Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 142/ШШ2023/00757

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 142/ШШ2023/00757

*******

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн 106 дугаар шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******,*******,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******,, /Паспортын дугаар:M83192294/ нарт холбогдох

Нэг.Гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол 387 574 000 төгрөгийг гаргуулах,

Хоёр. Централ резидэнс үйлчилгээтэй орон сууцны барилгын

3-р давхрын 64,29м.кв талбайтай 305 тоот 2 өрөө орон сууц,

4-р давхрын 64,29м.кв талбайтай 402 тоот 2 өрөө орон сууц,

4-р давхрын 110,57м.кв талбайтай 404 тоот 3 өрөө орон сууц,

7-р давхрын 111,65м.кв талбайтай 701 тоот 3 өрөө орон сууц,

7-р давхрын 64,29м.кв талбайтай 702 тоот 2 өрөө орон сууц,

7-р давхрын 110,57м.кв талбайтай 703 тоот 3 өрөө орон сууц,

7-р давхрын 111,65м.кв талбайтай 706 тоот 3 өрөө орон сууц,

10-р давхрын 143,81м.кв талбайтай 1001 тоот 4 өрөө орон сууц,

10-р давхрын 142,65м.кв талбайтай 1002 тоот 4 өрөө орон сууц,

12-р давхрын 143,81м.кв талбайтай 1204 тоот 4 өрөө орон сууцнуудын болон

Гурав.

1-р давхрын 130,34м.кв талбайтай 101 тоот үйлчилгээний талбай,

2-р давхрын 91,57м.кв талбайтай /үйлчилгээний талбайн баруун урд хэсэг / үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөгчөөр тус тус -ийг тогтоолгох,

Дөрөв.

1.Зоорийн давхрын 03 тоот дулаан зогсоол,

2.Зоорийн давхрын 04 тоот дулаан зогсоол,

3.Зоорийн давхрын 08 тоот дулаан зогсоол,

4.Зоорийн давхрын 09 тоот дулаан зогсоол,

5.Зоорийн давхрын 10 тоот дулаан зогсоол,

6.Зоорийн давхрын 11 тоот дулаан зогсоол,

7.Зоорийн давхрын 17 тоот дулаан зогсоол,

8.Зоорийн давхрын 18 тоот дулаан зогсоолын эзэмшигч нь болохыг тогтоолгох,

Тав. 10 орон сууцны дотоод заслын зардал, ажлын хөлс нийт 215 670 000 төгрөгийг Лотус эи эн эм ХХК болон нараас гаргуулах,

Зургаа. 64 ширхэг дулаан зогсоолын үнэ болох 16 000 000 төгрөгийг Лотус си эн эм ХХК болон нараас гаргуулах,

Долоо. 1.Орхон аймгийн*******ын*******ийн нутаг дэвсгэрт байрлах Централ резидэнс барилгын зоорийн давхарт байрлах 03 тоот дулаан зогсоолыг

Т.Ундармаад худалдсан гэх, 2020.07.06-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээ- ний 1.1 дэх заалт, 2.1 дэх заалтуудыг хүчин төгөлдөр бусад тооцуулах,

2.Орхон аймгийн*******ын*******ийн нутаг дэвсгэрт байрлах Централ резидэнс барилгын зоорийн давхарт байрлах 04 тоот дулаан зогсоолыг худалдсан гэх, 2018.03.28-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээ- ний 1.1, 2.1 дэх заалтуудыг хүчин төгөлдөр бусад тооцуулах,

3.Орхон аймгийн*******ын*******ийн нутаг дэвсгэрт байрлах Централ резидэнс барилгын зоорийн давхарт байрлах 08 тоот дулаан зогсоолыг Огторгуйн урсгалХХК-д бартерын нөхцлөөр худалдсан гэх, 2020.03.30-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-ний нэмэлт гэрээний 2.1.9 дэх заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах,

4.Орхон аймгийн*******ын*******ийн нутаг дэвсгэрт байрлах Централ резидэнс барилгын зоорийн давхарт байрлах 09 тоот дулаан зогсоолыгт худалдсан гэх, 2019 оны гэх огноотой Орон сууц захиалгаар бариулах гэрээ-ний 1.1, 2.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах,

5.Орхон аймгийн*******ын*******ийн нутаг дэвсгэрт байрлах Централ резидэнс барилгын зоорийн давхарт байрлах 10 тоот дулаан зогсоолыгд худалдсан гэх, 2021.03-р сар гэх огноотой Орон сууц захиалгаар бариулах гэрээний нэмэлт өөрчлөлт гэх нэртэй гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бусад тооцуулах,

6.Орхон аймгийн*******ын*******ийн нутаг дэвсгэрт байрлах Централ резидэнс барилгын зоорийн давхарт байрлах 11 тоот дулаан зогсоолыгд худалдсан гэх, 2021.03.26-ны өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээний нэмэлт өөрчлөлт гэх нэртэй гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бусад тооцуулах,

7.Орхон аймгийн*******ын*******ийн нутаг дэвсгэрт байрлах Централ резидэнс барилгын зоорийн давхарт байрлах 17 тоот дулаан зогсоолыгд худалдсан гэх, 2021.04.28-ны өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээний нэмэлт өөрчлөлт гэх нэртэй гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бусад тооцуулах,

8.Орхон аймгийн*******ын*******ийн нутаг дэвсгэрт байрлах Централ резидэнс барилгын зоорийн давхарт байрлах 18 тоотод дулаан зогсоолыг д худалдсан гэх, 2021.04.13-ны өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээ-ний 1.1, 2.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бусад тус тус тооцуулах,

Найм.

1.Орхон аймгийн*******ын*******ийн нутаг дэвсгэрт байрлах Централ резидэнс барилгын зоорийн давхрын автомашины нэгдсэн зогсоолоос 03 тоот дулаан зогсоолыг Лотус си эн эмХХК болон иргэн нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх,

2. Орхон аймгийн*******ын*******ийн нутаг дэвсгэрт байрлах Централ резидэнс барилгын зоорийн давхрын автомашины нэгдсэн зогсоолоос 04 тоот дулаан зогсоолыг Лотус си эн эм ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх,

3. Орхон аймгийн*******ын*******ийн нутаг дэвсгэрт байрлах Централ резидэнс барилгын зоорийн давхрын автомашины нэгдсэн зогсоолоос 08 тоот дулаан зогсоолыг Лотус си эн эм ХХК болон -ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх,

4. Орхон аймгийн*******ын*******ийн нутаг дэвсгэрт байрлах Централ резидэнс барилгын зоорийн давхрын автомашины нэгдсэн зогсоолоос 09 тоот дулаан зогсоолыг Лотус си эн эм ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх,

5. Орхон аймгийн*******ын*******ийн нутаг дэвсгэрт байрлах Централ резидэнс барилгын зоорийн давхрын автомашины нэгдсэн зогсоолоос 10 тоот дулаан зогсоолыг Лотус си эн эмХХК болон иргэн нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх,

6. Орхон аймгийн*******ын*******ийн нутаг дэвсгэрт байрлах Централ резидэнс барилгын зоорийн давхрын автомашины нэгдсэн зогсоолоос 11 тоот дулаан зогсоолыг Лотус си эн эмХХК болон иргэн нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх,

7.Орхон аймгийн*******ын*******ийн нутаг дэвсгэрт байрлах Централ резидэнс барилгын зоорийн давхрын автомашины нэгдсэн зогсоолоос 17 тоот дулаан зогсоолыг Лотус си эн эмХХК болон иргэн нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх,

8.Орхон аймгийн*******ын*******ийн нутаг дэвсгэрт байрлах Централ резидэнс барилгын зоорийн давхрын автомашины нэгдсэн зогсоолоос 18 тоот дулаан зогсоолыг Лотус си эн эмХХК болон иргэн нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх,

Ес. Орхон аймгийн*******ын*******ийн нутаг дэвсгэрт байрлах Централ резидэнс барилгын 2-р давхарын баруун урд хэсэгт байрлах, худалдаа үйлчилгээний зориулалт бүхий, 91.57 м.кв талбайг Лотус си эн эм ХХК, түүний захирал нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх,

 

Хариуцагч: *******,*******,,,,

 

Хариуцагч: ********************* жаргалант 1-28 тоотод оршин суух, холбогдох,

нийт 227 метр урттай, 84 ширхэг төмөр хашааны өмчлөгч нь болохыг тогтоолгох, уг хашааг иргэн , Б.Батболд нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх үндсэн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч , нарын -иас 1 147 576 135 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй,

 

болон нарт холбогдуулан гаргасан Орхон аймгийн*******ын*******ийн нутаг дэвсгэрт байрлах Централ резидэнс барилгын 03, 08, 10, 11, 17, 18 тоот автомашины дулаан зогсоолын эзэмшигчээр тогтоолгох тухай бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Огторгуй урсгал ХХК, ,,,, нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , , хариуцагч , нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Сумъяа, хариуцагчийн өмгөөлөгч ,, хариуцагч ын өмгөөлөгч , хариуцагч , бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Э.Уянга, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн төлөөлөгч , бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Г.Эрдэнэ, Б.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч хариуцагч , , , Б.Батболд нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

 

1. Нэхэмжлэгч 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэг. Хариуцагч нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид учирсан хохирлыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:

БНСУ-ын иргэн Ли Хансик болон манай -ийн хооронд 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр №17/01 дугаартай Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ /ХОХАГ/ нэртэй хамтран ажиллах гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр бид хуулийн этгээд байгуулахгүйгээр *******,*******, Хүрэнбулаг баг, Ханддоржийн гудамжинд буюу Оросын консулын барилгын өмнө талд байрлалтай, 1 865 м.кв талбайтай, үйлчилгээтэй орон сууцны барилгын зориулалт бүхий манай компанийн эзэмшлийн газар дээр хамтран орон сууцны барилга барихаар тохиролцсон. Манай компани барилга барих газар болон барилгын холбогдох бүх зөвшөөрлийг бэлэн болгох ажлыг хариуцаж, тус барилгаас орон сууцны талбайн 18 хувь, үйлчилгээний талбайн 18 хувь, автомашины дулаан зогсоолын 18 хувийг эзэмших, Ли Хансик нь барилга барихад шаардлагатай бусад бүхий л хөрөнгө оруулалтыг буюу манай компанийн оруулсан энэхүү хөрөнгөөс бусад хөрөнгийг 100 хувь оруулж, тус барилгаас орон сууцны талбайн 82 хувь, үйлчилгээний талбайн 82 хувь, автомашины дулаан зогсоолын 82 хувийг тус тус эзэмшихээр гэрээгээр тохиролцсон. Гэрээнд барилгын ажил эхлэх хугацааг 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гэж заасан ба барилга барьж дуусгах хугацааг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр байхаар гэрээ байгуулснаас хойш буюу 2018 оны 6 сард харилцан тохиролцсон. Үүрэг гүйцэтгэж дуусгах хугацааг сүүлд нь буюу 2018 оны 6 сард тохиролцож, тогтоосны учир нь Ли Хансик анх гэрээ байгуулахдаа барилгын ажлын төлөвлөгөөг манайхтай харилцан зөвшилцөж гарган, манайхаар батлуулсныхаа дараа барилга дуусгах хугацааг тогтоож гэрээнд нөхөж бичицгээе гэж санал тавьсантай холбоотой юм. Гэтэл хариуцагч нь барилгын ажлын төлөвлөгөөг хамтран гаргаж, барилгын Захиалагч болох манай -иар батлуулаагүй /гэрээний 4.3.4-т заасан үүргээ зөрчсөн/ бөгөөд харин барилга барьж дуусгах хугацааг манайхтай амаар тохиролцсон. Гэрээний талууд барилгыг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ашиглалтад оруулахаар тохиролцсон байсан нь ХХК-иас манайд ирүүлсэн албан бичгээр болон иргэн Ли Хансикийн ХХК-ийнхаа нэрээр орон сууц худалдан авагчидтай байгуулсан захиалгын гэрээн дээрх барилга ашиглалтад орох хугацаагаар тус тус нотлогдоно. Манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн барилга барихад шаардагдах өөрийн эзэмшлийн газар болон барилгын холбогдох бичиг баримтыг бүрдүүлж, барилгын ажил эхлэхэд буюу 2018 онд 06 дугаар сард барилгын ажлыг эхлүүлэх боломжоор бүрэн хангаж, улмаар барилгын ажил эхэлсэн. Харин иргэн Ли Хансик нь тус газар дээр 13 давхар 56 айлын үйлчилгээтэй орон сууцны барилгыг өөрийн хөрөнгө оруулалтаар барих гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, хөрөнгө оруулалтаа тохиролцсон хугацаандаа оруулаагүйн улмаас барилга 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ашиглалтад оролгүйгээр өнөө 3 дэх жилдээ орсон. Бид энэ хугацаанд хариуцагчаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, барилга барихад шаардлагатай хөрөнгийг даруй шийдвэрлэхийг шаардаж, энэ талаарх мэдэгдлийг удаа дараа хүргүүлж байсан боловч Ли Хансик нь эхний үед БНСУ-аас мөнгө удахгүй орж ирнэ, санаа зоволтгүй, би хөрөнгө тасалдуулахгүй гэдэг байснаа энэ нь илт худлаа болмогц сүүлдээ хөрөнгө оруулах нь бүү хэл үүссэн нөхцөл байдалд ямар ч байдлаар хамаагүй нэхэмжлэгчийг буруутгах хандлагатай болж ирсэн. Нэхэмжлэгчийн зүгээс барилгын ажлыг үргэлжлүүлэхийн тулд хөрөнгө босгох талаар маш их хүчин чармайлт гаргаж, өөр хөрөнгө оруулагч, банкны барилгын санхүүжилтын зээл, зээлийн болон бартерын нөхцөлтэй арматур зэргийг олон байгууллага, хүмүүстэй ярьж тохирон, хөөцөлдөж бүтээсэн боловч хариуцагч алийг нь ч хүлээж аваагүй бөгөөд гэрээнд заасны дагуу өөрөөс хөрөнгө гаргалгүйгээр, зөвхөн орон сууц захиалагчдын урьдчилгаа төлбөр мөнгөөр барилгыг барих далд зорилготой байсныг нь бид сүүлд нь мэдсэн. Тэрээр энэ зорилгоо хүчээр гүйцэлдүүлэх замдаа манай компанийг болон түүнтэй орон сууцны захиалгын гэрээ байгуулан, төлбөр төлсөн олон иргэдийг цаг хугацаа, эдийн засгийн хувьд ноцтой хохироосон. Бидний хооронд байгуулсан гэрээний 4.1.2, 4.2.2-т зааснаар талууд барилга ашиглалтад ортол өөр өөрсдийн эзэмшлийн талбай /орон сууц, үйлчилгээний талбай, дулаан зогсоол/-ыг зарж борлуулахгүй байх ёстой. /Хариуцагч нь барилгыг өөрийн хөрөнгө оруулалтаар барих үүрэгтэй байсан учраас/ Гэтэл хариуцагч нь барилга барих хөрөнгө байхгүй гэдэг шалтгаанаар барилга баригдаж эхлэсэн үеэс эхлэн өөрийн эзэмшлийн талбайг зарж борлуулсаар ирсэн. Хариуцагч нь гэрээний 4.2.3-т зааснаар барилгад 100 хувь хөрөнгө оруулж, 13 давхар барилга барих ёстой байсан боловч хөрөнгө мөнгөгүйн улмаас барилгын 13 дугаар давхрыг барилгүй орхиж, барилгыг 12 давхраар барьсан бөгөөд барилга одоо дуусах шатандаа орж байна. Хариуцагч нь гэрээний үүргээ зөрчсөн үйлдлээс болж барилгын 13 дугаар давхарт баригдах ёстой байсан манай компанийн өмчлөх 129.32 м.кв талбай баригдалгүй орхигдож манайх энэ хэмжээгээр дахин хохирол хүлээлээ. Барилгыг батлагдсан зураг төсөл зөрчиж барьсан энэхүү асуудлыг шийдвэрлэхээр барилгын захиалагч манай болон Барилга хот байгуулалтын газар, Мэргэжлийн хяналтын газар, захиалагчийн хяналт хэрэгжүүлж буй Барилга захиалагчийн алба ОНӨҮГ, зураг төслийн хяналт хэрэгжүүлж буй Интернэшнл дизаин групп ХХК зэрэг холбогдох эрх бүхий байгууллагуудаас хариуцагчид албан шаардлага, мэдэгдлийг удаа дараа хүргүүлж байсан боловч үр дүнд хүрсэнгүй, тэрээр эдгээр төр захиргааны болон хяналтын байгууллагуудын шаардлагыг тоож хэрэгсэхгүй явсаар өнөөг хүрлээ. Манай компанийн зүгээс уг асуудлыг хариуцагчтай аль болох эв зүйгээр, өөрсдийн хэмжээнд шүүхийн бус замаар шийдвэрлэх гэж ихээхэн хүч чармайлт гаргасан боловч үр дүн гарахгүй байгаа тул шүүхэд хандаж шийдвэрлүүлэхээс аргагүйд хүрсэн. Барилгыг Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ-нд болон эрх бүхий байгууллагаар батлуулсан Зураг төсөл-д заасны дагуу 13 давхраар барих боломжгүй нөхцөл байдал нэгэнт үүссэн буюу барилгыг 12 давхраар нэгэнт барьсан тул манай компани гэрээний 1.1 дэх заалтын 13 дугаар давхартай холбоотой хэсэг нь биелэгдэх боломжгүй болсон гэж үзэж, хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс болж манайд учирсан шууд хохирлыг нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Барилгын 13 дугаар давхарт манай компанийн өмчлөх 129.32 м.кв талбайг бидний харилцан тохиролцож тогтоосон, орон сууцны борлуулалтын 1 м.кв талбайн үнэ 2 700 000 төгрөгөөр тооцвол 349 164 000 /гурван зуун дөчин есөн сая нэг зуун жаран дөрвөн мянга/ болох ба энэ нь манай компанийн шууд хохирол болох тул ийнхүү нэхэмжилж байгаа болно.

Хоёр. Нэхэмжлэгч нь орон сууцны болон үйлчилгээний талбайн өмчлөгч, автомашины дулаан зогсоолын эзэмшигч болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Ли Хансик болон түүний нь манай өмнө гэрээгээр хүлээсэн барилгад хөрөнгө оруулалт хийх үүргээ биелүүлээгүй атлаа, гэрээ зөрчин байж өөрийн эзэмшлийн орон сууц, үйлчилгээний талбай, дулаан зогсоолыг борлуулсаар байгаа бөгөөд энэ байдал нь иргэд болон худалдан авагч нарыг хохироохоор ноцтой нөхцөл байдал үүсгэж байна.

Манай компани гэрээний дагуу Централ резидэнс үйлчилгээтэй орон сууцны барилгын нийт ашигтай талбайн 18 хувийг өмчлөх эрхтэй. Үүнд:

3-р давхрын 62.69м.кв талбайтай 305 тоот 2 өрөө байр, 4-р давхрын 62. 69м.кв талбайтай 402 тоот 2 өрөө байр, 4-р давхрын 108.37м.кв талбайтай 404 тоот 3 өрөө байр, 7-р давхрын 109.80м.кв талбайтай 701 тоот 3 өрөө байр, 7-р давхрын 62.69м.кв талбайтай 702 тоот 2 өрөө байр, 7-р давхрын 108.37м.кв талбайтай 703 тоот 3 өрөө байр, 7-р давхрын 109.80м.кв талбайтай 706 тоот 3 өрөө байр, 10 давхрын 143.24м.кв талбайтай 1001 тоот 4 өрөө байр, 10-р давхрын 140.73м.кв талбайтай 1002 тоот 4 өрөө байр, 12-р давхрын 143.24м.кв талбайтай 1204 тоот 4 өрөө байрны өмчлөгч нь, 1-р давхрын 130.34м.кв талбайтай 101 тоот үйлчилгээний талбай, 2-р давхрын 100.66м.кв талбай /үйлчилгээний талбайн баруун урд хэсэг/-ны өмчлөгч нь, зоорийн давхрын 03 тоот дулаан зогсоол, зоорийн давхрын 04 тоот дулаан зогсоол, зоорийн давхрын 08 тоот дулаан зогсоол, зоорийн давхрын 09 тоот дулаан зогсоол, зоорийн давхрын 10 тоот дулаан зогсоол, зоорийн давхрын 11 тоот дулаан зогсоол, зоорийн давхрын 17 тоот дулаан зогсоол, зоорийн давхрын 18 тоот дулаан зогсоолын зэрэг нийт 10 ширхэг орон сууц, 2 ширхэг үйлчилгээний талбай, 8 ширхэг дулаан зогсоолыг өмчилж, эзэмшихээр гэрээний хавсралтад тусгасан. 2021 он гарсаар Ли Хансик нь өөрийн өмчлөлийн талбайн ихэнхийг борлуулж дууссан бөгөөд үүнтэй холбоотойгоор барилгын ажил ч овоо дуусах шатандаа орсон. Гэтэл сүүлийн үед Ли Хансикийн зан ааш эрс өөрчлөгдөн, хэт зоргоор аашлах болж, өөрт нь шаардлагатай гэж үзвэл манай компанийн өмчлөлийн орон сууц, үйлчилгээний талбай, автомашины дулаан зогсоолоос бусдад худалдан зарж, борлуулах болно гэх зэргээр манай компанийн эрхэнд халдсан, байж боломгүй, санаанд багтамгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, дээрэнгүй утга агуулга бүхий албан бичгүүд ирүүлэх болсон. Энэ байдлаас нь дүгнэвэл тэрээр манай эзэмшлийн орон сууц, үйлчилгээний талбай, дулаан зогсоолыг бусдад давхардуулан борлуулахаар санаархаж байх ч магадлалтай байна. Иймд уг орон сууц, үйлчилгээний талбай, автомашины дулаан зогсоолын өмчлөгч, эзэмшигч нь ХуртрейдХХК болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна.

Гурав. Гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлж - ийн өмчлөлийн 10 ширхэг орон сууц, 2 ширхэг үйлчилгээний талбай, 8 ширхэг автомашины дулаан зогсоолын дотоод заслыг гэрээнд заасны дагуу Улсын комисс ашиглалтанд хүлээн авахад бэлэн болгох үүргээ биелүүлэхийг хариуцагч Ли Хансикд болон түүний эзэмшлийн ХХК-д даалгах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Манай компани хариуцагч Ли Хансиктэй байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.3-т зааснаар барилга барих бүх санхүүжилтийг Б тал буюу Ли Хансик хариуцах, 1.1, 3.1.2, 3.3.2, 4.2.3, 6.2, 6.3, 6.4, гэрээний хавсралт 1, хавсралт 2-т тус тус заасны дагуу хариуцагч нь барилгыг бүхэлд нь барьж, ашиглалтанд оруулж улсын комисс ашиглалтад хүлээн авахад бэлэн болгох үүрэг хүлээсэн. Гэтэл Ли Хансик нь манайд ирүүлсэн албан бичигтээ Гэрээний А тал буюу манай компанийн өмчлөлийн 10 ширхэг орон сууц, 2 ширхэг үйлчилгээний талбайн дотоод заслыг огт хийхгүй, хэрвээ хийсэн ч өөрийнхөө эзэмшлийн орон сууц, үйлчилгээний талбайнхаас манайхыг чанар муутай, үнэ хямдтай материалаар хийх болно гэх зэргээр хүсэл зоригоо илэрхийлэх болсон. Хариуцагч нь нэхэмжлэлд дурьдсан 10 ширхэг орон сууц, 2 ширхэг үйлчилгээний талбайг гэрээнд заасны дагуу бусад орон сууц, үйлчилгээний талбайнхтай ижил хэмжээнд, чанар, стандартын шаардлага хангасан материалиар, өнгө, дизайн, хийцийн хувьд гэрээний хавсралт 2-т заасны дагуу хийж гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүрэгтэй. Гэтэл уг үүргээ биелүүлээгүй байх тул гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар, зохих ёсоор биелүүлж, -ийн өмчлөлийн 10 ширхэг орон сууц, 2 ширхэг үйлчилгээний талбай, 8 ширхэг автомашины дулаан зогсоолыг Улсын комисс ашиглалтанд хүлээн авахад бэлэн болгохыг хариуцагч Ли Хансик болон ХХК-д даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Дөрөв. Централ резидэнс орон сууцны барилгын газрыг хашаалсан байсан төмөр хашаа нь -ийн өмч болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:

Манай компани нь 2017 онд өөрийн эзэмшлийн газраа шинээр бүрэн хашаажуулсан ба уг хашааны материалыг худалдан авч, Онцгой байдлын газрын албан хаагчдаар хөлс тохирч бариулсан. Нэг бүр нь 2.7 метр урттай, 84 ширхэг, нийт 227 метр урттай хашааг барихад материалын үнэ болон ажлын хөлсөнд нийт 20 430 000 төгрөгийн зарцуулсан. Барилгын гадна угсралтын ажил хийгдэж дуусаны дараа барилгын түр хашааг буулгаж манай компанид хүлээлгэн өгөх ёстой байтал, хашааг буулгаж, *******, Баян-Өндөр, сум Цагаанчулуут баг, 7 дугаар хороолол, Хөүп таун хотхоны өмнө талд байрлах, иргэн ын эзэмшлийн газар дээр аваачиж хураасан байгааг олж мэдлээ. Манай компанийн зүгээс тус хашааг д худалдаагүй, бэлэглээгүй, өгөөгүй байтал хариуцагч нь ямар аргаар авсан нь тодорхойгүй байна. Иймээс тус хашааг манай компанийн өмч болохыг тогтоолгож, ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна.

Учирсан хохирлын тухайд: Ли Хансик болон түүний нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс төслийн Захиалагч болох манай Хуртрейд "ХХК-д өнгөрсөн 4 жилийн хугацаанд нийт 5.6 тэрбум төгрөгийн бодит хохирол учирсан бөгөөд манай компани хариуцагчийг цаашид хэрхэн гэм буруугаа ухамсарлах, асуудалд хүндэтгэлтэй, хариуцлагатай хандах эсэхийг харгалзан байж энэхүү хохирлыг нэмж нэхэмжлэх эсэх асуудлаа шийдвэрлэх болно. /Гэрээний А талд буюу манайд учирсан хохирлыг Б тал бүрэн хариуцахаар гэрээний 7.2-т заасан байгаа болно/ Манай компани шаардлагатай гэж үзвэл барилгад Б тальг өөрөөс оруулсан хөрөнгийн хэмжээг баримтаар гаргуулах /орон сууц захиалагчдын төлбөрийг оруулалгүйгээр/ шинжээч томилуулан өөрөөс оруулсан хөрөнгийн хэмжээг тогтоолгох, өөрөөс оруулсан хөрөнгийнх нь хэмжээнээс хамааруулан төслөөс Б талын зүй ёсоор хүртэх ашгийн хэмжээг шударгаар тогтоолгох зэрэг асуудлуудыг ч шүүхэд хандан тавиж шийдвэрлүүлэх болно.

Иймд одоогоор дараах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах учиртай хариуцагч 01 дугаартай Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ-гээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй Централ резидэнс орон сууцны барилгын батлагдсан зураг төслийг зөрчиж, захиалагч -ийн болон бусад холбогдох эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр Централ резидэнс орон сууцны барилгын давхрын тоог дур мэдэн өөрчилж, барилгын 13 дахь давхрыг барилгүйгээр, 12 давхраар буюу нэг давхарыг хасан дутуу барьснаас үүдэн -д учирсан хохирол болох 349 164 000 /гурван зуун дөчин есөн сая нэг зуун жаран дөрвөн мянган/ төгрөгийг хариуцагч иргэн Ли Хансик болон түүний хувьцааг нь 100 хувь эзэмшдэг, ХХК-иас гаргуулах,

Хоёр. Централ резидэнс үйлчилгээтэй орон сууцны барилгын 3-р давхрын 62.69м.кв талбайтай 305 тоот 2 өрөө байр, 4-р давхрын 62. 69м.кв талбайтай 402 тоот 2 өрөө байр, 4-р давхрын 108.37м.кв талбайтай 404 тоот 3 өрөө байр, 7-р давхрын 109.80м.кв талбайтай 701 тоот 3 өрөө байр, 7-р давхрын 62.69м.кв талбайтай 702 тоот 2 өрөө байр, 7-р давхрын 108.37м.кв талбайтай 703 тоот 3 өрөө байр, 7-р давхрын 109.80м.кв талбайтай 706 тоот 3 өрөө байр, 10 давхрын 143.24м.кв талбайтай 1001 тоот 4 өрөө байр, 10-р давхрын 140.73м.кв талбайтай 1002 тоот 4 өрөө байр, 12-р давхрын 143.24м.кв талбайтай 1204 тоот 4 өрөө байрны өмчлөгч нь,

-1-р давхрын 130.34м.кв талбайтай 101 тоот үйлчилгээний талбай, 2-р давхрын 100.66м.кв талбай /үйлчилгээний талбайн баруун урд хэсэг/-ны өмчлөгч нь,

-зоорийн давхрын 03 тоот дулаан зогсоол, зоорийн давхрын 04 тоот дулаан зогсоол, зоорийн давхрын 08 тоот дулаан зогсоол, зоорийн давхрын 09 тоот дулаан зогсоол, зоорийн давхрын 10 тоот дулаан зогсоол, зоорийн давхрын 11 тоот дулаан зогсоол, зоорийн давхрын 17 тоот дулаан зогсоол, зоорийн давхрын 18 тоот дулаан зогсоолын эзэмшигч нь болохыг тогтоолгох,

Гурав. Гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлж - ийн өмчлөлийн 10 ширхэг орон сууц, 2 ширхэг үйлчилгээний талбай, 8 ширхэг автомашины дулаан зогсоолын дотор заслын ажлын гүйцэтгэлийг зохих түвшинд хийж, гэрээнд заасны дагуу Улсын комисс ашиглалтанд хүлээн авахад бэлэн болгохыг хариуцагч Ли Хансик болон ХХК-д даалгуулах,

Дөрөв. -ийн хуульд заасны дагуу эзэмшиж буй газраа хашаалан, Централ резидэнс барилгын түр хашааны зориулалтаар ашиглаж байсан нийт 227 метр урттай, 84 ширхэг төмөр хашааны өмчлөгч нь болохыг тогтоолгон, уг хашааг иргэн ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

Нэхэмжлэгч 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: БНСУ-ын иргэн болон манай -ийн хооронд 2017 оны 11-р сарын 28- ны өдөр №17/01 дугаартай Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ /ХОХАГ/ нэртэй хамтран ажиллах гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр бид хуулийн этгээд байгуулахгүйгээр манай компанийн эзэмшлийн *******,*******,*******, Чин ван Ханддоржийн гудамж, Оросын элчингийн байрны өмнө талд байрлах 1865 м.кв талбайтай, үйлчилгээтэй орон сууцны барилгын зориулалт бүхий газарт хамтран үйлчилгээтэй орон сууцны барилга барихаар тохиролцсоноор,

- ХуртрейдХХК барилга барих газар болон барилгын холбогдох бүх зөвшөөрлийг бэлэн болгох ажлыг хариуцаж, уг барилгаас орон сууцны талбайн 18%, үйлчилгээний талбайн 18%, автомашины дулаан зогсоолын 18%-ийг, -нь барилга барихад шаардлагатай бүхий л хөрөнгө оруулалтыг 100% оруулж, уг барилгаас орон сууцны талбайн 82%, үйлчилгээний талбайн 82%, автомашины дулаан зогсоолын 82%-ийг тус тус эзэмшихээр гэрээгээр тохиролцсон. Ингэхдээ 2 талд оногдох бүхий л орон сууц, үйлчилгээний талбай, автомашины дулаан зогсоолыг ашиглахад бэлэн болгох үүргийг гэрээгээр хүлээсэн. №17-01 дугаартай Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ-ний дагуу Централ резидэнс барилгын зоорийн давхарт 45 автомашины зогсоол хийхээр төлөвлөсөн байсан ч зарим шаардлагагүй өрөө тасалгааг бариагүй тул бодит байдал дээр 48 автомашины зогсоол хийгдсэн. Иймд барилгаас талуудын эзэмших гражийн хувь хэмжээ ч мөн үүнийг дагаад өөрчлөгдсөн. Гэрээгээр: Хуртрейд ХХК-ийн эзэмших 45ш * 18% = 8,1 ш зогсоол, -ийн эзэмших 45ш * 82% = 36,9 ш зогсоол байсан бол Бодит байдал дээр: -ийн эзэмших48ш * 18% = 8,64 шзогсоол, -ийн эзэмших 48ш * 82% = 39,36 ш зогсоол болсон, Иймд -д 0,64ш зогсоол, -д 2,46ш зогсоол тус тус гэрээнд зааснаас илүү оногдож байна. Манай компани дээрх 8,64 зогсоолоос 8ш зогсоолыг гэрээний дагуу эзэмших эрхтэй бөгөөд харин үлдсэн зөрүү болох 0,64ш зогсоолын үнийг мөнгөөр тооцож -иас гаргуулан авах нь зөв гэж үзэж байна. (8,64ш - 8ш = 0,64ш зогсоол) 1 ш зогсоолын үнэ: 25.000.000 /хорин таван сая/ төгрөг тул 0,64ш зогсоолын үнэ: 16.000.000 /арван зургаан сая/ төгрөг болж байна. (25.000.ОООтөг * 0,64ш гараж = 16.000.000төгрөг) Дээрх 16 000 000 төгрөгийн нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлүүлэх шаардагатай байна.

Иймд ХХК болон БНСУ-ын иргэн -ээс 0,64ш зогсоолын үнэ болох 16.000.000 /арван зургаан сая/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Гэжээ

 

Нэхэмжлэгч 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн зарим шаардлагыг өөрчилсөн шаардлагадаа: Манай компани ХХК болон БНСУ-ын иргэн холбогдуулан болон -тай байгуулсан Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ-ний А талын буюу ХуртрейдХХК-ийн өмчлөлийн 10 орон сууц, 2 үйлчилгээний талбай, 8 автомашины зогсоолыг гэрээнд заасны дагуу Улсын комисс ашиглалтанд хүлээн авахад бэлэн болгох үүргээ биелүүлэхийг болон ХХК-д тус тус даалгах нэхэмжлэл гаргасан. БНСУ-ын иргэн болон манай -ийн хооронд 2017 оны 11-р сарын 28-ны өдөр №17/01 дугаартай Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ /ХОХАГ/ нэртэй хамтран ажиллах гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр бид хуулийн этгээд байгуулахгүйгээр манай компанийн эзэмшлийн *******,*******,*******, Чин ван Ханддоржийн гудамж, Оросын элчингийн байрны өмнө талд байрлах 1865 м.кв талбайтай, үйлчилгээтэй орон сууцны барилгын зориулалт бүхий газарт хамтран үйлчилгээтэй орон сууцны барилга барихаар тохиролцсоноор,

-ХуртрейдХХК барилга барих газар болон барилгын холбогдох бүх зөвшөөрлийг бэлэн болгох ажлыг хариуцаж, уг барилгаас орон сууцны талбайн 18%, үйлчилгээний талбайн 18%, автомашины дулаан зогсоолын 18%-ийг,

- -нь барилга барихад шаардлагатай бүхий л хөрөнгө оруулалтыг 100% оруулж, уг барилгаас орон сууцны талбайн 82%, үйлчилгээний талбайн 82%, автомашины дулаан зогсоолын 82%-ийг тус тус эзэмшихээр гэрээгээр тохиролцсон. Ингэхдээ 2 талд оногдох бүхий л орон сууц, үйлчилгээний талбай, автомашины дулаан зогсоолыг ашиглахад бэлэн болгох үүргийг гэрээгээр хүлээсэн. Гэтэл нь гэрээгээр хүлээсэн энэхүү үүргээ биелүүлээгүй буюу ХуртрейдХХК-д оногдох орон сууц, үйлчилгээний талбайн дотор засварыг хийгээгүй. Нэхэмжлэгчийн зүгээс түүнийг гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа буюу 2021.08.15-ны 21-08, 2021.08.29-ны 21-09, 2021.09.05-ны 21-10 дугаартай албан бичгүүдээр тус тус шаардсан боловч үр дүнд хүрээгүй тул манай ХуртрейдХХК арга буюу 10 байрны дотор засварын ажлыг өөрийн хөрөнгөөр материал худалдан авч, Мастер инженеринг ХХК-тай байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу мөн өөрийн хөрөнгөөр засварын ажлыг гүйцэтгүүлээд байна. Манай компаниас засварын ажилд зориулж зарцуулсан нийт хөрөнгийн тооцоог гаргавал:

1 Доече вэллэ ХХК Ламинатан шал 48.146.696

2 Доече вэллэ ХХК Ламинатан шал 1.234.934

3 Пазлл хаус ХХК Хаалга 43.360.207

4 Оранс Монголиа ХХК Сантехникийн тоноглол 79.540.000

5 Американ стандард санитариХХК Душны шилэн хаалт 4.680.000

6 Макс дэлгүүр Паркетан шалны дэвсгэр 1.512.000

7 Макс дэлгүүр Паркетан шалны дэвсгэр 436.000

8 Макс дэлгүүр Паркетан шалны дэвсгэр 4.000

9 Макс дэлгүүр Паркет цэвэрлэх шүүр 10.000

10 100 айл дэлгүүр Цаасан хутга, маркер 18.000

11 Булган төв дэлгүүр Агааржуулалтын сэнс 180.000

12 Булган төв дэлгүүр Силикон 210.000

13 100 айл дэлгүүр Сам.хөрөөний иш, ир 145.000

14 Бэрчингэл ХХК Шахдаг хөөс, силикон 105.000

15 Бэрчингэл ХХК Силикон 110.000

16 100 айл дэлгүүр Паркетны ам дарагч 135.000

17 Обойн төв дэлгүүр Шахдаг хөөс 280.000

18 100 айл дэлгүүр Шахдаг хөөс, сэнс 317.000

19 Шархай төв дэлгүүр Хаалганы чулуун босго 350.000

20 Жолооч Ч.Дашдорж /20-10 УНН/ Тээврийн зардал УБ-ЭТ 2.000.000

21 Шунхлай ШТС Шатахууны зардал 97.000

22 Сод монгол ШТС Шатахууны зардал 30.000

23 Сод монгол ШТС Шатахууны зардал 30.000

24 Сод монгол ШТС Шатахууны зардал 30.000

25 Сод монгол ШТС Шатахууны зардал 100.000

26 Петро стар ШТС Шатахууны зардал 100.000

27 ХуртрейдХХК-ын кассаас: Томилолтын зардал 2.000.000

28 Мастер инженеринг ХХК Засварын ажлын хөлс 13.495.000

29 Цэвэрлэгээний бригад Цэвэрлэгээний ажлын хөлс /материал/ 1.053.863

30 С .Хүрэлбаатарт 200 сая төгрөгийн зээлийн хүү төлөлт 16.000.000 Нийт дүн: 215.670.000

/Засварын ажил гүйцэтгэсэн талбайн хэмжээ буюу ажлын обьем /

1. 3-р давхрын 62,69м.кв талбайтай 305 тоот 2 өрөө байр,

2. 4-р давхрын 62,69м.кв талбайтай 402 тоот 2 өрөө байр,

3. 4-р давхрын 108,37м.кв талбайтай 404 тоот 3 өрөө байр,

4. 7-р давхрын 109,80м.кв талбайтай 701 тоот 3 өрөө байр,

5. 7-рдавхрын 62,69м.кв талбайтай 702 тоот 2 өрөө байр,

6. 7-р давхрын 108,37м.кв талбайтай 703 тоот 3 өрөө байр,

7. 7-р давхрын 109,80м.кв талбайтай 706 тоот 3 өрөө байр,

8. 10-р давхрын 143,24м.кв талбайтай 1001 тоот 4 өрөө байр,

9. 10-р давхрын 140,73м.кв талбайтай 1002 тоот 4 өрөө байр,

10. 12-р давхрын 143,24м.кв талбайтай 1204 тоот 4 өрөө байр, Нийт: 1,051,62м.кв талбайтай 10 байр.

Манай компани хариуцагчаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч нь үүргээ гүйцэтгэхгүй гэдгээ нэгэнт мэдэгдсэн тул дээрх зардлыг манай компаниас хариуцан гаргасан. Иймээс гэрээний үүргээ биелүүлээгүй хариуцагч ХХК болон -ээс 215.670.000 /хоёр зуун есөн сая долоон зуун далан мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Тодруулбал өмнө нь шүүхэд гаргасан болон -тай байгуулсан "Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ-ний А талын буюу -ийн эзэмшлийн 10 орон сууц, 2 үйлчилгээний талбай, 8 автомашины зогсоолыг гэрээнд заасны дагуу Улсын комисс ашиглалтанд хүлээн авахад бэлэн болгох үүргээ биелүүлэхийг ХХК болон -д тус тус даалгах нэхэмжлэлээсээ -ийн өмчлөлийн 10 орон сууцыг гэрээнд заасны дагуу Улсын комисс ашиглалтанд хүлээн авахад бэлэн болгох үүргээ биелүүлэхийг ХХК болон -д тус тус даалгах нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх хэрэгтэй боллоо. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч ХХК болон №17-01 дугаартай Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ-гээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс үүдэн /-ийн эзэмшлийн 10 орон сууцыг бүрэн гүйцэд барьж дуусгаагүй буюу дотор засварын ажлыг хийгээгүй/ ХуртрейдХХК-д үүссэн зардал болох 215.600.000 /хоёр зуун есөн сая зургаан зуун далан мянга/ төгрөгийг ХХК болон БНСУ-ын иргэн -ээс гаргуулах гэж өөрчилж байна. Харин 2 үйлчилгээний талбай, 8 автомашины зогсоолыг гэрээнд заасны дагуу Улсын комисс ашиглалтанд хүлээн авахад бэлэн болгох үүргээ биелүүлэхийг ХХК болон -д даалгах нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөлгүйгээр дэмжиж байна. гэжээ.

 

Нэхэмжлэгч 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: Нэг. Хариуцагч ХХК болон БНСУ-ын иргэн-ээс №17-01 дугаартай Хөрөнгө оруулалт. Хамтын ажиллагааны гэрээ-гээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй, Централ резидэнс орон сууцны барилгын батлагдсан зураг төслийг зөрчиж, Захиалагч -ийн болон бусад холбогдох эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр Централ резидэнс орон сууцны барилгын давхрын тоог дур мэдэн өөрчилж, барилгын 13 дахь давхрыг барилгүйгээр, барилгыг 12 давхраар буюу нэг давхрыг хасан дутуу барьсанаас үүдэн -д учирсан хохирол болох 349.164.000 /гурван зуун дөчин есөн сая нэг зуун жаран дөрвөн мянган/ төгрөгийг гаргуулах,

Хоёр. Централ резидэнс үйлчилгээтэй орон сууцны барилгаас:

1. 3-р давхрын 62,69м.кв талбайтай 305 тоот 2 өрөө байр,

2. 4-р давхрын 62,69м.кв талбайтай 402 тоот 2 өрөө байр,

3. 4-р давхрын 108,37м.кв талбайтай 404 тоот 3 өрөө байр,

4.7-р давхрын 109,80м.кв талбайтай 701 тоот 3 өрөө байр,

5.7-рдавхрын 62,69м.кв талбайтай 702 тоот 2 өрөө байр.

6.7-р давхрын 108,37м.кв талбайтай 703 тоот 3 өрөө байр,

7.7-р давхрын 109,80м.кв талбайтай 706 тоот 3 өрөө байр,

8.10-р давхрын 143,24м,кв талбайтай 1001 тоот 4 өрөө байр,

9.10-р давхрын 140,73м.кв талбайтай 1002 тоот 4 өрөө байр,

10.12-р давхрын 143,24м.кв талбайтай 1204 тоот 4 өрөө байрны өмчлөгч нь

1. 1-р давхрын 130,34м,кв талбайтай 101 тоот үйлчилгээкий талбай,

2. 2-р давхрын 100,66м.кв талбайтай /үйлчилгээний талбайн баруун урд хэсэг/

-ын өмчлөгч нь

1. Зоорийн давхрын 03 тоот дулаан зогсоол,

2.Зоорийн давхрын 04 тоот дулаан зогсоол,

3.Зоорийн давхрын 08 тоот дулаан зогсоол,

4.Зоорийн давхрын 09 тоот дулаан зогсоол,

5.Зоорийн давхрын 10 тоот дулаан зогсоол,

6.Зоорийн давхрын 11 тоот дулаан зогсоол,

7.Зоорийн давхрын 17 тоот дулаан зогсоол,

8.Зоорийн давхрын 18 тоот дулаан зогсоолын эзэмшигч нь болохыг тогтоолгох,

Гурав. болон иргэн -ийн хооронд байгуулсан Хөрөнгө оруулалт, Хамтын ажиллагааны гэрээ-ний А талын өмчлөлийн 10ш орон сууц, 2ш үйлчилгээний талбай, 8ш автомашины дулаан зогсоолын дотоод заслын ажлыг зохих түвшинд гүйцэтгэж, гэрээнд заасны дагуу Улсын комисс ашиглалтанд хүлээн авахад бэлэн болгох үүргээ биелүүлэхийг болон ХХК-д тус тус даалгуулах,

Дөрөв. Хуульд заасны дагуу эзэмшиж буй газраа хашаалан, Централ резидэнс барилгын түр хашааны зориулалтаар ашиглаж байсан нийт 227 метр урттай, 84 ширхэг төмөр хашааны өмчлөгч нь болохыг тогтоолгох, хашааг иргэн ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, гэсэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.2021 оны 11 дүгээр сарын 01-нд нэхэмжлэлийн зарим шаардлагыг өөрчилсөн

Гурав. болон иргэн нарын хооронд байгуулсан Хөрөнгө оруулалт, Хамтын ажиллагааны гэрээний А талын өмчлөлийн 10ш орон сууц, 2ш үйлчилгээний талбай, 8ш автомашины дулаан зогсоолын дотоод заслын ажлыг зохих түвшинд гүйцэтгэж, гэрээнд заасны дагуу Улсын комисс ашиглалтанд хүлээн авахад бэлэн болгох үүргээ биелүүлэхийг болон ХХК-д тус тус даалгуулах, гэсэн хэсэгт дараах өөрчлөлт оруулж:

Гурав. Хариуцагч ХХК болон нар нь №17-01 дугаартай Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ-гээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс үүдэн (-ийн эзэмшлийн 10 орон сууцыг бүрэн гүйцэд барьж дуусгаагүй буюу дотор засварын ажлыг хийгээгүй' ХуртрейдХХК-д үүссэн зардал болох 215.670.000 /хоёр зуун арван таван сая зургаан зуун далан мянга/ төгрөгийг ХХК болон БНСУ-ын иргэн нараас гаргуулах гэж өөрчилсөн.

Харин 2 үйлчилгээний талбай, 8 автомашины зогсоолыг гэрээнд заасны дагуу Улсын комисс ашиглалтанд хүлээн авахад бэлэн болгох үүргээ биелүүлэхийг ХХК болон -д даалгах нэхэмжлэлийн шаардлаг аа өөрчлөлгүйгээр дэмжиж байна.

ХХК болон нар нь Централ резидэнс орон сууцны барилгын зоорийн давхар дахь авто машины дулаан зогсоолын талбайгаас тэдний эзэмших ёстой 82%-иас илүүг эзэмшиж байгаа буюу -ийн эзэмших ёстой 18%-иас дутаж байгаа 0,64 ш дулаан зогсоолын үнэ болох 16.000.000 /арван зургаан сая/ төгрөгийг хариуцагч ХХК болон БНСУ-ын иргэн-ээс гаргуулах, гэж нэмэлт оруулсан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хүсэлтээр шүүхээс шинжээч томилон Централ резидэнс орон сууцны барилгын талбайн хэмжээг тогтоолгосонтой холбогдуулан, тус дүгнэлтэнд нийцүүлэн нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардалганы 2-р зүйлд тодруулга хийх шаардлагатай болсон тул дараах тодруулгыг хийж байна,

Централ резидэнс үйлчилгээтэй орон сууцны барилгаас:

3-р давхрын 64,29м.кв талбайтай 305 тоот 2 өрөө орон сууц,

4-р давхрын 64,29м.кв талбайтай 402 тоот 2 өрөө орон сууц,

4-р давхрын 110,57м.кв талбайтай 404 тоот 3 өрөө орон сууц,

7-р давхрын 111,65м.кв талбайтай 701 тоот 3 өрөө орон сууц,

7-р давхрын 64,29м.кв талбайтай 702 тоот 2 өрөө орон сууц,

7-р давхрын 110,57м.кв талбайтай 703 тоот 3 өрөө орон сууц,

7-р давхрын 111,65м.кв талбайтай 706 тоот 3 өрөө орон сууц,

10-р давхрын 143,81м.кв талбайтай 1001 тоот 4 өрөө орон сууц,

10-р давхрын 142,65м.кв талбайтай 1002 тоот 4 өрөө орон сууц,

12-р давхрын 143,81м.кв талбайтай 1204 тоот 4 өрөө орон сууцнуудын өмчлөгчөөр,

1-р давхрын 130,34м.кв талбайтай 101 тоот үйлчилгээний талбай,

2-р давхрын 91,57м.кв талбайтай /үйлчилгээний талбайн баруун урд хэсэг /

үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөгчөөр тус тус -ийг тогтоолгох гэж тодруулсан.

Нэхэмжлэгчийн зүгээс Хариуцагч Лотус си эн эм ХХК, БНСУ-ын иргэн нар нь №17-01 дугаартай Хөрөнгө Оруулалт Хамтын Ажиллагааны Гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж, Централ резидэнс үйлчилгээтэй орон сууцны барилга нь батлагдсан зураг төслийнхөө дагуу бүрэн гүйцэд баригдсанаар, уг барилгын 13-р давхарт нэхэмжлэгч Хуртрейд" ХХК-ийн бодитоор эзэмших 129,32м.кв бүхий орон сууцны ашигтай талбай нь хэдэн төгрөгийн үнэтэй болох талаарх зах зээлийн үнэлгээг шинжээч томилон тогтоолгох хүсэлт гаргасан. Шүүхээс хүсэлтийг хангаж, шинжээчээр Хөрөнгийн үнэлгэний Халиун капитал ХХК-г томилсон бөгөөд тус компанийн гаргасан дүгнэлтэд:

(2022 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар *******,*******,*******, Чин ван Ханддоржийн гудамжинд байрлах Централ резидэнс үйлчилгээтэй орон сууцны барилгын 1м.кв талбайн өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 2 997.000 төгрөг ба үнэлгээ хийлгэхээр ируүлсэн нийт 129,32м.кв орон сууцны талбайн өнөөгийн зах зээлийн үнэ цэн 387.574.000 төгрөг болохыг тодорхойлов) гэжээ.

Иймээс нэхэмжлэлийн шаардлагын 1-р зүйл дэх: (Хариуцагч ХХК болон БНСУ-ын иргэн №17-01 дугаартай Хөрөнгө оруулалт, Хамтын ажиллагааны гэрээ -гээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, Централ резидэнс орон сууцны барилгын батлагдсан зураг төслийг зөрчиж, Захиалагч -ийн болон бусад холбогдох эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр Централ резидэнс орон сууцны барилгын давхрын тоог дур мэдэн өөрчилж, барилгын 13 дахь давхрыг барилгүйгээр, барилгыг 12 давхраар буюу нэг давхрыг хасан дутуу барьсанаас үүдэн ХуртрейдХХК-д учирсан хохирол болох 349.164.000 төгрөгийг гаргуулах) гэсэн хэсэгт шинжээчийн дүгнэлтэд үндэслэн дараах өөрчлөлт оруулж: (Хариуцагч ХХК болон БНСУ-ын иргэн №17-01 дутаартай Хөрөнгө оруулалт, Хамтын ажиллагааны гэрээ-гээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй, Централ резидэнс орон сууцны барилгын батлагдсан зураг төслийг зөрчиж Захиалагч -ийн болон бусад холбогдох эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр Централ резидэнс орон сууцны барилгын давхрын тоог дур мэдэн өөрчилж, барилгын 13 дахь давхрыг барилгүйгээр, барилгыг 12 давхраар буюу нэг давхарыг хасан дутуу барьсанаас үүдэн -д учирсан хохирол болох 387,574.000 /гурван зуун наян долоон сая таван зуун далан дөрвөн мянган/ төгрөгийг гаргуулах) гэж нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгийн хэмжээг 38.410. 000 төгрөгөөр ихэсгэж байна. гэжээ.

 

Нэхэмжлэгч 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: Нэг. Хариуцагч Лотус си эн эм ГХО ХХК болон БНСУ-ын иргэн , №17-01 дугаартай Хөрөнгө оруулалт, Хамтын ажиллагааны гэрээ-гээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй, Централ резидэнс орон сууцны барилгын батлагдсан зураг төслийг зөрчиж, Захиалагч -ийн болон бусад холбогдох эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр Централ резидэнс орон сууцны барилгын давхрын тоог дур мэдэн өөрчилж, барилгын 13 дахь давхрыг барилгүйгээр, 12 давхраар буюу нэг давхрыг хасан дутуу барьсанаас үүдэн -д учирсан хохирол болох 349.164.000 /гурван зуун дөчин есөн сая нэг зуун жаран дөрвөн мянган/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг 38.410.000 төгрөгөөр ихэсгэж, 387.574.000 /гурван зуун наян долоон сая таван зуун далан дөрвөн мянган/ төгрөг гаргуулах гэж нэмэгдүүлсэн.

Хоёр.

1.3-р давхрын 64,29м.кв талбайтай 305 тоот 2 өрөө орон сууц,

2.4-р давхрын 64,29м.кв талбайтай 402 тоот 2 өрөө орон сууц,

3.4-р давхрын 110,57м.кв талбайтай 404 тоот 3 өрөө орон сууц,

4.7-р давхрын 111,65м.кв талбайтай 701 тоот 3 өрөө орон сууц,

5.7-р давхрын 64,29м.кв талбайтай 702 тоот 2 өрөө орон сууц,

6.7-р давхрын 110,57м.кв талбайтай 703 тоот 3 өрөө орон сууц,

7.7-р давхрын 111,65м.кв талбайтай 706 тоот 3 өрөө орон сууц,

8.10-р давхрын 143,81м.кв талбайтай 1001 тоот 4 өрөө орон сууц,

9.10-р давхрын 142,65м.кв талбайтай 1002 тоот 4 өрөө орон сууц,

10.12-рдавхрын 143,81м.кв талбайтай 1204 тоот 4 өрөө орон сууцнуудын болон,

1.1-р давхрын 130,34м.кв талбайтай 101 тоот үйлчилгээний талбай,

2.2-р давхрын 91,57м.кв талбайтай /үйлчилгээний талбайн баруун урд хэсэг/

үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөгчөөр тус тус -ийг тогтоолгох,

1.Зоорийн давхрын 03 тоот дулаан зогсоол,

2.Зоорийн давхрын 04 тоот дулаан зогсоол,

3.Зоорийн давхрын 08 тоот дулаан зогсоол,

4.Зоорийн давхрын 09 тоот дулаан зогсоол,

5.Зоорийн давхрын 10 тоот дулаан зогсоол,

6.Зоорийн давхрын 11 тоот дулаан зогсоол,

7.Зоорийн давхрын 17 тоот дулаан зогсоол,

8.Зоорийн давхрын 18 тоот дулаан зогсоолын эзэмшигч нь болохыг

тогтоолгох,

Гурав. болон иргэн хооронд байгуулсан Хөрөнгө оруулалт, Хамтын ажиллагааны гэрээ-ний А талын өмчлөлийн 10ш орон сууц, 2ш үйлчилгээний талбай, 8ш автомашины дулаан зогсоолын дотоод заслын ажлыг зохих түвшинд гүйцэтгэж, гэрээнд заасны дагуу Улсын комисс ашиглалтанд хүлээн авахад бэлэн болгох үүргээ биелүүлэхийг болон Лотус си эн эм ГХО ХХК-д тус тус даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу 10 орон сууцыг дотоод заслын ажлыг зохих түвшинд гүйцэтгэж Улсын комисс хүлээн авахад бэлэн болгох шаардлагаа өөрчилж, 215.670.000 /хоёр зуун арван таван сая зургаан зуун далан сая/ төгрөгийг Лотус эи эн эм ХХК болон нараас гаргуулахаар өөрчилсөн,

Дөрөв. Хуульд заасны дагуу эзэмшиж буй газраа хашаалан, Централ резидэнс барилгын түр хашааны зориулалтаар ашиглаж байсан нийт 227 метр урттай, 84 ширхэг төмөр хашааны өмчлөгч нь болохыг тогтоолгох, уг хашааг иргэн , Б.Батболд нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх,

Тав. 0,64 ширхэг дулаан зогсоолын үнэ болох 16.000.000 /арван зургаан сая/ төгрөгийг Лотус си эн эм ХХК болон нараас гаргуулах шаардлагууд бүхий нэхэмжлэлийг гаргасан билээ.

Уг нэхэмжлэлийн шаардлагаа одоо дараах байдлаар ихэсгэн нэмэгдүүлж байна. Үүнд:

Нэг. болон БНСУ-ын иргэн нарын хооронд байгуулагдсан №17-01 дугаартай Хөрөнгө оруулалт, Хамтын ажиллагааны гэрээ-ний дагуу манай компанид ноогдох 03, 04, 08, 09, 10, 11, 17, 18 тоот дулаан зогсоолыг Лотус си эн эм ХХК болон түүний захирал хариуцагч нар нь манай компанийн зөвшөөрөлгүйгээр бусдад худалдсан байх тул, үүнтэй холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

1.1.Орхон аймгийн*******ын*******ийн нутаг дэвсгэрт байрлах Централ резидэнс барилгын зоорийн давхарт байрлах 03 тоот дулаан зогсоолыгд худалдсан гэх, 2020.07.06-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээ- ний 1.1 дэх заалт, 2.1 дэх заалтуудыг хүчин төгөлдөр бусад тооцуулах,

1.2.Орхон аймгийн*******ын*******ийн нутаг дэвсгэрт байрлах Централ резидэнс барилгын зоорийн давхарт байрлах 04 тоот дулаан зогсоолыг худалдсан гэх, 2018.03.28-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээ- ний 1.1, 2.1 дэх заалтуудыг хүчин төгөлдөр бусад тооцуулах,

1.3.Орхон аймгийн*******ын*******ийн нутаг дэвсгэрт байрлах Централ резидэнс барилгын зоорийн давхарт байрлах 08 тоот дулаан зогсоолыг Огторгуйн урсгалХХК-д бартерын нөхцлөөр худалдсан гэх, 2020.03.30-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-ний нэмэлт гэрээний 2.1.9 дэх заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах,

1.4.Орхон аймгийн*******ын*******ийн нутаг дэвсгэрт байрлах Централ резидэнс барилгын зоорийн давхарт байрлах 09 тоот дулаан зогсоолыгт худалдсан гэх, 2019 оны гэх огноотой Орон сууц захиалгаар бариулах гэрээ-ний 1.1, 2.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах,

1.5.Орхон аймгийн*******ын*******ийн нутаг дэвсгэрт байрлах Централ резидэнс барилгын зоорийн давхарт байрлах 10 тоот дулаан зогсоолыгд худалдсан гэх, 2021.03-р сар гэх огноотой Орон сууц захиалгаар бариулах гэрээний нэмэлт өөрчлөлт гэх нэртэй гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бусад тооцуулах,

1.6.Орхон аймгийн*******ын*******ийн нутаг дэвсгэрт байрлах Централ резидэнс барилгын зоорийн давхарт байрлах 11 тоот дулаан зогсоолыгд худалдсан гэх, 2021.03.26-ны өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээний нэмэлт өөрчлөлт гэх нэртэй гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бусад тооцуулах,

1.7.Орхон аймгийн*******ын*******ийн нутаг дэвсгэрт байрлах Централ резидэнс барилгын зоорийн давхарт байрлах 17 тоот дулаан зогсоолыгд худалдсан гэх, 2021.04.28-ны өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээний нэмэлт өөрчлөлт гэх нэртэй гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бусад тооцуулах,

1.8.Орхон аймгийн*******ын*******ийн нутаг дэвсгэрт байрлах Централ резидэнс барилгын зоорийн давхарт байрлах 18 тоотод дулаан зогсоолыг д худалдсан гэх, 2021.04.13-ны өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээ-ний 1.1, 2.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бусад тус тус тооцуулахаар Лотус си эн эм ХХК-д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Дээрх хүчин төгөлдөр бусад тооцуулах хэлцлүүдийн үнийн дүнгээс тооцож, улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн болно.

Хоёр. Хариуцагч Лотус си эн эм ХХК болон түүний захирал нар нь манай компанид оногдох 8 ширхэг 03, 04, 08, 09, 10, 11, 17, 18 тоот дулаан зогсоолыг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр бусдад шилжүүлэн, ашиглуулж эзэмшүүлж байгаа тул дараах этгээдийн хууль бус эзэмшлээс манай компанид эзэмшлийн эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Үүнд:

2.1 Орхон аймгийн*******ын*******ийн нутаг дэвсгэрт байрлах Централ резидэнс барилгын зоорийн давхрын автомашины нэгдсэн зогсоолоос 03 тоот дулаан зогсоолыг Лотус си эн эмХХК болон иргэн нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх,

2.2 Орхон аймгийн*******ын*******ийн нутаг дэвсгэрт байрлах Централ резидэнс барилгын зоорийн давхрын автомашины нэгдсэн зогсоолоос 04 тоот дулаан зогсоолыг Лотус си эн эм ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх,

2.3 Орхон аймгийн*******ын*******ийн нутаг дэвсгэрт байрлах Централ резидэнс барилгын зоорийн давхрын автомашины нэгдсэн зогсоолоос 08 тоот дулаан зогсоолыг Лотус си эн эм ХХК болон -ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх

2.4 Орхон аймгийн*******ын*******ийн нутаг дэвсгэрт байрлах Централ резидэнс барилгын зоорийн давхрын автомашины нэгдсэн зогсоолоос 09 тоот дулаан зогсоолыг Лотус си эн эм ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх,

2.5 Орхон аймгийн*******ын*******ийн нутаг дэвсгэрт байрлах Централ резидэнс барилгын зоорийн давхрын автомашины нэгдсэн зогсоолоос 10 тоот дулаан зогсоолыг Лотус си эн эмХХК болон иргэн нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх,

2.6 Орхон аймгийн*******ын*******ийн нутаг дэвсгэрт байрлах Централ резидэнс барилгын зоорийн давхрын автомашины нэгдсэн зогсоолоос 11 тоот дулаан зогсоолыг Лотус си эн эмХХК болон иргэн нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх,

2.7 Орхон аймгийн*******ын*******ийн нутаг дэвсгэрт байрлах Централ резидэнс барилгын зоорийн давхрын автомашины нэгдсэн зогсоолоос 17 тоот дулаан зогсоолыг Лотус си эн эмХХК болон иргэн нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх,

2.8 Орхон аймгийн*******ын*******ийн нутаг дэвсгэрт байрлах Централ резидэнс барилгын зоорийн давхрын автомашины нэгдсэн зогсоолоос 18 тоот дулаан зогсоолыг Лотус си эн эмХХК болон иргэн нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх,

Гурав. болон БНСУ-ын иргэн нарын хооронд байгуулагдсан №17-01 дугаартай Хөрөнгө оруулалт, Хамтын ажиллагааны гэрээ-ний дагуу манай компанид ноогдох талбай болох Орхон аймгийн*******ын*******ийн нутаг дэвсгэрт байрлах Централ резидэнс барилгын 2-р давхарын баруун урд хэсэгт байрлах, худалдаа уйлчилгээний зориулалт бүхий, 91.57 м.кв талбай-д Лотус си эн эм ХХК болон түүний захирал нар нь ашиглах эзэмших зорилгоор хаалгыг цоожилж, хууль бусаар дангаар эзэмшил тогтоогоод байгаа тул -ийн эзэмшлийн дээрх талбайг Лотус си эн эмХХК, түүний захирал нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Гэжээ

 

2. Хариуцагч ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Нэгдүгээрт. Нэхэмжлэгчийн нэгдүгээр шаардлага үндэслэлгүй болох тухайд:

Нэхэмжлэгч болон БНСУ-ын иргэн И Хан Шиг нар нь 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр №17/01 дугаартай Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ-г байгуулж, *******,*******, Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах 1865 м.кв талбай бүхий газар дээр орон сууцны барилга барьж хамтран ажиллахаар харилцан тохиролцсоноор Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн ба энэ талаар талууд маргаагүй байна.

Харин талууд дээрх гэрээний хэрэгжилт болон гэрээний ашиг, алдагдал хуваарилах асуудлын талаар маргаж, нэхэмжпэгч талаас хамтын ажиллагаанд оруулсан 18%-д ногдох орон сууцны талбайн хэмжээнээс 129,32 м.кв талбайг дутуу тогтоосон тул үүний улмаас учирсан хохирол 349,164,000 төгрөгийг нэхэмжилсэн нь дараах байдлаар үндэслэлгүй болох нь нотлогдож байна.Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр №17/01 дугаартай Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ-ний хавсралт №1-д гэрээний талууд хамтын ажиллагааны үр дүнд бий болох орон сууцнаас А тал буюу нь өөрийн хүртвэл зохих 18%-д ноогдох орон сууцны талбайн хэмжээг 1,134.6 м.кв, үйлчилгээний талбайг 223.2 м.кв, нийт 1357.8 м.кв талбай, 8 ш автозогсоолын хамт өмчлөхөөр, гэрээний Б тал болох БНСУ-ын иргэн И Хан Шиг нь өөрийн хүртвэл зохих 82%-д ноогдох орон сууцны талбайн хэмжээг 5160,6 м.кв, үйлчилгээний талбайг 1,025,2 м.кв, нийт 6185,8 м.кв талбай, 37 ш автозогсоолын хамт өмчлөхөөр тус тус харилцан тохиролцжээ.

Барилга баригдаж дуусах үе шатанд одоогийн байдлаар нь өөрийн хүртвэл зохих 18%-д ноогдох орон сууцны талбайн хэмжээг 1,051.62 м.кв, үйлчилгээний талбайг 231 м.кв, нийт 1282,62 м.кв талбай, 8 ш автозогсоолын хамт хамт өмчлөхөөр хүлээн авсан болох нь -иас -ийн захирал И Хан Шиг-т хүргүүлсэн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 21-01 тоот албан бичгээр тогтоогдож байна.

Талуудын байгуулсан Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ-ний хавсралт №1 болон 21-01 тоот -ийн албан бичгээр хүлээн авсан, мөн бодитоор баригдсан барилгын талбайн хэмжээг доорх хүснэгтээр харьцуулвал:

Гэрээгээр тохиролцсон хувь хэмжээ

Талбайн төрөл Орон сууц Үйлчилгээ Автозогсоол

Нийт талбай 6,295,2 м.кв /100%/ 1,248.4 м.кв /100%/

А тал ногдох 1,133.14 м.кв /18%/ 224.71 м.кв/18%/ 8 ш

Б талд ногдох 5,162.06 м.кв /82%/ 1,023.69 м.кв /82%/ 37 ш

Бодит баригдсан талбайн хэмжээ

Талбайн төрөл Орон сууц Үйлчилгээ Автозогсоол

Нийт талбай 6,029.37 м.кв /100%/ 1,223.3 м.кв/100%

А тал ногдох 1,085.29 м.кв/18%/ 220.2 м.кв /18%/ 8 ш

Б талд ногдох 4,944.08 м.кв /82%/ 1,003.1 м.кв/82%/ 37 ш

Нөгөөтэйгүүр гэрээний хэрэгжилтийн явцад -ийн захирал И Хан Шиг-ээс 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүргүүлсэн албан бичгээр 12 давхарыг дюплекс давхраар зургийг гарган, талбайг томсгосон нь өдгөө борлуулах боломжгүй болох нь тодорхой тул дюплекс биш 11 давхартай адил хэлбэрээр барих бодолтой байна гэсэн саналыг -ийн захирал ид хүргүүлэхэд 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн №061 дүгээр албан бичгээр Барилгын 12,13 давхрыг дюплекс биш 11 давхартай адил хэлбэрээр барих нь зөв гэдэгтэй би санал нэг байна гэсэн хариу өгчээ.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд талуудын хэн аль нь барилгын бодит гүйцэтгэлээр өөрт ноогдох хувийг бүрэн хуваарилан авсан нь Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8-д Г эрээнд өөрөөр заагаагүй бол ашгийг талуудын төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна 478 дугаар зүйлийн 478.11-д Хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцна гэж заасантай нийцсэн байна.

Хоёрдугаарт. Нэхэмжлэгчийн хоёрдугаар нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болох тухайд: Нэхэмжлэгчийн 10 орон сууц, 2 үйлчилгээний талбай, 8 зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжпэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй байна гэж үзэхээр байна.Гэрээний хэрэгжилтийн явцад нь өөрийн өмчлөлд ноогдох 10 орон сууц, 2 үйлчилгээний талбайг хүлээн авсан болохыг -иас -ийн захирал И Хан Шиг-т хүргүүлсэн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 21-01 тоот албан бичгээр хүлээн зөвшөөрсөн ба өөрсдийн зардлаар зохих хэмжээнд засвар хийсэн гэх агуулгаар маргаж байгаа.

Энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ манай эзэмшлийн орон сууц, үйлчилгээний талбай, дулаан зогсоолыг бусдад давхардуулан борлуулахаар санаархаж байгаа гэсэн үндэслэлийг заасан нь хариуцагч болон БНСУ-ын иргэн И Хан Шиг нар нь талуудын хооронд байгуулагдсан гэрээг зөрчиж, -ийн 18%-д ноогдох дээрх хөрөнгүүдийг өөрийн өмчлөлд авч, бусдад худалдан борлуулж хохироосон эсхүл эдгээр хөрөнгүүдийн нэхэмжлэгч нь эзэмшиж, ашиглах, өмчлөхтэй холбоотой эрх зүйн зөрчил гаргаагүй байхад ийнхүү тодорхой бус нэхэмжлэлийн шаардлага гаргаж буй нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нөгөөтэйгүүр шүүхээс нэхэмжлэгчийг хоёрдугаар шаардлагатай холбогдох улсын тэмдэгтийн хураамжийг бүрэн төлөөгүй буюу өмчлөгчөөр тогтоолгохоор хүсч эд хөрөнгийн үнэлгээ нь тодорхой байхад хөрөнгийн үнийн дүнгийн хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж төлөх хуулийн шаардлагыг зөрчиж, тодорхой бус үнийн дүнтэй хэрэг маргаанд төлвөл зохих 70,200 төгрөгийн хураамж төлсөн байхад шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасныг зөрчсөн байх тул нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэлтэй байгааг шүүхээс анхаарахыг хүсье.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.6-д Үл хөдлөх хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлд Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн үнийн дүнгээр тооцож, улсын тэмдэгтийн хураамж төлөх хуулийн зохицуулалттай учраас нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлагын хэмжээг 1 м.кв барилгын талбайг 2,700,000 төгрөгөөр тооцон тодорхойлсон байгаатай дүйцүүлэн, улсын тэмдэгтийн хураамжийг төлөх ёстой. Эцэст нь тодруулахад хариуцагч нь -ийн хамтын ажиллагааны үр дүнд хүртвэл зохих 18%-тай маргаагүй, дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг нэхэмжлэгчийн өмчлөлд хүлээлгэн өгөөгүй гэх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй болно. Мөн нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 21-12 тоот албан бичгээрээ Манай компанийн эзэмшлийн Орон сууцны захиалгын гэрээ байгуулсан доорх нэр бүхий иргэдэд орон сууцны түлхүүр, чип хүлээлгэн өгөхийг зөвшөөрч байгаа болно гээд нэр бүхий 10 иргэний орон сууцны хаалганы дугаар, талбайн хэмжээг жагсаалтаар хүргүүлсэн байгаа нь өөрийн өмчлөлд ноогдох хэсгийг захиалагч нарт хүлээлгэн өгсөн болохыг давхар нотлож байна.

Гуравдугаарт. Нэхэмжлэгчийн гуравдугаар нэхэмжлэлийн шаардлага буюу нэмэгдүүлсэн шаардлага нь үндэслэлгүй болох тухайд:

Нэхэмжпэгчээс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн нь хариуцагч болон БНСУ-ын иргэн И Хан Шиг нараас эзэмших ёстой талбайгаасаа илүү эзэмшиж байгаа буюу -иас дутаж байгаа 0,64 ш дулаан зогсоолын үнэ 16,000,000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага нь үндэслэлгүй байна.Талуудын хооронд байгуулсан 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №17/01 дугаартай Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ-ний 3.2.1 -д нь буюу А тал нь эрх бүхий байгууллагаас баталсан эскиз, ажлын зургийн дагуу баригдсан барилгын нийт ашигтай талбай /нийт борлуулах талбай/-гаас өөрийн оруулсан хувь хөрөнгийн хэмжээгээр буюу 18%-ийг өмчлөх, гуравдагч этгээдэд худалдан борлуулах, захиран зарцуулах эрх эдэлнэ. Барилгын нийт ашигтай талбайгаас А талд ногдох талбайн хэмжээ, орц давхар, тоотын дугаар зэрэг мэдээлэл нь хавсралт 1-ийн адил байна гэж заасан байдаг. Харин гэрээний хавсралт 1- д А тал нь подвалын давхарт 8 ширхэг автомашины зогсоол өмчлөхөөр тодорхойлсноос бус дулаан зогсоолын талбайн хэмжээг заагаагүй байхад 0,64 ш дулаан зогсоолын үнийг шаардах эрх нэхэмжлэгчид байхгүй болно.

Дөрөвдүгээрт. Нэхэмжлэгчийн гуравдугаар нэхэмжлэлийн шаардлага буюу нэмэгдүүлсэн шаардлага нь үндэслэлгүй болох тухайд: Нэхэмжпэгчээс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн зарим шаардлагыг өөрчилсөн байх бөгөөд уг шаардлагадаа болон БНСУ-ын иргэн И Хан Шиг нар нь Улсын комисс ашиглалтанд хүлээн авахад бэлэн болгох үүргээ зөрчснөөс үүдэн 10 орон сууцыг бүрэн гүйцэд барьж дуусгаагүй, засварын ажлыг хийгээгүйгээс -д үүссэн зардал 215,670,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсан байна.

Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр №17/01 дугаартай Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ-ний 4.1.3-т А тал буюу нь барилга барих газар дээр техникийн нөхцөл авах, барилгын ажил эхлүүлэх, үргэлжүүлэх зөвшөөрөл авах, барилгын ажлыг саадгүй үргэлжүүлэх бичиг баримтын зөвшөөрлийг сунгуулах мөн гэрээний 4.1,7-д Барилгын ажил бүрэн дууссаны дараа барилгыг Улсын комисс ашиглалтанд хүлээн авахтай холбоотой ажлыг хариуцан ажиллана гэж заасан үүргүүдийг хүлээсэн боловч эдгээр үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй юм.

Тухайлбал, гэрээний Б тал буюу хариуцагч талын туслан гүйцэтгэгч нь барилгын техникийн нөхцлүүдийг хөөцөлдөж авсан, мөн барилга баригдаж дуусах үе шатанд болон БНСУ-ын иргэн И Хан Шиг нараас 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр, 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр, 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр, 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр, 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр, 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр, 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр, 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдрүүдэд тус тус албан бичгээр Барилга баригдаж дуусан тул Улсын комисст хүлээлгэн өгөхтэй холбоотой ажлуудыг гүйцэтгэж, бичиг баримтуудыг бүрдүүлэн өгөхийг нийт 15 гаруй удаа шаардсан боловч өнөөдрийг хүртэл шүүхээр маргалдана гэх хариуг өгч, орон сууц захиалагчид болон болон БНСУ-ын иргэн И Хан Шиг нарыг хохироосоор иржээ.

Ийнхүү нь дээр дурдсан гэрээний үүргээ биелүүлээгүй учраас гэрээний Б тал буюу болон БНСУ-ын иргэн И Хан Шиг нарт нэмэгдэл зардал гарч, захиалагчдын өмнө гэрээний алданги төлөх нөхцөл байдал үүсээд байгаа тул өөрийн өмчлөлд ноогдох орон сууцны дотор засварын зарим нэг үлдэгдэл ажлыг өөрсдөө хариуцан хийхийг 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр -иас шаардсан байдаг. Энэхүү албан бичигт нь орон сууцны дотоод заслаа өөрөө хийхээр болж, харин үйлчилгээний талбайн дотоод заслыг зургийн дагуу нь хийхээр тохирсон гэж ойлгосон болохыг хариуцагч тал илэрхийлсэн байгаад нэхэмжлэгч хариу өгөлгүйгээр дотоод заслын зарим ажлыг хийсэн нь тухайн нөхцөлийг зөвшөөрсөн гэж үзэхээр байна.Иймд дээрх нөхцөл байдал, холбогдох нотлох баримтуудаар нэхэмжлэгч -ийн шүүхэд гаргасан нэхэмжпэлийн шаардлагууд нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй болохыг шүүхээс анхаарч үзэхийг хүсье гэжээ.

 

3.Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Талуудын хооронд байгуулагдсан №17-01 дугаартай Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ-ний 11 -р зүйлийн 11.7-д Б тал (хариуцагч) энэхүү гэрээний төслийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол улсад албан ёсоор хуулийн этгээд байгуулсан тохиолдолд гэрээг дахин шинэчилж байгуулах ба энэхүү гэрээний зүйл заалтыг бүхэлд нь шинээр байгуулах гэрээнд оруулна. Энэхүү гэрээний заалтыг бүхэлд нь оруулсан шинэчилсэн гэрээг байгуулахдаа зарим харилцааг нарийвчилан заасан заалтыг нэмж оруулж болно гэж заасан ба энэхүү заалтын дагуу Талуудын хооронд үйлдэгдсэн 2017 оны 11 сарын 28-ны өдрийн Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны 17/01 тоот гэрээний ХАВСРАЛТ 1-ийн 2-р зүйлд 2017 оны 11 сарын 28-ны өдрийн Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны 17/01 тоот гэрээний Б тал болох БНСУ-ын иргэн Ли Хан Шиг нь өөрийн 100%-ийн хөрөнгө оруулалтаар 2018 оны 05 сард -ийг Монгол Улсад үүсгэн байгуулсан тул цаашид тус компани нь 2017 оны 11 сарын 28-ны өдрийн Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны 17/01 тоот гэрээний Б талын эдлэх эрхийг эдлэж, хүлээх үүрэг, хариуцлагыг мөн хариуцана, мөн Хавсралтын 3-р зүйлд Энэхүү Хавсралт нь Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 11 сарын 28-ны өдрийн Хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны 17/01 тоот гэрээний салшгүй нэг хэсэг болно гэж тус тус заажээ. Дээрд дурдсан заалтыг үндэслэвэл БНСУ-ын иргэн Ли Хан Шигт Талуудын хооронд байгуулагдсан №17-01 дугаартай Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ-ний дагуу -ийн өмнө ямарваа нэгэн үүрэг, хариуцлага хүлээхгүй, хэрэгт хамааралгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас БНСУ-ын иргэн Ли Хан Шигт холбогдох хэсгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ

4. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... миний бие нь энэ хэргийн жинхэнэ хариуцагч биш байх тул хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагын дөрөв дэх хэсэгт хариуцагчаар намайг татаж надаас дараах зүйлийг нэхэмжилсэн байна. Нэхэмжлэлд дурьдсан **************, Цагаанчулуут баг, 7-р хороолол, Хөүп таун хотхоны өмнө байрлах иргэн ын эзэмшлийн газар дээр хашаа аваачиж буулгасан байна. Үүнийг надад худалдаагүй, бэлэглээгүй, өгөөгүй гэсэн тус хашааг ямар аргаар авсан нь тодорхойгүй байна гэжээ. Би энэ газрыг 2016 оноос 2020.02.13-ний өдрийг хүртэл эзэмшиж байсан ба иргэн 2020.02.13-ны өдөр шилжүүлж өгсөн болно. /хашаа бариагүй, газар дээр хураасан зүйл байхгүй хоосон газар/ Манайх **************, Цагаанчулуут баг, 7-р хороолол, Хөүп таун хотхоны өмнө байрлах газрыг эзэмшиж байхад хоосон л газар байсан ба тэр үед тэр нэхэмжлээд байгаа хашааг огт мэдэхгүй, хараа ч үгүй, би газартаа авч ирж буулгасан гэж хэн нотлоод байгаа юм. Намайг хоосон газраа шилжүүлснээс хойш одоо хашаа барьчихсан байна лээ. Гэтэл ямар учраас энэ хашааны талаар мэдэхгүй, харж ч байгаагүй зүйлийг надаас нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Хариуцагчаар татаж байгаа тохиолдолд энэ нэхэмжлэгч гэх нь надтай уулзаж эсвэл утсаар яриад хашааны талаар асууж тодруулмаар санагдах юм. Гэтэл надтай огт уулзаж байгаагүй, би танихгүй, тэр бичээд байгаа хашааных нь барааг хараагүй. Иймд нэхэмжлэгчийн шаардлагад дурьдсан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, мөн энэ хэргийн жинхэнэ хариуцагч нь биш байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ

5. Хариуцагч , нар -д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: БНСУ-ын иргэн И Хан Шиг, түүний 100 хувийн эзэмшлийн нь -тай 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 17/01 тоот Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ-г байгуулж, уг гэрээгээр *******,*******, Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт үйлчилгээтэй орон сууцны барилга барих төсөл хэрэгжүүлэхээр харилцан тохиролцсон болно. Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээний 3 дугаар зүйлээр талууд барилгын төслийг хэрэгжүүлэхдээ дараах хэлбэрээр хөрөнгө оруулалтын хэлбэр, хэмжээ, ашиг хуваарилах болон алдагдал хариуцах зарчмыг тодорхойлсон байдаг. Үүнд: А тал буюу нь барилгын газар, түүнийг эзэмших эрх, түүнтэй холбогдох бусад зөвшөөрөл, газрын хөрсний шинжилгээний дүгнэлт, геодезийн зураглал, уг газарт барих барилгын иж бүрэн зураг төсөл, шаардлагатай бусад баримт бичиг /бүх техникийн нөхцөлүүд, архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажил эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл, бичиг баримт/-үүдийг бэлэн болгох, үүнд шаардлагатай бүх санхүүжилтийг мөнгөн болон эд хөрөнгийн хэлбэрээр оруулах бөгөөд энэхүү хөрөнгийг барилгын нийт шаардагдах хөрөнгө оруулалтын 18% гэж тооцох; Б тал буюу БНСУ-иргэн И Хан Шиг, нь А талын эзэмшлийн газар дээр барилга барих, үүнтэй холбоотой бусад ажлууд /барилгын гадна инженерийн шугам сүлжээ татах, гадна тохижилт хийх/-ыг хийж гүйцэтгэх, эдгээрт шаардагдах бүх санхүүжилтийг мөнгөн болон эд хөрөнгийн хэлбэрээр оруулах бөгөөд энэхүү хөрөнгийг барилгын нийт шаардагдах хөрөнгө оруулалтын 82% гэж тооцохоор тохиролцсон байдаг. Ингээд нь барилгын нийт ашигтай талбай /нийт борлуулах талбай/-гаас өөрийн оруулсан хувь хөрөнгийн хэмжээгээр буюу 18 хувийг өмчлөх, БНСУ-иргэн И Хан Шиг, нь барилгын нийт ашигтай талбай /нийт борлуулах талбай/-гаас өөрийн оруулсан хувь хэмжээгээр буюу 82 хувийг өмчлөхөөр тохиролцсон. Ийнхүү гэрээ байгуулснаас хойш иргэн И Хан Шиг, түүний 100 хувийн эзэмшлийн нь гэрээний 4.2.3-д заасны дагуу 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр -тай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, өнөөдрийн байдлаар 6 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтыг барилгад оруулсан байх ба 2021 оны 07 дугаар сард барилгын ажлыг бүрэн дуусгасан болно. Гэтэл нь Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ-ний 4.1.4- т Төслийг амжилттай хэрэгжүүлэхэд шаардлагатай бүхий л баримт бичгийг бүрдүүлж, холбогдох бүхий л баримт бичгийг авах үүрэгтэй, 4.1.6-д А тал нь төслийг амжилттай хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээг авах үүрэгтэй, 4.1.7-д Барилгын ажил бүрэн дууссаны дараа барилгыг Улсын комисс ашиглалтанд хүлээн авахтай холбоотой ажлыг хариуцан ажиллана, 4.1.9-д А тал нь Б талын өмчлөх талбайг идэвхитэйгээр борлуулж өгнө" гэж заасан үүргүүдээ зөрчсөнөөс үүдэн -д дараах их хэмжээний хохирол учраад байна. Үүнд:

1. нь Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ-ний 3.1.1- д зааснаар барилгын бүх техникийн нөхцөлүүдийг бэлэн болгох, үүнд шаардлагатай бүх санхүүжилтийг оруулах, 4.1.3-д зааснаар бичиг баримтуудыг сунгуулах, зардлыг хариуцах үүргийг тухайлан хүлээсэн байдаг. Гэтэл нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсан тул иргэн И Хан Шиг, түүний 100 хувийн эзэмшлийн нь тус компанийн өмнөөс цахилгааны техникийн нөхцөлийг сунгуулж, төлбөрт 110,000 төгрөг төлсөн болно.

2.Талуудын хооронд байгуулсан Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ-ний 4.1.9 дэх заалтаар нь иргэн И Хан Шиг, түүний 100 хувийн эзэмшлийн -ийн өмчлөх талбайг идэвхитэйгээр борлуулж өгөх үүргийг хүлээсэн. Гэтэл нь энэхүү үүргээ огт биелүүлэхгүй байснаас үүдэн иргэн И Хан Шиг, түүний 100 хувийн эзэмшлийн нь барилгын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхийн тулд өөрийн өмчлөлд хамаарах орон сууц, автозогсоол, үйлчилгээний талбай зэргийг түргэн шуурхай худалдан борлуулах зорилгоор брошур, сурталчилгааны хулдаасан хэвлэл, танилцуулга зэргийг хэвлүүлэх, сурталчилгаанд ашиглагдах интерьер зураг гаргуулах зэрэгт нийт 8,712,000 төгрөгийн төлбөр төлсөн байдаг.

3. Дээрхээс гадна хэд хэдэн үл хөдлөх эд хөрөнгийн зуучлалын байгууллагатай Зуучлалын гэрээ байгуулан Централ Резидэнс барилгаас өөрийн өмчлөлд ногдох үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулах ажлыг гүйцэтгүүлж, 2 зуучлалын байгууллагад нийт 184,600,631 төгрөгийн зуучлалын хөлс төлсөн байдаг. Тодруулбал:

a) Энх-Онход ХХК-тай 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Борлуулалт төлөөлөн хийлгэх гэрээ-г байгуулж, зуучлалын хөлсний хувь хэмжээг борлуулсан үл хөдлөх эд хөрөнгийн 1.65 хувь байхаар тохиролцсон. Гэрээний хугацаанд Энх-Онход ХХК нь Централ резидэнс барилгын нийт 10,269,917,010 төгрөгийн үнэ бүхий 45 орон сууц, нийт 636,000,000 төгрөгийн үнэ бүхий 24 зогсоолыг зуучлан борлуулсан ба -иас тус компанид орон сууц худалдан борлуулсны зуучлалын хөлсөнд 169,453,631 төгрөгийг, зогсоол борлуулсны зуучлалын хөлсөнд 10,494,000 төгрөг, нийт 179,947,631 төгрөгийг төлсөн болно.

b) Мөн Remax зуучлалын байгууллагын салбар компани болох Ивээл консалтинг ХХК-тай 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн М/00069 тоот Зуучлалын гэрээ-г байгуулж, зуучлалын хөлсний хувь хэмжээг борлуулсан үл хөдлөх эд хөрөнгийн 2 хувь байхаар тохиролцсон. Гэрээний хугацаанд тус компани нь 211,500,000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг орон сууц худалдан борлуулсан ба зуучлалын хөлсөнд 4,653,000 төгрөгийг төлсөн болно.

4. нь Дэсунг Ай Ди Эс Монголиа ХХК-тай 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр А19/007 дугаартай Цахилгаан шат нийлүүлэх, угсрах ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж, тус компани нь Централ резидэнс орон сууцны барилгын цахилгаан шатыг нийлүүлж, угсарсан. Дэсунг Ай Ди Эс Монголиа ХХК нь гэрээний дагуу цахилгаан шат нийлүүлэх, угсарч суурилуулах үүргээ хугацаанд нь, зохих ёсоор биелүүлсэн боловч нь барилгыг борлуулах үүргээ биелүүлэхгүй байснаас шалтгаалж, борлуулалтын орлого байхгүйн улмаас нь төлбөр төлөх үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлж чадахгүй байсан. Ингээд 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар төлбөр телөх хугацааг хэтрүүлсэн хугацаанд ногдох алданги нь 49,000,000 төгрөг болохыг талууд харилцан дүгнэж, нэмэлт гэрээ байгуулан үлдэгдэл төлбөрийг, алдангийн хамт 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр төлсөн болно. 5. И Хан Шиг, түүний 100 хувийн эзэмшлийн нь талуудын хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ-ний 3.3.2-д заасан үүргээ биелүүлж, өөрсдийн зүгээс боломжит бүхий л санхүүжилтийг хийж, барилгын ажлыг эхлүүлснээс гадна уг заалтад заасны дагуу барилгын борлуулалтын орлогоос явцын санхүүжилтийг хийхээр төлөвлөж байсан боловч нь барилгыг борлуулах үүргээ огт биелүүлэхгүй байснаас үүдэн барилгын ажилд саад учирч байсан тул нь арга буюу дараах нэр бүхий иргэдээс нийт 1,042,540,000 төгрөгийн зээл авч, барилгын ажлыг хэвийн, тасралтгүй үргэлжлүүлэн явуулах нөхцөлийг бүрдүүлсэн юм. Үүнд:

a) Иргэн Г 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Зээлийн гэрээ байгуулан 100,000,000 төгрөгийг зээлж, зээлийн хүүнд 180.000.000 төгрөг төлж нийт 280,000,000 төгрөг;

b) Иргэн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Зээлийн гэрээ байгуулан 252,540,000 төгрөгийг зээлж, зээлийн хүүнд 70,829.004 төгрөг төлж, нийт 323,369,004 төгрөг:

c) Иргэн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Зээлийн гэрээ байгуулан 90,000,000 төгрөгийг зээлж, зээлийн хүүнд 54,215,500 төгрөг төлж, нийт 144,215,500 төгрөг;

6) Иргэн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Зээлийн гэрээ байгуулан 600,000,820 төгрөгийг, 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Зээлийн гэрээ-гээр 200,000,000 төгрөгийг нийт 800,000,820 төгрөгийг зээлж, зээлийн хүүнд 600.000,000 төгрөг, нийт 1,400,000,000 төгрөгийг тус тус төлсөн. Энэ хугацаанд -ийн зүгээс -д хандан гэрээний 4.1.9-д заасан Б талын өмчлөх талбайг идэвхитэйгээр борлуулж өгөх үүргээ биелүүлж, борлуулалтын асуудлыг шийдвэрлэхийг шаардаж байсан боловч -ийн хувьд арга хэмжээ авахгүй байсан тул арилжааны банкнаас зээл авах саналыг хүртэл гаргаж байсан юм. Гэтэл Хур трейд" ХХК нь Танай компанид банкны зээл олдохгүй юм байна, харин манай компанийн нэр дээр зээл олдоно, би компаниараа зээл авч өгч болж байна, зээлийг -ийн нэр дээр авсан нөхцөлд хөрөнгө оруулалтаас хүртэх ашгийн хэмжээг нэмэгдүүлнэ гэж, гэрээний үүргээ биелүүлэхийн оронд өөрт ашигтай байдлыг бий болгох санаа зорилгыг агуулж байсан нь хувь хүмүүсээс өндөр хүүтэй зээл авахад хүргэж, зээл, зээлийн хүүгийн дарамтанд оруулсан. /Зээлийн төлбөр төлөлт, хүүгийн төлбөрийн тооцооллыг хүснэгтээр хавсаргав./ Эцэст нь дурдахад, нь Централ резидэнс барилгын төсөлд гагцхүү өөрийн эзэмшлийн 1800 м.кв газраар хөрөнгө оруулснаас өөр нэг ч төгрөгийн бодитой санхүүжилт хийгээгүй, барилгын төслийг амжилттай хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээ авах, барилгын төслийн бүхий л бичиг баримтыг бүрдүүлэх үүргээ бүрэн хэмжээнд биелүүлээгүй, 2021 оны 07 дугаар сард барилгын ажил бүрэн дуусч, Улсын комисс ажиллуулахад бэлэн болсон байхад барилгыг Улсын комисст хүлээлгэн өгөх үүргээ ч мөн одоог хүртэл биелүүлээгүй болно. Монгол Улсын Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206 1, 208 дугаар зүйлийн 208.1, зааснаар нь Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ-нд заасан барилгын бүх төрлийн бичиг баримтыг бүрдүүлэх, сунгуулах, тэдгээрийн хүчин төгөлдөр байдлыг хангах, Улсын комисст хүлээлгэж өгөх, үүнтэй холбоотой санхүүжилтийг хариуцах, түүнчлэн , иргэн И Хан Шиг нарын өмчлөх талбайг идэвхитэйгээр борлуулж өгөх үүргийг хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй юм. Гэтэл нь хууль, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалж иргэн И Хан Шиг, түүний 100 хувийн эзэмшлийн -д дээр дурдсан нийт 1,147,576,135 төгрөгийн хохирол учирсан байх тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219,1, 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт зааснаар нь иргэн И Хан Шиг, -д учирсан хохирлыг хариуцан арилгах хууль зүйн үндэслэлтэй болно. Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 222.7 дахь заалтуудыг тус тус үндэслэн нь иргэн И Хан Шиг, түүний 100 хувийн эзэмшлийн -тай 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан 17/01 дугаартай Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ-ний 3.1.1,4.1.3, 4.1.4, 4.1.6, 4.1.7, 4.1.9 дэх заалтуудыг зөрчсөнөөс үүдэн иргэн И Хан Шиг, түүний 100 хувийн эзэмшлийн -д учирсан хохиролд нийт 1,147,576,135 төгрөгийг "-иас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү. гэжээ

 

6. сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Манай -ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй байна гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

7.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Огторгуй урсгал ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: нь Лотус Си Эм Эн ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ"-г байгуулж, Захиалагч Лотус Си Эм Эн ХХК-ийн *******,*******, Хүрэнбулаг багийн нутагг байрлах үйлчилгээ орон сууцны зориулалт бүхий 12 давхар барилгын гэрээнд заасан ажлыг барилгын зураг төсөл, норм дүрмийн дагуу хийж гүйцэтгэн Техникийн комисс ажиллуулан ашиглалтанд оруулах ажлыг хийж гүйцэтгэх, Захиалагч нь ажлын хөлс төлөхөөр харилцан тохиролцсон. Ингээд гэрээ байгуулснаас хойш 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Гэрээний нэмэлт-г байгуулж, уг нэмэлт гэрээгээр ажлын хөлсийг бартераар төлөхөөр харилцан тохиролцсон бөгөөд энэхүү тохиролцооныхоо дагуу гэрээний 2.1.9-д заасан 08 тоот дулаан зогсоолыг тус зогсоолын үнэ болох 30,000,000 /гучин сая/ төгрөг дүйцүүлэн ажлын хөлсөндөө тооцон авч, Централ резидэнс барилгын зоорийн давхрын 8 тоот зогсоолыг өөрийн өмчлөлд бүрэн шилжүүлж авсан байдаг. Ийнхүү ажлын хөлсөнд тооцон авснаар 2021 оны 09 дүгээр сараас эхлэн -иас 08 тоот автомашины дулаан зогсоолыг хүлээн авч, үүнээс хойш автомашины дулаан зогсоолыг хууль ёсны өмчлөх эрхтэй этгээдийн хувиар эзэмшиж, ашиглаж байгаа ба , -иуд нь Централ резидэнс барилгыг ашиглалтад оруулахгүй байгаагаас үүдэн үл хөдпөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдоогүй байгаа юм. Иймээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар тухайн зогсоолыг худалдан авч, төлбөрийг төлж, гэрээ байгуулсан цагаас хойш зогсоолыг эзэмшил, ашиглалтдаа хүлээн авсан хууль ёсны өмчлөх эрх бүхий этгээд нь болно. Хэдийгээр нь , БНСУ-ын иргэн И Хан Шиг нартай байгуулсан №17-01 дугаартай Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ- ний хүрээнд , БНСУ-ын иргэн И Хан Шиг нараас орон сууц, дулаан зогсоол, хохирол зэргийг шаардахдаа -ийн өмчлөлд хамаарах 08 тоот дулаан зогсоолын өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байх бсловч орон сууцыг өмчлөх эрхтэй этгээд нь бус юм. Учир нь болон , И Хан Шиг нарын хооронд байгуулсан Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ, уг гэрээний хавсралт №1- ээр баталсан талуудын хамтын ажиллагааны үр дүнд бий болсон -д хуваарилагдах зогсоолуудыг дугаараар болон байршлаар огт заагаагүй, зөвхөн 8 автомашины зогсоол" л гэж заасан байх ба 08 тоот зогсоолыг -д хуваарилах хөрөнгө болгон тодорхойлсон ямар ч тохиролцоо хавтаст хэрэгт авагдаагүй байна. Эцэст нь эдгээр компаниудын хувьд өөрсдийн хооронд үүссэн асуудлаа байгуулсан гэрээнийхээ дагуу, бусад захиапагч иргэдийн эрх ашгийг зөрчихгүйгээр шийдвэрлэх нь зүйтэй бөгөөд -ийн хувьд төлбөрөө төлж, худалдан авсан үл хөдлөх хөрөнгөө бүтэн 2 жилийн турш эзэмшиж ашиглаж байгаа иргэний өмчлөлд хамаарах зогсоолын өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж, улмаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа ямар ч хамаагүй аргаар хангуулахаар Централ резидэнс барилгын захиалагч атлаа нэгэнт баригдаж дууссан, оршин суугч иргэд нь орон сууцандаа орж амьдарч эхэлсэн орон сууцны барилгыг санаатайгаар ашиглалтанд оруулахгүй цахилгаан, усыг нь хязгаарлуулж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, худалдан авсан хөрөнгөө өмчлөх Үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрхийг нь зөрчиж байгаад шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт өгнө гэдэгт итгэж байна. Иймд -д 08 тоот зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрх хууль, гэрээгээр үүсээгүй байх тул -ийн нэхэмжлэлийн шаардлагаас 08 тоот зогсоолын өмчлөгч мөн болохыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож, -ийн ************** Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах уйлчилгээтэй орон сууцны барилга буюу одоогоор Централ резидэнс барилгын зоорийн давхрын 08 тоот автомашины дулаан зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр -ийг тогтоолгох тухай бие даасан шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

8.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн нь -тай 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээ-г байгуулж, *******,*******, Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт баригдаж байсан үйлчилгээтэй орон сууцны барилга буюу одоогоор Централ резидэнс барилгын зоорийн давхрын 18 тоот автомашины дулаан зогсоолыг 25,000,000 /хорин таван сая/ төгрөгөөр худалдан авсан. Ингээд иргэн нь өөрийн эзэмшлийн харилцах данснаас 2021 оны -ийн Голомт банкны 2705112630 тоот харилцах дансанд 25,000,000 төгрөгийг байрны төлбөр гэх утгатайгаар шилжүүлж, төлбөрөө 100 хувь төлжээ. Ийнхүү төлбөрөө 100 хувь төлснөөр 2021 оны 8 дугаар сараас эхлэн " ХХК-иас 18 тоот автомашины дулаан зогсоолыг хүлээн авч, үүнээс хойш автомашины дулаан зогсоолыг хууль ёсны өмчлөх эрхтэй этгээдийн хувиар эзэмшиж, ашиглаж байгаа ба , -иуд нь Централ резидэнс барилгыг ашиглалтад оруулахгүй байгаагаас үүдэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдоогүй байгаа юм. Иймээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар тухайн зогсоолыг худалдан авч, төлбөрийг төлж, гэрээ байгуулсан цагаас хойш зогсоолыг эзэмшил, ашиглалтдаа хүлээн авсан хууль ёсны өмчлөх эрх бүхий этгээд нь иргэн болно. Хэдийгээр Хур трейд" ХХК нь , БНСУ-ын иргэн И Хан Шиг байгуулсан №17-01 дугаартай Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ-ний хүрээнд ', БНСУ-ын иргэн И Хан Шиг нараас орон сууц, авто зогсоол, зэргийг шаардахдаа гийн өмчлөлд хамаарах 18 тоот дулаан зогсоолын өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байх боловч орон сууцыг нэхэмжлэх эрхтэй этгээд нь бус иргэн юм. Учир нь болон , И Хан Шиг нарын хооронд байгуулсан Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ, уг гэрээний хавсрапт №1-ээр баталсан талуудын хамтын ажиллагааны үр дүнд бий болсон -д хувиарлагдах зогсоолуудыг дугаараар болон байршлаар огт заагаагүй, зөвхөн 8 автомашины зогсоол л гэж заасан байх ба 18 тоот зогсоолыг -д хуваарилах хөрөнгө болгон тодорхойлсон ямар ч тохиролцоо хавтаст хэрэгт авагдаагүй байна. Эцэст нь эдгээр компаниудын хувьд өөрсдийн хооронд үүссэн асуудлаа байгуулсан гэрээнийхээ дагуу, бусад захиалагч иргэдийн эрх ашгийг зөрчихгүйгээр шийдвэрлэх нь зүйтэй бөгөөд -ийн хувьд төлбөрөө төлж, худалдан авсан үл хөдлөх хөрөнгөө бүтэн 2 жилийн турш эзэмшиж ашиглаж байгаа иргэний өмчлөлд хамаарах зогсоолын өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж, улмаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа ямар ч хамаагүй аргаар хангуулахаар Централ резидэнс барилгын захиалагч атлаа нэгэнт баригдаж дууссан, оршин суугч иргэд нь орон сууцандаа орж амьдарч эхэлсэн орон сууцны барилгыг санаатайгаар ашиглалтанд оруулахгүй цахилгаан, усыг нь хязгаарлуулж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, худалдан авсан хөрөнгөө өмчлөх Үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрхийг нь зөрчиж байгаад шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт өгнө гэдэгт итгэж байна. Иймд -д 18 тоот зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрх хууль, гэрээгээр үүсээгүй байх тул -ийн нэхэмжлэлийн шаардлагаас 18 тоот зогсоолын өмчлөгч мөн болохыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож, иргэн гийн *******. Баян-Өндөр сүм, Хурэнбүлаг багийн нутаг дэвсгэрт байрлах уйлчилгээтэй орон сууцны барилга буюу одоогоор Централ резидэнс барилгын зоорийн давхрын 18 тоот автомашины дулаан зогсоолын хуүль ёсны өмчлөгчөөр иргэн г тогтоолгох тухай бие даасан шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

9.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн нь -тай 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээ-г байгуулж, *******,*******, Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт баригдаж байсан үйлчилгээтэй орон сууцны барилга буюу одоогоор Централ резидэнс барилгын зоорийн давхрын 17 тоот автомашины дулаан зогсоолыг 25,000,000 /хорин таван сая/ төгрөгөөр худалдан авсан. Ингээд иргэн нь өөрийн Худалдаа хөгжлийн банкны 407263848 тоот харилцах данснаас -ийн Голомт банкны 2705112630 тоот харилцах дансанд нийт 5 удаагийн гүйлгээгээр 25,000,000 төгрөгийг 405 тоот гарш" гэх утгатайгаар шилжүүлж, төлбөрөө 100 хувь төлжээ. Ийнхүү төлбөрөө 100 хувь төлснөөр 2021 оны 9 дүгээр сараас эхлэн -иас 17 тоот автомашины дулаан зогсоолыг хүлээн авч, үүнээс хойш автомашины дулаан зогсоолыг хууль ёсны өмчлөх эрхтэй этгээдийн хувиар эзэмшиж, ашиглаж байгаа ба , -иуд нь Централ резидэнс барилгыг ашиглалтад оруулахгүй байгаагаас үүдэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдоогүй байгаа юм. Иймээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар тухайн зогсоолыг худалдан авч, төлбөрийг төлж, гэрээ байгуулсан цагаас хойш зогсоолыг эзэмшил, ашиглалтдаа хүлээн авсан хууль ёсны өмчлөх эрх бүхий этгээд нь иргэн болно. Хэдийгээр нь , БНСУ-ын иргэн И Хан Шиг нартай байгуулсан №17-01 дугаартай Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ-ний хүрээнд , БНСУ-ын иргэн И Хан Шиг нараас орон сууц, авто зогсоол, зэргийг шаардахдааын өмчлөлд хамаарах 17 тоот дулаан зогсоолын өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байх боловч орон сууцыг өмчлөх эрхтэй этгээд нь бус иргэн юм. Учир нь болон , И Хан Шиг нарын хооронд байгуулсан Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ, уг гэрээний хавсралт №1-ээр баталсан талуудын хамтын ажиллагааны үр дүнд бий болсон -д хувиарлагдах зогсоолуудыг дугаараар болон байршлаар огт заагаагүй, зөвхөн 8 автомашины зогсоол л гэж заасан байх ба 17 тоот зогсоолыг -д хуваарилах хөрөнгө болгон тодорхойлсон ямар ч тохиролцоо хавтаст хэрэгт авагдаагүй байна. Эцэст нь эдгээр компаниудын хувьд өөрсдийн хооронд үүссэн асуудлаа байгуулсан гэрээнийхээ дагуу, бусад захиалагч иргэдийн эрх ашгийг зөрчихгүйгээр шийдвэрлэх нь зүйтэй бөгөөд -ийн хувьд төлбөрөө төлж, худалдан авсан үл хөдлөх хөрөнгөө бүтэн 2 жилийн турш эзэмшиж ашиглаж байгаа иргэний өмчлөлд хамаарах зогсоолын өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж, улмаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа ямар ч хамаагүй аргаар хангуулахаар Централ резидэнс барилгын захиалагч атлаа нэгэнт баригдаж дууссан, оршин суугч иргэд нь орон сууцандаа орж амьдарч эхэлсэн орон сууцны барилгыг санаатайгаар ашиглалтанд оруулахгүй цахилгаан, усыг нь хязгаарлуулж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, худалдан авсан хөрөнгөө өмчлөх Үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрхийг нь зөрчиж байгаад шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт өгнө гэдэгт итгэж байна. Иймд -д 17 тоот зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрх хууль, гэрээгээр үүсээгүй байх тул -ийн нэхэмжлэлийн шаардлагаас 17 тоот зогсоолын өмчлөгч мөн болохыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож, иргэныг *******.*******. Хурэнбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах уйлчилгээтэй орон сууцны барилга буюу одоогоор Централ резидэнс барилгын зоорийн давхрын 17 тоот автомашины дулаан зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр иргэн Н.Амаржаргапыг тогтоолгох тухай бие даасан шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

10.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн нь -тай 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээ-г байгуулж, *******,*******, Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт баригдаж байсан үйлчилгээтэй орон сууцны барилга буюу одоогоор Централ резидэнс барилгын зоорийн давхрын 03 тоот автомашины дулаан зогсоолыг 30,000,000 /гучин сая/ төгрөгөөр худалдан авсан. Ингээд иргэн нь өөрийн эзэмшлийн харилцах данснаас -ийн Голомт банкны 2705112630 тоот харилцах дансанд 30,000,000 төгрөгийг граш төлбөр гэх утгатайгаар шилжүүлж, төлбөрөө 100 хувь төлжээ.

Ийнхүү төлбөрөө 100 хувь төлснөөр 2021 оны 09 дүгээр сараас эхлэн -иас 03 тоот автомашины дулаан зогсоолыг хүлээн авч, үүнээс хойш автомашины дулаан зогсоолыг хууль ёсны өмчлөх эрхтэй этгээдийн хувиар эзэмшиж, ашиглаж байгаа ба , -иуд нь Централ резидэнс барилгыг ашиглалтад оруулахгүй байгаагаас үүдэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдоогүй байгаа юм. Иймээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар тухайн зогсоолыг худалдан авч, төлбөрийг төлж, гэрээ байгуулсан цагаас хойш зогсоолыг эзэмшил, ашиглалтдаа хүлээн авсан хууль ёсны өмчлөх эрх бүхий этгээд нь иргэн болно. Хэдийгээр нь , БНСУ-ын иргэн И Хан Шиг нартай байгуулсан №17-01 дугаартай Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ-ний хүрээнд , БНСУ-ын иргэн И Хан Шиг нараас орон сууц, авто зогсоол, хохирол зэргийг шаардахдаагийн өмчлөлд хамаарах 03 тоот дулаан зогсоолын өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байх боловч орон сууц өмчлөх эрхтэй этгээд нь бус иргэн юм. Учир нь болон , И Хан Шиг нарын хооронд байгуулсан Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ, уг гэрээний хавсрапт №1-ээс баталсан талуудын хамтын ажиллагааны үр дүнд бий болсон -д хувиарлагдах зогсоолуудыг дугаараар болон байршлаар огт заагаагүй, зөвхөн 8 эвтомашины зогсоол л гэж заасан байх ба 03 тоот зогсоолыг -д хуваарилах хөрөнгө болгон тодорхойлсон ямар ч тохиролцоо хавтаст хэрэгт авагдаагүй байна. Эцэст нь эдгээр компаниудын хувьд өөрсдийн хооронд үүссэн асуудлаа байгуулсан гэрээнийхээ дагуу, бусад захиалагч иргэдийн эрх ашгийг зөрчихгүйгээр шийдвэрлэх нь зүйтэй бөгөөд -ийн хувьд төлбөрөө төлж, худалдан авсан үл хөдлөх хөрөнгөө бүтэн 2 жилийн турш эзэмшиж ашиглаж байгаа иргэний өмчлөлд хамаарах зогсоолын өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж, улмаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа ямар ч хамаагүй аргаар хангуулахаар Централ резидэнс барилгын захиалагч атлаа нэгэнт баригдаж дууссан, оршин суугч иргэд нь орон сууцандаа орж амьдарч эхэлсэн орон сууцны барилгыг санаатайгаар ашиглалтанд оруулахгүй цахилгаан, усыг нь хязгаарлуулж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, худалдан авсан хөрөнгөө өмчлөх Үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрхийг нь зөрчиж байгаад шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт өгнө гэдэгт итгэж байна. Иймд -д 03 тоот зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрх хууль, гэрээгээр үүсээгүй байх тул -ийн нэхэмжлэлийн шаардлагаас 03 тоот зогсоолын өмчлөгч мөн болохыг тоггоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож, иргэнгийн *******.******* Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээтэй орон сууцны барилга буюу одоогоор Централ резидэнс барилгын зоорийн давхрын 03 тоот автомашины дулаан зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр иргэнг тогтоолгох тухай бие даасан шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

11.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн нь -тай 2021 оны 03 дугаар сарын 26- ны өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээ-г байгуулж, *******,*******, Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт баригдаж байсан үйлчилгээтэй орон сууцны барилга буюу одоогоор Централ резидэнс барилгын зоорийн давхрын 11 тоот автомашины дулаан зогсоолыг 25,000,000 /хорин таван сая/ төгрөгөөр худалдан авсан. Ингээд иргэн нь 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр ХХК-ийн Голомт банкны 2705112630 тоот харилцах дансанд 15,000,000 төгрөгийг автомашины төлбөр гэх утгатайгаар шилжүүлж, төлбөрөө 60 хувь төлжээ. Харин гэрээний үлдэгдэл төлбөр болох 10,000,000 төгрөгийг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нэр дээр гарч, албан ёсоор бичиг баримтаа авсны дараа өгөх талаар -д мэдэгдсэн. Ийнхүү төлбөрөө 60 хувь төлснөөр 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр -иас 11 тоот автомашины дулаан зогсоолыг хүлээн авч, үүнээс хойш автомашины дулаан зогсоолыг хууль ёсны өмчлөх эрхтэй этгээдийн хувиар эзэмшиж, ашиглаж байгаа ба , -иуд нь Централ резидэнс барилгыг ашиглалтад оруулахгүй байгаагаас үүдэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдоогүй байгаа юм. Иймээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар тухайн зогсоолыг худалдан авч, төлбөрийг төлж, гэрээ байгуулсан цагаас хойш зогсоолыг эзэмшил, ашиглалтдаа хүлээн авсан хууль ёсны өмчлөх эрх бүхий этгээд нь иргэн болно.

Хэдийгээр нь , БНСУ-ын иргэн И Хан Шиг нартай байгуулсан №17-01 дугаартай Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ'-ний хүрээнд , БНСУ-ын иргэн И Хан Шиг нараас орон сууц, авто зогсоол, хохирол зэргийг шаардахдаагийн өмчлөлд хамаарах 11 тоот дулаан зогсоолын өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байх боловч орон сууцыг өмчлөх эрхтэй этгээд нь бус иргэн юм. Учир нь болон , И Хан Шиг нарын хооронд байгуулсан Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ, уг гэрээний хавсралт №1- ээр баталсан талуудын хамтын ажиллагааны үр дүнд бий болсон -д хуваарилагдах зогсоолуудыг дугаараар болон байршлаар огт заагаагүй, зөвхөн 8 автомашины зогсоол л гэж заасан байх ба 11 тоот зогсоолыг -д хуваарилах хөрөнгө болгон тодорхойлсон ямар ч тохиролцоо хавтаст хэрэгт авагдаагүй байна. Эцэст нь эдгээр компаниудын хувьд өөрсдийн хооронд үүссэн асуудпаа байгуулсан гэрээнийхээ дагуу, бусад захиалагч иргэдийн эрх ашгийг зөрчихгүйгээр шийдвэрлэх нь зүйтэй бөгөөд -ийн хувьд төлбөрөө төлж, худалдан авсан үл хөдлөх хөрөнгөө бүтэн 2 жилийн турш эзэмшиж ашиглаж байгаа иргэний өмчлөлд хамаарах зогсоолын өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж, улмаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа ямар ч хамаагүй аргаар хангуулахаар Централ резидэнс барилгын захиалагч атлаа нэгэнт баригдаж дууссан, оршин суугч иргэд нь орон сууцандаа орж амьдарч эхэлсэн орон сууцны барилгыг санаатайгаар ашиглалтанд оруулахгүй цахилгаан, усыг нь хязгаарлуулж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, худалдан авсан хөрөнгөө өмчлөх Үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрхийг нь зөрчиж байгаад шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт өгнө гэдэгт итгэж байна. Иймд -д 11 тоот зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрх хууль, гэрээгээр үүсээгүй байх тул -ийн нэхэмжлэлийн шаардлагаас 11 тоот зогсоолын өмчлөгч мөн болохыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож, иргэнгийн *******,******* Хурэнбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээтэй орон сууцны барилга буюу одоогоор Централ резидэнс" барилгын зоорийн давхрын 11 тоот автомашины дулаан зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр иргэнг тогтоолгох тухай бие даасан шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

12.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн нь -тай 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээ, 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээ-г байгуулж, *******,*******, Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт баригдаж байсан үйлчилгээтэй орон сууцны барилга буюу одоогоор Централ резидэнс барилгын зоорийн давхрын 10 тоот автомашины дулаан зогсоолыг 25,000,000 /хорин таван сая/ төгрөгөөр худалдан авсан. Ингээд иргэн нь өөрийн нөхөр Жигмидийн Энхболдын Төрийн банкны 790034130400082406 тоот харилцах данснаас -ийн Голомт банкны 2705112630 тоот харилцах дансанд 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 20,000,000 төгрөгийг, 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр мөн данснаас 5,000,000 төгрөгийг 10- р Зогсоолын үнэ 403 тоот" гэх утгатайгаар шилжүүлж, төлбөрөө 100 хувь төлжээ. Ийнхүү төлбөрөө 100 хувь төлснөөр 2021 оны 08 дүгээр сарын 27-ны өдөр -иас 10 тоот автомашины дулаан зогсоолыг хүлээн авч, үүнээс хойш автомашины дулаан зогсоолыг хууль ёсны өмчлөх эрхтэй этгээдийн хувиар эзэмшиж, ашиглаж байгаа ба , -иуд нь Централ резидэнс барилгыг ашиглалтад оруулахгүй байгаагаас үүдэн үл хөдпөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдоогүй байгаа юм. Иймээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар тухайн зогсоолыг худалдан авч, төлбөрийг төлж, гэрээ байгуулсан цагаас хойш зогсоолыг эзэмшил, ашиглалтдаа хүлээн авсан хууль ёсны өмчлөх эрх бүхий этгээд нь иргэн болно. Хэдийгээр нь , БНСУ-ын иргэн И Хан Шиг нартай байгуулсан №17-01 дугаартай Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ- ний хүрээнд , БНСУ-ын иргэн И Хан Шиг нараас орон сууц, автозогсоол, хохирол зэргийг шаардахдааы өмчлөлд хамаарах 10 тоот дулаан зогсоолын өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байх боловч орон сууц, автомашины 10 тоот дулаан зогсоолыг өмчлөх эрхтэй этгээд нь бус иргэн юм. Учир нь болон , И Хан Шиг нарын хооронд байгуулсан Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ, уг гэрээний хавсралт №1- ээр баталсан талуудын хамтын ажиллагааны үр дүнд бий болсон -д хуваарилагдах зогсоолуудыг дугаараар болон байршлаар огт заагаагүй, зөвхөн 8 автомашины зогсоол л гэж заасан байх ба 10 тоот зогсоолыг -д хуваарилах хөрөнгө болгон тодорхойлсон ямар ч тохиролцоо хавтаст хэрэгт авагдаагүй байна. Эцэст нь эдгээр компаниудын хувьд өөрсдийн хооронд үүссэн асуудлаа байгуулсан гэрээнийхээ дагуу, бусад захиалагч иргэдийн эрх ашгийг зөрчихгүйгээр шийдвэрлэх нь зүйтэй бөгөөд -ийн хувьд төлбөрөө төлж, худалдан авсан үл хөдлөх хөрөнгөө бүтэн 2 жилийн турш эзэмшиж ашиглаж байгаа иргэний өмчлөлд хамаарах зогсоолын өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж, улмаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа ямар ч хамаагүй аргаар хангуулахаар Централ резидэнс барилгын захиалагч атлаа нэгэнт баригдаж дууссан, оршин суугч иргэд нь орон сууцандаа орж амьдарч эхэлсэн орон сууцны барилгыг санаатайгаар ашиглалтанд оруулахгүй цахилгаан, усыг нь хязгаарлаж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, худалдан авсан хөрөнгөө өмчлөх Үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрхийг нь зөрчиж байгаад шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт өгнө гэдэгт итгэж байна. Иймд -д 10 тоот зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрх хууль, гэрээгээр үүсээгүй байх тул -ийн нэхэмжлэлийн шаардлагаас 10 тоот зогсоолын өмчлөгч мөн болохыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож, иргэны *******.******* Хурэнбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах уйлчилгээтэй орон сууцны барилга буюу одоогоор Централ резидэнс барилгын зоорийн давхрын 10 тоот автомашины дулаан зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр иргэныг тогтоолгох тухай бие даасан шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

13.Нэхэмжлэгчээс фото зураг /1хх-09-12/, -ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх-13/, -ийн дүрэм /1хх-14-15/, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №17/01 дугаартай , нарын хооронд байгуулсан гэрээний хуулбар, хавсралтууд /1хх-16-21/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-22-25/, Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2020.03.27-ны өдрийн №14-07-025/77 дугаартай зөрчил арилгуулах тухай албан шаардлага /1хх-80-83/, Интернэшнл дизайн групп ХХК-иас барилга угсралтын ажлыг гүйцэтгэж буй -д 2019.11.15-ны өдөр илгээсэн 16 дугаартай албан мэдэгдэл /1хх-84-85/, Интернэшнл дизайн групп ХХК-иас барилга угсралтын ажлыг гүйцэтгэж буй -д 2020.03.20-ны өдөр дахин илгээсэн 20/02 Зөрчил арилгаж, хариу ирүүлэх тухай албан мэдэгдэл /1хх-86/, Интернэшнл дизайн групп ХХК-иас барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлж буй энэ хэргийн хариуцагч болох Лотус си эн эм ХХК-д 2020.06.08-ны өдрийн 20/05 дугаартай албан мэдэгдэл /1хх-87/, Хот байгуулалт, барилга захиалагчийн алба ОНӨҮГ-ын Лотус си эн эм ХХК-д барилгын 13 давхар баригдах зургийг зөрчиж 12 давхар болгон барьж буй зөрчлийг арилгуулахаар мэдэгдэл хүргүүлсэн тухай 2020.05.15-ны өдрийн 239 дугаартай албан мэдэгдэл /1хх-88/, 2018.06.08-ны өдрийн 18/12 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ /1хх-89/, Барилгын газрын гэрчилгээ /нотариатаар батлуулсан хуулбар/, Газар эзэмших гэрээ /нотариатаар батлуулсан хуулбар/ , газар олгосон захирамж /нотариатаар батлуулсан хуулбар/, газрын кадастрын зураг/ нотариатаар батлуулсан хуулбар/, Барилгын зураг төслийн Магадлалын ерөнхий дүгнэлт /нотариатаар батлуулсан хуулбар/, Барилга Захиалагчийн хяналт хийлгэх гэрээ /нотариатаар батлуулсан хуулбар/, Барилгад Зохиогчийн хяналт хийлгэх гэрээ /нотариатаар батлуулсан хуулбар/, -иас хариуцагч болон Лотус си эн эм ХХК-д хүргүүлсэн №17-01 дугаартай Хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээ-ний үүргээ биелүүлэхийг шаардсан ХуртрейдХХК-ийн албан бичгүүд /шаардлага, мэдэгдэл хэлбэрээр цахим хаягаар илгээсэн, нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/, Лотус си эн эм ХХК болон түүний захирал нараас -д ирүүлсэн №17-01 дугаартай Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ-ний үүргээ биелүүлэлгүйгээр барилгыг 12 давхраар буюу дутуу барьсан гэрээний зөрчлөө арилгахаас татгалзсан агуулга бүхий албан бичгүүд, барилга дахь нэхэмжлэгчийн эзэмшлийн талбайн засварыг хийхээс татгалзсан агуулга бүхий албан бичгүүд, /нотариатаар батлуулсан хуулбар/, Централ резидэнс барилгад шүүхээс үзлэг хийхэд зориулсан Барилгын авто дулаан зогсоолын план зураг, Централ резидэнс барилгад шүүхээс үзлэг хийхэд зориулсан Барилгын 2-р давхрын үйлчилгээний зориулалттай талбайн план зураг, -ийн барилгын засвар хийхэд зориулж авсан зээлийн хүүг төлсөн баримт нотариатаар батлуулсан хуулбар, №17-01 дугаартай Хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээ-ний хавсралт №1 нотариатаар батлуулсан хуулбар/ /3хх-55-124/, 03 тоот зогсоолын Захиалгын гэрээ Төлбөрийн баримт, 04 тоот зогсоолын Захиалгын гэрээ Төлбөрийн баримт, 08 тоот зогсоолын Захиалгын гэрээ "Төлбөрийн баримт, 09 тоот зогсоолын Захиалгын гэрээ "Төлбөрийн баримт, 10 тоот зогсоолын Захиалгын гэрээ Төлбөрийн баримт, 11 тоот зогсоолын Захиалгын гэрээ Төлбөрийн баримт, 17 тоот зогсоолын Захиалгын гэрээ Төлбөрийн баримт 18 тоот зогсоолын Захиалгын гэрээ Төлбөрийн баримт /5хх1-43/-г гаргаж өгсөн.

 

14.Хариуцагч ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх-52, 2хх-107/, ХХК-ийн дүрэм /2хх-108-109/, -ийн Голомт банкин дахь 2705112630, 2705112631, 2105122626 тоот харилцах данснуудын хуулга, тодорхойлолт, /2хх-200-204/, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206011719 дугаарт бүртгэлтэй, -ийн Хан-Уул дүүргийн, 15 дугаар хороо Стадион оргил гудамж, 49Б байрны 29 тоот орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /2хх-205/, -ийн нэр дээрх эрхийн улсын бүртгэлийн Ү-22060117199 дугаарт бүртгэлтэй, *******ын Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Стадион оргил гудамж, 49Б байрны 29 тоот орон сууцны Хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-206-215/, 1-р давхрын 100 тоот үйлчилгээний талбайн Орон сууц захиалгаар бариулах гэрээ, 1-р давхрын 102 тоот үйлчилгээний талбайн Орон сууц захиалгаар бариулах гэрээ, 1-р давхрын 103 тоот үйлчилгээний талбайн Орон сууц захиалгаар бариулах гэрээ, 1-р давхрын 104 тоот үйлчилгээний талбайн Орон сууц захиалгаар бариулах гэрээ, 1 тоот авто зогсоолын Орон сууц захиалгаар бариулах гэрээ, 2 тоот авто зогсоолын Орон сууц захиалгаар бариулах гэрээ, 3 тоот авто зогсоолын Орон сууц захиалгаар бариулах гэрээ, 4 тоот зогсоолын авто зогсоолын Орон сууц захиалгаар бариулах гэрээ, 5 тоот болон 6 тоот зогсоолын авто зогсоолын Орон сууц захиалгаар бариулах гэрээний нэмэлт өөрчлөлт, 7 тоот, 8 тоот, 21 тоот, 45 тоот автозогсоолын Ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт, 9 тоот авто зогсоолын Орон сууц захиалгаар бариулах гэрээ, 10 тоот авто зогсоолын Орон сууц захиалгаар бариулах гэрээний нэмэлт өөрчлөлт, 11 тоот авто зогсоолын Орон сууц захиалгаар бариулах гэрээний нэмэлт өөрчлөлт, 12 тоот авто зогсоолын Орон сууц захиалгаар бариулах гэрээ, 13 тоот автозогсоолын Орон сууц захиалгаар бариулах гэрээ, 14 тоот авто зогсоолын Орон сууц захиалгаар бариулах гэрээ, 15 тоот автозогсоолын Орон сууц захиалгаар бариулах гэрээ, 16 тоот авто зогсоолын Орон сууц захиалгаар бариулах гэрээ, 17 тоот авто зогсоолын Орон сууц захиалгаар бариулах гэрээ, 18 тоот автозо гсоолын Орон сууц захиалгаар бариулах гэрээ, 19 тоот авто зогсоолын Орон сууц захиалгаар бариулах гэрээ, 22 тоот авто зогсоолын Орон сууц захиалгаар бариулах гэрээ, 23 тоот авто зогсоолын Орон сууц захиалгаар бариулах гэрээний нэмэлт өөрчлөлт, 27 тоот автозогсоолын Орон сууц захиалгаар бариулах гэрээний нэмэлт өөрчлөлт, 28 тоот автозогсоолын Орон сууц захиалгаар бариулах гэрээний нэмэлт өөрчлөлт, 29 тоот авто зогсоолын Орон сууц захиалгаар бариулах гэрээний нэмэлт өөрчлөлт, 30 тоот авто зогсоолын Орон сууц захиалгаар бариулах гэрээ, 31 тоот болон 31-2 тоот авто зогсоолын Орон сууц захиалгаар бариулах гэрээний нэмэлт өөрчлөлт, 32-1 тоот авто зогсоолын Орон сууц захиалгаар бариулах гэрээ, 33 тоот болон ЗЗА тоот авто зогсоолын Орон сууц захиалгаар бариулах гэрээ, 34 тоот авто зогсоолын Орон сууц захиалгаар бариулах гэрээ, 35 тоот авто зогсоолын Орон сууц захиалгаар бариулах гэрээний нэмэлт өөрчлөлт, 36 тоот авто зогсоолын Орон сууц захиалгаар бариулах гэрээ, 37 тоот авто зогсоолын Орон сууц захиалгаар бариулах гэрээ, 38 тоот авто зогсоолын Орон сууц захиалгаар бариулах гэрээ, 39 тоот авто зогсоолын Ажил гүйцэтгэх гэрээ, 40 тоот авто зогсоолын Орон сууц захиалгаар бариулах гэрээ, 41 тоот авто зогсоолын Орон сууц захиалгаар бариулах гэрээ, 42 тоот авто зогсоолын Орон сууц захиалгаар бариулах гэрээ, 43 тоот авто зогсоолын Орон сууц захиалгаар бариулах гэрээ, 44 тоот авто зогсоолын Орон сууц захиалгаар бариулах гэрээ /3хх-185-245, 4хх-31/, ******* дахь Мэдээлэл холбоо, сүлжээ ХХК-д төлсөн төлбөрийн баримт, нэхэмжпэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Интерпресс ХХК-ийн нэхэмжлэхүүд, төлбөр төлсөн дансны хуулгын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, Номин тууш ХХК-тай байгуулсан Интерьерийн зураг төсөл болон ажил гүйцэтгэх гэрээ, төлбөр төлсөн дансны хуулгын эх хувь, Энх-Онход ХХК-тай байгуулсан Борлуулалт төлөөлөн хийлгэх гэрээ, Энх- Онход ХХК-иас ирүүлсэн нэхэмжлэхүүд, төлбөр төлсөн дансны хуулгын эх хувь, Ивээл Консалтинг ХХК-тай байгуулсан Зуучлалын гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн дансны хуулгын эх хувь, Дэсунг Ай Ди Эс Монголиа ХХК-тай байгуулсан Цахилгаан шат нийлүүлэх, угсрах ажил гүйцэтгэх гэрээ, нэмэлт гэрээ, төлбөр төлсөн дансны хуулгын эх хувь, Иргэн Г байгуулсан Зээлийн гэрээ, төлбөр төлсөн дансны хуулга, зээлийн тооцооллын эх хувь, Иргэн байгуулсан Зээлийн гэрээ, тэдгээрийн нэмэлт гэрээнүүд, төлбөр төлсөн дансны хуулга, зээлийн тооцооллын эх хувь, Иргэн байгуулсан Зээлийн гэрээ, төлбөр төлсөн дансны хуулга, зээлийн тооцооллын эх хувь, иргэн байгуулсан Зээлийн гэрээ, нэмэлт гэрээ, төлбөр төлсөн дансны хуулга болон Зээлийн гэрээ-ний дагуу барилгын төмөр арматур хүлээн авсан баримтууд, зээлийн тооцооллын эх хувь /4хх-40-105/-ыг гаргаж өгсөн.

 

15.Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч Лотус си эн эм ХХК /РД: 6308317/-ийн Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Ариг банк, Хас банк, Богд банк, Капитрон банк, Төрийн банкнаас төгрөгийн болон валютын харилцах, хадгаламжийн данс эзэмшдэг эсэх талаарх лавлагааг, эзэмшдэг бол дансны үлдэгдлийн хуулга /1хх-124-130, 1хх-145-2хх-48/, ******* дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 03/1726 дугаартай албан бичиг /1хх-131-144/, засварын Ажил гүйцэтгэх гэрээ болон төлбөрийн баримтууд, засварын материал худалдан авсан, материал тээвэрлэсэн, засварын дараах цэвэрлэгээ хийлгэсэн төлбөрийн баримтууд, -ийн эзэмшлийн 10 байрны засвар хийхээс өмнөх болон засвар хийсний дараах байдлыг харуулсан гэрэл зураг, зээлийн гэрээ, зээл олгосон баримт /хх-62-65/, Халиун капитал ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ /3хх-125-145/, үзлэгийн тэмдэглэл /4хх-106-119/-ыг бүрдүүлсэн.

 

16.Шүүх хариуцагчийн хүсэлтээр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ /4хх-162-245/, /РД: 2030993/ нь Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Ариг банк, Хас банк, Богд банк, Капитрон банк, Төрийн банкинд төгрөгийн болон валютын харилцах, хадгаламжийн данс эзэмшдэг эсэх талаарх лавлагааг, эзэмшдэг бол дансны үлдэгдлийн хуулгыг /2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацааны/ /5хх-79-85, 91-94/, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1357 дугаартай албан бичиг /5хх-95-96/-ыг бүрдүүлсэн.

 

17.Шүүх хариуцагч ын хүсэлтээр Орхон аймгийн газрын харилцаа барилга, хот байгуулалтын газраас **************, Цагаанчулуут баг, 7-р хороолол, Хөүп таун хотхоны өмнө байрлах газар хэний эзэмшилд байгаа талаарх баримт /1хх-60-66/-ыг бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Үндсэн болон сөрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Нэхэмжлэгч хариуцагч болон нарт холбогдуулан гэрээний үүргээ зөрчсөний улмаас буюу Орхон аймгийн*******ын*******ийн нутаг дэвсгэрт байрлах Централ резидэнс барилгын нэг давхрыг хасан 12 давхраар барьсанаас үүдэн -д учирсан хохирол болох 387 574 000 төгрөгийг гаргуулах, Централ резидэнс үйлчилгээтэй орон сууцны барилгын 305, 402, 404, 701, 702, 703, 706, 1001, 1002, 1204 тоот орон сууцнуудын болон 1-р давхрын 130,34м.кв талбайтай 101 тоот үйлчилгээний талбай, 2-р давхрын 91,57м.кв талбайтай /үйлчилгээний талбайн баруун урд хэсэг /үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөгчөөр тус тус -ийг тогтоолгох, Зоорийн давхрын 03, 04, 08, 09, 10, 11, 17, 18 дулаан зогсоолын эзэмшигч нь болохыг тогтоолгох, 10 орон сууцны дотоод заслын зардал, ажлын хөлс нийт 215 670 000 төгрөг, 0,64 ширхэг дулаан зогсоолын үнэ болох 16 000 000 төгрөгийг Лотус си эн эм ХХК болон нараас гаргуулах,

-Орхон аймгийн*******ын*******ийн нутаг дэвсгэрт байрлах Централ резидэнс барилгын зоорийн давхарт байрлах 03 тоот дулаан зогсоолыгд худалдсан гэх, 2020.07.06-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээ- ний 1.1 дэх заалт, 2.1 дэх заалтуудыг хүчин төгөлдөр бусад тооцуулах,

-Орхон аймгийн*******ын*******ийн нутаг дэвсгэрт байрлах Централ резидэнс барилгын зоорийн давхарт байрлах 04 тоот дулаан зогсоолыг худалдсан гэх, 2018.03.28-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээ- ний 1.1, 2.1 дэх заалтуудыг хүчин төгөлдөр бусад тооцуулах,

-Орхон аймгийн*******ын*******ийн нутаг дэвсгэрт байрлах Централ резидэнс барилгын зоорийн давхарт байрлах 08 тоот дулаан зогсоолыг -д бартерын нөхцлөөр худалдсан гэх, 2020.03.30-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-ний нэмэлт гэрээний 2.1.9 дэх заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах,

-Орхон аймгийн*******ын*******ийн нутаг дэвсгэрт байрлах Централ резидэнс барилгын зоорийн давхарт байрлах 09 тоот дулаан зогсоолыгт худалдсан гэх, 2019 оны гэх огноотой Орон сууц захиалгаар бариулах гэрээ-ний 1.1, 2.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах,

-Орхон аймгийн*******ын*******ийн нутаг дэвсгэрт байрлах Централ резидэнс барилгын зоорийн давхарт байрлах 10 тоот дулаан зогсоолыгд худалдсан гэх, 2021.03-р сар гэх огноотой Орон сууц захиалгаар бариулах гэрээний нэмэлт өөрчлөлт гэх нэртэй гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бусад тооцуулах,

-Орхон аймгийн*******ын*******ийн нутаг дэвсгэрт байрлах Централ резидэнс барилгын зоорийн давхарт байрлах 11 тоот дулаан зогсоолыгд худалдсан гэх, 2021.03.26-ны өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээний нэмэлт өөрчлөлт гэх нэртэй гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бусад тооцуулах,

-Орхон аймгийн*******ын*******ийн нутаг дэвсгэрт байрлах Централ резидэнс барилгын зоорийн давхарт байрлах 17 тоот дулаан зогсоолыгд худалдсан гэх, 2021.04.28-ны өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээний нэмэлт өөрчлөлт гэх нэртэй гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бусад тооцуулах,

-Орхон аймгийн*******ын*******ийн нутаг дэвсгэрт байрлах Централ резидэнс барилгын зоорийн давхарт байрлах 18 тоотод дулаан зогсоолыг д худалдсан гэх, 2021.04.13-ны өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээ-ний 1.1, 2.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бусад тус тус тооцуулах,

-Орхон аймгийн*******ын*******ийн нутаг дэвсгэрт байрлах Централ резидэнс барилгын зоорийн давхрын автомашины нэгдсэн зогсоолоос 03 тоот дулаан зогсоолыг Лотус си эн эмХХК болон иргэн нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх,

-Орхон аймгийн*******ын*******ийн нутаг дэвсгэрт байрлах Централ резидэнс барилгын зоорийн давхрын автомашины нэгдсэн зогсоолоос 04 тоот дулаан зогсоолыг Лотус си эн эм ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх,

-Орхон аймгийн*******ын*******ийн нутаг дэвсгэрт байрлах Централ резидэнс барилгын зоорийн давхрын автомашины нэгдсэн зогсоолоос 08 тоот дулаан зогсоолыг Лотус си эн эм ХХК болон -ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх,

-Орхон аймгийн*******ын*******ийн нутаг дэвсгэрт байрлах Централ резидэнс барилгын зоорийн давхрын автомашины нэгдсэн зогсоолоос 09 тоот дулаан зогсоолыг Лотус си эн эм ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх,

-Орхон аймгийн*******ын*******ийн нутаг дэвсгэрт байрлах Централ резидэнс барилгын зоорийн давхрын автомашины нэгдсэн зогсоолоос 10 тоот дулаан зогсоолыг Лотус си эн эмХХК болон иргэн нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх,

-Орхон аймгийн*******ын*******ийн нутаг дэвсгэрт байрлах Централ резидэнс барилгын зоорийн давхрын автомашины нэгдсэн зогсоолоос 11 тоот дулаан зогсоолыг Лотус си эн эмХХК болон иргэн нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх,

-Орхон аймгийн*******ын*******ийн нутаг дэвсгэрт байрлах Централ резидэнс барилгын зоорийн давхрын автомашины нэгдсэн зогсоолоос 17 тоот дулаан зогсоолыг Лотус си эн эмХХК болон иргэн нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх,

-Орхон аймгийн*******ын*******ийн нутаг дэвсгэрт байрлах Централ резидэнс барилгын зоорийн давхрын автомашины нэгдсэн зогсоолоос 18 тоот дулаан зогсоолыг Лотус си эн эмХХК болон иргэн нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх,

Орхон аймгийн*******ын*******ийн нутаг дэвсгэрт байрлах Централ резидэнс барилгын 2-р давхарын баруун урд хэсэгт байрлах, худалдаа үйлчилгээний зориулалт бүхий, 91.57 м.кв талбайг Лотус си эн эм ХХК, түүний захирал нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх,

Хариуцагч , Б.Батболд нарт холбогдуулан 227 метр урттай, 84 ширхэг төмөр хашааны өмчлөгч нь болохыг тогтоолгох, уг хашааг иргэн , Б.Батболд нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх гэж тодорхойлсон.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд ...нэхэмжлэлийн шаардлагаас хохирол 387 574 000 төгрөг гаргуулах, 0,64 ширхэг дулаан зогсоолын үнэ болох 16 000 000 төгрөг гаргуулах, Орон сууц захиалан бариулах гэрээ-ний заалт хүчин төгөлдөр бусад тооцуулах, иргэдийн эзэмшлээс грашийг албадан чөлөөлүүлэх, Централ резидэнс барилгын 2-р давхарын баруун урд хэсэгт байрлах, худалдаа үйлчилгээний зориулалт бүхий, 91.57 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгож, уг талбайг Лотус си эн эмХХК, түүний захирал lee Hansik нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх шаардлагыг, 10 орон сууцны засварын зардлаас баримтаар тогтоогдохгүй байгаа болон хүүд төлсөн 16 000 000 төгрөг, нийт 23 024 124 төгрөгийг тус тус зөвшөөрөхгүй,

Нэхэмжлэлийн шаардлагаас 10 орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, 1-р давхрын 130,34м.кв талбайтай 101 тоот үйлчилгээний талбайн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг зөвшөөрнө,

Харин зогсоолын хувьд одоо байгаа 4 зогсоолыг өгнө, мөн зарагдсан 4 зогсоолыг 1 ширэгийг 30 000 000 төгрөгөөр тооцож 120 000 000 төгрөг өгнө, 10 орон сууцны засварын зардлаас баримтаар тогтоогдож байгаа 192 645 876 төгрөгийг төлнө гэж үгүйсгэсэн.

3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг ...надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, энэ хэргийн жинхэнэ хариуцагч нь биш тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэж үгүйсгэж байгаа.

4.Хариуцагч Б.Батболд шүүх хуралдаанд ...хашааг авна гэвэл би өгнө. Хашааны элэгдэл, хорогдлыг тооцож өгөхийг хүсч байна гэсэн тайлбар гаргасан.

5.Хариуцагч ХХК, нар сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ ...Монгол Улсын Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 222.7 дахь заалтуудыг тус тус үндэслэн нь иргэн И Хан Шиг, түүний 100 хувийн эзэмшлийн -тай 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан 17/01 дугаартай Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ-ний 3.1.1,4.1.3, 4.1.4, 4.1.6, 4.1.7, 4.1.9 дэх заалтуудыг зөрчсөнөөс үүдэн иргэн И Хан Шиг, түүний 100 хувийн эзэмшлийн -д учирсан хохиролд нийт 1,147,576,135 төгрөгийг "-иас гаргуулна гэж тодорхойлсон.

6.Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа.

7.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Огторгуй урсгал ХХК, ,,,, нар болон ХХК нарт холбогдуулан 08, 18, 17, 03, 11, 10 тоот автомашины дулаан зогсоолын эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ....-тай Орон сууц захиалгаар бариулах гэрээ, Орон сууц захиалгаар бариулах гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээ-г байгуулж Централ резидэнс барилгын зоорийн давхрын автомашины 03, 08, 10, 11, 17, 18 дулаан зогсоолыг худалдан авч, мөнгийг төлсөн. Иймд Централ резидэнс барилгын зоорийн давхрын 08 тоот автомашины дулаан зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр -ийг, 18 тоот автомашины дулаан зогсоолын хуүль ёсны өмчлөгчөөр иргэн г, 17 тоот автомашины дулаан зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр иргэн Н.Амаржаргапыг, 03 тоот автомашины дулаан зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр иргэнг, 11 тоот автомашины дулаан зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр иргэнг, 10 тоот автомашины дулаан зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр иргэныг тус тус хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэж тодорхойлсон.

8. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, фото зураг /1хх-09-12/, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №17/01 дугаартай , нарын хороонд байгуулсан гэрээний хуулбар, хавсралтууд /1хх-16-21/, Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2020.03.27-ны өдрийн №14-07-025/77 дугаартай зөрчил арилгуулах тухай албан шаардлага /1хх-80-83/, Интернэшнл дизайн групп ХХК-иас барилга угсралтын ажлыг гүйцэтгэж буй -д 2019.11.15-ны өдөр илгээсэн 16 дугаартай албан мэдэгдэл /1хх-84-85/, Интернэшнл дизайн групп ХХК-иас барилга угсралтын ажлыг гүйцэтгэж буй -д 2020.03.20-ны өдөр дахин илгээсэн 20/02 Зөрчил арилгаж, хариу ирүүлэх тухай албан мэдэгдэл /1хх-86/, Интернэшнл дизайн групп ХХК-иас Лотус си эн эм ХХК-д 2020.06.08-ны өдрийн 20/05 дугаартай албан мэдэгдэл /1хх-87/, Хот байгуулалт, барилга захиалагчийн алба ОНӨҮГ-ын Лотус си эн эм ХХК-д зөрчлийг арилгуулахаар мэдэгдэл хүргүүлсэн тухай 2020.05.15-ны өдрийн 239 дугаартай албан мэдэгдэл /1хх-88/, 2018.06.08-ны өдрийн 18/12 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ /1хх-89/, Барилгын газрын гэрчилгээ /нотариатаар батлуулсан хуулбар/, Газар эзэмших гэрээ, газар олгосон захирамж, газрын кадастрын зураг, Барилгын зураг төслийн Магадлалын ерөнхий дүгнэлт, Барилгад Захиалагчийн хяналт хийлгэх гэрээ, Барилгад Зохиогчийн хяналт хийлгэх гэрээ, -иас хариуцагч болон Лотус си эн эм ХХК-д хүргүүлсэн албан бичгүүд, Лотус си эн эм ХХК болон түүний захирал нараас -д ирүүлсэн албан бичгүүд, нэхэмжлэгчийн эзэмшлийн талбайн засварыг хийхээс татгалзсан агуулга бүхий албан бичгүүд, Централ резидэнс барилгад шүүхээс үзлэг хийхэд зориулсан Барилгын авто дулаан зогсоолын план зураг, Централ резидэнс барилгад шүүхээс үзлэг хийхэд зориулсан Барилгын 2-р давхрын үйлчилгээний зориулалттай талбайн план зураг, -ийн барилгын засвар хийхэд зориулж авсан зээлийн хүүг төлсөн баримт, №17-01 дугаартай Хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээ-ний хавсралт №1 /3хх-55-124/, 03 тоот зогсоолын Захиалгын гэрээ Төлбөрийн баримт, 04 тоот зогсоолын Захиалгын гэрээ Төлбөрийн баримт, 08 тоот зогсоолын Захиалгын гэрээ "Төлбөрийн баримт, 09 тоот зогсоолын Захиалгын гэрээ "Төлбөрийн баримт, 10 тоот зогсоолын Захиалгын гэрээ Төлбөрийн баримт, 11 тоот зогсоолын Захиалгын гэрээ Төлбөрийн баримт, 17 тоот зогсоолын Захиалгын гэрээ Төлбөрийн баримт 18 тоот зогсоолын Захиалгын гэрээ Төлбөрийн баримт /5хх1-43/, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ /4хх-162-245/,

Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн 1-р давхрын 100 тоот үйлчилгээний талбайн Орон сууц захиалгаар бариулах гэрээ, 1-р давхрын 102 тоот үйлчилгээний талбайн Орон сууц захиалгаар бариулах гэрээ, 1-р давхрын 103 тоот үйлчилгээний талбайн Орон сууц захиалгаар бариулах гэрээ, 1-р давхрын 104 тоот үйлчилгээний талбайн Орон сууц захиалгаар бариулах гэрээ, 1 тоот авто зогсоолын Орон сууц захиалгаар бариулах гэрээ, 2 тоот авто зогсоолын Орон сууц захиалгаар бариулах гэрээ, 3 тоот авто зогсоолын Орон сууц захиалгаар бариулах гэрээ, 4 тоот зогсоолын авто зогсоолын Орон сууц захиалгаар бариулах гэрээ, 5 тоот болон 6 тоот зогсоолын авто зогсоолын Орон сууц захиалгаар бариулах гэрээний нэмэлт өөрчлөлт, 7 тоот, 8 тоот, 21 тоот, 45 тоот автозогсоолын Ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт, 9 тоот авто зогсоолын Орон сууц захиалгаар бариулах гэрээ, 10 тоот авто зогсоолын Орон сууц захиалгаар бариулах гэрээний нэмэлт өөрчлөлт, 11 тоот авто зогсоолын Орон сууц захиалгаар бариулах гэрээний нэмэлт өөрчлөлт, 12 тоот авто зогсоолын Орон сууц захиалгаар бариулах гэрээ, 13 тоот автозогсоолын Орон сууц захиалгаар бариулах гэрээ, 14 тоот авто зогсоолын Орон сууц захиалгаар бариулах гэрээ, 15 тоот автозогсоолын Орон сууц захиалгаар бариулах гэрээ, 16 тоот авто зогсоолын Орон сууц захиалгаар бариулах гэрээ, 17 тоот авто зогсоолын Орон сууц захиалгаар бариулах гэрээ, 18 тоот автозо гсоолын Орон сууц захиалгаар бариулах гэрээ, 19 тоот авто зогсоолын Орон сууц захиалгаар бариулах гэрээ, 22 тоот авто зогсоолын Орон сууц захиалгаар бариулах гэрээ, 23 тоот авто зогсоолын Орон сууц захиалгаар бариулах гэрээний нэмэлт өөрчлөлт, 27 тоот автозогсоолын Орон сууц захиалгаар бариулах гэрээний нэмэлт өөрчлөлт, 28 тоот автозогсоолын Орон сууц захиалгаар бариулах гэрээний нэмэлт өөрчлөлт, 29 тоот авто зогсоолын Орон сууц захиалгаар бариулах гэрээний нэмэлт өөрчлөлт, 30 тоот авто зогсоолын Орон сууц захиалгаар бариулах гэрээ, 31 тоот болон 31-2 тоот авто зогсоолын Орон сууц захиалгаар бариулах гэрээний нэмэлт өөрчлөлт, 32-1 тоот авто зогсоолын Орон сууц захиалгаар бариулах гэрээ, 33 тоот болон ЗЗА тоот авто зогсоолын Орон сууц захиалгаар бариулах гэрээ, 34 тоот авто зогсоолын Орон сууц захиалгаар бариулах гэрээ, 35 тоот авто зогсоолын Орон сууц захиалгаар бариулах гэрээний нэмэлт өөрчлөлт, 36 тоот авто зогсоолын Орон сууц захиалгаар бариулах гэрээ, 37 тоот авто зогсоолын Орон сууц захиалгаар бариулах гэрээ, 38 тоот авто зогсоолын Орон сууц захиалгаар бариулах гэрээ, 39 тоот авто зогсоолын Ажил гүйцэтгэх гэрээ, 40 тоот авто зогсоолын Орон сууц захиалгаар бариулах гэрээ, 41 тоот авто зогсоолын Орон сууц захиалгаар бариулах гэрээ, 42 тоот авто зогсоолын Орон сууц захиалгаар бариулах гэрээ, 43 тоот авто зогсоолын Орон сууц захиалгаар бариулах гэрээ, 44 тоот авто зогсоолын Орон сууц захиалгаар бариулах гэрээ /3хх-185-245, 4хх-31/, ******* дахь Мэдээлэл холбоо, сүлжээ ХХК-д төлсөн төлбөрийн баримт, нэхэмжпэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Интерпресс ХХК-ийн нэхэмжлэхүүд, төлбөр төлсөн дансны хуулгын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, Номин тууш ХХК-тай байгуулсан Интерьерийн зураг төсөл болон ажил гүйцэтгэх гэрээ, төлбөр төлсөн дансны хуулгын эх хувь, Энх-Онход ХХК-тай байгуулсан Борлуулалт төлөөлөн хийлгэх гэрээ, Энх-Онход ХХК-иас ирүүлсэн нэхэмжлэхүүд, төлбөр төлсөн дансны хуулгын эх хувь, Ивээл Консалтинг ХХК-тай байгуулсан Зуучлалын гэрээ, нэхэмжпэх, төлбөр төлсөн дансны хуулгын эх хувь, Дэсунг Ай Ди Эс Монголиа ХХК-тай байгуулсан Цахилгаан шат нийлүүлэх, угсрах ажил гүйцэтгэх гэрээ, нэмэлт гэрээ, төлбөр төлсөн дансны хуулгын эх хувь, Иргэн Г байгуулсан Зээлийн гэрээ, төлбөр төлсөн дансны хуулга, зээлийн тооцооллын эх хувь, Иргэн байгуулсан Зээлийн гэрээ, тэдгээрийн нэмэлт гэрээнүүд, төлбөр төлсөн дансны хуулга, зээлийн тооцооллын эх хувь, И.Иргэн байгуулсан Зээлийн гэрээ, төлбөр төлсөн дансны хуулга, зээлийн тооцооллын эх хувь, Иргэн байгуулсан Зээлийн гэрээ, нэмэлт гэрээ, төлбөр төлсөн дансны хуулга болон Зээлийн гэрээ-ний дагуу барилгын төмөр арматур хүлээн авсан баримтууд, зээлийн тооцооллын эх хувь /4хх-40-105/, засварын Ажил гүйцэтгэх гэрээ болон төлбөрийн баримтууд, засварын материал худалдан авсан, материал тээвэрлэсэн, засварын дараах цэвэрлэгээ хийлгэсэн төлбөрийн баримтууд, -ийн эзэмшлийн 10 байрны засвар хийхээс өмнөх болон засвар хийсний дараах байдлыг харуулсан гэрэл зураг, зээлийн гэрээ, зээл олгосон баримт /хх-62-65/, Халиун капитал ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ, Орхон аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 590 дугаар албан тоот, 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Орхон аймгийн Засаг даргын А/107 дугаар захирамж, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 000067947 дугаар иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн МУ-ын иргэнд газар эзэмшүүлэх гэрээ, газрын кадастарын зураг /1хх-60-66/, үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

9.-ийн иргэн болон ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн талаар:

Нэхэмжлэгч иргэн болон ХХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 17/01 тоот Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээг байгуулж, уг гэрээгээр *******,*******, Хүрэнбулаг /одоогийн хаяг Уртбулаг/ багт байрлалтай, -ийн эзэмшлийн 1 865 м.кв талбайтай газар дээр /зоорийн давхартаа автомашины дулаан зогсоол, 1, 2 давхартаа үйлчилгээний төв, 3-11 давхартаа орон сууц, 12, 13 давхартаа пентхаус/ бүхий 2 орцтой 13 давхар үйлчилгээтэй орон сууцны барилгын зориулалт бүхий барилга барихаар тохиролцсон,

Гэрээгээр барилгын газар, түүнийг эзэмших эрх, түүнтэй холбогдох бусад зөвшөөрөл, газрын хөрсний шинжилгээний дүгнэлт, геодезийн зураглал, уг газарт барих барилгын иж бүрэн зураг төсөл, шаардлагатай бусад бичиг баримт / бүх техникийн нөхцөлүүд, архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх гэх мэт барилгыг барихад шаардлагатай бүхий л зөвшөөрөл, бичиг баримтыг/ бэлэн болгох ажлыг хариуцаж, тус барилгаас орон сууцны талбайн 18 хувь, үйлчилгээний талбайн 18 хувь, автомашины дулаан зогсоолын 18 хувийг эзэмших,

барилгын газар дээр барилга барих болон бусад ажлуудыг /барилгын гадна инженерийн шугам, сүлжээ татах, гадна тохижилт хийх гэх мэт/ гүйцэтгэж, эдгээрт шаардагдах бүх санхүүжилтийг мөнгөн болон эд хөрөнгийн хэлбэрээр оруулах, тус барилгаас орон сууцны талбайн 82 хувь, үйлчилгээний талбайн 82 хувь, автомашины дулаан зогсоолын 82 хувийг тус тус эзэмшихээр гэрээгээр тохиролцсон,

Уг гэрээний дагуу болон ХХК нь Орхон аймгийн*******ын*******ийн нутаг дэвсгэрт байрлах Централ резидэнс барилгын 13 дугаар давхрыг барилгүй орхиж, барилгыг 12 давхраар барьсан үйл баримт тогтоогдсон.

Талууд Орхон аймгийн*******ын*******ийн нутаг дэвсгэрт байрлах Централ резидэнс барилгын барилгаас орон сууцны талбайн 18 хувь, үйлчилгээний талбайн 18 хувь, автомашины дулаан зогсоолын 18 хувийг эзэмших,

болон ХХК Орхон аймгийн*******ын*******ийн нутаг дэвсгэрт байрлах Централ резидэнс барилгаас орон сууцны талбайн 82 хувь, үйлчилгээний талбайн 82 хувь, автомашины дулаан зогсоолын 82 хувийг тус тус эзэмшихээр гэрээгээр тохиролцсон талаар маргаагүй ба нэхэмжлэлийн шаардлагаас :

Хариуцагч 10 орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, 1-р давхрын 130,34м.кв талбайтай 101 тоот үйлчилгээний талбайн өмчлөгчөөр -ийг тогтоолгох шаардлагыг зөвшөөрч, зогсоолоос одоо байгаа 4 зогсоолыг өгөхөөр, мөн зарагдсан 4 зогсоолыг 1 ширхэгийг 30 000 000 төгрөгөөр тооцож 120 000 000 төгрөг өгөхөөр, 10 орон сууцны засварын зардлаас баримтаар тогтоогдож байгаа 192 645 876 төгрөгийг төлөхөөр зөвшөөрч,

хохирол 387 574 000 төгрөг, 0,64 ширхэг дулаан зогсоолын үнэ болох 16 000 000 төгрөг гаргуулах, Орон сууц захиалан бариулах гэрээний заалт хүчин төгөлдөр бусад тооцуулах, иргэдийн эзэмшлээс зогсоолыг албадан чөлөөлүүлэх, Централ резидэнс барилгын 2-р давхарын баруун урд хэсэгт байрлах, худалдаа үйлчилгээний зориулалт бүхий, 91.57 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгож, уг талбайг Лотус си эн эмХХК, түүний захирал lee Hansik нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, 10 орон сууцны засварын зардлаас баримтаар тогтоогдохгүй байгаа нийт 23 024 124 төгрөгийг тус тус зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

10.Зохигчдын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн байх ба гэрээ хүчин төгөлдөр байна.

11.Талуудын хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээний 1.1.-д энэхүү гэрээ нь А талын / / эзэмшлийн *******,*******, Хүрэнбулаг /одоогийн хаяг Уртбулаг/ багт байрлалтай үйлчилгээтэй орон сууцны барилга барих зориулалт бүхий газар дээр /зоорийн давхартаа автомашины дулаан зогсоол, 1, 2 давхартаа үйлчилгээний төв, 3-11 давхартаа орон сууц, 12, 13 давхартаа пентхаус/ бүхий 2 орцтой 13 давхар үйлчилгээтэй орон сууцны барилгын зориулалт бүхий барилга барих төслийг хэрэгжүүлэхэд талууд өөрсдийн зүгээс гэрээнд заасан хэлбэрээр хөрөнгө оруулалтыг хийж, хамтран ажиллахтай холбоотой харилцааг захицуулна гэж, гэрээний 4.2.3-т Б тал нь // барилга барих бүх үйл ажиллагааг санхүүжүүлэхээс гадна барилгыг хариуцан барих үүрэг хүлээнэ, 3.3.1.-д энэ төслийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор үүсэн гарсан бүхий л хохирлыг гэм буруутай тал нь хариуцна, 7.2.-д Б тал нь барилгын ажлын санхүүжилтийг тасралтгүйгээр хийх үүрэгтэй бөгөөд санхүүжилт тасалдсаны улмаас барилгын ажлын үйл явц тодорхой хугацаанд тасалдсан, барилга ашиглалтанд орох хугацаа хойшлогдсон....тохиолдолд үүнтэй холбоотойгоор А талд үүссэн хохирлыг бүрэн хариуцна гэж заажээ.

12.Хариуцагч болон нь Орхон аймгийн*******ын*******ийн нутаг дэвсгэрт байрлах Централ резидэнс барилгын 13 дугаар давхрыг барилгүй орхиж, барилгыг 12 давхраар барьсан үйл баримт тогтоогдсон, хариуцагч энэ талаар маргаагүй.

13.Нэхэмжлэгч хариуцагчаас гэрээгээр хүлээсэн үүрэг зөрчсөнөөс /Централ резидэнс барилгын 13 дугаар давхрыг барилгүй орхиж, барилгыг 12 давхраар барьснаас/ учирсан хохиролд 387 574 000 төгрөг шаардсан, бөгөөд нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлсэн, харин хариуцагч зохих ёсоор биелүүлээгүй тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3.-д заасныг баримтлан хариуцагчаас хохирол шаардсан нь үндэстэй байна.

14.Иймд Халиун Капитал ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд үндэслэн баригдаагүй 13 давхрын өөрт ногдох 18 хувь болох 129,32 мкв талбайн үнэ 387 574 000 төгрөгийг хариуцагч болон -иас гаргуулж нэхэмжлэгч -д олгох үндэстэй гэж үзлээ.

15.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох Орхон аймгийн*******ын*******ийн нутаг дэвсгэрт байрлах Централ резидэнс барилгын 3-р давхрын 64,29м.кв талбайтай 305 тоот 2 өрөө орон сууц, 4-р давхрын 64,29м.кв талбайтай 402 тоот 2 өрөө орон сууц, 4-р давхрын 110,57м.кв талбайтай 404 тоот 3 өрөө орон сууц, 7-р давхрын 111,65м.кв талбайтай 701 тоот 3 өрөө орон сууц, 7-р давхрын 64,29м.кв талбайтай 702 тоот 2 өрөө орон сууц, 7-р давхрын 110,57м.кв талбайтай 703 тоот 3 өрөө орон сууц, 7-р давхрын 111,65м.кв талбайтай 706 тоот 3 өрөө орон сууц, 10-р давхрын 143,81м.кв талбайтай 1001 тоот 4 өрөө орон сууц, 10-р давхрын 142,65м.кв талбайтай 1002 тоот 4 өрөө орон сууц, 12-р давхрын 143,81м.кв талбайтай 1204 тоот 4 өрөө орон сууцнуудын болон, 1-р давхрын 130,34м.кв талбайтай 101 тоот үйлчилгээний талбайн өмчлөгчөөр тус тус -ийг тогтоолгох шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч маргаагүй, 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 17/01 тоот Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээний хавсралтаар талууд өмчлөх талбайн хэмжээ, байршлын тэмдэглэгээг тохирсон тул дээрхи үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь болохыг тогтоож шийдвэрлэх үндэстэй байна.

16. Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 17/01 тоот Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээний хавсралтаар талууд 2-р давхрын үйлчилгээний талбайн зүүн хойд хэсэгт / 95,6/ хэмжээтэй талбайг өмчилж авахаар тохирсон байх тул нэхэмжлэгчийн 2-р давхрын 91,57м.кв талбайн /үйлчилгээний талбайн баруун урд хэсэг/ өмчлөгчөөр -ийг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

17.Харин гэрээгээр тохирсон 2-р давхрын үйлчилгээний талбайн зүүн хойд хэсэгт байрлах /91,57мкв/ хэмжээтэй талбайг өмчлөгчөөр тогтоолгоход энэ шийдвэр саад болохгүй бөгөөд хариуцагч 2-р давхрын үйлчилгээний талбайн зүүн хойд хэсэгт байрлах /91,57мкв/ хэмжээтэй талбайг өмчлөх эрхтэйг зөвшөөрсөн, талууд хэн аль нь Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн талбайн хэмжилт хийсэн дүгнэлтэд үндэслэн хавсралтаар тохирсон талуудын өмчлөх, эзэмших эрхтэй барилгын талбайн хэмжээ нэмэгдсэн талаар маргаагүйг дурьдах нь зүйтэй.

18.Талууд зоорийн давхрын 8 зогсоолын хувьд маргаж байгаа бөгөөд нэхэмжлэгч зоорийн давхрын 03, 04, 08, 09, 10, 11, 17, 18 тоот дулаан зогсоолын эзэмшигчээр тогтоолгох шаардлага гаргасныг, хариуцагч ...гэрээгээр 8 зогсоол авахаар тохирсон хэдий ч уг компани гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс барилгын санхүүжилтгүй болж, улмаар 4 зогсоолыг худалдсан, одоо байгаа 4 зосоол болон зарагдсан 4 зогсоолын үнэ 120 000 000 төгрөг төлнө гэж маргаж байгаа.

19. Нэхэмжлэгчийн шаардаж буй зогсоолыг нэг бүрийн шинжээр гэрээнд тодорхойлон заагаагүй хэдий ч талуудын хооронд байгуулсан 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 17/01 тоот Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээний 4.3.1.-д гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1 болон 3 дугаар зүйлийн 3.2.2.-т заасан хувь хэмжээгээр тус бүрийн өмчлөх талбайг батлахдаа борлуулалтын төрөл, давхар тус бүрээр эрх тэгш хуваарилах зарчмыг баримтлан хуваарилна гэж заасан байгааг, мөн ХурТрейд 8 автомашины зогсоол авахаар гэрээний хавсралтаар тохирсон байдал, хариуцагч дээрхи тохиролцоог үгүйсгээгүй зэргийг харгалзан нэхэмжлэгч -ийг дараах 8 автомашины зогсоолын эзэмшигчээр тогтоож шийдвэрлэв.

20.Үүнд нэхэмжлэгчийн тодорхойлсон дээрхи 8 зогсоолын эзэмшигч нарын буюу Огторгуйн Урсгал ХХК /08 тоот/, /18 тоот/ нар тус бүр 2 автозогсоол эзэмшиж байгаа, хариуцагчийн өгөхөөр хүлээн зөвшөөрч буй 4 зогсоол нь жижиг / хариуцагчийн тайлбараар/ хэмжээтэйг, өөрөөр хэлбэл гэрээний эрх тэгш хуваарилах зарчмыг үндэслэн 2 том зогсоол буюу 03 тоот /Т.Ундармаагийн эзэмшлийн/, 11 тоот /гийн эзэмшлийн/, тодруулбал 03, 08, 11, 18 тоот автозогсоолын эзэмшигч нь болохыг тогтоож шийдвэрлэлээ.

21.Ийнхүү 03, 08, 11, 18 тоот автозогсоолын эзэмшигч нь болохыг тогтоож шийдвэрлэсэн тул -ийн , ,, нартай байгуулсан автомашины зогсоол худалдах, худалдан авах гэрээ, гэрээний заалтуудыг хүчин төгөлдөр бусд тооцож, , ,, нарын эзэмшлээс дээрхи үл хөдлөх хөрөнгийг албадан чөлөөлүүлэх нь зүйтэй байна.

22.Талуудын хооронд байгуулсан 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 17/01 тоот Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээний 3.1.2-д зааснаар хариуцагч барилгын газар дээр барилга барих болон бусад ажлуудыг /барилгын гадна инженерийн шугам, сүлжээ татах, гадна тохижилт хийх гэх мэт/ гүйцэтгэж, эдгээрт шаардагдах бүх санхүүжилтийг мөнгөн болон эд хөрөнгийн хэлбэрээр оруулах, өөрөөр хэлбэл орон сууц болон, үйлчилгээний талбай, зогсоолыг ашиглахад бэлэн болгох үүргийг хариуцагч гэрээгээр хүлээсэн байна.

23.Гэвч хариуцагч нь нэхэмжлэгч -ийн эзэмшлийн 10 орон сууцны дотоод заслыг хийгээгүйгээс нэхэмжлэгч өөрөө уг орон сууцны дотоод заслын ажлыг хийж гүйцэтгэсэн байх тул тэрээр Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.5.-д зааснаар хохирлыг шаардах эрхтэй байна.

24.Иймд -ийн нэхэмжлэлийн шаардлага болох 215 670 000 төгрөгөөс нотлох баримтын шаардлага хангахгүй болон и баримтгүй, түүнчлэн шаардах эрхгүй / 2 дугаар хавтаст хэрэг 65х95х н.Дашдоржид тээврийн зардал 2 000 000 төгрөг, Герман хөөс 280 000 төгрөг, 135 000 төгрөг, сликон 110 000 төгрөг, шахдаг хөөс, сликон 105 000 төгрөг, ир 145 000 төгрөг, цоликон 210 000 төгрөг, сэнс 180 000 төгрөг, цоликон 13 000 төгрөг, хөөс, сэнс, шилжүүлэгч 317 000 төгрөг, Шархай төв 310 300 төгрөг, н.Батцэцэгт цэвэрлэгээний хөлс төлсөн 1 053 864 төгрөг, Зуун айл 18 000 төгрөг, Сод Монголд иргэнээр төлсөн 130 000 төгрөг, 29 100 төгрөг, н.Хүрэлбаатарт 16 000 000 төгрөг, ..../ нийт 23 024 124 төгрөгийг хэрэгсэхгүй болгож нотлох баримтын шаардлага хангасан, хариуцагчийн хүлээн зөвшөөрч байгаа 192 645 876 төгрөгийг хангаж шийдвэрлэлээ.

25.Түүнчлэн гэрээгээр тохиролцоогүй, шаардах эрхийн үндэслэлгүй тул 0,64 ширхэг дулаан зогсоолын үнэ болох 16 000 000 төгрөгийг Лотус си эн эмХХК болон нараас гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

26. Шүүх гэрээгээр тохиролцоогүй гэсэн үндэслэлээр -ийн Орхон аймгийн*******ын*******ийн нутаг дэвсгэрт байрлах Централ резидэнс барилгын 2-р давхрын баруун урд хэсэгт байрлах, худалдаа үйлчилгээний зориулалт бүхий, 91.57 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул дээрхи талбайг Лотус си эн эм ХХК болон нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

27.-ийн хариуцагч , Б.Батболд нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн талаар:

Нэхэмжлэгчийн хариуцагч , Б.Батболд нарт холбогдуулан гаргасан 227 метр урттай, 84 ширхэг төмөр хашааны өмчлөгч нь болохыг тогтоолгох, уг хашааг иргэн , Б.Батболд нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагаас уг хашаа байгаа газрын өмчлөгч, эзэмшигч биш болох нь Орхон аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 590 дугаар албан тоот, 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Орхон аймгийн Засаг даргын А/107 дугаар захирамж, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 000067947 дугаар иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн МУ-ын иргэнд газар эзэмшүүлэх гэрээ, газрын кадастарын зураг /1хх-60-66/ зэрэг баримтаар тогтоогдож байх тул д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

-харин хариуцагч Б.Батболд маргааны зүйл болж буй 227 метр урттай, 84 ширхэг төмөр хашаа байршиж байгаа газрын эзэмшигч болох нь дээрхи баримтаар тогтоогдож байгаа, түүнчлэн 227 метр урттай, 84 ширхэг төмөр хашааны өмчлөгч нь болох тухайд маргаагүй, буцааж өгнө гэж хүлээн зөвшөөрсөн тул 227 метр урттай, 84 ширхэг төмөр хашааны өмчлөгч нь болохыг тогтоож, хариуцагч 227 метр урттай, 84 ширхэг төмөр хашааг гаргуулж нэхэмжлэгч -нд олгож шийдвэрлэлээ.

28.Хариуцагч болон -ийн сөрөг нэхэмжлэлийн талаар:

нь Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээний 3.1.1-д зааснаар барилгын бүх техникийн нөхцөлүүдийг бэлэн болгох, үүнд шаардлагатай бүх санхүүжилтийг оруулах, 4.1.3-д зааснаар бичиг баримтуудыг сунгуулах, зардлыг хариуцах үүргийг хүлээсэн байна.

29.Гэвч нь гэрээгээр хүлээсэн дээрхи үүргээ биелүүлээгүй өөрөөр хэлбэл цахилгааны техникийн нөхцөлийг сунгуулаагүйгээс болон 110 000 төгрөг төлсөн болох нь ******* дахь Мэдээлэл холбоо, сүлжээ ХХК-д төлсөн төлбөрийн баримт, нэхэмжпэх /4 дүгээр хх 39, 40х/ нотлогдож байх тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.5-д заасныг баримтлан -иас 110 000 төгрөг гаргуулж болон -нд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 1 147 466 135 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

30.Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 1 147 466 135 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлийг тайлбарлавал:Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг ....Талуудын хооронд байгуулсан Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ-ний 4.1.9 дэх заалтаар нь иргэн болон -ийн өмчлөх талбайг идэвхитэйгээр борлуулж өгөх үүргийг хүлээсэн. Гэтэл нь энэхүү үүргээ огт биелүүлэхгүй байснаас үүдэн иргэн болон брошур, сурталчилгааны хулдаасан хэвлэл, танилцуулга зэргийг хэвлүүлэх, сурталчилгаанд ашиглагдах интерьер зураг гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгийн зуучлалын байгууллагатай Зуучлалын гэрээ байгуулан Централ Резидэнс барилгаас өөрийн өмчлөлд ногдох үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулах ажлыг гүйцэтгүүлж, 2 зуучлалын байгууллагад хөлс төлсөн, нь Дэсунг Ай Ди Эс Монголиа ХХК-тай Цахилгаан шат нийлүүлэх, угсрах ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж, тус компани нь Централ резидэнс орон сууцны барилгын цахилгаан шатыг нийлүүлж, угсарсан, борлуулалтын орлого байхгүйн улмаас болон иргэдээс зээл авсан, иймд хохиролд нийт 1 147 576 135 төгрөгийг "-иас нэхэмжилж байна гэж тодорхойлсон.

31.Талуудын хооронд байгуулсан 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 17/01 тоот Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээний 4.2.3.-д Б тал нь барилга барих үйл ажиллагааг санхүүжүүлэхээс гадна барилгыг хариуцан барих үүрэг хүлээнэ, 7.2.-д Б тал нь барилгын ажлын санхүүжилтийг тасралтгүйгээр хийх үүрэгтэй бөгөөд санхүүжилт тасалдсаны улмаас барилгын ажлын үйл явц тодорхой хугацаанд тасалдсан, барилга ашиглалтанд орох хугацаа хойшлогдсон....тохиолдолд үүнтэй холбоотойгоор А талд үүссэн хохирлыг бүрэн хариуцна гэж заажээ.

32. Хариуцагч болон нь ийнхүү барилга барих үйл ажиллагааг санхүүжүүлэхээс гадна барилгыг хариуцан барих үүрэг хүлээсэн, түүнчлэн өөрийн өмчлөлд хамаарах орон сууц, автозогсоол, үйлчилгээний талбай зэргийг түргэн шуурхай худалдан борлуулах зорилгоор брошур, сурталчилгааны хулдаасан хэвлэл, танилцуулга хэвлүүлэх, сурталчилгаанд ашиглагдах интерьер зураг гаргуулахад төлсөн, үл хөдлөх хөрөнгийн зуучлалын байгууллагад төлсөн, орон сууцны барилгын цахилгаан шатыг нийлүүлж, угсарсан хөлс төлсөн, нэр бүхий иргэдээс зээлсэн мөнгө, хүүг зэрэг зардлуудыг нэхэмжлэгчээс шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.

33.Хариуцагч .... нь гэрээний 4.1.9.-д зааснаар болон -ийн өмчлөх талбайн идэвхтэйгээр борлуулж өгөх үүргээ биелүүлээгүйгээс дээрхи хохирол учирсан гэж маргаж байгаа боловч нь болон -ийн өмчлөх эрхтэй талбайгаас иргэн н.Сүхээд орон сууц болон зогсоолыг борлуулсан талаар хариуцагч маргаагүй.

34.Иймд -ийг гэрээний 4.1.9.-д заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй, түүнчлэн хариуцагч болон нь өөрийн өмчлөлийн орон сууц, автозогсоол, үйлчилгээний талбай зэргийг худалдан борлуулах зорилгоор брошур, сурталчилгааны хулдаасан хэвлэл, танилцуулга хэвлүүлэх, сурталчилгаанд ашиглагдах интерьер зураг гаргуулах болон үл хөдлөх хөрөнгийн зуучлалын байгууллагад хөлс төлсөн, түүнчлэн барилгыг хариуцан барих үүргийнхээ дагуу орон сууцны барилгын цахилгаан шатыг нийлүүлж, угсарч үүндээ хөлс төлсөн, барилга барих үйл ажиллагааг санхүүжүүлэх үүргийнхээ хүрээнд иргэдээс мөнгө зээлсэнд нэхэмжлэгч "-ийг буруутгах боломжгүй гэж дүгнэлээ.

35. болон нарт холбогдуулан 08, 18, 17, 03, 11, 10 тоот автомашины дулаан зогсоолын эзэмшигчээр тогтоолгох тухай бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Огторгуй урсгал ХХК, ,,,, нарын нэхэмжлэлийн талаар:

36.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Огторгуй урсгал ХХК, ,,,, нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Огторгуй урсгал ХХК, ,,,, нар Лотус Си Эм Эн ХХК-тай гэрээ байгуулж дулаан зогсоол худалдан авсан.Ингээд хууль ёсны өмчлөх эрхтэй этгээдийн хувиар эзэмшиж, ашиглаж байгаа ба , -иуд нь Централ резидэнс барилгыг ашиглалтад оруулахгүй байгаагаас үүдэн үл хөдпөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдоогүй байгаа юм. Иймээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар тухайн зогсоолыг худалдан авч, төлбөрийг төлж, гэрээ байгуулсан цагаас хойш зогсоолыг эзэмшил, ашиглалтдаа хүлээн авсан хууль ёсны өмчлөх эрх бүхий этгээд нь -ийг Центрап резидэнс барилгын зоорийн давхрын 08 тоот автомашины дулаан зогсоолын, г 18 тоот автомашины дулаан зогсоолын,ыг 17 тоот автомашины дулаан зогсоолын,г 03 тоот автомашины дулаан зогсоолын,г 11 тоот автомашины дулаан зогсоолын,ыг 10 тоот автомашины дулаан зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тус тогтоож өгнө үү гэж тодорхойлсон.

37. бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, даасан шаардлагыг хүлээн зөвшөөрнө гэсэн тайлбар гаргасан.

38.Талуудын хооронд байгуулсан 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 17/01 тоот Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээний хавсралт 1-р Орхон аймгийн*******ын*******ийн нутаг дэвсгэрт байрлах Централ резидэнс барилгаас 8 автозогсоол өмчилж авахаар тохиролцсон байна.

39.Гэвч болон гэрээгээр хүлээсэн үүргээ буюу -д 8 зогсоол хүлээлгэн өгөх үүргээ зөрчин 8 автозогсоолоос 4 ширхэгийг иргэдэд худалдсан үйл баримт тогтоогдсон.

40.Бие даасан шаардлага гаргасан 3 дагч этгээд , ,,,, нар -тай гэрээ байгуулж Централ резидэнс барилгын зоорийн давхарт автозогсоол худалдан авсан үйл баримт тогтоогдож байгаа боловч нь өөрийн эзэмшлийн биш, -ийн эзэмших эрхтэй зогсоолыг -д мэдэгдэлгүй иргэн, хуулийн этгээдэд худалдан борлуулсан нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл болж байна.

41.Бие даасан шаардлага гаргасан 3 дагч этгээдүүдийн шаардлага нь нэхэмжлэгчийн , ,,,, нарын -тай хийсэн зогсоол худалдах, худалдан авах гэрээний заалт, гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагатай уялдаж байгаа, шүүх нэхэмжлэгчийн шаардаж буй зогсоолыг нэг бүрийн шинжээр гэрээнд тодорхойлон заагаагүй хэдий ч талуудын хооронд байгуулсан 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 17/01 тоот Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээний 4.3.1.-д гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1 болон 3 дугаар зүйлийн 3.2.2.-т заасан хувь хэмжээгээр тус бүрийн өмчлөх талбайг батлахдаа борлуулалтын төрөл, давхар тус бүрээр эрх тэгш хуваарилах зарчмыг баримтлан хуваарилна гэж заасан байгааг, мөн ХурТрейд 8 автомашины зогсоол авахаар гэрээний хавсралтаар тохирсон байдал, хариуцагч дээрхи тохиролцоог үгүйсгээгүй түүнчлэн Огторгуйн Урсгал ХХК, нар тус бүр 2 автозогсоол эзэмшиж байгаа, хариуцагчийн өгөхөөр хүлээн зөвшөөрч буй 4 зогсоол нь жижиг хэмжээтэйг, өөрөөр хэлбэл гэрээний эрх тэгш хуваарилах зарчмыг үндэслэн 2 том зогсоол буюу 03 тоот /Т.Ундармаагийн эзэмшлийн/, 11 тоот /гийн эзэмшлийн/, тодруулбал 03, 08, 11, 18 тоот автозогсоолын эзэмшигч нь болохыг тогтоож шийдвэрлэсэн тул -ийн , ,, нартай байгуулсан зогсоол худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцож, хариныг Центрап резидэнс барилгын зоорийн давхрын 17 тоот автомашины зогсоолын,ыг 10 тоот автомашины зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тус тус тогтоож шийдвэрлэв.

42. болон -ийн буруутай үйлдэлээс эрх нь зөрчигдөж буй бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүд учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэйг дурьдав.

43.Улсын тэмдэгтийн хураамжийн талаар: Зохигчдын үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн, бие даасан шаардлага гаргасан 3 дагч этгээдүүдийн тэмдэгтийн хураамжид төлсөн дүнг тус тус төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн дүнгээс тооцож нэхэмжлэгч, хариуцагчаас гаргуулах, хэрэгсэхгүй болгосон хэсэгт тохирох улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд үлдээхээр заав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3.-д заасныг баримтлан хариуцагч болон -иас 387 574 000 /гурван зуун наян долоон сая таван зуун далан дөрвөн мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч -д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д заасныг баримтлан Орхон аймгийн*******ын*******ийн нутаг дэвсгэрт байрлах Централ резидэнс барилгын 3-р давхрын 64,29м.кв талбайтай 305 тоот 2 өрөө орон сууц, 4-р давхрын 64,29м.кв талбайтай 402 тоот 2 өрөө орон сууц, 4-р давхрын 110,57м.кв талбайтай 404 тоот 3 өрөө орон сууц, 7-р давхрын 111,65м.кв талбайтай 701 тоот 3 өрөө орон сууц, 7-р давхрын 64,29м.кв талбайтай 702 тоот 2 өрөө орон сууц, 7-р давхрын 110,57м.кв талбайтай 703 тоот 3 өрөө орон сууц, 7-р давхрын 111,65м.кв талбайтай 706 тоот 3 өрөө орон сууц, 10-р давхрын 143,81м.кв талбайтай 1001 тоот 4 өрөө орон сууц, 10-р давхрын 142,65м.кв талбайтай 1002 тоот 4 өрөө орон сууц, 12-р давхрын 143,81м.кв талбайтай 1204 тоот 4 өрөө орон сууц,

-1-р давхрын 130,34м.кв талбайтай 101 тоот үйлчилгээний талбайн өмчлөгч нь болохыг тогтоож,

-2-р давхрын 91,57м.кв талбайн /үйлчилгээний талбайн баруун урд хэсэг/ өмчлөгчөөр -ийг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 56 дугаар зүйлийн 56.1.8.-д заасныг баримтлан Орхон аймгийн*******ын*******ийн нутаг дэвсгэрт байрлах Централ резидэнс барилгын зоорийн давхарт байрлах 03 тоот зогсоолыгд худалдсан 2020.07.06-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээний 1.1 дэх заалт, 2.1 дэх заалтуудыг, 08 тоот зогсоолыг -д худалдсан 2020.03.30-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт гэрээний 2.1.9 дэх заалтыг, 11 тоот зогсоолыгд худалдсан 2021.03.26-ны өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээний нэмэлт өөрчлөлт гэрээг, 18 тоотод дулаан зогсоолыг д худалдсан 2021.04.13-ны өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээний 1.1, 2.1 дэх заалтыг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож,

Орхон аймгийн*******ын*******ийн нутаг дэвсгэрт байрлах Централ резидэнс барилгын зоорийн давхрын 03, 08, 11, 18 тоот зогсоолын эзэмшигч нь болохыг тогтоож,

хариуцагч болон -иас зарагдаагүй байгаа 4 зогсоолыг гаргуулж нэхэмжлэгч -д олгож,

Лотус си эн эм ХХК болонгийн эзэмшлээс 03 тоот, Лотус си эн эм ХХК болон -ийн хууль бус эзэмшлээс 08 тоот, Лотус си эн эмХХК болон иргэн нарын хууль бус эзэмшлээс 11 тоот, Лотус си эн эмХХК болон иргэн нарын хууль бус эзэмшлээс 18 тоот зогсоолыг тус тус албадан чөлөөлж,

Нэхэмжлэлийн шаардлагаас 04 тоот зогсоолыг худалдсан, 09 тоот зогсоолыгт худалдсан, 10 тоот зогсоолыгд худалдсан, 17 тоот зогсоолыгд худалдсан гэрээний заалт, гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах,

- ,,, болон Лотус си эн эм ХХК-ийн хууль бус эзэмшлээс 04, 09, 10, 17 тоот зогсоолыг албадан чөлөөлүүлэх шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

4. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.5.-д заасныг баримтлан хариуцагч болон -иас 192 645 876 /нэг зуун ерэн хоёр сая зургаан зуун дөчин таван мянга найман зуун далан зургаан/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 23 024 124 төгрөг, мөн дулаан зогсоолын үнэ 16 000 000 төгрөг гаргуулах шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

5.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д заасныг баримтлан 227 метр урттай, 84 ширхэг төмөр хашааны өмчлөгч нь болохыг тогтоож, хариуцагч 227 метр урттай, 84 ширхэг төмөр хашааг гаргуулж нэхэмжлэгч -нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3.-д заасныг баримтлан -иас 110 000 төгрөг гаргуулж, болон -нд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 1 147 466 135 /нэг тэрбум нэг зуун дөчин долоон сая дөрвөн зуун жаран зургаан мянга нэг зуун гучин таван/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

7.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д заасныг баримтлан бие даасан шаардлага гаргасан 3 дагч этгээдыг Орхон аймгийн*******ын*******ийн нутаг дэвсгэрт байрлах Централ резидэнс барилгын зоорийн давхарт байрлах 10 тоот,ыг 17 тоот зогсоолын өмчлөгчөөр тус тус тогтоож, бие даасан шаардлага гаргасан 3 дагч этгээд, ,, нарын Лотус си эн эмХХК болон -д холбогдуулан гаргасан зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

8.Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан шүүгчийн захирамжуудыг шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 682 020 төгрөг, хариуцагч Hansik болон -ийн төлсөн 5 895 831 төгрөг, бие даасан шаардлага гаргасан 3 дагч этгээдгийн төлсөн 307 950 төгрөг, -ийн төлсөн 307 950 төгрөг,гийн төлсөн 282 950 төгрөг, гийн төлсөн 282 950 төгрөг,ы төлсөн 282 950 төгрөг,ын төлсөн 282 950 төгрөгийг тус тус хэвээр үлдээж,

-иас 4 550 төгрөг гаргуулж Hansik болон -нд, 141 475 төгрөг гаргуулж бие даасан шаардлага гаргасан 3 дагч этгээдд, 141 475 төгрөг гаргуулжд,

Hansik болон -иас 3 427 599 төгрөг гаргуулж -нд, 141 475 төгрөг гаргуулж бие даасан шаардлага гаргасан 3 дагч этгээдд, 141 475 төгрөг гаргуулжд тус тус олгосугай.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА