Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 184/ШШ2021/01188

 

 

 

2021 05 24

184/ШЗ2021/01188

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа даргалжшүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

НэхэмжлэгчСүхбаатар ******* ******* овогт *******ын Ууганбаяр/РД:/-ын

Хариуцагч******* Адууч овогт *******ын *******/РД:/-т холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авчмөн сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаандНэхэмжлэгч ***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ****/ШТЭҮ-/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****гэрч ****шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Галмандах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Ууганбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Г.Ууганбаяр миний бие Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороолол, 7 дугаар хороо 6 дугаар байрны дугаар тоотод өөрийн эзэмшлийн байранд оршин суудагБөгөөд өөрийн төрсөн дүү Г.Ганбаярыг иргэн Б.*******тэй хамтран амьдарна гэсэн тул хажуу өрөөг суллан хамтад нь амьдруулж эхэлсэнЭнэхүү хугацаанд дүү Г.ГанбаярБ.******* нар амьдрал ахуйгаа дээшлүүлэх хэрэгтэй тул Бүгд Найрамдах Солонгос улсад хамт явж ажиллах хүсэлтэй байгаа ба тус улсын визний баталгаанд хүн тус бүр 5.000.000 төгрөгийг одоогоор  одоогийн  хотын банкинд хүн тус бүрд данс нээлгэн байршуулах шаардлагатай ба энэхүү нийт 10.000.000 төгрөгийг түр зээлхийг Г.Ууганбаяр надаас хүссэнГ.Ууганбаяр миний бие дүү нарын амьдралд хэрэгтэй гэж үзэж тус 10.000.000 төгрөгийг зээлж Г.Ганбаяр болон Б.******* нарт   банкхучнаар  банкинд 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Г.Ганбаярт, 2018 оны 09 дүгээр сарын сарын 14-ний өдөр Б.*******т данс нээлгэн тус бүрт нь 5.000.000 төгрөгийг байршуулсанЭнэхүү мөнгийг Б.******* болон Г.Ганбаяр нар нь визинд орсны дараа буцаан шилжүүлхээ амалсанГэсэн боловч Бүгд Найрамдах Солонгос улсын виз гараагүй тул дээрх мөнгийг буцаан өгөхийг шаардахад Б.*******ийн зүгээс дансандаа байсан мөнгийг мөнгө шаардлагатай байна гэж буцаан өгөөгүй бөгөөд өнөөг хүртэл 5.000.000 төгрөгийг буцаан шилжүүлэхгүй байгаа тул Иргэн Б.*******ээс дээрх банкны баталгаанд байршуулсан 5.000.000 төгрөгийг буцаан гаруулж өгнө үү гэжээХариуцагч Б.******* болон миний дүү Г.Ганбаяр бид 3 нэг гэрт хамт амьдарч байсанХариуцагч нь вакум цонхны үйлдвэрт туслах ажилтан хийдэг байсанСолонгос улс руу явуулж амьдралаа дээшлүүлмээр байна та барьцаанд байршуулах 5.000.000 төгрөг зээлээч гэхээр нь би Г.ГанбаярБ.******* хоёрт 2018 оны 09 дүгээр сарын 14-ний тус тусад 5.000.000 төгрөг нийт 10.000.000 төгрөгийг өгсөнБ.*******Г.Ганбаяр нарын Солонгосын виз олгогдоогүй тул Г.Ганбаяр нь 5.000.000 төгрөгөө буцааж өгсөнБ.******* нь одоог хүртэл 5.000.000 төгрөгөө өгөөгүй байнаБарьцааны мөнгийг  банк ХХК-д данс нээлгээд Б.*******Г.Ганбаяр нар нь тус тусдаа мөнгөө байршуулж байсанОдоо  банк ХХК нь "  банкХХК болсон байгааИймд хариуцагч Б.*******ээс 5.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Маргад-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь Б.******* 2016 оноос нэхэмжлэгч Г.Ууганбаярын төрсөн дүү болох шүүх хуралдаанд гэрчээр асуугдах гэж байгаа Г.Ганбаяртай хамтын амьдралтай болсонТэд албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүйтэдний дундаас төрсөн хүүхэд байхгүйБ.******* нь Г.Ганбаяртай хамтын амьдралтай болсноос хойш 2016 оны 04 дүгээр сард хоорондоо харилцан тохиролцоод Г.Ганбаярын эзэмшлийн орон сууцанд амьдрах гэж байсан боловч нэхэмжлэгч Г.Ууганбаяр нь тэр хоёрт та хоёр манай хажуу өрөөнд түр амьдарч байманай дүү н.ы гэр бүлийг Г.Ганбаярын эзэмшлийн орон сууцанд амьдруулъя гэсэн саналыг тавихад Г.ГанбаярБ.******* нар хүлээж авсан байнаТүүнээс хойш 2018 онд Г.Ганбаяр Б.*******т хандаж хоёулаа Солонгос улс руу явж ажил хийе гэсэн санал тавихад нь Б.******* хүлээн зөвшөөрсөнТэгээд Г.Ганбаяр нь ах Г.Ууганбаяраас 10.000.000 төгрөг зээлээд 5.000.000 төгрөг, 5.000.000 төгрөгөөр нь харилцан банканд данс нээлгэн барьцаа болгож байршуулсан нь үнэнЭнэ үйл баримтад хариуцагч талаас маргах зүйл байхгүйУлмаар визний хариу гарч Г.Ганбаяр болон Б.******* нар нь Солонгос улс руу явах боломжгүй болсон хариуг аваад банканд очиж барьцаанд байршуулсан 5.000.000 төгрөгүүдээ аваад харилцах дансаа хаагаад Г.Ганбаярт ахдаа буцааж өгөөрэй гээд өгөхөд Г.Ганбаяр нь ах Г.Ууганбаяртаа өгчихлөө гэж Б.*******т хэлсэнЦаг хугацааны хувьд Б.*******Г.Ганбаяр нар тухайн үед хамтын амьдралтай байсанАнх Г.Ганбаяр нь Г.Ууганбаяраас 10.000.000 төгрөгийг авсанЭнэхүү үйл баримтыг нэхэмжлэгч өөрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээрээ нотолдогТухайн цаг хугацаанаас хойш нэхэмжлэгч Г.Ууганбаяр нь хариуцагч Б.******* болон Г.Ганбаяр нараас нэг ч төгрөг нэхэж байгаагүйшүүхэд нэхэмжлэл гаргаж байгаагүйТодруулж хэлэхэд Б.******* нь Г.Ууганбаяртай ямар нэгэн эд хөрөнгийн маргаан байхгүйтэдний хооронд зээлийн гэрээний харилцаа байгаагүй ба шууд хэлэхэд тэд хоорондоо харьцдаггүй байсан юмГ.Ганбаяр нь 2019 оны 05 дугаар сараас хойш өөр хүнтэй хамтын амьдралтай болж Б.*******ээс тусдаа амьдарсан байнаБ.******* нь 2018 оны 11 дүгээр сараас Г.Ганбаярт Приус 20 маркийн автомашиныг өөрөө зээл аваад худалдаж авч өгсөнЭнэ талаарх баримтыг хавтас хэрэгт гаргаж өгсөнУлмаар 2020 оны 07 дугаар сард Г.Ганбаярт холбогдуулан Приус 20 маркийн автомашинтай холбоотой нэхэмжлэлийн Б.******* нь Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байдагТухайн хэрэг маргааны хариуцагч тал болох Г.Ганбаяр нь өнөөдрийн энэ маргаан бүхий 5.000.000 төгрөгийг Б.*******ээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан байдагНалайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байдагМөн нэхэмжлэгч талаас Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад тухайн шүүх нь Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэнТэгэхээр Г.Ууганбаяр нь Б.*******Г.Ганбаяр хоёрын тусдаа амьдарснаас хойш буюу Налайх дүүргийн шүүх дээр маргаснаас хойш маргаан бүхий 5,000,000 төгрөгийг нэхэмжилсэн байдагЭнэхүү үйл баримтаас дүгнэхэд Г.Ууганбаяр нь Б.*******ийг манай дүүтэй хамтран амьдрахаа больсон болохоор би мөнгө нэхэж болох юм байна гэсэн байр суурийг илэрхийлж байгаа нь харагдаж байгаа юмХавтаст хэрэгт бол маргаан бүхий мөнгийг дансанд байршуулсан нь харагддаг болохоос Б.*******т өгсөн зүйл байхгүйБ.******* нь байршуулсан 5.000.000 төгрөгөө аваад дансаар Г.Ганбаярт шилжүүлж өгсөн байнаБ.******* Г.Ганбаяр нь тус тусдаа Г.Ууганбаярт 5.000.000 төгрөг өгнө гэсэн зүйл байгаагүйТиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үүНэхэмжлэгчийн өмгөөлөгч нь мөнгийг дансаар шилжүүлсэн гэж буруугаар ойлгоод байнаХариуцагч нь бэлнээр Г.Ууганбаярт 5.000.000 төгрөгийг өгсөн байдагГэрч Г.Ганбаяр нь ахаасаа 10.000.000 төгрөг авсанГ.Ганбаяр Б.******* нар хамт очоод бэлнээр 10.000.000 төгрөгийг авсан бөгөөд Б.******* нь 5.000.000 төгрөгийг огтхон ч салгаж аваагүй байдагГ.Ганбаяр нь 10.000.000 төгрөгөө авч яваад ахдаа өгчихлөө гэж хэлсэн байдагҮйл баримтаас харахад Г.Ууганбаяр болон Г.Ганбаяр нарын хооронд зээлийн гэрээ байгуулах саналыг Г.Ганбаяр Иргэний хуулийн 195 дугаар зүйлд 195.1-т заасны дагуу тавьсанЭнэ саналыг Г.Ууганбаяр нь хүлээн зөвшөөрөөд 10.000.000 төгрөгийг зээлүүлсэнБ.******* нь Г.Ганбаярт 5.000.000 төгрөг өгсөн бөгөөд бэлнээр өгсөн тул нотлох баримт байхгүй юмГ.Ганбаяр нь харин мөнгийг Г.Ууганбаярт өгсөн эсэхийг мэдэхгүй юмТухайн цаг мөчөөс хойш Г.Ууганбаяр нь Налайх дүүргийн шүүх дээр маргаан гарч байх үед Б.*******ээс нэг ч төгрөг нэхэж байгаагүй байнаГ.Ганбаяр Г.Ууганбаяр нарын хооронд 10.000.000 төгрөгийг зээлийн гэрээ үүссэн ба Г.Ганбаяр зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй л асуудал үүсэж байгаа юмЗээлийн гэрээнд гар гараа дамжина гэдэг зарчим л тавигдах учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага ямар ч хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байнаШүүх хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үүГ.Ууганбаяр нь 10.000.000 төгрөгийг түр зээлэхээр гэж нэхэмжлэлдээ дурдсан байгаа үгийн шууд утгыг харвал талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байнаШүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэргийг шийддэг болохоос хэн нэгний яриаг үндэслэн хэргийг шийдвэрлэдэггүйИргэний хуулийн 195 дугаар зүйлд зааснаар гэрээ байгуулах санал хийгдсэнДүү Г.Ганбаяр нь ахдаа Солонгос улс руу явах шаардлагатай байгаа тул мөнгөө зээлээч гэж хэлсний дагуу нэхэмжлэгч Г.Ууганбаяр нь түүний данс руу 10.000.000 төгрөг шилжүүлж мөнгө зээлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдагЭнэхүү үйл баримтаас үзэхэд Г.УуганбаярГ.Ганбаяр нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан нь тодорхой байгаа бөгөөд зээлийн гэрээний дагуу Г.Ууганбаяр нь өөрийн мөнгөө Г.Ганбаяраас шаардах ёстой байнаМөн гэрчээр оролцсон Г.Ганбаяр нь гэрчээр асуугдах явцдаа би ахдаа 5.000.,000 төгрөг өгсөн гэсэн мэдүүлэг өгдөгГэвч хариуцагч тал нэхэмжлэгчээс Г.Ганбаяр танд 5.000.000 төгрөгөө өгсөн үү гэхэд өгөөгүй ээби автомашин ав гээд дүүдээ үлдээсэн гэдэгҮүнээс үзэхэд гэрч нь төрсөн ахыгаа дэмжиж гэрчийн мэдүүлэг өгсөн байнаМиний асуусан асуулт бүрд Б.*******ийг буруутгасан бодит байдалд нийцээгүймушгин гуйвуулсан хариулт өгч байнаНалайх дүүргийн шүүх автомашинтай холбоотой асуудлыг шийдсэнээс 5.000.000 төгрөгтэй холбоотой асуудлыг шийдээгүйҮнэхээр Г.Ууганбаяр гэдэг хүн нь хэлцэл хийсэн гэж үзэж байгаа бол Г.Ганбаяр Б.******* нарт 5.000.000 төгрөгийн тус тусад нь өгөх байсан юмГэтэл Г.Ганбаярт өгсөн мөнгөө Б.*******ээс нэхэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Ү Н Д Э С Л Э Х нь:

 

Нэхэмжлэгч Г.Ууганбаяр нь хариуцагч Б.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч Г.Ууганбаяр нь өөрийн төрсөн дүү Г.Ганбаярын хамтран амьдрагч Б.*******т тэдний амьдрал ахуйгаа дээшлүүлэн Бүгд Найрамдах Солонгос улсад хамт очиж ажиллахад нь шаардлагатай визний баталгааны хүн тус бүрийн 5.000.000 төгрөгийг 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Г.Ганбаярт, 2018 оны 09 дүгээр сарын сарын 14-ний өдөр Б.*******т   банкинд данс нээлгэн байршуулахад шаардлагатай нийт 10.000.000 төгрөгийг зээлдүүлэхийг дүү Г.Ууганбаяр хүссэний дагуу зээлсэн боловч виз гараагүйхариуцагч Б.******* тусын 5.000.000 төгрөгөө буцаан өгөөгүй тул гаргуулах үндэслэлтэй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа хариуцагч Б.******* нь гэрч Г.Ганбаяртай 2016 оноос хамтран амьдрах хугацаанд 2018 онд Г.Ганбаяр Б.*******т хандан Солонгос улс руу явж ажил хийх санал тавихад Б.******* хүлээн зөвшөөрч Г.Ганбаяр нь өөрийн ах Г.Ууганбаяраас 10.000.000 төгрөг зээлээд 5.000.000 төгрөг, 5.000.000 төгрөгөөр нь харилцан банканд данс нээлгэн барьцаа болгож байршуулсан нь үнэнгэвч виз бүтээгүй тул Б.******* нь Г.Ганбаяр ахдаа буцааж өгөөрэй гээд 5.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн боловч Г.Ганбаяр өгсөн гэж хэлсэнГ.Ууганбаярт өгсөн эсэхийг мэдэхгүй, энэ үеэс хойш нэхэмжлэгч Г.Ууганбаяр нь хариуцагч Б.******* болон Г.Ганбаяр нараас нэг ч төгрөг авч байгаагүйшаардаж байгаагүйзохигч талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүйхарин тэдний хооронд дундын эд хөрөнгийн талаар марган Б.******* Г.Ганбаярт холбогдуулан Приус 20 маркийн автомашинтай холбоотой Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган маргажГ.Ганбаяр нь маргаан зүйл болох 5.000.000 төгрөгийг Б.*******ээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгосонмаргаан бүхий 5.000.000 төгрөгийг дансанд байршуулсан болохоос Б.*******т 5.000.000 төгрөгийг тусад нь өгсөн үйл баримт байхгүйтус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гэрч Г.Ганбаяр нь ахаасаа 10.000.000 төгрөгийг авсан тул Г.Ууганбаяр болон Г.Ганбаяр нарын хооронд Иргэний хуулийн 195 дугаар зүйлд 195.1-т заасны дагуу зээлийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд Г.Ганбаяр зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй л асуудал л байнаГ.Ганбаяраас шаардах ёстой гэтэл Г.Ганбаярт өгсөн мөнгөө Б.*******ээс нэхэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигч талуудгэрчийн мэдүүлэгшүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах нөхцөл байдлууд тогтоогдов.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч тал зээлийн гэрээний үүрэг хангуулан 5.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл үндэслэлтэй гэж маргасан боловч шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээний үүргийн харилцаа үүсээгүй төдийгүй зээлдүүлсэн гэх 5.000.000 төгрөгийг бэлнээр болон дансаар зээлдүүлэгч Г.Ууганбаяр нь зээлдэгч Б.*******т шилжүүлэн өгсөн гэх үйл баримт тогтоогдоогүй гэж үзлээ.

Тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа гэх гэрч Г.Ганбаяр шүүхэд өөрийн харилцах дансаар 5.000.000 төгрөгөөр 2 удаагийн гүйлгээгээр нэхэмжлэгч Г.Ууганбаяраас 10.000.000 төгрөгийг Бүгд найрамдах Солонгос улсын виз мэдүүлэх зориулалтаар авсантүүнчлэн авсан мөнгөө 5.000.000, 5.000.000 төгрөгөөр 2018 оны 09 дүгээр сарын сарын 13-14-ний өдөр Г.ГанбаярБ.*******ийн нэрээр  хотын банк ХХК-д тус тусын данс нээн байршуулсан талаар мэдүүлдэг.

Нэхэмжлэгч нь өөрийн төрсөн дүү Г.Ганбаяр болон хамтран амьдрагч Б.******* нарт виз мэдүүлэхэд нь зориулж тус бүрт нь 5.000.000, 5.000.000 төгрөгийг тус тусын данс болон бэлэн байдлаар өгчшилжүүлсэн тухайгаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудгэрчийн мэдүүлгээс үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Нэхэмжлэгч тал өөрийн дансны хуулга болон мөнгө шилжүүлсэн харилцан гүйлгээ хийсэн этгээдийн эзэмшигчийн талаар лавлагаа авах байдлаар хүсэлт гаргахнотлох баримт гарган бүрдүүлэх боломжтой байсаннэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн хавтаст хэрэгт авагдсан хариуцагч Б.*******ийн   банк ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулгаас 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 5.000.000 төгрөгийн орлого ******* ******* орлого у-80159090 гэх гүйлгээний утгаар орсон, 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр данс хаасан талаар л баримт ирсэнхэнээс орлого оруулсан болон харилцсан дансаар орлого орсон болох нь тодорхойгүй байдаг.

Иймээс талуудын тайлбаргэрчийн мэдүүлэгхэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нэхэмжлэгч Г.Ууганбаяр нь Г.Ганбаярт Солонгос улсын виз гаргуулах зориулалтаар 10.000.000 төгрөг зээлжзээлдүүлсэн үйл баримт тогтоогдсон гэж үзэв.

Харин зохигч талууд буюу нэхэмжлэгч Г.Ууганбаярхариуцагч Б.******* нарын хооронд 5.000.000 төгрөг зээлж зээлдүүлсэн үйл баримт холбогдох нотлох баримтуудаар тогтоогдсонгүй.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд 5.000.000 төгрөгийг шилжүүлэхзээлдэгч нь 5.000.000 төгрөгийг шилжүүлэн авснаар уг мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэг үүсэхээр заажээ.

Хариуцагч Б.******* зээлийн гэрээний үүрэгт 5.000.000 төгрөг нэхэмжлэгч Г.Ууганбаяраас зээлдэн авсаннэхэмжлэгч тал хариуцагч талд өгсөн үйл баримт тогтоогдоогүй учраас хариуцагчид буцаан төлөх үүрэг үүсэхгүйхарин гэрч Г.Ганбаяр хариуцагч Б.*******ээснэхэмжлэгч Г.Ууганбаяр гэрч Г.Ганбаяраас зээлийн гэрээний үүрэг шаардахад уг шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдүүлэгчид шилжүүлж өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох тул нэхэмжлэгч буюу зээлдэгч Г.Ууганбаяр нь гэрч Г.Ганбаяр болон түүнчлэн хариуцагч Б.******* нарт тус тус 5.000.000 төгрөгийг бодит үйлдлээр шилжүүлэн өгснөө нотлоогүй гэж үзэв.

Иймээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Ууганбаярын хариуцагч Б.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Ууганбаярын хариуцагч Б.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 14-28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчгуравдагч этгээдтэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ***