Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 103/ШШ2021/00254

 

  

 

 

 

 

 

 

 

 

  2021             7           26                                         103/ШШ2021/00254

         

    

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Багануур дүүрэг, 4 дүгээр хороо, Рашаант 18 дугаар гудамжны 01 тоотод оршин суух, Боржигон чоно овогт Б.Б*******ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороонд байрлах, “О” цогцолбор сургуульд холбогдох галчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Батсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ц, хариуцагчийн төлөөлөгч Ж.Б, хариуцагчийн өмгөөлөгч Л.Г, нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2018 оны 9 дүгээр сараас Нийслэлийн ерөнхий боловсролын “О” цогцолбор сургуулийн хичээлийн 2 дугаар байрны галчаар ажиллаж эхэлсэн. Манай нярав Саруул өнгөрсөн хичээлийн жилд миний цалин урамшууллыг дутуу бодож олгоод байсан учир бидний хооронд үе үе үл ойлголцол үүсэж байсан. Би энэ асуудлаар өөрийн эрхийг хамгаалж, зохих байгууллагад гомдол гаргаж байсан. Би 2020 оны 5 дугаар сард ээлжийн амралтаа аваад 9 дүгээр сарын 20*******ны орчим ажилдаа орсон. Амралтаа авах үед захирал Ж.Б “Энэ чигээрээ яваарай, дуудтал битгий үзэгдээрэй хэд хоног чих амраагаадах” гэж хэлсэн. Намайг амралттай байх хугацаанд манай сургуулийн бусад галч нар сургуульдаа өөр ажил хийж цалин авч байсан байна лээ. Би өвчний учир 2020 оны 10 дугаар сарын 22*******ноос 2020 оны 11 дүгээр сарын 10*******ны өдрийг хүртэл акттай байсан. 2020 оны 11 дүгээр сарын 11*******ний өдөр ажилдаа очиход “Захирал ирж уулз” гэж хэлүүлсэн учир захиралтай очиж уулзсан. Захирал Ж.Б 2020 оны 11 дүгээр сарын 11*******ний өдрөөс эхлэн ажлаас чөлөөлөхийг мэдэгдэж байна гэж бичсэн мэдэгдэх хуудас надад өгөөд, өргөдлөө бичээд халагдвал гэнэт халагдсаны мөнгө олгуулж өгнө. Өргөдлөө бичихгүй гүрийж байгаад халагдах тушаалаа авбал гэнэт халагдсаны мөнгө горьдолтгүй шүү, чамтай ярих юм дууссан гэж хэлсэн. Тэгэхээр нь би ажлаас халсан гэж ойлгоод ээлжийн ажилдаа гаралгүй гэртээ харьсан. Тухайн үед захирал намайг удирдлагатайгаа зөв харьцдаггүй гэж буруутгаж байсан. Хоёр хоногийн дараа өмгөөлөгчөөс зөвлөгөө авахад халсан тушаал гараагүй бол ажлаа хийж байх ёстой гэсэн учир би захирал Ж.Бат*******Эрдэний утас руу залгаж миний халагдах тушаал гараагүй байхад би яагаад ажлаа хийж болдоггүй юм бэ? нэг бол миний тушаалыг өгчих, энэ чинь тушаал биш мэдэгдэх хуудас гэж байна гэхэд, захирал хэн чамайг халсан юм бэ? Ажлаа хийвэл хийж л байхгүй юу гэсэн учир би ажилдаа очиж ажлаа үргэлжлүүлэн хийсэн. 2020 оны 12 дугаар сарын 04*******ний өдөр ээлжтэй байхад нярав орж ирээд бичиг хэрэг дуудаж байна гэхээр нь яваад очиход 2020 оны 12 дугаар сарын 02*******ны өдрийн Б/82 дугаартай захирлын “Б.Б*******ийг ажлаас чөлөөлөх тухай” тушаал өгсөн. Энэ тушаалд намайг ...”Хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан гэх” үндэслэлээр ажлаас чөлөөлсөн талаар дурьдсан. Миний хувьд хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан тохиолдол байхгүй. 2020 оны 12 дугаар сарын 02*******ны өдөр Б/82 дугаартай Нийслэлийн Ерөнхий Боловсролын “О” цогцолбор сургуулийн захирлын Б.Б*******ийг ажлаас чөлөөлөх тухай тушаал үндэслэлгүй бөгөөд намайг ажлаас хууль бусаар халсан тул Б.Б намайг Нийслэлийн Ерөнхий Боловсролын “О” цогцолбор сургуулийн галчийн ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ж.Б шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Манай Оюуны Эрин цогцолбор сургуулийн хичээлийн 2 дугаар байр 2018 оны 12 дугаар сард ашиглалтад орсон. Уг хичээлийн байран дээр ажиллах албан хаагчдыг тухайн хичээлийн байр орших багийн Засаг даргатай зөвшилцөөд амьжиргааны боломжгүй, олон нялх хүүхэдтэй, ажилгүй хүмүүсийн амьжиргааг дэмжих зорилгоор үйлчлэгч, галч нарын орон тоон дээр ажилд авсан. Батсүрэнг ам бүл олуулаа, олон нялх хүүхэдтэй гээд ажилд авсан. Энэ хүн 2019 оны 6 дугаар сард жинхэнэ ажилтан болсон үеэс хойш ажлын байран дээр гаргаж байгаа зөрчлүүд эхэлсэн гэж ойлгож байна. 2019 оны намар 10 сард байх сахилгын зөрчил гаргаад бүх ажилчдын хурлаар авч хэлэлцээд түүнд сануулах арга хэмжээ авч байсан.  2019 оны 12 сард дахиад бас зөрчил гаргаад, ажлын байрны дүрэм журмыг хангахгүй байсан шалтгаанаас болоод удирдлагын зөвлөлийн хурлаар Батсүрэнд арга хэмжээ авсан. 2020 он болоход өмнөх гаргасан алдаа дутагдлуудаа засахгүй байсан. Ажлын байран дээрээ байдаггүй, ажлаа орхиж явдаг гэсэн мэдээлэл надад орж ирдэг байсан. Нярав Саруул энэ тухай надад хэлдэг байсан. Тэгээд яагаад ажил дээрээ байдаггүй вэ гэсэн асуудал яригддаг л байсан болохоос үйлдэл дээр нь харсан, үзсэн нотолгоо байхгүй байсан. 2020 оны 10 дугаар сарын 13*******ны өдөр би хүүхдээ цэцэрлэгээс аваад явж байхад Батсүрэн ажлынхаа хувцастай таксинд хүн аваад явж байсан. Тэгээд би үнэхээр явдаг юм байна гэж мэдсэн. Тэгээд тухайн үед хамт гарч байсан жижүүр рүү нь утасдаж Батсүрэн байна уу гэж асуухад байхгүй байна, мэдэхгүй гэсэн. Тэгээд утсаар ярьсан талаар лавлагаа гаргасан. Тухайн үед би өөрийн гар утсаараа Батсүрэнгийн машины зургийг авсан байгаа. Маргааш нь холбогдох нярав, жижүүрийг дуудаж уулзсан. Өмнө нь хэдэн удаа энэ хүн ийм зөрчил гаргасан бэ гэхэд нилээдгүй хэдэн удаа гэж хэлсэн. Тухайн үед орон нутгийн сонгууль явагдаад манай сургуулийн байранд сонгуулийн байр байрлаж асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй явсаар дараа хэлэлцэх гэтэл акт авч хэлэлцэх боломжгүй хүлээгдэж байгаад 2020 оны 11 дүгээр сарын 11*******ний өдөр ажилдаа орсон үед нь удирдлагын зөвлөл хуралдаж түүний асуудлыг хэлэлцээд олонхийн саналаар ажлаас халах болж түүнд тэр өдөр нь мэдэгдэл өгсөн. Ингээд мэдэгдлийн хугацаа дуусмагц 2020 оны 12 дугаар сарын 02*******ны өдөр Монгол улсын Боловсролын тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журмыг удирдлага болгон ажлаас халах тушаал гаргасан. Б.Б*******ийг ажлаас халсан явдал нь хуулийн хүрээнд явагдсан гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.Б хариуцагч “О” цогцолбор сургуульд холбогдуулан галчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

         

Хариуцагч “О” цогцолбор сургууль Б.Б*******ийг ажил үүргээ гүйцэтгэж байхдаа удаа дараалан зөрчил гаргаж захирал болон шууд удирдах удирдлагуудаас сануулга өгөх, бүх ажилчдын нийтийн хурал, удирдлагуудын зөвлөлийн хурлаар оруулж сануулж байсан, “Сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа давтан зөрчил“ гаргасан гэж үзэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4,  байгууллагын дотоод журмын 7 дугаар  зүйлийн 7.15.2, 7.15.8, 7.16.3 дахь хэсгийг үндэслэн хуулийн дагуу ажлаас халсан тул  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Ажилтан 2020.12.02*******ны өдрийн Б/82 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг 2020.12.04*******ний өдөр гардан авч, 2020.12.18*******ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацаанд гомдлоо гаргасан, хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Б нь 2019 оны 12 дугаар сарын 16*******ны өдрийн Б/132 дугаартай тушаалаар сахилгын шийтгэл авагдсан байхдаа дахин зөрчил гаргаж, 2020 оны 12 дугаар сарын 02*******ны өдрийн Б/82 дугаартай тушаалаар ажлаас халах сахилгын арга хэмжээ авагдсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4 дэх хэсэгт  “Сахилгын шийтгэл ноогдуулсанаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно” гэж заасантай нийцжээ. /хх*******ийн 15, 16 дугаар хуудас/

 

Ажилтан Б.Б нь 2018.11.16*******ны өдрөөс “О” цогцолбор сургуульд галчын албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр  тогтоогдож байна. / хх*******ийн 19 дүгээр хуудас/  

 

Улмаар 2020.12.02*******ны өдрийн Б/82 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, байгууллагын дотоод журмын 7.15.2, 7.15.8, 7.16.3 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч Б.Б*******ийг 2020.12.02*******ны өдрөөс ажлаас чөлөөлжээ.  /хх*******ийн 83 дугаар хуудас/  

 

Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахад хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтныг ажлаас чөлөөлөгдөх болсон үндэслэлтэй тохирсноор хуулийн дагуу ажлаас чөлөөлсөн гэж үзэх үндэслэл бүрддэг.

 

Талууд ажилтанг анх ажилд ороход нэг хөдөлмөрийн гэрээ байгуулж өнөөдрийг хүртэл уг хөдөлмөрийн гэрээг дагаж мөрдөж байсан, түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь хэсэгт “Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна” гэж заасан зэргийг үндэслэн талуудын хооронд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж үзэв.

 

Ажил олгогч, ажилтан нарын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.2 дахь хэсэгт “Ажилтан нь ажлын байрны тодорхойлолтонд заасан үүргээ чанартай бүрэн биелүүлж үнэнчээр хөдөлмөрлөх, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглан сургалтын хэрэглэгдэхүүн, техник хэрэгсэл, эдлэл хэрэглэл, үзүүлэн тараах материал, ном, гарын авлагыг зүй зохистой ашиглаж хэрэглэнэ”, 3.2.3 дахь хэсэгт “Хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, холбогдох бусад хууль тогтоомжийг чанд сахиж ажиллана”, 3.2.4 дэх хэсэгт “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нийтлэг шаардлага дүрэм журмыг чанд сахин биелүүлнэ”, байгууллагын дотоод журмын 7.15 дахь хэсэгт “дараах зөрчил гаргасан тохиолдолд сахилгын шийтгэл оногдуулна”, 7.15.2 дахь хэсэгт “Ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарьт заагдсан чиг үүргээ биелүүлээгүй”, 7.16.3 дахь хэсэгт “Доорхи зөрчил гаргасан тохиолдолд ажилтны хөдөлмөрийн гэрээг шууд зогсоох ноцтой зөрчил гэж үзнэ”, 7.16.3 дахь хэсэгт “Сахилгын шийтгэлийн хугацаа дуусаагүй үед дахин зөрчил гаргасан бол” гэж тус тус заажээ.

 

Мөн нэхэмжлэгч Б.Б*******ийг ийн ажлын байрны тодорхойлолтын чиг үүрэг хэсэгт галч нь “Байгууллагуудын обьектуудыг халуун дулаан байлгах, эд хөрөнгийг хамгаалах, зуухыг аюул осолгүй хэвийн ажиллахад байнгын хяналт тавих үүрэгтэй, үндсэн зорилт хэсэгт ...удирдах албан тушаалтнаас ажил үүрэгтэй холбогдуулж өгсөн үүргийг биелүүлэх, ...хөдөлмөрийн сахилгыг чанд сахиж ёс суртахууны өндөр түвшинд байж үндсэн үүрэгт ажлаа бүрэн гүйцэтгэж ажиллах ...бусадтай хамтран ажиллах эв дүйтэй, чадвартай, үйлчилгээний болон харилцааны соёл эзэмшсэн байх, ёс зүйн хэм хэмжээг сахих чадвартай байхаар заажээ. 

 

Нэхэмжлэгч нь ажлын байраа орхиж явах болон бусад байдлаар ажлын хариуцлага алдаж 2019.12.16*******ны өдрийн Б/132 тоот тушаалаар 1 сарын хугацаатай үндсэн цалингийн 20 хувиар бууруулах сахилгын арга хэмжээ авагдсан талаар зохигчид маргаангүй байна. / хх*******ийн 15 хуудас /

 

Б.Б*******ийг ийн ажлын байр нь 24 цагаар ажиллаж 72 цаг амрахаар ажил олгогчтой тохиролцож ажил үүргээ гүйцэтгэж ирсэн байна.

  

Хариуцагч нь нэхэмжлэгч Б.Б*******ийг сахилгын зөрчилийн хугацаа дуусаагүй үед 2020.10.13*******ны өдөр ажлын байраа орхисон /хувийн машинаар ажлын цагаар таксинд явсан/ зөрчлийг гаргасан байгаа нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гэж үзэж ажлаас халжээ.

 

Нэхэмжлэгч Б.Б нь 2020.10.13*******ны ажлын байраа орхиж явсан болох нь тэр өдөр нэхэмжлэгчтэй хамт жижүүрт гарч байсан гэрч Л.Эын шүүхэд өгсөн “2020 оны 10 дугаар сарын 13*******ны өдөр би Б.Батсүрэнтэй хамт жижүүрт гарсан. Тухайн үед өглөө 8 цагаас маргааш өглөөний 8 цаг хүртэл 24 цагаар ажилд гарах ёстой байсан. Тэр өдөр үед 17 цагийн үед захирал над руу залгаад гал ямар байна, галчтай ярья гэсэн, би галчийг дуудах гээд очиход ажлын байрандаа байхгүй байсан. Би үүдэнд байсан болохоор мэдээгүй байсан. Камераа шүүсэн чинь 16 цаг 30 минутын үед машинаа унаад гарсан явсан байсан, тэгээд 17 цаг өнгөрөөгөөд ирсэн. Галлагааг тогтсон цагуудад хийдэг. Гал хийх цагаараа ирдэг байсан. Б.Б нь гал хийхээрээ ирээд бусад цагаар байдаггүй гэж ойлгож болно” гэх мэдүүлэг, гэрчийн мэдүүлгээр давхар нотлогдож байгаа хариуцагчийн “2020 оны 10 дугаар сарын 13*******ны өдөр би машинтайгаа туслах замаас төв зам руу орох гээд зогсож байхад Б.Б машинтайгаа жолооч талын цонх нь онгорхой ажлын хувцастайгаа, зам дээрээс таксинд хүн аваад явж байсан, өөр хүн биш өөрөө мөн байсан. Би энэ хүнийг жижүүрүүдтэй хуйвалддаг гэж боддог байсан учраас жижүүрийг үнэнийг хэлэх болов уу? шалгая гэж бодоод өөрийн гар утсаараа жижүүр лүү залгасан, тухайн үед жижүүр Л.Э байсан бөгөөд галч хаана байна гэж асуухад Л.Э байхгүй байна гэж хариулсан. Би энэ хүнийг дагахад таксинд авсан  хүнээ буулгаж өгөөд ажил руугаа яваагүй гэрлүүгээ явсан. Би хоёр настай хүүхэдтэй явсан тул хурдан буугаад очих боломж байгаагүй, өөрийн нүдээр ажлын хувцастай ажлын цагаар таксинд явдгийг нь харсан, надад тэр үед зураг дарах л боломж байсан. Дарсан зургаа гар утаснаасаа угаалгаж хэрэгт хавсаргасан байгаа” гэх тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Б.Б гэрч Л.Э худал мэдүүлэг өгсөн, тухайн өдөр ажлын байрандаа байсан гэх боловч энэ байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1*******д зааснаар нотлоогүй байна.

 

Хариуцагч талаас нэхэмжлэгчийг 2020.10.13*******ны өдөр болон бусад үед ажлын байран дээрээ байхгүй байдаг, ажлын цагаар машинаа унаад таксинд явдаг, сургуулийн гадуур улаан машинтайгаа давхиад байдаг гэсэн тайлбараа нотолж камерийн бичлэгүүдийг нотлох баримтаар ирүүлж үзлэг хийлгэсэн хэдий ч  бүх бичлэгт бичигдсэн машины дугаар, тухайн машиныг унаж байгаа хүний царай төрх хэн гэдэг нь тодорхойгүй байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

 

Түүнчлэн гэрч Б.Батсайхан “2020.10.13*******ны өдөр Батсүрэнгийн машиныг би гуйж унасан, энэ бичлэг дээр байгаа хүн бол би байна” гэх мэдүүлгийг өгсөн хэдий ч гэрч Батсайхан нь нэхэмжлэгчтэй ойрын садан, түүний мэдүүлэг тэр өдөр жижүүрт гарч байсан нэхэмжлэгч Батсүрэнг ажлын байран дээрээ байгаагүй гэдгийг гэрчилсэн гэрч Энхбаярын мэдүүлэгээр няцаагдаж байгаа, бичлэгт байгаа гэх хүн нь Батсайхан болох нь тогтоогдохгүй, мэдүүлэг нь эргэлзээтэй байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Мөн гэрч Н.Саруулын шүүхэд өгсөн “Б.Б нь багаар ажиллахдаа муу, тэр тусмаа боловсролын байгууллагад энэ хүний зан байдал нь үнэхээр тохирдоггүй, өдөр тутмын өгсөн үүрэг даалгаварыг ердөө биелүүлдэггүй, дандаа ямар нэгэн тайлбар тавина, яг л хувийн байгууллагад ажиллаж байгаа юм шиг чи би гээд байдаг, түүнээс болоод ажил үүрэг явахад үнэхээр хүндрэлтэй байдаг...таксинд яваагүй өдрөө яваагүй гээд рапорт дээр бичдэг. ...Би 1 дүгээр байранд жилийн эцэс, сарын эцэс гээд ажилладаг, тайлан балансын үед сардаа 7 хоног орчим заримдаа 14 хоног очиж цагийг бүртгэдэггүй. Гэтэл жижүүрүүдэд намайг тэдэн цагт бүртгэ гээд байдаг, бусад хүмүүс хэл ам ихтэй байдаг болохоор нь  айдаг юм уу яадаг юм хэлснээр нь бүртгэдэг, Намайг өмнө нь ирээд цагийг нь харж байхад 9 цаг 30 минутанд ирээд 8 цаг гээд бичүүлж байсан, өмнөх нярав маань энэ хүн их айхтар өмнө нь шоронд орж байсан гээд айлгадаг гэж хэлсэн  ... 2019 оны 12 сард Б.Б*******ийг цалингийн 20 хувиар арга хэмжээ авсан. Тэгэхэд чи миний цалинг хувьдуулсан, таксинд явж зөрүү мөнгөө олно  доо гэж надад хэлж байсан. Зөрчил гаргасан өдрөөс хойш яг хэвээрээ л байсан, буруу юм хийснээ хэзээ ч ойлгодоггүй  гэх мэдүүлэг,

“2019.12.03*******ны өдөр галчийн үүрэг гүйцэтгэв.  Энэ хугацаанд 15*******16 цаг хүртэл уурын зуухны үйл ажиллагааг зогсоож дулаан байдлыг алдагдуулсан хариуцлагаа хүлээхэд бэлэн байгаа мэдэгдэе, ...эрхэм нөхөр журмын анд Тэгшээбаатараас ээлж хүлээн авахад асуудалгүй тайван бүүр амгалан байсан болмой ...зай завсар гаргаж  таксинд огт яваагүй болмой галч Батсүрэн, ...эрхэм эмчийн өгсөн үүргийг чадан ядан биелүүлэх гэж оролдов, эрхэм эмчийн анхааралд 12 сард аалз амьд байлаа ч тор татах нөхцөл үгүй, хөлдүү гадарга дээр юу ч ургаж чадахгүй хадагтай эмчээ галч Батсүрэн, ...2020.01.04*******ний өдөр галчийн үүрэг гүйцэтгэв. Энэ хугацаанд 14 цагаас 16:20 цаг хүртэл галлагааг зогсоож. ...дулааны хэмжээг 28 градус хүртэл буулгасан буруутай хариуцлагаа хүлээхэд бэлэн байгаагаа эмч Эрдэнэдолгор болон нярав Саруул нарт хариуцлагатайгаар мэдэгдэж байна галч Батсүрэн, 2020.01.12*******нд галчийн үүрэг гүйцэтгээд буулаа, аалз болон аалзны тор байхгүй, гадуур гарч таксинд яваагүй,...эмчийн бичиж үлдээсэн тамхины тухай хуультай уншиж танилцлаа, сургуулийн байран дотор аль нэг өрөөнд архи уувал ямар шагналтай талаар бичиж үлдээнэ үү? галч Батсүрэн,  2020.01.04*******нд 28 градус хүртэл буулгаж уурын зууханд  засвар хийхэд 20 хувь хасуулах нэг том шалтгаан болсон. Өнөөдөр 28 градус хүртэл буулгасан хариуцлагаа хүлээхэд бэлэн галч Батсүрэн, 2019.11.14*******нд хариуцлагагүй байдал гаргаж цайны ус дуссан байхыг мэдэлгүй 1 цаг орчим сургуулийн хүйтэн ус тасалдуулсан болно галч Батсүрэн” гэх бичилттэй галч нарын рапорт хэрэгт авагдсан байна.

 

Галч нар нь ажилд гарахаас өмнө өдөр тутмын зааварчилгаатай танилцаж гарын үсэг зурдаг бөгөөд уг зааварчилгаанд ажлын байраа орхиж явах, өөр хүнд даалгах, гадны хүн оруулахыг хатуу хориглоно, техник тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагаа алдагдах, аюулгүй ажиллагааны дүрэм зөрчигдсөн тухай бүр ажил олгогчид мэдэгдэнэ гэж заасан байна.  

 

Ажилтан Б.Б нь аюулгүй ажиллагааны зааварчилгаа, ажлын байрны тодорхойлолтонд зааснаар тухайн галлагааны зуухны хэвийн үйл ажиллагаанд байнгын хяналт тавьж ажиллах чиг үүрэгтэй, ажлын байраа орхих эрхгүй атлаа таксинд явах, сургуулийн хүүхдээ хүргэж өгөх /өөрөө шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа дурьдсан/ зэргээр сахилгын зөрчлийг удаа дараа гаргаж байсан, ёс зүйн хувьд доголдолтой, удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг биелүүлдэггүй, хамт олонтой ажиллах харилцааны соёл эзэмшээгүй гэх хариуцагчийн тайлбар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Галч нарын рапортын арын хуудас нь скочоор наасан, эргэлзээтэй нотлох баримт гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарлаж байгаа хэдий ч уг хуудсанд бичигдсэн нэхэмжлэгчийн бичиг өмнөх хуудсуудад бичигдсэн нэхэмжлэгчийн бичигтэй хэв загварын хувьд ижилхэн байх тул нотлох баримтын хэмжээнд үнэлсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар  зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар  зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Нийслэлийн Ерөнхий боловсролын “О” цогцолбор сургуульд холбогдох галчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай Б.Б*******ийг ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

          2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                        Г.СОЛОНГО