Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 182/ШШ2021/01494

 

    2021        07          09

               182/ШШ2021/01494

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: З ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д ХХК-д холбогдох

 

Гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 263,044,800 төгрөг, алданги 131,522,400 төгрөг нийт 394,567,200 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Бямба-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч З ХХК шүүхэд болон төлөөлөгч Б.Бямба-Очир шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Д ХХК нь манай компанитай 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 108/2019/Д/01 дугаартай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, тус гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор тус өдрөө 108/2019/БД/01 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 108/2019/БД/2 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан. Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ болон түүнд оруулсан нэмэлт гэрээний дагуу Д ХХК нь 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд 263,044,800 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. З ХХК болон Д ХХК-ний хооронд байгуулагдсан 108/2019/Д/01 дугаартай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний 5.2.1-т худалдан авагч нь гэрээний салшгүй хэсэг болох хавсралтуудад заасан барааны төлбөрийг худалдагчийг бараа нийлүүлсэн өдрөөс хойш 15 хоногийн дотор бүрэн буюу 100 хувь төлж барагдуулсан байна гэж, мөн гэрээний 5.2.2-т худалдан авагч гэрээний төлбөрийг хавсралтад заасан хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги төлнө гэж  заасан байдаг. Д ХХК нь газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу нийлүүлсэн дизель түлшний төлбөрийг 525 хоногоор хэтрүүлсэн тул үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги 131,522,400 төгрөг, нийт 394,567,200 төгрөгийг төлж барагдуулах тооцоо гарч байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 108/2019/Д/01 дугаартай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ, хавсралтын үлдэгдэл төлбөр 263,044,800 төгрөг, алданги 131,522,400.00 төгрөг, нийт 394,567,200 төгрөгийн төлбөрийг хариуцагч Д ХХК-иас гаргуулж, хариуцагч нь сайн дураараа биелүүлэхгүй байх тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг иргэн Ж.Гал-Эрдэнийн өмч болох улсын бүртгэлийн 000668760 дугаар бүхий гэрчилгээтэй, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн Нийслэлийн  дүүргийн 10 дугаар хороо, 28 дугаар хороолол , 818-р байр, 5 тоот хаягт байршилтай 81 м.кв талбай бүхий 75 хувийн гүйцэтгэлтэй амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн 000709018 дугаар бүхий гэрчилгээтэй, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн мөн хаягт байршилтай, 81 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн  дугаар бүхий гэрчилгээтэй, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн Нийслэлийн  дүүргийн 10 дугаар хороо, 28 дугаар хороолол , 818-р байр, 3 тоот хаягт байршилтай 81 м.кв талбай бүхий 75 хувийн гүйцэтгэлтэй амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн  дугаар бүхий гэрчилгээтэй, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн мөн хаягт байршилтай, 81 м.кв талбай бүхий 75 хувийн гүйцэтгэлтэй амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргээр тус тус хангуулна гэв.

 

             Хариуцагч Д ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Талуудын хооронд гэрээний харилцаанаас үүдэлтэй өр авлага үүссэн, хариуцагч талаас гэрээний үүргийг хэсэгчлэн биелүүлээгүй талаар маргахгүй, үндсэн төлбөрийн дүнгийн талаар маргаан, тооцооллын зөрүү байхгүй болно. Гагцхүү нэхэмжлэгч тал алдангийн нийт дүнг 131,522,400 төгрөг гэж тодорхойлсон нь ойлгомжгүй, тооцооллын илэрхий алдаатай гэж үзэж байгаа бөгөөд хариуцагч талаас алдангийн хэмжээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Алданги тооцооллыг бидний зүгээс тооцож холбогдох баримтыг шүүхэд ойрын хугацаанд хүргүүлж, эвлэрэх саналтай байна гэжээ.

 

           Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч З ХХК нь хариуцагч Д ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 263,044,800 төгрөг алданги 131,522,400 төгрөг, нийт 394,567,200 төгрөг, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

 Хариуцагч Д ХХК нь гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөхийг зөвшөөрч, эдийн засгийн хүндрэлээс болж алданги 131,522,400 төгрөгийг төлөх боломжгүй гэж маргажээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Г шүүхэд тайлбар гаргаагүй болно. 

 

Нэхэмжлэгч З ХХК нь хариуцагч  Д ХХК-тай 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр Худалдах-худалдан авах 108/2019/Д/01 тоот гэрээ байгуулж, гэрээний 5.2.1-т худалдан авагч нь гэрээний салшгүй хэсэг болох хавсралтуудад заасан барааны төлбөрийг худалдагчийг бараа нийлүүлсэн өдрөөс хойш 15 хоногийн дотор бүрэн буюу 100 хувь төлж барагдуулсан байна гэж, мөн гэрээний 5.2.2-т худалдан авагч гэрээний төлбөрийг хавсралтад заасан хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги төлөхөөр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан нөхцөлийг тусгасан хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Хариуцагч Д ХХК нь гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөхийг зөвшөөрч, эдийн засгийн хүндрэлээс алданги 131,522,400 төгрөгийг төлөх боломжгүй гэх хүсэлт гаргасан боловч нэхэмжлэгч зөвшөөрөөгүй байна.

  

Дээрх гэрээний 4.10-т зааснаар гүйцэтгээгүй үүрэг 273,723,500 төгрөгт алданги тооцож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаар нэхэмжлэгч алданги 136,861,750 төгрөг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй байна. 

 

Иймд хариуцагч Д ХХК-иас 263,044,800 төгрөг, алданги 131,522,400 төгрөг нийт 394,567,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З ХХК-д олгох үндэстэй.

 

Барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг

хангуулах шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч З ХХК нь хариуцагч  Д ХХК-тай 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 108/2019/БД/01 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 108/2019/БД/2 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан болох нь зохигчидын тайлбар, Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Гал-Эрдэнийн эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох хүсэлт, Барьцааны гэрээ зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Талууд дээрх Барьцааны гэрээний 2.1-т Барьцуулагч нь 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр Худалдах-худалдан авах 108/2019/Д/01 тоот гэрээ, 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 108/2019/НД/1 дугаартай  нэмэлт гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахтай холбогдуулан Ж.Гал-Эрдэнийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн  дүүргийн 10 дугаар хороо, 28 дугаар хороолол , 818 дугаар байр, 5 тоот хаягт байршилтай 81 м.кв талбай бүхий 75 хувийн гүйцэтгэлтэй амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн  дүүргийн 10 дугаар хороо, 28 дугаар хороолол , 818 дугаар байр, 6 тоот хаягт байршилтай, 81 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн Нийслэлийн  дүүргийн 10 дугаар хороо, 28 дугаар хороолол , 818 дугаар байр, 3 тоот хаягт байршилтай 81 м.кв талбай бүхий 75 хувийн гүйцэтгэлтэй амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн  дүүргийн 10 дугаар хороо, 28 дугаар хороолол , 818 дугаар байр, 4 тоот хаягт байршилтай, 81 м.кв талбай бүхий 75 хувийн гүйцэтгэлтэй амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргээр хохирлыг барагдуулна гэж тохиролцож  Барьцааны гэрээг Улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзнэ. 

 

Иймд Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч сайн дураар үүргээ гүйцэтгээгүй бол Ж.Гал-Эрдэнийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн  дүүргийн 10 дугаар хороо, 28 дугаар хороолол , 818 дугаар байр, 5 тоот хаягт байршилтай 81 м.кв талбай бүхий 75 хувийн гүйцэтгэлтэй амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн  дүүргийн 10 дугаар хороо, 28 дугаар хороолол , 818 дугаар байр, 6 тоот хаягт байршилтай, 81 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн Нийслэлийн  дүүргийн 10 дугаар хороо, 28 дугаар хороолол , 818 дугаар байр, 3 тоот хаягт байршилтай 81 м.кв талбай бүхий 75 хувийн гүйцэтгэлтэй амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн  дүүргийн 10 дугаар хороо, 28 дугаар хороолол , 818 дугаар байр, 4 тоот хаягт байршилтай, 81 м.кв талбай бүхий 75 хувийн гүйцэтгэлтэй амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Бадамжаргал, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Г  нарт шүүх хуралдааны товыг “Мэдэгдэх хуудас”-аар болон гар утсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй, нэхэмжлэгч түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт зааснаар хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

           1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д ХХК-иас 263,044,800 төгрөг, алданги 131,522,400 төгрөг нийт 394,567,200 төгрөг /гурван зуун ерэн дөрвөн сая таван зуун жаран долоон мянга хоёр зуу/ гаргуулж нэхэмжлэгч З ХХК-д олгосугай.

 

2.Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч сайн дураар үүргээ гүйцэтгээгүй бол Ж.Гал-Эрдэнийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн  дүүргийн 10 дугаар хороо, 28 дугаар хороолол , 818 дугаар байр, 5 тоот хаягт байршилтай 81 м.кв талбай бүхий 75 хувийн гүйцэтгэлтэй амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн  дүүргийн 10 дугаар хороо, 28 дугаар хороолол , 818 дугаар байр, 6 тоот хаягт байршилтай, 81 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн Нийслэлийн  дүүргийн 10 дугаар хороо, 28 дугаар хороолол , 818 дугаар байр, 3 тоот хаягт байршилтай 81 м.кв талбай бүхий 75 хувийн гүйцэтгэлтэй амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн  дүүргийн 10 дугаар хороо, 28 дугаар хороолол , 818 дугаар байр, 4 тоот хаягт байршилтай, 81 м.кв талбай бүхий 75 хувийн гүйцэтгэлтэй амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,200,986 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2,200,986 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З ХХКолгосугай.

 

4.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Н.НАРАНГЭРЭЛ