Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 142/ШШ2021/00359

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Б даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг 5-18-93 тоотод оршин суух Хар дархад овогт Г.Б/ФМ:84031161/-ийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот баг 6-6-29 тоотод оршин суух Жагар овогт Г.О /НК:89112906/ Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг 2-27-37 тоотод оршин суух Боржигон овогт Г.Б /НК:92032811/ Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст баг 1-1-06 тоотод оршин суух Боржигон овогт Г.Б /СФ:77091505/ Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот баг 6-2-09 тоотод оршин суух Боржигон овогт Г.Э /НК: 67010709/ нарт холбогдох Хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас шилжүүлсэн хашаа, байшин, газар, 25 000 000 төгрөг гаргуулах, хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах, гэрчилгээ болон захирамж хүчингүй болгох, өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О /онлайн/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, хариуцагчийн өмгөөлөгч Я.Э, нарийн бичгийн дарга М.Ариунсайхан нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч Г.Бшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Г.Бнь хүмүүстэй нийлж Их залуу багийн 42б-10 тоот хашаа байшинг бариад зарахаар телевизээр зар сурталчилгаа өгсөн. Ингээд 2014 оны 03 дугаар сард хашаа байшин зарна, байр оролцуулж зөрүү тохирно" гэсэн зар явуулсан. Тэгэхэд О гэх эмэгтэй /Г.Эын том охин/ надруу залгаад хашаа байшин үзье гээд уулзахаар болсон. Тухайн үед О нь өөрийн ээж Э, дүү Б нарын хамт ирээд Их залуу багийн 42б-10 тоотод орших тоосгон байшинтай 0.7 га хашаа байшинг үзээд Э нь энэ хашаа байшин дээрээ 15 000 000 төгрөг өгөөд манай 4-8-22 тоот нэг өрөө орон сууцаар сольё гэж хэлсэн. Ингээд бид тохиролцож 4-8-22 тоот байрыг нь үзэхээр очоод хаалгыг нь тогштол хаалгаа онгойлгож өгөөгүй. Хэний нэр дээр байдаг юм бэ? гэхэд охин О нь ээжийн нэр дээр байдаг гэсэн. Тухайн үед би таны нэр дээр үнэхээр байдаг юм уу гэхэд Э нь миний ах Даваанямын нэр дээр байдаг, би асран хамгаалагч нь ах маань нас барахдаа байраа надад өгсөн, чамд багийн тодорхойлолтоо үзүүлье гээд багийн засаг даргын тодорхойлолт үзүүлсэн. Би тэр тодорхойлолтыг нь үзээд итгэсэн. Ингээд хашаа байшин оролцуулж 50 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Би хүнд хөлслүүлчихсэн байгаа харин байрны ордер ломбарданд 6 300 000 төгрөгний барьцаанд байгаа гээд 6 300 000 төгрөг, мөн уг байраа Нарандэлгэр гэх хүнд 8 000 000 төгрөгөөр хөлсүүлсэн гээд 8 000 000 төгрөг, охин О-гийн ХААН банкны 5094306840 тоот дансаар 9 500 000 төгрөгийг тус тус шилжүүлж үлдсэн 1 200 000 төгрөгийг бэлнээр авсан. Хүү Б нь миний Орхон аймаг, Баян-Өндөр сум 22-р баг, Яргуйт Толгод 10-20 тоот хашаа байшинг нэр дээрээ гаргуулж авсан. Түүнээс хойш би 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр О, Б нартай уулзаж нийт 25 000 000 төгрөг болон хашаа байшин хүлээлгэн өгсөн баримт үйлдэж авсан. Орхон аймаг, Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-8-22 тоотод байрлах 18 м2 нэг өрөө орон сууцыг 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдан авсан. Гэтэл Орхон аймгийн цагдаагийн газар намайг Э, Пүрэвсайхан нартай бүлэглэн хуурамч бичиг баримт үйлдсэн гэж эрүү үүсгэн шалгаж өршөөл үзүүлэх тухай хуулиар хэрэгсэхгүй болсон. Би байраа Мягмар гэдэг хүнд худалдсан. Гэтэл одоо Л.Мягмар гуай уг байрнаас албадан гаргуулах дээрээ тулаад шүүхэд би дуудагдаад байна. Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн №585 дугаартай шийдвэрээр Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-8-22 тоот нэг өрөө орон сууцны хууль ёсны өвлөгчөөр Г.Пүрэвсүрэнг тогтоосон байна. Миний хохиролыг барагдуул гэсэн. Би Э, О, Б нараас өөрт учирсан хохиролоо барагдуулж Мягмар гуайн байрны үнийг төлөхгүй бол одоогоор өөрт минь төлөх боломж алга байна. Иймд Г.Этай хийсэн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн орон сууц худалдах худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөрт бусд тооцуулж, охин Оээс 25 000 000 төгрөг гаргуулах, Бгийн нэр дээрх хашаа байшингийн гэрчилгээг хүчингүй болгож, шинээр надад өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Орхон аймгийн Улсын бүртгэлийн газарт даалгаж өгнө үү гэжээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, нэмэгдүүлэхдээ: Г.Этай хийсэн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн улсын бүртгэлийн Ү-2101006174 дугаартай гэрчилгээний 0086909 ОРА дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-8-22 тоот байрлах 18 м2 нэг өрөө орон сууцыг худалдах худалдан авах гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү. Г.Эын охин Г.Оээс байрны зөрүү 25 000 000 төгрөгийг гаргуулах, Г.Эын хүү Бгээс Орхон аймгийн Баян-Өндөр сумын 22 дугаар баг Яргуйт Толгодын 10-20 тоот хашаа байшингийн Улсын бүртгэлийн Ү-2101004654 тоот дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, шинээр Г.Бнадад өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Орхон аймгийн Улсын бүртгэлийн газарт даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Г.Эын хүү Г.Бгээс гэсэн хэсэгт нэмэгдүүлж Г.Б, Г. О нарын өмчлөх эрхтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 22 баг Яргуйт Толгодын 10-20 тоот хашаа байшингийн Улсын бүртгэлийн Ү-21011018205 дугаартай /өөрчилж/ өмчлөх эрхийн 00346436 тоот гэрчилгээг хүчингүй болгох, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 22 баг Яргуйт Толгодын 10-20 тоот хашаа байшинг Г.Онь хадам эгч Нанзад овогтой Б-д 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр бэлэглэсэн үл хөдлөх хөрөнгийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Н.Огийн өмчлөх эрхийн Ү-21011018205 дугаартай, 000497583 тоот гэрчилгээг хүчингүй болгож, Г.Бд өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Орхон аймгийн Бүртгэлийн газарт даалгаж өгнө үү гэж нэмэгдүүлж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, /хуучнаар/ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн 12б-10 тоот газрыг Боржигон овогт Гонгорын Эд Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/401 тоот дугаартай, 1 дүгээр хавсарлтын 63-т бүртгэгдсэн 755 м2 газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн захирамжтай, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 22 баг Яргуйт Толгодын 10-20 тоот хаягжилттай 754 м2 газрыг 18426429845296 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай Г-2101013791 дугаартай газар өмчлөх эрхийн 000247378 тоот гэрчилгээг болон Боржигон овогт Гонгорын Эд Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/401 дугаартай 1 дүгээр хавсралтын 63-т бүртгэгдсэн 755 м2 газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн захирамжийн хэсгийг хүчингүй болгож, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 22 баг Яргуйт Толгодын 10-20 тоот газрын Г.Э, Г.О, Г.Бнарын хооронд хийгдсэн 2014 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн газар бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Г.О, Г.Бнарын Г-2101013791 дугаартай газар өмчлөх эрхийн 000219627 тоот гэрчилгээг хүчингүй болгох, уг газрыг Г.Охадам эгч Н.Од 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр бэлэглэсэн газар бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Г.О-гийн хадам эгч Н.Огийн Г-2101013791 дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 22 баг Яргуйт Толгодын 10-20 тоот хашаа байшин газрыг Г.Бэзэмших эрхтэйг тогтоож, Г.Бд хашаа байшин, газрыг буцаан өгнө үү гэжээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: ..:Нэхэмжлэгч Г.Э-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Э, Г О, Б.Б, Н.О нарт холбогдох иргэний хэрэгт Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын шаардлагыг тодруулж.татгалзаж байна. 1.Г.Этай хийсэн 2016 оны 04 сарын 04-ний өдрийн улсын бүртгэлийн Ү-2101006174 дугаартай гэрчилгээний 0086909 ОРА дугаартай Орхон аймгийи Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-8-22 тоот байрлах 18м 2 нэг өрөө орон сууцыг худалдах худалдан авах гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэсэн шаардлагын талуудын хэлцэл хийсэн он сар өдөр нь 2014 оны 04 сарын 04-ний өдөр болохыг тодруулж байна. 2016 гэж андуурч бичигдсэн байх тул Г.Этай хийсэн 2014 оны 04 сарын 04-ний өдрийн гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж байна. Уг нэхэмжлэлийн шаардлагын хэсгийг Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 30 ны өдрийн 142/ШШ2017/00155 дугаартай шүүгчийн захиармжаар шийдвэрлэж, уг хэлцлийг хүчин төгөлдөр болсон тул уг нэхэмжлэлийн шаардлагын хэсгээс шийдвэрлэсэн гэх үндэслэлээр татгалзаж байна. Харин бусад шаардлагын хувьд дээрх маргаан бүхий Г.Этай байгуулсан 2014 ны 04 сарын 04-ний өдрийн хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тул уг хэлцлийн үндсэн дээр өгсөн 25.000.000 төгрөг, Орхон аймгийн Баян өндөр сумын 22 баг Яргуйт Толгодын 10-20 тоот хашаа, байшин, газрыг Иргэний хуулийн 56 р зүйлийн 56.5 заасны дагуу буцаан авах нэхэмжлэлийн шаардлагыг Г.Э, Г.Оюунгэрэл, Б.Б, Н.О нарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасныг тодруулж байна. 2. Нэхэмжлэлийн шаардлагын 2-рт Г.Эын охин Г.Оээс байрны зөрүү 25.000.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад Гонгор овогтой Эыг хариуцагчаар нэмж татаж байна. Орхон аймгийн Баян өндөр сумын 22 баг Яргуйт Толгодын 10-20 тоот хашаа байшинг Г.Онь хадам эгч Нанзад овогтой Б-д 2016 оны 08 сарын 01-ний өдөр бэлэглэсэн үл хөдлөх хөрөнгийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, Н.Огийн өмчлөх эрхийн Ү-21011018205 дугаартак өмчлөх эрхийн 000497583 тоот гэрчилгээг хүчингүй болгох гэх шаардлагын хэсэгт Г.Бг хариуцагчаар нэмж татаж байна. Учир нь Уг маргааг бүхий бэлэглэлийн гэрээний бэлэглэгч нь Г.ОГ.Бнар байх тул Говогтой Б гэж нэмж хариуцагч татаж оролцуулж байна гэжээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: Нэхэмжлэгч Г.Э-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Гонгор овогтой Э, Говогтой О, Баярсайхан овогтой Б, Нанзад овогтой Б нарт холбогдох иргэний хэрэгт гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, зарим хариуцагчийн овог өөрчлөгчдсөн, зарим хариуцагч нас барсантай холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж байна. 1.Г.Э, Г.Оээс 25,000,000 төгрөг гаргуулах шаардлагаас хариуцагчаар татагдсан Г.Э нас барсан тул хариуцагч Г.Эаас татгалзаж байна. Мөн өмнө гаргасан шаардлага болох 2016 оны 12 сарын 20-ны өдрийн, 2017 оны 11 сарын 08-ны өдрийн, 2017 оны 11 сарын 10-ны өдрийн, 2018 оны 04 сарын 11-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлага, нэмэгдүүлж өөрчилж тодруулсан шаардлагуудыг тодруулж байна. Дараах тодруулсан нэхэмжлэлийн шаардлагуудыг хэлэлцүүлж, хариуцагчаар Говогтой О, Говогтой Б /Баярсайхан гэх овог өөрчлөгдсөнтэй холбоотойгоор одоогийн овог болох Ггэх/ Нанзад овогтой Б нарыг татсан болно. 2. Г.Б, Г.Э нарын хооронд хийгдсэн газар эзэмшлийг шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож, Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 04 сарын 21-ний өдрийн А/401 тоот газар өмчлөх эрх олгосон Улсын бүртгэлийн Г-2101013791 дугаартай 000247378 гэрчилгээг хүчингүй болгох, 3. Г.Э, Г.Эын хүү Говогтой Б, О нарын хооронд хийгдсэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Толгодын 10-20 тоот улсын бүртгэлийн Г.2101013791 дугаартай 000247378 тоот гэрчилгээтэй газрыг 2014 оны 11 сарын 14-ний өдөр бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох, 4. Говогтой Б, Говогтой О, Нанзад овогтой Б нарын хооронд хийгдсэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Толгодын 10-20 тоот Г-21010113791 дугаартай 000219627 тоот газар өмчлөх эрхийн дугаартай газрыг 2016 оны 08 сарын 01-ний өдөр бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох, 5. Говогтой Б, Говогтой О, Нанзад овогтой Б нарын хооронд хийгдсэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Толгодын 10-20 тоот Улсын бүртгэлийн Ү-21011018205 тоот өмчлөх эрхийн 00346436 тоот гэрчилгээтэй хашаа байшинг 2016 оны 08 сарын 01-ний өдөр бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох, 6. Говогтой Б, Говогтой О нарын Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Толгодын 10-20 тоот хашаа, байшингийн улсын бүртгэлийн Ү-21011018205 дугаартай өмчлөх эрхийн 00346436 тоот гэрчилгээг хүчингүй болгох, 7. Нанзад овогтой Бгийн Орхон аймгийн Баян-Өндөр сусын Яргуйт багийн Толгодын 10-20 тоот байшингийн Ү-21011018205 тоот өмчлөх эрхийн 000497583 тоот гэрчилгээг хүчингүй болгох, 8. Нанзад овогтой Бгийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Толгодын 10-20 тоот газрын Г-2101013791 тоот өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, 9. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Толгодын 10-20 тоот хашаа байшин газрыг Г.Бнадад өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн хэлтэст даалгах шаардлагыг өөрчилж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Толгодын 10-20 тоот хашаа байшин газрыг Г.Б эзэмших эрхтэйг тогтоож, буцаан өгөх нэхэмжлэлийн шаардлага гаргасанаа тодруулж байна. Харин Г.Б, Г.Э нарын хооронд хийгдсэн 2014 оны 04 сарын 04-ний өдрийн Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-8-22 тоот 1 өрөө орон сууц худалдах худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцох нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 30-ны өдрийн 142/ШШ20217/00155 дугаартай шийдвэр хүчин төгөлдөр болсон учир уг шаардлагаас татгалзаж байна гэжээ. Хариуцагч Г.Ошүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Г.Онь Б гэдэг хүнийг огт танихгүй. Б гэгч нь О намайг ээж, дүүтэйгээ ирж хашаа байшин үзсэн гэж дүү бид хоёрыг гүтгэж байна. Би ээжээсээ тусдаа амьдардаг дүү маань хотод байдаг. Иймд бид ээжийн амьдралд оролцдоггүй. Мөн Б гэгч нь О надад 25 000 000 төгрөг өгсөн гэж ор үндэсгүй гүтгээд энэ хэрэг цагдаагийн мөрдөн шалгалтаар надад огт мөнгө өгөөгүй болох нь тогтоогдсон зүйл. Энэ Б гэдэг хүн яагаад дүү бид хоёрыг энэ хэрэгт хамаатай болгох гэж гүтгээд байгааг ойлгохгүй байна. Харин ээж маань 2014 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр чиний данс руу 6 000 000 төгрөг орсон байгаа аваад ажил дээр авчраад өгчих гэсэн. Би аваачиж өгсөн. Түүнээс хойш миний данс руу 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 3 000 000 төгрөг 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 500 000 төгрөг орж ээж маань надаар авахуулсан. Түүнээс биш Б гэгчээс миний бие мөнгө авч байсан удаагүй. Харин ээж маань хотод ажиллаж байхдаа над руу утсаар яриад Арбулагийн зуслангийн газар гэсэн 4 нарийн цагаан хуудас байгаа тэрнийг гэрээс аваад газрын албан дээр очоод гэрчилгээг нь гаргуулаадах гэсэн. Би ээжийг утсаар ярьсны маргааш нь 4 нарийн цагаан хуудсыг аваад газрын албан дээр очтол Гантуяа гэдэг хүн компьютерт хийж үзээд энэ чинь шал өөр 4 хүний нэр дээр байна. Чи энэ бичгийг хаанаас авсан юм энэ тэр гээд, цагаан хуудсыг хурааж авах гэхээр нь би ээжээсээ асууя гээд ээж рүү залгасан. Тэгтэл ээж утасдаад Бтэй ярьчихлаа чамайг 4 цагаан хуудсаа аваад гараад ир гэж байна, цагаан саарал прадотой бүдүүн бор хүүхэн байгаа гэсэн.Тэгээд гартал чи Эын охин уу алив наад цагаан цаасаа өгчих би өөрөө гэрчилгээг нь гаргаад өгье гээд булаах шахам аваад явсан. Ийм л юм болсон юм. 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр дүү бид хоёртой уулзаж мөнгө болон хашаа байшин хүлээлгэн өгсөн баримт үйлдсэн гэж гүтгээд байх юм. Яаж ч бодсон ээжийг минь хэрэгт хийх гэж хуурамчаар зохион байгуулсан үйл ажиллагаа нь цагдаагийн байгууллагаар шалгагдаж үнэн зөв нь олдож шийдэгдсэн байтал хэзээ хойно дүү бид 2 хийгээгүй зүйлд баримт үйлдэж өгөхгүй нь тодорхой биздээ. Зуслангийн газрын гэрчилгээ гаргуулж өгнө гэж хоосон 4ш цаасан дээр гарын үсэг зуруулж авсан. Тэр гарын үсгийг ашигласан байж магадгүй гэж сэжиглэж байна. Ээж маань хотоос ирж тэр яриад байгаа хашаа байшинг бидний нэр дээр бичиг баримтыг өөрсдөө хөөцөлдөж байж гаргаж өгсөн. Түүнээс биш Б гэдэг хүнээс бид юу ч хүлээж аваагүй. Энэ бүхэн цагдаагийн мөрдөн шалгалтаар дээрх зүйлүүд үнэн гэдэг нь тогтоогдсон гэж ээж ярьж байсан. Түүнээс О миний бие Б гэдэг хүнээс 25 000 000 төгрөг огт аваагүй гэдгээ дахин дахин хэлж байна гэжээ. Хариуцагч Г.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Г.Бгэгч нь хэсэг хүмүүсийг ахлан барилгын бригадтай байшин барьж зардаг, байнга телевизийн зараар зар өгдөг хүн. 2014 онд би өөрийн дуу хоолойгоор утсаар ярьсан. Уг зар нь орон сууцаар солих болон янз бүрийн хэлбэрээр байшин барина, зарна гэсэн утгатай байсан. Миний охин энэ хүнтэй огт яриагүй тусдаа амьдралтай Гбид хоёрын амьдралд юу болж байгааг огт мэддэггүй, оролцдог ч үгүй. Г.Бнадтай утсаар яриад эхлээд шинээр үүсэж байгаа яргуйт гэдэг газар хүнсний дэлгүүрийн зориулалт бүхий залгаа суух боломжтой шинэ хашаа байшинг өөрийнхөө цагаан саарал өнгөтэй Прадо 95 маркийн машинд намайг суулгаж авч очоод үзүүлсэн. Тэр байшингаа шууд байраар чинь сольё гэсэн. Би нөхрөөсөө асууж байж хариу өгье гээд салцгаасан. Маргааш нь нөхөр зөвшөөрөхгүй байна гэж Бд хариу хэлсэн. Б: Тэгвэл тэрний өмнөхөн тэгш газартай, дөнгөж суурийг нь цутгаад орхисон газар дээр байшин бариад өгье гэсэн. Би түүнийг нь үзээд үгүй гэсэн. Гэтэл урд бас байшин барьж байгаа яг тийм загварын байшин бариад өгье гээд 2 айлын хуучнаар Их залуугийн 41-9, 42-10-т барьсан байшинг үзүүлсэн. Тэгээд бид ярья гээд салсан. 4-8-22 тоотыг Г.Болор- Эрдэнэ авах гээд өөрөө л улайраад салахгүй байсан. Миний бие 4-8-22 тоотын учрыг Бд маш сайн ойлгуулсан. Тэгээд Б мөнгө байхад болохгүй юм байхгүй ш дээ Туул эгчээ та дуугүй л байж бай. Би өөрөө энийг чинь зохицуулчихна гэсэн. Багийн тодорхойлолтыг Б өөрөө би захиргааны хүнээр яриулчихсан та ороод аваад ир гээд багийн гадаа машинтайгаа очиж намайг оруулж авахуулсан. Тухайн үед нэг эмэгтэй хүний нэр хэлж авахуулж байсан, одоо санахгүй байна. Түүнээс хойш ажилтай болохоор гарч орж чадахгүй хэл авалцаагүй 2-3 хоносон. Гэтэл Б та чинь яачихваа би нотариат энэ тэр юмыг зохицуулчихсан хурдан Улаантолгой ороод ирье гэсэн би хичээлтэй ажил тарахаас наана боломжгүй ээ гэсэн. Тэгээд тарахаар чинь би хүрээд очье гээд намайг гэрээс авч Б өөрийн машинаараа Улаан толгой явсан. Улаан толгойн нотариатаар хуурамч итгэмжлэл хийлгэж авсан. Энэ бүгдийг Б өөрөө л хийсэн. Энэ хэрэг цагдаагийн байгууллагын мөрдөн шалгалтаар Б хийсэн гэсэн нь нотлох баримтаар нотлогдсон. Нотариат эмэгтэй ч хэргээ хүлээсэн байгаа /нотлох баримт бичлэг байгаа/. Энэ бүх залилангийн хэргийг Б өөрөө гардан биечлэн хийсэн нь цагдаагийн мөрдөн шалгалтаар тогтоосон. Уг хэргийг надад болон миний хүү охин хоёрт тохож хэрэг хийсэн мэтээр цагдаагийн нэг мөрдөн байцаагчийг хахуулдаж 184.4 гэсэн зүйл ангид хамааруулан бүх бичиг баримт шинжээчийн дүгнэлтийг хүртэл хуурамчаар гаргуулж бараг 3 хуруу зузаан хавтаст хэргийг хуурамчаар бүрдүүлж эрэн сурвалжилж байгаа гэсэн хуурамч бичиг баримт үйлдүүлж намайг барьж хорьсон, хүний эрхийг онц ноцтойгоор зөрчсөн. Энэ хэргийг би үнэн мөнийг олуулахын тулд жил тойрон шалгуулж байж үнэнийг тогтоолгосон байгаа. Бурханы авралаар хуулийн байгууллагын нэр төрийг гутааж танил тал хээл хахуульд автсан өргөсөн тангарагаа уландаа гишгэсэн хууль сахиулагч олон байгаагүйн ачаар үнэн зөвийг тогтоож өгсөн. Өргөсөн тангарагтаа үнэнч ажлаа сайн хийдэг хуульч сахиулагчдад баярлаж байгаа. Энэ Б гэгч нь Орхон аймагт маш их танил талтай банк, газрын алба, үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтэн нарыг атгандаа оруулчихсан хүн юм байна лээ. Дандаа хахууль өгч бүхнийг өөрийн болгодог, өөрийн хүссэнээр шийдүүлдэг. Надаар хүртэл үл хөдлөхийн хүнд бичиг баримтын завсар их хэмжээний мөнгө хийгээд та тэр хүнд оруулаад өгчих, би хэлчихсэн байгаа. Би өөрөө орж болохгүй байна гээд өгүүлж байсан. Газрын албанд жирийн иргэд хичнээн өргөдөл өгөөд авч чаддагүй 0.7га газрыг өч төчнөөнөөр нь аваад хэврэг материалаар хэцүүхэн байшин хашаа бариад зарж ирсэн хүн юм байна лээ. Энэ мэтээр Б аймар их залилан хийж байгаа. Олон олон газар хууль бусаар авч хашаа байшин барьж зардагийг баримтаар нь гаргаж шалгуулахыг хүсэж байна. 4-8-22 тоот байрыг худалдан авахдаа байшинг 25 000 000 төгрөгөнд бодож дээр нь Арбулагт 4 айлын зуслангийн газрыг 12 000 000 төгрөгөнд бодож дансаар 9 500 000 төгрөг өгч үлдсэн 3 500 000 төгрөгийг нотариат үл хөдлөх зэрэгт хахууль өгсөн тэрэндээ суутгасан гэсэн. Ингээд 4-8-22 тоотыг надаас 50 000 000 төгрөгт бодож авсан. 25 000 000 төгрөгөнд бодож өгсөн байшин нь юм мэдэхгүй биднийг залилж хэврэг материалаар дутуу хагас барьж өгсөн. Яг адилхан хажуугийн 2 байшингаа 17 000 000 төгрөгөнд өгсөн байсныг бид хэзээ хойно мэдсэн. Миний охинд ямар ч мөнгө өгөөгүй. Тэр үед байрны ордер ломбарданд байгаагүй. Тэгээд ч бидний нэр дээр биш нас барсан хүний нэр дээр байгаа ордерийг ямар ч ломбард авахгүй нь ойлгомжтой. Харин надад мөнгө өгье гэхээр нь ажил дээр байна авчраад өгчих гэсэн чинь би хөдөө явах гээд яараад байна та дансаа өгчих би банкаар хийнэ гэхээр нь надад виза байхгүй. Миний иргэний үнэмлэх чамд байгаа. Охиныхоо дансыг өгчихье гээд охины дансыг өгсөн. Ийм их худал хуурмаг залилан хийдэг хүн дансаар хийх нь ойлгомжтой байсан байна лээ. Тийм байж тийм их хэмжээний мөнгийг зүгээр хүнд бичиг баримт үйлдэхгүй өгөх үү, үгүй л биз дээ тэр яриад байгаа Орхон аймаг Баян-Өндөр сум 22-р баг Яргуйт Толгод 10-20 тоот хашаа байшинг Г.Э миний хууль ёсны газар өмчлөлийн гэрчилгээтэй газар дээр миний зөвшөөрөлгүйгээр барьсан. Иймд байшин барих зөвшөөрөл албан ёсоор хийгдээгүйг шалгаж өгнө үү. Мөн хашаа байшингийн кадастрын зургийг бид өөрсдөө гаргуулж байшингийн бичиг баримтыг өөрсдөө хөөдөлдөж байж авсан /баримт хавсаргав/. Тэгэхээр хуулийн дагуу бол Болор-Эрдэний ч юм биш гэдэг нь тодорхой болно. Би өөрийн эзэмшлийн эд хөрөнгийг хэний нэр дээр гаргах нь миний эрхийн асуудал. Дээрх нотолгоог Үл хөдлөх хөрөнгийн газар, газрын албанаас гаргуулж авахыг хүссэн боловч хувь хүнд гаргаж өгөхгүй ээ гэсэн. Шүүхээс хүсэлт гаргавал бид шүүхэд л гаргаж өгнө гэсэн. Тиймээс шуүхэд энэ баримтыг гаргуулж өгөхийг хүсэж байна. Арбулагийн 4 айлын зуслангийн газрыг та нарын нэр дээр гаргаж өгнө гэж хэлээд 4 ширхэг цулгуй бичгийн цаасан дээр нэр гарын үсэг зурчих би толгойг нь бичээд газрын албанд өгөөд 4 айлын газрын гэрчилгээг гаргаад өгнө гэж хэлээд хүү, охин бид нараар гарын үсэг зуруулж аваад явсан. Тэгээд 2 сар чимээгүй алга болсон. Охин 4 нарийн хуудас аваад газрын албан дээр очсон чинь газрын албаны мэргэжилтэн Гантуяа гэдэг хүн хуудсыг үзээд чи хаанаас ийм бичиг авсан юм энэ тэр гээд бичгийг нь хураагаад авчихсан гэсэн. Энэ тухай охиныг ярьтал би Б гэдэг хүнээс худалдаж авсан юм аа гэж хэл, гэтэл газрын албаны мэргэжилтэн энэ нэг бүдүүн бор хүүхэн өчнөөн газар авч байшин барьж зараад байгаа юм хэнтэй холбоотой яаж аваад байгааг илрүүлэх юмсан бүр даварчихсан амьтан гээд байсан гэсэн. Тэгээд би тэр дор нь Бтэй энэ тухай ярьтал за за би өөрөө зохицуулъя одоо яваад очъё охиныгоо гараад ир гэж хэл гэсэн. Энэ 25 000 000 өгсөн гээд байгаа асуудлыг цагдаагийн мөрдөн шалгалтаар Б гэгч нь От огт өгөөгүй гэдэг нь нотлогдсон зүйл шүү дээ. Миний охинд 25 000 000 төгрөг өгсөн бол энэ байр чинь 75 000 000 төгрөгний үнэтэй болчихно биз дээ. Ингээд ор үндэсгүй гүтгээд байгаад гомдолтой байна. Яагаад 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн улсын бүртгэлийн 2101006174 дугаартай гэрчилгээний 0086909 дугаартай Орхон Баян-Өндөр сум, Хүрэнбүлаг баг 4-8-22 тоотод байрлах 18 мкв нэг өрөө орон сууцны худалдах, худалдан авах гэрээ хэлцлийг хүчингүй болгуулах гэж. Бүх залиланг Г.Бөөрөө гардан хийж өөрийн ашиг сонирхлын үүднээс бараг зүгээр шахуу тэр байрыг залилж авчихаад утга нь байр маш хурдан зарагдах учраас би энэ байрыг чинь аваад шууд зарна, дахиад байшин барих материалын мөнгө хэрэгтэй байна гээд л байсан шүү дээ. 2016 оны хавар цагдаагийн байгууллага, прокурор шалгаад Б энэ залилах ажлыг өөрөө хийсэн 25 000 000 төгрөг От огт өгөөгүй гэдэг нь нотлогдоод Б өршөөлийн хуульд хамрагдаж хэрэг хаагдсан. Гэтэл хэзээ хойно 2016 оны 9 дүгээ сарын 16-ны өдөр миний охин О, хүү Б нар аваагүй мөнгийг авсан гэж баримт үйлдэж өгөхгүй нь тодорхой. Тэнэг хүн үнэмшихгүй юм ярьж гүтгэх юм. Тийм баримт байгаа бол газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж хоосон цаасан дээр зуруулж авсан гарын үсгийг ашигласан байна гэж үзэж байна гэжээ. Хариуцагч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.Б миний бие Г.Бгэгч хүнийг огт танихгүй. Г.Бгэдэг хүнээс би юу ч аваагүй. Ойрын 3 жил би Орхон аймагт нэг ч удаа очоогүй. 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр би Улаанбаатар хотод байсан. Би юу ч аваагүй. Тэр Б гэдэг хүнийг таних ч үгүй байж баримт үйлдэж гарын үсэг яаж зурах вэ? Тэр үйлдсэн баримт гээд байгаа зүйлийг улсын шинжээч томилуулж шалгуулахыг хүсэж байна. Огт болоогүй зүйл ярьж хүнийг гүтгэж байгаад хүний эрхэнд ноцтойгоор халдаж байгаад Б миний бие гомдолтой байна. Энэ яриад байгаа хэргийн талаар миний бие огт мэдэхгүй гэжээ. Хариуцагч Н.О шүүхэд ирүүсэн хариу тайлбартаа: Г.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оын надтай холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах үндэслэлүүдээр тайлбарлаж байна. Х.О 2016 оны 08 дугаар 01-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум 22-р баг Яргуйт толгодын 10-р гудамжны 20 тоот газар, 2 тал хашаа, хувийн сууцыг Г.О, Б.Б нарын надад бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай гаргасан шаардлагаа ямар хууль зүйн үндэслэлтэй болох нэхэмжлэгч Г.Бболон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт ямар шаардах эрх байгаа тухай хууль зүйн үндэслэлээ нэхэмжлэлдээ огт дурьдаагүй байна. Би дээрх шаардлагыг дараах байдлаар зөвшөөрөхгүй. Үүнд:1.Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ, 276 дугаар зүйлийн 276.2-т Эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно, 276 дугаар зүйлийн 276.3-т Хуулиар тогтоосон хэлбэрээр гэрээ хийснээр өмчлөх эрх үүсдэг хөрөнгийн хувьд бэлэглэлийн гэрээг тухайн хэлбэрээр хийнэ гэжээ. Бид нарын хооронд хийгдсэн бэлэглэлийн гэрээ хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ юм. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1-д Бэлэглэгч,түүний өвлөгч дараах тохиолдолд бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй гэжээ. Хуулийн энэ заалтаас харахад хэн нэгэн гуравдагч этгээд бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлага гаргах эрхгүй болох нь харагдаж байна. Г.О, Б.Б нар надад дээрх хашаа, газар хувийн сууцыг бэлэглэхдээ ямар нэгэн болзол тавиагүй бөгөөд тэд нарын хэн алиныг нь би ноцтой гомдоогоогүй учир бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бусд тооцогдох хууль зүйн үндэслэл байхгүй. Хэргийн материалтай танилцахад Г.Э манай хашааны газрыг Орхон аймгийн засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/401 дугаартай захирамжийн хавсралт болох 3 дугаар хуудасны 63-т хувьчилж аваад өөрийн хүү охин хоёртоо 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн бэлэглэлийн гэрээгээр өмчлөлд нь шилжүүлсэн байна. Г.Эын хоёр хүүхэддээ бэлэглэсэн бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр байгаа тохиолдолд надад бэлэглэсэн бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бусд тооцогдох хууль зүйн үндэслэл байхгүй юм. Иймд Г.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Г.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шаардлагынхаа 1-рт 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Ү-2101006174 улсын дугаартай 4-8-22 тоот 18 м2 талбай бүхий орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах гэжээ. Г.Пүрэвсүрэнгийн нэхэмжлэлтэй энэ хэргийн нэхэмжлэгч Г.Бэнэ хэргийн хариуцагч Г.Э нарт хариуцагдах 4-8-22 тоот нэг өрөө орон сууцыг 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Г.Б.Г.Э нарын хооронд хийгдсэн худалдах -худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тоцуулах тухай шаардлагатай хэргийг Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 142/ШШ2017/00155 дугаартай шүүгчийн захирамжаар эцэслэн шийдвэрлэж дээрх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон байх тул дахин хүчин төгөлдөр бусд тооцох хууль зүйн үндэслэлгүй юм. 2-рт. Хамтран хариуцагч Г.Оээс байрны үнийн зөрүү гэж 25 000 000 төгрөг гаргуулахыг шаардсан шаардлагын нотлох баримт нь гэвэл 2015 оны 09 дүгээр сарын16-ны өдөр гэсэн огноотой 4-8-22 тоот байрны 50 000 000 төгрөгөнд зарж 25 000 000 төгрөг бэлэн авч 25 000 000 төгрөгөнд нь хашаа байшин авлаа гэсэн утга бүхий бичвэрийг үндэслэл болгожээ.Тухайн үед болсон үйл явдал болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас харахад нэхэмжлэгч Г.Бхариуцагч Г.Онарын хооронд ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй маргаан бүхий 4-8-22 тоот орон сууцны худалдах-худалдан авах гэрээ нэхэмжлэгч болон хариуцагч Г.Э нарын хооронд хийгдсэн болох нь нотлогдож байна. Харин хариуцагч Г.Э өөрийн төрсөн охин Г.О-гийн ХААН банкан дахь дансны дугаарыг өгсөнөөр түүний дансанд нийт 9 500 000 төгрөг хийсэн болох нь нотлогдсон. Иргэний хуулийн 243-р зүйл,109-р зүйлүүдэд заасанчлан энэ 2-ын хооронд ямар нэгэн гэрээ хийгдээгүй. Орон сууц худалдах-худалдан авах тухай хэлцэл нарийн зохицуулалттай байдаг бөгөөд 4-8-22 тоот орон сууцыг худалдах-худалдан авах тухай ажиллагаанд Г.Оогт оролцоогүй учир нэхэмжпэгч түүнд орон сууцны үнэ гэж бэлэн мөнгө өгөх үндэслэлгүй бөгөөд 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 25 000 000 төгрөг авсан гэх баримт нь Г.От мөнгө өгсөн болохыг нотолсон баримт биш учраас энэ хэргийн хариуцагч болохгүй бөгөөд түүнийг хариуцагч болохыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй тийм баримт ч байхгүй. 3-рт: Нэхэмжлэгч өөрийгөө Орхон аймаг Баян-Өндөр сум 22-р баг Яргуйт Толгодын 10-р гудамж 20 тоот газар, хашаа байшингийн өмчлөгч Г.Б, Г.Онарын өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, мөн Н.Од бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгохыг тус тус шаарджээ. Ү-2101004654 гэсэн дугаартай газар байхгүй бөгөөд Ү-21011018205 гэсэн өмчлөх эрхийн гэрчилгээтэй хувийн сууц байхгүй учир гэрчилгээг хүчингүй болгож өөрийгөө өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага үндэслэлгүй. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас харахад Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг 42-р гудамж Б-ын 10 тоот 755 м2 гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг Орхон аймгийн засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/401 дугаартай захирамжийн хавсралтын 3-р хуудасны 63-т Г.Эд хувьчлагдаж 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн бэлэглэлийн гэрээгээр Г.О, Б.Б нарын өмчлөлд шилжсэнээр 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өмчлөх эрхийн 000219627 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байна. Дээрх газрын улсын бүртгэлийн дугаар нь Г-2101013791 дугаартай бөгөөд хувийн сууцны улсын бүртгэлийн дугаар нь Ү-2101006147 болно. 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр бэлэглэлийн гэрээгээр дээрх хашаа, газар, сууц иргэн Н.Огийн өмчлөлд шилжсэн байна. Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардах эрх бэлэглэгч буюу өв залгамжлагчид байдаг болохоос хэн нэгэн хүссэн нь шаардлага гаргаад суудаггүй юм. 4-рт: 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Орхон аймгийн засаг даргын А/401 дугаартай "Иргэдэд газар өмчлүүлэх тухай "захирамжийн Г.Этай холбоотой хэсгийг хүчингүй болгох, Г.Э, Г.Б, Г.Онарын хооронд хийгдсэн бэлэглэлийн гэрээг мөн хүчингүй болгох Г.О, Н.О нарын хооронд хийгдсэн бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулахыг шаардсан явдал нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасанчлан аймгийн засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд иргэн Г.Эд газар өмчлүүлсэн байхад үүнийг ямар үндэслэлээр хүчингүй болгуулах гэж шаардаад байгаа нь ойлгомжгүй тодорхой бус байна. Өөр бусдын нэр дээр байгаа үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг өөрийн өмч мэтээр өөрсдөд нь зарсан гэж нэхэмжлэл гаргаж, хуульд заасан журмын дагуу өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн байхад ямар үндэслэлээр дээрх шаардлагуудыг гаргаад байгаа нь ойлгомжгүй байна. Учир нь нэхэмжлэгч тухайн хөрөнгийн өмчлөгч байсан болохоо нотолсон баримтаа шүүхэд ирүүлж байж шаардах эрх нь үүснэ шүү дээ. Хэрэв бусдын газар дээр байшин барьсан юм бол тэр байшингаа үнэлүүлж байж өөрийн хэлсэн ярьсан нэхэмжилж байгаа зүйлээ нотлох юм. Эндээс харахад нэхэмжлэгч Г.Бхариуцагч Б.Б нарын хооронд ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсэж үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах хэлцэл хийгдээгүй учир энэ хэргийн хариуцагч Б.Б болохгүй юм. Иймд Г.Э-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, хариуцагчийн өмгөөлөгч Я.Энар шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: Г.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О тус шүүхэд хандаж нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж тодруулахдаа нийт 14 шаардлага гаргасан байх бөгөөд ИХШХШТХ-ийн 63-р зүйлд заасанчлан шүүхэд гаргаж байгаа шаардлага бүрдээ тэмдэгтийн хураамж төлөх учиртай. Үүнд: Хариуцагч Г.Этай 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хийгдсэн 4-8-22 тоот нэг өрөө орон сууцыг худалдах-худалдан авах хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлага гаргасан байх ба гэрээний үнэ нь 50 000 000 төгрөг учир улсын тэмдэгтийн хураамж нь 407 950 төгрөг. Хариуцагч Г.Оээс 25 000 000 төгрөг гаргуулах тухай бөгөөд улсын тэмдэгтийн хураамж нь 282 950 төгрөг болж байгаа, нэхэмжлэгчийн шүүхэд төлсөн нийт /УТХ 289 250+118 700+193 100+70 200 төгрөг/ 571 250 төгрөг болж байгаа юм. Гэтэл эхний 2 шаардлагын нийт УТХ 690 900 төгрөг болж байна. Эхний 2 шаардлагынхаа улсын тэмдэгтийн хураамжийг бүрэн төлөөгүй 119 250 төгрөг дутуу төлөгджээ. Дараачийн 12 шаардлагынхаа улсын тэмдэгтийн хураамжийг огт төлөөгүй байна гэсэн үг юм. Тухайлбал Н.О Г.Онарын хооронд хийгдсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хувийн сууцны үнэ 15 000 000 байгаа бөгөөд улсын тэмдэгтийн хураамж нь 232 950 төгрөг, газар 3 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн учир улсын тэмдэгтийн хураамж нь 62 950 төгрөг. ИХШХШТХ-ийн 65-р зүйлийн 65.1.11-д заасанчлан 13 шаардлагыг нь хүлээн авахаас татгалзах учиртай. Хариуцагч Г.Эын нэр дээр газар хувьчилсан засаг даргын захирмжийн холбогдох заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг шаардсан шаардлага нь иргэний шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш болох нь ИХШХШТХ-ийн 13-р зүйлийн 13.4-т заасанчлан захиргааны хэргийн шүүх харъяалан шийдвэрлэх маргаан байна. Энэ мэтээр нэхэмжлэгчийн гаргаад байгаа шаардлагуудын зарим нь харъяалал зөрчсөн, зарим шаардлагуудын улсын тэмдэгтийн хураамж огт төлөгдөөгүй, зарим нэгийг нь шүүх эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн авахаас татгалзах учиртай юм гэжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н шүүхэд 2019 оны 02 дугаар сарын 28-нд гаргасан тайлбартаа ...Дээрх нийт 11 шаардлагаас хариуцагч Г.О-гийн ХААН банкан дахь 5094306840 дугаартай дансанд нэхэмжлэгч Г.Бэс 2014-04-02-нд орж ирсэн 6.0 сая төгрөг, 2014-04-18-нд орж ирсэн 3.0 сая төгрөг, 2014-05-27-нд орж ирсэн 500.000 төгрөг нийт 9.500.000 төгрөг төлөхийг хариуцагч Г.Э хүлээн зөвшөөрч байгаа. Бусад 10 шаардлагуудыг хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ. Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Г.Бшүүхэд хандаж 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн 25 000 000 төгрөгийг Г.Оээс гаргуулах, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 22 баг Яргуйт Толгодын 10-20 тоот газар, хашаа, байшинг Г.О, Г.Б, Н.О нарын эзэмшлээс гаргуулж, өөрийн эзэмшилд авах, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 22 баг Яргуйт Толгодын 10-20 тоот газрыг бэлэглэхээр Г.Э, Г.О, Г.Бнарын хооронд хийгдсэн 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн газар бэлэглэх гэрээ, Г.О, Г.Бнараас Орхон аймгийн Баян-Өндөр сумын 22 баг Яргуйт Толгодын 10-20 тоот хашаа байшинг Н.Од бэлэглэсэн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн үл хөдлөх хөрөнгийн бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагч Баярсайханы О, Баярсайханы Б гэж нэхэмжлэлдээ дурьдсан боловч Баярсайханы О, Баярсайханы Б нар 2014 оны 11 дүгээр сард овогоо Гболгон өөрчилж байсан нь овог өөрчилсөн тухай бүртгэлээр нотлогдож байгаа, хариуцагч нарын регистерийн дугаар зөрүүгүй байх тул хариуцагч нарыг Гансүхийн О, Гансүхийн Б гэж тодорхойлов. Хариуцагч Г.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н шүүхэд ...нэхэмжлэлийн шаардлагуудаас Г.Э 9 500 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Бусад хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэсэн тайлбар гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч мэтгэлцэж байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэв. Талууд орон сууцны үнийг 50 000 000 төгрөг гэж тооцон 25 000 000 төгрөгт Орхон аймаг, Баян-Өндөр сум, Их залуу баг 12б-10 тоот /хуучнаар/ одоогийн Яргуйт баг толгодын 10-20 тоот газрыг, шинээр барьж өгөх байшинг оролцуулан тооцох, 25.000.000 төгрөгийг бэлнээр төлөхөөр тохиролцсон байна. Нэхэмжлэгч Г.Бэнэхүү худалдах худалдан авах гэрээний дагуу 9 500 000 төгрөгийг Г.Эын охин Г.О-гийн дансаар, 8 000 000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу орон сууц хөлслөн амьдарч байсан Ц.Нарандэлгэрт Г.Оюунбилгээр дамжуулан бэлнээр, тухайн орон сууцны өмчлөх эрхийг гэрчилгээг барьцаалан зээлдүүлэх газарт байсныг чөлөөлж авахад 6 300 000 төгрөгийг бэлнээр, газрын гэрчилгээг шилжүүлэхэд төлсөн төлбөрт 150 000 төгрөгийг тус тус өгсөн гэж тайлбарлаж байна. 2014 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг 4-8-22 тоот 50 000 000 төгрөгийн үнэ бүхий, Г.Даваанямын өмчлөлийн 1 өрөө орон сууцыг Г.Э нь Орхон аймгийн Жаргалант сумын нотариатчийн үүрэг гүйцэтгэгчийн олгосон итгэмжлэлийн дагуу Г.Бтэй худалдах худалдан авах гэрээ байгуулан өмчлөх эрхийг шилжүүлжээ. Гэвч Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг 4-8-22 тоот орон сууц нь анхнаасаа хариуцагч Г.Эын нөхөр Гансүхийн ээжийн дүү гэх Давааням гэдэг хүн ганцаараа амьдардаг байсан байх бөгөөд Г.Э нь анхнаасаа уг байрны өмчлөгч биш байсан байна. Гэтэл Г.Э, Г.Бнар нь 2014 оны 04 сарын 03-ны өдөр дээрх нэг өрөө орон сууцыг Давааням захиран зарцуулах эрх олгосон мэт итгэмжлэлийг хуурамчаар үйлдэн бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэж дээрх гэмт хэргийг 2015 оны 08 сарын 11-ний өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон болох нь 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Орхон аймгийн Прокурорын газрын 5/113 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор батлагдаж байна. Өөрөөр хэлбэл 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Г.Даваанямыг төлөөлж Г.Эын нэхэмжлэгч Г.Бтэй байгуулсан орон сууц худалдах худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчиж хийсэн анхнаасаа хүчин төгөлдөр хэлцэл байсан байна. Түүнчлэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-8-22 тоот 1 өрөө орон сууцыг худалдах, худалдан авахаар Г.Э Г.Бнарын хооронд хийгдсэн 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн худалдах, худалдан авах хэлцлийг тус шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 142/ШШ2017/00155 дугаартай шүүгчийн захирамжаар хүчин төгөлдөр бусд тооцсон, дээрх захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон,захирамжийн талаар гомдол гараагүй,энэ талаар талууд маргахгүй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч Г.Бболон хариуцагч Г.О, Г.Б, Н.О нарын хооронд ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулагдаагүй, эрх үүрэг үүсээгүй гэж байгаа боловч Г.Б,Г.Э нарын хооронд байгуулагдсан хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь тогтогдсон тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хууль зөрчсөн хэлцлийн үндсэн дээр хийгдсэн бусад буюу 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Г.Э, Г.О, Г.Бнарын хооронд хийгдсэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын 22 баг Яргуйт Толгодын 10-20 тоот газрыг бэлэглэх газар бэлэглэх гэрээ, 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын 22 баг Яргуйт Толгодын 10-20 тоот газрыг Н.Од бэлэглэсэн газар бэлэглэх гэрээ, Г.О, Г.Бнараас Орхон аймгийн Баян-Өндөр сумын 22 баг Яргуйт Толгодын 10-20 тоот хашаа байшинг Н.Од бэлэглэсэн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн үл хөдлөх хөрөнгийн бэлэглэлийн гэрээг тус тус Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасныг баримтлан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэстэй байна. Нэгэнт дээрх хэлцэл хүчин төгөлдөр бус болсон тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5- д зааснаар уг хэлцлээр шилжүүлсэн 25 000 000 төгрөг, мөн Орхон аймаг, Баян-Өндөр сум, Их залуу баг 12б-10 тоот /хуучнаар/ одоогийн Яргуйт баг толгодын 10-20 тоот газар, хашаа, байшинг хариуцагч нараас гаргуулахаар шаардах эрхтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээний дагуу орон сууц хөлслөн амьдарч байсан Ц.Нарандэлгэрт Г.Оюунбилгээр дамжуулан бэлнээр, тухайн орон сууцны өмчлөх эрхийг гэрчилгээг барьцаалан зээлдүүлэх газарт байсныг чөлөөлж авахад 6 300 000 төгрөгийг бэлнээр, газрын гэрчилгээг шилжүүлэхэд төлсөн төлбөрт 150 000 төгрөгийг гаргуулах үндэсгүй байна. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Г.БГ.Эын охин Г.О-гийн 509 430 6840 дугаарын хаан банкны данс руу 9 500 000 төгрөг шилжүүлсэн нь батлагдаж байх бөгөөд хариуцагч үүнийг хүлээн зөвшөөрч байх тул хариуцагч Г.Оээс 9.500.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндсэтэй байна. Мөн нэхэмжлэгчийн нотариат болон татварт гэх 1 150 000 төгрөгийг гаргах үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь хариуцагч Г.Этай худалдах-худалдан авах гэрээ байгуулж түүний Ц.Нарандэлгэрт төлөх ёстой 8 000 000 төгрөгийг төлсөн мөн Г.Эд өөрт нь 9 150 000 төлсөн болох нь тогтоогдож байгаа боловч дээрх мөнгийг төлөх ёстой хариуцагч Г.Э нас барсан байх тул дээрх мөнгө болон хариуцагч нарт шилжүүлсэн нь баримтаар нотлогдохгүй байгаа 6 350 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Түүнчлэн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2158 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд ...Б.Б, Г.Онарын 25 000 000 төгрөг хүлээн авсан гэх баримтанд зурагдсан гарын үсэг нь харьцуулах загварт ирүүлсэн Б.Б, Б.О нарын гэх гарын үсэг, гар бичвэрийн загваруудтай тохирно гэж дурьдагдсан боловч гарын үсэг тохирч байгаа нь Б.Б, Г.Онарыг 25 000 000 төгрөг шилжүүлсэн авсныг нотлох баримт болохгүй гэж үзлээ. Г.Э, Г.О, Г.Бнар нь Орхон аймаг, Баян-Өндөр сум, Их залуу баг 12б-10 тоот /хуучнаар/ одоогийн Яргуйт баг толгодын 10-20 тоот газрыг өөрсдийн өмчлөлийн газар, байшинг өөрийн хөрөнгөөр барьж бий болгосон гэсэн тайлбар гаргадаг боловч дээрхи үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг хэрхэн, яаж бий болгосон талаархи нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, харин Г.Бнь тухайн хөрөнгийг зарах талаар 2014 оны 03 дугаар сараас эхлэн зар өгч байсан нь мэдээллийн биржүүдийн тодорхойлолтуудаар /хх31, 32, 33х/ нотлогдож байна. Хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн СД бичлэгийг хэрэгт хавсаргаж, тус шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШЗ2017/00953 дугаартай шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл хэвээр байна. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 671 250 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 671 250 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1,56.1.10,56.5,492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Оээс 9 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 19.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 56 дугаар зүйлийн 56.1.1,56.5,492 дугаар зүйлийн 492.1.1--д заасныг баримтлан Г.Э, Г.О, Б.Б, Н.О нарын эзэмшлээс Орхон аймаг, Баян-Өндөр сум, Их залуу баг 12б-10 тоот /хуучнаар/ одоогийн Яргуйт баг толгодын 10-20 тоот газар, хашаа, байшинг гаргуулан нэхэмжлэгч Г.Э-ийн эзэмшилд олгосугай. 4. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10-д заасныг баримтлан -2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Г.Э, Г.О, Г.Бнарын хооронд хийгдсэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын 22 баг Яргуйт Толгодын 10-20 тоот газрыг бэлэглэх газар бэлэглэх гэрээ, -2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын 22 баг Яргуйт Толгодын 10-20 тоот газрыг Н.Од бэлэглэсэн газар бэлэглэх гэрээ, -2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Г.О, Г.Бнараас Орхон аймгийн Баян-Өндөр сумын 22 баг Яргуйт Толгодын 10-20 тоот хашаа, байшинг Н.Од бэлэглэсэн үл хөдлөх хөрөнгийн бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, уг хэлцлийн үндсэн дээр олгосон үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-21011018205, Ү-21011018205, Г-2101013791 тоот гэрчилгээнүүдийг хүчингүй болгосугай. 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар Г.Бд өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Орхон аймгийн Улсын бүртгэлийн газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татан авсан болохыг баталсугай. 6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Э-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 671 250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.О, Г.Бнараас 671 250 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Бд олгосугай. 7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О нь Г.Эд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон Г.Б, Г.Э нарын хооронд хийгдсэн 2014 оны 04 сарын 04-ний өдрийн Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-8-22 тоот 1 өрөө орон сууц худалдах худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцох тухай нэхэмжлэлийн шаардлагаас тус тус татгалзсан болохыг дурьдсугай. 8.Хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн СД-г хавсаргасугай. 9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл тус шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШЗ2017/00953 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй. 10. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Б