Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2021/00905

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “ЭАЧ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани Шинэ Яармаг орон сууцны цогцолбор хорооллын ерөнхий захиалагч “НЯХП” ХХК болон ерөнхий гүйцэтгэгч “ДК” ХХК-тай 2015 оны 10 сарын 12-ны өдөр 15/204 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг байгуулан тухайн хорооллын гадна бохир ус зайлуулах шугам сүлжээний угсралтын ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон.

Энэхүү гэрээний дагуу нийт 715.541.986 төгрөгийн ажлыг гэрээний хавсралт VIII-Гэрээт ажлын санхүүжилтийн графикт зааснаар 2 үе шаттай гүйцэтгэхээр тохиролцон эхний ээлжийн санхүүжилтийн дагуу ажлыг гүйцэтгэж хүлээлгэн өгсөн.

Мөн үндсэн гэрээн дээр нэмэлт оруулж 2015 оны 11 сарын 13-ны өдрийн гэрээний нэмэлт хавсралтаар А1-А4, L1-L2 барилгуудын түр бохир усны шугамын ажлыг, гэрээний нэмэлт хавсралт 2-оор А1-А4, L1-L2 барилгуудын түр цэвэр усан хангамжийн шугам угсралтын ажлыг, 2015 оны 12 сарын 03-ны өдөр гэрээний нэмэлт хавсралт 3-аар түр бохир усны гүний худгийн өргөтгөлийн насос, халаалт, цахилгааны угсралтын ажлыг тус тус гүйцэтгэн хүлээлгэн өгсөн.

 Бид дээрх ажлын гүйцэтгэлийг тухай бүрт нь дүгнэж хүлээлгэн өгч байсан ба 2016 оны 3 сарын 14-ний өдөр хийгдсэн ажлуудыг багцлан “НЯХП” ХХК-тай тооцоо нийлсэн акт үйлдэж холбогдох тооцоог гаргасан байдаг.

Тооцоо нийлсэн актын дагуу хийгдсэн ажлын гүйцэтгэлд 338.818.227 төгрөг төлөхийг тооцож, үүнээс 217.541.289 төгрөгийг шилжүүлснийг бартераар буюу баригдсан орон сууц, үйлчилгээний талбайн хэсгээс арилжин тооцож өгөх тооцоонд 33.881.823 төгрөгийг, баталгаанд 8.586.504 төгрөгийг суутган үлдэж, бэлнээр 78.808.611 төгрөгийн өглөг байгааг тооцож гаргасан.

Ийнхүү тооцоо нийлсэн актыг гаргаснаас хойш өнөөдрийг хүртэл хариуцагч талаас ямар ч төлбөрийн үүрэг гүйцэтгээгүй бөгөөд “НЯХП ХХК-ийн зүгээс 2016 оны 4 сарын 8-ны өдрийн 01/072 тоотоор ажил гүйцэтгэх гэрээг цуцлахыг мэдэгдсэн.

Манай компанийн зүгээс тус мэдэгдлийн хариуд гэрээг үргэлжлүүлэхийг, мөн төлбөр тооцоог дуусгахыг хүссэн албан тоотыг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл үр дүнд хүрээгүй тул гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын төлбөрийн үлдэгдлийг тооцоо нийлсэн актад зааснаар бартерын 33.881.823 төгрөг, бэлэн өглөг 78.808.611 төгрөг, нийт 112.690434 төгрөгийг, гэрээний IV. Гэрээний тусгай нөхцөл-ийн 15-т зааснаар тооцоо нийлсэн акт үйлдсэн өдрөөс энэхүү нэхэмжлэлийг шүүхэд гаргах хүртэл хоногийн 0.1 хувийн 18.593.922 төгрөгийн алданги, нийт 131.284.356 төгрөг гаргуулахаар анх шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Хэрэг шүүхэд хянагдах явцад нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн ба  нийт 4 гэрээний дагуу 410.372.426 төгрөгийн ажил гүйцэтгэхээс 2015 оны 12 сарын 3-ны өдрийн тооцоо нийлсэн актын дагуу 348.319.239 төгрөгийн ажил гүйцэтгэсэн ба үүнээс 217.541.289 төгрөгийн хүлээн авсан.

Үлдэгдэл төлбөр 130.777.950 төгрөг, мөн бартераар төлөх ёстой байсан 34.831.924 төгрөг, нийт 165.609.874 төгрөгийн тооцоо үлдсэн байсан. Ажил гүйцэтгэх гэрээний 4-т гэрээний тусгай нөхцлийн 15-т заасны дагуу тооцоо нийлсэн акт үйлдсэн өдрөөс хойш 2018 оны 4 сарын 10-ны өдрийг хүртэл 890 хоног, хоногийн 0.1 хувийн алданги, нийт 147.392.900 төгрөг болж байгаа ба гүйцэтгээгүй үүрэг 165.609.874 төгрөг, үүний 50 хувь нь 82.804.938 төгрөг болсон.

2015 оны 12 сарын 3-ны өдрийн тооцоо нийлсэн актын дагуу 112.917.275 төгрөг байсныг 165.609.874 төгрөг болгон, алданги 17.276.343 төгрөг байсныг 82.804.937 төгрөг болгон нийт 248.414.811 төгрөг нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа 9.240.216 төгрөгөөр багасгаж  хариуцагч “Нью Яармаг Прожект” ХХК-иас 239.174.595 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч “НЯХП” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Халиунаа, Б.Алтанзул, Б.Батбаяр нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“ЭАЧ” ХХК  болон “ДК” ХХК нарын хооронд 2015 оны 10 сарын 12-ны өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу “ЭАЧ” ХХК нь “Шинэ Яармаг” хорооллын доторхи бохир ус зайлуулах шугам сүлжээний угсралтын 1 дүгээр ээлжийн ажлыг графикийн дагуу 2015 оны 9 сарын 15-ны өдрөөс 2015 оны 11 сарын 15-ны өдрийг хүртэл нийт 61 хоногийн хугацаанд гүйцэтгэхээр харилцан тохиролцсон.

 “НЯХП” ХХК-ийн сангийн хяналтын инженер Б.Очирбат, “ЭАЧ” ХХК-ийн ерөнхий инженер Н.Пүрэвдорж нар 2015 оны 11 сарын 25-ны өдөр гэрээ дүгнэх хуудсаар бохир ус зайлуулах шугам сүлжээний угсралтын ажлын хүрээнд “ЭАЧ” ХХК-иас хийж гүйцэтгэсэн ажлыг дүгнэхэд хэд хэдэн алдаа дутагдал гарсан болохыг баталгаажуулан, ажлыг гэрээт ажлын гүйцэтгэлийн нарийвчилсан графикийн дагуу “ЭАЧ” ХХК нь 2015 оны 11 сарын 15-ны өдөр гэрээний дагуу бүрэн гүйцэтгэж дуусгах үүрэгтэй байсан ч 2015 оны 11 сарын 25-ны өдрийн гэрээ дүгнэх хуудсаар ажлын гүйцэтгэл хоцорч байгааг сануулан, өвөл байсан тул ажлыг зогсоосон.

“НЯХП” ХХК-ийн төслийн харилцааны менежер Ч.Сүхболд 2016 оны 3 сарын 14-ний өдөр “ЭАЧ” ХХК-ийн захирал Б.Энхзул, төслийн ерөнхий менежер М.Бямбажав нарыг байлцуулан тооцоо нийлсэн акт үйлдэхэд актын 4-т бохир ус зайлуулах шугам сүлжээний угсралтын ажлын гүйцэтгэлийг баталгаажуулахад 357.770.993 төгрөгийн гэрээний дүн бүхий буюу 1 дүгээр ээлжийн ажлын гүйцэтгэл 80 хувьтай байсан.

“ЭАЧ” ХХК зөрчлөө зөвшөөрч анхаарч ажиллана гэсэн ч 2016 оны 3 сарын 14-ний өдөр ажлын гүйцэтгэл 80 хувьтай хэвээр, гаргасан зөрчлийг арилгаагүй, гэрээт ажлыг гэрээний дагуу бүрэн гүйцэтгэх хүлээлгэж өгөөгүй байсан.

Ажил хүлээлцсэн акт байхгүй, ажлаа хийж дуусгаагүй тул бидэнд хүлээлгэж өгөөгүй.

Тооцоо нийлсэн актаар баталгаажуулснаар “ЭАЧ” ХХК болон “ДК” ХХК нарын хооронд байгуулсан түр цэвэр усан хангамжийн шугамын угсралтын ажлын гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл санхүүжилт 900.000 төгрөг, бохир ус зайлуулах шугамын угсралтын ажлын гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл санхүүжилт 71.330.190 төгрөг, бартераар солилцохоор тохиролцсон дүн нийлээд 33.125.682 төгрөг байна.

“НЯХП” ХХК нь гүйцэтгэгч болон нийлүүлэгч гэрээт компаниудын санхүүжилтийг хуваарийн дагуу шилжүүлэхдээ төлбөрийн нэхэмжлэх, гүйцэтгэлийн болон тооцоо нийлсэн актыг үндэслэн шилжүүлдэг. “ЭАЧ” ХХК-тай анх гэрээ байгуулан хамтран ажиллаж эхэлсэн үеэс тус журмын дагуу шилжүүлэг хийгдэж байсан.

Гэтэл “ЭАЧ” ХХК-иас 2015 оны 11 сарын 20-ны өдөр ажлын гүйцэтгэл ирүүлснээс хойш төлбөрийн нэхэмжлэх ирүүлээгүй, гэрээт үлдэгдэл ажлыг дуусгаагүй алга болсон.

Үүнээс хойш “ЭАЧ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, эрх бүхий албан тушаалтнууд солигдсон гэх албан бус мэдээлэл ирж байсан. Ажлын ур чадвар, туршлага тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулахтай холбоотой. Тусгай зөвшөөрлийг авахын тулд Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байх ёстой. Тухайн байгууллагад мэргэшсэн инженер 1 хүн, бакалаврын зэрэгтэй ажилтан 1 хүн байх ёстой.

Тус компанийн захирлаар ажиллаж байсан н.Баатарчулуун гуай мэргэшсэн дулааны инженер хүн байсан ба нас барсан, бакалаврын зэрэгтэй хүн нь н.Баатархүү гэж хүн байсан бөгөөд тэрээр гэрчийн мэдүүлэг өгөхдөө би барилгын талбай дээр инженер хийгээгүй гэсэн байдаг. Талбайн инженер хийж байсан хүн нь н.Жавхлантөгс гэдэг хүн байсан. Тэр хүн ямар мэргэжилтэй гэдэг нь тогтоогдоогүй.

“ЭАЧ” ХХК-ийн ерөнхий инженер М.Бямбажав, инженер Н.Пүрэвдорж нар байгууллага дээр ирж танайд хийж гүйцэтгэсэн ажил чанаргүй, цаашид ажлыг гүйцэтгэх мэргэшсэн хүн байхгүй, бид ажлаасаа гарсан гэж тайлбар өгсөн.

Бид ажлыг маань мэргэжлийн хүмүүс хийж гүйцэтгэж байгаа гэж бодож байсан бөгөөд гэтэл эсрэгээрээ байсан тул гэрээг цааш үргэлжлүүлэх найдвар төрөөгүй тул Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4-т заасан гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй үндэслэлээр гэрээ цуцлах мэдэгдлийг “ЭАЧ” ХХК-д 2016 оны 4 сард өгсөн.

“ЭАЧ” ХХК нь 2016 оны 8 сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүнтэй холбоотой бид тайлбар гарган ажиллагаанд оролцож байсан ч эдний хийсэн ажлын талаар ямар нэг доголдол илэрснийг мэдээгүй байсан.

2016 оны 10 сард улсын комисст А1-А4 блок барилгыг хүлээлгэж өгөх ажил явагдаж байхад Ус сувгийн удирдах газраас бохирын шугам сүлжээг шалгаж үзээд уг шугам сүлжээг хүлээж авах боломжгүй, бохир усны хоолой хэд хэдэн газраа доголдолтой, солих шаардлагатай гэсэн.

Энэ талаар “ЭАЧ” ХХК-д мэдэгдсэн ч хариу өгөөгүй. Бид байруудыг улсын комисст хүлээлгэн өгөх шаардлагатай байгаа тул бохир усны хоолойг өөр хүмүүсээр янзлуулж байна, хамтран ажиллах инженер явуулна уу гэхэд эднийх бүхэлд нь хийх боломжгүй, хэсэгчилсэн засвар төлбөргүй хийнэ гэсэн. Иймд бид тус “ЭАЧ” ХХК-тай цаашид хамтран ямар нэгэн ажил явуулах боломжгүй юм байна гэж үзсэн.

“ЭАЧ” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн бохирын шугам сүлжээний ажилд хэрэглэсэн хуванцар хоолойг 2016 оны 8 сарын 15-ны өдөр гэмтэлтэй гэдгийг мэдсэн.

2016 оны 8 сарын 15-ны өдөр Барилгын хөгжлийн төвийн Барилгын материалт сорилт шинжилгээний итгэмжлэгдсэн лабораторид хүргүүлэн туршилт шинжилгээ хийлгүүлэхэд анх гэрээ байгуулах үед хэрэглэнэ гэж харилцан тохиролцсон хоолойноос өөр, чанар стандартын шаардлага хангахгүй хоолой хэрэглэсэн болох нь тогтоогдоод байгаа бөгөөд энэ тухай “ЭАЧ” ХХК-д албан ёсоор мэдэгдэж холбогдох зөрчлийг арилгахыг шаардсан боловч ямар нэг хариу ирүүлээгүй, арга хэмжээ авч ажиллаагүй.

Тухайлбал хоолойг Н2SO4-хүхрийн хүчлийн 30 хувийн уусмалд дэвтээхэд жингийн хорогдол нь MNS ISO 8772:2008 стандартын шаардлагын дагуу ≤±0,2 мг/см2 байх ёстой хэмжээнээс хэтэрч -0,33861 мг/см2 гарсан нь анх гэрээ байгуулахад хэрэглэхээр харилцан тохиролцсон хоолойг “НЯХП” ХХК-д мэдэгдэлгүй дур мэдэн өөрчилсөн, стандартын шаардлага хангахгүй хоолой хэрэглэсэн байна.

 “ЭАЧ” ХХК-ийн сонгон авч хэрэглэсэн хуванцар хоолой нь хурдан элэгдэж, цоорох эрсдэлтэй, чанар стандартын шаардлага хангахгүй хуванцар хоолойг манай шугам сүлжээний угсралтын ажилд хэрэглэсэн бөгөөд бид тус хоолойг сольж чанар, стандартад нийцүүлэхээр ажилласан. Тус ажилд зарцуулагдсан төлбөр тооцоог гаргаж гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлоо “ЭАЧ” ХХК-иас нэхэмжилсэн ба тус компанийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “ДК” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“ДК” ХХК нь “Шинэ Яармаг” төслийн ерөнхий гүйцэтгэгчийн хувьд “НЯХП” ХХК-тай гэрээ байгуулсан. Энэ төсөл нилээдгүй том хэмжээний өргөн хүрээтэй төсөл бөгөөд барилгын салбарт туршлагатай компани ерөнхий гүйцэтгэгч байх нь төсөл цаашид амжилттай хэрэгжих хүчин зүйл байсан учраас манай компани “НЯХП” ХХК-тай захиалагч болон ерөнхий гүйцэтгэгчийн гэрээ байгуулан ажилласан.

Энэ ч үүднээс “НЯХП” ХХК нь “ЭАЧ” ХХК-тай гэрээ байгуулан ажилласан байх ба ямар үйл явц болсон талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сонслоо.

Тооцоо нийлсэн акт болон нэмэлт гэрээ манай компанийн оролцоогүйгээр явагдсан учир 2 талын зөв, буруу эсэхийг хэлэх боломжгүй гэв.

 

Хариуцагч “НЯХП” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Халиунаа, Б.Алтанзул, Б.Батбаяр нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“НЯХП” ХХК, “ДК” ХХК болон “Энх-Ариун Чулуу” ХХК нарын хооронд 2015 оны 10 сарын 12-ны өдөр байгуулагдсан Шинэ яармаг орон сууцны цогцолбор хорооллын доторх гадна бохир ус зайлуулах шугам сүлжээний угсралтын ажил гүйцэтгэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.4.15, 3.4.16 дах заалтад заасан үүрэг, хавсралт 7-д зааснаар баталгаажуулсан гэрээт ажлын гүйцэтгэлийн нарийвчилсан графикт заасан хугацаанд ажил гүйцэтгэх үүргээ “ЭАЧ” ХХК нь зөрчсөн.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 255.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй”, 227 дугаар зүйлийн 227.1-д “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй”, 227.3-т “Үүрэг гүйцэтгэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлсэн бол гүйцэтгүүлэгчид зайлшгүй орон байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасны дагуу сөрөг нэхэмжлэл гаргасан.

“НЯХП” ХХК нь “Шинэ яармаг” орон сууцны цогцолбор хорооллын доторх гадна бохир ус зайлуулах шугам сүлжээний угсралтын ажлыг “ЭАЧ” ХХК-иар гүйцэтгэхээр “ЭАЧ” ХХК болон “Шинэ яармаг” орон сууцны цогцолбор хорооллын барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгч “ДК” ХХК-тай харилцан тохиролцож 2015 оны 10 сарын 12-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан.

Тус гэрээний дагуу 2 үе шаттай ажил гүйцэтгэх байсан бөгөөд эхний үе шатны ажлыг “ЭАЧ” ХХК нь 80 хувийн гүйцэтгэлтэй хийсэн гэж “НЯХП” ХХК-д ажил хүлээлгэж өгөх акт бусад бичиг баримтуудын хамт хүлээлгэн өгсөн.

Гэрээний дагуу 2015 онд буюу эхний үед хийгдэх ажилд 357.770.993 төгрөгийн санхүүжилт олгох байснаас “ЭАЧ” ХХК-ийн ажлын гүйцэтгэлийг “НЯХП” ХХК нь ажлын гүйцэтгэл дүгнэх аргачлалын дагуу дүгнээд 278.655.391 төгрөгийн санхүүжилтийг олгохоор тооцсон.

“ЭАЧ” ХХК нь тус санхүүжилтийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан ба гэрээний дагуу бартерд 27.865.539 төгрөг, баталгаанд 8.359.662 төгрөгийг суутгаад нийт 171.100.000 төгрөгийг “ЭАЧ” ХХК-ийн данс руу шилжүүлсэн.

Уг мөнгөө Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-д заасны дагуу “ЭАЧ” ХХК-иас гаргуулан авахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Үүнд:

“ЭАЧ” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээнд заасан үүргээ ажил гүйцэтгэлийн графикт хугацаанд биелүүлж, 100 хувь ажлаа дуусган хүлээлгэн өгөөгүй.

Ажил гүйцэтгэх гэрээний хавсралт 7. Гэрээт ажлын гүйцэтгэлийн нарийвчилсан графикийн дагуу “ЭАЧ” ХХК нь 2015 оны 09 сарын 15-ны өдрөөс 2015 оны 11 сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд “Шинэ яармаг” хорооллын гадна бохир ус зайлуулах (газар доор, хөлдөлтийн гүнээс доош, хөрсний даралт даах үйлчлэх гүнд угсрагддаг инженерийн шугам сүлжээ)-г 100 хувь хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан.

Захиалагч буюу “НЯХП” ХХК-иас 2015 оны 11 сарын 25-ны өдөр ажлын гүйцэтгэлтэй танилцахад гүйцэтгэл 80 хувьтай гэж үзсэн бөгөөд гүйцэтгэгчид гэрээнд заасан хугацаа өнгөрчихөөд байгааг анхааруулан ажлаа 100 хувь болгон хүлээлгэж өгөх нэмэлт хугацааг өгч байсан.

Тус нэмэлт хугацааг тогтоож өгсөн актыг үйлдсэнээс хойш гүйцэтгэгч нь барилгын талбай дээр нэмж ажил хийгээгүй бөгөөд 2016 оны 03 сарын 14-ний өдөр гүйцэтгэгчтэй тооцоо нийлэхэд ажлын гүйцэтгэл хэвээр байсныг баталгаажуулсан.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд захиалагч нь гүйцэтгэгчийн ажил гүйцэтгэх хугацааг сунгаж үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож өгөөд байхад гүйцэтгэгчээс ажлыг хийж дуусгаагүй нь уг гэрээг цааш үргэлжлүүлэн явуулах шаардлагагүй нөхцөл байдал үүссэн тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасны дагуу захиалагч нь гэрээнээс татгалзах эрхтэй болсон.

Гүйцэтгэгч нь захиалагчтай зөвшилцөж тохиролцоогүй, чанар муу материал ашигласан.

Гэрээний 5-р хавсралт техникийн шаардлага 2А1-д стандартууд нь Монгол улсад хүчин төгөлдөр буй барилгын норм, стандартын дагуу байх ба хэрэв тохирох стандарт байхгүй бол олон улсын норм, стандартыг захиалагчтай зөвшилцсөний үндсэн дээр хэрэглэж болно.

Барилгын ажлын зураг, гэрээний тусгай нөхцөлд заагдсан норм, стандартыг заавал мөрдөнө. Гэрээний техникийн тусгай шаардлага 1с-д "Материалын сонголтыг захиалагч талд танилцуулж зөвшөөрөл авч гэрээг хийнэ.

Зөвшөөрөлгүй материалаар угсралт хийхийг хориглоно гэж заасны дагуу 2015 оны 09 сард “ЭАЧ” ХХК-ийн гүйцэтгэх захирал болон төслийн менежер нар нь “НЯХП” ХХК-д гэрээний дагуу ашиглах хоолойгоо биетээр авчран танилцуулсан.

Тус хоолой нь дотор тал болон гадаргуу нь хар өнгөтэй байсан бөгөөд энэ хоолойгоор “ЭАЧ” ХХК нь Асем Велла хотхоныг барихад ашигласан сайн чанартай хоолой гэж захиалагчид танилцуулсан байна.

“НЯХП” ХХК нь танилцуулсан хоолойгоор гэрээт ажлыг гүйцэтгэхээр болж тус хоолойн үнэ, тээврийн зардал зэргийг гүйцэтгэгчийн нэхэмжилсэн үнийн дүнгээр санхүүжилтийг олгосон.

“НЯХП” ХХК 2016 оны 08 сарын 02-ны өдөр барилгын талбайгаас буюу газар доороос авсан гадна бохирын шугаманд ашигласан материалын дээжийг Барилга хөгжлийн төвийн барилгын материалын сорилт шинжилгээний итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлж 2016 оны 08 сарын 15-ны өдрийн 16001986 дугаартай сорилт шинжилгээний дүн гарсан.

Тус шинжилгээгээр ... хүхрийн хүчлийн 30 хувийн уусмалд дэвтээхэд жингийн хорогдол нь МNS ISO 8772:2008 стандартын шаардлагын дагуу -0.2мг/см2 байх ёстой хэмжээнээс хэтэрч -0,33861мг/см2, хуванцар хоолой нь хурдан элэгдэж, цоорох эрсдэлтэй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан.

Мөн “ЭАЧ” ХХК-ийн хэрэглэсэн тус хоолой нь анх захиалагчид танилцуулж, хэрэглэхээр харилцан тохирсон хоолойноос өөр буюу цэнхэр дотортой, хар гадартай хоолой байсан бөгөөд хөрсний даралт даах хэмжээ нь норм, стандартыг хангахгүйгээс цаашид ашиглах боломжгүй, хэв гажилтанд орж суулт үүсч, хөндлөн огтлолтод өөрчлөлт орсон, нэвтрүүлэх чадваргүй бөглөө таглаа үүсэхээр болсон байгаагаас шугам хоолойг нь улсын комисс хүлээн авахгүй, цаашид ашиглах боломжгүй байгууламж болсон.

 Тухайлбал 2016 оны 10 сарын 21-ний өдөр Ус сувгийн удирдах газраас “ЭАЧ” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн тус шугам хоолойг сольж тавих шаардлагатай байгаа талаарх албан шаардлагыг “НЯХП” ХХК-д ирүүлсэн.

“ЭАЧ” ХХК хямд, чанар муу материал ашиглаж гэрээт ажлыг гүйцэтгэснээс талбай дээр хоолойнд доголдол гарсан, Ус сувгийн удирдах газраас акт тавьсан, улмаар улсын комисс хүлээн авах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул манай компани нь “ЭАЧ” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн хоолойг сольж дахин шинээр өөр компаниар гүйцэтгүүлэх щаардлагатай болсон.

Иймд 2015 оны 10 сарын 12-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу “ЭАЧ” ХХК-д олгосон санхүүжилт 171.100.000 төгрөгийг буцаан шаардсан.

2015 оны 10 сарын 12-ны өдөр байгуулагдсан гэрээний дагуу 80 хувийн ажлын гүйцэтгэлийг “НЯХП” ХХК хүлээн авсан боловч “ЭАЧ” ХХК-ийн гүйцэтгэсэн ажилд доголдол илэрч гадна шугам хоолоо тэр чигээрээ эвдэрч ашиглах боломжгүй болсон байсан.

Дээрхи хоолойн эвдрэлийг хэрхэн яаж засварлаж болох талаар 2017 онд судалгаа хийж Ус сувгийн удирдах газарт хүсэлт гаргаж зориулалтын камерыг 2017 оны 6 сарын 27-ны өдөр хоолойн дундуур явуулсан.

Гэтэл камерын бичлэгээр хоолойг хэсгээр биш бүхлээр нь солихоос аргагүй байдалд орсон болохоо мэдэж “Гурван Булаг Сод” ХХК болон “Лабо” ХХК-иудтай гэрээ байгуулан ажлыг бүхэлд нь дахин хийлгүүлсэн.

“Лабо” ХХК нь “НЯХП” ХХК-тай 2017 оны 10 сарын 12-ны өдөр 17/107 дугаартай “Шинэ яармаг орон сууцны төслийн хорооллын доторх А1-А4 барилгын урд талын газар шорооны эргэн булалт, нягтруулалт, явган зам дэвсэх ажлыг хийж гүйцэтгэх” гэрээг байгуулан ажлыг гүйцэтгэн хүлээлгэн өгсөн.

Уг гэрээний нийт дүн 17.860.370 төгрөг бөгөөд “НЯХП” ХХК нь 12.286.940 төгрөгийг өгсөн.

Мөн “Гурван булаг сод” ХХК-тай 2017 оны 9 сарын 19-ний өдөр “Шинэ яармаг орон сууц төслийн хорооллын доторх А1-А4 барилгын урд талын гадна бохир усны шугамын засварлах ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан ба гэрээний нийт дүн 47.000.000 төгрөг, 2017 оны 6 сарын 22-ны өдөр байгуулагдсан “Шинэ яармаг орон сууцны төслийн хорооллын доторх баруун талын гадна бохир усны шугамын засварлах ажил гүйцэтгэх гэрээ”-ний дүн 76.000.127 төгрөг.

“Лабо” ХХК-д 93.600.076 төгрөгийг шилжүүлээд байгаа бөгөөд “ЭАЧ” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн хуванцар хоолойг ширмэн хоолой болгон сольж хийсэн бөгөөд тус хоолойг “НЯХП” ХХК өөрсдөө захиалж авчруулсан ба хоолойн төлбөрт 2017 оны 9 сарын 1-ний өдөр 24.607.688 төгрөгийг шилжүүлсэн.

Дээрх гэрээнүүдийн төлбөрийн үлдэгдлийг “НЯХП” ХХК нь төлөх нь тодорхой бөгөөд төлөх ёстой төлбөрийн үлдэгдэл болон ширмэн хоолойн худалдаж авсан хоолойн үнийн нийлбэр 56.216.369 төгрөгөөр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Дээрх байдлуудтай холбоотой байр захиалсан иргэд гэрээгээ цуцалсан бөгөөд байр захиалсан иргэд болох н.Ерөөлтөд 2017 оны 5 сарын 26-ны өдөр 39.784.000 төгрөг, н.Сарандуламд 2017 оны 3 сарын 22-ны өдөр 6.000.000 төгрөг, н.Отгончимэгт 2017 оны 3 сарын 15-ны өдөр 46.577.800 төгрөг, н.Бат-Эрдэнэд 2017 оны 3 сарын 16-ны өдөр 5.000.000 төгрөг, н.Будхүүд 2017 оны 3 сарын 9-ний өдөр 20.000.000 төгрөг, нийт 117.361.800 төгрөгийг орон сууц захиалгын гэрээгээ цуцалсан дээрхи иргэдэд буцаан шилжүүлсэн.

“ЭАЧ” ХХК-д ажжлын хөлсөнд шилжүүлсэн 171.100.000 төгрөг, бохир ус зайлуулах зардал, гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэхэд төлсөн төлбөрийн нийлбэр 59.286.940 төгрөг, байр захиалгын гэрээ цуцалсан иргэдэд 117.361.800 төгрөг, “Гурван Булаг Сод” ХХК-д шилжүүлсэн төлсөн 54.315.076 төгрөг, нийт 402.063.016 төгрөг дээр төлөх ёстой төлбөрийн үлдэгдэл болон ширмэн хоолой худалдаж авсан хоолойн үнийн нийлбэр 56.216.369 төгрөгөөр нэмэгдүүлсэн.

 Мөн “Лабо” ХХК-д дугуйн замын засварын зардалд 7.500.000 төгрөг шилжүүлсэн ба төлөх ёстой төлбөрийн үлдэгдэл ширмэн хоолой худалдан авсан үнийн нийлбэр нийт 63.689.969 төгрөгөөр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Иймд нэхэмжлэгч “ЭАЧ” ХХК-иас орон сууцны хорооллын доторхи гадна бохир ус зайлуулах шугам сүлжээний ажлыг “Гурван булаг сод” ХХК-иар ажил дахин шинээр гүйцэтгүүлсэн 123.127.000 төгрөг, худгийн гадна талын чигжээсийн нэмэлт ажлын төлбөр 715.000 төгрөг, бохирын шугамын ширмэн хоолойн үнэ 24.607.688 төгрөг, “Лабо” ХХК-д газар шорооны ажилд 17.860.370 төгрөг, “Мега Титан” ХХК-д дугуйн замын засварын ажилд 7.500.000 төгрөг, 5 иргэн орон сууц захиалгын гэрээ гэрээ цуцалсны хохиролд 117.361.800 төгрөг, 2017 оны 6 сарын 21-ний өдрөөс 2017 оны 9 сарын 28-ны өдөр хүртэл нийт 11 удаа бохир ус соруулсны хөлс 3,608,000 төгрөг, “ЭАЧ” ХХК-д урьдчилан төлсөн ажлын хөлс 171,100,000 төгрөг, нийт 465,752,985 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч “ЭАЧ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Шугам хоолой гэмтэлтэй байсан нотлох баримт байхгүй. Гэмтэл байгаад манайхаас хийгээд өгье гэхэд өөр компаниар хийлгэсэн. Үүнээс ашиг сонирхлын зөрчил харагдаж байна. Тухайн үедээ хугацаа хэтэрсэн үндэслэлээр гэрээ цуцалсан, энэ асуудлыг яриагүй байж одоо ярьж байгаа нь үндэслэлгүй.

Шинжээчийн дүгнэлт гарсан талаар талууд хүлээн зөвшөөрч байна. Доороо суулт өгөөд бяцарсан гэдэг нь ойлгомжгүй бөгөөд дээрээс даралт өгөхөд бяцрах ёстой. “ЭАЧ” ХХК үлдсэн газар шорооны ажил буюу 10 хувийн ажлаа хийх саналыг тавихад “НЯХП” ХХК хийлгээгүй.

Биднийг ажлаа хийгээгүй гэж байгааг зөвшөөрөхгүй ба Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.1 дэх хэсэгт заасны дагуу илэрсэн доголдлоо манайх засварлах байсан. Бохирын хоолойг хуванцар хоолойгоор хийхээр болж талууд хүлээн зөвшөөрсөн.

Орон сууц захиалсан 5 иргэний гэрээг цуцалсан гэх  бөгөөд энэ нь талуудын эрх. Өөр зүйлээс болж цуцалсан байж болох бөгөөд тухайн 5 иргэний захиалсан гэх орон сууцыг худалдан борлуулсан.

Шугам хоолой ямар нэгэн шинжилгээний бичиггүй, стандартын шаардлага хангаагүй гэж байна. Шинжилгээний бичиг хэргийн материалд хавсаргагдсан бөгөөд БНХАУ-ын Бээжин хотоос уг хоолойг худалдаж авсан баримтууд бий. Гарал үүслийн бичиг бүхий чанарын шаардлага хангасан хоолойг гэрээний дагуу суурилуулсан. Ямар тэмдэглэгээ өөр байгаад байгааг ойлгохгүй байна.

“Мега Титан” ХХК, “Гурван Булаг Сод” ХХК манай гүйцэтгэсэн ажил дээр явган хүний зам, дугуйн замын ажил гүйцэтгэсэн бөгөөд хүнд даацын машин явуулснаас хоолойд гэмтэл учирсан гэж үзэж байгаа.

2015 оны 11 сард барилгын ажил зогссон ба 2016 оны 2 сарын эхээр “ЭАЧ” ХХК-ийн үүсгэн байгуулагч, энэ гэрээг байгуулсан захирал нас барсан. Хариуцагч тал энэ байдлыг ашиглаад өмнө тооцоо нийлсэн актыг бага дүнгээр дахиж үйлдсэн нь төлбөр төлөхөөс зугтаасан гэж үзэх үндэслэлтэй.

Манай компани ажлаа гүйцэтгэе, тооцоогоо дуусгая гэж удаа дараа “НЯХП” ХХК-д хүсэлт гаргахад биднийг барилгын талбай руугаа оруулахаа ч больсон.

Ингээд 2016 оны 4 сард гэрээ цуцлах мэдэгдэл өгсөн бөгөөд мэдэгдэлд хоолойд доголдол байна гэсэн атлаа хаана нь ямар доголдол гарсан нь тодорхойгүй байсан. Бидний байгуулсан гэрээн дээр манай гүйцэтгэсэн ажилд доголдол гарсан тохиолдолд доголдыг арилгах арга замыг тодорхойлсон.

2016 оны 10 сард Ус сувгийн удирдах газраас шугам хоолой эвдрэлтэй гэхээр нь мэдсэн гэж байх ба гэхдээ 2017 онд “Мега Титан” ХХК-иар дугуйн зам засварын ажил гүйцэтгүүлсэн гэж байна. Хариуцагч талын тайлбарлаад байгаа шиг эвдрэлтэй бол хоолой дээгүүр зам тавихгүй.

Манай хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрт шилжүүлсэн 171.100.000 төгрөгөө буцаан гаргуулна гэж байх ба Иргэний хуульд өөрсдийн зардлаар эсвэл гуравдагч этгээдээр засуулаад мөнгөө үүрэг гүйцэтгэгчээс гаргуулна гэсэн заасан бөгөөд манайд өгсөн хийсэн ажлын хөлс болон гуравдагч этгээдээр засуулсан гэх мөнгийг давхар нэхэж байгаа нь ойлгомжгүй байна. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “ДК ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Манай компани барилгын салбарт 20 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа туршлагатай компани бөгөөд хариуцагч “НЯХП” ХХК-тай хамтарч үйл ажиллагаа явуулдаг баталуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд захиалагчийн хувьд оролцсон. Гэрээний үйл явцад оролцоогүй.

Нэхэмжлэгч “ЭАЧ” ХХК гэрээт ажлын 80 хувийг гүйцэтгэчихээд 100 хувийн гүйцэтгэлийн мөнгө нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй бөгөөд сөрөг нэхэмжлэлийг дэмжсэн байр суурьтай оролцож байгаа.

“ЭАЧ” ХХК-ийн захирлын нэр хүнд, байр суурьт итгэн нэхэмжлэгч талтай гэрээ байгуулсан бөгөөд хариуцагчийн зүгээс мэргэжлийн боловсон хүчин байхгүй учир гэрээг цуцалсан гэж байсан. Үүнийг нэг талаасаа үндэслэлтэй гэж үзэхээр байна. Захирлын дараа мэргэжлийн хүн ажиллаагүй талаар өмнөх хурал дээр тайлбарлаж байсан гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч “ЭАЧ” ХХК нь хариуцагч “НЯХП” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 239.174.595 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч “НЯХП” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд  465.752.985 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргасан байна.

 

“ЭАЧ” ХХК нь “Шинэ Яармаг” орон сууцны цогцолбор хорооллын ерөнхий захиалагч “НЯХП” ХХК болон захиалагч “ДК” ХХК-тай 2015 оны 10 сарын 12-ны өдөр 15/204 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг байгуулан тухайн хорооллын доторх гадна бохир ус зайлуулах шугам сүлжээний угсралтын ажлыг 2 үе шаттай гүйцэтгэхээр, нийт санхүүжилт 715.541.986 төгрөг, эхний ээлжинд 2015 онд 357.770.993 төгрөгийн, 2 дахь ээлж буюу 2016 онд 357.770.993 төгрөгийн,

2015 оны 11 сарын 13-ны өдрийн гэрээний нэмэлт хавсралтаар А1-А4, L1-L2 барилгуудын түр бохир усны шугамын угсралтын ажлыг, мөн өдрөөс нь 15 хоногийн хугацаанд гүйцэтгэхээр, санхүүжилт 29.967.190 төгрөг,

гэрээний нэмэлт хавсралт 2-оор А1-А4, L1-L2 барилгуудын түр цэвэр усан хангамжийн шугам угсралтын ажлыг, мөн өдрөөс нь 15 хоногийн хугацаанд гүйцэтгэхээр, санхүүжилт 16.615.537 төгрөг,

2015 оны 12 сарын 03-ны өдөр гэрээний нэмэлт хавсралт 3-аар түр бохир усны гүний худгийн өргөтгөлийн насос, халаалт, цахилгааны угсралтын ажлыг  мөн сарын 5-ны өдрөөс 7 хоногийн хугацаанд гүйцэтгэхээр, 6.018.706 төгрөгийн үнэлгээтэй Монгол Улсын хууль тогтоомж, барилгын норм ба дүрэмд заасан шаардлагад нийцүүлэн гэрээгээр тохирсон хугацаанд мэргэжлийн өндөр түвшинд чанартай хийж гүйцэтгэхээр, захиалагч гэрээгээр тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээжээ.

 

Дээрхээс дүгнэж үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй ба уг гэрээнүүдэд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзсэн бөгөөд талууд  гэрээ байгуулагдсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлынх нь талаар хэн аль нь маргаагүй.

          /ХХ-ийн 1 дүгээр хавтасны 5-39 дүгээр тал/

 

              Гэрээний талууд 2015 оны 11 сарын 20-ны өдөр гүйцэтгэлийн төсөвт өртгийн товчоо үйлдэх үед 2015 оны 10 сарын 12-ны өдрийн гэрээний ажлын явц 80 хувьтай байсан, мөн 2015 оны 11 сарын 25-ны өдрийн гэрээ дүгнэх хуудсанд “-үндсэн гадна бохир усны системийн угсралт 11 сарын 15-нд дуусах байсан ч 11 сарын 20-ны өдөр 80 хувьтай байна. Шугам хоолойн угсралтанд, газар шорооны ухалтын ажилд удаа дараа алдаа гарч байсан. Үндсэн системийг бүрэн угсарч дуусгах, шахаж шалгах, угсралтын чанарт анхаарах” гэсэн талаар хэн аль нь мөн маргаагүй.

              /ХХ-ийн 3 дугаар хавтасны 7, 4 дүгээр хавтасны 19 дүгээр тал, 5 дугаар хавтасны 10 дугаар тал/

 

 Захиалагч “НЯХП” ХХК болон гүйцэтгэгч “ЭАЧ” ХХК нар 2016 оны 3 сарын 14-ний өдөр тооцоо нийлсэн акт үйлдсэн ба уг актаар гүйцэтгэгч үндсэн гэрээний ажлаас 80 хувь гүйцэтгэж 357.770.993 төгрөг, нэмэлт гэрээний дагуу А1-А4, L1-L2 барилгуудын түр бохир усны шугамын угсралтын ажлыг 100 хувь гүйцэтгэж 29.967.190 төгрөг,

           А1-А4, L1-L2 барилгуудын түр цэвэр усан хангамжийн шугам угсралтын ажлыг 100 хувь гүйцэтгэж, 16.615.537 төгрөг,

            түр бохир усны гүний худгийн өргөтгөлийн насос, халаалт, цахилгааны угсралтын ажлыг 100 хувь гүйцэтгэж, 6.018.706 төгрөг, нийт 410.372.426 төгрөгийн ажил гүйцэтгэхээс, 348.319.239 төгрөгийн ажил гүйцэтгэсэн, үүнээс 217.541.289 төгрөгийг “Энх”Ариун Чулуу” ХХК-д шилжүүлсэн, үлдэгдэл бэлнээр 78.808.611 төгрөг, бартераар 33.881.823 төгрөгийн өглөгтэй, баталгаанд 8.586.504 төгрөгийг суутган үлдээсэн талаар талууд мөн хэн аль нь маргаагүй.

             /ХХ-ийн 1 дүгээр хавтасны 40, 3 дугаар хавтасны 62, 5 дугаар хавтасны 58-93 дугаар тал/

     

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна“ гэж  заасан бөгөөд талууд 2016 оны 3 сарын 14-ний өдөр тооцоо нийлсэн актаар ажлын гүйцэтгэлийн хувь, төлбөрийг хамтран тооцсоноор гүйцэтгэгч “ЭАЧ” ХХК-ийн гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлыг захиалагч тал хүлээн авсан гэж үзэхээр байна.

 

             Хариуцагч “НЯХП” ХХК-ийн гүйцэтгэгч “ЭАЧ” ХХК-д хүргүүлсэн 2016 оны 4 сарын 8-ны өдөр 01/072 тоот гэрээг цуцлах мэдэгдэлд: “... Гэрээ байгуулах гол үндэслэл болсон Н.Баатарчулуун захирал, М.Бямбажав ерөнхий менежер, Н.Пүрэвдорж инженер нарын туршлага байсан. Эдгээр хүмүүс танайд цаашид ажиллахгүй болсон байна. Мөн танай гүйцэтгэсэн ажлыг дүгнэхэд хэд хэдэн алдаа дутагдал илэрсэнийг баталгаажуулсан байгааг хавсаргалаа.

          ... Иймд Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4-т заасан “гэрээ байгуулах болсон нөхцөл байдал илтэд өөрчлөгдсөн” үндэслэлээр татгалзаж, гэрээ цуцлах болсныг мэдэгдье” гэжээ.

           /ХХ-ийн 1 дүгээр хавтасны 41 дүгээр тал/

               

          Гүйцэтгэгч “ЭАЧ” ХХК захиалагч “НЯХП” ХХК-д 2016 оны 7 сарын 29-ний өдөр хүргүүлсэн 16/59 тоот мэдэгдэлдээ: “... Гэрээний дагуу эхний ээлжийн 2015 оны санхүүжилтийн графикаар тохиролцсон ажлаа гүйцэтгэсэн. ... Захирал, инженер, менежер өөрчлөгдсөн нь Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4-т хамаарахгүй. ... Туршлагатай, ... чадвартай хамт олон бүрдүүлсэн, гэрээний 2 дах ээлжийн 2016 оны графикийн дагуу ажлыг гүйцэтгэх боломжтой.  ...Ажилчдын байр, тоног төхөөрөмж танай барилгын талбайд байгаа, ажилчдыг нэвтрүүлэхгүй байна” гэх хариуг өгсөн байна.

         /ХХ-ийн 1 дүгээр хавтасны 42-44 дүгээр тал/

 

Хариуцагч “НЯХП” ХХК нь гүйцэтгэгч “ЭАЧ” ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас гэрээ цуцлах мэдэгдлийг өгсөн хэмээн маргасан ба талуудын хооронд 2015 оны 10 сарын 12-ны өдөр байгуулсан “Шинэ Яармаг” орон сууцны цогцолбор хорооллын доторхи гадна бохир ус зайлуулах шугам сүлжээний угсралтын ажил гүйцэтгэх гэрээний 11-т гэрээ цуцлах нөхцлийг заасан ба уг нөхцлийн 11.1-т гүйцэтгэгчийн буруугаас гэрээг цуцлах нөхцлийг дараах байдлаар тодорхойлжээ.

Уг нөхцлийн 11.1-т “Хэрвээ гүйцэтгэгч ажлыг орхих, захиалагчийн шаардлагыг үл дагах эсвэл хангалттай биелүүлээгүй, хугацаа хоцорсон, бичгээр урьдчилж мэдэгдэхгүйгээр гэрээний заалтуудыг зөрчих зэрэг тохиолдлуудад захиалагч нь энэ заалтын дагуу гэрээ цуцлах мэдэгдэл өгч болно.

Хэрэв гүйцэтгэгч дээрх мэдэгдлийн дагуу 7 хоногийн дотор шаардлагатай арга хэмжээнүүд аваагүй бол захиалагч хоёр дах мэдэгдлээр 21 хоногийн хугацаа олгоно. Энэ хугацаанд зөрчил арилаагүй бол гэрээг дангаар цуцалж гүйцэтгэгчийн үйл ажиллагааг зогсооно гэж заажээ.

 

Иргэний хуулийн 225 дугар зүйлийн 225.1-т “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүнд гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасан байна.

Захиалагч тал гэрээний үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй гүйцэтгэгчид гэрээг цуцлах мэдэгдлийг өгөх эрхтэй хэдий ч энэ нь хууль болон гэрээнд заасантай нийцэн хэрэгжих учиртай.

 

Захиалагч тал гүйцэтгэгчид гэрээ цуцлах мэдэгдлийг өгөхдөө Иргэний хуулийн 225 дугаар зүйлд заасан болон гэрээнд заасны дагуу үүссэн гэх гэрээний зөрчлөө арилгах хугацааг гүйцэтгэгч талд олгосон эсэх нь тодорхойгүйгээс гадна тухайн байгууллагын захирал нас барсан, өөр бусад ажилтанууд ажил үүргээ гүйцэтгэхээ больсон гэх бусдын тайлбарыг Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4-т буюу гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй гэх заалтанд хамааруулсан нь үндэслэлгүй  гэж үзэхээр байна.

 

Мөн гэрээний тусгай нөхцлийн 7-д зааснаар гүйцэтгэх ажлын баталгаат хугацааг талууд 3 жил хэмээн тохиролцсон бөгөөд “ЭАЧ” ХХК-ийн гүйцэтгэсэн ажил доголдолтой тохиолдолд захиалагч Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-т заасны дагуу ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэхээр шаардах эрхтэй бөгөөд гүйцэтгэгч “ЭАЧ” ХХК 2017 оны 7 сарын 24-ний өдөр 17/89 тоот саналдаа “... Мэргэшсэн боловсон хүчинтэй.  ... Танай шугам хоолойгоор нэмэлт ажлын хөлсгүй А1-А4 хэсгийн ажлыг гүйцэтгэхэд бэлэн“ талаараа мэдэгдсэн ч ажлыг шинээр гүйцэтгэх, эсхүл өөрийн зардлаар доголдлыг арилгахаар талууд тохиролцсон талаарх баримтгүй, захиалагч уг саналыг хэрхсэн нь тодорхойгүй байна.

 

Хариуцагч тал шүүхийн хэлэлцүүлэгт гүйцэтгэгч “ЭАЧ” ХХК 2016 оны 8 сард шүүхэд нэхэмжлэл гаргаснаар манай компани тайлбар, баримт гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан боловч тус компанийн хийж гүйцэтгэсэн ажилд доголдол илэрснийг мэдээгүй байсан гэж тайлбарлалаа.

 

 “Шинэ Яармаг” цогцолборын А1-А4 блок орон сууцыг улсын комисс хүлээж авахтай холбоотой Ус сувгийн удирдах газраас 2016 оны 10 сарын 21-ний өдөр бохирын усны хоолой доголдолтой хүлээн авах боломжгүй гэснээр мэдсэн гэсэн ба уг өдрийн 111 тоот албан шаардлагад “Бохирын шугам руу хөрсний ус орж ирж байгааг яаралтай зогсоож мэдэгдэх, холболтын гэрээг хийх болбол холбогдох материал бүрдүүлж мэдэгдэх, шаардлагатай бохирын худгуудыг өндөрлөх” гэжээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 136 дугаар тал/

 

Захиалагч талыг гэрээ цуцалсан мэдэгдлийг өгсөн цаг хугацаанаас хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ус сувгийн удирдах газар 2017 оны 7 сарын 25-ны 3/1418 тоот “Шинэ Яармаг хорооллын доторхи бохир усны ф300 мм-ийн SN8 маркийн хуванцар материалтай шугамыг оношлогооны багажаар оношлон шалгахад шугам хэв гажилтанд орсон, цөмөрч хагарсан, дагуудаа цуурч гэмтсэн гэмтлүүд илэрсэн. Иймд тухайн гэмтэлтэй шугамыг хэсэгчлэн шинэчлэн засварлахыг зөвлөж байна” гэжээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 24 дүгээр тал/

 

2015 оны 10 сарын 12-ны өдөр байгуулсан “Шинэ Яармаг” орон сууцны цогцолбор хорооллын доторхи гадна бохир ус зайлуулах шугам сүлжээний угсралтын ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэгч нь шугам хоолой холбосон 44 худаг угсрах ажил гүйцэтгэхээс 22 худаг угсрах ажлыг гүйцэтгэсэн талаар талууд хэн аль нь тайлбарласан.

Уг худгуудаас хорооллын урд хэсгийн буюу 1-12-р худаг хүртэлхи тохижилт хийгдсэн хэсгийн 11 худагт Ус сувгийн удирдах газрын бохир усны шугам шалгадаг камер явуулж шалгасан байдлыг буулгасан 10 бичлэг бүхий си ди-д шүүх 2018 оны 11 сарын 6-ны өдөр үзлэг хийхэд 2, 5, 7-р дүрс бичлэгээс бусад дүрс бичлэгт үзүүлснээр бохирын хоолойн хэв алдагдан гажиж, дээд хэсгээрээ даралтад орсон, цөмөрсөн, цуурсан, хоолойг хлбосон холбоосонд зай гарч хөрсий ус нэвчсэн байдал илэрсэн.

Хорооллын баруун хэсэгт байрлах 11 худагт камер явуулж шалгах боломжгүй байсан хэмээн хариуцагч тал тайлбарлалаа.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 224-227 дугаар тал/

 

          Зохигчийн хүсэлтээр шинжээчээр томилогдсон Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Барилга архитектурын сургуулийн шинжээчийн 2017 оны 6 сарын 29-ний өдрийн дүгнэлтэд:

            Нэхэмжлэгч “ЭАЧ” ХХК-ийн захирал н.Ариунжаргал, гүйцэтгэсэн инженер н.Жавхлантөгс, хариуцагч “НЯХП” ХХК-ийн хяналтын инженер н.Болор нарыг байлцуулан угсрагдсан 10 худагт хийж, 11 ширхэг шугам хоолойн дотор талыг дурандсан бичлэг үзсэн.

       Мөн зохиогч нараас гадна шугам сүлжээний ажлын зураг, хариуцагч талаас ирүүлсэн 11 ширхэг бичлэг, 6 ширхэг фото зураг, шинжилгээний тайлан BETC-HJ-2015-G-002938, сорилт шинжилгээний дүн 16001986, 16001956 гаргуулан авсан.

       Дүгнэлт:

      “ЭАЧ ХХК-ийн угсарсан “Шинэ яармаг” орон сууцны хорооллын дотор тавьсан бохир усны хуванцар хоолойг ердийн байдлаар ашиглах боломжгүй болсон байна. Тайлбар: Одоо байдлаар хоолойн дотор гадаргуу хагарсан, хөрсний ус хагархай холбоосоор нэвчин орж байгаа болно гэжээ. 

            /ХХ-ийн 1 дүгээр хавтасны 77-78, 137-139, 165-167, 213-215 дугаар тал/

 

            Хэргийн оролцогчийн хүсэлтээр дахин томилогдсон шинжээч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч, Монгол Улсын зөвлөх инженер Л.Батбаяр, барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч, Монгол Улсын мэргэшсэн инженер Д.Дэлгэрмаа нарын 2017 оны 12 сарын 27-ны өдрийн 02-07-095/098 тоот дүгнэлтэд:

       -ЭАЧ ХХК-ийн Шинэ яармаг орон сууцны хорооллын доторхи бохир ус зайлуулах шугам сүлжээний угсралтын ажилд ашигласан бохир усны хуванцар хоолой нь БНХАУ-н Шань Дун Жун Да хуванцар хоолойн компанид үйлдвэрлэгдсэн, HDPE маркийн, давхар хана бүхий атираат, газарт булах зориулалттай.

         MNS ISO 8772:2008 стандартад дурдсанаар бохир ус зайлуулах болон дренажийн системд зориулсан, өндөр нягтралтай полиэтилэн хоолой тул тус хуванцар хоолой нь чанар, үзүүлэлтийн хувьд ердийн байдлаар буюу ахуйн бохир усанд ашиглагдах боломжтой гэж үзэж байна.

        -Барилгын хөгжлийн төвийн Барилгын материалын сорилт шинжилгээний итгэмжлэгдсэн лабораторид ЭАЧ ХХК-ийн захиалгаар шинжилсэн 2016 оны 8 сарын 12-ны өдрийн 16001956 тоот, “НЯХП ХХК-ийн захиалгаар шинжилсэн 2016 оны 8 сарын 15-ны өдрийн 16001986 тоот, мөн уг лабораторид Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын захиалгаар шинжилсэн 2017 оны 9 сарын 11-ний өдрийн 0002928 тоот сорилт шинжилгээний дүнгийн дундаж жингийн хорогдлыг харьцуулсан.

Монгол Улсын итгэмжлэгдсэн лабораторид хийлгэсэн 3 удаагийн шинжилгээний дүнгийн 2 нь стандартын шаардлага хангаж байна.

Барилгын хөгжлийн төвийн 2016 оны 8 сарын 15-ны өдрийн 16001986 тоот сорилт, шинжилгээний /хүхрийн хүчлийн уусмалд -0.33861/ дүнг үндэслэлгүй гэж үзэж байна.

            - “Энх-Ариун чулуу” ХХК-ийн “Шинэ яармаг” орон сууцны хорооллын доторхи бохир ус зайлуулах шугам сүлжээний угсралтын ажилд ашигласан бохир усны хуванцар хоолойн тэсвэржилтийн жингийн хорогдол 0.2 байх ёстойгоос -0,01049/-0,33861 гэж дүгнэсэн нь уг хоолойг  ердийн байдлаар ашиглахад сөргөөр нөлөөлөхгүй гэж үзэж байна.

            Барилга байгууламжийн гадна болон дотор усны ариутгах татуургын сүлжээнд даралтгүй усыг дамжуулах зориулалттай хуванцар хоолойн жингийн хорогдол +-0.2 мг/см2-аас их бол тэсвэржилтэд сөргөөр нөлөөлнө, ердийн байдлаар ашиглах боломжгүй гэж үздэг байна.

Энэ талаар MNS 5544:2005 болон MNS ISO:8772:2008 стандарт байдаг.

 

Шинэ яармаг орон сууцны цогцолбор хорооллын барилгуудын бохир усны гадна шугам сүлжээг батлагдсан /магадлалд оруулж, баталгаажуулаагүй/, зураг төсөлгүй угсарсан мөн гадна бохир усны системийг угсарсан, сорилтоор шалгасан актыг баталгаажуулаагүй зэрэг нь Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх “барилга, байгууламж гэж барилгын норм, дүрмийн дагуу боловсруулж магадлал хийгдсэн зураг төслөөр тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийн барьсан орон сууц, олон нийт, иргэн ... инженерийн шугам сүлжээг”, 15.1.1 дэх “барилга байгууламж барих газрын зөвшөөрөл авах, техникийн нөхцөл бүрдүүлэх, зураг төсөл захиалах”, 15.1.2 дах “барилгын ажлын явц, чанарт хяналт тавих, фото зургаар баримтжуулсан ил, далд ажлын акт барилгын ажлын гүйцэтгэлийг баталгаажуулах”, 16.2 дахь “Барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэхийг хориглоно” заалтуудыг тус тус зөрчсөн байна гэжээ.

/ХХ-ийн 2-ын 1-13 дугаар тал/

 

         2017 оны 6 сарын 27-ны өдөр Ус сувгийн удирдах газрын бохир усны шугам шалгах багажаар хорооллын урд хэсгийн 1-12-р худаг хүртэлх 10 худаг, 11 шугам хоолойн дотор талыг дурандахад хоолойн хэв гажсан, дэд хэсгээсээ даралтанд орсон, цуурсан, холбоосонд зай гарч хөрсний ус нэвчсэн зэрэг нь хариуцагч талын ирүүлсэн, шүүхийн үзлэг хийсэн бичлэгээр нотлогдоно гэж хариуцагч тал маргаж байх боловч энэ нь гүйцэтгэгчийн 2015 оны 10 сарын 12-ны өдрийн гэрээний дагуу гүйцэтгэсэн ажил бүхэлдээ доголдолтой гэсэн ойлголт биш болно.

           Нэхэмжлэгч гэрээний дагуу 22 худаг угсарсан, одоо уг 22 худаг ашиглагдаж байгаа талаар хариуцагч тал өмнөх 2018 оны 11 сарын 6-ны өдрийн хуралдаанд тайлбарласан ба 10 худаг, 11 шугам хоолойд үүссэн гэх гэмтлийн шалтгаан, нөхцөл тоодорхойгүй байхад тухайн гэрээний дагуу гүйцэтгэсэн ажил бүхэлдээ доголдолтой гэж үзэх боломжгүй.

           /ХХ-ийн 1 дүгээр хавтасны 224 дүгээр тал/     

      

          Нэхэмжлэгч тал  гэрээний дагуу гүйцэтгэсэн ажилд хэрэглэсэн шугам хоолойн гарал үүслийн талаархи болон чанартай холбоотой баримтууд хэрэгт нотлох баримтаар авагдсан бөгөөд гэрээ байгуулах үед захиалагч талд үзүүлсэн хоолойг ажлыг гүйцэтгэхдээ өөр хоолойгоор сольсон гэх гэх боловч энэ нь баримтаар нотлогдоогүй бөгөөд гэрчүүд мэдүүлгүүдийнхээ эх сурвалжийг зааж өгөөгүй тул тэдний мэдүүлгийг үнэлээгүй болно.

 

         2016 оны 3 сарын 14-ний өдрийн тооцоо нийлсэн актад тусгаснаар 2015 оны 10 сарын 12-ны өдрийн гэрээний гүйцэтгэл 80 хувь байсан талаар хэн аль нь тайлбарлаж байх боловч уг ажлын хэдэн хувь нь доголдолтой байсан нь тодорхой бус байна.

 

           Талуудын хооронд байгуулсан 2015 оны 10 сарын 12-ны өдрийн гэрээний 2.1.1-т “Ажил үүрэгтэй нь холбоотой бүх асуудлаар захиалагчийн өгсөн зааварчилгааг гүйцэтгэгч биелүүлэх үүрэгтэй. ...”,

           2.6.1-т “Захиалагч нь гэрээг хэрэгжүүлэхэд өөрийг нь төлөөлөх инженерийг томилно. Инженерийн ажилтан гэдэгт энэхүү гэрээнд заасан ажлуудыг гүйцэтгэх эрх мэдэл бүхий ур чадвар, туршлагатай инженерүүд болон бусад мэргэжлийн ажилтнуудыг авч үзнэ”,

            2.6.3-т “Инженер нь энэхүү нөхцлийн 2.7-д заасан захиалагчийн эрх, үүргийг болон инженерийн онцлогыг харуулсан эрх мэдлээ эдлэх эрхтэй”,

            2.7.2-т “Гүйцэтгэгчийн ажилд байнга хяналт тавьж гарсан асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэж байна”,

            2.7.3-т “Барилга угсралтын ажлын гүйцэтгэлийн явц, барилга угсралтын ажлын чанар, стандарт, технологи, хөдөлмөр хамгаалалд хяналт тавьж ажиллана”, 

            2.7.5-д “Барилга угсралтын ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл, барилгын ил далд ажлын болон тоног төхөөрөмжийн туршилт, тохируулга хийсэн акт, холбогдох бусад баримт бичгийг гүйцэтгэгчээс гаргуулан авах, баталгаажуулах эрхтэй”,

           2.7.6-д “Гүйцэтгэгч нь барилга байгууламжийн үе шатны ажлыг гүйцэтгэх явцад зураг төсөл, барилгын норм дүрэм, техникийн нөхцлийг зөрчиж чанаргүй болон дутуу гүйцэтгэсэн тохиолдолд түүнийг гүйцэтгэгчийн зардлаар засуулах, нөхөн хийлгэх, санхүүжилтийг зогсоох, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авна”,  

          2.7.9-д “Гэрээт ажлын санхүүжилтийн графикийн дагуу санхүүжилт олгохоос өмнө гэрээт ажлын гүйцэтгэлийг баталгаажуулах эрхтэй” гэж заасан үүргээ захиалагч “НЯХП” ХХК гэрээнд заасны дагуу хэрэгжүүлэн ажилласан эсэх нь тодорхойгүй байна.

 

         Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”,

       346 дугаар зүйлийн 346.2-т “Ажлыг тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих төлсийг төлнө” гэж заасан ба гэрээ цуцалсан үндэслэлээр өмнө тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан ажлын хөлсийг олгохоос татгалзсан нь үндэслэлгүй болно.

         Нэхэмжлэгч “ЭАЧ” ХХК нь үлдэгдэл төлбөр 130.777.950 төгрөг, бартераар төлөх ёстой 34.831.94 төгрөг, нийт 165.609.874 төгрөг, алданги 82.804.93 төгрөг, нийт 248.414.811 төгрөг нэхэмжилсэн ба нэхэмжлэлийн шаардлагаа 9.240.216 төгрөгөөр багасгаж, 239.174.595 төгрөгийг хариуцагч талаас нэхэмжилсэн байна.

          Талуудын хооронд 2015 оны 12 сарын 03, 2016 оны 3 сарын 14-ний өдрүүдэд тооцоо нийлэн баталгаажуулсан акт ёсоор гүйцэтгэгч “ЭАЧ” ХХК нь 410.372.426 төгрөгийн үнэлгээ бүхий ажил гүйцэтгэхээс 348.319.239 төгрөгийн ажил гүйцэтгэсэн, 217.541.289 төгрөгийн хөлс авсан тул үлдэгдэл төлбөр 130.777.950 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй.

          2015 оны 10 сарын 12-ны өдрийн гэрээний тусгай нөхцлийн 12-т гэрээний дүнгийн 10 хувьд орон сууц, үйлчилгээний талбайн хэсгээс арилжиж тооцож болох талаар зааснаас бус нийт хийсэн ажлын дүнгийн буюу 348.319.239 төгрөгийн 10 хувийг давхардуулан олгох талаар заагаагүй тул бартераар төлөх ёстой гэх 34.831.924 төгрөгийг хариуцагч талаас гаргуулах боломжгүй.

           Гэрээний талууд 2015 оны 12 сарын 3-ны өдрийн тооцоогоор гэрээний тусгай нөхцлийн 8-д заасан баталгааг хийсэн ажлын буюу 348.319.239 төгрөгийн 3 хувь 10.449.577 төгрөг хэмээн тохирсон ба мөн гэрээний 3.4.2-т “гүйцэтгэгч гэрээт ажлыг гүйцэтгэж дуусах, аливаа доголдлыг засах хүртэлхи гүйцэтгэлийн баталгааг хүчинтэй байлгана” гэж заасны дагуу уг мөнгийг хасч тооцох нь зүйтэй.

            Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан байна.

           Нэхэмжлэгч “ЭАЧ” ХХК нь 2015 оны 10 сарын 12-ны өдрийн гэрээний тусгай нөхцлийн 15-д заасны дагуу алданги нэхэмжилж байх боловч уг гэрээний үүргээ биелүүлэхтэй холбоотой 6.1-д заасан гүйцэтгэгч нь ажлыг шуурхай, элдэв сааталгүйгээр ажил дуусах өдөр дуусгах ёстой гэсэн үүргээ хэрэгжүүлээгүй, энэ нь талуудын хоорондын 2015 оны 11 сарын 20-ны гүйцэтгэлийн товчоо, 2015 оны 11 сарын 25-ны гэрээ дүгнэх хуудсанд тусгагдсан тул алдангид нэхэмжилсэн  мөнгийг хариуцагч “НЯХП” ХХК-иас гаргуулах үндэслэлгүй гэж үзсэн болно.

          /ХХ-ийн 1 дүгээр хавтасны 40, 3 дугаар хавтасны 62 дугаар тал/

                      

           Хариуцагч “НЯХП” ХХК нэхэмжлэгч “ЭАЧ” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэг доголдолтой тул орон сууцны хорооллын доторхи гадна бохир ус зайлуулах шугам сүлжээний ажлыг “Гурван булаг сод” ХХК-иар дахин шинээр гүйцэтгүүлэн 123.127.000 төгрөг, нэмэлт ажил худгийн гадна талын чигжээсийн ажил гүйцэтгэсэн 715,000 төгрөг, бохирын ширмэн хоолойн үнэ 24,607,688 төгрөг, газар шорооны ажилд “Лабо” ХХК-д 17,860,370 төгрөг, доголдолтой гүйцэтгэсэн ажлын улмаас 5 иргэн гэрээ цуцлан  урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 117,361,800 төгрөгийг нь буцаан төлсөн, бохир ус соруулсны хөлс 3,608,000 төгрөг,  гүйцэтгэгч талд төлсөн ажлын хөлс 171,100,000 төгрөг, нийт 465,752,985 төгрөгийг нэхэмжлэн сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

            Нэхэмжлэгч “ЭАЧ” ХХК 2015 оны 12 сарын 3, 2016 оны 3 сарын 14-ний өдрүүдийн тооцоо нийлсэн актын дагуу үлдэгдэл хөлсөө нэхэмжилсэн нь үндэслэлтэй, 2015 оны 10 сарын 12-ны өдрийн 15/204 тоот гэрээний дагуу нэхэмжлэгч талын гүйцэтгэсэн ажил бүхэлдээ доголтолтой нь тогтоогдоогүй тул уг ажлын гүйцэтгэлд нэхэмжлэгч “ЭАЧ” ХХК-д шилжүүлсэн 171.100.000 төгрөг, “Гурван булаг сод” ХХК-д  төлсөн 123.127.000 төгрөг, нэмэлт ажилд худгийн гадна талын чигжээсийн ажил гүйцэтгэсэн 715,000 төгрөг, бохирын ширмэн хоолойн үнэ 24,607,688 төгрөг, газар шорооны ажилд “Лабо” ХХК-д төлсөн 17,860,370 төгрөг зэргийг тус тус нэхэмжлэгч талаас гаргуулах үндэслэлгүй.

        

            Хариуцагч тал нэр бүхий 5 иргэнтэй буюу иргэн Б.Отгончимэг, Б.Ерөөлт, Ч.Будхүү, Д.Сарандулам, П.Бат-Эрдэнэ нартай байгуулсан орон сууц захиалгын гэрээг “ЭАЧ” ХХК ажлаа доголдолтой гүйцэтгэснээс үүдэн уг иргэд гэрээгээ цуцлан тэдгээрт 117,305,800 төгрөгийг буцаан олгосон тул уг мөнгөө нэхэмжилсэн ба “НЯХП” ХХК-ийн дээрх 5 иргэнтэй байгуулсан гэрээ цуцлах актад гэрээг цуцалсан шалтгаан, үндэслэл тодорхой бус, гэрээ цуцлагдсан нь хариуцагч талын тайлбарласанчлан нэхэмжлэгчийн гэрээний үүргээ биелүүлээгүй гэх үйл ажиллагаатай холбоотой үүссэн гэх байдал тогтоогдохгүй байна.

/ХХ-ийн 2 дугаар хавтасны 83-87, 104-167 дугаар тал/

Хариуцагч тал “Том масс” ХХК-тай 2017 оны 06 сарын 21-ний өдөр АГ17/65 тоот ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулан Шинэ яармаг орон сууцны цогцолбор хорооллын А1-А4 блокын бохир ус соруулах ажлын нэг удаагийн явалтыг 88,000 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр  2017 оны 6 сарын 21-ний өдрөөс 2017 оны 9 сарын 28-ны өдөр хүртэл 11 удаа бохир ус соруулсны хөлс 3,608,000 төгрөг төлсөн нь баримтаар тогтоогдож байх бөгөөд энэ нь нэхэмжлэгч тал 2015 оны 10 сарын 12-ны өдрийн гэрээний үүргээ 100 хувь биелүүлээгүйтэй холбоотой гэж үзэхээр тул уг бохир ус соруулсан хөлсийг нэхэмжлэгч “ЭАЧ” ХХК-иас гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

/ХХ-ийн 2 дугаар хавтасны 63-69, 93-103 дугаар тал/

 

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 355 дугаар зүйлийн 355.2, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч “НЯХП” ХХК-иас 120.328.373 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ЭАЧ” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 118.846.222 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “ЭАЧ” ХХК-иас 3.608.000 төгрөг гаргуулан хариуцагч “НЯХП” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 462.144.982 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 355 дугаар зүйлийн 355.2, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч “НЯХП” ХХК-иас 120.328.373 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ЭАЧ” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 118.846.222 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “ЭАЧ” ХХК-иас 3.608.000 төгрөг гаргуулан хариуцагч “НЯХП” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 462.144.985 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “ЭАЧ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.563.342 төгрөгийг болон хариуцагч “НЯХП” ХХК-ийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 3.958.059 төгрөгийг  тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “НЯХП” ХХК-иас 759.591 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ЭАЧ” ХХК-д, нэхэмжлэгч “ЭАЧ” ХХК-иас 72.678 төгрөг гаргуулан хариуцагч “НЯХП” ХХК-д олгосугай.

 

3. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2016 оны 9 сарын 28-ны өдрийн 28676 дугаар захирамжаар хариуцагч “НЯХП” ХХК-ийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн 131.284.356 төгрөгийн хэмжээгээр битүүмжилсэн, 2017 оны 1 сарын 19-ний өдрийн 1475 дугаар захирамжаар нэхэмжлэгч “ЭАЧ” ХХК-ийн дансны зарлагын хөдөлгөөнийг 171.100.000 төгрөгийн хэмжээгээр зогсоосон бөгөөд уг захирамжууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3-т заасан хугацаанд хүчинтэй хэвээр байх болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.САРАНГҮН