Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2021/01032

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 27 өдөр

181/ШШ2021/01032

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б ХХК/РД:  /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  С ХХК/РД: /-д холбогдох,

 

21 325 420 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Халиунаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинбат, хариуцагчийн өмгөөлөгч Б.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болонитгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартааМанай Б ХХК нь 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн СХХК-иас санхүүжихээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын засаг даргын Тамгын газартай гэрээ байгуулан Гачуурт дахь Ноён уулын 3,4 дүгээр постонд хамгаалагч нараа байрлуулан хамгаалалтын үйл ажиллагааг өнөөг хүртэл явуулж ирлээ.

Харуул хамгаалалтын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний 5.1-т заасны дагуу гэрээгээр үзүүлж буй үйлчилгээний сар бүрийн төлбөрийг орон нутгийн удирдлагын саналыг үндэслэн СХХК шилжүүлнэ гэж заасан байдаг.

Одоог хүртэл Харуул хамгаалалтын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж байхад СХХК нь манай хамгаалалтын ажилтнуудыг хамгаалалтын объектруу орохыг хориглож нэвтрүүлэхгүй, хамгаалалтын объектод байрлах манай компанийн өмчлөлийн гэр, вагончик зэргийг зөвшөөрөлгүй хөдөлгөж, биднийг тийш нь нэвтрүүлэхгүй байна. Бид гэрээний үүргээ хэрэгжүүлэхээр одоог хүртэл хамгаалалтын ажилтнуудаа хамгаалалтын объектын гадна байршуулж, бэлэн байлгасаар өнөөдрийг хүрч байна. Энэ хугацаанд бид хамгаалалтын ажилтны буудал, хоол ундны зардалд 3,376,900/гурван сая гурван зуун далан зургаан мянга есөн зуу/ төгрөг гаргасан ба энэ зардлаа Монгол Улсын Иргэний хуулийн 227.3-т заасны дагуу учирсан хохиролд тооцож, СХХК-иас гаргуулна.

Дээрхээс гадна СХХК нь 2020 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын засаг даргад хандан 71 дүгээр Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг хүргүүлсэн байх ба тус албан бичигт манай байгууллагын ажилчдыг харуул хамгаалалтын эрхээ урвуулан ашиглах замаар өөрийн хариуцаж буй талбайгаас хууль бусаар алт олборлох үйл ажиллагаа явуулсныг Экологийн цагдаагийн газарт гомдол гаргуулан шалгуулна гэсэн байна. Бид энэ албан бичигтэй холбоотойгоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын засаг дарга болон тус сумын цагдаагийн хэлтэст хандаж лавлагаа авсан боловч манай хамгаалалтын ажилтнуудтай холбоотой нэг ч гомдол мэдээлэл шалгагдаагүй талаар хариу авсан.

Иймд СХХК-иас Харуул хамгаалалтын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээний 2020 оны 9,10 дугаар сарын төлбөрт 17,948,520/арван долоон сая есөн зуун дөчин найман мянга таван зуун хорь/ төгрөг, учирсан хохиролд 3,376,900/гурван сая гурван зуун далан зургаан мянга есөн зуу/ төгрөг, нийт 21,325,420/хорин нэгэн сая гурван зуун хорин таван мянга дөрвөн зуун хорь/ төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэв.

 

Нэхэмжлэгч Б ХХК-ийн өмгөөлөгч Б.Халиунаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээт харуул хамгаалалтын тухай хууль нь Үндсэн хууль, Иргэний хуулиас бүрдэнэ. Зохицуулаагүй хэсгийг Иргэний хуульд зааснаар зохицуулах нь зөв гэж ойлгож байна. Манайд ямар ч хамааралгүй гээд маргаад яваад байгаа боловч гэрээг цуцалсан гээд маргаад байгаа нь гэрээний оролцогч гэдгийг нотолж байна. Гэрээ цуцална гэдэг нь тодорхой журмын дагуу явагддаг. Гэрээг цуцалсан танай ажилтан н.Бат-Эрдэнэд мэдэгдсэн гэж байгаа боловч гэрээг цуцлах явц нь зохих журмын дагуу явагдаагүй.

Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т зааснаар гэрээний нэг тал үзэж байна. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т зааснаар хэлцэл байгуулсан гэж үзэж байна. гэв.

 

Хариуцагч СХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинбат шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б ХХК-ийн зүгээс СХХК-д холбогдуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхэд, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гаргасан 21,325,420 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй. Үүнд :

1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 1-р үндэслэлээ Б ХХКомпани болон Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газартай 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гэрээний дагуу харуул хамгаалалтын төлбөрийг Сентеррагоулд ХХКомпаниас гаргуулах гэж тайлбарласан байна.

Сентеррагоулд ХХКомпани нь Бүрэнцэнгэл ХХКомпанитай ямар нэгэн үүрэг үүсэх гэрээ байгуулаагүй, үүргийн харилцаанд оролцоогүй болно. Дээрхи үндэслэл нь хууль зүйн боломжгүй бөгөөд харилцан хамааралгүй эрх зүйн этгээдийн хооронд хийгдсэн хэлцэлд уг хэлцэлд оролцоогүй гуравдагч этгээд үүрэг хүлээх үндэслэлгүй болно.

Мөн түүнчлэн Нэхэмжлэгчийн Нэхэмжлэл-дээ хавсарган өгсөн Харуул хамгаалалтын гэрээ нь 2 талын гэрээ байх бөгөөд үүрэг гүйцэтгэгч нь Бүрэнцэнгэл ХХКомпани, Үүрэг гүйцэтгүүлэгч нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газар болох нь тодорхой харагдаж байна. Талууд гэрээндээ гуравдагч этгээдийн нэрийг дурьдаж өгснөөр тэр этгээд нь гэрээний талуудын өмнө үүрэг хүлээх эрх зүйн үндэслэл байхгүй болно.

2. Нэхэмжлэлийн шаардлагын 2-р дугаар үндэслэлээ Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь заалтыг үндэслэл болгосон байна. Энэхүү хуулийн заалт нь Үүрэг гүйцэтгүүлэгчээс өөрт учирсан хохирлоо тооцон үүрэг гүйцэтгэгчээс нэхэмжлэх талаархи асуудлыг тусгасан байх бөгөөд Сентеррагоулд ХХКомпани нь Нэхэмжлэгчтэй ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй, гэрээгээр хүлээсэн үүрэг байхгүй болно.

3. Сентеррагоулд ХХКомпани нь Сэлэнгэ аймгийн Мандал суманд нийгмийн хариуцлагын хүрээнд олон төрлийн үйл ажиллагааг өөрийн зардлаар санхүүжүүлэх, барьж байгуулах, техник тоног төхөөрөмжийн туслалцааг үзүүлэн Орон нутгийн удирдлагатай хамтран ажилладаг бөгөөд энэ нь гуравдагч этгээдийг мөн адил санхүүжүүлэх үүрэгтэй гэсэн үг биш юм.

4. Нэхэмжлэлийн үндэслэл болгоод буй Харуул хамгаалалтын үйлчилгээний гэрээ нь хүчин төгөлдөр эсэх нь эргэлзээтэй болон нь нэхэмжлэлд хавсаргасан Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргад нэхэмжлэгчээс хүргүүлсэн 329 дугаартай албан бичгээс харагдаж байна.

Иймд Нэхэмжлэгчийн гаргасан хууль эрх зүйн үндэслэлгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье. гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Билгүүн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээний талыг үзвэл Б ХХК, Мандал сумын Засаг дарга нар байгуулсан. Ашигт малтмалын тухай хуульд заасан үүргээ биелүүлж орон нутгийн удирдлагатай хамтарч ажиллаж байгаа.

Хэрэгт баримтаар авагдсан цагдаагийн байгууллагын мэдэгдэл байгаа. Гэрээний үүргээ зөрчсөн. Санхүүжүүлэхгүй гэдгийг орон нутагтай ярих ёстой. Орон нутаг санхүүжүүлэх эсэх талаар мэдэгдэл өгөөгүй. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б ХХК хариуцагч С ХХК-д холбогдуулан 2020 оны 9, 10 дугаар сарын төлбөр 17 948 520/арван долоон сая есөн зуун дөчин найман мянга таван зуун хорь/ төгрөгийг, учирсан хохирол 3 376 900/гурван сая гурван зуун далан зургаан мянга есөн зуу/ төгрөгийг, нийт 21 325 420/хорин нэгэн сая гурван зуун хорин таван мянга дөрвөн зуун хорь/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч С ХХК нь нэхэмжлэгчийн гаргасан хууль эрх зүйн үндэслэлгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв. 

 

Нэхэмжлэгч нь Сэлэнгэ аймаг Мандал сумын Засаг даргын тамгын газартай 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Харуул хамгаалалтын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан болох нь Харуул хамгаалалтын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-т Дараахь үндэслэлээр гэрээг байгуулсанд тооцно:196.1.2-т гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах ..., Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т Харуул хамгаалалт эрхлэх талаар үйлчлүүлэгч болон харуул хамгаалалтын байгууллага гэрээ байгуулна.8.2-т Харуул хамгаалалтын тухай гэрээ байгуулахдаа Иргэний хуульд заасан нийтлэг журмыг баримтлахаас гадна гэрээнд дор дурдсан зүйлийг тусгана: гэж заасан.

 

Иргэний хуулийн 196.1, 196.1.2 дахь заалт, Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.18.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч болон Сэлэнгэ аймаг Мандал сумын Засаг даргын тамгын газар нар Харуул хамгаалалтын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулжээ.

 

Харуул хамгаалалтын гэрээний 1, 2, 3, 5-д зааснаар нэхэмжлэгч нь харуул хамгаалалтын ажил үйлчилгээ үзүүлэх, Сэлэнгэ аймаг Мандал сумын Засаг даргын тамгын газар нь мэдээллээр хангах, үйлчилгээний төлбөр төлөх үүргийг тус тус хүлээсэн тус хэлцэл нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан Хөлсөөр ажиллах гэрээний шинжтэй байх тул Хөлсөөр ажиллах гэрээ/цаашид Гэрээ гэх/ гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

 

Гэрээ нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч нь Сэлэнгэ аймаг, Мандал сумын нутаг дэвсгэр дэх Ноён уулын гачууртын амны обьектын хамгаалалтын үйлчилгээ үзүүлж байгаа болох нь Гэрээний хуулбар, Мандал сумын Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн № 01/828 болон 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн № 01/908 албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас Ноён уулын гачууртын амны обьектын хамгаалалтын үйлчилгээний 2020 оны 9, 10 дугаар сарын төлбөрт 17 948 520/арван долоон сая есөн зуун дөчин найман мянга таван зуун хорь/ төгрөгийг, хамгаалалтын ажилтны буудал, хоол ундны зардал буюу учирсан хохиролд 3 376 900/гурван сая гурван зуун далан зургаан мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1-т Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг ... этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ. гэж заасан. 

 

Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид хандан гэрээ байгуулах хүсэл зоригооилэрхийлж, хариуцагч нь хүлээн зөвшөөрсөн болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

Хариуцагч нь Мандал сумын Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн № 01/828 болон 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн № 01/908 албан бичгийн дагуу нэхэмжлэгчид Ноён уулын гачууртын амны обьектын 2020 оны 7, 8 дугаар сарын харуул хамгаалалтын үйлчилгээний хөлсийг төлсөн болох нь 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн болон 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн нэхэмжлэхээр тогтоогдож байх боловч нэхэмжлэгч болон хариуцагч нар нь харуул хамгаалалтын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулаагүй болох нь Гэрээний хуулбар, Мандал сумын Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн № 01/828 болон 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн № 01/908 албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.

 

Зохигчийн байгуулсан Гэрээний 5-ын 5.1-т гэрээгээр үзүүлж буй үйлчилгээний 1 сарын төлбөр болох 8 974 260/найман сая есөн зуун далан дөрвөн мянга хоёр зуун жар/ төгрөгийг орон нутгийн саналыг үндэслэн Сентерра Гоулд ХХК-иас шилжүүлэх талаар заасан байх боловч Гэрээний 5.2-т үйлчлүүлэгч тал гэрээгээр үзүүлж буй үйлчилгээний төлбөрийг сар бүрийн 25-ны өдөр төлж барагдуулах талаар заажээ.

 

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-т Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна. гэж заасан.

 

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар Гэрээний 5-ын 5.2-т зааснаар үйлчлүүлэгч тал буюу Мандал сумын Засаг даргын тамгын газар нь үйлчилгээний төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн байна.

 

Хариуцагчаас 2020 оны 9, 10 дугаар сарын харуул хамгаалалтын үйлчилгээний төлбөрт 17 948 520/арван долоон сая есөн зуун дөчин найман мянга таван зуун хорь/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчтай гэрээ байгуулаагүй байх тул хариуцагчаасучирсан хохиролд 3 376 900/гурван сая гурван зуун далан зургаан мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С ХХК-иас нийт 21 325 420/хорин нэгэн сая гурван зуун хорин таван мянга дөрвөн зуун хорь/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тусудирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С ХХК-иас нийт 21 325 420/хорин нэгэн сая гурван зуун хорин таван мянга дөрвөн зуун хорь/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 264 577 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гарданавснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ