Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2023/01140

 

 

   

2023 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2023/01140

 

  

ХБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, иргэний хэргийн тухай

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2023/00454 дугаар шийдвэртэй, ХБ ХХК-ийн нэхэмжлэлтэй БГ ХХК, БМ ХХК, БМе ХХК нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 146,477,966,616.40 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, Р.Н, З.О, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, түүний өмгөөлөгч О.Б /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Зээлдэгчтэй байгуулсан 3-АҮ-ХО 2014-11 дугаартай зээлийн гэрээ, 3-АҮ-ХО 2014-11-1, 3-АҮ-ХО 2014-11-2, 3-АҮ-ХО 2014-11/3, 3-АҮ-ХО 2014-11/4 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, ЗГ-АҮ-З 2018-68 дугаартай зээлийн гэрээ, ЗГ-АҮ-З 2018-68/1 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнүүдийн дагуу 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар тооцон, зээлийн үндсэн төлбөрт 27,199,550.20 ам.доллар, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 14,717,308.18 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 961,351.12 ам.доллар, нийт 42,878,209.50 ам.доллар буюу 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Монголбанкны хаалтын ханш /1 ам.доллар=3,416.14 төгрөг/-аар төгрөгт хөрвүүлэхэд нийт 146,477,966,616.40 төгрөгийг зээлдэгч нараас гаргуулахаар шаардаж байна.

БГ ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан барьцааны гэрээний зүйл буюу барьцаа хөрөнгүүд болох үл хөдлөх эд хөрөнгө болон хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж, барьцаа хөрөнгө нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, барьцаа хөрөнгө нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахгүй тохиолдолд зээлдэгчийн бусад хөрөнгөөр гэрээний үүргийг хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

 2. Хариуцагч БГ ХХК-ийн тайлбарын агуулга: Монгол Улсын Их хурлын 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 256 дугаар тогтоолоор Монгол улс гангийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 50,000,000 ам.долларын санхүүжилт олгох шийдвэр гарснаар Засгийн газрын тогтоолоор санхүүжилтийг олгохоор шийдвэрлэсэн. Үүний дараа Хөгжлийн банк ХХК нь Засгийн газрын тогтоолыг үндэслэж, зээлийн гэрээ байгуулсан.

БГ ХХК-ийн хувьд төмрийн хүдрийг боловсруулж, төмрийн баяжмал болгоод шууд төмөр, ширэм, ган боловсруулах арматурын үйлдвэрийг байгуулсан ба сүүлийн гурван үйлдвэрийн төсөл дээр зээл авч ихэнхи нь ашиглалтад орж, гангийн цех 85 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Бид авсан зээлээр гангийн үйлдвэрийн ширэм үйлдвэрлэж байна. Уг зээл арилжааны зээл биш, зээл олгосон зорилго нь Монгол Улсыг гангийн үйлдвэртэй болгох зорилготой. Үүний дагуу 22,700,000 ам.долларын зээлийг 2014, 2016, 2018 онуудад хувааж төлөх нөхцлөөр авсан. Тухайн үед 55,000,000,000 төгрөгийн зээл авсан боловч өнөөдрийн байдлаар ханшийн зөрүү нь үндсэн зээл 34,000,000,000 төгрөг, зээлийн хүү 44,000,000,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,000,000,000 төгрөг болно. Анхны 55,000,000,000 төгрөг өнөөдөр 147,000,000,000 төгрөг болж нэмэгдэж байна. Энэ нь Монгол Улсыг үйлдвэртэй болгох стратегийн ач холбогдолтой төсөл тул Монгол Улсыг гантай болгох Улсын их хурлын тогтоол, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн дагуу олгосон санхүүжилтээс банк үйлдвэртэй болгох биш, олгосон зээлээ 100 тэрбумаар нэмэгдүүлсэн нь шудрага ёсны зарчим, үйлдвэртэй болгох зорилготой нийцэхгүй байна гэж үзэж байна.

2.1.Хөгжлийн банктай 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр үндсэн зээлийн гэрээ байгуулагдаж, 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Зээлийн гэрээгээр зээлийн эргэн төлөлтийн хуваарийг шинэчилж баталсан. Мөн 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр нэмэлт өөрчлөлтийн гэрээ байгуулж, нэмэгдүүлсэн хүүгийн тайлбарыг өөрчилсөн. 2014 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн нэмэлт гэрээгээр зээлийн гэрээний хугацааг 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр болгож өөрчилсөн. Уг зээлийн гэрээний хугацаа хүчин төгөлдөр байгаа. Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч тал гэрээгээ цуцалсан. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 79 дүгээр зүйлийнн 79.1, 79.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргаснаар үндсэн үүргийн шаардах эрх зогссон гэж үзэх бөгөөд нэхэмжлэгчээс тодруулахад нэмэгдүүлсэн шаардлагыг гэрээний үүрэг гэх үндэслэлээр шаардаж байна гэж тайлбарласан. Иймд гэрээ цуцалсан, шаардах эрх зогссон учраас нэмэгдүүлсэн шаардлага үндсэн үүргийн зөрчил биш юм. Шаардах эрх 2014 оны 08 дугаар сарын 09-ний өдөр дууссан байх тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага үндэслэлгүй.

2.2. 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан ЗАУХО/2014-11 тоот зээлийн гэрээний 2.4, Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.6, 73 дугаар зүйлийн 73.1, 73.2 дахь хэсэгт заасан зохицуулалтаас үзвэл талуудын харилцан тохиролцсон 1 жилийн хугацааг хуанлийн 365 хоногоор тооцох зохицуулалтай. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний агуулга хуулийн хүрээнд байх ёстой. Хууль зөрчсөн заалт хүчин төгөлдөр бус, хүчин төгөлдөр бус заалтаар шаардах эрх үүсдэггүй. Манай тооцооллоор 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр сүүлд нэмэлт өөрчлөлт оруулж 859 хоног болгосон. Ингээд 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөр тооцохоор 5 хоногийн зөрүү их биш боловч урт хугацаатай өндөр зээл учраас зөрүү 0,0003 хувь гарч байна. Иймд 360 хоногоор тооцох үед нэмэгдүүлсэн хүү 650,000,000 төгрөг, харин 365 хоногоор бодох үед нэмэгдүүлсэн хүү 641,000,000 төгрөг, үндсэн хүү 630,528,130.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,307,348.62 төгрөг хүүнээс 658,835,540 төгрөгийг хасаж тооцогдох ёстой.

Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь, үндсэн нэхэмжлэлийн 658,835,540 төгрөгийг эс зөвшөөрч байна гэжээ.

 3. Хариуцагч БМе ХХК, БМ ХХК-аас бичгээр тайлбар ирүүлээгүй бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БГ ХХК-ний гаргасан тайлбарыг дэмжиж байна гэжээ.

 4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч БГ ХХК /2063182/-иас 2014.02.12-ны өдрийн З-АҮ-ХО 2014-11 дугаар зээлийн гэрээний үүрэгт 112 513 813 886 /нэг зуун арван хоёр тэрбум таван зуун арван гурван сая найман зуун арван гурван мянга найман зуун наян зургаан/ төгрөг, 2018.05.24-ний өдрийн ЗГ-АҮ-З 2018/68 дугаар зээлийн гэрээний үүрэгт хариуцагч БГ ХХК /2063182/, БМе ХХК /57566448/ ХХК, БМ ХХК /2886219/ нараас 20 416 902 222 /хорин тэрбум дөрвөн зуун арван зургаан сая есөн зуун хоёр мянга хоёр зуун хорин хоёр/ төгрөг тус тус гаргуулан ХБ ХХК-банк /5461626/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13 547 250 508 /арван гурван тэрбум таван зуун дөчин долоон сая хоёр зуун тавин мянга таван зуун найман/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч БГ ХХК /2063182/, БМе ХХК /57566448/ ХХК, БМ ХХК /2886219/ нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Архангай аймгийн Т сумын Д багт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-011600**** дугаарт бүртгэлтэй, 2 400 мкв талбай бүхий агуулах, 630 мкв талбай бүхий барилга, Архангай аймгийн Т сумын нутагт байрлах хүдэр олборлох зориулалттай, нэгж талбарын 02090**** дугаарт бүртгэлтэй, 408 га газар, үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг түүний салгаж үл болох бүрдэл хэсэг, дагалдах зүйл, үл хөдлөх эд хөрөнгийг засан сайжруулах зорилгоор оруулсан болон оруулах нэмэлт өөрчлөлт бусад хөрөнгө оруулалт, барилгын арматурын үйлдвэрийн тоног төхөөрөмж /ирээдүйд бий болох/, бараа материал, барилгын арматурын үйлдвэрийн барилгууд /ирээдүйд бий болох/, дансны авлага, борлуулалтын орлого, харилцах данс, дансны орлого, Архангай аймгийн Т сум, Т хаягт байрлах, 408 гектар талбай бүхий, 97*** дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, Архангай аймгийн Т сум, М гэх газарт байрлах 38 гектар талбай бүхий 11*** дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, Архангай аймгийн Ө сум, Ө-1 хаягт байрлах 89 гектар талбай бүхий 116*** дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, Архангай аймгийн Т сум, Т хаягт байрлалтай, 566 гектар талбай бүхий 105***дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, Архангай аймгийн Т сум, Ө, Т2 хаягт байрлалтай, 6736 гектар талбай бүхий 97*** дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг холбогдох баримт бичгийн хамт, Foton 3251 BT маркийн **-** УБТ улсын дугаартай, 2007 онд үйлдвэрлэгдсэн С маркийн автомашин, БГ ХХК-ний Т ХХК дахь харилцах данс, Архангай аймгийн Т сум, Т хаягт байрлалтай, 566 гектар талбай бүхий 105*** дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, Хүчилтөрөгчийн зуух /Cknvertor Mill/BOF/ нэг багц, хайлах зуух /6000KVA/10T Melting Kiln/ нэг багц, дахин халаагч зуух /2200KVA/12T Reheating refining fumace/ нэг багц, хоёр хэлхээт машин /R6M2 strand machine/ нэг багц, хүчилтөрөгчийн станц /AE1000-90 type VPSA oxygen generator/ нэг багц, туслах тоног төхөөрөмж /support equipment/ нэг багц, барилгын арматурын үйлдвэрийн тоног төхөөрөмж /ирээдүйд бий болох хөрөнгө/, тоосны байгууламж, түүний бүрдэл хэсэг, краны багана, түүний бүрдэл хэсэг, автопүү 100 тонн, түүний бүрдэл хэсэг, лабораторын төхөөрөмж, түүний бүрдэл хэсэг, цувих тоног төхөөрөмж, түүний бүрдэл хэсэг, гүүрэн кран, барилгын арматурын үйлдвэрийн барилга байгууламж /ирээдүйд бий болох хөрөнгө/, BOF барилгын ажил, угсралт суурилуулалтын ажил, дэд бүтцийн ажил, бусад оффис аж ахуй, БМе ХХК-ний бараа материал, БМе ХХК-ний дансны авлага, борлуулалтын орлого, харилцах данс, дансны орлого, Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** дүгээр баг, Г байрлалтай, улсын бүртгэлийн Ү-210101**** дугаарт, гэрчилгээний 00044**** дугаарт тус тус бүртгэлтэй, үйлдвэрлэлийн зориулалттай, 7104 мкв талбай бүхий, 85 хувийн гүйцэтгэлтэй ган хайлах үйлдвэрийн барилга, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Г баг, Хүйлдвэрийн зүүн талд байрлалтай, нэгж талбарын 1843543****, гэрчилгээний 00029**** дугаарт бүртгэлтэй, үйлдвэрлэлийн зориулалттай, 11*** мкв талбай бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ, Архангай аймгийн Т сумын 2 дугаар багт байрлах, улсын бүртгэлийн Ү-011600**** дугаарт, гэрчилгээний 00002**** дугаарт тус тус бүртгэлтэй, үйлдвэрлэлийн зориулалттай, 660 мкв талбай бүхий, баяжуулах үйлдвэрийн барилга, Архангай аймгийн Т сумын Д гэх хаягт байрлах нэгж талбарын 02090****, гэрчилгээний 00029**** дугаарт бүртгэлтэй, үйлдвэрлэлийн зориулалттай, 3 га талбай бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ, Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** дүгээр баг, Г, Б гудамж хаягт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-210101**** дугаарт, гэрчилгээний 00035**** дугаарт тус тус бүртгэлтэй, үйлдвэрлэлийн зориулалттай, 35 мкв талбай бүхий, 95 хувийн гүйцэтгэлтэй домен зуухны барилга, мөн хаягт байрлалтай, нэгж талбарын 1843543**** дугаарт, гэрчилгээний 00029**** дугаарт бүртгэлтэй, үйлдвэрлэлийн зориулалттай, 2298 мкв талбай бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр /17040/ Чингэсийн өргөн чөлөө гудамж, ** дугаар байрны 15,16 давхарт байршилтай, улсын бүртгэлийн Ү-220602****, гэрчилгээний 00022**** оффисын зориулалттай 1050.39 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар хороолол, Н гудамж, Г525, зоорийн давхар, ** тоот хаягт хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-220303****, гэрчилгээний 00045**** дугаарт бүртгэлтэй, 18 мкв талбай бүхий автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, ** дугаар хороолол, Н гудамж, Г525, зоорийн давхар, ** тоот хаягт хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-220303****, гэрчилгээний 00045**** дугаарт бүртгэлтэй, 18 мкв талбай бүхий автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар хороолол, Н гудамж, Г525, зоорийн давхар, ** тоот хаягт хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-220303****, гэрчилгээний 00045**** дугаарт бүртгэлтэй, 18 мкв талбай бүхий автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар хороолол, Н, Г525, зоорийн давхар, ** тоот хаягт хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-220303****, гэрчилгээний 00045**** дугаарт бүртгэлтэй, 18 мкв талбай бүхий автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар хороолол, Н гудамж, Г525, зоорийн давхар, ** тоот хаягт хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-220303****, гэрчилгээний 00045*** дугаарт бүртгэлтэй, 18 мкв талбай бүхий автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар хороолол, Н гудамж, Г525, зоорийн давхар, ** тоот хаягт хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-220303****, гэрчилгээний 00045**** дугаарт бүртгэлтэй, 18 мкв талбай бүхий автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар хороолол, Н гудамж, Г525, зоорийн давхар, ** тоот хаягт хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-220303****, гэрчилгээний 00045**** дугаарт бүртгэлтэй, 18 мкв талбай бүхий автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар хороолол, Н гудамж, Г525, зоорийн давхар, ** тоот хаягт хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-220303****, гэрчилгээний 00045**** дугаарт бүртгэлтэй, 18 мкв талбай бүхий автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар хороолол, Н гудамж, Г525, зоорийн давхар, ** тоот хаягт хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-220303****, гэрчилгээний 00045**** дугаарт бүртгэлтэй, 18 мкв талбай бүхий автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар хороолол, Н гудамж, Г525, зоорийн давхар, ** тоот хаягт хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-220303****, гэрчилгээний 00045**** дугаарт бүртгэлтэй, 18 мкв талбай бүхий автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар хороолол, Н гудамж, Г525, зоорийн давхар,** тоот хаягт хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-220303****, гэрчилгээний 00045**** дугаарт бүртгэлтэй, 18 мкв талбай бүхий автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар хороолол, Н гудамж, Г525, зоорийн давхар, ** тоот хаягт хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-220303****, гэрчилгээний 00045**** дугаарт бүртгэлтэй, 18 мкв талбай бүхий автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар хороолол, Н гудамж, Г525, зоорийн давхар, ** тоот хаягт хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-220303****, гэрчилгээний 00045**** дугаарт бүртгэлтэй, 18 мкв талбай бүхий автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар хороолол, Н гудамж, Г525, зоорийн давхар, ** тоот хаягт хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-220303****, гэрчилгээний 00045**** дугаарт бүртгэлтэй, 18 мкв талбай бүхий автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар хороолол, Н гудамж, Г525, зоорийн давхар, ** тоот хаягт хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-220303****, гэрчилгээний 00045**** дугаарт бүртгэлтэй, 18 мкв талбай бүхий автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар хороолол, Н гудамж, Г525, зоорийн давхар, ** тоот хаягт хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-220303****, гэрчилгээний 00045**** дугаарт бүртгэлтэй, 18 мкв талбай бүхий автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар хороолол, Н гудамж, Г525, зоорийн давхар, ** тоот хаягт хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-220303****, гэрчилгээний 00045**** дугаарт бүртгэлтэй, 18 мкв талбай бүхий автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар хороолол, Н гудамж, Г525, зоорийн давхар, ** тоот хаягт хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-220303****, гэрчилгээний 00045**** дугаарт бүртгэлтэй, 18 мкв талбай бүхий автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар хороолол, Н гудамж, Г525, зоорийн давхар, ** тоот хаягт хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-220303****, гэрчилгээний 00045**** дугаарт бүртгэлтэй, 18 мкв талбай бүхий автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар хороолол, Н гудамж, Г525, зоорийн давхар, ** тоот хаягт хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-220303****, гэрчилгээний 00045**** дугаарт бүртгэлтэй, 18 мкв талбай бүхий автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар хороолол, Н гудамж, Г525, зоорийн давхар, ** тоот хаягт хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-220303****, гэрчилгээний 00045**** дугаарт бүртгэлтэй, 18 мкв талбай бүхий автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар хороолол, Н гудамж, Г525, зоорийн давхар, ** тоот хаягт хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-220303****, гэрчилгээний 00045**** дугаарт бүртгэлтэй, 18 мкв талбай бүхий автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар хороолол, Н гудамж, Г525, зоорийн давхар, ** тоот хаягт хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-220303*****, гэрчилгээний 000459**** дугаарт бүртгэлтэй, 18 мкв талбай бүхий автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар хороолол, Н гудамж, Г525, зоорийн давхар, ** тоот хаягт хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-220303****, гэрчилгээний 00045**** дугаарт бүртгэлтэй, 18 мкв талбай бүхий автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар хороолол, Н гудамж, Г525, зоорийн давхар, ** тоот хаягт хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-220303****, гэрчилгээний 00045**** дугаарт бүртгэлтэй, 18 мкв талбай бүхий автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар хороолол, Н гудамж, Г525, зоорийн давхар, ** тоот хаягт хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-220303****, гэрчилгээний 00045**** дугаарт бүртгэлтэй, 18 мкв талбай бүхий автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар хороолол, Н гудамж, Г525, зоорийн давхар, ** тоот хаягт хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-220303****, гэрчилгээний 00045**** дугаарт бүртгэлтэй, 18 мкв талбай бүхий автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар хороолол, Н гудамж, Г525, зоорийн давхар, ** тоот хаягт хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-220303****, гэрчилгээний 00045**** дугаарт бүртгэлтэй, 18 мкв талбай бүхий автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар хороолол, Н гудамж, Г525, зоорийн давхар, ** тоот хаягт хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-220303****, гэрчилгээний 00045**** дугаарт бүртгэлтэй, 18 мкв талбай бүхий автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар хороолол, Н гудамж, Г525, зоорийн давхар, ** тоот хаягт хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-220303*****, гэрчилгээний 00045**** дугаарт бүртгэлтэй, 18 мкв талбай бүхий автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Барилгын арматурын үйлдвэрийн тоног төхөөрөмж /бодитоор бий болсон/, Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, Н гудамж, ** дугаар хороолол, Х хотхон, 518 дугаар барилга хаягт байршилтай, 782.2 мкв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, орон сууцны барилга /ирээдүйд бий болох үл хөдлөх эд хөрөнгө/ зэргийг хуульд нийцүүлэн албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.16, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул дурдаад, хариуцагч БГ ХХК, БМе ХХК, БМ ХХК нараас 664 881 727 төгрөг гаргуулан улсын орлогод орууж шийдвэрлэжээ.

 5. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

5.1. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 6.1, 6.2-д нэхэмжлэгчийн 2022 он 01 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх нь Иргэний хуулийг буруу хэрэглэж, зээлийн гэрээний дагуу хариуцагчийн хүлээх мөнгөн төлбөрийн дүнг /үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү/ илт үндэслэлгүйгээр бууруулсан, зээлдүүлэгчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалсан хуулийн заалтыг хэрэглээгүй, Иргэний хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн байна. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу ХБ ХХК болон БГ ХХК-иуд 3-АҮ-ХҮ 2014-11 болон ЗГ-АҮ-З 2018/68 тоот зээлийн гэрээнүүдэд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох талаар талууд харилцан тохиролцсон боловч анхан шатны шүүх гэрээний заалтуудад дүгнэлт өгөөгүй, нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагаар тооцсон зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүү-г үндэслэлгүйгээр хассан байна.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлдэгч үүргээ биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх эрхийг зөвшөөрсөн. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь зээлийн гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөр төлөх үүргээ зөрчиж, хугацаа хэтрүүлсэн тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1, 222.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч үндсэн болон нэмэгдүүлсэн хүүг нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд төлөх үүрэгтэй.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр бүлэг, 22 дугаар зүйлийн 3, 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан зохицуулалтын дагуу үүрэг гүйцэтгэгч үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй бол бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгч шаардах эрхтэй юм.

Мөн Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Иргэний хуулийн 44, 45, 46 дугаар бүлэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 53 дугаар тогтоолын 2.4-т тайлбарласан байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлд зааснаар Улсын Дээд шүүхээс гаргах тайлбар нь хуулийн зүйл заалтыг зөв хэрэглэхэд чиглэгддэг болно. Гэтэл анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж, Улсын Дээд Шүүхийн 53 дугаар тайлбараас хуулийг өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, мөн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг нэмэгдүүлсэн шаардлагын дагуу тооцоогүй нь ХБ ХХК-ийн эрх ашигт ноцтой хохирол учруулж байна.

5.2.Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Зээлийн хүүгийн хэмжээг бодох аргачлалыг Монголбанк батална. гэж заасан боловч Төв банк (Монгол банк)-ны тухай хуульд 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нэмэлт орсон. Уг хуульд орсон нэмэлтийн дагуу ХБны тухай хууль (2011)-ийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.12-т заасны дагуу банкны хүү, шимтгэлийн журмыг батлах, хүү, шимтгэлийн хувь хэмжээг тогтоох эрхийг Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхэд хамааруулсан. Үүний дагуу зээлийн гэрээ байгуулагдах хугацаанд банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2012 оны 01 дугаар сарын 10-ны өдрийн 04 дугаар тогтоолоор батлагдсан Хүү шимтгэлийн ерөнхий нөхцөлийн журам хүчин төгөлдөр үйлчилж байсан тул тухайн журмыг үндэслэн ХБ ХХК-ний тухай хуулийн дагуу жилийн хүүг 360 хоногоор тооцсон. Үүний зэрэгцээ хариуцагчаас зээлийн гэрээ, түүнд оруулах нэмэлт өөрчлөлтүүдийг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан ба Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулах санал гаргаж, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүлээн зөвшөөрч сайн дурын үндсэн дээр гэрээ байгуулагдсан.

Гэрээний талууд харилцан тохиролцон гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмын дагуу гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, түүнд хүсэл зоригийн хувьд нэгдсэн тул талуудын гэрээний тохиролцоог үл харгалзан үндэслэлгүйгээр жилийн хүүг 365 хоногоор тооцсон нь хууль зүйн хувьд үндэслэлгүй болжээ.

5.3. Анхан шатны шүүх нь ам.долларын валютын ханшийг нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа тооцсон Монголбанкны 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн ханш 3,178.33 төгрөгөөр тооцсон нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх эрхийг зөрчсөн байна. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт заасныг үндэслэж үндсэн нэхэмжлэлийн үнийг тодорхойлохдоо Монголбанкны 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн ханш 1 ам.дол 3.178.33 төгрөгөөр тооцсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхдээ Монголбанкны 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хаалтын ханш 1 ам.доллар=3,416.14 төгрөгөөр тооцсон. ХБ ХХК нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай 22 дугаар зүйлийн 3, 24 дүгээр зүйлийн 3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн, өөрчлөх эрхтэй байна. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар ам.долларын ханшийн өөрчлөлт нь зээлдэгчийн хүлээх хариуцлага юм. Иймд, анхан шатны шүүх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад бодитой дүгнэлт өгөөгүй Монголбанкны 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ханш /1ам.дол-3,416.14 төгрөг/-аар тооцох нь хуульд нийцнэ.

Иймд, нэхэмжлэлийн үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагьг бүхэлд нь хангаж, зээлдэгчтэй байгуулсан 3-АҮ-ХО 2014-11 дугаар зээлийн гэрээ, 3-АҮ-ХО 2014-11-1, 3-АҮ-ХО 2014-11-2, 3-АҮ-ХО 2014-11/3, 3-АҮ-ХО 2014-11/4 дугаар зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, ЗГ-АҮ-З 2018- 68 дугаар зээлийн гэрээ, ЗГ-АҮ-З 2018-68/1 дугаар зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнүүдийн дагуу 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар тооцон, зээлийн үндсэн төлбөрт 27,199,550.20 ам.доллар, зээлийн үндсэн хүүнд 14,717,308.18 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүнд 961,351.12 ам.доллар буюу нийт 42,878,209.50 ам.доллар буюу 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Монголбанкны ханш /1 ам.дол- 3,416.14 төгрөг/-аар төгрөгт хөрвүүлж, нийт 146,477,966,616.40 төгрөгийг гаргуулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 6. Давж заалдах гомдолд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Талуудын хооронд Засгийн газрын 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 256 дугаар тогтоолын дагуу зээлийн гэрээ байгуулагдсан. Тус тогтоолд 50,000,000 хүртэлх ам.доллартай тэнцэх төгрөгийн санхүүжилтийг олгохоор заасан. Гэвч ХБ ХХК хариуцагчид ам.долларын зээл олгосон. ХБ ХХК бол арилжааны банк биш. Нэхэмжлэгч анхан шатны шүүхийг Улсын Дээд шүүхийн тайлбарыг ямар үндэслэлээр буруу тайлбарласан талаар дурдаагүй бөгөөд хариуцагч тал анхан шатын шүүх хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэж байна.

Зээлийн гэрээний хугацаа 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дуусах байсан. Нэхэмжлэгч 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргаснаар үндсэн үүргийн шаардах эрх зогссон гэж үзнэ. Иймд тухайн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан үеийн ам.долларын ханшийг тооцох боломжгүй.

Нэхэмжлэгч тал шүүхэд 365, 360 хоногтой холбоотой талаар маргаагүй. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар талууд хуульд заасан нөхцөлийг зөрчиж болохгүй. Иймд Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.6, 73 дугаар зүйлийн 73.1, 73.2 дахь хэсэгт хуанлын жил 01 дүгээр сарын 01-ний өдрөөс, 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл байхаар хугацаа тоолох журмыг хуульчилсан. Анхан шатны шүүхэд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байсан. Гэвч шүүгчийн туслахын буруутай үйл ажиллагаанаас хамаарч шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тус захирамжийг эс зөвшөөрч нэхэмжлэгч тал гомдол гаргасан бөгөөд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Эдгээр үйл баримтуудаас шалтгаалан хугацаа алдаж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бөгөөд хариуцагч талаас үл шалтгаалсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 ХЯНАВАЛ:

 1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд гомдлын заримыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 2. Нэхэмжлэгч ХБ ХХК хариуцагч БГ ХХК, БМе ХХК, БМ ХХК нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 133,600,100,407.83 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэн 146,477,966,616.40 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаарджээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээнүүдийн дагуу зээлийн үндсэн төлбөрт 27,199,550.20 ам доллар, үндсэн хүүгийн төлбөрт 14,717,308.18 ам доллар, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 961,351.12 ам доллар, нийт 42,878,209.50 ам доллар буюу 146,477,966,616.40 төгрөгийг БГ ХХК-аас гаргуулах, барьцаа хөрөнгүүд болох үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулж, барьцаа хөрөнгө нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахгүй тохиолдолд зээлдэгчийн бусад хөрөнгөөр гэрээний үүргийг хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэж тайлбарласан.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн зарим хэсгийг эс зөвшөөрч Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байх үед нэхэмжлэгч тал гэрээгээ цуцалсан. Гэрээ цуцалснаар гэрээний үүрэг шаардах эрх үүсэхгүй тул нэмэгдүүлсэн шаардлага үндэслэлгүй. 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан гэрээний 2.4 дэх хэсэгт зээлийн хүүг тооцохдоо жилийн 360 хоног байхаар тогтоосон. Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт нэг жилийн хугацааг хуанлийн 365 хоногоор тоолох зохицуулалттай. Үндсэн хүү 630,528,130.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,307,348.62 төгрөг, нийт хүүнээс 658,835,540 төгрөгийг хасаж тооцох ёстой. Иймд үндсэн нэхэмжлэлээс 658,835,540 төгрөгт холбогдох хэсгийг болон нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна гэж маргасан.

 3.1. Зээлдэгч БГ ХХК, Б.М, Б.М, Ц.Б, Ц.Б нар нь ХБ ХХК-аас 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн З-АҮ-ХО 2014-11 дугаартай зээлийн гэрээгээр 22,700,000 ам долларыг жилийн 8 хувийн хүүтэй 45 сарын хугацаатай зээлж авсан, 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн З-АҮ-ХО 2014-11-1, 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн З-АҮ-ХО 2014-11-2, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн З-АҮ-ХО 2014-11/3, 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн З-АҮ-ХО 2014-11/4 дугаартай гэрээнүүдээр гэрээний хугацааг 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл сунгаж, зээлийн хүүг жилийн 8.59 хувь болгон өөрчилсөн.

3.2. Зээлдэгч БГ ХХК нь ХБ ХХК-аас 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ-АҮ-З 2018-68 дугаартай зээлийн гэрээгээр 4,500,000 ам долларыг жилийн 9.26 хувийн хүүтэй 3 жилийн хугацаатай зээлж авсан талаар зохигч маргаагүй байна.

Харин 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн З-АҮ-ХО 2014-11 дугаартай зээлийн гэрээний 2.4-т зээлийн хүүг тооцохдоо жилийн 360 хоног байхаар тооцсон нь Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсгийг зөрчсөн гэсэн үндэслэлээр хүү 630,528,130.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,307,348.62 төгрөг, нийт 658,835,540 төгрөгийг, зээлийн гэрээг цуцалсанаар үүргийн харилцаа дуусгавар болох учир үүргийн харилцаанаас үүсэх шаардах эрх дуусгавар болсон гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 4. Талуудын хооронд банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, зээлийн гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл болох талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452, 43 дугаар зүйлийн 43.2.1-д нийцсэн байна.

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан.

5. Зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үндэслэлээр зээлдүүлэгч буюу банк гэрээний үүргийг шаардсан нь хуулийн дээрх зохицуулалтыг зөрчөөгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн боловч үүргийн гүйцэтгэлийг тооцохдоо хуулийг агуулгаас нь зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн алдаа гаргасан байх тул давж заалдах журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг үндэслэлтэй гэж үзлээ.

5.1. Анхан шатны шүүх хэтэрсэн хугацааны хүүг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч үндсэн зээл, гэрээнд заасан бол түүнийг хүүг, авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

Иймд хариуцагчийн гүйцэтгэх үүргийг нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэсэн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцно. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй.

5.2. Зээлдэгч БГ ХХК, Б.М, Б.М, Ц.Б, Ц.Б нар болон зээлдүүлэгч ХБ ХХК-ийн хооронд байгуулагдсан 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн З-АҮ-ХО 2014-11 дугаартай зээлийн гэрээний 2.4-т зээлийн хүүг тооцохдоо жилийн 360 хоног байхаар заажээ. /1хх-74/

Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.6 дахь хэсэгт цаг хугацааг тоолохдоо хуанлийн жилийг арван хоёр сараар тоолохоор заасан байхад дээрх гэрээнд зээлийн хүүг тооцохдоо жилийн 360 хоног байхаар заасан нь хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй, Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар гэрээний дээрх заалт хүчин төгөлдөр бус гэж үзнэ.

Иймд зээлийн хүүг тооцохдоо Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.6 дахь хэсэгт зааснаар жилийн 365 хоногоор тооцох нь зүйтэй. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

5.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар тооцно гэжээ.

Хуулийн дээрх зохицуулалт нь нэхэмжлэл гаргах үеийн ханшийг тодорхойлсон байна. Иймд нэхэмжлэгчийн анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага 42,034,685.01 ам долларыг нэхэмжлэл гаргах үе буюу 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн ханш 1 ам долларыг 3,178.33 төгрөгөөр, нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага 843,524.49 ам долларыг нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх үеийн буюу 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ханш 1 ам долларыг 3,416.14 төгрөгөөр тус тус тооцох үндэслэлтэй. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй.

 6. Анхан шатны шүүх хариуцагчийн төлөх төлбөрийг шүүхэд анх нэхэмжлэл гаргасан 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаагаар бодож,

- 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн З-АҮ-ХО 2014-11 дугаартай гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 22,699,550.20 ам доллар, хүү 11,822,810 ам доллар, нэмэгдүүлсэн хүү 877,933 ам доллар, нийт 35,400,293.2 ам доллар,

- 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ-АҮ-З 2018-68 дугаартай гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 4,500,000 ам доллар, хүү 1,729,590 ам доллар, нэмэгдүүлсэн хүү 194,193 ам доллар, нийт 6,423,783 ам долларыг тус тус хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн, энэ тооцооллын талаар зохигч гомдол гаргаагүй байна.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх үеийн буюу 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ханш 1 ам долларыг 3,416.14 төгрөгөөр тооцоход:

- 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн З-АҮ-ХО 2014-11 дугаартай гэрээний үүрэгт 695,567.55 ам доллар буюу 2,376,156,130 төгрөг, үүнээс жилийн хүүг 360 хоногоор тооцсон зөрүү болох 846,862 төгрөгийг хасч 2,375,309,268 төгрөгийг,

- 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ-АҮ-З 2018-68 дугаартай гэрээний үүрэгт 147,957.96 ам доллар буюу 505,445,105 төгрөгийг тус тус хариуцагч төлөхөөр байна.

Иймд хариуцагчийн төлөх төлбөрийг нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэсэн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаагаар бодож, 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн З-АҮ-ХО 2014-11 дугаартай гэрээний үүрэгт 114,889,123,154 төгрөгийг, 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ-АҮ-З 2018-68 дугаартай гэрээний үүрэгт 20,922,347,327 төгрөгийг, нийт 135,811,470,481 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Мөн шийдвэрийг биелүүлэхэд хүндрэл учруулахгүй байх үүднээс барьцаа хөрөнгийг өмчлөгч, эзэмшигч тус бүрээр нь заасан өөрчлөлтийг шийдвэрт оруулах нь зүйтэй.

7. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлын заримыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2023/00454 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч БГ ХХК-аас 135,811,470,481 төгрөгийг гаргуулж ХБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,666,496,135 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтыг Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч БГ ХХК шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл:

хариуцагч БГ ХХК-ийн өмчлөл, эзэмшлийн 2007 онд үйлдвэрлэгдсэн Foton 3251 BT маркийн **-** УБТ улсын дугаартай самосвал, 2007 онд үйлдвэрлэгдсэн Foton 3251 BT маркийн **-** УБТ улсын дугаартай самосвал, Т ХХК дахь төгрөгийн 341200926109 тоот, ам долларын 341200926205 тоот харилцах данснуудын орлого, түүнийг захиран зарцуулах эрх, хүчилтөрөгчийн зуух /Converter Mill/BOF/, хайлах зуух /6000KVA/10T Melting Kiln/, дахин халаагч зуух /2200KVA/12T Reheating refining fumace/, хоёр хэлхээт машин /R6M2 strand machine/, хүчилтөрөгчийн станц /AE1000-90 type VPSA oxygen generator/, туслах тоног төхөөрөмж /support equipment/, тоосны байгууламж, түүний бүрдэл хэсэг /ирээдүйд бий болох хөрөнгө/, краны багана, түүний бүрдэл хэсэг /ирээдүйд бий болох хөрөнгө/, компрессорын станц SA120W, шахсан агаар хадгалах нөөц сав /танк/, түүний бүрдэл хэсэг /ирээдүйд бий болох хөрөнгө/, автопүү 100 тонн, түүний бүрдэл хэсэг /ирээдүйд бий болох хөрөнгө/, лабораторын төхөөрөмж, түүний бүрдэл хэсэг /ирээдүйд бий болох хөрөнгө/, цувих тоног төхөөрөмж, түүний бүрдэл хэсэг /ирээдүйд бий болох хөрөнгө/, гүүрэн кран /ирээдүйд бий болох хөрөнгө/, BOF барилгын ажил /ирээдүйд бий болох хөрөнгө/, угсралт суурилуулалтын ажил /ирээдүйд бий болох хөрөнгө/, дэд бүтцийн ажил /ирээдүйд бий болох хөрөнгө/, бусад оффис аж ахуй /ирээдүйд бий болох хөрөнгө/, Хан-Уул дүүргийн ** хороо, Үйлдвэр /17040/, Ч гудамж, ** байрны 15, 16 давхарт байршилтай, улсын бүртгэлийн Ү-220602****, гэрчилгээний 00022***** дугаартай, оффисын зориулалттай, 1050.39 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүргийн ** хороо, ** хороолол, Н гудамж, Г525, зоорийн давхар, 1-30 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-220303****, Ү-220303****, Ү-220303****, Ү-2203032329, Ү-220303****, Ү-220303****, Ү-220303****, Ү-220303****, Ү-220303****, Ү-220303****, Ү-220303****, Ү-220303****, Ү-220303****, Ү-220303****, Ү-220303****, Ү-220303****, Ү-220303****, Ү-220303****, Ү-220303****, Ү-220303****, Ү-220303****, Ү-220303****, Ү-220303****, Ү-220303****, Ү-220303****, Ү-220303****, Ү-220303****, Ү-220303****, Ү-220303****, Ү-220303****, гэрчилгээний 00045****, 00045****, 00045****, 00045****, 00045****, 00045****, 00045****, 00045****, 00045****, 00045****, 00045****, 00045****, 00045****, 00045****, 00045****, 00045****, 00045****, 00045****, 00045****, 00045****, 00045****, 00045****, 00045****, 00045****, 00045****, 00045****, 00045*** 00045****, 00045****, 00045**** дугаартай, тус бүр 18 м.кв талбай бүхий, нийт 540 м.кв талбайтай 30 ширхэг автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүргийн ** хороо, Н гудамж /** хороолол, Х хотхон/, *** барилга хаягт байршилтай, 782.2 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө /ирээдүйд бий болох хөрөнгө/, бараа материал, дансны авлага, борлуулалтын орлого, харилцах данс, дансны орлогыг,

хариуцагч БМ ХХК-ийн өмчлөл, эзэмшлийн Архангай аймаг, Тх сумын Д багт байршилтай, улсын бүртгэлийн Ү-011600****, гэрчилгээний 00010**** дугаартай, 2400 м.кв талбайтай агуулах, 630 м.кв талбайтай хатаах цехийн зориулалттай барилга, Архангай аймаг, Т сумын нутагт байршилтай хүдэр олборлох зориулалттай нэгж талбарын 02090****, гэрчилгээний 020**** дугаартай, 408 га газар эзэмших эрх, Архангай аймаг, Т сум, Т хаягт байршилтай, 408 гектар талбай бүхий, 97***дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, Архангай аймаг, Т сум, М гэх газарт байршилтай, 38 гектар талбай бүхий 115*** дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, Архангай аймаг, Ө сум, Ө-1 хаягт байршилтай, 89 гектар талбай бүхий 116*** дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, Архангай аймаг, Т сум, Т хаягт байршилтай, 566 гектар талбай бүхий 105*** дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, Архангай аймаг, Т сум, Ө, Т-2 хаягт байршилтай, 6736 гектар талбай бүхий 114*** дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, Архангай аймаг, Т сум, Ц, Т-1 хаягт байршилтай, 9513 гектар талбай бүхий 97*** дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, Архангай аймаг, Т сумын ** багт байршилтай, улсын бүртгэлийн Ү-011600****, гэрчилгээний 00002**** дугаартай, үйлдвэрлэлийн зориулалттай, 660 м.кв талбайтай, баяжуулах үйлдвэрийн барилга, Архангай аймаг, Т сумын Д хаягт байршилтай, нэгж талбарын 02090****, гэрчилгээний 00029**** дугаартай, үйлдвэрлэлийн зориулалттай, 3 га талбайтай газар эзэмших эрхийн гэрчилгээг,

хариуцагч БМе ХХК-ийн өмчлөл, эзэмшлийн Орхон аймгийн Б сумын ** баг, Г-д байршилтай, улсын бүртгэлийн Ү-210101****, гэрчилгээний 00044**** дугаартай, 7104 м.кв талбайтай, 85 хувийн гүйцэтгэлтэй, үйлдвэрлэлийн зориулалттай, ган хайлах үйлдвэрийн барилга, Орхон аймгийн Б сумын Г баг, Х үйлдвэрийн зүүн талд байршилтай, нэгж талбарын 1843543****, гэрчилгээний 00029**** дугаартай, үйлдвэрлэлийн зориулалттай, 11001 м.кв талбайтай газар эзэмших эрхийн гэрчилгээ, Орхон аймгийн Б сумын ** баг, Г, Б гудамж хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-210101****, гэрчилгээний 00035**** дугаартай, 35 м.кв талбайтай, 95 хувийн гүйцэтгэлтэй, үйлдвэрлэлийн зориулалттай, домен зуухны барилга, Орхон аймгийн Б сумын Г баг, Б хаягт байршилтай, нэгж талбарын 1843543****, гэрчилгээний 00029**** дугаартай, 2298 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай газар эзэмших эрхийн гэрчилгээ, бараа материал, дансны авлага, борлуулалтын орлого, харилцах данс, дансны орлогыг тус тус албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай. гэж,

3 дахь заалтын БМе ХХК, БМ ХХК нараас гэснийг хасч, 664,881,727 гэснийг 679,215,303 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.16-д зааснаар ХБнаас гаргасан нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 Д.БЯМБАСҮРЭН