Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
Хэргийн индекс | 020/2014/0507/З |
Дугаар | 128/ШШ2017/0259 |
Огноо | 2017-04-10 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 128/ШШ2017/0259
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, шүүгч Г.Мөнхтулга, шүүгч Л.Өлзийжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийж,
Нэхэмжлэгч: Я.Б, Я.Б
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн газрын алба, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн газрын алба
Гуравдагч этгээд: О ХХК, О констракшн ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 461 дүгээр захирамжийн Ч ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах;
Нийслэлийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 295 дугаар захирамжийн О ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах;
Нийслэлийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/1032 дугаар захирамжийн 2083 м.кв талбайтай 000303861 дүгээр гэрчилгээтэй газар нь Я.Б-ийн хувийн сууц, Я.Б-ын өмчлөлийн газартай давхацсан хэсэгт өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Засаг даргад даалгуулах;
Нийслэлийн газрын алба маргаан бүхий газрын кадастрын зургийг зөвтгүүлэх;
Сонгинохайрхан дүүргийн газрын алба 2004 онд Я.Б, Б.Н нарын газар эзэмшихийг хүссэн өргөдлийг хүлээн аваад холбогдох баримтын хамт үрэгдүүлсэн нь хууль бус болохыг тогтоолгож;
Я.Б-ийн 14 жил амьдарч буй Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо 8-54 тоот газрын эзэмших эрхийг баталгаажуулж, газар эзэмшүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгуулах;
Эд хөрөнгийг буцаан хэвийн байдалд оруулахыг Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн газрын албанд даалгуулах; тухай нэхэмжлэлтэй,
Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2008 оны 159 дүгээр захирамжийн Я.Б-д газар өмчлүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах тухай бие даасан шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Я.Б, Я.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д, өмгөөлөгч М.Ц, М.Ж, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч Нийслэлийн газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, гуравдагч этгээд О ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Я.Б, Я.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Я.Б 2003 онд Батлан хамгаалах яамны Барилгын цэргийн 022 дугаар ангиас Уурын зуухны акталсан барилгыг хэсэгчилсэн дуудлага худалдаагаар худалдан авч тус цэргийн ангиас 1602 м.кв газарт хашаа татаж өгснөөр эзэмшилдээ авч гэр бүлийн хамтаар үйлдвэрлэл явуулж өнөөдрийг хүртэл 14 жил амьдраад байна.
2004 онд уг газрыг эхнэр, хүү 3 хүний нэр дээр хувааж кадастрын зураг хийлгэн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны Засаг дарга Т.Г-оор уламжлан газрын албанд эзэмших өргөдлөө өгсөн байдаг.
Гэтэл Я.Б-ийн эхнэр Р.Ө-т Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 204 дүгээр захирамжаар 700 м.кв эзэмшүүлсэн ч Я.Б, Б.Н нарын газар эзэмших хүсэлтэд хариу өгөөгүй.
Улмаар 2007 онд Б.Н Сонгинохайрхан дүүргийн газрын албанд дахин өргөдөл гаргаж Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 359 дүгээр захирамжаар 337 м.кв газар эзэмших эрхтэй болж уг газраа 2008 онд авга ах Я.Б-д шилжүүлснээр Я.Б Нийслэлийн Засаг даргын 159 дүгээр захирамжаар уг газрыг гэр бүлийн хэрэгцээнд өмчлөх болсон.
Гэтэл 2014 оны 07 дугаар сард О ХХК манай барьсан хашааг буулган хүч түрэн орж ирсэн бөгөөд зам тавих гэж шороо овоолохдоо хашаа дотор байсан шохойн үйлдвэрийн материал, барилгын материал, хураалттай тоосго, усны тэрэг, тоосгоор барьсан хашааг нурааж шороонд булж их хэмжээний хохирол учруулсан.
Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын бүрдэл хэсэг байна гэж заасны дагуу Батлан хамгаалах яам тусгай хэрэгцээний газар дээр акталсан барилгаа хязгаарлагдмал дуудлага худалдаагаар Я.Б-ийн эзэмшилд шилжүүлсэн.
Өөрөөр хэлбэл Нийтийн эзэмшилд шилжүүлэхээс өмнө Я.Б-д барилга, газар гэсэн бүрдэл хэсгийг шилжүүлсэн байна.
Түүнчлэн Я.Б нь 2003 оноос хойш маргаан бүхий газарт гэр бүлээрээ амьдарсан нь Барилгын цэргийн 022 дугаар ангийн 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 73 дугаар тушаал, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны Засаг дарга Т.Г-ын гэрчийн мэдүүлэг, М ХХК-ийн авсан 2005 оны агаарын зураг зэргээр нотлогддог.
Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Барилгын цэргийн 022 дугаар ангийн үндсэн байрлал болон туслах үйлдвэрийн зориулалтаар ашиглагдаж байсан Батлан хамгаалах яамны хөрөнгөнд бүртгэлтэй хэд хэдэн барилгыг 2006 оны 07 дугаар сарын 07-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр Ч ХХК-д худалдсан.
Батлан хамгаалах яамны дэд сайдын 2006 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргад явуулсан бичгээс Батлан хамгаалах яам нь Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн 2006 оны 08 дугаар хуралдаанаараа тусгай хэрэгцээний газраа 2006 онд тусгай хэрэгцээнээс гарсанд тооцож нийтийн эзэмшилд шилжүүлсэн гэж үзэж болохоос гадна Барилгын цэргийн 022 дугаар анги тусгай хэрэгцээндээ хэдэн м.кв газар эзэмшиж байсан нь тодорхойгүй ба Ч ХХК-д хэдэн м.кв газар шилжүүлсэн нь бас тодорхой бус байдаг юм.
Нийслэлийн газрын алба Ч ХХК-ийн кадастрын зургийг Я.Б-ийн барьсан хувийн сууцны барилга, хашаалсан 1602 м.кв талбай бүхий газрын баруун хойд тал буюу одоо Я.Б-ын өмчлөлийн газарт давхцуулан хийсэн нь бодит байдалд нийцээгүй бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй гэж заасныг зөрчиж түүний өмчлөх эрхэд хууль бусаар халдсан байна.
Мөн Газрын тухай хуулийн 31 дүгээр 31.3-т заасан Хүсэлт гаргасан газар нь
бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэг байдлаар давхцаагүй байна гэсэнд нийцээгүй юм.
Сонгинохайрхан дүүргийн газрын алба Я.Б-ийн гаргасан өргөдлийг хүлээж аваад бүртгээгүй, холбогдох бичиг баримтыг үрэгдүүлсэн эс үйлдэхүй нь хэрэгт авагдсан нотлох баримтаар мөн нотлогддог гэжээ.
Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Ч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Иргэн Я.Б нь нэхэмжлэлдээ 2004 онд дүүргийн газрын албанд хандаж өргөдөл гаргаж байсан ч хариу өгөөгүй гэж дурджээ.
Дүүргийн өмч, газрын харилцааны алба нь Нийслэлийн өмчийн харилцааны газарт хамаарагдах босоо удирдлагатай байгууллага бөгөөд дүүргийн Засаг даргын дэргэдэх байгууллага юм.
Маргаан бүхий газрыг дүүргийн Засаг даргын зүгээс ямар нэгэн акт, шийдвэр гаргаж давхцуулсан зүйлгүй бөгөөд Нийслэлийн Засаг даргын зүгээс 2013 оны А/1032 дугаар захирамжаар О ХХК-д газар олгохдоо нэхэмжлэгчийн амьдарч буй газартай давхцуулан олгосон тухай нэхэмжлэлд мөн дурдсан байна.
Нэгэнт дээд шатны албан тушаалтны гаргасан шийдвэртэй маргаан бүхий хэрэгт дүүргийн Засаг даргын зүгээс оролцох нь хуульд нийцэхгүй юм.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нар тухайн үед 4 дүгээр хорооны Засаг дарга Т.Г-р дамжуулж газар эзэмших өргөдлөө өгсөн гэдэг. Газар эзэмших хүсэлттэй байгаа иргэн нь холбогдох материалаа бүрдүүлж газрын албанд бүртгүүлэх ёстой. Гэтэл ямар үндэслэлээр хорооны Засаг даргаар дамжуулж өгсөн нь тодорхойгүй. Тийм ч учраас тухайн үед өргөдөл гаргасан гэдэг нь нотлогддоггүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагын Сонгинохайрхан дүүргийн газрын албанд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Т шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ч ХХК нь татан буугдсан Барилгын цэргийн 022 дугаар ангийн хуучин эзэмшиж байсан газар дээрх объектууд болох Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Толгойт-Их наран 30, 30/1, 30/2, 30/3, 30/4, 30/5, 30/6, 30/7 тоот хаяг бүхий барилгуудыг худалдан авч газар эзэмших эрх хүссэний дагуу тус
компанид Нийслэлийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 461 дүгээр захирамжаар үйлдвэрлэлийн зориулалтаар 17568 м.кв газрыг эзэмшүүлэх эрх олгосон.
О ХХК нь 2007 онд Ч ХХК-ийн тус объектуудаас хэсэгчлэн 30, 30/1, 30/2, 30/3, 30/4, 30/5, 30/7 тоот хаягтай объектуудыг худалдан авч газар эзэмших эрхийг шилжүүлэн авах хүсэлт тавьсны дагуу Нийслэлийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 295 дугаар захирамжаар О ХХК-д үйлдвэрлэлийн зориулалтаар 11691 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн эзэмшүүлсэн байна.
О ХХК нь 2013 онд тус газар дээрээ орон сууц барихаар хүсэлт гарган ерөнхий төлөвлөгөө батлуулан барилга угсралтын ажлыг эхлүүлсэн бөгөөд энэхүү төлөвлөгөөний дагуу тухайн газрын зориулалтыг өөрчилсөн орон сууцны зориулалтаар газар эзэмшигчийн хүсэлтийн дагуу барилга тус бүрээр салган тус тусад нь газрыг нэгж талбар болгон гэрээ гэрчилгээ олгосон.
Иргэн Я.Б тухайн газарт газар эзэмших эрхгүй ба Нийслэлийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/1032 дугаар захирамж нь иргэн Я.Б-ийн эрх ашгийг хөндөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн газрын албан холбогдуулж гаргасан 4 нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. О ХХК нь 2007 онд Ч ХХК-ийн объектуудаас хэсэгчлэн 5 объект худалдан авч объект бүхий газрыг эзэмших хүсэл гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2008 оны 295 дугаар захирамжаар 11691 м.кв газрыг О ХХК-ийн нэр дээр шилжүүлж, тухайн газар орон сууц барих болсон учраас 2013 оны А/1032 дугаар захирамжаар зориулалтыг өөрчилсөн байдаг.
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны захирамжаар нэхэмжлэгч нарт уг газарт газар эзэмших эрх үүссэн учир хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдөхгүй юм.
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 359 дүгээр захирамжаар иргэн Б.Н-д 337 м.кв газар эзэмшүүлж, уг газраа Я.Б-д шилжүүлж эзэмшүүлсэн байдаг.
Ийнхүү О ХХК-ийн эзэмшлийн газар дээр Я.Б-д давхцуулан газар эзэмшүүлсэн нь манай буруутай үйл ажиллагаа гэдгийг бид хүлээн зөвшөөрдөг.
2008 оны 295 дугаар захирамжийн хувьд тайлбар хийхэд Ч ХХК өмнө нь цэргийн ангиас тодорхой объект шилжүүлж авсан байдаг. Энэ тал дээр ямар нэгэн дуудлага худалдаа буруу явагдсан гэх маргаан байдаггүй. Учир нь өмч хувьчлалын асуудлыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа худалдах, худалдан авах тухай хуулиар зохицуулна. Харин Газрын тухай хуулийн дагуу газрын асуудлыг зохицуулах эрх хэмжээ бүхий субъект бол Нийслэлийн Засаг дарга юм. Цэргийн ангид хашаа байшингийн зураг хийлгэх эрх хэмжээ байхгүй.
Иргэн Я.Б-ийн тухайд газар эзэмших болон өмчлөх ямар нэгэн эрх үүсээгүй. Тийм ч учраас түүний хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөхгүй. Мөн хэдийгээр давхцуулан газар эзэмшүүлсэн буруутай үйл ажиллагаа байгаа боловч Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн газрын албанаас тухайн газар дээр ямар нэгэн үйл ажиллагаа хийгээгүй. Нэхэмжлэгч нар хохирлын талаар ярьдаг ч хохирлын талаар тооцоолол байдаггүй гэв.
Гуравдагч этгээд Ч ХХК буюу О ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Я.Б, Я.Б нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн газрын албанд тус тус холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцох шаардлагагүй гэж үзэж байна. Ямар нэгэн тайлбар, гомдол, санал хүсэлт байхгүй бөгөөд шүүхээс гарсан шийдвэрт хүндэтгэлтэй хандах болно гэжээ.
Гуравдагч этгээд О ХХК-ийн захирал Д.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон бие даасан шаардлагадаа: Нэхэмжлэгч өөрийнх нь өмчлөлийн газарт барилга барихаар хүч түрэн орж ирсэн гэж тайлбарладаг. О ХХК нь өөрийн эзэмших эрх бүхий газар дээр Нийслэлийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд заасны дагуу нийтийн эзэмшлийн зам талбай барьж байсан боловч иргэн Я.Б нь уг газрыг өмчлөх эрхтэй хэмээн маргаж том оврын машин зогсоож, манай барьсан хашааг нурааснаар уг зам талбайг барих боломжгүй болж замын ажил зогссон.
Маргаан бүхий газрыг Нийслэлийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 461 дүгээр захирамжаар Ч эзэмшүүлсэн ба Нийслэлийн Засаг даргын 2008 оны 295 дугаар захирамжаар газрын хэмжээг өөрчлөлгүйгээр манайд шилжүүлсэн байдаг.
Иргэн Я.Б-д 337 м.кв газрыг өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2008 оны 159 дүгээр захирамж нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.2-т Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөө, шийдвэрт тусгагдсан иргэдэд өмчлүүлэх
газарт хамааралгүй бөгөөд тухайн иргэн газар өмчилж авах хүсэлт гаргасан тохиолдолд энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөө, шийдвэрт иргэдэд өмчлүүлэхээр тусгагдсан бөгөөд бусад этгээдийн эзэмших, ашиглах эрх үүсээгүй байгаа газраас тэргүүн ээлжинд түүнд өмчлүүлэх гэж заасныг зөрчсөн байна.
Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд тус тус заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2008 оны 159 дүгээр захирамжийн манай компанийн эзэмших эрх бүхий газартай давхардуулан иргэн Я.Б-д газар өмчлүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах бие даасан шаардлага гаргаж байна гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Т гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Иргэн Я.Б-д Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 52 дугаар захирамжаар иргэн Б.Н-ын Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 359 дүгээр захирамжаар тус дүүргийн 4 дүгээр хороонд Их нарангийн 8-54а тоотод амины хашааны зориулалтаар 337 м.кв газрыг эзэмших эрхийг шилжүүлэн эзэмшүүлснээр маргаан бүхий газрыг эзэмших эрх үүссэн.
Улмаар Нийслэлийн Засаг даргын 2008 оны 159 дүгээр захирамжаар өмчилж авсан бөгөөд иргэн Я.Б-ын өмчлөлийн газар болон О ХХК-ийн эзэмшиж буй газар тодорхой хэмжээний давхцалтай байна.
Иймд иргэн аж ахуйн нэгж байгууллагын хоорондох давхцлын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай ба иргэн Я.Б-ын өмчлөлийг бүхэлд нь хүчингүй болгох шаардлагагүй юм гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Я.Б, Я.Б нар 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нарт холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/1032 дугаар захирамжийн О ХХК-д холбогдох хэсэг, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/1032 дугаар захирамжийн О ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэсэн байна.
Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар дараах байдлаар өөрчилсөн байна.[1] Үүнд:
Гуравдагч этгээд О ХХК-иас гаргасан Нийслэлийн Засаг даргын 2008 оны 159 дүгээр захирамжийн Я.Б-д газар өмчлүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах тухай бие даасан шаардлага тус тус гаргасныг энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Ч ХХК-ийг[4] тус шүүхийн шүүгчийн 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 5030 дугаар захирамжаар гуравдагч этгээдээр татсан бөгөөд тус компани хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй талаар бичгээр[5] хүсэлтээ гаргажээ.
Мөн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7-д зааснаар хэргийн оролцогчдын зөвшөөрсний үндсэн дээр шүүх хуралдааныг явуулсан болно.
Зэвсэгт хүчний 022 дугаар ангийн захирагчийн 2003 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 73 дугаар тушаалаар тус ангийн туслах үйлдвэрийн уурын зуухны барилгыг хязгаарлагдмал дуудлага худалдаагаар худалдан авсан иргэн Я.Б-д хүлээлгэн өгөх комиссыг байгуулж, уг комисст барилгыг газар дээр нь очиж нэг бүрчлэн хүлээлгэн өгөх, газрын хэмжээг тогтоож хашааг татаж янзлах, барилгын дотор байгаа материал, тоног төхөөрөмжийг авч туслах үйлдвэрийн складад хийлгүүлэх, барилгыг хүлээлгэн өгсөн нотломжийн бичиг батлуулахыг даалгасан бөгөөд хэргийн оролцогч Я.Б уурын зуухны барилгыг дуудлага худалдаагаар авчээ.
Ийнхүү уурын зуухны барилгыг дуудлага худалдаагаар авсны дараа Я.Б-ийн эхнэр Р.Ө уг газарт газар эзэмшихээр 2005 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр өргөдөл гаргасан байх бөгөөд Сонгинхайрхан дүүргийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Шинэ суурьшлын бүсэд газар эзэмшүүлэх тухай 204 дүгээр захирамжийг үндэслэн тус дүүргийн 4 дүгээр хороо, Их Нарангийн 8-54 тоот газрыг эзэмшүүлэн 79631 дүгээр гэрчилгээ олгож, Нийслэлийн Засаг даргын 2005 оны 186 дугаар захирамжаар 700 м.кв газрыг өмчлүүлсэнтэй[6] хэргийн оролцогчид маргаагүй байна.
Мөн түүний хүү Б.Н уг газарт газар эзэмшихээр 2005 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр[7] өргөдөл гаргаснаар тус дүүргийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 359 дүгээр захирамжаар Их нарангийн 18-54а тоотод байрлах 336 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлснийг дүүргийн Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 52 дугаар захирамжаар уг газрыг Я.Б-д шилжүүлэн эзэмшүүлж, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 159 дүгээр захирамжаар 337 м.кв газрыг өмчлүүлжээ.
Нэхэмжлэгч Я.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд 2004 онд уг газарт хүү Б.Н-ын хамт өргөдөл гаргасан бөгөөд Зэвсэгт хүчний 022 дугаар ангиас надад уурын зуухны хамт 1602 м.кв орчим газрыг шилжүүлсэн, уг баримтыг газар хүссэн материалын хамт Сонгинохайрхан дүүргийн газрын албан үрэгдүүлсэн, уг газар О ХХК-ийн газартай давхацсан байна гэж маргаж байна.
Иргэн Я.Б худалдан авсан уурын зуухны газраа эзэмших хүсэлтийг 2004 онд гаргаснаараа О ХХК-иас түрүүлж шийдвэр гаргуулах ёстой гэх боловч[8] түүний өргөдөл гаргасан гэдэг нь тогтоогдохгүй байна. Шүүх дээрх нөхцөл байдлыг тогтоохоор Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны архивын материалд үзлэг хийхэд түүний гаргаж байсан гэх өргөдөл илрээгүй юм.
Я.Б өргөдлөө хорооны Засаг даргаар дамжуулан өгсөн гэсэн тайлбарыг өгсөн бөгөөд тухайн үед Засаг даргаар ажиллаж байсан Т.Г-ыг гэрчээр асуухад Я.Б өргөдөл өгсөн талаар гэрчлээгүй байна.
Мөн дээр дурдсанаар уурын зуухны барилга байрлаж буй газрыг Р.Ө 700 м.кв, Я.Б 337 м.кв газар өмчилж авсан нь хэрэгт авагдсан баримт болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар нотлогдож байх бөгөөд Я.Б-ийн өргөдөл шийдвэрлэгдэхгүй үлдсэн гэж байгаа боловч эхнэр Р.Ө, хүү Б.Н-д газар эзэмшүүлж, өмчлүүлсэн захирамж гарахад өргөдөл шийдвэрлээгүй талаар гомдол гаргаагүй байна.
Зэвсэгт хүчний 022 дугаар ангийн захирагчийн 2003 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 73 дугаар тушаалд заасан газрын хэмжээг тогтоож хашааг татаж янзлах, барилгыг хүлээлгэн өгсөн нотломжийн бичиг гэх баримтуудыг нэхэмжлэгч Я.Б Газрын албанд гаргасан өргөдөлтэй хамт өгсөн гэх бөгөөд шүүх хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд Я.Б уурын зуухны хамт хэдэн м.кв газар эзэмших эрхтэй болсон талаарх баримтыг цуглуулахаар Батлан хамгаалахын төв архив, Сонгинохайрхан дүүргийн газрын алба болон холбогдох бусад байгууллагаас нотлох баримт шаардсан боловч энэ талаар баримт байхгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т Шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлэх нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг гаргаж өгөх, энэ талаар хүсэлт гаргах эрхийг хязгаарлахгүй., 32 дугаар зүйлийн 32.3-т Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй., 32.8-д Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй. гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох үүрэгтэй юм.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч уурын зуухны барилгыг худалдаж авснаар газар эзэмших эрх үүссэн гэж маргаж байх бөгөөд Я.Б-ийн эзэмшихээр өргөдөл гаргасан гэх газар[9] нь О ХХК-ийн Нийслэлийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/1032 дугаар захирамжаар эзэмшиж байгаа нэгж талбарын 18635311104706, 18635311074692 дугаар бүхий 1926 м.кв, 2083 м.кв газартай тодорхой хэмжээгээр давхцаж байгаа гэх боловч Я.Б-д Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших эрх үүсээгүй тул түүнийг мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар газар эзэмшигч гэж үзэхгүй юм.
Гуравдагч этгээд Ч ХХК нь Сонгинохайрхан дүүрэгт байрлах татан буугдсан барилгын цэргийн 022 дугаар ангийн үндсэн байрлал болон туслах үйлдвэрийн зориулалтаар ашиглагдаж байсан Батлах хамгаалах яамны хөрөнгөнд бүртгэлтэй объектыг худалдан авч, холбогдох материалыг[10] бүрдүүлсний үндсэн дээр Нийслэлийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 461 дүгээр захирамжаар Ч ХХК-д 17598 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн байна.
Нийслэлийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 295 дугаар захирамжаар 11691 м.кв газрыг Ч ХХК-иас О ХХК-д шилжүүлж, улмаар О ХХК нь 11691 м.кв газрыг 6 ширхэг барилгад ногдох хэмжээгээр хэсэгчлэн тус бүр дээр гэрчилгээ гаргуулах хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/1032 дугаар захирамжаар 6 нэгж талбарт хувааж гэрээ байгуулан, гэрчилгээ олгосон нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 27 дугаар зүйлийн 27.3, 32 дугаар зүйлийн 32.3, 38 дугаар зүйлийн 38.2, 38.3-т заасныг зөрчөөгүй байна.
Гуравдагч этгээд О ХХК ...Манай компанийн газар эзэмших эрх 2006 оны 461 дүгээр захирамжаар Ч ХХК-д газар эзэмшүүлснээр үүссэн. ... Я.Б-д газар өмчлүүлсэн захирамж нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5.1.5.2-т заасныг зөрчсөн. ... гэж тус тус маргаж байна.
Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Их нарангийн 18-54а тоотод байрлах 337 м.кв газрыг иргэн Б.Н-д 2007 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 359 дүгээр захирамжаар эзэмшүүлж, улмаар Я.Б мөн дүүргийн Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 52 дугаар захирамжаар уг газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 159 дүгээр захирамжаар өмчлүүлжээ. Ийнхүү өмчлүүлэхдээ Нийслэлийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 461 дүгээр захирамжаар Ч ХХК-д эзэмшүүлсэн газартай тодорхой хэмжээгээр давхцуулсан нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна., Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.2-т ... тухайн иргэн газар өмчлөх хүсэлт гаргасан тохиолдолд ... бусад этгээдийн эзэмших, ашиглах эрх үүсээгүй байгаа газраас тэргүүн ээлжид түүнд өмчлүүлэх гэж заасныг зөрчсөн байна.
Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1/896 дугаар албан бичгээс[11] үзвэл иргэн Я.Б-ын өмчлөлийн нэгж талбарын 18635311117665 дугаар бүхий 337 м.кв газар нь О ХХК-ийн нэгж талбарын 18635311104706 дугаар бүхий 2083 м.кв талбайтай 120 м.кв талбайгаар давхцаж байгаа нь тогтоогдож байна.
Нийслэлийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 461 дүгээр захирамжаар Ч ХХК-д эзэмшүүлсэн газартай тодорхой хэмжээгээр давхцуулан Б.Н-д газар эзэмшүүлж улмаар Я.Баярбатад өмчлүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.2 заасныг тус тус зөрчиж байх тул гуравдагч этгээд О ХХК-ийн бие даасан шаардлагыг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 159 дүгээр захирамжийн Я.Б-д газар өмчлүүлсэн 337 м.кв газрын 120 м.кв талбайг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Гуравдагч этгээд О ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Я.Б-ийн хүсэлт гаргасан гэх байшин байрлаж байгаа газартай давхацсан өөрийн компанийн эзэмшлийн газраас хасахыг зөвшөөрч Газрын албанд бичиг хийж өгөхөд татгалзахгүй талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлснийг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.14 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН
ШҮҮГЧИД Г.МӨНХТУЛГА
Л.ӨЛЗИЙЖАРГАЛ