Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 66

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 207/МА2019/00066

 

Г.Болор-Эрдэнийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Г*******, *******,

*******, ******* нарт холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг, нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2019/00273 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Г.Болор-Эрдэнийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Г*******, *******, *******, ******* нарт холбогдох,

Хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас шилжүүлсэн хашаа, байшин, газар, 25.000.000 төгрөг гаргуулах, хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах, гэрчилгээ болон захирамж хүчингүй болгох, өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие хүмүүстэй нийлж Их залуу багийн 42б-10 тоот хашаа байшинг бариад зарахаар телевизээр зар сурталчилгаа өгсөн. Ингээд 2014 оны 03 дугаар сард хашаа байшин зарна, байр оролцуулж зөрүү тохирно" гэсэн зар явуулсан. Тэгэхэд Оюунбилэг гэх эмэгтэй /*******ын том охин/ надруу залгаад хашаа байшин үзье гээд уулзахаар болсон. Тухайн үед Оюунбилэг нь өөрийн ээж Энхтуул, дүү Бямбасүрэн нарын хамт ирээд Их залуу багийн 42б-10 тоотод орших тоосгон байшинтай 0.7 га хашаа байшинг үзээд Энхтуул нь энэ хашаа байшин дээрээ 15.000.000 төгрөг өгөөд манай 4-8-22 тоот нэг өрөө орон сууцаар сольё гэж хэлсэн. Ингээд бид тохиролцож 4-8-22 тоот байрыг нь үзэхээр очоод хаалгыг нь тогштол хаалгаа онгойлгож өгөөгүй. Хэний нэр дээр байдаг юм бэ? гэхэд охин Оюунбилэг нь ээжийн нэр дээр байдаг гэсэн. Тухайн үед би таны нэр дээр үнэхээр байдаг юм уу гэхэд Энхтуул нь миний ах Даваанямын нэр дээр байдаг, би асран хамгаалагч нь ах маань нас барахдаа байраа надад өгсөн, чамд багийн тодорхойлолтоо үзүүлье гээд багийн засаг даргын тодорхойлолт үзүүлсэн. Би тэр тодорхойлолтыг нь үзээд итгэсэн. Ингээд хашаа байшин оролцуулж 50.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Би хүнд хөлслүүлчихсэн байгаа харин байрны ордер ломбарданд 6.300.000 төгрөгийн барьцаанд байгаа гээд 6.300.000 төгрөг, мөн уг байраа Нарандэлгэр гэх хүнд 8.000.000 төгрөгөөр хөлслүүлсэн гээд 8.000.000 төгрөг, охин Оюунбилэгийн ХААН банкны 5094306840 тоот дансаар 9.500.000 төгрөгийг тус тус шилжүүлж үлдсэн 1.200.000 төгрөгийг бэлнээр авсан. Хүү Бямбасүрэн нь миний Орхон аймаг, Баян-Өндөр сум 22-р баг, Яргуйт Толгод 10-20 тоот хашаа байшинг нэр дээрээ гаргуулж авсан. Түүнээс хойш би 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Оюунбилэг, Бямбасүрэн нартай уулзаж нийт 25.000.000 төгрөг болон хашаа байшин хүлээлгэн өгсөн баримт үйлдэж авсан. Орхон аймаг, Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-8-22 тоотод байрлах 18 м2 нэг өрөө орон сууцыг 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдан авсан. Гэтэл Орхон аймгийн цагдаагийн газар намайг Энхтуул, Пүрэвсайхан нартай бүлэглэн хуурамч бичиг баримт үйлдсэн гэж эрүү үүсгэн шалгаж өршөөл үзүүлэх тухай хуулиар хэрэгсэхгүй болсон. Би байраа Мягмар гэдэг хүнд худалдсан. Гэтэл одоо Л.Мягмар гуай уг байрнаас албадан гаргуулах дээрээ тулаад шүүхэд би дуудагдаад байна. Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн №585 дугаартай шийдвэрээр Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-8-22 тоот нэг өрөө орон сууцны хууль ёсны өвлөгчөөр Г.Пүрэвсүрэнг тогтоосон байна. Миний хохирлыг барагдуул гэсэн. Би Энхтуул, Оюунбилэг, Бямбасүрэн нараас өөрт учирсан хохирлоо барагдуулж Мягмар гуайн байрны үнийг төлөхгүй бол одоогоор өөрт минь төлөх боломж алга байна. Иймд *******тай хийсэн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн орон сууц худалдах худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөрт бусд тооцуулж, охин Оюунбилэгээс 25.000.000 төгрөг гаргуулах, хүү Бямбасүрэнгийн нэр дээрх хашаа байшингийн гэрчилгээг хүчингүй болгож, шинээр надад өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Орхон аймгийн Улсын бүртгэлийн газарт даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, нэмэгдүүлэхдээ:

*******тай хийсэн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн улсын бүртгэлийн Ү-2101006174 дугаартай гэрчилгээний 0086909 ОРА дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-8-22 тоот байрлах 18 м2 нэг өрөө орон сууцыг худалдах худалдан авах гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү. *******ын охин Г*******ээс байрны зөрүү 25.000.000 төгрөгийг гаргуулах, *******ын хүү Бямбасүрэнгээс Орхон аймгийн Баян-Өндөр сумын 22 дугаар баг Яргуйт Толгодын 10-20 тоот хашаа байшингийн Улсын бүртгэлийн Ү-2101004654 тоот дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, шинээр ******* надад өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Орхон аймгийн Улсын бүртгэлийн газарт даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг *******ын хүү Г.Бямбасүрэнгээс гэсэн хэсэгт нэмэгдүүлж Г.Бямбасүрэн, Г******* нарын өмчлөх эрхтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 22 баг Яргуйт Толгодын 10-20 тоот хашаа байшингийн Улсын бүртгэлийн Ү-21011018205 дугаартай /өөрчилж/ өмчлөх эрхийн 00346436 тоот гэрчилгээг хүчингүй болгох, Орхон аймгийн Баян- Өндөр сумын 22 баг Яргуйт Толгодын 10-20 тоот хашаа байшинг Г******* нь хадам эгч Нанзад овогтой Болортуяад 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр бэлэглэсэн үл хөдлөх хөрөнгийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, *******гийн өмчлөх эрхийн Ү-21011018205 дугаартай, 000497583 тоот гэрчилгээг хүчингүй болгож, *******д өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Орхон аймгийн Бүртгэлийн газарт даалгаж өгнө үү гэж нэмэгдүүлж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, /хуучнаар/ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн 12б-10 тоот газрыг Боржигон овогт Гонгорын Энхтуулд Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/401 тоот дугаартай, 1 дүгээр хавсралтын 63-т бүртгэгдсэн 755 м2 газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн захирамжтай, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 22 баг Яргуйт Толгодын 10-20 тоот хаягжилттай 754 м2 газрыг 18426429845296 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай Г-2101013791 дугаартай газар өмчлөх эрхийн 000247378 тоот гэрчилгээг болон Боржигон овогт Гонгорын Энхтуулд Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/401 дугаартай 1 дүгээр хавсралтын 63-т бүртгэгдсэн 755 м2 газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн захирамжийн хэсгийг хүчингүй болгож, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 22 баг Яргуйт Толгодын 10-20 тоот газрын *******, Г*******, Г.Бямбасүрэн нарын хооронд хийгдсэн 2014 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн газар бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Г*******, Г.Бямбасүрэн нарын Г-2101013791 дугаартай газар өмчлөх эрхийн 000219627 тоот гэрчилгээг хүчингүй болгох, уг газрыг Г******* хадам эгч *******д 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр бэлэглэсэн газар бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Г*******ийн хадам эгч *******гийн Г-2101013791 дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 22 баг Яргуйт Толгодын 10-20 тоот хашаа байшин газрыг ******* эзэмших эрхтэйг тогтоож, *******д хашаа байшин, газрыг буцаан өгнө үү гэжээ.

Хариуцагч Г******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Би Болор-Эрдэнэ гэдэг хүнийг огт танихгүй. Болор-Эрдэнэ гэгч нь Оюунбилэг намайг ээж, дүүтэйгээ ирж хашаа байшин үзсэн гэж дүү бид хоёрыг гүтгэж байна. Би ээжээсээ тусдаа амьдардаг дүү маань хотод байдаг. Иймд бид ээжийн амьдралд оролцдоггүй. Мөн Болор-Эрдэнэ гэгч нь Оюунбилэг надад 25.000.000 төгрөг өгсөн гэж ор үндэсгүй гүтгээд энэ хэрэг цагдаагийн мөрдөн шалгалтаар надад огт мөнгө өгөөгүй болох нь тогтоогдсон. Энэ Болор-Эрдэнэ гэдэг хүн яагаад дүү бид хоёрыг энэ хэрэгт хамаатай болгох гэж гүтгээд байгааг ойлгохгүй байна. Би Болор-Эрдэнэ гэгчээс миний бие мөнгө авч байсан удаагүй гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

******* гэгч нь хэсэг хүмүүсийг ахлан барилгын бригадтай байшин барьж зардаг, байнга телевизийн зараар зар өгдөг хүн. 4-8-22 тоот байрыг худалдан авахдаа байшинг 25.000.000 төгрөгөнд бодож дээр нь Арбулагт 4 айлын зуслангийн газрыг 12.000.000 төгрөгөнд бодож дансаар 9.500.000 төгрөг өгч үлдсэн 3.500.000 төгрөгийг нотариат үл хөдлөх зэрэгт хахууль өгсөн тэрэндээ суутгасан гэсэн. Ингээд 4-8-22 тоотыг надаас 50.000.000 төгрөгт бодож авсан. 25.000.000 төгрөгөнд бодож өгсөн байшин нь юм мэдэхгүй биднийг залилж хэврэг материалаар дутуу хагас барьж өгсөн. Яг адилхан хажуугийн 2 байшингаа 17.000.000 төгрөгөнд өгсөн байсныг бид хэзээ хойно мэдсэн. Миний охинд ямар ч мөнгө өгөөгүй. Тэр үед байрны ордер ломбарданд байгаагүй. Тэгээд ч бидний нэр дээр биш нас барсан хүний нэр дээр байгаа ордерийг ямар ч ломбард авахгүй нь ойлгомжтой. Харин надад мөнгө өгье гэхээр нь ажил дээр байна авчраад өгчих гэсэн чинь би хөдөө явах гээд яараад байна та дансаа өгчих би банкаар хийнэ гэхээр нь надад виза байхгүй. Миний иргэний үнэмлэх чамд байгаа. Охиныхоо дансыг өгчихье гээд охины дансыг өгсөн. Ийм их худал хуурмаг залилан хийдэг хүн дансаар хийх нь ойлгомжтой байсан байна лээ. Тийм байж тийм их хэмжээний мөнгийг зүгээр хүнд бичиг баримт үйлдэхгүй өгөх үү, үгүй л биз дээ тэр яриад байгаа Орхон аймаг Баян-Өндөр сум 22-р баг Яргуйт Толгод 10-20 тоот хашаа байшинг ******* миний хууль ёсны газар өмчлөлийн гэрчилгээтэй газар дээр миний зөвшөөрөлгүйгээр барьсан. Иймд байшин барих зөвшөөрөл албан ёсоор хийгдээгүйг шалгаж өгнө үү. Мөн хашаа байшингийн кадастрын зургийг бид өөрсдөө гаргуулж байшингийн бичиг баримтыг өөрсдөө хөөцөлдөж байж авсан /баримт хавсаргав/. Тэгэхээр хуулийн дагуу бол Болор-Эрдэний ч юм биш гэдэг нь тодорхой болно. 2016 оны хавар цагдаагийн байгууллага, прокурор шалгаад Болор-Эрдэнэ энэ залилах ажлыг өөрөө хийсэн 25.000.000 төгрөг Оюунбилэгт огт өгөөгүй гэдэг нь нотлогдоод Болор-Эрдэнэ өршөөлийн хуульд хамрагдаж хэрэг хаагдсан. Гэтэл хэзээ хойно 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр миний охин Оюунбилэг, хүү Бямбасүрэн нар аваагүй мөнгийг авсан гэж баримт үйлдэж өгөхгүй нь тодорхой. Тэнэг хүн үнэмшихгүй юм ярьж гүтгэх юм. Тийм баримт байгаа бол газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж хоосон цаасан дээр зуруулж авсан гарын үсгийг ашигласан байна гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

******* миний бие ******* гэгч хүнийг огт танихгүй. ******* гэдэг хүнээс би юу ч аваагүй. Ойрын 3 жил би Орхон аймагт нэг ч удаа очоогүй. 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр би Улаанбаатар хотод байсан. Би юу ч аваагүй. Тэр Болор-Эрдэнэ гэдэг хүнийг таних ч үгүй байж баримт үйлдэж гарын үсэг яаж зурах вэ? Тэр үйлдсэн баримт гээд байгаа зүйлийг улсын шинжээч томилуулж шалгуулахыг хүсэж байна. Огт болоогүй зүйл ярьж хүнийг гүтгэж байгаад хүний эрхэнд ноцтойгоор халдаж байгаад Бямбасүрэн миний бие гомдолтой байна. Энэ яриад байгаа хэргийн талаар миний бие огт мэдэхгүй гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Би нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар зөвшөөрөхгүй. Үүнд:1.Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ, 276 дугаар зүйлийн 276.2-т Эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно, 276 дугаар зүйлийн 276.3-т Хуулиар тогтоосон хэлбэрээр гэрээ хийснээр өмчлөх эрх үүсдэг хөрөнгийн хувьд бэлэглэлийн гэрээг тухайн хэлбэрээр хийнэ гэжээ. Бид нарын хооронд хийгдсэн бэлэглэлийн гэрээ хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ юм. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1-д Бэлэглэгч түүний өвлөгч дараах тохиолдолд бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй гэжээ. Хуулийн энэ заалтаас харахад хэн нэгэн гуравдагч этгээд бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлага гаргах эрхгүй болох нь харагдаж байна. Г*******, ******* нар надад дээрх хашаа, газар хувийн сууцыг бэлэглэхдээ ямар нэгэн болзол тавиагүй бөгөөд тэд нарын хэн алиныг нь би ноцтой гомдоогоогүй учир бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бусд тооцогдох хууль зүйн үндэслэл байхгүй. Хэргийн материалтай танилцахад ******* манай хашааны газрыг Орхон аймгийн засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/401 дугаартай захирамжийн хавсралт болох 3 дугаар хуудасны 63-т хувьчилж аваад өөрийн хүү охин хоёртоо 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн бэлэглэлийн гэрээгээр өмчлөлд нь шилжүүлсэн байна. *******ын хоёр хүүхдэдээ бэлэглэсэн бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр байгаа тохиолдолд надад бэлэглэсэн бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бусд тооцогдох хууль зүйн үндэслэл байхгүй юм. Иймд Г.Болор-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Г.Болор-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шаардлагынхаа 1-рт 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Ү-2101006174 улсын дугаартай 4-8-22 тоот 18 м2 талбай бүхий орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах гэжээ. Г.Пүрэвсүрэнгийн нэхэмжлэлтэй энэ хэргийн нэхэмжлэгч ******* энэ хэргийн хариуцагч ******* нарт хариуцагдах 4-8-22 тоот нэг өрөө орон сууцыг 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр *******.******* нарын хооронд хийгдсэн худалдах -худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлагатай хэргийг Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 142/ШШ2017/00155 дугаартай шүүгчийн захирамжаар эцэслэн шийдвэрлэж дээрх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон байх тул дахин хүчин төгөлдөр бусд тооцох хууль зүйн үндэслэлгүй юм.

2-рт Хамтран хариуцагч Г*******ээс байрны үнийн зөрүү гэж 25 000 000 төгрөг гаргуулахыг шаардсан шаардлагын нотлох баримт нь гэвэл 2015 оны 09 дүгээр сарын16-ны өдөр гэсэн огноотой 4-8-22 тоот байрны 50 000 000 төгрөгөнд зарж 25 000 000 төгрөг бэлэн авч 25 000 000 төгрөгөнд нь хашаа байшин авлаа гэсэн утга бүхий бичвэрийг үндэслэл болгожээ.Тухайн үед болсон үйл явдал болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас харахад нэхэмжлэгч ******* хариуцагч Г******* нарын хооронд ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй маргаан бүхий 4-8-22 тоот орон сууцны худалдах-худалдан авах гэрээ нэхэмжлэгч болон хариуцагч ******* нарын хооронд хийгдсэн болох нь нотлогдож байна. Харин хариуцагч ******* өөрийн төрсөн охин Г*******ийн ХААН банкан дахь дансны дугаарыг өгснөөр түүний дансанд нийт 9 500 000 төгрөг хийсэн болох нь нотлогдсон. Иргэний хуулийн 243-р зүйл,109-р зүйлүүдэд заасанчлан энэ 2-ын хооронд ямар нэгэн гэрээ хийгдээгүй. Орон сууц худалдах-худалдан авах тухай хэлцэл нарийн зохицуулалттай байдаг бөгөөд 4-8-22 тоот орон сууцыг худалдах-худалдан авах тухай ажиллагаанд Г******* огт оролцоогүй учир нэхэмжлэгч түүнд орон сууцны үнэ гэж бэлэн мөнгө өгөх үндэслэлгүй бөгөөд 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 25 000 000 төгрөг авсан гэх баримт нь Г*******т мөнгө өгсөн болохыг нотолсон баримт биш учраас энэ хэргийн хариуцагч болохгүй бөгөөд түүнийг хариуцагч болохыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй тийм баримт ч байхгүй.

3-рт: Нэхэмжлэгч өөрийгөө Орхон аймаг Баян-Өндөр сум 22-р баг Яргуйт Толгодын 10-р гудамж 20 тоот газар, хашаа байшингийн өмчлөгч Г.Бямбасүрэн, Г******* нарын өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, мөн *******д бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгохыг тус тус шаарджээ. Ү-2101004654 гэсэн дугаартай газар байхгүй бөгөөд Ү-21011018205 гэсэн өмчлөх эрхийн гэрчилгээтэй хувийн сууц байхгүй учир гэрчилгээг хүчингүй болгож өөрийгөө өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага үндэслэлгүй. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас харахад Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг 42-р гудамж Б-ын 10 тоот 755 м2 гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг Орхон аймгийн засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/401 дугаартай захирамжийн хавсралтын 3-р хуудасны 63-т *******д хувьчлагдаж 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн бэлэглэлийн гэрээгээр Г*******, ******* нарын өмчлөлд шилжсэнээр 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өмчлөх эрхийн 000219627 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байна. Дээрх газрын улсын бүртгэлийн дугаар нь Г-2101013791 дугаартай бөгөөд хувийн сууцны улсын бүртгэлийн дугаар нь Ү-2101006147 болно. 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр бэлэглэлийн гэрээгээр дээрх хашаа, газар, сууц иргэн *******гийн өмчлөлд шилжсэн байна. Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардах эрх бэлэглэгч буюу өв залгамжлагчид байдаг болохоос хэн нэгэн хүссэн нь шаардлага гаргаад суудаггүй юм.

4-рт: 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Орхон аймгийн засаг даргын А/401 дугаартай "Иргэдэд газар өмчлүүлэх тухай "захирамжийн *******тай холбоотой хэсгийг хүчингүй болгох, *******, Г.Бямбасүрэн, Г******* нарын хооронд хийгдсэн бэлэглэлийн гэрээг мөн хүчингүй болгох Г*******, ******* нарын хооронд хийгдсэн бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулахыг шаардсан явдал нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасанчлан аймгийн засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд иргэн *******д газар өмчлүүлсэн байхад үүнийг ямар үндэслэлээр хүчингүй болгуулах гэж шаардаад байгаа нь ойлгомжгүй тодорхой бус байна. Өөр бусдын нэр дээр байгаа үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг өөрийн өмч мэтээр өөрсдөд нь зарсан гэж нэхэмжлэл гаргаж, хуульд заасан журмын дагуу өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн байхад ямар үндэслэлээр дээрх шаардлагуудыг гаргаад байгаа нь ойлгомжгүй байна. Учир нь нэхэмжлэгч тухайн хөрөнгийн өмчлөгч байсан болохоо нотолсон баримтаа шүүхэд ирүүлж байж шаардах эрх нь үүснэ шүү дээ. Хэрэв бусдын газар дээр байшин барьсан юм бол тэр байшингаа үнэлүүлж байж өөрийн хэлсэн ярьсан нэхэмжилж байгаа зүйлээ нотлох юм. Эндээс харахад нэхэмжлэгч ******* хариуцагч ******* нарын хооронд ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсэж үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах хэлцэл хийгдээгүй учир энэ хэргийн хариуцагч ******* болохгүй юм. Иймд Г.Болор-Эрдэнийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа 2019 оны 02 дугаар сарын 28-нд гаргасан тайлбартаа ...Дээрх нийт 11 шаардлагаас хариуцагч Г*******ийн ХААН банкан дахь 5094306840 дугаартай дансанд нэхэмжлэгч *******эс 2014-04-02-нд орж ирсэн 6.000.000 төгрөг, 2014-04-18-нд орж ирсэн 3.000.000 төгрөг, 2014-05-27-нд орж ирсэн 500.000 төгрөг нийт 9.500.000 төгрөг төлөхийг хариуцагч ******* хүлээн зөвшөөрч байгаа. Бусад 10 шаардлагуудыг хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2019/00273 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг баримтлан хариуцагч Г*******ээс 9 500 000 төгрөг, хариуцагч *******аас 9.150.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6.350.000 төгрөг хэрэгсэхгүй болгож Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан Г.Болор-Эрдэнийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, Их залуу баг 12б-10 тоот /хуучнаар/ одоогийн Яргуйт баг толгодын 10-20 тоот газрыг эзэмших эрхээ *******д шилжүүлснийг хүчингүйд тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг баримтлан хариуцагч *******, Г*******, *******, ******* нараас Орхон аймаг, Баян-Өндөр сум, Их залуу баг 12б-10 тоот /хуучнаар/ одоогийн Яргуйт баг толгодын 10-20 тоот газар, хашаа, байшинг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10-д заасныг баримтлан -2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн *******, Г*******, Г.Бямбасүрэн нарын хооронд хийгдсэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын 22 баг Яргуйт Толгодын 10-20 тоот газрыг бэлэглэх газар бэлэглэх гэрээ, -2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын 22 баг Яргуйт Толгодын 10-20 тоот газрыг.Болортуяад бэлэглэсэн газар бэлэглэх гэрээ, - 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Г*******, Г.Бямбасүрэн нараас Орхон аймгийн Баян-Өндөр сумын 22 баг Яргуйт Толгодын 10-20 тоот хашаа, байшинг *******д бэлэглэсэн үл хөдлөх хөрөнгийн бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, *******ын газар өмчлөх эрхийн Г2101013791 дугаартай, 000247378 тоот, Г*******, Г.Бямбасүрэн нарын Г-2101013791 дугаартай газар өмчлөх эрхийн 000219627 тоот, Г*******, Г.Бямбасүрэн нарын өмчлөх эрхтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын 22 баг Яргуйт Толгодын 10-20 тоот хашаа, байшингийн Ү-21011018205 дугаартай, өмчлөх эрхийн 00346436 тоот, *******гийн өмчлөх эрхийн Ү-21011018205 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000497583 тоот, *******гийн өмчлөх Г-2101013791 дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож, Г.Болор-Эрдэнийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын 22 баг Яргуйт Толгодын 10-20 тоот газар, хашаа, байшинг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар *******д өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Орхон аймгийн Улсын бүртгэлийн газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татан авсан болохыг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Болор-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 671 250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, Г*******, Г.Бямбасүрэннараас 671.250 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосож, Хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн СД-г хавсаргаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл тус шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШЗ2017/00953 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгч ******* нийт 12 төрлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахдаа хуульд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэнгүй.

Үүнд: Иргэний эрх зүйн харилцаа хэн хэний хооронд үүссэн болохыг зөв тодорхойлж чадсангүй. Нэхэмжлэгч бэлэн өгсөн гэх 25.000.000 төгрөгийг Г*******, ******* нараас гаргуулахыг шаардсан бөгөөд шүүх нэхэмжлэгчтэй иргэний эрх зүйн харилцаанд огт ороогүй Г*******ээс 9.500.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн явдал нь зүйд нийцсэнгүй. Харин 9.500.000 төгрөгийг Г.Эхнтуул хариуцан төлөх учиртай байтал нотлох баримтгүйгээр *******аас 9.150.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэлээ. ******* нэхэмжлэгчид өөрийн төрсөн охин Г*******ийн Хаан банкан дахь харилцах дансны дугаарыг өгснөөр түүний дансанд нэхэмжлэгч 9.500.000 төгрөг шилжүүлсэн байдаг учир хариуцан төлөх үүргийг дансны эзэн бус гэрээний нэг тал болсон ******* буцааж төлөх үүргийг хүлээх учиртай юм. Гэтэл үндэслэлгүйгээр *******аас 9.150.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэлээ. Энэхүү шийдвэрийг гаргахдаа эргэлзээтэй үнэнд үл нийцэх гэрч гэх өөрсдийнх нь Улаанбаатар хотоос олж ирсэн хүний мэдүүлэг, бичвэр, нэхэмжлэгчийн өөрийнх нь тайлбаруудыг үндэслэл болгожээ. Орхон аймаг Баян-Өндөр сум 22-р баг, Яргуйт Толгодын 10-р гудамж 20 тоот газар, хашаа байшинг 4 хариуцагч нараас гаргуулах тухай шаардлагыг шүүх шийдвэрлэхдээ шийдвэрийн тогтоох хэсгийн 2,3,4 дэх заалтуудаараа хангаж шийдвэрлэжээ. Гэхдээ хэрэгт огт авагдаагүй, огт болоогүй зүйл болох "Г.Болор-Эрдэнийн Орхон аймаг,Баян-Өндөр сум,Их залуу баг 12-ын Б-ын 10 тоот/хуучнаар/одоогийн Яргуйт Толгодын 10-р гудамж 20 тоот газрыг эзэмших эрхээ *******д шилжүүлснийг хүчингүйд тооцсугай гэжээ. Шүүхийн энэ үнэлээд байгаа баримт хэрэгт огт байхгүй. Анхнаасаа ******* тухайн газрыг Орхон аймгийн засаг даргын 2014-07-21-ний өдрийн АУ401 дугаартай захирамжаар хувьчилж аваад өмчлөх эрхийн гэрчилгээ авсан болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдох юм. Гэтэл үүний эсрэг дүгнэлтийг хийж шийдвэрээ гаргажээ. Нэхэмжлэгч ******* дээрх хашаа газар, хувийн сууцнуудыг огт өмчилж авч байгаагүй болох нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, Улсын бүртгэлүүдээр нотлогдоно. Гэтэл шүүх Иргэний хуулийн 9-р зүйлийн 9.4.2-т заасан "эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчхөөс өмнөх байдлыг сэргээх" гэсэн заалтыг үндэслэлээ болгожээ. Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх зөвхөн Улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсдэг байхад шүүх Улсын бүртгэлийн талаар огт дүгнэлт хийсэнгүй. Нэхэмжлэгч 12 төрлийн шаардлага бүхий нэхэмжлэл гаргаад 671.250 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлсөн байгаа бөгөөд шүүх шийдвэртээ нэхэмжлэгчийн төлсөн /671.250:3=хүн тус бүрт 223.750 төгрөг төлөхийг даалгасан байгаа бөгөөд хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагаас 9.500.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч /үүний УТХ нь 166.950 төгрөг/ эс зөвшөөрсөн /9.150.000 төгрөгийн УТХ нь 161.350 төгрөг болж байгаа юм/. Нэхэмжлэгчийн төлсөн 671.250 төгрөгийг 4 хариуцагчид хуваавал нэг хүнд оногдох нь /671.250:4=167.813 болж байгаа/ учир ******* гомдол гаргахдаа 167.813 төгрөг төлсөн болно. Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019-03-06-ны өдрийн 142/ШШ2019/00273 дугаар шийдвэртэй хэргийг тал бүрээс нь нарийн хянан үзэж хариуцагч *******аас 9.500.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож гэсэн өөрчлөлтийг оруулж бусад шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч ******* хариуцагч Г.Энхсаруул, Г******* нараас 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн 25.000.000 төгрөгийг гаргуулах, хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах, гэрчилгээ болон захирамж хүчингүй болгох, өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан ба хариуцагч нар нэхэмжлэлийн зарим шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээг Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 142/ШШ2017/00155 дугаар захирамжаар хүчин төгөлдөр бусад тооцсон үйл баримтанд үндэслэн тодорхойлжээ.

*******, ******* нар нь 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг 4-8-22-тоот нэг өрөө байрыг 50 сая төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ хийж 50.000.000 төгрөгнөөс 25.000.000 төгрөгөнд Орхон аймаг Баян-Өндөр сум, Их залуу баг 12б-10 тоот /хуучнаар одоогийн Яргуйт баг Толгодын 10-20 тоот газар хашаа байшинг өгч авах, 25.000.000 төгрөгийг бэлнээр өгөхөөр тохиролцсон, нэхэмжлэгч ******* 9.500.000 төгрөгийг 3 удаа цувуулан Энхтуулын охин Г*******ийн дансанд шилжүүлсэн, 8.000.000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу орон сууц хөлслөн амьдарч байсан Ц.Нарандэлгэрт, Оюунбилэгээр дамжуулан өгсөн, нэхэмжлэгчийн ноториат болон татварт 1.150.000 төгрөг төлсөн / хх 8, 63 дахь тал/ зэрэг үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. Мөн *******, ******* нарын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 04-ний хооронд хийгдсэн Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-8-22 тоот 1 өрөө байрыг 50.000.000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээг сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн шүүгчийн захирамжаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон ба ******* нь Г.Дашнямын өмчлөлийн 4-8-22 тоот 1 өрөө байрыг хуурамч бичиг баримт бүрдүүлэн өмчлөх эрхийг шилжүүлэн авсан болох нь эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан нь нотлох баримтуудаар тогтоогдсоны үндсэн дээр зохигчдын хооронд байгуулагдсан орон сууц худалдах худалдан авах гэрээ хууль зөрчсөн хэлцэл тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдож иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх боломжгүй бол үнийг төлөх эрх зүйн үр дагавар үүссэн байна.

Үүний дагуу ******* нь хэлцлийн дагуу шилжүүлсэн өгсөн 25.000.000 төгрөг, Яргуйт Толгодын 10-20 тоотод баригдсан байшин, хашаа, газрыг хариуцагч ******* нараас гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч Г*******, Г.Бяамбасүрэн нар нь нэхэмжлэлийн шаардлагаас 25.000.000 төгрөг аваагүй гэж маргаж мөнгө хүлээн авсан тухай баримтанд зурсан гарыг үсгийг шинжлүүлэхээр шинжээч томилуулж 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2158 дугаартай шинжээчийн дүгнэлтээр гарын үсгийн хэв загвар тохирно гэсэн дүгнэлт гаргасан байна.

Хариуцагч Г*******, Г.Бяамбасүрэн нар 25.000.000 төгрөгийг хүлээж аваагүй гэж марган мэтгэлцсэн боловч Г*******ийн дансанд *******эс 3 удаагийн шилжүүлгээр 9.500.000 төгрөг шилжүүлсэн болох нь, өөрөө ч мөрдөн байцаалтанд энэ талаар мэдүүлэг өгч байсан зэрэг нь тогтоогдсон байх тул энэ эрх зүйн маргаанд Г*******ийг оролцоогүй гэж үзэх боломжгүй юм. Иймд шүүхийн хариуцагч Г*******, Энхтуул нараас тус бүрээс 9.150.000, 9.500.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Харин тухайн орон сууцны гэрчилгээг барьцаалан зээлдүүлэх газраас чөлөөлүүлж авахад 6.350.000 төгрөг төлсөн гэх нэхэмжлэлийн шаардлага нотлох баримтаар тогтоогдоогүй байна.

Шүүх зохигчид Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-8-22 тоот 1 өрөө байрыг 50.000.000 төгрөгөөр тооцон 25.000.000 төгрөгт Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг 42б-10 тоот, /хуучнаар/ одоогийн Яргуйт баг Толгодын 10-20 тоот газарт шинээр барьж өгөх хашаа, байшин оролцуулан өгөхөөр тохирсон болох нь *******, ******* нарын сэжигтэн яллагдагчаар байцаагдсан мэдүүлэг, гэрч Бямбасүрэн, Оюунбилэг, Гансүх нарын мэдүүлгээр нотлогдож байгаа ба 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хууль зөрчсөн хэлцлийн үндсэн дээр хийгдсэн 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр *******, Г******* Г.Бямбасүрэн нарын хооронд хийгдсэн Яргуйт баг Толгодын 10-20 тоот газрыг бэлэглэх гэрээ, уг газрыг Г.Болортуяад бэлэглэсэн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн гэрээ зэргийг иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр олгогдсон гэрчилгээнүүдийг хүчингүй болгох, мөн Их залуу баг 12б-10 тоот одоогийн Яргуйт баг Толгодын 10-20 тоот газрыг *******д өмчлүүлэхээр шийдвэрлэсэн Орхон аймгийн засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/401 дугаартай захирамжийн холбогдох хэсгийг газрыг өмчлөх эрхийг *******д олгоход төрийн байгууллага, албан тушаалтны буруутай үйлдэл байгаагүй тул нэхэмжлэгч өөрийнх нь эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдалд сэргээлгэхээр ердийн шүүхэд хандсан нь хууль зөрчөөгүй гэж үзэж тухайн газрыг *******эс *******д шилжүүлснийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу, хуульд нийцээгүй байна.

Тухайлбал шүүх Орхон аймаг Баян-Өндөр сум хүүчин Их залуу 12б-10 тоот одоогийн Яргуйт толгодын 10-20 тоот газрыг эзэмших эрх /цагаан хуудас/ анх Г.Болор-Эрдэний нэр дээр байсан, 2014 оны 03 дугаар сараас уг газрыг зарахаар ******* зар явуулж байсан уг зарын дагуу *******, ******* нар 4-8-22 тоот 1 өрөө орон сууцыг 50.000.000 төгрөгөөр худалдах худалдан авахаар тохирохдоо 25.000.000 төгрөгийг бэлнээр дээр нь Их залуу баг 12б-10 тоот газарт байшин барьж өгөхөөр тохиролцсоны дагуу уг газрын өмчлөх эрхийн гэрчилгээг эхлээд 2014 оны 07 дугаар сард *******ын нэр дээр гаргууласан дараа нь Энхтуул өөрийн хүү, охин нарт бэлэглэлийн гэрээгээр шилжүүлснээр Г*******, Бямбасүрэн нар уг хашаа байшингийн өмчлөгч болсон гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ. Тухайлбал хуучнаар Их залуу 12б-10 тоот газар нь анхнаасаа Г.Болор-Эрдэнийн нэр дээр цагаан хуудсаар байсан талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, харин ******* Их залуу 42б-10 тоотод 750м2 талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрыг өмчилж авахаар Улсын бүртгэлийн газарт мэдүүлэг гаргаж байсан. Үүний дагуу 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймгийн засаг даргын А/401 дугаар захирамжаар *******д өмчлүүлсэн болох нь Засаг даргын захирамж, газрын байршлын кадастрын зураг, өмчлөх эрхийн 000247378 дугаарын улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 140-144 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Хариуцагч ******* хуучнаар Их залуу 42б-40 тоот хашааны газрын хууль ёсны өмчлөгч болох нь тогтоогдсон байхад шүүх *******ын газар өмчлөх эрхийн гэрчилгээ болон цаашид энэ газрыг эрхийн дагуу бусдад бэлэглэх шилжүүлэх гэрээ хийснийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй болно.

Иймд ******* нь Их залуу 42б-10 тоот одоогийн Яргуйт толгод 10-20 тоот хашааны газрын хууль ёсны өмчлөгч нь байх тул тухайн газрын эзэмших ашиглах захиран зарцуулах эрхтэй.

*******ын газартай холбоотой хийгдсэн гэрээ, үүнийг үндэслэн авсан гэрчилгээнүүдийг хүчингүй болгох үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Харин тухайн газар дээр барьсан байшингийн хувьд хүчин төгөлдөр бус хууль зөрчин хийсэн гэрээний үндсэн дээр худалдаж авсан тул ******* нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах буюу хэлцлээр өгсөн авсан зүйлээ харилцан буцаах, буцаах боломжгүй ол үнийг төлөх үүрэгтэй болно.

Хариуцагч *******аас бэлэн өгсөн 9.150.000 төгрөг хашаа байшингийн шинжээчийн дүгнэлтээр /хх 107 1 дүгээр хавтас/ тогтоогдсон үнэ 19.146.500 төгрөг буюу хашаа байшинг гаргуулах нийт 28.296.500 төгрөг гаргуулахад шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 4-8-22 тоот 1 өрөө байрыг *******, ******* нарын хооронд хийгдсэн худалдах худалдах авах гэрээ хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус гэрээ болох нь тогтоогдсон учраас үүний үр дагаврыг ******* хариуцан арилгах үүрэгтэй тул 2016 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн Г*******, Г.Бямбасүрэн нараас Орхон аймаг Баян-Өндөр сум 22 дугаар баг, Яргуйт Толгодын 10-22 тоот хашаа байшинг *******д бэлэглэсэн гэрээ хүчин төгөлдөр бус болсон ба Г.Бямбасүрэн, Г.Болортуяа нар худалдан авах гэрээнд оролцоогүй учрир хашаа байшинг буцаах эсвэл үүнийг төлөхөд хамааралгүй тул хариуцагч *******аас хашаа байшин гаргуулах, буцаах боломжгүй байхгүй бол үнийг төлүүлэхэ нь зүйтэй гэж үзлээ. Хариуцагч *******, Г*******, Г.Бямбасүрэн, ******* нарын хувьд хийгдсэн газар бэлэглэх гэрээ түүний үндсэн дээр баталгаажуулсан гэрчилгээнүүдийг хүчингүй болгох үндэслэлгүй болно. Тухайн газар нь анхнаасаа ******* өмчлөх эрхтэй өмчилж авсан болох нь тогтоогдсон учраас Яргуйт Толгодын 10-22 тоотын газартай холбоотой асуудлаар ******* шаардлага гаргах эрхгүй юм. Иймд дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2019/00273 дугаар шийдвэрийн 1 дэх заалтанд ...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг баримтлан хариуцагч Г*******ээс 9.500.000 төгрөг, хариуцагч *******аас 9.150.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай гэснийг ...*******аас 9.150.000 төгрөг гаргуулан гэсний дараа Яргуйт баг Толгодын 10-20 тоот хашаа байшин буюу үнэ 19.146.500 төгрөг нийт 28.296.500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай гэж өөрчлөн шийдвэрийн 2, 3, дугаар заалт, 4 дүгээр заалтын ...2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Г*******, Г.Бямбасүрэн нараас Орхон аймаг Баян-Өндөр сум 22 дугаар баг Яргуйт Толгодын 10-20 тоот газрыг бэлэглэх газа р бэлэглэх гэрээ гэсэн мөн Г.Болор-Эрдэнийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, 22 дугаар баг Яргуйт Толгодын 10-20 тоот газар, хашаа, байшинг өмчлөх эртэй болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэснээс бусад заалтыг хүчингүй болгосугай гэж,

шийдвэрийн 6 дугаар заалтанд ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Болор-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 671.250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, Г*******, Г.Бямбасүрэн нараас 671.250 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай гэснийг *******аас улсын тэмдэгтийн хураамжинд 299.432 төгрөг гаргуулж Г*******ээс 116.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай гэсэн өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166.850 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ