Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 152/ШШ2021/00236

 

 

          Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Х овогт О-ийн Г-ын,

          Хариуцагч: Увс аймаг дахь ШШГГ-т холбогдох,

      Хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирол 3.620.785 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2020 оны 8-12 дугаар сарын түрээсийн төлбөр 1.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, иргэдийн төлөөлөгч Б.В,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч О.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Миний бие 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр С.М-тай худалдах, худалдан аван гэрээ байгуулан Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт орших 22 айлын орон сууцны 1 давхрын 6 тоотод байрлах 26.4 м.кв үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан юм. Улмаар 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр улсын бүртгэлийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж би дээрх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсон. Би тухайн байрыг 1 сарын түрээсийн төлбөрийг 300.000 төгрөгөөр тооцож 12 сарын хугацаатай Л.М гэх хүнд түрээслэсэн байсан. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэр гүйцэтгэгч О.Б 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр миний өмчлөлийн дээрх хөрөнгийг битүүмжилсэн ажиллагаа явуулсан байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас болон шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс дээрх ажиллагаа явагдах гэж байгаатай холбоотой ямар нэгэн мэдэгдэл өгөөгүй, энэ талаар надад хэлээгүй юм. Улмаар миний бие иргэний хэргийн анхан шатны шүүхэд "миний өмчлөлийн 26.4 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэгчийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгуулах, битүүмжлэгдсэн байр болон байрны түлхүүрийг хууль ёсны өмчлөгчид хүлээлгэн өгөх" гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Увс аймаг дахь сумын дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 522 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсан учир би шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргаж албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж гарсан. Гэсэн хэдий ч миний бие өөрийн өмчлөлийн орон сууцаа хүлээж аваагүй тухайн орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар бусдад түрээслэсэн байдалтай байна. Би  ШШГГ-ын шийдвэр гүйцэтгэгчтэй удаа дараа уулзаж өөрийн орон сууцаа хүлээж авмаар байна, та нар надад хүлээлгэж өгөх ёстой шүү дээ гэдгийг хэлсэн боловч чиний байрыг битүүмжилсэн тогтоол хүчингүй болсон, шүүхийн шийдвэрт чамд байр болон түлхүүр хүлээлгэж өг гэдэг зүйл тусгагдаагүй байна гэсэн хариулт хэлж миний эрхийг зөрчсөөр байна. Тэгээд миний байранд амьдарч байгаа түрээслэгчтэй очиж уулзаад та миний байрыг чөлөөлж өгөөч би хууль ёсны өмчлөгч нь юмаа гэхэд намайг  ШШГГ-ын дарга Д.Д энэ байранд өөрийн биеэр оруулсан, би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай тохиролцож түрээслэж байгаа, би энэ байрыг чөлөөлөхгүй гэсэн хариулт өгсөн. Ийм учраас зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж байгаа болно. Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь миний өмчлөлийн байранд битүүмжлэх ажиллагаа явуулсан үеэс эхлэн одоог хүртэл бусад этгээдийг хууль бусаар амьдруулж байна. Би Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 22 айлын орон сууцны 1 давхрын 6 тоотод байрлах 26.4 м.кв талбай бүхий өөрийн өмчлөлийн орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон С.О нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хариуцагчийг албадан гаргуулж хууль ёсны эрхээ сэргээлгэх хүсэлттэй байна. Миний бие төрийн байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохиролд Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 5,120,785 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнд: Юуны өмнө миний эд хөрөнгийн ашиглалт хийгдэж байгаа, мөн миний байранд амьдарч байсан түрээслэгчийг хөөж гарган хөрөнгө битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэгчийн хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирол болох 2019 оны 9 дүгээр сараас 2020 оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны буюу 6 сарын байрны түрээсийн төлбөр болох 4.800.000 төгрөг, мөн миний байранд амьдарч байгаа иргэд дулааны болон цэвэр, бохир усны төлбөрөө 2019 оны 10 дугаар сараас хойш огт төлөөгүй байх ба энэ төлбөр нь 70.785 төгрөг, миний байрыг битүүмжлэхээс өмнө байранд байсан 250.000 төгрөгийн үнэ бүхий цонхны хөшиг алга болсон байх тухайн хөшигний үнэ 250.000 төгрөг зэрэг болно. Иймд дээрх нөхцөл байдалд дүгнэлт нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

       Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 1508 дугаар шүүгчийн захирамжаар Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн 8-01 тоотод оршин суух С овогтой М-аас 16.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Г-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад төлбөр авагч О.Г нь би төлбөр төлөгч С.М-ын өмчлөлийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах, 22 айлын орон сууцны 1 давхрын 6 тоот байрыг төлбөртөө тооцож аваад зөрүү мөнгийн гаргаж өгмөөр байна гэсэн хүсэлтийг манайд гаргасан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байхдаа манай байгууллагын зүгээс дээрх орон сууц нь С.М-ын өмчлөлийнх мөн эсэх талаар шүүхэд маргаан үүссэн эсэхийг лавлахад төлбөр төлөгч С.М болон төлбөр авагч О.Г нар ямар нэгэн маргаан байхгүй гэснийг үндэслэн Увс аймгийн Шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1/976 дугаартай албан бичгээр дээрх орон сууцыг төлбөр авагч иргэн О.Г-ын нэр дээр шилжүүлэхээр Улсын бүртгэлийн хэлтэст албан бичиг хүргүүлсэн. О.Г нь өөрийн нэр дээр гэрчилгээг гаргуулан авсан. Ингэж шилжүүлэн авахдаа нэхэмжлэгч О.Г өөрийн төлбөрт тооцон авахаас гадна С.М-аас авлагатай бусад 3 төлбөр авагчийн төлбөрийг барагдуулахаар тохиролцсон болно. Гэтэл нэхэмжлэгч О.Г тохиролцсон байдлаа зөрчиж уг 6 тоот байрыг бусдаас 5.000.000 төгрөгийн урьдчилгаа авч хүн оруулсан байсныг манай байгууллага сүүлд мэдсэн. Дээрх үйл явдал болж байх хооронд уг байрны бас нэг өмчлөгч гэх С.П нь 22 айлын орон сууцны 1 давхрын 6 тоот байрны жинхэнэ өмчлөгч нь хэн эсэх талаар шүүхэд маргаан үүсгэсэн байгаа, шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байхад яагаад гуравдагч этгээдэд хөрөнгийг шилжүүлсэн талаар манайд хандан гомдол гаргасан. Энэ тухай О.Г-д танилцуулахад С.М-аас 5.000.000 төгрөг гаргуулаад өгчихвөл би үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг буцааж өгье гэж ярьж байсан. Анх О.Г-ыг гүйцэтгэх баримт бичиг авч ирэхэд С.М-аас авах төлбөртөө дээрх 6 тоот байрыг авах талаар гэрээ байгуулсан зүйл байгаа эсэхийг тодруулахад гэрээ байгуулсан юм байхгүй, урьдчилгаа мөнгөө өгчих гэхэд өгсөн гэж ярьж байсан. Тухайн үед ахлах шийдвэр гүйцэтгэгч миний зүгээс С.М-ын өмчлөлийн байрнуудын захиран зарцуулах эрхийн манай байгууллагаас түдгэлзүүлсэн байгаа гэдгийг О.Г-д танилцуулж байсан. Тэгээд удалгүй 95 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэч, дэслэгч О.Б очиж хөрөнгөнд битүүмжлэх ажиллагаа явуулсныг Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 522 дугаар шийдвэрээр шийдвэр гүйцэтгэч О.Б-хын битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсний дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгч С.М миний бие ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор хүчингүй болгон шийдвэрлэсэн. Энэ тухайгаа О.Г-д тайлбарлан танилцуулахад "6 тоот байрны түлхүүрийг өг, би байраа авмаар байна" гэхэд би тэр байрны өмчлөл дээр маргаан үүссэн байгаа, маргаан эцэслэн шийдвэрлэгдсэний дагуу асуудлыг шийдэж өгье гэж ойлгуулсан. С.П нь тухайн байрыг бусдад түрээсэлж байгаа гэдгийг бид мэдэхгүй байна, хөшигний асуудлыг бол би бас мэдэхгүй байна. С.М, О.Г нар төрийн байгууллагыг худал мэдээллээр хангаж хуурч, залилан мэхлэх замаар тухайн байрыг шилжүүлэн авсан гэж үзэх үндэслэлтэй байгаа. О.-ад учирсан хохирлын асуудлыг манай байгууллага хариуцах үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

         Иргэдийн төлөөлөгч Б.В шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар О.Г-ын нэхэмжлэлийн шаардлага, цахилгаан, усны мөнгийг төлж барагдуулах хэрэгтэй гэж үзэж байна” гэжээ.

       Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Íýõýìæëýãч О.Г нь õàðèóöàã÷ Увс аймаг дахь ШШГГ болон С.О нарт холбогдуулан, бусдын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн орон сууцыг чөлөөлүүлэх, хариуцагчийг албадан гаргуулах, хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирол 2.120.785 төгрөг гаргуулах тухай íýõýìæëýëèéг шүүхэд ãàðãàсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.О нýõýìæëýãч О.Г-ын бусдын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн орон сууцыг чөлөөлүүлэх, хариуцагчийг албадан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэгч нь С.О-т холбогдох нэхэмжлэлийг тусгаарлаж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан байна.

         Тус шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 2145 дугаар “Хүсэлт хянан шийдвэрлэх тухай” шүүгчийн захирамжаар О.Г-ын хүсэлтийг хангаж, хариуцагч С.О-т холбогдуулан гаргасан бусдын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн орон сууцыг чөлөөлүүлэх, хариуцагчийг албадан гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Увс аймаг дахь ШШГГт холбогдох хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирол 2.120.785 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс тусгаарлан шийдвэрлэхээр тогтоожээ.

      Улмаар нэхэмжлэгч О.Г нь хариуцагч Увс аймаг дахь ШШГГт холбогдох хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирол 2.120.785 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн нийт 5.120.785 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

      Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 22 айлын орон сууцны 1 давхрын 6 тоотод байрлах, 26,4 м.кв үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч О.Г болох нь хэрэгт авагдсан гэрчилгээний 000377685 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Ү-1520005429 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

       О.Г нь ямар нэгэн хуулийн этгээд болон иргэнд төлөх төлбөргүй байхад шийдвэр гүйцэтгэгч О.Б нь дээрх үл хөдлөх хөрөнгийг битүүмжилжээ.

     Нэхэмжлэгч О.Г дээрх үйл ажиллагааг эс зөвшөөрч тус шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 522 дугаар шийдвэрээр шийдвэр гүйцэтгэгч О.Б-ын “О.Г-ын өмчлөлийн 26.4 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө битүүмжилсэн” үйлдэл хууль бус болохыг тогтоож, 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 17210177/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байх ба уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

       Иймд Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 22 айлын орон сууцны 1 давхрын 6 тоотод байрлах, 26,4 м.кв үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч О.Г нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж зааснаар Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас учирсан хохирлыг шаардах эрхтэй.

      Орон сууцны түрээсийн төлбөр 4.800.000 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд нэхэмжлэгч О.Г нь Л.М-тэй 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр байр түрээсийн гэрээ гэх нэртэй байгуулсан байх боловч нэхэмжлэгч нь нийтийн орон сууцыг Л.М-ийн эзэмшилд шилжүүлж, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасан орон cууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн байх ба уг гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байна. 

       Л.М нь О.Г-ын өмчлөлийн орон сууцыг сарын 300.000 төгрөгийн түрээсийн төлбөртэй, 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай хөлслөхөөр гэрээ байгуулж, орон сууцыг хөлслөн амьдарч байтал 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч тухайн байрыг битүүмжлэхээр байрыг чөлөөлүүлсэн болох нь гэрч Л.М-гийн “Миний бие нь байр түрээслэх шаардлага гарсны дагуу байр хайж байсан ба хамт ажилладаг тэтгэмжийн байцаагч О.Г-ыг байр түрээслэх гэж байгаа талаар сонсоод түүнтэй тохиролцож, Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 22 дугаар байрны 1 давхрын 6 тоот байрыг 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаатайгаар түрээслэхээр 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр байр түрээслэх гэрээг хоорондоо бичгээр байгуулсан. Тухайн үед бид хамт ажилладаг хүмүүсийн хувьд бие биедээ итгэн нотариатаар баталгаажуулахгүйгээр өөрсдийн саналаа гэрээндээ тусгаж, гэрээгээ бичгээр байгуулан гарын үсгээ зурцгаасан юм. Миний бие 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр О.Г-ын байранд нүүж орсон бөгөөд  2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр намайг гэртээ байхгүй эгчийг маань байх үед хүмүүс ирж энэ байрыг шүүхийн шийдвэрийн дагуу хурааж авч байна, цаашдаа энд түрээслэж амьдрах боломжгүй, байраа чөлөөл гэж хэлсэн байсан. Тухайн үед би О.Г-тай холбогдож энэ талаар асуухад шүүх дээр тийм асуудал гарсан гэж хэлсэн тул миний бие тус байрыг чөлөөлж өгсөн юм. Би О.Г-д түрээсийн төлбөрт 300.000 төгрөг өгсөн байсан ба байрандаа ороод 1 сар ч болоогүй байхад уг байрнаас гарсан” гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

         Иймд 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн орон сууц хөлслөх гэрээ болон гэрч Л.М-ийн мэдүүлгийг үндэслэн 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 1 жилийн түрээсийн төлбөр 3.600.000 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулах үндэслэлтэй.

        Хариуцагч С.О бусдын хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх, хариуцагчийг албадан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн байх боловч хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тул тус шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2425 дугаар шүүгчийн захирамжаар албадан гүйцэтгүүлж, гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу хариуцагч Увс аймаг дахь ШШГГ нь нэхэмжлэгч О.Г-д байрны түлхүүрийг 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээлгэн өгсөн байна.

       Иймд 2020 оны 9 дүгээр сараас 12 дугаар сарыг дуусталх хугацааны орон сууцны хөлс 1.200.000 төгрөгийг Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар олох ёстой байсан орлого” гэж үзэн хариуцагч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

       Нэхэмжлэгч 2019 оны 10 дугаар сараас хойшхи дулаан болон цэвэр, бохир усны төлбөр 70.785 төгрөг нэхэмжилсэн байх ба дулааны төлбөр нь тухайн байрыг хөлслүүлсэн эсэхээс үл хамааран нэхэмжлэгчийн хариуцах зардал тул Увс дулааны станц ХХК-ийн 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн нэхэмжлэхийг үндэслэн дулааны төлбөрийг гаргуулах үндэслэлгүй байна.

         Мөн цэвэр, бохир усны төлбөр, орон сууцыг битүүмжлэхээс өмнө байранд байсан 250.000 төгрөгийн үнэ бүхий цонхны хөшигний үнэ гаргуулах тухай шаардлагын тухайд нэхэмжлэгч нь эдгээр нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, өөрөөр хэлбэл цэвэр, бохир усны төлбөр хэдэн төгрөг гарсан, тухайн байранд хөшиг байсан эсэх, байсан бол хэдэн төгрөгийн үнэтэй хөшиг байсан эсэх нь тодорхойгүй байх тул цэвэр, бохир усны төлбөр, хөшигний үнэ 250.000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

      Иргэдийн төлөөлөгч Б.В шүүх хуралдаанд гаргасан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар О.Г-ын нэхэмжлэлийн шаардлага, цахилгаан, усны мөнгийг төлж барагдуулах хэрэгтэй гэж үзэж байна” гэх агуулгатай дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзсэн болно.

       Нэхэмжлэгчид учирсан хохирлыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-д зааснаар хариуцагч Увс аймаг дахь ШШГГ-аас гаргуулж шийдвэрлэсэн боловч Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж зааснаар тухайн хариуцагч байгууллага өөрт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс шаардах эрхтэйг дурдав.

       Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар хариуцагч Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 4.800.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Г-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 320.785 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

      Нэхэмжлэгч О.Г-ын, хариуцагч С.О-т холбогдох бусдын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн орон сууцыг чөлөөлүүлэх, хариуцагчийг албадан гаргуулах тухай нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд тусад нь шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн 5.120.785 төгрөг гаргуулах тухай шаардлагадаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 126.783 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээ буюу 4.800.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 91.750 төгрөгийг хариуцагч Увс аймаг дахь ШШГГ-аас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар хариуцагч Увс аймаг дахь ШШГГ-аас 4.800.000 /дөрвөн сая найман зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Г-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 320.785 /гурван зуун хорин мянга долоон зуун наян тав/ төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч О.Г-ын улсын тэмдэгтийн хураамж 126.783 /нэг зуун хорин зургаан мянга долоон зуун наян гурав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймаг дахь ШШГГ-аас 91.750 /ерэн нэгэн мянга долоон зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Г-д олгох олгосугай.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

 

ÄÀÐÃÀËÀÃ×, ШҮҮГЧ                               Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                         د¯Ã×ИД                                             П.БОЛОР

                                                                                    Х.МЕЙРАМБЕК