| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Гэршихбөртэ |
| Хэргийн индекс | 166/2020/0042/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/228 |
| Огноо | 2024-05-27 |
| Зүйл хэсэг | 22.8.1.1., |
| Улсын яллагч | Б.Энхтулга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 2024/ШЦТ/228
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2020/0042/Э/001/2021/0059
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхтулга,
Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч *******,
Шүүгдэгч *******ын өмгөөлөгч *******,
Шүүгдэгч *******ын өмгөөлөгч *******,
Шүүгдэгч *******, *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 1818000990538 дугаартай хэргийг Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 77 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, кино, телевизийн найруулагч мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн “” театрт дарга ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, , , , тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай,
Урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж байсан,
*******
Монгол Улсын иргэн, 72 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймгийн Алтай суманд төрсөн, 51 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн “” театрт ерөнхий нягтлан бодогч ажилтай, ам бүл 5, эх, нөхөр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, , , тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,
*******
Монгол Улсын иргэн, 90 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Улаанбаатар хот, дүүрэг, 1, С тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,
*******
Холбогдсон хэргийн талаар:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.8 дугаар зүйлийн 1, *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
Хохирогч мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 33 дугаар тал/, гэрч ийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 41, 3 дугаар хх-ийн 32-33, 226-227 дугаар тал/, гэрч мэдүүлэг /3 дугаар хх-ийн 37-38, 223-225 дугаар тал/, гэрч мэдүүлэг /3 дугаар хх-ийн 45-46 дугаар тал/, гэрч мэдүүлэг /3 дугаар хх-ийн 48 дугаар тал/, гэрч мэдүүлэг /3 дугаар хх-ийн 51-52 дугаар тал/, гэрч мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 43-44, 3 дугаар хх 68 дугаар тал/, гэрч мэдүүлэг /1дүгээр хх-ийн 46 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 20 оны 01 дүгээр сарын 04-ий өдрийн 012 дугаартай шинжээчийн дүгнэлт /3 дугаар хх 181-187 дугаар тал/, улсын ахлах байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 23-02-18/06, 23-02-18/07 дугаартай акт /1 дүгээр хх 68-71 дүгээр тал/, Дархан-Уул аймгийн театрын даргын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай ажилд авах тухай тушаал /1 дүгээр хх-ийн 5 дугаар хуудас/, Дархан-Уул аймгийн театрын даргын 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 72 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал /1 дүгээр хх-ийн 6 дугаар тал/, Дархан-Уул аймгийн театрын даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ий өдрийн 131 дугаартай ажилд авах тухай тушаал /1 дүгээр хх-ийн 28 дугаар тал/, Дархан-Уул аймгийн театрын даргын 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 37 дугаартай ажилд авах тухай тушаал / 1 дүгээр хх-ийн 32 дугаар тал/, Дархан-Уул аймгийн театрын даргын 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаартай хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал /1 дүгээр хх 6 дугаар тал/, *******ын цалингийн тооцооны хуудас / 1 дүгээр хх-ийн 7-27 дугаар тал/, , нарын цалингийн тооцооны хуудас /1 дүгээр хх-ийн 29-31 дүгээр тал/, цалингийн тооцооны хуудас /1 дүгээр хх-ийн 34-35 дугаар тал/, дансны хуулгад үзлэг хийсэн тухай тэмдэглэл / 1 дүгээр хх-ийн 98 дугаар тал/, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/31 дугаартай *******ийг ажилд томилсон тухай захирамж /3 дугаар хх-ийн 90 дүгээр тал/, *******ийн ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ /3 дугаар хх-ийн 90-96 дугаар тал/, Дархан-Уул аймгийн театрын даргын 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 79 дугаартай *******ыг ажилд томилсон тухай тушаал /3 дугаар хх-ийн 117 дугаар тал/, Дархан-Уул аймгийн театрын даргын 2012 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 36 дугаартай *******ыг ажилд шилжүүлэн ажиллуулах тухай тушаал /3 дугаар хх-ийн 118 дугаар тал/, *******ын ажлын байрны тодорхойлолт /3 дугаар хх-ийн 1 дүгээр тал/, Цахилгааны инженерийн ажлын байрны тодорхойлолт /3 дугаар хх-ийн 172 дугаар тал/ гэх нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Нэг. Гэм буруугийн тухай:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд:
2017 оны 12 дугаар сард иргэн “ ” хамтлагийг байгууллагын шинэ жилийн арга хэмжээнд оролцуулсны төлбөрийг төлөхийн тулд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 131 дугаартай тушаал гаргаж , нарыг Дархан-Уул аймгийн театрт хөгжимчин албан тушаалд томилж нийт 1,1,944 төгрөгийн цалин олгосон” гэх үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан:
- Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Санхүүгийн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. ад олгосон цалин болон нийгмийн даатгалын шимтгэл болох 3,352,709 төгрөг дээр ,, нарт олгосон цалин 1,561,411 нийгмийн даатгалын шимтгэл 171,755 төгрөг, нийт 5,085,875 төгрөгийг нэхэмжилнэ. Миний мэдэхээр , нар нь театрт 3-4 жил энэ албан тушаалд ажиллаж байгаа... Байгууллагын дотоод журамд ажлын 5-10 хоног, Төрийн албаны тухай хуульд эрүүл мэндийн шалтгаан. сургалтад хамрагдах зайлшгүй шаардлагатай тохиолдолд 3 сарын цалинтай чөлөө олгох боломжтой. Анх шинээр ажилд орж байгаа хүнийг судлахдаа эрүүл мэнд, бусад шалтгаангүй гэж үзээд ажилд авах ёстой учраас шууд 3 сарын цалинтай чөлөө олгох боломжгүй юм. Нягтлан бодогч нь Хүний нөөцийн ажилтнаас ирүүлсэн цагийн балансад тулгалт хийж ажилтны ажилласан өдөр, цагаар цалин тооцож олгодог. Мөн сар бүр нийгмийн даатгалын шимтгэлийг байгууллагын нягтлан бодогч ажилтны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчаар баталгаажуулдаг” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 33 дугаар хуудас/,
- Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Санхүүгийн шалгалтаар театрын дарга тушаал гаргаж хүмүүсийг ажилд авсан болох нь харагдаж байгаа боловч дээрх хүмүүс уг байгууллагад ажилладаг талаар байгууллагын ажилчид мэддэггүй, мөн дээрх хүмүүсийн нэрсийг цагийн бүртгэлдээ гараар нэмж хуулж бичсэн байдаг боловч яг цагийн бүртгэлийг нь аваад үзэхээр дээрх хүмүүсийн цаг бүртгэл байдаггүй зэрэг зөрчил илэрсэн... Ерөнхий нягтлан бодогч ажилд томилсон тушаал, цагийн бүртгэлийг нягталж, хянасны үндсэн дээр цалин бодож олгох ёстой. Гэтэл тус театрын санхүүгийн анхан шатны баримтад үзлэг хийхэд *******, Д., , гэх хүмүүсийн цагийн бүртгэл байхгүй байсан. Ерөнхий нягтлан бодогч цагийн бүртгэлийг цагийн баланстай тулгаж шалгасны үндсэн дээр цалинг бодож олгодог. ...тус театрын цагийн балансыг компьютерээр шивж оруулдаг байтал *******, Д., , гэх хүмүүсийн нэрийг уг шивж бичсэн бичилтийн дор гараар бичиж, нэмж оруулан цалинг бодож олгосон нь шалгалтаар илэрсэн. Мөн дээрх иргэдийн хувийн хэрэг, төрийн албан хаагчийн анкет, хөдөлмөрийн гэрээнүүд огт байгаагүй, ...Санхүүгийн хувьд дээрх 2 албан тушаалтан нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх заалтын дагуу төсвийг үр ашигтай хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах ёстой. Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасны дагуу театрын дарга, ерөнхий нягтлан бодогч хоёр нь тухайн байгууллагыг төлөөлж 1, 2 дугаар гарын үсэг зурж төсвийн хөрөнгийг захиран зарцуулдаг. Аль нэгний гарын үсэг нь байхгүй тохиолдолд ямар ч гүйлгээ хийдэггүй. Иймд ерөнхий нягтлан бодогч ажлын байрны тодорхойлолт, холбогдох хуулийн дагуу санхүүгийн анхан шатны баримтад хяналт тавьж байж цалин хөлсийг олгох ёстой. Аудитын шалгалтын явцад театрын дарга, ерөнхий нягтлан бодогч нартай зөрчлийн хуулийн дагуу сонсгох ажиллагааг явуулж, улсын байцаагчийн актыг танилцуулахад дээрх хүмүүс хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан, ... театрт “Бусдаар гүйцэтгүүлсэн бараа ажил үйлчилгээний зардал” төсөвлөгдсөн байдаг. Хөгжим хөглөсөн гэх тай бусдаар гүйцэтгүүлсэн бараа, ажил үйлчилгээний гэрээ байгуулан түүний олгох хөлсийг өгөх боломжтой. Цалингийн сангаас т хөгжим хөглөсөн хөлсийг төлөхийн тулд үндсэн ажилтнаар авч цалин олгож түүний нэр дээр нийгмийн даатгал төлсөн нь төсвийг зориулалт бусаар зарцуулсан үйлдэл байна. Мөн , нарыг огт ажиллаагүй байхад тухайн хүмүүсийг үндсэн ажилтнаар авч цалинжуулаад байгууллагаас нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа нь төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан үйлдэл байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 41, 3 дугаар хавтаст хэргийн 32-33, 226-227 дугаар хуудас/,
- Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хүний нөөцийн менежерээр томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Миний ажил үүргийн хуваарь бол байгууллагад шаардлагатай байгаа хүний нөөцийн хангалтыг бүрдүүлэх, байгууллагын нийт ажилчдын хувийн хэргийн бүрдүүлэлт, баяжуулалтыг хийх, албан хаагчдаас гаргасан өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, тушаал төлөвлөх, судалгаа гаргах, тайлан мэдээ явуулах, цагийн бүртгэл хянах зэрэг чиг үүрэгтэй ажилладаг. ..*******, Д., , нарыг танихгүй. Д. ыг зүс мэднэ. Учир нь манай байгууллагын төгөлдөр хуурыг хөглөдөг учраас хааяа ажил дээр ирдэг. Жилд нэг ирж төгөлдөр хуур хөглөдөг байх. ын хувьд манай 2017 оны байгууллагын шинэ жилд ирж тоглолт хийсэн учраас зүс мэднэ... Уг хүмүүс манай байгууллагад ажилладаггүй” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 37-38, 223-225 дугаар хуудас/,
- Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Дархан-Уул аймгийн театрт 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс бичиг хэргийн ажилтнаар томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байна... Энэ хүмүүс манай байгууллагад ажилладаггүй. 2017 оны 12 дугаар сард манай ерөнхий нягтлан бодогч байгууллагын дотоод сүлжээгээр над руу дээрх хүмүүсийг ажилд авах тушаалын төслийг шилжүүлэн ирүүлснийг хүлээн авч, албан бланк дээр хэвлэн даргад танилцуулж батлуулсан” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас/,
- Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Миний ажил үүргийн хуваарь бол инженер техникийн ангийн албан хаагчдын цагийн бүртгэлийг гаргаж, хүний нөөцөд өгөх, театрын гэрэлтүүлгийг хариуцах чиг үүрэгтэй. ...Надад санхүүгийн албанаас цагийн бүртгэлийн хуудсыг өгдөг. Би өөрийн ангид ажилласан хүмүүсийн нэрс болон ажилласан цагийг уг хүснэгт дээрээ гараар бичиж, гарын үсгээ зурсны дараа хүний нөөцөд өгдөг. Хүний нөөцийн мэргэжилтэн цагийн бүртгэлийн хуудсыг хянаж гарын үсэг зурдаг. Уг цагийн бүртгэлийн хуудсыг ерөнхий нягтлан бодогч авч, албан хаагчдын цалинг олгодог... Миний бичгийн хэв мөн байна. Гэхдээ гэх нэрийг би бичээгүй. Бусад нэрсийг би бичсэн. ******* ын хувьд манай ангид ажилладаггүй. Би харж байгаагүй. Ямар хүн байдгийг нь мэдэхгүй” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 48 дугаар хуудас/,
- Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Миний ажил үүргийн хуваарь бол хөгжим ангийн албан хаагчдын цагийн бүртгэлийг гаргаж хүний нөөцөд өгөх, уран бүтээлийн бүхий л ажиллагааг хянах чиг үүрэгтэй ажилладаг. ...Миний бичгийн хэв мөн байна. Харин гэх нэрийг би бичээгүй. Миний бичгийн хэв биш байна... Уг хүмүүс ажиллаж байгаагүй. Би аудитын шалгалтын үеэр мэдсэн. Д. нь манай театрын төгөлдөр хуурыг жил бүр хөглөдөг учраас түүний төгөлдөр хуур хөглөсөн төлбөрийн мөнгийг өгөхийн тулд тушаал гаргаж, цалингийн сангаас олгосон байсан, ... ын хувьд 2017 оны 12 сард манай шинэ жилийн арга хэмжээнд оролцсон нь үнэн. Уг хамтлагийн төлбөрийн мөнгийг өгөхийн тулд тушаал гаргаж, цалингийн данснаас мөнгийг нь олгосон юм билээ. Д., нарын хувьд манай театрт үйлчилгээ үзүүлсэн хүмүүс байгаа юм аа.” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас/,
- Гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Дархан-Уул аймгийн театрт үндсэн ажилчнаар ажиллаж байгаагүй, зарим нэг баяр ёслолын үеэр гэрээт ажилчны хувиар бол орж байсан. Манай гэр бүлийн хүнийг гэдэг. театрт огт ажиллаж байгаагүй, энэ тушаалын талаар би огт мэдэхгүй, одоо л сонсож байна. Манайх амьд хөгжмийн “ ” хамтлагтай бөгөөд театраас “ ” бааранд 2017 оны 12 сарын 24-ний өдөр амьд хөгжмийн тоглолт тоглуулмаар байна гэхээр нь бид нар тоглолтын төлбөрийг 1,000,000 төгрөгөөр тооцож тохиролцсон юм. Ингээд миний Хаан банкны дугаарын дансыг авсан. Манай эхнэр ын дансыг бас авсан юм. 2017 оны 12 сарын 18-ны өдөр миний болон эхнэрийн дансанд мөнгө орж ирсэн. Би тоглолтын мөнгө байна гэж бодоод авсан.Тэрнээс биш цалин бол биш” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 43-44, 3 дугаар хавтаст хэргийн 68 дугаар хуудас/,
- Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Дархан-Уул аймгийн залуучууд театрт огт ажиллаж байгаагүй. Манай нөхөр ч ажилладаггүй. Манай гэр бүлийн хүн болох нь театраас тоглолтын мөнгө авах гэсэн юм, дансны дугаараа өгөөч гэж хэлээд миний дансны дугаарыг л авсан. Тэгээд мөнгө орж ирсний дараа нөхөр лүүгээ шилжүүлсэн. Манай нөхөр өөрөө “ ” гээд хамтлагтай бөгөөд хамтлаг нь 5 гишүүнтэй бөгөөд хүмүүсийн мөнгийг өгөх гэсэн юм гэж хэлээд авсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 46 дугаар хуудас/,
- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 20 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 012 дугаартай шинжээчийн дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 181-187 дугаар хуудас/,
- Улсын ахлах байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 23-02-18/06, 23-02-18/07 дугаартай акт /1 дүгээр хавтаст хэргийн 68-71 дүгээр хуудас/,
- Дархан-Уул аймгийн театрын даргын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай Ажилд авах тухай тушаал /1 дүгээр хавтаст хэргийн 5 дугаар хуудас/,
- Дархан-Уул аймгийн ’ театрын даргын 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 72 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал /1 дүгээр хавтаст хэргийн 6 дугаар хуудас/,
- Дархан-Уул аймгийн театрын даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 131 дугаартай ажилд авах тухай тушаал /1 дүгээр хавтаст хэргийн 28 дугаар тал/,
- Дархан-Уул аймгийн театрын даргын 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 37 дугаартай ажилд авах тухай тушаал /1 дүгээр хавтаст хэргийн 32 дугаар тал/,
- Дархан-Уул аймгийн театрын даргын 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал /1 дүгээр хавтаст хэргийн 6 дугаар тал/,
- ******* ад олгосон цалингийн тооцооны хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 7-27 дугаар хуудас/,
- , нарын цалин олгосон гэх тооцооны хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 29-31 дүгээр тал/,
- Д. т цалин олгосон гэх тооцооны хуудас / 1 дүгээр хавтаст хэргийн 34-35 дугаар тал/,
- Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 98 дугаар хуудас/,
- Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 09 сарын 18-ны өдрийн Б/31 дугаартай *******ийг ажилд томилсон тухай захирамж /3 дугаар хавтаст хэргийн 90 дүгээр хуудас/,
- *******ийг ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ /3 дугаар хавтаст хэргийн 90-96 дугаар хуудас/,
- Дархан-Уул аймгийн театрын даргын 2011 оны 11 сарын 23-ны өдрийн 79 дугаартай ******* ыг ажилд томилсон тухай тушаал /3 дугаар хавтаст хэргийн 117 дугаар хуудас/,
- Дархан-Уул аймгийн театрын даргын 2012 оны 05 сарын 16-ны өдрийн 36 дугаартай ******* ыг ажилд шилжүүлэн ажиллуулах тухай тушаал /3 дугаар хавтаст хэргийн 118 дугаар хуудас/
- ******* ын ажлын байрны тодорхойлолт /3 дугаар хавтаст хэргийн 1 дүгээр хуудас/,
- Цахилгааны инженерийн ажлын байрны тодорхойлолт /3 дугаар хавтаст хэргийн 172 дугаар хуудас/ зэрэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд улсын яллагч: “Шүүгдэгч *******ийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай тушаалаар биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй ******* ыг Дархан-Уул аймгийн театрт цахилгааны инженер албан тушаалд томилж, ******* ын нэрийг цагийн балансад нэмж оруулан 3,352,709 төгрөгийн цалин олгож, 2017 оны 08 сарын 22-ны өдрийн 72 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон,
2017 оны 03 дугаар сард иргэн П. аар төгөлдөр хуур хөглүүлж, ажлынх нь хөлсийг төлөхийн тулд 2017 оны 03 сарын 06-ны өдөр 37 дугаартай тушаал гаргаж Д. ыг Дархан-Уул аймгийн театрт концертмейстрийн албан тушаалд томилж 541,221 төгрөгийн цалин олгон, 2017 оны 03 сарын 28-ны өдрийн 43 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан,
2017 оны 12 дугаар сард иргэн “ ” хамтлагийг байгууллагынхаа шинэ жилийн арга хэмжээнд оролцуулсны төлбөрийг төлөхийн тулд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 131 дугаартай тушаал гаргаж , нарыг Дархан-Уул аймгийн театрт хөгжимчин албан тушаалд томилж нийт 1,1,944 төгрөгийн цалин олгож, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, нийт 3 удаагийн үйлдлээр 5,085,874 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч ******* ыг Дархан-Уул аймгийн “ ” театрын ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа хугацаандаа Б.ийн дээрх 3 удаагийн үйлдэлд дэмжлэг үзүүлсэн,
Шүүгдэгч ******* ыг *******ийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгох гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамтран оролцсон, *******, ******* нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү” гэх гэм буруугийн дүгнэлтийг,
Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч ******* : “Гэм буруутайд тооцуулахад маргаж мэтгэлцэх зүйл байхгүй” гэх,
Шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* : “...Ажилд томилж байгаа процессын асуудалд ******* ямар ч оролцоо байхгүй. Харин тус байгууллагад ажиллаагүй *******ын нэрийг цагийн баланст нэмж оруулсан ажилтан нь хүний нөөцийн ажилтан Билгүүн өөрөө бүртгэсэн гэдгээ мэдүүлсэн байдаг. Анхан шатны журмаар 3 удаа орохдоо удаа дараа шийтгэх тогтоолд бичигдэж байсан. *******, ******* нар нь ******* тэй яаж хамтран оролцсон бэ гэх хэлбэрийг тодорхойлох хэрэгтэй. Ямар хэлбэрээр дэмжлэг үзүүлсэн юм бэ гэдгийг удаа дараа хэлж ярьж байсан. ******* т дэмжлэг үзүүлсэн үйл баримт байхгүй. Иймд албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох буюу цагаатгаж өгнө үү
Хоёрдугаарт: Давж заалдах шатны шүүхээс тодорхой дурдаж өгсөн байдаг. 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нэмэлт өөрчлөлтөөр 10 сая төгрөгөөс дээш төгрөгийг төсвийн мөнгөнөөс зориулалтын бусаар зарцуулсан бол гэмт хэрэг болохыг хуульчилсан. Тиймээс уг үйлдэл нь гэмт хэргийн шинж буюу хохирлын хэмжээ хүрэхгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна” гэх,
Шүүгдэгч ******* ын өмгөөлөгч *******: “Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хувьд анхан шатны шүүхээр 3 удаа, давж заалдах шатны шүүх хурлаар 3 удаа тус тус хэлэлцэгдсэн. Үйлчлүүлэгч ******* ын хувьд анхан шатны шүүхээс 3 удаа гэмт хэргийн шинжгүй гэж цагаатгагдсан. Давж заалдах шатны шүүх дээрх асуудалд дүгнэлт хийхдээ цагаатгасан нь буруу байна гэж шийдвэрлээгүй. Цагаатгасан үндэслэлээ тодорхой дурдаагүй байна гэх асуудлыг ярьж, цагаатгасан үндэслэлээ дурдаж шийдвэрлэх нь шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангана гэх асуудлыг давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан байдаг. Хавтаст хэрэгт авагдсан тушаал, ажилд орсон үйл баримт дээр манай үйлчлүүлэгч маань анхнаасаа маргаж мэтгэлцдэггүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтуудын хүрээнд шүүхээс дараах эрх зүйн дүгнэлтийг хийсэн болно.
Үүнд:
2.1. “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн тухайд:
Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн диспозицэд заасан “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, өөртөө эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгод ашиглаж, хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг тус тус ойлгоно.
“Авлигын эсрэг хууль”-ийн 7 дугаар зүйлд төрийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, бусдын эрхийг хязгаарлах, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх, албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх зэргээр албаны эрх ашгийн эсрэг, хувийн эрх ашгийг гүйцэлдүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулахыг хориглосноос гадна Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглосон.
Шүүгдэгч ******* нь Дархан-Уул аймгийн “ ” театрын даргын хувьд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-д зааснаар нийтийн албан тушаалтанд хамаарах ба үйл ажиллагаандаа холбогдох хууль тогтоомжийг хэлбэрэлтгүй мөрдөж, ажилтан томилох, чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хууль, Байгууллагын дотоод журмыг тус тус дагаж мөрдөх ёстой.
Шүүгдэгч ******* нь ******* ыг ажлын байрны тодорхойлолтод заасан боловсрол, мэргэжил, туршлага, ур чадварын шаардлагыг хангаагүй болохыг мэдсээр байж цахилгааны инженер албан тушаалд томилсон нь хэдийгээр өөртөө ашиг хонжоо олох зорилго агуулаагүй боловч бусдад давуу байдал олгосон гэх үндэслэл болно.
Гэмт хэрэгт хамтран оролцох гэдгийг хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг хэлэх ба гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигчийг гэмт хэрэгт хамтран оролцогчид тооцдог.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ” гэж заасан.
Шүүгдэгч ******* нь театрын ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа боловсрол, мэргэжил, туршлага, ур чадварын шаардлагыг хангаагүй болохыг мэдсээр байж цахилгааны инженер албан тушаалд томилогдсон ******* ад цалин олгосон үйлдлийг шүүгдэгч ******* ийн “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт хамтран оролцож, үйлдлээрээ дэмжлэг үзүүлсэн гэж үзэх нь зүйтэй байна.
Учир нь шүүгдэгч ******* тус театрын ажилчдын ажлын цагийн балансыг нэгдсэн байдлаар гаргасны дараа ******* ын нэрийг нэмж, гараар бичин оруулж цалин хөлс бодож олгосон болох нь хохирогч П.Болорцэцэг, гэрч , санхүүгийн анхан шатны баримт, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдоно.
Шүүгдэгч ******* нь тус байгууллагад ажиллаагүй атлаа цалин авсан үйлдлийг өөртөө давуу байдал олж авсан бөгөөд шүүгдэгч *******ийн үйлдэлд дэмжлэг үзүүлэн хамжигчаар хамтран оролцсон гэж үзэх үндэслэлтэй байна гэж тус тус шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох зүйтэй гэж шийдвэрлэв.
2.2. “Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэмт хэргийн тухайд:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “Төсөв захирагч төрийн өмч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан бол” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан.
Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэргийн тухайд:
Төсөв захирагч гэж: “төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн төвлөрүүлэн захирагч, төсвийн шууд захирагчийг”,
Төсвийн шууд захирагч гэж: “төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг”,
Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэж: “хуульд заасан төсвөөс гадуур зардал гаргахыг” тус тус ойлгоно.
Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18-т “төсвийн бусад байгууллагын дарга (захирал, эрхлэгч) тухайн байгууллагын төсвийн шууд захирагч байна” гэж заасан.
Шүүгдэгч ******* нь төсвийн шууд захирагчийн хувьд Д., нарт ажил үйлчилгээний төлбөрийг төлөх зорилгоор Д., , нарыг ажилд томилсон гэх дүр үзүүлсэн тушаал гарган байгууллагын цалингийн зардлаас ажил үйлчилгээний хөлсийг төлсөн нь тэдгээрт давуу байдал бий болгосон бус харин нэгэнт хийгдсэн бараа, ажил үйлчилгээний төлбөрийг төлөх зорилгоор төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж буй гэм буруутай үйлдэл гэж үзнэ.
Шүүгдэгч ******* нь Дархан-Уул аймгийн “ ” театрын ерөнхий нягтлан бодогчоор ажилладаг бөгөөд батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, байгууллагын мөнгөн хөрөнгийг зөв зохистой ашиглах, хяналт тавих чиг үүрэгтэй тул уг үүргээ үл биелүүлэх байдлаар шүүгдэгч ******* ийн үйлдэлд дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ” гэж заасан.
Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар *******, ******* нар нь Д. аар төгөлдөр хуур хөглүүлсэн зардал болон хамтлагийг шинэ жилийн баярын арга хэмжээнд оролцуулсан зардлыг байгууллагын цалингийн сангаас төлөхөөр урьдчилан тохиролцсон гэх үйл баримт тогтоогдсон.
Харин Д., , нарын хувьд гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг тус байгууллагаас авсан байх ба энэ нь өөртөө давуу байдал бий болгосон гэх, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэгт хамтран оролцсон гэх гэмт хэргийн шинжийг тус тус агуулаагүй байна гэж шүүхээс дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь Д., нараар ажил үүрэг гүйцэтгүүлсний хөлсийг төлөх зорилгоор, Д., , нарыг ажилд авсан тушаалыг дүр үзүүлэн үйлдэж, байгууллагын цалингийн сангаас Д.т 487,587 төгрөгийн цалин олгож, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлд 53,634.57 төгрөг төлсөн, од 536,912 төгрөгийн цалин олгож, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлд 59,060.32 төгрөг төлсөн, д 536,912 төгрөгийн цалин олгож, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлд 59,060.32 төгрөг төлсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд шүүгдэгч ******* нь уг гэмт хэрэг үйлдэхэд үйлдлээрээ нэгдэж, хамжигчаар хамтран оролцсон байна гэж тус тус үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлд “Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай” 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар тайлбар нэмж “Энэ зүйлийн 1.1 дэх заалтад заасан үйлдлийн улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцно” гэж зохицуулжээ.
Шүүхээс тогтоосон үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч *******, ******* нарын төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан үйлдлийн улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол буюу 10,000,000 төгрөгөөс дээш хэмжээний хохирол учраагүй буюу дээрх гэмт хэргийн шинж үгүйсгэгдэж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлд нэмэлт өөрчлөлт оруулснаар “төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэмт хэрэгт тооцохгүй болсон байна.
Иймд шүүгдэгч Дархан-Уул аймгийн прокурорын газраас шүүгдэгч ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэргийг үйлдсэн гэж, шүүгдэгч ******* ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34. дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас: “Шүүгдэгч ******* эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, мөн 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч ******* ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт нь нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, мөн 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч ******* ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт нь нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, мөн 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч ******* ын хувьд гэмт хэргийн замаар олсон хөрөнгө гэж үзэж 3,352,709 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар улсын төсөвт оруулах саналыг тавьж байна.” гэх саналыг,
Шүүгдэгч ******* ийн өмгөөлөгч ******* : “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн дагуу хөнгөн ял, шийтгэл оногдуулж өгнө үү” гэх саналыг,
Шүүгдэгч ******* ын өмгөөлөгч ******* : “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан оногдуулах ял маань сонгох төрөлтэй. Дээрх гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддоггүй. Хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлын хувьд ярихад анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн шалгах ажиллагаа, шүүх, прокурорын шатанд шүүхээс тогтоосон гэм буруугийн асуудал дээр ямар нэгэн байдлаар маргаж, мэтгэлцдэггүй. Болсон үйл баримтыг бодит байдлаар мэдүүлж ирсэн нөхцөл байдал нь түүний хувийн байдлыг харуулж байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Түүнчлэн хорихоос өөр төрлийн ял оногдуулахдаа нийтийн албан ажиллах 2 жилийн хугацааг, 1 жилийн хугацаагаар хасаж өгнө үү” гэх саналыг,
Шүүгдэгч ******* ын өмгөөлөгч ******* : “...Хэрвээ хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, гэм буруутайд тооцсон учраас ял, шийтгэл оногдуулна гэвэл хэргийг үйлдсэн нөхцөл байдал, хамтран оролцсон хэлбэр, оролцоо зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан хангалттай нотлох баримтаар нотлогдож тогтоогдоогүй. Гэмт хэрэг үйлдсэн үйл баримт зэргийг харгалзаад торгуулийн ялаар хамгийн бага нэгжээр торгуулах саналтай байна” гэх саналыг тус тус гаргасан.
Шүүгдэгч *******, *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “учруулсан хохирлыг төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж,
2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно”
3 дахь хэсэгт “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна.” гэж тус тус заасан.
Шүүгдэгч нарын үйлдсэн “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь 2017 оны 03 дугаар сарын 06-наас эхэлж, 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр төгссөн байх тул 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлд хамаарна.
2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийг Монгол Улсын хурлаас 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд ингэхдээ “нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хүндрүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж,
2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заасан.
Иймд шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулснаас өмнөх үеийн буюу гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийг хэрэглэх нь зүйтэй байна.
2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулснаас өмнөх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.
Шүүгдэгч ******* ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хамтран оролцсон оролцоо, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цалин, орлого, ам бүлийн байдал, хувийн байдал зэргийг харгалзан, түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 30 сарын хугацаанд сар бүр 200,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр,
Шүүгдэгч , ******* нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хамтран оролцсон оролцоо, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч тус бүрд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч нарын цалин, орлого, ам бүлийн байдал, хувийн байдал зэргийг харгалзан, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 30 сарын хугацаанд сар бүр 180,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,
3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасан.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэж буюу өөртөө давуу байдал бий болгон 3,352,709 төгрөгийн орлогыг олсон бөгөөд уг орлогыг Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******ын хувьд ногдох хөрөнгө орлогоос албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 171 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 46 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн ******* нь улсын ахлах байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 23-02-18/06 дугаартай актын төлбөрөөс өөрт холбогдох 1,510,229.5 /3,020,459:2=1,510,229,5/ төгрөгийг төлсөн болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолоор нотлогдож байна.
******* нь 20 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 150,000 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 716,582 төгрөгийг тус тус төлсөн болох нь 4 дүгээр хавтаст хэргийн 6, 7 дугаар талд авагдсан ХААН банкны мөнгөн шилжүүлэг болон банк хоорондын шилжүүлгийн баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна.
Аудитын байгууллагын дүгнэлтээр бусад хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн байх тул энэ талаар шийтгэх тогтоолд тусгах шаардлагагүй гэж үзэн түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч *******, *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, *******, Ц. нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгээр шинжилгээ хийлгэж, шинжээчийн дүгнэлт гаргуулсан зардал болох 800,000 төгрөг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцогдох тул гэм буруутай этгээд буюу шүүгдэгч *******, *******, ******* нараас 800,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнд олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34. дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан *******, *******, ******* нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Тайж овогт Амурдаръяагийн ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Шүүгдэгч ******* эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******* эд оногдуулсан 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч *******, ******* нарт тус бүр оногдуулсан 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 30 /гуч/ сарын хугацаанд шүүгдэгч ******* нь сар бүр 200,000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр, шүүгдэгч *******, ******* нар нь сар бүр 180,000 /нэг зуун наян мянга/ төгрөгөөр тус тус тооцож хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч нарт анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* эд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял, шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******* аас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 3,352,709 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нараас нийт 800,000 /найман зуун мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд нөхөн олгосугай.
8. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, Дархан-Уул аймгийн Соёл урлагийн газар цаашид гаргах нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРШИХБӨРТЭ