Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2021/00598

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 10 өдөр Дугаар 102/ШШ2021/00598 Улаанбаатар хот

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:*******,*******,*******,******* хаягт оршин суух, эрэгтэй,******* /РД:*******/,

Нэхэмжлэгч:*******,*******,*******,******* хаягт оршин суух, эмэгтэй, /РД:/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:,о, 4 хороолол, Ард аюуш гудамж, 16 байр, 5 тоот хаягт оршин суух, эмэгтэй Чонос овогтой Сумъяагийн Нямхишиг /РД: ХА73020401/-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 42,982,500 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Сэдэд, Д.Цэцэгмаа, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ч.Амарбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Номиндалай, хариуцагчийн өмгөөлөгч М.Идэрхангай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Цэцэгмаа, Д.Сэдэд нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:,о, 16 байрны 5 тоотод оршин суудаг Ү-2205016463 тоот улсын бүртгэлтэй байрны өмчлөгч байсан Цэнджамц овогтой Энхтуяад түүний хүсэлтээр 2010 оны 9 дүгээр сарын 20-нд 15,000,000 төгрөгийн, 2011 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 10,000,000 төгрөгийн зээл тус тус өгсөн юм. Зээлдэгч Ц.Энхтуяа авсан зээлээ бүрэн төлж чадахгүй байсаар байгаад 2013 оны 10 дугаар сарын 25-нд нас нөгчсөн. Одоо энэ байрны өмчлөх эрхийн гэрчилгээг 2020 оны 8 сард Сумъяа овогтой Нямхишиг авсан байдаг. Иймд энэ байрны өмчлөгч С.Нямхишигээс нэхэмжлэгч Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нар барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлд 42,982,500 төгрөгийг нэхэмжилж байгаа бөгөөд энэ нэхэмжилсэн мөнгийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаанд тавьсан Баянгол дүүргийно, 16 байрны 5 тоот, Ү-2205016463 тоот улсын бүртгэлтэй байрыг худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

 

Ц.Энхтуяагийн хүсэлтээр Д.Сэдэд, Д.Цэцэгмаа бид 2010 оны 09 дүгээр сарын 20-нд 15,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай сарын 3.5 хувийн хүүтэй, хугацаандаа зээлээ төлөөгүй бол алданги тооцохоор гэрээ байгуулсан юм. Үүний дараа үндсэн зээлийг 2 удаа 2011.09.20-2012.09.20-ны өдөр хүртэл 12 сарын хугацаатай, 2012.09.20-2013.10.20-ны өдөр хүртэл тус тус сунгасан юм.

Энэ зээлийн гэрээг 2 тал харилцан тохиролцож нотариатаар батлуулсан, үл хөдлөх хөрөнгийн анхны болон сунгалтын гэрээнүүдийг байгуулж, албан ёсны хүчин төгөлдөр гэрээ хийгдсэн болно. Үүнд:

1. 2020.11.03-ны өдөр 525.000 төгрөг, 2010.12.02-ны өдөр 525.000 төгрөг,

2. 2011.02.24-нд 11.050.000-1050.000=10.000.000 төгрөг үлдсэн бөгөөд үүнийг анх зээлж авсан 15,000,000 төгрөгөөс /15000.000-1050.000/=5.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. 5,000.000 төгрөгийн нэг сарын хүү нь 175.000 төгрөг болно. 2011.02.20-2013.10.20 хүртэл 2 жил 8 сар буюу 32 сарын x 175.000= 5600.000 төгрөг, 2011.07.26 өдөр 525.000 төгрөг төлж 5600.000-525.000=5075.000 төгрөг төлөгдөөгүй зээлийн хүү 2010.09.20-нд олгосон 15.000.000 төгрөгийн үндсэн зээл, хүү, алданги зэргийн тооцоог хийхэд төлөөгүй үндсэн зээл 5000.000 төгрөг, төлөгдөөгүй зээлийн хүү 5075.000 төгрөг, төлөгдөөгүй үнийн дүнгээс алданги тооцсон дүн 5037,500, нэхэмжилсэн үнийн дүн 15,112,500 төгрөг болж байна.

Ц.Энхтуяад 2011.05.19-ний өдөр 10,000,000 төгрөгийн зээл өгсөн тухайд, зээлдэгч Ц.Энхтуяагийн хүсэлтээр 2011.05.19-ний өдөр Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нар түрүүнд олгосон зээлийн гэрээн дээр нэмэлт зээлийн гэрээ хийж, 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээг Баянгол дүүргийно 16 байрны 5 тоот, Ү-2205016463 тоот улсын бүртгэлтэй байрыг давхар барьцаалж, сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай хугацаандаа үндсэн зээл болон түүний хүүг төлөөгүй тохиолдолд 0.5 хувийн алданги тооцохоор хийж, дараа нь 2012.05.19-2013.10.19 хүртэл 16 сарын хугацаатай сунгасан юм. Энэ 10,000,000 төгрөгийн гэрээг хийсний дараа нотариатаар гэрчлүүлж, үл хөдлөх хөрөнгийн газраар үндсэн гэрээ болон сунгалтын гэрээний сунгалтыг бүртгүүлсэн болно.

Зээлдэгч Ц.Энхтуяа дараах байдлаар зээлийн хүү төлсөн байдаг Үүнд: 2011.10.09-нд 525,000 төгрөг, 2012.05.28-нд 520,000 төгрөг, 2012.01.09-нд 525,000 төгрөг, нийт 1,570,000 төгрөгийг зээлийн хүүд төлсөн юм.

2011.05.19-2013.10.19-ний өдөр хүртэл 29 сарын зээлийн хүүд 29*350.000=10,150,000 төгрөгийн зээлийн хүү төлөх ёстойгоос төлсөн зээлийн хүү 1,570,000 төгрөг төлж, 10,150,000-1,570,000=8,580,000 төгрөгийн зээлийн хүү төлөгдөөгүй байна.

10,000,000 төгрөгийн үндсэн зээл төлөгдөөгүй, үндсэн зээлийн хүү 8,580,000 төгрөг төлөгдөөгүй, зээлийн үнийн дүн 18,580,000 төгрөг, Зээлийн гэрээний 10 дугаар зүйлд зааснаар алданги 9,290,000 төгрөг, 2011.05.19-ний өдрийн зээлийн гэрээнээс нэхэмжлэх дүн 27,870,000 төгрөг, 2010 онд 15,000,000 төгрөгийн зээлээс нийт 15,112,500 төгрөг, 2011 онд 10,000,000 төгрөг олгосон зээлээс нийт 27,870,000 төгрөг, энэ хоёр зээлээс нэхэмжилж байгаа дүн 42,982,500 төгрөг болж байна.

Нэхэмжлэгч Д.Сэдэд, Д.Цэцэгмаа бид нар С.Нямхишигээс 42,982,500 төгрөгийг нэхэмжилж байгаа бөгөөд үүргийн гүйцэтгэлийн барьцаанд тавьсан Баянгол дүүргийно, 16 байрны 5 тоот Ү-2205016463 улсын бүртгэлтэй байрыг худалдаж зээлийн үүргийн гүйцэтгэлийг гаргуулж өгөхийг хүсье.

Барьцааны эрх нь барьцаалуулагч этгээдээс бус барьцаанд тавигдсан хөрөнгийн эрхээ даган шилждэг өмчийн эрх зүйн өвөрмөц онцлогтой эрх байдаг. Иймд зээлийн барьцаанд тавьсан байраа дагаж энэ байрны өмчлөгч С.Нямхишигээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг 2014 оноос хойш 5 жилийн хугацаанд гаргаж байсан боловч энэ байрны өмчлөгч тогтоогдоогүйн улмаас миний нэхэмжлэл хангагдахгүй байсан. Одоо С.Нямхишиг нь Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нарын зээлийн барьцаанд тавьсан байрны өмчлөх эрхийн гэрчилгээг авсан тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Дээр дурдсанаар барьцаа нь барьцаалуулсан хөрөнгөө дагадаг учир Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д барьцааны зүйлийг энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан журмын дагуу өмчлөлдөө шилжүүлэн авсан этгээд өмнөх барьцаалуулагчийн эрх үүргийг хэрэгжүүлнэ, 28.4-т барьцааны зүйлийг бусдад шилжүүлэх талаар тогтоосон журам зөрчсөн эсэхийг үл харгалзан, тухайн барьцааг хүчинтэй гэж үзнэ гэж, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.6-д үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч нэг этгээдэд шаардлага гаргаснаар бусад үүрэг гүйцэтгүүлэгчид шаардлага гаргах эрхээ алдахгүй гэж зааснаар хариуцагч бөгөөд энэ байрны өмчлөгч С.Нямхишигээр төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хариуцагч С.Нямхишиг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: С.Нямхишиг би 1973 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Сумъяагийн ууган охин болж төрсөн. Гэтэл миний эцэг н.Сумъяа нь 2008 оны 12 дугаар сарын 2-нд насан өөд болсон боловч миний эцгийн өв хөрөнгө болох Баянгол дүүргийно 16 дугаар байрны 05 тоот 40 м.кв талбайтай орон сууцыг биднийг эзгүйд хуулийн хугацаанаас өмнө бид нар буюу С.Мөнхтулга, С.Мягмарсүрэн, С.Сарангэрэл, С.Нямхишигийг оролцуулахгүйгээр ганц энэ байр биш бусад өвийг хууль бусаар эзэмшиж өөрийн болгосон Ц.Энхтуяа нь Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нарт барьцаанд тавиад нас барсан болно. Гэвч өдийг хүртэл Ц.Энхтуяагийн төрсөн үр хүүхдүүдээс Ц.Энхтуяагийн өвийг ч авахгүй, өрийг ч авахгүйгээр татгалзсан болно. Гэтэл энэ үл хөдлөх хөрөнгийн үндсэн эзэмшигч Б.Сумъяагийн өв хөрөнгө бөгөөд Б.Сумъяагийн хуваарьт хөрөнгө болох тухайн үл хөдлөх эд хөрөнгийг Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нар яагаад өөрсдийн өмч хөрөнгө шиг үзэж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбарыг гаргуулж авах болон захиран зарцуулахад хориг тавих эрх мэдэлтэй болсныг ойлгохгүй байна. Угаасаа бидний гал голомт учраас зарах болон барьцаанд тавих үйлдэл бидний зүгээс хийхгүй болно. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч С.Нямхишиг шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нар нь Ц.Энхтуяатай харилцан тохиролцож өмчлөх өв залгамжлах эрхгүй болохыг мэдсээр байж шунахай сэдлээр Баянгол дүүргийно, 4 хорооллын 16 байрны 05 тоот 3 өрөө бүхий 40 м.кв талбайтай орон сууцыг 2010.09.20-ны өдөр 15,000,000 төгрөг, 2011.05.19-ний өдөр 10,000,000 төгрөг, 2011.11.20-ны өдөр 5,000,000 төгрөг, 2012.06.19-ны өдөр 10,000,000 төгрөг, 2012.09.02-ны өдөр 5,000,000 төгрөг зээлж барьцааны болон зээлийн гэрээг бүртгүүлсэн болно. Уг гэрээг сунгах хэлбэрээр Баянгол дүүргийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт нийт таван удаагийн үйлдлээр хуурамч нотлох баримт бүрдүүлж барьцааны гэрээний бүртгэлийг хийлгэжээ.

Д.Сэдэд Д.Цэцэгмаа нар нь дээрх орон сууцны жинхэнэ өмчлөгч Б.Сумъяатай Ц.Энхтуяа нь 2008.03.19-ний өдөр гэр бүлээ батлуулж 8 сар болж байсан, мөн Б.Сумьяагийн хууль ёсны өв залгамжлагч нарыг байгааг мэдсээр байж хууль ёсны өв залгамжлагч болох С.Нямхишиг, С.Мөнхтулга, С.Мягмарсүрэн, С.Сарангэрэл нарыг эзгүйд буюу АНУ-д амьдарч байх үед гэр бүлийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж шунахайн сэдлээр удаа дараа барьцаалбар бүртгүүлсэн байх тул дээрх таван удаагийн барьцааны гэрээг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Сэдэд сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлд бичигдсэн шунахайн зорилгоор таван удаагийн үйлдлээр гэж бичсэнийг дараах байдлаар үзүүлье. Баянгол дүүргийно 16 дугаар байр 5 тоот 3 өрөө бүхий 40м2 талбайтай орон сууцыг 2020.09.20-нд 15,000,000 төгрөг, 2011.05.19-нд 10,000,000 төгрөг, 2011.11.20-нд 5,000,000 төгрөг, 2012.06.19-нд 10,000,000 төгрөг, 2012.09.20-нд 5,000,000 төгрөг зээлж барьцаалж зээлийн гэрээг бүртгүүлсэн байдаг гэж бичсэн байна.

Дээрх 5 удаагийн үйлдэлд бичигдсэн 45,000,000 төгрөгийн зээлийг зээлдүүлэгч бид нар Ц.Энхтуяад олгоогүй байхад 45,000,000 төгрөгийг шунахайн сэдэлтээр Ц.Энхтуяад олгосон мэтээр худал мэдүүлгийг шүүхэд өгсөн байна. Зээлдэгч бид нар Ц.Энхтуяад бодитоор өгсөн болно. Зээлдэгч бид нар 3 удаагийн сунгалтын гэрээг шинээр Ц.Энхтуяад олгосон мэтээр худал мэдүүлгийг шүүхэд өгсөн байна. Д.Сэдэд Д.Цэцэгмаа нарын зээл өгсөн 2010 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс өмнөх гэр бүлийн гэрчилгээний асуудал бидэнд хамааралгүй болно. Сөрөг нэхэмжлэл гаргасан С.Нямхишиг нь хариуцагч Д.Сэдэд Д.Цэцэгмаа нарыг Ц.Энхтуяатай харилцан тохиролцож хийсэн барьцааны гэрээ нь гэрээний ямар нөхцөлийг хангаагүй болох яагаад хууль бус, хуурамч гэрээнүүд хийж бүртгүүлсэн гэдгээ нотлох баримтаар нотолж чадаагүй байна. Зээлдүүлэгч Д.Сэдэд Д.Цэцэгмаа нар Ц.Энхтуяад зээл олгохдоо Ц.Энхтуяагийн өмчлөлийн албан ёсны гэрчилгээг үндэслэн зээл өгсөн болно. Иймд сөрөг нэхэмжлэл гаргасан С.Нямхишигийн нэхэмжлэлийг эрс эсэргүүцэж, мөнгө төлөхгүйн тулд худал сөрөг нэхэмжлэл гаргасан нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү. Баянгол дүүргийно, 16 байрны 5 тоот Ү-2205016463 тоот улсын бүртгэлтэй байрыг барьцаалж зээл өгсөн тул барьцаанд тавьсан байраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг энэ байрны өмчлөгч С.Нямхишигт шүүхийн журмаар тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Цэцэгмаа сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Д.Сэдэд Д.Цэцэгмаа нар нь С.Нямхишигийн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй. Ц.Энхтуяа нь 2010.09.20-ны өдөр,о, 4 хороолол 16 байр, 5 тоот орон сууцыг барьцаанд тавьж гэрээ байгуулахад үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ дугаар 000076247, Боржигон овгийн Цэнджамцын Энхтуяа ХА-53091401, нэг хүний өмч Нийслэлийн Баянгол дүүргийно 4 хороолол 16 байрны 05 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай 40 м.кв талбайтай 3 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Ү-2205016463 дугаарт бүртгэж гэрчилгээ олгов. Ерөнхий бүртгэгч Л.Мөнхбаатар улсын бүртгэгч А.Оюунчимэг эд хөрөнгийн улсын бүртгэлийн газар 2009-0 гэсэн хүчин төгөлдөр гэрчилгээтэй байсан. Төрийн байгууллагаас олгосон энэ гэрчилгээг үндэслэн Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нар Ц.Энхтуяатай гэрээ байгуулахдаа Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасны дагуу зээлийн барьцааны гэрээг бичгээр байгуулж нотариатаар батлуулж улсын бүртгэлд бүртгүүлсэн нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаа хүчин төгөлдөр гэрээ гэж үзэж байна. Улсын бүртгэл үнэн зөв байх зарчмын дагуу Ц.Энхтуяаг хууль ёсны өмчлөгч хэмээн үзэж түүнийг тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхгүй болохыг Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нар мэдэх боломжгүй байсан. 2010 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс өмнөх буюу барьцааны гэрээ байгуулахаас өмнө энэ байрны өмчлөлийн асуудал Д.Сэдэд Д.Цэцэгмаа нарт огт хамааралгүй зүйлийг нэмж бичиж байна. Иймд С.Нямхишиг нь Барьцааны хуулийн хүрээнд нотлох баримтаар Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нарын Ц.Энхтуяатай хийсэн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаагаа хуулийн үндэслэлтэй гарган ирүүлээгүй байна гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нар нь хариуцагч С.Нямхишигт холбогдуулан Ц.Энхтуяатай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 42,982,500 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч С.Нямхишиг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж, нэхэмжлэгч Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нарт холбогдуулан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргаж маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нар нь Ц.Энхтуяатай 2010 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 15,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлэх, улсын бүртгэлийн Ү-22050164463 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийно, 4 дүгээр хорооллын 16 дугаар байрны 5 тоот 40 м.кв талбай бүхий сууцыг барьцаалахаар,

2011 оны 11-р сарын 21-ний өдөр зээлийн гэрээ /нэмэлт гэрээ/ хийж 5,000,000 төгрөгийг өмнөх гэрээний нөхцөлөөр, 2011 оны 05-р сарын 19-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ /нэмэлт/ хийж 10,000,000 төгрөгийг өмнөх нөхцөлөөр тус тус зээлдүүлэх, 2012 оны 9-р сарын 20-ны өдөр, 2012 оны 6-р сарын 19-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээний хугацааг сунгахаар тус тус харилцан тохиролцсон /хэргийн 11-20 тал/ байх ба зээлдэгч Ц.Энхтуяа 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нас барсан болох нь нас барсны бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хэргийн 44 тал/

 

Зээлдэгч Ц.Энхтуяа нь 2009 оны 6 дугаар сарын 09-ний өдөр барьцааны зүйл болох дээрх орон сууцыг өв залгамжлах эрхийн гэрчилгээний үндсэн дээр өөрийн нөхөр болох өвлүүлэгч Б.Сумъяагаас өвлөн авсан /хэргийн 102-103/ байх боловч Б.Сумъяагийн төрсөн хүүхдүүд болох С.Нямхишиг, С.Мөнхтуяа, С.Мягмарсүрэн, С.Сарангэрэл нар нь Ц.Энхтуяад олгосон орон сууц өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах шаардлагыг нотариатч Б.Энхээд холбогдуулан гаргасныг нотариатч Б.Энхээ хүлээн зөвшөөрсөн болох нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2016/00264 дүгээр захирамжаар тогтоогдож байна. /хэргийн 51-52 тал/

 

Улмаар С.Нямхишиг, С.Мөнхтуяа, С.Мягмарсүрэн, С.Сарангэрэл нар нь 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 005 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээний үндсэн дээр эцэг Ц.Сумъяагийн өмчлөлд байсан маргаан бүхий орон сууцыг өвлөн авч, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлсэн болох нь өвлөх эрхийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээр тогтоогдож байна. /хэргийн 141-142, 164/

 

Нэхэмжлэгч Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нар нь хариуцагч С.Нямхишигт холбогдуулан талийгаач Ц.Энхтуяагийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг шаардаж, үндэслэлээ Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т барьцааны зүйлийг энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан журмын дагуу өмчлөлдөө шилжүүлэн авсан этгээд өмнөх барьцаалуулагчийн эрх, үүргийг хэрэгжүүлнэ., 28.4-т барьцааны зүйлийг бусдад шилжүүлэх талаар тогтоосон журам зөрчсөн эсэхийг үл харгалзан тухайн барьцааг хүчинтэй гэж үзнэ гэж тайлбарлаж, хариуцагч С.Нямхишиг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Д.Сэдэд, Д.Цэцэгмаа болон Ц.Энхтуяа нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргаж маргаж байна.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж заасан байна. 

Тодруулбал, барьцаалагч барьцааны эд хөрөнгөөр өөрийн шаардлагыг хангуулах эрхээ хэрэгжүүлэхийн тулд үндсэн үүргийн зөрчил бий болсон, уг зөрчлийг үүрэг гүйцэтгэгч хариуцах үндэслэл, үүрэг гүйцэтгэгч нас барсан нөхцөлд түүний гүйцэтгэвэл зохих үүргийг хүлээх этгээд тогтоогдсон байх учиртай.

 

Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-т өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ гэж заасан.

 

Хариуцагч С.Нямхишиг нь нас барагч Ц.Энхтуяагийн өвлөгдөх эд хөрөнгийг хуульд заасан журмын дагуу хүлээн авсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий орон сууцнаас нас барагч Ц.Энхтуяад хууль ёсны өвлөгч буюу Б.Сумьяагийн эхнэрийн хувьд оногдох хэсгийг хариуцагч С.Нямхишиг хуульд заасан журмын дагуу өвлөн авсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байхаас гадна тэрээр Ц.Энхтуяагийн хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Харин хариуцагч С.Нямхишиг нь маргаан бүхий орон сууцыг өөрийн эцэг Б.Сумьяагаас өвлөн авсан болох нь дээр дурдсан өвлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдсон. Иймд хариуцагч С.Нямхишиг нь нэхэмжлэгч Д.Цэцэгмаа, Д.Сэдэд болон нас барагч Ц.Энхтуяа нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний зээлдэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг хүлээх этгээд гэж үзэх үндэслэлгүй байх тул үндсэн үүргийн гүйцэтгэлээс хамааралтай барьцааны зүйлтэй холбоотой шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн тухайд, Д.Цэцэгмаа, Д.Сэдэд болон Ц.Энхтуяа нарын хооронд 2010 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр, 2011 оны 05 дугаар сарын 19-ний өдөр, 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр, 2012 оны 06 дугаар сарын 19-ний өдөр, 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар улсын бүртгэлийн Ү-22050164463 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийно, 4 дүгээр хорооллын 16 дугаар байрны 5 тоот 40 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалахаар барьцааны гэрээг байгуулсан.

 

Дээрх барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д заасан барьцааны гэрээг бичгээр байгуулах, мөн зүйлийн 156.2-т заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх-ээр заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ барьцааны гэрээг байгуулахдаа хууль ёсны өвлөгч С.Нямхишиг, С.Мөнхтулга, С.Мягмарсүрэн, С.Сарангэрэл нарыг мэдсээр байж зөвшөөрөл аваагүй гэж тайлбарлан Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл үндэслэлээр шаардаж байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д Хамтран өмчлөх дундын өмчлөлд байгаа үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалуулахад барьцааны зүйлийн өмчлөгч тус бүрийн зөвшөөрлийг бичгээр авна гэж, Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.2-т үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч нь ипотекоор хангагдах шаардлагын хэмжээ, түүний хүү, шаардлагыг биелүүлэх хугацаа зэргийг хамтран тодорхойлсон баримт бичиг үйлдэж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болон үүрэг гүйцэтгүүлэгч хуульд заасан журмын дагуу ипотекийг бүртгүүлнэ гэж тус тус заажээ.

 

Улсын бүртгэлийн Ү-22050164463 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийно, 4 дүгээр хорооллын 16 дугаар байрны 5 тоот 40 м.кв талбай бүхий сууцны өмчлөгчөөр Б.Сумъяа 2000 оны 7 дугаар сарын 03-ны өдөр бүртгүүлсэн, тэрээр 2008 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нас барж, Ц.Энхтуяагийн өмчлөлд 2009 оны 06 дугаар сарын 10-ны өдөр, С.Нямхишиг, С.Сарангэрэл, С.Мөнхтулга, С.Мягмарсүрэн нарын өмчлөлд 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр тус тус бүртгэгдсэн болох нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Д.Цэцэгмаа, Д.Сэдэд болон нас барагч Ц.Энхтуяа нарын хооронд 2010 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр, 2011 оны 05 дугаар сарын 19-ний өдөр, 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр, 2012 оны 06 дугаар сарын 19-ний өдөр, 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр тус тус үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулах үед тухайн орон сууцны өмчлөгчөөр зөвхөн Ц.Энхтуяа бүртгэлтэй байсан, өөр хамтран өмчлөгч бүртгэгдээгүй байсан тул барьцаалагч Д.Цэцэгмаа, Д.Сэдэд нартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулах эрхтэй байсан гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1.-д зааснаар эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцдог.

 

Хуулийн дээрх зохицуулалтуудын агуулгаас үзвэл, барьцаалагч нар улсын бүртгэлийг үндэслэн барьцаалуулагчтай хэлцэл хийсэн байх ба улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа буюу Ц.Энхтуяа нь орон сууцны өмчлөх эрхийг өв залгамжлалын үндсэн дээр олж авсан, тэрээр өвийг хуулийн дагуу хүлээн авсан эсэхийг мэдэх боломжгүй юм.

 

Өөрөөр хэлбэл, барьцааны үл хөдлөх эд хөрөнгөөр өөрийн шаардлагыг хангуулах эрхийг хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авч буй этгээд улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн этгээдийг л өмчлөгч гэж үзэх бөгөөд уг бүртгэлд бүртгэгдээгүй аливаа бусад этгээдийн талаар мэдэх боломжгүй бөгөөд энэ байдлыг шалгах боломжгүй юм.

 

Иймд Д.Цэцэгмаа, Д.Сэдэд болон нас барагч Ц.Энхтуяа нарын хооронд 2010 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр, 2011 оны 05 дугаар сарын 19-ний өдөр, 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр, 2012 оны 06 дугаар сарын 19-ний өдөр, 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр тус тус байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хэлцэл гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 153 дугаар зүйлийн 153.1-т заасныг баримтлан хариуцагч С.Нямхишигээс 42,982,500 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэгч Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нарын нэхэмжлэлийг, Д.Цэцэгмаа, Д.Сэдэд нарт холбогдох барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай хариуцагч С.Нямхишигийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 443,063 төгрөг, хариуцагч С.Нямхишигээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Нямхишигээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 212,750 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ