Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 873

 

 

 

 

 

 

 

   

  2020            7              7                                           2020/ДШМ/873

 

О.О, Б.Б, У.С,

 Б.Ж, М.Э, Х.Ө нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Мягмаржав, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ганхөлөг,

шүүгдэгч О.О, түүний өмгөөлөгч О.Батболд,

шүүгдэгч Б.Б,

шүүгдэгч У.Сүх-Эрдэнийн өмгөөлөгч О.Оюунчимэг,

шүүгдэгч Б.Ж, М.Э нарын өмгөөлөгч Л.Батжаргал,

шүүгдэгч Х.Ө,  

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/990 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.О, түүний өмгөөлөгч О.Батболд, шүүгдэгч Б.Ж, М.Э, тэдний өмгөөлөгч Л.Батжаргал, шүүгдэгч У.Сүх-Эрдэнийн өмгөөлөгч О.Оюунчимэг, шүүгдэгч Х.Ө, Б.Б нарын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1905000000685 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

О.О,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, /РД:УП96080716/.

Б.Б,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 851 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн, /РД:УП00211553/.

У.С,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 851 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн, /РД:УИ97050439/.

Б.Ж,

М.Э,

Галт овгийн Хишигчулууны Х.Ө, 1998 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн Нарангийн 4 дүгээр гудамжны 67 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэгдэж байгаагүй, /РД:УШ98112815/.

 1. О.О нь:

1.1. У.Гончигсумлайтай бүлэглэж 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 4 дүгээр гудамжны 8 тоотод оршин суух иргэн Н.Нармандахын эзэмшлийн өвлийн байшингийн вакум цонхыг хөшин онгойлгож, хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтрэн орж LG маркийн 47 инчийн зурагт, ээмэг, бөгж, зүүлтийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 3.010.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.2. У.Гончигсумлайтай бүлэглэж 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Моносын 3 дугаар гудамжны 18 тоотод оршин суух иргэн И.Хүрэлбаатарын монгол гэр болон өвлийн сууцанд хууль бусаар нэвтрэн орж, 42 инчийн зурагт, унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.3. У.Гончигсумлайтай бүлэглэж 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр давтан үйлдлээр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Мал тууврын замын 7 дугаар гудамжны 10 тоотод оршин суух иргэн Л.Батбулганы гэрт хууль бусаар нэвтрэн орж, 43 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.4. У.Гончигсумлайтай бүлэглэж 2016 оны 1 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г гудамжны 549 тоотод оршин суух иргэн Б.Батзулын гэрт хууль бусаар нэвтрэн орж, Самсунг маркийн 47 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 480.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.5. У.Гончигсумлайтай бүлэглэж, 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Зүүн тасганы 6 дугаар гудамжны 67 тоотод оршин суух иргэн Б.Ерөөлтийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж хууль бусаар нэвтрэн орж, 14 инчийн Дэлл маркийн зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.6. У.Гончигсумлайтай бүлэглэж 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын В-13 дугаар гудамжны 37 тоотод оршин суух иргэн Г.Батцэнгэлийн эзэмшлийн өвлийн сууцны цонхыг түлхэж хууль бусаар нэвтрэн орж, хөөрөг, мөнгөн ээмэг, монетон ээмэг бөгж, 5 шил архи зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 904.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.7. У.Гончигсумлайтай бүлэглэж 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нуурын 5 дугаар гудамжны 43 тоотод суух иргэн Д.Мягмарсүрэнгийн эзэмшлийн өвлийн сууцны вакум цонхыг түлхэн онгойлгож, хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтрэн орж, 13 инчийн Делл маркийн зөөврийн компьютер, хар мөнгөн ээмэг, монетон бөгж 2 ширхэг, цагаан алтан ээмэг бөгжний хослол, алтны хольцтой ээмэг бөгжний хослол, үүргэвч, гартааман хөөрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 2.670.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.8. У.Гончигсумлай, Б.Саранчимэг нартай бүлэглэж 2016 оны 12 дугаар сарын 19-нөөс 2016 оны 12 дугаар сарын 25-ны хооронд Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 7 дугаар гудамжны 6А тоотод суух иргэн Ч.Пагамын эзэмшлийн өвлийн сууцны вакум цонхыг түлхэж хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтрэн орж, 32 инчийн Самсунг маркийн ЛСД зурагт, бэлэн 60.000 төгрөг, костюм, цамц, срочка, эрэгтэй өмд, эрэгтэй шорт зэрэг цүнхтэй хувцсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 755.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.9. Э.Б.Батзаяа, Б.Батбаатар, У.Гончигсумлай нартай бүлэглэж 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүрэг 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн Нарангийн 6 дугаар гудамжны 04 тоотод оршин суух иргэн Т.Ганболдын эзэмшлийн хүн байнга амьдрах орон байранд цонхоор нэвтрэн хууль бусаар орж, Самсунг маркийн 42 инчийн зурагт, 2 ширхэг гар утас, Асер брэндийн зөөврийн компьютер зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 1.180.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.10. У.Гончигсумлай, Б.Саранчимэг нартай бүлэглэж, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, ХГ-10 дугаар гудамжны 803А тоотод суух иргэн С.Батзаяагийн эзэмшлийн өвлийн сууцны хаалгыг онгойлгож, хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтрэн орж, Самсунг маркийн 43 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авч 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.11. М.Чинбат, Б.Батбаатар нартай бүлэглэж 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нуурын 3 дугаар гудамжны 25 тоотод суух иргэн Т.Батжаргалын эзэмшлийн өвлийн сууцны вакум цонхыг түлхэн онгойлгож, хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтрэн орж, 2.500 иен, 2800 хонгконг доллар, 50 евро, 30 долларын биет мөнгө, зэс аяга, виски 5 ширхэг, архи 1 шил, мөнгөн гинж, мөнгөн бүс, бугуйн утсан цаг, эмэгтэй эрэгтэй алтан бөгж, гоёлын ээмэг зүүлт, 3 ширхэг мөнгөн аяга зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 15.175.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.12. Д.Даваасамбуу, Б.Батбаатар, М.Чинбат нартай бүлэглэж 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд Нарангийн 9 дүгээр гудамжны 250 тоотод оршин суух иргэн Д.Батсайханы эзэмшлийн өвлийн сууцны вакум цонхыг түлхэж хууль бусаар нэвтрэн орж, Могул маркийн 32 инчийн зурагт, шаргал өнгийн орны даавуу зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 250.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.13. М.Чинбат, У.С нартай бүлэглэж 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр 2 дугаар дан байрны 11 тоот амины орон сууцанд оршин суух иргэн Э.Сандагдоржийн эзэмшлийн сууцны вакум цонхыг түлхэн хууль бусаар нэвтрэн орж, 52 инчийн ЭЛКО маркийн Сарт зурагт, ай мак маркийн иж бүрэн компьютер зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 2.720.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.14. Б.Бтэй бүлэглэж 2017 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороонд байрлах иргэн Б.Мөнхгэрэлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай ТҮЦ-нд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 907.600 төгрөгийн хохирол учруулсан,

1.15. Б.Бтэй бүлэглэж 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их Дарь-Эхийн 4 дүгээр гудамжны 203 тоотод оршин суух иргэн У.Билгүүний байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 812.400 төгрөгийн хохирол учруулсан,

1.16. Б.Б, У.С, М.Номин-Эрдэнэ нартай бүлэглэж 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хувьсгалчдын Г-15 дугаар гудамжны 224Б тоотод суух иргэн П.Сансар-Оюуны эзэмшлийн өвлийн сууцны цонхыг түлхэж онгойлгон хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтрэн орж, Делл маркийн суурин компьютер, Самсунг маркийн суурин компьютер зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 3.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.17. Б.Б, Б.Ж, М.Э, У.С нартай бүлэглэж 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дунд Дарь-Эхийн 30 дугаар гудамжны 1692 тоотод оршин суух иргэн П.Ариунбилэгийн өвлийн орон сууцны гал тогооны өрөөний цонхыг түлхэж хууль бусаар нэвтрэн орж, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 10.606.240 төгрөгийн хохирол учруулсан,

1.18. Б.Б, У.С нартай бүлэглэж 2017 оны 8 дугаар сарын 14- ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 40 дүгээр гудамжны 511 тоотод оршин суух иргэн Г.Мөнгөний байнга амьдрах зориулалттай орон байр болох байшинд хууль бусаар нэвтрэн орж, мөнгөн аяга 1 ширхэг, Чүнчигноров хөөрөг 1 ширхэг, хөнгөн цагаан хазаар 1 ширхэг, мөнгөн ээмэг, гинж, бугуйвч бөгжний хослол 1 ширхэг, мөнгөн яст мэлхий хэлбэртэй ээмэг 1 ширхэг, сурагч цүнх 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 2.107.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.19. Б.Б, У.С, М.Э, Б.Ж нартай бүлэглэж 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 13 дугаар гудамжны 1147 тоотод оршин суух иргэн С.Цэцгээгийн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 1.089.800 төгрөгийн хохирол учруулсан,

1.20. Б.Б, У.С нартай бүлэглэж 2017 оны 6 дугаар сарын 27-ны шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Өргөө амаржих газрын зүүн талд байрлах иргэн П.Баасанхоролын эзэмшлийн ТҮЦ-ний ханыг цөмлөж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 609.547 төгрөгийн хохирол учруулсан,

1.21. Б.Б, У.С нартай бүлэглэж 2017 оны 5 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Арслантай гүүрний баруун талд байрлах иргэн Д.Чанцалдуламын эзэмшлийн ТҮЦ-ний зүүн талын ханыг эвдэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 1.200.060 төгрөгийн хохирол учруулсан,

1.22. Б.Б, У.С нартай бүлэглэж 2017 оны 4 дүгээр сарын 27- ноос 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 45 дугаар байрны урд талд байрлах хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай иргэн М.Мөнх-Эрдэний эзэмшлийн ТҮЦ-ний ханыг цөмлөж, хууль бусаар нэвтрэн орж, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 2.592.000 төгрөгийн хохирол учруулж, бусдад нийт 52.967.647 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулсан,

2. Б.Б нь:

2.1. 2016 оны 5 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 11 дүгээр байрны ард байрлах иргэн С.Мөнхтамгын эзэмшлийн ТҮЦ-ний ханыг зүсэн цөмлөж, орон байр агуулах саванд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 460.080 төгрөгийн хохирол учруулсан,

2.2. О.О, Б.Ж, М.Э, У.С нартай бүлэглэж 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дунд Дарь-Эхийн 30 дугаар гудамжны 1692 тоотод оршин суух иргэн П.Ариунбилэгийн өвлийн орон сууцны гал тогооны өрөөний цонхыг түлхэж хууль бусаар нэвтрэн орж, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 10.606.240 төгрөгийн хохирол учруулсан,

2.3. У.С, Х.Ө нартай бүлэглэж 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн А.Бердимуратын эзэмшлийн ТҮЦ-ний ханыг цөмлөж хууль бусаар нэвтрэн орж, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 402.680 төгрөгийн хохирол учруулсан,

2.4. О.О, У.С нартай бүлэглэж 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн 40 дүгээр гудамжны 511 тоотод оршин суух иргэн Г.Мөнгөний байнга амьдрах зориулалттай орон байр болох байшинд хууль бусаар нэвтрэн орж, мөнгөн аяга 1 ширхэг, Чүнчигноров хөөрөг 1 ширхэг, хөнгөн цагаан хазаар 1 ширхэг, мөнгөн ээмэг, гинж, бугуйвч бөгжний хослол 1 ширхэг, мөнгөн яст мэлхий хэлбэртэй ээмэг 1 ширхэг, сурагч цүнх 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 2.107.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.5. О.О, У.С, М.Э, Б.Ж нартай бүлэглэж 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 13 дугаар гудамжны 1147 тоотод оршин суух иргэн С.Цэцгээгийн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 1.089.800 төгрөгийн хохирол учруулсан,

2.6. О.О, У.С нартай бүлэглэж 2017 оны 6 дугаар сарын 27-ны шөнө Сүхбаатарын дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Өргөө амаржих газрын зүүн талд байрлах иргэн П.Баасанхоролын эзэмшлийн ТҮЦ-ний ханыг цөмлөж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 609.547 төгрөгийн хохирол учруулсан,

2.7. О.О, У.С нартай бүлэглэж 2017 оны 5 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Арслантай гүүрний баруун талд байрлах иргэн Д.Чанцалдуламын эзэмшлийн ТҮЦ-ний цэгийн зүүн талын ханыг эвдэж хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 1.200.060 төгрөгийн хохирол учруулсан,

2.8. О.О, У.С нартай бүлэглэж 2017 оны 4 дүгээр сарны 27-ноос 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 45 дугаар байрны урд талд байрлах хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай иргэн М.Мөнх-Эрдэнийн эзэмшлийн ТҮЦ-ний ханыг цөмлөж хууль бусаар нэвтрэн орж, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 2.592.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.9. О.Отай бүлэглэж 2017 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их Дарь-Эхийн 4 дүгээр гудамжны 203 тоотод оршин суух иргэн У.Билгүүний байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 812.400 төгрөгийн хохирол учруулж, бусдад нийт 19.879.807 төгрөгийн хохирол учруулсан,

3. У.С нь:

3.1. О.О, Б.Ж, М.Э нартай бүлэглэж 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дунд Дарь-Эхийн 30 дугаар гудамжны 1692 тоотод оршин суух иргэн П.Ариунбилэгийн өвлийн орон сууцны гал тогооны өрөөний цонхыг түлхэж, хууль бусаар нэвтрэн орж, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 10.606.240 төгрөгийн хохирол учруулсан,

3.2. Б.Б, Х.Ө нартай бүлэглэж 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн А.Бердимуратын эзэмшлийн ТҮЦ-ний ханыг цөмлөж, хууль бусаар нэвтрэн орж, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 402.680 төгрөгийн хохирол учруулсан,

3.3. О.О, Б.Б нартай бүлэглэж 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 40 дүгээр гудамжны 511 тоотод оршин суух иргэн Г.Мөнгөний хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшинд хууль бусаар нэвтрэн орж, мөнгөн аяга 1 ширхэг, Чүнчигноров хөөрөг 1 ширхэг, хөнгөн цагаан хазаар 1 ширхэг, мөнгөн ээмэг, гинж, бугуйвч бөгжний хослол 1 ширхэг, мөнгөн яст мэлхий хэлбэртэй ээмэг 1 ширхэг, сурагч цүнх 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 2.107.000 төгрөгийн хохирол учруулсан,

3.4. О.О, Б.Б, М.Э, Б.Ж нартай бүлэглэж 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 13 дугаар гудамжны 1147 тоотод оршин суух иргэн С.Цэцгээгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 1.089.800 төгрөгийн хохирол учруулсан,

3.5. О.О, Б.Б нартай бүлэглэж 2017 оны 6 дугаар сарын 27-ны шөнө Сүхбаатарын дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Өргөө амаржих газрын зүүн талд байрлах иргэн П.Баасанхоролын эзэмшлийн ТҮЦ-ний ханыг цөмлөж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 609.547 төгрөгийн хохирол учруулсан,

3.6. О.О, Б.Б нартай бүлэглэж 2017 оны 5 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Арслантай гүүрний баруун талд байрлах иргэн Д.Чанцалдуламын эзэмшлийн ТҮЦ-ний зүүн талын ханыг эвдэж хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 1.200.060 төгрөгийн хохирол учруулсан,

3.7. О.О, Б.Б нартай бүлэглэж 2017 оны 4 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 45 дугаар байрны урд талд байрлах хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай иргэн М.Мөнх-Эрдэний эзэмшлийн ТҮЦ-ний ханыг цөмлөж хууль бусаар нэвтрэн орж, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 2.592.000 төгрөгийн хохирол учруулж, бусдад нийт 18.607.327 төгрөгийн хохирол учруулсан,

4. Жаргалсайхан нь:

4.1. О.О, М.Э, У.С нартай бүлэглэж 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дунд Дарь-Эхийн 30 дугаар гудамжны 1692 тоотод оршин суух иргэн П.Ариунбилэгийн өвлийн орон сууцны гал тогооны өрөөний цонхыг түлхэж, хууль бусаар нэвтрэн орж, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 10.606.240 төгрөгийн хохирол учруулсан,

4.2. О.О, Б.Б, У.С, М.Э нартай бүлэглэж 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 13 дугаар гудамжны 1147 тоотод оршин суух иргэн С.Цэцгээгийн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 1.089.800 төгрөгийн хохирол учруулж, бусдад нийт 11.696.040 төгрөгийн хохирол учруулсан,

5. М.Э нь:

5.1. О.О, Б.Ж, У.С нартай бүлэглэж 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дунд Дарь-Эхийн 30 дугаар гудамжны 1692 тоотод оршин суух иргэн П.Ариунбилэгийн өвлийн орон сууцны гал тогооны өрөөний цонхыг түлхэж, хууль бусаар нэвтрэн орж, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 10.606.240 төгрөгийн хохирол учруулсан,

5.2. О.О, Б.Б, У.С Б.Ж нартай бүлэглэж 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 13 дугаар гудамжны 1147 тоотод оршин суух иргэн С.Цэцгээгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 1.089.800 төгрөгийн хохирол учруулж, бусдад нийт 11.696.040 төгрөгийн хохирол учруулсан,

6. Х.Ө нь Б.Б, У.С нартай бүлэглэж 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн А.Бердимуратын эзэмшлийн ТҮЦ-ний ханыг цөмлөж хууль бусаар нэвтрэн орж, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 402.680 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: О.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад тус тус зааснаар, Б.Б, У.С, Х.Ө нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус зааснаар, Б.Ж, М.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Чоно овогт Оюунцэцэгийн О.Оыг “Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Угалзат овогт Батдаваагийн Б.Б, Шаавай овогт Уранцэцэгийн Сүх- Эрдэнэ, Галт овогт Хишигчулууны Х.Ө нарыг “Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Боржигон овогт Болд-Эрдэнийн Жаргалсайхан, Боржигон овогт Майцогтын М.Э нарыг “Орон байр, агуулах саванд тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн нэвтэрч, бусдын эд хөрөнгийг урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад тус тус зааснаар шүүгдэгч О.От 6 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус зааснаар шүүгдэгч Б.Бд 4 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч У.Сд 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус зааснаар шүүгдэгч Х.Өод 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж, М.Э нарт тус бүр эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан О.От Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 8 жилийн хугацаагаар, Б.Бд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 851 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 10 сар 25 хоногийн хугацаагаар хорих ялыг, энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 7 жил 10 сар 25 хоногийн хугацаагаар, У.Сд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 851 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялд, энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 7 жил 6 сар 10 хоногийн хугацаагаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, О.От оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг, Б.Бд оногдуулсан 7 жил 10 сар 25 хоногийн хугацаагаар хорих ялыг, У.Сд оногдуулсан 7 жил 6 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг, Б.Ж, М.Э нарт тус бүр оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг, Х.Өод оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар, О.Оыг цагдан хорьсон 759 хоногийг, Б.Бг цагдан хорьсон 105 хоногийг, У.Сүх-Эрдэнийг цагдан хорьсон 111 хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцож, О.От авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, Б.Ж, М.Э, Х.Ө нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч, хохирогч Ч.Пагам, Л.Батбулган, Э.Сандагдорж, Б.Батзул, Б.Ерөөлт, Г.Батцэнгэл нар нь эд зүйлээ буцаан авсан, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хохирогч П.Сансар-Оюун нь ялтан М.Номин-Эрдэнээс 800.000 төгрөг хүлээн авсан, О.О нь хохирогч Н.Нармандахад 660.000 төгрөг, хохирогч Т.Ганболдод 295.000 төгрөг, хохирогч И.Хүрэлбаатарт 300.000 төгрөг, хохирогч Б.Батзулд 480.000 төгрөг, хохирогч Г.Батцэнгэлд 904.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч П.Сүхбаатарт 130.000 төгрөг, хохирогч Б.Мөнхгэрэлд 231.400, хохирогч П.Сансар-Оюунд 800.000 төгрөг, хохирогч С.Цэцгээд 217.960 төгрөг, Б.Ж, М.Э нар нь хохирогч П.Ариунбилэгт 2.121.248 төгрөг, хохирогч С.Цэцгээд 217.960 төгрөг, Х.Ө нь хохирогч А.Бердимуратад 134.226 төгрөг тус тус нөхөн төлсөн, Б.Ж, М.Э, Х.Ө нар урьд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 851 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Бгээс 231.400 төгрөг гаргуулж хохирогч Б.Мөнхгэрэлд, 800.000 төгрөг гаргуулж хохирогч П.Сансар-Оюунд олгох, шүүгдэгч У.Сэс 800.000 төгрөг гаргуулж хохирогч П.Сансар-Оюунд олгох, ялтан М.Чинбат, Б.Батбаатар нараас тус бүр 5.058.333 төгрөг гаргуулж хохирогч Т.Батжаргалд олгохоор тус тус тогтоосон, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар О.Оаас 1.175.000 төгрөг гаргуулж хохирогч Н.Нармандахад, 221.250 төгрөг гаргуулж хохирогч Т.Ганболдод, 62.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Батсайханд, 366.666 төгрөг гаргуулж хохирогч С.Батзаяад, 1.335.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Мягмарсүрэнд, 5.058.333 төгрөг гаргуулж хохирогч Т.Батжаргалд, 2.121.248 төгрөг гаргуулж хохирогч П.Ариунбилэгт, 134.226 төгрөг гаргуулж хохирогч А.Бердимуратад, 702.333 төгрөг гаргуулж хохирогч Г.Мөнгөнд, 406.200 төгрөг гаргуулж хохирогч У.Билгүүнд, 400.020 төгрөг гаргуулж хохирогч П.Чанцалдуламд, 864.000 төгрөг гаргуулж хохирогч М.Мөнх-Эрдэнэд, 43.333 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч А.Баттүшигт, 133.333 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Ганхүүд, Б.Бгээс 2.121.248 төгрөг гаргуулж хохирогч П.Ариунбилэгт, 134.226 төгрөг гаргуулж хохирогч А.Бердимуратад, 460.080 төгрөг гаргуулж хохирогч С.Мөнхтамгад, 702.333 төгрөг гаргуулж хохирогч Г.Мөнгөнд, 217.960 төгрөг гаргуулж хохирогч С.Цэцгээд, 406.200 төгрөг гаргуулж хохирогч У.Билгүүнд, 203.182 төгрөг гаргуулж хохирогч П.Баасанхоролд, 400.020 төгрөг гаргуулж хохирогч П.Чанцалдуламд, 864.000 төгрөг гаргуулж хохирогч М.Мөнх-Эрдэнэд, У.Сэс 2.121.248 төгрөг гаргуулж хохирогч П.Ариунбилэгт, 134.226 төгрөг гаргуулж хохирогч А.Бердимуратад, 702.333 төгрөг гаргуулж хохирогч Г.Мөнгөнд, 217.960 төгрөг гаргуулж хохирогч С.Цэцгээд, 203.182 төгрөг гаргуулж хохирогч П.Баасанхоролд, 400.020 төгрөг гаргуулж хохирогч П.Чанцалдуламд, 864.000 төгрөг гаргуулж хохирогч М.Мөнх-Эрдэнэд, 133.333 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Ганхүүд тус тус олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.Оын өмгөөлөгч О.Батболдын тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч болоод шүүгдэгч нар нь гэм буруугийн тухайд маргаагүй бөгөөд гагцхүү шүүхээс ял оногдуулахдаа хуулийг буруу хэрэглэсэн түүнчлэн Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд заасан энэрэнгүй ёсны болоод хүнлэг ёсны зарчмын алдагдуулсан шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Учир нь Монгол Улсын 2017 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан ял оногдуулсан бөгөөд О.Оын эхний үйлдэл нь 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс хулгайн гэмт хэрэг үйлдсэнээр эхэлдэг бөгөөд энэхүү үйлдлүүдээ 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан. Улмаар энэхүү шийтгэх тогтоол гарахаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 23, 30-ны өдөр тус тус хулгайн гэмт хэрэг үйлдсэн. Мөн 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хэрэг үйлдсэн бөгөөд 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоол гарахын өмнө буюу хойно гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хамгийн сүүлийн гэмт хэрэг нь 2017 оны 10 дугаар сарын 1-ний өдөр үйлдэгдсэн байдаг. Анхан шатны шүүх хууль хэрэглэхдээ 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр дагаж мөрдөгдсөн эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд хуульчлан заахдаа эсхүл гэж ялгамжтай ойлгон хэрэглэхээр заасан байхад О.От холбогдох хэргийн 2 талд зэрэг хэрэглэсэн.

Түүнчлэн 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоол нь О.Оаас өөрөөс нь шалтгаалахгүй нөхцөл байдлын улмаас тухайн цаг үедээ эрх зүйн үр дагавар, үр нөлөөгөө үзүүлж чадаагүй бөгөөд 2017 оны шинэчлэн найруулсан эрүүгийн хуульд ялтай байдал гэх ойлголт зохицуулагдаагүй ба тусгалаа олоогүй байхад өмнөх хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийг буцаан хэрэглэсэн байна. Өөрөөр хэлбэл шүүх О.От ял оногдуулахдаа 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг сэргээн эрх зүйн үр дагавар шинээр тооцож бий болгосон нь хууль бус шинжтэй байна. ...

 ...Шүүгдэгчийн эрх зүйн байдалд үзүүлэх хуулийн нөлөөллийг тодорхойлохдоо тухайн хэрэглэх гэж буй эрүүгийн хуульд заасан шүүгдэгчид оногдуулсан ялыг багасган хэрэглэх журмыг хөнгөрүүлсэн бүхий л нөхцөл байдлыг хамтатган нэг удаа дүгнэх байдлаар тооцсоны эцэст гэмт хэрэг үйлдэх үед үйлчилж байсан болон түүний дараа хүчин төгөлдөр болж мөрдөгдсөн Эрүүгийн хууль үйлчилснээр бий болох шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлсөн нөхцөл байдлыг харьцуулан хэрэглэдэг. Харин шүүгдэгчид шинэ, хуучин Эрүүгийн хуулийн хэм хэмжээг хольж хэрэглэх нь хууль буцаан хэрэглэх ойлголтыг гажуудуулах бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм.

Тиймээс тус шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4, 39.7, 39.8 дугаар зүйлд заасан алдааг 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу тус тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын О.От холбогдох хэсэгт өөрчлөлт оруулан 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг хүчингүй болгож өгөхийг хүсье.

О.Оын 22 үйлдэлд нь оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх тухайд: О.О нь эрх зүйн байдлын хувьд Үндсэн хуулиар хүлээсэн иргэний үндсэн үүрэг болох цэргийн жинхэнэ албыг онц хаасан, хугацаанаас өмнө халагдсан, хохирол төлбөрөө төлж барагдуулсан, барагдуулж байгаа, түүнийгээ илэрхийлж байгаа. Гол нь хэрэгт шалгагдаж байх хугацаандаа цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсанаас бусад гадуур байх үедээ өөрийн шударга хөдөлмөрөөр хөлс авч хохирол төлбөрөө барагдуулж байсан болно. Шүүхээр хэргээ шийдүүлэх үед засрал хүмүүжил олсноо харуулж хувийн хэвшлийн байгууллагад ажил хөдөлмөр эрхэлж байсан. Хамт шийтгүүлсэн хүмүүсээ бодвол хохирол төлбөрөө төлж барагдуулж байсан зэрэг хувийн байдал нь ялыг хөнгөрүүлэх хангалттай үндэслэл болно. 2016 оноос хойш 2020 он хүртэлх хугацаанд хуулийн үр нөлөөг хангалттай бие сэтгэлээрээ мэдэрсэн болно. ...” гэв.

Шүүгдэгч У.Сүх-Эрдэнийн өмгөөлөгч О.Оюунчимэг тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус зааснаар шүүгдэгч У.Сд 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оноож Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 851 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялд, энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.4 дэх заалтад тус тус зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 7 жил 6 сар 10 хоногийн хугацаагаар тогтоож энэхүү ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

У.С нь тухайн үедээ анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Үйлдсэн хэргийнхээ гэм бурууг сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа, үйлдсэн хэргийнхээ гэм буруу, хор уршгийг ойлгож, хохирол төлөхдөө анхааран хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж, хорих газар очоод ажил хөдөлмөр эрхэлж хохирлоо төлнө гэж илэрхийлж байгаа.

У.Сүх- Эрдэнэ нь бүтэн өнчин, 75-80 насны өвөө, эмээ нартайгаа хамт амьдардаг, хэрэг үйлдэх үедээ найзуудын хамт дарвиж, засрал хүмүүжил олоогүй үедээ гэмт хэрэг үйлдсэн байна.

Шүүгдэгч У.С засрал хүмүүжлийг сайн олж байгаа, хорих газарт ажил хийж, өөрийнхөө боловсрол, мэдлэгт анхаарч байгаа, ар гэрийн байдал хүнд, гэм буруугаа хэзээ ч хүлээн зөвшөөрдөг зэрэг байдлуудыг харгалзан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/990 тоот шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг 2 жил болгон өөрчилж нийт эдлэх ялын хэмжээг багасгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Ж, М.Э нарын өмгөөлөгч Л.Батжаргал тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Б.Ж, М.Э болон өмгөөлөгч миний зүгээс хэргийн үйл баримт болон прокуророос ялласан хэргийн зүйлчлэлийн талаар маргах зүйлгүй бөгөөд гагцхүү анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх үүднээс давж заалдах гомдол гаргаж байгаа болно.

Учир нь, миний үйлчлүүлэгч Б.Ж, М.Э нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн гэмт хэргийн талаар хэрэг бүртгэлт мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үнэн зөв тогтвортой мэдүүлдэг ба хийсэн үйлдэлдээ маргадаггүй бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа төлж барагдуулсан буюу бусдад төлөх төлбөргүй болно.

...Шүүгдэгч М.Э нь эцэг, эх, эгч, дүү нарын хамт амьдардаг ба эцэг С.Майцогт нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн А/68 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон 0083945 дугаартай актаар 368 гэмтлийн улмаас бугуй ба сарвуу тайрагдах, АМП ПРЕДПЛНЧ хавсарсан үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувиар хугацаагүйгээр алдсан, эх Б.Батдулам нь Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын өрөнхий газрын даргын 2016 оны тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон 0175109 дугаартай актаар J44 Уушгины архаг бөглөрөлт, 183 хавсарсан ердийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан болохыг тогтоосон бөгөөд 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 24 сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн байдаг бөгөөд Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн А/69/48 дугаар хамтарсан тушаалын тавдугаар хавсралтаар баталсан Байнгын асаргаа шаардлагатай иргэний 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 20/50 дугаартай тодорхойлолтоор 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 12 сарын хугацаагаар Байнгын асаргаа шаардлагатай хугацаагаар сунгасан байдаг.

Шүүгдэгч Б.Ж нь эх, эхнэр, нэг нас гурван сартай хүүхдийн хамт амьдардаг бөгөөд эх Б.Батдолгор нь Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон 0322884 дугаартай актаар G56.3 шууны мэдрэлийн эмгэг ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 60 хувиар тус тус алдсан болохыг тогтоосон байдаг бөгөөд түүний эхнэр С.Оюун-Эрдэнэ нь Эм зүйн шинжлэн ухааны их сургуулийн Эм зүйчийн ангид суралцдаг болно.

Дээрх байдлуудаас үзэхэд шүүгдэгч нарын эцэг, эх нь хөдөлмөрийн чадвараа тодорхой хувиар алдсан бөгөөд ажил хөдөлмөр эрхэлж орлого олох боломжгүй нөхцөл байдал харагддаг бөгөөд шүүгдэгч Б.Ж, М.Э нар нь ажил хөдөлмөр эрхэлж ар гэр болон бага насны хүүхэд болон дүү нараа тэжээн тэтгэж, гэр орныхоо амьжиргааг залгуулдаг байсан юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, ...илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх,” гэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх талаар хуульчилсан байна.

Дээрх заалт нь шүүхэд эрх олгосон заалт бөгөөд үүрэг болгосон заалт биш болохыг өмгөөлөгчийн зүгээс ойлгож байгаа хэдий ч миний үйлчлүүлэгч Б.Ж, М.Э нарыг заавал нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж үзэж байна.

Хэдийгээр үүрэг болгосон заалт биш ч гэсэн давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Б.Ж, М.Э нарын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, тэдний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хуульд заасан хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэж шийдвэрлэх нь хууль зүйн хувьд харшлах зүйлгүй юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэжээ.

Анхан шатны шүүхээс Б.Ж, М.Э нарт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчлөх нь дээр дурдсан шударга ёсны зарчимтай нийцнэ гэж үзэж байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 990 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн шүүгдэгч М.Э, Б.Ж нарт холбогдох хэсэгт зохих өөрчлөлт оруулан хуульд заасан хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Ж тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие эх, эхнэр болон ой 3 сартай хүүгийн хамт ам бүл дөрвүүлээ амьдардаг. Ээж Батдолгор нь ажил эрхлэх боломжгүй группд байдаг ба эхнэр Оюун-Эрдэнэ нь мөн адил оюутан ба ой 3 сартай хүүгээ харан гэртээ суудаг учраас миний бие Жаргалсайхан нь Цэвэр-Ундрага ХХК-д борлуулагчийн ажил эрхэлж 1.200.000 төгрөгийн цалинтайгаар ар гэрийнхээ амьжиргааг залгуулан авч явдаг байсан билээ. Мөрдөн байцаалт болон прокурор шүүхийн шатанд анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч үнэн шударгаар мэдүүлсэн мөн хохирогчийн гомдол саналгүй болгосон. Иймд анх удаа гэмт хэрэгт холбогдсон болон үйлдэл оролцоо, ар гэрийн байдлыг харгалзан үзэж 2 жилийн хорих ялыг минь тэнсэн харгалзаж өгнө үү. ...” гэв.  

Шүүгдэгч М.Э тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2017 оны 6 дугаар сард уг хэрэгт холбогдон гэм буруугаа хүлээж хийсэн үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Улмаар тус хэргийн хохирогч нартай биечлэн уулзаж хийсэн үйлдэлдээ харамсаж байгаагаа илэрхийлж гүнээ хүлцэл өчиж сэтгэл санаа болон мөнгөн дүнтэй хохирол гомдлыг бүрэн барагдуулсан. Мөн М.Э миний бие урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болно. Би эцэг эх, бага насны 2 дүүгийн хамт амьдардаг. Аав ээж хоёр маань хөдөлмөрийн чадваргүй группд байдаг ба ээж маань хэвтрийн дэглэм сахидаг. Улсаас сард олгодог мөнгө нь амьжиргаа залгуулахад хүрэлцдэггүй. Миний хувьд сургуулиа орхин 2019 оны 3 дугаар сараас Ариг интернешнл компанид бэлтгэгчээр ажиллаж хичээнгүй байдлаараа үнэлэгдэж өсөн дэвшиж тогооч мэргэжлээр тогтвор суурьшилтай ажиллаж байсан бөгөөд миний авсан цалингийн зээлийг ар гэрийнхэн маань төлөх боломж бололцоо байхгүй. Ийм учраас дээрх нөхцөлүүдийг минь харгалзан үзэж боломж олгож тэнсэн харгалзаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Х.Ө тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмнө нь ял шийтгүүлж байгаагүй, амьдралын боломж муу, ээж Г.Отгон нь мэдрэлийн гаралтай цус харвалт, саажилт өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан, байнгын эмнэлгийн хяналтад олон жил бусдын асрамжид, аав тэтгэвэрт байдаг.

Би үйлдсэн гэмт хэргийнхээ улмаас учруулсан 134.226 төгрөгийг хохирогчид бүрэн төлж барагдуулсан. Энэхүү үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа гүнээ ухамсарлан, өнөөдрийг хүртэл харамсаж байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж надад оногдуулсан 1 жилийн хорих ялыг хөнгөрүүлж, тэнсэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч О.О тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх нь хэргийг эцэслэн шийдэхдээ хэт нэг талыг буюу яллах талыг барьсан нь хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдлийн оролцоог ялгаж салгаагүй, шүүгдэгч нар хэрэгт ямар оролцоотойг нь харж, ялгамжтай оногдуулаагүй гэж үзэж байна.

....Анхан шатны шүүх хавтаст хэргийн материалтай бүрэн гүйцэт танилцаагүйн улмаас цагдан хоригдсон хоног дутуу бодогдож, мөн миний хохирол гомдлын төлсөн, төлөөгүй, төлөх хохирлын тооцоог дутуу, буруу гаргасан.

Мөн ял оногдуулахдаа зөвхөн хүндрүүлэх нөхцөл байдлыг л авч ял оногдуулсан. Хөнгөрүүлэх нөхцөл байдлыг авч үзээгүйн улмаас өнөөдөр миний эрх зүйн байдал дордоход хүрээд байна. Миний хувьд гэм буруугийн тал дээр ямар ч маргаангүйгээр хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч хохирол гомдлоо барагдуулж байгаа, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаагүй.

...Анхан шатны шүүх дээр өмгөөлөгчийн минь гаргасан нэг шийтгэх тогтоолоор ял оногдуулах саналыг нь хянаж, шалгаж, хэрэглэх боломжтой бол надад хэрэглэж эрх зүйн байдлыг минь дээрдүүлж өгнө үү. ...миний хувьд өмгөөлөгчийнхөө гаргасан саналыг бүрэн дэмжиж санал нэг байна. Эрхэм хүндэт шүүгч та бүхэн миний гаргасан гомдлыг хянаж хэргийг минь нэг талаас биш, олон талаас нь харж миний гаргасан нөхцөл байдал болон хувийн байдлыг минь харгалзан үзэж надад оногдуулсан 8 жилийн ялыг минь хөнгөрүүлж өгөөч гэж хичээнгүйлэн хүсэж байна. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хавтас хэргийг бүхэлд нь шинжлэн судалж үзээгүйн дээр ял эдэлсэн хоног болон цагдан хоригдсон хоногийг санаатайгаар буруу шүүж шийтгэх тогтоол үйлдсэн байна.

...миний бие нийт 344 хоног шинээр илэрсэн, сая шүүхээр орсон 9 үйлдэл дээр цагдан хоригдсон. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 851 дүгээр шийтгэх тогтоолоор шийтгүүлсэн 6 жилийн ялаас 1 жил 4 сар 28 хоногийг биеэр эдэлсэн. ...мөн хорих анги болон цагдан хорих ангиас ялын тайлан авчруулаагүй прокурор, шүүгч нар буруу дүгнэсэн.

...миний бие үргэлжилсэн үйлдлээр шүүхээр 2 дахь удаагаа ороод байна. Одоо надад Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст О.О, У.С, Х.Ө, Б.Ж, М.Э нартай бүлэглэн үйлдсэн 201725011608, 201725012265, 201725012206, 1706028462336, 1706001792335 гэх хэргүүдэд яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа. У.С бид хоёрын хувьд одоо хэргээ нэгтгэж шийдүүлэхгүй бол 3 дахь удаагаа үргэлжилсэн үйлдлээр шүүхээр орж гурван өөр шийтгэх тогтоолтой болж эрх зүйн байдал минь нэн дордох гээд байна. Бусад шүүгдэгч нарын хувьд ч бас мөн адил хэргээ нэг мөр шийдүүлэхгүй бол эрх зүйн байдал нь дордох гээд байна.

Иймд эрхэм шүүх бүрэлдэхүүн та бүхэн энэ хүмүүсийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 990 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Ганхөлөг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Шийтгэх тогтоолоор шүүгдэгч нарт оногдуулсан ял нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэж байна. Иймд шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

1. О.О нь У.Гончигсумлайтай бүлэглэж 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 4 дүгээр гудамжны 8 тоотод оршин суух иргэн Н.Нармандахын эзэмшлийн өвлийн байшингийн вакум цонхыг хөшин онгойлгож, хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтрэн орж LG маркийн 47 инчийн зурагт, ээмэг, бөгж, зүүлтийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 3.010.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Н.Нармандахын “...Коридорт нэг куртка унасан байхаар нь гайхаад цаашаа орсон чинь гал тогооны вакум цонх онгорхой байхаар нь хулгай орсон байна гэж үзээд цагдаад дуудлага өгсөн. ...” /1хх 103/,  

сэжигтэн Б.Батзаяагийн “...О.О, Гончигсумлай бид гурав Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн гудамжаар явж байгаад 4-8 тоот гэх айлыг Гончигсумлай түрүүлж хараад тэр айл руу Гончигсумлай баруун талд нь байсан теньтэй цонхоор орсон. ...” /1хх 126/,

сэжигтэн У.Гончигсумлайгийн “...LG маркийн зурагтыг нь аваад орсон цонхоороо буцаж гараад гаднаас такси авчраад зурагтаа аваад 1 дүгээр хорооллын 32-ын тэнд байдаг ломбарданд зарсан. ...Батзаяа, О.О бид гурав хамт явсан. ...” /1хх 130/,

шүүгдэгч О.Оын “...Гончигсумлай би ийшээ оръё гэхэд нь би хулгай хийж яах гээд байгаа юм бэ, би мөрдөн байцаалтын шатанд Чинбаттай шалгагдаж байгаа гэхэд Гончигсумлай за, за би тэгвэл гудамжны захад зогсож бай гээд би гудамжны үзүүрт очих гээд явж байгаад эргээд хартал Гончигсумлай хашаа давж байсан. ...” /1хх 135/,

хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1хх 89/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1 хх 90-94/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /1 хх 100/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх 101/, эд зүйлийн үнэлгээ /1хх 108/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 01/028 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх 110/,

2. Б.Батзаяа, Б.Батбаатар, У.Гончигсумлай нартай бүлэглэж 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүрэг 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн Нарангийн 6 дугаар гудамжны 04 тоотод оршин суух иргэн Т.Ганболдын эзэмшлийн хүн байнга амьдрах орон байранд цонхоор нэвтрэн хууль бусаар орж, Самсунг маркийн 42 инчийн зурагт, 2 ширхэг гар утас, Асер брэндийн зөөврийн компьютер зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 1.180.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Т.Ганболдын “...тэгээд манай цонхоор хулгай орж эд зүйлээ алдсанаа мэдээд цагдаад дуудлага өгөхөд цагдаа нар ирж үзээд өргөдлөө өгөөрэй гэж хэлсэний дагуу цагдаад өргөдөл гаргасан юм. ...” /1 хх 143/,

сэжигтэн Б.Батзаяагийн “...Гончигсумлай, О.О, Батбаатар 3 нөгөө айл руу ороод гараад ирсэн бололтой гудамжны үзүүрт 42 инчийн гэмээр том хар LCD зурагт газар тавьчихсан, цүнхтэй нөүтбүүк нэг нь барьчихсан зогсож байсан. ...” /1хх 161-162/,

хохирогчийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /1хх 147/, эд зүйлийн үнэлгээ /1хх 157/,  

3. Б.Бтэй бүлэглэж 2017 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороонд байрлах иргэн Б.Мөнхгэрэлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай ТҮЦ-нд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 907.600 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Б.Мөнхгэрэлийн “...тэгээд маргааш өглөө нь 11:00 цагийн үед би ТҮЦ дээрээ ирээд хулгай орсон байсныг мэдсэн. Тэгээд би шууд цагдаад дуудлага өгсөн. ...” /1хх 185/,

гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 171/, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1хх 174/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1хх 175-179/, цагдаагийн ажилтны бичсэн илтгэх хуудас /1хх 182/, эд зүйлийн үнэлгээ /1хх 188/,

4. У.Гончигсумлайтай бүлэглэж 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Моносын 3 дугаар гудамжны 18 тоотод оршин суух иргэн И.Хүрэлбаатарын монгол гэр болон өвлийн сууцанд хууль бусаар нэвтрэн орж, 42 инчийн зурагт, унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 300.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч И.Хүрэлбаатарын “...тэгээд орой ажил дээрээ байж байхад эхнэр Нансалмаа 18:00 цагийн орчимд надруу утсаар яриад гэр болон байшингийн хаалганы цоож байхгүй, хаалганууд нь онгорхой байшингийн баруун урд талын үүдний амбаарын хажуу талын цонхны салхивч онгорхой хулгайч орсон байна, гэрээс зурагт алдагдсан харагдаж байна, өөр бусдаар мэдэхгүй байна гэхээр нь ажлаасаа шууд гэртээ 21:00 цагийн орчимд ирэхэд цагдаа нар ирчихсэн байсан. ...” /1хх 224/,

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн С.Цолмонгийн “...тэгээд тэр 2 залуу нэг дугуй багажинд хийсэн. ...тэгээд тэр хоёр гэрээсээ ороод юм аваал ирье гэж хэлээд нэг хашаа руу ороод удалгүй нэг телевиз тэврээд ороод ирсэн. ...” /1хх 211/,

гэрч Ч.Тэгшжаргалын “...би харсан нөгөө дугуй барьсан залуу нь Гончигсумлай байсан юм билээ. ...” /1хх 230/,

гэрч Д.Нансалмаагийн “...Байшин, гэрт хулгай орсныг мэдээд нөхөр рүүгээ залгаж хэлчихээд цагдаа нар ирэхийг хүлээгээд гал тогооны өрөөнөөс бусад өрөө рүү оролгүй гад тогоондоо хоол хийх гээд махаа хэрчээд байж байхад цагдаа нар ирсэн. ...” /1хх 236/

гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 199/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 200-203/, эд зүйл хураан авах тухай тогтоол, тэмдэглэл /1хх 212-217/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх 218/, эд зүйлийн үнэлгээ /1хх 228/,    

5. У.Гончигсумлай, Б.Саранчимэг нартай бүлэглэж 2016 оны 12 дугаар сарын 19-нөөс 2016 оны 12 дугаар сарын 25-ны хооронд Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 7 дугаар гудамжны 6А тоотод суух иргэн Ч.Пагамын эзэмшлийн өвлийн сууцны вакум цонхыг түлхэж хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтрэн орж, 32 инчийн Самсунг маркийн ЛСД зурагт, бэлэн 60.000 төгрөг, костюм, цамц, срочка, эрэгтэй өмд, эрэгтэй шорт зэрэг цүнхтэй хувцсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 755.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Ч.Пагамын “...2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр манай хүү Батдорж байшингаа эргэж ирээд манай байшинд хулгай орсон байна гэж хэлсэн. ...” /2хх 43-44/,

иргэний нэхэмжлэгч А.Баттүшигийн “...удалгүй цагдаагаас ирээд хулгайн зурагт байна гээд уг Самсунг маркийн 32 инчийн зурагтыг хураагаад аваад явсан. ...” /2хх 47/,

сэжигтэн Б.Саранчимэгийн “...Зүүн салааны 1 дүгээр буудал дээр буугаад ертөнцийн зүгээр зүүн тийшээ гудамжаар ороод хулгай хийх гээд эзэнгүй айл хайгаад явж байгаад Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт ирээд ногоон өнгийн төмөр хаалгатай банзан хашаатай айлын гадаа ирээд харахад уг хашаан дотор 1 шавар байшин байх ба уг байшин нь эзэнгүй юм шиг байна гээд Гончигсумлай хашааг нь давж ороод том хаалгыг нь онгойлгоод би орсон. О.О, Зулаа нар хашааны гадаа хүн хараад үлдсэн юм. ...” /2хх 58/

шүүгдэгч О.Оын “...2016 оны 12 дугаар сарын 24-ний өглөө... Бид буусан газраасаа ертөнцийн зүгээр зүүн тийш гудамжаар ороод хулгай хийх гээд эзэнгүй айл хайгаад явж байгаад Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт ирээд Баянхошууны өгөөж худалдааны төвөөс урагшаа нэг гудамжаар ороод ногоон өнгийн төмөр хаалгатай банзан хашаатай айлын гадаа ирэхэд уг хашаан дотор шавар байшин байх ба уг байшин эзэнгүй юм шиг байна гээд Гончигсумлай хашааг нь давж ороод том хаалгыг нь онгойлгоод Саранчимэг орсон. Зулаа бид хоёр гадаа байж байтал Гончигсумлай эргэж гарч ирээд гараараа дохихоор Зулаа бид хоёр саарал өнгийн приус маркын машинтай ахыг зогсоогоод нэг айлын наана зогсоод байж байхад Гончигсумлай улаан хүрэн өнгийн чемодонтой хувцас барьчихсан, Саранчимэг хар өнгийн 32 инчийн LCD зурагт барьж гарч ирсэн. ...” /2хх 56/,

гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2хх 25/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /2хх 27-30/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2хх 34-35/, эд зүйлийн үнэлгээ /2хх 50-51/,  

6. У.Гончигсумлайтай бүлэглэж 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр давтан үйлдлээр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Мал тууврын замын 7 дугаар гудамжны 10 тоотод оршин суух иргэн Л.Батбулганы гэрт хууль бусаар нэвтрэн орж, 43 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Л.Батбулганы “...тэгээд орой 20 цагийн үед гэртээ ирээд гэрийн хаалгыг түлхүүрээрээ онгойлгоод орсон чинь манай 43 инчийн Самсунг маркийн хавтгай дэлгэцтэй зурагт алга болсон байсан. ...” /2хх 93/,

сэжигтэн У.Гомчигсумлайгийн “...14-15  цагийн орчимд Отгонбаатар нэг айлын хашаа руу бие засаж байснаа энэ айл хүнгүй юм шиг байна, мань чинь үзээдхье, гээд гаднаас нь харснаа хүнгүй байна гээд намайг ороодох гэж хэлсэн. Тэгээд би тэр айлын цонхыг нь түлхсэн чинь онгойхоор нь түлхэж ороод  шууд хананд өлгөөтэй байсан 43 инчийн Самсунг маркийн хавтгай дэлгэцтэй зурагтыг нь өргөж аваад гарсан. О.О такси барьж ирээд бид хоёр зурагтаа машинд хийгээд 32-ын тэнд байдаг ломбарданд аваачиж тавьсан. ...” /2хх 115/,

гэмт хэргийн талаар гаргасан гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2хх 77/, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /2хх 79/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 80-85/, цагдаагийн ажилтны бичсэн илтгэх хуудас, справка /2хх 88-89/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2хх 90/, эд зүйлийн үнэлгээ /2хх 99/,      

7. Д.Даваасамбуу, Б.Батбаатар, М.Чинбат нартай бүлэглэж 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд Нарангийн 9 дүгээр гудамжны 250 тоотод оршин суух иргэн Д.Батсайханы эзэмшлийн өвлийн сууцны вакум цонхыг түлхэж хууль бусаар нэвтрэн орж, Могул маркийн 32 инчийн зурагт, шаргал өнгийн орны даавуу зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 250.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Д.Батсайханы “...орой 21 цаг өнгөрөөгөөд гэртээ ирэхэд гэрт хулгай ороод хамаг эд зүйлийг газраар нэг цацаад хаячихсан байхаар нь би цагдаад дуудлага өгсөн юм. ...” /2хх 146/,

иргэний нэхэмжлэгч П.Сүхбаатарын “...тэгээд 25 орчим насны 2 залуу орж ирээд “Могул” брэндийн 32 инчийн зурагт 130.000 төгрөгөөр барьцаанд тавиад явсан. ...” /2хх 150/,

Сэжигтэн О.Даваасамбуугийн “...Батбаатар, Чинбат хоёр хашааны жижиг хаалгыг онгойлгоод дотогш ороод О.О бид хоёр хашааны гадаа хүн хараад үлдсэн. ...Сэрбаярын машиныг саатуулахаас авахад 130.000 төгрөг хэрэгтэй гэхээр нь бид нар ярилцаж байгаад хулгай хийхээр болсон. ...” /2хх 156/,   

гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2хх 134/, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /2хх 136/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /2хх 137-139/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2хх 142/, эд зүйлийн үнэлгээ /2хх 151/,    

8. М.Чинбат, У.С нартай бүлэглэж 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр 2 дугаар дан байрны 11 тоот амины орон сууцанд оршин суух иргэн Э.Сандагдоржийн эзэмшлийн сууцны вакум цонхыг түлхэн хууль бусаар нэвтрэн орж, 52 инчийн ЭЛКО маркийн зурагт, ай мак маркийн иж бүрэн компьютер зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 2.720.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Э.Сандагдоржийн “...тэгээд манай охин Сувд-Эрдэнэ 17 цагийн үед ирэхэд гэрийн хаалга онгорхой, зурагт байхгүй, гэр үймүүлээд буулгачихсан байна гэж надруу ярьсан. ...” /2хх 188-189/,

иргэний нэхэмжлэгч Б.Ганхүүгийн “...Мэндсайхан овогтой Чинбат гэдэг бичиг баримтаар 55 инчийн Элко маркийн зурагтыг 400.000 төгрөгөөр тавьсан байсан. ...ингээд барьцаанд аваад байж байтал 3 хоногийн дараа хулгайн эд зүйл байна гэдэг нь мэдэгдэж цагдаагийн ажилтан хураан авсан байгаа. ...” /2хх 194/,

сэжигтэн М.Чинбатын “...тэгээд гурвуулаа хулгай хийчих үү гэж гуйхаар нь зөвшөөрөөд 5 шараас хойшоо явж эхэлсэн. ...тэгээд Сүхээ бид хоёр байшингийн урд талд очтол цонхны тавцан дээр нь нэг түлхүүр харагдахаар нь гэрийнх нь түлхүүр байж магадгүй гээд хийж үзээд эргүүлтэл хаалга нь онгойж байсан. ...” /2хх 201-202/,

гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2хх 164/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /2хх 166-170/, цагдаагийн ажилтны бичсэн илтгэх хуудас /2хх 173/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /2хх 177, 180/, барьцаат зээлийн гэрээний хуулбар /2хх 178/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2хх 181/, эд зүйлийн үнэлгээ /2хх 197/,       

9. У.Гончигсумлайтай бүлэглэж, 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Зүүн тасганы 6 дугаар гудамжны 67 тоотод оршин суух иргэн Б.Ерөөлтийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж хууль бусаар нэвтрэн орж, 14 инчийн Дэлл маркийн зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 300.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Б.Ерөөлтийн “...тэгээд орой 22:00 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы цоож эвдэрсэн байдалтай байхаар нь хаалгаа нээгээд харахад зурагтны тавиур дээр байсан зөөврийн компьютер алдагдсан байхаар нь цагдаагийн байгууллагад хандаж дуудлага өгсөн. ...” /3хх 29/,

сэжигтэн У.Гончигсумлайгийн “...О.Оыг хашааны гадна хүн харуулж зогсоож байгаад би хашаа руу орж гэрийн хаалганы цоожийг хөшиж онгойлгоод ширээн дээр байсан хар өнгийн гадаргуутай Dell маркийн зөөврийн компьютер авч гараад ажил руугаа авч очоод маргааш нь явуулын хүнд 60.000 төгрөгөөр худалдаад мөнгийг нь О.Отай хамт хэрэглээд дууссан. ...” /3 хх 39-40/,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3хх 17/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /3хх 19-22/, эд зүйлийн үнэлгээ /3хх 31/,  

10. У.Гончигсумлайтай бүлэглэж 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын В-13 дугаар гудамжны 37 тоотод оршин суух иргэн Г.Батцэнгэлийн эзэмшлийн өвлийн сууцны цонхыг түлхэж хууль бусаар нэвтрэн орж, хөөрөг, мөнгөн ээмэг, монетон ээмэг бөгж, 5 шил архи зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 904.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Г.Батцэнгэлийн “...манайд 2016 оны 6 дугаар сарын үед вакум цонхны түгжээг мултлаад хулгайч орсон. ...” /3хх 55/,

сэжигтэн У.Гончигсумлайгийн “...бид хоёр дэнжийн мянгаар давж Зурагтаар алхаж байтал О.О надад энэ айл эзэнгүй юм шиг байна, найз нь шалгаадхъя гэсэн. Тэгээд тэр айл эзэнгүй байсан чинь намайг орчих гэхээр нь би хашааны хаалгаар нь ороод байшингийн үүдний амбаарны цонхыг түлхэн орсон. ...” /3хх 62/,

11. У.Гончигсумлай, Б.Саранчимэг нартай бүлэглэж, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, ХГ-10 дугаар гудамжны 803А тоотод суух иргэн С.Батзаяагийн эзэмшлийн өвлийн сууцны хаалгыг онгойлгож, хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтрэн орж, Самсунг маркийн 43 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авч 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч С.Батзаяагийн “...17 цагийн орчим цэцэрлэгээс хүүхдээ аваад гэртээ иртэл гэр цоожтой, түлхүүр нуусан газраа үзэхэд байхгүй байсан. Тэгээд цоожоо эвдлээд гэртээ ороход манай тос өрөөнд байсан зурагт алга болсон байсан тул цагдаагийн байгууллагад хандсан юм. ...” /3хх 99/,

гэрч Н.Ундрахын “...хулгай орсон гэх 10-803а тоот хашааны гадна өмнө нь харж байгаагүй 25 орчим насны эмэгтэй, ...эрэгтэй хоёр хашааны гадна хар өнгийн телевизор хашаа налуулаад зогсож байсан. ...” /3хх 92-93/,

сэжигтэн Б.Саранчимэгийн “...12 цагийн үед зочид буудлаас гараад айл ухах гээд явж байсан чинь О.О тэр айл эзгүй байна, түлхүүрээ нийтийн байрны тоосгон дунд үлдээсэн байна гэхээр нь очиж үзээд түлхүүр нь байхаар нь онгойлгож ороод Самсунг брэндийн Плазма гэсэн бичигтэй хар өнгийн 43 инчийн зурагтыг авч гараад О.О бариад доошоо гүйсэн. ...” /3хх 125/,

шүүгдэгч О.Оын “...улаан өнгөтэй байшингаас нэг эгч гарч ирээд хаалгаа цоожлоод түлхүүрээ нийтийн байрны тоосгонд хавчуулаад тавихаар нь Саранчимэг бид хоёр очоод Сараа ороод түлхүүрийг нь аваад хаалгыг нь онгойлгож Самсунг брэндийн зурагт тэврээд гарч ирээд намайг дуудаж, бид хоёр хашаанаас гараад явж байсан чинь урд талын хашааны эгч гарч явж байгаад бид хоёрыг харсан. ...” /3хх 133/,

гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3хх 74/, цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /3хх 76/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /3хх 77-83/, эд зүйлийн үнэлгээ /3хх 100/,  

12. Б.Б, У.С, М.Номин-Эрдэнэ нартай бүлэглэж 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хувьсгалчдын Г-15 дугаар гудамжны 224Б тоотод суух иргэн П.Сансар-Оюуны эзэмшлийн өвлийн сууцны цонхыг түлхэж онгойлгон хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтрэн орж, Делл маркийн суурин компьютер, Самсунг маркийн суурин компьютер зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 3.200.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч П.Сансар-Оюуны “...манай гэрийн том өрөөний вакум цонхоор хулгайч орсон байсан ба би тухайн үед эд зүйлээ бүртгэхэд 2 ширхэг Dell, Samsung брэндийн зөөврийн компьютерууд алга болсон байсан. ...” /3хх 160/,

гэрч Д.Мартын “...байшингийнх нь цонхыг харахад вакум цонх нь онгойчихсон байхаар нь гэрээс орж түлхүүрийг аваад орж үзэх үед авдрыг нь онгойлгочихсон, эд зүйлсийг нь гаргаад шидэлсэн, хүүхдийнх нь мөнгөний гахайг задалчихсан байсан. ...” /3хх 166-167/,

гэрч Б.Бгийн “...2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын гудамжинд саарал өнгийн төмөр хаалгатай модон байшинтай цайвар өнгийн дээвэртэй байшингийн цонхоор орж Samsung брэндийн 1 ширхэг зөөврийн компьютер, Dell брэндийн зөөврийн компьютер 1 ширхэг, нийт 2 ширхэг зөөврийн компьютер хулгайлж Улаанбаатар их дэлгүүрийн хажууд ломбарданд барьцаанд тавьсан. ...” /3хх 171/,

гэрч У.Сүх-Эрдэнийн “...тэгээд гүйдэг хаалгыг нь оролдож үзэхэд онгорхой байсан ба хашаанд би эхэлж ороод уг айл хүнтэй эсэхийг шалгасан. Тэгээд хүнгүй байгааг нь мэдээд Б.Бг дуудаж би вакум цонхыг нь түлхэж өгсөн. Ингээд Б.Б дотор орчихоод 2 ширхэг цүнхтэй зөөврийн компьютер барьж орсон цонхоороо гарч ирсэн. ...” /3хх 176/,

гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3хх 151/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /3хх 152-156/, эд зүйлийн үнэлгээ /3хх 164/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /3хх 186-187/, цагдаагийн ажилтны бичсэн илтгэх хуудас /3хх 194/,      

13. У.Гончигсумлайтай бүлэглэж 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нуурын 5 дугаар гудамжны 43 тоотод суух иргэн Д.Мягмарсүрэнгийн эзэмшлийн өвлийн сууцны вакум цонхыг түлхэн онгойлгож, хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтрэн орж, 13 инчийн Делл маркийн зөөврийн компьютер, хар мөнгөн ээмэг, монетон бөгж 2 ширхэг, цагаан алтан ээмэг бөгжний хослол, алтны хольцтой ээмэг бөгжний хослол, үүргэвч, гартааман хөөрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 2.670.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Д.Мягмарсүрэнгийн “...орой 19 цагийн үед би хамгийн түрүүнд гэртээ ирэхэд манай байшингийн вакум цонхыг түлхэн хулгайч орсон байсан. Тэгээд би шууд цагдаад дуудлага өгч үзлэг шалгалт хийлгэсэн юм. ...” /3хх 213-214/,

сэжигтэн У.Гончигсумлайгийн “...тэгээд О.О бид хоёр ороод би орны хажууд байсан сандал дээрээс зөөврийн компьютер байхаар нь авсан, мөн эсрэг талын модон шүүгээн дээр байсан ээмэг, бөгжний савыг нь онгойлгоод дотроос нь ээмэг бөгжнүүд авсан. ...” /3хх 232/,

гэмт хэргийн талаарх гомдол  мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3хх 201/, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /3хх 205/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /3хх 206-209/, эд зүйлийн үнэлгээ /3хх 216-217/,  

14. М.Чинбат, Б.Батбаатар нартай бүлэглэж 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нуурын 3 дугаар гудамжны 25 тоотод суух иргэн Т.Батжаргалын эзэмшлийн өвлийн сууцны вакум цонхыг түлхэн онгойлгож, хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтрэн орж, 2.500 иен, 2800 хонгконг доллар, 50 евро, 30 долларын биет мөнгө, зэс аяга, виски 5 ширхэг, архи 1 шил, мөнгөн гинж, мөнгөн бүс, бугуйн утсан цаг, эмэгтэй эрэгтэй алтан бөгж, гоёлын ээмэг зүүлт, 3 ширхэг мөнгөн аяга зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 15.175.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Т.Батжаргалын “...2016 оны 9 дүгээр сарын 20-ны өглөө эхнэр ажилдаа яваад би 11 цаг 45 минутын үед хүүхэдтэйгээ цуг гэрээсээ гарсан... Орой 19 цагийн үед ажпаа тараад гэртээ ирэхэд байшингийн таамбарын саравчны хэсэгт манай хашаанд байсан шатыг босгон түшүүлж тавьсан байдалтай, нэг давхрын цонхны төмөр хамгаалалтыг аваад хөшсөн байдалтай, гражны хаалгыг мөн хөшсөн байдалтай байсан... Гэр дотор ороход хулгай орсон байдалтай, эд зүйл эмх замбараагүй болгосон байсан. Гэрээс эмэгтэй, эрэгтэй алтан ээмэг, бөгж, кулоны хамт, Канон маркийн зургийн аппарат, бугуйн утсан цаг, мөнгөн аяга 3 ширхэг, зэс аяга 1 ширхэг, эрэгтэй мөнгөн гинж, бөгж, мөнгөн бүс, хүүхдийн цахилгаанд залгаж тоглодог автомат тоглоом, монгол төгрөг, 2.800 хонгконг доллар, 2.500 иен, 50 евро, 30 доллар зэрэг эд зүйлс алдагдсан байсан... Маш их гомдолтой байна...” /4хх 19-20/,  

гэрч М.Чинбатын “...2016 оны 9 дүгээр сарын 20-н орчим найз О.О, Батбаатар нарын хамт Чингэлтэй дүүргийн 32-ын тойргийн баруун талд гэр хороололд явж байгаад өдөр 13 цагийн үед блокон хашаатай, улаан төмөр хаалгатай айл эзэнгүй юм шиг харагдахаар нь бид гурав ярилцаж байгаад хулгай хийхээр болсон. ...тэгээд бид хоёр улаан тоосгон 2 давхар байшингийн үүдний хаалганы хажуу талын жижиг цонхны төмөр торыг авч цонхыг хөшиж орсон. ...4 ширхэг мөнгөн аяга, ...зургийн аппарат, 2 ширхэг хар цагаан өнгөтэй бугуйн цаг, мөнгөн бүс, гинж, алтан хос ээмэг 2 буюу 4 ширхэг, гоёлын ээмэг, зүүлт бөгжнүүдийг авсан ба нийт 6 шил виски авсан. ...” /4хх 33/,

гэрч Б.Батбаатарын “...ингээд би Чинбатын хамт хашаа давж орсон. О.О гадаа хүн хараад үлдсэн. ...гадаад улсын мөнгөн дэвсгэртүүд, мөн канон гэсэн зургийн аппарат, бугуйн цаг мөнгөн бөгж, гинж, алтан ээмэг бөгж, гинж, кулон зэргийг авсан. ...” /4хх 37/,

шүүгдэгч О.Оын “...тэгээд Чинбаатай уулзаад бид гурав ярилцаж байгаад эзэнгүй айл олоод хулгай хийхээр болж 32-ын Номин дэлгүүрийн харалдаа замын эсрэг талын гудамжаар явж байгаад ногоон хаалгатай блокон хашаатай айл руу орохоор болоод Батбаатар, Чинбаа хоёр давж ороод би цаана зогсоод хүлээсэн. ...хар бараан өнгийн цүнхтэй эд зүйл, мөн зургийн аппарат үүрээд гарч ирсэн. ...” /4хх 35/,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /4хх 4/, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /4хх 5-6/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /4хх 7-12/, эд зүйлийн үнэлгээ /4хх 24-25, 28/, барьцаат зээлийн гэрээ /4хх 27/, монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа /4хх 29/,   

15. У.Гончигсумлайтай бүлэглэж 2016 оны 1 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г гудамжны 549 тоотод оршин суух иргэн Б.Батзулын гэрт хууль бусаар нэвтрэн орж, Самсунг маркийн 47 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 480.000 төгрөгийн хохирол учруулсан,

хохирогч Б.Батзулын “...2016 оны 1 дүгээр сарын 19-ний өглөө 8:40 цагийн үед манай аавын төрсөн ах Мядаг над руу залгаад танай гэрийн цонх онгорхой, хулгай орсон юм шиг байна гэхээр нь гэртээ ирэхэд манай дүүгийн өвлийн сууцны цонхоор хулгайч орж телевиз алдагдсан байхаар нь цагдаад дуудлага өгч удаагүй цагдаа нар ирээд материалжуулж явсан. ...” /4хх 78/,

сэжигтэн У.Гончигсумлайгийн “...хөх өнгийн хашааны хаалгатай эзэнгүй байшин байхаар нь өнгөрч зогсоод О.О, Шинэцогт хоёр машинд сууж үлдээд Хосбаяр бид хоёр машинаас буугаад тэр айлын хашааны явган хаалганы түгжээг мулталж ороход хашаанд урагшаа харсан цонх, хаалгатай нэг давхар улаан өнгийн тоосгон байшин эзэнгүй байхаар нь би вакум цонхыг түлхэж ороод Хосбаяр байшингийн гадна талд хүлээж үлдсэн. Би байшин руу ороод хойморь хэсэгт хар өнгийн гадаргуутай Самсунг маркийн телевизийг авч Хосбаярт дамжуулж өгөөд хамт хашаанаас гарч явсан. ...” /4хх 90-91/,

шүүгдэгч О.Оын “...би тухайн үед Гончигсумлайг хулгай хийж байна гэдгийг мэдэж байсан бөгөөд Гончигсумлай өөрөө хэлэхдээ надад мөнгөний хэрэг байна, цагдаад баригдвал чамайг чирэхгүй гээд байсан. ...” /4хх 88/,

гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /4хх 66/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /4хх 68-71/, цагдаагийн ажилтны бичсэн илтгэх хуудас /4хх 73-74/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /4хх 75/, эд зүйлийн үнэлгээ /4хх 79/,

16. Б.Б, Б.Ж, М.Э, У.С нартай бүлэглэж 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дунд Дарь-Эхийн 30 дугаар гудамжны 1692 тоотод оршин суух иргэн П.Ариунбилэгийн өвлийн орон сууцны гал тогооны өрөөний цонхыг түлхэж хууль бусаар нэвтрэн орж, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 10.606.240 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч П.Ариунбилэгийн “...тэгээд миний охин 17 цагийн үед гэртээ ирээд харахад гэрт хулгайч орчихсон байна гээд над руу утсаар ярьж байсан. Тэгээд би шууд гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд манай цонхыг эвдээд орсон байдалтай байсан. ...Ер нь надад нийтдээ 13.042.000 төгрөгийн хохирол учирсан байна. ...” /6хх 219/,

гэрч Б.Бгийн “...хоёр давхар байшингийн вакум цонхыг түлхэж ороод нэг давхраас Nikon маркийн мэргэжлийн зургийн аппарат 1 ширхэг, их гарын мөнгөн аяга 6 ширхэг, хоёр давхрын авдар дотроос цагаан алтан эдлэл, алтан эдлэл, монетон эдлэл, 20 шил виски, 6 шил архи, конъяк 3 шил зэргийг хулгайлан авч явсан. ...” /6хх 241/,

шүүгдэгч О.Оын “...2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутагт дэвсгэрт байрлах Дарь-Эхэд байдаг ногоон өнгийн төмөр хаалгатай дотроо саарал өнгийн байшинтай айлын цонхоор орж хулгай хийсэн. ...тэр 2 уг айлаас нэг зургийн аппарат, 3 ширхэг виски, өөр бусад эд зүйлс байсан ба энэ бүхнийг бид тав явж байгаад урт цагаан дээр бөөнөөр нь өгсөн бөгөөд нийт 2.000.000 төгрөг гаран болсон. ...” /6хх 223/,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /6хх 202/, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /6хх 203-206/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /6хх 209-214/, “Дамно” хөрөнгийн үнэлгээний 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №БЗ2-18-Н-14 дугаартай тайлан /6хх 234-235/, “Дамно” хөрөнгийн үнэлгээний 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн №НЦУГ-20-033 дугаартай тайлан /11хх 39-40/,     

17. Б.Б, У.С нартай бүлэглэж 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 40 дүгээр гудамжны 511 тоотод оршин суух иргэн Г.Мөнгөний байнга амьдрах зориулалттай орон байр болох байшинд хууль бусаар нэвтрэн орж, мөнгөн аяга 1 ширхэг, Чүнчигноров хөөрөг 1 ширхэг, хөнгөн цагаан хазаар 1 ширхэг, мөнгөн ээмэг, гинж, бугуйвч бөгжний хослол 1 ширхэг, мөнгөн яст мэлхий хэлбэртэй ээмэг 1 ширхэг, сурагч цүнх 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 2.107.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Г.Мөнгөний “...Эхнэр гэрт байж байгаад гадуур ажил хөөцөлдөх гээд гарсан хойгуур хулгайч орсон юм байна лээ. ...1 ширхэг мөнгөн аяга, хөөрөг, хазаар, эхнэрийн мөнгөн ээмэг, бугуйвч, мөнгөн бөгж зэрэг эд зүйлс алдагдсан байна лээ. ...” /7хх 197-198/,

гэрч Г.Энхжаргалын “...ахынхаа гэрээс марль авахаар 19 цаг 30 минутын үед ортол шүүгээнүүд нь онгорхой, хамаг юмыг нь онгичсон эмх замбараагүй, байдалтай байхаар нь хулгай орсон гэж мэдээд цагдаад дуудлага өгсөн. ...” /7хх 200/,

гэрч У.Сүх-Эрдэнийн “...2017 оны 8 дугаар сарын дундуур Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр хороололд явж байгаад улаан тоосгон байшингийн вакум цонхыг түлхэж ороод дунд гарын мөнгөн аяга хоёр, авдар дотор байсан мөнгөн хазаар нэг, шинэ цагийн хөөрөг нэг ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлан авч явсан. ...” /7хх 206/,  

гэрч Д.Итгэлсайханы “...манай эхнэр Энхчимэгт нэг шар залуу ногоон өнгийн хөөрөг үлдээсэн байсан. Уг хөөргийг У.С ирж авч явсан. ...” /7хх 213/,

гэрч О.Энхчимэгийн “...хөөрөг авч ирэх үед 9 дүгээр сарын үед байсан шиг санаж байна. Түүнээс хойш нэг их удаагүй сэрүү орсний дараа У.С манай найзын үлдээсэн хөөрөг байна уу гэж асуугаад аваад явсан юм. ...” /7хх 214/,

шүүгдэгч Б.Бгийн “...би 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр мөнгө олох санаатай хулгай хийх гэж Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт О.О, М.Номин-Эрдэнэ, У.С нарын хамт явж байгаад О.О модон хашаатай, хашаандаа цагаан байшинтай айлын хажуугаар нь гарч яваад эзэнгүй байна гэж хэлээд орсон юм. ...гал тогооны шүүгээнээс дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, том өрөөнөөс мяндсан мөнгөөр бүрсэн хазаар 1 ширхэг мөн хувцасны шүүгээнээс Чүнчигноров хөөрөг, эмэгтэй хүний мөнгөн эдлэл зэрэг эд зүйл хулгайлан авсан. ...” /7хх 135/,  

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /7хх 188/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /7хх 189-192/, “Дамно” хөрөнгийн үнэлгээний 2019 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн №ЧД2-19-260 дугаартай тайлан /7хх 218-219/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /7хх 225-230/,   

18. Б.Б, У.С, М.Э, Б.Ж нартай бүлэглэж 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 13 дугаар гудамжны 1147 тоотод оршин суух иргэн С.Цэцгээгийн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 1.089.800 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч С.Цэцгээгийн “...2017 оны 6 дугаар сарын 23-ны өглөө 9 цаг 30 минутын орчимд би гэрээсээ гараад Нарантуул зах орчихоод 14 цагийн орчимд гэртээ ирсэн. Гэртээ ороход манай гэрийн хамаг эд зүйлийг сандаачаад хаясан байсан. ...манай гал тогооны хойд талын жижиг цонхоор хулгайч орж манайхаас эд зүйл хулгайлсан байсан. ...” /8хх 55/,

гэрч Б.Жы “...Б.Б, О.О, У.С, М.Э нарын хамт таксинд суугаад гудамжны үзүүрт буугаад гудамж өгсөөд алхсан. Тэгээд модон хашаатай саарал жижиг хаалгатай хашаан дотроо нэг байшин, нэг гэр байсан. ...Тэгээд О.О, У.С хоёр урт цагаан явж хулгай хийж авсан эд зүйлээ зарсан. Тэгээд зарсан мөнгөөрөө архи ууж, наргиж хоносон. ...” /8хх 61/,

гэрч Б.Бгийн “...У.С, Жаргалсайхан, М.Э нарын хамт Дарь-Эх рүү хулгай хийхээр явсан. Тэгээд У.С бид хоёр байшингийн араас цагаан өнгийн вакум цонхоор нь ороод би авдрыг нь нээгээд ухаж байхад баахан баадантай эд зүйлс дундаас жижигхэн унждаг 1 хос алтан ээмэг, болон дунд гарын мөнгөн аягыг авсан. ...” /8хх 63/,  

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /8хх 45/, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /8хх 46/, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /8хх 47-50/, цагдаагийн ажилтны бичсэн илтгэх хуудас /8хх 66/, “Дамно” хөрөнгийн үнэлгээний 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №БЗД2-19-650 дугаартай тайлан /8хх 68-69/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэд зураг /7хх 225-230/,  

19. Б.Бтэй бүлэглэж 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их Дарь-Эхийн 4 дүгээр гудамжны 203 тоотод оршин суух иргэн У.Билгүүний байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 812.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч У.Билгүүний “...нүдний үзүүрт юм торохоор нь хартал шүүгээний шилэн таг онгойсон байсан ба дотор нь байсан мөнгөний хайрцагийг жижиг өрөөнд оруулаад эвдэлсэн байсан. Дотор нь 240.000 төгрөг бэлнээр байсан. Хойд жижиг унтлагын өрөөнд байсан миний Канон-5500 маркийн зургийн аппарат, гэрэл, дуран, меморитойгоо иж бүрнээрээ алга болсон байсан. ...” /8хх 16-17/,

иргэний нэхэмжлэгч Д.Сумъяагийн “...тэгэхэд 2017 оны 10 дугаар сарын 1-ний өдөр 17 цагийн үед О.О нь canon EOS550D маркийг камерыг цүнхтэй нь авч орж ирээд манай ахын аппарат байгаа юм, хөдөө явчихсан байгаа, яаралтай мөнгөний хэрэг гарчихсан, маргааш ирээд авчихна гэж хэлээд 150.000 төгрөгөнд тавьсан. ...” /8хх 121/,

гэрч О.Оын “...Б.Б дотогш ороод 10 минут орчим болсон бөгөөд ирэхдээ хар цүнхэн дотор Canon маркийн аппарат, бэлэн 100 гаран мянган төгрөгтэй гарч ирээд явж байгаад такси бариад Тэнгис орсон бөгөөд түц машинаас лавлагаа аваад ардын эрхийн ломбарданд уг камерыг би өөрийн лавлагаагаар 150.000 төгрөгөөр тавьсан. ...” /8хх 124/,

гэрч У.Б.Бгийн “...О.Оын хамт хулгай хийхээр Дарь-Эх рүү яваад нэг давхар ертөнцийн зүгээр баруун тийш харсан улаан тоосгон байшингийн урагшаа харсан вакум цонхыг түлхэн орж Канон маркийн гэрэл зургийн аппарат, бэлэн 280.000 төгрөг авсан юм. ...” /8хх 126/,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /8хх 110/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /8хх 111-114/, “Дамно” хөрөнгийн үнэлгээний 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн №БЗ2-124 дугаартай тайлан /8хх 130-131/, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний гэрээ /8хх 133/,

20. Б.Б, У.С нартай бүлэглэж 2017 оны 6 дугаар сарын 27-ны шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Өргөө амаржих газрын зүүн талд байрлах иргэн П.Баасанхоролын эзэмшлийн ТҮЦ-ний ханыг цөмлөж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 609.547 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч П.Баасанхоролын “...2017 оны 5 дугаар сарын 29-нд найз Мөнгөө эмнэлэг явж байх замдаа миний ажиллуулдаг түцэнд хулгай орж баруун урд буландаа цоорсон байсныг нь 6 цаг 40 минутанд мэдэж надад утсаар мэдэгдсэн. Тэгээд би түцэндээ очиж цагдаа дуудсан. ...” /8хх 182/, 

гэрч Б.Бгийн “...О.О, У.С нарын хамт явж байгаад Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Өргөө амаржих газрын зүүн урд талд байрлах шаргал өнгөтэй түцний ард талаар ороод ханыг нь би хутгаар зүсэж нээгээд би өөрөө орж тамхи, шоколад, бохь, сникерс зэрэг эд зүйлс хулгайлж аваад бид гурав шууд чулуун овооны автобусны буудал дээр байрлах түцэнд очиж эд зүйлээ зарж борлуулаад мөнгийг нь авч цахим тоглоом тоглож дуусгасан байгаа. ...” /8хх 196/,

гэрч О.Оын “...Б.Б орсон, тухайн үед би хажууд нь байсан. ...” /8хх 197/,  

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /8хх 180/, цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /8хх 181/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /8хх 186-191/, /, “Дамно” хөрөнгийн үнэлгээний 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №СБ1-19-1065 дугаартай тайлан /8хх 201-202/, “Дамно” хөрөнгийн үнэлгээний 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн №НЦУГ-20-030 дугаартай тайлан /11хх 44-45/,    

21. Б.Б, У.С нартай бүлэглэж 2017 оны 5 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Арслантай гүүрний баруун талд байрлах иргэн Д.Чанцалдуламын эзэмшлийн ТҮЦ-ний зүүн талын ханыг эвдэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 1.200.060 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Д.Чанцалдуламын “...маргааш нь 2017 оны 5 дугаар сарын 22-ны 8 цаг 30 минутанд гадна хаалгаа онгойлгож ороход эд зүйл эмх замбараагүй лангууны дээр байсан шилэн хоргоны доторх шоколад, бохь зэрэг эд зүйл байхгүй болсныг хараад хулгай орсныг  мэдсэн. ...” /9хх 37/,

шүүгдэгч У.Сүх-Эрдэнийн “...Б.Б, О.О нарын хамтаар Арслантай гүүрийн баруун талын түцний ар талын ханыг хутгаар зүсэж орон тамхи, бохь, шоколад хулгайлан Рояал Хаус зочид буудлын хажууд байрлах түцэнд 100 гаран мянган төгрөгөөр зарсан. ...” /9хх 38/,

шүүгдэгч Б.Бгийн “...О.О, У.С бид 3 явж байгаад 2019 оны 5 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө 02 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Арслантай гүүрний баруун талд байрлах Түргэн үйлчилгээний цэгүүдийн хамгийн урд хэсэгт байрлаж байсан Түргэн үйлчилгээний цэгийн зүүн талаар ханыг нь цаасны хутгаар зүсэж доторх хөөсөнцөрийг нь эвдэж дотогшоо орж баахан шоколад бохь, тамхи зэрэг эд зүйлүүдийг авсан. ...” /9хх 52/,

шүүгдэгч О.Оын “...Б.Б, У.С бид 3 явж байгаад 2019 оны 5 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө 02 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Арслантай гүүрний баруун талд байрлах Түргэн үйлчилгээний цэгүүдийн хамгийн урд хэсэгт байрлаж байсан Түргэн үйлчилгээний цэгийн зүүн талаар ханыг нь цаасны хутгаар зүсэж доторх хөөсөнцөрийг нь эвдэж дотогшоо орж баахан шоколад бохь, тамхи зэрэг эд зүйлүүдийг авсан. ...” /9хх 55/,  

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /9хх 29/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /9хх 30-35/, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /9хх 36/, “Дамно” хөрөнгийн үнэлгээний 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 19-181 дугаартай тайлан /9хх 64-67/, “Дамно” хөрөнгийн үнэлгээний 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн №НЦУГ-20-031 дугаартай тайлан /11хх 49-50/,    

22. Б.Б, У.С нартай бүлэглэж 2017 оны 4 дүгээр сарын 27- ноос 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 45 дугаар байрны урд талд байрлах хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай иргэн М.Мөнх-Эрдэний эзэмшлийн ТҮЦ-ний ханыг цөмлөж, хууль бусаар нэвтрэн орж, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 2.592.000 төгрөгийн хохирол учруулж, бусдад нийт 52.967.647 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь:

хохирогч М.Мөнх-Эрдэнийн “...маргааш өглөө нь буюу 4 дүгээр сарын 29-ний өглөө манай ээж Лхагвасүрэн түцэн дээрээ очоод хулгай орсон талаар мэдээд над руу яриад, манай эхнэр цагдаад дуудлага өгсөн юм. ...” /10хх 248/,

шүүгдэгч Б.Бгийн “...5 давхар байрны баруун урд талын нэг түц хүнгүй мэт харагдсан. Тэгээд манай найз О.О эхэлж очоод цонхыг тогшоод хүнгүй гэдгийг нь мэдээд найз У.С урд талаас нь заазуураар ханыг нь зүсэж цөмөлсний дараа би дотогшоо орсон. ...нэгж болон хоёр үүргэвч дүүрэн тамхи авсан. ...” /10хх 249/,

  шүүгдэгч О.Оын “...Түцний хойд талаас Б.Б зүсээд орсон. Ороод дотроос нь 5 блок Parlament, 7 блок change esse, 3 блок Caster, 2 блок Esse тамхинууд гаргаж ирэхээр нь бид 3 авч явж байгаад Лион зочид буудлын замын урд талын түцний ахад зарж борлуулсан. ...” /11хх 2/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /10хх 233/, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /10хх 224/, “Дамно” хөрөнгийн үнэлгээний 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №БГ2-19-1164 дугаартай тайлан /10хх 239-240/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /10хх 242-244/, “Дамно” хөрөнгийн үнэлгээний 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн №НЦУГ-20-032 дугаартай тайлан /11хх 71-72/,

23. Шүүгдэгч Б.Б, У.С, Х.Ө нар бүлэглэж 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн А.Бердимуратын эзэмшлийн ТҮЦ-ний ханыг цөмлөж хууль бусаар нэвтрэн орж, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 402.680 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч А.Бердимуратын “...миний түрээслэн ажиллуулж байгаа 13 дугаар хорооллын автобусны ард байх түцний зүүн талын хананы хэсгийг цоолоод хулгайч орсон байна. ...” /7хх 54-55/,

гэрч Б.Нургүлийн “...тэгээд 2017 оны 2 дугаар сарын үед манай түцэнд хулгай орж манай түцнээс бараа хулгайд алдагдсан байгаа. ...” /7хх 57/,

сэжигтэн Б.Бгийн “...У.С намайг дуудаад би хамт ханыг нь зүссэн. Зүсэж дуусаад Х.Өыг дуудаад Х.Ө бид хоёр хамт дотогш орсон. ...алпен голд, твикс, сникерс, тамхи зэргийг аваад гарч Сансарт байрлах түцний хүнд бүгдийг нь 250.000 төгрөгөөр өгөөд мөнгөө хувааж аваад үрсэн. ...” /7хх 63/,

гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /7хх 47/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /7хх 48-52/, “Дамно” хөрөнгийн үнэлгээний 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №БЗ2-764 дугаартай тайлан /7хх 60-61/, “Дамно” хөрөнгийн үнэлгээний 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн №НЦУГ-20-032 дугаартай тайлан /11хх 67-68/,    

24. Б.Б ганцаараа 2016 оны 5 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 11 дүгээр байрны ард байрлах иргэн С.Мөнхтамгын эзэмшлийн ТҮЦ-ний ханыг зүсэн цөмлөж, орон байр агуулах саванд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 460.080 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч С.Мөнхтамгын “...манай ах Мөнх-Оргил Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 11 дүгээр байрны ард байрлуулсан бор өнгийн Түц дээрээ ирэхэд хулгай орсон байдалтай байсан. Манай ах цагдаа дуудаж үзлэг хийлгэсэн байсан. ...” /7хх 93-94/

гэрч С.Мөнх-Оргилын “...өглөө 8 цаг 30 минутанд ирэхэд Түцний баруун ханыг цөмөлсөн байдалтай наана нь цаасан хайрцгаар хаасан байсан. ...” /7хх 115/ гэх мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /7хх 96/, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /7хх 97/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зураг /7хх 100-104/, эд зүйлийн үнэлгээ /7хх 105-106/, “Дамно” хөрөнгийн үнэлгээний 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн №БЗД2-19-470 дугаартай тайлан /7хх 108-109/, “Дамно” хөрөнгийн үнэлгээний 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн №НЦУГ-20-028 дугаартай тайлан /11хх 59-60/, “Дамно” хөрөнгийн үнэлгээний 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн №НЦУГ-20-029 дугаартай тайлан /11хх 63-64/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эд хөрөнгө эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах болон бусад гэмт хэргүүдээс яллагддаг.

Тухайлбал, хулгайлах гэмт хэрэг ихэвчлэн эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авах байдлаар илэрдэг.

Хэргийн үйл баримтыг Эрүүгийн хуулийн тохирох зүйл, хэсгээр ангилан тодорхойлохдоо хулгайлах гэмт хэргийн шинжүүдийг анхаарахын зэрэгцээ гэмт үйлдэл эхэлж, төгсөж буй цаг хугацааг нарийн тогтоох, гэмт этгээдүүд гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт бэхэлгээг эвдэх биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор машин механизмыг урьдчилан бэлтгэж, эд зүйлээ тээвэрлэх, хэргийн газраас зайлуулах зэрэгт машин механизмыг зориуд ашигласан гэж үзэх нөхцөл байдал нотлох баримтуудаар тогтоогдвол хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулан үздэг.   

Шүүгдэгч нар бүлэглэн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч их хэмжээний хохирол учруулсан болохыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн тогтоосон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлаж хэргийн үйл баримтыг О.Оыг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч их хэмжээний хохирол учруулж хулгайлсан Б.Б, У.С, Х.Ө нарыг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан, Б.Ж, М.Э нарыг орон байр, агуулах саванд тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн нэвтэрч, бусдын эд хөрөнгийг урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж хулгайлсан хэмээн дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч нарын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, /2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2/  дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, анхан шатны шүүх мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй байна.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч О.О, Б.Б, У.С нарт үйлдсэн гэмт хэрэгт хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг хэмжээг тогтоож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдэд нийцсэн байна.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэжээ.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж заасантай нийцсэн гэж үзнэ.

Шүүгдэгч О.Оын өмгөөлөгч О.Батболдын “...шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад өөрчлөн оруулан 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг хүчингүй болгож өгнө үү. ...”, шүүгдэгч У.Сүх-Эрдэнийн өмгөөлөгч О.Оюунчимэгийн “...шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж , эдлэх ялыг багасгаж өгнө үү. ...”, шүүгдэгч Б.Ж, М.Э, тэдний өмгөөлөгч Л.Батжаргал нарын “...шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, хуульд заасан хугацаагаар тэнсэж өгнө үү. ...”, шүүгдэгч Х.Өын “...1 жилийн хорих ялыг хөнгөрүүлж, тэнсэж өгнө үү. ...”, шүүгдэгч О.Оын “...хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн утга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах боломжгүй.

Учир нь, Эрүүгийн хуулийн зүйл, хэсгүүдэд заасан хэм хэмжээний дийлэнх нь тухайн заалтыг зайлшгүй, хэлбэрэлтгүй биелүүлэх үүргийг шүүхэд хүлээлгэсэн байдаг.

Харин шүүгч Эрүүгийн хуулийн зарим нэг зүйл, хэсэг дэх хэм хэмжээг эрх хэмжээнийхээ хүрээнд буюу өөрийн дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэж болдог онцлогтой. Ийм зүйл, хэсгүүдийн нэг бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүд юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно...” гэж, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж тус тус заажээ.

Энэхүү заалтыг шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөлд хамаарахгүй.

Нөгөөтэйгүүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хариуцлагын зорилгыг тодорхойлон хуульчилжээ.

Шүүгдэгч нар нь 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд бүлэглэн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч их хэмжээний хохирол учруулсан байх тул давж заалдах шатны шүүхээс тэдэнд хорих ялыг хөнгөрүүлж оногдуулсан тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, хэргийн хохирол, хор уршигт зэргээс гадна шударга ёсны зарчимд тохирохгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ.” гэж гэмт хэргийг ангилан хуульчилсан нь дээрх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд хамаарна.

Шүүгдэгч Б.Ж, М.Э, Х.Ө нар хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг төлж барагдуулсан, нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа хэдий ч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргээс дүгнэвэл шүүхээс тэдэнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт оногдуулахаар хуульд заасан хорих ялын хэмжээний дотор хорих ял оногдуулсан нь тэдний гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзэв.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ.

Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталж, 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэж хуульчилжээ.

Гэмт хэрэгт холбогдсон хүний эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн хэм хэмжээг хэрэглэх нь Нэгдсэн Үндэстний байгууллагын эвээл дор 1966 онд батлагдсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 15 дугаар зүйлд заасан заалт болон Үндсэн хууль, үндэсний хууль тогтоомжид тусгалаа олсон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангахад чиглэсэн хүнлэг энэрэнгүй үзэлд нийцсэн зарчим байдаг.  

Шүүгдэгч нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах явуулж байхад Шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн байна.

Шүүхээс Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхэд шинэ хуулийг хуучинд хэрэглэх гэсэн мөрдлөгийг удирдлага болгон үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон буюу ногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэдэг.

 Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн нь хорих ял болон дэглэм хөнгөрсөн, эрүүгийн хариуцлага эсхүл ялаас чөлөөлөх шинэ нөхцөлүүдийг нэмсэн, ялгүй болох хугацааг багасгасан байдлаар илэрдэг юм.

Харин ял хөнгөрүүлсэн хууль гэдэгт тухайн гэмт хэрэгт ногдуулах ялын дээд доод хугацааг багасгасан, өмнө үйлчилж байсан хуульд зааснаас хөнгөн ялыг хуульчилсан, хөнгөн ял хэрэглэж болох сонгох санкцыг тогтоосон хуулийг ойлгодог бөгөөд ялыг хөнгөрүүлсэн хуулийг ял шийтгэгдэх буюу ял шийтгүүлсэн этгээдэд хамааруулж шийдвэрлэх ёстой.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ж, М.Э нарын эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэж, ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн хувьд үндэслэлтэй.

Дээрх байдал нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг үйлдэх үед нь дотоодын хууль буюу олон улсын эрх зүйгээр эрүүгийн гэмт хэрэгт эс тооцож байсан ямар нэг үйлдэл буюу эс үйлдлээр хэнийг ч гэмт хэрэгтэн гэж буруутгаж болохгүй түүнчлэн эрүүгийн гэмт хэрэг үйлдэх үед хэрэглэж байснаас илүү хүнд ял шийтгэл оногдуулж болохгүй. Гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш тийм хэргийн ялыг хуулиар хөнгөлсөн бол уг хэрэгтэнд тэрхүү хөнгөлсөн ялыг хэрэглэнэ” гэж заасантай нийцжээ.

Шүүгдэгч О.От Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг, анхан шатны шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 8 жилийн хугацаагаар тогтоосныг Эрүүгийн хууль буруу тайлбарлаж хэрэглсэн гэж үзэхгүй.

Шүүгдэгч Б.Бгийн “...яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа, хэргээ нэгтгэж шийдүүлэхгүй бол 3 дахь удаагаа үргэлжилсэн үйлдлээр шүүхээр орж гурван өөр шийтгэх тогтоолтой болж эрх зүйн байдал минь нэн дордох гээд байна. ...990 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэх агуулга бүхий гомдол гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэж давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг хуульчилжээ.

Анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг нэг бүрчлэн судалж үзэхэд шүүгдэгч Б.Б нь дахин гэмт хэрэгт яллагдагчаар татагдаж шалгагдаж байгаа гэх баримт тогтоогдохгүй байна.

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.Бг “...дахин гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан...” гэснийг үндэслэлтэй, үнэн зөв гэж үзсэн тохиолдолд шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнээс хальсан, тогтоогдоогүй нөхцөл байдалд дүгнэлт хийх, шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ хөндлөнгийн байх байр сууринаас хандах зарчим алдагдах юм.

Иймээс давж заалдах шатны шүүхээс бодит бус, үндэслэлгүй таамаг, төсөөлөлд үндэслэж хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй.

Үүнээс гадна шүүгдэгч О.О, Б.Б, У.С нар бүлэглэж 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 40 дүгээр гудамжны 511 тоотод оршин суух иргэн Г.Мөнгөний, шүүгдэгч О.О, Б.Б, У.С, М.Номин-Эрдэнэ нар бүлэглэж 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хувьсгалчдын Г-15 дугаар гудамжны 224Б тоотод суух иргэн П.Сансар-Оюуны, шүүгдэгч О.О, Б.Б нар бүлэглэж 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их Дарь-Эхийн 4 дүгээр гудамжны 203 тоотод оршин суух иргэн У.Билгүүний, шүүгдэгч Б.Б, У.С, Х.Ө нартай бүлэглэж 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн А.Бердимуратын хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн нэвтэрч, бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэнд тооцогдоно.

Шүүгдэгч О.О, Б.Б, У.С, Х.Ө нарын үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу тодорхой хугацаанд үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулдаг тул хуулийг буцаан хэрэглэхгүй.

Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийж, шүүхээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/990 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.О, түүний өмгөөлөгч О.Батболд, шүүгдэгч Б.Ж, М.Э, тэдний өмгөөлөгч Л.Батжаргал, шүүгдэгч У.Сүх-Эрдэнийн өмгөөлөгч О.Оюунчимэг, шүүгдэгч Х.Ө, Б.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14  хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                М.ПҮРЭВСҮРЭН

 

 

ШҮҮГЧ                                                                        Д.МЯГМАРЖАВ

 

           

ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ