Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 64

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Б нэхэмжлэлтэй,

хариуцагч  Г.О, Г.Б,

Н.Б, Г.Э нарт

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 06*******ны өдрийн 142/ШШ2021/00352 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Г.Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.О, Г.Б,  Н.Б, Г.Э нарт холбогдох

“Хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас шилжүүлсэн хашаа, байшин, газар, 25.000.000 төгрөг гаргуулах, хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах, гэрчилгээ болон захирамж хүчингүй болгох, өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох” тухай  иргэний хэргийг,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 05 дүгээр сарын 19*******ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.      

Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Г.Б нь хүмүүстэй нийлж Их залуу багийн 42б*******10 тоот хашаа байшинг бариад зарахаар телевизээр зар сурталчилгаа өгсөн. Ингээд 2014 оны 03 дугаар сард хашаа байшин зарна, байр оролцуулж зөрүү тохирно" гэсэн зар явуулсан. Тэгэхэд О гэх эмэгтэй /Г.Эын том охин/ над руу залгаад хашаа байшин үзье гээд уулзахаар болсон. Тухайн үед О нь өөрийн ээж Э, дүү Б нарын хамт ирээд Их залуу багийн 42б*******10 тоотод орших тоосгон байшинтай 0.7 га хашаа байшинг үзээд Э нь энэ хашаа байшин дээрээ 15.000.000 төгрөг өгөөд манай 4*******8*******22 тоот нэг өрөө орон сууцаар сольё гэж хэлсэн. Ингээд бид тохиролцож 4*******8*******22 тоот байрыг нь үзэхээр очоод хаалгыг нь тогштол хаалгаа онгойлгож өгөөгүй. Хэний нэр дээр байдаг юм бэ? гэхэд охин О нь ээжийн нэр дээр байдаг гэсэн. Тухайн үед би таны нэр дээр үнэхээр байдаг юм уу гэхэд Э нь миний ах Дын нэр дээр байдаг, би асран хамгаалагч нь ах маань нас барахдаа байраа надад өгсөн, чамд багийн тодорхойлолтоо үзүүлье гээд багийн засаг даргын тодорхойлолт үзүүлсэн. Би тэр тодорхойлолтыг нь үзээд итгэсэн. Ингээд хашаа байшин оролцуулж 50.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Би хүнд хөлслүүлчихсэн байгаа харин байрны ордер ломбардад 6.300.000 төгрөгний барьцаанд байгаа гээд 6.300.000 төгрөг, мөн уг байраа Нарандэлгэр гэх хүнд 8.000.000 төгрөгөөр хөлсүүлсэн гээд 8.000.000 төгрөг, охин Оийн ХААН банкны 5094306840 тоот дансаар 9.500.000 төгрөгийг тус тус шилжүүлж үлдсэн 1.200.000 төгрөгийг бэлнээр авсан. Хүү Б нь миний Орхон аймаг, Б сум 22*******р баг, Я Толгод 10*******20 тоот хашаа байшинг нэр дээрээ гаргуулж авсан. Түүнээс хойш би 2016 оны 09 дүгээр сарын 16*******ны өдөр О, Б нартай уулзаж нийт 25.000.000 төгрөг болон хашаа байшин хүлээлгэн өгсөн баримт үйлдэж авсан. Орхон аймаг, Б сумын Хүрэн булаг багийн 4*******8*******22 тоотод байрлах 18 м2 нэг өрөө орон сууцыг 2014 оны 04 дүгээр сарын 04*******ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдан авсан. Гэтэл Орхон аймгийн цагдаагийн газар намайг Э, П нартай бүлэглэн хуурамч бичиг баримт үйлдсэн гэж эрүү үүсгэн шалгаж өршөөл үзүүлэх тухай хуулиар хэрэгсэхгүй болсон. Би байраа М гэдэг хүнд худалдсан. Гэтэл одоо Л.М гуай уг байрнаас албадан гаргуулах дээрээ тулаад шүүхэд би дуудагдаад байна. Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 05*******ны өдрийн №585 дугаартай шийдвэрээр Орхон аймаг Б сум Хүрэн булаг баг 4*******8*******22 тоот нэг өрөө орон сууцны хууль ёсны өвлөгчөөр Г.Пүрэвсүрэнг тогтоосон байна. Миний хохирлыг барагдуул гэсэн. Би Э, О, Б нараас өөрт учирсан хохирлоо барагдуулж М гуайн байрны үнийг төлөхгүй бол одоогоор өөрт минь төлөх боломж алга байна. Иймд Г.Этай хийсэн 2016 оны 04 дүгээр сарын 04*******ний өдрийн орон сууц худалдах худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, охин Оээс 25.000.000 төгрөг гаргуулах, Бгийн нэр дээрх хашаа байшингийн гэрчилгээг хүчингүй болгож, шинээр надад өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Орхон аймгийн Улсын бүртгэлийн газарт даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат 2017 оны 11 дүгээр сарын 14*******ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, нэмэгдүүлэхдээ:

Г.Этай хийсэн 2016 оны 04 дүгээр сарын 04*******ний өдрийн улсын бүртгэлийн Ү*******2101006174 дугаартай гэрчилгээний 0086909 ОРА дугаартай Орхон аймгийн Б сумын Хүрэн булаг багийн 4*******8*******22 тоот байрлах 18 м2 нэг өрөө орон сууцыг худалдах худалдан авах гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү. Г.Эын охин Г.Оээс байрны зөрүү 25.000.000 төгрөгийг гаргуулах, Г.Эын хүү Бгээс Орхон аймгийн Б сумын 22 дугаар баг Я Толгодын 10*******20 тоот хашаа байшингийн Улсын бүртгэлийн Ү*******2101004654 тоот дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, шинээр Г.Б надад өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Орхон аймгийн Улсын бүртгэлийн газарт даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Г.Эын хүү Г.Бгээс гэсэн хэсэгт нэмэгдүүлж Г.Б, Г.О нарын өмчлөх эрхтэй, Орхон аймгийн Б сумын 22 баг Я Толгодын 10*******20 тоот хашаа байшингийн Улсын бүртгэлийн Ү*******21011018205 дугаартай /өөрчилж/ өмчлөх эрхийн 00346436 тоот гэрчилгээг хүчингүй болгох, Орхон аймгийн Б сумын 22 баг Я Толгодын 10*******20 тоот хашаа байшинг Г.О нь хадам эгч Нанзад овогтой Болортуяад 2016 оны 08 дугаар сарын 01*******ний өдөр бэлэглэсэн үл хөдлөх хөрөнгийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Н.Бгийн өмчлөх эрхийн Ү*******21011018205 дугаартай, 000497583 тоот гэрчилгээг хүчингүй болгож, Г.Бд өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Орхон аймгийн Бүртгэлийн газарт даалгаж өгнө үү гэж нэмэгдүүлж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, /хуучнаар/ Орхон аймгийн Б сумын Их залуу багийн 12б*******10 тоот газрыг Боржигон овогт Гонгорын Эд Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 21*******ний өдрийн А/401 тоот дугаартай, 1 дүгээр хавсралтын 63*******т бүртгэгдсэн 755 м2 газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн захирамжтай, Орхон аймгийн Б сумын 22 баг Я Толгодын 10*******20 тоот хаягжилттай 754 м2 газрыг 18426429845296 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай Г*******2101013791 дугаартай газар өмчлөх эрхийн 000247378 тоот гэрчилгээг болон Боржигон овогт Гонгорын Эд Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 21*******ний өдрийн А/401 дугаартай 1 дүгээр хавсралтын 63*******т бүртгэгдсэн 755 м2 газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн захирамжийн хэсгийг хүчингүй болгож, Орхон аймгийн Б сумын 22 баг Я Толгодын 10*******20 тоот газрын Г.Э, Г.О, Г.Б нарын хооронд хийгдсэн 2014 оны 11 дүгээр сарын 14*******ний өдрийн газар бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Г.О, Г.Б нарын Г*******2101013791 дугаартай газар өмчлөх эрхийн 000219627 тоот гэрчилгээг хүчингүй болгох, уг газрыг Г.О хадам эгч Н.Бд 2016 оны 08 дугаар сарын 01*******ний өдөр бэлэглэсэн газар бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Г.Оийн хадам эгч Н.Бгийн Г*******2101013791 дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Орхон аймгийн Б сумын 22 баг Я Толгодын 10*******20 тоот хашаа байшин газрыг Г.Б эзэмших эрхтэйг тогтоож, Г.Бд хашаа байшин, газрыг буцаан өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат 2018 оны 04 дүгээр сарын 14*******ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа:

Нэхэмжлэгч Г.Б нэхэмжлэлтэй хариуцагч Г.Э, Г.О, Б.Б, Н.Б нарт холбогдох иргэний хэрэгт Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын шаардлагыг тодруулж, татгалзаж байна. Г.Этай хийсэн 2016 оны 04 дүгээр сарын 04*******ний өдрийн улсын бүртгэлийн Ү*******2101006174 дугаартай гэрчилгээний 0086909 ОРА дугаартай Орхон аймгийн Б сумын Хүрэн булаг багийн 4*******8*******22 тоот байрлах 18м2 нэг өрөө орон сууцыг худалдах худалдан авах гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэсэн шаардлагын талуудын хэлцэл хийсэн он сар өдөр нь 2014 оны 04 дүгээр сарын 04*******ний өдөр болохыг тодруулж байна. 2016 гэж андуурч бичигдсэн байх тул Г.Этай хийсэн 2014 оны 04 дүгээр сарын 04*******ний өдрийн гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж байна. Уг нэхэмжлэлийн шаардлагын хэсгийг Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30*******ны өдрийн 142/ШШ2017/00155 дугаартай шүүгчийн захирамжаар шийдвэрлэж, уг хэлцлийг хүчин төгөлдөр болсон тул уг нэхэмжлэлийн шаардлагын хэсгээс шийдвэрлэсэн гэх үндэслэлээр татгалзаж байна. Харин бусад шаардлагын хувьд дээрх маргаан бүхий Г.Этай байгуулсан 2014 оны 04 дүгээр сарын 04*******ний өдрийн хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тул уг хэлцлийн үндсэн дээр өгсөн 25.000.000 төгрөг, Орхон аймгийн Баян өндөр сумын 22 баг Я Толгодын 10*******20 тоот хашаа, байшин, газрыг Иргэний хуулийн 56 р зүйлийн 56.5 заасны дагуу буцаан авах нэхэмжлэлийн шаардлагыг Г.Э, Г.Оюунгэрэл, Б.Б, Н.Б нарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасныг тодруулж байна. Нэхэмжлэлийн шаардлагын 2*******рт Г.Эын охин Г.Оээс байрны зөрүү 25.000.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад Гонгор овогтой Эыг хариуцагчаар нэмж татаж байна. Орхон аймгийн Баян өндөр сумын 22 баг Я Толгодын 10*******20 тоот хашаа байшинг Г.О нь хадам эгч Нанзад овогтой Болортуяад 2016 оны 08 дугаар сарын 01*******ний өдөр бэлэглэсэн үл хөдлөх хөрөнгийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Н.Бгийн өмчлөх эрхийн Ү*******21011018205 дугаартай өмчлөх эрхийн 000497583 тоот гэрчилгээг хүчингүй болгох гэх шаардлагын хэсэгт Г.Бг хариуцагчаар нэмж татаж байна. Учир нь Уг маргааг бүхий бэлэглэлийн гэрээний бэлэглэгч нь Г.О Г.Б нар байх тул Гансүх овогтой Б гэж нэмж хариуцагч татаж оролцуулж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат 2020 оны 12 дугаар сарын 30*******ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа:

Нэхэмжлэгч Г.Б нэхэмжлэлтэй хариуцагч Гонгор овогтой Э, Гансүх овогтой О, Баярсайхан овогтой Б, Нанзад овогтой Болортуяа нарт холбогдох иргэний хэрэгт гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, зарим хариуцагчийн овог өөрчлөгдсөн, зарим хариуцагч нас барсантай холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж байна. Г.Э, Г.Оээс 25.000.000 төгрөг гаргуулах шаардлагаас хариуцагчаар татагдсан Г.Э нас барсан тул хариуцагч Г.Эаас татгалзаж байна. Мөн өмнө гаргасан шаардлага болох 2016 оны 12 дугаар сарын 20*******ны өдрийн, 2017 оны 11 дүгээр сарын 08*******ны өдрийн, 2017 оны 11 дүгээр сарын 10*******ны өдрийн, 2018 оны 04 дүгээр сарын 11*******ний өдрийн нэхэмжлэлийн шаардлага, нэмэгдүүлж өөрчилж тодруулсан шаардлагуудыг тодруулж байна. Дараах тодруулсан нэхэмжлэлийн шаардлагуудыг хэлэлцүүлж, хариуцагчаар Гансүх овогтой О, Гансүх овогтой Б /Баярсайхан гэх овог өөрчлөгдсөнтэй холбоотойгоор одоогийн овог болох Гансүх гэх/ Нанзад овогтой Болортуяа нарыг татсан болно. Г.Б, Г.Э нарын хооронд хийгдсэн газар эзэмшлийг шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож, Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 21*******ний өдрийн А/401 тоот газар өмчлөх эрх олгосон Улсын бүртгэлийн Г*******2101013791 дугаартай 000247378  гэрчилгээг хүчингүй болгох, 3. Г.Э, Г.Эын хүү Гансүх овогтой Б, О нарын хооронд хийгдсэн Орхон аймгийн Б сумын Я багийн Толгодын 10*******20 тоот улсын бүртгэлийн Г.2101013791 дугаартай 000247378 тоот гэрчилгээтэй газрыг 2014 оны 11 дүгээр сарын 14*******ний өдөр бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох, Гансүх овогтой Б, Гансүх овогтой О, Нанзад овогтой Болортуяа нарын хооронд хийгдсэн Орхон аймгийн Б сумын Я багийн Толгодын 10*******20 тоот Г*******21010113791 дугаартай 000219627 тоот газар өмчлөх эрхийн дугаартай газрыг 2016 оны 08 дугаар сарын 01*******ний өдөр бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох, Гансүх овогтой Б, Гансүх овогтой О, Нанзад овогтой Болортуяа нарын хооронд хийгдсэн Орхон аймгийн Б сумын Я багийн Толгодын 10*******20 тоот Улсын бүртгэлийн Ү*******21011018205 тоот өмчлөх эрхийн 00346436 тоот гэрчилгээтэй хашаа байшинг 2016 оны 08 сарын 01*******ний өдөр бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох, 6. Гансүх овогтой Б, Гансүх овогтой О нарын Орхон аймгийн Б сумын Я багийн Толгодын 10*******20 тоот хашаа, байшингийн улсын бүртгэлийн Ү*******21011018205 дугаартай өмчлөх эрхийн 00346436 тоот гэрчилгээг хүчингүй болгох,  7. Нанзад овогтой Болортуяагийн Орхон аймгийн Б сумын Я багийн Толгодын 10*******20 тоот байшингийн Ү*******21011018205 тоот өмчлөх эрхийн 000497583 тоот гэрчилгээг хүчингүй болгох, 8. Нанзад овогтой Болортуяагийн Орхон аймгийн Б сумын Я багийн Толгодын 10*******20 тоот газрын Г*******2101013791 тоот өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, 9. Орхон аймгийн Б сумын Я багийн Толгодын 10*******20 тоот хашаа байшин газрыг Г.Б надад өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн хэлтэст даалгах шаардлагыг өөрчилж, Орхон аймгийн Б сумын Я багийн Толгодын 10*******20 тоот хашаа байшин газрыг Г.Б  эзэмших эрхтэйг тогтоож, буцаан өгөх нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа тодруулж байна. Харин Г.Б, Г.Э нарын хооронд хийгдсэн 2014 оны 04 дүгээр сарын 04*******ний өдрийн Орхон аймаг Б сум Хүрэн булаг баг 4*******8*******22 тоот 1 өрөө орон сууц худалдах худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 30*******ны өдрийн 142/ШШ20217/00155 дугаартай шийдвэр хүчин төгөлдөр болсон учир уг шаардлагаас татгалзаж байна гэжээ.

Хариуцагч Г.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Г.О нь Болор*******Эрдэнэ гэдэг хүнийг огт танихгүй. Болор*******Эрдэнэ гэгч нь О намайг ээж, дүүтэйгээ ирж хашаа байшин үзсэн гэж дүү бид хоёрыг гүтгэж байна. Би ээжээсээ тусдаа амьдардаг дүү маань хотод байдаг. Иймд бид ээжийн амьдралд оролцдоггүй. Мөн Болор*******Эрдэнэ гэгч нь О надад 25.000.000 төгрөг өгсөн гэж ор үндэсгүй гүтгээд энэ хэрэг цагдаагийн мөрдөн шалгалтаар надад огт мөнгө өгөөгүй болох нь тогтоогдсон зүйл. Энэ Болор*******Эрдэнэ гэдэг хүн яагаад дүү бид хоёрыг энэ хэрэгт хамаатай болгох гэж гүтгээд байгааг ойлгохгүй байна. Харин ээж маань 2014 оны 4 дүгээр сарын 2*******ны өдөр чиний данс руу 6.000.000 төгрөг орсон байгаа аваад ажил дээр авчраад өгчих гэсэн. Би аваачиж өгсөн. Түүнээс хойш миний данс руу 2014 оны 4 дүгээр сарын 18*******ны өдөр 3.000.000 төгрөг 2014 оны 5 дугаар сарын 27*******ны өдөр 500.000 төгрөг орж ээж маань надаар авхуулсан. Түүнээс биш Болор*******Эрдэнэ гэгчээс миний бие мөнгө авч байсан удаагүй. Харин ээж маань хотод ажиллаж байхдаа над руу утсаар яриад Арбулагийн зуслангийн газар гэсэн 4 нарийн цагаан хуудас байгаа тэрнийг гэрээс аваад газрын албан дээр очоод гэрчилгээг нь гаргуулаадах гэсэн. Би ээжийг утсаар ярьсны маргааш нь 4 нарийн цагаан хуудсыг аваад газрын албан дээр очтол Гантуяа гэдэг хүн компьютерт хийж үзээд энэ чинь шал өөр 4 хүний нэр дээр байна. Чи энэ бичгийг хаанаас авсан юм энэ тэр гээд, цагаан хуудсыг хурааж авах гэхээр нь би ээжээсээ асууя гээд ээж рүү залгасан. Тэгтэл ээж утасдаад Болор*******Эрдэнэтэй ярьчихлаа чамайг 4 цагаан хуудсаа аваад гараад ир гэж байна, цагаан саарал прадотой бүдүүн бор хүүхэн байгаа гэсэн.Тэгээд гартал чи Эын охин уу алив наад цагаан цаасаа өгчих би өөрөө гэрчилгээг нь гаргаад өгье гээд булаах шахам аваад явсан. Ийм л юм болсон юм. 2016 оны 9 дүгээр сарын 16*******ны өдөр дүү бид хоёртой уулзаж мөнгө болон хашаа байшин хүлээлгэн өгсөн баримт үйлдсэн гэж гүтгээд байх юм. Яаж ч бодсон ээжийг минь хэрэгт хийх гэж хуурамчаар зохион байгуулсан үйл ажиллагаа нь цагдаагийн байгууллагаар шалгагдаж үнэн зөв нь олдож шийдэгдсэн байтал хэзээ хойно дүү бид 2 хийгээгүй зүйлд баримт үйлдэж өгөхгүй нь тодорхой биз дээ. Зуслангийн газрын гэрчилгээ гаргуулж өгнө гэж хоосон 4ш цаасан дээр гарын үсэг зуруулж авсан. Тэр гарын үсгийг ашигласан байж магадгүй гэж сэжиглэж байна. Ээж маань хотоос ирж тэр яриад байгаа хашаа байшинг бидний нэр дээр бичиг баримтыг өөрсдөө хөөцөлдөж байж гаргаж өгсөн. Түүнээс биш Болор*******Эрдэнэ гэдэг хүнээс бид юу ч хүлээж аваагүй. Энэ бүхэн цагдаагийн мөрдөн шалгалтаар дээрх зүйлүүд үнэн гэдэг нь тогтоогдсон гэж ээж ярьж байсан. Түүнээс О миний бие Болор*******Эрдэнэ гэдэг хүнээс 25 000 000 төгрөг огт аваагүй гэдгээ дахин дахин хэлж байна гэжээ.

Хариуцагч Г.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Г.Б гэгч нь хэсэг хүмүүсийг ахлан барилгын бригадтай байшин барьж зардаг, байнга телевизийн зараар зар өгдөг хүн. 2014 онд би өөрийн дуу хоолойгоор утсаар ярьсан. Уг зар нь орон сууцаар солих болон янз бүрийн хэлбэрээр байшин барина, зарна гэсэн утгатай байсан. Миний охин энэ хүнтэй огт яриагүй тусдаа амьдралтай Гансүх бид хоёрын амьдралд юу болж байгааг огт мэддэггүй, оролцдог ч үгүй. Г.Б надтай утсаар яриад эхлээд шинээр үүсэж байгаа Я гэдэг газар хүнсний дэлгүүрийн зориулалт бүхий залгаа суух боломжтой шинэ хашаа байшинг өөрийнхөө цагаан саарал өнгөтэй Прадо 95 маркийн машинд намайг суулгаж авч очоод үзүүлсэн. Тэр байшингаа шууд байраар чинь сольё гэсэн. Би нөхрөөсөө асууж байж хариу өгье гээд салцгаасан. Маргааш нь нөхөр зөвшөөрөхгүй байна гэж Болор*******Эрдэнэд хариу хэлсэн. Болор*******Эрдэнэ тэгвэл тэрний өмнөхөн тэгш газартай, дөнгөж суурийг нь цутгаад орхисон газар дээр байшин бариад өгье гэсэн. Би түүнийг нь үзээд үгүй гэсэн. Гэтэл урд бас байшин барьж байгаа яг тийм загварын байшин бариад өгье гээд 2 айлын хуучнаар Их залуугийн 41*******9, 42*******10*******т барьсан байшинг үзүүлсэн. Тэгээд бид ярья гээд салсан. 4*******8*******22 тоотыг Г.Болор******* Эрдэнэ авах гээд өөрөө л улайраад салахгүй байсан. Миний бие 4*******8*******22 тоотын учрыг Болор*******Эрдэнэд маш сайн ойлгуулсан. Тэгээд Болор*******Эрдэнэ мөнгө байхад болохгүй юм байхгүй ш дээ Туул эгчээ та дуугүй л байж бай. Би өөрөө энийг чинь зохицуулчихна гэсэн. Багийн тодорхойлолтыг Болор*******Эрдэнэ өөрөө би захиргааны хүнээр яриулчихсан та ороод аваад ир гээд багийн гадаа машинтайгаа очиж намайг оруулж авахуулсан. Тухайн үед нэг эмэгтэй хүний нэр хэлж авхуулж байсан, одоо санахгүй байна. Түүнээс хойш ажилтай болохоор гарч орж чадахгүй хэл авалцаагүй 2*******3 хоносон. Гэтэл Болор*******Эрдэнэ та чинь яачих ваа би нотариат энэ тэр юмыг зохицуулчихсан хурдан Улаантолгой ороод ирье гэсэн би хичээлтэй ажил тарахаас наана боломжгүй ээ гэсэн. Тэгээд тарахаар чинь би хүрээд очъё гээд намайг гэрээс авч Болор*******Эрдэнэ өөрийн машинаараа Улаан толгой явсан. Улаан толгойн нотариатаар хуурамч итгэмжлэл хийлгэж авсан. Энэ бүгдийг Болор*******Эрдэнэ өөрөө л хийсэн. Энэ хэрэг цагдаагийн байгууллагын мөрдөн шалгалтаар Болор*******Эрдэнэ хийсэн гэсэн нь нотлох баримтаар нотлогдсон. Нотариат эмэгтэй ч хэргээ хүлээсэн байгаа /нотлох баримт бичлэг байгаа /ннэ бүх залилангийн хэргийг Болор*******Эрдэнэ өөрөө гардан биечлэн хийсэн нь цагдаагийн мөрдөн шалгалтаар тогтоосон. Уг хэргийг надад болон миний хүү охин хоёрт тохож хэрэг хийсэн мэтээр цагдаагийн нэг мөрдөн байцаагчийг хахуулдаж 184.4 гэсэн зүйл ангид хамааруулан бүх бичиг баримт шинжээчийн дүгнэлтийг хүртэл хуурамчаар гаргуулж бараг 3 хуруу зузаан хавтаст хэргийг хуурамчаар бүрдүүлж эрэн сурвалжилж байгаа гэсэн хуурамч бичиг баримт үйлдүүлж намайг барьж хорьсон, хүний эрхийг онц ноцтойгоор зөрчсөн. Энэ хэргийг би үнэн мөнийг олуулахын тулд жил тойрон шалгуулж байж үнэнийг тогтоолгосон байгаа. Бурханы авралаар хуулийн байгууллагын нэр төрийг гутааж танил тал хээл хахуульд автсан өргөсөн тангаргаа уландаа гишгэсэн хууль сахиулагч олон байгаагүйн ачаар үнэн зөвийг тогтоож өгсөн. Өргөсөн тангарагтаа үнэнч ажлаа сайн хийдэг хуульч сахиулагчдад баярлаж байгаа. Энэ Болор*******Эрдэнэ гэгч нь Орхон аймагт маш их танил талтай банк, газрын алба, үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтэн нарыг атгандаа оруулчихсан хүн юм байна лээ. Дандаа хахууль өгч бүхнийг өөрийн болгодог, өөрийн хүссэнээр шийдүүлдэг. Надаар хүртэл үл хөдлөхийн хүнд бичиг баримтын завсар их хэмжээний мөнгө хийгээд та тэр хүнд оруулаад өгчих, би хэлчихсэн байгаа. Би өөрөө орж болохгүй байна гээд өгүүлж байсан. Газрын албанд жирийн иргэд хэчнээн өргөдөл өгөөд авч чаддаггүй 0.7га газрыг өч төчнөөнөөр нь аваад хэврэг материалаар хэцүүхэн байшин хашаа бариад зарж ирсэн хүн юм байна лээ. Энэ мэтээр Болор*******Эрдэнэ аймаар их залилан хийж байгаа. Олон газраас хууль бусаар авч хашаа байшин барьж зардгийг баримтаар нь гаргаж шалгуулахыг хүсэж байна. 4*******8*******22 тоот байрыг худалдан авахдаа байшинг 25.000.000 төгрөгт бодож дээр нь Арбулагт 4 айлын зуслангийн газрыг 12.000.000 төгрөгт бодож дансаар 9.500.000 төгрөг өгч үлдсэн 3.500.000 төгрөгийг нотариат үл хөдлөх зэрэгт хахууль өгсөн тэрэндээ суутгасан гэсэн. Ингээд 4*******8*******22 тоотыг надаас 50.000.000 төгрөгт бодож авсан. 25.000.000 төгрөгт бодож өгсөн байшин нь юм мэдэхгүй биднийг залилж хэврэг материалаар дутуу хагас барьж өгсөн. Яг адилхан хажуугийн 2 байшингаа 17.000.000 төгрөгт өгсөн байсныг бид хэзээ хойно мэдсэн. Миний охинд ямар ч мөнгө өгөөгүй. Тэр үед байрны ордер ломбардад байгаагүй. Тэгээд ч бидний нэр дээр биш нас барсан хүний нэр дээр байгаа ордерыг ямар ч ломбард авахгүй нь ойлгомжтой. Харин надад мөнгө өгье гэхээр нь ажил дээр байна авчраад өгчих гэсэн чинь би хөдөө явах гээд яараад байна та дансаа өгчих би банкаар хийнэ гэхээр нь надад виза байхгүй. Миний иргэний үнэмлэх чамд байгаа. Охиныхоо дансыг өгчихье гээд охины дансыг өгсөн. Ийм их худал хуурмаг залилан хийдэг хүн дансаар хийх нь ойлгомжтой байсан байна лээ. Тийм байж тийм их хэмжээний мөнгийг зүгээр хүнд бичиг баримт үйлдэхгүй өгөх үү, үгүй л биз дээ тэр яриад байгаа Орхон аймаг Б сум 22*******р баг Я Толгод 10*******20 тоот хашаа байшинг Г.Э миний хууль ёсны газар өмчлөлийн гэрчилгээтэй газар дээр миний зөвшөөрөлгүйгээр барьсан.Иймд байшин барих зөвшөөрөл албан ёсоор хийгдээгүйг шалгаж өгнө үү. Мөн хашаа байшингийн кадастрын зургийг бид өөрсдөө гаргуулж байшингийн бичиг баримтыг өөрсдөө хөөдөлдөж байж авсан /баримт хавсаргав/. Тэгэхээр хуулийн дагуу бол Болор*******Эрдэнийн ч юм биш гэдэг нь тодорхой болно. Би өөрийн эзэмшлийн эд хөрөнгийг хэний нэр дээр гаргах нь миний эрхийн асуудал. Дээрх нотолгоог Үл хөдлөх хөрөнгийн газар, газрын албанаас гаргуулж авахыг хүссэн боловч хувь хүнд гаргаж өгөхгүй ээ гэсэн. Шүүхээс хүсэлт гаргавал бид шүүхэд л гаргаж өгнө гэсэн. Тиймээс шүүхэд энэ баримтыг гаргуулж өгөхийг хүсэж байна. Арбулагийн 4 айлын зуслангийн газрыг та нарын нэр дээр гаргаж өгнө гэж хэлээд 4 ширхэг цулгуй бичгийн цаасан дээр нэр гарын үсэг зурчих би толгойг нь бичээд газрын албанд өгөөд 4 айлын газрын гэрчилгээг гаргаад өгнө гэж хэлээд хүү, охин бид нараар гарын үсэг зуруулж аваад явсан. Тэгээд 2 сар чимээгүй алга болсон. Охин 4 нарийн хуудас аваад газрын албан дээр очсон чинь газрын албаны мэргэжилтэн Гантуяа гэдэг хүн хуудсыг үзээд чи хаанаас ийм бичиг авсан юм энэ тэр гээд бичгийг нь хураагаад авчихсан гэсэн. Энэ тухай охиныг ярьтал би Болор*******Эрдэнэ гэдэг хүнээс худалдаж авсан юм аа гэж хэл, гэтэл газрын албаны мэргэжилтэн энэ нэг бүдүүн бор хүүхэн өчнөөн газар авч байшин барьж зараад байгаа юм хэнтэй холбоотой яаж аваад байгааг илрүүлэх юм сан бүр даварчихсан амьтан гээд байсан гэсэн. Тэгээд би тэр дор нь Болор*******Эрдэнэтэй энэ тухай ярьтал за за би өөрөө зохицуулъя одоо яваад очъё охиныгоо гараад ир гэж хэл гэсэн. Энэ 25 000 000 өгсөн гээд байгаа асуудлыг цагдаагийн мөрдөн шалгалтаар Болор*******Эрдэнэ гэгч нь От огт өгөөгүй гэдэг нь нотлогдсон зүйл шүү дээ. Миний охинд 25.000.000 төгрөг өгсөн бол энэ байр чинь 75.000.000 төгрөгний үнэтэй болчихно биз дээ. Ингээд ор үндэсгүй гүтгээд байгаад гомдолтой байна. Яагаад 2016 оны 04 дүгээр сарын 04*******ний өдрийн улсын бүртгэлийн 2101006174 дугаартай гэрчилгээний 0086909 дугаартай Орхон Б сум, Хүрэн булаг баг 4*******8*******22 тоотод байрлах 18 мкв нэг өрөө орон сууцны худалдах, худалдан авах гэрээ хэлцлийг хүчингүй болгуулах гэж. Бүх залиланг Г.Б өөрөө гардан хийж өөрийн ашиг сонирхлын үүднээс бараг зүгээр шахуу тэр байрыг залилж авчихаад утга нь байр маш хурдан зарагдах учраас би энэ байрыг чинь аваад шууд зарна, дахиад байшин барих материалын мөнгө хэрэгтэй байна гээд л байсан шүү дээ. 2016 оны хавар цагдаагийн байгууллага, прокурор шалгаад Болор*******Эрдэнэ энэ залилах ажлыг өөрөө хийсэн 25.000.000 төгрөг От огт өгөөгүй гэдэг нь нотлогдоод Болор*******Эрдэнэ өршөөлийн хуульд хамрагдаж хэрэг хаагдсан. Гэтэл хэзээ хойно 2016 оны 9 дүгээр сарын 16*******ны өдөр миний охин О, хүү Б нар аваагүй мөнгийг авсан гэж баримт үйлдэж өгөхгүй нь тодорхой. Тэнэг хүн үнэмшихгүй юм ярьж гүтгэх юм. Тийм баримт байгаа бол газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж хоосон цаасан дээр зуруулж авсан гарын үсгийг ашигласан байна гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Б.Б миний бие Г.Б гэгч хүнийг огт танихгүй. Г.Б гэдэг хүнээс би юу ч аваагүй. Ойрын 3 жил би Орхон аймагт нэг ч удаа очоогүй. 2016 оны 09 дүгээр сарын 16*******ны өдөр би Улаанбаатар хотод байсан. Би юу ч аваагүй. Тэр Болор*******Эрдэнэ гэдэг хүнийг таних ч үгүй байж баримт үйлдэж гарын үсэг яаж зурах вэ? Тэр үйлдсэн баримт гээд байгаа зүйлийг улсын шинжээч томилуулж шалгуулахыг хүсэж байна. Огт болоогүй зүйл ярьж хүнийг гүтгэж байгаад хүний эрхэнд ноцтойгоор халдаж байгаад Б миний бие гомдолтой байна. Энэ яриад байгаа хэргийн талаар миний бие огт мэдэхгүй гэжээ.

Хариуцагч Н.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Г.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын надтай холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах үндэслэлүүдээр тайлбарлаж байна. Х.Оюунбат 2016 оны 08 дугаар 01*******ний өдөр Орхон аймаг Б сум 22*******р баг Я толгодын 10*******р гудамжны 20 тоот газар, 2 тал хашаа, хувийн сууцыг Г.О, Б.Б нарын надад бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай гаргасан шаардлагаа ямар хууль зүйн үндэслэлтэй болох нэхэмжлэгч Г.Б болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт ямар шаардах эрх байгаа тухай хууль зүйн үндэслэлээ нэхэмжлэлдээ огт дурдаагүй байна. Би дээрх шаардлагыг дараах байдлаар зөвшөөрөхгүй. Үүнд: Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1*******д Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ, 276 дугаар зүйлийн 276.2*******т Эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно, 276 дугаар зүйлийн 276.3*******т Хуулиар тогтоосон хэлбэрээр гэрээ хийснээр өмчлөх эрх үүсдэг хөрөнгийн хувьд бэлэглэлийн гэрээг тухайн хэлбэрээр хийнэ гэжээ. Бид нарын хооронд хийгдсэн бэлэглэлийн гэрээ хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ юм. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1*******д Бэлэглэгч,түүний өвлөгч дараах тохиолдолд бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй гэжээ. Хуулийн энэ заалтаас харахад хэн нэгэн гуравдагч этгээд бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлага гаргах эрхгүй болох нь харагдаж байна. Г.О, Б.Б нар надад дээрх хашаа, газар хувийн сууцыг бэлэглэхдээ ямар нэгэн болзол тавиагүй бөгөөд тэд нарын хэн алиныг нь би ноцтой гомдоогоогүй учир бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бусд тооцогдох хууль зүйн үндэслэл байхгүй. Хэргийн материалтай танилцахад Г.Э манай хашааны газрыг Орхон аймгийн засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 21*******ний өдрийн А/401 дугаартай захирамжийн хавсралт болох 3 дугаар хуудасны 63*******т хувьчилж аваад өөрийн хүү охин хоёртоо 2014 оны 11 дүгээр сарын 14*******ний өдрийн бэлэглэлийн гэрээгээр өмчлөлд нь шилжүүлсэн байна. Г.Эын хоёр хүүхдэдээ бэлэглэсэн бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр байгаа тохиолдолд надад бэлэглэсэн бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бусд тооцогдох хууль зүйн үндэслэл байхгүй юм. Иймд Г.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Г.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч шаардлагынхаа 1*******рт 2016 оны 04 дүгээр сарын 04*******ний өдрийн Ү*******2101006174 улсын дугаартай 4*******8*******22 тоот 18 м2 талбай бүхий орон сууц худалдах*******худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэжээ. Г.Пүрэвсүрэнгийн нэхэмжлэлтэй энэ хэргийн нэхэмжлэгч Г.Б энэ хэргийн хариуцагч Г.Э нарт хариуцагдах 4*******8*******22 тоот нэг өрөө орон сууцыг 2014 оны 04 дүгээр сарын 04*******ний өдөр Г.Б.Г.Э нарын хооронд хийгдсэн худалдах *******худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлагатай хэргийг Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 30*******ны өдрийн 142/ШШ2017/00155 дугаартай шүүгчийн захирамжаар эцэслэн шийдвэрлэж дээрх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон байх тул дахин хүчин төгөлдөр бусд тооцох хууль зүйн үндэслэлгүй юм. 2*******рт. Хамтран хариуцагч Г.Оээс байрны үнийн зөрүү гэж 25.000.000 төгрөг гаргуулахыг шаардсан шаардлагын нотлох баримт нь гэвэл 2015 оны 09 дүгээр сарын16*******ны өдөр гэсэн огноотой 4*******8*******22 тоот байрны 50.000.000 төгрөгт зарж 25.000.000 төгрөг бэлэн авч 25.000.000 төгрөгт нь хашаа байшин авлаа гэсэн утга бүхий бичвэрийг үндэслэл болгожээ.Тухайн үед болсон үйл явдал болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас харахад нэхэмжлэгч Г.Б хариуцагч Г.О нарын хооронд ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй маргаан бүхий 4*******8*******22 тоот орон сууцны худалдах*******худалдан авах гэрээ нэхэмжлэгч болон хариуцагч Г.Э нарын хооронд хийгдсэн болох нь нотлогдож байна. Харин хариуцагч Г.Э өөрийн төрсөн охин Г.Оийн ХААН банкин дахь дансны дугаарыг өгснөөр түүний дансанд нийт 9.500.000 төгрөг хийсэн болох нь нотлогдсон. Иргэний хуулийн 243*******р зүйл,109*******р зүйлүүдэд заасанчлан энэ 2*******ын хооронд ямар нэгэн гэрээ хийгдээгүй. Орон сууц худалдах*******худалдан авах тухай хэлцэл нарийн зохицуулалттай байдаг бөгөөд 4*******8*******22 тоот орон сууцыг худалдах*******худалдан авах тухай ажиллагаанд Г.О огт оролцоогүй учир нэхэмжлэгч түүнд орон сууцны үнэ гэж бэлэн мөнгө өгөх үндэслэлгүй бөгөөд 2015 оны 09 дүгээр сарын 16*******ны өдөр 25.000.000 төгрөг авсан гэх баримт нь Г.От мөнгө өгсөн болохыг нотолсон баримт биш учраас энэ хэргийн хариуцагч болохгүй бөгөөд түүнийг хариуцагч болохыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй тийм баримт ч байхгүй. 3*******рт: Нэхэмжлэгч өөрийгөө Орхон аймаг Б сум 22*******р баг Я Толгодын 10*******р гудамж 20 тоот газар, хашаа байшингийн өмчлөгч Г.Б, Г.О нарын өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, мөн Н.Бд бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгохыг тус тус шаарджээ. Ү*******2101004654 гэсэн дугаартай газар байхгүй бөгөөд Ү*******21011018205 гэсэн өмчлөх эрхийн гэрчилгээтэй хувийн сууц байхгүй учир гэрчилгээг хүчингүй болгож өөрийгөө өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага үндэслэлгүй. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас харахад Орхон аймаг Б сум Их залуу баг 42*******р гудамж Б*******ын 10 тоот 755 м2 гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг Орхон аймгийн засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 21*******ний өдрийн А/401 дугаартай захирамжийн хавсралтын 3*******р хуудасны 63*******т Г.Эд хувьчлагдаж 2014 оны 11 дүгээр сарын 14*******ний өдрийн бэлэглэлийн гэрээгээр Г.О, Б.Б нарын өмчлөлд шилжсэнээр 2014 оны 11 дүгээр сарын 17*******ны өдөр өмчлөх эрхийн 000219627 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байна. Дээрх газрын улсын бүртгэлийн дугаар нь Г*******2101013791 дугаартай бөгөөд хувийн сууцны улсын бүртгэлийн дугаар нь Ү*******2101006147 болно. 2016 оны 08 дугаар сарын 01*******ний өдөр бэлэглэлийн гэрээгээр дээрх хашаа, газар, сууц иргэн Н.Бгийн өмчлөлд шилжсэн байна. Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардах эрх бэлэглэгч буюу өв залгамжлагчид байдаг болохоос хэн нэгэн хүссэн нь шаардлага гаргаад суудаггүй юм. 4*******рт: 2014 оны 07 дугаар сарын 21*******ний өдрийн Орхон аймгийн засаг даргын А/401 дугаартай "Иргэдэд газар өмчлүүлэх тухай "захирамжийн Г.Этай холбоотой хэсгийг хүчингүй болгох, Г.Э, Г.Б, Г.О нарын хооронд хийгдсэн бэлэглэлийн гэрээг мөн хүчингүй болгох Г.О, Н.Б нарын хооронд хийгдсэн бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулахыг шаардсан явдал нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасанчлан аймгийн засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд иргэн Г.Эд газар өмчлүүлсэн байхад үүнийг ямар үндэслэлээр хүчингүй болгуулах гэж шаардаад байгаа нь ойлгомжгүй тодорхой бус байна. Өөр бусдын нэр дээр байгаа үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг өөрийн өмч мэтээр өөрсдөд нь зарсан гэж нэхэмжлэл гаргаж, хуульд заасан журмын дагуу өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн байхад ямар үндэслэлээр дээрх шаардлагуудыг гаргаад байгаа нь ойлгомжгүй байна. Учир нь нэхэмжлэгч тухайн хөрөнгийн өмчлөгч байсан болохоо нотолсон баримтаа шүүхэд ирүүлж байж шаардах эрх нь үүснэ шүү дээ. Хэрэв бусдын газар дээр байшин барьсан юм бол тэр байшингаа үнэлүүлж байж өөрийн хэлсэн ярьсан нэхэмжилж байгаа зүйлээ нотлох юм. Эндээс харахад нэхэмжлэгч Г.Б хариуцагч Б.Б нарын хооронд ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсэж үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах хэлцэл хийгдээгүй учир энэ хэргийн хариуцагч Б.Б болохгүй юм. Иймд Г.Б нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Г.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат тус шүүхэд хандаж нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж тодруулахдаа нийт 14 шаардлага гаргасан байх бөгөөд ИХШХШТХ*******ийн 63*******р зүйлд заасанчлан шүүхэд гаргаж байгаа шаардлага бүрдээ тэмдэгтийн хураамж төлөх учиртай. Үүнд: Хариуцагч Г.Этай 2016 оны 04 дүгээр сарын 04*******ний өдөр хийгдсэн 4*******8*******22 тоот нэг өрөө орон сууцыг худалдах*******худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлага гаргасан байх ба гэрээний үнэ нь 50.000.000 төгрөг учир улсын тэмдэгтийн хураамж нь 407.950 төгрөг. Хариуцагч Г.Оээс 25.000.000 төгрөг гаргуулах тухай бөгөөд улсын тэмдэгтийн хураамж нь 282.950 төгрөг болж байгаа, нэхэмжлэгчийн шүүхэд төлсөн нийт /УТХ 289 250+118 700+193 100+70 200 төгрөг/ 571.250 төгрөг болж байгаа юм. Гэтэл эхний 2 шаардлагын нийт УТХ 690.900 төгрөг болж байна. Эхний 2 шаардлагынхаа улсын тэмдэгтийн хураамжийг бүрэн төлөөгүй 119.250 төгрөг дутуу төлөгджээ. Дараачийн 12 шаардлагынхаа улсын тэмдэгтийн хураамжийг огт төлөөгүй байна гэсэн үг юм. Тухайлбал Н.Б Г.О нарын хооронд хийгдсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хувийн сууцны үнэ 15.000.000 байгаа бөгөөд улсын тэмдэгтийн хураамж нь 232.950 төгрөг, газар 3.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн учир улсын тэмдэгтийн хураамж нь 62.950 төгрөг. ИХШХШТХ*******ийн 65*******р зүйлийн 65.1.11*******д заасанчлан 13 шаардлагыг нь хүлээн авахаас татгалзах учиртай. Хариуцагч Г.Эын нэр дээр газар хувьчилсан засаг даргын захирамжийн холбогдох заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг шаардсан шаардлага нь иргэний шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш болох нь ИХШХШТХ*******ийн 13*******р зүйлийн 13.4*******т заасанчлан захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх маргаан байна. Энэ мэтээр нэхэмжлэгчийн гаргаад байгаа шаардлагуудын зарим нь харьяалал зөрчсөн, зарим шаардлагуудын улсын тэмдэгтийн хураамж огт төлөгдөөгүй, зарим нэгийг нь шүүх эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн авахаас татгалзах учиртай юм гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа шүүхэд 2019 оны 02 дугаар сарын 28*******ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Дээрх нийт 11 шаардлагаас хариуцагч Г.Оийн ХААН банкин дахь 5094306840 дугаартай дансанд нэхэмжлэгч Г.Бэс 2014*******04*******02*******нд орж ирсэн 6.0 сая төгрөг, 2014*******04*******18*******нд орж ирсэн 3.0 сая төгрөг, 2014*******05*******27*******нд орж ирсэн 500.000 төгрөг нийт 9.500.000 төгрөг төлөхийг хариуцагч Г.Э хүлээн зөвшөөрч байгаа. Бусад 10 шаардлагуудыг хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 06*******ны өдрийн 142/ШШ2021/00352 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1,56.1.10,56.5,492 дугаар зүйлийн 492.1.1*******д заасныг баримтлан хариуцагч Г.Оээс 9.500.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 19.500.000 төгрөгийг  хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 56 дугаар зүйлийн 56.1.1,56.5,492 дугаар зүйлийн 492.1.1**************д заасныг баримтлан Г.Э, Г.О, Б.Б, Н.Б нарын эзэмшлээс  Орхон аймаг, Б сум, Их залуу баг 12б*******10 тоот /хуучнаар/ одоогийн Я баг толгодын 10*******20 тоот газар, хашаа, байшинг гаргуулан нэхэмжлэгч Г.Б эзэмшилд олгож,  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10*******д заасныг баримтлан 2014 оны 11 дүгээр сарын 14*******ний өдрийн Г.Э, Г.О, Г.Б нарын хооронд хийгдсэн Орхон аймгийн Б сумын 22 баг Я Толгодын 10*******20 тоот газрыг бэлэглэх газар бэлэглэх гэрээ, 2016 оны 08 дугаар сарын 01*******ний өдрийн Орхон аймгийн Б сумын 22 баг Я Толгодын 10*******20 тоот газрыг Н.Бд бэлэглэсэн газар бэлэглэх гэрээ, 2016 оны 08 дугаар сарын 01*******ний өдрийн Г.О, Г.Б нараас Орхон аймгийн Б сумын 22 баг Я Толгодын 10*******20 тоот хашаа, байшинг Н.Бд бэлэглэсэн үл хөдлөх хөрөнгийн бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, уг хэлцлийн үндсэн дээр олгосон үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү*******21011018205, Ү*******21011018205, Г*******2101013791 тоот гэрчилгээнүүдийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3*******т зааснаар Г.Бд өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Орхон аймгийн Улсын бүртгэлийн газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татан авсан болохыг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Б улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 671.250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.О, Г.Б нараас 671.250 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Бд олгож, Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат нь Г.Эд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон Г.Б, Г.Э нарын хооронд хийгдсэн 2014 оны 04 сарын 04*******ний өдрийн Орхон аймаг Б сум Х баг 4*******8*******22 тоот 1 өрөө орон сууц худалдах худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцох тухай нэхэмжлэлийн шаардлагаас тус тус татгалзсан болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2*******т заасан хугацаа өнгөртөл тус шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08*******ны өдрийн 142/ШЗ2017/00953 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021*******04*******06*******ны өдрийн 142/ШШ2021/00352 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлүүдээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд: 1.Шүүх 2021*******04*******06*******ны өдрийн иргэний хэргийн анхан шатны шүүх хурлаараа Г.Б нэхэмжлэлтэй Г.О,Г.Б,Н.Б нарт хариуцагдах 25.0 сая төгрөг, газар, хашаа байшин гаргуулах, хашаа байшин, газартай холбоотой хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ: ИХШХШТХ*******ийн 40*******р зүйлийн 40.1*******д заасан "Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ" Мөн хуулийн 40*******1.2*******т:"Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэсэн байхад хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг эсрэг талаас нь буюу дан ганц нэхэмжлэгчийн эрх ашгийн төлөө хууль болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг эсрэг үнэлэн шийдвэр гаргалаа. 2.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ: 9.500.000 төгрөгийг Г.Э авсан гэж хүлээн зөвшөөрч байгаа гээд юуны учир нэхэмжлэгчтэй эрх зүйн харилцаанд огт ороогүй мөн өөрийн төрсөн эх Г.Эаас ямар нэгэн хөрөнгө өвлөж аваагүй хүнээс гаргуулж байгаа явдал нь зүйд нийцсэнгүй. 2.2014*******04*******04*******ний өдөр Г.Дыг төлөөлж Г.Э нэхэмжлэгч Г.Бтэй байгуулсан орон сууц худалдах*******худалдан авах гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус байсан учир Иргэний хуулийн 56*******р зүйлийн 56.1.1*******д заасан хэлцэл учир өгсөн авснаа буцаах үүрэгтэй гэсэн агуулгатай дүгнэлтийг хийжээ. Гэтэл хэргийн хамтран хариуцагч байсан нэхэмжлэгчтэй эрх зүйн харилцаанд орсон ганц хүн болох Г.Э нас барсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон мөн түүнээс хүүхдүүддээ буюу энэ хэргийн хамтран хариуцагч нарт ямар нэгэн өв хөрөнгө өвлөгдөж ирээгүй байхад юуны учир эхийгээ алдсан хүүхдүүдийг буруутгаж төлбөрт унагана вэ? Хариуцагч нарыг Орхон аймаг Б сум Их залуу баг 12б*******ын 10 тоот /хуучнаар/ одоогийн Я баг Толгодын 10*******р гудамж 20 тоот газар,хашаа байшинг гаргуулан нэхэмжлэгч Г.Болор******* Эрдэнийн эзэмшилд олгосугай гэжээ. Анхнаасаа Г.Эын газар болох нь нотлогдсоор байтал юунд нэхэмжлэгчийн газар болох билээ. Шүүх таамгаар шийдвэр гаргадаггүй дан ганц бичгийн нотлох баримтуудыг үндэслэн шийдвэрээ гаргадаг. Иймд дээрх шийдвэртэй хэргийг хянан үзэж ИХШХШТХ*******ийн 116*******р зүйлийн 116.2*******т заасанчлан "шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй учир шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд нь буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч  Г.О, Г.Б,  Н.Б, Г.Э нарт холбогдуулан 2014 оны 04 дүгээр сарын 04*******ний өдрийн хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн 25.000.000 төгрөгийг  хариуцагч Г.Оээс гаргуулах, Орхон аймгийн Б сумын 22 дугаар багийн Я Толгодын 10*******20 тоот газар, хашаа, байшинг хариуцагч Г.О, Г.Б, Н.Б нарын эзэмшлээс гаргуулж, өөрийн эзэмшилд авах, 2014 оны 11 дүгээр сарын 14*******ний өдрийн хариуцагч Г.Э, Г.О, Г.Б нарын хооронд хийгдсэн Орхон аймгийн Б сумын 22 дугаар багийн  Я Толгодын 10*******20 тоот газрыг бэлэглэх гэрээ,  2016 оны 08 дугаар сарын 01*******ний өдрийн хариуцагч Г.О, Г.Б нараас Орхон аймгийн Б сумын 22 дугаар багийн  Я Толгодын 10*******20 тоот хашаа байшинг Н.Бд бэлэглэсэн үл хөдлөх хөрөнгийн бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах  нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Зохигчид  орон сууцны үнийг 50.000.000 төгрөг гэж тооцон 25.000.000 төгрөгт Орхон аймгийн Б сумын Я багийн  толгодын 10*******20 тоот газрыг, шинээр барьж өгөх байшинг оролцуулан  25.000.000 төгрөгийг бэлнээр төлөхөөр  тохиролцжээ.

2014 оны 04 дүгээр сарын 04*******ний  өдөр Орхон аймгийн  Б сумын  Х багийн  4*******8*******22 тоот Г.Дын өмчлөлийн 1 өрөө орон сууцыг Г.Э нь Орхон аймгийн Жаргалант сумын нотариатчийн үүрэг гүйцэтгэгчийн олгосон итгэмжлэлийн дагуу Г.Бтэй худалдах худалдан авах гэрээ байгуулан өмчлөх эрхийг түүнд шилжүүлжээ.

Орхон аймгийн Б сумын Х багийн  4*******8*******22 тоот орон сууцанд анхнаасаа хариуцагч Г.Эын нөхөр Гансүхийн ээжийн дүү гэх Г.Д гэдэг хүн ганцаараа амьдардаг байсан ба Г.Э нь тухайн орон сууцны өмчлөгч биш байжээ.

Хариуцагч Г.Э нэхэмжлэгч  Г.Б нар нь 2014 оны 04 дүгээр сарын 03*******ны өдөр 4*******8*******22 тоот 1 өрөө орон сууцыг Г.Д захиран зарцуулах эрх  олгосон мэт итгэмжлэлийг  хуурамчаар үйлдэн бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэж дээрх гэмт хэргийг  2015 оны 08 дугаар  сарын 11*******ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.  

2014 оны 04 дүгээр сарын 04*******ний өдөр Г.Дыг төлөөлж хариуцагч Г.Эын нэхэмжлэгч Г.Бтэй байгуулсан орон сууц худалдах худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.*******д зааснаар хүчин төгөлдөр  бус хэлцэл болно.

4*******8*******22 тоот 1 өрөө орон сууцыг худалдах, худалдан авахаар хариуцагч Г.Э нэхэмжлэгч Г.Б нарын хооронд хийгдсэн 2014 оны 04 дүгээр сарын 04*******ний өдрийн худалдах, худалдан авах хэлцлийг тус шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30*******ны өдрийн 00155 дугаартай шүүгчийн захирамжаар хүчин төгөлдөр бусд тооцож, тухайн захирамж хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа нь давж заалдсан гомдол гаргажээ. 1 дүгээр хавтаст хэргийн 46 дугаар хуудсанд авагдсан Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулгаар  нэхэмжлэгч Г.Бэс хариуцагч  Г.Оийн 5094306840 дугаар дансанд 9.500.000 төгрөг шилжүүлсэн  болох нь тогтоогджээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа нь 2019 оны 02 дугаар сарын 28*******ны өдөр шүүхэд  гаргасан хариу тайлбартаа “...хариуцагч Г.Оийн ХААН банкин дахь 5094306840 дугаартай дансанд нэхэмжлэгч Г.Бэс 2014*******04*******02*******нд орж ирсэн 6.0 сая төгрөг, 2014*******04*******18*******нд орж ирсэн 3.0 сая төгрөг, 2014*******05*******27*******нд орж ирсэн 500.000 төгрөг нийт 9.500.000 төгрөг төлөхийг хариуцагч Г.Э хүлээн зөвшөөрч байгаа...” гэх тайлбарыг өгч байжээ.  

 

Нэхэмжлэгч Г.Бэс хариуцагч Г.Оийн 5094306840 дугаар дансанд 2014 оны 04 дүгээр сарын 02*******ны өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 27*******ны өдрийг хүртлэх хугацаанд нийт 3 удаагийн шилжүүлгээр 9.500.000 төгрөг оржээ.  Иймд энэ үйлдлийг Иргэний хуулийн “ Өвлөх “ хэсэгт хамруулах боломжгүй юм.

Хариуцагч Г.Э, Г.О, Г.Б нар нь Орхон аймгийн  Б сумын Их залуу багийн  12б*******10 тоот, одоогийн Я багийн  толгодын 10*******20 тоот газрыг өөрсдийн өмчлөлийн газар, байшинг өөрийн хөрөнгөөр барьж бий болгосон гэсэн хариу тайлбар гаргаж байгаа  боловч энэ талаархи  нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байгаа нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.*******т заасан “...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх.., мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.*******д заасан “ өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.*******т заасан “нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх, үүргээ хариуцагч нар  биелүүлээгүй болно.

 

Нэхэмжлэгч Г.Б нь тухайн хөрөнгийг зарах талаар 2014 оны 03 дугаар сарын 1 нээс эхлэн 4 дүгээр сарын 20  хүртлэх хугацаанд зар өгч байсан  болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ. Иймд нь Орхон аймгийн  Б сумын Их залуу багийн  12б*******10 тоот, одоогийн Я багийн  толгодын 10*******20 тоот газрыг нэхэмжлэгч Г.Болор*******Эрдэний эзэмшлийн газар гэж үзэх үндэслэлтэй байна.

Харин анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шийдвэрийн удиртгал хэсэгт хариуцагч Болортуяагийн эцгийн нэрийг Гансүх гэж буруу бичсэн, шийдвэрийн Тогтоох хэсэгт Иргэний хуулийн 492 дугаар дугаар зүйлийг баримтлаж хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн  давж заалдсан гомдлын зарим хэсгийн хүлээн авч шийдвэрлэх боломжтой байна.

Иймд  анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 671.250 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 06*******ны өдрийн 142/ШШ2021/00352 дугаар шийдвэрийн Удиртгал хэсэгт “...Гансүхийн Болортуяа...” гэснийг “...Нанзадын Болортуяа...” гэж, шийдвэрийн Тогтоох хэсгийн 1. 2 дугаар заалтаас 492 дугаар зүйлийн 492.1.1*******д гэснийг хасч тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.*******т зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 671.250 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.*******т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.*******д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                     С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧ                                                                            Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                       Б.БАТТӨР