Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2024/00019

 

"Х" ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 19-ний өдрийн 142/ШШ2023/00757 дугаар шийдвэртэй,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 сарын 25-ны өдрийн 207/МА2023/00084 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Л ХХК, БНСУ-ын иргэн  Н нарт холбогдох,

Нэг. Гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол 387,574,000 төгрөг гаргуулах;

Хоёр. “Ц” үйлчилгээтэй орон сууцны барилгын

3 дугаар давхрын 64,29 м.кв талбайтай * тоот 2 өрөө,

4 дүгээр давхрын 64,29 м.кв талбайтай * тоот 2 өрөө,

4 дүгээр давхрын 110,57 м.кв талбайтай * тоот 3 өрөө,

7 дугаар давхрын 111,65 м.кв талбайтай * тоот 3 өрөө,

7 дугаар давхрын 64,29 м.кв талбайтай * тоот 2 өрөө,

7 дугаар давхрын 110,57 м.кв талбайтай * тоот 3 өрөө,

7 дугаар давхрын 111,65 м.кв талбайтай * тоот 3 өрөө,

10 дугаар давхрын 143,81 м.кв талбайтай * тоот 4 өрөө,

10 дугаар давхрын 142,65 м.кв талбайтай *  тоот 4 өрөө

12 дугаар давхрын 143,81 м.кв талбайтай * тоот 4 өрөө, нийт 10 ш орон сууцны өмчлөгчөөр тус тус тогтоолгох,

Гурав. “Ц” үйлчилгээтэй орон сууцны барилгын 1 дүгээр давхрын 130,34 м.кв талбайтай * тоот үйлчилгээний зориулалттай талбайн, 2 дугаар давхрын баруун урд хэсэгт байрлах 91,57 м.кв үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөгчөөр тус тус тогтоолгох,

Дөрөв. Л ХХК болон Н  нарын эзэмшлээс “Ц” үйлчилгээтэй орон сууцны барилгын 2 дугаар давхрын баруун урд хэсэгт байрлах 91,57 м.кв үйлчилгээний зориулалттай талбайг чөлөөлүүлэх, 

Тав. “Ц” үйлчилгээтэй орон сууцны барилгын зоорийн давхрын ***********  дугаартай автомашины зогсоолуудын эзэмшигчээр тогтоолгох,

Зургаа. 10 ширхэг орон сууцны дотоод заслын ажлын хөлс 215,670,000 төгрөг гаргуулах,

Долоо. 0.64 ширхэг зогсоолын үнэ 16,000,000 төгрөг гаргуулах,

Найм. Л ХХК болон У нарын хооронд 2020.07.06-ны өдөр байгуулагдсан Орон сууц захиалан бариулах гэрээний 03 тоот автомашины зогсоолыг худалдсан 1.1, 2.1 дэх заалтыг,

Л ХХК болон Ч.Э  нарын хооронд 2018.03.28-ны өдөр байгуулагдсан Орон сууц захиалан бариулах гэрээний 04 тоот автомашины зогсоолыг худалдсан 1.1, 2.1 заалтыг,

Л ХХК болон О ХХК-ийн хооронд 2020.03.30-ны өдөр байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт гэрээний 08 тоот автомашины зогсоолыг худалдсан 2.1.9 дэх заалтыг,

Л ХХК болон Х- нарын хооронд байгуулагдсан Орон сууц захиалгаар бариулах гэрээний 09 тоот автомашины зогсоолыг худалдсан 1.1, 2.1 дэх заалтыг,

Л ХХК болон Ч.О нарын хооронд 2021.03 сард байгуулагдсан  тоот автомашины зогсоолыг худалдсан Орон сууц захиалгаар бариулах гэрээг,

Л ХХК болон Б- нарын хооронд 2021.03.26-ны өдөр байгуулагдсан 11 тоот автомашины зогсоолыг Орон сууц захиалгаар бариулах гэрээний нэмэлт өөрчлөлтийг,

Л ХХК болон А- нарын хооронд 2021.04.28-ны өдөр байгуулагдсан Орон сууц захиалгаар бариулах гэрээний нэмэлт өөрчлөлтийг;

Л ХХК болон Б.Э нарын хооронд 2021.04.13-ны өдөр байгуулагдсан Орон сууц захиалгаар бариулах гэрээний 1.1, 2.1 дэх заалтыг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах,

Ес. У-гийн хууль бус эзэмшлээс 03 тоот автомашины зогсоолыг, Л ХХК-ийн хууль бус эзэмшлээс **, ** тоот автомашины зогсоолыг, Л ХХК болон О ХХК-ийн хууль бус эзэмшлээс 08 тоот автомашины зогсоолыг, Л ХХК болон Ч.О нарын хууль бус эзэмшлээс ** тоот автомашины зогсоолыг, Л ХХК болон Б- нарын хууль бус эзэмшлээс 11 тоот автомашины зогсоолыг, Л ХХК болон А- нарын хууль бус эзэмшлээс 17 тоот автомашины зогсоолыг, Л ХХК болон Б.Э нарын хууль бус эзэмшлээс ** тоот автомашины зогсоолыг тус тус чөлөөлүүлэх,

Арав. Хариуцагч Н, Б нарт холбогдох 227 метр урттай, 84 ширхэг төмөр хашааны өмчлөгчөөр тогтоолгож, уг хашааг тэдгээрийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, 

нэхэмжлэгч Х ХХК-аас гэрээнээс учирсан хохиролд 1,147,576,135 төгрөг гаргуулах тухай хариуцагч  Л ХХК, болон Н  нарын сөрөг нэхэмжлэлтэй,

“Ц” үйлчилгээтэй орон сууцны зоорийн давхрын ** тоот зогсоолын өмчлөгчөөр У-г,  ** тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр О ХХК-ийг, ** тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр Ч.О-ныг, 11 тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр Б-г, ** тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр А-ыг, ** тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр Б.Э-г тус тус тогтоолгох гуравдагч этгээд нарын бие даасан шаардлагатай,

иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Сумъяа, өмгөөлөгч Д.Т, М.Э, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд У-, О ХХК, Б-, Б.Э нарын өмгөөлөгч Э.У нарын гаргасан хяналтын гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, хариуцагчийн өмгөөлөгч М.М, Ж.С, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С, хариуцагчийн өмгөөлөгч М.Э, Д.Т, хариуцагч БНСУ-ын иргэн H-ийн өмгөөлөгч Р.Н, бие даасан шаардлага гаргасан гуравдагч нарын өмгөөлөгч Э.У, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, гуравдагч этгээд нарын төлөөлөгч Б.Б, Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Л ХХК болон БНСУ-ын иргэн Н нарт холбогдуулан

1.1. Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол 387,574,000 төгрөг гаргуулах,

1.2.  “Ц” үйлчилгээтэй орон сууцны барилгаас

3 дугаар давхрын 64,29 м.кв талбайтай ** тоот 2 өрөө,

4 дүгээр давхрын 64,29 м.кв талбайтай ** тоот 2 өрөө,

4 дүгээр давхрын 110,57 м.кв талбайтай ** тоот 3 өрөө,

7 дугаар давхрын 111,65 м.кв талбайтай ** тоот 3 өрөө,

7 дугаар давхрын 64,29 м.кв талбайтай ** тоот 2 өрөө,

7 дугаар давхрын 110,57 м.кв талбайтай ** тоот 3 өрөө,

7 дугаар давхрын 111,65 м.кв талбайтай ** тоот 3 өрөө,

10 дугаар давхрын 143,81 м.кв талбайтай ** тоот 4 өрөө,

10 дугаар давхрын 142,65 м.кв талбайтай ** тоот 4 өрөө

12 дугаар давхрын 143,81 м.кв талбайтай ** тоот 4 өрөө нийт 10 ш орон сууцны өмчлөгчөөр тус тус тогтоолгох,

1.3. “Ц” үйлчилгээтэй орон сууцны барилгын 1 дүгээр давхрын 130,34 м.кв талбайтай 101 тоот үйлчилгээний зориулалттай талбайн, 2 дугаар давхрын баруун урд хэсэгт байрлах 91,57 м.кв үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөгчөөр тус тус тогтоолгох,

1.4.  “Ц” үйлчилгээтэй орон сууцны барилгын 2 дугаар давхрын баруун урд хэсэгт байрлах 91,57 м.кв үйлчилгээний зориулалттай талбайг хариуцагч Л ХХК болон Н  нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх

 1.5. “Ц” үйлчилгээтэй орон сууцны барилгын зоорийн давхарт байрлах ***********  дугаартай нийт 8 ширхэг автомашины зогсоолын эзэмшигч болохыг тогтоолгох,

 1.6. Дээрх нийт 10  ширхэг орон сууцны дотоод заслын ажлын зардалд  215,670,000 төгрөг гаргуулах,

1.7. 0.64 ширхэг автомашины зогсоолын үнэ гэж 16,000,000 төгрөг гаргуулах,

1.8. Хариуцагч Л ХХК-ийн  

1.8.1. У-тай байгуулсан  2020.07.06-ны өдрийн  Орон сууц захиалан бариулах гэрээний * тоот автомашины зогсоолыг худалдсан 1.1, 2.1 дэх заалтыг,

1.8.2. Ч.Э-тэй байгуулсан 2018.03.28-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээний * тоот автомашины зогсоолыг худалдсан 1.1, 2.1 заалтыг,

1.8.3.  О ХХК-тай байгуулсан 2020.03.30-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт гэрээний * тоот автомашины зогсоолыг бартераар худалдсан гэх 2.1.9 дэх заалтыг,

1.8.4. Х-тай байгуулсан 2019 оны Орон сууц захиалгаар бариулах гэрээний 09 тоот автомашины зогсоолыг худалдсан гэх 1.1, 2.1 дэх заалтыг,

1.8.5.  Ч.О-той байгуулсан 2021 оны 03 сарын  * тоот автомашины зогсоолыг худалдсан гэх Орон сууц захиалгаар бариулах гэрээний нэмэлт өөрчлөлтийг,

1.8.6. Б-тай байгуулсан 2021.03.26-ны өдрийн * тоот автомашины зогсоолыг худалдсан Орон сууц захиалгаар бариулах гэрээний нэмэлт өөрчлөлтийг,

1.8.7. А-тай байгуулсан 2021.04.28-ны өдрийн * тоот автомашины зогсоолыг худалдсан Орон сууц захиалгаар бариулах гэрээний нэмэлт өөрчлөлтийг,

1.8.8. Б.Э-тай байгуулсан 2021.04.13-ны өдрийн  Орон сууц захиалгаар бариулах гэрээний * тоот автомашины зогсоолыг худалдсан 1.1, 2.1 дэх заалтыг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах,

1.9. “Ц” үйлчилгээтэй орон сууцны зоорийн давхрын * тоот автомашины зогсоолыг гуравдагч этгээд У-гийн, *, * тоот автомашины зогсоолыг хариуцагч Л ХХК-ийн, * тоот автомашины зогсоолыг хариуцагч Л ХХК болон гуравдагч этгээд О ХХК-ийн, * тоот автомашины зогсоолыг гуравдагч этгээд Ч.О-ны, * тоот автомашины зогсоолыг гуравдагч этгээд Б-гийн, 17 тоот автомашины зогсоолыг гуравдагч этгээд А-ын, * тоот автомашины зогсоолыг хариуцагч Л ХХК болон гуравдагч этгээд Б.Э нарын  хууль бус эзэмшлээс тус тус чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага,

1.10. Хариуцагч Н, Б нарт холбогдуулж, 227 метр урттай, 84 ширхэг төмөр хашааны өмчлөгчөөр тогтоолгож, уг хашааг тэдгээрийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасныг,

 2.1. Хариуцагч Л ХХК, БНСУ-ын иргэн Н нар нь нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэлд дурдсан 10 ширхэг орон сууцны болон 1 давхрын 130,34 м.кв үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөгчөөр тус тус тогтоолгохыг, уг 10 ширхэг орон сууцны засварын зардалд 192,645,876 төгрөг төлөхийг тус тус зөвшөөрч, бусад хэсгийг эс зөвшөөрч хохиролд 1,147,576,135 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан бол,

2.2. Хариуцагч Н нэхэмжлэлийн дээрх шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, хариуцагч Б  227 метр урттай, 84 ширхэг төмөр хашааг шилжүүлэн өгөхийг зөвшөөрсөн.

3. Гуравдагч этгээд У нь “Ц” үйлчилгээтэй орон сууцны барилгын зоорийн давхрын 03 тоот,  О ХХК нь * , Ч.О 10 тоот, Б- * тоот, А- * тоот, Б.Э * тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр тус тус тогтоолгох бие даасан шаардлага гаргасныг нэхэмжлэгч Х ХХК эс зөвшөөрч, хариуцагч Л ХХК зөвшөөрсөн тайлбар гаргасан.

4. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.05.19-ний өдрийн 142/ШШ2023/00757 дугаар шийдвэрээр:

4.1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н болон Л ХХК-аас 387,574,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгож,

4.2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Урт булаг багийн нутаг дэвсгэрт байрлах “Ц” барилгын 3 дугаар давхрын 64.29 м.кв талбайтай 305 тоот, 2 өрөө орон сууц, 4 дүгээр давхрын 64.29 м.кв талбайтай * тоот, 2 өрөө орон сууц, 4 дүгээр давхрын 110.57 м.кв талбайтай * тоот 3 өрөө орон сууц, 7 дугаар давхрын 111.65 м.кв талбайтай * тоот 3 өрөө орон сууц, 7 дугаар давхрын 64.29 м.кв талбайтай * тоот 2 өрөө орон сууц, 7 дугаар давхрын 110.57 м.кв талбайтай * тоот 3 өрөө орон сууц, 7-р давхрын 111.65 м.кв талбайтай * тоот 3 өрөө орон сууц, 10-р давхрын 143.81 м.кв талбайтай * тоот 4 өрөө орон сууц, 10-р давхрын 142.65 м.кв талбайтай * тоот 4 өрөө орон сууц, 12-р давхрын 143.81 м.кв талбайтай ** тоот 4 өрөө орон сууц, 1-р давхрын 130.34 м.кв талбайтай * тоот үйлчилгээний талбайн өмчлөгч нь Х ХХК болохыг тогтоож, 2-р давхрын 91.57 м.кв талбайн /үйлчилгээний талбайн баруун урд хэсэг/ өмчлөгчөөр Х ХХК-ийг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

4.3. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг баримтлан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Урт булаг багийн нутаг дэвсгэрт байрлах “Ц” барилгын зоорийн давхарт байрлах ** тоот автомашины зогсоолыг У-д худалдсан 2020.07.06-ны өдрийн “Орон сууц захиалан бариулах гэрээний 1.1 дэх заалт, 2.1 дэх заалтуудыг, * тоот автомашины зогсоолыг О ХХК-д худалдсан 2020.03.30-ны өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт гэрээний 2.1.9 дэх заалтыг, * тоот автомашины зогсоолыг Б-д худалдсан 2021.03.26-ны өдрийн “Орон сууц захиалгаар бариулах гэрээний нэмэлт өөрчлөлт” гэрээг, * тоот автомашины зогсоолыг Б.Э-д худалдсан 2021.04.13-ны өдрийн “Орон сууц захиалгаар бариулах гэрээний 1.1, 2.1 дэх заалтыг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож,  

4.3.1. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Урт булаг багийн нутаг дэвсгэрт байрлах “Ц” барилгын зоорийн давхрын **** тоот автомашины зогсоолын эзэмшигч нь Х ХХК болохыг тогтоож,

4.3.2. Хариуцагч Н болон Л ХХК-аас зарагдаагүй байгаа 4 автомашины зогсоолыг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгож,

4.3.3. “Л" ХХК болон У-гийн эзэмшлээс ** тоот, Л ХХК болон О ХХК-ийн хууль бус эзэмшлээс * тоот, “Л”ХХК болон иргэн Б- нарын хууль бус эзэмшлээс 11 тоот, Л ХХК болон иргэн Б.Э нарын хууль бус эзэмшлээс * тоот  автомашины зогсоолыг тус тус албадан чөлөөлж,

4.3.4. Нэхэмжлэлийн шаардлагаас * тоот зогсоолыг Ч.Э т худалдсан, * тоот автомашины зогсоолыг Х-т худалдсан, * тоот зогсоолыг Ч.О-д худалдсан, * тоот автомашины зогсоолыг А-д худалдсан гэрээний заалт, гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Ч.Э , Х-, Ч.Орхон, А- болон Л ХХК-ийн хууль бус эзэмшлээс **, **, **, ** тоот зогсоолыг албадан чөлөөлүүлэх шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

4.4. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н болон Л ХХК-аас 192,645,876 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК- д олгож,  нэхэмжлэлийн шаардлагаас 23,024,124 төгрөг, мөн дулаан зогсоолын үнэ 16,000,000 төгрөг гаргуулах шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож,

4.5. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан 227 метр урттай, 84 ширхэг төмөр хашааны өмчлөгч нь Х ХХК болохыг тогтоож, хариуцагч Б.Батболдоос 227 метр урттай, 84 ширхэг төмөр хашааг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Э.Насанжаргалд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

4.6. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан Х ХХК-аас 110,000 төгрөг гаргуулж, Н болон Л ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 1,147,466,135 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

4.7. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.О-ныг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Урт булаг багийн нутаг дэвсгэрт байрлах “Ц” барилгын зоорийн давхарт байрлах * тоот, А-ыг * тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр тус тус тогтоож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд У-, О ХХК, Б-, Б.Э нарын Л ХХК болон Х ХХК-д холбогдуулан гаргасан зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

4.8. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан шүүгчийн захирамжуудыг шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж,

4.9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,682,020 төгрөг, хариуцагч Hansik болон Л ХХК-ийн төлсөн 5,895,831 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд У-гийн төлсөн 307,950 төгрөг, О ХХК-ийн төлсөн 307,950 төгрөг, Б-гийн төлсөн 282,950 төгрөг, Б.Э-гийн төлсөн 282,950 төгрөг, Ч.О-ны төлсөн 282,950 төгрөг, А-ын төлсөн 282,950 төгрөгийг тус тус хэвээр үлдээж, Х ХХК-аас 4,550 төгрөг гаргуулж Hansik болон Л ХХК-д, 141,475 төгрөг гаргуулж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд А-д, 141,475 төгрөг гаргуулж Ч.О-д, H болон Л ХХК-аас 3,427,599 төгрөг гаргуулж Х ХХК-д, 141,475 төгрөг гаргуулж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд А-д, 141,475 төгрөг гаргуулж Ч.О-д тус тус олгож шийдвэрлэжээ.

5. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.09.25-ны өдрийн 207/МА2023/00084 дугаар магадлалаар Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.05.19-ний өдрийн 142/ШШ2023/00757 дугаар шийдвэрийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3” гэсний дараа “Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1” гэж нэмж, шийдвэрийн

2 дахь заалтад “...2 давхрын 91.57 м.кв талбайн /үйлчилгээний хэсгийн баруун урд хэсэг/ өмчлөгчөөр Х ХХК-ийг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг Х ХХК нь 2 давхрын үйлчилгээний талбайн хэсгээс 91,57 м.кв талбайн өмчлөгч болохыг тогтоож, хариуцагч Л ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

3 дахь заалтад “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 56 дугаар зүйлийн 56.1.8.” гэснийг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 108 дугаар зүйлийн 108.1, 108.3 дахь хэсэгт зааснаар” гэж өөрчилж,

4 дэх заалтад “Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.5.” гэсний дараа “Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1., 227 дугаар зүйлийн 227.3.” гэж нэмж,

6 дах заалтыг “Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар Х ХХК-аас 4,763,000 төгрөг гаргуулж Л ХХК, захирал Н нарт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 1,142,813,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж,

9 дэх заалтад “Х” ХХК-аас 4,550 төгрөг” гэснийг “91,158 төгрөг” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,789,871 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С-ийн төлсөн 4,173,489 төгрөг, гуравдагч этгээд О ХХК-ийн төлсөн 307,950 төгрөг, гуравдагч этгээд Б.Э-гийн төлсөн 282,950 төгрөг, гуравдагч этгээд Б-гийн төлсөн 282,950 төгрөг, гуравдагч этгээд У-гийн төлсөн 307,950 төгрөгийг тус тус төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С, түүний өмгөөлөгч Т, Э нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2, 172.2.3, 172.2.4-т заасан үндэслэлээр гомдол гаргаж байна.

6.1. Х ХХК болон БНСУ-ын иргэн Н нар 2017.11.28-ны өдөр 17/01 дугаар Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээг байгуулж Орхон аймаг, Баян-Өндөр сум, Урт булаг багийн нутаг дэвсгэрт байрлах 1,865 м.кв талбай бүхий газар дээр 13 давхар орон сууцны барилга барихаар тохиролцсон. Х ХХК барилгын нийт ашигтай талбайн 18 хувийг өмчилж, барилга барих тусгай зөвшөөрөл, техникийн нөхцөлийг бэлэн болгох, барилгыг идэвхтэй борлуулах үүрэг хүлээсэн. Л ХХК болон Н нь барилга барих болон хөрөнгө оруулалт хийж барилгын нийт ашигтай талбайн 82 хувийг өмчлөхөөр тохиролцсон.

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Урт булаг багийн нутаг дэвсгэрт байрлах 1865 м.кв газар дээр 12 давхар орон сууцны барилга 2020.07 сард баригдаж дууссан бөгөөд 13 дугаар давхрыг пентхаус хэлбэрээр бариагүй, энгийн орон сууц хэлбэрээр барьснаас Х ХХК-ийн өмчлөх эрхтэй орон сууцны талбайн хэмжээ багассан гэх үндэслэлээр маргасан.  

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас “Ц” барилгын 10 орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, 1-р давхрын 130,34 м.кв талбайтай ** тоот үйлчилгээний талбайн өмчлөгчөөр Х ХХК-ийг тогтоож, 10 орон сууцны засварын зардлаас 192,645,876 төгрөгийг гаргуулах, барилгыг 12 давхар барьсны улмаас учирсан хохиролд 387,574,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, **, **, **, ** тоот автомашины зогсоолын эзэмшигчээр Х ХХК-ийг тогтоож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 110,000 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангаж 2-р давхрын /үйлчилгээний хэсгийн баруун урд хэсгийн/ 91,57 м.кв талбайн өмчлөгч болохыг тогтоож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 4,653,000 төгрөг гаргуулж хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. 

Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадаагүй, зөрчилтэй дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.3, 172.2.4-т заасан шүүхийн шийдвэр, магадлалыг хянах үндэслэл болно. Нэхэмжлэлийн үндэслэл нь шаардлагын агуулгад нийцсэн эсэхэд анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэл, үр дагавар, зорилгыг анхаарч, маргааны зүйлийг зөв тогтоох үүрэгтэй бөгөөд талуудын хооронд хөрөнгө оруулалтын гэрээний харилцаа эсхүл хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн эсэхэд эрх зүйн дүн шинжилгээ хийж нотлох баримтад үндэслэн шийдвэр ёстой. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх зүйн маргаантай харилцааг зөв тогтоосноор тухайн эрх зүйн харилцаанаас үүссэн үр дагаврыг зөв тодорхойлох ач холбогдолтой. Анхан болон давж заалдах шатны шүүх гэрээний агуулга, талуудын хүсэл зоригийн илэрхийллийг дутуу үнэлсэн. Учир нь: хамтран ажиллах гэрээнд үйл ажиллагааны төрөл зорилгоос гадна хамтын удирдлагын бүтэц, эрх, үүрэг, ашиг, алдагдал хуваарилах зарчим, гэрээнээс гарах, гэрээг дуусгавар болгох асуудлыг тусгах хуулийн зохицуулалттай. Мөн хамтран ажиллах гэрээний талууд тэгш эрхтэй байх зарчим нь гэрээний эрх зүйн үндсэн зарчмуудын нэг учраас хэн нэг нь давуу эрх эдлэхгүй, алдагдлыг ч мөн адил оруулсан хувь хураамжийн дагуу хариуцах хуулийн зохицуулалттай. анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 227.4 дэх хэсэгт заасныг баримтлан Х ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас барилгыг 12 давхар барьсны улмаас учирсан хохирол 387,574,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн. Шүүх Х ХХК нь Хамтран ажиллах гэрээний 4.1.3-т зааснаар барилга барихад шаардагдах бүх зөвшөөрлийг авах үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд 110,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн атлаа 13 дугаар давхар баригдаагүй нь талуудын хэн алинд хамааралтай байгааг тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл, барилгын явцын санхүүжилт дутагдсан буюу Х ХХК нь барилгын борлуулалтыг идэвхтэй хийх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь барилгын 13 дугаар давхар баригдахгүй байх хүчин зүйл болсон байхад бүх алдагдлыг Л ХХК-д хариуцуулж зөрчилтэй, ойлгомжгүй дүгнэлтийг хийсэн.

Хариуцагч нь барилгын 13 дугаар давхар баригдаагүйн улмаас өөрт ногдох 82 хувийн талбай буюу 776 м.кв талбайгаар багасгаж хохирсон байхад анхан болон давж заалдах шатны шүүх Х ХХК 13 давхарт эзэмших 18 хувь буюу 129,32 м.кв талбайгаар хохирсон гэж үзэж, “Халиун Капитал” ХХК-ийн баригдаагүй орон сууцны талбайг үнэлсэн үнэлгээгээр 1 м.кв талбайг 2,997,000 төгрөгөөр үнэлж 387,574,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

6.2. Анхан шатны шүүх талууд Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээний хавсралтаар тус бүрийн өмчлөх талбайн хэмжээг тогтоосон бөгөөд бодитоор баригдсан талбай, гэрээгээр өмчлөхөөр тогтоосон талбайн хэмжээний зөрүүг шинжээчийн дүгнэлтээр тогтоох нь ач холбогдолтой гэж “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилсон боловч уг дүгнэлтийг үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК “Ц” барилгын орон сууцны зориулалттай талбайн нийт хэмжээ, тус талбайн 18 болон 82 хувьд тус бүр хэдэн м.кв болох, 1, 2-р давхрын үйлчилгээний талбайг давхар тус бүрээр гарган давхар тус бүрт ногдох 18 болон 82 хувийг тогтоосон.

Талуудын гэрээгээр тохиролцсон талбайн хувь хэмжээ

Талбайн төрөл

Орон сууц

Үйлчилгээ

Зогсоол

Нийт талбай

6,295.2 м.кв/100%/

1,248.4 м.кв /100%/

 

Х ХХК ногдох 18 хувь

1,133.14 м.кв

224.71 м.кв

8 ш

Л ХХК-д ногдох 82 хувь

5,162.06 м.кв

1,023.69 м.кв

37 ш

“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн хэмжилтээр бодитоор баригдсан талбайн хэмжээ болон талуудад өмчлөгдсөн талбайн хэмжээ

Талбайн төрөл

Орон сууц

Үйлчилгээ

Зогсоол

Нийт талбай

6,122.51 м.кв/100%/

1,238.4 м.кв/100%/

 

Х ХХК ногдох 18 хувь

1,102.05 м.кв

222.91 м.кв

8 ш

Л ХХК-д ногдох 82 хувь

5,020 м.кв

1,015.49 м.кв

37 ш

Дээрхээс дүгнэхэд талуудын анх байгуулсан гэрээний дагуу Х ХХК нь 1,133.14 м.кв орон сууцыг өмчлөхөөс шинжээчийн дүгнэлтээр 1,102.05 м.кв талбай орон сууцыг өмчилсөн талаар маргаагүй. Гэрээгээр тохиролцсон орон сууцны талбайгаас 31,09 м.кв талбай дутуу болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх эдгээр нөхцөл байдлын талаар дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Учир нь Монгол Улсын дээд шүүхийн “Шүүхийн шийдвэрийн тухай” 21 дүгээр тогтоолын 2.2.4-т заасантай нийцэхгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд тохиролцсон гэрээний агуулгыг 13 давхар орон сууц барихаар тохиролцсон гэж дүгнэж, гэрээний 3.2, 3.2.1, 3.2.2-зааснаар талуудын тус бүр өмчлөх, захиран зарцуулах талбайн хэмжээ нь хавсралт 1-д заасны адил байна гэж тогтоосныг үл анхаарч, шинжээчийн дүгнэлтийг үнэлэлгүйгээр хэргийг нэхэмжлэгч талд ашигтайгаар шийдвэрлэн хөрөнгө оруулагч Lee Hansik-ийн эрх ашгийг хохироосон.

6.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр О ХХК, У-, Б-, А-, Б.Э-, Ч.О нар оролцож худалдан авсан зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан. Гэтэл Х ХХК бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн худалдан авсан зогсоолыг Л ХХК болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг анхан шатны шүүх хүлээн авсан бөгөөд хариуцагч уг шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д заасан шаардлагыг хангаагүй тул хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй талаар тайлбар гаргасан боловч шүүх хүлээн аваагүй нь хууль зөрчсөн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь зохигчийн нэгэн адил эрх эдэлж үүрэг хүлээх боловч шүүх бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдэд ялгамжтай хандаж шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг алдагдуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Нэхэмжлэгчийн шаардлагыг зөвхөн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.О-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч С-д гардуулах ажиллагааг хийж тайлбар гаргах эрхийг эдлүүлсэн. Харин бусад гуравдагч этгээдүүдэд нэхэмжлэлийн шаардлагыг гардуулах ажиллагаа хийлгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.2-т заасныг зөрчсөн. Гэтэл давж заалдах шатны шүүх дээрх зөрчлийг “... нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ Л ХХК, Н нарыг хариуцагчаас татсан тул хамааралгүй” гэж дүгнэсэн нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн эзэмшлээс зогсоолыг албадан гаргуулахаар шүүхийн шийдвэр гаргаж, түүнийг биелүүлэхийг шаардах хууль бус үр дагаврыг үүсгэж байгааг анхаараагүй.

Х ХХК нь “Ц” барилгын 10 орон сууц, 2  үйлчилгээний талбай, 8 зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад нийт 70,200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн бөгөөд хариуцагч талаас нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжийг дутуу төлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах эсхүл нөхөн төлүүлэх хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх шийдвэрлээгүй талаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч “... үйлчилгээний барилгын 2 давхрын 91,57 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоох, хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан нь эд хөрөнгийн бус өмчлөх эрхтэй холбоотой нэхэмжлэл учраас 70,200 төгрөг төлсөн нь үндэслэлтэй” гэж нэхэмжлэгчийн эрх ашигт нийцсэн, хуульд нийцэхгүй дүгнэлт хийж улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлсөн.

Монгол Улсын дээд шүүхийн 2012.12.24-ний өдрийн “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа дахь улсын тэмдэгтийн хураамжийн зарим асуудал” зөвлөмжийн 3.6-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлд Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн үнийн дүнгээр нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлно. Бүртгэлийн газраас олгосон гэрчилгээнд үнийн дүн заагдаагүй, эсхүл тухайн эд хөрөнгө бүртгэлд ороогүй бол хуулийн 63.1.2-т заасан үндэслэлд хамааруулж, эд хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнийн дүнгээр, зах зээлийн үнэ тодорхой бус байгаа тохиолдолд нотлогдсон хэмжээгээр буюу зохигч хэрхэн тодорхойлсноор тооцон улсын тэмдэгтийн хураамжийг төлөх үүрэгтэй гэж заасан. Тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн үнийн дүн тодорхой буюу нэхэмжлэгч тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг бусдад худалдсан гэрээ хавтаст хэрэгт авагдсан. Мөн шинжээчийн дүгнэлтээр хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тодорхойлсон. Хэрэв нэхэмжлэл гаргах үед үнийг тодорхойлох боломжгүй байсан гэж үзэх нөхцөлд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг үндэслэн хөрөнгө тус бүрд 70,200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлөх, эсхүл улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлэх ёстой. Иймд хяналтын шатны шүүхээс энэхүү алдааг залруулж өгнө үү. 

6.4. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт 91,57 м.кв талбайн байршлыг заасан хэсгийг өөрчлөн, мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж өөрчлөхдөө хуулийг зөрүүтэй хэрэглэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээний 4.3.1, гэрээний хавсралт 1-д зааснаар тус бүрийн өмчлөх талбайн хэмжээ, байршлын тэмдэглэгээг тодорхойлсныг үндэслэн барилгын 2-р давхарт Х ХХК-ийн өмчлөх талбай нь зүүн хойд хэсэгт байрлалтай 95,6 м.кв хэмжээтэй талбай болохыг тогтоосон нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заасантай нийцсэн. Учир нь; Х ХХК 2-р давхрын баруун урд хэсэгт байршилтай 91,57 м.кв талбайг өмчлөхөөр тохиролцоогүй.

Түүнчлэн, хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн шаардаж буй талбайг Х ХХК өмчлөх эрхтэй гэх тайлбарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гаргаагүй, шинжээчийн дүгнэлтээр 2-р давхарт байрлах үйлчилгээний талбайн хэмжилтийг хийхдээ 201 тоот ( Х ХХК-д өгөхөөр гэрээгээр тогтоосон талбай/) нь 95,02 м.кв талбайтай болохыг, харин 201 болон 200 тоотын нийт талбайн 18 хувь нь 91,57 м.кв болохыг тогтоосон атал давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгийг ноцтой зөрчиж 91.57 м.кв талбайг Х ХХК өмчлөх эрхтэй болохыг зөвшөөрч маргаагүй гэж дүгнэсэн нь магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

Давж заалдах шатны шүүх “... нэхэмжлэгч гэрээний 4.1.9-д зааснаар талбайг идэвхтэйгээр борлуулж үүргээ бүрэн хэрэгжүүлээгүйгээс хариуцагч орон сууцыг худалдан борлуулахаар үл хөдлөх хөрөнгө зуучлалын “Ремакс” ХХК (“Ивээл консалтинг” ХХК)-д 4,653,000 төгрөг төлснийг Х ХХК-аас гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулсан атлаа “Энх-Онход” ХХК-д төлсөн 179,947,631 төгрөгийг гаргуулах боломжгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна.

Учир нь анхан болон давж заалдах шатны шүүх Х ХХК-ийг талуудын хооронд байгуулсан гэрээний 4.1.9 дэх заалтаар “Л” ХХК-ийн өмчлөх талбайг идэвхтэйгээр борлуулах үүрэг хүлээсэн гэж дүгнэдэг атлаа анхан шатны шүүх нэхэмжлэгчийг Д.С-тэй гэрээ байгуулахад зуучилснаар энэхүү үүргээ бүрэн биелүүлсэн гэж, харин давж заалдах шатны шүүх энэхүү үүргээ бүрэн биелүүлээгүй тул “Ивээл консалтинг” ХХК-д төлсөн зуучлалын төлбөрийг гаргуулах нь зүйтэй, харин “Энх-Онход” ХХК-д төлсөн төлбөрийг гаргуулах боломжгүй гэж зөрүүтэй дүгнэлтийг хийсэн. 

Давж заалдах шатны шүүх Х ХХК-ийг орон сууцны талбайг борлуулах үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нөхцөлд Л ХХК-д учирсан хохирлыг бүрэн гаргуулах нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.5 дахь хэсэгт нийцэх бөгөөд сөрөг нэхэмжлэлийн энэхүү шаардлагын хүрээнд “Ивээл консалтинг” ХХК-тай байгуулсан гэрээ цуцлагдсан эсэх нь “Энх-Онход” ХХК-д төлсөн зуучлалын төлбөрийг үндэслэлгүй гэж үзэх, нотлох баримтаар тогтоогдож буй төлбөрийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй.  

Монгол Улсын дээд шүүхийн 2016.05.10-ны өдрийн 2 дугаартай “Эрх зүйн маргаантай харилцааг тогтоох, хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэх шүүгчийн ажиллагаа” зөвлөмжид “... Шүүх талуудын тайлбараас маргааны зүйлд хамаарах хэсгийг тодотгох, мэтгэлцээнийг зөв явуулахад чиглүүлэх үүрэгтэй ба маргааны зүйлд хамааралгүй асуудлаар нотлох баримт гаргах, бүрдүүлэхийг хүсэх зэргээр маргааны зүйлээс холдох байдалд хөтлөгдөхгүй байх ёстой. Энэ нь нэг талаас хэргийн үйл баримт болгоныг бус харин зөвхөн маргааны зүйл болж буй үйл баримтыг талууд нотлох шаардлагатайг илэрхийлж байна.” гэж тайлбарласан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасны дагуу хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, Орхон аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.05.19-ний өдрийн 142/ШШ2023/00757 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.09.25-ны өдрийн 207/МА2023/00084 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

7. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд У-гийн өмгөөлөгч Э.У хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

7.1. Анхан шатны шүүх Орхон аймаг, Баян-Өндөр сум, Урт булаг багийн нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээтэй орон сууцны барилга болох “Ц” барилгын зоорийн давхрын 03 тоот автомашины дулаан зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр У-г тогтоолгох тухай бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ эрх зүйн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийхгүй шударга эзэмшигчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн. Анхан шатны шүүх “.... Л ХХК нь өөрийн эзэмшлийн биш Х ХХК-ийн эзэмших эрхтэй зогсоолыг тус компанид мэдэгдэлгүй худалдан борлуулсан нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл болж байна.” гэж,

Давж заалдах шатны шүүх “... зоорийн давхрын автомашины зогсоолын дугаарыг гэрээний хавсралтаар тодорхойлоогүй бөгөөд нэхэмжлэгчийн нэрлэн заасан зогсоолуудын өмчлөгчөөр тус компанийг тогтоож, хууль бус эзэмшлээс албадан шийдвэрлэснийг буруутгах боломжгүй. Гэрээний 4.3.1-д заасан “тэгш хуваарилах зарчмыг хэрэгжүүлэх болон Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.1 дэх хэсэгт зааснаар дундаа хэсгээр өмчлөх хөрөнгө тул дундаа хэсгээр өмчлөгчид харилцан тохиролцоогүй бол өмчлөгч тус бүр тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй бөгөөд өөрт ногдох үр шимийг өмчлөх эрхтэй. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Л ХХК, захирал Н тухайн зогсоолуудыг иргэдэд худалдахдаа хамтран өмчлөгч Х ХХК-д мэдэгдээгүй учраас тус компанийн нэрлэн заасан зогсоолуудыг бусдад худалдаж бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдийн эрх хууль ёсны ашиг сонирхолд харшилсан үйлдэл гаргажээ.” гэж дүгнэн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

“Х” ХХК-ийн эзэмшил газар дээр Л ХХК-ийн барих барилгаас нийт ашигтай талбайг 18 болон 82 хувиар тооцож авахаар харилцан тохиролцсон ба тус гэрээнд “Х” ХХК-ийн эзэмшвэл зохих 18 хувьд ногдох 8 зогсоолын дугаар байхгүй талаар анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэсэн.

Х ХХК нь Л ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 18 хувьд ногдох 8 зогсоолдоо “**********” тоот зогсоолыг авахаар 2021.04.06-ны өдрийн 21-02 тоот албан бичгийг хариуцагч компанид хүргүүлсэн. Л ХХК нь хариу ирүүлээгүй тул Х ХХК-ийн саналыг хүлээн авсан тухай мэдэгдсэн бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан. Үзлэгийн тэмдэглэлд өмгөөлөгчийн асуултад хариулахдаа хүлээн зөвшөөрсөн байхад шүүх “Х” ХХК ********** тоот зогсоолуудыг гэрээний дагуу тэгш эрхийн зарчмыг үндэслэн эзэмших эрхтэй гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна.

Түүнчлэн, “Х” ХХК нь иргэдийг шүүхэд бие даасан шаардлага гаргасны дараа нэхэмжилж буй *********** тоот зогсоолуудыг бусдад өмнө нь худалдсан мэтээр гэрээ болон төлбөрийн баримтыг нөхөн үйлдсэн. Х ХХК-ийн захирал П.Нямдорж нь 2018, 2019 онд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдтэй **************** тоот зогсоолуудыг худалдахаар гэрээ байгуулах боломжгүй юм.

“Х” ХХК-аас тоот зогсоолуудад урьдчилсан тэмдэглэл хийлгээгүй. У Л ХХК-тай 2020.07.06-ны өдөр байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээний дагуу эзэмшиж буй 03 тоот зогсоолыг өмчлөх эрхийг “Х” ХХК нь 17/01 тоот гэрээгээр олж авсан гэх үйл баримт тогтоогдохгүй байхад 2 шатны шүүхээс гэрээний харилцаанд хөндлөнгөөс оролцож зогсоолыг том, жижгээр хуваарилж авах ёстой, хариуцагч нь нэхэмжлэгчид өгөх боломжтой учраас У-гийн эзэмшлийн том зогсоол нь Х ХХК-ийн эзэмшлийнх гэсэн Иргэний хуульд байхгүй зарчим, зохицуулалт гарган ирж, үүнийгээ гэрээний 4.3.1-т заасан “эрх тэгш хуваарилах зарчим”-д нийцүүлсэн гэж тайлбарласныг зөвшөөрөхгүй байна.

Л ХХК нь 17/01 тоот гэрээний 3.3.2-т “Барилга угсралтын ажлыг Б тал нь өөрийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх барилгын ажлын явц дунд борлуулалтын орлогын өөрт хамаарах хувь хөрөнгөөс барилгыг үргэлжлүүлэн барина.” гэж заасны дагуу “Ц” барилгаас иргэн, хуулийн этгээдэд худалдан борлуулах эрхтэй, Х ХХК нь тус барилгын санхүүжилтийг бий болгох зорилгоор орон сууц, зогсоолыг бусдад худалдан борлуулахыг Л ХХК-д зөвшөөрсөн.

Иймд Л ХХК-ийг хууль зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүйгээс гадна У-тай гэрээ хэлцэл байгуулахдаа Х ХХК-аас зөвшөөрөл авах үүрэг үүсээгүй, “Х” ХХК * тоот зогсоолтой холбогдуулан шаардлага гаргаж байгаагүй тул тэдгээрийн хооронд байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэлд хамааруулах хууль зүйн үндэслэлгүй юм.

Монгол Улсын дээд шүүхийн 2010.06.22-ны өдрийн 17 дугаар “Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 5.5-д “Уг зүйл, хэсэгт зааснаар “зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэдэгт тухайн хэлцлийг хийхэд тодорхой этгээдийн зөвшөөрлийг авах хуулиар тогтоосон шаардлага зөрчигдсөн байхыг ойлгох бөгөөд уг хэлцэлд хуулийн 50 дугаар зүйлийн зохицуулалт хамаарна.” гэж тайлбарласан.

Мөн “Х” ХХК болон “Л” ХХК хамтран барилга барьж 18 болон 82 хувиар хувааж авахаар тохиролцсоноос бус барилгыг цаашид хамтран өмчлөх, үр шимийг нь хүртэх хүсэл зорилго байдаггүй тул “Ц” барилгыг нэхэмжлэгч, хариуцагч нарын дундын өмч гэдэг агуулгаар тайлбарлаж, Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн холбогдох заалтыг баримтлан шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.

Х ХХК-д ногдох 18 хувьд У-гийн эзэмшлийн * тоот зогсоол хамаарах ногдох талаар баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх ийнхүү дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн.

Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар * тоот автомашины зогсоолыг шаардах эрхтэй талаар баримт гаргаж өгөөгүй. Харин өөр зогсоол авахыг хүссэн албан бичиг ирүүлсэн байхад шүүх нэхэмжлэгчийн өмнөөс зогсоолуудыг том, жижиг хэмжээгээр ялган * тоот автомашины зогсоол нэхэмжлэгчид хуваарилагдах зогсоол мөн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.

 У Л ХХК-аас том зогсоол худалдаж авснаараа хохирч байгаа болохыг хяналтын шатны шүүх анхаарч түүний зөрчигдсөн эрхийг хамгаалж өгнө үү.

7.2. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг зөрчсөн.

 Х ХХК нь 2023.04.11-ний өдөр Л ХХК болон У-гийн эзэмшлээс * тоот зогсоолыг албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг анхан шатны шүүх шийдвэр хангаж шийдвэрлэсэн нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. У-гийн эзэмшлээс * тоот автомашины зогсоолыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасан бүрдүүлбэрийг хангасан тохиолдолд шүүх хүлээн авч гардуулах ажиллагааг явуулна. Гэтэл шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн зүгээс Л ХХК болон У-гийн байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээний холбогдох заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэн нэхэмжлэлийн шаардлага гаргах тохиолдолд Л ХХК болон У нарыг хариуцагчаар тодорхойлох нь хуульд нийцнэ.

Түүнчлэн; 2023.04.11-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, өмгөөлөгч Э.У нарт танилцуулах, тайлбар авах ажиллагааг хийгээгүй бөгөөд анхан шатны шүүхээс хэргийн хариуцагч бус этгээдэд хамааралтай шүүхийн шийдвэр гаргаж, түүнийг биелүүлэхийг шаардсаныг давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээсэн нь хуульд нийцээгүй бөгөөд шударга эзэмшигч У-гийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн.

Иймд Л ХХК болон оршин суугч иргэдийн хөрөнгөөр “Ц” барилга нь бий болсон, хариуцагч нь нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөхөөр хүлээн зөвшөөрч байгааг харгалзан Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.09.25-ны өдрийн 207/МА2023/00084 дугаар магадлалд өөрчлөлт оруулж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд У-гийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

8. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б-гийн өмгөөлөгч Э.У хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

8.1. Анхан шатны шүүх “.... “Л” ХХК нь өөрийн эзэмшлийн биш Х ХХК-ийн эзэмших эрхтэй зогсоолыг тус компанид мэдэгдэлгүй худалдан борлуулсан нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл болж байна.” гэж,

Давж заалдах шатны шүүх “... зоорийн давхрын автомашины зогсоолын дугаарыг гэрээний хавсралтаар тодорхойлоогүй байх бөгөөд нэхэмжлэгчийг нэрлэн заасан дугаар бүхий зогсоолуудын өмчлөгчөөр тогтоож, хууль бус эзэмшлээс албадан шийдвэрлэснийг буруутгах боломжгүй. Гэрээний 4.3.1-д заасан “тэгш хуваарилах зарчмыг хэрэгжүүлэх болон Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.1 дэх хэсэгт заасан дундаа хэсгээр өмчлөх хөрөнгө тул дундаа хэсгээр өмчлөгчид харилцан тохиролцоогүй бол өмчлөгч тус бүр тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй бөгөөд өөрт ногдох үр шимийг өмчлөх эрхтэй. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Л ХХК, захирал Н тухайн зогсоолуудыг иргэдэд худалдахдаа хамтран өмчлөгч Х ХХК-д мэдэгдээгүй учраас нэхэмжлэгчийн нэрлэн заасан зогсоолуудыг бусдад худалдаж бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшилсан үйлдэл гаргажээ.” гэж дүгнэн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

 Л ХХК нь Х ХХК-тай 2017.11.28-ны өдөр байгуулсан 17/01 дугаар Хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн маргааныг шүүх шийдвэрлэхдээ өөрийн эрх ашгаа хамгаалж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн худалдан авсан хөрөнгийг ... гэрээний тэгш эрхийн зарчим гэсэн үндэслэлээр гаргуулж шийдвэрлэсэн.

“Х” ХХК нь Л ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 18 хувьд ногдох 8 зогсоолдоо ********** тоот зогсоолыг авахаар 2021.04.06-ны өдрийн 21-02 тоот албан бичгийг хариуцагч компанид хүргүүлсэн. Л ХХК нь хариу ирүүлээгүй тул Х ХХК-ийн саналыг хүлээн авсанд тооцох тухайгаа мэдэгдсэн бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан. Шүүх хурлын үеэр хийгдсэн үзлэгийн үеэр өмгөөлөгчийн асуултад хариулахдаа хүлээн зөвшөөрдөг атал шүүх Х ХХК-д нэхэмжлэлд дурдсан *********** тоот зогсоолуудыг гэрээний дагуу тэгш эрхийн зарчмыг үндэслэн эзэмших эрхтэй гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна.

Түүнчлэн, Х ХХК нь иргэдийг шүүхэд бие даасан шаардлага гаргасны дараа нэхэмжилж буй ************* тоот автомашины зогсоолуудыг бусдад өмнө нь худалдсан мэтээр гэрээ төлбөрийн баримтыг нөхөн үйлдсэн. Х ХХК-ийн захирал П.Нямдорж нь 2018, 2019 онд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдтэй ************** тоот зогсоолуудыг худалдахаар гэрээ байгуулж, гэрээнд компанийг төлөөлж гарын үсэг зурсан боломжгүй юм.   

Х ХХК-аас *************** тоот зогсоолуудад урьдчилсан тэмдэглэл хийлгээгүй. Б- Л ХХК-тай 2021.03.26-ны өдөр байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээний дагуу эзэмшиж буй 11 тоот автомашины зогсоолыг өмчлөх эрхийг Х ХХК нь 17/01 тоот гэрээгээр олж авсан гэх үйл баримт тогтоогдохгүй байхад 2 шатны шүүхээс талуудын гэрээний харилцаанд хөндлөнгөөс оролцож зогсоолыг том, жижгээр хуваарилж авах ёстой, хариуцагч нь нэхэмжлэгчид жижиг зогсоол өгөх боломжтой учраас Б-гийн эзэмшлийн том зогсоол нь Х ХХК-ийн эзэмшлийнх гэсэн Иргэний хуульд байхгүй зарчим, зохицуулалт гаргаж үүнийгээ гэрээний 4.3.1-т заасан эрх тэгш хуваарилах зарчимд нийцүүлсэн гэж тайлбарласныг зөвшөөрөхгүй байна.

Л ХХК нь 17/01 тоот гэрээний 3.3.2-т “Барилга угсралтын ажлыг Б тал нь өөрийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх барилгын ажлын явц дунд борлуулалтын орлогын өөрт хамаарах хувь хөрөнгөөс барилгыг үргэлжлүүлэн барина.” гэж заасны дагуу “Ц” барилгаас иргэн, хуулийн этгээдэд худалдан борлуулах эрхтэй, Х ХХК нь тус барилгын санхүүжилтийг бий болгох зорилгоор орон сууц, зогсоолыг бусдад худалдан борлуулахыг Л ХХК-д зөвшөөрсөн.

Иймд Л ХХК-ийг хууль зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүйгээс гадна Б-тай гэрээ хэлцэл байгуулахдаа Х ХХК-аас зөвшөөрөл авах үүрэг үүсээгүй, Х ХХК 11 тоот зогсоолтой холбогдуулан шаардлага гаргаж байгаагүй тул тэдгээрийн хооронд байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэлд хамааруулах хууль зүйн үндэслэлгүй юм.

Монгол Улсын Дээд шүүхийн 2010.06.22-ны өдрийн 17 дугаар “Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 5.5-д “Уг зүйл, хэсэгт зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэдэгт тухайн хэлцлийг хийхэд тодорхой этгээдийн зөвшөөрлийг авах хуулиар тогтоосон шаардлага зөрчигдсөн байхыг ойлгох бөгөөд уг хэлцэлд хуулийн 50 дугаар зүйлийн зохицуулалт хамаарна.” гэж тайлбарласан.

Мөн “Х” ХХК болон Л ХХК хамтран барилга барьж 18 болон 82 хувиар хувааж авахаар тохиролцсоноос бус барилгыг цаашид хамтран өмчлөх, үр шимийг нь хүртэх хүсэл зорилго байхгүй тул “Ц” барилгыг нэхэмжлэгч, хариуцагч нарын дундын өмч гэдэг агуулгаар тайлбарлаж Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн холбогдох заалтыг баримтлан шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.

8.2. Давж заалдах шатны шүүх “Анхан шатны шүүх  Х ХХК нь 8 автомашины зогсоол авахаар гэрээний хавсралтаар тохирсон байдал, хариуцагч дээрх тохиролцоог үгүйсгээгүй, хариуцагчийн өгөхөөр хүлээн зөвшөөрч буй 4 зогсоол нь жижиг хэмжээтэй, гэрээний эрх тэгш хуваарилах зарчмыг үндэслэн 2 том зогсоол буюу * тоот (Б-гийн эзэмшлийн) автомашины зогсоолыг Х ХХК-ийн эзэмшилд тооцсон гэж дүгнэснийг буруутгах боломжгүй” гэж дүгнэсэнд гомдолтой байна.

Х ХХК-д ногдох 18 хувьд Б-гийн эзэмшлийн * тоот автомашины зогсоол хамаарах талаар баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх ийнхүү дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн.

Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар 11 тоот автомашины зогсоолыг шаардах эрхтэй талаар баримт гаргаж өгөөгүй. Харин өөр зогсоол авах хүссэн албан бичиг байхад шүүх нэхэмжлэгчийн өмнөөс зогсоолуудыг том, жижиг хэмжээгээр ялган нэхэмжлэгчид 11 тоот автомашины зогсоолыг хуваарилсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.

Б- нь Л ХХК-аас 2 зогсоол худалдаж авснаараа хохирч байгаа болохыг хяналтын шатны шүүх анхаарч түүний зөрчигдсөн эрхийг хамгаалж өгнө үү.

8.3. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг зөрчсөн.

 Х ХХК нь 2023.04.11-ний өдөр Л ХХК болон Б-гийн эзэмшлээс * тоот зогсоолыг албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг анхан шатны шүүх хангаж Л ХХК болон Б-гийн эзэмшлээс * тоот зогсоолыг албадан чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн зүгээс Л ХХК болон Б-гийн байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээний холбогдох заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэн нэхэмжлэлийн шаардлага гаргах тохиолдолд Л ХХК болон Б- нарыг хариуцагчаар тодорхойлох нь хуульд нийцнэ.

Түүнчлэн, 2023.04.11-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, өмгөөлөгч Э.У нарт танилцуулах, тайлбар авах ажиллагааг хийгээгүй бөгөөд анхан шатны шүүхээс хэргийн хариуцагч бус этгээдэд хамааралтай шүүхийн шийдвэр гаргаж, түүнийг биелүүлэхийг шаардсаныг давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээсэн нь хуульд нийцэхгүй бөгөөд шударга эзэмшигч Б-гийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн.

Иймд Л ХХК болон оршин суугч иргэдийн хөрөнгөөр “Ц” барилга нь бий болсон, Л ХХК нь Х ХХК-д учруулсан  хохирлыг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн үйл баримтыг харгалзан Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.09.25-ны өдрийн 207/МА2023/00084 дугаар магадлалд өөрчлөлт оруулж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б-гийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

9. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Э-гийн өмгөөлөгч Э.У хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

9.1. Анхан шатны шүүх “.... Л ХХК нь өөрийн эзэмшлийн биш Х ХХК-ийн эзэмших эрхтэй зогсоолыг тус компанид мэдэгдэлгүй худалдан борлуулсан нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл болж байна.” гэж,

Давж заалдах шатны шүүх “... зоорийн давхрын автомашины зогсоолын дугаарыг гэрээний хавсралтаар тодорхойлоогүй байх бөгөөд нэхэмжлэгчийн нэрлэн заасан дугаар бүхий зогсоолуудын өмчлөгчөөр тогтоож, хууль бус эзэмшлээс албадан  чөлөөлж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй. Гэрээний 4.3.1-д заасан “тэгш хуваарилах зарчмыг хэрэгжүүлэх болон Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.1 дэх хэсэгт заасан дундаа хэсгээр өмчлөх хөрөнгө тул дундаа хэсгээр өмчлөгчид харилцан тохиролцоогүй бол өмчлөгч тус бүр тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй бөгөөд өөрт ногдох үр шимийг өмчлөх эрхтэй. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.3 дахь хэсэгт зааснаар Л ХХК, захирал Н тухайн зогсоолуудыг иргэдэд худалдахдаа хамтран өмчлөгч Х ХХК-д мэдэгдээгүй учраас нэхэмжлэгчийн нэрлэн заасан зогсоолуудыг бусдад худалдаж бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдийн эрх хууль ёсны ашиг сонирхолд харшилсан үйлдэл гаргажээ.” гэж дүгнэн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

 Л ХХК нь Х ХХК-тай 2017.11.28-ны өдөр байгуулсан 17/01 тоот Хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн маргааныг шүүх шийдвэрлэхдээ өөрийн эрх ашгаа хамгаалж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн худалдан авсан хөрөнгийг ... гэрээний тэгш эрхийн зарчим гэсэн үндэслэлээр гуравдагч этгээдээс буцаан гаргуулж шийдвэрлэсэн.

Х ХХК-ийн эзэмшил газар дээр Л ХХК-ийн барих барилгаас нийт ашигтай талбайг 18 болон 82 хувиар тооцож авахаар харилцан тохиролцсон ба тус гэрээнд Х ХХК-ийн эзэмшвэл зохих 18 хувьд ногдох 8  автомашины зогсоолын дугаар байхгүй талаар анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэсэн.

Х ХХК нь Л ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 18 хувьд ногдох 8 зогсоолдоо ******** тоот зогсоолыг авахаар 2021.04.06-ны өдрийн 21-02 тоот албан бичгийг хариуцагч компанид хүргүүлсэн. Л ХХК нь хариу ирүүлээгүй тохиолдолд Х ХХК-аас гаргасан саналыг хүлээн авсанд тооцох тухайгаа мэдэгдсэн бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан. Шүүх хурлын үеэр хийгдсэн үзлэгийн үеэр өмгөөлөгчийн асуултад хариулахдаа хүлээн зөвшөөрсөн атал Х ХХК-д нэхэмжлэлд дурдсан ******** тоот автомашины зогсоолуудыг гэрээний дагуу тэгш эрхийн зарчмыг үндэслэн эзэмших эрхтэй гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна.

Түүнчлэн, Х ХХК нь гуравдагч этгээдүүдэд шүүхэд бие даасан шаардлага гаргасны дараа нэхэмжилж буй “*************” тоот автомашины зогсоолуудыг бусдад өмнө нь худалдсан мэтээр гэрээ болон зогсоолын төлбөрийн баримтыг нөхөн үйлдсэн. Х ХХК-ийн захирал П.Нямдорж нь 2018, 2019 онд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдтэй ************* тоот зогсоолуудыг худалдахаар гэрээ байгуулж, гэрээнд компанийг төлөөлж гарын үсэг зурах боломжгүй юм.

Х ХХК-аас ************* тоот зогсоолуудад урьдчилсан тэмдэглэл хийлгээгүй. Б.Э болон Л ХХК-ийн хооронд 2021.04.13-ны өдрийн байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээний дагуу эзэмшиж буй 18 тоот  автомашины зогсоолыг өмчлөх эрхийг Х ХХК нь 17/01 тоот гэрээгээр олж авсан үйл баримт тогтоогдохгүй байхад 2 шатны шүүх талуудын гэрээний харилцаанд хөндлөнгөөс оролцож зогсоолыг том, жижгээр хуваарилж авах ёстой, хариуцагч нэхэмжлэгчид жижиг зогсоолуудыг өгөх боломжтой учраас Б.Э-гийн эзэмшлийн том зогсоол нь Х ХХК-ийн эзэмшлийнх гэсэн Иргэний хуульд байхгүй зарчим, зохицуулалт гаргаж үүнийгээ гэрээний 4.3.1-т заасан эрх тэгш хуваарилах зарчимд нийцүүлсэн гэж тайлбарласныг зөвшөөрөхгүй байна.

Л ХХК нь 17/01 тоот гэрээний 3.3.2-т “Барилга угсралтын ажлыг Б тал нь өөрийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх барилгын ажлын явц дунд борлуулалтын орлогын өөрт хамаарах хувь хөрөнгөөс барилгыг үргэлжлүүлэн барина.” гэж заасны дагуу “Ц” барилгаас иргэн, хуулийн этгээдэд худалдан борлуулах эрхтэй, Х ХХК нь тус барилгын санхүүжилтийг бий болгох зорилгоор орон сууц, зогсоолыг бусдад худалдан борлуулахыг Л ХХК-д зөвшөөрсөн.

Иймд Л ХХК-ийг хууль зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүйгээс гадна Б.Э-тай гэрээ байгуулахдаа Х ХХК-аас зөвшөөрөл авах үүрэг үүсээгүй, Х ХХК нь * тоот автомашины зогсоолтой холбогдуулан шаардлага гаргаж байгаагүй тул тэдгээрийн хооронд байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэлд хамааруулах хууль зүйн үндэслэлгүй юм.

Монгол Улсын дээд шүүхийн 2010.06.22-ны өдрийн 17 дугаар “Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 5.5-д “Уг зүйл, хэсэгт зааснаар “зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэдэгт тухайн хэлцлийг хийхэд тодорхой этгээдийн зөвшөөрлийг авах хуулиар тогтоосон шаардлага зөрчигдсөн байхыг ойлгох бөгөөд уг хэлцэлд хуулийн 50 дугаар зүйлийн зохицуулалт хамаарна.” гэж тайлбарласан.

Мөн Х ХХК болон Л ХХК хамтран барилга барьж 18 болон 82 хувиар хувааж авахаар тохиролцсоноос бус барилгыг цаашид хамтран өмчлөх, хамтарч үр шимийг нь хүртэх ямар хүсэл зорилго байдаггүй тул “Ц” барилгыг нэхэмжлэгч, хариуцагч нарын дундын өмч гэдэг агуулгаар тайлбарлаж, Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн холбогдох заалтыг баримтлан шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.

9.2. Давж заалдах шатны шүүх “Анхан шатны шүүх  Х ХХК нь 8 автомашины зогсоол авахаар гэрээний хавсралтаар тохирсон байдал, хариуцагч дээрх тохиролцоог үгүйсгээгүй, хариуцагчийн өгөхөөр хүлээн зөвшөөрч буй 4 зогсоол нь жижиг хэмжээтэй, Б.Э нь 2 ширхэг зогсоол эзэмшиж байгаа тул * тоот автомашины зогсоолыг Х ХХК-ийн эзэмшилд тооцсон гэж дүгнэснийг буруутгах боломжгүй” гэж дүгнэсэнд гомдолтой байна.

Х ХХК-д ногдох 18 хувьд Б.Э-гийн эзэмшиж буй * тоот автомашины зогсоол ногдох талаар баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх ийнхүү дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар * тоот автомашины зогсоолыг шаардах эрхтэй талаар баримт гаргаж өгөөгүй. Харин өөр зогсоол авах хүссэн албан бичиг байхад шүүх нэхэмжлэгчийн өмнөөс зогсоолуудыг том, жижиг хэмжээгээр ялган * тоот автомашины зогсоол нэхэмжлэгчид хуваарилагдах зогсоол мөн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.

Б.Э нь Л ХХК-аас 2 зогсоол худалдаж авснаараа хохирч байгааг хяналтын шатны шүүхээс анхаарч түүний зөрчигдсөн эрхийг хамгаалж өгнө үү.

9.3. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг зөрчсөн.

 Х ХХК нь 2023.04.11-ний өдөр Л ХХК болон Б.Э-гийн эзэмшлээс * тоот зогсоолыг албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг анхан шатны шүүх хангаж Л ХХК болон Б.Э-гийн эзэмшлээс * тоот автомашины зогсоолыг албадан чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн зүгээс Л ХХК болон Б.Э нарын хооронд байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээний холбогдох заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэн нэхэмжлэлийн шаардлага гаргах тохиолдолд Л ХХК болон Б.Э нарыг хариуцагчаар тодорхойлох нь хуульд нийцнэ.

Түүнчлэн, 2023.04.11-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон нэхэмжлэгч, хариуцагч нараас гаргасан давж заалдах гомдлыг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, өмгөөлөгч Э.У нарт танилцуулах, тайлбар авах ажиллагааг хийгээгүй бөгөөд анхан шатны шүүхээс хэргийн хариуцагч бус этгээдэд хамааралтай шүүхийн шийдвэр гаргаж, түүнийг биелүүлэхийг шаардсаныг давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээж буй нь хуульд нийцэхгүй бөгөөд шударга эзэмшигч Б.Э-гийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн.

Иймд “Ц” барилга нь Л ХХК болон оршин суугч иргэдийн хөрөнгөөр бий болсон, Л ХХК нь Х ХХК-д учруулсан  хохирлоо төлөхөөр хүлээн зөвшөөрч байгаа үйл баримтыг харгалзан үзэж, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.09.25-ны өдрийн 207/МА2023/00084 дугаар магадлалд өөрчлөлт оруулж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Э-гийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

10. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд О ХХК-ийн  өмгөөлөгч Э.Уянга хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

10.1. Анхан шатны шүүх “.... Л ХХК нь өөрийн эзэмшлийн биш Х ХХК-ийн эзэмших эрхтэй зогсоолыг тус компанид мэдэгдэлгүй худалдан борлуулсан нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл болж байна.” гэж,

Давж заалдах шатны шүүх “... зоорийн давхрын автомашины дулаан зогсоолын дугаарыг гэрээний хавсралтаар тодорхойлоогүй байх бөгөөд нэхэмжлэгчийн нэрлэн заасан дугаар бүхий зогсоолуудын өмчлөгчөөр нэхэмжлэгчийг тогтоож, хууль бус эзэмшлээс албадан шийдвэрлэснийг буруутгах боломжгүй. Гэрээний 4.3.1-д заасан “тэгш хуваарилах зарчмыг хэрэгжүүлэх болон Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.1 дэх хэсэгт заасан дундаа хэсгээр өмчлөх хөрөнгө тул дундаа хэсгээр өмчлөгчид харилцан тохиролцоогүй бол өмчлөгч тус бүр тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй бөгөөд өөрт ногдох үр шимийг өмчлөх эрхтэй. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Л ХХК, захирал Н тухайн автомашины зогсоолуудыг иргэдэд худалдахдаа хамтран өмчлөгч Х ХХК-д мэдэгдээгүй учраас нэхэмжлэгчийн нэрлэн заасан зогсоолуудыг бусдад худалдаж бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдийн эрх хууль ёсны ашиг сонирхолд харшилсан үйлдэл гаргажээ.” гэж дүгнэн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

 Л ХХК нь Х ХХК-тай 2017.11.28-ны өдөр байгуулсан 17/01 тоот Хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн маргааныг шүүх шийдвэрлэхдээ өөрийн эрх ашгаа хамгаалж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн худалдан авсан хөрөнгийг гэрээний тэгш эрхийн зарчим гэсэн үндэслэлээр гуравдагч этгээдээс буцаан гаргуулж шийдвэрлэсэн.

Х ХХК-ийн эзэмшил газар дээр Л ХХК-ийн барих барилгаас нийт ашигтай талбайг 18 болон 82 хувиар тооцож авахаар харилцан тохиролцсон ба тус гэрээнд Х ХХК-д ногдох 18 хувь буюу 8 автомашины зогсоолын дугаар байхгүй талаар анхан шатны шүүх шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалд дүгнэсэн.

Х ХХК нь Л ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 18 хувьд ногдох 8 зогсоолдоо 2, 5, 6, 7,12,13, 42, 41 тоот зогсоолыг авахаар анх хүсэл зоригоо илэрхийлж 2021.04.06-ны өдрийн 21-02 тоот албан бичгийг хариуцагч компанид хүргүүлсэн. Л ХХК нь хариу ирүүлээгүй тохиолдолд Х ХХК-аас гаргасан саналыг хүлээн авсанд тооцох тухайгаа мэдэгдсэн бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан. Үзлэгийн үеэр өмгөөлөгчийн асуултад хариулахдаа хүлээн зөвшөөрдөг атал шүүх Х ХХК-д нэхэмжлэлд дурдсан ************* тоот автомашины зогсоолуудыг гэрээний дагуу тэгш эрхийн зарчмыг үндэслэн эзэмших эрхтэй гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна.

Түүнчлэн, Х ХХК нь иргэдийг шүүхэд бие даасан шаардлага гаргасны дараа ************* тоот зогсоолуудыг бусдад өмнө нь худалдсан мэтээр гэрээ болон төлбөрийн баримтыг нөхөн үйлдсэн. Х ХХК-ийн захирал П.Нямдорж нь 2018, 2019 онд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдтэй ************* тоот автомашины зогсоолуудыг худалдахаар гэрээ байгуулж, гарын үсэг зурсан боломжгүй юм.

Х ХХК-аас ************* тоот зогсоолуудад урьдчилсан тэмдэглэл хийлгээгүй. О ХХК болон Л ХХК-ийн хооронд 2018.06.30-ны өдөр байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээнд 2020.03.30-ны өдөр нэмэлт оруулж Гэрээний нэмэлт гэрээг байгуулж гэрээний 2.1-д талууд 45, 7, 8 дугаар бүхий 3 зогсоолыг О ХХК-д нэмж шилжүүлэн өгөхөөр тохиролцсон. О ХХК нь Л ХХК-тай байгуулсан гэрээний үүргээ биелүүлж ажлын үр дүнд орон сууц, автомашины зогсоолыг эзэмшиж байгаа.

Иймээс 08 тоот зогсоолыг өмчлөх эрхийг Х ХХК нь 17/01 тоот гэрээгээр олж авсан үйл баримт тогтоогдохгүй байхад 2 шатны шүүхээс талуудын гэрээний харилцаанд хөндлөнгөөс оролцож О ХХК 2 ширхэг автомашины зогсоол эзэмшиж байгаа учраас хариуцагч нь нэхэмжлэгчид жижиг зогсоолуудыг өгөх боломжтой учраас О ХХК-ийн автомашины зогсоолыг Х ХХК-ийн эзэмшлийнх гэж Иргэний хууль тогтоомжид байхгүй зарчим, зохицуулалт гарган, үүнийгээ гэрээний 4.3.1-т заасан “эрх тэгш хуваарилах зарчим”-д нийцүүлсэн гэж тайлбарласныг зөвшөөрөхгүй байна.

Л ХХК нь 17/01 тоот гэрээний 3.3.2-т “Барилга угсралтын ажлыг Б тал нь өөрийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх барилгын ажлын явц дунд борлуулалтын орлогын өөрт хамаарах хувь хөрөнгөөс барилгыг үргэлжлүүлэн барина.” гэж заасны дагуу “Ц” барилгаас иргэн, хуулийн этгээдэд худалдан борлуулах эрхтэй, Х ХХК нь тус барилгын санхүүжилтийг бий болгох зорилгоор орон сууц, автомашины зогсоолыг бусдад худалдан борлуулахыг Л ХХК-д зөвшөөрсөн шинжтэй байна.

Иймд Л ХХК-ийг хууль зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүйгээс гадна О ХХК-тай гэрээ байгуулахдаа Х ХХК-аас зөвшөөрөл авах үүрэг үүсээгүй, Х ХХК өмнө нь 08 тоот зогсоолтой холбогдуулан шаардлага гаргаж байгаагүй тул тэдгээрийн хооронд байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан “зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл”-д хамааруулах хууль зүйн үндэслэлгүй юм.

Монгол Улсын Дээд шүүхийн 2010.06.22-ны өдрийн 17 дугаар “Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 5.5-д “Уг зүйл, хэсэгт зааснаар “зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэдэгт тухайн хэлцлийг хийхэд тодорхой этгээдийн зөвшөөрлийг авах хуулиар тогтоосон шаардлага зөрчигдсөн байхыг ойлгох бөгөөд уг хэлцэлд хуулийн 50 дугаар зүйлийн зохицуулалт хамаарна.” гэж тайлбарласан.

Мөн “Х” ХХК болон Л ХХК хамтран барилга барьж 18 болон 82 хувиар хувааж авахаар тохиролцсоноос бус барилгыг цаашид хамтран өмчлөх, хамтарч үр шимийг нь хүртэх ямар хүсэл зорилго байдаггүй тул “Ц” барилгыг нэхэмжлэгч, хариуцагч нарын дундын өмч гэдэг агуулгаар тайлбарлаж, Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн холбогдох заалтыг баримтлан шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.

10.2. Давж заалдах шатны шүүх “Анхан шатны шүүх  Х ХХК нь 8 автомашины зогсоол авахаар гэрээний хавсралтаар тохирсон байдал, хариуцагч дээрх тохиролцоог үгүйсгээгүй, хариуцагчийн өгөхөөр хүлээн зөвшөөрч буй 4 автомашины зогсоол нь жижиг хэмжээтэй, О ХХК нь 2 ширхэг автомашины зогсоол эзэмшиж байгаа тул * тоот автомашины зогсоолыг Х ХХК-ийн эзэмшилд тооцсон гэж дүгнэснийг буруутгах боломжгүй” гэж дүгнэсэнд гомдолтой байна.

Х ХХК-д ногдох 18 хувьд О ХХК-ийн эзэмшиж буй * тоот автомашины зогсоол ногдох талаар баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх ийнхүү дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар * тоот автомашины зогсоолыг шаардах эрхтэй талаар баримт гаргаж өгөөгүй. Харин өөр  автомашины зогсоолуудыг авахаар илэрхийлсэн албан бичиг байхад шүүх нэхэмжлэгчийн өмнөөс автомашины зогсоолуудыг хэн хэдэн автомашины зогсоол эзэмшиж байгаагаар нь ялган 08 тоот зогсоолыг Х ХХК-д хуваарилагдах зогсоол мөн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.

О ХХК нь Л ХХК-аас 2 зогсоол худалдаж авснаараа хохирч байгаа болохыг хяналтын шатны шүүхээс анхаарч түүний зөрчигдсөн эрхийг хамгаалж өгнө үү.

10.3. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг зөрчсөн.

 Х ХХК нь 2023.04.11-ний өдөр Л ХХК болон О ХХК-ийн эзэмшлээс * тоот автомашины зогсоолыг албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад Л ХХК болон О ХХК-ийн эзэмшлээс * тоот автомашины зогсоолыг албадан чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Л ХХК болон О ХХК-ийн хооронд байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээний холбогдох заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэн нэхэмжлэлийн шаардлага гаргах тохиолдолд Л ХХК болон О ХХК-ийг хариуцагчаар тодорхойлох нь хуульд нийцнэ.

Түүнчлэн, 2023.04.11-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон нэхэмжлэгч, хариуцагч нараас гаргасан давж заалдах гомдлыг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, өмгөөлөгч Э.У нарт танилцуулах, тайлбар авах ажиллагааг хийгээгүй бөгөөд анхан шатны шүүхээс хэргийн хариуцагч бус этгээдэд хамааралтай шүүхийн шийдвэр гаргаж, түүнийг биелүүлэхийг шаардсаныг давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээж буй нь хуульд нийцэхгүй бөгөөд шударга эзэмшигч О ХХК-ийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн.

Иймд “Ц” барилга нь Л ХХК болон оршин суугч иргэдийн хөрөнгөөр бий болсон, Л ХХК нь Х ХХК-д учруулсан  хохирлоо төлөхөөр хүлээн зөвшөөрч байгаа үйл баримтыг харгалзан үзэж, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.09.25-ны өдрийн 207/МА2023/00084 дугаар магадлалд өөрчлөлт оруулж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд О ХХК-ийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С, өмгөөлөгч Д.Т, М.Э нарын болон гуравдагч этгээд О ХХК, У-, Б-, Б.Э нарын өмгөөлөгч Э.Уянгын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023.12.21-ний өдрийн 001/ШХТ2024/00024 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

 12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.C, өмгөөлөгч Д.Т, М.Э нарын гомдлын зарим хэсгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд О ХХК, У-, Б-, Б.Э нарын өмгөөлөгч Э.У-ын гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал тус тус өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

13. Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Л ХХК болон БНСУ-ын иргэн Н нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлээ “...Х ХХК (А тал) нь, Л ХХК (Б тал)-тай 2017.11.28-ны өдөр Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны 17/01 тоот гэрээг байгуулж Орхон аймаг, Баян-Өндөр сум Урт булаг багийн нутагт байрлах А талын эзэмшлийн газар дээр Б тал нь өөрийн хөрөнгөөр зоорийн давхарт автомашины зогсоолтой, 1, 2 дугаар давхар үйлчилгээний төвтэй, 3-11 давхарт орон сууц, 12, 13 давхарт пентхаус бүхий барилгыг барьж, А тал уг барилгын 18 хувийг, Б тал 82 хувийг өмчлөхөөр  тус тус тохиролцсон;

- Манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн барилга барихад шаардагдах өөрийн эзэмшлийн газар болон барилгын холбогдох бичиг баримтыг бүрдүүлж, барилгын ажил эхэлсэн. Харин Б тал тус газар дээр 13 давхар 56 айлын үйлчилгээтэй орон сууцны барилгыг өөрийн хөрөнгө оруулалтаар барих гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, хөрөнгө оруулалтаа тохиролцсон хугацаандаа оруулаагүйн улмаас барилга 2019.10.31-ний өдөр ашиглалтад ороогүй... Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, барилгыг батлагдсан зураг төслийг зөрчиж, барилгын захиалагч болон зураг төслийн хяналт хэрэгжүүлж буй байгууллагын зөвшөөрөлгүйгээр орон сууцны барилгын давхрын тоог дур мэдэн өөрчилж, 12 давхраар барьсан... Барилга хот байгуулалтын газар, Мэргэжлийн хяналтын газар, захиалагчийн хяналт хэрэгжүүлж буй Барилга захиалагчийн алба, “Интернэшнл дизайн групп” ХХК зэрэг холбогдох эрх бүхий байгууллагуудаас удаа дараа хариуцагчид албан шаардлага, мэдэгдлийг хүргүүлж байсан боловч барилгыг 12 давхраар нэгэнт барьсан. Иймд барилгын 13 дугаар давхарт Х ХХК (А тал) нь 129.32 м.кв талбайг өмчлөлдөө авах байсан тул хөрөнгийн үнэлгээний “Халиун капитал” ХХК-ийн үнэлгээ 1 м.кв талбайн үнэ 2,994,000 төгрөгөөр  тооцож,  хохиролд 387,574,000 төгрөгийг нэхэмжилж байна;

 - Мөн Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны 17/01 тоот гэрээнд заасны дагуу  Х ХХК (А тал) талын 18 хувьд ногдох 10 орон сууц буюу 64.29 м.кв талбайтай * тоот 2 өрөө орон сууц, 64.29 м.кв талбайтай * тоот 2 өрөө орон сууц, 110.57 м.кв талбайтай * тоот 3 өрөө орон сууц, 111.65 м.кв талбайтай * тоот 3 өрөө орон сууц, 64.29 м.кв талбайтай * тоот 2 өрөө орон сууц, 110.57 м.кв талбайтай * тоот 3 өрөө орон сууц, 111.65 м.кв талбайтай * тоот 3 өрөө орон сууц, 143.81 м.кв талбайтай * тоот 4 өрөө орон сууц, 142.65 м.кв талбайтай * тоот 4 өрөө орон сууц, 143.81 м.кв талбайтай * тоот 4 өрөө орон сууц, 1 дүгээр давхрын 130.34 м.кв талбайтай * тоот үйлчилгээний талбай, 2 дугаар давхрын баруун урд хэсэгт байрлах 91.57 м.кв үйлчилгээний талбайг хүлээлгэж өгөөгүй тул эдгээр үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож өгнө үү;

- Гэрээгээр тохиролцсоны дагуу 8 ширхэг автомашины зогсоол эзэмших эрхтэй байтал хариуцагч нь нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүй автомашины зогсоолыг бусдад худалдсан тул зоорийн давхрын ***********  тоот автомашины зогсоолын эзэмшигчээр тогтоолгоно, уг автомашины зогсоолуудыг хариуцагч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн эзэмшлээс чөлөөлүүлэх;

-Л ХХК нь Х ХХК-ийн өмчлөлийн 10 ширхэг орон сууцны заслын ажлыг гэрээгээр тохиролцсоны дагуу гүйцэтгээгүйгээс өөрийн зардлаар бусдаар гүйцэтгүүлсэн тул дотоод заслын хөлс 215,670,000 төгрөг гаргуулна;

-Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээгээр Х ХХК 18 хувь буюу 8,1 ширхэг, Л ХХК 82 хувь буюу 36,9 ширхэг автомашины зогсоол өмчлөхөөр тохиролцсон боловч бодит байдалд 18 хувьд 8.64 ширхэг, 82 хувьд 39.63 ширхэг  автомашины зогсоол ногдсон тул 0.64 автомашины зогсоолын үнэ 16,000,000 төгрөг гаргуулна;

-“Х” ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр Л ХХК нь * тоот  автомашины зогсоолыг У-д, * тоот автомашины зогсоолыг Ч.Э-т, * тоот автомашины зогсоолыг О ХХК-д, * тоот автомашины зогсоолыг Х-т, * тоот автомашины зогсоолыг Ч.О-д, 11 тоот автомашины зогсоолыг Б-д, 17 тоот автомашины зогсоолыг А-д, * тоот автомашины зогсоолыг Б.Э-д худалдсан тул автомашины зогсоол худалдсан гэрээг болон гэрээний зогсоолтой холбогдох хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох;

-Мөн хариуцагч Н, Б нарт холбогдуулан барилгын газар дээр нэг бүр нь 2,7 метр урттай, 84 ширхэг, нийт 227 метр урттай хашааг бариулсан Л ХХК барилгын гадна угсралтын ажил дууссаны дараа хашааг буулгаж нэхэмжлэгчид өгөх байтал Н-ын эзэмшлийн газарт хураасан тул хашааг тэдгээрийн эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү гэж тайлбарласан.

Хариуцагч Л ХХК, БНСУ-ын иргэн Н нар дээрх нэхэмжлэлийн шаардлагын талаар “... Х ХХК нь Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээний дагуу 18 хувьд ногдох 1,051.62 м.кв орон сууц, 231 м.кв үйлчилгээний талбай, нийт 1,282.62 м.кв талбай, 8 ширхэг зогсоол буюу барилгын бодит гүйцэтгэлээс өөрт ногдох хувийг бүрэн авсан, 12, 13 давхрыг 11 давхартай адилхан барихыг өөрөө зөвшөөрсөн, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагад улсын тэмдэгтийн хураамж дутуу төлсөн тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй, 8 ширхэг зогсоол өмчлөхөөр тохиролцсоноос бус зогсоолын талбайн хэмжээг заагаагүй тул 0.64 ширхэг автомашины зогсоолын үнэ 16,000,000 төгрөг шаардах эрхгүй, орон сууц, зогсоолын дотоод заслын хөлсний зардалд баримтаар тогтоогдсон 192,645,876 төгрөг төлөхийг зөвшөөрнө, 4 ширхэг автомашины зогсоолыг 1 ширхгийг 30,000,000 төгрөгөөр тооцож нийт 120,000,000 төгрөг төлнө, 10 ширхэг орон сууц болон 1 давхрын үйлчилгээний талбайн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг зөвшөөрнө, харин дутуу олгосон 34.47 м.кв-ын үнийг 1,000,000 төгрөгөөр тооцож 34,470,000 төгрөг төлнө, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийг зөвшөөрөхгүй...” гэсэн тайлбар гаргасан.

14. Хариуцагч нар хохирол 1,147,576,135 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ “... Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээнд заасан барилгын зураг төсөл, шаардлагатай бичиг баримт, техникийн нөхцөлүүд, архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг авах, барилгыг улсын комисс ашиглалтад хүлээн авахтай холбоотой ажлыг хариуцан ажиллах болон Б талын өмчлөх талбайг идэвхтэйгээр борлуулах үүргээ биелүүлээгүйгээс Л ХХК-д хохирол учирсан. Х ХХК-ийн өмнөөс цахилгааны техникийн нөхцөл сунгасан төлбөр, брошур, танилцуулга, интерьер зураг хэвлүүлэх зэрэг сурталчилгааны зардал, “Энх-Онход” ХХК, “Ивээл консалтинг” ХХК-д төлсөн зуучлалын ажлын хөлс, бусдаас авсан зээлийн хүү, алданги зэрэг нийт 1,147,576,135 төгрөгийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219,1, 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт зааснаар хохиролд тооцож гаргуулна ...” гэж тайлбарласан;

 Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн үндэслэлээ “... Л ХХК барилгыг зургийн дагуу бариагүй, мөн хөрөнгө оруулалтаас шалтгаалан барилга гэрээгээр тохиролцсон хугацаанд ашиглалтад ороогүй тул борлуулалт хийх боломжгүй. Өөрөөр хэлбэл, барилга баригдаж дууссаны дараа борлуулалт хийх байсан тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэж  маргасан.

15. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Т, Д, Т, Б, А, Х, О, Г нар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож нэхэмжлэгчийн тайлбарыг дэмжсэн бол

-Гуравдагч этгээд У нь “Ц” үйлчилгээтэй орон сууцны барилгын зоорийн давхрын * тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын үндэслэлээ “... Л ХХК-тай 2020.07.06-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулж 03 тоот автомашины зогсоолыг 30,000,000 төгрөгөөр худалдан авч төлбөрийг төлсөн. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар тухайн зогсоолыг худалдан авч, төлбөрийг төлж, гэрээ байгуулсан цагаас хойш зогсоолыг эзэмшил, ашиглалтдаа хүлээн авсан тул хууль ёсны өмчлөгч мөн. Х ХХК, Л ХХК барилгыг ашиглалтад оруулаагүйгээс үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авч чадаагүй...” гэж;

- Гуравдагч этгээд О ХХК нь * тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын үндэслэлээ “... Л ХХК-тай 2018.06.30-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээг байгуулж барилгын ажлын хөлсөнд 30,000,000 төгрөгийн үнэ бүхий дээрх автомашины зогсоолыг 2021.09 сараас эзэмшиж, ашиглаж байгаа. Иймээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар тухайн автомашины зогсоолыг худалдан авч, төлбөрийг төлж, гэрээ байгуулсан цагаас хойш автомашины зогсоолыг эзэмшил, ашиглалтдаа хүлээн авсан тул хууль ёсны өмчлөгч мөн ...” гэж;

- Гуравдагч этгээд Ч.О * тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын үндэслэлээ “... Л ХХК-тай 2020.07.08-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулж 2021.03.26-ны өдөр тус гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж * тоот автомашины зогсоолыг 25,000,000 төгрөгөөр худалдан авч төлбөрийг бүрэн төлж 2021.08.27-ны өдрөөс хойш эзэмшиж, ашиглаж байгаа тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хууль ёсны өмчлөгч мөн. Х ХХК болон Л ХХК нь барилгын ашиглалтад оруулаагүйгээс үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авч чадаагүй...” гэж;

 -  Гуравдагч этгээд Б * тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын үндэслэлээ “... Л ХХК-тай 2021.03.26-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулж, “Ц” барилгын зоорийн давхрын * тоот автомашины зогсоолыг 25,000,000 төгрөгөөр худалдан авч төлбөрийн 60 хувь буюу 15,000,000 төгрөгийг төлсөн. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарахад үлдэгдэл 10,000,000 төгрөгийг төлнө. 2021.09.02-ны өдрөөс хойш тус автомашины зогсоолыг эзэмшиж, ашиглаж байгаа тул хууль ёсны өмчлөгч мөн. Х ХХК болон Л ХХК нь барилгын ашиглалтад оруулаагүйгээс үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авч чадаагүй...” гэж;

-  Гуравдагч этгээд А- * тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын үндэслэлээ “... Л ХХК-тай 2021.04.28-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулж 17 тоот автомашины зогсоолыг 25,000,000 төгрөгөөр худалдан авч төлбөрийг бүрэн төлсөн. 2021.09 сараас тухайн автомашины зогсоолыг эзэмшиж, ашиглаж байгаа хууль ёсны өмчлөгч мөн. Х ХХК, Л ХХК нь барилгыг ашиглалтад оруулаагүйгээс үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг авч чадаагүй. Уг автомашины зогсоолын хууль ёсны өмчлөгч мөн...” гэж;

 -  Гуравдагч этгээд Б.Э * тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох бие даасан шаардлагын үндэслэлээ “... Л ХХК-тай 2021.04.13-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулж 18 тоот автомашины зогсоолыг 25,000,000 төгрөгөөр худалдан авч төлбөрийг бүрэн төлсөн. 2021.08 сараас тус автомашины зогсоолыг эзэмшиж, ашиглаж байгаа тул хууль ёсны өмчлөгч мөн. Х ХХК, Л ХХК барилгыг ашиглалтад оруулаагүйгээс үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авч чадаагүй...” гэж тус тус тайлбарласан.

16. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ:

-  “... хариуцагч нь 13 дугаар давхрыг барилгүй орхиж гэрээний үүргээ биелүүлээгүй, харин нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлсэн тул 12 давхраар барьснаас учирсан хохиролд 387,574,000 төгрөгийг  Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй. “Халиун капитал” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн баригдаагүй 13 давхрын 18 хувь болох 129.32 м.кв талбайн үнэ 387,574,000 төгрөгийг хариуцагч Л ХХК болон  Н нараас гаргуулах үндэслэлтэй;

-  Хариуцагч Л ХХК болон Н нар нэхэмжлэгч Х ХХК-ийг “Ц” барилгаас нэхэмжлэгчийн нэрлэн заасан 10 орон сууц, 1-р давхрын 130.34 м.кв ** тоот үйлчилгээний талбайн өмчлөгчөөр тогтоолгохыг зөвшөөрсөн тул дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгчийг тогтоож, талууд Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээний хавсралтаар 2-р давхрын үйлчилгээний талбайн зүүн хойд хэсэгт (95.6) хэмжээтэй талбайг Х ХХК өмчилж авахаар тохирсон тул нэхэмжлэгчийн 2-р давхрын 91,57 м.кв талбайн (үйлчилгээний талбайн баруун урд хэсэг) өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Харин гэрээгээр тохирсон 2-р давхрын үйлчилгээний талбайн зүүн хойд хэсэгт байрлах (91,57 м.кв) хэмжээтэй талбайн өмчлөгчөөр тогтоолгоход энэ шийдвэр саад болохгүй. Ийнхүү үйлчилгээний зориулалт бүхий 91.57 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул дээрх талбайг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно;

- нэхэмжлэгчийн шаардаж буй автомашины зогсоолыг нэг бүрийн шинжээр гэрээнд тодорхойлон заагаагүй ч гэрээний 4.3.1-д “Гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1 болон 3 дугаар зүйлийн 3.2.2-т заасан хувь хэмжээгээр тус бүрийн өмчлөх талбайг батлахдаа борлуулалтын төрөл, давхар тус бүрээр эрх тэгш хуваарилах зарчмыг баримтлан хуваарилна” гэж заасан, мөн гэрээний хавсралтаар Х ХХК 8 ширхэг автомашины зогсоол авахаар тохирсныг хариуцагч үгүйсгээгүй зэргийг харгалзан нэхэмжлэгчийг дараах 8 зогсоолын эзэмшигчээр тогтоож шийдвэрлэв. О ХХК, Б.Э нар тус бүр 2 зогсоол эзэмшиж байгаа, хариуцагчийн нэхэмжлэгчид өгөхөөр зөвшөөрсөн 4 автомашины зогсоол нь жижиг хэмжээтэй тул гэрээний “эрх тэгш хуваарилах" зарчмыг үндэслэн 2 том зогсоол буюу У-гийн ** тоот, Б-гийн ** тоот, О ХХК-ийн ** тоот, Б.Э-гийн ** тоот автомашины зогсоолын эзэмшигчээр Х ХХК-ийг тогтоож шийдвэрлэлээ;

-  ийнхүү **** тоот автомашины зогсоолын эзэмшигчээр Х ХХК-ийг тогтоож шийдвэрлэсэн тул Л ХХК-ийн О ХХК, Б.Э-, У-, Б- нартай байгуулсан автомашины зогсоол худалдах, худалдан авах гэрээ, гэрээний заалтуудыг хүчин төгөлдөр буст тооцож, О ХХК, Б.Э-, У-, Б- нарын эзэмшлээс дээрх үл хөдлөх хөрөнгийг албадан чөлөөлүүлэх нь зүйтэй;

- гэрээний 3.1.2-т зааснаар хариуцагч нар барилга барих болон бусад ажлуудыг гүйцэтгэж, бүх санхүүжилтийг мөнгөн болон эд хөрөнгийн хэлбэрээр оруулж орон сууц, үйлчилгээний талбай, автомашины зогсоолыг ашиглахад бэлэн болгох үүрэг хүлээсэн боловч Х ХХК-ийн эзэмшлийн 10 ширхэг орон сууцны дотоод заслыг хийгээгүйгээс нэхэмжлэгч өөрөө дотоод заслын ажлыг гүйцэтгэсэн тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.5 дахь хэсэгт зааснаар хохирлыг шаардах эрхтэй. Х ХХК дотоод заслын хөлс 215,670,000 төгрөг шаардсан боловч 23,024,124 төгрөгт холбогдох хэсэг нь нотлох баримтыг шаардлага хангахгүй тул нотлох баримтын шаардлага хангасан болон хариуцагчийн зөвшөөрсөн 192,645,876 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэлээ;

- гэрээгээр тохиролцоогүй тул нэхэмжлэгч 0.64 ширхэг зогсоолын үнэ 16,000,000 төгрөг шаардах эрхгүй;

-  Б  нь төмөр хашаа байрлаж байгаа газрын эзэмшигч болох нь тогтоогдсон ба тэрээр 227 метр урттай, 84 ширхэг төмөр хашааг Х ХХК-д өгөхийг зөвшөөрсөн тул түүнээс дээрх хашааг гаргуулж нэхэмжлэгчид олгоно;

- нэхэмжлэгч нь цахилгааны техникийн нөхцөлийг сунгуулаагүйгээс хариуцагч нь уг зардалд 110,000 төгрөг төлсөн тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.5 дахь хэсэгт зааснаар дээрх мөнгөн хөрөнгийг шаардах эрхтэй, харин хариуцагч нар нь гэрээний 4.2.3, 7.2.т зааснаар барилга барих үйл ажиллагааг санхүүжүүлэхээс гадна барилгыг хариуцан барих үүрэг хүлээсэн.... өөрийн өмчлөлийн орон сууц, зогсоол, үйлчилгээний талбайг түргэн борлуулах зорилгоор брошур, хулдаасан хэвлэл, танилцуулга хэвлүүлэх, сурталчилгаанд ашиглагдах интерьер зураг гаргуулах, үл хөдлөх хөрөнгийн зуучлалын байгууллагад төлсөн төлбөр, орон сууцны цахилгаан шатыг нийлүүлж угсарсан хөлс төлсөн, бусдаас зээл авч хүү төлсөн зэрэг зардлуудыг нэхэмжлэгчээс шаардах үндэслэлгүй, Х ХХК-ийг орон сууцыг идэвхитэй борлуулах үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгч нь хариуцагч нарын өмчлөх эрхтэй талбайгаас н.Сүхээд орон сууц болон зогсоолыг борлуулсан;

- гуравдагч этгээд У-, О ХХК, Ч.Орхон, Б-, Б.Э нар нь Л ХХК-тай гэрээ байгуулж “Ц” барилгын зоорийн давхарт автомашины зогсоол худалдан авсан үйл баримт тогтоогдож байгаа боловч нь Л ХХК нь өөрийн эзэмшлийн биш, Х ХХК-ийн эзэмших эрхтэй зогсоолыг түүнд мэдэгдэлгүй иргэн, хуулийн этгээдэд худалдан борлуулсан нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл болж байна ...  Л ХХК-ийн гуравдагч этгээдтэй байгуулсан автомашины зогсоол худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр буст тооцож, харин А-ыг 17 тоот, Ч.О-ныг ** тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр тус тус тогтоож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэйг дурдав...” гэж дүгнэсэн.

17. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа:

-  Х ХХК нь барилгын 2-р давхрын үйлчилгээний хэсэгт 95.6 м.кв талбайг өмчлөн авахаар тохиролцсон боловч тухайн талбай нь үйлчилгээний аль хэсгийн байршилд байгаа нь тодорхойгүй, тэмдэглэгээ хийсэн талбайг (95.6) ертөнцийн зүгээр аль байрлалд байгааг тодруулж зүг чигийг заагаагүй байх тул зохигчийн тодорхойлсноор баруун урд, зүүн хойд хэсэгт гэдгийг заах боломжгүй учир Х ХХК шинжээчийн дүгнэлтээр тодорхойлсон 2-р давхрын үйлчилгээний талбайгаас 91.57 м.кв талбайг өмчлөх эрхтэй;

 - Мөн “... гэрээний 4.3.1, 3.2.1, 3.2.2-т заасан хувь хэмжээгээр тус бүрийн өмчлөх талбайг батлахдаа борлуулалтын төрөл давхар бүрээр эрх тэгш хуваарилах зарчмыг баримтална гэж зааснаар шүүх автомашины зогсоолын хэмжээг том, жижгээр нь хуваарилсан, хариуцагч зарагдаагүй байгаа 4 автомашины зогсоолыг өгөх тайлбар гаргасан тул 18 тоот автомашины зогсоолыг хуваарилаагүй гэсэн нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй;

- Х ХХК гэрээний 4.1.9-д зааснаар Л ХХК-ийн өмчлөх талбайг идэвхтэйгээр борлуулж өгөх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүйгээс хариуцагч нь өөрийн өмчлөлийн орон сууцыг борлуулахаар “Ремакс” ХХК-д зуучлалын хөлсөнд 4,653,000 төгрөг төлснийг Х ХХК-аас гаргуулна;

Л ХХК нь “Ивээл консалтанг” ХХК-тай 2018.08.12-ны өдөр 3 жилийн хугацаатай Зуучлалын гэрээг байгуулсан ба 2020.07.01-ний өдөр “Энх-Онход” ХХК-тай Борлуулалт төлөөлөн хийлгэх гэрээ байгуулсан. Өмнө нь байгуулсан Зуучлалын гэрээг цуцалсан эсэх болон дахин өөр зуучлалын компанитай гэрээ байгуулах ямар шалтгаан байсан болох нь тодорхойгүй байх тул “Энх-Онход” ХХК-д төлсөн гэх 179,947,631 төгрөг гаргуулах боломжгүй.... гэсэн дүгнэлт хийжээ.

18. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд  Х ХХК болон БНСУ-ын иргэн Н нар 2017.11.28-ны өдөр 17/01 тоот Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээг байгуулж, уг гэрээгээр А талын буюу Х ХХК-ийн эзэмшлийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, Урт булаг багийн нутагт байрлах 1,865 м.кв талбай бүхий орон сууцны барилга барих зориулалт бүхий газар дээр зоорийн давхартаа автомашины зогсоол, 1, 2 давхартаа үйлчилгээний талбайтай, 3-11 давхартаа орон сууц, 12, 13 давхартаа пентхаус бүхий 13 давхар үйлчилгээтэй орон сууцны барилга барих,

А тал буюу Х ХХК нь барилгын газар, түүнийг эзэмших эрх, түүнтэй холбогдох бусад зөвшөөрөл, газрын хөрсний шинжилгээний дүгнэлт, геодезийн зураглал, уг газарт барих барилгын иж бүрэн зураг төсөл, шаардлагатай бусад бичиг баримтыг (бүх техникийн нөхцөлүүд, архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх гэх мэт барилгыг барихад шаардлагатай бүхий л зөвшөөрөл, бичиг баримтыг) бэлэн болгох ажлыг хариуцаж, тус барилгаас орон сууцны талбайн 18 хувь, үйлчилгээний талбайн 18 хувь, автомашины дулаан зогсоолын 18 хувийг өмчлөх,

Б тал буюу Н барилгын газар дээр барилга барих болон бусад ажлуудыг (барилгын гадна инженерийн шугам, сүлжээ татах, гадна тохижилт хийх гэх мэт) гүйцэтгэж, эдгээрт шаардагдах бүх санхүүжилтийг мөнгөн болон эд хөрөнгийн хэлбэрээр оруулах, баригдсан барилгаас орон сууцны талбайн 82 хувь, үйлчилгээний талбайн 82 хувь, автомашины дулаан зогсоолын 82 хувийг тус тус өмчлөхөөр тус тус тохиролцжээ.

Үүний дараа Х ХХК болон Л ХХК нар барилгын нийт ашигтай талбайгаас талуудын өмчлөх талбайн хэмжээ, давхар, байршлын тэмдэглэгээ, автомашины зогсоолын тоог тус тус хавсралт -1-д зааснаар баталгаажуулж, гэрээний Б тал болох БНСУ-ын иргэн Н нь өөрийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар 2018 оны 05 сард Л ХХК-ийг Монгол Улсад үүсгэн  байгуулсан тул цаашид тус компани нь гэрээний Б талын эрх, үүргийг хэрэгжүүлэхээр харилцан тохиролцсон байна.

19. Гэрээний тохиролцоо, хураамжийн хэмжээг тодорхойлсон болон хөрөнгө хуваарилсан байдал, гэрээний хэрэгжилтээс үзэхэд зохигчийн хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан талаар хоёр шатны шүүх зөв дүгнэсэн.

Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1, 477.2 дахь хэсэгт зааснаар хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд хураамжийг мөнгөн, эсхүл хөрөнгийн, түүнчлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж болдог тул нэхэмжлэгч гэрээнд дурдсан барилгын газар, түүнийг эзэмших эрх, бусад баримт бичгийг бүрдүүлэх үүрэг хүлээснээр 18 хувийн хэмжээгээр,  хариуцагч барилгын ажлыг өөрийн хөрөнгөөр барьж гүйцэтгэх үүрэг хүлээснээр 82 хувийн хэмжээгээр тус тус хураамж төлөхөөр тохиролцсон гэж үзнэ.

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт “... хамтран ажиллах гэрээгээр талууд ашиг олох буюу тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ...”, 478 дугаар зүйлийн 478.8-д “гэрээнд өөрөөр заагаагүй бол ашгийг талуудын төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна” гэж зааснаас үзэхэд хамтран ажилласнаас ашиг олсон бол гэрээний нэг тал болох нэхэмжлэгч нь өөрийн оруулсан хураамжийн хэмжээгээр ашиг хуваарилахыг шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч гэрээнд заасан барилгын газар, түүнийг эзэмших эрх, бусад баримт бичгийг бүрдүүлэх үүргээ биелүүлсэн бол хариуцагч барилгын ажлыг зургийн дагуу өөрийн хөрөнгөөр барьж гүйцэтгэх үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлээгүй гэж үзэх үндэслэл тогтоогджээ.

20. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Х ХХК-ийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Урт булаг багийн  нутагт байрлах “Ц” барилгын 3-р давхрын 64.29 м.кв талбайтай ** тоот, 2 өрөө орон сууц, 4-р давхрын 64.29 м.кв талбайтай ** тоот, 2 өрөө орон сууц, 4-р давхрын 110.57 м.кв талбайтай ** тоот 3 өрөө орон сууц, 7-р давхрын 111.65 м.кв талбайтай ** тоот 3 өрөө орон сууц, 7-р давхрын 64.29 м.кв талбайтай ** тоот 2 өрөө орон сууц, 7-р давхрын 110.57 м.кв талбайтай 703 тоот 3 өрөө орон сууц, 7-р давхрын 111.65 м.кв талбайтай ** тоот 3 өрөө орон сууц, 10-р давхрын 143.81 м.кв талбайтай ** тоот 4 өрөө орон сууц, 10-р давхрын 142.65 м.кв талбайтай *** тоот 4 өрөө орон сууц, 12-р давхрын 143.81 м.кв талбайтай ** тоот 4 өрөө орон сууц, 1-р давхрын 130.34 м.кв талбайтай ** тоот үйлчилгээний талбайн өмчлөгч болохыг тогтоож шийдвэрлэсэн нь гэрээ болон түүний хавсралтад нийцсэн, хариуцагч ийнхүү шийдвэрлэсэн талаар маргаагүй байна.

Түүнчлэн, анхан шатны шүүх хариуцагч Л ХХК-аас 10 орон сууцны дотоод заслын хөлс 192,645,876 төгрөг, хариуцагч Б-оос 227 метр урттай, 84 ширхэг төмөр хашааг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож, тус барилгын зоорийн давхрын ** тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр Ч.О-ыг, 17 тоот  автомашины зогсоолын өмчлөгчөөр А-ыг тогтоож, 0.64 автомашины зогсоолын үнэ 16,000,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх энэ хэсгийг хэвээр үлдээсэнд зохигчийн хэн аль гомдол гаргаагүй.

Харин хоёр шатны шүүх нэхэмжлэгчийг 10 орон сууц, үйлчилгээний талбайн өмчлөгч болохыг тогтоохдоо тухайн харилцааг тухайлан зохицуулсан Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглээгүй, мөн 10 орон сууцны дотоод заслын хөлс нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан буюу гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйтэй холбоотой учирсан хохирол байхад гэрээнээс татгалзах, цуцалсантай холбоотой хохирол гаргуулах шаардах эрхийг зохицуулсан Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримталсан нь буруу болсон тул шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй.

21. Талууд гэрээнд заасны дагуу “Ц” барилгын 13-р давхрыг бариагүйгээс учирсан хохирол 387,574,000 төгрөг төлөх эсэх, тус барилгын 2-р давхрын 91,57 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгож, хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, зоорийн давхрын (У-гийн эзэмшлийн) 03, (О ХХК-ийн эзэмшлийн) 08, (Б-гийн эзэмшлийн) ** тоот, (Э-гийн эзэмшлийн) ** тоот автомашины зогсоолын эзэмшигчээр нэхэмжлэгчийг тогтоож, эдгээр автомашины зогсоолыг тэдний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, Л ХХК-аас  гуравдагч этгээд нартай хийсэн автомашины зогсоол худалдсан хэлцэл хүчин төгөлдөр эсэх, Х ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс Л ХХК хохирол шаардах эрхтэй эсэх талаар маргасан байна.

22. Нэхэмжлэгч Х ХХК-ийн хохирол 387,574,000 төгрөг гаргуулах шаардлагын талаар;

22.1. Хэрэгт нотлох баримтаар авагдсан КАН-ОБ19-17/06 шифртэй, Х ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны барилгын ажлын зургийн “...Архитектур төлөвлөлтийн шийдэл хэсэгт: ... 2-12-р давхарт 54 айлтай байхаар төлөвлөв... 12А, 12Б давхартаа Пентхаус зориулалтаар дотроо 2 давхар нээлттэй хэсэгтэй орон зайн төлөвлөлт хийгдсэн...гэж, 12А, 12Б  давхрын технологийн зохион байгуулалтын талаар  98, 99 дүгээр хуудсанд  тус тус тусгагдсан ба уг ажлын зурагт өөрчлөлт орсон гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Гэтэл хариуцагч Л ХХК нь гэрээнд зааснаар Х ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны барилгыг 12,13 давхартаа пентхаус бүхий барилгыг барихтай холбоотой бүх үйл ажиллагааг санхүүжүүлэхээс гадна барилгыг хариуцан барих үүргийг хүлээсэн атлаа 13  давхар бариагүй, барилгыг 12 давхраар барьж дуусгасан, барилгыг улсын комисс ашиглалтад хүлээн аваагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Хариуцагч Л ХХК нь 2019.08.22-нд 12 давхраар барих саналыг Х ХХК-д хүргүүлэхэд зөвшөөрсөн гэж тайлбарлаж байгаа боловч Х ХХК-ийн 2019.09.11-ний өдрийн 061 тоот албан бичгийн агуулга нь “...зураг төсөл, гэрээг зөрчиж барилгын 13 давхрыг барилгүй, 12 давхраар дуусгавал 13 давхарт баригдах 143.24 м.кв талбайг өөрийн талбайгаас өгөх шаардлагатай...” талаар мэдэгдсэн ба  талууд энэ талаар  гэрээндээ өөрчлөлт оруулаагүй байна.

22.2. Хариуцагч Л ХХК нь гэрээнд заасан барилгыг барих үүргийг хэрэгжүүлэхдээ Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэгт “Захиалагч барилга байгууламжийн зураг төслийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр өөрчлөхийг хориглоно.”, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар гүйцэтгэгч барилгын ажлыг зөвшөөрөл, магадлал хийгдэж, баталгаажсан зураг төсөл, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу гүйцэтгэх; 40.1.17-д “Барилгын ажлын явцад зураг төсөл өөрчлөгдсөн бол гүйцэтгэлийн зураг төсөл боловсруулж баталгаажуулах” гэж тус тус заасныг зөрчжээ.

 Барилгын батлагдсан зураг төслийг зөрчиж байгаа  талаар нэхэмжлэгч Х ХХК-аас гадна Мэргэжлийн хяналтын улсын байцаагч, захиалагчийн хяналт хэрэгжүүлж байсан Хот байгуулалт, Барилга захиалагчийн алба ОНӨҮГ, зохиогчийн хяналт хэрэгжүүлж байсан “Интернэшнл дизайн групп” ХХК зэрэг холбогдох эрх бүхий байгууллагуудаас удаа дараа хариуцагч Л ХХК-д албан шаардлага, мэдэгдлийг хүргүүлж байсан боловч барилгыг 12 давхраар барьж дуусгасан байна.  

Иймд нэхэмжлэгч Х ХХК нь барилгын зургийн дагуу 13 давхраар барих нэгэнт боломжгүй болсон гэж үзэж, хариуцагчийг хууль болон гэрээнд заасны дагуу үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үндэслэлээр хариуцагч Л ХХК-аас Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хохирол шаардах эрхтэй.

22.3. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Х ХХК нь хохирол шаардах эрхтэй талаар дүгнэж, адил шийдэл гаргасан боловч Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримталсан нь буруу болсноос гадна хохирлыг хэмжээг зөвхөн нэхэмжлэгчийн тооцоололд үндэслэсэн нь буруу байна. 

Гэрээнээс татгалзсантай холбоотой Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан хохирол учирсан бол гэрээний үүргийн зөрчил гаргасан талаас мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хохирол шаардах эрхтэй. Харин гэрээнээс татгалзсанаас учирсан хохирлыг арилгахад чиглэсэн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан урьдчилсан нөхцөл хангагдаагүй энэ тохиолдолд үүргийн зөрчилд хамаарах ерөнхий зохицуулалт болох  мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг хэрэглэнэ.

22.4. Нэхэмжлэгч нь 13 дугаар давхарт өмчлөх байсан талбайг 129.32 м.кв гэж тодорхойлохдоо уг талбайн хэмжээг хэрхэн тооцсон нь ойлгомжгүй байгааг хоёр шатны шүүх анхаараагүй байна. 

Нэхэмжлэгчийг “Ц” барилгын 12-р давхарт байрлах ** тоот 143.81 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоосон (Хянавал хэсгийн 20).

Харин гэрээний хавсралтад зааснаар Х ХХК нь 12-р давхарт Пентхаус зориулалтаар дотроо 2 давхар нийтдээ 261.09 м.кв талбайг авахаар тохиролцсон тул зөрүү 117.28 м.кв (261.09–143.81) болох бөгөөд үүнийг шинжээч “Халиун капитал” ХХК-ийн тогтоосон зах зээлийн үнэлгээ 2,997,000 төгрөгөөр тооцож 351,488,160 төгрөгийг хариуцагч Л ХХК болон Н нараас гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгохоор анхан болон давж шатны шүүхийн шийдвэр, магадлалд  өөрчлөлт оруулна.

23. Нэхэмжлэгч Х ХХК-ийн “Ц” барилгын 2-р давхрын үйлчилгээний талбайгаас баруун урд хэсэгт байрлах 91.57 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын талаар:

23.1. Анхан шатны шүүх “...хавсралтаар 2-р давхрын үйлчилгээний талбайн зүүн хойд хэсэгт 95.6 м.кв талбайг Х ХХК өмчлөхөөр тохирсон тул баруун урд хэсэгт байрлах 91.57 м.кв  талбайн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, зүүн хойд хэсэгт 91.57 м.кв-ыг өмчлөгчөөр тогтоолгоход энэ шийдвэр саад болохгүй ... ” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийг 2 давхрын үйлчилгээний хэсгийн талбайгаас 91.57 м.кв талбайг өмчлөх эрхтэй болохыг тогтоож шийдвэрлэсэн нь зөв боловч тухайн талбайн байршлыг заагаагүй орхисон нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй, биелэгдэх боломжгүй, маргаантай хэвээр үлдээсэн нь гэж үзэхээр болжээ.

23.2.Зохигчийн байгуулсан гэрээний хавсралтад тусгаснаар нэхэмжлэгч нь “Ц” барилгын 2-р давхарт 95.6 м.кв талбайг өмчлөхөөр тохиролцсон, харин аль хэсэгт байрших талаар тохиролцоогүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв боловч байршлын талаар нэхэмжлэгчээс хариуцагчид хүргүүлж байсан албан бичгүүд хэрэгт нотлох баримтаар авагдсан ба эдгээрт шүүх дүгнэлт хийгээгүй байна.

Х ХХК-аас Л ХХК-д 2021.03.25-ны өдрийн 21-01 тоот албан бичгээр 2 давхрын үйлчилгээний талбайн болон гаражийн байрлалын хуваарилалтын талаарх саналаа хавсралтаар хүргүүлсэн ба уг хавсралтад тус барилгын баруун урд хэсэгт байрлах 101.35 м.кв талбайг Х ХХК-ийн эзэмших талбайг өнгөөр тэмдэглэж хүргүүлсэн.

Үүний дараа Х ХХК-аас Л ХХК-д 2021.04.06-ны өдрийн 21-02  тоот албан бичигт  “...та баруун урд талын байрлалыг сайн байрлал гэж үзээд авна гэж байгаа бол бид зүүн урд талын байрлалыг болон баруун хойд талын байрлалыг сонгож болно... манай эзэмшлийн 100.66 м.кв...” гээд уг албан бичигт хавсаргасан зурагт Х ХХК-ийн эзэмших 100.66 м.кв талбайг баруун хойд болон зүүн урд хэсэгт өнгөөр тэмдэглэж хүргүүлжээ. Түүнчлэн, 2021.08.29-ний өдрийн 21-09 тоот албан бичигт “...2 давхрын 100.66 м.кв талбайтай 201 тоот үйлчилгээний талбайд дотоод заслыг огт хийлгүй орхисон талаар дурдагджээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхэд “...2 дугаар давхрын үйлчилгээний талбайн хувьд шинжээчийн дүгнэлтээр 95.02 м.кв талбайг өгөхөд татгалзах зүйлгүй...” гэсэн тайлбар гаргасан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ. (6хх-ийн 215, 216)

23.3. Дээрх албан бичгүүд, хариуцагчийн тайлбар, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр “Ц” барилгын 2 давхрын үйлчилгээний талбайн нийт хэмжээ 508.74 м.кв үүнээс 201 тоот нь 95.02 м.кв болохыг тодорхойлсон, уг 201 тоот нь 2 давхрын үйлчилгээний талбайн хойд хэсэгт байрлалтай тул шийдвэр магадлалд өөрчлөлт оруулж, “Ц” барилгын 2-р давхрын үйлчилгээний талбайгаас зүүн хойд хэсэгт байрлах, 95.02 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүх уг талбайг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлөх шаардлагагүй гэж уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй болно.

24. Нэхэмжлэгч Х ХХК-ийн “Ц” барилгын зоорийн ***********  тоот автомашины зогсоолын эзэмшигчээр тогтоолгох, гуравдагч этгээд  У-, Э, Б-, О ХХК нарын бие даасан шаардлагын талаар:

24.1. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас “Ц” барилгын зоорийн давхрын **, **, **, ** тоот автомашины зогсоолын эзэмшигчээр тогтоолгох, хариуцагч болон гуравдагч этгээд нарын хууль бус эзэмшлээс эдгээр автомашины зогсоолыг чөлөөлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож, харин Ч.О-ныг ** тоот автомашины зогсоолын, А-ыг ** тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр тус тус тогтоож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

24.2. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд зохигчийн хооронд байгуулагдсан 2017.11.28-ны өдрийн  17/01 тоот Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ, түүний хавсралтаар Х ХХК нь “Ц” барилгын зоорийн давхрын автомашины дулаан зогсоолын 18 хувийг буюу 8 ширхэг автомашины зогсоол өмчлөхөөр тохиролцсон боловч тодорхой байршил, дугаарыг тухайлан тохиролцоогүй, Х ХХК нь 2021.03.25-ны өдрийн 21-01 тоот болон 2021.04.06-ны өдрийн 21-02 тоот албан бичгээр 2, 5, 6, 7, 12, 13, 41, 42 тоот автомашины зогсоолуудыг авах талаар санал хүргүүлсэн,  Л ХХК нь 2021.04.13-ны өдрийн 21-07 тоот албан бичгээр “таны авна гээд зураг төсөл дээр тэмдэглэсэн 8 ширхэг автомашины зогсоолыг аль хэдийн зарж борлуулсан...” гэж хариу хүргүүлсэн зэргээр тохиролцоонд хүрээгүйн улмаас маргаж, нэхэмжлэгч ***********  тоот зогсоолын эзэмшигчээр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байна.

 Нэхэмжлэгч Х ХХК нь 8 ширхэг автомашины зогсоолын эзэмшигчээр тогтоолгох шаардлагын үндэслэлээ “... гэрээгээр тохиролцсоны дагуу 8 ширхэг автомашины зогсоол эзэмших эрхтэй байтал хариуцагч нь нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүй автомашины зогсоолыг бусдад худалдсан тул автомашины зогсоол худалдсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулна...” гэж тайлбарласан.

 24.3. Харин хоёр шатны шүүх Л ХХК-ийн У-, Э нартай байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээний автомашины зогсоолтой холбоотой 1.1, 2.1-д заасныг, Б-тайбайгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээний автомашины зогсоолтой холбоотой нэмэлт өөрчлөлтийг, О ХХК-тай байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний автомашины зогсоолтой холбоотой 2.1.9-д заасныг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, тэдгээрийн эзэмшлээс **** тоот автомашины зогсоолыг чөлөөлж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 108 дугаар зүйлийн 108.1, 108.3 дахь хэсэгт тус тус заасныг буруу тайлбарлан хэрэглэжээ.    

24.4. Давж заалдах шатны шүүх “....Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч тухайн автомашины зогсоолуудыг иргэдэд худалдахдаа Х ХХК-д мэдэгдээгүй, гуравдагч этгээдүүдийн эрх ашиг сонирхолд харшилсан үйлдэл гаргажээ...”  гэж дүгнэн, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн энэ хэсгийг хэвээр үлдээсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д  нийцээгүй, энэ талаарх гуравдагч этгээд нарын өмгөөлөгчийн гомдол  үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан “...хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр хийсэн хэлцэл” гэдэгт тухайн хэлцлийг хийхэд тодорхой этгээдийн зөвшөөрлийг авах хуулиар тогтоосон шаардлага зөрчигдсөн байхыг ойлгох ба нэхэмжлэлийн үндэслэл болгож буй  Л” ХХК болон О ХХК, У-, Б-, Б.Э нарын байгуулагдсан Орон сууц захиалгаар бариулах болон Ажил гүйцэтгэх гэрээний автомашины зогсоол худалдсан хэлцлийг энэ үндэслэлд хамааруулах үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1 дэх хэсэгт “Гэрээнд өөрөөр заагаагүй бол талууд хамтын үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх бөгөөд талууд аливаа хэлцэл хийхдээ харилцан зөвшөөрлийг авна.” гэж заасан ба энэ нь хамтран ажиллах гэрээний талуудад  үйлчлэх болохоос гуравдагч этгээдэд тавигдах шаардлагад хамааралгүй, харин хамтран ажилласан гэрээний талууд нэг нь нөгөөгөөс гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхийг шаардаж болдог.

24.5. Хариуцагч Л ХХК нь гуравдагч этгээд нартай автомашины зогсоол худалдах талаар гэрээ байгуулахдаа нэхэмжлэгч Х ХХК-аас зөвшөөрөл авах, түүнд гэрээ байгуулсан талаар мэдэгдэх зэрэг үүрэг хүлээсэн болохыг гуравдагч этгээд нар мэдсэн, мэдэх үүрэгтэй болох нь тогтоогдоогүй тохиолдолд автомашины зогсоолтой холбоотой хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх, улмаар нэхэмжлэлийн **** тоот автомашины зогсоолын эзэмшигчээр тогтоолгох шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Гуравдагч этгээд У нь 03 тоот автомашины зогсоолыг 30,000,000 төгрөгөөр худалдан авч төлбөрийг төлж, эзэмшил, ашиглалтдаа хүлээн авсан, О ХХК ажлын хөлсөнд 30,000,000 төгрөгийн 08 тоот автомашины зогсоолыг эзэмшилдээ авсан, Б- 11 тоот автомашины зогсоолыг 25,000,000 төгрөгөөр худалдан авч төлбөрийн 60 хувь буюу 15,000,000 төгрөгийг төлж, эзэмшилдээ авсан, Б.Э 18 тоот автомашины зогсоолыг 25,000,000 төгрөгөөр худалдан авч төлбөрийг төлж эзэмшилдээ авсан үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

Иймд, “...гуравдагч этгээд У-, Э, Б-, О ХХК нарын Л ХХК-тай хийсэн гэрээ хүчин төгөлдөр бөгөөд Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт “худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно.”, мөн хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт “Худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч давуу эрхтэй” гэж заасантай нийцэх тул гуравдагч этгээд нарын бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд О ХХК, У-, Б-, Б.Э нарт Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт заасан давуу эрхийн зохицуулалт хамаарч байх бөгөөд хариуцагч Л ХХК нь дээрх этгээдүүдэд автомашины зогсоол худалдах гэрээг байгуулахдаа нэхэмжлэгч Х ХХК-аас зөвшөөрөл авах шаардлагагүй тул зохих этгээдийн зөвшөөрөлгүй хэлцэл хийсэн гэх үндэслэлээр Орон сууц захиалгаар бариулах гэрээ болон Ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй.

Иймд  нэхэмжлэгч Х ХХК-ийг **** тоот автомашины зогсоолын эзэмшигчээр тогтоолгох, хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

24.6. Харин хариуцагч гэрээний үүргээ зөрчиж гуравдагч этгээдэд маргаан бүхий **** тоот автомашины зогсоолуудын өмчлөх эрхийг шилжүүлсэн, үүний улмаас нэхэмжлэгч Х ХХК-ийн эрх зөрчигдөж байх тул тэрээр хариуцагчаас гэрээний үүргээ өөр байдлаар биелүүлэхийг юм уу өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

24.7. Анхан шатны шүүх хариуцагч нараас зарагдаагүй 4 автомашины зогсоолыг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгохоор шийдвэрлэсэн боловч эдгээр автомашины зогсоолын дугаарыг шүүхийн шийдвэрт тусгаагүй орхисноор шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд тодорхойгүй байдал үүсгэсэн нь буруу байгааг давж заалдах шатны шүүх залруулаагүй байна. Иймээс Л ХХК болон Н нараас “Ц” барилгын зоорийн давхрын 20, 24, 25, 26 тоот автомашины зогсоолыг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна. Хяналтын шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Х ХХК-д “Ц” барилгын зоорийн давхрын 20, 24, 25, 26 тоот автомашины зогсоолыг шилжүүлэн өгөх санал гаргасныг нэхэмжлэгч тал зөвшөөрсөн тайлбар гаргасан болно.  

25. Нэхэмжлэгч Х ХХК-аас 1,147,576,135 төгрөг гаргуулах тухай хариуцагч Л ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн талаар:

25.1. Нэхэмжлэгч гэрээнд заасан барилгын газар, түүнийг эзэмших эрх, бусад баримт бичгийг бүрдүүлэх үүргээ биелүүлсэн бол хариуцагч барилгын ажлыг зургийн дагуу өөрийн хөрөнгөөр барьж гүйцэтгэх үүргээ зохих ёсоор шударгаар биелүүлээгүй (Хянавал хэсгийн 19-т) тул хариуцагч Л ХХК Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан хохирол шаардсан нь үндэслэлгүй. 

25.2. Харин анхан шатны шүүх хариуцагчийн техникийн нөхцөлийн төлбөрт төлсөн 110,000 төгрөгийг, давж заалдах шатны шүүх зуучлалын хөлс 4,653,000 төгрөгийг тус тус  нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгохоор тус тус шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул энэ шийдлийг хэвээр үлдээж, харин хууль хэрэглээний хувьд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримталсан нь буруу байгааг зөвтгөн өөрчилнө.

25.3. Анхан шатны шүүх “...хариуцагч өөрийн өмчлөлийн орон сууц, зогсоол, үйлчилгээний талбайг түргэн борлуулах зорилгоор брошур, хулдаасан хэвлэл, танилцуулга хэвлүүлэх, сурталчилгаанд ашиглагдах интерьер зураг гаргуулах, үл хөдлөх хөрөнгийн зуучлалын байгууллагад төлсөн төлбөр, орон сууцны цахилгаан шатыг нийлүүлж угсарсны төлсөн хөлс, бусдаас зээл авч төлсөн хүү зэрэг зардлуудыг нэхэмжлэгчээс шаардах үндэслэлгүй...”  гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий  болжээ.  

26. Нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан “Ц” барилгын зоорийн давхрын ***********  автомашины зогсоолыг худалдсан гэрээний холбогдох заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, эдгээр автомашины зогсоолыг чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг анхан шатны шүүх бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, өмгөөлөгч Э.У нарт гардуулж тайлбар аваагүй байхад давж заалдах шатны шүүх энэ алдааг залруулаагүй гэх гомдол үндэслэлгүй. Учир нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүх хуралдаанд оролцож автомашины зогсоолын эзэмшлийн талаар тайлбар, татгалзал гарган мэтгэлцсэн байх тул анхан шатны шүүх зохигчийг мэтгэлцэх эрхээр хангаагүй гэж үзэхгүй.

Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь зохигчийн эрх эдэлж, үүрэг хүлээдэг тул нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтаа өөрөө нотлох үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ.

27. Түүнчлэн, нэхэмжлэгч Х ХХК нь өмчлөх эрх зөрчигдсөнтэй холбоотойгоор хариуцагчид холбогдуулан 10 ширхэг орон сууц болон 1-р давхрын ** тоот, 2-р давхрын 91.57 м.кв-ын өмчлөгчөөр тогтоолгох шаардлагад улсын тэмдэгтийн хураамж тус бүр 70,200 төгрөг төлснийг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С, өмгөөлөгч Д.Т, М.Э нарын гомдлын зарим хэсгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд О ХХК, У-, Б-, Б.Э нарын өмгөөлөгч Э.У-ын гомдлыг тус тус хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 207/МА2023/00084 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2023/00757 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч “Л” ХХК, Н нараас 351,488,160 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 36,085,840 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтыг “Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт тус тус зааснаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Урт булаг багийн нутаг дэвсгэрт байрлах “Ц” барилгын 3 дугаар давхрын 64.29 м.кв талбайтай ** тоот, 2 өрөө орон сууц, 4 дүгээр давхрын 64.29 м.кв талбайтай ** тоот, 2 өрөө орон сууц, 4 дүгээр давхрын 110.57 м.кв талбайтай ** тоот 3 өрөө орон сууц, 7 дугаар давхрын 111.65 м.кв талбайтай ** тоот 3 өрөө орон сууц, 7 дугаар давхрын 64.29 м.кв талбайтай ** тоот 2 өрөө орон сууц, 7 дугаар давхрын 110.57 м.кв талбайтай ** тоот 3 өрөө орон сууц, 7-р давхрын 111.65 м.кв талбайтай ** тоот 3 өрөө орон сууц, 10-р давхрын 143.81 м.кв талбайтай ** тоот 4 өрөө орон сууц, 10-р давхрын 142.65 м.кв талбайтай ** тоот 4 өрөө орон сууц, 12-р давхрын 143.81 м.кв талбайтай ** тоот 4 өрөө орон сууц, 1-р давхрын 130.34 м.кв талбайтай ** тоот үйлчилгээний талбай,  2 давхрын үйлчилгээний талбайн зүүн хойд хэсэгт байрлах 95.02 м.кв талбайн өмчлөгч болохыг тогтоож, хариуцагч Л ХХК-ийн хууль бус эзэмшлээс энэ талбайг албадан гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

 3 дахь заалтыг “Иргэний хуулийн  56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэлгүй тул  Л ХХК болон О ХХК, У-, Ч.Э , Х-, Ч.Орхон, Б-, А-, Б.Э нарын хооронд байгуулсан гэрээний автомашины зогсоол худалдсан заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, *********** , тоот автомашины зогсоолыг эзэмшигчээр тогтоолгох, хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай Х ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,  мөн хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт тус тус зааснаар “Ц” үйлчилгээтэй орон сууцны барилгын зоорийн давхрын **, **, **, **  тоот автомашины зогсоолын эзэмшигчээр Х ХХК-ийг тогтоосугай”  гэж,

4 дэх заалтын “227 дугаар зүйлийн 227.3, 227.5” гэснийг “219 дүгээр зүйлийн 219.1” гэж,

6 дахь заалтын “227 дугаар зүйлийн 227.3” гэснийг “219 дүгээр зүйлийн 219.1” гэж,

7 дахь заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар  Орхон аймгийн Баян-Өндөр сумын Урт булаг багийн нутагт байрлах “Ц” барилгын зоорийн давхрын ** тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр Ч.О-ныг, ** тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр А-ыг, 03 тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр У-г, ** тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр О ХХК-ийг, ** тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр Б-г, ** тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр Б.Э-г тус тус тогтоосугай” гэж,

9 дэх заалтын “3,427,599” гэснийг “4,378,696” гэж, ... “Ч.Орхонд” гэсний дараа “нэхэмжлэгч Х ХХК болон хариуцагч Л ХХК-аас 282,950 төгрөг гаргуулж У-д, 307,950 төгрөг гаргуулж О ХХК-д, 282,950 төгрөг гаргуулж Б-д, 282,950 төгрөг гаргуулж Б.Э-д” гэж  тус тус  өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Л ХХК-ийн 2023.11.13-ны өдөр төлсөн 4,173,489 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд У-гийн 2023.11.13-ны өдөр төлсөн 307,950 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б-гийн 2023.11.13-ны өдөр төлсөн 282,950 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Э-гийн  2023.11.13-ны өдөр төлсөн 282,950 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд О ХХК-ийн 2023.11.13-ны өдөр төлсөн 307,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ

 ШҮҮГЧИД                                                       Н.БАТЗОРИГ

                                                                          Н.БАЯРМАА

                                                                          П.ЗОЛЗАЯА