ноогдох үйлчилгээний байр болон орон сууцууд, автомашины зогсоолууд нь А.Д-ийн өмч мөн тул уг орон сууцыг бусдад худалдах захиран зарцуулах эрх нь надад хамааралгүй болсон нь үнэн болно Г.О гэсэн тодорхойлолтыг үйлджээ.

Мөн өдөр хамтран барьсан орон сууцнаас хамтран өмчлөгч хасах хэлцлийг Г.О, А.Д нар байгуулж, нотариатч Ц.Э гэрээний үнэн зөвийг гэрчилсэн байна /хэргийн 33 дугаар хуудас/

Дээрхи гэрээний 1,2 дугаар заалтад Г.О-ын үйлдсэн тодорхойлтын бичвэр тусгагдсан, 5 дугаар заалтад Уг орон сууц нь ХАС банкны зээлийн барьцаанд байгаа ба зээлийг А.Д хариуцан төлөх үүрэг хүлээнэ гэжээ.

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1. Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1. Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106.2. Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй, 106.3.Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна гэж хуульчилжээ.

            Нэхэмжлэгч А.Б, А.Д нар нь Дархан-Уул аймаг, Дархан сум 10-р баг, ... дугаар  хороолол, ...дугаар байр, ... давхар тоот, 586.5 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох нь үл хөдлөх хөрөнгийн                  Ү-... дугаарт бүртгэлтэй Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр олгосон гэрчилгээгээр тогтоогдож байгаа тул шаардах эрхтэй.

Маргааны зүйл болж байгаа 586.5 м.кв үйлчилгээний зориулалттай хөрөнгө Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1. Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно гэснээр хууль  ёсны өмчлөгч Г.О, А.Д нарын өмчлөлд байсан Дархан Уул аймаг Дархан сум Союз сургуулийн ... талд байрлах /80 хувийн гүйцэтгэлтэй/ орон сууц, үйлчилгээ, 30 машины зогсоолтой, 3860 м.кв талбайтай /6 давхар барилга/-ын бүрдэл хэсэг гэж үзэж өмчлөх эрхтэй гэж үзэж байгаа бол  2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Г.О, А.Д нарын “Хамтран барьсан орон сууцнаас хамтран өмчлөгч хасах хэлцэл”-ийн 2 дугаар заалт  ... үлдэгдэл 88 хувьд ноогдох үйлчилгээний байр,  орон сууцууд болон автомашины зогсоолууд нь А.Д-ийн өмч мөн тул уг орон сууцыг бусдад худалдах захиран зарцуулах  асуудал нь Г.О-т хамааралгүй болно, 3 дугаар заалт ... А.Д нь өөрт ногдох хувьд холбогдох зардалыг хариуцна гэснээр дуусгавар болсон байна.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэснээр дундын хөрөнгийг хамтрөн өмчлөгч байсан Г.О-ын өмчлөх эрх дуусгавар болсон тул ... ХАС банкны барьцаанд байгаа, барьцааанаас сулармагч гэрчилгээг буцаан өгнө .. гэж баталгааг гаргасан атлаа сарын дараа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авч, дүүгийхээ нэрийг оруулсан нь үндэслэлгүй гэсэн тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1. Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ мөн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1. Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж хуульчилсан.

Харин Г.О дундын өмчлөлийн зүйлийн өмчлөгчийн бүртгэл болон ногдох хөрөнгийн хувьд маргаантай байсан бол Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.2. Хэрэв бүртгэлийг бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бол энэхүү бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахыг шаардаж болно гэснээр шаардах эрхтэй байсан.

            Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О нэхэмжлэгч А.Б, А.Д нарын өмчлөлийн 586.5 м.кв үйлчилгээний зориуллттай үл хөдлөх хөрөнгийн 106.5 м.кв-ийг түүний гэр бүл буюу хариуцагч Ж.А эзэмшиж, ашиглаж, үйл ажиллагаа явуулж байгаа талаар маргаагүй боловч хууль ёсны өмчлөгч эсэх талаарх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд янан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар зохигч нэхэмжлэлийн шаардлагын татгалзалын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй нотлоогүй байна.

            Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О нэхэмжлэгч А.Д-д мөнгө шилжүүлсэн талаарх ХААН, Худалдаа хөгжлийн банкны мөнгөн гуйвуулгын баримтыг өгсөн боловч шаардлагагүй гэж буцаан авсан, мөн өмчлөлийн зүйлийн талаар нэхэмжлэгч нарыг Цагдаагийн байгууллагад өргөдөл гарган эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулж байгаа, Аймгийн Прокурорын газарт гомдол гаргасан гэж тайлбарласан боловч энэ талаарх нотлох баримтыг өгөхгүй, шаардлагагүй гэсэн тул шүүхээс уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа бол гэсэн үндэслэл шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шиийдвэрлэх тухай хуулийн 117 дугара зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох боломжгүй байсныг дурдаж байна.

Нэхэмжлэгч А.Б, А.Д нарын хууль ёсны өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум 10-р баг, 5 дугаар  хороолол, 10 дугаар байр, 1 давхар тоот, 586.5 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хариуцагч Ж.Аийн    106.5 м.кв-ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж нэхэмжлэгч нарт олгох үндэслэлтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дундын өмчлөлийн зүйлийн өмчлөгчийн бүртгэл болон ногдох хөрөнгийн хувьд маргаантай байгаа бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр ханган, хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд хандах эрх нээлттэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно гэснээр Төрийн сан 100190000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2020 оны 10 сарын 02-ны өдөр Худалдаа хөгжлийн банкаар 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.А-ээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэв. 

 

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

  1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч А.Б, А.Д нарын  хууль ёсны өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум ... баг, ... дугаар  хороолол, ...дугаар байр, ... давхар тоот, 586.5 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хариуцагч Ж.Аийн 106.5 м.кв-ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж нэхэмжлэгч А.Б, А.Д нарт олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны төрийн сан 100190000941 тоот дансанд төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.А-ээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ОЮУНДАРЬ