Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 184/ШШ2021//00709

 

2021 03 18

184/ШШ2021/00709

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, .. дугаар хороо, Оюутны гудамж-2,... тоот хаягт байрлах И ТББ /РД:..../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ... дүгээр хороо, ... гудамж, .... тоот хаягт оршин суух, Х овогт Г-ийн Б /РД:...../,

 

Хариуцагч: Д аймаг, З сум, ... дугаар баг, ........ тоот хаягт бүртгэлтэй, Д аймаг, З сум,  баг, Соёмбын 6-12 тоот хаягт оршин суух Цувдаг овогт Мижиддоржийн М.А /РД:ИО92032219/,

 

Хариуцагч: Б дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар хороолол ... дүгээр байр, .... тоот хаягт оршин суух, У овогт Р-ийн Н /РД: ........../ нарт холбогдох

 

15,898,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, Д.М, хариуцагч Г.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б, хариуцагч М.А-ын өмгөөлөгч Н.Б, хариуцагч Р.Н-ийн өмгөөлөгч М.П шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Манай байгууллагын хэрэгцээт сургалтын бараа материалыг БНХАУ-аас худалдан авахад тусалдаг манай түнш бөгөөд Бээжин хотод амьдардаг, Сэцэн гэдэг Өвөр-Монгол хүнээр дамжуулан 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Fujitsu Fi-7180 маркийн 2 ширхэг скайнерыг манайх худалдан авсан. Тухайн үеийн юанийн ханшаар бодож 15,898,000 төгрөгийг төлсөн. Ингээд Монгол Улсын иргэдтэй хамтран БНХАУ-ын Бээжин хотоос Эрээн хот хүртэл, Эрээн хотоос хүлээн авч Улаанбаатар хотод байрлах И санд хүргэж өгнө гэхүйлчилгээг үзүүлнэ гэсэн 3 иргэн болох М.А, Г.Б, Р.Ннартай

тээвэрлэлтийн гэрээний эрх, үүрэг бий болсон.

2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод ачаа ирсэн тул ачаагаа ав гэж 807...... дугаар бүхий утаснаас залгаж манай байгууллагын нягтлан бодогч Б.Цд мэдэгдсэний дагуу очиж авах гэсэн боловч ачаа байгаагүй, авч чадаагүй. Тухайн барааг М.А хүлээж аваад Р.Нгэх жолоочид өгч тээвэрлүүлээд, Р.Ннь Г.Бид хүлээлгэж өгөөд, Г.Б нь хүргэж ирнэ гэсэн боловч хүргэж ирээгүй бараа алга болсон. 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Замын-Үүд сумаас ачуулсан И ТББд ирүүлэх байсан дээр дурдсан 2 скайнерыг иргэн Ж.Бээс М.А хүлээж аваад 4..-1.. У.. улсын дугаартай volvo маркийн автомашины хойд талын чиргүүлд ачиж явуулсан гэж байгаа. Энэ жолооч нь Р.Нюм. Манай скайнерыг хүргэж авч ирж өгөөгүй учир энэ 3 иргэн өөрсдийн сайн дурын үндсэн дээр, манай барааг тээвэрлэж өгөх үүрэг /гэрээ/ хүлээсэн тул скайнерын үнэ болох 15,398,000 төгрөгийг 3 хариуцагчаас хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү. Гэрээг амаар болон бичгээр байгуулах бололцооИргэний хуульд байгаа.

Дээрх 2 скайнерын үнийг нэхэмжилж байгаа, эмийн үнийг нэхээгүй. Тухайн бараатай хамт санхүүгийн анхан шатны баримт болох падаан алга болсон байдаг. Бараа алга болсон, холбогдох хууль хяналтын байгууллагад хандах болсон үндэслэлээр барааны падааныг нөхөж хийлгэсэн тул огноо зөрүүтэй тэмдэглэгдсэн байх. Манайх өөрсдөө мөнгөө төлж худалдан авахуулсан, барааг хүлээн авахаар ч тодорхойлсон. Манай өмч хөрөнгө гэдэгтээ маргахгүй байх, нотлох ч шаардлагагүй гэж үзэж байна. Хил гаалиар шалгагдаагүй, тэмдэглэгдээгүй асуудал нь тээвэрлэгч талын үүрэг хариуцлага гэж бодож байна. Хэдийгээр скайнерын үнэлгээ өөр өөр гарсан ч бид анх учруулсан бодит хохирлын үнэлгээгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлсон, түүнийгээ нэхэмжилнэ гэв.

 

Хариуцагч Г.Б болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Г.Б нь Улаанбаатар хотод Хятад улсаас тээвэрлэгдэн ирсэн ачааг эзэнд нь хүргэж өгдөг ажлыг 2015 оноос хойш хувиараа эрхлэн гүйцэтгэж ирсэн. 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Хятад улсын Эрээн хотоос 112 хүний ачаа ирж тэдгээрийг эзэнд нь 7 грушикийн хамт хүргэж өгсөн байдаг. Тухайн ачаан дотроос И ТББгийн Fujitsu Fi-7180 маркийн 2 ширхэг скайнер ирээгүй дутсан. Уг ачаа ирээгүй талаар Эрээн хотоос ачааг ачуулсан М.Ад мэдэгдсэн.

Тухайн сканер Улаанбаатар хотод ирээгүй болох нь дараах байдлаар нотлогдоно.

1-рт, Улаанбаатар хотод ирсэн ачааг задлан хүргэхэд Г.Б нь ганцаараа байгаагүй түүнээс гадна Б.М, Га, Г.М, Б.П, Б.Цэ, Бя, Тэнарын 7 хүн байлцсан.

2-рт, Эрээн хотоос ачаануудыг хүлээн авч ачуулсан М.А уг хайрцагтай ачааг задарсан ирснийг доторхыг үзээгүй, скочдоод нэг болохоор авжур дээр тавьсныг грушикууд ачуулсан гэж хэлдэг, мөн би өөрөө ачааг голд нь тавьсан гэж 2 янзаар зөрүүтэй тайлбарт хэлдэг.

3-рт, Г.Б нь ачааг машинаас гарган ачуулдаггүй, хүргэлтээр явдаг байсан. Гэтэл 2019 оны 01 дүгээр сарын 14-ний орой Эрээнээс М.А нь яриад Маргааш очих ачааг задлах хүн одохгүй байна чи задлаад өгөөч гэж гуйхаар нь ачаануудыг задлан хүргүүлсэн байдаг. Яагаад заавал дутуу ачааг задлуулах гэсэн нь сонин байна.

4-рт, Дээрх 2 скайнерыг хийсэн гэх 40x60 хэмжээтэй хайрцагт 2 ширхэг скайнер багтахгүй хэмжээний хайрцаг байсан. Ж.Б ч тухайн хайрцгийг 2 ширхэг скайнер багтах хайрцаг биш зургийн аппарат маягийн жижиг 2 бор хайрцагтай юм байсан гэж ярьж байсан. Тэгэхээр бүр цаанаас дээрхи 2 скайнер ирээгүй байх.

5-рт, Хятад улсын дээрх Fujitsu Fi-7180 маркийн скайнерийн зах зээлийн үнэ 1,000,000 төгрөгөөс хэтрэхгүй байтал 7,949,000 төгрөгөөр үнэлсэн нь хэтэрхий өндөр үнэтэй.

6-рт Эрээн хотын ачаа ачуулсан каргоны газрын камер нь ачаа ачуулдаг тэр 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 17-23 цагийн хооронд эвдэрсэн гээд бичлэг үзэж болохгүй байгаа нь сэжигтэй байна. Мөн нэхэмжлэгчийн алга болсон гэх скайнер нь Монгол Улсын хилээр бодитойгоор орж ирсэн эсэх нь эргэлзээтэй. Учир нь Эрээн хотоос тээвэр хийж ирсэн гэх автомашин нь хил гаалиар орж ирсэн гэх мэдээлэл байхгүй, падааны он сар зөрүүтэй байдаг.

Тухайн өдөр М.А нь Г.Б руу яриад 4..-1.. дугаартай У.. улсын дугаартай volvo маркийн автомашинд Р.Нгэдэг хүнээр явуулсан гэж хэлсэн. Тэрнээс биш И ТББ Г.Б нарын хооронд ямар нэгэн харилцаа үүсээгүй. Эхнээсээ ачаа барааг задлаад дуусахад тухайн бараа гарч ирээгүй тул М.Ад хэлсэн байгаа. Г.Бийг хариуцагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн барааг үзээгүй, хараагүй. Р.Нгэж жолоочоос хүлээж аваагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв

 

Хариуцагч М.А шүүхэд гаргасан тайлбартаа:

...Миний бие 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Замын-Үүдээс Улаанбаатар хот руу ачаа ачиж явуулсан нь үнэн. Ж.Б гэдэг жолоочоос ачааг хүлээж аваад каргоны машин буюу Р.Нгэж жолоочтой 4..-1.. У.. улсын дугаартай Volvo маркийн автомашины хойд талын чиргүүлд ачиж явуулсан.

2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр тухайн ачаа Улаанбаатар хотод очиход Г.Б ачааг задалсан. Тус ачаанаас 1 ширхэг бор хайрцагтай ачаа дутаасан. Эзэнтэй нь холбогдоод ачааныхаа падааныг явуулаач гэхэд 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн падаан үзүүлсэн. Ачаа нь 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр орж ирсэн байхад эзэн нь дараа өдрийн падаан үзүүлсэн. Би ачааг хүлээж аваад хүлээлгэж өгсөн. Мөн хайрцагтай ачаа байсан, дотор нь юу байгааг мэдээгүй, мэдэх ч боломжгүй байдаг. Тэр ачааны ам нь задгай байхад Батсүх жолооч амыг нь скочидсон. Ачаан дотор юу байсныг огт хараагүй. Иргэнийхээ хувиар энэ ажлыг хийдэг. Батсүх Эрээнээс Замын-Үүд хүртэл ачаа зөөдөг, би ачааг хүлээн авдаг. Нэг хайрцагтай зүйл л байсан. Нямдоржийн машинд бүх ачаа бараагаа ачиж өгөөд бичгээ хүлээлгэж өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч Р.Ншүүхэд гаргасан тайлбартаа:

...Миний бие 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Экспресс карго-ны хашаанд үйл ажиллагаа явуулдаг Готовын каргоны ажилтан А-тай утсаар холбогдон Замын-Үүд сумаас Улаанбаатар хот хүртэл ачаа ачихаар болж 1,500,000 төгрөгөөр тээврийн хөлсөө тохирсон.

Ингээд 4..-1.. У.. улсын дугаартай Volvo маркийн машинаа ачих талбайд байрлуулан зогсоогоод 17 цагийн үед ачиж эхэлсэн. Ачаа ачиж эхлэхэд би машинаасаа бууж ирэхэд М.А нь намайг унтаж, амарч байхгүй юу гэж хэлсэн. Маргааш өглөө 08 цаг гэхэд хот орсон байх ёстой байсан тул кабиндаа орж унтсан. Орой 22 цаг 30 минутын үед ачиж дууслаа гээд намайг дуудсан, би бууж чиргүүлийн арын хаалгаа хаагаад лац болон цоожоор цоожилно биздээ гэхэд байхгүй байна гэсэн цаг орой болон болохоор дэлгүүрүүд одоо хааж байгаа гээд намайг ямар нэгэн лац, цоожгүй Замын-Үүд сумаас хөдөлгөсөн. Мөн кабинд 1 ширхэг дэвтэр, 7-8 жижиг хайрцагтай юм бас том машины төмөр буфер чиргүүлийн багажны хайрцаг хийж явуулсан.

Маргааш өглөө нь 08 цаг 30 минутын үед М.А-ынзааж өгсөн газарт

очиж ачаа буулгах хашаанд орж байхад Г.Б над руу залгаж ирсэн гэдгээ хэлсэн. Би хашаа руу орж байна гэж хэлээд утсаа салгасан. Ингээд машиныг маань хашааны зүүн урд байрлуулж ачаагаа задлах гээд 1 ширхэг дэвтрээ авсан би цугт нь 7-8 ширхэг жижиг хайрцагтай юм, том машины буферын хамт хүлээлгэж өгсөн. Г.Б нь ачаагаа задлан жижиг портер машинд ачиж эхэлсэн. Ингээд би шөнөжин нойргүй явж ирсэн болохоор харьж амрахаар явлаа гэхэд Г.Б ачаагаа буулгаж дуусаад утсаар хэлнэ гээд би явсан. Орой 18 цагийн үед утсаар ярихад дуусах гэж байна ирж машинаа аваарай гэсэн. Тэгээд тээврийн хөлс 1,460,000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Би 20 цагийн үед машин дээрээ очиж машинаа авч явсан. Тухайн үед надад хайрцагтай зүйл алга болсон тухай ямар нэгэн юм хэлээгүй ба сүүлд нь арав гаран хоногийн дараа Баянзүрх дүүргийн цагдаагаас залгаж ирж гэрчийн мэдүүлэг өг гэхэд нь л мэдсэн.

Иймд алга болсон гэх хайрцагтай зүйлийг би үзээгүй, хараагүй, замдаа алга болоогүй, алга болох учиргүй. Учир нь би замд удаан хугацаанд зогсож, унтаж амраагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч И ТББ ТББ нь хариуцагч Г.Б, М.А, Р.Ннарт холбогдуулан 2 ширхэг скайнерын үнэ 15,898,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Хятад улсаас Fujitsu Fi-7180 маркийн 2 ширхэг скайнер худалдан авч Монгол Улс руу илгээсэн. БНХАУ-ын Эрээн хотоос Монгол Улсын Замын-Үүд, тэндээсУлаанбаатар хот хүртэл тээвэрлэж И ТББ ТББ-д хүргэж өгнө гэх үйлчилгээг М.А, Г.Б, Р.Нхийсэн. Тээвэрлэх явцдаа ачааг үрэгдүүлсэн тул хохирлыг нэхэмжилнэ гэж,

Хариуцагч Г.Б татгалзлын үндэслэлээ ...Тухайн скайнер нь Монгол Улсын хилээр бодитойгоор орж ирсэн эсэх нь эргэлзээтэй. Хил гаалиар орж ирсэн гэх мэдээлэл байхгүй, падааны он сар зөрүүтэй. Эхнээсээ ачаа барааг задлаад дуусахад тухайн бараа гарч ирээгүй. И ТББ ТББ бид хоёрын дунд гэрээний үүрэг байхгүй. Нэхэмжлэгч шаардлагаа нотлоогүй гэж,

Хариуцагч М.А татгалзлын үндэслэлээ ...Ж.Б жолоочоос хүлээж авсан 1 ширхэг бор хайрцагтай ачааг Нямдоржийн машинд ачуулсан. Ачаанд скайнер байсан эсэхийг мэдэхгүй. Нэхэмжлэгчийн өмч мөн эсэх ч эргэлзээтэй гэж,

Хариуцагч Р.Нтатгалзлын үндэслэлээ ...Алтантулгын ачуулсан ачааг Г.Бид хүлээлгэж өгсөн. Нэхэмжлэгчийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй. Ачаа бараа дутсан, хохирол учирсан гэвэл М.А, Баасандорж нарын өмнө хариуцах байх. Тээвэрлэх явцад ачаа дутах үндэслэлгүй гэж тус тус тайлбарлан мэтгэлцдэг.

 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд ...И ТББ ТББ-ын даалгавраар Хятад улсын иргэн Fujitsu Fi-7180 маркийн 2 ширхэг скайнер худалдан авч Монгол Улс руу илгээсэн. Тухайн ачаа тээвэрлэлтийн асуудлыг М.А, Р.Нямдорж, Г.Б нар хариуцан Улаанбаатарт хүлээн авагчид шилжүүлэх үүрэг хүлээсэн гэх тайлбарын хувьд хариуцагч М.А-ын...Батсүх гэдэг жолооч Эрээнээс Замын-Үүд хүртэл ачаа зөөдөг, би ачааг хүлээн авдаг. Нэг хайрцагтай зүйл хүлээн авсан. Дотор нь юу байгааг мэдээгүй, мэдэх боломжгүй. Нямдоржийн машинд бүх ачаа бараагаа ачиж өгөөд бичгээ хүлээлгэж өгсөн, Р.Нямдоржийн ...Алтантулгын ачуулсан бүх ачааг Улаанбаатарт хүргэж ирсэн. Бараа болон бичгийг Г.Бид өгсөн, Г.Бийн ...Нямдоржийн машинаар ирсэн бүх ачааг тараасан, хүмүүст нь өгсөн, ачаагаа аваарай гээд бүх хүлээн авагчийг дуудсан, харин нэг бор хайрцагтай гэх ачаа гарч ирээгүй гэх тайлбар, мэдүүлэг, эрүүгийн хэрэгт гэрчээр асуугдаж байсан Ж.Бийн ...2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Эрээн гарч Лизуан каргоны Өвөрмонголоос Улаанбаатар хот руу явах жижиг бор өнгийн хайрцагтай зүйл аваад өдөртөө чөлөөт бүсээр гарч орой Замын-Үүдэд ирж ачааг М.Ад хүлээлгэн өгсөн. Дэвтэр дээр нь бичүүлээд өөрийн биеэр хүлээлгэж өгсөн гэх тайлбар буюу бичмэл баримтаар Эрээнээс Замын-Үүд хүртэл ачаа тээвэрлэдэг Ж.Бээс бор хайрцагтай эд зүйлийг М.А нь 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авсан, мөн өдрөө М.А нь Улаанбаатар хүрэх ачаа бараануудыг 4..-1.. У.. улсын дугаартай Volvo маркийн машинд ачиж жолооч Р.Нямдоржоор явуулсан, тухайн ачаа барааг Г.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр задалж хүлээн авагч нарт тараан хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогддог бөгөөд энэ үйл баримтын талаар талууд маргадаггүй.

 

Харин тухайн бор хайрцаг дотор 2 ширхэг скайнер байсан уу, И ТББ ТББ-ын өмч мөн үү, тээвэрлэлтийн явцад алга болсон уу, анхнаасаа байгаагүй юу, хариуцагч нар нь нэхэмжлэгчтэй ямар нэг эрхийн харилцаанд ороогүй, нэхэмжлэгчийн өмнө үүрэг үүсээгүй гэх асуудлаар талууд маргадаг бөгөөд шүүхээс талуудын хооронд ачаа тээвэрлэлтийн эрх зүйн харилцаа үүссэн, энэхүү харилцаа буюу гэрээ нь хуульд заасан хэлбэрээр байгуулагдсан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-т Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 386 дугаар зүйлийн 386.1 Ачаа тээвэрлэлтийн гэрээг дагалдах бичгийн хэлбэрээр байгуулна, 386.4 Дагалдах бичиггүй, түүнийг дутагдалтай үйлдсэн, эсхүл үрэгдүүлснээс үл хамааран энэ бүлгийн холбогдох заалт тээвэрлэлтийн гэрээний агуулга, хүчинтэй байх нөхцөлд нэгэн адил хамаарна, 387 дугаар зүйлийн 387.1 Дагалдах бичигт дараахь зүйлийг тусгасан байна, ...387.1.5 хүлээн авагчийн нэр, хаяг, 387.1.9 тээвэрлэлттэй холбогдсон зардал /тээврийн хөлс, нэмэлт зардал, гаалийн хураамж, гэрээ байгуулснаас ачааг хүргэх хүртэл гарах бусад зардал/ гэж тус тус зааснаас үзэхэд хэрэгт авагдсан ...Сүхээ, 93006100, 37ш Гэрэл, 99099795, 1ш, 30,000, 99118767, 26ш, 1,280,000, 99092157, 2ш гэх дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн болон эрх бүхий байгууллагын хуулбар үнэн тэмдэгээр баталгаажсан хуулбар бичмэл баримтаар, хариуцагч М.А, Р.Н, Г.Б нарын 2019 оны 01 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд ачаа бараа тээвэрлэсэн, хүргэсэн, хүлээж авсан гэх тайлбар, мэдүүлгээр нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд ачаа тээврийн гэрээ байгуулагджээ.

 

Нэхэмжлэгч талаас дээрх гэрээний тээвэрлүүлэгч тал нь өөрсдөө буюу И ТББ ТББ бөгөөд скайнер худалдан авч хилээр гарган явуулах үүргийг Өвөрмонгол иргэнд даалгасан гэж тодорхойлдог. Хариуцагч талаас ...скайнер худалдан авсан санхүүгийн анхан шатны баримт, Хятад улсад хэрхэн тээвэрлэх тухай хэлцэл, Өвөрмонгол иргэнд даалгасан гэх бичмэл баримтууд гарган нэхэмжлэгч тээвэрлэгч гэдгээ, скайнерын өмчлөгч гэдгээ, скайнер тээвэрлүүлсэн гэдгээ нотолж чадаагүй гэх тайлбарыг гаргадаг хэдий ч

- нэхэмжлэгч талын шүүх хуралдааны үед болон өмнө нь өгч байсан ...манай хүлээн авах скайнер алга болсон тул холбогдох газарт гомдол гаргахаар болсон. Эх баримт нь ачаатайгаа алга болсон тул скайнер худалдаж авсан талаарх санхүүгийн баримтыг ирүүлэхийг хүссэн, нөхөж үйлдсэн байх гэх тайлбар,

- шүүгчийн захирамжийн дагуу Прокуророос ирүүлсэн бичмэл баримтууд дахь гэрчээр асуугдсан Ж.Бийн ...Эрээн гарч Лизуан каргоны Өвөрмонголоос Улаанбаатар хот руу явах жижиг бор өнгийн хайрцагтай зүйл авсан,

- гэрчээр асуугдаж байсан Г.Бийн ...Мөнхжаргал ачаа бараа хүлээлцэх дэвтэр дээр байсан 99099795 утас руу залгаж ачаагаа ав гэж хэлсэн. Орой нь каргоны дэвтэр дээр бүртгэсэн 99099795 утастай ачаа гарч ирэхгүй болохоор нь М.А руу залгаж хэлсэн чинь би арын хэсэгт бор өнгийн хайрцагтай зүйл хийсэн гэсэн. Ачаа огт гарч ирээгүй,

- гэрчээр асуугдаж байсан М.А-ын...Гадуураа скочидсон 40-60 харьцаатай хайрцагтай зүйлийг Улаанбаатар хот руу ачуулна гэхээр нь би бүртгэж аваад ачааны хөлсийг хэнээс авах юм гэсэн чинь хотод авах хүнээс нь 30,000 төгрөг авчихаарай гэж хэлсэн,

- гэрчээр асуугдсан Ч.С-ийн Улаанбаатар хотод олон улсын шалгалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг И ТББд аж ахуйн ажилтнаар ажилладаг. Манай компани ажлын хэрэгцээнд зориулж 2 ширхэг скайнер хувийн эм бүхий ачааг БНХАУ-ын Бээжин хотоос Цэцэн гэх өвөрмонгол хүнээр дамжуулан 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр захиалж Уланбаатар хот руу каргогоор явуулахаар тохиролцсон. 2019 оны 11 дүгээр сарын 15-нд Замын-Үүдээс ачаа чинь ирлээ гэж залгасан, авахаар очиход барааг алга болгосон байсан. Хайрцаг дотор 2018 онд үйлдвэрлэсэн Fujitsu FI-7180 маркийн 2 ширхэг скайнер, HUATUO ZIA ZAO WAN нэртэй 10 ширхэг эм байсан гэх мэдүүлгүүд буюу тайлбарууд,

- Гадаад хэлний багш нарын чадавхийг дээшлүүлэх зорилгоор сургалт, семинар зохион байгуулах, төсөл, хөтөлбөр боловсруулах, ижил зорилготой байгууллагуудтай хамтран ажиллах үйл ажиллагааг эрхэлдэг гэх 000156475 дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

- ...99099795, 1ш, 30,000 гэх каргоны дэвтрийн тэмдэглэлийн хуулбар, 99099*75, 95157929 гэсэн дугаарын тэмдэглэгээ бүхий дөрвөлжин хайрцагтай зүйлийн гэрэл зураг, хятад хэлээр үйлдэгдсэн болон орчуулсан төлбөрийн баримтын хуулбар, энэ талаарх талуудын тайлбар, үйл баримтуудыг харьцуулан үзэхэд ...2 ширхэг скайнер тээвэрлүүлсэн, тээвэрлүүлэгч нь нэхэмжлэгч И ТББ ТББ, хүлээн авагч нь өөрөө гэх нэхэмжлэгчийн тайлбар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна гэж заасантай нийцсэн, нэхэмжлэгч тал баримт мэдээллийг үнэн зөв мэдээлсэн гэж дүгнээд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тогтоогдсон гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь тээвэрлүүлэгч болон ачаа хүлээн авагчийн хувьд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 390 дүгээр зүйлийн 390.2-т заасны дагуу алдагдсан ачааны үнийг буюу хохирлыг холбогдох тээвэрлэгчээс буюу хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Ачаа тээвэрлэлтийн гэрээг дагалдах бичгийн хэлбэрээр байгуулахаар хууль тогтоогч тодорхой заасан бөгөөд талуудын хооронд тээвэрлэлтийн гэрээг байгуулсан гэж дүгнэх нэг баримт бол тэдний тайлбарт дурдсан, мөн хэрэгт авагдсан ...Сүхээ, 93006100, 37ш Гэрэл, 99099795, 1ш, 30,000, 99118767, 26ш, 1,280,000, 99092157, 2ш гэх дэвтрийн хуулбар баримтаар зохигчийн хооронд үүссэн харилцаа тодорхойлогдоно. Хариуцагч буюу тээвэрлэгч нь нийтэд ачаа тээвэрлэхийг санал болгож байгаагийн хувьд тээвэрлэлтийн гэрээг заавал байгуулах үүрэгтэй ба дагалдах бичиггүй, дутагдалтай үйлдсэн нь гэрээний хүчин төгөлдөр байдалд үл нөлөөлөхөөр Иргэний хуулийн 381, 386.4-т тодорхой заасан байна.

Мөн хуулийн 396 дугаар зүйлийн 396.1 Нэг гэрээгээр хэд хэдэн тээвэрлэгч тээвэрлэлтийг дамжуулан гүйцэтгэхээр байвал тээвэрлэгч бүр тээвэрлэлтийн үүргийг бүхэлд нь хариуцах бөгөөд дамжуулан тээвэрлэхээр ачааг хүлээн авч байгаа тээвэрлэгч ачаа болон дагалдах бичгийг хүлээн авснаар гэрээний тал болно гэж заасны дагуу хариуцагч Г.Б, М.А, Р.Ннар ачаа тээвэрлэлтийн гэрээний талууд болох учиртай бөгөөд хариуцагч нарын нэхэмжлэгчтэй ямар нэг эрхийн харилцаа үүсээгүй, эрх үүрэг бий болоогүй гэх тайлбарууд хуулийн үндэслэлгүй болно.

 

Дээрх зүйлийн 396.2 Өмнөх тээвэрлэгчээс ачааг хүлээн авсан тээвэрлэгч түүнийг хүлээн авсан он, сар, өдрийг тэмдэглэж, гарын үсэг зурж баталгаажуулсан баримт бичгийг өмнөх тээвэрлэгчид өгөх үүрэгтэй бөгөөд дагалдах бичгийн 2 дахь хувь дээр өөрийн нэр, хаягийг заана, 396.3 Шаардлагатай тохиолдолд ачааг хүлээн авч байгаа тээвэрлэгч нь энэ хуулийн 388.2-т заасан тэмдэглэл болон ачаа хүлээн авсныг гэрчлэх тэмдэглэлийг дагалдах бичгийн 2 дахь хувь дээр тусгаж болно гэж зааснаас үзэхэд хэд хэдэн этгээд буюу хариуцагч Г.Б, М.А, Р.Ннар нэгээс нөгөөд тээвэрлэгчийн үүргийг шилжүүлэх, ачаа барааг хүлээлгэн өгөх, хүлээн авах шат дамжлагыг тухай бүр тодорхойлох, дагалдах бичигт өөрчлөлт оруулах зэргээр тээвэрлэгчийн үүргийг хуулиар тэдэнд оногдуулсан байна.

 

Хариуцагч нар нь ачаа барааг тээвэрлэхдээ хууль болон гэрээнд заасны дагуу дагалдах бичиг буюу гэрээ байгуулах, ачааны тоо ширхэг, чанар байдлын талаар тодорхой тусгах үүрэг хүлээсэн, тухайн үүргээ биелүүлээгүй нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй тул тээвэрлэлтийн явцад алга болсон Fujitsu FI-7180 маркийн 2 ширхэг скайнерийн үнийг төлөх буюу хохирлыг арилгах үүрэг хүлээнэ.

 

Харин М.А тухайн ачааг Р.Н-ийн машинд ачуулсан, Р.НГ.Бид хүлээлгэн өгсөн, Г.Б ачааг хүлээн авч буулгах үед буюу хүлээн авагч нарт тараахад тухайн ачаа байсан болох нь бичмэл баримтаар болон үйл явдлаар тогтоогдоогүй тул Г.Б, Р.Ннарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Хариуцагч М.А-ын...Ж.Бээс 1 ширхэг хайрцагтай зүйлийг аваад Нямдоржийн машинд ачсан гэх тайлбар, цагдаагийн байгууллагад гэрчээр мэдүүлэг өгч байсан, Эрээн хот, Замын-Үүдийн хооронд ачаа тээвэрлэдэг гэх Ж.Бийн ...Эрээн гарч Лизуан каргоны Өвөрмонголоос Улаанбаатар хот руу явах жижиг бор өнгийн хайрцагтай зүйл авсан, түүнийг М.Ад хүлээлгэж өгсөн, дэвтэр дээр нь тэмдэглэсэн гэх бичмэл баримт буюу тайлбараар бор өнгийн хайрцагтай эд зүйлийг Ж.Бээс М.Ад хүлээлгэж өгсөн үйл баримт нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 396 дугаар зүйлийн 396.5-д Ачаа алдагдсан, дутсан, гэмтсэн буюу хугацаа хэтэрснээс үүсэх гэм хорыг нөхөн төлүүлэх тухай шаардлагыг гагцхүү эхний болон эцсийн тээвэрлэгчид, эсхүл ачаа үрэгдүүлж, гэмтээсэн буюу хугацаа хэтрүүлсэн тээвэрлэгчид гаргаж болох бөгөөд нэг шаардлагыг хэд хэдэн тээвэрлэгчид гаргах эрхтэй гэж заасны дагуу тээвэрлэлтийн гэрээний үүргээс учирсан хохирлыг хариуцагч М.Ад холбогдуулсан нь үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг 15,898,000 төгрөг гэж тодорхойлсон бөгөөд ...скайнер алга болох үеийн зах зээлийн ханшаар үнэлсэн үнэлгээгээр хохирлоо нэхэмжилнэ гэж тайлбарладаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулгаас үзэхэд эд хөрөнгийн зөрчигдсөн сэргээлгэх буюу учруулсан хохирлыг арилгуулах, өөрөөр хэлбэл худалдан авсан 2 ширхэг скайнерын үнийг гаргуулахаар шүүхэд ханджээ.

 

Хэрэгт Ашид билгүүн ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар ...Скайнер /Fujitsu FI-7180/ 2 ширхэг нь 15,720,000 төгрөг гэсэн үнэлгээний баримт авагдсан байх бөгөөд шүүхээс томилогдсон шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн дүгнэлтэд ...2 ширхэг Fujitsu FI-7180 маркийн өнгөт скайнерийн зах зээлийн үнэлгээг 2019 оны 01 дүгээр сарын байдлаар 13,680,000 төгрөг, 2020 оны 10 сарын байдлаар 11,260,000 төгрөг гэж тодорхойлжээ. Нэхэмжлэгч тал нь тухайн 2 скайнерыг хэдэн төгрөгөөр худалдаж авснаа баримтаар тодорхойлж, тогтоож чадаагүй тул тухайн зөрчигдсөн эрхийг сэргээж буй цаг хугацаагаар тооцон шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 2 ширхэг скайнерын үнэ 11,260,000 төгрөгийг хариуцагч М.Аас гаргуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иймээс шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэж улмаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 15,898,000 төгрөгөөс үндэслэлгүй нэхэмжилсэн 4,638,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч М.Аас ачаа тээвэрлэлтийн гэрээний хохиролд 11,260,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И ТББ ТББ-д олгож, хариуцагч Г.Б, Р.Ннарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 386 дугаар зүйлийн 386.1, 393 дугаар зүйлийн 393.1, 396 дугаар зүйлийн 396.1-д зааснаар хариуцагч М.Аас 11,260,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И ТББ ТББ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,638,000 төгрөгийг болон хариуцагч Г.Б, Р.Ннарт холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237,440 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Аасулсын тэмдэгтийн хураамжид 195,110 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И ТББ ТББ-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ