Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2021/01892

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2021/01892

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

  Нэхэмжлэгч: П К ББСБ ХХК- ийн нэхэмжлэлтэй

  Хариуцагч: З.А-т холбогдох

  Зээлийн гэрээний үүрэгт 30 661 306.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, түүний өмгөөлөгч Т.У, хариуцагчийн төлөөлөгч Ө.О, хариуцагчийн өмгөөлөгч Р.Б, нарийн бичгийн дарга Т.Нарантүвшин нар оролцов.

  Нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П К ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.А нь 2019 оны 09 сарын 30-ны өдөр Хан-Уул дүүрэг, 7 дугаар хороо, Жаргалантын 00 гудамж, 0000 тоот хаягт байршилтай, 434 мкв талбай бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 00000000 нэгж талбарын дугаартай, 434 мкв талбайтй газар болон тус хаягт байршилтай хувийн орон сууцны зориулалттай 56 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, 23 500 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 6 сары хугацаатайгаар зээлсэн. Гэвч зээлдэгч зээл авснаас хойш зээлийн эргэн төлөх хуваарийг байнга хугацаа хэтрүүлэн төлдөг байсан бөгөөд 2020.7.25-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ямар нэгэн зээлийн эргэн төлөлт хийгдээгүй байна. Иймд үндсэн зээл 21 176 759.08 төгрөг, зээлийн хүү 9 626 080,31 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 940 976,41 төгрөг, нийт 33 743 815,80 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлээ гаргасан. Дээрх гэрээнүүд нь хуульд заасан журмын дагуу байгуулагдсан бөгөөд мөнгийг З.Ат бэлнээр өгсөн. З.А нь манай ББСБ-аас 2016 оноос хойш нийтдээ 7 удаагийн зээл авсан бөгөөд мөнгөний шаардлагатай боллоо гээд авсан зээлнээсээ өмнөх зээлийн үлдэгдлээ хаагаад үлдсэн мөнгөө аваад явдаг. Энэ хүн өөрөө авах зээлийнхээ хэмжээг тодорхойлж авдаг болохоос бид уг зээлийг тэдийг ав гэж өгдөггүй. Иймд 23 500 000 төгрөгийг 2019 оны 09 сарын 30-ны З.Ат кассын зарлагын баримтаар бэлнээр өгсөн бөгөөд уг баримтад зурсан гарын үсэг хариуцагч З.Аийнх мөн гэж гарсан тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч З.Аийн шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Талуудын хооронд 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан хэдий ч уг зээлийн гэрээгээр нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчид бодитоор мөнгө олгоогүй учраас уг гэрээ нь хүчин төгөлдөр бус төдийгүй уг гэрээний нэмэлт болох барьцааны гэрээ нь мөн хүчин төгөлдөр бус болно. Өмнө нь байгуулагдсан 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээг сунгаж, өөр гэрээ байгуулагдсан гэх байдлаар өнөөдөр үндсэн зээл гэж 21 176 759.08 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Хариуцагч 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний үүрэг болох 10 000 000 төгрөгийг төлж барагдуулсан тул одоо барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхгүй юм. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжилж байгаа 21 176 759.08 төгрөг нь хариуцагчид бодитоор олгогдсон мөнгө биш. Өөрөөр хэлбэл өмнөх 10 000 000 төгрөгийн зээлийг тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

 

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ НЬ:

 

  1. 

  2. 

            3. 


 

                                         

                                     ДАРГАЛАГЧ                                   Б.МӨНХЖАРГАЛ