Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 990

 

 

 

 

 

 

 

  2020        05          27                                       2020/ШЦТ/990

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,

Улсын яллагч Н.Мөнгөнсүх, В.Намжил,

Хохирогч Т.Батжаргал, П.Сансар-Оюун, С.Цэцэгээ,

Шүүгдэгч О.О, түүний өмгөөлөгч О.Батболд /ҮД:1568/,

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Н.Ганбат /ҮД:0346/,

Шүүгдэгч У.Сэ, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг /ҮД:2724/,

Шүүгдэгч Б.Ж, М.Э, тэдгээрийн өмгөөлөгч Л.Батжаргал /ҮД:3152/,

Шүүгдэгч Х.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад тус тус заасан гэмт хэрэгт О.Оыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус заасан гэмт хэрэгт Б.Б, У.Сэ, Х.Ө нарыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Ж, М.Э нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1905 00000 0685 дугаартай, 11 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:

1. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1996 оны 08 дугаар сарын 07-ны өдөр төрсөн 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Хангал тауэр” ХХК-й менежер ажилтай, ам бүл 5, эмэг эх, эх, эгчийн хамт, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хорооллын 12 дугаар байр 67 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан шагналгүй,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзагдсан, Ч овогт Оийн О /РД: /,

2. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2000 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Бага шар хоолойн хэсэг, Булгийн амны 13 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 851 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж байсан, У овогт Бгийн Б /РД: /,

3.    Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1997 оны 05 дугаар сарын 04-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Чулуун фасад” ХК-д дүүжин краны өргөгч ажилтай гэх, ам бүл 3, өвөө, эмээгийн хамт Баянгол дүүрэг 23 дугаар хороо, Зүүн Ард-Аюушийн 25 дугаар гудамжны 7-73Б тоот оршин суух бүртгэлтэй, улсаас авсан шагналгүй,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 851 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж байсан, Ш овогт Уийн Сэ /РД:У/,

  1. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1999 оны 08 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 20 настай, бүрэн дунд боловсролтой, бялууны техникч мэргэжилтэй, “Жүр Үр” ХХК-д үйлдвэрлэлийн ажилтан, ам бүл 4, эх, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Нефть 1-27 дугаар байрны 10а тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Бийн Ж /РД: /,
  2. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1999 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төрсөн 21 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Ариг Аниан” рестранд тогооч ажилтай, ам бүл 6, эх, эгч, дүү нарын хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн Ард-Аюушийн 4 дүгээр гудамжны 115 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Мын Э /РД: /,
  3. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1998 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 21 настай, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн Нарангийн 4 дүгээр гудамжны 67 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Г овогт Хы Ө /РД: /,

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

1. О.О нь:

1.1. У.Гончигсумлайтай бүлэглэж 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 4 дүгээр гудамжны 8 тоотод оршин суух иргэн Н.Нармандахын эзэмшлийн өвлийн байшингийн вакум цонхыг хөшин онгойлгож, хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтрэн орж LG маркийн 47 инчийн зурагт, ээмэг, бөгж, зүүлтийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 3.010.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.2. У.Гончигсумлайтай бүлэглэж 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Моносын 3 дугаар гудамжны 18 тоотод оршин суух иргэн И.Хүрэлбаатарын монгол гэр болон өвлийн сууцанд хууль бусаар нэвтрэн орж, 42 инчийн зурагт, унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.3. У.Гончигсумлайтай бүлэглэж 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр давтан үйлдлээр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Мал тууврын замын 7 дугаар гудамжны 10 тоотод оршин суух иргэн Л.Батбулганы гэрт хууль бусаар нэвтрэн орж, 43 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.4. У.Гончигсумлайтай бүлэглэж 2016 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г гудамжны 549 тоотод оршин суух иргэн Б.Батзулын гэрт хууль бусаар нэвтрэн орж, Самсунг маркийн 47 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 480.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.5. У.Гончигсумлайтай бүлэглэж, 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр
Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Зүүн тасганы 6 дугаар гудамжны 67 тоотод оршин суух иргэн Б.Ерөөлтийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж хууль бусаар нэвтрэн орж, 14 инчийн Дэлл маркийн зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.6. У.Гончигсумлайтай бүлэглэж 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын В-13 дугаар гудамжны 37 тоотод оршин суух иргэн Г.Батцэнгэлийн эзэмшлийн өвлийн сууцны цонхыг түлхэж хууль бусаар нэвтрэн орж, хөөрөг, мөнгөн ээмэг, монетон ээмэг бөгж, 5 шил архи зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 904.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.7. У.Гончигсумлайтай бүлэглэж 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нуурын 5 дугаар гудамжны 43 тоотод суух иргэн Д.Мягмарсүрэнгийн эзэмшлийн өвлийн сууцны вакум цонхыг түлхэн онгойлгож, хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтрэн орж, 13 инчийн Делл маркийн зөөврийн компьютер, хар мөнгөн ээмэг, монетон бөгж 2 ширхэг, цагаан алтан ээмэг бөгжний хослол, алтны хольцтой ээмэг бөгжний хослол, үүргэвч, гартааман хөөрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 2.670.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.8. У.Гончигсумлай, Б.Саранчимэг нартай бүлэглэж 2016 оны 12 дугаар сарын 19-нөөс 2016 оны 12 дугаар сарын 25-ны хооронд Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 7 дугаар гудамжны 6А тоотод суух иргэн Ч.Пагамын эзэмшлийн өвлийн сууцны вакум цонхыг түлхэж хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтрэн орж, 32 инчийн Самсунг маркийн ЛСД зурагт, бэлэн 60.000 төгрөг, костюм, цамц, срочка, эрэгтэй өмд, эрэгтэй шорт зэрэг цүнхтэй хувцсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 755.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.9. Э.Б.Батзаяа, Б.Батбаатар, У.Гончигсумлай нартай бүлэглэж 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүрэг 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн Нарангийн 6 дугаар гудамжны 04 тоотод оршин суух иргэн Т.Ганболдын эзэмшлийн хүн байнга амьдрах орон байранд цонхоор нэвтрэн хууль бусаар орж, Самсунг маркийн 42 инчийн зурагт, 2 ширхэг гар утас, Асер брэндийн зөөврийн компьютер зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 1.180.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.10. У.Гончигсумлай, Б.Саранчимэг нартай бүлэглэж, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, ХГ-10 дугаар гудамжны 803А тоотод суух иргэн С.Батзаяагийн эзэмшлийн өвлийн сууцны хаалгыг онгойлгож, хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтрэн орж, Самсунг маркийн 43 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авч 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.11. М.Чинбат, Б.Батбаатар нартай бүлэглэж 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нуурын 3 дугаар гудамжны 25 тоотод суух иргэн Т.Батжаргалын эзэмшлийн өвлийн сууцны вакум цонхыг түлхэн онгойлгож, хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтрэн орж, 2.500 иен, 2800 хонгконг доллар, 50 евро, 30 долларын биет мөнгө, зэс аяга, виски 5 ширхэг, архи 1 шил, мөнгөн гинж, мөнгөн бүс, бугуйн утсан цаг, эмэгтэй эрэгтэй алтан бөгж, гоёлын ээмэг зүүлт, 3 ширхэг мөнгөн аяга зэрэг эд зүйслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 15.175.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.12. Д.Даваасамбуу, Б.Батбаатар, М.Чинбат нартай бүлэглэж 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд Нарангийн 9 дүгээр гудамжны 250 тоотод оршин суух иргэн Д.Батсайханы эзэмшлийн өвлийн сууцны вакум цонхыг түлхэж хууль бусаар нэвтрэн орж, Могул маркийн 32 инчийн зурагт, шаргал өнгийн орны даавуу зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 250.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.13. М.Чинбат, У.Сэ нартай бүлэглэж 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр 2 дугаар дан байрны 11 тоот амины орон сууцанд оршин суух иргэн Э.Сандагдоржийн эзэмшлийн сууцны вакум цонхыг түлхэн хууль бусаар нэвтрэн орж, 52 инчийн ЭЛКО маркийн Сарт зурагт, ай мак маркийн иж бүрэн компьютер зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 2.720.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.14. Б.Бтэй бүлэглэж 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороонд байрлах иргэн Б.Мөнхгэрэлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай ТҮЦ-нд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 907.600 төгрөгийн хохирол учруулсан,

1.15. Б.Бтэй бүлэглэж 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их Дарь-Эхийн 4 дүгээр гудамжны 203 тоотод оршин суух иргэн У.Билгүүний байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 812.400 төгрөгийн хохирол учруулсан,

1.16. Б.Б, У.Сэ, М.Номин-Эрдэнэ нартай бүлэглэж 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хувьсгалчдын Г-15 дугаар гудамжны 224Б тоотод суух иргэн П.Сансар-Оюуны эзэмшлийн өвлийн сууцны цонхыг түлхэж онгойлгон хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтрэн орж, Делл маркийн суурин компьютер, Самсунг маркийн суурин компьютер зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 3.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.17. Б.Б, Б.Ж, М.Э, У.Сэ нартай бүлэглэж 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дунд Дарь-Эхийн 30 дугаар гудамжны 1692 тоотод оршин суух иргэн П.Ариунбилэгийн өвлийн орон сууцны гал тогооны өрөөний цонхыг түлхэж хууль бусаар нэвтрэн орж, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 10.606.240 төгрөгийн хохирол учруулсан,

1.18. Б.Б, У.Сэ нартай бүлэглэж 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 40 дүгээр гудамжны 511 тоотод оршин суух иргэн Г.Мөнгөний байнга амьдрах зориулалттай орон байр болох байшинд хууль бусаар нэвтрэн орж, мөнгөн аяга 1 ширхэг, Чүнчигноров хөөрөг 1 ширхэг, хөнгөн цагаан хазаар 1 ширхэг, мөнгөн ээмэг, гинж, бугуйвч бөгжний хослол 1 ширхэг, мөнгөн яст мэлхий хэлбэртэй ээмэг 1 ширхэг, сурагч цүнх 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 2.107.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.19. Б.Б, У.Сэ, М.Э, Б.Ж нартай бүлэглэж 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 13 дугаар гудамжны 1147 тоотод оршин суух иргэн С.Цэцгээгийн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 1.089.800 төгрөгийн хохирол учруулсан,

1.20. Б.Б, У.Сэ нартай бүлэглэж 2017 оны 06 дугаар сарын 27-ны шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Өргөө амаржих газрын зүүн талд байрлах иргэн П.Баасанхоролын эзэмшлийн ТҮЦ-ний ханыг цөмлөж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 609.547 төгрөгийн хохирол учруулсан,

1.21. Б.Б, У.Сэ нартай бүлэглэж 2017 оны 05 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугар хорооны нутаг дэвсгэр Арслантай гүүрний баруун талд байрлах иргэн Д.Чанцалдуламын эзэмшлийн ТҮЦ-ний зүүн талын ханыг эвдэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 1.200.060 төгрөгийн хохирол учруулсан,

1.22. Б.Б, У.Сэ нартай бүлэглэж 2017 оны 04 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 45 дугаар байрны урд талд байрлах хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай иргэн М.Мөнх-Эрдэний эзэмшлийн ТҮЦ-ний ханыг цөмлөж, хууль бусаар нэвтрэн орж, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 2.592.000 төгрөгийн хохирол учруулж, бусдад нийт 52.967.647 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулсан,

2. Б.Б нь:

2.1. 2016 оны 05 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 11 дүгээр байрны ард байрлах иргэн С.Мөнхтамгын эзэмшлийн ТҮЦ-ний ханыг зүсэн цөмлөж, орон байр агуулах саванд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 460.080 төгрөгийн хохирол учруулсан,

2.2. О.О, Б.Ж, М.Э, У.Сэ нартай бүлэглэж 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дунд Дарь-Эхийн 30 дугаар гудамжны 1692 тоотод оршин суух иргэн П.Ариунбилэгийн өвлийн орон сууцны гал тогооны өрөөний цонхыг түлхэж хууль бусаар нэвтрэн орж, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 10.606.240 төгрөгийн хохирол учруулсан,

2.3. У.Сэ, Х.Ө нартай бүлэглэж 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн А.Бердимуратын эзэмшлийн ТҮЦ-ний ханыг цөмлөж  хууль бусаар нэвтрэн орж, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 402.680 төгрөгийн хохирол учруулсан,

2.4. О.О, У.Сэ нартай бүлэглэж 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн 40 дүгээр гудамжны 511 тоотод оршин суух иргэн Г.Мөнгөний байнга амьдрах зориулалттай орон байр болох байшинд хууль бусаар нэвтрэн орж, мөнгөн аяга 1 ширхэг, Чүнчигноров хөөрөг 1 ширхэг, хөнгөн цагаан хазаар 1 ширхэг, мөнгөн ээмэг, гинж, бугуйвч бөгжний хослол 1 ширхэг, мөнгөн яст мэлхий хэлбэртэй ээмэг 1 ширхэг, сурагч цүнх 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 2.107.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.5. О.О, У.Сэ, М.Э, Б.Ж нартай бүлэглэж 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 13 дугаар гудамжны 1147 тоотод оршин суух иргэн С.Цэцгээгийн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 1.089.800 төгрөгийн хохирол учруулсан,

2.6. О.О, У.Сэ нартай бүлэглэж 2017 оны 06 дугаар сарын 27-ны шөнө Сүхбаатарын дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Өргөө амаржих газрын зүүн талд байрлах иргэн П.Баасанхоролын эзэмшлийн ТҮЦ-ний ханыг цөмлөж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 609.547 төгрөгийн хохирол учруулсан,

2.7. О.О, У.Сэ нартай бүлэглэж 2017 оны 05 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Арслантай гүүрний баруун талд байрлах иргэн Д.Чанцалдуламын эзэмшлийн ТҮЦ-ний цэгийн зүүн талын ханыг эвдэж хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 1.200.060 төгрөгийн хохирол учруулсан,

2.8. О.О, У.Сэ нартай бүлэглэж 2017 оны 04 дүгээр сарны 27-ноос 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 45 дугаар байрны урд талд байрлах хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай иргэн М.Мөнх-Эрдэнийн эзэмшлийн ТҮЦ-ний ханыг цөмлөж  хууль бусаар нэвтрэн орж, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 2.592.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.9. О.Отай бүлэглэж 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их Дарь-Эхийн 4 дүгээр гудамжны 203 тоотод оршин суух иргэн У.Билгүүний байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 812.400 төгрөгийн хохирол учруулж, бусдад нийт 19.879.807 төгрөгийн хохирол учруулсан,

3. У.Сэ нь:

3.1. О.О, Б.Ж, М.Э нартай бүлэглэж 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дунд Дарь-Эхийн 30 дугаар гудамжны 1692 тоотод оршин суух иргэн П.Ариунбилэгийн өвлийн орон сууцны гал тогооны өрөөний цонхыг түлхэж, хууль бусаар нэвтрэн орж, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 10.606.240 төгрөгийн хохирол учруулсан,

3.2. Б.Б, Х.Ө нартай бүлэглэж 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн А.Бердимуратын эзэмшлийн ТҮЦ-ний ханыг цөмлөж, хууль бусаар нэвтрэн орж, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 402.680 төгрөгийн хохирол учруулсан,

3.3. О.О, Б.Б нартай бүлэглэж 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 40 дүгээр гудамжны 511 тоотод оршин суух иргэн Г.Мөнгөний хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшинд хууль бусаар нэвтрэн орж, мөнгөн аяга 1 ширхэг, Чүнчигноров хөөрөг 1 ширхэг, хөнгөн цагаан хазаар 1 ширхэг, мөнгөн ээмэг, гинж, бугуйвч бөгжний хослол 1 ширхэг, мөнгөн яст мэлхий хэлбэртэй ээмэг 1 ширхэг, сурагч цүнх 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 2.107.000 төгрөгийн хохирол учруулсан,

3.4. О.О, Б.Б, М.Э, Б.Ж нартай бүлэглэж 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 13 дугаар гудамжны 1147 тоотод оршин суух иргэн С.Цэцгээгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 1.089.800 төгрөгийн хохирол учруулсан,

3.5. О.О, Б.Б нартай бүлэглэж 2017 оны 06 дугаар сарын 27-ны шөнө Сүхбаатарын дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Өргөө амаржих газрын зүүн талд байрлах иргэн П.Баасанхоролын эзэмшлийн ТҮЦ-ний ханыг цөмлөж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 609.547 төгрөгийн хохирол учруулсан,

3.6. О.О, Б.Б нартай бүлэглэж 2017 оны 5 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугар хорооны нутаг дэвсгэр Арслантай гүүрний баруун талд байрлах иргэн Д.Чанцалдуламын эзэмшлийн ТҮЦний зүүн талын ханыг эвдэж хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 1.200.060 төгрөгийн хохирол учруулсан,

3.7. О.О, Б.Б нартай бүлэглэж 2017 оны 04 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 45 дугаар байрны урд талд байрлах хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай иргэн М.Мөнх-Эрдэний эзэмшлийн ТҮЦ-ний ханыг цөмлөж хууль бусаар нэвтрэн орж, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 2.592.000 төгрөгийн хохирол учруулж, бусдад нийт 18.607.327 төгрөгийн хохирол учруулсан,

4. Ж нь:

4.1. О.О, М.Э, У.Сэ нартай бүлэглэж 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дунд Дарь-Эхийн 30 дугаар гудамжны 1692 тоотод оршин суух иргэн П.Ариунбилэгийн өвлийн орон сууцны гал тогооны өрөөний цонхыг түлхэж, хууль бусаар нэвтрэн орж, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 10.606.240 төгрөгийн хохирол учруулсан,

4.2. О.О, Б.Б, У.Сэ, М.Э нартай бүлэглэж 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 13 дугаар гудамжны 1147 тоотод оршин суух иргэн С.Цэцгээгийн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 1.089.800 төгрөгийн хохирол учруулж, бусдад нийт 11.696.040 төгрөгийн хохирол учруулсан,

5. М.Э нь:

5.1. О.О, Б.Ж, У.Сэ нартай бүлэглэж 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дунд Дарь-Эхийн 30 дугаар гудамжны 1692 тоотод оршин суух иргэн П.Ариунбилэгийн өвлийн орон сууцны гал тогооны өрөөний цонхыг түлхэж, хууль бусаар нэвтрэн орж, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 10.606.240 төгрөгийн хохирол учруулсан,

5.2. О.О, Б.Б, У.Сэ Б.Ж нартай бүлэглэж 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 13 дугаар гудамжны 1147 тоотод оршин суух иргэн С.Цэцгээгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 1.089.800 төгрөгийн хохирол учруулж, бусдад нийт 11.696.040 төгрөгийн хохирол учруулсан,

6. Х.Ө нь Б.Б, У.Сэ нартай бүлэглэж 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн А.Бердимуратын эзэмшлийн ТҮЦ-ний ханыг цөмлөж хууль бусаар нэвтрэн орж, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 402.680 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Оын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бий өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Сий өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Жы өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Эийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Өын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Батжаргалын өгсөн: “... Алдсан юм бол ойлгомжтой. Бүгд бичигдсэн байгаа. Би хорин хэдэн сая төгрөгийн нэхэмжлэл бичсэн байгаа. 2017 оны 09 дүгээр сарын өдөр хулгайд юмаа алдсан. Дахин үнэлгээ хийлгэх юм бол сая хэдэн зуун төгрөг төлөх юм байна лээ. Энэ улсуудад хуваагдах үнэ нь таван сая далан мянган төгрөг байгаа. Тэрнээс төлсөн зүйл байхгүй. Шүүх хуралдааны өмнө уулзаад гомдолгүй гээд хэлчих гэдэг. Юу ч аваагүй байж гомдолгүй гэж хэлж чадахгүй. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Сансар-Оюуны өгсөн: “Манай гэрт 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 15 цаг өнгөрөөгөөд хулгай орсон байсан. 2 нөүтбүүк хулгайд алдсан. Нэг нь шинээрээ байсан. Манай нөхөр инженер хүн. Нөүтбүүк дотор бүх ажлынх нь юм байсан. Байгууллага нь тайлан мэдээ энэ тэр нь дутуу гээд өөрийнх нь дипломыг барьцаалчихсан. Одоо ажилгүй байгаа. Охин маань сургуулиасаа жилийн чөлөө авсан. Нөүтбүүк дотор бүх хичээл нь байсан. О хохирол 800.000 төгрөгөө төлсөн. Сэ, Б хоёр хохирлоо төлөөгүй. Номин-Эрдэнэ гэж хүүхэд байсан тэр хүүхэд 800.000 төгрөг төлсөн. Хохирлоо төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Цэцэгээгийн өгсөн: “2017 оны 06 сарын 23-ны өдөр мөнгөн аяга, алтан ээмэг, гурван бүдүүн гинж болон мөнгөн эд зүйлсээ алдсан. Манай хойд талын айлд хүн байсан мөртлөө юу ч мэдээгүй байсан. Нийт 1.089.800 төгрөгийн хохирол учирснаас зургаан зуун хэдэн төгрөгийг нь авсан одоо 436.000 төгрөгийн хохирол үлдсэн. Хохирол төлөөгүй хүмүүст гомдолтой байна. Залуу улсууд цаашдаа ухамсарлаж, хөдөлмөрлөж амьдрах хэрэгтэй. Нэг нэгнийгээ уруу татахаа болих хэрэгтэй. Би үнэлгээг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

1. О.О нь У.Гончигсумлайтай бүлэглэж 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Нарангийн 4 дүгээр гудамжны 8 тоотод оршин суух иргэн Н.Нармандахын эзэмшлийн өвлийн байшингийн вакум цонхыг хөшин онгойлгож, хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтрэн орж, LG маркийн 47 инчийн зурагт, ээмэг, бөгж, зүүлт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 3.010.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийн хувьд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Нармандахын өгсөн: “... Би 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн өглөө 08 цаг 30 минут гээд эхнэрийн хамт ажилдаа явсан. Гэрт 2 хүүхэд, хүргэн зээ нар үлдсэн. Би ажилдаа яваад орой 19 цаг 30 минутын орчим гэртээ эхнэрийн хамт ирсэн чинь гадна хашааны хаалга нэлээн том онгойсон байхаар нь хүүхдүүд онгойлгочихсон юм байх гэж бодоод гэрийнхээ хаалгыг цоожоор нь онгойлгоод орсон чинь дотор байдаг давхар хаалга онгорхой байхаар нь уг нь дандаа хаалттай байдаг болохоор гайхаад дотогш орсон чинь гэр нэлээн хүйтэн байсан. Коридорт нэг куртка унасан байхаар нь гайхаад цаашаа орсон чинь гал тогооны вакум цонх онгорхой байхаар нь хулгай орсон байна гэж үзээд цагдаад дуудлага өгсөн... Манай гэрээс 47 инчийн ЛЖ маркийн лед зурагт, Некст электрониксоос жилийн өмнө хямдралтай байхад нь 1.399.900 төгрөгөөр авч байсан, одоо тэр үнээрээ үнэлнэ, эмэгтэй монетон ээмэг, бөгж, бугуйвч, хүзүүний гинж бүгд нийлээд нэг хослол, жилийн өмнө их дэлгүүрээс 2.700.000 төгрөгөөр авч байсан, нарийхан монетон хүзүүний гинж 50.000 төгрөгөөр, гоёлын эмэгтэй ээмэг, бөгжнүүд, мөнгөн 2 ширхэг бөгж нийлээд 40.000 төгрөгөөр, эмэгтэй 2 ширхэг бугуйн цаг, өргөн оосортой шигтгээтэй нэгийг нь 100.000 төгрөгөөр, Жак данейлс виски шинээрээ байсан ба 70.000 төгрөгөөр, 6 ширхэг хэрэглэж байсан эрэгтэй, эмэгтэй Шанел, спорт алор зэрэг брэндийн үнэртэй уснууд, бүгдийг нь нийтэд нь 200.000 төгрөгөөр тус тус үнэлж байгаа ба гацуур модон дээр байсан биет 125.600 төгрөгийн эд зүйлс алдагдсан... Дээрхи алдагдсан эд зүйлсээс 47 инчийн ЛЖ маркийн лед зурагт, эмэгтэй хүний 2 ширхэг цаг, зэрэг нийт 3 ширхэг эд зүйлийг хүлээн авсан ба хэрэг гарсны маргааш хашаанаасаа 2 ширхэг үнэртэй ус, гоёлын эмэгтэй ээмэг, бөгжнүүдийг олж авсан...” гэх мэдүүлэг /хх.1.103-107/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэлхийсэн тэмдэглэл /хх.1.90-91/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.92-94/,

Эд зүйлийн үнэлгээ хийсэн тэмдэглэл /хх.1.108/,

2. О.О нь Э.Б.Батзаяа, Б.Батбаатар, У.Гончигсумлай нартай бүлэглэж 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүрэг 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн нарангийн 6 дугаар гудамжны 04 тоотод оршин суух иргэн Т.Ганболдын эзэмшлийн хүн байнга амьдрах орон байранд цонхоор хууль бусаар нэвтрэн орж самсунг маркийн 42 инчийн зурагт, 2 ширхэг гар утас, Асер брэндийн зөөврийн компьютер зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 1.180.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийн хувьд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Ганболдын өгсөн: “... 2015 оны 12 сарын 30-ны өдөр өглөөний 10 цагийн үед эхнэр Сарантуяа бид хоёр гэрээсээ ажилдаа явахаар гэрийн хаалгаа цоожлоод хамт гарсан юм. Тэгээд би шөнийн 00 цагийн үед гэртээ ирэхэд Самсунг маркийн 42 инчийн зурагт, ширээн дээр байсан 2 ширхэг гар утас, Ассер нэртэй зөөврийн компьютер алга болсон байсан... 17 цагийн үед эхнэр маань гэртээ ирж, хувцсаа солиод шинэ жилийн арга хэмжээнд явах үед хаалга үүд, цонх гэрийн эд зүйлс бүрэн бүтэн байрандаа байсан гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг /хх.1.150-151, 154/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.149/,

Эд зүйлийн үнэлгээ /хх.1.157/,

3. О.О нь Б.Бтэй бүлэглэж 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороонд байрлах иргэн Б.Мөнхгэрэлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай ТҮЦ-нд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 907.600 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийн хувьд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Мөнхгэрэлийн өгсөн: “... Би ТҮЦ-ээ 2017 оны 04 дүгээр сарын 22- ны өдөр хаагаад 23-ны өдрийн өглөө нээхээр ирэхэд ТҮЦ-ны арын ханыг зүсээд хулгай орсон байдалтай байсан. ТҮЦ-ээс лаазтай самар, Лайс чипс, хиам 2 кг, набор 5 ширхэг, Максфан шоколад том 23 ширхэг, Альпен голд шоколад том жижиг 18 ширхэг, бохь, Сникерс, Твикс шоколад зэрэг 907.600 төгрөгийн үнэ бүхий бараа хулгайд алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /хх.1.185-187/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.178-179/,

Эд зүйлд үнэлгээ хийсэн тэмдэглэл /хх.1.188/,

Хэргийн газрын хийсэн үзлэг /хх.1.175-177/,

4. О.О нь У.Гончигсумлайтай бүлэглэж 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Моносын 3 дугаар гудамжны 18 тоотод оршин суух иргэн И.Хүрэлбаатарын монгол гэр болон өвлийн сууцанд хууль бусаар нэвтрэн орж, 42 инчийн зурагт, унадаг дугуй зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 300.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийн хувьд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч И.Хүрэлбаатарын өгсөн: “... 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр эхнэр Нансалмаа 18 цагийн үед над руу утсаар яриад байшингийн хаалганы цоож байхгүй, хаалганууд онгорхой, байшингийн баруун урд талын үүдний амбаарын хажуу талын цонхны салхивч онгорхой гэрт хулгай орж 42 инчийн НКС маркийн LCD зурагт, унадаг дугуй, дарс зэрэг эд зүйлс алдагдсан байна гэж хэлсэн... Дээрх алдагдсан эд зүйлийг бүгдийг нь буцаан авсан учир гомдол
саналгүй...” гэх мэдүүлэг /хх.1.224-227/,

Эд зүйлийн үнэлгээ /хх.1.228/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.205-209/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх.1.212-220/,

5. О.О нь У.Гончигсумлай, Б.Саранчимэг нартай бүлэглэж 2016 оны 12 дугаар сарын 19-нөөс 2016 оны 12 дугаар сарын 25-ны хооронд Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 7 дугаар гудамжны 6А тоотод суух иргэн Ч.Пагамын эзэмшлийн өвлийн сууцны вакум цонхыг түлхэж, хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтрэн орж 32 инчийн Самсунг маркийн ЛСД зурагт, бэлэн 60.000 төгрөг, костюм, цамц, срочка, эрэгтэй өмд, эрэгтэй шорт зэрэг цүнхтэй хувцас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 755.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийн хувьд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Пагамын өгсөн: “... Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян Улааны 7-6А тоотод байрлах байшиндаа хүү бид хоёр ирэн очин байдаг байсан. 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр уг байшиндаа ирэхэд байшин бүрэн бүтэн хэвийн байдалтай байсан. Харин 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр манай хүү Батдорж байшингаа эргэхээр ирэхэд хулгай орсныг мэдээд надад хэлсэн... Манай гэрээс 32 инчийн Самсунг маркийн LCD зурагт, бэлэн 60.000 төгрөг, костюм, цамц, срочка, эрэгтэй өмд, эрэгтэй шорт зэрэг цүнхтэй хувцас зэргийг хулгайлаад авсан байсан... Дээрх алдсан эд зүйлээсээ 32 инчийн Самсунг маркийн зурагтаа буцаан авсан...” гэх мэдүүлэг /хх.2.44-45/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч А.Баттүшигийн өгсөн: “... 2016 оны 12 дугаар сарын сүүлээр Саранчимэг гэх эмэгтэй 32 инчийн самсунг маркийн ЛСД зурагт барьцаанд тавина гээд ирэхээр нь бичиг баримтыг нь үндэслэн 130.000 төгрөгийн барьцаанд 7 хоногийн хугацаатай тавьсан. Удалгүй цагдаа ирээд хулгайн эд зүйл гэж хураагаад авсан. Зурагтны хугацаа дуусах үеэр Саранчимэг өөр нэг хүнтэй ирээд барьцаанд тавьсан зурагтаа зарах гэж байхаар нь би цагдаа руу утасдаж Саранчимэгийг бариулсан...” гэх мэдүүлэг /хх.2.47/,

Эд зүйлийн үнэлгээ /хх.2.50-51/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх.2.29-31/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх.2.27-28/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх.2.35/,

6. О.О нь У.Гончигсумлайтай бүлэглэж 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Мал тууврын замын 7 дугаар гудамжны 10 тоотод оршин суух иргэн Л.Батбулганы гэрт хууль бусаар нэвтрэн орж, 43 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийн хувьд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Батбулганы өгсөн: “... Би 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өглөө 06 цагт гэрээсээ гарсан юм. Тэгээд орой нь 20 цагт гэртээ иртэл 46 инчийн Самсунг Смарт зурагт байхгүй хулгай орсон байдалтай, байшингийн цонх онгорхой байхаар нь цагдаад хандсан юм...” гэх мэдүүлэг /хх.2.93/,

“... Манай гэрээс алдагдсан 43 инчийн Самсунг маркийн зурагтыг буцаан олж авсан тул надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх.2.95/,

Эд зүйлийн үнэлгээ /хх.2.89/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх.2.81-85/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх.2.80-81/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх.2.90/,

7. О.О нь Д.Даваасамбуу, Б.Батбаатар, М.Чинбат нартай бүлэглэж 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд Нарангийн 9 дүгээр гудамжны 250 тоотод оршин суух иргэн Д.Батсайханы эзэмшлийн өвлийн сууцны вакум цонхыг түлхэж хууль бусаар нэвтрэн орж, Могул маркийн 32 инчийн зурагт, шаргал өнгийн орны даавуу зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 250.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийн хувьд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Батсайханы өгсөн: “... Би 2017 оны 02 сарын 23-ны өдөр гэрээ цоожилчхоод 11 цагийн үед эхнэр Гэндэнпилтэй хамт гадагш гараад орой 21 цаг өнгөрөөгөөд гэртээ ирэхэд гэрт хулгай орсон байсан... манай гэрээс Могул брэндийн 32 инчийн хананд өлгөөтэй байсан зурагт алдагдсан...” гэх мэдүүлэг /хх.2.143/,

“...Би алдсан эд зүйлсээ бүрэн бүтэн хүлээн авсан...” гэх мэдүүлэг /хх.2.147/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч П.Сүхбаатарын өгсөн: “... Би 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Харчу” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт ажиллаж байхад 25 орчим насны 2 залуу орж ирээд Могул брэндийн 32 инчийн зурагтыг 130.000 төгрөгийн барьцаанд тавиад явсан. Тэр өдрөөс хойш 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр цагдаагийн ажилтан нөгөө зурагт авч ирж тавьсан Даваасамбуу, хамт явсан Батбаатар нарыг дагуулан орж ирээд хулгайн зурагт гээд хураан авч явсан... Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх.2.149/,

Эд зүйлийн үнэлгээ /хх.2.150/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх.2.138-139/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх.2.137/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх.2.142/,

8. О.О, У.Сэ нар нь М.Чинбаттай бүлэглэж 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр 2 дугаар дан байрны 11 тоот амины орон сууцанд оршин суух иргэн Э.Сандагдоржийн эзэмшлийн сууцны вакум цонхыг түлхэн хууль бусаар нэвтрэн орж, 52 инчийн Элко маркийн смарт зурагт, Ай мак маркийн иж бүрэн компьютер зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 2.720.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийн хувьд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Сандагдоржийн өгсөн: “... 2017 оны 05 сарын 15-ны өдөр ... манай охин Сувд-Эрдэнэ 17 цагийн үед ирэхэд гэрийн хаалга онгорхой, зурагт байхгүй, гэр үймүүлээд буулгачихсан байна гэж над руу ярьсан... 10 гаран минутын дараа намайг ирэхэд гэрийн хаалга онгорхой 1 давхарт байх зурагтны суурин дээр байсан 55 инчийн Элко маркийн зурагт байхгүй болчихсон... 2 давхраас IMAC брэндийн 21 инчийн саарал өнгийн компьютер иж бүрнээрээ байхгүй байсан... би эд зүйлээ бүрэн бүтэн хүлээж авсан, одоо надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх.2.187-190/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Б.Ганхүүгийн өгсөн: “... 2017 оны 05 сарын 15-ны өдөр манай ломбарданд ажилтан Одбаяр гэх залуу ажиллаж байхад Мэндсайхан овогтой Чинбат гэх залуу өөрийн бичиг баримтаар 55 инчийн Элко маркийн зурагтыг 400.000 төгрөгөөр тавьсан байсан, манай зүгээс барьцаанд өгсөн 400.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх.2.192-193/,

Эд зүйлийн үнэлгээ /хх.2.196/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх.2.167-170/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх.2.165-169/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх.2.180-186/,

9. О.Отгонбат нь У.Гончигсумлайтай бүлэглэж 2016 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г гудамжны 549 тоотод оршин суух иргэн Б.Батзулын гэрт хууль бусаар нэвтрэн орж Самсунг маркийн 47 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 480.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийн хувьд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Батзулын өгсөн: “... 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймгийн Борнуур сум руу аав Баярмагнайн хамт явсан. Тэр хооронд манай дүүгийн гэр эзэнгүй байсан ба 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өглөө 08 цаг минутын үед манай аавын төрсөн ах Мядаг над руу залгаад “танай гэрийн цонх онгорхой хулгай орсон юм шиг байна” гэхээр нь гэртээ ирэхэд манай дүүгийн өвлийн сууцны цонхоор хулгайч орж зурагт алдагдсан байхаар нь цагдаад дуудлага өгч удаагүй цагдаа нар ирээд материалжуулаад аваад явсан...” гэх мэдүүлэг /хх.4.78/,

Эд зүйлийн үнэлгээ /хх.4.79/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх.4.70-71/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх.4.68-69/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх.4.75/,

10. О.О нь У.Гончигсумлайтай бүлэглэж 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Зүүн тасганы 6 дугаар гудамжны 67 тоотод оршин суух иргэн Б.Ерөөлтийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтрэн орж, 14 инчийн Дэлл маркийн зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 300.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийн хувьд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Ерөөлтийн өгсөн: “... Би 2016 оны 01 сарын 11-ний өдөр 12 цагийн үед Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр зүүн тасган 6-67 тоот гэрээсээ гарсан. Тэгээд орой 22 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы цоож эвдэрсэн байдалтай байхаар нь хаалгаа нээгээд харахад зурагтны тавиур дээр байсан зөөврийн компьютер алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /хх.3.28-29/,

Эд зүйлийн үнэлгээ /хх.3.31/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх.3.21-22/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх.3.19-20/,

11. О.О нь У.Гончигсумлайтай бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын в-13-37 тоотод оршин суух иргэн Г.Батцэнгэлийн эзэмшлийн өвлийн сууцны цонхыг түлхэн хууль бусаар нэвтрэн орж, хөөрөг, мөнгөн ээмэг, монетон ээмэг бөгж, 5 шил архи зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлж бусдад 904.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийн хувьд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Батцэнгэлийн өгсөн: “...2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр манай гэр бүлийнхэн өглөө 08 цагт ажилдаа явцгаасан. 16 цагийн үед гэртээ очиход цонх түлхэн гэрт орж гартааман чулуун хөөрөг, бор мөнгөн ээмэг, бөгж, монетон ээмэг, бөгж, кулон зүүлттэй, мөнгөн бөгж ээмэг, 2 хос монетон бөгж, ягаан чулуун ээмэг бөгж, ногоон нүдтэй мөнгөн ээмэг, 0,75 граммын архи 5 шил зэрэг эд зүйлс алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /хх.3.58/,

Эд зүйлийн үнэлгээ /хх.3.59/,

12. О.О нь У.Гончигсумлай, Б.Саранчимэг нартай бүлэглэж 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, ХГ 10 дугаар гудамжны 803А тоотод суух иргэн С.Батзаяагийн эзэмшлийн өвлийн сууцны хаалгыг онгойлгож, хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтрэн орж, Самсунг маркийн 43 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийн хувьд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Батзаяагийн өгсөн: “... 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 12 цагийн орчимд Бөмбөгөр худалдааны төв орж хүнсээ цуглуулахаар гэрээ цоожлоод түлхүүрээ нийтийн байрны тоосгоны завсар нуугаад явсан... тэгээд 17 цагийн орчимд цэцэрлэгээс хүүхдээ аваад гэртээ иртэл гэр цоожтой байсан ба түлхүүр нуусан газраа үзэхэд байхгүй байсан. Тэгээд цоожоо эвдлээд гэртээ ороход манай том өрөөнд байсан зурагт алга болсон байсан тул цагдаагийн байгууллагад хандсан юм...” гэх мэдүүлэг /хх.3.99/,

Эд зүйлийн үнэлгээ /хх.3.100/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх.3.82-83/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх.3.77-81/,

13. О.О, У.Сэ нар нь Б.Б, М.Номин-Эрдэнэ нартай бүлэглэж 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хувьсгалчдын Г-15 дугаар гудамжны 224Б тоотод суух иргэн П.Сансар-Оюуны эзэмшлийн өвлийн сууцны цонхыг түлхэн онгойлгож, хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтрэн орж Делл маркийн суурин компьютер, Самсунг маркийн суурин компьютер зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 3.200.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдийн хувьд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Сансар-Оюуны өгсөн: “... Би 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ажил дээрээ байж байтал манай хүүхэд Гэрэлчимэг надруу “гэрт хулгай орсон байна” гэж ярьсан. Тэгээд би цагдаад дуудлага өгчихөөд гэрт очиход гэрийн том өрөөний вакум цонхоор хулгайч орсон байсан ба эд зүйлээс Делл маркийн суурин компьютер, Самсунг маркийн зөөврийн суурин компьютер алга болсон байсан...” гэх мэдүүлэг /хх.3.160-163/,

Эд зүйлийн үнэлгээ /хх.3.164/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх.3.54-56/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх.3.52-53/,

14. О.О нь У.Гончигсумлайтай бүлэглэж 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нуурын 5 дугаар гудамжны 43 тоотод суух иргэн Д.Мягмарсүрэнгийн эзэмшлийн өвлийн сууцны вакум цонхыг түлхэн онгойлгож хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтрэн орж, 13 инчийн Делл маркийн зөөврийн компьютер, хар мөнгөн ээмэг, монетон бөгж 2 ширхэг, цагаан алтан ээмэг бөгжний хослол, алтны хольцтой ээмэг бөгжний хослол, үүргэвч, гартааман хөөрөг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 2.670.000 төгрөгийн хохирол учруулж учруулсан үйлдлийн хувьд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Мягмарсүрэнгийн өгсөн: “... 2016 оны 06 сарын 13-ны өдөр би ажилдаа гарсан. Гэрт хүү Санжаасүрэн үлдсэн... орой 19 цагийн үед би хамгийн түрүүнд гэртээ ирэхэд манай байшингийн вакум цонхыг түлхэн хулгайч орсон байсан... Гэрээс 2013 онд 600.000 төгрөгөөр худалдан авч байсан хар өнгийн Делл маркийн зөөврийн компьютер, 2016 онд 100.000 төгрөгөөр авсан улаан шүрэн сарнай хэлбэрийн шигтгээтэй хар мөнгөн ээмэг, бөгж, бадмаараг шигтгээтэй, цагаан алтаар бүрсэн, ээмэг бөгжний хослол 60.000, 14 крат монет орсон жижиг чигчий хурууны бөгж 2-3 жилийн өмнө 120.000 төгрөгөөр худалдаж авч байсан эд зүйлс алдагдсан...” гэх мэдүүлэг /хх.3.214/,

Эд зүйлийн үнэлгээ /хх.3.216-217/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх.3.207-209/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх.3.206/,

15. О.О нь М.Чинбат, Б.Батбаатар нартай бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нуурын 3-25 тоотод суух иргэн Т.Батжаргалын эзэмшлийн өвлийн сууцны вакум цонхыг түлхэн онгойлгож, хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтрэн орж, 2.500 иен, 2.800 хонгконг доллар, 50 евро, 30 долларын биет мөнгө, зэс аяга, виски 5 ширхэг, архи 1 шил, мөнгөн гинж, мөнгөн бүс, бугуйн утсан цаг, эмэгтэй эрэгтэй алтан бөгж, гоёлын ээмэг зүүлт, 3 ширхэг мөнгөн аяга зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 15.175.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийн хувьд:

Мөрдөн шалгах ажиллагаа хохирогч Т.Батжаргалын өгсөн: “... 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өглөө эхнэр ажилдаа яваад би 11 цаг 45 минутын үед хүүхэдтэйгээ цуг гэрээсээ гарсан... Орой 19 цагийн үед ажлаа тараад гэртээ ирэхэд байшингийн таамбарын саравчны хэсэгт манай хашаанд байсан шатыг босгон түшүүлж тавьсан байдалтай, нэг давхрын цонхны төмөр хамгаалалтыг аваад хөшсөн байдалтай, грашийн хаалгыг мөн хөшсөн байдалтай байсан... Гэр дотор ороход хулгай орсон байдалтай, эд зүйл эмх замбараагүй болгосон байсан. Гэрээс эмэгтэй, эрэгтэй алтан ээмэг, бөгж, кулоны хамт, Канон маркийн зургийн аппарат, бугуйн утсан цаг, мөнгөн аяга 3 ширхэг, зэс аяга 1 ширхэг, эрэгтэй мөнгөн гинж, бөгж, мөнгөн бүс, хүүхдийн цахилгаанд залгаж тоглодог автомат тоглоом, монгол 80.000 төгрөг, 2.800 хонгконг доллар, 2.500 иен, 50 евро, 30 доллар зэрэг эд зүйлс алдагдсан байсан... Маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх.4.19-21/,

Эд зүйлийн үнэлгээ /хх.4.24-25/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх.4.9-13/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх.4.7-8/,

Монгол банкны ханшийн лавлагаа /хх.6.84, 87/,

16. О.О, Б.Б, Б.Ж, М.Э, У.Сэ нар нь бүлэглэж 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дунд Дарь-Эхийн 30 дугаар гудамжны 1692 тоотод оршин суух иргэн П.Ариунбилэгийн өвлийн орон сууцны гал тогооны өрөөний цонхыг түлхэн онгойлгож, хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 10.606.240 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийн хувьд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Ариунбилэгийн өгсөн: “... манай гэрийнхэн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өглөө 09 цагт гараад ажилдаа явсан. Хүүхдүүд маань бас хичээлдээ явсан, тэгээд миний охин 17 цагийн үед гэртээ ирж харахад “гэрт хулгайч орчихсон байна” гээд над руу утсаар ярьж байсан. Тэгээд би шууд гэртээ ирсэн... манай цонхыг эвдээд орсон байдалтай байсан. Би тухайн үед алдагдсан эд зүйлийг бичээд ирсэн. Алтан үнэт эдлэл их алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /хх.6.219-221/,

Эд зүйлийн үнэлгээ /хх.6.234-235/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх.6.209-210/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх.6.211-214/,

17. Б.Б, У.Сэ Х.Ө нар нь бүлэглэж 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн А.Бердимуратын эзэмшлийн ТҮЦ-ний ханыг цөмлөж хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 402.680 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийн хувьд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Бердимуратын өгсөн: “... миний түрээслэн ажиллуулж байсан 13 дугаар хорооллын автобусны буудлын ард байх ТҮЦ-ний зүүн талын хананы хэсэг цоолоод хулгай орсон байсан. Ингээд цагдаад хандах болсон. Өчигдөр би дэлгүүрээ 00 цагийн үед хаагаад өглөө 7 цагийн үед иртэл хулгай орсон байна... хоол халаагчид байсан 60.000 төгрөг, 20 орчим ширхэг Альпен голд, Орбит бохь 10 ширхэг, Сникерс шоколад 100.000 төгрөгөөр өчигдөр авсан байсан. Максфан гэсэн шоколад 8 ширхэг, Парламент 7 ширхэг, Майлд сэвэн тамхи 5-6 ширхэг, Чэйнж эссэ тамхи 5-6 ширхэг, Эссэ тамхи 5-6 ширхэг, улаан Вест тамхи 6 ширхэг, Кастер тамхи 3-4 ширхэг, ЛД тамхи 5-6 ширхэг алдагдсан байна...” гэх мэдүүлэг /хх.7.54-55/,

Эд зүйлийн үнэлгээ /хх.7.60-61/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх.7.50-52/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх.7.48-49/,

18. Б.Б нь 2016 оны 05 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 11 дүгээр байрны ард байрлах иргэн С.Мөнхтамгын эзэмшлийн ТҮЦ-ний ханыг зүсэж цөмлөн орж, орон байр агуулах саванд хууль бусаар нэвтэрч, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 460.080 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийн хувьд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Мөнхтамгын өгсөн: “... 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ТҮЦ дээрээ ирэхэд хулгай орсон байсан... ТҮЦ-ний баруун хана ертөнцийн зүгээр хойд талаас нь ханыг нь зүсэж байгаад юмаар цохиж цөмөлсөн байсан... нэгж зардаг жижиг нокиа утас 4 ширхэг, нэг нь 25.000 төгрөгийн үнэтэй. Хүнсний эд зүйл буюу ундаа, сникерс зэрэг үнэд хүрэхээр зүйлийг авч явсан байсан. Би хүнсний зүйлийг тоогоор нь үнэлгээнд гаргаж бичиж өгч байгаа. Оролгын 300.000 төгрөг байсан...” гэх мэдүүлэг /хх.7.93-94/,

Эд зүйлийн үнэлгээ /хх.7.218-219/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх.7.101-103/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх.7.99-100/,

Б.Бгийн мэдүүлгийг шалгасан тухай тэмдэглэл /хх.7.226-230/,

19. О.О, Б.Б, У.Сэ нар нь бүлэглэж 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 40-511 тоотод оршин суух иргэн Г.Мөнгөний байнга амьдрах зориулалттай орон байр болох байшинд хууль бусаар нэвтрэн орж, мөнгөн аяга 1 ширхэг, Чүнчигноров хөөрөг 1 ширхэг, хөнгөн цагаан хазаар 1 ширхэг, мөнгөн ээмэг, гинж, бугуйвч бөгжний хослол 1 ширхэг, мөнгөн яст мэлхий хэлбэртэй ээмэг 1 ширхэг, сурагч цүнх 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 2.107.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийн хувьд:

Мөрдөн шалгах ажиллгаанд хохирогч Г.Мөнгөний өгсөн: “... Би 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Заамар сум руу хадлан авах гээд явсан юм... манай эхнэр Г.Энхжаргал цагдаагийн байгууллагад хулгайч орсон талаар дуудлага юм байна лээ... Би гэртээ очоод алдагдсан зүйлээ шалгасан чинь 1 ширхэг мөнгөн аяга, Чинчигноров хөөрөг, мяндсан утсыг нь улаан өнгийн хиймэл арьсаар бүрээд хөнгөн цагаан тоногоор тоноглосон морины хазаар 1 ширхэг, манай эхнэрийн мөнгөн ээмэг, мөнгөн бугуйвч, мөнгөн бөгж зэрэг зүйлс алдагдсан байна. Манай гэрээс хулгайлсан зүйлийг эмэгтэй хүүхэд үүрдэг цагаан, ягаан алаг толботой цүнхэн дотор хийгээд гарсан байх, хүүхдийн цүнх бас алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /хх.7.199/,

Эд зүйлийн үнэлгээ /хх.7.64/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх.7.191-192/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх.7.189-190/,

Б.Бгийн мэдүүлэг шалгасан тухай тэмдэглэл /хх.7.226-230/,

20. О.О, Б.Б, У.Сэ, М.Э, Б.Ж нарт нь бүлэглэж 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 13 дугаар гудамжны 1147 тоотод оршин суух иргэн С.Цэцгээгийн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 1.089.800 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийн хувьд:

Мөрдөн шалгах ажиллгаанд хохирогч С.Цэцгээгийн өгсөн: “... 2017 оны 06 дугаар сарын 23-ны өглөө 09 цаг 30 минутын орчим гэрээсээ гараад Нарантуул зах орчихоод 14 цагийн орчим гэртээ ирсэн. Би гэртээ ороход манай гэрийн хамаг юмыг  сандаачаад хаясан байсан... манай гал тогооны хойд жижиг цонхоор хулгайч орж  манайхаас эд зүйл хулгайлсан байсан. Манай гэрээс дунд гарын Дарьганга хийцтэй мөнгөн аяга 1 ширхэг, 2 ширхэг мөнгөн бөгж, эрэгтэй, эмэгтэй гинж, ягаан нүдтэй ээмэг, бөгжний хос 1 ширхэг, алтан ээмэг, монетон ээмэг, хүүхдийн цагаан чихэвч зэрэг эд зүйл алдагдсан...” гэх мэдүүлэг /8 дугаар хавтаст хэргийн 55 дугаар тал/,

Эд зүйлийн үнэлгээ /хх.8.68-69/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх.8.49-50/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх.8.47-48/,

21. О.О, Б.Б нар нь бүлэглэж 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их Дарь-Эхийн 4 дүгээр гудамжны 203 тоотод оршин суух иргэн У.Билгүүний байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйл хулгайлж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 812.400 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийн хувьд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч У.Билгүүний өгсөн: “... Би өнөөдөр ... 20 цагийн үед гэртээ ирээд хөшгөө хаагаад зурагтаа асаах гэж байхад нүдний үзүүрт юм хартал сервантны шилэн таг онгойсон байсан ба дотор байсан мөнгөний хайрцгийг жижиг өрөөнд оруулаад эвдэлсэн байсан, дотор нь 240.000 төгрөг бэлэн төгрөгөөр байсан, хойд унтлагын өрөөнд байсан миний Санон 550.0 маркийн зургийн аппарат, гэрэл дуран, меморитойгоо иж бүрнээрээ алга болсон байсан. Урд жижиг унтлагын өрөөний вакум цонх онгорхой байсныг би хаасан тэгээд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх.8.116-117/,

Эд зүйлийн үнэлгээ /хх.8.130-131/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх.8.112-114/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх.8.111/,

22. О.О, Б.Б, У.Сэ нар нь бүлэглэж 2017 оны 06 дугаар сарын 27-ны шөнө Сүхбаатарын дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Өргөө амаржих газрын зүүн талд байрлах иргэн П.Баасанхоролын эзэмшлийн ТҮЦ-ний ханыг цөмлөж хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 609.547 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийн хувьд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Баасанхоролын өгсөн: “... 2017 оны 05 дугаар сарын 28-ны орой СБД-ийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр эмнэлгийн өргөтгөлийн эсрэг талд ТҮЦ-дээ байж байгаад орой 23 цагийн үед ТҮЦ-ээ хаагаад явсан. Тэгээд маргааш өглөө Мөнгөө манай ТҮЦ-нд хулгай орсон байхыг хараад над руу залгаж хэлсэн. Би цагдаад дуудлага өгөөд ТҮЦ-ээ очоод шалгахад ТҮЦ-ний арын ханын хэсгийг цөмлөөд дотогшоо орсон байсан... 1.000.000 төгрөгийн хохирол амссан. Бохь, шоколад хулгайлсан байсан...” гэх мэдүүлэг /хх.8.193/,

Эд зүйлийн үнэлгээ /хх.8.201-202/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх.8.189-191/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх.8.186-188/,

23. О.О, Б.Б, У.Сэ нар нь бүлэглэж 2017 оны 5 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Арслантай гүүрний баруун талд байрлах иргэн Д.Чанцалдуламын эзэмшлийн ТҮЦ-ний зүүн талын ханыг эвдэж, хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 1.200.060 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийн хувьд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Чанцалдуламын өгсөн: “... 2017 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ТҮЦ-ээ хаагаад цоожлоод гэр лүүгээ явсан. Маргааш өглөө нь 2017 оны 05 дугаар сарын 22-ны 8 цагийн үед ТҮЦ рүүгээ ирээд хаалгыг онгойлгоод дотор нь ороход эд зүйлсийг эмх замбараагүй болгочихсон байсан. Тэгээд ТҮЦ-ний хойд талын ханыг цөмлөж ороод дотор талаас нь эд зүйл хулгайлсан байсан...” гэх мэдүүлэг /хх.9.47-49/,

Эд зүйлийн үнэлгээ /хх.9.64-67/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх.9.32-35/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх.9.29-31/,

24. О.О, Б.Б, У.Сэ нар нь бүлэглэж 2017 оны 04 дүгээр сарны 27-ноос 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 45 дугаар байрны урд талд байрлах иргэн М.Мөнх-Эрдэнийн эзэмшлийн ТҮЦ-ний ханыг цөмлөж, хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 2.592.000 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдлийн хувьд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Мөнх-Эрдэнийн өгсөн: “... 2017 оны 04 дүгээр сарын 28-ны орой 23 цагийн орчим ТҮЦ-ээ хаагаад маргааш өглөө нь 4 сарын 29-ний өглөө манай ээж Дагвасүрэн ТҮЦ дээрээ очоод хулгай орсон талаар мэдээд над руу ярьж, манай хүн цагдаад дуудлага өгсөн... өргөдөл дээрээ хэдэн төгрөгний хохирол учирсан талаар болон алдагдсан эд зүйлийн алдагдсан эд зүйлийн талаар бичсэн байгаа...” гэх мэдүүлэг /хх.10.248/,

Эд зүйлийн үнэлгээ /хх.10.239-240/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх.10.243-244/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх.8.142/,

Мөрдөн шалгах ажиллагаанд О.Оын гэрч, сэжигтэн, яллагдагчаар тус тус өгсөн мэдүүлгүүд /хх.1.135, 2.53, 55, 3.133, 4.59-60, 4.87, 5.124-125/,

У.Сийн хувийн байдлын талаарх баримтууд /хх.6.52, хх.7.236, хх.10.25, 27/,

Б.Ж, М.Э нарын хувийн байдлын талаарх баримтууд /хх.10.30-32, 40-41/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Ж, М.Э нарын гэрч, сэжигтэн, яллагдагчаар тус тус өгсөн мэдүүлгүүд /хх.10.88-89, 90-91, 94-95, 99-100, 137-138, 141-142, 146-147, 150-151/,

Б.Ж, М.Э нарын хохирол нөхөн төлсөн баримтууд /шинээр гаргасан 3 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд ханГтай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

1. О.О нь У.Гончигсумлайтай бүлэглэж 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Нарангийн 4 дүгээр гудамжны 8 тоотод оршин суух иргэн Н.Нармандахын эзэмшлийн өвлийн байшингийн вакум цонхыг хөшин онгойлгож, хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтрэн орж, LG маркийн 47 инчийн зурагт, ээмэг, бөгж, зүүлт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 3.010.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Нармандахын өгсөн: “... Манай гэрээс 47 инчийн ЛЖ маркийн лед зурагт, Некст электрониксоос жилийн өмнө хямдралтай байхад нь 1.399.900 төгрөгөөр авч байсан, одоо тэр үнээрээ үнэлнэ, эмэгтэй монетон ээмэг, бөгж, бугуйвч, хүзүүний гинж бүгд нийлээд нэг хослол, жилийн өмнө их дэлгүүрээс 2.700.000 төгрөгөөр авч байсан, нарийхан монетон хүзүүний гинж 50.000 төгрөгөөр, гоёлын эмэгтэй ээмэг, бөгжнүүд, мөнгөн 2 ширхэг бөгж нийлээд 40.000 төгрөгөөр, эмэгтэй 2 ширхэг бугуйн цаг, өргөн оосортой шигтгээтэй нэгийг нь 100.000 төгрөгөөр, Жак данейлс виски шинээрээ байсан ба 70.000 төгрөгөөр, 6 ширхэг хэрэглэж байсан эрэгтэй, эмэгтэй Шанел, спорт алор зэрэг брэндийн үнэртэй уснууд, бүгдийг нь нийтэд нь 200.000 төгрөгөөр тус тус үнэлж байгаа ба гацуур модон дээр байсан биет 125.600 төгрөгийн эд зүйлс алдагдсан...” гэх мэдүүлэг /хх.1.103-107/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэлхийсэн тэмдэглэл /хх.1.90-91/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.92-94/,

Эд зүйлийн үнэлгээ хийсэн тэмдэглэл /хх.1.108/,

2. О.О нь Э.Б.Батзаяа, Б.Батбаатар, У.Гончигсумлай нартай бүлэглэж 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүрэг 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн нарангийн 6 дугаар гудамжны 04 тоотод оршин суух иргэн Т.Ганболдын эзэмшлийн хүн байнга амьдрах орон байранд цонхоор хууль бусаар нэвтрэн орж самсунг маркийн 42 инчийн зурагт, 2 ширхэг гар утас, Асер брэндийн зөөврийн компьютер зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 1.180.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Ганболдын өгсөн: “... Самсунг маркийн 42 инчийн зурагт, ширээн дээр байсан 2 ширхэг гар утас, Ассер нэртэй зөөврийн компьютер алга болсон байсан...” гэх мэдүүлэг /хх.1.150-151, 154/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.149/,

Эд зүйлийн үнэлгээ /хх.1.157/,

3. О.О нь Б.Бтэй бүлэглэж 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороонд байрлах иргэн Б.Мөнхгэрэлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай ТҮЦ-нд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 907.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Мөнхгэрэлийн өгсөн: “... ТҮЦ-ээс лаазтай самар, Лайс чипс, хиам 2 кг, набор 5 ширхэг, Максфан шоколад том 23 ширхэг, Альпен голд шоколад том жижиг 18 ширхэг, бохь, Сникерс, Твикс шоколад зэрэг 907.600 төгрөгийн үнэ бүхий бараа хулгайд алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /хх.1.185-187/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.178-179/,

Эд зүйлд үнэлгээ хийсэн тэмдэглэл /хх.1.188/,

Хэргийн газрын хийсэн үзлэг /хх.1.175-177/,

4. О.О нь У.Гончигсумлайтай бүлэглэж 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Моносын 3 дугаар гудамжны 18 тоотод оршин суух иргэн И.Хүрэлбаатарын монгол гэр болон өвлийн сууцанд хууль бусаар нэвтрэн орж, 42 инчийн зурагт, унадаг дугуй зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч И.Хүрэлбаатарын өгсөн: “... гэрт хулгай орж 42 инчийн НКС маркийн LCD зурагт, унадаг дугуй, дарс зэрэг эд зүйлс алдагдсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.1.224-227/,

Эд зүйлийн үнэлгээ /хх.1.228/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.205-209/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх.1.212-220/,

5. О.О нь У.Гончигсумлай, Б.Саранчимэг нартай бүлэглэж 2016 оны 12 дугаар сарын 19-нөөс 2016 оны 12 дугаар сарын 25-ны хооронд Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 7 дугаар гудамжны 6А тоотод суух иргэн Ч.Пагамын эзэмшлийн өвлийн сууцны вакум цонхыг түлхэж, хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтрэн орж 32 инчийн Самсунг маркийн ЛСД зурагт, бэлэн 60.000 төгрөг, костюм, цамц, срочка, эрэгтэй өмд, эрэгтэй шорт зэрэг цүнхтэй хувцас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 755.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Пагамын өгсөн: “... Манай гэрээс 32 инчийн Самсунг маркийн LCD зурагт, бэлэн 60.000 төгрөг, костюм, цамц, срочка, эрэгтэй өмд, эрэгтэй шорт зэрэг цүнхтэй хувцас зэргийг хулгайлаад авсан байсан...” гэх мэдүүлэг /хх.2.44-45/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч А.Баттүшигийн өгсөн: “... 2016 оны 12 дугаар сарын сүүлээр Саранчимэг гэх эмэгтэй 32 инчийн самсунг маркийн ЛСД зурагт барьцаанд тавина гээд ирэхээр нь бичиг баримтыг нь үндэслэн 130.000 төгрөгийн барьцаанд 7 хоногийн хугацаатай тавьсан...” гэх мэдүүлэг /хх.2.47/,

Эд зүйлийн үнэлгээ /хх.2.50-51/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх.2.29-31/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх.2.27-28/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх.2.35/,

6. О.О нь У.Гончигсумлайтай бүлэглэж 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Мал тууврын замын 7 дугаар гудамжны 10 тоотод оршин суух иргэн Л.Батбулганы гэрт хууль бусаар нэвтрэн орж, 43 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Батбулганы өгсөн: “... гэртээ иртэл 46 инчийн Самсунг Смарт зурагт байхгүй хулгай орсон байдалтай, байшингийн цонх онгорхой байхаар нь цагдаад хандсан юм...” гэх мэдүүлэг /хх.2.93/,

Эд зүйлийн үнэлгээ /хх.2.89/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх.2.81-85/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх.2.80-81/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх.2.90/,

7. О.О нь Д.Даваасамбуу, Б.Батбаатар, М.Чинбат нартай бүлэглэж 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд Нарангийн 9 дүгээр гудамжны 250 тоотод оршин суух иргэн Д.Батсайханы эзэмшлийн өвлийн сууцны вакум цонхыг түлхэж хууль бусаар нэвтрэн орж, Могул маркийн 32 инчийн зурагт, шаргал өнгийн орны даавуу зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Батсайханы өгсөн: “... манай гэрээс Могул брэндийн 32 инчийн хананд өлгөөтэй байсан зурагт алдагдсан...” гэх мэдүүлэг /хх.2.143/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч П.Сүхбаатарын өгсөн: “... 25 орчим насны 2 залуу орж ирээд Могул брэндийн 32 инчийн зурагтыг 130.000 төгрөгийн барьцаанд тавиад явсан...” гэх мэдүүлэг /хх.2.149/,

Эд зүйлийн үнэлгээ /хх.2.150/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх.2.138-139/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх.2.137/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх.2.142/,

8. О.О, У.Сэ нар нь М.Чинбаттай бүлэглэж 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр 2 дугаар дан байрны 11 тоот амины орон сууцанд оршин суух иргэн Э.Сандагдоржийн эзэмшлийн сууцны вакум цонхыг түлхэн хууль бусаар нэвтрэн орж, 52 инчийн Элко маркийн смарт зурагт, Ай мак маркийн иж бүрэн компьютер зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 2.720.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Сандагдоржийн өгсөн: “... гэрийн хаалга онгорхой 1 давхарт байх зурагтны суурин дээр байсан 55 инчийн Элко маркийн зурагт байхгүй болчихсон... 2 давхраас IMAC брэндийн 21 инчийн саарал өнгийн компьютер иж бүрнээрээ байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх.2.187-190/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Б.Ганхүүгийн өгсөн: “... 2017 оны 05 сарын 15-ны өдөр манай ломбарданд ажилтан Одбаяр гэх залуу ажиллаж байхад Мэндсайхан овогтой Чинбат гэх залуу өөрийн бичиг баримтаар 55 инчийн Элко маркийн зурагтыг 400.000 төгрөгөөр тавьсан байсан...” гэх мэдүүлэг /хх.2.192-193/,

Эд зүйлийн үнэлгээ /хх.2.196/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх.2.167-170/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх.2.165-169/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх.2.180-186/,

9. О.Отгонбат нь У.Гончигсумлайтай бүлэглэж 2016 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г гудамжны 549 тоотод оршин суух иргэн Б.Батзулын гэрт хууль бусаар нэвтрэн орж Самсунг маркийн 47 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 480.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Батзулын өгсөн: “... манай дүүгийн өвлийн сууцны цонхоор хулгайч орж зурагт алдагдсан...” гэх мэдүүлэг /хх.4.78/,

Эд зүйлийн үнэлгээ /хх.4.79/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх.4.70-71/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх.4.68-69/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх.4.75/,

10. О.О нь У.Гончигсумлайтай бүлэглэж 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Зүүн тасганы 6 дугаар гудамжны 67 тоотод оршин суух иргэн Б.Ерөөлтийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтрэн орж, 14 инчийн Дэлл маркийн зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Ерөөлтийн өгсөн: “... манай гэрийн хаалганы цоож эвдэрсэн байдалтай байхаар нь хаалгаа нээгээд харахад зурагтны тавиур дээр байсан зөөврийн компьютер алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /хх.3.28-29/,

Эд зүйлийн үнэлгээ /хх.3.31/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх.3.21-22/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх.3.19-20/,

11. О.О нь У.Гончигсумлайтай бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын в-13-37 тоотод оршин суух иргэн Г.Батцэнгэлийн эзэмшлийн өвлийн сууцны цонхыг түлхэн хууль бусаар нэвтрэн орж, хөөрөг, мөнгөн ээмэг, монетон ээмэг бөгж, 5 шил архи зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлж бусдад 904.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Батцэнгэлийн өгсөн: “... 16 цагийн үед гэртээ очиход цонх түлхэн гэрт орж гартааман чулуун хөөрөг, бор мөнгөн ээмэг, бөгж, монетон ээмэг, бөгж, кулон зүүлттэй, мөнгөн бөгж ээмэг, 2 хос монетон бөгж, ягаан чулуун ээмэг бөгж, ногоон нүдтэй мөнгөн ээмэг, 0,75 граммын архи 5 шил зэрэг эд зүйлс алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /хх.3.58/,

Эд зүйлийн үнэлгээ /хх.3.59/,

12. О.О нь У.Гончигсумлай, Б.Саранчимэг нартай бүлэглэж 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, ХГ 10 дугаар гудамжны 803А тоотод суух иргэн С.Батзаяагийн эзэмшлийн өвлийн сууцны хаалгыг онгойлгож, хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтрэн орж, Самсунг маркийн 43 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Батзаяагийн өгсөн: “... түлхүүр нуусан газраа үзэхэд байхгүй байсан. Тэгээд цоожоо эвдлээд гэртээ ороход манай том өрөөнд байсан зурагт алга болсон байсан тул цагдаагийн байгууллагад хандсан юм...” гэх мэдүүлэг /хх.3.99/,

Эд зүйлийн үнэлгээ /хх.3.100/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх.3.82-83/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх.3.77-81/,

13. О.О, У.Сэ нар нь Б.Б, н.Номин-Эрдэнэ нартай бүлэглэж 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хувьсгалчдын Г-15 дугаар гудамжны 224Б тоотод суух иргэн П.Сансар-Оюуны эзэмшлийн өвлийн сууцны цонхыг түлхэн онгойлгож, хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтрэн орж Делл маркийн суурин компьютер, Самсунг маркийн суурин компьютер зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 3.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Сансар-Оюуны өгсөн: “... гэрийн том өрөөний вакум цонхоор хулгайч орсон байсан ба эд зүйлээс Делл маркийн суурин компьютер, Самсунг маркийн зөөврийн суурин компьютер алга болсон байсан...” гэх мэдүүлэг /хх.3.160-163/,

Эд зүйлийн үнэлгээ /хх.3.164/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх.3.54-56/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх.3.52-53/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Сансар-Оюуны өгсөн: “Манай гэрт 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 15 цаг өнгөрөөгөөд хулгай орсон байсан. 2 нөүтбүүк хулгайд алдсан. Нэг нь шинээрээ байсан...” гэх мэдүүлэг,

14. О.О нь У.Гончигсумлайтай бүлэглэж 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нуурын 5 дугаар гудамжны 43 тоотод суух иргэн Д.Мягмарсүрэнгийн эзэмшлийн өвлийн сууцны вакум цонхыг түлхэн онгойлгож хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтрэн орж, 13 инчийн Делл маркийн зөөврийн компьютер, хар мөнгөн ээмэг, монетон бөгж 2 ширхэг, цагаан алтан ээмэг бөгжний хослол, алтны хольцтой ээмэг бөгжний хослол, үүргэвч, гартааман хөөрөг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 2.670.000 төгрөгийн хохирол учруулж учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Мягмарсүрэнгийн өгсөн: “... Гэрээс 2013 онд 600.000 төгрөгөөр худалдан авч байсан хар өнгийн Делл маркийн зөөврийн компьютер, 2016 онд 100.000 төгрөгөөр авсан улаан шүрэн сарнай хэлбэрийн шигтгээтэй хар мөнгөн ээмэг, бөгж, бадмаараг шигтгээтэй, цагаан алтаар бүрсэн, ээмэг бөгжний хослол 60.000, 14 крат монет орсон жижиг чигчий хурууны бөгж 2-3 жилийн өмнө 120.000 төгрөгөөр худалдаж авч байсан эд зүйлс алдагдсан...” гэх мэдүүлэг /хх.3.214/,

Эд зүйлийн үнэлгээ /хх.3.216-217/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх.3.207-209/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх.3.206/,

15. О.О нь М.Чинбат, Б.Батбаатар нартай бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нуурын 3-25 тоотод суух иргэн Т.Батжаргалын эзэмшлийн өвлийн сууцны вакум цонхыг түлхэн онгойлгож, хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтрэн орж, 2.500 иен, 2.800 хонгконг доллар, 50 евро, 30 долларын биет мөнгө, зэс аяга, виски 5 ширхэг, архи 1 шил, мөнгөн гинж, мөнгөн бүс, бугуйн утсан цаг, эмэгтэй эрэгтэй алтан бөгж, гоёлын ээмэг зүүлт, 3 ширхэг мөнгөн аяга зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 15.175.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаа хохирогч Т.Батжаргалын өгсөн: “... Гэрээс эмэгтэй, эрэгтэй алтан ээмэг, бөгж, кулоны хамт, Канон маркийн зургийн аппарат, бугуйн утсан цаг, мөнгөн аяга 3 ширхэг, зэс аяга 1 ширхэг, эрэгтэй мөнгөн гинж, бөгж, мөнгөн бүс, хүүхдийн цахилгаанд залгаж тоглодог автомат тоглоом, монгол 80.000 төгрөг, 2.800 хонгконг доллар, 2.500 иен, 50 евро, 30 доллар зэрэг эд зүйлс алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /хх.4.19-21/,

Эд зүйлийн үнэлгээ /хх.4.24-25/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх.4.9-13/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх.4.7-8/,

Монгол банкны ханшийн лавлагаа /хх.6.84, 87/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Батжаргалын өгсөн: “... 2017 оны 09 дүгээр сарын өдөр хулгайд юмаа алдсан. Дахин үнэлгээ хийлгэх юм бол сая хэдэн зуун төгрөг төлөх юм байна лээ. Энэ улсуудад хуваагдах үнэ нь таван сая далан мянган төгрөг байгаа...” гэх мэдүүлэг,

16. О.О, Б.Б, Б.Ж, М.Э, У.Сэ нар нь бүлэглэж 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дунд Дарь-Эхийн 30 дугаар гудамжны 1692 тоотод оршин суух иргэн П.Ариунбилэгийн өвлийн орон сууцны гал тогооны өрөөний цонхыг түлхэн онгойлгож, хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 10.606.240 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Ариунбилэгийн өгсөн: “... манай цонхыг эвдээд орсон байдалтай байсан... Алтан үнэт эдлэл их алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /хх.6.219-221/,

Эд зүйлийн үнэлгээ /хх.6.234-235/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх.6.209-210/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх.6.211-214/,

17. Б.Б, У.Сэ Х.Ө нар нь бүлэглэж 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн А.Бердимуратын эзэмшлийн ТҮЦ-ний ханыг цөмлөж хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 402.680 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Бердимуратын өгсөн: “... хоол халаагчид байсан 60.000 төгрөг, 20 орчим ширхэг Альпен голд, Орбит бохь 10 ширхэг, Сникерс шоколад 100.000 төгрөгөөр өчигдөр авсан байсан. Максфан гэсэн шоколад 8 ширхэг, Парламент 7 ширхэг, Майлд сэвэн тамхи 5-6 ширхэг, Чэйнж эссэ тамхи 5-6 ширхэг, Эссэ тамхи 5-6 ширхэг, улаан Вест тамхи 6 ширхэг, Кастер тамхи 3-4 ширхэг, ЛД тамхи 5-6 ширхэг алдагдсан байна...” гэх мэдүүлэг /хх.7.54-55/,

Эд зүйлийн үнэлгээ /хх.7.60-61/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх.7.50-52/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх.7.48-49/,

18. Б.Б нь 2016 оны 05 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 11 дүгээр байрны ард байрлах иргэн С.Мөнхтамгын эзэмшлийн ТҮЦ-ний ханыг зүсэж цөмлөн орж, орон байр агуулах саванд хууль бусаар нэвтэрч, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 460.080 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Мөнхтамгын өгсөн: “... нэгж зардаг жижиг нокиа утас 4 ширхэг, нэг нь 25.000 төгрөгийн үнэтэй. Хүнсний эд зүйл буюу ундаа, Сникерс зэрэг үнэд хүрэхээр зүйлийг авч явсан байсан... Орлогын 300.000 төгрөг байсан...” гэх мэдүүлэг /хх.7.93-94/,

Эд зүйлийн үнэлгээ /хх.7.218-219/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх.7.101-103/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх.7.99-100/,

Б.Бгийн мэдүүлгийг шалгасан тухай тэмдэглэл /хх.7.226-230/,

19. О.О, Б.Б, У.Сэ нар нь бүлэглэж 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 40-511 тоотод оршин суух иргэн Г.Мөнгөний байнга амьдрах зориулалттай орон байр болох байшинд хууль бусаар нэвтрэн орж, мөнгөн аяга 1 ширхэг, Чүнчигноров хөөрөг 1 ширхэг, хөнгөн цагаан хазаар 1 ширхэг, мөнгөн ээмэг, гинж, бугуйвч бөгжний хослол 1 ширхэг, мөнгөн яст мэлхий хэлбэртэй ээмэг 1 ширхэг, сурагч цүнх 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 2.107.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллгаанд хохирогч Г.Мөнгөний өгсөн: “... 1 ширхэг мөнгөн аяга, Чинчигноров хөөрөг, мяндсан утсыг нь улаан өнгийн хиймэл арьсаар бүрээд хөнгөн цагаан тоногоор тоноглосон морины хазаар 1 ширхэг, манай эхнэрийн мөнгөн ээмэг, мөнгөн бугуйвч, мөнгөн бөгж зэрэг зүйлс алдагдсан байна. Манай гэрээс хулгайлсан зүйлийг эмэгтэй хүүхэд үүрдэг цагаан, ягаан алаг толботой цүнхэн дотор хийгээд гарсан байх, хүүхдийн цүнх бас алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /хх.7.199/,

Эд зүйлийн үнэлгээ /хх.7.64/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх.7.191-192/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх.7.189-190/,

Б.Бгийн мэдүүлэг шалгасан тухай тэмдэглэл /хх.7.226-230/,

20. О.О, Б.Б, У.Сэ, М.Э, Б.Ж нарт нь бүлэглэж 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 13 дугаар гудамжны 1147 тоотод оршин суух иргэн С.Цэцгээгийн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 1.089.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллгаанд хохирогч С.Цэцгээгийн өгсөн: “... Манай гэрээс дунд гарын Дарьганга хийцтэй мөнгөн аяга 1 ширхэг, 2 ширхэг мөнгөн бөгж, эрэгтэй, эмэгтэй гинж, ягаан нүдтэй ээмэг, бөгжний хос 1 ширхэг, алтан ээмэг, монетон ээмэг, хүүхдийн цагаан чихэвч зэрэг эд зүйл алдагдсан...” гэх мэдүүлэг /8 дугаар хавтаст хэргийн 55 дугаар тал/,

Эд зүйлийн үнэлгээ /хх.8.68-69/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх.8.49-50/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх.8.47-48/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Цэцэгээгийн өгсөн: “2017 оны 06 сарын 23-ны өдөр мөнгөн аяга, алтан ээмэг, гурван бүдүүн гинж болон мөнгөн эд зүйлсээ алдсан...” гэх мэдүүлэг,

21. О.О, Б.Б нар нь бүлэглэж 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их Дарь-Эхийн 4 дүгээр гудамжны 203 тоотод оршин суух иргэн У.Билгүүний байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйл хулгайлж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 812.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч У.Билгүүний өгсөн: “... 240.000 төгрөг бэлэн төгрөгөөр байсан, хойд унтлагын өрөөнд байсан миний Санон 550.0 маркийн зургийн аппрат, гэрэл дуран, меморитойгоо иж бүрнээрээ алга болсон байсан...” гэх мэдүүлэг /хх.8.116-117/,

Эд зүйлийн үнэлгээ /хх.8.130-131/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх.8.112-114/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх.8.111/,

22. О.О, Б.Б, У.Сэ нар нь бүлэглэж 2017 оны 06 дугаар сарын 27-ны шөнө Сүхбаатарын дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Өргөө амаржих газрын зүүн талд байрлах иргэн П.Баасанхоролын эзэмшлийн ТҮЦ-ний ханыг цөмлөж хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 609.547 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Баасанхоролын өгсөн: “... ТҮЦ-ний арын ханын хэсгийг цөмлөөд дотогшоо орсон байсан... 1.000.000 төгрөгийн хохирол амссан. Бохь, шоколад хулгайлсан байсан...” гэх мэдүүлэг /хх.8.193/,

Эд зүйлийн үнэлгээ /хх.8.201-202/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх.8.189-191/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх.8.186-188/,

23. О.О, Б.Б, У.Сэ нар нь бүлэглэж 2017 оны 5 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Арслантай гүүрний баруун талд байрлах иргэн Д.Чанцалдуламын эзэмшлийн ТҮЦ-ний зүүн талын ханыг эвдэж, хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 1.200.060 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Чанцалдуламын өгсөн: “... ТҮЦ-ний хойд талын ханыг цөмлөж ороод дотор талаас нь эд зүйл хулгайлсан байсан...” гэх мэдүүлэг /хх.9.47-49/,

Эд зүйлийн үнэлгээ /хх.9.64-67/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх.9.32-35/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх.9.29-31/,

24. О.О, Б.Б, У.Сэ нар нь бүлэглэж 2017 оны 04 дүгээр сарны 27-ноос 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 45 дугаар байрны урд талд байрлах иргэн М.Мөнх-Эрдэнийн эзэмшлийн ТҮЦ-ний ханыг цөмлөж, хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 2.592.000 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Мөнх-Эрдэнийн өгсөн: “... 2017 оны 04 дүгээр сарын 28-ны орой 23 цагийн орчим ТҮЦ-ээ хаагаад маргааш өглөө нь 4 сарын 29-ний өглөө манай ээж Дагвасүрэн ТҮЦ дээрээ очоод хулгай орсон талаар мэдээд над руу ярьж, манай хүн цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх.10.248/,

Эд зүйлийн үнэлгээ /хх.10.239-240/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх.10.243-244/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх.8.142/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.О, Б.Б, У.Сэ, Х.Ө, М.Э, Б.Ж нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч тус тус өгсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад тус тус заасан гэмт хэрэгт О.Оыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус заасан гэмт хэрэгт Б.Б, У.Сэ, Х.Ө нарыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Ж, М.Э нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж, тус зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заажээ.

Б.Ж, М.Э нарын гэмт хэрэг үйлдэх үед даган мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялаас Шинэчлэн найруулсан 2015 оны 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ял нь харьцангуй хүндэрсэн учир тухайн хэргийн хувьд шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулах шинэ Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх шаардлагагүй юм.

Иймд О.Оыг “Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч их хэмжээний хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь, Б.Б, У.Сэ, Х.Ө нарыг “Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь, Б.Ж, М.Э нарыг “Орон байр, агуулах саванд тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн нэвтэрч, бусдын эд хөрөнгийг урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж хулгайлах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгч нарыг гэм буруутайд тус тус тооцов.

О.О, Б.Б, У.Сэ, Б.Ж, М.Э Х.Ө нарын үйлдсэн дээрх гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохирогч Ч.Пагам, Л.Батбулган, Э.Сандагдорж, Б.Батзул, Б.Ерөөлт, Г.Батцэнгэл нар нь эд зүйлээ буцаан авсан, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хохирогч П.Сансар-Оюун нь ялтан М.Номин-Эрдэнээс 800.000 төгрөг хүлээн авсан,

О.О нь хохирогч Н.Нармандахад 660.000 төгрөг, хохирогч Т.Ганболдод 295.000 төгрөг, хохирогч И.Хүрэлбаатарт 300.000 төгрөг, Б.Батзулд 480.000 төгрөг, Г.Батцэнгэлд 904.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч П.Сүхбаатарт 130.000 төгрөг, төгрөг хохирогч Б.Мөнхгэрэлд 231.400, хохирогч П.Сансар-Оюунд 800.000 төгрөг, хохирогч С.Цэцгээд 217.960 төгрөг,

Б.Ж, М.Э нар нь хохирогч П.Ариунбилэгт 2.121.248 төгрөг, хохирогч С.Цэцгээд 217.960 төгрөг,

Х.Ө нь хохирогч А.Бердимуратад 134.226 төгрөг тус тус нөхөн төлсөн,

Б.Ж, М.Э, Х.Ө нар нь бусдад төлөх төлбөргүй,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 851 дугаартай шийтгэх тогтоолоор Б.Бгээс 231.400 төгрөг гаргуулж хохирогч Б.Мөнхгэрэлд, 800.000 төгрөг гаргуулж хохирогч П.Сансар-Оюунд олгох, У.Сээс 800.000 төгрөг гаргуулж хохирогч П.Сансар-Оюунд олгох, ялтан М.Чинбат, Б.Батбаатар нараас тус бүр 5.058.333 төгрөг гаргуулж хохирогч Т.Батжаргалд олгохоор тус тус тогтоожээ.

О.Оаас 1.175.000 төгрөг гаргуулж хохирогч Н.Нармандахад, 221.250 төгрөг гаргуулж хохирогч Т.Ганболдод, 62.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Батсайханд, 366.666 төгрөг гаргуулж хохирогч С.Батзаяад, 1.335.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Мягмарсүрэнд, 5.058.333 төгрөг гаргуулж хохирогч Т.Батжаргалд, 2.121.248 төгрөг гаргуулж хохирогч П.Ариунбилэгт, 134.226 төгрөг гаргуулж хохирогч А.Бердимуратад, 702.333 төгрөг гаргуулж хохирогч Г.Мөнгөнд, 406.200 төгрөг гаргуулж хохирогч У.Билгүүнд, 400.020 төгрөг гаргуулж хохирогч П.Чанцалдуламд, 864.000 төгрөг гаргуулж хохирогч М.Мөнх-Эрдэнэд, 43.333 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч А.Баттүшигт, 133.333 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Ганхүүд,

Б.Бгээс 2.121.248 төгрөг гаргуулж хохирогч П.Ариунбилэгт, 134.226 төгрөг гаргуулж хохирогч А.Бердимуратад, 460.080 төгрөг гаргуулж хохирогч С.Мөнхтамгад, 702.333 төгрөг гаргуулж хохирогч Г.Мөнгөнд, 217.960 төгрөг гаргуулж хохирогч С.Цэцгээд, 406.200 төгрөг гаргуулж хохирогч У.Билгүүнд, 203.182 төгрөг гаргуулж хохирогч П.Баасанхоролд, 400.020 төгрөг гаргуулж хохирогч П.Чанцалдуламд, 864.000 төгрөг гаргуулж хохирогч М.Мөнх-Эрдэнэд,

У.Сээс 2.121.248 төгрөг гаргуулж хохирогч П.Ариунбилэгт, 134.226 төгрөг гаргуулж хохирогч А.Бердимуратад, 702.333 төгрөг гаргуулж хохирогч Г.Мөнгөнд, 217.960 төгрөг гаргуулж хохирогч С.Цэцгээд, 203.182 төгрөг гаргуулж хохирогч П.Баасанхоролд, 400.020 төгрөг гаргуулж хохирогч П.Чанцалдуламд, 864.000 төгрөг гаргуулж хохирогч М.Мөнх-Эрдэнэд, 133.333 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Ганхүүд тус тус олгох нь зүйтэй.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

О.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад тус тус заасан ялын төрөл, хэмжээний дотор, Б.Б, У.Сэ, Х.Ө нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус заасан ялын төрөл, хэмжээний дотор, Б.Ж, М.Э нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх нь хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ О.О, Б.Б, У.Сэ, М.Э, Б.Ж, Х.Ө нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэгт хамтран оролцогчдын гүйцэтгэсэн үүрэг, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

О.О нь шүүхээс тэнсэж хянан харгалзсан хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдсэн учир түүнд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялд, Б.Б, У.Сэ нарт өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн хорих ялыг, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялд тус тус нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтоож, Б.Б, У.Сэ нарын хувьд өмнөх шийтгэх тогтоолд заасан хорих ялын дэглэмийг нь дордуулахгүйгээр, энэ шийтгэх тогтоолоор нэмж нэгтгэсэн нийт хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, мөн бусад шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэв.

Б.Ж, М.Э, Х.Ө нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар учруулсан хохирлоо нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, О.О, Б.Б, У.Сэ, Х.Ө нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг бүлэглэж үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болно.

Шүүгдэгч О.О, Б.Б, У.Сэ, Х.Ө нарт оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, шүүгдэгч Б.Ж, М.Э нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхийг шүүгдэгчид болон тэдгээрийн өмгөөлөгч нар хүсч байх боловч шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн хүндрүүлэх шинжүүд, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хүндрүүлэх нөхцөл байдал зэргээс үзэхэд дээрх хүсэлтүүдийг хангах шаардлагагүй гэж дүгнэлээ.

О.Оыг өмнөх хэрэгт цагдан хорьсон 310 хоног, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл цагдан хорьсон 449 хоног, нийт 759 хоногийг,

Б.Бг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс одоог хүртэл цагдан хорьсон 105 хоногийг,

У.Сийг 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс одоог хүртэл цагдан хорьсон 111 хоногийг, хоногийг шүүгдэгч нарын эдлэх ялд нь тус тус оруулан тооцвол зохино.

Б.Ж, М.Э, Х.Ө нар урьд нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

1. Ч овогт Оюунцэцэгийн Оыг “Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

У овогт Бгийн Б, Ш овогт Уийн Сэ, Г овогт Хы Ө нарыг “Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Б овогт Бийн Ж, Б овогт Мын Э нарыг “Орон байр, агуулах саванд тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн нэвтэрч, бусдын эд хөрөнгийг урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад тус тус зааснаар шүүгдэгч О.От 6 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус зааснаар шүүгдэгч Б.Бд 4 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч У.Сэд 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус зааснаар шүүгдэгч Х.Өод 1 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж, М.Э нарт тус бүр эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан:

О.От Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 8 жилийн хугацаагаар,

Б.Бд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 851 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 10 сар 25 хоногийн хугацаагаар хорих ялыг, энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 7 жил 10 сар 25 хоногийн хугацаагаар,

У.Сэд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 851 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялд, энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 7 жил 6 сар 10 хоногийн хугацаагаар тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, О.От оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг,

Б.Бд оногдуулсан 7 жил 10 сар 25 хоногийн хугацаагаар хорих ялыг,

У.Сэд  оногдуулсан 7 жил 6 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг,

Б.Ж, М.Э нарт тус бүр оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг,

Х.Өод оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар, О.Оыг цагдан хорьсон 759 хоногийг, Б.Бг цагдан хорьсон 105 хоногийг, У.Сийг цагдан хорьсон 111 хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцсугай.

6. О.От авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, Б.Ж, М.Э, Х.Ө нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

7. Хохирогч Ч.Пагам, Л.Батбулган, Э.Сандагдорж, Б.Батзул, Б.Ерөөлт, Г.Батцэнгэл нар нь эд зүйлээ буцаан авсан, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хохирогч П.Сансар-Оюун нь ялтан М.Номин-Эрдэнээс 800.000 төгрөг хүлээн авсан,

О.О нь хохирогч Н.Нармандахад 660.000 төгрөг, хохирогч Т.Ганболдод 295.000 төгрөг, хохирогч И.Хүрэлбаатарт 300.000 төгрөг, хохирогч Б.Батзулд 480.000 төгрөг, хохирогч Г.Батцэнгэлд 904.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч П.Сүхбаатарт 130.000 төгрөг, төгрөг хохирогч Б.Мөнхгэрэлд 231.400, хохирогч П.Сансар-Оюунд 800.000 төгрөг, хохирогч С.Цэцгээд 217.960 төгрөг,

Б.Ж, М.Э нар нь хохирогч П.Ариунбилэгт 2.121.248 төгрөг, хохирогч С.Цэцгээд 217.960 төгрөг,

Х.Ө нь хохирогч А.Бердимуратад 134.226 төгрөг тус тус нөхөн төлсөн,

Б.Ж, М.Э, Х.Ө нар урьд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 851 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Бгээс 231.400 төгрөг гаргуулж хохирогч Б.Мөнхгэрэлд, 800.000 төгрөг гаргуулж хохирогч П.Сансар-Оюунд олгох, шүүгдэгч У.Сээс 800.000 төгрөг гаргуулж хохирогч П.Сансар-Оюунд олгох, ялтан М.Чинбат, Б.Батбаатар нараас тус бүр 5.058.333 төгрөг гаргуулж хохирогч Т.Батжаргалд олгохоор тус тус тогтоосон,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар:

О.Оаас 1.175.000 төгрөг гаргуулж хохирогч Н.Нармандахад, 221.250 төгрөг гаргуулж хохирогч Т.Ганболдод, 62.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Батсайханд, 366.666 төгрөг гаргуулж хохирогч С.Батзаяад, 1.335.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Мягмарсүрэнд, 5.058.333 төгрөг гаргуулж хохирогч Т.Батжаргалд, 2.121.248 төгрөг гаргуулж хохирогч П.Ариунбилэгт, 134.226 төгрөг гаргуулж хохирогч А.Бердимуратад, 702.333 төгрөг гаргуулж хохирогч Г.Мөнгөнд, 406.200 төгрөг гаргуулж хохирогч У.Билгүүнд, 400.020 төгрөг гаргуулж хохирогч П.Чанцалдуламд, 864.000 төгрөг гаргуулж хохирогч М.Мөнх-Эрдэнэд, 43.333 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч А.Баттүшигт, 133.333 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Ганхүүд,

Б.Бгээс 2.121.248 төгрөг гаргуулж хохирогч П.Ариунбилэгт, 134.226 төгрөг гаргуулж хохирогч А.Бердимуратад, 460.080 төгрөг гаргуулж хохирогч С.Мөнхтамгад, 702.333 төгрөг гаргуулж хохирогч Г.Мөнгөнд, 217.960 төгрөг гаргуулж хохирогч С.Цэцгээд, 406.200 төгрөг гаргуулж хохирогч У.Билгүүнд, 203.182 төгрөг гаргуулж хохирогч П.Баасанхоролд, 400.020 төгрөг гаргуулж хохирогч П.Чанцалдуламд, 864.000 төгрөг гаргуулж хохирогч М.Мөнх-Эрдэнэд,

У.Сээс 2.121.248 төгрөг гаргуулж хохирогч П.Ариунбилэгт, 134.226 төгрөг гаргуулж хохирогч А.Бердимуратад, 702.333 төгрөг гаргуулж хохирогч Г.Мөнгөнд, 217.960 төгрөг гаргуулж хохирогч С.Цэцгээд, 203.182 төгрөг гаргуулж хохирогч П.Баасанхоролд, 400.020 төгрөг гаргуулж хохирогч П.Чанцалдуламд, 864.000 төгрөг гаргуулж хохирогч М.Мөнх-Эрдэнэд, 133.333 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Ганхүүд тус тус олгосугай.

9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих,  иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.О, Б.Б, У.Сэ, Б.Ж, М.Э, Х.Ө нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,                  

           ШҮҮГЧ                      С.ӨСӨХБАЯР