Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 184/ШШ2021/02108

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг,  дугаар хороо, Рапид харш, Махатма ганди гудамж,  дугаар байр, тоотод оршин суух, З овогт Я.Э/-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг,  дугаар хороо,  дүгээр хороолол, ЦС дугаар байр,  тоотод оршин суух, Б овогт Г.Э/,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Эрдэнэтолгой, 33 дугаар гудамж, 866 тоотод оршин суух, Б овогт Б.Б/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 35,*******46,********************* төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч Г.Э, Б.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Номинжаргал нар оролцов.  

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Я.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Я.Э нь Г.Э болон Б.Б нартай 2*******16 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 2*******,*********************,********************* төгрөгийг 1 сарын 6 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар, 2*******16 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл зээлдүүлж хугацаа хэтрүүлсэн хоног тутам *******,5 хувийн алданги тооцохоор тохиролцсон ч зээлдүүлэгчээс зээлдэгч Б.Бгийн дансанд 19,8**************,********************* төгрөгийг бодитоор шилжүүлэн зээлийн гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Б.Б, Г.Э нар нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлдэгч нар нь үндсэн зээл 19,8**************,********************* төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцсоны дагуу нэг сарын хүү 1,188,********************* төгрөг /19,8**************,*********************х6/1**************=1,188,*********************/ бөгөөд 2*******16 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл буюу 3 сарын хүү 3,564,********************* төгрөг /1,188,*********************х3=3,564,*********************/ төлөх үүрэгтэй байна. Мөн зээлийн гэрээний 2 дахь хэсэгт хугацаа хэтрүүлсэн хоног тутамд *******,5 хувийн алданги тооцно гэж заасан бөгөөд зээлдэгч нар нь зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлийн гэрээний үүргийг огт биелүүлээгүй. Иймээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн *******,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох үндсэн зээл 19,8**************,********************* төгрөг түүний хүү 3,564,********************* төгрөг, нийт 23,364,********************* төгрөг *******,5 хувиар алданги тооцоход нэг өдрийн алданги нь 116,82******* төгрөг болж байгаа юм. Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт “...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 5******* хувиас хэтэрч болохгүй” гэж заасан бөгөөд үүрэг гүйцэтгэх сүүлийн хугацаа буюу 2*******16 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш 2*******16 оны 8 дугаар сарын *******6-ны өдөр гэхэд алдангийн хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 5******* хувьд буюу 11,682,********************* төгрөгт хүрч байгаа тул хуулийн дээрх заалтад нийцүүлэн алданги 11,682,********************* төгрөгийг шаардаж байна.

Иймд зээлдэгч нараас үндсэн зээл 19,8**************,********************* төгрөг, түүний хүү 3,564,********************* төгрөг, алданги 11,682,********************* төгрөг нийт 35,*******46,********************* төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн зээлдэгч нар нь тус зээлийн гэрээний барьцаанд зээлдэгч Г.Э болон бусад 3 хүний өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-22*******1**************6659 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, ЦС-н 5 дугаар байр, 33 тоот хаягт байршилтай, 32 м.кв талбайтай 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулж барьцааны гэрээг нотариатчаар гэрчлүүлснээс гадна улсын бүртгэлд бүртгүүлсэн. Хариуцагч нар нь өнөөдрийг хүртэл зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний үүргийг биелүүлэхгүй байгаа тул дээрх барьцаа хөрөнгийг худалдан борлуулж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү.

Хариуцагчийн зүгээс зээлийн төлбөрийг төлсөн гэж маргаж байгаа. Гол маргаан нь хариу төлбөрөө төлсөн үү үгүй юу гэдэг дээр маргаж байгаа. Энэ төлөлтүүд нь өмнөх зээлийн гэрээ байгуулсан байгаагийн төлөлтүүд байгаа юм. Тухайн баримтуудаас юу харж болох вэ гэвэл 2 сая 3 сая төгрөг гэхчилэн өмнөх зээлээс  төлбөр төлж байсан. Өмнө нь 2*******15.12.18-ны өдөр, 2*******15.12.*******9-ний өдөр тус тус зээлийн гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа. Нийтлээ 5-6 удаагийн зээлийн гэрээ байгуулагдсан байдаг. Хариуцагчийн тайлбарлаж байгаа шиг Элдэв-Очир гэдэг хүний данснаас орсон төлөлтүүд нь энэ зээлийн гэрээний эргэн төлөлт биш юм. Энэ гэрээний зээлдэгч нь зөвхөн Б биш Э бас байгаа. Б өмнө нь авсан зээлүүдээ төлж байсан. Тэгэхээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй. Тухайн хариуцагчийн төлөөлөгч Тийн хувьд тайлбартаа өмнөх төлөлтүүдийг бид нар Мөнхтуул гэдэг хүний дансаар хийж байсан, түүнийг гэрчээр асуулгаж нотлоно гэсэн. Мөнхтуулын гээд байгаа 5753796133 тоот данс нь нэхэмжлэгч Эы данс байгаа. Хариуцагч энэ мэтчилэн татгалзлын үндэслэлээ нотлож чадахгүй байгаа.

Хариуцагч нарын энэ зээлийн гэрээний эргэн төлөлтөөс хасуулахыг хүсээд байгаа төлөлт нь урьд нь нэхэмжлэгч Я.Эы эхнэр Мөнхзаяагаас Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэг шаардан Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлж, уг маргаан дээр хасаж тооцуулсан дүн байгаа. Нийт дүнгээрээ хасагдсан байгаа боловч яг хариуцагч нарын төлсөн гээд байгаа дүнгүүдийг нэг бүрчлэн бичиж тооцоо нийлж хасалт хийгээгүй. Дансны хуулгаар гаргаж байгаа бүх төлөлтүүд нь өмнөх зээлийн маргаанд тооцогдож дуусгавар болсон. Талуудад тооцоо нийлж салгаж ялгасан баримт бол байхгүй. Нэхэмжлэгчийн хувьд өмнөх зээлийн гэрээний шаардлага биш энэ гэрээний шаардлагыг гаргаж байгаа. Алдангийг багасгах боломжгүй гэж үзэж байна. Учир нь тухайн алдангийг бууруулах хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлосон баримтуудаа хариуцагч тал өгөөгүй гэв.

Хариуцагч Г.Э, Б.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Я.Э нь хариуцагчид 2*******15 оноос 2*******16 оны хооронд 5-6 удаагийн зээл олгосон байдаг ба тухай бүр зээлийн эргэн төлөлтүүдийг авдаг байсан ба түүний хамгийн сүүлд олгосон зээл нь 2*******16 оны *******1 дүгээр сарын 28-ны өдрийн 19,8**************,********************* төгрөгийн зээл юм. Я.Э нь төрийн байгууллагад тэр дундаа төрийн тусгай албанд ажилладаг учир өөрөө зээлийн гэрээгээ байгуулж зээлийн эргэн төлөлтүүдийг өөрийн ажилтан болох М.Мөнхтуулын Хаан банкны 5**************646254 тоот дансаар дамжуулан авдаг байсан боловч шүүхийн байгууллагад хүү болоод үндсэн зээлээс нэг ч төгрөг төлөөгүй хэмээн үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргаж түүнчлэн алданги тооцсон байна. Уг хэрэг нь 2*******18 оноос хойш Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байсан ба нэхэмжлэгч нь шунахайн сэдлээр талуудын хооронд үүссэн ойлгомжгүй харилцааг далимдуулан авсан төлбөрөө аваагүй мэт дахин төлбөр авах зорилгоор шүүхийн байгууллагад хандсан нь үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч болоод түүний төлөөлөгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд төлсөн төлбөрийг шүүхийн байгууллагад өмнөх зээлийн гэрээний төлбөр гэх мэт үндэслэлгүй худал хуурмаг тайлбар гаргаж авсан төлбөрөө дахин авах, түүнээс алданги тооцох цаашлаад амар хялбар аргаар үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэж оролдож байх тул тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Түүнчлэн талуудын хооронд байгуулсан хэлцэл нь хүчин төгөлдөр бус ба энэхүү гэрээний дагуу хүү алданги шаардах эрхгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлага бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Я.Э нь хариуцагч нартай зээлийн гэрээ байгуулсан. 2*******,*********************,********************* төгрөг гэрээ байгуулсан ч 19,8**************,********************* төгрөг авсан. 2*******19 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл зээлсэн. Нийт 8,93*******,********************* төгрөгийг нэхэмжлэгчийн данс руу шилжүүлсэн байдаг. Зээлийн гэрээний дагуу 3,564,********************* хүү бодож хүүгээ төлсөн байгаа. Нийт төлсөн төлбөрөөс 5,366,********************* төгрөг нь үндсэн зээлээс хасагдана гэж үзэж байна. Үндсэн зээлээс хасагдах тооцохоор үлдэгдэл төлбөр 14,434,********************* төгрөг болж байгаа. Алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Харин үндсэн зээл болох 14,434,********************* төгрөгөө төлнө гэсэн тайлбарыг өгч байна.

 

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн энэ зээлд төлсөн  8 сая төгрөгийг өмнөх зээлийн төлөлтөөс төлсөн гэж ярьж байгаа нь нотлогдохгүй байна. Өөрөө аль зээлийн төлөлт болохоо нотлох ёстой. Төлбөр төлсөн хугацааг харвал сар бүрийн 28-ны өдөр төлж байсан нь энэ гэрээний хугацаанд заасан байдлаар төлсөн байх тул 8,93*******,********************* төгрөгийг төлсөн гэж үзнэ.

 

Хариуцагч нар өмнөх зээлийн төлөлтөө бүгдийг нь төлөөд дуусгасан гэж надад тайлбарласан. н.Мөнхтуул гэх хүн рүү жижиг зээлүүдийн төлөлтийг хийгээд дуусгасан гэж ярьж байгаа. Энэ хүн өмнөх зээлээ төлөөгүй байтал нэмээд 2, 3 сая төгрөг зээлээд байх боломжгүй. Өмнөх зээлээ төлөхгүй байсан бол нэхэмжлэл гаргаад шийдвэрлүүлэх, зээл үргэлжүүлж олгохгүй байх боломжтой байсан зэрэг үйл баримтуудаас төлбөр байгаагүй болох нь харагдаж байна. Манайх давхцуулж нотлох баримт өгөөгүй. Хариуцагч талаас гаргаж өгсөн банкны хуулгаар М.Элдэв-очир гэдэг данс нь хариуцагч Бгийн нөхрийн данс бөгөөд уг данснаас нэхэмжлэгчийн хурал дээр өөрийнх болохоо зөвшөөрсөн 6133 гэсэн дансанд орсон мөнгөнүүд зээлийн эргэн төлөлт байгаа. Уг баримт дээр улаанаар тодруулж тэмдэглэсэн байгаа гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                      ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Я.Э нь хариуцагч Б.Б, Г.Э нарт холбогдуулан 35,*******46,********************* төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Ч.Э нь хариуцагч Г.Э, Б.Б нартай 2*******16 оны *******1 дүгээр сарын 28-ны өдөр “Зээлийн гэрээ”-г байгуулан 2*******,*********************,********************* төгрөгийг 2*******16 оны *******1 сарын 28-ны өдрөөс 2*******16 оны *******4 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл 3 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй, сар бүрийн 28-ны өдөр зээлийн хүүг төлөх, гэрээний заасан хугацаанд зээлийн төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн *******,5 хувиар алданги тооцон төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан “зээлийн гэрээ”-ээр тогтоогдож байна. Мөн өдөр талуудын хооронд Барьцааны гэрээ байгуулагдаж 2*******,*********************,********************* төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт Г.Энхтуяа, Г.Э, Г.Оюунтуяа, Г.Отгонтуяа нарын өмчлөлийн Ү-22*******1**************6659 дугаарт бүртгэлтэй, №*********************166193 дугаартай гэрчилгээний дугаар бүхий Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо, 1-р хороолол, ЦС-5-33 тоот 32 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалан барьцааны гэрээг Улсын бүртгэлд бүртгүүлжээ.

Талууд дээрх хоёр гэрээ байгуулагдсан эсэх, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргахгүй, хэн аль нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасны дагуу зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд бичгийн хэлцэл нь талууд гэрээнд гарын үсэг зурснаас хүчин төгөлдөр болж, эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлсэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.

Зээлдүүлэгч Я.Э нь зээлийн гэрээний дагуу шилжүүлэх ёстой 2*******,*********************,********************* төгрөгөөс 19,8**************,********************* төгрөгийг зээлдэгч Б.Бгийн 5*******285949*******5  тоот дансанд шилжүүлсэн байна. Талууд энэ талаар маргадаггүй, хариуцагч Б.Б, Г.Э нар мөнгийг хүлээн авсан болохоо хүлээн зөвшөөрдөг тул зээлийн гэрээний үүргээ зээлдүүлэгч биелүүлсэн буюу зээлийн гэрээ байгуулагдсан, зээлдэгчээс үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.

Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан ба талуудын байгуулсан зээлийн гэрээ хуулийн шаардлагад нийцэж байх тул нэхэмжлэгч Я.Э нь гэрээгээр тохирсон хугацааны хүү шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Я.Э нь гэрээний хугацаа 2*******16 оны *******4 дүгээр сарын 28-ны өдөр дууссан ба зээлдэгч нар гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээний үүрэгт үндсэн зээлийн үндсэн төлбөрт 19,8**************,********************* төгрөг, 3 сарын хүүг сарын 1,188,********************* төгрөгөөр тооцон 3,564,********************* төгрөг буюу нийт 23,364,********************* төгрөгийн үүргийг биелүүлээгүй гэж үзэн гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 5******* хувиас хэтрүүлэлгүйгээр тооцон 11,682,********************* төгрөгийн алдангийг нэмж нийт 35,*******46,********************* төгрөгийг гаргуулна гэж шаардаж байна.

Хариуцагч нар үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрт нийтдээ 23,364,********************* төгрөг төлөх үүрэгтэй болохоо хүлээн зөвшөөрдөг бөгөөд уг төлбөрөөс 8,93*******,********************* төгрөгийг төлсөн, үлдэх 14,434,********************* төгрөгийн үндсэн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байна.

Харин хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагаас алдангийг эс зөвшөөрч, алдангиас чөлөөлүүлэх болон хасуулах талаар хүсэлтийг шүүхэд гаргадаг.

Нэхэмжлэгч тал хариуцагчийн дээрх тайлбарыг үгүйсгэж, хариуцагч нарын зээлийн төлбөрт төлсөн гэх 8,93*******,********************* төгрөг нь талуудын хооронд 2*******15-2*******16 онуудад тус тус байгуулагдаж байсан өөр зээлийн гэрээний төлбөрт тооцсон гэх тайлбарыг гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор Монголын нотариатчдын танхимын нотариатчийн бүртгэлийн дэвтэрийн хуулбарыг гарган ирүүлдэг. Уг бүртгэлийн дэвтэрт тэмдэглэгдсэнээр нэхэмжлэгч Я.Э нь хариуцагч Б.Бтай 2*******15 оны 12 дугаар сарын *******9-ний өдөр 2,*********************,********************* төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 1******* хувийн хүүтэй, өдөр бүр 4*******,********************* төгрөгийг төлөхөөр тохиролцсон зээлийн гэрээг байгуулж,  2*******15 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 1413-т бүртгүүлсэн, 2*******16 оны *******1 дүгээр сарын 31-ний өдөр Б.Б, Я.Э нар 2,*********************,********************* төгрөгийн зээлийн гэрээ байгуулж 94 дугаарт бүртгүүлсэн, 2*******16 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 3,*********************,********************* төгрөгийн зээлийн гэрээ байгуулж 985 дугаарт бүртгүүлсэн байна. Эдгээр баримтыг үндэслэн нэхэмжлэгч хариуцагч Б.Бгаас гаргаж ирүүлсэн ХААН банк дахь түүний нөхөр М.Элдэв-Очирын эзэмшлийн 5*******35*******95667 дугаарын данснаас нэхэмжлэгчийн 5753796133 дугаарын дансанд 6 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн нийт 8,93*******,********************* төгрөгийг талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээнүүдийг төлбөрт тооцсон тул одоо нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй 2*******16 оны *******1 дүгээр сарын 28-ны өдрийн Зээлийн гэрээний төлбөр төлөгдөөгүй, зээлдэгч нар гэрээний үүргээ биелүүлээгүй гэж тайлбарласныг хариуцагч тал эс зөвшөөрч уг төлбөрийг 2*******16 оны *******1 дүгээр сарын 28-ны өдрийн 2*******,*********************,********************* төгрөгийн зээлийн гэрээний төлбөрт төлсөн гэж мэтгэлцэж байна.

 Нэхэмжлэгч энэхүү хариуцагчийн ирүүлсэн ХААН банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулгад авагдсан 5753796133 дугаарын дансыг өөрийн тус банк дань өөрийн эзэмшдэг харилцах данс мөн болохоо хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг бөгөөд уг хуулгаар дээрх дансанд 6 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн нийт 8,93*******,********************* төгрөгийг аль гэрээний дагуу шилжүүлэн авсан болохоо баримтаар нотолж чадахгүй байна. Улмаар шүүхийн шийдвэрээр бусад зээлийн үлдэгдлийн хариуцагч Б.Б хариуцан төлөхөөр шийдвэрлэж, уг шүүхийн шийдвэрт бусад зээлийн гэрээний үүрэгт тооцсон болох нь тогтоогдож байгаа гэх боловч үүнийг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй байдаг бөгөөд талууд нотлох баримтаа анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж, шүүх хэргийг оролцогчийн гаргасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийг шийдвэрлэдэг.

 Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох, нотлох баримт гаргах үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд хариуцагчийн 2*******16 оны *******1 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн 3*******,********************* төгрөг, *******2 дугаар сарын 26-ны өдөр тус тус төлсөн 3,*********************,********************* төгрөг, 2,3**************,********************* төгрөг, *******3 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 1,2**************,********************* төгрөг, *******4 дүгээр сарын 27-ны өдөр төлсөн 1,4**************,********************* төгрөг, *******5 дугаар сарын 29-ний өдөр төлсөн 1,*********************,********************* төгрөг буюу нийт 8,93*******,********************* төгрөгийг талуудын хооронд байгуулагдсан 2*******16 оны *******1 дүгээр сарын 28-ны өдрийн 2*******,*********************,********************* төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч нар нийт үндсэн төлбөр 19,8**************,********************* төгрөг, хүүгийн 3,564,********************* төгрөгийг төлөх үүрэгтэйгээс 8,93*******,********************* төгрөгийг төлсөн байх тул төлөөгүй үлдсэн 14,434,********************* төгрөгийг төлөх үүрэгтэй байна.    

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн *******,5 хувиас хэтрүүлэхгүй хэмжээгээр тогтоосон анзыг алданги гэх бөгөөд анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 5******* хувиас хэтэрч болохгүй гэж, мөн зүйлийн 232.8-д анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол шүүх түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж тус тус заасан байна.

Талууд зээлийн гэрээний 2-д алдангийг *******,5 хувиар тооцохоор тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс бодож шаардах эрхтэй байна. Хариуцагч гэрээний алданги тооцохоор тохирсон энэхүү нөхцлийн талаар маргадаггүй боловч өөрийн эрхэлж байсан тамхины бөөний цэг, гэр ахуйн жижиг бараа худалдан борлуулах бизнесийн ажил Ковид-19 цар тахлын улмаас бүрэн зогсож өрхийн орлого байхгүй болсон зэрэг байдлыг харгалзан алдангиас чөлөөлүүлэх хүсэлтийг гаргаж байна.

Шүүх зээлийн гэрээний хугацаа цар тахал Ковид-19-ийн улмаас Засгийн газраас тогтоосон хязгаарлалтын хүрээнд хамаарахгүй байгаа боловч зээлийн хүүгийн хэмжээ өндөр байгаа байдал болон нэхэмжлэгчийн зээлийн гэрээний хугацаа дууссан хугацаанаас хойш шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байдал, цар тахал Ковид-19-ийн нөхцөл байдлыг тус тус харгалзан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд алдангийн хэмжээг 5******* хувиар бууруулан тооцож 3,6*******8,5************** төгрөгийг хариуцагч нараас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Б.Б, Г.Э нараас үндсэн зээл, хүүгийн төлбөрт 14,434,********************* төгрөг, алдангид 3,6*******8,5************** төгрөг нийт 18,*******42,5************** төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Я.Эд олгож, нэхэмжлэлийн үлдэх 17,**************3,5************** төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах хүсэлтийг хүлээн авч зээлдэгч нь дээрх төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд уг үүргийн гүйцэтгэлийг зээлийн барьцааны гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгөөр  хангуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангасан бол нэхэмжлэгч, хариуцагч нар тэр хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцдаг. Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4*******3,38******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 248,162 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүлд заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д заасныг баримтлан Б.Б, Г.Э нараас 18,*******42,5************** төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Я.Эд олгож, нэхэмжлэлийн үлдэх 17,**************3,5************** төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д  зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4*******3,5************** төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б, Г.Э нараас 248,162 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Я.Эд олгосугай.

 

3.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд тэдний зээлийн барьцаанд тавьсан Г.Энхтуяа, Г.Э, Г.Оюунтуяа, Г.Отгонтуяа нарын өмчлөлийн Ү-22*******1**************6659 дугаарт бүртгэлтэй, №*********************166193 дугаартай гэрчилгээний дугаар бүхий Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо, 1-р хороолол, ЦС-5-33 тоот 32 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг  албадан худалдаж, түүний үнээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 12******* дугаар зүйлийн 12*******.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэр бичгээр үйлдэгдэж гарын үсэг зурагдсаны дараа зохигч шийдвэрийг 14 хоногийн дотор ирж гардан авах, энэ хугацаанд зохигч ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ч.НЯМСҮРЭН