Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 26

 

Т.У-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаарр сарын 05-ны өдрийн 504 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, 4-22 тоотод оршин суух, 1990 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ90110607, Бутанчууд овогт Түвдэндоржийн У-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах, улсын бүртгэлийн 1511001102, регистрийн 2002302 дугаартай, У д с ХХК-д холбогдох, иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогцолмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Тээврийн хөлсөнд нийт 45.786.510 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн агуулга болон анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нар нь ачааны автомашинаар хувиараа тээвэр хийдэг хүмүүс юм. 2015 он, 2017 онуудад У д с ХК-д Хар тарвагатай нүүрсний уурхайгаас нүүрс тээвэрлэж өгсөн. Нүүрс тээвэрлэсний хөлсөө авч чадаагүй тул шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Анх бид шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тээврийн зайг 100 км-ээр тооцож тээврийн хөлсөө бодож нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тээврийн зай 110 км болох нь тогтоогдсон тул бид 110 км-ээр тооцож нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна.

Жолооч Ч.С нь 17-08 УВХ улсын дугаартай автомашинаар У д с ХХК-ийн захирал Д.Стай амаар тохиролцсон Хар тарвагатай нүүрсний уурхайгаас 2015 оны 1 дүгээр сарын 19-25-ны өдрүүдэд 8 удаагийн ачилтаар нийт 367 тн нуурс тээвэрлэн У д сад буулгасан. Тухайн үедээ 1 тонн км нүүрсийг 150 төгрөгөөр тооцож тээврийн хөлсөнд нийт 3.727.500 төгрөг, мөн 2017 оны 1 дүгээр сарын 12-28-ны хооронд 8 удаагийн ачилтаар нийт 321.7 тн нүүрсийг тээвэрлэн У д с ХХК-д буулгасан. Ингэхдээ 1 тонн/км нүүрсийг 130 төгрөгөөр тооцож, тээврийн хөлсөнд түлшний мөнгөө хасаад 2.273.310 төгрөг, 2015, 2017 онуудад хийсэн тээврийн хөлс нийлээд 6.000.810 төгрөгийг одоо хүртэл аваагүй.

Жолооч Д.Н нь 23-37 улсын дугаартай автомашинаар У д с ХХК-ийн захирал Д.Стай амаар тохиролцон Хар тарвагатай нүүрсний уурхайгаас 2015 оны 1 дүгээр сарын 23-25-ны өдрүүдэд Хар тарвагатай нүүрсний уурхайгаас 2015 оны 1 дүгээр сарын 23-25-ны өдрүүдэд 3 удаагийн ачилтаар нийт 116.6 тн нүүрс тээвэрлэн У д сад буулгасан. Тухайн үедээ 1 тонн/км нүүрсийг 150 төгрөгөөр тооцож, тээврийн хөлсөнд нийт 1.050.900 төгрөгийг одоо хүртэл аваагүй.

Жолооч А.Т нь 23-33 УВХ улсын дугаартай автомашинаар У д с ХХК-ийн захирал Д.Стай амаар тохиролцон Хар тарвагатай нүүрсний уурхайгаас 2015 оны 1 дүгээр сарын 19-25-ны өдрүүдэд 5 удаагийн ачилтаар нийт 195.5 тн нүүрс тээвэрлэн У д сад буулгасан. Тухайн үедээ 1 тонн/км нүүрсийг 150 төгрөгөөр тооцож, тээврийн хөлсөнд түлшний мөнгөө хасаад нийт 1.770.750 төгрөг авах ёстой боловч одоог хүртэл тээврийн хөлсөө аваагүй.

Жолооч О.П нь 12-07 УВХ улсын дугаартай автомашинаар У д с ХХК-ийн захирал Д.Стай амаар тохиролцон Хар тарвагатай нүүрсний уурхайгаас 2015 оны 1 дүгээр сарын 19-25-ны өдрүүдэд 7 удаагийн ачилтаар нийт 412.3 тн нүүрс тээвэрлэн У д сад буулгасан. Тухайн үедээ 1 тонн/км нүүрсийг 150 төгрөгөөр тооцож, тээврийн хөлсөнд нийт 4.086.950 төгрөг, мөн 2017 оны 1 дүгээр сарын 17-20-ны хооронд 3 удаагийн ачилтаар нийт 152.6 тн нүүрсийг тээвэрлэн У д сад буулгасан. Ингэхдээ 1 тонн/км нүүрсийг 130 төгрөгөөр тооцож, тээврийн хөлсөнд түлшний мөнгөө хасаад 1.108.180 төгрөг, 2015, 2017 онуудад хийсэн тээврийн хөлс нийлээд 5.195.130 төгрөгийг одоо хүртэл аваагүй.

Жолооч Д.Н нь 56-75 УВХ улсын дугаартай автомашинаар У д с ХХК-ийн захирал Д.Стай амаар тохиролцон Хар тарвагатай нүүрсний уурхайгаас 2015 оны 1 дүгээр сарын 19-25-ны өдрүүдэд 3 удаагийн ачилтаар нийт 117.7 тн нүүрс тээвэрлэн У д сад буулгасан. Тухайн үедээ 1 тонн/км нүүрсийг 150 төгрөгөөр тооцож, түлшний мөнгөө хасаад тээврийн хөлсөнд нийт 1.069.050 төгрөгийг авах ёстой боловч одоо хүртэл аваагүй.

Жолооч Н.Н нь 55-78 УВХ улсын дугаартай автомашинаар У д с ХХК-ийн захирал Д.Стай амаар тохиролцон Хар тарвагатай нүүрсний уурхайгаас 2015 оны 1 дүгээр сарын 18-27-ны өдрүүдэд 10 удаагийн ачилтаар нийт 293.8 тн нүүрс тээвэрлэн У д сад буулгасан. Тухайн үедээ 1 тонн/км нүүрсийг 150 төгрөгөөр тооцож, түлшний мөнгөө хасаад тээврийн хөлсөнд нийт 2.907.700 төгрөг авах ёстой боловч одоо хүртэл авч чадаагүй байна.

Жолооч Н.Б нь 34-88 УВХ улсын дугаартай автомашинаар У д с ХХК-ийн захирал Д.Стай амаар тохиролпов Хартарвагатай нүүрсний уурхайгаас 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс 2 дугаар сарын 05-ны хооронд 9 удаагийн ачилтаар нийт 563.5 тн нүүрс тээвэрлэн У д сад буулгасан. Тухайн үедээ 1 тонн/км нүүрсийг 150 төгрөгөөр тооцож, түлшний мөнгөө хасаад тээврийн хөлсөнд нийт 5.999.750 төгрөг авах ёстой боловч одоо хүртэл аваагүй.

Жолооч Б.Г нь 18-86 УВХ улсын дугаартай автомашинаар У д с ХХК-ийн захирал Д.С-тай амаар тохиролцон Хар тарвагатай нүүрсний уурхайгаас 2015 оны 1 дүгээр сарын 18-24-ний хооронд 7 удаагийн ачилтаар нийт 200.9 тн нүүрс тээвэрлэн У д сад буулгасан. Тухайн үедээ 1 тонн/км нүүрсийг 150 төгрөгөөр тооцож, 700 литр түлшний 1.358.000 төгрөгийг хасаад тээврийн хөлсөнд нийт 1.956.850 төгрөг авах ёстой боловч одоо хүртэл аваагүй.

Жолооч Х.М нь 60-68 УВХ улсын дугаартай автомашинаар У д с ХХК-ийн захирал Д.С-тай амаар тохиролцон Хар тарвагатай нүүрсний уурхайгаас 2015 оны 1 дүгээр сарын 19-28-ны хооронд 9 удаагийн ачилтаар нийт 539.3 тн нүүрс тээвэрлэн У д сад буулгасан. Тухайн үедээ 1 тонн/км нүүрсийг 150 төгрөгөөр тооцож, түлшний мөнгөө хасаад тээврийн хөлсөнд нийт 5.697.450 төгрөг авах ёстой боловч одоо хүртэл аваагүй.

Жолооч Ш нь 53-53 УВХ улсын дугаартай автомашинаар У д с ХК-ийн захирал Д.С-тай амаар тохиролцон Хар тарвагатай нүүрсний уурхайгаас 2015 оны 1 дүгээр сарын 19-28-ны хооронд 9 удаагийн ачилтаар нийт 372 тн нүүрс тээвэрлэн У д сад буулгасан. Тухайн үедээ 1 тонн/км нүүрсийг 150 төгрөгөөр тооцож, түлшний мөнгөө хасаад тээврийн хөлсөнд нийт 3.519.000 төгрөг авах ёстой боловч одоо хүртэл аваагүй.

Жолооч Б.Б нь 18-46 УВХ улсын дугаартай автомашинаар У д с ХХК-ийн захирал Д.С-тай амаар тохиролцон Хар тарвагатай нүүрсний уурхайгаас 2015 оны 1 дүгээр сарын 19-25-ны өдрүүдэд 7 удаагийн ачилтаар нийт 319.4 тн нүүрс У д сад буулгасан. Тухайн үедээ 1 тонн/км нүүрсийг 150 төгрөгөөр тооцож, түлшний мөнгөө хасаад тээврийн хөлсөнд 3.233.100 төгрөг, мөн 2017 оны 1 дүгээр сарын 17-20-ны хооронд 3 удаагийн ачилтаар нийт 105.2 тн нүүрсийг тээвэрлэн У д сад буулгасан. Ингэхдээ 1 тонн/км нүүрсийг 130 төгрөгөөр тооцож, тээврийн хөлсөнд түлшний мөнгөө хасаад 879.040 төгрөг, 2015, 2017 онуудад хийсэн тээврийн хөлс нийлээд 4.112.140 төгрөгийг одоо хүртэл аваагүй.

Жолооч Д.Нр нь 59-08 УВА улсын дугартай автомшинаар У д с ХХК-ийн захирал Д.С-тай амаар тохиролцон Хар тарвагатай нүүрсний уурхайгаас 2015 оны 1 дүгээр сарын 19-25-ны өдрүүдэд 7 удаагийн ачилтаар нийт 283.6 тн нүүрс тээвэрлэн У д сад буулгасан. Тухайн үедээ 1 тонн/км нүүрсийг 150 төгрөгөөр тооцож, түлшний мөнгөө хасаад тээврийн хөлсөнд 2.250.300 төгрөг, мөн 2017 оны 1 дүгээр сарын 17-20-ны хооронд 2 удаагийн ачилтаар нийт 74.4 тн нүүрсийг тээвэрлэн У д сад буулгасан. Ингэхдээ 1 тонн/ км нүүрсийг 130 төгрөгөөр тооцож, тээврийн хөлсөнд түлшний мөнгөө хасаад 698.860 төгрөг, 2015, 2017 онуудад тээврийн хөлс нийлээд 2.949.160 төгрөгийг одоо хүртэл аваагүй.

Жолооч Г.М нь 59-08 УВА улсын дугаартай автомашинаар У д с ХХК-ийн захирал Д.С-тай амаар тохиролцон Хар тарвагатай нүүрсний уурхайгаас 2015 оны 1 дүгээр сарын 19-25-ны өдрүүдэд 7 удаагийн ачилтаар нийт 283.6 тн нүүрс тээвэрлэн У д сад буулгасан. Тухайн үедээ 1 тонн/км нүүрсийг 150 төгрөгөөр тооцож, түлшний мөнгөө хасаад тээврийн хөлсөнд 3.030.900 төгрөг, мөн 2017 оны 1 дүгээр сарын 17-20- ны хооронд 2 удаагийн ачилтаар нийт 74.4 тн нүүрсийг тээвэрлэн У д сад буулгасан. Ингэхдээ 1 тонн/км нүүрсийг 130 төгрөгөөр тооцож, тээврийн хөлсөнд түлшний мөнгөө хасаад 526.920 төгрөг, 2015, 2017 онуудад хийсэн тээврийн хөлс нийлээд 3.557.820 төгрөгийг одоо хүртэл аваагүй.

Нэхэмжлэгч нар нь Д.С захиралд удаа дараа хандан тээврийн хөлсөө нэхэмжилсэн боловч өгөөгүй бөгөөд уулзах бүрт удахгүй өгнө гэж явсаар 2 жилийн нүүрийг үзэж байна. Иймд нийт нэхэмжлэгч нарын тээврийн хөлс болох 45.786.510 төгрөгийг У д с ХХК-ийн захирал Д.Саас гаргуулж 13 нэр бүхий жолооч нарт олгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал шүүхэд болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2017 оны 4 дүгээр сарын 20-ны нэхэмжлэл, 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэл, шаардлага нь тодорхойгүй ойлгомжгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэх хуулийн дагуу хариуцагч нь 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 24 дүгээр У д с ХХК-ний захирлын Нүүрсний тээврийн хөлс тогтоох тухай тушаалаар У д сад Хар тарвагатайн нүүрсний уурхайгаас нүүрс тээвэрлэж ирэх км-ийн тээврийн хөлсний үнэлгээг 115 төгрөгөөр тогтоосон нотлох баримт, гэрч Х.Катавыг байцаасан тэмдэглэл, Увс аймаг дахь Нефть хангамжийн салбарын 2015 оны 1-2 саруудад У д с ХХК-д 1 литр дизель түлшийг 1940 төгрөгөөр, 2017 оны 1 сар, 2 саруудад дизелийн түлшийг 1790 төгрөг, 1890 төгрөгөөр тооцож олгож байсан нотлох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасны дагуу бичмэл нотлох баримтын шаардлага хангуулан хавтаст хэрэгт авагдсан.

Гэтэл нэхэмжлэгч тал нь 2017 оны 4 дүгээр сарын 20-ны нэхэмжлэл, 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага тус бүр нь 2015 оны тээврийн хөлсийг 1 тонн/км-ыг 150 төгрөгөөр, 2017 оны тээврийн хөлсийг 1 тонн/км-ыг 130 төгрөгөөр тооцсон, тээврийн хөлсөнд түлшний мөнгөө хасаад хэдэн төгрөгөөр тооцож хасаж буй нь тодорхойгүй, хэдэн км-ээр тооцсон нь тодорхойгүй, үнийн дүн нь тодорхойгүй, бодсон бодолт нь алдаатай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байдаг. У д с ХХК-ний нягтлан бодогч Х.Катав нь 2015 он, 2017 онд дээрхи жолооч нартай холбоотой тээврийн хөлсний тооцоог жолооч тус бүрээр нь бодож гаргасан хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримтуудыг хавтаст хэрэгт дэлгэрэнгүй бодож хавтаст хэрэгт хавсаргасан. Хавтаст хэрэгт Монгол Улсын Автозамын сүлжээний нэгдсэн атлас дээр Хар тарвагатай нүүрсний уурхайгаас У д с ХХК хүртэлх хоорондын зай 96 км байна гэж тэмдэглэсэн байгаа. Улаангом сумаас олон улсын ангиллын А1701 кодтой замналаар эхэлж 68 км яваад Бургастай голын урд дэнжээс баруун хойд чиглэлээр салж орон нутгийн замын маршрутаар 28 км-т Хар тарвагатай нүүрсний уурхайд очно гэж тэмдэглэсэн байгааг нэхэмжлэгч тал анхаарсангүй, харин ч Увс аймгийн Автотээврийн лавлагаагаар 110 км хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Харин У д с ХХК-ийн зүгээс жолооч Х.Шагж нь 53-53 УВХ улсын дугаартай автомашинаар 9 удаагийн ачилтаар нийт 372 тонн нүүрс тээвэрлэсэн, нийт тээврийн хөлс 4.106.880 төгрөг, үүнээс 1500 литр түлшний үнэ 2.910.000 төгрөг хасаад олговол зохих 1.196.880 төгрөг, жолооч Д.Нямбаяр нь 15-09 УВА УВХ улсын дугаартай автомашинаар 6 удаагийн ачилтаар нийт 242,2 тонн нүүрс тээвэрлэсэн, нийт тээврийн хөлс 2.673.888 төгрөг, үүнээс 900 литр түлшний үнэ 1.746.000 төгрөг хасаад олговол зохих 927.888 төгрөг, жолооч Д.Н нь 23-37 улсын дугаартай автомашинаар 3 удаагийн ачилтаар нийт 116,6 тонн нүүрс тээвэрлэсэн, нийт тээврийн хөлс 1.287.264 төгрөг, үүнээс 450 литр түлшний үнэ 873.000 төгрөг хасаад олговол зохих 414.264 төгрөг, жолооч Д.Нямсамбуу нь 56-75 УВХ улсын дугаартай автомашинаар 3 удаагийн ачилтаар нийт 117,7 тонн нүүрс тээвэрлэсэн, нийт тээврийн хөлс 1.299.408 төгрөг, үүнээс 500 литр түлшний үнэ 970.000 төгрөг хасаад олговол зохих 329.408 төгрөг, жолооч Х.Мягмаржав нь 60-68 УВХ улсын дугаартай автомашинаар 9 удаагийн ачилтаар нийт 539,3 тонн нүүрс тээвэрлэсэн, нийт тээврийн хөлс 5.953.872 төгрөг, үүнээс 1650 литр түлшний үнэ 3.201.000 төгрөг хасаад олговол зохих 2.752.872 төгрөг, жолооч О.Пүрэвдаваа нь 12-07 УВХ улсын дугаартай автомашинаар 7 удаагийн ачилтаар нийт 412,3 тонн нүүрс тээвэрлэсэн, нийт тээврийн хөлс 4.551.792 төгрөг, үүнээс 1400 литр түлшний үнэ 2.716.000 төгрөг хасаад олговол зохих 1.835.792 төгрөг, жолооч Ч.С нь 17-08 УВХ улсын дугаартай автомашинаар 8 удаагийн ачилтаар нийт 367 тонн нүүрс тээвэрлэсэн, нийт тээврийн хөлс 4.051.680 төгрөг, үүнээс 1200 литр түлшний үнэ 2.328.000 төгрөг хасаад олговол зохих 1.723.680 төгрөг, жолооч Б.Бадамдорж нь 18-46 УВА улсын дугаартай автомашинаар 7 удаагийн ачилтаар нийт 319,4 тонн нүүрс тээвэрлэсэн, нийт тээврийн хөлс 3.526.176 төгрөг, үүнээс 1050 литр түлшний үнэ 2.037.000 төгрөг хасаад олговол зохих 1.489.176 төгрөг, жолооч Н.Н 55-78 УВА улсын дугаартай автомашинаар 10 удаагийн ачилтаар нийт 293,8 тонн нүүрс тээвэрлэсэн, нийт тээврийн хөлс 3.243.552 төгрөг, үүнээс 1150 литр түлшний үнэ 2.231.000 төгрөг хасаад олговол зохих 1.012.552 төгрөг, жолооч Б.Бадамдорж нь 18-46 УВА улсын дугаартай автомашинаар 7 удаагийн ачилтаар нийт 319,4 тонн нүүрс тээвэрлэсэн, нийт тээврийн хөлс 3.526.176 төгрөг, үүнээс 1050 литр түлшний үнэ 2.037.000 төгрөг хасаад олговол зохих 1.489.176 төгрөг, жолооч Г.Мэндбаяр нь 59-08 УВА улсын дугаартай автомашинаар 7 удаагийн ачилтаар нийт 283,6 тонн нүүрс тээвэрлэсэн, нийт тээврийн хөлс 3.130.944 төгрөг, үүнээс 1000 литр түлшний үнэ 1.940.000 төгрөг хасаад олговол зохих 1.190.944 төгрөг, жолооч А.Т нь 23-33 УВХ улсын дугаартай автомашинаар 5 удаагийн ачилтаар нийт 195,5 тонн нүүрс тээвэрлэсэн, нийт тээврийн хөлс 2.158.320 төгрөг, үүнээс 750 литр түлшний үнэ 1.455.000 төгрөг хасаад олговол зохих 703.320 төгрөг, жолооч Н.Б нь 34-88 УВХ улсын дугаартай автомашинаар 8 удаагийн ачилтаар нийт 453,5 тонн нүүрс тээвэрлэсэн, нийт тээврийн хөлс 5.006.640 төгрөг, үүнээс 1600 литр түлшний үнэ 3.104.000 төгрөг хасаад олговол зохих 1.902.640 төгрөг, жолооч Б.Г нь 18-86 УВХ улсын дугаартай автомашинаар 7 удаагийн ачилтаар нийт 200,9 тонн нүүрс тээвэрлэсэн, нийт тээврийн хөлс 2.217.936 төгрөг, үүнээс 800 литр түлшний үнэ 1.552.000 төгрөг хасаад олговол зохих 665.936 төгрөг болж байна. Нийт 13 жолооч 3.913,8 тонн нүүрс тээвэрлэсэн, тээврийн хөлс 43.208.352 төгрөг, үүнээс 13.950 литр түлшний үнэ 27.063.000 төгрөг хасаад олговол зохих нийт 16.145.352 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Мөн нэхэмжлэгч нараас олгосон итгэмжлэлд Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь заалтыг баримтлаагүй учраас итгэмжлэл нь хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Хүчин төгөлдөр бус итгэмжлэлийг шүүх анзааралгүй, нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн. Мөн нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлдээ У д с ХХК-ийг ХК гэж буруу бичсэн байгаа” гэжээ.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 504 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч У д с ХХК-иас тээврийн хөлс нийт 16.145.352 /арван зургаан сая нэг зуун дөчин таван мянга гурван зуун тавин хоёр/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Шагжид 1.196.880 /нэг сая нэг зуун ерэн зургаан мянга найман зуун ная/ төгрөг, Д.Нямбаярт 927.888 /есөн зуун хорин долоон мянга найман зуун наян найм/ төгрөг, Д.Нт 414.264 /дөрвөн зуун арван дөрвөн мянга хоёр зуун жаран дөрөв/ төгрөг, Д.Нямсамбууд 329.408 /гурван зуун хорин есөн мянга дөрвөн зуун найм/ төгрөг, Х.Мягмаржавт 2.752.872 /хоёр сая долоон зуун тавин хоёр мянга найман зуун далан хоёр/ төгрөг, О.Пүрэвдаваад 1.835.792 /нэг сая найман зуун гучин таван мянга долоон зуун ерэн хоёр/ төгрөг, Ч.Сүхтулгад 1.723.680 /нэг сая долоон зуун хорин гурван мянга зургаан зуун ная/ төгрөг, Н.Над 1.012.552 /нэг сая арван хоёр мянга таван зуун тавин хоёр/ төгрөг, Б.Бадамдоржид 1.489.176 /нэг сая дөрвөн зуун наян есөн мянга нэг зуун далан зургаа/ төгрөг, Г.Мэндбаярт 1.190.944 /нэг сая нэг зуун ерэн мянга есөн зуун дөчин дөрөв/ төгрөг, А.Түвшинтөгсөд 703.320 /долоон зуун гурван мянга гурван зуун хорь/ төгрөг, Н.Бт 1.902.640 /нэг сая есөн зуун хоёр мянга зургаан зуун дөч/ төгрөг, Б.Гт 665.936 /зургаан зуун жаран таван мянга есөн зуун гучин зургаа/ төгрөг тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 29.641.158 /хорин есөн сая зургаан зуун дөчин нэгэн мянга нэг зуун тавин найм/ төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 479.267 /дөрвөн зуун далан есөн мянга хоёр зуун жаран долоо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У д с ХХК-иас 238.677 /хоёр зуун гучин найман мянга зургаан зуун далан долоо/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Сүхтулга, Д.Н, А.Түвшинтөгс О.Пүрэвдаваа, Д.Нямсамбуу, Н.Н, Н.Б, Б.Г, Х.Мягмаржав, Х.Шагж, Б.Бадамдорж, Д.Нямбаяр, Н.Мэндбаяр нарт хувь тэнцүүлэн олгож тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлд заасан эрхийнхээ дагуу Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 504 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх шийдвэртээ хариуцагч У д с ХХК-ниас тээврийн хөлсөнд 16.145.352 төгрөгийг гаргуулж, үлдэх 29.641.158 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

...Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж. үлдэх хэсгийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, мөн  хэрэглэх ёстой заалтыг хэрэглээгүй, нотлох баримтыг дутуу цуглуулж хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

....Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар хэргийн оролцогч өөрөө гаргаж өгөх боломжгүй нотлох баримтыг шүүхэд хүсэлт гаргаж бүрдүүлүүлэх эрхтэй байдаг. Уг эрхийн дагуу тээврийн хөлсний үнийг тогтооход чухал хүчин зүйл болох тээврийн зайг мэргэжлийн байгууллагаар тогтоолгохоор удаа дараа хүсэлт гаргаж уг хүсэлтийн дагуу Увс аймгийн Засаг даргад шүүхээс албан тоот очсон боловч тус газар нь "хуулийг хэрэгжүүлж өөрт ногдуулсан үүрэгт ажлаа хийж эхлээгүй байна" гэсэн хариуг өгсөн.

Талууд тээврийн зайг 110км, 96км хэмээн маргаж байсан тул тээврийн зайг тогтоохгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжгүй. Тиймээс нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч миний зүгээс талуудын маргааныг шийдвэрлүүлэх үүднээс шүүхээс жолооч нарын тээвэр хийдэг маршрутын дагуу явж үзлэг хийж өгөөч гэсэн хүсэлтийг гаргасан. Гэвч шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасны дагуу бичмэл нотлох баримтанд л үзлэг хийдэг тул үзлэг хийх боломжгүй гэж хүсэлтийг хангахаас татгалзсан.

Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн З8.6-д шүүхэд хүсэлт гаргаж үзлэг хийлгэх эрхтэй, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-л хэрэг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд үзлэг хийх боломжтой байхаар зохицуулсан байдаг.

Хуулиар тээврийн зайны баталгаат км-г тогтоох эрхтэй этгээд нь ажлаа хийхгүй хэргийн оролцогчдыг чирэгдүүлж байсан тул бид шүүхэд хандан нотлох баримт бүрдүүлүүлэхээр хүсэлт гаргасан боловч бидний хүсэлтийг хангахаас татгалзсан атлаа "тээврийн зай болон тонн/км үнэ хэдэн төгрөгөөр тээвэрлэж байсан нь тогтоогдохгүй байна" гэж хариуцагч талын зөвшөөрсөн үнийн дүнгээр гаргаж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

Бид өөрсдөө гаргаж өгөх боломжгүй нотлох баримтаа хүсэлт гаргаж шүүхээр бүрдүүлүүлэх эрхтэй. Гэтэл бидний эрхийг хэрэгжүүлээгүй атлаа "нэхэмжлэлийн шаардлагыг тогтоогдохгүй байна" гэж хэрэгсэхгүй болгож байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадахгүй байна.

Тээврийн зайг тогтоохгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжгүй бөгөөд талууд тээврийн зай хэдэн км болох талаар өнөөдөрч маргасан хэвээр байгаа.

Мөн анхан шатны шүүх Увс аймгийн Дулааны 2-р станц Дулааны шугам сүлжээ ОНӨААТҮГ -ын албан бичгийг буруугаар үнэлсэн. Учир нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дээрх байгууллагын "албан тоотонд 180 км газарт нүүрс тээвэрлэхэд төлөх хөлсний талаар дурдсан байна" гэж дүгнэсэн.

Гэтэл тээврийн зай, 1тонн/км үнэ гэдэг 2 ойлголт нь тус тусдаа ойлголт бөгөөд уг 2 хүчин зүйл нь нийт хөлсийг тогтооход чухал ач холбогдолтой юм. Тээврийн зайнаас хамаарч тонн/км үнийг тогтоодоггүй болно. Дээрх байгууллагын албан тоотод тухайн байгууллагын нүүрсээ авдаг уурхай 180км зайтай бөгөөд тонн/км үнээ 2015 оныг 150-р. 2016, 2017 онуудад 135-р тооцож тээвэр хийлгэж байгаа гэсэн санаа л байна. Гэрч Д.Бямбадорж. Н.Сарнай нарын мэдүүлгээрч тухайн маргаан бүхий онуудад хэдэн төгрөгөөр тээвэр хийлгэж байсан нь давхар нотлогдож байгаа болно.

Түүнчлэн талуудын хооронд Иргэний хуулийн 380.1-т заасан тээвэрлэлтийн гэрээ байгуулсан гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Талуудын хооронд тээвэрлэлтийн гэрээ байгуулагдаагүй Иргэний хуулийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Анхан шатны шүүх гэрээний харилцааг тогтоохдоо гэрээний талуудын хүсэл зоригийг анхаарч үзээгүй.

Иймд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 504 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан хариу тайлбарын агуулга: “ Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У давж заалдах журмаар гаргасан гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У нь тээврийн хөлс 38.747.100 гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 7.039.410 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн тээврийн хөлсөнд нийт 45.786.510 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

....Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 504 дүгээр шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д зааснаар шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан.

.........Иймд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 504 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон байна.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У нь хариуцагч У д с ХХК-нд холбогдуулан тээврийн хөлс 38.747.100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэлийн шаардлагаа 7.039.410 төгрөгөөр нэмэгдүүлэн тээврийн хөлсөнд нийт 45.786.510 төгрөг гаргуулахыг хүсчээ.

Хариуцагч У д с ХХК нь 1тонн/км нүүрсийг хэдэн төгрөгөөр тээвэрлэсэн болон нүүрс ачсан, буулгасан км зайны талаар маргасан байна.

Анхан шатны шүүх талууд 1 тн нүүрсийг 1км зайнд 2015 оноос 2017 онуудад хэдэн төгрөгөөр тээвэрлэхээр тохиролцсон, Хар тарвагатай уурхайгаас У д с ХХК –ны нүүрс буулгах эцсийн цэг хүртэл хичнээн км зайтай болохыг тус тус тогтоох боломжгүй ба нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээнд нэхэмжлэлийг хангах талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн боловч талуудын хооронд үүссэн гэрээний эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэжээ.

Хэргийн үйл баримтаар “У д с” ХХК-нь хүнд даацын тээврийн хэрэгсэл эзэмшигч хувийн авто машинтай нэр бүхий жолооч нартай нүүрс тээвэрлүүлэхээр талууд тохиролцон ажлын үр дүн болох нүүрсийг хүлээн авч хэлэлцэн тохирсон хэмжээгээр хөлс төлөхөөр тохиролцжээ.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Иймд шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжинд төлсөн 386.883 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг үдирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 504 дүгээр шийдвэрийн 1 дүгээр заалтын Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасныг баримтлан гэснийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан гэж өөрчлөн, шийдвэрийн бусад зүйл заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжинд төлсөн 386.883 /гурван зуун наян зургаан мянга найман зуун наян гурав/ төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх “хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, ”хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, ”хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, ”хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажилгааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.НЯМБАЯР

ШҮҮГЧИД                                         Н.МӨНХЖАРГАЛ

                                                                                                            Д.ЖАМБАЛСҮРЭН