Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 207/МА2023/00084

 

2023 .... 25 207/МА2023/00....4

 

 

Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Л ХХК, Л нарт

холбогдох иргэний хэргийн тухай

 

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.О даргалж, Ерөнхий шүүгч Б.Б, шүүгч С.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2023/..... дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Л ХХК, Л нарт холбогдох,

Нэг.Гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол 387 574 000 төгрөгийг гаргуулах,

Хоёр. Ц резидэнс үйлчилгээтэй орон сууцны барилгын 3-р давхрын 64,29м.кв талбайтай ... тоот 2 өрөө орон сууц, 4-р давхрын 64,29м.кв талбайтай .... тоот 2 өрөө орон сууц, 4-р давхрын .....0,57м.кв талбайтай .... тоот 3 өрөө орон сууц, 7-р давхрын .....1,65м.кв талбайтай ..... тоот 3 өрөө орон сууц, 7-р давхрын 64,29м.кв талбайтай .... тоот 2 өрөө орон сууц, 7-р давхрын .....0,57м.кв талбайтай ..... тоот 3 өрөө орон сууц, 7-р давхрын .....1,65м.кв талбайтай .... тоот 3 өрөө орон сууц, 10-р давхрын 143,81м.кв талбайтай .... тоот 4 өрөө орон сууц, 10-р давхрын 142,65м.кв талбайтай .... тоот 4 өрөө орон сууц, 12-р давхрын 143,81м.кв талбайтай .... тоот 4 өрөө орон сууцнуудын болон

Гурав. 1-р давхрын 130,34м.кв талбайтай ... тоот үйлчилгээний талбай, 2-р давхрын 91,57м.кв талбайтай /үйлчилгээний талбайн баруун урд хэсэг / үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөгчөөр тус тус Х ХХК-ийг тогтоолгох,

Дөрөв. Зоорийн давхрын ... тоот дулаан зогсоол, Зоорийн давхрын .... тоот дулаан зогсоол, Зоорийн давхрын .... тоот дулаан зогсоол, Зоорийн давхрын .... тоот дулаан зогсоол, Зоорийн давхрын ....тоот дулаан зогсоол, Зоорийн давхрын ..... тоот дулаан зогсоол, Зоорийн давхрын .....тоот дулаан зогсоол, Зоорийн давхрын .....тоот дулаан зогсоолын эзэмшигч нь Х ХХК болохыг тогтоолгох,

Тав. ....орон сууцны дотоод заслын зардал, ажлын хөлс нийт 215.670.000 төгрөгийг Л ХХК болон Л нараас гаргуулах,

Зургаа. 64 ширхэг дулаан зогсоолын үнэ болох 16.000.000 төгрөгийг Л ХХК болон Л нараас гаргуулах,

Долоо. 1.О аймгийн Б сумын У багийн нутаг дэвсгэрт байрлах Ц резидэнс барилгын зоорийн давхарт байрлах ... тоот дулаан зогсоолыг Т.У-д худалдсан гэх, 2020.07.06-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээ- ний 1.1 дэх заалт, 2.1 дэх заалтуудыг хүчин төгөлдөр бусад тооцуулах, О аймгийн Б сумын У багийн нутаг дэвсгэрт байрлах Ц резидэнс барилгын зоорийн давхарт байрлах .... тоот дулаан зогсоолыг Ч.Э-т худалдсан гэх, 2...8.....28-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээ- ний 1.1, 2.1 дэх заалтуудыг хүчин төгөлдөр бусад тооцуулах, О аймгийн Б сумын У багийн нутаг дэвсгэрт байрлах Ц резидэнс барилгын зоорийн давхарт байрлах .... тоот дулаан зогсоолыг ОХХК-д бартерын нөхцлөөр худалдсан гэх, 2020.....30-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-ний нэмэлт гэрээний 2.1.9 дэх заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах, О аймгийн Б сумын У багийн нутаг дэвсгэрт байрлах Ц резидэнс барилгын зоорийн давхарт байрлах .... тоот дулаан зогсоолыг Д.Х-т худалдсан гэх, 2...9 оны гэх огноотой Орон сууц захиалгаар бариулах гэрээ-ний 1.1, 2.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах, О аймгийн Б сумын У багийн нутаг дэвсгэрт байрлах Ц резидэнс барилгын зоорийн давхарт байрлах ....тоот дулаан зогсоолыг Ч.Од худалдсан гэх, 2021....-р сар гэх огноотой Орон сууц захиалгаар бариулах гэрээний нэмэлт өөрчлөлт гэх нэртэй гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бусад тооцуулах, О аймгийн Б сумын У багийн нутаг дэвсгэрт байрлах Ц резидэнс барилгын зоорийн давхарт байрлах ..... тоот дулаан зогсоолыг Я.Б-д худалдсан гэх, 2021.....26-ны өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээний нэмэлт өөрчлөлт гэх нэртэй гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бусад тооцуулах, О аймгийн Б сумын У багийн нутаг дэвсгэрт байрлах Ц резидэнс барилгын зоорийн давхарт байрлах ..... тоот дулаан зогсоолыг Н.А-д худалдсан гэх, 2021......28-ны өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээний нэмэлт өөрчлөлт гэх нэртэй гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бусад тооцуулах, О аймгийн Б сумын У багийн нутаг дэвсгэрт байрлах Ц резидэнс барилгын зоорийн давхарт байрлах .....тоотод дулаан зогсоолыг Б.Э-д худалдсан гэх, 2021......13-ны өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээ-ний 1.1, 2.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бусад тус тус тооцуулах,

Найм. О аймгийн Б сумын У багийн нутаг дэвсгэрт байрлах Ц резидэнс барилгын зоорийн давхрын автомашины нэгдсэн зогсоолоос ... тоот дулаан зогсоолыг Л ХХК болон иргэн Т.У- нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, О аймгийн Б сумын У багийн нутаг дэвсгэрт байрлах Ц резидэнс барилгын зоорийн давхрын автомашины нэгдсэн зогсоолоос .... тоот дулаан зогсоолыг Л ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, О аймгийн Б сумын У багийн нутаг дэвсгэрт байрлах Ц резидэнс барилгын зоорийн давхрын автомашины нэгдсэн зогсоолоос .... тоот дулаан зогсоолыг Л ХХК болон О ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, О аймгийн Б сумын У багийн нутаг дэвсгэрт байрлах Ц резидэнс барилгын зоорийн давхрын автомашины нэгдсэн зогсоолоос .... тоот дулаан зогсоолыг Л ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, О аймгийн Б сумын У багийн нутаг дэвсгэрт байрлах Ц резидэнс барилгын зоорийн давхрын автомашины нэгдсэн зогсоолоос ....тоот дулаан зогсоолыг ЛХХК болон иргэн Ч.О нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, О аймгийн Б сумын У багийн нутаг дэвсгэрт байрлах Ц резидэнс барилгын зоорийн давхрын автомашины нэгдсэн зогсоолоос ..... тоот дулаан зогсоолыг ЛХХК болон иргэн Я.Б- нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, О аймгийн Б сумын У багийн нутаг дэвсгэрт байрлах Ц резидэнс барилгын зоорийн давхрын автомашины нэгдсэн зогсоолоос ..... тоот дулаан зогсоолыг ЛХХК болон иргэн Н.А- нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, О аймгийн Б сумын У багийн нутаг дэвсгэрт байрлах Ц резидэнс барилгын зоорийн давхрын автомашины нэгдсэн зогсоолоос .....тоот дулаан зогсоолыг ЛХХК болон иргэн Б.Э- нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, О аймгийн Б сумын У багийн нутаг дэвсгэрт байрлах Ц резидэнс барилгын 2-р давхарын баруун урд хэсэгт байрлах, худалдаа үйлчилгээний зориулалт бүхий, 91.57 м.кв талбайг Л ХХК, түүний захирал Л нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх,

Хариуцагч: О аймаг, Б сум, Б баг, З хотхон ....... тоотод оршин суух, М овогт Э-ийн Н /РД:...................../, хариуцагч: У хот Х дүүрэг 15-р хороо Ж ........ тоотод оршин суух, А овгийн Б-ийн Б /РД:УУ7....1814/ нарт холбогдох, нийт 227 метр урттай, 84 ширхэг төмөр хашааны өмчлөгч нь Х ХХК болохыг тогтоолгох, уг хашааг иргэн Э.Н, Б.Б нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Л ХХК, Л нарын Х ХХК-иас 1.147.576.135 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч П.Н, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М, Ж.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С, хариуцагчийн өмгөөлөгч Д.Т, М.Э, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, өмгөөлөгч Э.У нарын гаргасан давж заалдсан гомдлын үндэслэн 2023 оны 07 дугаар сарын ...-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М, Ж.С, хариуцагч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч М.Э, Д.Т, хариуцагч Лийн өмгөөлөгч Р.Н, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Э.У, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, гуравдагч этгээд нарын төлөөлөгч Б.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, гуравдагч этгээд нарын төлөөлөгч Г.Э нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х ХХК 2021 оны .... дугаар сарын ...-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэг. Хариуцагч нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид учирсан хохирлыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: БНСУ-ын иргэн Л болон манай Х ХХК-ийн хооронд 20..... оны ..... дүгээр сарын 28-ны өдөр №...../... дугаартай Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ /ХОХАГ/ нэртэй хамтран ажиллах гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр бид хуулийн этгээд байгуулахгүйгээр О аймаг, Б сум, Х баг, Ханддоржийн гудамжинд буюу Оросын консулын барилгын өмнө талд байрлалтай, 1 865 м.кв талбайтай, үйлчилгээтэй орон сууцны барилгын зориулалт бүхий манай компанийн эзэмшлийн газар дээр хамтран орон сууцны барилга барихаар тохиролцсон. Манай компани барилга барих газар болон барилгын холбогдох бүх зөвшөөрлийг бэлэн болгох ажлыг хариуцаж, тус барилгаас орон сууцны талбайн .....хувь, үйлчилгээний талбайн .....хувь, автомашины дулаан зогсоолын .....хувийг эзэмших, Л нь барилга барихад шаардлагатай бусад бүхий л хөрөнгө оруулалтыг буюу манай компанийн оруулсан энэхүү хөрөнгөөс бусад хөрөнгийг 100 хувь оруулж, тус барилгаас орон сууцны талбайн 82 хувь, үйлчилгээний талбайн 82 хувь, автомашины дулаан зогсоолын 82 хувийг тус тус эзэмшихээр гэрээгээр тохиролцсон. Гэрээнд барилгын ажил эхлэх хугацааг 20.....оны ... дугаар сарын 20-ны өдөр гэж заасан ба барилга барьж дуусгах хугацааг 2...9 оны ....дугаар сарын 31-ний өдөр байхаар гэрээ байгуулснаас хойш буюу 20.....оны 6 сард харилцан тохиролцсон. Үүрэг гүйцэтгэж дуусгах хугацааг сүүлд нь буюу 20.....оны 6 сард тохиролцож, тогтоосны учир нь Л анх гэрээ байгуулахдаа барилгын ажлын төлөвлөгөөг манайхтай харилцан зөвшилцөж гарган, манайхаар батлуулсныхаа дараа барилга дуусгах хугацааг тогтоож гэрээнд нөхөж бичицгээе гэж санал тавьсантай холбоотой юм. Гэтэл хариуцагч нь барилгын ажлын төлөвлөгөөг хамтран гаргаж, барилгын Захиалагч болох манай Х ХХК-иар батлуулаагүй бөгөөд харин барилга барьж дуусгах хугацааг манайхтай амаар тохиролцсон. ...Бид энэ хугацаанд хариуцагчаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, барилга барихад шаардлагатай хөрөнгийг даруй шийдвэрлэхийг шаардаж, энэ талаарх мэдэгдлийг удаа дараа хүргүүлж байсан боловч Л нь эхний үед БНСУ-аас мөнгө удахгүй орж ирнэ, санаа зоволтгүй, би хөрөнгө тасалдуулахгүй гэдэг байснаа энэ нь илт худлаа болмогц сүүлдээ хөрөнгө оруулах нь бүү хэл үүссэн нөхцөл байдалд ямар ч байдлаар хамаагүй нэхэмжлэгчийг буруутгах хандлагатай болж ирсэн. ...Хариуцагч нь гэрээний 4.2.3-т зааснаар барилгад 100 хувь хөрөнгө оруулж, 13 давхар барилга барих ёстой байсан боловч хөрөнгө мөнгөгүйн улмаас барилгын 13 дугаар давхрыг барилгүй орхиж, барилгыг 12 давхраар барьсан бөгөөд барилга одоо дуусах шатандаа орж байна. Хариуцагч нь гэрээний үүргээ зөрчсөн үйлдлээс болж барилгын 13 дугаар давхарт баригдах ёстой байсан манай компанийн өмчлөх 129.32 м.кв талбай баригдалгүй орхигдож манайх энэ хэмжээгээр дахин хохирол хүлээлээ. ...Манай компанийн зүгээс уг асуудлыг хариуцагчтай аль болох эв зүйгээр, өөрсдийн хэмжээнд шүүхийн бус замаар шийдвэрлэх гэж ихээхэн хүч чармайлт гаргасан боловч үр дүн гарахгүй байгаа тул шүүхэд хандаж шийдвэрлүүлэхээс аргагүйд хүрсэн. Хоёр. Нэхэмжлэгч нь орон сууцны болон үйлчилгээний талбайн өмчлөгч, автомашины дулаан зогсоолын эзэмшигч болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Л болон түүний Л ХХК нь манай өмнө гэрээгээр хүлээсэн барилгад хөрөнгө оруулалт хийх үүргээ биелүүлээгүй атлаа, гэрээ зөрчин байж өөрийн эзэмшлийн орон сууц, үйлчилгээний талбай, дулаан зогсоолыг борлуулсаар байгаа бөгөөд энэ байдал нь иргэд болон худалдан авагч нарыг хохироохоор ноцтой нөхцөл байдал үүсгэж байна. ...Иймд уг орон сууц, үйлчилгээний талбай, автомашины дулаан зогсоолын өмчлөгч, эзэмшигч нь ХХХК болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна. Гурав. Гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлж Х ХХК-ийн өмчлөлийн ....ширхэг орон сууц, 2 ширхэг үйлчилгээний талбай, 8 ширхэг автомашины дулаан зогсоолын дотоод заслыг гэрээнд заасны дагуу Улсын комисс ашиглалтанд хүлээн авахад бэлэн болгох үүргээ биелүүлэхийг хариуцагч Л болон түүний эзэмшлийн Л ГХО ХХК-д даалгах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Манай компани хариуцагч Лтэй байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.3-т зааснаар барилга барих бүх санхүүжилтийг Б тал буюу Л хариуцах, 1.1, 3.1.2, 3.3.2, 4.2.3, 6.2, 6.3, 6.4, гэрээний хавсралт 1, хавсралт 2-т тус тус заасны дагуу хариуцагч нь барилгыг бүхэлд нь барьж, ашиглалтанд оруулж улсын комисс ашиглалтад хүлээн авахад бэлэн болгох үүрэг хүлээсэн. Гэтэл Л нь манайд ирүүлсэн албан бичигтээ Гэрээний А тал буюу манай компанийн өмчлөлийн ....ширхэг орон сууц, 2 ширхэг үйлчилгээний талбайн дотоод заслыг огт хийхгүй, хэрвээ хийсэн ч өөрийнхөө эзэмшлийн орон сууц, үйлчилгээний талбайнхаас манайхыг чанар муутай, үнэ хямдтай материалаар хийх болно гэх зэргээр хүсэл зоригоо илэрхийлэх болсон. ...Манай компанийн зүгээс тус хашааг Э.Нд худалдаагүй, бэлэглээгүй, өгөөгүй байтал хариуцагч нь ямар аргаар авсан нь тодорхойгүй байна. Иймээс тус хашааг манай компанийн өмч болохыг тогтоолгож, Э.Нын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Учирсан хохирлын тухайд: Л болон түүний Л ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс төслийн Захиалагч болох манай Х "ХХК-д өнгөрсөн 4 жилийн хугацаанд нийт 5.6 тэрбум төгрөгийн бодит хохирол учирсан бөгөөд манай компани хариуцагчийг цаашид хэрхэн гэм буруугаа ухамсарлах, асуудалд хүндэтгэлтэй, хариуцлагатай хандах эсэхийг харгалзан байж энэхүү хохирлыг нэмж нэхэмжлэх эсэх асуудлаа шийдвэрлэх болно. ...Гурав. Гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлж Х ХХК- ийн өмчлөлийн ....ширхэг орон сууц, 2 ширхэг үйлчилгээний талбай, 8 ширхэг автомашины дулаан зогсоолын дотор заслын ажлын гүйцэтгэлийг зохих түвшинд хийж, гэрээнд заасны дагуу Улсын комисс ашиглалтанд хүлээн авахад бэлэн болгохыг хариуцагч Л болон Л ГХО ХХК-д даалгуулах, Дөрөв. Х ХХК-ийн хуульд заасны дагуу эзэмшиж буй газраа хашаалан, Ц резидэнс барилгын түр хашааны зориулалтаар ашиглаж байсан нийт 227 метр урттай, 84 ширхэг төмөр хашааны өмчлөгч нь Х ХХК болохыг тогтоолгон, уг хашааг иргэн Э.Нын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х ХХК 2021 оны ..... дүгээр сарын ...-ний өдөр шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа:

БНСУ-ын иргэн Л болон манай Х ХХК-ийн хооронд 20..... оны .....-р сарын 28- ны өдөр №...../... дугаартай Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ нэртэй хамтран ажиллах гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр бид хуулийн этгээд байгуулахгүйгээр манай компанийн эзэмшлийн О аймаг, Б сум, У баг, Чин ван Ханддоржийн гудамж, Оросын элчингийн байрны өмнө талд байрлах 1865 м.кв талбайтай, үйлчилгээтэй орон сууцны барилгын зориулалт бүхий газарт хамтран үйлчилгээтэй орон сууцны барилга барихаар тохиролцсоноор, Х ХХК барилга барих газар болон барилгын холбогдох бүх зөвшөөрлийг бэлэн болгох ажлыг хариуцаж, уг барилгаас орон сууцны талбайн 18%, үйлчилгээний талбайн 18%, автомашины дулаан зогсоолын 18%-ийг, Л нь барилга барихад шаардлагатай бүхий л хөрөнгө оруулалтыг 100% оруулж, уг барилгаас орон сууцны талбайн 82%, үйлчилгээний талбайн 82%, автомашины дулаан зогсоолын 82%-ийг тус тус эзэмшихээр гэрээгээр тохиролцсон. Ингэхдээ 2 талд оногдох бүхий л орон сууц, үйлчилгээний талбай, автомашины дулаан зогсоолыг ашиглахад бэлэн болгох үүргийг Л гэрээгээр хүлээсэн. ...Дээрх 16.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлүүлэх шаардагатай байна. Иймд Л ГХО ХХК болон БНСУ-ын иргэн Л-ээс 0.64ш зогсоолын үнэ болох 16.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч Х ХХК 2021 оны ..... дүгээр сарын ...-ний өдөр нэхэмжлэлийн зарим шаардлагыг өөрчилсөн шаардлагадаа:

БНСУ-ын иргэн Л болон манай Х ХХК-ийн хооронд 20..... оны .....-р сарын 28-ны өдөр №...../... дугаартай Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ нэртэй хамтран ажиллах гэрээ байгуулагдсан. ...Ингэхдээ 2 талд оногдох бүхий л орон сууц, үйлчилгээний талбай, автомашины дулаан зогсоолыг ашиглахад бэлэн болгох үүргийг Л гэрээгээр хүлээсэн. Гэтэл Л нь гэрээгээр хүлээсэн энэхүү үүргээ биелүүлээгүй буюу Х ХХК-д оногдох орон сууц, үйлчилгээний талбайн дотор засварыг хийгээгүй. Нэхэмжлэгчийн зүгээс түүнийг гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа буюу 2021......15-ны 21-...., 2021......29-ны 21-...., 2021......05-ны 21-....дугаартай албан бичгүүдээр тус тус шаардсан боловч үр дүнд хүрээгүй тул манай Х ХХК арга буюу ....байрны дотор засварын ажлыг өөрийн хөрөнгөөр материал худалдан авч, М ХХК-тай байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний дагуу мөн өөрийн хөрөнгөөр засварын ажлыг гүйцэтгүүлээд байна. Манай компаниас засварын ажилд зориулж зарцуулсан нийт хөрөнгийн тооцоог гаргавал: Д ХХК Ламинатан шал 48.146.696, Д ХХК Ламинатан шал 1.234.934, П ХХК Хаалга 43.360.207, О ХХК Сантехникийн тоноглол 79.540.000, А ХХК Душны шилэн хаалт 4.680.000, Мс дэлгүүр Паркетан шалны дэвсгэр 1.512.000, Мс дэлгүүр Паркетан шалны дэвсгэр 436.000, Мс дэлгүүр Паркетан шалны дэвсгэр 4.000, Мс дэлгүүр Паркет цэвэрлэх шүүр 10.000, 100 айл дэлгүүр Цаасан хутга, маркер 18.000, Б төв дэлгүүр Агааржуулалтын сэнс 180.000, Б төв дэлгүүр Силикон 210.000, 100 айл дэлгүүр Сам хөрөөний иш, ир 145.000, Б ХХК Шахдаг хөөс, силикон 105.000, Б ХХК Силикон .....0.000%, 100 айл дэлгүүр Паркетны ам дарагч 135.000, Обойн төв дэлгүүр Шахдаг хөөс 280.000, 100 айл дэлгүүр Шахдаг хөөс, сэнс 3......000, Ш төв дэлгүүр Хаалганы чулуун босго 350.000, Жолооч Ч.Д /20-....УНН/ Тээврийн зардал УБ-ЭТ 2.000.000, Ш ШТС Шатахууны зардал 97.000, С ШТС Шатахууны зардал 30.000, С ШТС Шатахууны зардал 30.000, С ШТС Шатахууны зардал 30.000, С ШТС Шатахууны зардал 100.000, П ШТС Шатахууны зардал 100.000, ХХХК-ын кассаас: Томилолтын зардал 2.000.000, М ХХК Засварын ажлын хөлс 13.495.000, Цэвэрлэгээний бригад Цэвэрлэгээний ажлын хөлс /материал/ 1.053.863, С.Х-т 200 сая төгрөгийн зээлийн хүү төлөлт 16.000.000, нийт дүн: 215.670.000 төгрөг, /Засварын ажил гүйцэтгэсэн талбайн хэмжээ буюу ажлын обьем / 3-р давхрын 62,69м.кв талбайтай ... тоот 2 өрөө байр, 4-р давхрын 62,69м.кв талбайтай .... тоот 2 өрөө байр,4-р давхрын 1....,37м.кв талбайтай .... тоот 3 өрөө байр, 7-р давхрын 1....,80м.кв талбайтай ..... тоот 3 өрөө байр, 7-рдавхрын 62,69м.кв талбайтай .... тоот 2 өрөө байр, 7-р давхрын 1....,37м.кв талбайтай ..... тоот 3 өрөө байр, 7-р давхрын 1....,80м.кв талбайтай .... тоот 3 өрөө байр, 10-р давхрын 143,24м.кв талбайтай .... тоот 4 өрөө байр, 10-р давхрын 140,73м.кв талбайтай .... тоот 4 өрөө байр,12-р давхрын 143,24м.кв талбайтай .... тоот 4 өрөө байр, Нийт: 1,051,62м.кв талбайтай ....байр. Манай компани хариуцагчаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч нь үүргээ гүйцэтгэхгүй гэдгээ нэгэнт мэдэгдсэн тул дээрх зардлыг манай компаниас хариуцан гаргасан. Иймээс гэрээний үүргээ биелүүлээгүй хариуцагч Л ГХО ХХК болон Л -ээс 215.670.000 /хоёр зуун есөн сая долоон зуун далан мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. ...Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч Л ГХО ХХК болон Л №.....-... дугаартай Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ-гээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс үүдэн /Х ХХК-ийн эзэмшлийн ....орон сууцыг бүрэн гүйцэд барьж дуусгаагүй буюу дотор засварын ажлыг хийгээгүй/ ХХХК-д үүссэн зардал болох 215.600.000 /хоёр зуун есөн сая зургаан зуун далан мянга/ төгрөгийг Л ГХО ХХК болон БНСУ-ын иргэн Л -ээс гаргуулах гэж өөрчилж байна. Харин 2 үйлчилгээний талбай, 8 автомашины зогсоолыг гэрээнд заасны дагуу Улсын комисс ашиглалтанд хүлээн авахад бэлэн болгох үүргээ биелүүлэхийг Л ГХО ХХК болон Л -д даалгах нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөлгүйгээр дэмжиж байна гэжээ.

Нэхэмжлэгч Х ХХК 2022 оны ....дугаар сарын .....-ний өдөр шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Нэг. Хариуцагч Л ГХО ХХК болон БНСУ-ын иргэн Л-ээс №.....-... дугаартай Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй, Ц резидэнс орон сууцны барилгын батлагдсан зураг төслийг зөрчиж, захиалагч Х ХХК-ийн болон бусад холбогдох эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр Ц резидэнс орон сууцны барилгын давхрын тоог дур мэдэн өөрчилж, барилгын 13 дахь давхрыг барилгүйгээр, барилгыг 12 давхраар буюу нэг давхрыг хасан дутуу барьсанаас үүдэн Х ХХК-д учирсан хохирол болох 349.164.000 /гурван зуун дөчин есөн сая нэг зуун жаран дөрвөн мянган/ төгрөгийг гаргуулах, Хоёр. Ц резидэнс үйлчилгээтэй орон сууцны барилгаас: 3-р давхрын 62,69м.кв талбайтай ... тоот 2 өрөө байр, 4-р давхрын 62,69м.кв талбайтай .... тоот 2 өрөө байр, 4-р давхрын 1....,37м.кв талбайтай .... тоот 3 өрөө байр, 7-р давхрын 1....,80м.кв талбайтай ..... тоот 3 өрөө байр, 7-рдавхрын 62,69м.кв талбайтай .... тоот 2 өрөө байр, 7-р давхрын 1....,37м.кв талбайтай ..... тоот 3 өрөө байр, 7-р давхрын 1....,80м.кв талбайтай .... тоот 3 өрөө байр, 10-р давхрын 143,24м,кв талбайтай .... тоот 4 өрөө байр,10-р давхрын 140,73м.кв талбайтай .... тоот 4 өрөө байр, 12-р давхрын 143,24м.кв талбайтай .... тоот 4 өрөө байрны өмчлөгч нь 1-р давхрын 130,34м,кв талбайтай ... тоот үйлчилгээкий талбай, 2-р давхрын 100,66м.кв талбайтай /үйлчилгээний талбайн баруун урд хэсэг/-ын өмчлөгч нь Зоорийн давхрын ... тоот дулаан зогсоол, зоорийн давхрын .... тоот дулаан зогсоол, зоорийн давхрын .... тоот дулаан зогсоол, зоорийн давхрын .... тоот дулаан зогсоол, зоорийн давхрын ....тоот дулаан зогсоол, зоорийн давхрын ..... тоот дулаан зогсоол, зоорийн давхрын ..... тоот дулаан зогсоол, зоорийн давхрын .....тоот дулаан зогсоолын эзэмшигч нь Х ХХК болохыг тогтоолгох, Гурав. Х ХХК болон иргэн Л -ийн хооронд байгуулсан Хөрөнгө оруулалт, Хамтын ажиллагааны гэрээ-ний А талын өмчлөлийн 10ш орон сууц, 2ш үйлчилгээний талбай, 8ш автомашины дулаан зогсоолын дотоод заслын ажлыг зохих түвшинд гүйцэтгэж, гэрээнд заасны дагуу Улсын комисс ашиглалтанд хүлээн авахад бэлэн болгох үүргээ биелүүлэхийг Л болон Л ГХО ХХК-д тус тус даалгуулах, Дөрөв. Хуульд заасны дагуу эзэмшиж буй газраа хашаалан, Ц резидэнс барилгын түр хашааны зориулалтаар ашиглаж байсан нийт 227 метр урттай, 84 ширхэг төмөр хашааны өмчлөгч нь Х ХХК болохыг тогтоолгох, хашааг иргэн Э.Нын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, гэсэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. 2021 оны ..... дүгээр сарын ...-нд нэхэмжлэлийн зарим шаардлагыг өөрчилсөн, Тав. Х ХХК болон иргэн Л нарын хооронд байгуулсан Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээний А талын өмчлөлийн 10ш орон сууц, 2ш үйлчилгээний талбай, 8ш автомашины дулаан зогсоолын дотоод заслын ажлыг зохих түвшинд гүйцэтгэж, гэрээнд заасны дагуу Улсын комисс ашиглалтанд хүлээн авахад бэлэн болгох үүргээ биелүүлэхийг Л болон Л ГХО ХХК-д тус тус даалгуулах гэсэн хэсэгт дараах өөрчлөлт оруулж, Зургаа. Хариуцагч Л ГХО ХХК болон Л нар нь №.....-... дугаартай Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс үүдэн (Х ХХК-ийн эзэмшлийн ....орон сууцыг бүрэн гүйцэд барьж дуусгаагүй буюу дотор засварын ажлыг хийгээгүй, ХХХК-д үүссэн зардал болох 215.670.000 /хоёр зуун арван таван сая зургаан зуун далан мянга/ төгрөгийг Л ГХО ХХК болон БНСУ-ын иргэн Л нараас гаргуулах гэж өөрчилсөн. Харин 2 үйлчилгээний талбай, 8 автомашины зогсоолыг гэрээнд заасны дагуу Улсын комисс ашиглалтанд хүлээн авахад бэлэн болгох үүргээ биелүүлэхийг Л ГХО ХХК болон Л -д даалгах нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөлгүйгээр дэмжиж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хүсэлтээр шүүхээс шинжээч томилон Ц резидэнс орон сууцны барилгын талбайн хэмжээг тогтоолгосонтой холбогдуулан, тус дүгнэлтэнд нийцүүлэн нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардалганы 2-р зүйлд тодруулга хийх шаардлагатай болсон тул дараах тодруулгыг хийж байна. Ц резидэнс үйлчилгээтэй орон сууцны барилгаас: 3-р давхрын 64,29м.кв талбайтай ... тоот 2 өрөө орон сууц, 4-р давхрын 64,29м.кв талбайтай .... тоот 2 өрөө орон сууц, 4-р давхрын .....0,57м.кв талбайтай .... тоот 3 өрөө орон сууц, 7-р давхрын .....1,65м.кв талбайтай ..... тоот 3 өрөө орон сууц, 7-р давхрын 64,29м.кв талбайтай .... тоот 2 өрөө орон сууц, 7-р давхрын .....0,57м.кв талбайтай ..... тоот 3 өрөө орон сууц, 7-р давхрын .....1,65м.кв талбайтай .... тоот 3 өрөө орон сууц, 10-р давхрын 143,81м.кв талбайтай .... тоот 4 өрөө орон сууц, 10-р давхрын 142,65м.кв талбайтай .... тоот 4 өрөө орон сууц, 12-р давхрын 143,81м.кв талбайтай .... тоот 4 өрөө орон сууцнуудын өмчлөгчөөр, 1-р давхрын 130,34м.кв талбайтай ... тоот үйлчилгээний талбай, 2-р давхрын 91,57м.кв талбайтай /үйлчилгээний талбайн баруун урд хэсэг үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөгчөөр тус тус Х ХХК-ийг тогтоолгох гэж тодруулсан. Нэхэмжлэгчийн зүгээс Хариуцагч Л ХХК, БНСУ-ын иргэн Л нар нь №.....-... дугаартай Хөрөнгө Оруулалт Хамтын Ажиллагааны Гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж, Ц резидэнс үйлчилгээтэй орон сууцны барилга нь батлагдсан зураг төслийнхөө дагуу бүрэн гүйцэд баригдсанаар, уг барилгын 13-р давхарт нэхэмжлэгч Х ХХК-ийн бодитоор эзэмших 129,32м.кв бүхий орон сууцны ашигтай талбай нь хэдэн төгрөгийн үнэтэй болох талаарх зах зээлийн үнэлгээг шинжээч томилон тогтоолгох хүсэлт гаргасан. Шүүхээс хүсэлтийг хангаж, шинжээчээр Хөрөнгийн үнэлгэний Х капитал ХХК-г томилсон бөгөөд тус компанийн гаргасан дүгнэлтэд: (2022 оны 2 дугаар сарын ....-ний өдрийн байдлаар О аймаг, Б сум, У баг, Чин ван Ханддоржийн гудамжинд байрлах Ц резидэнс үйлчилгээтэй орон сууцны барилгын 1м.кв талбайн өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 2.997.000 төгрөг ба үнэлгээ хийлгэхээр ируүлсэн нийт 129,32м.кв орон сууцны талбайн өнөөгийн зах зээлийн үнэ цэн 387.574.000 төгрөг болохыг тодорхойлов) гэжээ. Иймээс нэхэмжлэлийн шаардлагын 1-р зүйл дэх: (Хариуцагч Л ГХО ХХК болон БНСУ-ын иргэн Л №.....-... дугаартай Хөрөнгө оруулалт, Хамтын ажиллагааны гэрээ -гээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, Ц резидэнс орон сууцны барилгын батлагдсан зураг төслийг зөрчиж, Захиалагч Х ХХК-ийн болон бусад холбогдох эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр Ц резидэнс орон сууцны барилгын давхрын тоог дур мэдэн өөрчилж, барилгын 13 дахь давхрыг барилгүйгээр, барилгыг 12 давхраар буюу нэг давхрыг хасан дутуу барьсанаас үүдэн Х ХХК-д учирсан хохирол болох 349.164.000 төгрөгийг гаргуулах) гэсэн хэсэгт шинжээчийн дүгнэлтэд үндэслэн дараах өөрчлөлт оруулж: (Хариуцагч Л ГХО ХХК болон БНСУ-ын иргэн Л №.....-... дутаартай Хөрөнгө оруулалт, Хамтын ажиллагааны гэрээ-гээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй, Ц резидэнс орон сууцны барилгын батлагдсан зураг төслийг зөрчиж Захиалагч Х ХХК-ийн болон бусад холбогдох эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр Ц резидэнс орон сууцны барилгын давхрын тоог дур мэдэн өөрчилж, барилгын 13 дахь давхрыг барилгүйгээр, барилгыг 12 давхраар буюу нэг давхарыг хасан дутуу барьсанаас үүдэн Х ХХК-д учирсан хохирол болох 387.574.000 /гурван зуун наян долоон сая таван зуун далан дөрвөн мянган/ төгрөгийг гаргуулах) гэж нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгийн хэмжээг 38.410. 000 төгрөгөөр ихэсгэж байна гэжээ.

Нэхэмжлэгч Х ХХК 2023 оны .... дүгээр сарын .....-ний өдөр шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Нэг. ...Х ХХК-д учирсан хохирол болох 349.164.000 /гурван зуун дөчин есөн сая нэг зуун жаран дөрвөн мянган/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг 38.410.000 төгрөгөөр ихэсгэж, 387.574.000 /гурван зуун наян долоон сая таван зуун далан дөрвөн мянган/ төгрөг гаргуулах гэж нэмэгдүүлсэн. Хоёр. 1.3-р давхрын 64,29м.кв талбайтай ... тоот 2 өрөө орон сууц, 4-р давхрын 64,29м.кв талбайтай .... тоот 2 өрөө орон сууц, 4-р давхрын .....0,57м.кв талбайтай .... тоот 3 өрөө орон сууц, 7-р давхрын .....1,65м.кв талбайтай ..... тоот 3 өрөө орон сууц, 7-р давхрын 64,29м.кв талбайтай .... тоот 2 өрөө орон сууц, 7-р давхрын .....0,57м.кв талбайтай ..... тоот 3 өрөө орон сууц, 7-р давхрын .....1,65м.кв талбайтай .... тоот 3 өрөө орон сууц, 10-р давхрын 143,81м.кв талбайтай .... тоот 4 өрөө орон сууц, 10-р давхрын 142,65м.кв талбайтай .... тоот 4 өрөө орон сууц, 12-рдавхрын 143,81м.кв талбайтай .... тоот 4 өрөө орон сууцнуудын болон, 1-р давхрын 130,34м.кв талбайтай ... тоот үйлчилгээний талбай, 2-р давхрын 91,57м.кв талбайтай /үйлчилгээний талбайн баруун урд хэсэг/ үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөгчөөр тус тус Х ХХК-ийг тогтоолгох, Зоорийн давхрын ..., ...., ...., ...., 10,.....,.....,.....тоот дулаан зогсоолын эзэмшигч нь Х ХХК болохыг тогтоолгох, Гурав. Х ХХК болон иргэн Л хооронд байгуулсан Хөрөнгө оруулалт, Хамтын ажиллагааны гэрээ-ний А талын өмчлөлийн 10ш орон сууц, 2ш үйлчилгээний талбай, 8ш автомашины дулаан зогсоолын дотоод заслын ажлыг зохих түвшинд гүйцэтгэж, гэрээнд заасны дагуу Улсын комисс ашиглалтанд хүлээн авахад бэлэн болгох үүргээ биелүүлэхийг Л болон Л ГХО ХХК-д тус тус даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу ....орон сууцыг дотоод заслын ажлыг зохих түвшинд гүйцэтгэж Улсын комисс хүлээн авахад бэлэн болгох шаардлагаа өөрчилж, 215.670.000 төгрөгийг Л ХХК болон Л нараас гаргуулахаар өөрчилсөн, Дөрөв. Хуульд заасны дагуу эзэмшиж буй газраа хашаалан, Ц резидэнс барилгын түр хашааны зориулалтаар ашиглаж байсан нийт 227 метр урттай, 84 ширхэг төмөр хашааны өмчлөгч нь Х ХХК болохыг тогтоолгох, уг хашааг иргэн Э.Н, Б.Б нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, Тав. 0,64 ширхэг дулаан зогсоолын үнэ болох 16.000.000 төгрөгийг Л ХХК болон Л нараас гаргуулах шаардлагууд бүхий нэхэмжлэлийг гаргасан билээ. Уг нэхэмжлэлийн шаардлагаа одоо дараах байдлаар ихэсгэн нэмэгдүүлж байна. Үүнд: Нэг. Х ХХК болон БНСУ-ын иргэн Л нарын хооронд байгуулагдсан №.....-... дугаартай Хөрөнгө оруулалт, Хамтын ажиллагааны гэрээ-ний дагуу манай компанид ноогдох ..., ...., ...., ...., 10, ....., ....., .....тоот дулаан зогсоолыг Л ХХК болон түүний захирал хариуцагч Л нар нь манай компанийн зөвшөөрөлгүйгээр бусдад худалдсан байх тул, үүнтэй холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. 1.1.О аймгийн Б сумын У багийн нутаг дэвсгэрт байрлах Ц резидэнс барилгын зоорийн давхарт байрлах ... тоот дулаан зогсоолыг Т.У-д худалдсан гэх, 2020.07.06-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээний 1.1 дэх заалт, 2.1 дэх заалтуудыг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 1.2.О аймгийн Б сумын У багийн нутаг дэвсгэрт байрлах Ц резидэнс барилгын зоорийн давхарт байрлах .... тоот дулаан зогсоолыг Ч.Э-т худалдсан гэх, 2...8.....28-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээний 1.1, 2.1 дэх заалтуудыг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 1.3.О аймгийн Б сумын У багийн нутаг дэвсгэрт байрлах Ц резидэнс барилгын зоорийн давхарт байрлах .... тоот дулаан зогсоолыг О ХХК-д бартерын нөхцлөөр худалдсан гэх, 2020.....30-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-ний нэмэлт гэрээний 2.1.9 дэх заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 1.4 ... Ц резидэнс барилгын зоорийн давхарт байрлах .... тоот дулаан зогсоолыг Д.Х-т худалдсан гэх, 2...9 оны гэх огноотой Орон сууц захиалгаар бариулах гэрээний 1.1, 2.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 1.5. Ц резидэнс барилгын зоорийн давхарт байрлах ....тоот дулаан зогсоолыг Ч.Од худалдсан гэх, 2021....-р сар гэх огноотой Орон сууц захиалгаар бариулах гэрээний нэмэлт өөрчлөлт гэх нэртэй гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бусад тооцуулах, 1.6. Ц резидэнс барилгын зоорийн давхарт байрлах ..... тоот дулаан зогсоолыг Я.Б-д худалдсан гэх, 2021.....26-ны өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээний нэмэлт өөрчлөлт гэх нэртэй гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бусад тооцуулах, 1.7.О аймгийн Б сумын У багийн нутаг дэвсгэрт байрлах Ц резидэнс барилгын зоорийн давхарт байрлах ..... тоот дулаан зогсоолыг Н.А-д худалдсан гэх, 2021......28-ны өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээний нэмэлт өөрчлөлт гэх нэртэй гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бусад тооцуулах, 1.8. Ц резидэнс барилгын зоорийн давхарт байрлах .....тоотод дулаан зогсоолыг Б.Э-д худалдсан гэх, 2021......13-ны өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээ-ний 1.1, 2.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бусад тус тус тооцуулахаар Л ХХК-д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Дээрх хүчин төгөлдөр бусад тооцуулах хэлцлүүдийн үнийн дүнгээс тооцож, улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн болно. Хоёр. Хариуцагч Л ХХК болон түүний захирал Л нар нь манай компанид оногдох 8 ширхэг ..., ...., ...., ...., 10, ....., ....., .....тоот дулаан зогсоолыг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр бусдад шилжүүлэн, ашиглуулж эзэмшүүлж байгаа тул дараах этгээдийн хууль бус эзэмшлээс манай компанид эзэмшлийн эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна... Гурав. №.....-... дугаартай Хөрөнгө оруулалт, Хамтын ажиллагааны гэрээний дагуу манай компанид ногдох талбай болох О аймгийн Б сумын У багийн нутаг дэвсгэрт байрлах Ц резидэнс барилгын 2-р давхарын баруун урд хэсэгт байрлах, худалдаа үйлчилгээний зориулалт бүхий, 91.57 м.кв талбайд Л ХХК болон түүний захирал Л нар нь ашиглах эзэмших зорилгоор хаалгыг цоожилж, хууль бусаар дангаар эзэмшил тогтоогоод байгаа тул Х ХХК-ийн эзэмшлийн дээрх талбайг Л ХХК, түүний захирал Л нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

2. Хариуцагч Л ГХО ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Нэгдүгээрт. Нэхэмжлэгчийн нэгдүгээр шаардлага үндэслэлгүй болох тухайд: Нэхэмжлэгч Х ХХК болон БНСУ-ын иргэн Л нар нь 20..... оны ..... дүгээр сарын 28-ны өдөр №...../... дугаартай Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээг байгуулж, О аймаг, Б сум, Х багийн нутаг дэвсгэрт байрлах 1865 м.кв талбай бүхий газар дээр орон сууцны барилга барьж хамтран ажиллахаар харилцан тохиролцсоноор Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн ба энэ талаар талууд маргаагүй байна. Харин талууд дээрх гэрээний хэрэгжилт болон гэрээний ашиг, алдагдал хуваарилах асуудлын талаар маргаж, нэхэмжпэгч талаас хамтын ажиллагаанд оруулсан 18%-д ногдох орон сууцны талбайн хэмжээнээс 129,32 м.кв талбайг дутуу тогтоосон тул үүний улмаас учирсан хохирол 349.164.000 төгрөгийг нэхэмжилсэн нь дараах байдлаар үндэслэлгүй болох нь нотлогдож байна.Талуудын хооронд байгуулагдсан 20..... оны ..... дүгээр сарын 28-ны өдөр №...../... дугаартай Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээний хавсралт №1-д гэрээний талууд хамтын ажиллагааны үр дүнд бий болох орон сууцнаас А тал буюу Х ХХК нь өөрийн хүртвэл зохих 18%-д ноогдох орон сууцны талбайн хэмжээг 1,134.6 м.кв, үйлчилгээний талбайг 223.2 м.кв, нийт 1357.8 м.кв талбай, 8 ш автозогсоолын хамт өмчлөхөөр, гэрээний Б тал болох БНСУ-ын иргэн Л нь өөрийн хүртвэл зохих 82%-д ноогдох орон сууцны талбайн хэмжээг 5160,6 м.кв, үйлчилгээний талбайг 1,025,2 м.кв, нийт 6185,8 м.кв талбай, 37 ш автозогсоолын хамт өмчлөхөөр тус тус харилцан тохиролцжээ. Барилга баригдаж дуусах үе шатанд одоогийн байдлаар Х ХХК нь өөрийн хүртвэл зохих 18%-д ноогдох орон сууцны талбайн хэмжээг 1,051.62 м.кв, үйлчилгээний талбайг 231 м.кв, нийт 1282,62 м.кв талбай, 8 ш автозогсоолын хамт хамт өмчлөхөөр хүлээн авсан болох нь Х ХХК-иас Л ХХК-ийн захирал Л-т хүргүүлсэн 2021 оны ... дугаар сарын 25-ны өдрийн 21-... тоот албан бичгээр тогтоогдож байна. ...Нөгөөтэйгүүр гэрээний хэрэгжилтийн явцад Л ХХК-ийн захирал Л-ээс 2...9 оны .... дугаар сарын 22-ны өдөр хүргүүлсэн албан бичгээр 12 давхарыг дюплекс давхраар зургийг гарган, талбайг томсгосон нь өдгөө борлуулах боломжгүй болох нь тодорхой тул дюплекс биш ..... давхартай адил хэлбэрээр барих бодолтой байна гэсэн саналыг Х ХХК-ийн захирал П.Н-д хүргүүлэхэд 2...9 оны .... дүгээр сарын .....-ний өдрийн №061 дүгээр албан бичгээр Барилгын 12,13 давхрыг дюплекс биш ..... давхартай адил хэлбэрээр барих нь зөв гэдэгтэй би санал нэг байна гэсэн хариу өгчээ. ...Хоёрдугаарт. Нэхэмжлэгчийн хоёрдугаар нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болох тухайд: Нэхэмжлэгчийн ....орон сууц, 2 үйлчилгээний талбай, 8 зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжпэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй байна гэж үзэхээр байна. Гэрээний хэрэгжилтийн явцад Х ХХК нь өөрийн өмчлөлд ноогдох ....орон сууц, 2 үйлчилгээний талбайг хүлээн авсан болохыг Х ХХК-иас Л ХХК-ийн захирал Л-т хүргүүлсэн 2021 оны ... дугаар сарын 25-ны өдрийн 21-... тоот албан бичгээр хүлээн зөвшөөрсөн ба өөрсдийн зардлаар зохих хэмжээнд засвар хийсэн гэх агуулгаар маргаж байгаа. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ манай эзэмшлийн орон сууц, үйлчилгээний талбай, дулаан зогсоолыг бусдад давхардуулан борлуулахаар санаархаж байгаа гэсэн үндэслэлийг заасан нь хариуцагч Л ХХК болон БНСУ-ын иргэн Л нар нь талуудын хооронд байгуулагдсан гэрээг зөрчиж, Х ХХК-ийн 18%-д ноогдох дээрх хөрөнгүүдийг өөрийн өмчлөлд авч, бусдад худалдан борлуулж хохироосон эсхүл эдгээр хөрөнгүүдийн нэхэмжлэгч нь эзэмшиж, ашиглах, өмчлөхтэй холбоотой эрх зүйн зөрчил гаргаагүй байхад ийнхүү тодорхой бус нэхэмжлэлийн шаардлага гаргаж буй нь хууль зүйн үндэслэлгүй байна. ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.6-д Үл хөдлөх хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлд Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн үнийн дүнгээр тооцож, улсын тэмдэгтийн хураамж төлөх хуулийн зохицуулалттай учраас нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлагын хэмжээг 1 м.кв барилгын талбайг 2.700.000 төгрөгөөр тооцон тодорхойлсон байгаатай дүйцүүлэн, улсын тэмдэгтийн хураамжийг төлөх ёстой. ...Гуравдугаарт. ...Нэхэмжпэгчээс 2021 оны ..... дүгээр сарын ...-ний өдрийн Х ХХК нь хариуцагч Л ХХК болон БНСУ-ын иргэн Л нараас эзэмших ёстой талбайгаасаа илүү эзэмшиж байгаа буюу Х ХХК-иас дутаж байгаа 0,64 ш дулаан зогсоолын үнэ 16.000.000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага нь үндэслэлгүй байна. ...Барилгын нийт ашигтай талбайгаас А талд ногдох талбайн хэмжээ, орц давхар, тоотын дугаар зэрэг мэдээлэл нь хавсралт 1-ийн адил байна гэж заасан байдаг. Харин гэрээний хавсралт 1- д А тал нь подвалын давхарт 8 ширхэг автомашины зогсоол өмчлөхөөр тодорхойлсноос бус дулаан зогсоолын талбайн хэмжээг заагаагүй байхад 0,64 ш дулаан зогсоолын үнийг шаардах эрх нэхэмжлэгчид байхгүй болно. Дөрөвдүгээрт. ...Нэхэмжпэгчээс 2021 оны ..... дүгээр сарын ...-ний өдөр нэхэмжлэлийн зарим шаардлагыг өөрчилсөн байх бөгөөд уг шаардлагадаа Л ХХК болон БНСУ-ын иргэн Л нар нь Улсын комисс ашиглалтанд хүлээн авахад бэлэн болгох үүргээ зөрчснөөс үүдэн ....орон сууцыг бүрэн гүйцэд барьж дуусгаагүй, засварын ажлыг хийгээгүйгээс Х ХХК-д үүссэн зардал 215.670.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсан байна. Талуудын хооронд байгуулагдсан 20..... оны ..... дүгээр сарын 28-ны өдөр №...../... дугаартай Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ-ний 4.1.3-т А тал буюу Х ХХК нь барилга барих газар дээр техникийн нөхцөл авах, барилгын ажил эхлүүлэх, үргэлжүүлэх зөвшөөрөл авах, барилгын ажлыг саадгүй үргэлжлүүлэх бичиг баримтын зөвшөөрлийг сунгуулах мөн гэрээний 4.1.7-д Барилгын ажил бүрэн дууссаны дараа барилгыг Улсын комисс ашиглалтанд хүлээн авахтай холбоотой ажлыг хариуцан ажиллана гэж заасан үүргүүдийг хүлээсэн боловч эдгээр үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй юм. Тухайлбал, гэрээний Б тал буюу хариуцагч талын туслан гүйцэтгэгч О ХХК нь барилгын техникийн нөхцлүүдийг хөөцөлдөж авсан, мөн барилга баригдаж дуусах үе шатанд Л ХХК болон БНСУ-ын иргэн Л нараас 2021 оны ... дугаар сарын 18-ны өдөр, 2021 оны .... дүгээр сарын ....-ний өдөр, 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр, 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр, 2021 оны .... дугаар сарын 12-ны өдөр, 2021 оны .... дүгээр сарын 05-ны өдөр, 2021 оны .... дүгээр сарын 21-ний өдөр, 2021 оны .... дүгээр сарын 26-ны өдрүүдэд тус тус албан бичгээр Барилга баригдаж дуусан тул Улсын комисст хүлээлгэн өгөхтэй холбоотой ажлуудыг гүйцэтгэж, бичиг баримтуудыг бүрдүүлэн өгөхийг нийт 15 гаруй удаа шаардсан боловч өнөөдрийг хүртэл шүүхээр маргалдана гэх хариуг өгч, орон сууц захиалагчид болон Л ХХК болон БНСУ-ын иргэн Л нарыг хохироосоор иржээ. ...Иймд дээрх нөхцөл байдал, холбогдох нотлох баримтуудаар нэхэмжлэгч Х ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжпэлийн шаардлагууд нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй болохыг шүүхээс анхаарч үзэхийг хүсье гэжээ.

Хариуцагч Л шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Талуудын хооронд байгуулагдсан №.....-... дугаартай Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ-ний .....-р зүйлийн ......7-д Б тал (хариуцагч) энэхүү гэрээний төслийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол улсад албан ёсоор хуулийн этгээд байгуулсан тохиолдолд гэрээг дахин шинэчилж байгуулах ба энэхүү гэрээний зүйл заалтыг бүхэлд нь шинээр байгуулах гэрээнд оруулна. Энэхүү гэрээний заалтыг бүхэлд нь оруулсан шинэчилсэн гэрээг байгуулахдаа зарим харилцааг нарийвчилан заасан заалтыг нэмж оруулж болно гэж заасан ба энэхүү заалтын дагуу Талуудын хооронд үйлдэгдсэн 20..... оны ..... сарын 28-ны өдрийн Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны ...../... тоот гэрээний ХАВСРАЛТ 1-ийн 2-р зүйлд 20..... оны ..... сарын 28-ны өдрийн Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны ...../... тоот гэрээний Б тал болох БНСУ-ын иргэн ЛЛ нь өөрийн 100%-ийн хөрөнгө оруулалтаар 20.....оны 05 сард Л ХХК-ийг Монгол Улсад үүсгэн байгуулсан тул цаашид тус компани нь 20..... оны ..... сарын 28-ны өдрийн Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны ...../... тоот гэрээний Б талын эдлэх эрхийг эдлэж, хүлээх үүрэг, хариуцлагыг мөн хариуцана, мөн Хавсралтын 3-р зүйлд Энэхүү Хавсралт нь Талуудын хооронд байгуулагдсан 20..... оны ..... сарын 28-ны өдрийн Хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны ...../... тоот гэрээний салшгүй нэг хэсэг болно гэж тус тус заажээ. Дээрд дурдсан заалтыг үндэслэвэл БНСУ-ын иргэн ЛЛт Талуудын хооронд байгуулагдсан №.....-... дугаартай Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ-ний дагуу Х ХХК-ийн өмнө ямарваа нэгэн үүрэг, хариуцлага хүлээхгүй, хэрэгт хамааралгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас БНСУ-ын иргэн ЛЛт холбогдох хэсгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч Э.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Э.Н миний бие нь энэ хэргийн жинхэнэ хариуцагч биш байх тул хүлээн зөвшөөрөхгүй. ...Би энэ газрыг 2...6 оноос 2020.02.13-ний өдрийг хүртэл эзэмшиж байсан ба иргэн Б.Бод 2020.02.13-ны өдөр шилжүүлж өгсөн болно. /хашаа бариагүй, газар дээр хураасан зүйл байхгүй хоосон газар/ Манайх О аймаг Б сум, Цагаанчулуут баг, 7-р хороолол, Хөүп таун хотхоны өмнө байрлах газрыг эзэмшиж байхад хоосон л газар байсан ба тэр үед тэр нэхэмжлээд байгаа хашааг огт мэдэхгүй, хараа ч үгүй, би газартаа авч ирж буулгасан гэж хэн нотлоод байгаа юм. ...Иймд нэхэмжлэгчийн шаардлагад дурьдсан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, мөн энэ хэргийн жинхэнэ хариуцагч нь биш байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Л, Л ХХК нар Х ХХК-д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

...Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээний 3 дугаар зүйлээр талууд барилгын төслийг хэрэгжүүлэхдээ дараах хэлбэрээр хөрөнгө оруулалтын хэлбэр, хэмжээ, ашиг хуваарилах болон алдагдал хариуцах зарчмыг тодорхойлсон байдаг. Үүнд: А тал буюу Х ХХК нь барилгын газар, түүнийг эзэмших эрх, түүнтэй холбогдох бусад зөвшөөрөл, газрын хөрсний шинжилгээний дүгнэлт, геодезийн зураглал, уг газарт барих барилгын иж бүрэн зураг төсөл, шаардлагатай бусад баримт бичиг /бүх техникийн нөхцөлүүд, архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажил эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл, бичиг баримт/-үүдийг бэлэн болгох, үүнд шаардлагатай бүх санхүүжилтийг мөнгөн болон эд хөрөнгийн хэлбэрээр оруулах бөгөөд энэхүү хөрөнгийг барилгын нийт шаардагдах хөрөнгө оруулалтын 18% гэж тооцох; Б тал буюу БНСУ-иргэн Л, Л ХХК нь А талын эзэмшлийн газар дээр барилга барих, үүнтэй холбоотой бусад ажлууд /барилгын гадна инженерийн шугам сүлжээ татах, гадна тохижилт хийх/-ыг хийж гүйцэтгэх, эдгээрт шаардагдах бүх санхүүжилтийг мөнгөн болон эд хөрөнгийн хэлбэрээр оруулах бөгөөд энэхүү хөрөнгийг барилгын нийт шаардагдах хөрөнгө оруулалтын 82% гэж тооцохоор тохиролцсон байдаг. ...Гэтэл Х ХХК нь Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ-ний 4.1.4- т Төслийг амжилттай хэрэгжүүлэхэд шаардлагатай бүхий л баримт бичгийг бүрдүүлж, холбогдох бүхий л баримт бичгийг авах үүрэгтэй, 4.1.6-д А тал нь төслийг амжилттай хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээг авах үүрэгтэй, 4.1.7-д Барилгын ажил бүрэн дууссаны дараа барилгыг Улсын комисс ашиглалтанд хүлээн авахтай холбоотой ажлыг хариуцан ажиллана, 4.1.9-д А тал нь Б талын өмчлөх талбайг идэвхитэйгээр борлуулж өгнө" гэж заасан үүргүүдээ зөрчсөнөөс үүдэн Л ХХК-д дараах их хэмжээний хохирол учраад байна. Үүнд: 1. ...иргэн Л, түүний 100 хувийн эзэмшлийн Л ХХК нь тус компанийн өмнөөс цахилгааны техникийн нөхцөлийг сунгуулж, төлбөрт .....0.000 төгрөг төлсөн болно, талуудын хооронд байгуулсан Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээний 4.1.9 дэх заалтаар ...барилгын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхийн тулд өөрийн өмчлөлд хамаарах орон сууц, автозогсоол, үйлчилгээний талбай зэргийг түргэн шуурхай худалдан борлуулах зорилгоор брошур, сурталчилгааны хулдаасан хэвлэл, танилцуулга зэргийг хэвлүүлэх, сурталчилгаанд ашиглагдах интерьер зураг гаргуулах зэрэгт нийт 8.712.000 төгрөгийн төлбөр төлсөн байдаг. Дээрхээс гадна хэд хэдэн үл хөдлөх эд хөрөнгийн зуучлалын байгууллагатай Зуучлалын гэрээ байгуулан Ц Резидэнс барилгаас өөрийн өмчлөлд ногдох үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулах ажлыг гүйцэтгүүлж, 2 зуучлалын байгууллагад нийт 184.600.631 төгрөгийн зуучлалын хөлс төлсөн байдаг. ...Гэрээний хугацаанд тус компани нь 2......500.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг орон сууц худалдан борлуулсан ба зуучлалын хөлсөнд 4.653.000 төгрөгийг төлсөн болно. Л ХХК нь Д ХХК-тай 2...9 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ........... дугаартай Цахилгаан шат нийлүүлэх, угсрах ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, тус компани нь Ц резидэнс орон сууцны барилгын цахилгаан шатыг нийлүүлж, угсарсан... ЛЛ, түүний 100 хувийн эзэмшлийн Л ХХК нь талуудын хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээний 3.3.2-д заасан үүргээ биелүүлж, өөрсдийн зүгээс боломжит бүхий л санхүүжилтийг хийж, барилгын ажлыг эхлүүлснээс гадна уг заалтад заасны дагуу барилгын борлуулалтын орлогоос явцын санхүүжилтийг хийхээр төлөвлөж байсан боловч Х ХХК нь барилгыг борлуулах үүргээ огт биелүүлэхгүй байснаас үүдэн барилгын ажилд саад учирч байсан тул Л ХХК нь арга буюу дараах нэр бүхий иргэдээс нийт 1.....2.540.000 төгрөгийн зээл авч, барилгын ажлыг хэвийн, тасралтгүй үргэлжлүүлэн явуулах нөхцөлийг бүрдүүлсэн юм. Үүнд: a) Иргэн Г.Ө-той 20.....оны 07 дугаар сарын 02-ны өдөр Зээлийн гэрээ байгуулан 100.000.000 төгрөгийг зээлж, зээлийн хүүнд 180.000.000 төгрөг төлж нийт 280.000.000 төгрөг, b) Иргэн П.Б-тай 2...9 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Зээлийн гэрээ байгуулан 252.540.000 төгрөгийг зээлж, зээлийн хүүнд 70.829,0.... төгрөг төлж, нийт 323.369.0.... төгрөг: c) Иргэн Т.М-тэй 2...9 оны ..... дүгээр сарын 14-ний өдөр Зээлийн гэрээ байгуулан 90.000.000 төгрөгийг зээлж, зээлийн хүүнд 54.215.500 төгрөг төлж, нийт 144.215.500 төгрөг, Иргэн Г.Т-тай 2...9 оны .... дүгээр сарын 13-ны өдөр Зээлийн гэрээ байгуулан 600.000.820 төгрөгийг, 2...9 оны ..... дүгээр сарын 23-ны өдрийн Зээлийн гэрээгээр 200.000.000 төгрөгийг нийт 800.000.820 төгрөгийг зээлж, зээлийн хүүнд 600.000.000 төгрөг, нийт 1.400.000.000 төгрөгийг тус тус төлсөн. Энэ хугацаанд Л ХХК-ийн зүгээс Х ХХК-д хандан гэрээний 4.1.9-д заасан Б талын өмчлөх талбайг идэвхитэйгээр борлуулж өгөх үүргээ биелүүлж, борлуулалтын асуудлыг шийдвэрлэхийг шаардаж байсан боловч Х ХХК-ийн хувьд арга хэмжээ авахгүй байсан тул арилжааны банкнаас зээл авах саналыг хүртэл гаргаж байсан юм. ...Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 222.7 дахь заалтуудыг тус тус үндэслэн Х ХХК нь иргэн Л, түүний 100 хувийн эзэмшлийн Л ХХК-тай 20..... оны ..... дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан ...../... дугаартай Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээний 3.1.1,4.1.3, 4.1.4, 4.1.6, 4.1.7, 4.1.9 дэх заалтуудыг зөрчсөнөөс үүдэн иргэн Л, түүний 100 хувийн эзэмшлийн Л ХХК-д учирсан хохиролд нийт 1.147.576.135 төгрөгийг "Х ХХК-иас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Х ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Манай Х ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй байна гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Огторгуй урсгал ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Х ХХК-д .... тоот зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрх хууль, гэрээгээр үүсээгүй байх тул Х ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас .... тоот зогсоолын өмчлөгч мөн болохыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож, О ХХК-ийн О аймаг Б сум Х багийн нутаг дэвсгэрт байрлах уйлчилгээтэй орон сууцны барилга буюу одоогоор Ц резидэнс барилгын зоорийн давхрын .... тоот автомашины дулаан зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр О ХХК-ийг тогтоолгох тухай бие даасан шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Х ХХК-д .....тоот зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрх хууль, гэрээгээр үүсээгүй байх тул Х ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас .....тоот зогсоолын өмчлөгч мөн болохыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож, иргэн Б.Э-гийн О аймаг. Б сүм, Хурэнбүлаг багийн нутаг дэвсгэрт байрлах уйлчилгээтэй орон сууцны барилга буюу одоогоор Ц резидэнс барилгын зоорийн давхрын .....тоот автомашины дулаан зогсоолын хуүль ёсны өмчлөгчөөр иргэн Б.Э-г тогтоолгох тухай бие даасан шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.А- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Х ХХК-д ..... тоот зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрх хууль, гэрээгээр үүсээгүй байх тул Х ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас ..... тоот зогсоолын өмчлөгч мөн болохыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож, иргэн Н.А-ыг О аймаг. Б сум. Х багийн нутаг дэвсгэрт байрлах уйлчилгээтэй орон сууцны барилга буюу одоогоор Ц резидэнс барилгын зоорийн давхрын ..... тоот автомашины дулаан зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр иргэн Н.А-ыг тогтоолгох тухай бие даасан шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Т.У- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Х ХХК-д ... тоот зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрх хууль, гэрээгээр үүсээгүй байх тул Х ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас ... тоот зогсоолын өмчлөгч мөн болохыг тоггоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож, иргэн Т.У-гийн О аймаг. Б сум Х багийн нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээтэй орон сууцны барилга буюу одоогоор Ц резидэнс барилгын зоорийн давхрын ... тоот автомашины дулаан зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр иргэн Т.У-г тогтоолгох тухай бие даасан шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Я.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Х ХХК-д ..... тоот зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрх хууль, гэрээгээр үүсээгүй байх тул Х ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас ..... тоот зогсоолын өмчлөгч мөн болохыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож, иргэн Я.Б-гийн О аймаг, Б сум Х багийн нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээтэй орон сууцны барилга буюу одоогоор Ц резидэнс барилгын зоорийн давхрын ..... тоот автомашины дулаан зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр иргэн Я.Б-г тогтоолгох тухай бие даасан шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Х ХХК-д ....тоот зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрх хууль, гэрээгээр үүсээгүй байх тул Х ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас ....тоот зогсоолын өмчлөгч мөн болохыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож, иргэн Ч.Оы О аймаг. Б сум Х багийн нутаг дэвсгэрт байрлах уйлчилгээтэй орон сууцны барилга буюу одоогоор Ц резидэнс барилгын зоорийн давхрын ....тоот автомашины дулаан зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр иргэн Ч.Оыг тогтоолгох тухай бие даасан шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2023/..... дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3.-д заасныг баримтлан хариуцагч Л болон Л ХХК-иас 387.574.000 /гурван зуун наян долоон сая таван зуун далан дөрвөн мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д заасныг баримтлан О аймгийн Б сумын У багийн нутаг дэвсгэрт байрлах Ц резидэнс барилгын 3-р давхрын 64,29м.кв талбайтай ... тоот 2 өрөө орон сууц, 4-р давхрын 64,29м.кв талбайтай .... тоот 2 өрөө орон сууц, 4-р давхрын .....0,57м.кв талбайтай .... тоот 3 өрөө орон сууц, 7-р давхрын .....1,65м.кв талбайтай ..... тоот 3 өрөө орон сууц, 7-р давхрын 64,29м.кв талбайтай .... тоот 2 өрөө орон сууц, 7-р давхрын .....0,57м.кв талбайтай ..... тоот 3 өрөө орон сууц, 7-р давхрын .....1,65м.кв талбайтай .... тоот 3 өрөө орон сууц, 10-р давхрын 143,81м.кв талбайтай .... тоот 4 өрөө орон сууц, 10-р давхрын 142,65м.кв талбайтай .... тоот 4 өрөө орон сууц, 12-р давхрын 143,81м.кв талбайтай .... тоот 4 өрөө орон сууц, -1-р давхрын 130,34м.кв талбайтай ... тоот үйлчилгээний талбайн өмчлөгч нь Х ХХК болохыг тогтоож, -2-р давхрын 91,57м.кв талбайн /үйлчилгээний талбайн баруун урд хэсэг/ өмчлөгчөөр Х ХХК-ийг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, . Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 56 дугаар зүйлийн 56.1.8.-д заасныг баримтлан О аймгийн Б сумын У багийн нутаг дэвсгэрт байрлах Ц резидэнс барилгын зоорийн давхарт байрлах ... тоот зогсоолыг Т.У-д худалдсан 2020.07.06-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээний 1.1 дэх заалт, 2.1 дэх заалтуудыг, .... тоот зогсоолыг О ХХК-д худалдсан 2020.....30-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт гэрээний 2.1.9 дэх заалтыг, ..... тоот зогсоолыг Я.Б-д худалдсан 2021.....26-ны өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээний нэмэлт өөрчлөлт гэрээг, .....тоотод дулаан зогсоолыг Б.Э-д худалдсан 2021......13-ны өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээний 1.1, 2.1 дэх заалтыг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож, О аймгийн Б сумын У багийн нутаг дэвсгэрт байрлах Ц резидэнс барилгын зоорийн давхрын ..., ...., ....., .....тоот зогсоолын эзэмшигч нь Х ХХК болохыг тогтоож, хариуцагч Л болон Л ХХК-иас зарагдаагүй байгаа 4 зогсоолыг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгож, Л ХХК болон Т.У-гийн эзэмшлээс ... тоот, Л ХХК болон О ХХК-ийн хууль бус эзэмшлээс .... тоот, Л ХХК болон иргэн Я.Б- нарын хууль бус эзэмшлээс ..... тоот, Л ХХК болон иргэн Б.Э- нарын хууль бус эзэмшлээс .....тоот зогсоолыг тус тус албадан чөлөөлж, Нэхэмжлэлийн шаардлагаас .... тоот зогсоолыг Ч.Э-т худалдсан, .... тоот зогсоолыг Д.Х-т худалдсан, ....тоот зогсоолыг Ч.Од худалдсан, ..... тоот зогсоолыг Н.А-д худалдсан гэрээний заалт, гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Ч.Э-, Д.Х-, Ч.О, Н.А- болон Л ХХК-ийн хууль бус эзэмшлээс ...., ...., 10, ..... тоот зогсоолыг албадан чөлөөлүүлэх шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.5.-д заасныг баримтлан хариуцагч Л болон Л ХХК-иас 192 645 876 /нэг зуун ерэн хоёр сая зургаан зуун дөчин таван мянга найман зуун далан зургаан/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 23 024 124 төгрөг, мөн дулаан зогсоолын үнэ 16 000 000 төгрөг гаргуулах шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д заасныг баримтлан 227 метр урттай, 84 ширхэг төмөр хашааны өмчлөгч нь Х ХХК болохыг тогтоож, хариуцагч Б.Боос 227 метр урттай, 84 ширхэг төмөр хашааг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Э.Нд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3.-д заасныг баримтлан Х ХХК-иас 1....000 төгрөг гаргуулж, Л болон Л ХХК-нд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 1 147 466 135 /нэг тэрбум нэг зуун дөчин долоон сая дөрвөн зуун жаран зургаан мянга нэг зуун гучин таван/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д заасныг баримтлан бие даасан шаардлага гаргасан 3 дагч этгээд Ч.Оыг О аймгийн Б сумын У багийн нутаг дэвсгэрт байрлах Ц резидэнс барилгын зоорийн давхарт байрлах ....тоот, Н.А-ыг ..... тоот зогсоолын өмчлөгчөөр тус тус тогтоож, бие даасан шаардлага гаргасан 3 дагч этгээд Т.У-, О ХХК, Я.Б-, Б.Э- нарын Л ХХК болон Х ХХК-д холбогдуулан гаргасан зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан шүүгчийн захирамжуудыг шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6.682.020 төгрөг, хариуцагч Л болон Л ХХК-ийн төлсөн 5.895.831 төгрөг, бие даасан шаардлага гаргасан 3 дагч этгээд Т.У-гийн төлсөн 307.950 төгрөг, О ХХК-ийн төлсөн 307.950 төгрөг, Я.Б-гийн төлсөн 282 950 төгрөг, Б.Э-гийн төлсөн 282.950 төгрөг, Ч.Оы төлсөн 282 950 төгрөг, Н.А-ын төлсөн 282 950 төгрөгийг тус тус хэвээр үлдээж, Х ХХК-иас 4.550 төгрөг гаргуулж Л болон ЛХХК-нд, 141.475 төгрөг гаргуулж бие даасан шаардлага гаргасан 3 дагч этгээд Н.А-д, 141.475 төгрөг гаргуулж Ч.Од, Л болон Л ХХК-иас 3.427.599 төгрөг гаргуулж Х ХХК-д, 141.475 төгрөг гаргуулж бие даасан шаардлага гаргасан 3 дагч этгээд Н.А-д, 141.475 төгрөг гаргуулж Ч.Од тус тус олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч П.Н, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М, Ж.С нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

...гэрээний хавсралтанд заасан талбайд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шинжээч томилж хэмжилт хийхэд баруун урд талд байрлах үйлчилгээний талбайн хэмжээ нь 91.57 мкв болох нь тогтоогдсон ба нэхэмжлэгчээс үүнтэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж уг хэмжилт хийгдсэн талбайг өөрийн өмчлөлийнх болохыг тогтоолгох шаардлага гаргасан. Уг шаардлага нь Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.4-т зааснаар талуудын дундын хөрөнгө байх ба дундын хөрөнгөөсөө оногдох хэсгээ шаардсан нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ гэрээний хавсралтанд заасан талбайн хэмжээг үндэслэж буруу дүгнэсэн байна. Тодруулбал 2-р давхарын үйлчилгээний талбайн хувьд хэмжилт хийсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон талбайн хэмжээнүүд нь талуудын гэрээний хавсралтанд заасан хэмжээнээс өөрчлөгдсөн ба хариуцагч нь дундын өмчлөлийн хөрөнгө Х ХХК-д оногдох 2-р давхарын үйлчилгээний талбайг зөвшөөрдөг ч байрлалыг зөвшөөрөхгүй гэж маргаж буй татгалзлалаа нотлоогүй байхад ийнхүү үндэслэлгүйгээр энэ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна. 1.2. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэx хэсэгт ... зүүн хойд хэсэгт /95,6/ хэмжээтэй талбайг Х ХХК өмчилж авахаар тохиролцсон байх... гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан талуудын хооронд байгүулагдсан гэрээнд үндэслээгүй, нотлох баримтанд тулгуурлаагүй дүгнэлт хийсэн байна. Уг нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан 2-р давхрын үйлчилгээний талбайн аль нэг байрлалыг гэрээний хавсралтаар тогтоогоогүй ба шүүх ямар нотлох баримтыг ийнхүү дүгнэсэн нь ойлгомжгүй байна. 1.3. Шүүхийн шийдвэрийн "үндэслэх хэсэгт 2-р давхарт байрлах зүүн хойд гэх хэсэгт үйлчилгээний талбай гэж байхгүй бөгөөд хариуцагчийн төлөөлөгчийн манайд өгөхийг зөвшөөрсөн гэх баруун хойд хэсэгт байрлах үйлчилгээний талбай ч бас байхгүй юм. Харин хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хүлээн зөвшөөрөөд байгаа баруун хойд талд байрлах талбай нь үйлчилгээний хэсэгт бус орон сууцны хэсэгт байрлаж, улмаар айл өрхийн орцоор дамжин орж, нэвтэрдэг хэсэг байтал үүнийг нэхэмжлэгч авах боломжтой мэтээр дүгнэж байгаа нь талуудын хооронд байгуулсан гэрээний 4.3.1-т заасныг баримтлахгүйгээр нэхэмжлэгчид хохиролтойгоор шийдвэрлэх эрх зүйн үр дагаварт хүргэж байгаа нь үндэслэлгүй байна. Х ХХК-ийн хувьд дундын эд хөрөнгөөс өөрт оногдох хэсгээ гэрээний 4.3-т зааснаар шаардаж байгаа болохоос бус хариуцагч нараас ямар ч гэрээ, тохиролцоогүй, тэдний хөрөнгийг шаардаж авахаар нэхэмжлэл гаргаагүйг дурьдах нь зүйтэй байна. Иймээс шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтын хэрэгсэхгүй болгосон хэсэгт хангасан өөрчлөлт оруулж, Л ХХК болон Л нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх тухай нэмэлт заалт оруулах гомдол гаргаж байна. Хоёр. Уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулан шүүхийн шийдвэрийн тогтоох' хэсгийн 3 дахь заалтанд ...зоорийн давхрын ...., ...., 10, ..... тоот зогсоолыг худалдсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай... гэсэн нь дараах байдлаар үндэслэлгүй байна. 2.1 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь 20............28-ны өдрийн №.....-... дугаартай Хөрөнгө оруулалт, Хамтын ажиллагааны гэрээний дагуу 8 зогсоол өмчлөхөөр тохиролцсонтой маргаагүй, харин нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан 8 зогсоолыг бусдад худалдсан гэж татгалздаг. Гэтэл хамтын үйл ажиллагааны хүрээнд бий болсон эд хөрөнгийг бусдад худалдсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжийг агуулж байгаа тохиолдолд Б.Э, Д.Х-, Ч.О, Н.А нарт Л ХХК, Л нар нь хамтран өмчлөх дундын хөрөнгөө Х ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр худалдсан хэлцэл нь анхнаасаа хүчин төгөлдөр бус байхад ийнхүү нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй байна. 2.2 Мөн хариуцагч талаас өгөх боломжтой гэж шүүх хуралдаанд тайлбарласан 4 ширхэг зогсоол нь ямар тоот дугаартай, хаана байрлаж байгаа нь тодорхойгүй байхад ийнхүү 4 зогсоолтой холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй байна. ...Гурав. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтанд ...215.670.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 192.645.876 төгрөг гаргуулахаар хангаж, 23.024.124 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Л болон Л ХХК барилгын төслийг 100 хувь санхүүжүүлж, барьж, ашиглалтанд авахад бэлэн болгох үүргийг хүлээснийхээ төлөө Х ХХК-ийн эзэмшлийн газар дээр бий болсон хөрөнгийн 82 хувийг эзэмшиж, өмчлөхөөр тохиролдож, одоо ч өмчилсөн байгаа юм... Дөрөв. ...зоорийн давхарт байрлах авто машины зогсоолыг 45 ширхэг байхаар тохиролцсон боловч хариуцагч нь 48 ширхэг болгож нэмэгдүүлсэн байдаг. Үүнийг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаас үзвэл Л дангаараа ашигтай ажиллах бус харин талууд харилцан ашигтайгаар хамтран ажиллахаар тохиролцсон тул ийнхүү 3 ширхэг зогсоол нэмж гаргаж, улмаар Х ХХК-д оногдох зогсоолын хэмжээнд 0.64 ширхэг зогсоол оногдохоор тооцоолол гаргасан. Үүний дагуу 0.64 ширхэг зогсоолын үнийг нэхэмжилсэн нь талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээ, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т заасантай нийцэж байхад ийнхүү нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй байна. Иймээс Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг 4 дэх заалтанд 16.000.000 төгрөгийг Л ХХК болон Л нараас гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү. Тав. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг 7 дахь заалтанд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас .....0.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. ...улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болгох хугацааг 2...9.10.31-ний өдөр байхаар тохиролцсон ба уг хугацааг дээрх гэрээнд шууд заагаагүй ч захиалагч нартай байгуулсан /Д.С-тэй Л ХХК-тай байгуулсан/ гэрээндээ уг хугацааг тогтоосон. Гэтэл хариуцагч Л, Л ХХК нь гэрээний үүргээ биелүүлэхгүй, санхүүжилт хийгээгүйгээс үүрэг гүйцэтгэх хугацаа өнгөрч барилгын батлагдсан зургийг зөрчиж 13 дугаар давхрыг хасч барьсан. Үүнээс болж техникийн нөхцөлийн хугацаа нь 2020 онд дуусч улмаар хариуцагч .....0.000 төгрөг төлчихөөд сөрөг нэхэмжлэл гаргаж нэхсэнийг шүүх хангасныг хүлээн зөвшөөрөхгүй байна... Зургаа. Ч.О, Н.А- нар нь бие даасан шаардлага гаргадаг ба тэрээр 2021........-ны өдөр Ч.О, 2021......28-ны өдөр Н.А- тус тус Л ХХК-тай гэрээ байгуулсан бөгөөд уг зогсоол нь Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.4-т Дундаа өмчлөх хөрөнгийн үр шим, түүнийг нэгтгэсэн, нийлүүлснээс бий болсон хөрөнгө талуудын дундаа өмчлөх хөрөнгө байна гэж зааснаар ....тоот зогсоол, ..... тоот зогсоол нь тус тус Х ХХК-ийн газар дээр, "Л ХХК-ийн хөрөнгөөр баригдсан гэж үзвэл тэдний дундын өмч байна. Харин уг дундын өмчийг Л ХХК нь дангаараа Х ХХК-иас зөвшөөрөл авахгүйгээр Ч.Орхои, Н.А- нарт худалдсан /захиалагч нар орон сууц дангаар нь авахгүй, зогсоолтой байвал авна гэж байсан болохоор нь орон сууцаа зарахын тул зогсоолыг зарсан гэж хариуцагчийн төлөөлөгч тайлбарладаг/ нь тэдэнд өмчлөгчөөр тогтоолгох бие даасан шаардлага нь хүчин төгөлдөр бус хэлцэлд үндэслэсэнг нотолдог... Иймээс дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулуулахаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байгааг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү. Шүүх хуралдаанд бид биечлэн оролцох хүсэлтэй байгаа тул боломжоор хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С, хариуцагчийн өмгөөлөгч Д.Т, М.Э нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

...Анхан шатны шүүх шийдвэрийнхээ Үндэслэх нь хэсгийн .....,12,13,14 дэх хэсэгт ...13-р давхрын өөрт ногдох хувь болох 129.32 м.кв талбайн үнэ 387.574.000 төгрөгийг хариуцагч нараас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан гаргуулахаар шийдвэрлэхдээ нотлох баримтыг дутуу буюу буруу үнэлж, Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан Хамтран ажиллах гэрээ-ний зарчмыг зөрчиж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүйгээр илт нэг талыг баримтлан хэрэг маргааныг шийдвэрлэсэнд гомдолтой байна. ...Гэрээний хэрэгжилтийн явцад Х ХХК нь гэрээний 4.1.3-д ... барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах гэх мэт барилга барихад шаардагдах бусад бүх бичиг баримт, зөвшөөрлийг зохих журмын дагуу барилга угсралтын ажил эхлэхээс өмнө авах, барилгын ажлыг саадгүй үргэлжлүүлэхэд шаардлагатай зөвшөөрөл, бичиг баримтыг сунгуулах, 4.1.7-д Барилгын ажил бүрэн дууссаны дараа барилгыг Улсын комисс ашиглалтанд хүлээн авахтай холбоотой ажпыг хариуцан ажиллана гэж заасан бүхий л үүргээ огтхон ч биелүүлээгүй, зөвхөн Л ХХК болон БНСУ-ын иргэн Л нарт тухайн барилгыг барих, зээлийн хүү төлөх, борлуулалт хийх, санхүүжилт олох бүх ажлыг хариуцуулан зугтаж, Орон сууц захиалгаар бариулах гэрээ-гээр орон сууц захиалсан олон иргэдийг чирэгдүүлж, одоог хүртэл Улсын комисст орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэхгүй, гагцхүү барилга баригдаж дууссаны дараа хөрөнгө мөнгөний маргаан үүсгэсээр өнөөдрийг хүрсэн нь бодит үнэн билээ. 1.2. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3-т Гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө байна гэж заасны дагуу 20..... оны ..... дүгээр сарын 28-ны өдөр №...../... дугаартай Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ-ний хавсралт №1-ээр талууд хамтын ажиллагааны үр дүнд бий болсон барилгаас А тал буюу Х ХХК нь өөрийн хүртвэл зохих 18%-д ногдох орон сууцны талбайн хэмжээг .....33.14 м.кв, үйлчилгээний талбайг 224.71 м.кв, 8 ш авто зогсоолын хамт өмчлөхөөр, гэрээний Б тал болох БНСУ-ын иргэн Л нар нь өөрийн хүртвэл зохих 82%-д ногдох орон сууцны талбайн хэмжээг 5162.6 м.кв, үйлчилгээний талбайг 1023.69 м.кв, 37 ш авто зогсоолын хамт өмчлөхөөр тус тус харилцан тохиролцсон байдаг. ...258 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу Х капитал ХХК-ийг шинжээчээр томилж, Ц резиндэнс барилгын орон сууцны зориулалттай талбайн хэмжээ, талбайн хэмжээг давхар тус бүрээр гаргах, давхар бүр хэдэн м.кв болохыг тодорхойлох ажлыг хийж гүйцэтгэн, шүүхэд ирүүлэхийг даалгаж захирамжилсны дагуу шинжээчийн дүгнэлт гарсан боловч анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар огтхон ч үнэлж үзэлгүйгээр хэрэг маргааныг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна. ...Хэрэв анхан шатны шүүхийн хохирлын үнэлгээг тооцохдоо баримталсан Х капитал ХХК-ийн Ц резидэнс ХХК-ийн 1 м.кв орон сууцны зах зээлийн үнэлгээг 2.997.000 төгрөгөөр тогтоосны дагуу дутуу олгогдсон 31..... м.кв талбайн үнийг тооцоход 93......7.000 /ерэн гурван сая нэг зуун далан долоон мянга/ төгрөг болж байна. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол ашгийг талуудын төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна, 478......-д Хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцна" гэж заасан хамтран ажиллах гэрээний үндсэн зарчмыг тогтоосон зохицуулалтыг огт хэрэглээгүйд гомдолтой байна. ...Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн эрхийг хохироосон шийдвэр гаргасанд гомдолтой байна. 2.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн Т.У- нь барилгын зоорийн давхрын 3 тоот зогсоолын, Я.Б- нь барилгын зоорийн давхрын ..... тоот зогсоолын, Н.А- нь барилгын зоорийн давхрын ..... тоот зогсоолын, Б.Э- нь барилгын зоорийн давхрын .....тоот зогсоолын, Ч.О нь барилгын зоорийн давхрын ....тоот зогсоолын, О ХХК нь барилгын зоорийн давхрын 8 тоот зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохоор бие даасан шаардлага гаргасан ба үүний дараа Х ХХК нь Ц резидэнс барилгын зоорийн давхрын ..., ...., ...., ...., 10,.....,.....,.....тоот зогсоолуудыг эдгээр зогсоолыг Л ХХК нь өөрсдийнх нь зөвшөөрөлгүйгээр худалдсан гэх үндэслэлээр иргэн Т.У-, Я.Б-, Н.А-, Б.Э-, Д.Х-, Ч.О, Ч.Э- нартай байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээ, О ХХК-тай байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ-ний зогсоолд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, эдгээр зогсоолыг хууль бусаар эзэмшиж буй иргэн Т.У-, Я.Б-, Н.А-, Б.Э-, Д.Х-, Ч.О, Ч.Э- нартай байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээ, О ХХК-иудын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх шаардлагаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн. Нэхэмжлэгчийн авто зогсоолуудыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага нь зогсоолыг худалдан авч, эзэмшил ашиглалтандаа хүлээн авсан 7 иргэн, 1 хуулийн этгээдэд хамааралтай байхад анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3.-д заасан шаардлагыг хангаагүй нэхэмжлэлийг хүлээн авч, зөвхөн Л ХХК болон БНСУ-ын иргэн Л нарт гардуулах ажиллагааг хийсэн бөгөөд нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хүлээн авсны дараа ч тодруулах ажиллагааг огт хийлгүйгээр иргэн Т.У-, Я.Б-, Б.Э-, О ХХК-иудын зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр Х ХХК-ийг тогтоож, тэдний хууль бус эзэмшлээс зогсоолуудыг албадан чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үйлдэл юм. ...Нэхэмжлэгч талаас 2021 оны .... дүгээр сарын 06-ны өдрийн 21-02 тоот албан бичгээр 1 .. 2, 5, 6, 7, 12, 13, 41, 42 дугаарын 8ш зогсоол нь манай эзэмшлийнх ... гэж хүсэл зориг илэрхийлсэн байдаг боловч нэхэмжлэл гаргах үедээ 2...9, 2020 онд иргэд худалдан авсан, эзэмшиж, ашиглаж байгаа огт өөр зогсоолуудыг өөрсдөд нь хуваарилагдах ёстой хөрөнгө мэтээр шаардсан үйл баримтад анхан шатны шүүх огтхон ч дүгнэлт хийгээгүй. Л ХХК нь Х ХХК-ийн өмнө 8 ширхэг зогсоол хүлээлгэн өгөх үүрэг хүлээснээс бус ..., ...., ...., ...., 10, ....., ....., .....тоот зогсоолуудыг өгөх үүргийг хүлээгээгүй, харин 8 ширхэг зогсоол шилжүүлж өгөх үүргээ хэсэгчлэн биелүүлж чадаагүйнхээ хариуцлагыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг үндэслэн тус бүр 30.000.000 төгрөгөөр тооцож 120.000.000 төгрөгийн хохирол барагдуулах талаар хууль зүйн үндэслэл бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан. Гэтэл анхан шатны шүүх ..., ...., ...., ...., 10, ....., ....., .....тоот зогсоолуудыг Х ХХК-ийн зөвшөөрлөөр бусдад худалдах үүргийг Л ХХК хүлээсэн гэж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, гэрээ, нотлох баримтаас зөрүүтэй дүгнэлтийг хийсэнд гомдолтой байна. Учир нь ..., ...., ...., ...., 10, ....., ....., .....тоот зогсоолуудын тухайд өмчлөлдөө шилжүүлэхийг шаардах эрх Х ХХК-д үүсээгүй байхад тус компанийг Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасан зөвшөөрөл олгох эрх, үүрэг бүхий этгээд гэж үзэхгүй бөгөөд энэ тохиолдолд Л ХХК-ийг зөвшөөрөл аваагүй гэж 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны явцад хийгдсэн үзлэгийн тэмдэглэлээр баримтжуулсан, хүлээн авсан боловч санхүүжилт дутагдсны улмаас барих боломжгуй болсон 13 давхрыг барьсан тохиолдолд олох байсан орлого гэж 387 сая төгрөг нэхэмжилж байгаа нь хамтран ажиллах гэрээ болон шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Х ХХК-ийн хувьд газар дээр барилга баригдах бүх нөхцөлийг хангах, барилгын борлуулалт хийх үүргээ биелуүлээгуй болох нь тогтоогдсоор байтал Л" ХХК нь Хамтран ажиллах гэрээ-ний бүх эрсдэл, хариуцлага, хохирлыг хариуцах ёстой, газрын эзэн давуу эрхтэй, Х ХХК алдагдал биш зөвхөн ашиг хүртэх ёстой гэж марган, одоог хүртэл барилгыг Улсын комисст хүлээлгэн өгөх үүргээ хүртэл биелүүлэхгүй, барилгын оршин суугчдын эрх ашиг хамаагүй, манай компани асуудлаа шийдвэрлүүлэх хүртэл оршин суугчдыг барьцаалж байна гэх зэргээр ямар ч гэм буруугүй орон сууц худалдан авсан иргэд болон их хэмжээний алдагдлыг цор ганцаар үүрч буй хариуцагч нарыг дарамт шахалтанд оруулж ирсэн нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-д заасан иргэний эрх зүйн харилцаанд оролцогчийн эрх, үүргээ ноцтой зөрчсөн үйлдэл болж байгааг шүүх огт анхаарсангүй. Х ХХК-ийн дээрх хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг хэргийн оролцогчид нэгэн зэрэг шүүх хуралдаан дээр мэдүүлсээр атал анхан шатны шүүх хэт нэг талын эрх ашгийг хангасан шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд О аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2023/..... дугаар шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, өөрчилж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд О ХХК шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Нэг. Анхан шатны шүүх Ц резидэнс барилгын зоорийн давхрын .... тоот автомашины дулаан зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр О ХХК-ийг тогтоолгох тухай бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ нотлох баримтыг дутуу буюу буруу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүйгээр хэрэг маргааныг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Үүнд: 1.1. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ Үндэслэх нь хэсгийн 40 дүгээрт Л ХХК нь өөрийн эзэмшлийн биш, Х ХХК-ийн эзэмших эрхтэй зогсоолыгХ" ХХК-д мэдэгдэлгүй иргэн, хуулийн этгээдэд худалдан борлуулсан нь зохих этгээдийн ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ХИЙСЭН ХЭЛЦЭЛ ГЭЖ УЗЭХ үндэслэл болж байна. ГЭЖ ДҮГНЭСЭН НЬ ХУУЛЬД нийцээгуй тухайд: Л ХХК нь Х ХХК-тай 20..... оны ..... дүгээр сарын 28-ны өдрийн ...../... тоот Хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээ /цаашид ...../... тоот гэрээ гэх/-г байгуулсан нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээний харилцаанд хамаарах ба анхан шатны шүүх ч шийдвэрийнхээ Үндэслэх нь хэсгийн ....дугаарт энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. ...Х ХХК нь Л ХХК-тай анх гэрээ хийсэн буюу 20..... оноос хойш бүтэн 4 жилийн дараа өөрийн 18%-д ногдох 8 ширхэг зогсоолдоо 2, 5, 6, 7,12,13, 42, 41 тоот авто зогсоолыг авахаар хүсэл зоригоо илэрхийлж, 2021 оны .... дүгээр сарын 06-ны өдрийн 21-02 тоот албан бичгийг хариуцагч компанид хүргүүлж, албан бичгийн хариуг Л ХХК нь ирүүлээгүй тохиолдолд Х ХХК-иас гаргасан саналыг хүлээн авсанд тооцохтухайгаа мэдэгдсэн байдаг бөгөөд нэхэмжлэрнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд \ гаргасан тайлбараараа энэхүү үйл баримтыг хүлээн зөвшөөрдөг тул Х ХХК нь нэхэмжлэлд дурдсан зогсоолуудыг шаардах эрхгүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн автозогсоолоос өөр дугаар бүхий автозогсоолуудаа /2,5,6,7,12,13,42,41 тоот/ л Л ХХК-иас шаардах эрхтэй байна. Ийнхүү О ХХК-ийн эзэмшиж буй .... тоот автозогсоолын өмчлөх эрхийг Х ХХК нь ...../... тоот гэрээгээр олж авсан гэх үйл баримт тогтоогдохгүй байхад анхан шатны шүүх талуудын гэрээний харилцаанд хөндлөнгөөс оролцож, О ХХК нь 2 ширхэг автозогсоол эзэмшиж байгаа, жижиг зогсоолуудыг хариуцагч нь нэхэмжлэгчид өгөх боломжгой учраас .... тоот зогсоол нь Х ХХК-ийн эзэмшлийнх гэсэн Иргэний хууль тогтоомжид байхгүй зарчим, зохицуулалт гарган ирж, үүнийгээ гэрээний 4.3.1-т заасан эрх тэгш хуваарилах зарчим-д нийцүүлсэн гэж тайлбарлаж буйг хүлээн зөвшөөрөхгүй байна. Түүнчлэн Л ХХК нь ...../... тоот гэрээний 3.3.2-т Барилга угсралтын ажлыг Б тал нь өөрийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх барилгын ажлын явц дунд борлуулалтын орлогын өөрт хамаарах хувь хөрөнгөөс барилгыг үргэлжлүүлэн барина. гэж заасны дагуу Ц резидэнс барилгаас иргэн, хуулийн этгээдэд худалдан борлуулах эрхтэй, Х ХХК нь тус барилгын санхүүжилтийг бий болгох зорилгоор орон сууц, автозогсоолыг бусдад худалдан борлуулахыг Л ХХК-д зөвшөөрсөн шинжтэй байна. Иймд Л ХХК-ийг хууль зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байхаас гадна Л ХХК нь О ХХК-тай гэрээ хэлцэл байгуулахдаЗ Х ХХК-иас зөвшөөрөл авах үүрэг гэрээгээр үүсээгүй, Х ХХК-ийн зүгээс .... тоот автозогсоолтой холбогдуулан шаардах эрхийг аливаа хэлбэрээр өмнө нь огт хэрэгжүүлж байгаагүй тул тэдгээрийн хооронд 2020 оны ... дугаар сарын 30-ны өдөр байгуулсан Гэрээний нэмэлт-ийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл-д хамааруулах хууль зүйн үндэслэлгүй юм. Энэ тухайд мөн Монгол Улсын Дээд шүүхийн 20....оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ..... дугаар Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоолын 5.5-д Уг зүйл, хэсэгт зааснаар "зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл" гэдэгг тухайн хэлцлийг хийхэд тодорхой этгээдийн зөвшөөрлийг авах хуулиар тогтоосон шаардлага зөрчигдсөн байхыг ойлгох бөгөөд уг хэлцэлд хуулийн 50 дугаар зүйлийн зохицуулалт хамаарна гэж тайлбарласан байдаг. 1.2. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсэгт /41 дугээрт/ Х ХХК нь 8 автомашины зогсоол авахаар гэрээний хавсралтаар тохирсон байдал, хариуцагч дэз^х тохиролцоог угуйсгээгуй. хариуцагчийн өгөхөөр хулээн зөвшөөрч буй 4 зогсоол нь жижиг хэмжээтэй, О ХХК нь 2 ширхэг автозогсоол эзэмшиж байгаа тул .... тоот зогсоолыг Х" ХХК-ийн эзэмшилд тооцсон гэж тайлбарлаж буй нь хууль зуйн үндэслэлгуй тухайд: Х ХХК нь Ц резидэнс барилгын зоорийн давхрын нийт 45 автозогсоолоос 18%-д ногдох буюу 8 ширхэг автозогсоолыг эзэмших эрхтэй хэдий ч тус 8 ширхэг зогсоолд О ХХК-ийн эзэмшиж буй .... тоот автозогсоол хамаарна гэж дүгнэх ямар ч нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад ийнхүү дүгнэж буй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн гэж үзэж байна. Хоёр. Анхан шатны шуух Иргэний хэрэг шуухэд хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд: Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дугаарт Л ХХК болон О ХХК нарын эзэмшлээс .... тоот автозогсоолыг албадан чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн болно. Тодруулбал, нэхэмжлэгч нь О ХХК-иас .... тоот автозогсоолыг өөрийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргаж буй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т заасан бүрдүүлбэрийг хангаж нэхэмжлэл гаргах учиртай бөгөөд шүүх мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-т заасан бүрдүүлбэрийг хангасан гэж үзвэл хүлээн авч, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.2-т зааснаар гардуулах ажиллагааг явуулах учиртай. Ийнхүү анхан шатны шүүхээс хэргийн хариуцагч бус этгээдэд хамааралтай шүүхийн шийдвэр гаргаж, түүнийг биелүүлэхийг шаардах нь хуульд нийцэхгүй бөгөөд шударга эзэмшигч О ХХК-ийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Гурав. О ХХК нь .... тоот автозогсоолын хувьд шаардах эрх хэрэгжуулэх эрхтэй, түүний бие даасан шаардлагыг хангах хууль зуйн үндэслэлтэй тухайд: О ХХК нь Л ХХК-тай 20.....оны 06 дугаар сарын 30-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж, энэхүү гэрээнд 2020 оны ... дугаар сарын 30-ны өдөр нэмэлт оруулж, Гэрээний нэмэлт гэрээг байгуулсан байдаг. Дээрх нэмэлт гэрээний 2.1-д талууд 45, 7, 8 гэсэн дугаар бүхий 3 ширхэг автозогсоолыг О ХХК-д нэмж шилжүүлэн өгөхөөр тохиролцсон байдаг бөгөөд О ХХК-ийн хувьд Л ХХК-тай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, эдүгээ ажлын үр дүн болох орон сууц автозогсоолуудыг иргэд эзэмшиж ашиглаж байгаа билээ. О ХХК нь өнөөдрийг хүртэлх хугацаанд эзэмшиж ашиглаж байгаа, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн тул .... тоот автозогсоолыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар Л ХХК-иас шаардах эрхтэй этгээд болно. Мөн О ХХК-ийг 2020 оны ... дугаар сард Л ХХК-тай .... тоот автозогсоолыг авахаар гэрээ байгуулах үед тухайн .... тоот зогсоолыг ...../... тоот гэрээний хүрээнд Х ХХК өмчлөхөөр талуудын хооронд тохиролцсон гэж үзэх нотлох баримт байхгүй, Х ХХК нь огт өөр дугаар бүхий автозогсоолуудыг авах хүсэлт зоригоо илэрхийлж байсан тул .... тоот автозогсоолыг шилжүүлэхдээ Х ХХК-иас зөвшөөрөл авах үүргийг Л ХХК нь гэрээгээр хүлээлгээгүй гэж үзэхээр байна. Эцэст нь Ц резидэнс барилга нь Л ХХК болон оршин суугч иргэдийн хөрөнгөөр бий болсон, О" ХХК нь ...../... тоот гэрээний оролцогч бус, .... тоот автозогсоолыг шударгаар олж авсан, шударга эзэмшигч байх тул түүнчлэн Л ХХК нь Х ХХК-д учруулсан хохирлоо төлөхөөр хүлээн зөвшөөрч байгаа үйл баримтыг харгалзан үзэж, О аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2023/..... дугаар шийдвэрт өөрчлөдт оруулж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд О ХХК-ийн бие даасан шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Я.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, өмгөөлөгч Э.У нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

...Анхан шатны шүүх О аймаг Б сум Х багийн нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээтэй орон сууцны барилга болох Ц резидэнс барилгын зоорийн давхрын ..... тоот автомашины дулаан зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр иргэн Я.Б-г тогтоолгох тухай бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ нотлох баримтыг дутуу буюу буруу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүйгээр хэрэг маргааныг шийдвэрлэсэнд гомдолтой байна. ...Өөрөөр хэлбэл, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн автозогсоолоос өөр дугаар бүхий авто зогсоолуудаа /2,5,6,7,12,13,42,41 тоот/ Л ХХК-иас шаардах эрхтэй байна. Ийнхүү иргэн Я.Б-гийн эзэмшиж буй ..... тоот автозогсоолыг өмчлөх эрхийг Х ХХК нь ...../... тоот гэрээгээр олж авсан гэх үйл баримт тогтоогдохгүй байхад анхан шатны шүүх талуудын гэрээний харилцаанд хөндлөнгөөс оролцож, автозогсоолыг том, жижгээр хуваарилж авах ёстой, жижиг зогсоолуудыг хариуцагч нь нэхэмжлэгчид өгөх боломжтой учраас Я.Б-гийн эзэмшлийн том зогсоол нь Х ХХК-ийн эзэмшлийнх гэсэн Иргэний хууль тогтоомжид байхгүй зарчим, зохицуулалт гарган ирж, үүнийгээ гэрээний 4.3.1-т заасан эрх тэгш хуваарилах зарчим-д нийцүүлсэн гэж тайлбарлаж буйг хүлээн зөвшөөрөхгүй байна. Түүнчлэн Л ХХК нь ...../... тоот гэрээний 3.3.2-т Барилга угсралтын ажлыг Б тал нь өөрийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх барилгын ажлын явц дунд борлуулалтын орлогын өөрт хамаарах хувь хөрөнгөөс барилгыг үргэлжлүүлэн барина. гэж заасны дагуу Ц резидэнс барилгаас иргэн, хуулийн этгээдэд худалдан борлуулах эрхтэй, Х ХХК нь тус барилгын санхүүжилтийг бий болгох зорилгоор орон сууц, автозогсоолыг бусдад худалдан борлуулахыг Л ХХК-д зөвшөөрсөн шинжтэй байна. Иймд Л ХХК-ийг хууль зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байхаас гадна Л ХХК нь иргэн Я.Б-тай гэрээ хэлцэл байгуулахдаа Х ХХК-иас зөвшөөрөл авах үүрэг гэрээгээр үүсээгүй, Х ХХК-ийн зүгээс ..... тоот автозогсоолтой холбогдуулан шаардах эрхийг аливаа хэлбэрээр өмнө нь огт хэрэгжүүлж байгаагүй тул тэдгээрийн хооронд байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл-д хамааруулах хууль зүйн үндэслэлгүй юм. Энэ тухайд мөн Монгол Улсын Дээд шүүхийн 20....оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ..... дугаар Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоолын 5.5-д Уг зүйл, хэсэгт зааснаар "зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл" гэдэгт тухайн хэлцлийг хийхэд тодорхой этгээдийн зөвшөөрлийг авах хуулиар тогтоосон шаардлага зөрчигдсөн байхыг ойлгох бөгөөд уг хэлцэлд хуулийн 50 дугаар зүйлийн зохицуулалт хамаарна. гэж тайлбарласан байдаг. 1.2. Анхан шатны шуух шийдвэоийнхээ Үндэслэх хэсэгт" /41 дүгээрт/ Х ХХК нь 8 автомашины зогсоол авахаар гэрээний хавсралтаар тохирсон байдал, хариуцагч дээрх тохиролцоог үгүйсгээгүй, хариуцагчийн өгөхөөр хулээн зөвшөөрч буй 4 зогсоол нь жижиг хэмжээтэй, өөрөөр хэлбэл гэрээний эрх тэгш хуваарилах заочмыг ундэслэн 2 том зогсоол буюу ..... тоот /Я.Б-гийн эзэмшлийн/ зогсоолыг Х ХХК-ийн эзэмшилд тооцсон гэж тайлбарлаж буй нь хууль зүйн ундэслэлгуй тухайд: Х ХХК нь Ц резидэнс барилгын зоорийн давхрын нийт 45 автозогсоолоос 18%-д ногдох буюу 8 ширхэг автозогсоолыг эзэмших эрхтэй хэдий ч тус 8 зогсоолд иргэн Я.Б-гийн эзэмшиж буй ..... тоот авто зогсоол хамаарна гэж дүгнэх ямар ч нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад ийнхүү дүгнэж буй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн гэж үзэж байна. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг нь нэхэмжлэгчид байгаа атал энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй байхад шүүх нэхэмжлэгчийн өмнөөс зогсоолуудыг том, жижгээр нь ялгаж ..... тоот автозогсоолыг Х ХХК-д хуваарилагдах зогсоол мөн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн .....6 дугаар зүйлийн .....6.2, .....6.3-т заасантай нийцэхгүй байна. Анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтээс үзэхэд иргэн Я.Б- нь том зогсоол худалдаж авснаараа хохирч байгаа болохыг давж заалдах шатны шүүхээс анхаарч үзэхийг хүсъе. /Я.Б- нь том гэж ялгаад буй авто зогсоолоос аваагүй бөгөөд түүний эзэмшиж буй авто зогсоол нь 25.000.000 төгрөгийн үнэ бүхий /жижиг/ автозогсоол болно./ Хоёр. Анхан шатны шуух Иргэний хэрэг шуухэд хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд: Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дугаарт Л ХХК болон иргэн Я.Б-гийн эзэмшлээс ..... тоот автозогсоолыг албадан чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн болно. ...Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн зүгээс Л ХХК болон иргэн Я.Б- нарын хооронд байгуулсан Орон сууц захиалгын гэрээ-ний холбогдох зүйл заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэн нэхэмжлэлийн шаардлага гаргах тохиодпдолд Л ХХК болон иргэн Я.Б- нарын хэн алиныг хариуцагчаар тодорхойлох нь хуульд нийцнэ. Гурав. Иргэн Я.Б- нь ..... тоот авто зогсоолын хувьд шаардах эрх хэрэгжүүлэх эрхтэй, тууний бие даасан шаардлагыг хангах хууль зүйн ундэслэлтэй тухайд: Иргэн Я.Б- нь Л ХХК-тай 2021 оны ... дугаар сарын 26-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, О аймаг, Б сум, Х багийн нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээтэй орон сууцны барилга болох Ц резидэнс барилгаас зоорийн давхрын ..... тоот автомашины дулаан зогсоолыг худалдан авсан байдаг. Ингээд автозогсоолын төлбөр болох 25.000.000 төгрөгийг дараах байдлаар Л ХХК-ийн Голомт банк дахь харилцах дансанд шилжүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогддог гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Т.У-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, өмгөөлөгч Э.У нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

...Нэг. Анхан шатны шуух О аймаг Б сум Х багийн нутаг дэвсгэрт байрлах уйлчилгээтэй орон сууцны барилга болох Ц резидэнс барилгын зоорийн давхрын ... тоот автомашины дулаан зогсоолын хууль ёсны емчлөгчөөр иргэн Т.У-г тогтоолгох тухай бие даасан шаардлагыг хэрэгсэхгуй болгон шийдвэрлэхдээ нотлох баримтыг ДУТУУ бУЮУ буруу ҮНЭЛЖ. ХЭРЭГЛЭВЭЛ зохих хуулийг хэрэглэлгуйгээр хэрэг маргааныг шийдвэрлэсэнд гомдолтой байна. ...анхан шатны шүүх ч шийдвэрийнхээ Үндэслэх нь хэсгийн ....дугаарт энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Түүнчлэн иргэн Т.У-г Л ХХК-тай гэрээ байгуулж, автозогсоол худалдан авсан үйл баримтыг ч үнэлж, дүгнэсэн. Талууд ...../... тоот гэрээнд хамтын ажиллагааны үр дүнд бий болсон барилгаас нийт ашигтай талбайг 18% болон 82%-иар тооцож хуваарилан авахаар харилцан тохиролцсон байдаг ба тус гэрээнд Х ХХК-ийн эзэмшвэл зохих 18%-д ногдох 8 автозогсоолын тоот дугаар байдаггүй, анхан шатны шүүх энэ талаар мөн шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт дүгнэсэн. ...Ийнхүү иргэн Т.У-гийн эзэмшиж буй ... тоот автозогсоолыг өмчлөх эрхийг Х ХХК нь ...../... тоот гэрээгээр олж авсан гэх үйл баримт тогтоогдохгүй байхад анхан шатны шүүх талуудын гэрээний харилцаанд хөндлөнгөөс оролцож, автозогсоолыг том, жижгээр хуваарилж авах ёстой, жижиг зогсоолуудыг хариуцагч нь нэхэмжлэгчид өгөх боломжтой учраас Т.У-гийн эзэмшлийн том зогсоол нь Х ХХК-ийн эзэмшлийнх гэсэн Иргэний хууль тогтоомжид байхгүй зарчим, зохицуулалт гарган ирж, үүнийгээ гэрээний 4.3.1-т заасан эрх тэгш хуваарилах зарчим-д нийцүүлсэн гэж тайлбарлаж буйг хүлээн зөвшөөрөхгүй байна. Түүнчлэн Л ХХК нь ...../... тоот гэрээний 3.3.2-т Барилга угсралтын ажлыг Б тал нь өөрийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх барилгын ажлын явц дунд борлуулалтын орлогын өөрт хамаарах хувь хөрөнгөөс барилгыг үргэлжлүүлэн барина. гэж заасны дагуу Ц резидэнс барилгаас иргэн, хуулийн этгээдэд худалдан борлуулах эрхтэй Х" ХХК нь тус барилгын санхүүжилтийг бий болгох зорилгоор орон сууц, автозогсоолыг бусдад худалдан борлуулахыг Л ХХК-д зөвшөөрсөн шинжтэй байна. Иймд Л ХХК-ийг хууль зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байхаас гадна Л ХХК нь иргэн Т.У-тай гэрээ хэлцэл байгуулахдаа 'Х ХХК-иас зөвшөөрөл авах үүрэг гэрээгээр үүсээгүй, Х ХХК-ийн зүгээс ... тоот автозогсоолтой холбогдуулан шаардах эрхийг аливаа хэлбэрээр өмнө нь огт хэрэгжүүлж байгаагүй тул тэдгээрийн хооронд байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээ'-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл -д хамааруулах хууль зүйн үндэслэлгүй юм. ...Х ХХК нь Ц резидэнс барилгын зоорийн давхрын нийт 45 автозогсоолоос 18%-д ногдох буюу 8 ширхэг автозогсоолыг эзэмших эрхтэй хэдий тус 8 зогсоолд иргэн Т.У-гийн эзэмшиж буй ... тоот автозогсоол хамаарна гэж дүгнэх ямар ч нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад ийнхүү дүгнэж буй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн гэж үзэж байна. ...Анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтээс үзэхэд иргэн Т.У- нь том зогсоол худалдаж авснаараа хохирч байгаа болохыг давж заалдах шатны шүүхээс анхаарч үзэхийг хүсъе. Хоёр. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шуухэд хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд: Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дугаарт Л ХХК болон иргэн Т.У-гийн эзэмшлээс ... тоот автозогсоолыг албадан чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн болно. ...Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн зүгээс Л ХХК болон иргэн Т.У- нарын хооронд байгуулсан Орон сууц захиалгын гэрээ-ний холбогдох зүйл заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэн нэхэмжлэлийн шаардлага гаргах тохиодлдолд Л ХХК болон иргэн Т.У- нарын хэн алиныг хариуцагчаар тодорхойлох нь хуульд нийцнэ. Ийнхүү анхан шатны шүүхээс хэргийн хариуцагч бус этгээдэд хамааралтай шүүхийн шийдвэр гаргаж, түүнийг биелүүлэхийг шаардах нь хуульд нийцэхгүй бөгөөд шударга эзэмшигч Т.У-гийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Гурав. Иргэн Т.У- нь ... тоот автозогсоолын хувьд шаардах эрх хэрэгжуулэх эрхтэй. тууний бие даасан шаардлагыг хангах хууль зуйн ундэслэлтэй тухайд: Иргэн Т.У- нь Л ХХК-тай 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээ-г байгуулж, О аймаг, Б сум, Х багийн нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээтэй орон сууцны барилга болох Ц резидэнс барилгаас 506 тоот орон сууц болон зоорийн давхрын ... тоот автомашины дулаан зогсоолыг тус тус худалдан авсан байдаг. Дээрх гэрээний 2.1.3-т автозогсоолын төлбөр болох 30.000.000 төгрөгийг барилга ашиглалтад орж, улсын комисс хүлээн авсны дараа төлөх нөхцөлтэй байсан хэдий ч иргэн Т.У- нь 2021 оны ....дугаар сард буюу орон сууц, автозогсоолоо хүлээн авахдаа худалдагчийн Голомт банк дахь 2705.....2630 тоот дансанд төлсөн болох нь 6 дугаар хавтасг хэрэгт авагдсан санхүүгийн баримтаар нотлогдоно. ...Түүнчлэн Х ХХК-иас ... тоот автозогсоолтой холбогдуулан улсын бүртгэлийн байгууллагад урьдчилсан тэмдэглэл хийлгээгүй, иргэн Т.У-г ... тоот автозогсоолын эзэмшиж эхэлсэн цаг хугацаа буюу 2021 оны .... дүгээр сараас хойш Х ХХК-иас Т.У-гаас ... тоот автозогсоолтой холбоотой аливаа шаардлага гаргаж байгаагүй, Т.У- нь автозогсоолын төлбөрийг 100% бүрэн төлсөн, Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан шударга эзэмшигч мөн юм. Эцэст нь Ц резидэнс барилга нь Л ХХК болон оршин суугч иргэдийн хөрөнгөөр бий болсон, Т.У- нь ...../... тоот гэрээний оролцогч бус, ... тоот автозогсоолыг шударгаар олж авсан, шударга эзэмшигч байх тул түүнчлэн Л ХХК нь Х ХХК-д учруулсан хохирлоо төлөхөөр хүлээн зөвшөөрч байгаа үйл баримтыг харгалзан үзэж, ....... дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Т.У-гийн бие даасан шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Э-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, өмгөөлөгч Э.У нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

...Анхан шатны шуух О аймаг. Б сум. Х багийн нутаг дэвсгэрт байрлах уйлчилгээтэй орон сууцны барилга болох Ц резидэнс барилгын зоорийн давхрын .....тоот автомашины дулаан зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр иргэн Б.Э-г тогтоолгох тухай бие даасан шаардлагыг хэрэгсэхгуй болгон шийдвэрлэхдээ нотлох баримтыг ДУТУУ буюу БУРУУ ҮНЭЛЖ, ХЭРЭГЛЭВЭЛ зохих хуулийг хэрэглэлгуйгээр хэрэг маргааныг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Үунд: 1.1. Анхан шатны шуух шийдвэрийнхээ Үндэслэх нь" хэсгийн 40 дугээрт Л ХХК нь өөрийн эзэмшлийн биш. Х ХХК-ийн эзэмших эрхтэй зогсоолыг Х ХХК-д мэдэгдэлгуй иргэн. хуулийн этгээдэд Х\/далдан борлуулсан нь зохих этгээдийн ЗӨВШӨӨРӨЛГҮЙ хийсэн ХЭЛЦЭЛ ГЭЖ ҮЗЭХ ундэслэл болж байна. ГЭЖ ДҮГНЭСЭН НЬ ХУУЛЬД нийцээгуй тухайд: ...иргэн Б.Э-гийн эзэмшиж буй .....тоот автозогсоолыг өмчлөх эрхийг Х ХХК нь ...../... тоот гэрээгээр олж авсан гэх үйл баримт тогтоогдохгүй байхад анхан шатны шүүх талуудын гэрээний харилцаанд хөндлөнгөөс оролцож, иргэн Б.Э-г 2 ширхэг автозогсоол эзэмшиж байгаа, жижиг зогсоолуудыг хариуцагч нь нэхэмжлэгчид өгөх боломжтой учраас .....тоот зогсоол нь Х ХХК-ийн эзэмшлийнх гэсэн Иргэний хууль тогтоомжид байхгүй зарчим, зохицуулалт гарган ирж үүнийгээ гэрээний 4.3.1-тзаасан эрх тэгш хуваарилах зарчим-д нийцүүлсэн гэж тайлбарлаж буйг хүлээн зөвшөөрөхгүй байна... 1.2. Анхан шатны шүух шийдвэрийнхээ Үндэслэх хэсэгт /41 дүгээрт/ Х ХХК нь 8 автомашины зогсоол авахаар гэрээний хавсралтаар тохирсон байдал, хариуцагч дээрх тохиролцоог үгүйсгээгүй, хариуцагчийн өгөхөөр хүлээн зөвшөөрч бүй 4 зогсоол нь жижиг хэмжээтэй, Б.Э нь 2 ширхэг автозогсоол эзэмшиж байгаа тул .....тоот зогсоолыг Х ХХК-ийн эзэмшилд тооцсон гэж тайлбаолаж буй нь хүуль зүйн үндэслэлгүй тухайд: Х ХХК нь Ц резидэнс барилгын зоорийн давхрын нийт 45 автозогсоолоос 18%-д ногдох буюу 8 ширхэг автозогсоолыг эзэмших эрхтэй хэдий ч тус 8 зогсоолд иргэн Б.Э-гийн эзэмшиж буй .....тоот автозогсоол хамаарна гэж дүгнэх ямар нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад ийнхүү дүгнэж буй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн гэж үзэж байна. Бодит байдалд иргэн Б.Э- нь зөвхөн өөрийн худалдаж авсан .....тоот автозогсоолыг эзэмшдэг бөгөөд түүнд өөр автозогсоол байхгүй, түүнийг 2 ширхэг автозогсоол эзэмшдэг гэж дүгнэх ямар ч баримт хавтаст хэрэгт авагдаагүй буюу зөвхөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч л амаар тайлбарладаг болно. Иймд анхан шатны шүүхийг хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. Хоёр. Анхан шатны шуух Иргэний хэрэг шуухэд хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд: Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дугаарт Л ХХК болон иргэн Б.Э-гийн эзэмшлээс .....тоот автозогсоолыг албадан чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн болно. ...нэхэмжлэгчийн зүгээс Л ХХК болон иргэн Б.Э- нарын хооронд байгуулсан Орон сууц захиалгын гэрээ-ний холбогдох зүйл заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэн нэхэмжпэлийн шаардлага гаргах тохиолдолд Л ХХК болон иргэн Б.Э- нарын хэн алиныг хариуцагчаар тодорхойлох нь хуульд нийцнэ. Ийнхүү анхан шатны шүүхээс хэргийн хариуцагч бус этгээдэд хамааралтай шүүхийн шийдвэр гаргаж, түүнийг биелүүлэхийг шаардах нь хуульд нийцэхгүй бөгөөд шударга эзэмшигч Б.Э-гийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Гурав. Иргэн Б.Э- нь .....тоот автозогсоолын хувьд шаардах эрх хэрэгжуулэх эрхтэй. тууний бие даасан шаардлагыг хангах хууль зуйн ундэслэлтэй тухайд: Иргэн Б.Э- нь ........тоот автомашины дулаан зогсоолыг худалдан авсан байдаг. Иргэн Б.Э- нь автозогсоолын төлбөр болох 25.000.000 төгрөгийг өнөөдрийг хүртэлх хугацаанд .....тоот автозогсоолыг эзэмшиж ашиглаж байгаа тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Л ХХК-иас шаардах эрхтэй этгээд болно. ...Түүнчлэн Х ХХК-иас .....тоот автозогсоолтой холбогдуулан улсын бүртгэлийн байгууллагад урьдчилсан тэмдэглэл хийлгээгүй, иргэн Б.Э-г .....тоот автозогсоолыг эзэмшиж эхэлсэн цаг хугацаа буюу 2021 оны .... дүгээр сараас хойш Х ХХК-иас Б.Э-гаас .....тоот автозогсоолтой холбоотой аливаа шаардлага гаргаж байгаагүй, Б.Э- нь автозогсоолын төлбөрийг 100% бүрэн төлсөн тул тэрээр Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан шударга эзэмшигч мөн юм. Эцэст нь Ц резидэнс барилга нь Л ХХК болон оршин суугч иргэдийн хөрөнгөөр бий болсон, Б.Э- нь ...../... тоот гэрээний оролцогч бус, .....тоот автозогсоолыг шударгаар олж авсан, шударга эзэмшигч байх тул түүнчлэн Л ХХК нь Х ХХК-д учруулсан хохирлоо төлөхөөр хүлээн зөвшөөрч байгаа үйл баримтыг харгалзан үзэж, О аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2023/..... дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Э-гийн бие даасан шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С давж заалдсан гомдолд гаргасан хариу тайлбартаа:

Л ХХК болон Х ХХК-ийн хооронд байгуулсан .....-... дугаар гэрээ болон түүний хавсралт, гэрээ байгуулснаас хойшхи хугацаанд талуудын харилцсан албан бичгүүдээр зоорийн давхрын ....тоот зогсоолыг Х ХХК-д хуваарилагдах зогсоол гзж тохиролцсон ямар ч нотлох баримт байхгүй байна. Иймд ....тоот зогсоолын тухайд Иргэний хууль-ийн 50 дугаар зүйлд заасан зөвшөөрөл олгох эрхтэй этгээд гэж узэх үндэслзл тогтоогдохгүй байх тул Л ХХК нь энэ зогсоолыг худалдан борлуулахдаа Х ХХК-иас зөвшөөрөл авах үүрэггүй юм. Иргэний хуулийн 8 дугаар зүйлд зааснаар эрх үүсээгүй Х ХХК нь ....тоот зогсоолыг өмчлөх зрх бүхий этгээд биш тул уг зогсоолыг худалдахад зөвшөөрөл авах шаардлагагүй юм. Иймд шүүхийн шийдвэрийн 3 дахь заалтанд өөрчлөлт оруулахаар гаргасан давж заалдах гомдпыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийн 3 дахь заалтыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М, Ж.С нар давж заалдсан гомдолд гаргасан хариу тайлбартаа:

1.1 Хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэгчийн буруу байх ёстой гэх агуулга бүхий гомдолд гаргаж буй тайлбар: Талуудын хооронд 20..... оны ..... дүгээр сарын 28-ны өдөр ...../... дугаар Хөрөнгө өруулалт, хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсан байдаг. Тус гэрээний 1.1 дэх хэсэгт нэхэмжлэгч, хариуцагч нар нь 13 давхар үйлчилгээтэй орон сууцны зориулалт бүхий барилга барих төслийг хэрэгжүүлж, баригдсан барилгын .....хувийг А тал, 82 хувийг Б тал өмчлөх талаар тохиролцсон ба энэ талаар талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад огт маргадаггүй. Мөн гэрээний 3.1.2,4.2.3 дэх хэсэгт заасны дагуу Б тал буюу хариуцагч нь 13 давхар барилга барих үүргийг хүлээсэн талаараа хариуцагч тал огт маргадаггүй. Харин хариуцагч талаас нэхэмжлэгчийг 12 давхар барихыг зөвшөөрсөн гэж гүтгэж, шүүхэд энэ талаар худал тайлбар гаргаж ирсэн. Гэтэл Л ХХК, Л нар нь гэрээнд заасан үүргээ зөрчиж 12 давхар бүхий орон сууцыг барьсан ба барилга барих явцад нэхэмжлэгч талаас ямар нэгэн зөвшөөрөл аваагүй болно. Тэгсэн атлаа хамтын үйл ажиллагааны явцад бий болох хөрөнгийн 82 хувийг дангаар авахаар тохиролцсон хариуцагч нь гэрээгээр хүлээсэн хамгийн чухал үүрэг болох санхүүжилт хийх үүргээ бүрэн биелүүлээгүйгээс уг хохирол үүссэн бөгөөд барилгыг өөрчилж барих санал гаргах үед нь нэхэмжлэгчийн зүгээс болон төр захиргааны байгууллага, зураг төсөл зохиож, баталсан компани, захиалагчийн хяналтыг хэрэгжүүлж байсан байгууллагаас хүртэл шаардаж байхад Монгол улсын хууль, хэм хэмжээний акт, төрийн байгууллагын хууль ёсны шаардлагыг үл тоон гэрээний үүрэг, хууль, хэм хэмжээний актыг ноцтой зөрчсөн. Энэ талаар анхан шатны шүүхээс үзлэг хийж баталгаажуулан хэрэгт бэхжүүлсэн төдийгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч нь 12 давхар барилга барьсан болох нь нийтэд илэрхий баримт бөгөөд талууд энэ талаар огт маргадаггүй. Иргэнйй хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасны дагуу нэхэмжлэгч тал нь өөрт учирсан хохирол 387.574.000 төгрөгийг хариуцагч талаас нэхэмжилсэн бөгөөд хууль сануулсан шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хашасан. Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээний 3.3.1 дэх хэсэгт энэхүү төслийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор үүсэн гарсан бүхий л хохирол гэм буруутай тал нь хариуцна, 7.2-т Б тал нь барилгын ажлын санхүүжилтыг тасралтгүйгээр хийх үурэгтэй бөгөөд санхүүжилт тасалдсаны улмаас барилгын ажлын үйл явц тодорхой хугацаанд тасалдсан, барилга ашиглалтанд орох хугацаа хойшлогдсон, эсхүл цаашид барилгыг барих боломжгүй болсон тохиолдолд үүнтэй холбоотойгоор А талд үүссэн хохирлыг бүрэн хариуцна гэж тус тус талууд хохиролын талаар тохиролцсон. Иргэний хуулийн 189 дугаар зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу талууд гэрээний агуулгаа өөрсдөө тодорхойлж гэрээг байгуулсан ба тус гэрээний агуулга дээр талууд огт маргаагүй. Иймд давж заалдах журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдол үндэслэлгүй байна. 1.2 Иргэний хуулийн 476 дугаао зуйлд заасан зуйл заалтыг хэрэглээгуй гэх гомдлын тайлбар: Талүудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу уг барилгыг барих газар буюу барилгын үнэ цэнийг шууд тодорхойлж буй барилгын салшгүй бүрдэл хэсгийг нэхэмжлэгч гаргаж хамтран ажиллах гэрээний үр дүнд бий болсон хөрөнгийн .....хувийг эзэмшихээр харилцан тохиролцсоныг хариуцагч хүлээн зөвшөөрдөг. Тэгсэн атлаа хариуцагчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд 2 айлын хашааны газар гэх агуулга бүхий тайлбар гаргаж, улмаар талуудын хөрөнгө нийлж, дуидын хөрөнгө бий болсонг гэрээнд заасан тоо хэмжээ, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тоо хэмжээг шүүх баримтлах ёетой гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ. Гэтэл нэхэмжлэгчийн газар дээр хариуцагч барилгын зургийг зөрчиж, гэрээнд зааснаас 1 давхар дутуу барилга барьж, түүнээсээ 18%-ийг нь Х ХХК-д шилжүүлэн өгөхгүй маргасаар байгаа. Харин нэхэмжлэгч нь уг газартаа одоо өөр барилга барих, өөрөөр ашиглах ямар ч боломжгүй болсон. Хариуцагч нь алдагдалд орсон гэж маргадаг атлаа түүний шалтгаан нь санхүүжилтээ хийж чадаагүйтэй холбоотой хүүтэй мөнгө зээлсэн гэж тайлбарлаж ирсэн. Энэ нь хариуцагчийн анх гэрээ байгуулахдаа санхүүжилтийг өөрөө 100 хувь хариуцан гаргаж, Х ХХК-ийн эзэмшил газарт үйлчилгээтэй орон сууц барихаар итгэл төрүүлсэнтэй холбоотой бөгөөд уг гэрээгээр Х ХХК газраар бүрэн хөрөнгө оруулалтаа хийсэн болно. Ийнхүү санхүүжилт хийснээхээ төлөө хариуцагч нь уг гэрээний хүрээнд бий болсон хөрөнгийн 82 хувийг хүртэж, үүнийхээ төлөө бүх өөрт ногдох үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж ашиг олоод зогсохгүй, нэхэмжлэгчид ногдох авто зогсоолыг хүртэл худалдаж борлуулж ашиг олсон байдаг. Энэ нь хариуцагч Л ХХК, Л нарын зарим дансны хуулгаас харагддаг. Үүнээс үзвэл уг гомдол нь хэрэгт авагдсан өөрийнх нь дансны хуулгаар үгүйсгэгддэг. Түүгээр ч зогсохгүй хариуцагч нь цаашид гэрээний үлдэгдэл төлбөрүүдээ авч багагүй хэмжээний ашиг олохоор харагддаг. Иймээс Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478...... -т заасныг шүүх хэрэглэх боломжгүй бөгөөд хариуцагчийн санхүүжилт хийх үүргээ биелүүлээгүйд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй болно. Хоёр. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шуухэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцгой зорчиж. хуулийг буруу тайлбарлан хэрэглэж. бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдуудийн эрхийг хохироосон шийдвэр гаргасан гэх гомдлын тухайд: 2.1 Нэхэмжлэгч компани нь 2023 оны .... дүгээр сарын .....-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, хуулийн дагуу улсын тэмдэгтийн хураамж төлж, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа хариуцагч, гуравдагч этгээдүүдийн тоогоор хувилж шүүхэд өгсөн ба шүүхээс хэрэгт нэгэнт оролцож бие даасан шаардлага гаргаад буй гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчйд нэхэмжлэлийг танйлцуулж, улмаар тэдний тайлбар гаргах, мэтгэлцэх эрхийг хязгаарлаагүй. Тодруулбал, Т.У-, Я.Б-, Б.Э, "О ХХК нар бие даасан шаардлага гаргаж нэхэмжлэлийн шаардлагын талаарх хангалттай мэтгэлцэж ирсэн. Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурьдаад буй Т.У-, Я.Б-, Б.Э-, О ХХК нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаад оролцсон ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж, өмгөөлөгч оролцуулж өөрсдийн бие даасан шаардлага болоод нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад тайлбар өгөх замаар мэтгэлцсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчим хэрэгжиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхээ бүрэн эдэлсэн. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарт шүүхээс нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг танилцуулж, хэргийн материалтай танилцуулсаар байтал шүүхээс тодруулах ажиллагаа хийгээгүй гэх гомдол нь үндэслэлгүй байна. Хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээний 4.3 дугаар зүйлийн 4.3.1 дэх хэсэгт гэрээний 3-р зүйлийн 3.2.1 болон 3-р зүйлийн 3.2.2-т заасан хувь хэмжээ бүрийн өмчлөх талбайг батлахдаа борлуулалтын төрөл, давхар тус бүрийг тэгш хуваарилах зарчмийг баримтлан хувиарлана, мөн Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.4-т Дундаа өмчлөх хөрөнгийн үр шим, түүнийг нэгтгэсэн, нийлүүлснээс бий болсон хөрөнгө талуудын дундаа өмчлөх хөрөнгө байна гэж тус тус тодорхойлсны дагуу нэхэмжлэгч нь дундаа өмчлөх хөрөнгөнөөсөө гэрээний дагуу тэгш хувиарлах зарчмын дагуу гэрээгээр тохиролцсон 8 ширхэг автозогсоолоо нэхэмжилсэн ба хариуцагч талаас 8 ширхэг автозогсоолыг нэхэмжлэгч өмчлөх, эзэмших эрхтэй талаар маргаа гүй хүлээн зөвшөөрсөн. Иймд хариуцагч талаас гаргаад байгаа ...,....,....,....,10,.....,.....,.....тоот зогсоолуудыг өөрт нь хуваарилагдах ёстой хөрөнгө гэж шаардах эрхгүй гэх гомдол нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 1.... дугаар зүйлийн 1.....3-т Дундаа хэсгээр өмчлөгч бүр ногдох хэсгээ бусдын өмчлөлд шилжүүлэх буюу өөр байдлаар захиран зарцуулах эрхтэй бөгөөд ийнхүү захиран зарцуулахдаа хэсгээр өмчлөгч бусад өмчлөгчдөд мэдэгдэх уүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч нь дундын өмчлөлд байгаа эд хөрөнгө тодруулбал автозогсоолуудыг захиран зарцуулах бол нэхэмжлэгч талаас зөвшөөрөл авахаар байсан боловч хариуцагч нь нэхэмжлэгчээс зөвшөөрөл аваагүй байдаг. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдййн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байхаар зохицуулсан тодруулбал иргэний хуулийн 1.... дугаар зүйлийн 1.....3, 1.....4-т зохих этгээдээс зөвшөөрөл авахаар заасан байтал хариуцагч компани нь хуульд заасан шаардлагыг зөрчиж гуравдагч этгээдтэй гэрээ байгуулсан. Иймд хариуцагчийн зүгээс гаргаад байгаа 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан заалтыг буруу тайлбарласан гэх гомдол нь үндэслэлгүй байна. Нэмж тайлбарлахад нэхэмжлэгч нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр нэгэнт оролцуулахаар шүүхээс шййдвэрлэсэн этгээдүүдийг хариүцагчаар татаж, хариуцагчаар тодорхойлох боломжгүй бөгөөд нэхэмжлэгч нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийг хариуцагчаар татаагүйг энд тайлбарлаж байна. Гурав. Анхан шатны шүүхээс нотлох баримтыг буруу, дутуу үнэлж, хэт нэг талыг барьж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгуй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна гэх гомдлын тухайд; Талууд өөрсдийн хүсэл зоригийн үндсэн дээр агуулгаа өөрсдөө тодорхойлон хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээг байгуулсан байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаан дээр хариуцагч талаас гэрээний агуулга болоод хүчин төгөлдөр бус байдлын талаар огт маргаагүй атлаа сөрөг нэхэмжлэлийн талаар гаргасан гомдол нь үндэслэлгүй байна. Хариуцагч талаас 2022 оны ... дугаар сарын ....-ны өдөр Сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгч талаас бүхэлд нь эс зөвшөөрч маргасан, Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээний 5.6-т А тал болон Б тал нь өөрийн талуудад ногдох барилгын хэсгийн өмчлөх эрхийн гэрчилгээг тус тусын нэр дээр гаргуулах авах болон 3-дагч этгээдэдхудсшдах, захицанзариуулах. шилжуүлжтэй холбогдон гапах заодлыг тус тусдаа хариуцахаар заасан дээрх гэрээний зохицуулалтын дагуу хариуцагч талын нэхэмжлэлээд байгаа зуучлалын хөлсийг нэхэмжлэгч талаас нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй юм. Гэрээ байгуулагдах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Зөвшөөрлийн тухай хуулиар үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа нь тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагаа юм. Г этэл хариуцагч талаас нэхэмжлэгч нь үл хөдлөх хөрөнгө зуучлах үүргээ биелүүлээгүй гээд хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Учир нь тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх үйл ажиллагааг тусгай өвшөөрөлгүй нэхэмжлэгчийг хийх ёстой байсан гэж хууль зөрчсөн шаардлага тавьж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд О аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 142/ШШ2023/..... дугаар шийдвэрийн холбогдох хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С, хариуцагчийн өмгөөлөгч Д.Т, М.Э нар давж заалдсан гомдолд гаргасан хариу тайлбартаа:

Х ХХК-ийн нэхэмжлэлтэй, Л ХХК болон БНСУ-ын иргэн Л, иргэн Э.Н, Б.Б нарт холбогдох иргэний хэргийг хянан сэлэлцээд гаргасан О аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2023/..... дугаар шийдвэрийн зарим осгийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдолтой танилцаад ^араах хариу тайлбарыг гаргаж байна. Нэг. Нэхэмжлэгч нь шуухийн шийдвэрийн 2 давхрын 91.57 м.кв талбайн Уйлчилгээний талбайн баруун урд хэсэг/ өмчлөгчөөр Х" ХХК-ийг тогтоолгох -аардпагыг хэрэгсэхгуй болгосныг эс зөвшөөоч. хариуцагч байрлалыг зөвшөөрөхгуй гэх татгалзлаа нотлоогуй байхад шуух нотлох баримтад тулгуурлаагуй дугнэлт хийсэн гэж гомдол гаргажээ. Талууд Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ-ний 4.3.1-д заасныг :аримтлан гэрээний хавсралт №1-ээр талууд тус бүрийн өмчлөх талбайн хэмжээ, :айршлын тэмдэглэгээг тодорхойлсон1 байдаг бөгөөд уг хавсралтад барилгын 2 дугаар оавхарт Х ХХК-ийн өмчлөх талбайн байршлыг зүүн хойд хэсэгт тодруулж, 95.6 м.кв талбай байхаар баталсан нотлох баримтыг анхан шатны шүүх үнэлсний үндсэн дээр -эхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь /ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,40.2 дахь хэсэгт нийцнэ. Үүнээс гадна шинжээчийн дүгнэлтээр2 гэрээний хавсралтад заасан барилгын 2 оугаар давхрын зүүн хойд хэсэгт байрлах Х ХХК-д хуваарилагдах талбайн эмжээг 95.1 м.кв талбайтай болохыг тоггоосон ба нэхэмжлэгчийн давж заалдах *омдолдоо дурдсанчлан гэрээний хавсралтад 2 дугаар давхарт Х ХХК-ийн емчлөх талбайг баруун урд талд байхаар заасан, эсхүл уг талбайг Х ХХК-ийн эмчлөх талбай гэж тогтоож, хэмжилт хийсэн шинжээчийн дүгнэлт огт гараагүй болно. Ийнхүү талууд хамтын ажиллагааны үр дүнд бий болсон хөрөнгийг хэрхэн хуваарилахаар тохиролцсоныг гэрээгээр дундаа хэсгээр өмчлөх тохиролцоог хийсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд үүний дагуу нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.1 дэх хэсэгт заасныг баримтлан гагцхүү өөрт ногдох хэсгийг шаардах эрхтэй атал 'эрээгээр Л ХХК нь өмчлөхөөр тохиролцсон талбайг өөрийн өмчлөлд авахаар шаардах эрх Х ХХК-д хууль болон гэрээгээр олгогдоогүй болохыг шүүхээс анхаарахыг хүсье. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч өөрөө чотлох үүрэгтэй бөгөөд барилгын 2 дугаар давхарт Х ХХК-ийн өмчлөх талбайн эайршлыг зүүн хойд хэсэгт тодруулж, 95.6 м.кв талбай байхаар баталсан тохиролцоог нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүйд хариуцагчийг буруутгах боломжгүй. Иймд анхан шатны шүүх барилгын 2 давхрын 91.57 м.кв талбайн /үйлчилгээний талбайн баруун урд хэсэг/ өмчлөгчөөр Х ХХК-ийг тогтоолгох нэхэмжпэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль эүйн үндэслэлтэй болно. Х ХХК-ийн нэхэмжлэлтэй, Л ХХК болон БНСУ-ын иргэн Л, иргэн Э.Н, Б.Б нарт холбогдох иргэний хэргийг хянан сэлэлцээд гаргасан О аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2023/..... дугаар шийдвэрийн зарим осгийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдолтой танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэг. Нэхэмжлэгч нь шуухийн шийдвэрийн 2 давхрын 91.57 м.кв талбайн Үйлчилгээний талбайн баруун урд хэсэг/ өмчлөгчөөр Х" ХХК-ийг тогтоолгох -аардпагыг хэрэгсэхгуй болгосныг эс зөвшөөрч. хариуцагч байрлалыг зөвшөөрөхгуй гэх татгалзлаа нотлоогуй байхад шуух нотлох баримтад тулгуурлаагуй дугнэлт хийсэн гэж гомдол гаргажээ. Талууд Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ-ний 4.3.1-д заасныг баримтлан гэрээний хавсралт №1-ээр талууд тус бүрийн өмчлөх талбайн хэмжээ, :айршлын тэмдэглэгээг тодорхойлсон байдаг бөгөөд уг хавсралтад барилгын 2 дугаар оавхарт Х ХХК-ийн өмчлөх талбайн байршлыг зүүн хойд хэсэгт тодруулж, 95.6 м.кв талбай байхаар баталсан нотлох баримтыг анхан шатны шүүх үнэлсний үндсэн дээр -эхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,40.2 дахь хэсэгт нийцнэ. Үүнээс гадна шинжээчийн дүгнэлтээр2 гэрээний хавсралтад заасан барилгын 2 оугаар давхрын зүүн хойд хэсэгт байрлах Х ХХК-д хуваарилагдах талбайн хэмжээг 95.1 м.кв талбайтай болохыг тоггоосон ба нэхэмжлэгчийн давж заалдах гомдолдоо дурдсанчлан гэрээний хавсралтад 2 дугаар давхарт Х ХХК-ийн емчлөх талбайг баруун урд талд байхаар заасан, эсхүл уг талбайг Х ХХК-ийн эмчлөх талбай гэж тогтоож, хэмжилт хийсэн шинжээчийн дүгнэлт огт гараагүй болно. Ийнхүү талууд хамтын ажиллагааны үр дүнд бий болсон хөрөнгийг хэрхэн хуваарилахаар тохиролцсоныг гэрээгээр дундаа хэсгээр өмчлөх тохиролцоог хийсэн гэж /зэх үндэслэлтэй бөгөөд үүний дагуу нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.1 дэх хэсэгт заасныг баримтлан гагцхүү өөрт ногдох хэсгийг шаардах эрхтэй атал гэрээгээр Л ХХК нь өмчлөхөөр тохиролцсон талбайг өөрийн өмчлөлд авахаар шаардах эрх Х ХХК-д хууль болон гэрээгээр олгогдоогүй болохыг шүүхээс анхаарахыг хүсье. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч өөрөө чотлох үүрэгтэй бөгөөд барилгын 2 дугаар давхарт Х ХХК-ийн өмчлөх талбайн эайршлыг зүүн хойд хэсэгт тодруулж, 95.6 м.кв талбай байхаар баталсан тохиролцоог нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүйд хариуцагчийг буруутгах боломжгүй. Иймд анхан шатны шүүх барилгын 2 давхрын 91.57 м.кв талбайн /үйлчилгээний талбайн баруун урд хэсэг/ өмчлөгчөөр Х ХХК-ийг тогтоолгох нэхэмжпэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль эүйн үндэслэлтэй болно. Хоёр. Нэхэмжлэгч нь ...зоорийн давхрын ...., ..... 10...... тоот зогсоолыг худалдсан гэрээг хучин тегелдөр бусд тооцуулах. хууль бус эзэмшлээс чөлеөлуулэх шааряпагыг хэрэгсэхгуй болгосон нь хууль зуйн ундэслэлгуй". мөн шуух Ч.О. Н.А- нарын бие даасан шаардлагыг хангасан нь ундэслэлгуй гэж давж заалдах гомдол гаргажээ. Анхан шатны шүүх Ц резидэнс барилгын зоорийн давхрын зоорийн давхрын ...., ...., 10, ..... тоот зогсоолыг худалдсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардпагыг хэрэгсэхгүй болгож, ..... тоот автомашины зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр Н.А-ыг, ....тоот автомашины зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр Ч.Оыг тогтоож шийдвэрлэхдээ Х ХХК болон Л ХХК-ийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ-г үндэслэж, гэрээний эрх тэгш хуваарилах зарчимд нийцүүлсэн гэж шийдвэрийнхээ Үндэслэх хэсэгт тайлбарласан байна. Хариуцагчийн зүгээс анхан шатны шүүх нэгэн адил бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн шаардлагыг хянан шийдвэрлэхдээ хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг зөрчиж, ижил нөхцөлд авто зогсоол худалдан авсан иргэдэд ялгамжтай хандсан нь зөвхөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбоотой гэж үзэж давж заалдах гомдол гаргасан билээ. Зүй нь анхан шатны шүүх Ц резидэнс барилгын зоорийн давхрын ..... тоот автомашины зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр Н.А-ыг, ....тоот автомашины зогсоолын хууль ёсны өмчлөпнөөр Ч.Оыг тогтоож, зоорийн давхрын ...., ...., 10, ..... 'оот зогсоолыг худалдсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний нэгэн адил бусад 7равдагч этгээдүүдийн тухайд ч үндэслэлтэй шийдвэр гаргах ёстой байсан боловч хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шударга шийдвэрийг гаргаж чадаагүй гэж үзэхээр байна. Учир нь Х ХХК болон хариуцагч нарын хооронд байгуулагдсан Хөрөнгө эруулалт, хамтын ажиллагааны гэрээ, түүний хавсралтаар барилгын зоорийн давхарт баригдах зогсоолоос 8 ширхэг зогсоолыг Х ХХК-д өмчлүүлэхээр тохиролцсон нь маргаангүй боловч авто зогсоолын хувьд байршил, дугаарыг зааж тохиролцсон тохиролцоо байхгүй буюу Х ХХК-д ногдох зогсоолууд нь нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа ..., ...., ...., ...., 10, ....., ....., .....тоот зогсоолууд гэж огт тохиролцоогүй, <автаст хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох ямар ч баримт авагдаагүй байдаг. Х ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар зоорийн давхрын ..., ...., ...., ...., 10, ....., ....., .....тоот авто зогсоолуудыг өмчлөх эрхтэй болохоо нэхэмжлэгчийн хувьд өөрөө нотлох /үрэгтэй боловч гэрээний хэрэгжилтийн явцад огт өөр 8 зогсоолуудыг өмчлөх хүсэл зоригоо илэрхийлж байсан нь хавтаст хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэлээр нотлогддог. Иймээс Х ХХК болон хариуцагч нарын хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ-нд оролцоогүй, тэдний хоорондын гэрээний <арилцааны талаарх үйл баримтыг огт мэдэхгүй захиалагч иргэдийг Х ХХК-иас зөвшөөрөл авах ёстой байсан гэж буруутгах хууль зүйн боломжгүй юм. Тус шүүхэд бие даасан шаардлага гаргасан иргэн Ч.О, Н.А-, Т.У-, Я.Б-, Б.Э- болон О ХХК-иуд нь Х ХХК-иас зөвшөөрөл авах үүргийг хууль болон гэрээгээр хүлээгээгүй, харин Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д заасан шударга эзэмшигч бөгөөд Лотус Сибид зөвхөн ашиг орлого л олох ёстой гэж тайлбарлаж байгаа нь хамтран ажиллах гэрээний үндсэн зарчмыг алдагдуулж байна. Нэхэмжлэгч нь Хамтран ажиллах гэрээ-ний орлого, ашгийг тэнцүү хүртэх эрхтэй гэж маргаж буй бол Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478......-д Хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцна. гэж заасны дагуу алдагдлыг ч мөн хамтран хүлээх хуулийн зохицуулалт талуудад тэгш үйлчлэх учиртай билээ. Тав. Нэхэмжпэгч нь анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлээс .....0,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу. техникийн нөхцөлийг сунгүүлах төлбөоийг төлсөн нь хаоиуцагчийн буруугаас болсон гэжээ. Талуудын хооронд байгуулсан "Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ-ний 3.1.1,4.1.3,4.1.5, 5.5-д зааснаар барилгын техникийн нөхцөлүүдийг авах, тэдгээрийг сунгуулах, үүнтэй холбогдон гарах зардлыг хариуцах үүргийг Х ХХК хүлээсэн. Талууд Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ-гээр барилгыг барьж дуусгах хугацааг тохиролцоогүй, захиалагч нартай байгуулсан гэрээнүүдэд барилгыг улсын комисст хүлээлгэн өгөх хугацааг өөр өөрөөр заасан байдаг бөгөөд Л ХХК-ийн иргэн Д.С-тэй байгуулсан гэрээнд барилгыг улсын комисст хүлээлгэн өгөх хугацааг 2...9.10.31-ний өдрөөр заасныг Х ХХК болон Л ХХК-ийн хооронд үүссэн Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ-ний харилцаанд хамаатуулан хэрэглэх ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан гэрээгээр Х ХХК техникийн нөхцөл авах, тэдгээрийг сунгуулах үүргээ биелүүлээгүйтэй холбогдуулан Л ХХК нь Мэдээлэл холбоо, сүлжээ ХХК-д техникийн нөхцөлийн .....0,000 төгрөгийн төлбөр төлсөн4 нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа тул энэ тухайд анхан шатны шүүхийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдол нь бүхэлдээ хууль зүйн /ндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг ханган, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх тухай хуулийн шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн .....6 дугаар зүйлийн .....6.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үндэслэлээр хянав.

1.    Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Л ХХК болон

захирал Л нарт холбогдуулан гэрээний үүргээ биелүүлээгүйгээс О аймаг Б сум У багийн нутаг дэвсгэрт байрлах Ц резиденс барилгын нэг давхрыг хасч 12 давхар барьсны улмаас Х ХХК-д учирсан хохирол 387.574.000 төгрөг гаргуулах, Ц резиденс үйлчилгээний орон сууцны барилгаас ..., ...., ...., ....., ...., ....., ...., ...., ...., .... тоот орон сууцнууд болон нэг давхрын 130.34 м.кв талбайтай, ... тоот үйлчилгээний талбай, 2 давхрын 91.57 м.кв талбайтай /үйлчилгээний талбайны баруун урд тал/ үйлчилгээний талбайн өмчлөгчөөр тус тус тогтоох, зоорийн давхрын ..., ...., ...., ...., 10, ....., ....., .....тоот дулаан зогсоолуудын эзэмшигчээр тогтоолгох, ....орон сууцны дотоод заслыг хийхэд гарсан зардал 215.670.000 төгрөгийг 0.64 ш дулаан зогсоолын үнэ болох 16.000.000 төгрөгийг тус тус хариуцагч Л ХХК, захирал Л нараас гаргуулах,

2.    О аймаг Б сум У багт байрлах Ц резиденс

барилгын зоорийн давхарт байрлах ... тоот дулаан зогсоолыг У-д худалдсан гэрээ, 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн орон сууц захиалан бариулах гэрээний 1.1, 2.1 дэх заалтуудыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, мөн .... тоот дулаан зогсоолыг Ч.Э-т худалдсан гэрээ, 20.....оны ... дугаар сарын 28-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээний 1.1, 1.2 дахь заалт, .... тоот дулаан зогсоолыг О ХХК-д бартерын нөхцлөөр худалдсан гэрээ, 2020 оны ... дугаар сарын 30-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-ний 2.1.9 дэх заалт, .... тоот зогсоолыг Д.Х-т худалдсан гэрээ, 2...9 он гэх огноотой Орон сууц бариулах гэрээний 1.1, 2.1 дэх заалтыг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах, ....тоот дулаан зогсоолыг Од худалдсан гэрээ, 2021 оны ... сар гэх огноотой Орон сууц захиалан бариулах гэрээний нэмэлт өөрчлөлт гэх гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бусд тооцуулах, мөн зоорийн давхрын ....., ....., .....тоот дулаан зогсоолуудыг Я.Б-, Н.А- нарт худалдсан гэрээ, 2021 оны ... дугаар сарын 26, 2021 оны .... дүгээр сарын 28-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээний нэмэлт өөрчлөлт гэх гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бусд тооцуулах, .....тоот дулаан зогсоолыг Б.Э-д худалдсан гэрээ, 2021 оны .... дүгээр сарын 13-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээний 1.1, 2.1 дэх заалтуудыг хүчин төгөлдөр бусд тооцуулах,

3.    ..., ...., ...., ...., 10, ....., ....., .....тоот дулаан зогсоолуудыг хариуцагч Лотус

Си Эн Эм ХХК болон иргэн У-, Ч.О, Я.Б-, Н.А-, Б.Э-, О ХХК нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх,

4.    Тухайн барилгын 2 давхрын баруун урд хэсэгт байрлах худалдаа

үйлчилгээний зориулалттай 91.57 м.кв талбайг Л ХХК, захирал Л нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх,

5.    Хариуцагч Э.Н, Б.Б нарт холбогдуулан 227 м урттай

84 ширхэг төмөр хашааны өмчлөгч нь Х ХХК болохыг тогтоолгох, уг хашааг Э.Н, Б.Б нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн зарим шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Хариуцагч Л ХХК болон иргэн Л нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Х ХХК-иас 20..... оны ..... дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан Хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээ-ний 3.1.1, 4.1.3, 4.1.4, 4.1.6, 4.1.7, 4.1.9 дэх заалтуудыг зөрчсөнөөс үүдэн иргэн Л түүний 100 хувь эзэмшлийн Л ХХК-д учирсан хохирол 1.147.576,135 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэгч Х ХХК зөвшөөрөхгүй маргасан.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.А-, Б.Э-, Т.У-, Ч.О нар Х ХХК болон Л ХХК-д холбогдуулан ...., 18, ....., ..., ....., ....тоот автомашины дулаан зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлага гаргасан ба бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Т, О, Оа, Х, Э нар татагдан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Э, Б нар тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцжээ.

Мөн хариуцагч Э.Н Б.Б нарт холбогдуулан 227 м урттай, 84 ширхэг төмөр хашааны өмчлөгч нь Х ХХК болохыг тогтоолгох, тэдний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага гаргасныг хариуцагч Э.Н зөвшөөрөхгүй, хариуцагч Б.Б нь хашааг авна гэвэл буцаан өгнө гэсэн тайлбар гаргажээ.

Нэхэмжлэгч Х ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ талуудын хооронд 20..... оны ..... дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан Хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээ-нд үндэслэн тодорхойлсон байна.

Хариуцагч Л ХХК, захирал Л нар сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ мөн өдрийн Хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээ-нд үндэслэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд О ХХК бие даасан шаардлагадаа Л ХХК-тай 20.....оны 06 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд үндэслэсэн бол бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Э-, Н.А-, Т.У-, Я.Б-, О ХХК-тай байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээнүүдэд үндэслэн тодорхойлсон байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхэд нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Х ХХК, захирал Лтай 20..... оны ..... дүгээр сарын 28-ны өдөр ...../... дугаартай Хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээ байгуулж О аймаг Б сум Х багийн нутаг дэвсгэрт байрлах А талын эзэмшлийн үйлчилгээний орон сууц барих зориулалт бүхий газар дээр зоорийн давхартаа автомашины дулаан зогсоол, 1,2 давхартаа үйлчилгээний төв, 3-..... давхарт орон сууц, 12,13 давхарт пентхаус бүхий 2 орцтой 13 давхар үйлчилгээний орон сууцны зориулалт бүхий барилга барих, талууд өөрсдийн зүгээс гэрээнд заасан хэлбэрээр хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллахаар тохиролцсон байна.

Гэрээгээр барилгын газар түүнийг эзэмших эрх, холбогдох бусад зөвшөөрөл газрын хөрсний шинжилгээний дүгнэлт, геологийн зураглал, уг газарт барих барилгын иж бүрэн зураг төсөл, шаардлагатай бусад бичиг баримтыг бэлэн болгох үүргийг А тал буюу Х ХХК хариуцан түүний оруулсан хөрөнгийг барилгын нийт шаардагдах хөрөнгө оруулалтын .....хувь байхаар тооцох, Б тал болох Л ХХК нь барилгын газар дээр барилга барих болон бусад ажлуудыг гүйцэтгэх, өөрийн оруулсан хөрөнгийг барилгын нийт шаардагдах хөрөнгө оруулалтын 82 хувь байхаар тус тус тохиролцжээ.

Талууд гэрээнд зааснаар А тал болох нэхэмжлэгч Х ХХК нь барилга баригдах явцад газартай холбоотой маргаан гарснаас барилгын ажлын үйл явц тодорхой хугацаанд тасалдсан, барилга ашиглалтанд орох хугацаа хойшлогдсон, цаашид барилга барих боломжгүй болсон тохиолдолд үүнтэй холбоотойгоор Б талд учирсан хохирлыг бүрэн хариуцах, Б тал нь барилгын санхүүжилтийг тасралтгүй хийх үүрэгтэй бөгөөд санхүүжилт тасарсны улмаас барилгын үйл явц тодорхой хугацаанд тасалдсан, барилга ашиглалтанд орох хугацаа хойшлогдсон, цаашид барилга барих боломжгүй болсон тохиолдолд үүнтэй холбоотойгоор А талд учирсан хохирлыг бүрэн хариуцах үүрэгтэйгээр гэрээний хариуцлагыг тодорхойлжээ.

Гэрээний дагуу хариуцагчЛ ХХК нь О аймаг Б сум Х багийн нутаг давсгэрт Ц резиденс барилгыг 12 давхраар барьсан үйл баримт тогтоогдсон байна.

Хариуцагч Л ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч Х ХХК-ийг ....орон сууц, 1 давхрын 130.34 м.кв талбай бүхий үйлчилгээний талбайн өмчлөгчөөр тус тус тогтоох шаардлагыг хүлээн зөвшөөрч автомашины дулаан зогсоолоос одоо байгаа 4 зогсоолоо өгч зарагдсан 4 зогсоолыг нэг бүрийг 30.000.000 төгрөгөөр тооцож 120.000.000 төгрөг өгөх, ....орон сууцны дотоод засал хийсэн зардлын баримтаар нотлогдож байгаа 192.645.876 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргаж хохирол 387.574.000 төгрөг, 064 ширхэг дулаан зогсоолын үнэ 16.000.000 төгрөг орон сууц захиалан бариулах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, нэр бүхий иргэдийн эзэмшлээс дулаан зогсоолуудыг албадан чөлөөлүүлэх, тухайн барилгын 2 давхрын барилгын урд хэсэгт байрлах худалдаа үйлчилгээний зориулалт бүхий 91.57 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгох, уг талбайг Л ХХК, захирал Л нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, засварын зардлаас баримтаар нотлогдоогүй зардлыг тус тус төлөхгүй гэж маргажээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн байна. Энэхүү гэрээ нь талууд ашиг олох тодорхой нэг зорилгыг хэрэгжүүлэхийн тулд тус бүртээ тодорхой үүрэг хүлээн хамтран ажиллах онцлогтой гэрээ байдаг.

Хариуцагч Л ХХК нь талуудын хооронд байгуулсан хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээний 1.1-д заасан зорилгоо хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч Х ХХК-д бодит хохирол учирсан байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж Ц резиденс үйлчилгээний барилгын 13 давхар баригдаагүйгээс Х ХХК-ийн 13 давхарт эзэмших .....хувь буюу 129.32 м.кв талбайгаар хохирсон нь тогтоогдсон, шинжээчийн дүгнэлтээр уг талбайн үнийг 387.574.000 төгрөгөөр үнэлсэн үнээр хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 476, 227 дугаар зүйлд нийцсэн байна.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4.-т үүрэг гүйцэтгэгч тодорхой эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй бол эд хөрөнгийг өөртөө шилжүүлэх, учирсан хохирлыг шаардах эрхтэй. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3.-т гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал, гэмтэл, орох байсан орлогыг хохиролд тооцохоор зохицуулсан.

Талууд хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээний хавсралтаар өмчлөх талбайн хэмжээ, байршлын тэмдэглэгээг харилцан тохирсон, гэрээний 4.3.1-д гэрээний 3.2.1, 3.2.2-т заасан хувь хэмжээгээр тус бүрийн өмчлөх талбайг батлахдаа борлуулалтын төрөл, давхар тус бүрээр тэгш хуваарилах зарчмыг баримтлан хуваарилна гэж заасан байх тул нэхэмжлэгчийн нэрлэн заасан ....орон сууцны байршил, талбайн хэмжээгээр нь тооцон өмчлөгчөөр тогтоосон нь үндэслэлтэй байна.

Харин зоорийн давхрын автомашины дулаан зогсоолын дугаарыг гэрээний хавсралтаар тодорхойлоогүй байх бөгөөд нэхэмжлэгчийн нэрлэн заасан дугаар бүхий зогсоолуудыг шүүх нэхэмжлэгчийг өмчлөгчөөр тогтоож хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөхөөр шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм. Гэрээний 4.3.1-д заасан тэгш хуваарилах зарчмыг хэрэгжүүлэх болон Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.1.-д заасан дундаа хэсгээр өмчлөх хөрөнгө тул дундаа хэсгээр өмчлөгчид харилцан тохиролцоогүй бол өмчлөгч бүр тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй бөгөөд өөрт оногдох хэсэгт ногдох үр шимийг өмчлөх эрхтэй. Иргэний хуулийн 1.... дугаар зүйлийн 1.....1.-д хуульд эсвэл хэлцлийн үндсэн дээр 2 буюу түүнээс дээш этгээдийн хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно.

Иргэний хуулийн 1.....2.-т дундаа өмчлөгч тус бүр бусад өмчлөгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолд харшлахгүйгээр гуравдагч этгээдийн эзэмшлээс өмчлөлийн зүйлээ бүхэлд нь шаардах эрхтэй болохыг зохицуулсан.

Иргэний хуулийн 1.....3.-т ...захиран зарцуулах эрхтэй бөгөөд ийнхүү захиран зарцуулахдаа хэсгээр өмчлөгч бусад өмчлөгчдөд мэдэгдэх үүрэгтэй гэж зааснаар хариуцагч Л ХХК, захирал Л тухайн зогсоолуудыг иргэдэд худалдахдаа хамтран өмчлөгч Х ХХК-д мэдэгдээгүй учраас нэхэмжлэгч Х ХХК-ийн нэрлэн заасан зогсоолуудыг бусдад худалдаж бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдийн эрх ашиг сонирхолд харшилсан үйлдэл гаргажээ.

Хариуцагч Л ХХК, захирал Л нар нь гэрээний болон Иргэний хуулийн зохих заалтуудыг зөрчиж Х ХХК-ийн нэрлэн заасан зогсоолуудыг бусад иргэдэд худалдсан үйлдэлтэй нь холбогдуулж гуравдагч этгээдтэй байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тэдний хууль бус эзэмшлээс гаргуулахаар Л ХХК, захирал Л нарыг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан байх тул бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдэд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62,67 дугаар зүйлийг шүүх зөрчсөн гэх бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдол үндэслэлгүй.

Шүүх нэхэмжлэгчийн шаардаж буй зогсоолын нэг бүрийн шинжээр гэрээнд тодорхойлон заагаагүй хэдий ч гэрээний 4.3.1, 3.2.1, 3.2.2-т заасан хувь хэмжээгээр тус бүрийн өмчлөх талбайг батлахдаа борлуулалтын төрөл, давхар тус бүрээр эрх тэгш хуваарилах зарчмыг баримтлан хуваарилна гэж заасан, мөн Х ХХК 8 автомашины зогсоол авахаар гэрээний хавсралтаар тохирсон байдал, О ХХК Б.Э- нар 2 зогсоол эзэмшиж байгаа ...... өгөхөөр хүлээн зөвшөөрсөн 4 зогсоол жижиг хэмжээтэйг харгалзан 2 том зогсоол буюу ... тоот /У-гийн эзэмшлийн/, ..... тоот /Я.Б-гийн эзэмшлийн/ нийт ..., ...., ....., ..... тоот зогсоолуудыг тэгш хуваарилах зарчмыг баримтлан Х ХХК-ийг хууль ёсны өмчлөгчөөр тогтоосныг буруутгах боломжгүй байна. Шүүх авто зогсоолуудыг хэмжээний хувьд том жижгээр нь тэгшитгэн хуваарилсан, хариуцагч нь зарагдаагүй байгаа 4 зогсоолыг өгнө гэсэн тайлбар гаргасан тул нэхэмжлэгчийн .....тоот /Н.А-/ зогсоолыг хуваарилаагүй гэсэн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй болно.

Хариуцагч Л ХХК нь нэхэмжлэгч Х ХХК-ийн эзэмшлийн ....орон сууцны дотоод заслыг хийгээгүйгээс нэхэмжлэгч өөрөө зардал гаргаж дотоод заслын ажил хийсэн болох нь нотлох баримтаар тогтоогдсон, хариуцагч маргаагүй байх тул нотлох баримтаар тогтоогдсон 192.645.876 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.5. дахь заалтанд нийцсэн байна.

Зоорийн давхарт байрлах автомашины зогсоолыг гэрээнд 45 байхаар заасан боловч 48 болж нэмэгдсэнээс 064 ш зогсоол нэхэмжлэгчид ногдох ёстой гэж 16.000.000 төгрөг нэхэмжилснийг шүүх гэрээгээр тохиролцоогүй, шаардах эрхийн үндэслэлгүй гэсэн дүгнэлт хийж хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Иргэний хуулийн 476.1, 227.4 дэх заалтанд нийцжээ.

Энэ талаар давж заалдах гомдол гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Харин Э.Н, Б.Б нарт холбогдуулан 227 м урт 84 ширхэг төмөр хашааны өмчлөгчөөр тогтоолгож, хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагыг хариуцагч Б.Боос гаргуулж нэхэмжлэгчид олгох, уг хашааны өмчлөгч нь Х ХХК болохыг тогтоож хариуцагч Э.Нд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Харин нэхэмжлэгч Х ХХК-ийн Ц резиденс үйлчилгээний барилгын 2 давхрын 91.57 м.кв талбайн /үйлчилгээний хэсгийн баруун урд хэсэг/ өмчлөгчөөр тогтоолгож, хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагыг шүүх талуудын хооронд байгуулагдсан 20..... оны ..... дүгээр сарын 28-ны өдрийн ...../... тоот Хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээ-ний хавсралтаар талууд 2 давхрын үйлчилгээний талбайн зүүн хойд хэсэгт /95.6/ хэмжээтэй талбайг Х ХХК өмчилж авахаар тохирсон гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.

Хэрэгт авагдсан гэрээний хавсралтанд нэхэмжлэгч Х ХХК нь барилгын 2 давхрын үйлчилгээний хэсэгт 95.6 м.кв талбайг өмчлөн авахаар тохиролцсон байгаа боловч тухайн талбай нь үйлчилгээний хэсгийн аль байршилд байгаа нь тодорхойгүй байгаа, тэмдэглэгээ хийсэн талбай /95.6/ ертөнцийн зүгээр аль байрлалд байгааг тодруулж зүг чигийг заагаагүй байх тул нэхэмжлэгчийн тодорхойлоод байгаа баруун урд хэсэгт 9 гэдгийг тодорхой заах боломжгүй байх тул шинжээчийн дүгнэлтээр тодорхойлогдсон 91.57 м.кв талбайг Х ХХК нь өмчлөх эрхтэй болохыг тогтоож, шийдвэрт өөрчлөлт оруулах харин хариуцагч нэхэмжлэгчийн энэ талбайг өмчлөх эрхтэй болохыг зөвшөөрч маргаагүй тул /харин баруун урд хэсэг гэдгийг зөвшөөрдөггүй/ хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх шаардлагагүй, энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 476, ... дүгээр зүйлд нийцнэ.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд шүүх хариуцагч Л ХХК, захирал Л нь өөрийн өмчлөлийн орон сууц, авто зогсоол, үйлчилгээний талбай зэргийг худалдан борлуулахдаа хэрэглэсэн боршур, хулдаасан хэвлэл, танилцуулга хэвлүүлэх, интерьер зураг гаргуулах болон түүнчлэн барилгыг хариуцан бариулах үүргийнхээ дагуу орон сууцны барилгын цахилгаан шат нийлүүлж угсрахдаа хөлс төлсөн, барилга барих үйл ажиллагааг санхүүжүүлэх үүргийн хүрээнд иргэдээс мөнгө зээлсэн зэрэг зардлуудыг гаргахад нэхэмжлэгч Х ХХК-ийг буруутгах боломжгүй гэсэн дүгнэлт хийж сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Энэ нь хариуцагчийн гэрээний үүргээ биелүүлэхтэй холбоотойгоор үүссэн бодит зардлууд байх тул хариуцагч өөрөө хариуцах үндэслэлтэй болно.

Нэхэмжлэгч Х ХХК нь барилга барих үйл явцтай холбоотой бичиг баримтыг бүрдүүлж зохих зөвшөөрөл авах тухай гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж цахилгааны техникийн нөхцөл сунгуулаагүйгээс Мэдээлэл холбоо сүлжээ ХХК-д төлсөн .....0.000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь зөв болжээ. Харин нэхэмжлэгч нь гэрээний 4.1.9 дэх заалтанд зааснаар хариуцагч Л ХХК-ийн өмчлөх талбайг идэвхтэйгээр борлуулж үүргээ бүрэн хэрэгжүүлээгүйгээс хариуцагч нь өөрийн өмчлөлийн орон сууцыг худалдан борлуулахаар үл хөдлөх хөрөнгө зуучлалын РеМс ХХК-ийг ажиллуулахад нь төлсөн 4.653.000 төгрөгийг нэхэмжлэгч Х ХХК-иас гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Л ХХК нь 20.....оны .... дугаар сарын 12-ны өдрийн М/00069 тоот зуучлалын гэрээг Р зуучлалын компанийн салбар болох Ивээл консалтанг ХХК-тай байгуулсан. Үл хөдлөх хөрөнгийн зуучлалын компани нь хариуцагчид 2......500.000 төгрөгийг үнэ бүхий 1 орон сууцыг борлуулж өгсөн байх ба хөлсөнд нь 4.653.000 төгрөг төлсөн болох нь баримтаар тогтоогдсон. Энэ зуучлалын компанитай 3 жилийн хугацаатай гэрээ байгуулсан байх ба гэрээний хугацаанд буюу 2020 оны 07 дугаар сарын ...-ний өдөр Э-д ХХК-тай Борлуулалт төлөөлөн хийлгэх гэрээ байгуулсан, өмнөх зуучлалын компанитай байгуулсан гэрээгээ цуцалсан болон дахин өөр зуучлалын компанитай гэрээ байгуулах ямар шалтгаан байсан болох нь тодорхойгүй байх тул Э-д ХХК-д төлсөн гэх .....9.947.631 төгрөгийг гаргуулах боломжгүй гэж үзэв.

Нэхэмжлэгч Х ХХК нь Ц резиденс үйлчилгээний барилгын 2 давхрын 91.57 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоох, хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан нь эд хөрөнгийн бус өмчлөх эрхтэй холбоотой нэхэмжлэл учраас Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар 70.200 төгрөг төлөх нь үндэслэлтэй. Энэ талаарх хариуцагч талын гаргасан гомдол үндэслэлгүй.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ талуудын хооронд байгуулсан үндсэн гэрээний заалтыг /Иргэний хуулийн зохих зйүл заалтыг хэрэглээгүй/ хэрэглээгүй байх тул шийдвэрт мөн хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2023/....... дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтанд “Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3.” гэсний дараа “Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1.” гэж нэмж,

Шийдвэрийн 2 дахь заалтанд “...2 давхрын 91.57 м.кв талбайн /үйлчилгээний хэсгийн баруун урд хэсэг/ өмчлөгчөөр “Х” ХХК-ийг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Х” ХХК нь 2 давхрын үйлчилгээний талбайн хэсгээс 91.57 м.кв талбайн өмчлөгч болохыг тогтоож, хариуцагч “Л” ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

Шийдвэрийн 3 дахь заалтанд “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 56 дугаар зүйлийн 56.1.8.” гэснийг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8., 108 дугаар зүйлийн 108.1., 108.3.-т зааснаар” гэж өөрчилж,

Шийдвэрийн 4 дэх заалтанд “Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.5.” гэсний дараа “Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1., 227 дугаар зүйлийн 227.3.” гэж нэмж,

Шийдвэрийн 6 дугаар заалтыг “Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3., 476 дугаар зүйлийн 476.1.-д зааснаар “Х” ХХК-иас 4.763.000 төгрөг гаргуулж “Л” ХХК, захирал Л нарт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 1.142.813.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж,

Шийдвэрийн 9 дүгээр заалтанд “Х ХХК-иас 4.550 төгрөг” гэснийг “91.158 төгрөг” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй гэж

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г-ийн давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 2.789.871 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С-ийн төлсөн 4.173.489 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “О” ХХК-ийн төлсөн 307.950 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Э-ийн төлсөн 282.950 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Я.Б-ийн төлсөн 282.950 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Т.У-ийн төлсөн 307.950 төгрөгийг тус тус төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б

ШҮҮГЧИД Б.О

С.У