Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 985

 

 

 

 

 

 

     2020            8              6                                         2020/ДШМ/985

 

 

                              

                                У.А-, Б.П-, Г.Г-, Э.О-,

О.Д-, М.А-, Э.С-, Т.Д-, О.М-, Т.Б-,П.Л-, Ц.Х-, Ц.М-, Г.Э-, Ж.Г-,

Б.Э-, Э.С- нарт холбогдох

                                              эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Н.Батсайхан, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Гүнсэл,

шүүгдэгч Г.Г-, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа,

шүүгдэгч Ц.Х-, Ж.Г- нарын өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

шүүгдэгч Б.П-, Т.Б-, тэдгээрийн өмгөөлөгч Ч.Ганбат,

шүүгдэгч Б.П-ын өмгөөлөгч Д.Энхбаатар,

шүүгдэгч Г.Э-, О.М-, Э.С-, Ц.М- нарын өмгөөлөгч Л.Ганцэцэг,

шүүгдэгч У.А-, түүний өмгөөлөгч М.Энхжаргал,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч С.Болортуяа, Ч.Отгонбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 414 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч У.А-, түүний өмгөөлөгч М.Энхжаргал, шүүгдэгч Э.С-, шүүгдэгч Г.Г-, шүүгдэгч Б.П-, түүний өмгөөлөгч Д.Энхбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн У.А-, Б.П-, Г.Г-, Э.О-, О.Д-, М.А-, Э.С-, Т.Д-, О.М-, Т.Б-,П.Л-, Ц.Х-, Ц.М-, Г.Э-, Ж.Г-, Б.Э-, Э.Сугарсуран, Н.Уламбаяр, О.Оюунчимэг нарт холбогдох эрүүгийн 1808054590702 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигон овгийн О.Д, 19....... оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ....... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ...............нарын хамт ............. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............./;

2. Шар овгийн Э.О, 19....... оны 7 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ........... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .............хамт .............. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД........................../;

3. Баяр овгийн Э.С, 19...... оны 6 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ...........хамт ............... оршин суух бүртгэлтэй, /РД: ............../  

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 146 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон;

4. Хөхнүүд овгийн М.А, 19....... оны 5 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ............. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ............хамт ............... оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ................/;

5. Шарайд овгийн О.М 20..... оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Дорнод аймагт төрсөн, ............ настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .............. хамт ................... оршин суух бүртгэлтэй боловч ................. тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ............./;

6. Боржигон овгийн Т.Д, 20.. оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .............. настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ........... хамт ............. оршин суух бүртгэлтэй боловч ................тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ............/;

7. Боржигон овгийн Г.Э 20.. оны 7 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .......... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл ......... хамт .............. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ....................../;

8. Тангууд овгийн Ж.Г, 19.. оны 10 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, ........ настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ............ хамт .............. тоотод оршин суух бүртгэлтэй боловч..............тоотод түр оршин суух, /РД: ............../

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 534 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн;  

9. Шарнууд овгийн Б.Э, 20...... оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн........ настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Ерөнхий боловсролын ..............дугаар ангийн сурагч, ам бүл ..................нарын хамт....................хороо, ........... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: У......................./;

10. Боржигон овгийн Ц.М, 19.. оны 12 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, ........ настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, “City car wash”-д ажилтан, ам бүл ............хамт .............оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .........................../;

11. Боржигин овгийн П.Л, 20.. оны 3 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ...... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ........... хамт ............... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ................/

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 182 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, насанд хүрээгүй шүүгдэгчид хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 267 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 424 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж цагдан хоригдсон 53 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсон;

12. Сартуул овгийн Э.С, 20.......... оны 6 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ...... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, оюутан гэх, ам бүл ............. хамт ........... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, .........................;

13. Ховог овгийн Ц.Х, 19...... оны 6 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .......... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл............. хамт ...............тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ................/

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 977 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 60 хоног буюу 2 сараар тогтоож, биечлэн эдлэх хорих ялыг 8 сараар тогтоосон;

14. Боржигон овгийн Т.Б, 19............ оны 6 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймагт төрсөн, ............. настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .............хамт .........оршин суух бүртгэлтэй, /РД: ..................../

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн;

15. Боржигон овгийн Б.П, 19........ оны 5 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймагт төрсөн, .............. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .........хамт ..................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ........................../;

16. Монгол овгийн Г.Г, 19........ оны 3 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ............ настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ....................нарын .......... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................./;

17. Тогооч овгийн У.А, 19........ оны 6 дугаар сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн, ............ настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, экскаваторын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ...........нарын хамт ............................. оршин суух бүртгэлтэй, /РД:....................;

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 253 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ял оногдуулсан тогтоол биелүүлэхийг 1 жил 3 сарын хугацаагаар хойшлуулсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 779 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын зарим болох 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 5 жил 2 сарын хугацаагаар тогтоосон,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 225 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 344 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлсэн.

У.А-, О.Д-, Э.О-, Э.С-, М.А- нар нь бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хархорин зах дээрээс хохирогч Б.Б-д “гар утас зарна” гэж худал хэлэн, 81-74 УНЦ улсын дугаартай “Тоёота приус-11” маркийн тээврийн хэрэгсэлд суулгаж, үйлдлээрээ санаатай  нэгдэн,  хүч хэрэглэн, нүдийг нь боож, айлган, сүрдүүлж “Самсунг жэй-3” загварын гар утас, түрийвчинд байсан бэлэн 40.000 төгрөгийг авч, улмаар Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан банк”-ны “Нисэх тооцооны төв”-өөс хохирогч Б.Б-н “Хаан банк”-ны виза картнаас 200.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хууль бусаар дээрэмдэн авч, бусдад нийт 375.600 төгрөгийн хохирол учруулсан,

хэрэг нь тусгаарлагдсан О.О нь 2018 оны 4 дүгээр сарын 25-наас 5 дугаар сарын 16-ны өдрүүдийн хооронд Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гар утасны худалдааны төв”-д худалдагчаар ажиллаж байх хугацаандаа орлогын мөнгөнөөс 214.000 төгрөг дутаасан, иргэн Б.Р-н итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөөс 510.000 төгрөгийн үнэ бүхий “Samsung S-6”, “Luna-1”, “Sky Vega A-850” загварын гар утаснуудыг завшиж, иргэн Б.Р-д нийт 724.000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.П-, Ц.Х-, Б.Б нар нь бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Зүүн Алтан-Өлгийн задгай тоотод оршин суух иргэн Б--н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтэрч, “Funai” загварын 40, 42 инчийн 2 ширхэг зурагтыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 780.000 төгрөгийн хохирол учруулсан,

У.А-, Г.Г- нар нь бүлэглэн 2018 оны 8 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэр Дунд нарангийн гудамжинд хувиараа такси үйлчилгээнд явж байсан иргэн Э.Г-т хутга тулган хүч хэрэглэж, “Самсунг эс-6 эдж” загварын гар утас, бэлнээр 20.000 төгрөгийг хүч хэрэглэж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хууль бусаар дээрэмдэн авч, бусдад нийт 107.600 төгрөгийн хохирол учруулсан,

Б.П- нь 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уулын 22 дугаар гудамжны 4 тоотод иргэн С.М-н эзэмшлийн “Самсунг галакси жи-7” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч, бусдад нийт 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.П- нь 2018 оны 9 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Love” шөнийн цэнгээний газарт иргэн О.У-тай маргалдаж, улмаар түүний биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

О.Оюунчимэ /хэрэг нь тусгаарлагдсан/, Г.Э-, Б.Э-, Ц.М-, П.Л-, Ж.Г-, Э.С-, Б.П- нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Баруун турууны 4-5 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Жаргалант” хүнсний дэлгүүрээс 101.400 төгрөгийн барааг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч, иргэн Ц.У-т 101.400 төгрөгийн хохирол учруулсан,

О.О /хэрэг нь тусгаарлагдсан/, Г.Э-, Б.Э-, Ц.М-, П.Л-, Ж.Г-, Э.С-, Б.П- нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчингийн 73-1 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Цайдам ээж” хүнсний дэлгүүрээс 401.000 төгрөгийн барааг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч, иргэн П.Б-т 401.000 төгрөгийн хохирол учруулсан,

У.А-, О.Д- нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Холливуд” шөнийн цэнгээний газрын гадна иргэн Б.П-н эзэмшлийн “Самсунг галакси эс-8 плас” загварын гар утас, бэлэн 400.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэн довтолж, хууль бусаар дээрэмдэн авч, бусдад нийт 2.030.000 төгрөгийн хохирол учруулсан,

У.А-, Г.Г- нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хувиараа такси үйлчилгээнд явж байсан иргэн Н.Т-н эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолж, “Самсунг Эс-2” загварын гар утас, бэлэн 50.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хууль бусаар дээрэмдэн авч, бусдад нийт 100.000 төгрөгийн хохирол учруулсан,

хэрэг нь тусгаарлагдсан Н.У нь 2018 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Love” шөнийн цэнгээний газрын гадаа иргэн Б.А-тэй маргалдан, улмаар цээж хэсэгт нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Н.У /хэрэг нь шүүхийн шатанд тусгаарлагдсан/, А.Х /хэрэг нь мөрдөн шалгах шатанд тусгаарлагдсан/ нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Love” шөнийн цэнгээний газрын гадаа иргэн Б.А- түрийвчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, иргэн Б.А-ын “Хаан банк”-ны картыг АТМ-д уншуулж, 8 удаагийн гүйлгээгээр 4.560.000 төгрөгийг авч хохирол учруулсан,

У.А-, Б.П- нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 30 дугаар байрны 13 тоотод иргэн Ц.Л-н эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэхээр заналхийлж, “Самсунг Эс-9 плас” загварын гар утсыг хууль бусаар дээрэмдэн авч, бусдад нийт 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

У.А-, Н.У /хэрэг нь тусгаарлагдсан/ нар нь бүлэглэн 2019 оны 1 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Такара” зочид буудлын орчим иргэн А.Э-н 27-81 УНЯ улсын дугаартай автомашинд түүнд хүч хэрэглэхээр заналхийлж, “LG V-10”, “Samsung note edge” загварын 2 ширхэг гар утас, “Aser” загварын зөөврийн компьютер болон 120.000 төгрөгийг хууль бусаар дээрэмдэн авч, бусдад нийт 1.050.000 төгрөгийн хохирол учруулсан,

У.А-, Г.Г- нар нь бүлэглэн 2019 оны 2 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Л.М-н хоолойд хутга тулган хүч хэрэглэн довтолж, “I phone-6s” загварын гар утас, “Prius-30” загварын тээврийн хэрэгслийн түлхүүр, гражийн чип түлхүүр, нүдний шил зэрэг эд зүйлсийг хууль бусаар дээрэмдэн авч, бусдад нийт 623.920 төгрөгийн хохирол учруулсан,

У.А-, Г.Г-, Б.П- нар нь бүлэглэн 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Домогт мэлхий хад” амралтын газарт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Б-н “Samsung s4” гар утас, бэлэн 20.000 төгрөгийг, иргэн Д.Д-н алтан бөгж, бэлэн 130.000 төгрөг, “Samsung on-7” гар утас зэргийг хүч хэрэглэн довтолж, хууль бусаар дээрэмдэн авч, бусдад 948.563 төгрөгийн хохирол учруулсан,

У.А-, Т.Д-, Б.П-, Г.Г-, О.М- нар нь бүлэглэн 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Домогт мэлхий хад” амралтын газраас иргэн Д.Д-н өмчлөлийн 63-19 УНЕ улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр авч явж, бусдад 7.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

О.Д- нь 2019 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Fire” шөнийн цэнгээний газарт ажиллаж байсан иргэн И.Ш-н “Samsung s-7” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч, бусдад 170.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын  газраас:

У.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар, Б.П-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, Г.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад тус тус зааснаар, Э.О-, О.Д-, М.А-, Э.С- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар, Т.Д-, О.М- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 17.7 дугаар зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар, Т.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, П.Л-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Ц.Х-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, Ц.М-, Г.Э-, Ж.Г- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар, Б.Э-, Э.С- нарийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 294 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг харъяаллын дагуу Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 2020/ШТ/41 дугаартай шүүхийн тогтоолоор шүүгдэгч Н.У, О.О нарт холбогдох хэргийг тусгаарласан.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч У.А-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг бүлэглэн, зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Г.Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг бүлэглэн, зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б.П-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, хүн байнга амьдрах, зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Ж.Г-, П.Л-, Ц.М-, Б.Э-, Г.Э-, Э.С- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч М.А-, Э.О-, О.Д-, Э.С- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Ц.Х-, Т.Б- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Т.Д-, О.М- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийг мэдсээр байж түүнийг ашигласан гэмт хэрэг үйлдэхэд оролцож мөнгө угаах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч У.А-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр чөлөөлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

шүүгдэгч Г.Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 5 жил хорих ял шийтгэж,

шүүгдэгч Б.П-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ял,

шүүгдэгч М.А-, Э.О-, Э.С- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял,

шүүгдэгч О.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял,

шүүгдэгч Ц.Х-, Т.Б- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил хорих ял,

шүүгдэгч Т.Д-, О.М- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

шүүгдэгч Ж.Г-, П.Л-, Ц.М-, Б.Э-, Г.Э-, Э.С- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ялд нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.О-, М.А-, Ц.Х-, О.Д-, Т.Б-, Б.П-, Г.Г-, У.А-, Э.С- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ын цагдан хоригдсон 273 хоног, Б.П-ын цагдан хоригдсон 335 хоног, Т.Б-ын цагдан хоригдсон 79 хоног, О.Д-ын цагдан хоригдсон 194 хоног, Э.О-ын цагдан хоригдсон 92 хоног, У.А-ийн цагдан хоригдсон 543 хоног, М.А-ын цагдан хоригдсон 102 хоног, Ц.Х-гийн цагдан хоригдсон 4 хоног, шүүгдэгч Э.С-ын цагдан хоригдсон 273 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч У.А-ээс 1.090.120 төгрөг гаргуулж Б.Б-д 75.120 төгрөгийг, хохирогч Б.П-т 1.015.000 төгрөг, шүүгдэгч Г.Г-оос 386.600 төгрөг гаргуулж хохирогч Н.Т-д 50.000 төгрөг, хохирогч Л.М-т 146.960 төгрөг, хохирогч Л.Б-д 189.640 төгрөг, шүүгдэгч О.Д-аас 1.220.120 төгрөг гаргуулж хохирогч Б.Б-д 35.120 төгрөг, хохирогч Б.П-т 1.015.000 төгрөг, хохирогч И.Ш-т 170.000 төгрөг, шүүгдэгч Б.П-аас 1.277.107 төгрөг гаргуулж хохирогч Ц.Л-д 600.000 төгрөг, хохирогч Б.Т-д 75.000 төгрөг, хохирогч Б.Б-д 189.640 төгрөг, П.Б-т 62.467 төгрөг тус тус олгож, шүүгдэгч Ж.Г-, П.Л-, Ц.М-, Б.Э-, Г.Э-, Э.С-, О.М-, Т.Д- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжэ авч, шүүгдэгч Э.О-, М.А-, Ц.Х-, О.Д-, Т.Б-, Б.П-, Г.Г-, У.А-, Э.С- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг нь тухайн өдрөөс эхлэн тоолж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 5 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.С- гаргасан давж заалдах гомдолдоо: “... Миний бие өөрийн үйлдсэн гэмт хэрэгт маш их гэмшиж байна. Мөн тухайн хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан ба мөрдөн шалгах явцад үйлдсэн хэргээ үнэн зөвөөр хүлээж байсан. Хэргийн талаар надад маргах зүйл байхгүй тул миний эрх зүйн байдлын дордуулахгүйн тулд хэргийг минь тусгаарлаж шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Г.Г- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие нийт 4 үйлдэл дээр яллуулсан ба нэгтгүүлээгүй 2 үйлдэл байгаа. Эдгээр нэгтгүүлээгүй үйлдлээ хэргийн явцад шат шатанд нь хэлж байсан ба нэр бүхий албан хаагч нар нь огт авч хэлэлцээгүй. Энэ нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн шийтгэх тогтоолын 10 дугаар хуудаст шүүгдэгч У.А-ийн мэдүүлэг дээр дурьдагдсан байх болно. Жишээ нь, “...Чингэлтэй дүүрэгт бас шалгагдаж байгаа учир...” дээрх дурьдагдсан хэрэгт би хамжигчаар оролцсон. Уг хэргийг мөрдөн шалгаж байгаа Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагч нь Н.Алтансүх, хэргийн дугаар нь 191100772 болно. Хэргийн талаар удаа дараа тайлбарлан мэдэгдээд байхад нэгтгэж шийдвэрлэхгүйгээр яллаж миний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Мөн ял шийтгүүлсэн 190501088461 дугаартай хэрэгт дутуу мөрдөн шалгах ажиллагаа хийж хэргийн хамжигч болон санаачлагч нарыг гэрчээр татан байцаалт авсан байдаг. Хохирогч Э.Г-н “... хутга тулгаад аваад явсан...” гэж байгаа боловч тухайн үед ба хэрэг үйлдэж байхад миний биед болон У.А-ийн биед хутга мэс болон зэвсгийн чанартай зүйл огт байгаагүй. У.А- нь надад хутга байгаа гэж амаараа айлгасан болно. Хохирогч Г нь тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан ба согтуу байсан ба тийм болохоор У.А-ийн үгэнд итгэсэн байж болох юм. Гэрч Э.Б, Н.Х нарын мэдүүлэгт “... Б-н хүзүүнд нэг юм тулгасан... би юу байсан эсэхийг харж чадаагүй...”, “... миний хүзүүнд иртэй юм тулгаад...” гэж байгаа боловч тухайн үед бүгд үгсэн тохиролцож дээрмийн хэрэг үйлдсэн байдаг. Гэрч гэгдээд байгаа Баттулга нь бидэнд хандаж “...наад залуу чинь S8 загварын гар утас барьчихсан байна, авчихъя. Та 2 энд бууж үлдээд суулгахаар хүрж ирээд хоёр талаар суучих” гэж дээрэм хийх санааг гаргасан ба машиндаа суулган авч явж хэргийн хамжигчаар оролцсон байдаг. Гэрч гэгдэх Т нь хохирогч Г-с хууль бусаар авсан гар утсыг М-н хамтаар худалдан борлуулсан. Эдгээр гэрч гэгдээд байгаа оролцогч нар нь өөрсдийн эрх чөлөөг хязгаарлуулахгүйн тулд худал мэдүүлэг өгч байна. Хүнийг хамжигч болон цуг хэрэг үйлдсэн хүмүүсийнх нь үгээр биш тодорхой хэмжээний нотлох баримтаар яллах ёстой гэж бодож байна. Иймд мөрдөн шалгах явцад нотолбол зохих байдлуудыг нотлоогүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хуулиар хамгаалагдсан оролцогчийн эрхийг хязгаарласан, тодорхой хэргийг нэгтгээгүй, мөрдөн шалгах ажиллагаа дутуу явагдсан. Мөн миний бие эх, хоёр дүүгийн хамтаар амьдардаг ба эхийн маань бие муу, элэгний хорт хавдартай тэмцэж өдөр болгон морфин тарьж гэрээр эмчилгээ хийлгэж өдөр хоногоо аргацаадаг. Дүү нар маань дунд сургуульд сурдаг бөгөөд гэрт ажил хийдэг хүн байхгүй. Эгч маань тусдаа амьдардаг, өөрийн гэсэн үр хүүхэд амьдралтай тул бидэнд туслах боломж бололцоо бага юм. Миний бие энэ гэрийн ганц түшиг тулгуур, ажил хийж эхийгээ асрах ёстой гэдгээ ухамсарлаж ажил хийж өөрийн чадлаар хөдөлмөрлөж амьдрах зорилго тавьж ухаантай амьдрах ёстой гэдгээ ухамсарлаж байгаа тул нэгтгээгүй байгаа болон зарим хэргүүдээ шударгаар шалгуулж нэг мөр хянан шийдвэрлүүлмээр байна. Иймд миний эрх зүйн байдлыг дордуулалгүйгээр эрүүгийн 1905010880461, 191100772 дугаартай хэргүүдийг нэмж нэгтгүүлэн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр зохих байгууллагад буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Г-ын өмгөөлөгч Ж.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Г.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр мөрдөн байцаалтын шатанд дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүдээс хэрэгт шалгагдаж байгаа эсэхийг лавлаж, лавлагаа аваагүй. Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг эргэлзээгүй тогтооно гэх заалтыг хэрэгжүүлээгүй. ...” гэв.

Шүүгдэгч У.А- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгож нийгэмд аюултай зүйл хийснээ ухамсарлаж байна. Уг гэмт хэргийг үйлдэхдээ мэс болон зэвсгийн чанартай зүйл хэрэглээгүй амаараа айлгасан бөгөөд өөрөөр маргах зүйл байхгүй. Мөн Сүхбаатар дүүргийн эрүүгийн 1709008850036 дугаартай хэрэгт, Чингэлтэй дүүргийн эрүүгийн 191100772 дугаартай хэрэгт тус тус шалгагдаж байгаа. Хэргээ нэгтгүүлэх гэж олон удаа прокурор, анхан шатны шүүхэд хүсэлтээ хэлж байсан. Ямар ч шүүх тогтолцоо төгс биш бөгөөд алдаатай шийтгэл оногдуулах боломж ямагт байдаг гэж сонссон. Тухайлбал, чанартай хууль зүйн туслалцаа авч чадаагүй, гэрч, хохирогч худал мэдүүлсэн, нотлох баримт шинжлэн судлаагүй, хуурамч байсан, цагдаа, прокурор ёс зүйгээ зөрчсөн гэх зэрэг шүүхээс алдаатай шийдвэр гаргах эрсдэл ямагт байдаг гэж үздэг байна. Тэгтэл миний холбогдсон хэрэгт мэс болон зэвсгийн чанартай зүйл хэрэглээгүй болохыг мөрдөн шалгах болон прокурорын шатанд тогтоогоогүй, нотлоогүй, дутуу дулимаг зүйл маш их байгаа юм. Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 гэх зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эдгээр гэмт хэргийн шинж чанар, хэм хэмжээнд нь тохирсон ял оногдуулж шүүхээс эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж шударга ёсыг тогтоодог бол миний хувьд хувийн байдал, ар гэрийн нөхцөл, гачигдлыг анхаарч үзээгүй юм. Хүн ирээдүйгээ урьдчилан харж чадахгүй ч засаж залруулж болдгийг ухаарснаар гэмт хэрэг үйлдсэндээ маш ихээр харамсаж гэмшиж байгаа, хохирогч нар болон хэргийн холбогдогч нар, гэр бүлээсээ уучлалт хүсэж байна. Бүх хэргээ нэгтгүүлэн нэг мөр шийтгэлээ эдэлмээр байна. ...” гэв.

Шүүгдэгч У.А-ийн өмгөөлөгч М.Энхжаргал гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар: Мөрдөгчөөс хэргийг шүүхэд шилжүүлэхдээ өмгөөлөгчид танилцуулаагүй, яллах дүгнэлтийг гардуулж хэргийг шүүхэд шилжүүлэхдээ өмгөөлөгчид мэдэгдээгүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1, 2, 3, 32.10 дугаар зүйлийн 7-д заасныг тус тус ноцтой зөрчсөн.

2. У.А-ийн эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэн. У.А-ээс хэргийн талаар урьдчилан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, улмаар урьдчилсан хэлэлцүүлэг зарласан хэдий ч У.А-ийн хүсэлтийг шийдвэрлээгүй. У.А- болон өмгөөлөгч нараас түүнтэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Чингэлтэй дүүргийн прокурорын газар, Сүхбаатар дүүргийн прокурорын газарт тус тус хянагдаж байгаа талаар мэдүүлсэн боловч түүний эрх зүйн байдлыг дордуулан хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 6.1 дүгээр зүйлийн 3-т заасныг тус тус зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.П- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийг ойлгож, нийгэмд буруу үйлдэл хийж байснаа ойлгож байна. Энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 1 жилийн хугацаанд нийгмийн хариуцлага болон хувь хүний хариуцлагыг маш сайн ойлгосон. Бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ийм төрлийн гэмт хэрэгт анх удаа холбогдсон гэх зэрэг, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан миний ялаас хөнгөрүүлж багасгаж өгнө үү. Манай гэр бүл амьжиргааны түвшингээс доогуур орлоготой бөгөөд эцэг, эх маань хоёулаа хөдөлмөрийн чадвараа 70 хувиас дээш алдаад, эмчийн хяналтад байдаг юм. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, улмаар үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон. ... “ гэв.

Шүүгдэгч Б.П-ын өмгөөлөгч Д.Энхбаатар гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Б.П- нь энэ хэрэгт шалгагдаж нийт 335 хоног цагдан хоригдсон ба хийсэн хэрэгтээ харамсаж, өөртөө дүгнэлт хийн гэмшиж байгаа бөгөөд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ үнэн зөвөөр хүлээн мэдүүлж гэм буруугаа хүлээн зөвшөөрч ирсэн. Б.П- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Б.П- нь эх, эгч, дүү нарын хамт амьдардаг бөгөөд эх, эгч нар нь өвчний учир группд байдаг, ганц хүү Пүрэвжаргал нь ажил хийж амьдралаа залгуулдаг байсан юм. Иймд түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх буюу хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж багасгаж өгөхийг хүсэж байна. ...” гэв.  

Шүүгдэгч Ц.Х-, Ж.Г- нарын өмгөөлөгч Б.Долгорсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ц.Х-, Ж.Г- нар давж заалдах гомдол гаргаагүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэх саналтай байна. ...” гэв.

Шүүгдэгч Т.Б- тус шүүх хуралдаанд “...Хэлэх тайлбаргүй.” гэв.

Шүүгдэгч О.Д-, Б.П-, Т.Б- нарын өмгөөлөгч Ч.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...  Шүүгдэгч О.Д-, Т.Б- нарын эрх ашгийг хамгаалж шүүх  хуралдаанд оролцсон. Шүүгдэгч Т.Б-ын хувьд анхан шатны шүүхээс 1 жилийн хорих ял оногдуулсан. Энэ нь үндэслэлтэй шийдвэр болсон. Шүүгдэгч О.Д-ын хувьд түүнд холбогдох өөр хэргийг 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд, прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж гаргасан байдаг. Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгэл оногдуулах нь шүүгдэгч О.Д-ын эрх зүйн байдлыг дордуулж байх тул Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 414 дугаартай шийтгэх тогтоолын шүүгдэгч О.Д-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Гүнсэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...2018 оны 3 дугаар сараас эхлэн мөрдөн шалгах ажиллагааг хийж эхэлсэн. 2 жилийн хугацаанд мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Хэргийг шүүхэд шилжүүлэх үед бусад дүүргийн цагдаагийн хэлтэст яллагдагч нар хэрэгт шалгагдаж байгаа гэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй. Хамгийн сүүлд 2019 оны 12 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө О.Д-ын үйлдсэн гэмт хэргийг 2020 оны 1 дүгээр сард нэгтгэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг гаргаж өгч байна. Уг шүүгчийн захирамж дээр “Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 414 дугаартай шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болоогүй байгаа тул ялыг нэмж нэгтгэн оногдуулах боломжгүй байна” гэх байдлаар хэргийг прокурорт буцаасан. Тус тусад нь шийтгэх тогтоолоор ял шийтгэл оногдуулах нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

1. Шүүгдэгч У.А-, О.Д-, Э.О-, Э.С-, М.А- нар нь бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Хархорин зах дээр хохирогч Б.Б-д “гар утас зарна” гэж худал хэлж 81-74 УНЦ улсын дугаартай Тоёота приус-11 загварын тээврийн хэрэгсэлд суулгаад хүч хэрэглэн, нүдийг нь боож, улмаар түүний Самсунг жэй-3 загварын гар утас, бэлэн 40.000 төгрөгийг болон Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны Нисэх тооцооны төвөөс хохирогчийн Хаан банкны виза картнаас 200.000 төгрөгийн хамт  хууль бусаар авахаар довтолж, нийт 375.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Б /1 хх 8-11, 2 хх 9, 215/, гэрч Т.М нарын мэдүүлэг /1 хх 32/, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /1 хх 14-18/, хөрөнгийн үнэлгээ /2 хх 21/ болон шүүгдэгч Э.О-, У.А-, Э.С-, М.А- нарын үйлдсэн хэргийнхээ талаар мэдүүлсэн мэдүүлгүүдээр,

2, 3, 4, 5. Шүүгдэгч У.А-, Г.Г- нар бүлэглэн:

-2018 оны 8 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд нарангийн гудамжинд такси үйлчилгээ хувиараа эрхэлж явсан иргэн Э.Г-т хүч хэрэглэн хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж, Самсунг эс-6 эджи загварын гар утас, бэлнээр 20.000 төгрөгийг хууль бусаар авахаар довтолж, нийт 107.600 төгрөгийн хохирол учруулсан,  

-2018 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хувиараа такси үйлчилгээнд явж байсан иргэн Н.Т-н эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолж, Самсунг Эс-2 загварын гар утас, бэлэн 50.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хууль бусаар дээрэмдэн авч, нийт 100.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2019 оны 2 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Л.М-н хоолойнд хутга тулган хүч хэрэглэн довтолж, I phone-6s загварын гар утас, Prius-30 загварын тээврийн хэрэгслийн түлхүүр, гражийн чип түлхүүр, нүдний шил зэрэг эд зүйлсийг дээрэмдэн авч, нийт 623.920 төгрөгийн хохирол учруулсан, ингэх явцад шүүгдэгч Г.Г- нь хохирогч Л.М-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Э.Г, Н.Т, Л.М нарын мэдүүлэг /3 хх 36, 168, 6 хх 1/, гэрч Э.Баттулга /3 хх 47-50/, Н.Халиун /3 хх 53-55/, гэрч Ч.Б /6 хх 11/, насанд хүрээгүй гэрч Б.Т /3 хх 65-66/ нарын мэдүүлэг болон үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн шүүгдэгч Г.Г-, У.А- нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /3 хх 191-199/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний тайлан, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн  зэрэг нотлох баримтуудаар,

6. Шүүгдэгч У.А-, О.Д- нар бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Холливуд” баарны гадна иргэн Б.Пүрэвжавт баарны хамгаалагч нараас тусалж байгаа нэрийдлээр түүний эд хөрөнгийг авах хүч хэрэглэн хоолойг нь боож довтолж, Самсунг галакси эс-8 плас загварын гар утас, бэлэн 400.000 төгрөг зэрэг эд зүйлсийг дээрэмдэн нийт 2.030.000 төгрөгийн хохирол учруулсан,

урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, 2018 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 30 дугаар байрны 13 тоотод иргэн Ц.Л-н эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэхээр заналхийлж, Самсунг Эс-9 плас загварын гар утсыг хууль бусаар дээрэмдэн авч, 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогч Б.П /3 хх 118/, Ц.Л/3 хх 239/, хөрөнгийн үнэлгээний тайлан болон шүүгдэгч О.Д-, У.А- нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр,

7. Шүүгдэгч У.А-, Н.У нар нь бүлэглэн 2019 оны 1 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Такара зочид буудлын орчим иргэн А.Э-ы 27-81 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор хүч хэрэглэн заналхийлж, LG V-10, Самсунг нөт эдже загварын 2 ширхэг гар утас, Эсэр загварын зөөврийн компьютер болон бэлэн 120.000 төгрөгийг дээрэмдэн авч, нийт 1.050.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч А.Э /4 хх 154/, гэрч Н.Ү /4 хх 222-224/, таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл /4 хх 139-143/, хөрөнгийн үнэлгээний тайлан болон шүүгдэгч У.А-, Н.У нарын мэдүүлэг /4 хх 184, 5 хх 126, 140, 204/  зэргээр,

8, 9. Шүүгдэгч У.А-, Г.Г-, Б.П- нар бүлэглэн 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Домогт мэлхий хад” амралтын газарт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Б, Д.Д нарын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолж, Б.Б-н Самсунг эс-4 загварын гар утас, бэлэн 20.000 төгрөгийг, Д.Д-н алтан бөгж, бэлэн 130.000 төгрөг, Самсунг он-7 гар утас зэргийг дээрэмдэн авч, бусдад 948.563 төгрөгийн хохирол учруулсан, улмаар шүүгдэгч У.А-, Т.Д-, Б.П-, Г.Г-, О.М- нар бүлэглэн хохирогч Д.Д-н өмчлөлийн 63-19 УНЕ улсын дугаартай Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр авч явж, 7.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогч Б.Болд /6-р хх-н 72-75/, Д.Д 6-р хх-н 68-69, шүүгдэгч У.А-, Г.Г-, Б.П-, О.М-, Т.Д- нарын мэдүүлэг болон хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар,

10, 11. Шүүгдэгч Г.Э-, Б.Э-, Ц.М-, П.Л-, Ж.Г-, Э.С-, Б.П- нар нь хэрэг нь тусгаарлагдсан О.Оюунчимэгтэй урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин хотхоны 73-1 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Цайдам ээж” хүнсний дэлгүүрээс 401.000 төгрөгийн барааг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч, иргэн П.Болорцэцэгт 401.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Баруун турууны 4-5 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Жаргалант” хүнсний дэлгүүрээс 101.400 төгрөгийн барааг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч, иргэн Ц.Уранчимэгт 101.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогч П.Болорцэцэг /7 хх 55-57/, Ц.Уранчимэг /7 хх 195-197/, шүүгдэгч П.Л-, О.Оюунчимэг, Г.Э-, Ж.Г-, Ц.М- нарын үйлдсэн хэргийнхээ талаар мэдүүлсэн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар,

12. Шүүгдэгч Б.П- нь дангаараа 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уулын 22 дугаар гудамжны 4 тоотод иргэн С.Мөнхгэрэлийн эзэмшлийн самсунг галакси жи-7 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч, бусдад нийт 350.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч С.Мөнхгэрэл /10 хх 178/, хөрөнгийн үнэлгээний тайлан /10 хх 186/ зэрэг нотлох баримтуудаар,

13. Шүүгдэгч О.Д- нь дангаараа 2019 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Fire” бааранд ажиллаж байсан иргэн И.Шинэбаярын Самсунг эс-7 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч, 170.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч И.Шинэбаяр /10 хх 246/, гэрч Э.Цогт-Од 10 хх 250/,  шүүгдэгч О.Д-ын мэдүүлэг болон хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар,

14. Шүүгдэгч Б.П-, Ц.Х-, Б.Батбаатар нар бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Алтан-Өлгийн задгай тоотод оршин суух иргэн Б.Туулын хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтэрч, Funai загварын 40, 42 инчийн 2 ширхэг зурагтыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 780.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Туул /4 хх 219/, гэрч Б.Бүжинням /4 хх 222/, насанд хүрээгүй гэрч Б.Алтанхуяг /4 хх 235/ нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт, хөрөнгийн үнэлгээний тайлан болон шүүгдэгч Б.П-, Т.Б-, Ц.Х- нарын үйлдсэн хэргийнхээ талаар мэдүүлсэн мэдүүлэг зэргээр,

15. Шүүгдэгч Б.П- нь 2018 оны 9 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “love” шөнийн цэнгээний газарт иргэн О.Уламбадрахтай маргалдаж, улмаар түүний биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч О.Уламбадрах /5 хх 54/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 11868 тоот дүгнэлт /5 хх 67/ болон  шүүгдэгч Б.П-ын мэдүүлэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч У.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар, Б.П-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, Г.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар, Э.О-, О.Д-, М.А-, Э.С- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар, Т.Д-, О.М- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 17.7 дугаар зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар, Т.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, П.Л-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Ц.Х-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, Ц.М-, Г.Э-, Ж.Г- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар, Б.Э-, Э.С- нарийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Улмаар, шүүгдэгч У.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 7 жил, шүүгдэгч Г.Г-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 5 жил, шүүгдэгч Б.П-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгтт зааснаар 2 жил, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ял оногдуулж, ялыг нэмж нэгтгэн нийт 6 жил, шүүгдэгч М.А-, Э.О-, Э.С- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил, шүүгдэгч О.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил, шүүгдэгч Ц.Х-, Т.Б- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил, шүүгдэгч Ж.Г-, П.Л-, Ц.М-, Б.Э-, Г.Э-, Э.С- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, учруулсан хохирол болон хувийн байдалд нь тохирсон хүнд биш ял байна.

Мөн шүүгдэгч У.А-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг, шүүгдэгч Г.Г-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг, шүүгдэгч Б.П-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг, шүүгдэгч Т.Д-, О.М- нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.1 дэх хэсэгт заасан “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зүйтэй болжээ.

Харин, анхан шатны шүүх “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэл зааж, хуульд тусгагдаагүй “эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх”-өөр шийдвэрлэсэн нь буруу байх тул “хэргийг нь хэрэгсэхгүй болгож” гэсэн өөрчлөлтийг,

түүнчлэн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Г-ын шүүгдэгч У.А-, Б.П- нартай бүлэглэж, хохирогч Б.Болдын эд зүйлийг авахаар хүч хэрэглэн довтлох явцдаа дангаараа хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг “бүлэглэж” гэсэн шинжээр гэм буруутайд тооцож, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэмжээг хэтрүүлж хүндрүүлэн дүгнэсэн нь буруу байгааг зөвтгөж,

шүүгдэгч Ж.Г-, П.Л-, Ц.М-, Б.Э-, Г.Э-, Э.С- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн атлаа мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглээгүйг нөхөж,

шүүгдэгч Ж.Г-, П.Л-, Ц.М-, Б.Э-, Г.Э-, Э.С-, О.М-, Т.Д- нарын цагдан хоригдсон хугацаагааг дурьдаагүй зэрэг алдааг засах замаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Э.С-аас “миний эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс бусад шүүгдэгч нараас тусгаарлаж шийдвэрлэх”,

шүүгдэгч Б.П-аас “анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгөх”,

шүүгдэгч Г.Г-оос “өөр гэмт хэрэгт шалгагдаж байгаа тул нэгтгэн нэг мөр хамт шийдвэрлүүлэх”,

шүүгдэгч У.А-ээс “өөр гэмт хэрэгт шалгагдаж байгаа тул хамт шийдвэрлүүлэх, дээрмийн үйлдэлдээ зэвсэг хэрэглээгүй”,

шүүгдэгч У.А-ийн өмгөөлөгч М.Энхжаргалаас “өөр хэрэгт шалгагдаж байгаа талаараа анхан шатны шүүхэд санал хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй хуулийг ноцтой зөрчсөн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн байцаалтад буцаах,

шүүгдэгч Б.П-ын өмгөөлөгч Д.Энхбаатараас “шүүхээс гаруулахаар заасан хохирлыг бүрэн төлж барагдуулсан болон хувийн байдлыг нь харгалзан Б.П-д оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгөх” тухай утга агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан зохицуулалт нь шүүгдэгч хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлвэл хэрхэн нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоох талаар хуульчилсан бөгөөд шүүгдэгч Г.Г-, У.А- нар нь хэрэв өөр гэмт хэрэгт шүүхээр ял шийтгүүлвэл дээрх зүйл хэсэгт зааснаар нэмж нэгтгэн шийдвэрлэх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлаж болно” гэж заасан нь зарим шүүгдэгч нарын хэргийг тусгаарласнаар тусгаарлагдсан шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдэх ойлголт биш болно.

Мөрдөн байцаалтад хохирогч Э.Гантөмөр “...харанхуй руу ороод алнаа гээд бөөрнөөс хутга тулгаад аваад явсан” /3 хх 36-37/, хохирогч Л.Мөнхбаяр гэрчээр “...хутгаа гаргаж ирээд буулгахгүй байсан” /6 хх 4/ талаараа мэдүүлснийг үгүйсгэх болон эргэлзээ төрүүлэхүйц нотлох баримтгүй байна.

Шүүгдэгч Б.П- нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гаргуулахаар заасан хохирлыг хохирогч нарын дансанд шилжүүлсэн талаарх баримтыг өмгөөлөгч Д.Энхбаатараас давж заалдах шатны шүүхэд гаргаж өгсөн тул шүүгдэгч Б.П-ийг хохирогч Ц.Лхүндэвжамцад 600.000 төгрөг, хохирогч Б.Туулд 75.000 төгрөг, хохирогч Б.Болдод 189.640 төгрөг, хохирогч П.Болорцэцэгт 62.467 төгрөг тус тус төлсөн болохыг дурьдах нь зүйтэй.

Харин түүний дангаараа болон бусадтай бүлэглэж үйлдсэн удаа дараагийн гэмт хэргийн нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эдгээр үндэслэлүүдээр давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/414 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

“Шүүгдэгч Ж.Г-, П.Л-, Ц.М-, Б.Э-, Г.Э-, Э.С- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, 2.5 дахь заалтад заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэсүгэй”.

“Шүүгдэгч Ж.Г-, П.Л-, Ц.М-, Б.Э-, Г.Э-, Э.С-, О.М-, Т.Д- нар нь тус тус 4 хоног цагдан хоригдсон болохыг дурьдсугай” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Шүүгдэгч Монгол овогт Г.Г ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд ...” гэснийг “...Шүүгдэгч Г.Г-ыг ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд ...” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалт дахь “... эрүүгийн хариуцлагаас хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр чөлөөлж ...” гэснийг “хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож ...” гэж тус тус өөрчилсүгэй.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.С-, Б.П-, Г.Г-, У.А-, шүүгдэгч У.А-ийн өмгөөлөгч М.Энхжаргал, шүүгдэгч Б.П-ын өмгөөлөгч Д.Энхбаатар нарын гаргасан давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 М.АЛДАР

 

ШҮҮГЧ                                                                                    Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ