Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2023/00185

 

“М ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Д.Мөнхтуяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                                        

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2023/00454 дүгээр шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2023/01140 дүгээр магадлалтай,                                                                                                                                   

“М ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Б ” ХХК, “М ” ХХК, “Н ” ХХК нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 146,477,966,616.40 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг           

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонжаргал, Д.Оргил, Б.Жамсрандорж, хариуцагчийн өмгөөлөгч О.Батсүх, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “М ” ХХК нь хариуцагч “Б ” ХХК, “М ” ХХК, “Н ” ХХК нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 146,477,966,616.40 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2023/00454 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч “Б ” ХХК-аас 2014.02.12-ны өдрийн З-АҮ-ХО 2014-11 дугаар зээлийн гэрээний үүрэгт 112,513,813,886 төгрөг, 2018.05.24-ний өдрийн ЗГ-АҮ-З 2018/68 дугаар зээлийн гэрээний үүрэгт хариуцагч “Б ” ХХК, “М ” ХХК ХХК, “Н ” ХХК нараас 20,416,902,222 төгрөг тус тус гаргуулан “М ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13,547,250,508 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч “Б ” ХХК, “М “ ХХК, “Н ” ХХК нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Дэл багт байрлалтай, 2400 м.кв талбай бүхий агуулах, 630 м.кв талбай бүхий барилга, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нутагт байрлах хүдэр олборлох зориулалттай, 408 га газар, үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг түүний салгаж үл болох бүрдэл хэсэг, дагалдах зүйл, үл хөдлөх эд хөрөнгийг засан сайжруулах зорилгоор оруулсан болон оруулах нэмэлт өөрчлөлт бусад хөрөнгө оруулалт, барилгын арматурын үйлдвэрийн тоног төхөөрөмж /ирээдүйд бий болох/, бараа материал, барилгын арматурын үйлдвэрийн барилгууд /ирээдүйд бий болох/, дансны авлага, борлуулалтын орлого, харилцах данс, дансны орлого, Архангай аймгийн Төвшрүүлэх сум, Тамирын гол хаягт байрлах, 408 гектар талбай бүхий, 9772А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, Архангай аймгийн Төвшрүүлэх сум, Мөнгөн цээж гэх газарт байрлах 38 гектар талбай бүхий 11595А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, Архангай аймгийн Өлзийт сум, Өлзийт-1 хаягт байрлах 89 гектар талбай бүхий 11619А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, Архангай аймгийн Төвшрүүлэх сум, Төмөр толгой хаягт байрлалтай, 566 гектар талбай бүхий 10551А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, Архангай аймгийн Төвшрүүлэх сум, Өгийн нуур, Тамирын гол-2 хаягт байрлалтай, 6736 гектар талбай бүхий 9774Х дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг холбогдох баримт бичгийн хамт, Foton 3251 BT маркийн 65-14 УБТ улсын дугаартай, 2007 онд үйлдвэрлэгдсэн Самосвал маркийн автомашин, “Б ” ХХК-ийн “Төрийн банк” ХХК дахь харилцах данс, Архангай аймгийн Төвшрүүлэх сум, Төмөр толгой хаягт байрлалтай, 566 гектар талбай бүхий 10551А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, Хүчилтөрөгчийн зуух /Cknvertor Mill/BOF/ нэг багц, хайлах зуух /6000KVA/10T Melting Kiln/ нэг багц, дахин халаагч зуух /2200KVA/12T Reheating refining fumace/ нэг багц, хоёр хэлхээт машин /R6M2 strand machine/ нэг багц, хүчилтөрөгчийн станц /AE1000-90 type VPSA oxygen generator/ нэг багц, туслах тоног төхөөрөмж /support equipment/ нэг багц, барилгын арматурын үйлдвэрийн тоног төхөөрөмж /ирээдүйд бий болох хөрөнгө/, тоосны байгууламж, түүний бүрдэл хэсэг, краны багана, түүний бүрдэл хэсэг, автопүү 100 тонн, түүний бүрдэл хэсэг, лабораторийн төхөөрөмж, түүний бүрдэл хэсэг, цувих тоног төхөөрөмж, түүний бүрдэл хэсэг, гүүрэн кран, барилгын арматурын үйлдвэрийн барилга байгууламж /ирээдүйд бий болох хөрөнгө/, BOF барилгын ажил, угсралт суурилуулалтын ажил, дэд бүтцийн ажил, бусад оффис аж ахуй, “М ” ХХК-ийн бараа материал, “М ” ХХК-ийн дансны авлага, борлуулалтын орлого, харилцах данс, дансны орлого, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 14 дүгээр баг, Говилд байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2101019867 дугаарт, гэрчилгээний 000445504 дугаарт тус тус бүртгэлтэй, үйлдвэрлэлийн зориулалттай, 7104 мкв талбай бүхий, 85 хувийн гүйцэтгэлтэй ган хайлах үйлдвэрийн барилга, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил баг, Хөх ган үйлдвэрийн зүүн талд байрлалтай, нэгж талбарын 18435437892, гэрчилгээний 000297247 дугаарт бүртгэлтэй, үйлдвэрлэлийн зориулалттай, 11001 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 2 дугаар багт байрлах, улсын бүртгэлийн Ү-0116003301 дугаарт, гэрчилгээний 000021654 дугаарт тус тус бүртгэлтэй, үйлдвэрлэлийн зориулалттай, 660 м.кв талбай бүхий баяжуулах үйлдвэрийн барилга, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Дэлийн ар гэх хаягт байрлах нэгж талбарын 020900605, гэрчилгээний 000298496 дугаарт бүртгэлтэй, үйлдвэрлэлийн зориулалттай, 3 га талбай бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 14 дүгээр баг, Говил, Булагт гудамж хаягт байрлалтай, үйлдвэрлэлийн зориулалттай, 35 м.кв талбай бүхий, 95 хувийн гүйцэтгэлтэй домен зуухны барилга, мөн хаягт байрлалтай, үйлдвэрлэлийн зориулалттай, 2298 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр /17040/ Чингэсийн өргөн чөлөө гудамж, 50 дугаар байрны 15,16 давхарт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2206023135, гэрчилгээний 000228473 оффисын зориулалттай 1050.39 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуурын гудамж, Г525, зоорийн давхар, 1 тоот хаягт хаягт байрлах, 18 м.кв талбай бүхий авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуурын гудамж, Г525, зоорийн давхар, 2 тоот хаягт хаягт байрлах, 18 м.кв талбай бүхий авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуурын гудамж, Г525, зоорийн давхар, 3 тоот хаягт хаягт байрлах, 18 м.кв талбай бүхий авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуурын гудамж, Г525, зоорийн давхар, 4 тоот хаягт хаягт байрлах, 18 м.кв талбай бүхий авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуурын гудамж, Г525, зоорийн давхар, 5 тоот хаягт хаягт байрлах, 18 м.кв талбай бүхий авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуурын гудамж, Г525, зоорийн давхар, 6 тоот хаягт хаягт байрлах, 18 м.кв талбай бүхий автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуурын гудамж, Г525, зоорийн давхар, 7 тоот хаягт хаягт байрлах, 18 м.кв талбай бүхий авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуурын гудамж, Г525, зоорийн давхар, 8 тоот хаягт хаягт байрлах, 18 м.кв талбай бүхий авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуурын гудамж, Г525, зоорийн давхар, 9 тоот хаягт хаягт байрлах, 18 м.кв талбай бүхий авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуурын гудамж, Г525, зоорийн давхар, 10 тоот хаягт хаягт байрлах, 18 м.кв талбай бүхий автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуурын гудамж, Г525, зоорийн давхар, 11 тоот хаягт хаягт байрлах, 18 м.кв талбай бүхий авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуурын гудамж, Г525, зоорийн давхар, 12 тоот хаягт хаягт байрлах, 18 м.кв талбай бүхий автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуурын гудамж, Г525, зоорийн давхар, 13 тоот хаягт хаягт байрлах, 18 м.кв талбай бүхий автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуурын гудамж, Г525, зоорийн давхар, 14 тоот хаягт хаягт байрлах, 18 м.кв талбай бүхий автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуурын гудамж, Г525, зоорийн давхар, 15 тоот хаягт хаягт байрлах, 18 м.кв талбай бүхий авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуурын гудамж, Г525, зоорийн давхар, 16 тоот хаягт хаягт байрлах, 18 м.кв талбай бүхий авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуурын гудамж, Г525, зоорийн давхар, 17 тоот хаягт хаягт байрлах, 18 м.кв талбай бүхий авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуурын гудамж, Г525, зоорийн давхар, 18 тоот хаягт хаягт байрлах, 18 м.кв талбай бүхий авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуурын гудамж, Г525, зоорийн давхар, 19 тоот хаягт хаягт байрлах, 18 м.кв талбай бүхий авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуурын гудамж, Г525, зоорийн давхар, 20 тоот хаягт хаягт байрлах, 18 м.кв талбай бүхий авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуурын гудамж, Г525, зоорийн давхар, 21 тоот хаягт хаягт байрлах, 18 м.кв талбай бүхий авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуурын гудамж, Г525, зоорийн давхар, 22 тоот хаягт хаягт байрлах, 18 м.кв талбай бүхий авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуурын гудамж, Г525, зоорийн давхар, 23 тоот хаягт хаягт байрлах, 18 м.кв талбай бүхий авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуурын гудамж, Г525, зоорийн давхар, 24 тоот хаягт хаягт байрлах, 18 м.кв талбай бүхий авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуурын гудамж, Г525, зоорийн давхар, 25 тоот хаягт хаягт байрлах, 18 м.кв талбай бүхий автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуурын гудамж, Г525, зоорийн давхар, 26 тоот хаягт хаягт байрлах, 18 м.кв талбай бүхий авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуурын гудамж, Г525, зоорийн давхар, 27 тоот хаягт хаягт байрлах, 18 м.кв талбай бүхий авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуурын гудамж, Г525, зоорийн давхар, 28 тоот хаягт хаягт байрлах, 18 м.кв талбай бүхий авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуурын гудамж, Г525, зоорийн давхар, 29 тоот хаягт хаягт байрлах, 18 м.кв талбай бүхий авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуурын гудамж, Г525, зоорийн давхар, 30 тоот хаягт хаягт байрлах, 18 м.кв талбай бүхий авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Барилгын арматурын үйлдвэрийн тоног төхөөрөмж /бодитоор бий болсон/, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон нуур гудамж, 7 дугаар хороолол, Хангай хотхон, 518 дугаар барилга хаягт байршилтай, 782.2 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, орон сууцны барилга /ирээдүйд бий болох үл хөдлөх эд хөрөнгө/ зэргийг хуульд нийцүүлэн албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.16, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул дурдаад, хариуцагч “Б ” ХХК, “М ” ХХК, “Н ” ХХК нараас 664,881,727 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2023/01140 дүгээр  магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2023/00454 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Б ” ХХК-аас 135,811,470,481 төгрөгийг гаргуулж “М ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,666,496,135 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтыг “Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Б ” ХХК шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл:

хариуцагч “Б ” ХХК-ийн өмчлөл, эзэмшлийн 2007 онд үйлдвэрлэгдсэн Foton 3251 BT маркийн 65-14 УБТ улсын дугаартай самосвал, 2007 онд үйлдвэрлэгдсэн Foton 3251 BT маркийн 65-15 УБТ улсын дугаартай самосвал, “Төрийн банк” ХХК дахь төгрөгийн 000 тоот, ам долларын 000 тоот харилцах данснуудын орлого, түүнийг захиран зарцуулах эрх, хүчилтөрөгчийн зуух /Converter Mill/BOF/, хайлах зуух /6000KVA/10T Melting Kiln/, дахин халаагч зуух /2200KVA/12T Reheating refining fumace/, хоёр хэлхээт машин /R6M2 strand machine/, хүчилтөрөгчийн станц /AE1000-90 type VPSA oxygen generator/, туслах тоног төхөөрөмж /support equipment/, тоосны байгууламж, түүний бүрдэл хэсэг /ирээдүйд бий болох хөрөнгө/, краны багана, түүний бүрдэл хэсэг /ирээдүйд бий болох хөрөнгө/, компрессорын станц SA120W, шахсан агаар хадгалах нөөц сав /танк/, түүний бүрдэл хэсэг /ирээдүйд бий болох хөрөнгө/, автопүү 100 тонн, түүний бүрдэл хэсэг /ирээдүйд бий болох хөрөнгө/, лабораторийн төхөөрөмж, түүний бүрдэл хэсэг /ирээдүйд бий болох хөрөнгө/, цувих тоног төхөөрөмж, түүний бүрдэл хэсэг /ирээдүйд бий болох хөрөнгө/, гүүрэн кран /ирээдүйд бий болох хөрөнгө/, BOF барилгын ажил /ирээдүйд бий болох хөрөнгө/, угсралт суурилуулалтын ажил /ирээдүйд бий болох хөрөнгө/, дэд бүтцийн ажил /ирээдүйд бий болох хөрөнгө/, бусад оффис аж ахуй /ирээдүйд бий болох хөрөнгө/, Хан-Уул дүүргийн 1-р хороо, Үйлдвэр /17040/, Чингисийн өргөн чөлөө гудамж, 50-р байрны 15, 16-р давхарт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2206023135, гэрчилгээний 000228473 дугаартай, оффисын зориулалттай, 1050.39 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүргийн 11-р хороо, 7-р хороолол, Ногоон нуурын гудамж, Г525, зоорийн давхар, 1-30 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2203032326, Ү-2203032327, Ү-2203032328, Ү-2203032329, Ү-2203032330, Ү-2203032331, Ү-2203032332, Ү-2203032333, Ү-2203032334, Ү-2203032335, Ү-2203032336, Ү-2203032337, Ү-2203032338, Ү-2203032339, Ү-2203032340, Ү-2203032341, Ү-2203032342, Ү-2203032343, Ү-2203032344, Ү-2203032345, Ү-2203032346, Ү-2203032347, Ү-2203032348, Ү-2203032349, Ү-2203032350, Ү-2203032351, Ү-2203032352, Ү-2203032353, Ү-2203032354, Ү-2203032355, гэрчилгээний 000459770, 000459771, 000459772, 000459773, 000459774, 000459775, 000459776, 000459777, 000459778, 000459779, 000459780, 000459781, 000459782, 000459783, 000459784, 000459785, 000459786, 000459787, 000459788, 000459789, 000459790, 000459791, 000459792, 000459793, 000459794, 000459795, 000459796, 000459797, 000459798, 000459799 дугаартай, тус бүр 18 м.кв талбай бүхий, нийт 540 м.кв талбайтай 30 ширхэг автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүргийн 11-р хороо, Ногоон нуур гудамж /7-р хороолол, Хангай хотхон/, 518-р барилга хаягт байршилтай, 782.2 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө /ирээдүйд бий болох хөрөнгө/, бараа материал, дансны авлага, борлуулалтын орлого, харилцах данс, дансны орлогыг,

хариуцагч “Н ” ХХК-ийн өмчлөл, эзэмшлийн Архангай аймаг,  Төвшрүүлэх сумын Дэл багт байршилтай, улсын бүртгэлийн Ү-0116000136, гэрчилгээний 000108431 дугаартай, 2400 м.кв талбайтай агуулах, 630 м.кв талбайтай хатаах цехийн зориулалттай барилга, Архангай аймаг, Төвшрүүлэх сумын нутагт байршилтай хүдэр олборлох зориулалттай нэгж талбарын 020900240, гэрчилгээний 0202956 дугаартай, 408 га газар эзэмших эрх, Архангай аймаг, Төвшрүүлэх сум, Тамирын гол хаягт байршилтай, 408 гектар талбай бүхий, 9772А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, Архангай аймаг, Төвшрүүлэх сум, Мөнгөн цээж гэх газарт байршилтай, 38 гектар талбай бүхий 11595А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, Архангай аймаг, Өлзийт сум, Өлзийт-1 хаягт байршилтай, 89 гектар талбай бүхий 11619А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, Архангай аймаг, Төвшрүүлэх сум, Төмөр толгой хаягт байршилтай, 566 гектар талбай бүхий 10551А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, Архангай аймаг, Төвшрүүлэх сум, Өгийнуур, Тамирын гол-2 хаягт байршилтай, 6736 гектар талбай бүхий 11472Х дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, Архангай аймаг, Төвшрүүлэх сум, Цэнхэр, Тамирын гол-1 хаягт байршилтай, 9513 гектар талбай бүхий 9774Х дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, Архангай аймаг, Төвшрүүлэх сумын 2-р багт байршилтай, улсын бүртгэлийн Ү-0116003301, гэрчилгээний 000021654 дугаартай, үйлдвэрлэлийн зориулалттай, 660 м.кв талбайтай, баяжуулах үйлдвэрийн барилга, Архангай аймаг, Төвшрүүлэх сумын Дэлийн ар хаягт байршилтай, нэгж талбарын 020900605, гэрчилгээний 000298496 дугаартай, үйлдвэрлэлийн зориулалттай, 3 га талбайтай газар эзэмших эрхийн гэрчилгээг,

хариуцагч “М ” ХХК-ийн өмчлөл, эзэмшлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын 14-р баг, Говилд байршилтай, улсын бүртгэлийн Ү-2101019867, гэрчилгээний 000445504 дугаартай, 7104 м.кв талбайтай, 85 хувийн гүйцэтгэлтэй, үйлдвэрлэлийн зориулалттай, ган хайлах үйлдвэрийн барилга, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил баг, Хөх ган үйлдвэрийн зүүн талд байршилтай, нэгж талбарын 18435437892, гэрчилгээний 000297247 дугаартай, үйлдвэрлэлийн зориулалттай, 11001 м.кв талбайтай газар эзэмших эрхийн гэрчилгээ, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 14-р баг, Говил, Булагт гудамж хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2101018724, гэрчилгээний 000359251 дугаартай, 35 м.кв талбайтай, 95 хувийн гүйцэтгэлтэй, үйлдвэрлэлийн зориулалттай, домен зуухны барилга, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил баг, Булагт хаягт байршилтай, нэгж талбарын 18435436926, гэрчилгээний 000297247 дугаартай, 2298 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай газар эзэмших эрхийн гэрчилгээ, бараа материал, дансны авлага, борлуулалтын орлого, харилцах данс, дансны орлогыг тус тус албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.” гэж,

3 дахь заалтын ““М ” ХХК, “Н ” ХХК нараас” гэснийг хасаж, “664,881,727” гэснийг “679,215,303” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.02.03-ны өдрийн 183/ШШ2023/00454 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.06.09-ний өдрийн 210/МА2023/01140 дугаартай магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч “М ” ХХК-ийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасны дагуу дараах гомдлыг хяналтын журмаар гаргаж байна.

Нэг. Нэхэмжлэгчийн өмнө гаргасан шаардлага, нэмэгдүүлсэн шаардлагыг ялган зааглаж валютын ханшийг тооцсон нь үндэслэлгүй байна. Магадлалын 10 дугаар нүүр үндэслэх хэсгийн 5.1-т “хариуцагчийн гүйцэтгэх үүргийг нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэсэн 2022.11.25-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцно. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй” гэж зөв дүгнэсэн хэдий ч Магадлалын мөн нүүрний 5.3-т “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар тооцно” гэжээ. Хуулийн дээрх зохицуулалт нь нэхэмжлэл гаргах үеийн ханшийг тодорхойлсон байна. Иймд нэхэмжлэгчийн анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага 42,03,685,01 ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн ханш буюу 2022.08.08-ны өдрийн ханш 1 ам.долларыг 3,178.33 төгрөгөөр, нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага болох 843,524.49 ам.долларыг нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх үеийн буюу 2022.11.25-ны өдрийн ханш 1 ам.долларыг 3,416.14 төгрөгөөр тус тус тооцох үндэслэлтэй” гэж буруу дүгнэсэн. Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөр өөр хугацаанд нэмэгдүүлсэн хэдий ч бүхэлдээ нэг шаардлага байх тул эхэнд гаргасан нэхэмжлэлийн дүнг нэг ханшаар тооцож, нэмэгдүүлсэн шаардлагыг өөр ханшаар тооцох үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж заасан. Тус заалтад дурдсан мөнгөний ханш өссөн, буурсан гэдэг нь мөнгө буюу дотоод, гадаад бүх төрлийн валютын өөрийнх нь үнэ цэнэ өөрчлөгдөх тухай ойлголт болохоос валют хоорондын харьцааг тодорхойлохгүй. 1 ам.долларын төгрөгтэй харьцах харьцаанд өөрчлөлт орсон нь тус гадаад валютуудын үнэ цэнд өөрчлөлт орсон гэсэн үг биш, харин төгрөгийн үнэ цэнэ буурсан явдал юм. Талууд гэрээг төгрөгөөр тодорхойлоогүй тул төгрөгийн үнэ цэнэ буурсан байдал гэрээний үүрэгт нөлөөлөхгүй. Иймд хариуцагч нь Хөгжлийн банкнаас ямар валютаар, хэдий хэмжээний үнэ цэнтэй зээл авсан яг тэр валютаар, тухайн үеийн ханшаар зээлийг эргүүлэн төлөх үүрэгтэй. Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21.2-т “Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй ... бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасны дагуу зээлдэгчийн зээлийн гэрээний төлбөр төлөх үүрэг өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа буюу нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар үүрэг зогсохгүй бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй байгаа бөгөөд үүрэг нь хэвээр хадгалагдаж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргасан хугацааг хариуцагч үүргээ гүйцэтгэх үе гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд төлбөр төлөх үеийн үнээр гадаад валютыг төгрөгт хөрвүүлэн тооцох ёстой байсан. Тус маргаантай ижил төстэй маргааныг Монгол Улсын Дээд шүүх нэхэмжлэлийн сүүлийн огноогоор ханшийг тооцож нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь заалт нь процессын хуулийн заалт бөгөөд үйлдэл, эс үйлдэхүйн хууль зүйн шинж, үр дагаврыг тодорхойлох материаллаг эрх зүйн хэм хэмжээ биш хууль зүйн асуудлыг шийдвэрлэх журмыг бий болгодог процессын эрх зүйн хэм хэмжээ бөгөөд шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т заасныг үндэслэж үндсэн нэхэмжлэлийн үнийг тодорхойлохдоо Монголбанкны 2022.08.08-ны өдрийн хаалтын ханш болох 1 ам.доллар=3,178.33 төгрөгөөр тооцсон, мөн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022.11.28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн өөрчлөхдөө Монголбанкны 2022.11.24-ний өдрийн хаалтын ханш 1 ам.доллар=3,416.14 төгрөгөөр тооцсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь заалтад заасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа дахин нэмэгдүүлэх эрхийг шүүх хязгаарлах үндэслэлгүй бөгөөд нэг нэхэмжлэлийн шаардлагыг шүүх өөрийн санаачилгаар өөр өөр огноогоор тус тус ялган зааглаж ханшийг хөрвүүлсэн нь буруу байна. Дээрх үндэслэлүүдээр шүүх хуулийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх заалтад зааснаар зөрүүтэй хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг өөрийн санаачилгаар дур мэдэн зааглан тогтоож ханшийг тооцоолсон нь “М ” ХХК, цаашлаад төр, нийтийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн хууль бус шийдвэр юм. Хөгжлийн банк нь валютаар олгож буй зээлийн эх үүсвэрийг гадаад зээл бондоос бүрдүүлж валютаар эргэн төлөлт хийдэг тул төгрөгийн ханшийн эрсдэлийг дангаар хүлээж байна. “М ” ХХК нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн, өөрчлөх эрхтэй байна. Үүргийн эрх зүйн нийтлэг үндэслэлээр ямар үүрэг хүлээхээр талууд гэрээгээр тохиролцсон байна тэр үүргийг л гүйцэтгэх ёстой байдаг нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д туссан байна. Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй тул ам.долларын ханшийн өөрчлөлт нь зээлдэгчийн хүлээх хариуцлага юм. Иймд шүүх нь нэхэмжлэгчийн шаардлагыг Монголбанкны 2022.11.24-ний өдрийн хаалтын ханш 1 ам.доллар=3,416.14 төгрөгөөр тооцох нь хуульд нийцэхээр байна.

Хоёр. Зээлийн хүүг жилийн 360 хоногоор тооцсон талуудын тохиролцоог үндэслэлгүй гэж үзсэн нь гэрээний талуудын чөлөөт байдлын зарчим болон талуудын итгэл хамгаалах зарчмыг алдагдуулж байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Зээлийн хүүгийн хэмжээг бодох аргачлалыг Монголбанк батална” гэж заасан. Хэдий тийм боловч Төв банк (Монгол банк)-ны тухай хуульд 2011.02.10-ны өдөр 21 дүгээр зүйл. “М ны үйл ажиллагааг энэ хуулиар зохицуулахгүй,” гэж нэмэлт орсон. Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд орсон тус нэмэлтийн дагуу М ны тухай хууль (2011)-ийн 18 дугаар зүйлийн 18.1-т “Төлөөлөн удирдах зөвлөл нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж, 18.1.12-т “Хөгжлийн банкны зээлийн ... хүү, шимтгэлийн хувь хэмжээг холбогдох журмын дагуу тогтоох” гэж банкны хүү, шимтгэлийн журмыг батлах, хүү шимтгэлийн хувь хэмжээг тогтоох эрхийг Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхэд хамааруулсан. Үүний дагуу Зээлийн гэрээ байгуулагдах хугацаанд банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2012.01.10-ны өдрийн 04 дугаар тогтоолоор батлагдсан “Хүү шимтгэлийн ерөнхий нөхцөлийн журам" хүчин төгөлдөр үйлчилж байсан тул тухайн журмыг үндэслэн “М ” ХХК-ийн тухай хуулийн дагуу жилийн хүүг 360 хоногоор тооцсон. Үүний зэрэгцээ хариуцагчаас зээлийн гэрээ, түүнд оруулах нэмэлт өөрчлөлтүүдийг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан ба Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1-д зааснаар гэрээ байгуулах санал гаргаж, Иргэний хуулийн 40.1-д зааснаар хүлээн зөвшөөрч сайн дурын үндсэн дээр гэрээ байгуулагдсан. Гэрээний талууд харилцан тохиролцон гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмын дагуу гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, түүнд хүсэл зоригийн хувьд нэгдсэн тул талуудын гэрээний тохиролцоог үл харгалзан үндэслэлгүйгээр жилийн хүүг 365 хоногоор тооцсон нь хууль зүйн хувьд үндэслэлгүй болжээ.

Гэрээнд заасан тус зээлийн хүү тооцох мөчлөгийн хугацааг 360 хоногоор тогтоон гэрээлсэн заалт нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцнэ. Түүнчлэн олон улсад төлж буй бондын зээлийн хүүгийн төлбөрийн хугацааны мөчлөгийг тус байдлаар тогтоон гэрээлэх тохиолдол байдаг. Монгол Улсын Иргэний хуулийн шинжлэх ухааны тайлбар буюу албан бус тайлбарын 72.6-г тайлбарласан хэсэгт Иргэний хуульд хуанлийн жилээс гадна гэрээний нөхцөлөөр тодорхойлох жилийн ойлголт байдаг талаар тайлбарласан байдаг. Тус тогтоосон хугацаа нь гэрээнд заасан мөнгөн төлбөрийн үүрэг буюу хүү төлөх хугацааг тогтоосон заалт тул Иргэний хуулийн 72.6, 73 дугаар зүйл заалт хамааралгүй юм. Уг заалтууд Иргэний хуульд заасан хуанлийн ерөнхий хугацааг хуульчлан нэг мөр ойлгож хэрэгжүүлэхэд чиглэгдсэн заалт бөгөөд үүрэг гүйцэтгэхэд хамаарах хугацааны мөчлөг тогтоосон гэрээний заалтад хэрэглэгдэхгүй заалт юм. Дээрх үндэслэлүүдээр, зээлдэгчтэй байгуулсан 3-АҮ-ХО 2014-11 дугаартай Зээлийн гэрээ, 3-АҮ-ХО 2014-11-1, 3-АҮ-ХО 2014-11-2, 3-АҮ-ХО 2014-11/3, 3-АҮ-ХО 2014-11/4 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, ЗГ-АҮ-З 2018-68 дугаартай Зээлийн гэрээ, ЗГ-АҮ-З 2018-68/1 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнүүдийн дагуу нэхэмжлэлийн шаардлагыг 2022.11.25-ны өдрийн байдлаар тооцон, зээлийн үндсэн төлбөрт 27,199,550.20 ам.доллар, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 14,717,308.18 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 961,351.12 ам.доллар, нийт 42,878,209.50 ам.доллар буюу 2022.11.24-ний өдрийн Монголбанкны хаалтын ханш /1 ам.доллар=3,416.14 төгрөг/-аар төгрөгт хөрвүүлж нийт 146,477,966,616.40 төгрөгийг нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэр, магадлалд нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5.Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023.09.22-ны өдрийн хуралдааны 001/ШХТ2023/00984 тогтоолоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэнгийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.    

ХЯНАВАЛ:

6.Нэхэмжлэгч “М ” ХХК нь хариуцагч “Б ” ХХК, “М ” ХХК болон “Н ” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 133,600,100,407.83 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 146,477,966,616.40 төгрөг болгон нэмэгдүүлсэн, тэрээр “ ... зээлдэгчтэй байгуулсан гэрээнүүдийн дагуу зээлийн үндсэн төлбөрт 27,199,550.20 ам доллар, үндсэн хүүгийн төлбөрт 14,717,308.18 ам доллар, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 961,351.12 ам доллар, нийт 42,878,209.50 ам доллар буюу 146,477,966,616.40 төгрөгийг “Б ” ХХК-аас гаргуулах, барьцаа хөрөнгүүд болох үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулж, барьцаа хөрөнгө нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахгүй тохиолдолд зээлдэгчийн бусад хөрөнгөөр гэрээний үүргийг хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн зарим хэсэг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, “...зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байх үед нэхэмжлэгч тал гэрээгээ цуцалсан. Гэрээ цуцалснаар гэрээний үүрэг шаардах эрх үүсэхгүй тул нэмэгдүүлсэн шаардлага үндэслэлгүй. 2014.02.12-ны өдөр байгуулагдсан гэрээний 2.4 дэх хэсэгт зээлийн хүүг тооцохдоо жилийн 360 хоног байхаар тогтоосон. Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт нэг жилийн хугацааг хуанлийн 365 хоногоор тоолох зохицуулалттай. Үндсэн хүү 630,528,130.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,307,348.62 төгрөг, нийт хүүнээс 658,835,540 төгрөгийг хасаж тооцох ёстой. Иймд үндсэн нэхэмжлэлээс 658,835,540 төгрөгт холбогдох хэсгийг болон нэмэгдүүлсэн шаардлага нь үндэслэлгүй” гэсэн тайлбар гаргасан байна.

7.Зээлдэгч “Б ” ХХК, Б , М , Ц , Б  нар нь “М ” ХХК-аас 2014.02.12-ны өдрийн З-АҮ-ХО 2014-11 дугаартай зээлийн гэрээгээр 22,700,000 ам долларыг жилийн 8 хувийн хүүтэй 45 сарын хугацаатай авсан, 2014.04.11-ний өдрийн З-АҮ-ХО 2014-11-1, 2015.06.22-ны өдрийн З-АҮ-ХО 2014-11-2, 2016.12.21-ний өдрийн З-АҮ-ХО 2014-11/3, 2018.05.24-ний өдрийн З-АҮ-ХО 2014-11/4 дугаартай гэрээнүүдээр зээлийн хугацааг 2022.10.15-ны өдөр хүртэл сунгаж, зээлийн хүүг жилийн 8.59 хувь болгон өөрчилсөн.

Зээлдэгч “Б ” ХХК нь “М ” ХХК-аас 2018.05.24-ний өдрийн ЗГ-АҮ-З 2018-68 дугаартай зээлийн гэрээгээр 4,500,000 ам долларыг жилийн 9.26 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай авсан, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан барьцааны гэрээг тус тус байгуулжээ. 

8.Зохигчдын хооронд банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, зээлийн гэрээ нь хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл гэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452, 43 дугаар зүйлийн 43.2.1-д нийцсэн байх бөгөөд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

9.Зээлийн болон барьцааны гэрээнүүд байгуулагдсан, улмаар зээлийн хугацаа сунгасан болон зээлийн хүүгийн хэмжээг өөрчилсөн талаар зохигчид маргаагүй,  харин 2014.02.12-ны өдрийн З-АҮ-ХО 2014-11 дугаартай зээлийн гэрээний 2.4-т зээлийн хүүг тооцохдоо жилийн 360 хоног байхаар тооцсон нь Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсгийг зөрчсөн, ... 5 хоногийн зөрүү их биш атлаа зөрүү нь 0,0003 хувь болж байна. Иймээс хүү 630,528,130.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,307,348.62 төгрөг, нийт 658,835,540 төгрөгийг шаардсан нь үндэслэлгүй, түүнчлэн зээлийн гэрээг цуцалснаар үүргийн харилцаа дуусгавар болох учраас үүргийн харилцаанаас үүсэх шаардах эрх нэгэн адил дуусгавар болсон гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.

10.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна. 

10.1. З-АҮ-ХО 2014-11 дугаартай 2014.02.12-ны өдрийн  зээлийн гэрээний тухайд: “... гэрээний хугацаа 2022.10.15-ны өдөр дуусахаар байх боловч хариуцагч “Б ” ХХК зээл төлөх үүргийг удаа дараа зөрчиж байсан нь нотлогдож байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрхтэй бөгөөд 2022.08.08-ны өдөр нэхэмжлэл гаргаснаар уг эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэх бөгөөд гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж байгаа тохиолдолд зээлдүүлэгч хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхгүй тул 2022.08.18-ны өдрөөс 2022.11.25-ны өдөр хүртэл хугацааны хүүг шаардах эрхгүй” гэж дүгнэн тухайн хугацаанд ногдох зээлийн хүүг хэрэгсэхгүй болгосон. 

Харин зээлийн хүүг 365 хоногоор тооцох тухай хариуцагчийн татгалзлыг үндэслэлтэй гэж үзээд “...зээлийн гэрээний 2.4-т зээлийг олгосон өдрөөс эхэлж зээлийг хүүг тооцох бөгөөд зээлийн хүүг сар тутамд, нэмэгдүүлсэн хугацаа хэтрүүлсэн хоног тутамд бодит хоногоор, жилийн 360 хоног байхаар тооцохоор тохиролцсон. Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.2-т  зааснаар  зээлийн мөнгөн хөрөнгийг хэсэгчлэн шилжүүлсэн үйл баримтыг ...зээлийг олгосон өдрөөс эхэлж зээлийг хүүг тооцох гэрээний 2.4 дэх заалт болон Иргэний хуульд нийцүүлэн 365 хоногоор тооцож, хариуцагч “Б ” ХХК 2014.02.12-ны өдрийн гэрээний үүрэгт үндсэн зээл 22,699,550.20 ам.доллар, зээлийн хүүд 14,030,051.9 ам.доллар төлөх үүрэгтэйгээс 2,207,241.51 ам.долларыг төлсөн, төлөгдөөгүй үлдэгдэл 11,822,810 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 877,933 ам.доллар, нийт 35,400,293.2 ам.доллар төлөх үүрэгтэй” гэж дүгнэсэн байна.  

10.2.ЗГ-АҮ-З 2018/68 дугаартай 2018.05.24-ний өдрийн зээлийн гэрээний тухайд:  Талуудын хооронд хийгдсэн гэрээгээр зээл олгосон өдрөөс хойш 3 жилийн хугацаатай, нэг жилийн 9,26 хувийн хүүтэй, зээл олгосноос 15 дахь сараас үндсэн зээлийн төлөлтийг хуваарийн дагуу, хүүг 9 дэх сараас улирал тутам, нэмэгдүүлсэн хүүг зээлийн хүүгийн 20 хувиар тооцох нөхцөлийг тус тус тохиролцсон, зээлдэгчид 2018.06.12-ны өдөр 4,500,000 ам.долларыг шилжүүлсэн ба зээлдэгч ямар нэг төлбөр төлөөгүй үйл баримт тогтоогдсон, уг гэрээний хугацаа 2021.06.12-ны өдөр дууссан ч зээлдэгч үүргээ биелүүлээгүй тул зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар тооцож, үндсэн зээл 4,500,000 ам.доллар, үндсэн хүү 479,490 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 194,193 ам.доллар, нийт 6,423,783 ам.долларыг хариуцагч нар төлөх үүрэгтэй гэж үзжээ.

10.3 Барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын тухайд:  “...барьцааны гэрээнүүд нь хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байх тул нэхэмжлэгч “М ” ХХК нь 2014.02.12-ны өдрийн З-АҮ-ХО 2014-11 дугаар зээлийн гэрээ болон 2018.05.24-ний өдрийн ЗГ-АҮ-З 2018/68 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэлд заасан барьцаа хөрөнгийг худалдсан үнийн дүнгээс хангуулахаар шаардах эрхтэй гэж дүгнэн, энэ шаардлагыг хангасан байна.

11.Анхан шатны шүүх хариуцагч “Б ” ХХК-аас 2014.02.12-ны өдрийн З-АҮ-ХО 2014-11 дугаар зээлийн гэрээний үүрэгт нийт 35,400,293.2 ам.долларыг 2022.08.08-ны өдрийн ам.долларын төгрөгтэй тэнцэх ханшаар тооцож 112,513,813,886 төгрөг, “Б ” ХХК, “М ” ХХК, “Н ” ХХК нараас 2018.05.24-ний өдрийн ЗГ-АҮ-З 2018/68 дугаар зээлийн гэрээний үүрэгт нийт 6,423,783 ам.долларыг 2022.08.18-ны өдрийн ам.долларын төгрөгтэй тэнцэх ханшаар тооцож 20,416,902,222 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13,547,250,508 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг хуульд нийцүүлэн худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

12.Давж заалдах шатны шүүх “... анхан шатны шүүх хэтэрсэн хугацааны хүүг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу бөгөөд хариуцагчийн гүйцэтгэх үүргийг нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэсэн 2022.11.25-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцно” гэж, харин “... З-АҮ-ХО 2014-11 дугаартай зээлийн гэрээний хүүг тооцохдоо жилийн 365 хоногоор тооцсон нь зөв, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт зааснаар ихэсгэсэн шаардлагын хэмжээг ихэсгэх үеийн ханшаар тооцно” гэж тус тус дүгнээд, З-АҮ-ХО 2014-11 дугаартай гэрээний үүрэгт 114,889,123,154 төгрөгийг, ЗГ-АҮ-З 2018-68 дугаартай гэрээний үүрэгт 20,922,347,327 төгрөгийг, нийт 135,811,470,481 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар, түүнчлэн шийдвэрийг биелүүлэхэд хүндрэл учруулахгүй байх үүднээс барьцаа хөрөнгийг өмчлөгч, эзэмшигч тус бүрээр нь заахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

13.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “...Нэхэмжлэгчийн өмнө гаргасан шаардлага, нэмэгдүүлсэн шаардлагыг ялган зааглаж валютын ханшийг тооцсон нь үндэслэлгүй, ...шүүх нь нэхэмжлэгчийн шаардлагыг Монголбанкны 2022.11.24-ний өдрийн хаалтын ханш 1 ам.доллар=3,416.14 төгрөгөөр тооцох нь хуульд нийцэхээр байна. ...зээлийн хүүг жилийн 360 хоногоор тооцсон талуудын тохиролцоог үндэслэлгүй гэж үзсэн нь гэрээний талуудын чөлөөт байдлын зарчим болон талуудын итгэл хамгаалах зарчмыг алдагдуулж байна” гэсэн агуулга бүхий гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

Давж заалдах шатны шүүх валютын ханшийг тооцохдоо нэхэмжлэл гаргасан болон нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг нэмэгдүүлсэн өдрөөр тус тус тооцсоныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх боломжгүй, түүнчлэн зээлийн хүүг жилийн 360 хоногоор тооцсон талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн хугацаа тоолох журамд нийцээгүй, хуулиар тогтоосон журмыг талууд тохиролцон өөрчлөхийг гэрээний талуудын чөлөөт байдлын зарчим гэж үзэхгүй.

Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2023/01140 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БАЯРМАА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

 ШҮҮГЧИД                                               П.ЗОЛЗАЯА

                                                                             Д.МӨНХТУЯА

       Д.ЦОЛМОН