| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 185/2019/0492/Э |
| Дугаар | 917 |
| Огноо | 2020-07-09 |
| Зүйл хэсэг | 17.3.3.1., |
| Улсын яллагч | С.Эрдэнэтуяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 917
Г.Мд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Батзориг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Эрдэнэтуяа,
хохирогч Б.Гансүрэн,
хохирогч Т.Мөнхцэцэгийн өмгөөлөгч Б.Борхүү,
шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт, Б.Гэрэл-Очир, О.Оюунчимэг,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч С.Оюунчимэг, Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/375 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Гансүрэн, шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт, Б.Гэрэл-Очир нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн шүүгдэгч Г.Мд холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Х овгийн Гийн М, 1988 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.../,
Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 5 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан;
Г.М нь 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын хооронд дүүргийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Энхтөгсийг “Герман Улсад хүүхдийг чинь суралцуулж өгнө” хэмээн хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, нийт 14.128.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
- 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ч.Сүрэнхүүг “Монгол Улсын их дээд сургуулиудад хүүхдийг чинь тэтгэлэгт хамруулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 1.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
- 2015 оны 8 дугаар сард Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Э.Бямбадашид өөрийгөө “Боловсролын яаманд ажилладаг, хүүхдийг чинь тэтгэлэгтэй суралцуулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 1.200.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
- 2015 оны 10 дугаар сард Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Ц.Ганбаатарыг “Герман Улсад бэрийг чинь суралцуулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Д.Төмөрчөдөрийн дансаар дамжуулан 11.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
- 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны дэвсгэрт хохирогч Б.Хишигдэлгэрт өөрийгөө “Боловсролын яаманд ажилладаг” гэж танилцуулан “Герман Улсад хүүхдийг чинь суралцуулж өгнө” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 4.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
- 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны
нутаг дэвсгэрт хохирогч С.Бат-Оршихыг өөрийгөө “Боловсролын яаманд ажилладаг гэж танилцуулан “Герман Улсад хүүхдийг чинь суралцуулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 4.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
- 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.Бумцогийг “Япон Улс руу сургалтад явуулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 1.400.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
- 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.Саранцацралыг “Герман Улсад хүүхдийг чинь суралцуулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 5.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
- 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч А.Оюунчимэгийг “Япон Улсад хүүхдийг чинь суралцуулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 5.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
- 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Т.Янжиндуламыг “Австрали Улсын виз гаргуулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 7.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
- 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Л.Цэцгээг “дотоодын тэтгэлэгт хүүхдийг чинь хамруулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 1.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
- 2016 оны 9 дүгээр сараас 12 cap хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Т.Мөнхцэцэгийг “2 хүүхдийг чинь оюутны тэтгэлэгт хамруулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, нийт 14.134.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
- 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 2 дугаар cap хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Баяртөгсийг “БНСУ-ын виз гаргаж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 13.808.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
- 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрүүдийн хооронд Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Мөнхзаяаг “Австрали Улс руу явуулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 8.578.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
- 2016 оны 12 дугаар сараас 2017 оны 12 дугаар сарын 24-ний хооронд хохирогч Б.Гансүрэнг “Австрали Улсын Камбераа хотын Үндэсний их сургуульд явуулна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит нуух замаар төөрөгдөлд оруулж 8.553.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
- 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 06-ны хооронд хохирогч Э.Наранцэцэгийг “БНСУ-д тэтгэлэгтэй сургуульд суралцуулна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 7.554.200 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
- 2016 оны 12 дугаар сарын 07-ноос 09-ний өдрийн хооронд Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Сэнгээг “Солонгос Улс руу явуулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 6.838.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
- 2017 оны 1 дүгээр сарын 18-наас 2017 оны 03 дугаар сарын 13-ны хооронд хохирогч Д.Нацагдоржийг “БНСУ-д тэтгэлэгтэй сургуульд суралцуулна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 7.308.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
- 2017 оны 1 дүгээр сараас 2017 оны 04 дүгээр сарын хооронд Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Дамбасүрэнг “Австрали Улсын тэтгэлэгт хамруулахаар зуучилж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 8.700.200 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
- 2017 оны 2 дугаар сараас 2017 оны 3 дугаар сарын 03-ны хооронд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч М.Дөлгөөнийг “Австрали Улсын Сидней их сургуульд явуулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 8.358.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
- 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.Булганыг “Австрали Улсын их сургуульд оюутны тэтгэлэгт хүүхэд хамруулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 20.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
- 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.Баярцэнгэлийг “Австрали Улсын их сургуульд оюутны тэтгэлэгт хамруулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 7.126.960 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
- 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр “Жонон” мал эмнэлгийн ажилтан, хохирогч М.Мөнхбаатарыг “гадаад улсад 100 хувийн тэтгэлэгт оюутан дүү Хасчулууныг явуулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 8.080.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
- 2018 оны 1 дүгээр сарын 03-наас 05-ны өдрүүдийн хооронд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Лхагвабаярыг “гадаад улсад тэтгэлэгт явуулна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 12.540.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
- 2018 оны 1 дүгээр сарын 24-нөөс 25-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт, хохирогч Б.Ганчимэгийг “Австрали, Солонгос Улс руу хямд өртгөөр оюутан сургах боломж байна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 10.140.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
- 2018 оны 1 дүгээр сарын 24-нөөс 25-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт, хохирогч Б.Хишигбатыг “Австрали Улс руу дүү Нандин-Эрдэнийг явуулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 14.120.000 төгрөгийг шилжүүлэн звч залилсан,
- 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 03 дугаар сарын 22-ны өдрийн хугацаанд Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ж.Амарбаясгаланг “Австрали Улсын оюутны тэтгэлэгт дүүг чинь хамруулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 7.070.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
- 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ж.Гэрэлтуяаг “Австрали Улс руу оюутны тэтгэлгээр охиныг чинь явуулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 4.820.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
- 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Т.Ганчимэгийг “Солонгос Улсад 5 жилийн хугацаатай хөдөлмөр эрхлэх ажилд зуучилж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 3.150.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
- 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Бүлтэнгээс “түүний зээ охин, ач дүү зэрэг төрөл садны хүмүүсийг Солонгос Улсад хөдөлмөр эрхлэх гэрээнд зуучилна, гадаадын сургуульд тэтгэлэгтэйгээр суралцахад зуучилна” гэх мэтээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 33.180.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
- 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 06-ныг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.Майбаяраас “Солонгос Улсад 3 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ зуучилж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 5.400.000 төгрөгийг “ХАС” банкны 5002368298 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,
- 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Өлзийжаргалаас түүний нөхөр Д.Хүч-Эрдэнийг “Солонгос Улсад 3 жилийн хугацаатай хөдөлмөр эрхлэх гэрээнд зуучилж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 3.950.000 төгрөгийг “ХАС” банкны 5002368298 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,
- 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Оюунгэрэлийг “Солонгос Улс руу гэрээгээр гаргаж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 3.013.800 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
- 2018 оны 5 дугаар сарын 05-наас 26-ны өдөр хүртэлх хугацаанд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Мөнхцэцэгийг “Солонгос Улсын Магистрын тэтгэлэгт хамруулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 9.490.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
- 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Т.Мөнхдалайгаас “Солонгос Улсад 3 жилийн хугацаатай гэрээгээр хөдөлмөр эрхлэх ажилд зуучилж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 3.000.000 төгрөгийг “ХАС” банкны 5002368298 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,
- 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны дэвсгэрт хохирогч Г.Оюунтунгалагийг “Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулж 2.935.800 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
- 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Есөн-Эрдэнээс “дүүг чинь Австрали Улсад тэтгэлэгт хамруулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 1.200.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,
- 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ж.Баттуяаг “гадаад улсын оюутны тэтгэлэгт хүүхдийг чинь явуулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 6.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
- 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Нарангаравт “хүүхдийг чинь Австралийн анагаахын их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахад зуучилж өгнө, IELTS-ийн шалгалтын оноо бүтэн авахад тусална” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 10.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
- 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Ганцэцэгийг “Австрали Улсын Сидней хотод бакалаврын тэтгэлэгт дүүг чинь хамааруулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2.800.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан, бусдад нийт 308.075.960 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгон үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Г.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х овогт Гийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар шүүгдэгч Г.Мыг 10 /арван/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М нийт 127 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Маас нийт 236.585.960 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Б.Лхагвабаярт 1.930.000 төгрөг, хохирогч Ж.Гэрэлтуяад 4.820.000 төгрөг, хохирогч Ж.Баттуяад 3.500.000 төгрөг, хохирогч Г.Оюунтунгалагт 1.605.800 төгрөг, хохирогч Ж.Амарбаясгаланд 2.070.000 төгрөг, хохирогч Ц.Булганд 20.500.000 төгрөг, хохирогч С.Баярцэнгэлд 7.126.960 төгрөг, хохирогч Б.Ганцэцэгт 2.800.000 төгрөг, хохирогч Б.Оюунгэрэлд 2.913.800 төгрөг, хохирогч Б.Мөнхцэцэгт 4.500.000 төгрөг, хохирогч Г.Нарангаравт 10.500.000 төгрөг, хохирогч Б.Ганчимэгт 1.540.000 төгрөг, хохирогч Б.Хишигбатад 14.120.000 төгрөг, хохирогч Г.Энхтөгсөд 12.128.000 төгрөг, хохирогч Ц.Ганбаатарт 11.100.000 төгрөг, хохирогч Б.Хишигдэлгэрт 3.500.000 төгрөг, хохирогч С.Бат-Оршиход 3.500.000 төгрөг, хохирогч А.Оюунчимэгт 1.500.000 төгрөг, хохирогч М.Дөлгөөнд 8.358.000 төгрөг, хохирогч Б.Гансүрэнд 8.053.000 төгрөг, хохирогч Э.Наранцэцэгт 3.054.200 төгрөг, хохирогч Д.Нацагдоржид 6.528.000 төгрөг, хохирогч Б.Баяртөгсөд 8.308.000 төгрөг, хохирогч Б.Сэнгээд 5.338.000 төгрөг, хохирогч Б.Мөнхзаяад 8.578.000 төгрөг, хохирогч Г.Дамбасүрэнд 8.700.200 төгрөг, хохирогч Т.Мөнхдалайд 3.000.000 төгрөг, хохирогч Т.Ганчимэгт 3.050.000 төгрөг, хохирогч Б.Бүлтэнд 32.480.000 төгрөг, хохирогч Б.Өлзийжаргалд 3.950.000 төгрөг, хохирогч Ц.Майбаярт 5.200.000 төгрөг, хохирогч Б.Есөн-Эрдэнэд 1.200.000 төгрөг, хохирогч Т.Мөнхцэцэгт 14.134.000 төгрөг, хохирогч Т.Янжиндуламд 7.000.000 төгрөг тус тус олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг, шүүгдэгч нь хохирогч М.Мөнхбаатар, Ч.Сүрэнхүү, Э.Бямбадаш, Ц.Саранцацрал, Л.Цэцгээ, Ц.Бумцог нарт төлөх төлбөргүйг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Мд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би гэм буруутай үйлдлээ ухамсарлан, гэм буруугаа хүлээн бусдад учруулсан хохирлоосоо төлж, үлдсэн хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлж байна. Гэвч анх гэмт хэрэгт намайг татан оролцуулсан Батсайхан нь хэрэг шалгагдах явцад дурдагдсан боловч цааш шалгагдаагүй, яллагдагчаар татагдаж байсан хамтрагч Төмөрчөдөр нь гэрч болж, хохирогч нар байцаалт болон шүүх хурлын явцад дээрх хүмүүст мөнгөө нотариатаар орж гэрээ байгуулан өгснөө мэдүүлсээр байтал хэт нэг талыг барьж, бусдын хийсэн үйлдэл, хохирлыг над дээр нэмж гарган ганцхан намайг хүнд зүйлчлэлээр шийтгэсэнд гомдолтой байна. Би 2015 оноос “Сион” салонд зохион байгуулагч хийж, үргэлжлүүлэн “караоке, паб” ажиллуулж байсныг хохирогч нар гэрчлэх бөгөөд хавтас хэрэгт нотлох баримтаар өгсөн. Би зуучлалын хөлсөнд авсан мөнгөнөөсөө амьдрал ахуйдаа ашиглаж, амьдралын эх үүсвэр болгож байсан удаагүй. Би бусдад учруулсан хохирол болох 308.075.960 төгрөгөөс Төмөрчөдөрт хамааралтай 17.400.000 төгрөг, Т.Мөнхцэцэгт хамааралтай 77.697.400 төгрөг, Цолмонд хамааралтай 4.000.000 төгрөг буюу нийт 99.097.400 төгрөгийг өөрөө аваагүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өөрт холбогдоод байгаа 40 үйлдлээс Төмөрчөдөрийн надаас тусдаа 3 үйлдлийг, Т.Мөнхцэцэгийн 10 үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үлдсэн 27 үйлдэл 208.978.960 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Үүнээс би мөрдөн шалгах ажиллагаанд 89.036.960 төгрөгийг төлсөн. Үлдсэн хохирлоо бодит болгуулж, өөрийн үнэн бодит үлдсэн хохирол болох 119.942.000 төгрөгийг заавал төлж гэм хорыг арилгах болно. Миний үлдсэн хохирол болох 119.942.000 төгрөгийг тогтоож өгнө үү. Би 2015 онд Төмөрчөдөртэй танилцсан бөгөөд хуурай эгч, дүүс болцгоож, дотно харьцаатай байсан. Төмөрчөдөр эгч хүүгээ тэтгэлэгт хамруулах гэж надаас гуйж би Батсайханд хэлж өгснөөр Төмөрчөдөр эгч 1.000.000 төгрөг өгсөн. Гэвч тэтгэлэг нь тохиролцсон хугацаандаа бүтээгүй учир мөнгийг нь эргүүлж өгсөн. Тухайн үед бид хоёр ярилцаад хохирогч Ганбаатар гэх хүнээс 11.500.000 төгрөг хувааж авсан. Тухайн үед Төмөрчөдөр эгч яаралтай мөнгө хэрэгтэй байна гээд 6.000.000 төгрөгийг авсан. Гэтэл хэрэг маань Хан-Уул дүүрэгт шалгагдаж байх явцад Төмөрчөдөр нь надад хэлэлгүйгээр Бумцог, Оюунчимэг, Саранцацралт нараас буюу 3 хүнээс 11.400.000 төгрөгийг өөрөө авч хувьдаа ашигласан нь нотлогдсон. Хан-Уул дүүргийн шүүхээр надтай хамт яллагдагчаар татагдаж байгаад Сүхбаатар дүүрэгт хэрэг нэгтгэхэд гэрч болон хувирч анхан шатны шүүх хурал дээр гэрчийн мэдүүлэг өгч байсанд маш их гомдолтой байна. Төмөрчөдөрийн надтай хамтарч хувааж авсан 6.000.000 төгрөг, надтай огт холбоогүй 3 үйлдлийнх нь 11.400.000 төгрөг, нийт 17.400.000 төгрөгийг надаар гаргуулж байгаад гомдолтой байна.
Хохирогч Б.Мөнхцэцэгийг би огт танихгүй бөгөөд түүнийг миний танил Цолмон зуучилсан. Хохирогчоос нийт 9.940.000 төгрөг авч, Цолмон 4.000.000 төгрөгийг өөртөө авсан. Сүүлд тэтгэлэг бүтэхээ болилоо гэхэд надаас Цолмон хохирогчид өөрийн авсантайгаа өгнө гээд өөрийнхөө данс болон найз охин Хонгорзулынхаа дансаар цувуулан бүх мөнгийг авсан. Хавтас хэрэгт би өгснөө батлах дансны хуулгаа өгсөн боловч Цолмонгоос уг мөнгийг гаргуулаагүй. Цолмон завшиж байна.
Би “UBS” телевизэд дадлагын ажилтан хийж байхдаа Боловсрол соёл шинжлэх ухааны яаманд ажилладаг Батсайхантай танилцаж байсан. Бид энгийн харилцаатай байсан ба тэр надад “оюутан гадаад дотоодын тэтгэлэгт хамруулах боломжтой. Хүн олоод өгвөл шагнал өгнө” гэхээр нь би өөрийн найз нөхөд, танил хүмүүсээсээ олж өгч зуучлалын хөлс авдаг байсан. Миний зуучилсан хүмүүсээс зарим нэг нь тухайн үед үнэхээр явж одоог хүртэл гадаадад сурч, амьдарч байгаа болохоор би Батсайханд маш их итгэж байсан. Нэг өдөр Батсайхантай уулзахад “би өндөр албан тушаалтай, албан тушаалаа ашиглаж байгаа болохоор чи ахдаа тус болох хэрэгтэй байна. Тагнуулын Ерөнхий Газраас утас чагнадаг юм. Өөрийнхөө нэр дээр дугаар аваад өгөөрэй” гэсэн. “Тэр дугаараар чамтай холбогдож, энэ ажлаа ярьж байя” гэхээр нь тухайн үед дугаар авч Батсайханд өгсөн. Миний нэр дээрх уг дугаарыг гэмт хэрэгт ашиглаж, намайг хохирооно гэж мэдээгүй. Гэтэл миний зуучлан Батсайханд олж өгсөн хүмүүс над дээр гомдол гарган цагдаад өгч эхэлсэн. Тэр үед Батсайхан “чи хэргээ ганцаараа даачих, би бүх хохирлыг барагдуулна, ганцаараа хэрэг хүлээвэл чи бага ял авна, би арыг чинь даана” гэхээр нь би түүнд итгэж, түүний эсрэг ямар ч мэдүүлэг өгөөгүй.
Би 2016 онд караоке, паб ажиллуулж байхдаа доод давхарт үсчин хийдэг Т.Мөнхцэцэгтэй танилцаж байсан. Нэг өдөр Батсайхан ярьж “Австралид хүүхэд сургах боломж байна” гэхээр нь би Мөнхцэцэгт хэлтэл тэрээр сонирхож, бид хоёр урьдчилгаанд өгөх 2.500.000 төгрөгийн гэрээ хийсэн. Тэгээд би Мөнхцэцэг, Батсайхан нарыг танилцуулж, “үүнээс хойш өөрсдөө учраа олцгоо” гэсэн. Нилээн хугацаа өнгөрсний дараа би Батсайхан, Мөнхцэцэг нарыг хайр сэтгэлийн холбоотой болсныг мэдсэн. Батсайхан надаар авахуулсан дугаараараа Мөнхцэцэгтэй харьцаж ярьдаг, мессэж явуулдаг байсныг сүүлд хавтас хэрэгт нотолгоо болон орсон Батсайхан, Мөнхцэцэг нарын мессежийн хуулгууд нотолно. Гэтэл Мөнхцэцэг нь Батсайханы заавраар өөрийн охиноос гадна 10 хүнээс 77.697.400 төгрөг өөрөө дансаараа авч хүн болгонтой гэрээ хийж, гар бичмэлээр баталгаа бичиж өгч мөнгө авсан нь хавтас хэрэгт нотлогдсон байдаг. Мөн өөрийн охины Австри явж байгаа билетийг хохирогч нарт үзүүлж итгэл төрүүлсэн байдаг. Тухайн 10 хүнээс мөнгө авах үед би Т.Мөнхцэцэг, Батсайхан нартай холбоогүй байсан. Харин миний урд нь зуучилж өгсөн хүмүүс “цагдаад өгнө” гэхэд би Батсайханд хэлэхэд “дансыг нь аваад өг” гээд 3 хохирогч руу тал мөнгийг данс руу өгсөн байсан. Гэтэл одоо болохоор Т.Мөнхцэцэг дээрх 10 хохирогч болох Наранцэцэг, Сэнгээ, Баяртөгс, Мөнхзаяа, Гансүрэн, Хишигдэлгэр, Дамбасүрэн, Нацагдорж, Дөлгөөн, Бат-Орших нараас өөрөө авсан 77.697.400 төгрөгийг над руу 27 дансаар цувуулан өгсөн гэж гүтгэж байна. Уг 27 данснаас би 5 дансыг нь таних бөгөөд над руу Т.Мөнхцэцэг биш Батсайхан юм нь бүтээгүй хүмүүсийн мөнгийг өгч байсан. Би үлдсэн 22 дансыг огт мэдэхгүй, дансны эздийг огт танихгүй бөгөөд танихгүй 22 хүн рүү Т.Мөнхцэцэгийн хийсэн гэх 22 дансны эзэдтэй нүүрэлдэх асуудлыг би прокурор, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаан дээр мэдүүлсээр байсан. Мөн Батсайхан, Мөнхцэцэг нар нь хайр сэтгэлийн холбоотой байснаас гадна Т.Мөнхцэцэгийн ажил дээр 2-3 удаа ирж уулзаж байсан нь Т.Мөнхцэцэгтэй хамт ажилладаг хүн гэрчийн мэдүүлгээр нотолсон байдаг. Мөн Т.Мөнхцэцэг нь Батсайханы зургийг үзүүлсэн байдаг. Т.Мөнхцэцэгийг гэрч болон хохирогч нар гэрчилж, хавтас хэрэгт нотлох бүх баримт байсаар байхад хүний хийсэн үйлдэл хохирлыг над дээр нэмж байгаад гомдолтой байна. Би хохирол төлөх явцдаа хохирогч Баярцэнгэлийн бүх хохирол 7.126.960 төгрөгийг, Лхагвабаярт үлдэгдэл болох 1.930.000 төгрөгийг, Янжиндуламд 3.000.000 төгрөгийг, Б.Мөнхцэцэгт Цолмонгоор дамжуулан бүх хохирлыг төлсөн. Гэтэл одоо Б.Мөнхцэцэгт 4.500.000 төгрөг дутуу гарч ирээд байна. Эдгээр хохирлоо би төлснөө батлан дансны хуулга өгсөөр байтал миний төлсөн хохирлоос 16.556.960 төгрөгийн зөрүү гарсан байна. Би 2018 онд цагдан хоригдож шалгагдаж байхдаа Цогмаа гэх хүнээс мөнгө авснаа хүлээж байцаалтын шатанд хэргийг нэгтгүүлэх хүсэлтийг тавьж байсан. Тухайн үед 2018 оны 11 дүгээр сард хохирогч Цогмаа нь миний нэр дээр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хэлтэст өргөдөл өгсөн. Гэтэл одоо болтол хэргийг нэгтгэлгүй шалгаж миний эрх зүйн байдлыг хүндрүүлж байна. Иймд Батсайхан, Төмөрчөдөр, Т.Мөнхцэцэг нарыг дахин шалгуулмаар байна. Мөн хохирлын тооцоог зөв тогтоох, дутуу бодсон мөнгийг хохирлоос минь хасаж өгнө үү. Төмөрчөдөрийн 3 үйлдэл, надтай хамтарч хийсэн 1 үйлдэл, нийт 17.400.000 төгрөг, Т.Мөнхцэцэгийн 10 үйлдлийн 77.697.400 төгрөгийг надаас тусгаарлаж өгнө үү. Т.М миний Сонгинохайрхан дүүрэг, Орхон аймаг, Баянзүрх дүүрэгт яллагдагчаар татагдаж байгаа хэргийг маань нэгтгэн шалгуулж нэг ялаар шийтгэж өгнө үү. Би мөрдөн шалгах ажиллагааны явцад зарим үйлдлүүдийн үнэн бодит байдлыг тогтоолгож чадаагүй, мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн. Т.Мөнхцэцэгийн над руу мөнгө хийсэн гэх 22 дансны эздээс мэдүүлэг аваагүй зэргээс шалтгаалж миний эрх зүйн байдалд нөлөөлж байна. Миний хийгээгүй үйлдэл, учруулаагүй хохиролд хяналт тавьж, үнэн бодитой тогтоож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Г.Мын өмгөөлөгч Н.Намжилцогт, Б.Гэрэл-Очир нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Г.М нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлдэг бөгөөд нийт хохирлын тодорхой хэсгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд барагдуулсан байхад миний үйлчлүүлэгчид оногдуулсан хорих ялын хэмжээ хэтэрхий их байна гэж үзэж байна. Учир нь, Г.М нь хэдийгээр олон үйлдэлтэй боловч амьдралын эх үүсвэр болгосон гэдгийг бид ямар баримтаар нотлон тогтоосон нь ойлгомжгүй байх бөгөөд харин хохирогч, гэрч нарын мэдүүлгээс үзэхэд өөрийн нөхрийн хамт паб ажиллуулдаг байсан үйл баримт тогтоогддог. Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Мтай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдлыг нэг бүрчлэн шалгаж тогтоогоогүй. Тухайлбал, гэрч Д.Төмөрчөдөр нь иргэн Ц.Ганбаатараас 2015 оны 10 дугаар сард 11.500.000 төгрөгийг Герман улсад хүүхдийг нь тэтгэлэгтэй суралцуулна гээд, А.Оюунчимэг 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Япон улсад хүүхдийг нь суралцуулна гээд 5.000.000 төгрөгийг, Ц.Бумцог 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Япон улс руу сургалтад явуулж өгнө гээд 1.400.000 төгрөгийг, Ц.Саранцацрал 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Багануур дүүргийн нутаг дэвсгэрт Герман улсад хүүхдийг суралцуулна гээд 5.000.000 төгрөгийг тус тус авч залилсан үйлдлүүдийн тухайд, хавтас хэрэгт авагдсан хохирогчдын мэдүүлгийг огт үнэлээгүй. Т.Мөнхцэцэгтэй холбоотой үйлдлийн тухайд Ц.Ганбаатар, Б.Сэнгээ, Б.Гансүрэн, С.Бат-Орших, Б.Хишигдэлгэр, М.Дөлгөөн, Д.Нацагдорж, Г.Дамбасүрэн нарыг залилсан гэх үйлдлүүдийг Г.М хүлээн зөвшөөрдөггүй. Өөрөөр хэлбэл, Т.Мөнхцэцэг, С.Төмөрчөдөр нартай бүлэглэж үйлдсэн хэргээ ганцаараа хариуцлагыг нь хүлээх, хохирлыг нь барагдуулах боломжгүй талаараа мэдүүлсэн. Мөн эдгээр нэр бүхий хохирогчид ч шүүх хурлын болон мөрдөн шалгах ажиллагааны явцад миний үйлчлүүлэгчийг огт танихгүй талаараа мэдүүлсэн. Хавтас хэрэгт авагдсан баримтуудад Т.Мөнхцэцэг нь хохирогчидтой гэрээ байгуулах, баталгаа гаргасан зэрэг үйлдлүүд байгаа нь энэ нэр бүхий найман хохирогчийг хуурч мэхлэн, төөрөгдөлд оруулжээ. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн нөхцөл байдал тогтоогддог. Шүүх энэ талаар дүгнэлт хийхдээ “...Т.Мөнхцэцэг, Д.Төмөрчөдөр нарын сэдэлт, зорилго болон тэдний эд хөрөнгийн хохирсон байдалд дүгнэлт хийхэд энэ хэрэгт хамтран оролцсон гэх нөхцөл тогтоогдоогүй болно” гэжээ. Гэвч энэ дүгнэлтийг ямар нотлох баримтад тулгуулралсан нь ойлгомжгүй, мөн Т.Мөнхцэцэг миний үйлчлүүлэгчид нэр бүхий иргэдээс авсан мөнгийг бүгдийг өгсөн гэдэг нь тодорхойгүй, баримтаар тогтоогдоогүй бөгөөд Д.Төмөрчөдөрийн тухайд хохирогч нараас авсан мөнгөнөөс авч байсан талаараа ч мэдүүлдэг. Т.Мөнхцэцэг, Д.Төмөрчөдөр нарын үйлдлийг хэрэгсэхгүй болгохдоо прокурор хэргийн оролцогчдод тогтоолоо огт танилцуулаагүй бөгөөд шүүх хуралд суусан зарим хохирогч нар шүүх хурлын явцад л энэ тухай мэдэж авсан байдаг. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрхийг хязгаарласан үйлдэл юм. Түүнчлэн, хохирогч Г.Нарангаравын гаргасан гомдлыг цагдаагийн байгууллага хүлээн авсан боловч хохирогчоор тогтоогоогүй, болсон хэргийн талаар хохирогчоос мэдүүлэг аваагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэх үндэслэл юм. Хохирогчийг итгэмжлэлээр асуусан нь ямар хууль тогтоомжийн хүрээнд хийгдсэн ажиллагаа гэдэг нь ойлгомжгүй байна. Гэвч шүүх энэ талаар огт дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. Г.М нь эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа талаараа мэдүүлдэг бөгөөд энэ талаарх баримт нь байсаар байтал шүүх энэ нөхцөлийг анхааралгүй шийдвэрлэсэн нь Г.Мын эрх зүйн байдлыг дордуулна гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааж өгнө үү. ...” гэжээ.
Хохирогч Б.Гансүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Австрали улсад тэтгэлгээр суралцуулна гэсэн мэдээллийн дагуу 2016 оны 12 дугаар сарын 20-ноос 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл нийт 8.553.000 төгрөгийг Т.Мөнхцэцэгт өгсөн. Мөнхцэцэг нь М руу шилжүүлсэн 27 дансны 5 нь Мынх, бусад 22 нь хэнийх гэдэг нь тодорхой бус. Мөнхцэцэгт цугларсан нийт мөнгөн дүнгийн хэд нь М руу шилжүүлсэн нь үнэн биш. Анх мөнгө авахдаа зөвхөн охин нь Австралид энэ шугамаар явсан тухай хэлж байсан. Өнөөдрийн байдлаар хүү нь хохирогч болж орсон нь сэжигтэй, худлаа ярьж байгааг илтгэж байна. Мөн охин нь Австрали улсад сурч байсан гэсэн мэдээлэл Австри болон хувирсан. Энэ нь санаатайгаар худал хэлж залилан хийсэн гэж харагдаж байна. Мөн өөрөөсөө шалтгаалсан төлбөрүүдээ гэрээ зараад барагдуулсан байхад Мөнхцэцэг санаатайгаар мөнгө шамшигдуулан Төмөрчөдөрийн нэр доор цэвэр гарах гэсэн мэт харагдаж байна. Хохирлын тооцоог дахин нягтлан Мын өмгөөлөгчийн хүсэлтийн няцаалтад зөвхөн Мөнхцэцэгтэй холбоотой тооцоог дахин нягтлуулах хүсэлтэй байна. Мөнхцэцэг анхнаасаа хохирогч байсан бол өмгөөлөгч авах шаардлагагүй байсан. Хохирсон, мөнгөгүй хүнд өмгөөлөгч авах шаардлага байхгүй. Зурагтад гэр хороололд амьдарч байснаа тухайн үед байр түрээсэлж, амьдрал нь дээшилсэн. Дугаарыг нь тодорхой санахгүй байна, машин авч унасан байсан. Зурагтад байдаг хашаа байшингаа ахын охиныхоо нэр дээр шилжүүлсэн байдаг. Мөнгө өгсөн хүнээсээ мөнгөө эргүүлэн авах хүсэлтэй байна. ...” гэв.
Шүүгдэгч Г.Мын өмгөөлөгч Н.Намжилцогт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхэд хандаж шинээр илэрсэн нөхцөл байдал гэж нотлох баримтаар 5 хуудас баримт гаргаж өгч байна. 5 удаагийн эрүүгийн хэрэг үүсгэсэн 3 тогтоол, эрүүгийн хэргийг нэгтгэсэн 2 тогтоол байна. Энэ нь 2019 онд Орхон аймаг, Сонгинохайрхан дүүрэг, Баянзүрх дүүрэгт яллагдагчаар татагдсан хэргүүдийн тогтоол юм. Үйлчлүүлэгч Г.М болон өмгөөлөгч Б.Гэрэл-Очиртой хамтран гаргасан давж заалдах гомдлоо бүрэн дэмжиж байна. Миний хувьд анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид Орхон аймаг, Сонгинохайрхан дүүрэгт яллагдагчаар татагдсан хэргүүд байгаа бөгөөд эдгээрийг нэгтгэн шалгуулах талаар олон удаа хүсэлт гаргасан. Хэргийг эцэслэн шийдвэрлэх боломж байхгүй, хэргийн бодит байдал тогтоогдоогүй, хохирлын эргэлзээтэй асуудал байхад шүүх хурдан шуурхай хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Дээрх нотлох баримтуудад үндэслэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Гэтэл Г.Мыг амьдралын эх үүсвэр болгосон гэж дүгнэсэн. Энэ бүх хэргүүдийг нэгтгэж нэг шийтгэх тогтоолоор эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүсэлтэй байна. Үүнийг харгалзан үзэж хэргийг прокурорт буцааж өгнө үү. Миний тооцсоноор Чингэлтэй дүүрэгт 4 хэрэг, Сүхбаатар дүүргийн прокурор Мөнгөншагай гэх прокурорт 3 хэрэг, Баянзүрх дүүрэгт 7 хэрэгт тус тус шалгагдаж байгаа. Энэ бүгдийг нэгтгэж, хэргийг шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. ...” гэв.
Шүүгдэгч Г.Мын өмгөөлөгч Б.Гэрэл-Очир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бидний хувьд Ц.Ганбаатар, Б.Сэнгээ, Б.Гансүрэн, С.Бат-Орших, Б.Хишигдэлгэр, М.Дөлгөөн, Д.Нацагдорж, Г.Дамбасүрэн нарыг залилсан гэх Т.Мөнхцэцэгтэй холбоотой хохирогч нарын асуудалд прокуророос эсрэг байр суурьтай байгаа. Прокурор Т.Мөнхцэцэгтэй холбоотой үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон тогтоол гаргахдаа хэргийн оролцогч нарт танилцуулаагүй. Үүний илэрхийлэл болсон Б.Гансүрэн гэх хохирогч эмэгтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гомдол гаргасан байна. Өөрөөр хэлбэл, прокурорын хэрэгсэхгүй болгосон тогтоолд гомдол гаргах нөхцөл боломжийг оролцогч нарт олгоогүй. Нөгөө талаар Т.Мөнхцэцэг хохирогч нартай зээлийн гэрээ байгуулж мөнгө авсан байдаг. Түүнчлэн 7 хүнтэй холбоотой асуудлууд хавтас хэргийн 7 дахь хуудсанд бий. Тухайлбал, Баяртөгс гэх хүнтэй хавтас хэргийн 66 дахь хуудасны ар талд мөнгө хүлээлцсэн баримт дээр баталгаа бичиж, “би хүүхдийг тань гадаадад явуулж өгнө, чадахгүй бол хохирол төлбөрийг өөрөө хариуцаж барагдуулна” гэсэн амлалт бичиж өгсөн байдаг. Т.Мөнхцэцэгийн хувьд нийт 25 дансаар холбогдуулж Г.Мд мөнгө төлбөрийг төлсөн гэх боловч Г.Мын хүлээн зөвшөөрч байгаа данс нь 7 байдаг. Бусад 18 дансны асуудал яасан болох нь тодорхойгүй. Мөн хавтас хэрэгт авагдсан бусад баримтуудаар Нарангарав гэх хүн цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байдаг. Гэтэл хохирогчоор тогтоохдоо Зулзаяа гэх хүнийг тогтоож, уг үйлдэлд нь Мыг яллагдагчаар татаж, ял оногдуулсан байдаг. Хохирогчийн үнэн зөв мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах, зайлсхийх зэрэг асуудлыг Зулзаяа хариуцах юм уу гэдэг асуудал үүснэ. Иймд энэ хэрэгт Т.Мөнхцэцэгтэй холбоотой асуудлыг шалгах ажиллагаа зайлшгүй хийгдэх ёстой гэж үзэж байх тул хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Г.Мын өмгөөлөгч О.Оюунчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч нартай санал нэг байна. Энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэнээр хохирогч, шүүгдэгч нарын эрх зүйн байдал дордоно. Мөнгө авсан этгээдийг үнэн зөв тогтоовол зарим хохирогч нарын хохирлын асуудал шийдвэрлэгдэнэ. Мөн нөгөө талаар Г.М зарим хэрэгт иргэний хариуцагчаар татагдах боломжтой гэж үзэж байна. Иймд оролцогчдын эрх зүйн байдлыг анхаарч хэргийг мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй. ...” гэв.
Хохирогч Т.Мөнхцэцэгийн өмгөөлөгч Б.Борхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэг анх Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргаснаар эхэлсэн. Энэ үеэс би өмгөөлөгчөөр оролцсон. Анх Т.Мөнхцэцэгтэй холбоотой 7 хүн нийлж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан бөгөөд Г.Мыг барьж өгсөн. Дараа нь үлдсэн хохирогч нар миний үйлчлүүлэгчтэй холбогдуулж гомдол гаргасан. Улмаар Т.Мөнхцэцэгтэй холбогдуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж шалгаад түүний үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон. Тухайн үед 25 дансны асуудлын талаар шалгасан бөгөөд бидний зүгээс бүх дансны хуулга, шилжүүлсэн дансны жагсаалт, Г.Мын Т.Мөнхцэцэг рүү бичсэн мессеж, дансны дугаар бүгдийг гаргаж өгсөн. Гэвч Т.Мөнхцэцэгийн үйлдэл гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болсон. Өөрөөр хэлбэл, Г.М Т.Мөнхцэцэгийг залилан мэхлэх гэмт хэрэгтээ ашигласан, давхар миний үйлчлүүлэгчийг залилсан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, хэрэгт хийгдвэл зохих ажиллагаанууд бүрэн хийгдсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Прокурор С.Эрдэнэтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Энэ хэрэг анх 2015 оноос шалгагдаж эхэлсэн. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Мын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар татсан байсныг шинэ хуульд нийцүүл гэдэг үндэслэлээр буцаасан байсан. Түүнээс хойш 2017 оноос эхэлж Г.М оргож эхэлсэн. Мөрдөн байцаалтын ажиллагаа дандаа өмгөөлөгчтэй явсан, нэг ч өмгөөлөгчгүй мэдүүлэг авсан зүйл байхгүй. Хэргийн үйл баримтын талаар баримт гаргаж өгөх үед нь шалгахаар зөрүүтэй, худал байдаг. Бат-Эрдэнэ гэх хүний дансаар авсан мөнгөө хийсэн гэж мэдүүлсэн бөгөөд тухайн хүний “ХААН” банкны дансыг шалгахад 2018 оноос хойш нэг ч удаа орлого, зарлагын гүйлгээ хийгдээгүй байдаг. Мөн шүүгдэгч “яаманд ажилладаг Гарьд, Бат-Эрдэнэ гэх хүмүүс намайг хийлгэсэн” гэдэг. Эдгээр хүмүүсийг дуудаж нүүрэлдүүлэн байцаалт авах гэхээр өгдөггүй, би худлаа хэлсэн гээд мэдүүлэг өгөхөөс татгалздаг. Мөрдөн байцаалтын шатанд эрүүгийн хэрэг үүсгэж тус тус яллагдагчаар мэдүүлэг авах үед болсон үйл явдал хохирогчийн мэдүүлэгт тохирдог. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэдэг. Хохирогч Б.Гансүрэнгийн хувьд Т.Мөнхцэцэг гэх хүнд мөнгө өгсөн гэдэг боловч “би Г.Маас 500.000 төгрөг цувуулж авсан” гэж ярьж байна. Г.Мын шилжүүлж авсан дансыг шалгахад түүний нөхөр, эх, дүү, эсвэл энэ хэргийн хохирогч нарын данс байдаг. Гүйлгээний утга нь “ахаас нь”, “буцаан олголт”, “нөхөн олголт” гэдэг байдлаар шилжүүлсэн байдаг. Иймд шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл түүний хувийн байдалд тохирсон гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Г.М нь өөрийгөө “Боловсролын яаманд ажилладаг, хүүхэд, дүүг чинь гадаад, дотоодын их сургуулийн тэтгэлэгт хамруулж өгнө, Солонгос Улсад хугацаатай хөдөлмөр эрхлэх ажилд зуучилж өгнө, виз гаргаж өгнө, Австрали улсад явуулна, Герман улсад сургана, Япон Улсад сургалтад хамруулна, гадаадад 100 хувийн тэтгэлэгээр сургана” гэх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, иргэдийг төөрөгдүүлэн, итгүүлэн үнэмшүүлж:
-2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.Сүрэнхүүгээс 1.000.000 төгрөгийг,
-2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын хооронд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Энхтөгсөөс 14.128.000 төгрөгийг,
-2015 оны 8 дугаар сард Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Э.Бямбадашаас 1.200.000 төгрөгийг,
-2015 оны 10 дугаар сард Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Ц.Ганбаатараас Д.Төмөрчөдөрийн дансаар дамжуулан 11.500.000 төгрөгийг,
-2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Хишигдэлгэрээс 4.000.000 төгрөгийг,
-2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Бат-Оршихоос 4.000.000 төгрөгийг,
-2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Бумцогоос 1.400.000 төгрөгийг,
-2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Саранцацралаас 5.000.000 төгрөгийг,
-2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн А.Оюунчимэгээс 5.000.000 төгрөгийг,
-2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Л.Цэцгээгээс 1.000.000 төгрөгийг,
-2016 оны 9 дүгээр сараас 12 дугаар cap хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Мөнхцэцэгээс 14.134.000 төгрөгийг,
-2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдрүүдийн хооронд Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Мөнхзаяагаас 8.578.000 төгрөгийг,
-2016 оны 12 дугаар сарын 07-ноос 09-ний өдрийн хооронд Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Сэнгээгээс 6.838.000 төгрөгийг,
-2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 2 дугаар cap хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Баяртөгсөөс 13.808.000 төгрөгийг,
-2016 оны 12 дугаар сараас 2017 оны 12 дугаар сарын 24-ний хооронд иргэн Б.Гансүрэнгээс 8.553.000 төгрөгийг,
-2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 06-ны хооронд иргэн Э.Наранцэцэгээс 7.554.200 төгрөгийг,
-2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Янжиндуламаас 7.000.000 төгрөгийг,
-2017 оны 1 дүгээр сарын 18-наас 2017 оны 3 дугаар сарын 13-ны хооронд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Д.Нацагдоржоос 7.308.000 төгрөгийг,
-2017 оны 1 дүгээр сараас 2017 оны 4 дүгээр сарын хооронд Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Дамбасүрэнгээс 8.700.200 төгрөгийг,
-2017 оны 2 дугаар сараас 2017 оны 3 дугаар сарын 03-ны хооронд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт иргэн М.Дөлгөөнөөс 8.358.000 төгрөгийг,
-2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Булганаас 20.500.000 төгрөгийг,
-2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Баярцэнгэлээс 7.126.960 төгрөгийг,
-2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Мөнхбаатараас 8.080.000 төгрөгийг,
-2018 оны 1 дүгээр сарын 03-наас 05-ны өдрүүдийн хооронд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Лхагвабаяраас 12.540.000 төгрөгийг,
-2018 оны 1 дүгээр сарын 24-нөөс 25-ны өдрүүдийн хооронд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Ганчимэгээс 10.140.000 төгрөгийг,
-2018 оны 1 дүгээр сарын 24-нөөс 25-ны өдрүүдийн хооронд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Хишигбатаас 14.120.000 төгрөгийг,
-2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ж.Гэрэлтуяагаас 4.820.000 төгрөгийг,
-2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 22-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ж.Амарбаясгалангаас 7.070.000 төгрөгийг,
-2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 5 дугаар сарын 31-ний өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Бүлтэнгээс 33.180.000 төгрөгийг,
-2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 5 дугаар сарын 25-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Ганчимэгээс 3.150.000 төгрөгийг,
-2018 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Оюунгэрэлээс 3.013.800 төгрөгийг,
-2018 оны 5 дугаар сарын 05-наас 26-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Мөнхцэцэгээс 9.490.000 төгрөгийг,
-2018 оны 5 дугаар сарын 04-нөөс 31-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Өлзийжаргалаас 3.950.000 төгрөгийг,
-2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 6 дугаар сарын 06-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Майбаяраас 5.400.000 төгрөгийг,
-2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Мөнхдалайгаас 3.000.000 төгрөгийг,
-2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны дэвсгэрт иргэн Г.Оюунтунгалагаас 2.935.800 төгрөгийг,
-2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Есөн-Эрдэнээс 1.200.000 төгрөгийг,
-2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ж.Баттуяагаас 6.000.000 төгрөгийг,
-2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 10 дугаар сарын 08-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Нарангараваас 10.500.000 төгрөгийг,
-2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Ганцэцэгээс 2.800.000 төгрөгийг, нийт дээрх нэр бүхий 40 хохирогчоос нийт 308.075.960 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулахдаа байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Д.Лхагвабаяр /1хх 15-16/, М.Мөнхбаатар /1хх 18-19, 9хх 3/, Ж.Гэрэлтуяа /1хх 41-42, 9хх 5, 192/, Ж.Баттуяа /1хх 118-119, 9хх 180/, Г.Оюунтунгалаг /1хх 138-139, 8хх 223-224/, Ж.Амарбаясгалан /1хх 187-188, 9хх 4, 187/, С.Баярцэнгэл /1хх 242/, Ц.Булган /1хх 250, 2хх 2, 9хх 1/, Б.Ганцэцэг /2хх 158-159/, Б.Мөнхцэцэг /2хх 187-188/, Б.Оюунгэрэл /2хх 206-208, 9хх 2/, М.Зулзаяа /3хх 2-3/, Б.Ганчимэг /4хх 18-20, 9хх 179/, Ц.Саранцацрал /4хх 150-153, 6хх 162-163/, Ч.Сүрэнхүү /4хх 161-162, 6хх 158-159/, Г.Энхтөгс /4хх 167-169, 171-172, 6хх 142-144, 9хх 183/, Б.Хишигдэлгэр /4хх 174-175, 176-177, 6хх 147-148/, С.Бат-Орших /4хх 179-181, 6хх 151-152/, А.Оюунчимэг /4хх 188-189, 6хх 155-156/, Ц.Ганбаатар /6хх 55-56, 136-137, 9хх 185/, Э.Бямбадаш /6хх 57-60/, Л.Цэцгээ /6хх 65-68/, Д.Баяртөгс /6хх 165-166/, Ц.Бумцог /6хх 168-169/, Б.Сэнгээ /6хх 171-172, 9хх 190/, Б.Мөнхзаяа /6хх 178-179, 9хх 186/, Г.Дамбасүрэн /6хх 186-187, 9хх 188/, Б.Гансүрэн /7хх 167-169, 9хх 191/, Э.Наранцэцэг /7хх 170-171, 9хх 189/, Д.Нацагдорж /7хх 172-173, 9хх 184/, Т.Мөнхдалай /9хх 27-28, 174/, Т.Ганчимэг /9хх 46-47/, Б.Бүлтэн /9хх 124-125, 176, 193/, Б.Өлзийжаргал /9хх 148-149, 173, 184/, Ц.Майбаяр /9хх 165, 175/, Б.Есөн-Эрдэнэ /9хх 224-225/, Т.Мөнхцэцэг /10хх 73-74, 75/, Т.Янжиндулам /11хх 22-24/, М.Дөлгөөн /8хх 178-179, 9хх 182/, Б.Мөнхзаяа /6хх 178-179, 9хх 190/, Б.Хишигбат /4хх 21-23, 9хх 178/,
гэрч Ж.Батсайхан /1хх 191/, М.Цолмон /2хх 189-190/, Т.Ганчимэг /2хх 209-210/, Д.Болормаа /3хх 5-6/, Д.Гардь /9хх 10, 194-195/, Б.Гантулга /9хх 126/, А.Ганчимэг /9хх 127/, Б.Нарантуяа /9хх 128/, Б.Лхагва-Очир /9хх 129/, Б.Төмөр-Арслан /9хх 130/,
шүүгдэгч Г.М /1хх 29-31, 100-102, 125-126, 164-165, 211-212, 2хх 138-140, 167-168, 3хх 11-13, 205-207, 6хх 75-76, 9хх 31-32, 50-51, 135-136, 153-154, 169-170, 232-234, 239-241, 10хх 78, 11хх 67/ нарын мэдүүлгүүд,
Т.Янжиндулам /11хх 39-40/, Т.Мөнхдалай /9хх 25/, Б.Хишигдэлгэр, С.Бат-Орших /6хх 239/, А.Оюунчимэг /4хх 184-185/, Г.Оюунтунгалаг /8хх 226/, Б.Өлзийжаргал /9хх 141-145/, Ц.Майбаяр /9хх 159-163/, Ж.Гэрэлтуяаг /1хх 39/, Ж.Баттулга /1хх 116/, Ж.Амарбаясгалан /1хх 192-194/, Б.Ганцэцэг /2хх 160/, Т.Мөнхцэцэг /10хх 47-71/, Г.Нарангарав /2хх 248-249/, Б.Нарантуяа /9хх 60-61/ нарын мөнгө шилжүүлсэн баримтууд,
шүүгдэгч Г.Мын депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд /1хх 47, 3хх 62-83, 88-89, 4хх 50-52, 5хх 15-52, 100-104, 121-153, 181-197, 6хх 29-31, 33-49, 7хх 14, 18, 33-34, 235-246, 10хх 119-253/,
хохирогч нартай харьцсан зурвасууд /2хх 18-132, 214-217, 9хх 67-122/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч нарыг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Мыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулан залилахдаа байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Г.Мыг тухайн зүйлд зааснаар 10 /арав/ жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт нийгэмд аюултай тодорхой үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог болно.
Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай бөгөөд дан ганц үр дагаварт түшиглэсэн объектив яллах ажиллагааг Эрүүгийн эрх зүйн онол, хууль ёсны зарчмаар хориглодог болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийг шүүх шийдвэрлэхдээ гэм буруугийн сэдэл, санаа зорилго, түүнийгээ хэрэгжүүлсэн арга хэрэгсэл, гэм буруутай хүн болон хохирогчийн хувийн байдал, тэдгээрийн хоорондын харилцааны түүх зэрэг нөхцөл байдлуудад зөв дүгнэлт хийж, яллах болон цагаатгах нотлох баримтыг нэгэн адил цуглуулан, хэргийг бүх талаас шалгаж бүрэн бодитой тогтоодог.
Залилах гэмт хэрэг нь хуурч мэхлэх, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагддаг.
Шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт, Б.Гэрэл-Очир, хохирогч Б.Гансүрэн нар “...Т.Мөнхцэцэг, Д.Төмөрчөдөр нар гэмт хэрэгт холбогдсон тул дахин шалгуулах...” талаар давж заалдах гомдлууд гаргасан ба анхан шатны шүүхийн “...Г.М “гадаад улсад тэтгэлэгээр суралцах, ажилд орох” сонирхол бүхий этгээд нь Т.Мөнхцэцэг, Д.Төмөрчөдөр нарын цаана өөр хүмүүс байгаа гэж мэдэж байсан, өөрт нь өгсөн мөнгийг өөр хүмүүсийнх гэдгийг мэдэж авсан, мөн “гадаад улсад тэтгэлгээр суралцуулах, ажилд оруулж” өгч чадна гэх ойлголтыг Т.Мөнхцэцэг, Д.Төмөрчөдөр нараар дамжуулан Ц.Ганбаатар, А.Оюунчимэг, Ц.Бумцог, Ц.Саранцацрал, Б.Сэнгээ, Б.Гансүрэн, С.Бат-Орших, Б.Хишигдэлгэр, М.Дөлгөөн, Д.Нацагдорж, Б.Мөнхзаяа, Г.Дамбасүрэн нарт төрүүлсэн. Г.М нь дээрх нэр бүхий иргэдтэй өмнө уулзаж байгаагүй, нэгийгээ таньдаггүй нь чухал бус, “гадаад улсад тэтгэлгээр суралцуулах, ажилд оруулах” талаар Ц.Ганбаатар, А.Оюунчимэг, Ц.Бумцог, Ц.Саранцацрал, Б.Сэнгээ, Б.Гансүрэн, С.Бат-Орших, Б.Хишигдэлгэр, М.Дөлгөөн, Д.Нацагдорж, Б.Мөнхзаяа, Г.Дамбасүрэн нарт Т.Мөнхцэцэг, Д.Төмөрчөдөр нарын дамжуулан өгсөн мэдээллийн эх сурвалж, мөнгө авсан дансны дугаарууд нь Г.Маас гаралтай байгаа нь хэрэгт ач холбогдолтой. Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийн үндсэн аргууд болох хуурч мэхлэх, итгэл эвдэх нөлөөлөлд зөвхөн өмчлөгч, эзэмшигч биш, эд хөрөнгийг хадгалж хамгаалж байсан, түр ашиглан өөрт байлгаж байсан хүмүүс өртөгдөж болно. Залилангийн гэмт хэргийн хамтран оролцогч бус зуучлагч нь гэмт этгээд талдаа хууртагдаж хохирогч талыг бусдын үгээр хуурч мэхлэн хохирогч, залилагч хоёрын шинжийг үйлдлээрээ зэрэг хадгалж байдаг тул түүний субьектив санаа зорилгод тулгуурлан хэргийн хамаарлын талаар дүгнэлт хийх учиртай. Энэ тохиолдолд Ц.Ганбаатар, А.Оюунчимэг, Ц.Бумцог, Ц.Саранцацрал, Б.Сэнгээ, Б.Гансүрэн, С.Бат-Орших, Б.Хишигдэлгэр, М.Дөлгөөн, Д.Нацагдорж, Б.Мөнхзаяа, Г.Дамбасүрэн нарыг зуучилсан Т.Мөнхцэцэг, Д.Төмөрчөдөр нарын сэдэлт, зорилго болон тэдний эд хөрөнгийн хохирсон байдалд дүгнэлт хийхэд Т.Мөнхцэцэг, Д.Төмөрчөдөр нар энэ хэрэгт хамтран оролцсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. ...” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.
Мөн шүүгдэгч Г.М нь 40 удаагийн үйлдлээр, нэг төрлийн арга хэрэглэн бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэдгээр үйлдлүүд нь хоорондоо шууд харилцан хамааралтай, тэрээр гэмт хэрэг үйлдэн олсон орлогоо өөрийн амьжиргааг залгуулах, ашиг олох зорилгоор гол эх үүсвэр болгож тогтвортой ашигласан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон байна дүгнэв.
Хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, дансны хуулгууд, мөнгө шилжүүлсэн баримтууд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар Г.Мын үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ бүхий байдлыг үүсгээгүй бөгөөд анхан шатны шүүхээс оногдуулсан ялын хэмжээ түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон, мөн анхан шатны шүүх “...шүүгдэгч Г.М нь бусдыг залилах үйл ажиллагаагаа тогтвортойгоор амьдрал, зан төлөвийн хэвшил болгож, иргэдээс авсан мөнгөө өөрийн ахуй амьдрал, хэрэгцээнд зарцуулж байгаа, учруулсан хохирлын хэмжээ, түүний үйлдлийн арга, давтамжийн тоо, дагнасан байдал зэргээс үзэхэд түүний үйлдэл залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгох гэмт хэргийн шинжийг бүрэн тодорхойлж байгаа болно...” гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт, Б.Гэрэл-Очир нарын гаргасан “...нэр бүхий хохирогч нарыг хохироосон гэх үйлдлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй. ...Амьдралын эх үүсвэр болгож үйлдээгүй. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Мөн шүүгдэгч Г.Мын өмгөөлөгч Н.Намжилцогт тус шүүх хуралдаанд 6 хуудас бүхий “Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргүүдэд Г.Мыг нэр бүхий хохирогч нарыг залилсан үйлдэлд яллагдагчаар татсан, эрүүгийн хэргүүдийг нэгтгэсэн” талаар нотлох баримтыг гарган өгч, “хэргүүдийг нэгтгэн шийдвэрлүүлж өгнө үү. ...” гэжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйл, 6.9 дүгээр зүйлд хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах, хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах асуудлыг хуульчилсан, мөн шүүгдэгч Г.М нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулан 2019 оны 8 дугаар сараас 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд шүүхээс оргон зайлж, энэ хугацаанд дахин гэмт хэрэгт холбогдсон, мөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд энэ асуудлаар ямар нэгэн хүсэлт гаргаж байсан баримт байхгүй зэргийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны “шуурхай” байх зорилтод нийцүүлэн түүнд холбогдох хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, үүнээс шалтгаалж шүүгдэгчийн эрх зүйн байдал дордохгүй гэж үзсэн болно.
Давж заалдах шатны шүүхийн хувьд анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгох эрх хуулиар олгогдоогүй тул анхан шатны шүүхээр хэлэлцэж, дүгнээгүй асуудлын талаар дүгнэлт хийх боломжгүй болохыг дурдаж байна.
Дээрх үндэслэлээр хохирогч Б.Гансүрэн, шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт, Б.Гэрэл-Очир нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/375 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Ц.ОЧ