Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 155/ШШ2021/00262

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: .......банк ХХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .... дугаар багийн ...... тоотод оршин суух, ...... овогт Ч.Т..... /Р......./

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .... дугаар багийн ......тоотод оршин суух, Х овогт Л.Б..... /Р......./ нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 116.459.434 /нэг зуун арван зургаан сая дөрвөн зуун тавин есөн мянга дөрвөн зуун гучин дөрөв/ төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ч.Т-ын .....банкны Хөвсгөл салбарын 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ........, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ЗГ........... дугаартай зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга З.Энэбиш, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, Х.Х /онлайнаар/ хариуцагч Ч.Т, хариуцагч Л.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч .... банк ХХК-ийн Хөвсгөл салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ч.Т нь 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ..... банкнаас бизнесийн зориулалтаар зээлийн гэрээ байгуулан 40.000.000 /дөчин сая/ төгрөгийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай эхний 3 сарын хүү, үлдсэн хугацаанд сар бүр тэнцүү төлөх нөхцөлтэйгээр авсан. Зээлийн барьцаанд Хөвсгөл аймаг Мөрөн сумын..... баг ......гудамж 01 тоотод байрлах 168 м.кв талбайтай Y-....... улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний объект, Хөвсгөл аймаг Мөрөн сум .....-р баг .....-р гудамж 01 тоотод байрлах 420.5м.кв талбайтай Г-............улсын бүртгэлийн дугаартай өмчилсөн газар, бараа материал зэрэг хөрөнгүүдийг барьцаалан зээл авсан. Одоогоор зээл хугацаа хэтрээд 242 хонож байгаа. Банк зээлдэгчийг сайн дураараа зээлээ төлөхийг удаа дараа шаардаж, мэдэгдэх хуудсыг өгсөн боловч зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймээс зээлдэгчээс 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар дараах хэмжээний төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд: Зээлийн төлбөр:

1.Үндсэн зээлийн төлбөр 26.516.576 төгрөг

2. Зээлийн хүүгийн төлбөр 4.052.593 төгрөг

3. Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 163.496 төгрөг нийт 30.732.665 төгрөгийг,

Мөн зээлдэгч Човогтой Т нар нь 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр ..... банкнаас бизнесийн зориулалтаар зээлийн гэрээ байгуулан 50.000.000 /тавин сая/ төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй 18 сарын хугацаатай шугамын зээлийн нөхцөлтэйгээр авсан. Зээлийн барьцаанд Хөвсгөл аймаг Мөрөн сумын ....-р баг ....-р гудамж 14 тоотод байрлах 168 м.кв талбайтай Y-...... улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц, Хөвсгөл аймаг Мөрөн сум ....-р баг .....-р гудамж 14 тоотод байрлах 505 м.кв талбайтай Г-.......улсын бүртгэлийн дугаартай өмчилсөн газар, ХӨА...... улсын дугаартай Ланд-80 машин, контенер 3 ширхэг, бараа материал зэрэг хөрөнгүүдийг барьцаалан зээл авсан. Одоогоор зээл хугацаа хэтрээд 257 хонож байгаа. Банк зээлдэгчийг сайн дураараа зээлээ төлөхийг удаа дараа шаардаж, мэдэгдэх хуудсыг өгсөн боловч зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна.

Иймээс зээлдэгчээс 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар дараах хэмжээний төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд:

1. Үндсэн зээлийн төлбөр 49.140.302 төгрөг

2. Зээлийн хүүгийн төлбөр 1.158.099 төгрөг

3. Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 231.620 төгрөг нийт 50.553.080 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ....... банк ХХК-ийн Хөвсгөл салбар 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: ..... банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй Ч.Т, Л.Б нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна.

Зээлдэгч Ч.Т, Л.Б нар нь....... банкны Хөвсгөл салбараас 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр №ЗГ..... гэрээ байгуулж 50.000.000 төгрөгийг 18 сарын хугацаатай 20.4 хувийн хүүтэй бизнесийн зориулалтаар зээл авсан. Уг гэрээний дагуу дараах зээлийн төлбөрийг гаргуулахаар нэхэмжилж байна. Үндсэн зээл 49.140.301 төгрөг, зээлийн хүү 1.158.099 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 231.620 төгрөг.

2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ЗГ......гэрээ байгуулж 40.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, 22.8 хувийн хүүтэй бизнесийн зориулалтаар зээл авсан. Уг гэрээний дагуу дараах зээлийн төлбөрийг гаргуулахаар нэхэмжилж байна. Үндсэн зээл 26.516.575 төгрөг, зээлийн хүү 4.052.592 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 163.495 төгрөг.

Дээрх гэрээнүүдийг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүрэгт нийт 81.262.683 төгрөгийг хариуцагч Ч.Т, Л.Б нараас гаргуулах, зээлийн төлбөрийг сайн дураар мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасныг тус тус үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг дараах байдлаар тооцож, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Үүнд:

2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ЗГ...... дугаартай зээлийн гэрээгээр авсан 40.000.000 төгрөгийн зээлийн төлбөрт:

Зээлийн хүүгийн төлбөрт 8.811.930 төгрөг

Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1.762.387 төгрөг, нийт 10.574.317 төгрөгийг,

2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ..... дугаартай зээлийн гэрээгээр авсан 50.000.000 төгрөгийн зээлийн төлбөрт:

Зээлийн хүүгийн төлбөрт 20.516.143 төгрөг,

Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4.103.229 төгрөг, нийт 24.619.372 төгрөг.

Нийт 35.193.689 төгрөгийг хариуцагч Ч.Т, Л.Б нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Т, Л.Б нар нь 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 50.000.000 төгрөгийн шугамын зээлийг 18 сарын хугацаатай авч байсан. Түүнээс үндсэн зээл болох 49,140,000 төгрөгийн төлбөр үлдсэн байгаа талаар ярилцаад Бизкон аудит компани дээр таараад хоорондоо тохиролцсон. 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 36 сарын хугацаатай авсан 40,000,000 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэл дээр Т гуайн хувьд зөрүүтэй байна гэсэн маргаантай байгаа. Үндсэн зээл 26,516,000 төгрөг үлдэх ёсгүй, үүнээс багаар үлдэх ёстой гэж өөрийнхөө тооцооллоор хэлээд байгаа юм. Миний зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа 100% дэмжиж оролцож байгаа. Анх 2018 оны 10 дугаар сард нэхэмжлэл гаргаад 3 шатны шүүхээр хэлэлцэгдээд буцаад ирсэн. Энэ хугацаанд хуримтлагдсан хүүг 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 35.193.689 төгрөгөөр нэмэгдүүлж нэхэмжлэл гаргасан. Одоо 50,000,000 төгрөгийн зээлийн төлбөрөөс үлдсэн үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, түүн дээр 40,000,000 төгрөгийн зээлийн төлбөрөөс үлдсэн үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар гаргасан дээрх зээлүүдийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 35,193,689 төгрөгийг гаргуулах, дээрх төлбөрийг мөнгөөр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг дэмжиж оролцож байна гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ..... банк ХХК-ийн Хөвсгөл салбартай хариуцагч Ч.Т, Л.Б нар 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулан бизнесийн зориулалтаар 40,000,000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, эхний 3 сар хүү, үлдсэн хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр зээлийн төлбөрийг төлөх нөхцөлтэйгээр зээл гаргуулан авсан юм. Зээлийн барьцаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .. дугаар багийн .....дүгээр гудамжны 01 тоотод байрлах 168 м2 талбайтай үйлчилгээний объект, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын..... дугаар багийн ..... дүгээр гудамжны 01 тоотод байрлах 420.5 м2 талбай бүхий өмчлөх эрхтэй газар, бараа материал болон бусад хөрөнгүүдийг барьцаалан зээл авсан. Банк сайн дураараа зээлээ төлөхийг зээлдэгч нараас удаа дараа шаардаж байсан боловч зээлдэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн гэрээний дагуу төлбөрөө барагдуулаагүй учраас дээрх 40.000.000 төгрөгийн зээлийн үндсэн зээлийн төлбөрт 26.516.576 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4.052.593 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 163,496 төгрөг, нийт 30,732,665 төгрөг нэхэмжилж байгаа. Мөн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 50,000,000 төгрөгийн зээлийг жилийн 20.4%-ийн хүүтэй, 18 сарын хугацаатай, шугамын нөхцөлтэйгээр авсан. Зээлийн барьцаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .... дугаар багийн ..... дүгээр гудамжны ..... тоотод байрлах 168 м2 талбайтай хувийн орон сууц, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын......дугаар багийн .....дүгээр гудамжны 14 тоотод байрлах 505 м2 талбайтай Г-..... улсын бүртгэлийн дугаартай өмчилсөн газар, ХӨА ..... дугаартай авто машиныг тус тус барьцаалан зээл авсан. Тухайн зээл төлөх хугацаа хэтрээд барагдуулаагүй учраас зээлдэгч нараас 2018 оны 10 дугаар сард тооцоолоод үндсэн зээлийн төлбөр 49,140,302 төгрөг, зээлийн хүү 1,158,099 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 231,620 төгрөг, нийт 50,533,080 төгрөгийг тус тус нэхэмжилсэн. Дээрх хоёр гэрээний нийт төлбөр 81,265,745 төгрөг нэхэмжилж байгаа. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа эхний зээлийн гэрээний дагуу 10,574,317 төгрөгөөр, 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт 24,619,372 төгрөгөөр тус тус нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж нийт зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 116,459,434 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах, зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна гэв.

Хариуцагч Ч.Т, Л.Б нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ..... банкны 2016 оны 11 сарын 04-ний өдрийн зээлийн хүүгийн төлбөрт 4.052.593 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 163.496 төгрөг, нийт 4.216.089 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь маргаантай тул хурал дээр тайлбарлана. Миний бие тус банкнаас зээл авсан, эргүүлэн төлөх ёстой гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа боловч нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 2016 оны 08 дугаар сарын 04-нд ззэлж авсан 50.000.000 төгрөгт оногдуулж байгаа хүү болон нэмэгдүүлсэн хүүг хүлээн зевшөөрөхгүй байна. Яагаад гэвэл би банктай байгуулсан гэрээний дагуу 50.000.000 төгрөгт оногдуулсан хүүг бүрэн төлсөн бөгөөд зөвхөн үндсэн мөнгөө графикийн дагуу төлөх ёстой байтал хүү, нэмэгдүүлсэн хүү үндэслэлгүйгээр нэмж тооцсоныг зөвшөөрөхгүй байна. Миний эрхэлж байсан бизнес гэмт хэрэгт өртөсний улмаас 2018 оны 02 дугаар сарын 22-нд ...... банкинд хандан зээлийн хүүг зогсоолгох талаар хүсэлт гаргасан. Гэтэл банкны зүгээс 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр авсан зээлэнд мөн хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцсоныг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. ...... банкны зүгээс нэхэмжилж байгаа 81.265.745 төгрөгөөс анх зээл олгохдоо шимтгэлд авсан мөнгөнд оногдуулсан хүү, бизнес маань гэмт хэргийн улмаас эрсдэлд орсон учраас банкинд хандан зээлийн хүүг зогсоох хүсэлт гаргаснаас хойш зээлүүдэд оногдуулсан хүү болон нэмэгдүүлсэн хүүг хасаж тооцуулах ёстой гэж үзэж байна. Шүүх хэрэг маргааныг үнэн зөв шийдвэрлэж өгнө гэдэгт итгэж байна гэжээ.

Хариуцагч Ч.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч миний эрхэлж байсан бизнес надаас үл хамаарах шалтгаанаар буюу эрүүгийн гэмт хэрэгт өртөсний улмаас доголдож банкнаас авсан зээлийн төлөлт саатсан учир зээлийг эргэн төлөх боломжгүй боллоо гэсэн хүсэлтийг 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр бичгээр гаргасан байхад ...... банкны зүгээс хуулийн хугацаанд хариу өгч арга хэмжээ аваагүй нь зээлдэгч, зээлдүүлэгчийн хооронд маргаан үүсэх үндсэн нөхцөл болсон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл ...... банкны Хөвсгөл салбарын зүгээс Монгол улсын Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.3-т Талууд өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг зохицуулах арга хэмжээг тэргүүн ээлжинд авах үүрэгтэй гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй. Нэгэнт банк үүргээ хэрэгжүүлээгүй болохоор миний бие тухайн үед гэрээнээс татгалзсан гэж үзэж байна. Татгалзалтай холбоотойгоор мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь ...буцааж өгөх үүрэгтэй. гэж заажээ. Миний зүгээс банкны мөнгийг авсан, тодорхой мөнгийг буцааж өгөх талаар огт маргаагүй билээ. Миний зүгээс ..... банкны нэхэмжлэлтэй холбоотойгоор 40.000.000 төгрөгийн зээлийн үндсэн зээлийн эргэн төлөлтөд төлсөн 915.000 төгрөгийг зээлийн хүүнд тооцсон, 50.000.000 төгрөгт ногдох зээлийн хүүг бүрэн төлж барагдуулан зөвхөн үндсэн мөнгийг төлөх ёстой байхад түүнд хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон, банкны зүгээс надад олгосон 2 зээлийн мөнгөнөөс 900.000 төгрөгийг үндэслэлгүйгээр суутган авч надад өгөөгүй мөнгөндөө 255.150 төгрөгийн хүү бодсон, зээлдэгчийн зүгээс бизнес нь эрсдэлд учирсан болохыг мэдэгдсээр байтал банкны зүгээс арга хэмжээ авахгүй байсаар хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг тооцож миний хууль ёсны эрх ашгийг санаатайгаар хохироосон, шүүхийн ажиллагаа явагдаж байхад зээлийн үлдэгдэл мөнгийг дахин хүүлж 35.193.689 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа үйлдлүүдийг огт хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтээр зээлийн өрийн үлдэгдлийг 74.739.023 төгрөг байх боломжтой гэж үзсэн боловч шинжээч нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүтэй холбоотой тооцоог нарийвчлан хийгээгүйг буруу гэж үзэж байна. Шүүхээс хүү тооцсон байдалд хуульд нийцсэн үнэлэлт дүгнэлт өгч банкинд төлөх мөнгөний үнийн дүнгээс үндэслэлгүйгээр тооцсон хүү, алдангийг хасах шаардлагатай гэж үзэж байна. ..... банкны зүгээс барьцаанд байгаа миний хөрөнгүүдийг шийдвэрт тусгуулахын тулд 70200 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлсөн нь ойлгомжгүй байгаа бөгөөд миний хөрөнгийг анх барьцаанд авахдаа 225 сая төгрөгөөр үнэлсэн юм. Үүнээс үзэхэд улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгт таарах үл хөдлөх хөрөнгийг шийдвэрт тусгаж өгөх нь зүйтэй гэж үзэж байна.

Шүүхээс хариуцагч миний үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар бодит дүгнэлтийг хийж, хэт нэг талыг барьсан, хуульд нийцээгүй гэрээний заалтуудыг хүчингүй болгож, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж заасан заалтыг шүүх хэрэгжүүлж хэргийг шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна. ..... банкны зүгээс үндэслэлгүйгээр тогтоон нэхэмжилж байгаа зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэрэг нь надад маш их хохиролтойгоор тогтоогдож зээлдэгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж байгаа юм.

 


Иймд дээрхи үндэслэлүүдээр хэргийг үзэж, үнэн зөв шийдвэр гаргаж, миний хууль ёсны эрх ашгийг хамгаалсан шийдвэр гаргаж өгнө үү гэв.

Хариуцагч Л.Б-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх Т 50,000,000 төгрөгийг нэг удаа, 40,000,000 төгрөгийг нэг удаа нийт 2 удаагийн үйлдлээр 90,000,000 төгрөгийн зээл авсан. Зээл авсан талаар талууд маргахгүй байгаа бөгөөд бизнесээ эрхэлж байхдаа 50,000,000 төгрөгийн зээлийн төлбөрт төлөгдөх бүх хүүг Ч.Т төлөөд дууссан. Хүүгийн төлбөрт 25,431,503 төгрөгийг, үндсэн зээлийн төлбөрт 15,259,859 төгрөгийг өгсөн. Нийт 90,000,000 төгрөгөөс 40,691,632 төгрөгийг бэлэн төлсөн байгаа. Ч.Т-ын бизнест яагаад эрсдэл учирсан юм бэ? гэхээр өөрөөс нь шалтгаалаагүй буюу эрүүгийн гэмт хэргийн хохирогч болсон, түүнийг хохирогчоор тогтоосон тогтоол хавтаст хэрэгт авагдсан байгаа. Нэгэнт бизнест нь эрсдэл учраад зогсонги байдалд орсон даруйдаа 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөр зээлийн хүүг нэн даруй зогсоож өгөх талаар хүсэлтээ гаргасан. Миний хэлэх гээд байгаа гол зүйл бол 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн өгсөн хүсэлтэд......банк албан ёсоор зайлшгүй хариулт өгөх байсан. Үүн дээр юу гэж тохирсон бэ? гэхээр нэгэнт эрсдэл үүссэн гэдгээ тодорхой болгоод хоёр тал ойлголцсон болохоор эвлэрүүлэн зуучлах газарт өгөөд тусгуулах хөрөнгөө тусгуулаад авах мөнгөө аваад ..... банкнаас салах тал дээр санал нэгдээд ..... банкнаас гарсан байдаг. Тэгээд 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр .....банк зээлийн төлбөрийг эвлэрлээр ороод асуудлаа шийдвэрлүүлнэ гэсэн мөртлөө 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр зөвхөн 50,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргасан байсан. Яагаад эвлэрэл амжилтгүй болсон юм бэ гэхээр хоёр зээлийн төлбөрийн нэхэмжлэл хоёулаа эвлэрэлд орж ирээгүй учраас эвлэрэл амжилтгүй болсон юм. 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар 41 хоногийн хугацаа хэтрэлттэй байсан. Үүнээс хойш 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон. Нэгэнт эвлэрүүлэн зуучлах газарт хандсан байсан учраас энэ хүү тооцох аргачлал зогсох байх гэж ойлгож байсан. Яагаад гэхээр шүүхэд хандсанаас хүү зогсож байгаа гэж ойлгож байгаа. Гэтэл 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүү зогсох байтал 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдөр нэхэмжлэлээ шүүхэд албан ёсоор өгсөн байгаа. Миний ойлгож байгаагаар 40,000,000 төгрөгийн нэхэмжлэлээ яагаад эвлэрүүлэн зуучлах газарт өгөөгүй юм бэ? гэх нэг асуулт үлдэж байгаа юм. 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 41 хоногийн хугацаа хэтрэлттэй байсан атлаа яагаад 40,000,000 төгрөгийг оруулаагүй гэхээр 242 хоног, 257 хоног гээд яригдаад байгаа. Энэ хоёрын хооронд тоолоод үзэхээр 7 сарыг 30 хоногоор тооцохоор 230 хоногийн хэлбэлзэлтэй хоног гарахаас биш нэг дээр нь 242 хоног гараад нөгөө дээр нь 257 хоног гарч байгаа. Ялангуяа 50,000,000 төгрөг дээр хоног гарахгүй гэж ойлгож байгаа. Яагаад гэвэл эвлэрүүлэн зуучлах газарт нэхэмжлэлээ өгөхөд 41 хоногтой байсан. Тэгэхээр энэ хоёр хоногийн зөрүү дээр хүү бодоод 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хүү, нэмэгдүүлсэн хүүгээ тооцоолж тус өдрөөр шүүхэд хандсан байсан. Хариуцагч 50,0000,000 төгрөгийн хүүг төлөөд дууссан. Энэ хүүг бодож байгаа нь өөрөө хэр зэрэг үндэслэлтэй юм бэ? Тэгэхээр 41 хоногийн хугацаа хэтрэлттэй байх ёстой зээлийг 242, 257 хоног болтол тооцож хүү бодож байгаа нь үндэслэлгүй байна. Энэ хүний зээл нэг л өдөр эрсдэлд орсон. 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр эрсдэлд орсноо мэдээд ...... банкны эрх бүхий албан тушаалтанд нэн даруй хүүг зогсоож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж өгсөн. Энэ хүсэлт нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Тэгэхэд арга хэмжээ авч хүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр өөрсдөө мөнгөө хүнд зээлдүүлсэн байгаа хүмүүс ямар нэг байдлаар хэл ярианд хүрч тохиролцож байж хэн аль нь эрсдэл багатай гарах ёстой байсан гэж хувь хүнийхээ зүгээс үзэж байгаа юм. Гэтэл нэг зээлийг нь эвлэрүүлэн зуучлалд өгч болсон мөртлөө түүнээс хойш 257 хоног хүртэл хүүлж байгаад нэхэмжлэл гаргаж байгааг нь хүлээн зөвшөөрөхгүй. Хоёр зээл хоёулаа л нэг өдөр эрсдэлд орж байгаа. Ч.Т хэдийгээр хоёр өөр зээл авсан боловч тухайн зээл нь нэг өдөр эрсдэлд орж байгаа. Мэдээж хэн ч гэсэн банкинд бүх хөрөнгөөрөө дэнчин тавиад зээл авсан юм чинь хөрөнгөө хамгаалахаа тооцоолоод зээл авч байгаа шүү дээ. Түүнээс биш гудамжинд гарна гээд зээл авахгүй. Гэтэл бизнес үргэлжилж байхдаа 25,431,000 төгрөгийг хүүд төлөөд 15,259,859 төгрөгийг зээлийн эргэн төлөлтөнд өгөөд 40.000.000 төгрөгийг төлсөн байхад 81,265,745 төгрөгийн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт орж байгаа нь энэ хүний эдийн засаг болон эрх зүйн байдал дордож байна уу? дээрдэж байна уу? гэдэг дээр хүн бүр анализ дүгнэлт хийх эрх зүйн чадамжтай байгаа.

Хоёрт: Улсын дээд шүүхээс хэрэг буцаж ирэхэд нэхэмжлэлийн шаардлагыг 35 сая төгрөгөөр нэмэгдүүлээд, нийт 116 сая төгрөг болж байгааг юу гэж бодож байгаа вэ гэхээр ..... банк хамгийн анх Ч.Т-т зээл олгохдоо Ч.Т-ын хөрөнгийг 225,000,000 төгрөгт үнэлээд түүний 40%-д зээл олгосон гэж ойлгож байгаа. Тэгэхээр 100,000,000 төгрөгт дөхүүлж байгаа нь ...... банк бүх хөрөнгийг нь тусгуулан авах зорилготой үнийн дүнгээ өсгөөд байгаа гэсэн миний хувийн бодол байна. Хариуцагч өөрөө юу гэж ойлгож байгаа талаар мэдэхгүй байна. Тийм учраас хэн хэндээ уян хатан хандаад тоо бодоод байвал дээрээс нь нэмэгдээд хэдэн зуун сая болж магадгүй. ...Энэ үндэслэлгүйгээр хүүлсэн мөнгөний үнийн дүнг зөвшөөрөхгүй, хүүгээ төлсөн, эргэн төлөлтөө төлсөн. Харин ч ..... банк Ч.Т-т баярлалаа гэж хэлдэггүй юм аа гэхэд насыг нь хүндэлдэг юм уу? Хүнийг нь хүндэлдэг юм уу? маш олон жилийн бизнесийн үйл ажиллагаа олон жилийн нандин холбоо байгаа. Тийм учраас үүнийгээ бодоод хүндэтгэлтэй хандаад тоо бодохгүйгээр 81,265,745 төгрөг, 40,000,000 төгрөг, 20,000,000 төгрөг гэхгүйгээр эвлэрэх боломжтой байсан юм болов уу гэж бодож байна. Энэ зээл надад хамааралтай биш Ч.Т гэдэг хүний ар гэрийг эдийн засаг болоод сэтгэл санааны маш хүнд байдалд оруулж байгаа учраас сэтгэл зүй, эдийн засгийн хувьд маш хүнд байдалд орж байгаа. Иймд 81,265,745 төгрөг гаргуулах болон сүүлд нэмэгдүүлсэн 35,193,689,45 төгрөгийг гаргуулах тухай үнийн дүнтэй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Ч.Т шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие Мөрөн сумын иргэн Ч.Т нь бизнесийн үйл ажиллагаа эрхлэх зорилгоор ..... банкны Хөвсгөл аймаг дахь салбараас 2 удаагийн үйлдлээр 90 сая төгрөгийн зээл авсан билээ. Банкны зүгээс өөрийн давуу байдлаа ашиглан хамтран хариуцагчийн дансыг хаах замаар өмчлөх эрхэнд нь халдан тэтгэврийг 100 хувь суутган авч хамтран хариуцагчийн эрхийг ноцтойгоор зөрчсөн, зээлийн үнийн дүнгээс зээлэнд олгосон мөнгөнийхөө 1 хувийг үндэслэлгүй суутган авч, түүндээ хүү, алданги тооцсон, барьцааны хөрөнгийг захиран зарцуулах талаар хэмжээлшгүй эрх эдлэх асуудлуудыг гэрээнд тусгасан гэх зэргээр тус зээлийн гэрээнүүдийн холбогдох заалтууд нь хэт нэг талыг барьсан, Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг илт зөрчиж, миний эрхийг хохироон эрх зүйн байдлыг дордуулсаар ирсэн. Хариуцагч миний бие ...... банкны зүгээс зээлдэгч надтай байгуулсан гэрээнүүд нь Монгол улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжуудыг ноцтой зөрчсөн, миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хохироосон үндэслэлгүй гэж байгаа тул зээлийн гэрээнүүдийг хүчингүй болгуулах асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд хандаж байна. Иймд Хөвсгөл аймаг дахь ..... банкны салбарын 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ......, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ЗГ....... дугаартай зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч Хариуагч Ч.Т, хариуцагч Л.Б-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч .... банкны зүгээс зээлдэгчтэй зээлийн гэрээ байгуулахдаа зөвхөн өөрийн эрх ашигт нийцүүлэн өөрт ашигтай гэрээг байгуулсан гэж хариуцагчийн зүгээс үзсэн учраас банкны зүгээс өөрийн давуу байдлаа ашиглан хамтран хариуцагчийн эрхийг ноцтойгоор зөрчсөн, зээлийн үнийн дүнгээс зээлэнд олгосон мөнгөнийхөө 1 хувийг үндэслэлгүй суутган авч, түүндээ хүү, алданги тооцсон, барьцааны хөрөнгийг захиран зарцуулах талаар хэмжээлшгүй эрх эдлэх асуудлуудыг гэрээнд тусгасан зэрэг тус зээлийн гэрээнүүдийн холбогдох заалтууд нь хэт нэг талыг барьсан, Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль, тогтоомжийг илт зөрчиж, миний эрхийг хохироон эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэн шүүхэд зээлийн гэрээнүүдийг хүчингүй болгуулах сөрөг нэхэмжпэлийг гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлд ирүүлсэн тайлбартаа Хариуцагч нь гэрээнд заасан үүргээ зөрчиж, сайн дураар зээлийн тепбөрөө төлөхгүй байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл хариуцагч Т нь үндсэн нэхэмжпэлийн шаардлагатай огт хамааралгүй, харилцан тооцогдож хамт шийдэх боломжгүй, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй сөрег нэхэмжпэл гэгчийг гаргаж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг санаатай удаашруулж, хэргийг шийдвэрлүүлэхгүй гэсэн далд санааг агуулж байна гэж үзэж байна. гэжээ. Зээлдэгчтэй байгуулсан гэрээнүүд нь хүчин төгөлдөр байх, хүчин төгөлдөр бус байх асуудал нь нэхэмжлэгчийн нэхэмжпэлийн шаардлагатай холбоотой маргааныг үнэн зөв шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байхад дзэрх тайлбарыг ирүүлсэн нь ойлгомжгүй байна. Зээлдэгчийн хувьд гэрээний үүргээ зөрчсөн нь өөрөөс нь огт шалтгаалаагүй бөгөөд банкны зүгээс ийм дүгнэлт хийх боломжгүй гэж үзэж байна. Дээрх байдлаас үзэхэд хариуцагчийн татгалзал нь хууль зүйн үндэслэлгүй байна..... банкны зүгээс зээлийн гэрээнд хууль, тогтоомжинд заагдаагуй давуу эрхийг өөртеө олгосон байдал нь зээлдэгч 25 үүрэг, банк 5 үүрэгтэй байхаар, харин эсрэгээрээ банк нь 11 эрх эдэлж, зээлдэгч нь 5 эрхтэй байхаар гэрээнд тусгагдсанаас харж болно. Түүнчлэн ..... банк нь байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргийнхээ 5.2.2, 5,2.4 дэх заалтуудыг огт биелүүлээгүй, мөн өөрийн эрх мэдлийг хэтрүүлж бусдын хууль ёсны эрх ашгийг зөрчсөн нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, барьцааны гэрээний 4.1.2-т хөрөнгийг үл маргах журмаар авна гэж, 5.4.3-т барьцаалагч тал өөрийн үзэмжээр барьцааны хөрөнгийг захиран зарцуулах, шүүхийн шийдвэрийг гаргуулах эрхтэй гэх мэтээр илтэд нэг талыг барьсан, зээлдэгчийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн заалтуудыг гэрээнд тусгажээ. Энэ нь ..... банкны зээлийн гэрээнүүд нь анхнаасаа холбогдох хууль, тогтоомжийг зөрчсөн, банкны зүгээс хууль, тогтоомжинд заагдаагүй давуу эрхийг эдлэх заалтуудыг гэрээнд тусгасан болохыг нотолж байна. Зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл нь зээлийн зргэн төлөлтийн мөнгийг зээлийн хүүнд төлсөн гэж бүртгэсэн, ..... банкнаас иргэнтэй байгуулсан зээлийн гэрээнд төлбөр гүйцэтгэх дарааллыг тогтоосон заалт тусгагдаагүй, зээлийн гэрээ нь анхан шатны баримтын бүрдлийг хангаагүй гэж үзсэн эрх бүхий Б...... ХХКомпанийн шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна. Дээрх байдлаас үзэхэд ...... банкны зүгээс зээлдэгчтэй байгуулсан гэрээнүүд нь хууль зөрчиж байгуулагдсан гэж үзэж болохоор байгаа тул гэрээнүүдийг Монгол улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл заасан хэлцэл гэж үзэн шүүхээс зээлийн гэрээнүүдийг хүчингүй болгож, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т заасан шаардах эрхийн дагуу .....банкинд мөнгөө эргүүлэн авах боломжийг үлдээх нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна.

Иймд хэргийг үнэн зөв шийдвэрлүүлэх талаар гаргаж байгаа дээрхи үндэслэлүүдийг хянан үзэж, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэн зөв үнэлэх замаар эргэлзээгүй дүгнэлт хийн, хэрэг маргааныг шударгаар шийдвэрлэж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч ...... банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Зээл хүсэгч буюу Ч.Т, Л.Б нар бизнесийн үйл ажиллагаа эрхлэх зорилгоор зээл авах хүсэлтээ банкинд гаргаж зээлдэгч нарын бизнесийн болон бусад орлогыг судалсны үндсэн дээр талууд хуулийн хүрээнд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан. Банк зээлдэгч нарын хүссэн хэмжээний зээлийг олгсосон боловч гэрээнд заасан үүргээ зөрчиж сайн дураар зээлийн төлбөрөө төлөхгүй байгаа учраас хууль ёсны ашиг сонирхол, эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл Ч.Т үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай огт хамааралгүй, харилцан тооцогдож хамт шийдвэрлэх боломжгүй нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй сөрөг нэхэмжлэл гэгчийг гаргаж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг санаатай удаашруулж хэргийг шийдвэрлүүлэхгүй гэсэн далд санаа агуулж байгаа гэж үзэж байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл харилцан тооцох угтвар нөхцөл нь сөрөг шаардлага, үндсэн шаардлагатай нэг төрлийнх, бие биедээ гүйцэтгэх ижил төрлийнх байх ёстой.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч ...... банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х-н сөрөг нэхэмжлэлд холбогдуулан гаргасан тайлбартаа: Банк, эрх бүхий этгээдийн, мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлд зээлийн гэрээ ямар байдлаар хэрхэн ямар үндэслэл журмын дагуу байгуулах талаар тодорхой зохицуулсан. Тухайн хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт зээлийн гэрээнд зээлдэгч, зээлдүүлж байгаа оршин байгаа газрын хаяг, зээлийн дансны дугаар, зээлдэх мөнгөн дүн, хугацаа, зээлийн хүүний хэмжээ, уг гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг хангах арга, хэлбэр гэрээний нөхцлийг өөрчлөх, цуцлах талаар гэрээнд тодорхой тусгасан байдаг. Банкны тухайн зээлийн гэрээнд Банкны тухай хууль болон иргэний хуульд заасны дагуу тухайн заалтуудыг бүрэн тусгасан. Ер нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тухайн үед барьцааны гэрээний байгуулагдсан. Барьцааны гэрээ нь хууль журмын дагуу байгуулагдаад улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэн хүчин төгөлдөр барьцааны гэрээ байгаа. Гэрээний нөхцлийг өөрчлөх гэрээ цуцлах талаар мөн адил тодорхой тусгасан байдаг. Гэрээний заалтаас хамааруулаад тоон утгаар ярьж байгаа нь үндэслэлгүй байна. Хуульд заасан шаардлага нь гэрээнд тусгах, ямар нөхцлийг тусгах юм бэ гэдгийг хуулиар зохицуулсан. Тэгэхээр энэ гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ юм. Хүчин төгөлдөр гэрээний үндсэн дээр зээлдэгч нар зээлийн гэрээний дагуу үүргээ ухамсарлаад зээлийн төлбөр төлж байсан. Энэ талаараа шүүх хуралдааны явцад тайлбарлаад зээл олгосон, авсан дээр маргаан байхгүй, зөвхөн зээлийн төлбөрийг миний тооцоололтой нийцэхгүй байна гэх тайлбарыг хэлдэг. Гэхдээ өөрийнх нь тооцоолол ямар байдлаар хэрхэн тооцоолсон нь тодорхойгүй. Сард 28-31 хоногийн хугацаа бий. Энэ хугацаанд яаж зээлийн төлбөрийг тооцоолдог тал дээр банк журмын дагуу тооцоолсон байх бөгөөд 2 дугаар сар гэхэд 28 хоногтой, бусад сарууд 30-31 хоног гээд тооцооллын хувьд зөрүү гарна. Энэ зөрүүг банк өөрийнхөө хуулиар олгосон эрх, гэрээгээр олгосон давуу байдлаа ашиглан үндэслэлгүйгээр хүүлж байгаа асуудал байхгүй. Энэ нь цаанаасаа тусдаа журмаар зохицуулагддаг тухайн ажиллагаанд сар бүр хяналт тавьдаг. Хэрвээ Ч.Төмөрбаатар гуайн зээлийг журмын дагуу зохицуулаагүй гэж үзэж байгаа бол зохицуулагч байгууллагаас хяналт тавьдаг. Зээлийн төлбөр тооцоотой холбогдуулаад гаргаж байгаа тайлбар нь үндэслэлгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хураллдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ..... банк ХХК-ийн Хөвсгөл салбар нь хариуцагч Ч.Т, Л.Б нарт холбогдуулан 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 30.732.665 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 50.533.080 төгрөг, нийт 81.265.745 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 10.574.317 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 24.619.372 төгрөг, нийт 35.193.689 төгрөгөөр нэмэгдүүлж, хариуцагч нар нь төлбөрөө сайн дураар эс биелүүлбэл үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... дугаар багийн .... дүгээр гудамжны ..... тоотод байрлах 168 м.кв талбайтай Y-..... улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц, мөн хаягт байрлах 505 м.кв талбайтай Г-..... улсын бүртгэлийн дугаартай өмчилсөн газар, ..... ХӨА улсын дугаартай Ланд 80 маркийн машин, контейнер 3 ширхэг, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .... дугаар багийн .... дүгээр гудамжны 01 тоотод байрлах 168 м.кв талбайтай Y-...... улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний объект, мөн хаягт байрлах 420.5 м.кв талбайтай Г-1....... улсын бүртгэлийн дугаартай өмчилсөн газар, бараа материал зэргээс хангуулахаар,

Хариуцагч Ч.Т нь ..... банк ХХК-ийн Хөвсгөл салбарын 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ201642699514, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ЗГ...... дугаартай зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Хариуцагч Ч.Т, хариуцагч Л.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С нар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч бизнест эрсдэл учирснаа мэдэгдсээр байхад хоёр тусдаа зээлийн нэгийг нь тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өгсөн атлаа нөгөөг нь үндэслэлгүйгээр хугацааг нь явуулж хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилснийг, зээлийн гэрээ хэт нэг талыг барьсан, зээл төлөлтийн тооцоо зөрүүтэй, банк зээл олгохдоо зээлийн үнийн дүнгээс 1 хувийн шимтгэл авсан зэргийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч болон хариуцагч Ч.Т, Л.Б нар 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 50.000.000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 18 сарын хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгээр 2..... дугаар бүхий Зээлийн шугамын гэрээ, Барьцааны гэрээ, Баталгаат ипотекийн гэрээг,

2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 40.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 22.8 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү нь үндсэн хүүгийн 20 хувь байх нөхцөлтэйгээр №ЗГ...... дугаартай зээлийн гэрээ, №20...... дугаартай барьцааны гэрээ, БПҮ..... дугаартай баталгаат ипотекийн гэрээг тус тус байгуулжээ.

Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйл болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 451.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж тус тус заасан.

Зохигчийн хооронд байгуулагдсан дээрх гэрээнүүд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 165 дугаар зүйлийн 165.1-д заасан бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангасан, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан зарчимд нийцсэн, талуудын хүсэл зоригийн үндсэн дээр байгуулагдаж, эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурсан нь тэдний хүсэлт зоригийн илэрхийлэл байх тул хүчин төгөлдөр хэлцэл байна.

Нэхэмжлэгч ..... банк ХХК-ийн Хөвсгөл салбар нь хариуцагч нартай 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр үндсэн зээлийн төлбөр 26.516.576 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4.052.593 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 163.496 төгрөг, нийт 30.732.665 төгрөгийг,

2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр дээрх зээлийн гэрээний дагуу зээлийн хүүгийн төлбөр 8.811.930 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1.762.387 төгрөг, нийт 10.574.317 төгрөг, бүгд 30.732.665+10.574.317=41.306.982 төгрөгийг,

2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр үндсэн зээлийн төлбөр 49.140.302 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1.158.099 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 231.620 төгрөг, нийт 50.533.080 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба дээрх үнийн дүнг 3.059 төгрөгөөр зөрүүтэй нэмж нэхэмжилсэн /49.140.302+1.158.099+231.620=50.530.021/,

2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр дээрх зээлийн гэрээний дагуу зээлийн хүүгийн төлбөр 20.516.143 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 4.103.229 төгрөг, нийт 24.619.372 төгрөг, бүгд 75.152.452 /50.533.080+24.619.372/ төгрөгийг буюу нийт 41.306.982+75.152.452=116.459.434 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар нийт зээлсэн 90.000.000 төгрөгөөс зээлийн шимтгэл нэрээр 900.000 төгрөгийг суутган авч, өгөөгүй энэ мөнгөндөө нийт 255.150 төгрөгийн хүү бодсон, зээлдэгч бидний зүгээс бизнест эрсдэл учирсан болохоо мэдэгдсээр байхад санаатайгаар хугацааг нь явуулж хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсоныг болон шүүхийн үйл ажиллагаа явагдаж байхад зээлийн үлдэгдэл мөнгийг дахин хүүлж 35.193.689 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нэхэмжилснийг тус тус хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбар гарган мэтгэлцэж байна.

Зээлдэгч Ч.Т....., Л.Б..... нар 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн №2016..... дугаартай 40.000.000 төгрөг зээлсэн зээлийн гэрээний үүрэгт 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 24.050.574 төгрөгийг, 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн №2016...... дугаартай 50.000.000 төгрөг зээлсэн зээлийн шугамын гэрээний үүрэгт үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 16.642.427 төгрөгийг төлсөн болох нь зохигчийн тайлбар, зээлийн бүртгэлийн карт /2 дугаар хх-ийн 13, 14-р тал/, хүү тооцооллын хүснэгт /2 дугаар хх-ийн 16-р тал/ зэрэг баримтуудаар тогтоогдож байх ба талууд төлсөн мөнгөн дүнгийн талаар маргаагүй.

Харин хариуцагч нар нь 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 40.000.000 төгрөгийн зээлээс үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 25.598.723 төгрөг байх ёстой байтал 26.516.576 гэж тооцоолж, миний үндсэн зээлийн төлбөрт төлсөн 917.849 төгрөгийг банк зээлийн хүүгийн төлбөрт тооцсоныг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хариуцагч нар дээрх зээлийн гэрээг цуцлах талаар хүсэлтийг 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ......банк ХХК-ийн Хөвсгөл салбарт өгсөн болох нь зохигчийн тайлбар, Ч.Т-ын ..... банк ХХК-ийн Хөвсгөл салбарт гаргасан өргөдөл /хх-ийн 71-р тал/ зэргээр тогтоогдож байх энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаагүй болно.

2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 50.000.000 төгрөгийг зээлсэн зээлийн гэрээний хугацааг 18 сараар тооцоход 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр дууссан байна.

Зээлдэгч нар зээлийн төлбөрөө хуваарийн дагуу төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үндэслэлээр ....банк ХХК-ийн Хөвсгөл салбар нь Ч.Т, Л.Б нараас 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан 50.000.000 төгрөг зээлсэн зээлийн шугамын гэрээг 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, гэрээний үүрэгт нийт 50.533.080 төгрөгийг гаргуулахаар тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр өргөдөл гаргасан болох нь зохигчийн тайлбар, .......банк ХХК-ийн Хөвсгөл салбарын Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдөл /хх-ийн 68-р тал/ зэргээр нотлогдлоо.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч тал нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан 50.000.000 төгрөгийн зээлийн шугамын гэрээнээс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй байх тул уг гэрээний үүрэгт шаардсан нэхэмжлэгчийн 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс хойшхи хугацаанд нэхэмжилсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хангаж шийдвэрлэх боломжгүй юм.

Түүнчлэн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн шугамын гэрээгээр талууд зээл эргэн төлөх хуваарийг урьдчилж тогтоогоогүй, зээлийн төлөгдсөн төлбөр нь үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн алинд тооцогдохыг гэрээгээр тохиролцоогүй байна.

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт үүргийн гүйцэтгэл нь төлөх болсон өрийг төлөхдөө эхлээд үндсэн үүрэг буюу зээл, дараа нь хүүг төлөхөөр хуульчилжээ.

Зохигчийн байгуулсан дээрх гэрээний хугацаа 2018 оны 04 дүгээр сард дууссан, хариуцагч Ч.Т-ын ...би 18 сарын хугацаатайгаар гэрээг байгуулсан бөгөөд 18 удаагийн төлөлтөөр зээлийн хүүг төлсөн учир хүү болон нэмэгдүүлсэн хүү гаргуулахаар тооцсон нь үндэслэлгүй, үндсэн зээлийн төлбөрийг төлнө ... гэж тайлбарласан ба энэ тайлбар нь хариуцагч Ч.Т, Л.Б нарын 5..... дугаар Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 70-р тал/, нэхэмжлэгчийн нотлох баримтаар ирүүлсэн Зээлийн бүртгэлийн карт /2-р хх-ийн 13-р тал/ зэргээр нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан 50.000.000 төгрөг зээлсэн зээлийн гэрээний үүрэгт нэхэмжилсэн 75.152.452 төгрөгөөс үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 49.140.302 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 26.012.150 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч байгууллагын хариуцагч Ч.Т, Л.Б нартай 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан 40.000.000 төгрөгийг зээлсэн зээлийн гэрээний тухайд:

2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 40.000.000 төгрөгийг зээлсэн зээлийн гэрээний хугацаа 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр дуусах боловч нэхэмжлэгч байгууллага нь гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасан үүргээ биелүүлээгүй 242 хонож байгаа тул гэрээг цуцалж, үндсэн зээлийн төлбөр 26.516.576 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4.052.593+8.811.930=12.864.523 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 163.496+1.762.387=1.925.883 төгрөг, нийт 41.306.982 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй үндэслэлээ .... банк ХХК-ийн Хөвсгөл салбарт ...өөрийн эрхэлж байсан бизнест эрсдэл учирсан шалтгаанаа тайлбарлан цаашид зээлийг төлөх чадваргүй болсон тул зээлийн гэрээг цуцлах хүсэлтийг 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гаргасан, тийм байтал уг хүсэлтийг шийдвэрлэхгүй санаатайгаар удаашруулж 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан зэрэг байдлыг харгалзан энэ хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй... шүүхэд хэрэг хянагдаж байх хугацаанд мөн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

Талууд байгуулсан зээлийн гэрээнийхээ 6.1.1-д зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй, 6.1.8-д зээлдэгч төлбөрийн чадваргүй болсон тохиолдолд банкны санаачилгаар гэрээг дуусгавар болгох, цуцлах талаар харилцан тохиролцож гэрээг байгуулжээ.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлд ...тухайн зориулалтаар олгосон зээл эргэж төлөгдөх найдваргүй гэж үзвэл зээл олголтыг зогсоож, уг зээлийг хугацаанаас нь өмнө төлүүлэхийг шаардах эрхтэй гэж заасан ба банк хуулиар болон гэрээгээр хүлээсэн энэхүү шаардах эрхээ хариуцагч нарын өмнө хэрэгжүүлээгүй буруутай байна.

Мөн нэхэмжлэгч . ....банк ХХК-ийн Хөвсгөл салбарт хариуцагч нараас зээлийн гэрээг цуцлах хүсэлтийг гаргасан нь баримтаар нотлогдож байгаа ба зээлдүүлэгч нь зээлдэгч Ч.Т-ын гаргасан хүсэлтийг шийдвэрлэж 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 50.000.000 төгрөг зээлсэн зээлийн шугамын гэрээний үүргийн биелэлтийг шаардаж тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан атал 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 40.000.000 төгрөг зээлсэн зээлийн гэрээний үүргийн биелэлттэй холбоотой шаардлагыг гаргаагүй орхигдуулжээ.

Хэдийгээр дээрхи зээлийн гэрээнүүд тусдаа байгуулагдсан ч зээлийн гэрээний талууд нэг, зээлдэгчийн төлбөрийн чадваргүй болсон байдал, түүний бизнест учирсан эрсдэл нь тухайн хоёр зээлийн гэрээний үүрэгт адил нөлөөлөхүйц нөхцөл бүрдсэн гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэгч байгууллага нь 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 50.000.000 төгрөг зээлсэн зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагыг 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан атлаа 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан 40.000.000 төгрөг зээлсэн зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагыг 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд гаргасан нь зээлдэгчийн нөхцөл байдлыг дордуулах үндэслэл болсон төдийгүй нэхэмжлэгч байгууллага нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ шударгаар хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй байна гэж үзэх үндэслэлтэй.

Зохигч талуудаас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн зээлийн бүртгэлийн карт, хүү тооцооллын хүснэгтийг харьцуулан үзсэний үндсэн дээр 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 40.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үндсэн зээл, хүүгийн төлбөрт хариуцагч нар нь нийт 24.028.306 төгрөгийг төлсөн ба зохигч төлөгдсөн мөнгөн дүнд маргаагүй, харин хариуцагч нь 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс хойш зээлийн үндсэн төлбөрт төлөгдсөн нийт 917.849 төгрөгийг банк зээлийн хүүд суутгасныг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан дээрх зээлийн гэрээнээс үзвэл талууд гэрээгээр зээлийн хугацаа дууссан эсэхээс үл хамааран тухайн зээлийн дансанд орсон төлбөрөөс үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөгдөх дарааллыг тогтоогоогүй, хэрхэн тооцож зээлийн төлбөрт суутгахыг тохиролцоогүй байна.

Мөн хариуцагч Ч.Т, Л.Б нарын 5916052793 тоот Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 27-р тал/ -аас үзвэл хариуцагч нар 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд зээлийн дансанд төлбөрийг Зээл төлөв гэсэн утгаар төлснийг үндсэн зээлийн төлбөрөөс хасаж тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Иймээс Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасныг баримтлан хариуцагч нарын 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 122.446 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 48.462 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 65.776 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 43.660 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төлсөн 593.246 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр төлсөн 44.259 төгрөг /122.446+48.462+65.776+43.660+593.246+44.259=917.849 төгрөгийг үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр болох 26.516.575 төгрөгөөс хасаж үлдэх 25.598.726 төгрөгийг /26.516.575-917.849=25.598.726/ гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгох үндэслэлтэй байна.

Хариуцагч Ч.Т нь дээрх гэрээний зээлийн хүүгийн төлбөрт 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 9.627.151 төгрөгийг төлсөн нь хэрэгт авагдсан зохигчоос гаргасан зээл, хүүгийн тооцооллын баримт, зээлийн бүртгэлийн карт зэргээр нотлогдож байх ба талууд энэ мөнгөн дүнд маргаагүй, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 5-р тал/ -аас үзвэл хариуцагч нь 2018 оны 2-р сарыг хүртэл буюу өөрийн төлбөрийн чадваргүй болохоо илэрхийлсэн хугацааг хүртэл зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулжээ.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн зээлийн хүү, түүнээс тооцсон нэмэгдүүлсэн хүү 4.052.593+163.496+8.811.930+1.762.387=14.790.406 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 10.574.317 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 24.619.372 төгрөг, нийт 35.193.689 төгрөгийг нэмэгдүүлж нэхэмжилсэн.

Хариуцагч нар нь гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй боловч маргаан бүхий энэхүү иргэний хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан хугацаанд хариуцагч нарыг зээл төлөх үүргээ биелүүлээгүй гэж буруутгах боломжгүй тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох нэхэмжлэл гаргасан өдрөөс буюу 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацааны хүүгийн төлбөр 8.811.930+20.516.143=29.328.073 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1.762.387+4.103.229=5.865.616 төгрөг, нийт 35.193.689 төгрөгийг гаргуулах нь хууль зүйн үндэслэлгүй болно.

Хариуцагч нар дээрх хоёр зээлийн гэрээгээр нийт 90.000.000 төгрөгийн зээлийг олгохдоо банк үндэслэлгүйгээр 900.000 төгрөгийг суутгасан гэж тайлбарлаж маргаж байх боловч талууд зээлийн гэрээний 2.3.1-т Зээл олгох үйлчилгээний шимтгэл олгосон зээлийн дүнгийн нэг хувь байна гэж гэрээгээр тохиролцсон байх тул зээлийн үндсэн төлбөрөөс хариуцагчийн маргаж буй дээрх 900.000 төгрөгийг хасч тооцох үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч ..... банк ХХК-ийн Хөвсгөл салбар нь хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаа хөрөнгүүд болох Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... дугаар багийн .... дүгээр гудамжны 14 тоотод байрлах 168 м.кв талбайтай Y-......улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц, мөн хаягт байрлах 505 м.кв талбайтай Г-...... улсын бүртгэлийн дугаартай өмчилсөн газар, .....ХӨА улсын дугаартай Ланд 80 маркын машин, контейнер 3 ширхэг, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 31 дүгээр гудамжны 01 тоотод байрлах 168 м.кв талбайтай Y-1..... улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний объект, мөн хаягт байрлах 420.5 м.кв талбайтай Г-1..... улсын бүртгэлийн дугаартай өмчилсөн газар, бараа материал зэргээс хангуулах тухай шаардлага гаргасан.

Хариуцагч нар нь барьцаа хөрөнгүүдийг маань анх 225.000.000 төгрөгт үнэлж зээлийн барьцаанд авсан атлаа эдгээр хөрөнгүүдийг шүүхийн шийдвэрт тусгуулахын тулд энэ шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамжийг 70.200 төгрөгөөр төлж нэхэмжлэл гаргасныг зөвшөөрөхгүй. Шүүхийн шийдвэрт улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгт таарах үл хөдлөх хөрөнгийг шийдвэрт тусгуулна гэж маргаж байна.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын.....дугаар багийн ..... дүгээр гудамжны 14 тоотод байрлах 168 м.кв талбайтай Y-1...... улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц, мөн хаягт байрлах 505 мкв талбайтай Г-1.......улсын бүртгэлийн дугаартай өмчилсөн газар, ...... ХӨА улсын дугаартай Ланд 80 маркын машин, контейнер 3 ширхэг, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ....дугаар багийн .... дүгээр гудамжны 01 тоотод байрлах 168 м.кв талбайтай Y-1..... улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний объект, мөн хаягт байрлах 420.5 м.кв талбайтай Г-1...... улсын бүртгэлийн дугаартай өмчилсөн газар, бараа материал зэрэг хөрөнгийг барьцаалан өмчлөгч, эзэмшигч Ч.Т, Л.Б нартай №20..... дугаартай барьцааны гэрээ, БПҮ20.......дугаартай баталгаат ипотекийн гэрээ байгуулжээ.

Дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д заасан барьцааны гэрээг бичгээр байгуулах, 156.2, 156.4-т заасан барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан байна.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэгч гүйцэтгэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлага хангуулах эрхтэй гэж заасан тул хариуцагч нар нь зээлийн гэрээний дагуу үүргээ бүрэн биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй юм.

Иймд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д хуульд өөрөөр заагаагүй бол зээлдэгч нар нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд дээрх барьцаа хөрөнгүүдийг албадан худалдахыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч Ч.Т нь ..... банк ХХК-ийн Хөвсгөл салбарын 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ2016......, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ЗГ201...... дугаартай зээлийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл тул хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Банкны зүгээс хууль тогтоомжид заагаагүй давуу эрхийг өөртөө олгож хууль зөрчсөн. Зээлдэгч 25 үүрэг, банк 5 үүрэгтэй, харин эсрэгээрээ банк 11 эрх эдэлж, зээлдэгч нь 5 эрхтэй байхаар тусгагдсан... гэж тайлбарлав.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг ойлгодог.

Гэтэл маргаан бүхий 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ20......, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ЗГ20...... дугаартай зээлийн гэрээнүүд нь талуудын мөнгө зээлэх, зээлдүүлэх хэлцлийн зорилтыг хангасан, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 165 дугаар зүйлийн 165.1-д заасан бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангасан, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан зарчимд нийцсэн, талуудын хүсэл зоригийн үндсэн дээр байгуулагдаж, эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурсан нь тэдний хүсэлт зоригийн илэрхийлэл байх тул хүчин төгөлдөр хэлцэл байна.

Иймээс дээрх гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ч.Төмөрбаатарын гаргасан зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч ..... банк ХХК-ийн Хөвсгөл салбарын хариуцагч Ч.Т, Л.Б нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 116.459.434 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 74.739.029 төгрөгийг хангаж, үлдэх хэсэг болох 41.720.405 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, хариуцагч Ч.Т-ын гаргасан ..... банк ХХК-ийн Хөвсгөл салбарын 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ20...., 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ЗГ20.... дугаартай зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч...... банк ХХК-ийн Хөвсгөл салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 792.428 төгрөгийг, хариуцагч Ч.Т-ын сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 607.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Т, Л.Б нараас 531.645 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нараас гаргасан хүсэлтийн дагуу Бизкон аудит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хөвсгөл салбараар маргаан бүхий дээрх хоёр зээлийн гэрээний үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт шинжилгээ хийж дүгнэлт гаргуулсан.

Уг шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан нэхэмжлэгч тал нь шинжээч нь дүгнэлт гаргахаар ажиллахдаа Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг баримталж дүгнэлтдээ тусгасныг зөвшөөрөхгүй гэж, хариуцагч тал шинжээч нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүтэй холбоотой тооцоог нарийвчлан хийгээгүй гэж тайлбарлаж байгаа ба шүүх шинжээчийн энэхүү дүгнэлтэд шийдвэрээ үндэслээгүй, зохигчийн тайлбар, тэдний хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн зээлийн гэрээ, зээлийн бүртгэлийн карт, зээлийн хүү, тооцооллын хүснэгт болон зээлийн дансны хуулга зэрэгт үндэслэн хэргийг хянан шийдвэрлэснийг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ч.Т, Л.Б нараас 74.739.029 /далан дөрвөн сая долоон зуун гучин есөн мянга хорин ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч .... банк ХХК-ийн Хөвсгөл салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 41.720.405 /дөчин нэгэн сая долоон зуун хорин мянга дөрвөн зуун тав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хариуцагч Ч.Төмөрбаатарын гаргасан 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ20...., 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ЗГ20..... дугаартай зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь төлбөрөө сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох Хөвсгөл аймгийн Мөрөн сумын... . дугаар багийн ..... дүгээр гудамжны ....тоотод байрлах 168 м.кв талбайтай Y-17...... улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц, мөн хаягт байрлах 505 м.кв талбайтай Г-...... улсын бүртгэлийн дугаартай өмчилсөн газар, .... ХӨА улсын дугаартай Ланд 80 маркийн машин, контейнер 3 ширхэг, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .... дугаар багийн .... дүгээр гудамжны .... тоотод байрлах 168 м.кв талбайтай Y-1..... улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний объект, мөн хаягт байрлах 420.5 м.кв талбайтай Г-1. ....улсын бүртгэлийн дугаартай өмчилсөн газар, бараа материал зэргийг тус тус албадан дуудлага худалдаагаар борлуулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 792.428 /долоон зуун ерэн хоёр мянга дөрвөн зуун хорин найм/ төгрөгийг, хариуцагч Ч.Т-ын сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 607.950 /зургаан зуун долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Т, Л.Б нараас 531.645 /таван зуун гучин нэгэн мянга зургаан зуун дөчин тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ..... банк ХХК-ийн Хөвсгөл салбарт олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Н.БЯМБАСҮРЭН