Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2021/00756

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2021/00756

******* хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны , 109-д байрлах, ******* ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Сөүлийн гудамж, өөрийн байранд байрлах, ******* ******* ******* ******* ******* ******* /РД:2076675/-д холбогдох,

 

2016 оны 04 сарын 18-ны өдрийн ХХ/16/046 дугаартай Бараа бэлтгэн нийлүүлэх гэрээ-г цуцалж, 33 нэр төрлийн 35,920 ширхэг, нэмэлтээр захиалсан барааны үлдэгдэл 2,400 ширхэг бараа бүтээгдэхүүнийг хүлээн авахыг хариуцагчид даалгаж, 120,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхдэлгэр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Шархүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Лхамсүрэн нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Улаанбааар ын дарга Л.Пүрэвбаатар нь ******* ******* ХХК-тай 2016 оны 4-р сарын 18-ны өдөр ХХ/16/046 тоот Бараа бэлтгэн гийлүүлэх гэрээг байгуулсан бөгөед уг гэрээнд: Сийлжет ******* ХХК нь ******* замын зүтгүүрийн аж ахуйн албаны илчит тэрэгнүудийн засварт шаардлагатай резинэн сальник, кольц, втулка зэрэг бүтээгдэхүүнүүдийг захиалгын дагуу үйлдвэрлэж нийлүүлэх үүрэгтэйгээр, *******-******* ХНН Улаанбаатар Төмөр Зам нь гэрээний 5.2 дахь хэсэгт заасны дагуу захиалгаар ******* бүтээгдэхүүний үнийг төлөх үүрэг хүлээсэн байна. Энэхүү гэрээний үйлчлэлийн хугацаа нь гэрээний 1.6 дахь хэсэгт зааснаар өдийг хүртэл хүчин төгөлдөр байгаа бөгөөд Зүтгүүрийн аж ахуйн албаны харъяа УБ татах хэсэг, Дархан Сайншандын татах хэсэг өдийг хүртэл гэрээний хавсралт бүхий бараа, материалыг захиалан худалдан авсаар байгаа болно. УБТЗамын ******* гатах хэсэг нь 2016 оны 2-р сарын 1-ний өдөр хос дугуйн цехэд илчит тэрэгний хос дугуйн уян элементийн 8000 ширхэг втулка яаралтай хийлгүүлэх захиалга өгсөнөөр манай байгууллага уг втулкийг үйлдвэрлэсэн бөгөөд 2016 оны 2-р сарын 28-ны өдрийн УБТЗамын татах хэсгийн 28/404 тоот албан бичгийн дагуу 3200 ширхэг, нийт 5600 ширхэг втулк /уян элемент/ ******* билээ. Гэтэл ******* замын ******* татах хэсэг нь ашиглалтын явцын дунд бяцарсан 32ш уян элемент бяцарсан гэдэг шалтгаанаар нийт нийлүүлэгдсэн уян элементийн үнийг төлөхгүйгээр өдийг хүрсэнээс гадна удаа дараа шаардахад гэрээний хугацаанд төлнө гэсэн хариуг, хэлсээр үүргээ зөрчиж байх тул манай байгууллагын зүгээс XX/16/046 тсот гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 5600 ширхэг уян элементийн үнэ болох 5600*11,000 =61,600,000 төгрөг, бусад бараа. материалыи үнэ 2,010,800 төгрөг, нийт 63,610;800 төгрөг, захиалгаар хийлгэсэн 8000 ширхэг уян элементийн үлдэгдэл 2400 ширхэг уян элемент нь зөвхөн илчит тэрэгний хос дугуйнд зориулагдан хийгдсэн бөгөөд өөр хаа ч ашиглагдах боломжгүй учраас байгууллагад учирсан хохирол, алдагдал гэж үзэж 2400*11,000=26,400,000 төгрөгийг Иргэний хуулийн 227-р зүйлийн 227.1, 227.3 дахь заалтын дагуу талуудын хооронд байгуулагдсан ХХ/16/046 тоот гэрээний 6.2 дахь заалтын дагуу алдангийг 2016 оны 6-р сараас 2020 оны 2-р сар хүртэлх хугацаанд тооцож Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.4 дэхь хэсэгт заасныг үндэслэн 63,610,800 төгрөгний 50 ******* болох 31,805,400 төгрөг, нийт 121,816,200 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: Сийлжет ХХК нь ******* ******* ХНН УБТЗамтай 2016 оны 4-р сарын 18-ны өдөр ХХ/16/046 тоот Бараа бэлтгэн нийлүүлэх гэрээ-г байгуулсан бөгөөд Сийлжет ХХК нь Улаанбаатар ын зүтгүүрийн Аж ахуйн албаны илчит тэрэгний засварт шаардлагатай резинэн втулка, сальник, жийрэг, кольцо зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж нийлүүлэх үүрэгтэйгээр, ******* ******* ХНН ******* Төмөр Зам нь гэрээний дагуу захиалгаар хийгдсэн бараа материалыг хугацаанд нь татан авч төлбөрийн төлөх үүрэг хүлээсэн байна. Улаанбаатар ын татах хэсэг нь гэрээний хавсралтанд заагдсан 33 нэр төрлийн 125,382,105 төгрөгний үнэ бүхий 35920 ширхэг бараа материалыг 2016 оны 10-р сараас хойш татан авахгүйгээр үхмэл байдалтайгаар өдийг хүрч байна. Энэхүү бараа материал нь зөвхөн ын илчит тэрэгний эд ангиудад зориулагдсан байх бөгөөд өөр хаана ч ашиглагдах боломжгүй учраас байгууллагад учирсан хохирол, алдагдал гэж үзэж уян элементийн үлдэгдэл 2400*11,000=26,400,000 төгрөг, гэрээний хавсралтанд заагдсан бараа материалын үлдэгдэл 30 нэр төрлийн 30,000 гаруй ширхэг бараа материалын 93,600,000 төгрөг нийт 120,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 227-р зүйлийн 227.1, 227.3 дахь заалтын дагуу нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ******* монгол ХХК нь 2003 оноос эхлэн УБТЗ ХНН-ийн захиалгаар резинэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн нийлүүлж байгаа бөгөөд тус газар нь бичгээр гэрээ байгуулах, албан бичгээр захиалах, амаар болон утсаар захиалах зэргээр хориод жилийн хугацаанд резинэн эдлэлийг захиалан үйлдвэрлүүлж, ямар нэгэн маргаангүй хамтран ажилласан. Энэхүү хамтын үйл ажиллагааны хүрээнд УБТЗ ХНН-ийн ******* татах хэсэг нь 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 28/283 дугаартай албан бичгээр 8000 ширхэг илчит тэрэгний хос дугуйн элемент втулкийг хийлгэхээр захиалсан. Тэгээд мөн оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 28/404 дугаартай албан бичгээр энэхүү 8000 ширхэг втулкийн 3200 ширхэг нь SJM2-2 зургийн дугаартай, 1600 ширхэг нь SJM3-1 зургийн дугаартай, 3200 ширхэг нь SMJ3-2 зургийн дугаартай байхыг тодорхойлж, ажлын зургийг хавсарган ирүүлсэн. Манай компани гэрээний энэхүү саналыг хүлээн авч зөвшөөрөн захиалгын дагуу 8000 ширхэг втулкийг үйлдвэрлэсэн. Харин захиалагч байгууллага 5600 ширхэг втулкыг хүлээн аваад, үлдэгдэл 2400 ширхэг втулкийг аваагүй өнөөдрийг хүрч байна. 2016 онд гэрээ байгуулахдаа тухайн ондоо багтаан захиалсан бүтээгдхүүнийхээ үлдэгдлийг бүгдийг авна гэдгээ хэлж байсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй. Мөн УБТЗ ХНН нь 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр ХХ/16/046 дугаартай "Бараа бэлтгэн нийлүүлэх гэрээ"-г байгүулан манай компаниар 46 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлүүлэн авахаар захиалсан. Захиалгын дагуу манай компани 46 нэр төрлийн 88900 ширхэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн. Захиалагч захиалсан бүтээгдхүүнээсээ 2016 онд 11683 ширхэг, 2017 онд 9080 ширхэг, 2018 онд 300 ширхэг бүтээгдэхүүн авсан. Одоогийн байдлаар 33 нэр төрлийн 35920 ширхэг 93.600.000 төгрөгний бараа бүтээгдхүүнийг аваагүй үлдэгдэлтэй байна. УБТЗ ХНН захиалсан бүтээгдэхүүнээсээ 2019 онд огт татан авалт хийгээгүй. Мөн 46 нэр төрлийн бүтээгдэхүүн захиалснаас 29 нэр төрлийн бүтээгдхүүнийг огт татан авалгүй гэрээний үүргээ зөрчсөн. Эдгээр бүтээгдэхүүн нь захиалагч ын байгууллагын зургийн дагуу үйлдвэрлэсэн, зөвхөн ын илчит тэрэгний эд ангиудад ашиглагддаг бүтээгдэхүүн учраас ямар ч борлуулалтгүй хадгалагдаж компанийн санхүүгийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Ийнхүү УБТЗ ХНН ******* нь удаа дараа шаардсан боловч захиалга өгч үйлдвэрлүүлсэн бүтээгдэхүүнээдээ хүлээн авч, үнийг төлөхгүй, гэрээний үүргээ зөрчин манай компанийг хохироож байсан тул бид тус шүүхэд 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 120,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлэн өөрчилж байна. Үүнд: 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн албан тоотоор захиалан үйлдвэрлүүлсэн 8000 ширхэг втулкаас аваагүй үлдсэн 2400 ширхэг втулкийг хүлээн авахыг хариуцагчид даалгаж, түүнээс 2400 ширхэг втулкны үнэ 26.400.000 төгрөгийг манай компанид гаргуулж өгнө үү. УБТЗ ХНН-тэй байгуулсан 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн ХХ/16/046 дугаартай "Бараа бэлтгэн нийлүүлэх гэрээ"-гээр захиалсны дагуу үйлдвэрлэсэн 33 нэр төрлийн 35920 ширхэг бүтээгдэхүүнийгхүлээн авахыг хариуцагчид даалгаж дүүний үнэ 93.600.000 төгрөгийг хариуцагчаас манай компанид гаргуулж өгнө үү. Мөн хариуцагч нь гэрээгээр хүлээсэн захиалсан бүтээгдэхүүнийг хүлээн авч үнийг төлөх үүргээ биелүүлэхгүй зөрчиж байх тул 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн ХХ/16/046 дугаартай "Бараа бэлтгэн нийлүүлэх гэрээ"-г цуцалж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхдэлгэр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* ХХК нь 2003 оноос ******* Хувь ******* *******ийн захиалгаар резинэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, нийлүүлээд 20 жилийн хугацаа өнгөрч байна. Уг ажиллагааны хүрээнд гэрээг бичгээр байгуулах, албан бичгээр захиалах, амаар захиалга өгөх гэх мэтээр резинэн бүтээгдэхүүн нийлүүлэх үйл ажиллагаа тасралтгүй явагдаж байсан. 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр маргаан бүхий Бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан. 46 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлүүлэн авахаар тохиролцсон байдаг. Уг гэрээ байгуулагдахаас өмнө ******* 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр албан бичгээр 8000 ширхэг илчит тэрэгний хос дугуйн элемент втулкийг хийлгэхээр захиалсан. Мөн оны 02 дугаар сарын 28-ны өдөр энэхүү 8000 ширхэг втулкийн 3200 ширхэг нь SJM2-2 зургийн дугаартай, 1600 ширхэг нь SJM3-1 зургийн дугаартай, 3200 ширхэг нь SJM3-2 зургийн дугаартай байхыг тодорхойлж, ажлын зургийг хавсран ирүүлсэн. Туршилтын журмаар 96 ширхэгийг 2016 оны 03 дугаар сард *******. Үүнээс хойш 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр гэрээ байгуулаад 8000 ширхэг втулкийг тухайн гэрээний 42-44 хэсэгт заагаад, гэрээний хугацаа болон бусад нөхцөлийг уг гэрээгээр зохицуулахаар тохиролцсон. 8000 ширхэг втулкийг 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөр 3,200 ширхэгийг 11,000 төгрөгөөр, 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 2,400 ширхэгийг 11,000 төгрөгөөр, нийт 5,600 ширхэгийг ******* авч үнийг төлсөн. 2400 ширхэг втулкийг өнөөдрийг хүртэл аваагүй байгаа. Гэрээнд заасан 46 нэр төрлийн бараанаас 3 нэр төрлийн бараа нь втулка байгаа юм. Бусад 43 нэр төрлийн бараанаас 33 нэр төрлийн барааг авахаар тохиролцсон боловч тодорхой хэмжээний бараа бүтээгдэхүүнийг хүлээн аваагүй. Үлдэгдлийг танилцуулбал: Цилиндрийн 2 дугаар бүс 2,303 ширхэгийн үлдэгдэлтэй байгаагаас 1,350 ширхэгийг нь захиалсан. Тухайн бүтээгдэхүүнийг авахдаа авсан тооноосоо илүү хэмжээгээр авах, эсвэл ямар ч аргаар хамаагүй ирүүл гэсэн захиалгыг өгдөг учраас тодорхой хэмжээний бараа бүтээгдэхүүнийг захиалсан тооноос илүүг үйлдвэрлэж нөөцөлдөг. Сийлжет ******* ХХК нь 953 ширхэгийг нь үйлдвэрлэж, нөөцөлсөн. Энэхүү 1,350 ширхэг барааг 2016 онд 800 ширхэг цилиндрийн 2 дугаар бүс, 2017 онд 1,367 ширхэгийг тус тус захиалсан. 2016 оны 800 ширхэгийг захиалснаас 787 ширхэгийг авсан. 2017 онд захиалснаас 30 ширхэгийг нь аваад, захиалсан үлдэгдэл нь 1,350, нөөцөлсөн нь 953, нийт 2,303 ширхэг бүтээгдэхүүний үлдэгдэлтэй байгаа. Цилиндрийн 1 дүгээр бүсний тухайд 2016 онд 2,312 ширхэгийг авсан, 2017 онд 1,535 ширхэгийг захиалаад 774 ширхэгийг авсан. Үүнээс 2018 онд 288 ширхэгийг авч, захиалсан бүтээгдэхүүнээс 473 ширхэг, нөөцөлсөн 32 ширхэгийн үлдэгдэлтэй байгаа. 2014 он зэрэг өмнөх жилүүдэд ******* 1,738 ширхэгийг авдаг байсан. Блокны жижиг шар резин 2016 онд 9,455ш захиалснаас 3,645 ширхэг, 2017 онд 200 ширхэгийг тус тус авсан. Захиалсан бүтээгдэхүүний үлдэгдэл нь 5,610 ширхэг, нөөцөлсөн 814 ширхэг байгаа. Лягушканы резин 2016 онд 1,200 ширхэгийг захиалаад 1,186 ширхэгийг авсан 14 ширхэгийн үлдэгдэлтэй, 2017 онд 1,200 ширхэгийг захиалаад 100-г аваад 1,100 ширхэгийн үлдэгдэлтэй. Захиалгын үлдэгдэл 1,114, нөөцөлсөн 814, нийт 1930 ширхэгийн үлдэгдэлтэй. 5,26-ны усны резин 2016 онд 6,587 ширхэг, 2018 онд 4,234 ширхэгийг захиалснаас 3,246 ширхэгийг аваад 988 ширхэгийн үлдэгдэлтэй байгаа. 2019 онд 5,400 ширхэгийг захиалаад авчихсан. Дитаны жийрэг 2016, 2017 онд тус бүр 100 ширхэг, 2018 онд 50 ширхэгийг захиалснаас үлдэгдэл нь 150 ширхэг байна. Втулкийг гэрээнд авахаар тусгасан боловч огт аваагүй. Втулканы бүс 2018 онд 300 ширхэгийг авсан, 2019 онд 151 ширхэгийг авна гээд нөөцөлсөн. 5,26-ын 1-р бүс 2016 онд 1,600 ширхэгийг захиалснаас 1,468 ширхэгийг аваад, 132 ширхэгийн үлдэгдэлтэй. 2018 онд 1,250 ширхэгийг захиалснаас 64 ширхэгийг аваад, 2019 онд 250 ширхэг, 2020 онд 64 ширхэгийг аваад, захиалгын үлдэгдэл нь 1,004 ширхэг, нийт үлдэгдэл 1,121 ширхэг, 117 ширхэгийг илүү үйлдвэрлэсэн. 5,26-ын бандгар резин 2016 онд 1,316 ширхэгийг захиалснаас 558 ширхэг, 2017 онд 30 ширхэгийг аваад, захиалгын үлдэгдэл 728 ширхэг, нөөцөлсөн 821 ширхэг байгаа. Цилиндрийн 2-р бүс 2016 онд гэрээний дагуу 1,376 ширхэгийг авсан. 2017 онд 1,393 ширхэгийг захиалснаас 80 ширхэгийг нь аваад, үлдэгдэл 1,313 ширхэг, нөөцөлсөн 32 ширхэг байна. Газыстыкийн резин 2016 онд 1,828 ширхэгийг захиалсан. 2017 онд 1,690 ширхэгийг захиалснаас 150 ширхэгийг аваад, үлдэгдэл 1,540 ширхэг байгаа. Хар тагны резин 2016 онд 1,046 ширхэгийг аваад, 2017 онд 1,650 ширхэгийг захиалснаас 60 ширхэгийг аваад, 1,590 ширхэгийн үлдэгдэлтэй. 5,26 Клапан чиглүүлэгчийг гэрээнд авахаар тусгасан хэдий ч захиалга өгсөн тоо байхгүй, 1,171 ширхэгийг үйлдвэрлээд нөөцөлсөн байгаа. 5,26 Газыстык резиний *******д 2016-2018 онуудад тус бүр 500 ширхэгийг татан авсан. 2016 онд 260 ширхэгийг аваад 240 ширхэгийн үлдэгдэлтэй, 2017 онд 492 ширхэгийг аваад 8 ширхэгийн үлдэгдэл, 2018 онд 122 ширхэгийг аваад, 308 ширхэгийн үлдэгдэлтэй. Нийт захиалгын үлдэгдэл 556 ширхэг байна. Индикаторын резинийг 1,894 ширхэгийг захиалснаас 574 ширхэгийг аваад 1,320 ширхэгийн үлдэгдэлтэй байгаа. Тос буцах бандгар захиалсан үлдэгдэл 915 ширхэг, 2016 онд 400 ширхэгийг захиалснаас 485 ширхэгийн үлдэгдэлтэй, 2017 онд 900 ширхэгийг захиалаад аваагүй. Цээжний резиний тухайд 2016 онд 500 ширхэгийг захиалснаас 481 ширхэгийг аваад, 2017 онд 1,367 ширхэгийг захиалснаас 6 ширхэгийг аваад, 1,380 ширхэгийн үлдэгдэлтэй байгаа. Шапакны резин 2016 онд 209 ширхэгийг захиалж авсан. 2017 онд 185 ширхэгийг захиалснаас 176 ширхэгийг авсан. 2018 онд 600 ширхэгийг захиалаад аваагүй. Нийт үлдэгдэл 609 ширхэг байна. Поршеньгийн резин 2016 онд 2017 онд 288 ширхэг, 2018 онд 32 ширхэгийг авсан. 37 ширхэгийг нөөцөлсөн байгаа. 5,26-ны Лягушка резин 2016 онд 1,000 ширхэг, 2017 онд 1,500 ширхэг, 2018 онд 1,000, 2019 онд 1,100 ширхэгийг захиалж байсан. 2016 ондоо 505 ширхэгийг аваад, 495 ширхэгийн үлдэгдэлтэй, 2017 онд 502 ширхэгийг аваад 498 ширхэгийн үлдэгдэл, 2018 онд 472 ширхэг, 2019 онд 152 ширхэгийн үлдэгдэлтэй байна. Нийт 1,800 ширхэгийг нөөцөлсөн. Агаарын флянзний резин 300 ширхэгийн үлдэгдэлтэй, 2017 онд захиалаад 2020 онд 32 ширхэгийг авсан. Кропны жийрэг 250 ширхэгийн үлдэгдэлтэй, 2017 онд 250 ширхэгийг аваад, 14 ширхэгийн үлдэгдэлтэй байна. Маслоны резин 2018 онд 164 ширхэг, 2020 онд 165 ширхэгийг аваад, 36 ширхэгийг нөөцөлсөн. Упругийн элементийг өмнө нь хэлсэн. Картерийн резин 30 ширхэг үлдэгдэлтэй, 2018 онд 50 ширхэг, 2017 онд 114 ширхэгийг аваад, 2020 онд 62 ширхэгийг захиалснаас 32 ширхэгийг авсан. Нийт 67,066,620 төгрөгийн 33 нэр төрлийн бүтээгдэхүүн, нэмээд упругийн 3 элемент нь 26,400,000 төгрөг, нийтдээ 93,466,620 төгрөгийг 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан гэрээний дагуу захиалж хийлгэсэн. Үүнээс 26,533,380 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг олон жилийн харилцааны үр дүнд авна гэсэн итгэл үнэмшлээр нөөцөлсөн байгаа. Нийт 120,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. 2016-2018 онуудад бүтээгдэхүүнийг худалдан авч байгаад, нэр төрлийн *******д багассан. ******* тай байгуулсан 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 219 дүгээр зүйлийн 219.3 дах хэсэгт заасны дагуу цуцлаад, гэрээ цуцлах хүртэл хугацаанд үйлдвэрлэсэн нийт 120,000,000 төгрөгийг 36 нэр төрлийн бүтээгдэхүүнийг хүлээж авахыг ******* д даалгаж, түүний үнийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэг, 351 дүгээр зүйлийн 351.1.2 дахь хэсэгт заасны дагуу гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ******* ******* ******* ******* ******* ******* ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ******* ******* ХХК-тай олон жилийн хамтын ажиллагаатай байсныг хүлээн зөвшөөрч байна. Бид 2016 оны гэрээний хавсралтын талаар ярьсан. Хоёрдугаарт, 8000 ширхэг уян элемент захиалсан ******* ын ******* татах хэсгийн захиалгын талаар 2 асуудлыг шүүх хуралдааны гол сэдэв болгон ярилцаж байгаа. 2016 онд байгуулсан Бэлтгэн нийлүүлэх гэрээний зорилго нь бэлтгэн ******* барааг худалдагч нь илчит тэрэгний зүтгүүрийн засварын ажилд шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлээд, худалдан авагч цаг тухайд нь хүлээн авч, гэрээнд заасан хугацаанд үнийг нь төлөх харилцааг зохицуулах байсан. Хэдийгээр бэлтгэн нийлүүлэх гэрээ гэсэн нэртэй боловч зургийн дугаар, загвар зэргийг ******* ын захиалгаар бэлтгэн нийлүүлэх үүргийг хүлээсэн ажил гүйцэтгэх гэрээний шинжтэй байгаа юм. ******* ын ******* татах хэсгийн захиалсан 8000 ширхэг втулка буюу уян элементийн талаар эхлээд тайлбар хэлье. ******* тай байгуулсан гэрээнээс өмнө байгуулаад захиалга өгсөн. ******* Сийлжет ******* ХХК-тай 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ХХ16/046 тоот Бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан. ******* татах хэсэг 8000 ширхэг уян элементийн захиалгыг тухайн гэрээ хүчин төгөлдөр болохоос өмнө буюу 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 28/283 тоот зургийн дугаар бүхий захиалгыг 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 28/4 тоот албан бичгээр тус тус өгсөн байдаг. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр хэлцэл байгаа юм. ******* татах хэсгийн захиалсан 8000 ширхэг втулкийн *******д 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн SJM 3-1 маркийн втулка 640 ширхэг, SJM 3-2 маркийн втулка 1280 ширхэг, SJM 2-2 маркийн втулка 1,280 ширхэг буюу нийт 3,200 ширхэг втулкийг ******* татах хэсэг хүлээн аваад, нийтдээ 35,200,000 төгрөгийн бараа хүлээн авсан актыг үйлдэж, татах хэсэг өөрийн орлогодоо бүртгэсэн байдаг. Төлбөрийг ******* ын худалдан авах борлуулалтын албанд 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Сийлжет ******* ХХК-ийн Төрийн банкны 261327849704 тоот дансанд шилжүүлсэн байдаг. Иймээс ******* татах хэсгийн бараа материалын орлогын 08 дугаар сарын тайланд 3 нэр төрлийн 2,400 ширхэг втулканы орлогоо тайлагнан, ******* ын худалдан авалт борлуулалтын албанд 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Төрийн банкны дээрх данс руу бусад бараа бүтээгдэхүүний хамт нийт 44,165,860 төгрөгийг төлж, хэлцлийн үүргийг биелүүлсэн. Нийлүүлэгдсэн бүтээгдэхүүнээс гологдол, доголдол гарч ******* татах хэсэгт дахин 380 ширхэг, мөн 96 ширхгээр тус тус борлуулалтын албаар дамжихгүйгээр өөрсдөө худалдан авч, төлбөрийг Сийлжет ******* ХХК-д шилжүүлсэн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Гэтэл 08 дугаар сард худалдаж авсан ******* татах хэсэгт нийлүүлэгдсэн уян элементийг илчит тэрэгний хос дугуйд шалгаж үзэхэд чанарын шаардлага хангахгүй байсан тул 2018 оны 09 дүгээр сар, 11 дүгээр саруудад гологдол гарсан тухай мэдэгдлийг 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ******* ын ******* татах хэсэгт 28/996, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 28/1128 тоот албан бичгээр тус компанид 2 доголдол гарсан талаар мэдэгдсэн. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргаж болно гэж заасны дагуу бид уг хугацаандаа гаргасан. 08 дугаар сард худалдан авсан бүтээгдэхүүний гомдлыг 09 болон 11 дүгээр саруудад мэдэгдэж байсан. Бид мэдэгдэл өгсөөр байтал дахин нэмж тоондоо хүргэж үйлдвэрлэсэн нь бэлтгэн нийлүүлэгчийн буруутай үйл ажиллагаа байсан. Уян элементээс ******* татах хэсэг тухайн үед дахин нэмээд 360 ширхэг, 96 ширхгийг худалдан авч, төлбөрийг шилжүүлсэн байдаг. Гэтэл 8000 ширхгийн втулкийн тоонд оруулаад үлдэгдэл 2,400 ширхэг байна гэж үзээд байгаа нь буруу юм. Гэрээний хугацаанд захиалгын болон зургийн дагуу нийлүүлэгч чанарын доголдолгүй бүтээгдэхүүн нийлүүлэх ёстой байсан тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт зааснаар уян элементийн үлдэгдэл төлбөрийн төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Уян элемент гэдэг нь хос дугуйны арааны гол тэнхлэгийн хөдөлгөөнийг хязгаарлах үүрэгтэй буюу гол хөшүүрэг болдог тээвэрлэлтийн хөдөлгөөний аюулгүй байдалтай шууд хамааралтай учир чанар, стандартад зохих шаардлагыг тавьдаг. Иймд доголдолтой, чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүн авахаас татгалзаж байна. 2016 оны Бэлтгэн нийлүүлэх гэрээний дагуу хэн аль нь гэрээний худалдагч болон худалдан авагчийн эрх үүрэгтэй танилцсан. Худалдагч талын эрх үүргийн 3.3-т Худалдан авагч талтай тохиролцсон хугацаанд захиалсан бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлнэ гэсэн. Худалдан авагч бол Гэрээний хугацаанд шаардлагатай байгаа бүтээгдэхүүний нэр, төрөл, хэмжээ, тоо ширхэг, техникийн нөхцөл, ажиллах орчны тодорхойлолтыг худалдагч талд албан бичиг болон биеэр ирж хүлээлгэн өгөх үүрэгтэй гэж заасан байдаг. Хэдийгээр худалдаж авч байгаа гэрээ боловч ажил гүйцэтгэх гэрээний онцлог шинжийг агуулсан. Гэрээний хугацааны *******д чанарын баталгааг 1 сар гэж гэрээний 1.4-т тохиролцсон байдаг. Харин гэрээний 1.6-д талууд гарын үсэг зурж баталгаажуулсан өдрөөс хүчин төгөлдөр болж бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж дуусах, түүнийг ашиглаж дуусах хүртэл хугацаанд үйлчилнэ гэсэн байдаг. Мөн чанартаа нотлох баримт болгон гаргаж өгсөн 2 баримтад 2016-2018 онуудад ******* ******* ХХК манай компанитай хамтран үргэлжлүүлэн ажиллахад бэлэн байна гэсэн утга бүхий албан бичгийг мэдэгдсэн байдаг. Гэрээний үүрэг 2016 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан. Нэхэмжлэгч талын тайлбарлаж байгаагаар 2020 оныг хүртэл үйлчилнэ гэж байгаа нь манай байгууллага дотор гэрээ байгуулах журам гэж байдаг. Гэрээ байгуулах журамд зааснаар яаралтай засвар үйлчилгээнд шаардлагатай сэлбэгийг зайлшгүй авах тохиолдолд 5,000,000 төгрөгийн үнийн дүн хүртэл аж ахуй нэгжтэй гэрээ байгуулахгүйгээр өөрсдөө худалдан авалтыг хийж болдог. Энэ журмын дагуу худалдан авалт хийгээд байгаа болохоос 2016 оны гэрээний дагуу худалдан авалт хийгээгүй юм. Бараа бүтээгдэхүүний үлдэгдэл 30 нэр төрлийн барааны үнэ 93,600,000 төгрөгийн талаар тайлбар хэлэх гэж байна. Мөн Бэлтгэн нийлүүлэх гэрээний 2.1-т зааснаар Бэлтгэн нийлүүлэх бүтээгдэхүүний чанар, шаардлага нь Олон улсын чанарын ISO9002 стандарт, ОХУ-ын ГОСТ 2.603-68 стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг нийлүүлэх үүргийг хүлээсэн байдаг. ISO9002 стандарт нь бүтээгдэхүүний стандарт байдаг. Харин үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн ОХУ-ын ГОСТ 2.603-68 стандартын шаардлагыг хангасан байх ёстой. Илчит тэрэгнүүд ОХУ-д үйлдвэрлэгдсэн, дотоод эд ангиуд мөн үйлдвэрээсээ гарсан байх онцлогоос шалтгаалан ******* ******* ХХК-тай тухайн бүтээгдэхүүний зургийн дугаарыг өгч захиалга өгдөг. Баталгааны хугацаа нэг сар байсан. Гэрээний 3.3-т заасан үүргийг хүлээсэн байтал нэхэмжлэлийн шаардлагад дурдсанаар тэдийг захиалсан атлаа аваагүй гэх нөхцөл гарч ирээд байна. Захиалсан гэсэн баримт нь хаана байгаа вэ? Бид өмнөх шүүх хуралдаанд гэрчээр оролцуулж байсан ******* ******* ХХК-ийн ерөнхий нягтлан н.Оюунжаргал, бараа бүтээгдэхүүн захиалж авдаг байсан н.Найдансүрэн нарын гэрчийн мэдүүлгээр бараагаа хэрхэн захиалдаг байсан талаар тодорхой тайлбарласан байдаг. Гэтэл барааг захиалсан талаар ямар ч баримт байхгүй байхад нэхэмжлэгч компани өөрөө ******* яаралтай гэж шаарддаг учир бид нөөцөлдөг гэх тайлбар өгч байна. Гэрээний үндсэн зорилго буюу худалдан авагчийн хүсэл зорилго хангагдаагүй, гэрээнд ийм байдлаар тохиролцоогүй. Өөрсдөө нэг сарын нөөц үүсгэчхээд гэрээний үүргээ биелүүлсэнгүй, уг бараа бүтээгдэхүүнийг авахыг шаардаж байгаа нь үндэслэлгүй юм. ******* ******* ХХК-тай байгуулсан гэрээний дагуу худалдан авалтыг хийсээр ирсэн. Худалдан авалтын бараа бүтээгдэхүүний жагсаалт мөн тухайн банкны дансны хуулга зэргээр ******* тодорхой хэмжээний орлого оруулан, ажиллаж ирсэн байна. Гэвч үүн дээр хэд хэдэн эргэлзээтэй зүйл гарч ирж байна. Складны үлдэгдэл 33 нэр төрлийн бараа, Худалдах худалдан авах 16/046 тоот гэрээний хавсралтад заагдаагүй 4 нэр төрлийн бүтээгдэхүүнийг оруулаад нэхэмжилж байна. Нэхэмжлэгч талын өгсөн баримт дээр мэргэжлийн хангамжийн инженер нарыг оролцуулаад зургийн дугааруудыг тулгуулж үзсэн. Гэтэл Складны үлдэгдлийн тооцоонд байгаа 4 дэх бүтээгдэхүүн буюу лягушканы резиний зургийн дугаар зөрүүтэй, уг барааг захиалаагүй байна. Мөн 5,26 клапан чиглүүлэгч гэрээний хавсралтад огт байхгүй бараа юм. Усны насосын дээд кольцоны зургийн дугаар зөрүүтэй, Складны үлдэгдэл гээд гаргаж өгсөн баримтын 4,14,22,33 гэсэн бараануудыг 16/046 тоот гэрээгээр огт захиалаагүй байна. 2017, 2018 онуудад ******* ын дарга болон худалдан авалт борлуулалтын албанд ******* ******* ХХК-иас ирүүлсэн албан бичгүүдэд 2016 онд байгуулсан гэрээний үүргийн доголдлын талаар шаардлага гаргаагүй байдаг. Харин үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж хамтран ажиллах санал тавьсан байдаг. Гэрээний дагуу бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлээд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн байсан бол энэ талаараа тухайн үед шаардлага гаргах байсан. ******* ******* ХХК-тай гэрээнүүдийг байгуулан хамтран ажилласан байдаг. Хэтэрхий ихээр өөрсдөө нөөцөлчхөөд дахиад ав гэсэн нь ойлгомжгүй байна. Гэрээнээс үүдэлтэй захиалга бүхий Складны үлдэгдэл гэж тайлбарлаж нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ******* ******* ******* ******* д холбогдуулан 121,816,200 төгрөг гаргуулах шаардлага гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж 2016 оны 04 сарын 18-ны өдөр байгуулсан ХХ/16/046 дугаартай Бараа бэлтгэн нийлүүлэх гэрээ-г цуцалж, 33 нэр төрлийн 35,920 ширхэг, нэмэлтээр захиалсан барааны үлдэгдэл 2,400 ширхэг бараа бүтээгдэхүүнийг хүлээн авахыг хариуцагчид даалгаж, 120,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан байна.

 

Хариуцагч нь гэрээний дагуу захиалсан бүх бараа бүтээгдэхүүнээ хүлээн авч, төлбөрийг бүрэн төлж дуусгасан. Нэмэлтээр захиалсан илчит тэрэгний хос дугуйд полиуратан материалаар хийсэн SJM2-2, SJM3-1, SJM3-2 зургийн дугаартай втулька чанарын шаардлага хангахгүй байсан тул үлдэгдэл 2400 ширхэгийг авахгүй, үнийг төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

           

           Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ******* ******* ******* ******* тай 2016 оны 04 сарын 18-ны өдөр ХХ/16/046 дугаартай Бараа бэлтгэн нийлүүлэх гэрээ-г байгуулж, гэрээгээр ******* ******* ХХК нь ******* ын зүтгүүрийн аж ахуйн албаны илчит тэрэгний засварын ажилд шаардлагатай резинэн сальник буюу гэрээний хавсралтаар тохиролцсон 46 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэх, ******* ******* ******* ******* ******* ******* нь захиалсан багаа бүтээгдэхүүнийг цаг тухайд нь хүлээн авч, үнийг төлөх үүргийг тус тус хүлээхээр тохиролцсон байна.

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг Автомашины засвар үйлчилгээ, сальник болон түүнтэй адилтгах эд анги үйлдвэрлэх гэж тодорхойлжээ. Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч нь ******* ******* ******* ******* ******* ******* ын зүтгүүрийн аж ахуйн албаны илчит тэрэгний засварын ажилд шаардлагатай резинэн сальник бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн нийлүүлэх, хариуцагч бүтээгдэхүүнийг хүлээн авч, үнийг төлөхөөр тохиролцсон хэлцлийн агуулга, хүлээх үүрэг, хариуцлага зэргээс дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 1.Цилиндрийн 2-р бүс /O-ring 270x5 EPDM/- 2303 ширхэрг, 2.Цилиндрийн 1-р бүс /O-ring 275x6.7 (275x6.8/7)/- 505 ширхэг, 3.Блокны жижиг шар резин /O-ring 13.5x22.5x4.5 FPM/- 6592 ширхэг, 4.Лягушканы резин /Flat ring 32x26x3.5 MVQ/- 1930 ширхэг, 5. 5,26-ын усны резин 5,26-ын усны резин /R14 13.9x23.8x4.7/ 988 ширхэг, 6.Титаны жийрэг /O-ring MVQ306x6.5 (306x7)/- 178 ширхэг, 7.Ээмэгний втулка /Ээмэгний втулка 50.2x60.2x65.5x65.8/- 105 ширхэг, 8.Втулканы бүс /O-ring 300x3.6/- 151 ширхэг, 9.5,26-ын 1-р бүс /O-ring 288x7 MVQ/- 1121 ширхэг, 10.Тос буцах бандгар резин /Flat ring 18.6x31.4x12 MVQ/- 1549 ширхэг, 11.Цилиндрийн 2-р бүс /O-ring 260x6.7 (260x6.8 MVQ)/- 1355 ширхэг, 12.Газыстыкийн резин /O-ring 31x6/- 1828 ширхэг, 13.Хар тагны резин /O-ring 40x7/- 1887 ширхэг, 14.5,26-ын клапан чиглүүлэгч /O-ring 18x2.62/- 1171 ширхэг, 15.5,26-ын газыстык резин /O-ring 16.5x5/- 562 ширхэг, 16.Индикаторын резин /Flat-ring 13.5x20x4/- 1379 ширхэг, 17.Тос буцах бандгар /Flat-ring 19x39x10/- 1290 ширхэг, 18.Цээжний резин /Flat-ring 21x28x5.5 (21x28x4.4)/- 3167 ширхэг, 19.Шкафны резин /Flat-ring 14.15x18.7x6.6/- 615 ширхэг, 20.Поршенгийн резин /O-ring 216x3.7 MVQ70A/- 37 ширхэг, 21.5,26-ын лягушка резин /Flat ring 27x36.4x4.2 (26.9x36.5x4.4)/- 3180 ширхэг, 22.Усны насосны дээд кольцо /O-ring 35x5.5 (34.5x5.5)/- 14 ширхэг, 23.Усны насосны доод кольцо /O-ring 49x5.7/- 109 ширхэг, 24.Агаарын флянз /O-ring 118x6/- 308 ширхэг, 25.Кропны жийрэг /Кропны жийрэг/- 264 ширхэг, 26.Маслоны резин 19x32x12 /Flat ring Маслоны резин/- 36 ширхэг, 27.Тэм усны жижиг /Flat ring 15.6x27.3x6.15/- 540 ширхэг, 28.ТЭМ усны том /Flat ring 49.8x62.6x7.2/- 160 ширхэг, 29.ТЭМ штанки /O-ring 44x9/- 160 ширхэг, 30.Упругийн элемент /R14 62.8*35,8*24/- 960 ширхэг, 31.Упругийн элемент /R14 62,8*45,6*28,5/- 960 ширхэг, 32.Упругийн элемент /R14 62,8*35,8*33/- 480 ширхэг, 33.Картерийн резин /шатуны манжет/- 36 ширхэг бүтээгдэхүүний үнэ нийт 93,600,000 төгрөг, нэмэлтээр захиалсан илчит тэрэгний хос дугуйд полиуратан материалаар хийсэн SJM2-2, SJM3-1, SJM3-2 зургийн дугаартай 2400 ширхэг бүтээгдэхүүний үнэ 26,400,000 төгрөг нийт бүтээгдэхүүний үнэ 120,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан. Үүнээс 22,662+2400 ширхэг бүтээгдэхүүнийг хариуцагчийн захиалгын дагуу үйлдвэрлэсэн боловч захиалсан бараа бүтээгдэхүүнээ хүлээн аваагүй, үнийг төлөөгүй. Үлдэх 13,258 ширхэг бүтээгдэхүүнийг хариуцагчаас захиалга авалгүйгээр нөөц бүрдүүлэх зорилгоор үйлдвэрлэсэн гэжээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

 

Гэрээний 4.1-т Гэрээний хугацаанд шаардлагатай байгаа бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээ, тоо ширхэг, техникийн нөхцөл, ажиллах орчны тодорхойлолтыг худалдагч талд албан бичиг болон биеэр ирж хүлээлгэн өгөх үүрэгтэй гэж тусгасан байна.

 

Хуулийн дээрх зохицуулалт болон гэрээний дагуу худалдан авагч нь худалдагчид захиалсан барааны үнийг төлж, барааг хүлээх авах үүрэгтэй боловч нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 33 нэр төрлийн 35,920 ширхэг бүтээгдэхүүнээс хариуцагч 22,662 ширхэг бүтээгдэхүүний захиалгыг нэхэмжлэгчид өгсөн талаар хавтас хэрэгт авагдсан баримтгүй.

 

Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар өгсөн 2010, 2013, 2017 онд талуудын хооронд байгуулагдсан Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, нэхэмжлэгч байгууллагын бүтээгдэхүүний үнэ нэхэмжилсэн нэхэмжлэх хуудас, хариуцагч байгууллагаас бүтээгдэхүүний үнэ төлсөн зарлагын баримтаар талуудын хооронд тодорхой хэмжээнд бараа бүтээгдэхүүн захиалан авч, үнийг төлж байсан болох нь нотлогдож байгаа ч хариуцагч нэхэмжлэлд дурдсан хэмжээгээр бүтээгдэхүүн авахаар нэхэмжлэгчид захиалга өгсөн нь тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас захилга авалгүйгээр 13,258 ширхэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн байна. Хариуцагч захиалаагүй барааны үнийг төлөх үүрэг гэрээ болон хуулиар хүлээгээгүй байна. Гэрээний аль нэг талын гэм буруугаас шалтгаалан гэрээ цуцлагдсан эсэхээс үл шалтгаалан хариуцагч захиалаагүй бараа бүтээгдэхүүний үнийг хүлээн авч, үнийг төлөх үндэслэлгүй.

 

Харин ******* ******* ******* ******* ******* ******* ын ******* татах хэсгийн 2016 оны 02 сарын 01-ний өдрийн 28/283, 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 28/404 дугаартай албан бичгээр ******* ******* ХХК-д илчит тэрэгний хос дугуйд полиуратан материалаар хийсэн SJM2-2 -3200 ширхэг, SJM3-1 -1600 ширхэг, SJM3-2 -3200 ширхэг, нийт 8000 ширхэг уян элементийн захиалга өгсөн байна. /хх-ийн 10, 11/

 

Хариуцагч захиалсан 8000 ширхэг уян элементээс 5600 ширхэгийг авсан. Мөн үлдэх хэсгээс 96 ширхгээр, 380 ширхгээр авсныг хасаж тооцоогүй, бүтээгдэхүүн чанарын шаардлага хангахгүй учир үлдэх бараа бүтээгдэхүүнийг хүлээн авахгүй гэж маргасан.

 

******* ******* ХХК-ийн 2016 оны 01 сарын 21-ний өдрийн 002/01-2016 дугаар албан бичгээр ******* ын зүтгүүрийн аж ахуйн албаны даргад туршилтын журмаар ******* 96 ширхэг илчит тэрэгний хос дугуйн уян элементийн үнийг 50 ******* хөнгөлөхөөр шийдвэрлэснийг мэдэгдсэн баримтаас үзвэл 8000 ширхэг уян элементийн захиалга өгөхөөс өмнө 2 төрлийн тус бүр 96 ширхэгийг бүтээгдэхүүнийг хариуцагч авч туршиж үзсэний дараа 8000 ширхэгийг авахаар захиалга өгсөн болох нь нотлогдож байна. /хх-ийн 73-74/

 

Хариуцагч 8000 ширхэг уян элементийн захиалга өгөхөөсөө өмнө нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн үйлдвэрлэсэн хос дугуйн уян элементийг өөрийнхөө үйл ажиллагаанд туршиж, бүтээгдэхүүнийг захиалан хийлгэсэн болох нь нотлогдож байх тул чанарын шаардлага хангагүй шалтгаанаар үлдэх багаа бүтээгдэхүүнийг хүлээн авч, үнийг төлөхөөс татгалзсан нь үндэслэлгүй.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч захиалсан полиуратан материалаар хийсэн хос дугуйн уян элементийг 5600 ширхэг дээр нэмж 380 ширхэгийг хүлээн авч, үнийг төлсөн болох нь нотлогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу хариуцагч нь илчит тэрэгний хос дугуйд полиуратан материалаар хийсэн SJM2-2, SJM3-1, SJM3-2 зургийн дугаартай 8000 ширхэг бүтээгдэхүүний үлдэгдэл 2600 ширхэг уян элементийг хүлээн авч, үнэ 26,400,000 төгрөгийг төлөх үүрэгтэй.

 

Шүүхэд зохигч бүтээгдэхүүний 1 бүрийн үнэ, полиуратан материалаар хийсэн SJM2-2, SJM3-1, SJM3-2 зургийн дугаартай уяан элемент 5600 ширхэгийг хүлээн авч, үнийг төлсөн талаар маргаагүй болохыг дурдав.

 

Талуудын 2016 оны 04 сарын 18-ны өдөр байгуулсан ХХ/16/046 дугаартай Бараа бэлтгэн нийлүүлэх гэрээ-г тодорхой бус хугацаагаар байгуулсан, гэрээний харилцаа шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл үргэлжилсээр байсан байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийг 2600 ширхэг уян элементийг хүлээн авч, үнэ 26,400,000 төгрөгийг төлөх үүргээ гүйцэтгээгүй, гүйцэтгэхийг шаардсан ч биелүүлэхээс татгалзсантай холбоотойгоор гэрээг цаашид үргэлжлүүлэхээс татгалзаж цуцлах эрхтэй.

 

Иймд дээрх үндэслэлээр ******* ******* ХХК, ******* ******* ******* ******* ******* ******* ын хооронд 2016 оны 04 сарын 18-ны өдөр байгуулагдсан ХХ/16/046 дугаартай Бараа бэлтгэн нийлүүлэх гэрээ-г цуцалж, хариуцагчид илчит тэрэгний хос дугуйд полиуратан материалаар хийсэн SJM2-2, SJM3-1, SJM3-2 зургийн дугаартай 2,400 ширхэг уян элементийг хүлээн авахыг даалгаж, 26,400,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 33 нэр төрлийн 35,920 ширхэг бүтээгдэхүүнийг хүлээн авахыг хариуцагчид даалгах, 93,600,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан ******* ******* ХХК, ******* ******* ******* ******* ******* ******* ын хооронд 2016 оны 04 сарын 18-ны өдөр байгуулагдсан ХХ/16/046 дугаартай Бараа бэлтгэн нийлүүлэх гэрээ-г цуцалж, хариуцагч ******* ******* ******* ******* ******* ******* д илчит тэрэгний хос дугуйн полиуратан материалаар хийсэн SJM2-2, SJM3-1, SJM3-2 зургийн дугаартай 2,400 ширхэг уян элементийг хүлээн авахыг даалгаж, 26,400,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 33 нэр төрлийн 35,920 ширхэг бүтээгдэхүүнийг хүлээн авахыг хариуцагчид даалгах, 93,600,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 907,431 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ******* ******* ******* аас 360,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР