Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэбатын Амин-Эрдэнэ |
Хэргийн индекс | 184/2020/03497/И |
Дугаар | 184/ШШ2021/00567 |
Огноо | 2021-03-09 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 184/ШШ2021/00567
2021 03 09 | 184/ШШ2021/00567 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-43 хаягт байрлах, “К БАНК” ХХК БАНК дахь БанК банкны эрх хүлээн авагч /РД: ...../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ... дугаар хороо, ... дүгээр хороолол, ......... дугаар байр, ....... тоот хаягт оршин суух, Б овогт Д-ийн М /РД: ............./-д холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 12,679,129.36 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Монгол банК банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А-97 дугаар тушаалаар “К” ХХК БАНК-д банкны эрх хүлээн авагч томилсон. 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А-111 дүгээр тушаалаар БанК банкны эрх хүлээн авагчийн хугацааг сунгасан. БанК банкны тухай хуулийн 68.3 дахь хэсэгт заасны дагуу К Банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх нь банкны эрх хүлээн авагчид шилжсэн тул эрх хүлээн авагчаас банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргаж байгаа болно.
Зээлдэгч Д.М нь К банктай 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр №ЗГ-6... дугаартай цалингийн зээлийн гэрээ байгуулж 5,760,000 төгрөгийг сарын 2 хувь, жилийн 24 хувийн хүүтэй, 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 24 сарын хугацаагаар зээлж авсан.
К банк зээлийн гэрээний 2.5 дахь хэсэгт заасны дагуу Д.Мгийн К БАНК дахь 2006016218 тоот харилцах /депозит/ дансанд 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 5,760,000 төгрөгийг шилжүүлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн.
Зээлийг авч ашигласнаас хойш зээлдэгч нь үндсэн зээлийн төлбөрт 593,030.64 төгрөг, зээлийн хүүд 556,926.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 785,493.26 төгрөг тус тус төлсөн. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч зээлийн өр төлбөрийг бүрэн төлж барагдуулахгүй байгаа учир үндсэн зээлийн үлдэгдэл 5,166,969.36 төгрөг, зээлийн хүү 7,080,644.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 431,515.80 төгрөг, нийт 12,679,129.36 төгрөгийг хариуцагч Д.Мгаас гаргуулж “К” ХХК БАНК дахь К банкны эрх хүлээн авагчид олгож өгнө үү.
Зээлдэгч нарт хандаж зээлээ төлөх талаар К банкны эрх хүлээн авагчийн зүгээс өдөр тутмын сонинд зар нийтлүүлсэн. Мөн зээлдэгч Д.М нь хамгийн сүүлд 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн төлөлт хийсэн. Зээл төлснөө мэдээгүй, өөрийн биеэр төлөлт хийгээгүй тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан, шаардах эрхгүй гэх тайлбар гаргадаг ч гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлээгүй, К банк данснаас нь үл маргах журмаар суутгахыг гэрээгээр тохиролцсон байдаг. Хэнээс хаанаас дансанд ямар зориулалтаар орлого орж ирсэн нь банК банкнаас зээлийн төлөлтийг суутган авахад хамаарахгүй гэж бодож байна. Сүүлийн төлөлтөөс хойш хөөн хэлэлцэх 3 жилийн хугацааг тооцоход хугацаа өнгөрөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Эвлэрэх саналын хувьд 7 сая төгрөгийн хэмжээнд эвлэрэх эрх олгогдсон, нэхэмжлэлийн шаардлагыг багасгах боломжтой гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Зээлийн гэрээ байгуулсан тал дээр маргах зүйлгүй. Гэхдээ гэрээний дагуу шаардах эрх 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр үүссэн боловч энэ хугацаанд Д.Мгаас огт мөнгө шаардаж байгаагүй тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.
Мөн Д.Мгийн данснаас К банк мөнгө татаж авч байгаа үйлдэлд шууд төлөлт хийсэн гэх хууль зүйн үндэслэл харагдахгүй байна. Дансанд орж ирсэн мөнгө нь өмнө ажиллаж байсан байгууллагын захирал Г-ээс цалин хөлс шилжүүлсэн, тэр нь орлого гэж бүртгэгдсэн байдаг. Д.Мгаас биш, зээлийн үүрэг үүсээгүй өөр хүнээс мөнгө орж ирсэн. Зээлийн гэрээ бол нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүсэх харилцаа байхад гуравдагч этгээдээс орж ирж байгаа мөнгийг зээлийн өрөнд тооцон авч болохгүй. Гуравдагч этгээдээс өөр зориулалтаар орж ирж байгаа мөнгийг зээлийн төлбөрт авч байгааг Д.М зээлийн үүрэг гүйцэтгэж байна гэж үзэх үндэслэлгүй.
К банкны эрх хүлээн авагчийн тушаалаар зээлдэгчийн данснаас мөнгө суутган авах нь хууль бус гэж үзэж байна. Цахим мэдээ мэдээлэл өндөр хөгжсөн нийгэмд цаасаар хэвлэгдэн гардаг сонинг захиалж унших, худалдан авч уншихгүй л болов уу. Ажиллаж байсан байгууллагынхаа захирал Г-тэй ар гэр, хувийн асуудлаар таарамжгүй харилцаатай болсноос ажлаасаа гарч холбоо тасарсан. Түүнээс цалин хөлс нь гэж мөнгө шилжүүлсэн талаар огт мэдээгүй. Шүүх дээр маргаан үүсэх үед л мэдсэн. К банк болон К банкны эрх хүлээн авагчаас зээлийн төлбөр төлөхийг шаардсан, мэдэгдсэн зүйл байхгүй, зээлийн төлөлтөд данснаас суутгаж байгааг хэлж байгаагүй. Оршин суугаа хаягтаа өнөөдрийг хүртэл амьдарч байгаа. 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт, зээлийн үүргээ биелүүлэхийг шаардсан үйл баримт байхгүй, зээлдэгч ямар ч мэдээлэлгүй байхад түүнийг зээлийн үүргээ гүйцэтгэж байсан гэж дүгнэхгүй, энэ талаар давж заалдах шатны шүүхээс ч дүгнэлт хийсэн байгаа. Нэхэмжлэгч талын эвлэрлийн саналыг хүлээн авах боломжгүй.
Иймээс К банкны эрх хүлээн авагч нь зээлийн гэрээний үүргийг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “К” ХХК дахь К банкны эрх хүлээн авагч нь хариуцагч
Д.Мд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,679,129.36 төгрөг гаргуулах
тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч талаас ...хариуцагч Д.Мгаас үндсэн зээлийн үлдэгдлийг, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт шаардаж байгаа. Зээлийн гэрээний үүргийг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, хамгийн сүүлд төлбөр хийсэн цаг хугацаагаар тооцож шаардах эрхтэй. Зээлдэгч зээл төлөх үүргээ биелүүлээгүй гэж, хариуцагч талаас ...Зээлийн гэрээтэй маргах зүйлгүй, зээлдүүлэгч талаас зээл төлүүлэх талаар мэдэгдэж байгаагүй, хариуцагч өөрийн дансанд мөнгө шилжиж орсныг огт мэдээгүй, тэр орлогыг данс эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр банК банк зээлийн үүрэгт суутган авсныг зээлдэгч үүргээ биелүүлсэн гэж, тэндээс хөөн хэлэлцэх хугацааг тооцно гэдэг нь үндэслэлгүй. Зээлийн гэрээ дууссан 2016 оны 07 дугаар сараас тооцоход банК банк шаардах эрхээ алдана, хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж тус тус маргадаг бөгөөд 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр цалингийн зээлийн гэрээг нэг талаас “К ” банкны Замын-Үүд салбар, нөгөө талаас Д.М нар байгуулж, 5,760,000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлүүлсэн, зээлсэн үйл баримтын талаар маргадаггүй.
Энэхүү зээлийн гэрээгээр талууд хүсэл зоригоо бүрэн илэрхийлж, харилцан тохиролцсон, бичгээр байгуулах хэлцлийн хэлбэрийн шаардлагыг хангасан, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 “К банк ...нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу зээлийн харилцаа үүссэн, хүчин төгөлдөр хэлцэл байна.
Хариуцагч буюу зээлдэгч хууль болон зээлийн гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлээгүй бол нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч зээлийн үүргээ биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй болно.
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр дууссан, тухайн өдрөөс Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жилийг тооцоход зээлийн гэрээний үүргийг шаардах хугацаа 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөр дуусна, нэхэмжлэгч тал 2020 оны 09 дүгээр сард нэхэмжлэл гаргасан тул шаардах эрхийн хугацаа дууссан. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш зээлдэгчид үүргээ биелүүлэхийг шаардаж байсан удаа огт байдаггүй ба зээлдэгчийн данснаас өөрт нь мэдэгдэлгүйгээр мөнгө суутган авсан нь хууль бус бөгөөд мөнгө суутган авсан цаг хугацааг зээлдэгч буюу хариуцагч зээлийн үүргээ биелүүлсэн гэж үзэхгүй гэсэн агуулгаар тайлбарладаг.
2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “К” банкны Замын-Үүд салбар болон Д.М нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч банК банк нь 5,760,000 төгрөгийг 24 сарын хугацаатай Д.Мд шилжүүлж үүргээ биелүүлсэн бөгөөд зээлдэгч Д.Мгийн эзэмшлийн 20060.... тоот данснаас зээлийн гэрээний үүрэгт 2014 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 2,250 төгрөг, 299,000 төгрөг, 09 дүгээр сарын 02-ны өдөр 296,764.18 төгрөг, 13,235.82 төгрөг, 09 дүгээр сарын 11-ний өдөр 310,000 төгрөг, 09 дүгээр сарын 30-ны өдөр 299,000 төгрөг, 10 дугаар сарын 10-ны өдөр 700 төгрөг, 304,800 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 299,000 төгрөг, 03 дугаар сарын 27-ны өдөр 200,000 төгрөг, 11 дүгээр сарын 28-ны өдөр 499,000 төгрөг тус тус зарлагадсан болох нь талуудын тайлбар, хариуцагч Д.Мгийн депозит дансны хуулгаар нотлогддог. Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байх үеийн гүйлгээний утга дээр “зээл төлөлт Г-ээс”, “Зээл төлөлт М”, “Зээл төлөлт Н-ээс” гэж, гэрээний хугацаа дууссанаас хойших гүйлгээний утга дээр “Орлого Г, М /20060....8-М/” гэж тэмдэглэгдсэн байна.
Цалингийн зээлийн 200601.... дугаартай данс эзэмшигч Д-ийн М болох нь баримтаар тогтоогдох бөгөөд тухайн дансанд орлого орж ирсэн, орлогыг зээлийн үүрэгт тооцон авсан, данс эзэмшигчид нь мэдэгдээгүй тул зээлийн үүргийг гүйцэтгэсэн гэж үзэхгүй гэх тайлбарыг хуулийн үндэслэлгүй гэж үзэв.
Тодруулбал, хариуцагч буюу зээлдэгч Д.М нь цалингийн зээлийн гэрээний 3.1.2 “Зээлийн дансны гүйлгээний хуулга, баримтыг авах”, 3.1.3 “Зээлдэгч нь зээл, хүүг энэхүү гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх бөгөөд төлбөрийг цалингаас шууд суутган авах эрхийг БанК банкинд зөвшөөрч байх”, 3.1.4 “Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад төлбөр хураамжийг цаг хугацаанд бүрэн төлнө”, 3.1.10 “Зээлдэгч зээл, хүүгийн төлбөрийг графиК банкийн дагуу төлөөгүй тохиолдолд зээлдэгчийн цалин болон бусад хөрөнгөөс үл маргах журмаар суутган авч, үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг барагдуулах...”, К банк нь гэрээний 4.1.5 “Зээл, зээлийн хүүг төлөх хугацаа болмогц зээлдэгчийн 2006016218 тоот харилцах болон К банкартын данс, хадгаламжийн дансан дахь мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар төлүүлэх”, 4.2.3 “Зээлдэгчийн дансны гүйлгээний хуулбарыг хүссэн үед нь гаргаж өгөх” гэсэн эрх, үүргийг тус тус хүлээсэн. Мөн К банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-д “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу банК банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банК банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 30 дугаар зүйлийн 1-д “Зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ”, 2-т “Зээлийн гэрээнд өөрөөр заагаагүй бол зээл, түүний хүүг төлөх хугацаа болмогц зээлдэгчийн болон батлан даагчийн данснаас үл маргалдах журмаар төлүүлнэ” гэж заасны дагуу зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш К банк гэрээ болон хуульд заасны дагуу зээлдэгчийн буюу хариуцагчийн дансан дахь хөрөнгөөс зээлийн гэрээний үүргийг суутган авсан байна.
Тухайн дансанд орлого орж ирснийг мэдээгүй гэх тайлбар нь зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх болон зээлдэгч зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй гэх үндэслэл болохгүй бөгөөд талуудын хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр хэлцэл болон зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойшхи төлөлт, БанК банкны эрх хүлээн авагчаас өдөр тутмын сонингоор нийтэд мэдээлсэн мэдэгдэл, хариуцагч талын “...тухайн дансанд мөнгө орж ирснийг мэдээгүй, мэдэгдээгүй, сүүлд мэдэхнээ ажиллаж байсан байгууллагаас цалинг орлого гэж шилжүүлсэн байсан” гэх тайлбар, зээлийн гэрээгээр үүрэг хүлээгээгүй н.Г-ээс гэрээний хугацаанд болон хугацаа дууссанаас хойшхи “зээлийн төлөлт, орлого” гэсэн утгаар хийгдэж байсан мөнгөн шилжүүлэг зэрэг үйл баримтаар хариуцагч буюу зээлдэгч зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэж байсан нь тогтоогдсон тул зээлдэгчийн үүргийн гүйцэтгэлийн сүүлийн хугацааг 2018 оны 11 сарын 28-ны өдрийн 499,000 төгрөгийн суутгалаар тооцох нь зүйтэй.
Дээрх үүргийн гүйцэтгэлийн хугацаанаас үзэхэд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн, шаардах эрхгүй гэх хариуцагчийн татгалзлыг үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Зохигчийн хооронд байгуулсан цалингийн зээлийн гэрээний 2.2-т “зээлийн хүү сарын 2 хувь” гэж, 2.10-т “зээлийн нэмэгдүүлсэн хүүг ... үндсэн хүүгийн 20 хувиар тооцно” гэж, К банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасан заасны дагуу үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно”, 453 дугаар зүйлийн 453.1-т “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.
Гэрээ болон хуульд заасны дагуу хариуцагч буюу зээлдэгч Д.М нь зээлийн гэрээний үүргийг биелүүлэх учиртай бөгөөд нэхэмжлэгч талаас үндсэн зээлийн үлдэгдэл 5,166,969.36 төгрөг, зээлийн хүү 7,080,644.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 431,515.80 төгрөг, нийт 12,679,129.36 төгрөгийг шаардсан шаардлага үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Иймээс хариуцагч Д.Мгаас зээлийн гэрээний үүрэгт 12,679,129.36 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “К” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Мгаас зээлийн гэрээний үүрэгт 12,679,129.36 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “К” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Д.Мгаас улсын тэмдэгтийн хураамжид 217,816 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ