Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 139/ШШ2021/00222

 

 

 

 

 

2021 оны 0******* сарын 0******* өдөр

Дугаар 139/ШШ2021/00222

Дундговь аймаг

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн "Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн ******* ******* *******-р багт байрлах худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний “*******” *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дундговь аймгийн ******* ******* *******-р багт байрлах худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний “******* ” *******-нд холбогдох нийт 20562*******3*******5 төгрөг  гаргуулах, ******* *******-н захирал , *******-н захирал нарын хооронд байгуулагдсан гэрээний хавсралт хэлцлийн огноог 2008 оны 03 сарын 22 өдөр болохыг тогтоолгох, ******* *******-н захирал   нь *******-с ямар нэр төрлийн ямар эд хөрөнгийг хичнээн төгрөгөөр худалдаж авсан болохыг тогтоолгох, Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 02 сарын 26 өдрийн 92 дугаар шийдвэртэй хэрэгт ******* *******-н захирал ирүүлсэн 29 ширхэг фото зурагыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч , хариуцагчын төлөөлөгч , хариуцагч талын өмгөөлөгч , , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь 2014 оны 04 сарын 0******* өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “******* ” *******-ийн захирал нь иргэн “******* булаг” *******-ийг худалдан авахдаа эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдан авах гэрээгээр шилжүүлж авчээ. Энэ гэрээнд заасаны дагуу холбогдох тооцоо маргааныг шийдвэрлэнэ гэж заасныг иш үндэс болгож дараах хөрөнгийн үнэ, олох байсан орлогыг нэхэмжилж байна.

1. “******* ” *******-ийн үүдэнд байрлах /хуучнаар/ гурилын бөөний дэлгүүрийн үнэ 38000000 төгрөг. Энэ нь 2008 оны 3 сарын 21-ний үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээнд заагдаагүй үнийг нь төлөөгүй хөрөнгө юм..

2. Худалдах худалдан авах гэрээнд огт тусгагдаагүй үнийг нь огт төлөөгүй хашаанд нь байсан дараах хөрөнгийг дур мэдэн эзэмшиж ашиглан зарцуулсан байна.

Үүнд: Төмөр хайс хашаа 43,5м үнэ 6525000 төгрөг

Тоосгон жижиг склад үнэ 1500000 төгрөг

Халаалтын жижиг нам даралтын зуух тоноглолын хамт үнэ 1200000 төгрөг

3. Гурилын бөөний дэлгүүрийн ашигтай цэвэр талбайн урт нь *******.6м өргөн нь 2.9м 22,04 мкв талбайтай юм. “******* ” ******* нь 14 мкв талбайг 200000 төгрөгөөр түрээслэн ажиллуулдаг 1мкв талбайг 14285 төгрөг *******1 мөнгөөөр өрөөнүүдийг түрээслэдэг байна. Ингэж тооцоход зөвхөн гурилын бөөний дэлгүүрийн олох ёстой байсан орлого сард 31485******* төгрөг үйлчлүүлэгч шууд орох ашигтай байрлал тул орлого олох сонгомол боломжтой тул нэмэгдэл түрээсийн орлого 50000 төгрөг нэмж бодож зах зээлийн бичигдээгүй хууль үйлчилнэ гэж үзвэл нэг сард 36485******* төгрөг 2008 оны ******* сарын 1-нээс эхлэн ажиллуулсан гэж үзвэл *******1 сар ашиглажээ. Манай “” *******-ийн олох байсан орлого 2590484******* төгрөгөөр алдагдсан тооцоо гарч байна. ******* *******-аас дээрхи барааны үнэ болон олох байсан орлого бүгд *******32*******984******* төгрөгийн хохирлоо нэхэмжилж байна.” гэжээ.

Нэхэмжлэгч тал 2020 оны 09 сарын 15 өдөр  “ .... ******* *******-н захирал , *******-н захирал нарын хооронд байгуулсан гэрээний хавсралт хэлцлийг огноог 2008 оны 03 сарын 22 өдөр байгуулсан болохыг тогтоолгох, ******* *******-н захирал нь *******-с ямар нэр төрлийн хөрөнгө худалдаж авсаныг тогтоолгох, Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 02 сарын 26 өдрийн 92 тоот шийдвэртэй хэрэгт ******* *******-с хэргийн материалд авчирч тушаасан эх хувь гэх фото зургийг хуурамч болохыг тогтоолгох”  нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгч тал 2020 оны 09 сарын 19 өдөр “..... гурилын бөөний дэлгүүр 200/ онд сар бүр 940000 төгрөгийн ашигтай ажиллаж байсан болно. 2008 оны 0******* сараас 2020 оны 10 сарын дуустал сар бүр 400000 төгрөгийн түрээсээр ашиглуулж олох байсан орлогыг ******* ******* нь хууль бусаар олсон байна. Хас, ХААН банкны албан ёсны тодорхойлолтыг үндэслэн бодит орлогын 59200000 төгрөг, энэ мөнгийг банкинд хугацаатай хадгалуулвал олох байсан хүүгийн орлого 555*******4800 төгрөг, мөн хашаа хайсны үнэ 6525000 төгрөгийг 2015-2020 онуудад банкны хадгаламжийн хүүгээр тооцож үзэхэд олох байсан орлого 52134*******5 төгрөг,  1995-2008 онд хүч хөдөлмөр гаргаж байгуулсан ногоон байгууламжийн үнэ 10500000 төгрөг, дээрхи хөрөнгө болон олох байсан орлогын бүгд нийт дүн 1*********************132*******5 төгрөг ...”  гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

Нэхэмжлэгч тал 2021 оны 05 сарын 06 өдөр дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, зөвтгөн тодруулжээ.

*******  *******-ийн захирал нь иргэн ээс “******* *******-нийг худалдан авахдаа эрх шилжүүлэх гэрээ , хувьцаа худалдан авах гэрээгээр худалдан авчээ. Энэ гэрээнд заасны дагуу тэй холбогдох тооцоо маргааныг шийдвэрлэнэ гэж заасныг иш үндэс болгон дараахи хөрөнгийн үнэ, бодит орлого,  олох байсан орлогыг нэхэмжилж байна.

Нэг .А.“******* ” *******-ийн барилгын үүдэнд байрлах /хуучинаар гурилын бөөний дэлгүүрийн үнэ 38000000 /гучин найман сая/ төгрөг. Энэ нь 2008 оны 03 сарын үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээнд огт заагдаагүй бөгөөд үнийг нь төлөөгүй хөрөнгө юм. Үнийг төлнө гэж авчихаад үнийг нь төлөөгүйгээр үл барам бусдад дамжуулан худалдаж одоо болтол шийдвэрлэгдээгүй байна. 2013 оны 2 сарын 26-ны өдрийн Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 92 тоот шийдвэрт газар нь шилжсэн учир барилгыг шилжүүлэх боломжгүй үнийг нь авах нэхэмжлэл гаргаагүй гэж тодорхой заасан билээ. Үүнийг мэдсээр байж одоо болтол шийдвэрлээгүй тул арга буюу НӨАТ 3800000 төгрөгийг нэмж бүгд 41800000 төгрөгийн нэхэмжлэл гаргаж байна.

Б. Худалдах худалдан авах гэрээнд огт тусгаагүй үнийг нь огт төлөөгүй хашаанд нь байсан хөрөнгийг дур мэдэн эзэмшиж ашиглаж байгаа тул доорхи хөрөнгийн үнийг нэхэмжилж байна. Төмөр хайс хашаа 43,5м бүгд үнэ 6525000 /зургаан сая таван зуун таван мянган / төгрөг, тоосгон жижиг склад 1500000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг, халаалтын нам даралтын зуух тоноглол болон төмөр замын рес төмөрийн 1200000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөг, дүн нь 9225000 /есөн сая хоёр зуун таван мянган/ төгрөг НӨАТ 922500 /есөн зуун хорин хоёр таван зуун/ төгрөг, бүгд 1014*******500 /арван сая нэг зуун дөчин долоон мянга таван зуун/ төгрөгийг нэхэмжилж байна.

В. Гурилын бөөний дэлгүүр нь хамгийн багаар тооцоход сар бүр 940000 / есөн зуун дөчин мянган/ төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байсан болно. ******* ******* нь 2008 оны ******* сараас 2021 оны 6 сарыг дуустал түрээслүүлэн ашиглаж өөрсдөө орлого олж зөвхөн 2014 онд сар бүр 440000 /дөрвөн зуун дөчин мянган/ төгрөгөөр түрээсэлж байгаа нь тогтоогдсон болно. Түрээсийн тооцоог бодохдоо 2008 онд олж байсан цэвэр ашгийг тооцохгүйгээр бодит орлого сар бүр 400000 мянган төгрөгөөр үнэлэж олох байсан орлогыг тооцоход манайд биш “******* ” ******* нь энэ ашгийг хууль бусаар олсон болно. Хаан банк, Хас банкны албан ёсны тодорхойлтыг үндэслэн түрээсийн бодит орлого 68640000 /жаран найман сая зургаан зуун дөчин мянган/ төгрөгийг, энэ мөнгийг банканд хугацаатай хадгалуулсан гэж үзэн хадгаламжийн хүүгээр тооцвол олох байсан орлого 66859320 /жаран зургаан сая найман зуун тавин есөн мянга гурван зуун хорин төгрөг/.  Мөн гаднах төмөр хайс хашааны үнэ 2014 онд 6525000 төгрөгөөр тооцож үнэлэгдэж нэхэмжлэл гаргасан байхад өнөөдрийг хүртэл үнийг нь төлөөгүй учир 2015-2021 онуудын олох байсан орлого банкны хадгаламжийн хүүгээр тооцож үзэхэд 6630555 /зургаан сая зургаан зуун гучин мянга таван зуун тавин таван/ төгрөг бүгд 1421298*******5 эг зуун дөчин хоёр сая нэг зуун хорин есөн мянга найман зуун далан таван/ төгрөгийг нэхэмжилж байна.

Г. 1995-2008 оны хооронд маш их хүч хөдөлмөр гаргаж байгуулсан ногоон байгууламжийн үнэ 21 ширхэг шар хуайс, улиасны үнэ 10500000 /арван сая таван зуун мянган/ төгрөг, НӨАТ тооцсон үнэ 1050000 төгрөг, бүгд үнэ 11550000 төгрөг дээрхи хөрөнгийн болон бодитоор олсон орлого мөн орлогоос олох байсан орлогын үнийн дүн бүгд 20562*******3*******5 /хоёр зуун таван сая зургаан зуун хорин долоон мянга гурван зуун далан таван/ төгрөгийг нэхэмжилж байна.

             Мөн ******* *******-ийн захирал *******-тай үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг байгуулсаны зарим хэсгийн үнэн мөнийг олуулах, гэрээний хавсралтын барааны үнийг нь төлөхгүйгээр авч өөртөө ашиг олсоныг илрүүлэх зорилгоор гэрчүүдийн хууль сануулж авсан мэдүүлгийг үндэслэн нэхэмжлэлийн шаарлагыг дараахи байдлаар гаргаж байна.

Хоёр. нар нь 2008 оны 2 сарын 20-нд өөр хоорондоо урьдчилан тохиролцож гэрээ байгуулах зарчимаа ярилцсаны дагуу Монгол даатгал компанид ярилцсан үнийнхээ дагуу гэрээ хийгдэхээс өмнө даатгуулсан билээ. ******* *******-ийн захирал *******-ийн захирал нарын хооронд байгуулсан гэрээг байгуулахдаа 2008 оны 3 сарын 21-ний орой байгуулсан бөгөөд гэрээний хавсралт гэх хэлцэлийг маргааш нь буюу 2008 оны 3 сарын 22-ны өдөр 12 цагийн хооронд бараа материалыг тоолж фото зургийг нь авч тэр үед үйл ажиллагаанд оролцож байсан гэрчүүд маш тодорхой гэрчилдэг юм. ******* *******-ийн захирал *******-ийн захирал нарын хооронд байгуулсан гэрээний хавсралт хэлцэлийн огноог 2008 оны 03 сарын 22-ны өдөр байгуулсан болохыг тогтоолгох.

Гурав. ******* *******-ийн захирал нь *******-д арай гэж байж хоёр зуун арван сая төгрөг өгсөн нь 044 тоот гэрчилгээтэй 1968 онд ашиглалтанд орсон 2000 оны 2 сарын 21-нд бичигдсэн тус гэрчилгээнд заагдсан барилгын үнэ байсан нь шат шатны шүүхийн болон татварын улсын байцаагчийн болон татварын маргаан таслах зөвлөлийн шийдвэр тушаалуудаар баталгаажсан байдаг. Ийм тул ******* *******-ийн захирал нь *******-аас ямар нэр төрлийн ямар хөрөнгийг хэд хичнээн төгрөгөөр худалдаж авсныг тогтоолгох.

Дөрөв. ******* *******-ийн захирал Батбаяр нь 2013 оны 2 сарын 26-ны өдрийн 92 дугаар шийдвэртэй хэргийг 2011 оны 11 сарын 26-д 29 ширхэг фото зураг авчирч хүлээлгэн өгсөн байдаг. Энэ эх зураг гэх нь миний гарын үсэг биш байсан бөгөөд гэрчүүдийн гэрчилсэнээр фото зургийн ар дээр *******-ийн тамганы дардас байгаагүй нь хүчин төгөлдөр бус байна гэхээс өөр аргагүй билээ. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхийн 2013 оны 02 сарын 26-ны өдрийн 92 тоот шийдвэртай хэрэгт ******* *******-аас хэргийн материалд авчирч тушаасан фото зургийг хүчин төгөлдөр бус болохыг тус тус тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна...” гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. ... ******* *******-ийн захирал *******-ийн захирал нарын хооронд байгуулсан гэрээний хавсралт хэлцэлийн огноог 2008 оны 03 сарын 22-ны өдөр байгуулсан болохыг тогтоолгох, ******* *******-ийн захирал нь *******-аас ямар нэр төрлийн ямар хөрөнгийг хэд хичнээн төгрөгөөр худалдаж авсныг тогтоолгох, Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхийн 2013 оны 02 сарын 26-ны өдрийн 92 тоот шийдвэртай хэрэгт ******* *******-аас хэргийн материалд авчирч тушаасан фото зургийг хүчин төгөлдөр бус болохыг  тогтоолгох шаардлагууд нь тусдаа бие даасан шаардлагууд болно. Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 92 дугаар шийдвэртэй хэрэгт авагдсан Н. 2011 оны 11 сард хүлээлгэн өгсөн 29 ш гэрэл зургийн ард зурагдсан гарын үсэг миний гарын үсэг биш. *******-н тамга биш. Иймд тухайн зургуудыг анх гэрээ хийх үед үйлдэгдсэн гэрэл зургууд биш болохыг,  хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор шаардлага гаргасан. ......   гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд манай компанид холбогдуулан гаргасан “” *******-ийн нэхэмжлэл бүхий иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан нэхэмжлэлд дараахь хариу тайлбарыг гаргаж байна.

          Манай “******* ” *******-ийн барилгын үүдэнд байрлах гурилын бөөний төвийн 38.000.000 төгрөг, НӨАТ 3.800.000 төгрөг, нийт 41.800.000 төгрөг, түүний 1 сарын орлого нь 400.000 төгрөг, нийт 68.640.000 төгрөг, үүний хадгаламжийн хүү 66.859.320 төгрөг, төмөр хайсан хашааны үнэ 6.652.500 төгрөг, түүний 2015-2021 оны хадгаламжийн 6.630.555 төгрөг, нийт 142.129.8*******5 төгрөг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Эдгээр гурилын бөөний төв болон төмөр хайсан хашаа нь анх 2008 оны 03 сарын 21-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний дагуу авсан зүйл гэдэг нь хавтаст хэрэгт цугларсан баримтуудаар хангалттай нотлогддог. Мөн Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 02 сарын 26-ны өдрийн 92 дугаартай шийдвэрээр гурилын бөөний төв “******* ” ******* гэдгийг тогтоож, улмаар тус шийдвэрт нэхэмжлэгч гомдол гаргалгүй хүчин төгөлдөр болсон. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдож байгаа тул гурилын бөөний төв болон түүнээс олох байсан орлого гаргуулах гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн төмөр хайсан хашаа, түүнээс олох байсан орлого нь мөн 2008 оны 3 сарын 21-ний гэрээгээр ******* *******-ийн хөрөнгө болсон тул мөн хашааны үнэ 6525000 төгрөг, түүнээс олох байсан орлого нь төлөх үндэслэлгүй юм.

         Мөн худалдах, худалдан авах гэрээнд огт тусгаагүй хөрөнгө гэх тоосгон жижиг, халаалтын нам даралтын зуух, тоноглол, төмөр замын рейс төмрийн үнэ, НӨАТ-ын гаргуулна гэжээ. Эдгээр хөрөнгөнүүдээс халаалтын нам даралтын зуух, төмөр замын төмөр огт байгаагүй зүйлийг нэхэмжлээд байгаа учир үүнийг мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тоосгон жижиг складны үнийг гаргуулах гэсэн шаардлага нь мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Яагаад гэвэл мөн “******* ” *******-ийн өмч болсон байхад үндэслэлгүйгээр гэрээнд тусгагдаагүй гэх үндэслэлээр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Бусад шаардлагууд нь ч мөн шүүхээр нэгэнт тогтоогдсон үйл баримт тул үндэслэлгүй хэмээн үзэж хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагууд нь бүгд хууль зүйн үндэслэлгүйгээр худал гүтгэж нэхэмжилж байгаад гомдолтой байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. .... ногоон байгууламж болон хашаа хайсыг эд хөрөнгийн бүрдэл хэсэг гэж үзэж байгаа. .... Гурилын бөөний дэлгүүрт тусдаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ байхгүй. Ү-081400304 бүртгэлийн дугаартай гэрчилгээнд талбайн хэмжээгээрээ багтаж явдаг. Дэжид гуайн нэхэмжлэлийг урьд өмнө нь олон удаа шүүх шийдвэрлэж байсан. Манай хөрөнгийн үнийг нэхэмжилж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. ....”  гэв.

 

              Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч тал гурилын бөөний дэлгүүр, төмөр хашаа хайс, тоосгон жижиг склад, нам даралтын зуухны тоноглол, төмөр замын рейс төмөр, ногоон байгууламжын үнэ, олох байсан түрээсийн орлого, түрээсийн орлого болон хашаа хайсны үнийг банкинд хадгалуулвал олон байсан хүүгийн орлого, НӨАТ-д төлөх дүн зэрэг нийт  20562*******3*******5 төгрөг  гаргуулах, ******* *******-н захирал , *******-н захирал нарын хооронд байгуулагдсан гэрээний хавсралт хэлцлийн огноог 2008 оны 03 сарын 22 өдөр болохыг тогтоолгох, ******* *******-н захирал   нь *******-с ямар нэр төрлийн ямар эд хөрөнгийг хичнээн төгрөгөөр худалдаж авсан болохыг тогтоолгох, Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 02 сарын 26 өдрийн 92 дугаар шийдвэртэй хэрэгт ******* *******-н захирал ирүүлсэн 29 ширхэг фото зурагыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч тал нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

-******* *******-н үүдэнд байрлах гурилын бөөний дэлгүүрийн үнэ 38000000 төгрөг, НӨАТ-д төлөх дүн 3800000 төгрөг, нийт 41800000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд :

Нэхэмжлэгч тал ******* *******-н үүдэнд байрлах гурилны бөөний дэлгүүрийг 38000000 төгрөгөөр үнэлж, мөн НӨАТ-д төлөх татварын мөнгөн дүнг 3800000 төгрөгөөр тооцож хариуцагч талаас 41800000 сая төгрөг нэхэмжилжээ.

Хариуцагч тал тухайн дэлгүүрийг ******* *******-н өмчлөлд бүртгэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж маргаж байна.

Хариуцагч тал гурилын бөөний дэлгүүрийг хэрэгт авагдсан Ү-0814000304 бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн  гэрчилгээнд талбайн хэмжээгээрээ тооцогдож Хөх *******-н өмчлөх эрхэд бүртгэлтэй гэж тайлбарлаж байх боловч Ү-0814000304 дугаартай гэрчилгээнд тусгагдсан хөрөнгийн  талбайн хэмжээнд ямар хэмжээтэй, ямар бүтээцтэй,  үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдсэн болох нь тодорхойгүй байна. /3-р хавтаст хэргийн 204-р хуудас /

 

Нэхэмжлэгч тал өмнө нь ******* *******-д холбогдуулан гурилын бөөний төвийн эзэмшигч болох ....-ыг тогтоолгох, .....  нэхэмжлэл гаргасны дагуу Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 02 сарын 26 өдрийн 92 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 8******* дугаар зүйлийн 8*******.2-т зааснаар газар эзэмших эрх, тухайн газар дээрхи барилга байгууламжийг эзэмших эрх нь салгаж үл болох эрх байх ба газар эзэмших эрх нь ******* *******-д шилжсэн тул гурилын бөөний худалдааны төвийг эзэмших эрхтэй болохыг салгаж тогтоох үндэслэлгүй гэж дүгнэж  нэхэмжлэлийн шаардлагаас гурилын бөөний төвийн эзэмшигч болохыг тогтоолгох  хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.   /1-р хавтаст хэргийн 29-33-р хуудас/

Нэхэмжлэгч тал маргаан бүхий гурилын бөөний дэлгүүрийг Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч нь ******* мөн, уг дэлгүүр *******-н үндсэн хөрөнгөд бүртгэлтэй,  2014 оны Үл хөдлөх эд хөрөнгийн /Татварын/ улсын тооллогоор *******-н нэр дээр тоолуулсан, байгуулсан худалдах, худалдан авах гэрээнд гурилын дэлгүүрийн талаар тусгаагүй тул *******-н хөрөнгө мөн гэж  41800000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна. /1-р хавтаст хэргийн 16, 25,  2*******, 2-р хавтаст хэргийн 255, 259-р хуудас/

Эд хөрөнгийн татварыг төлснөөр, албан татвар төлөгчийн гэрчилгээг эзэмшсэнээр, нэр дээрээ тоолуулснаар  нь *******-г гурилын бөөний дэлгүүрийн өмчлөгч, эзэмшигч  мөн гэж үзэх боломжгүй юм.  Мөн 2008 оны 03 сарын 21 өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд маргаан бүхий гурилын дэлгүүрийн талаар тусгаагүй байх боловч гэрээнд тусгаагүй гэх үндэслэлээр гурилын дэлгүүрийг *******-н хөрөнгө гэж үзэх нь мөн үндэслэлгүй.

Эд хөрөнгийн үнийг нэхэмжлэх  нь хөрөнгийн эзэн /өмчлөгч, эсхүл хууль ёсны эзэмшигч/-д олгогдсон эрх юм. Нэхэмжлэгч тал маргаан бүхий гурилын бөөний төвийн өмчлөгч болохоо нотолсон баримтыг хэрэгт ирүүлээгүй, эзэмшигч болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон байх тул  хариуцагч талаас гурилын бөөний төвийн үнэ болон НӨАТ-д төлөх мөнгөн дүн нийт 41800000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргах эрх бүхий этгээд мөн болох нь тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын дээрхи хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

-Төмөр хайс хашаа үнэ 6525000 төгрөг, тоосгон жижиг склад 1500000  төгрөг, халаалтын нам даралтын зуух тоноглол болон төмөр замын рейс төмөрийн үнэ 1200000 төгрөг, дүн нь 9225000 төгрөг НӨАТ 922500 төгрөг, ногоон байгууламжийн үнэ 21 ширхэг шар хуайс, улиасны үнэ 10500000 /арван сая таван зуун мянган/ төгрөг, НӨАТ тооцсон үнэ 1050000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч тал нам даралтын зуух болон төмөр замын рейс төмрийг ******* *******-н хашаанд байсан бөгөөд хариуцагч ******* ******* нь төмөр хайс, хашаа, нам даралтын зуух,  тоноглол, төмөр замын рейс төмрийг захиран зарцуулсан, тоосгон жижиг складыг дур мэдэн эзэмшсэн тул дээрхи хөрөнгийн нийт үнэ 9225000 төгрөг, НӨАТ-д төлөх татвар 922500 төгрөг, 21 ш шар хуайс, улиасны үнэ 10500000 төгрөг, НӨАТ 1050000 төгрөг гэж тодорхойлон нэхэмжилжээ. 

Хариуцагч тал тоосгон жижиг склад, төмөр хашаа хайсыг өөрийн өмч,  ******* *******-н хашаанд нам даралтын зуух, тоноглол, төмөр замын рейс төмөр байгаагүй гэж тайлбарлан маргаж байна.

Нэхэмжлэгч тал гэрч , , нарын мэдүүлгээр нам даралтын зуух болон тоноглол, төмөр замын рейс төмөр ******* *******-н хашаанд байсан болох нь нотлогдож байна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч тал ашиглалтын шаардлага хангах нам даралтын зуух болон тоноглол, төмөр замын рейс төмөр ******* *******-н хашаанд байгаагүй болох нь  гэрч ,  , нарын мэдүүлгээр нотлогдож байна гэж татгалзалын үндэслэлээ тус тус тайлбарлаж байна.  /1-р хавтаст хэргийн *******8-*******9, 94, 154, 108, 110, 166-168, 1*******0-р хуудас/

Дээрхи гэрчүүдийн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байгаа тул 2009 оны 01 сарын 0******* өдөр ******* *******-н арын хашаанд хийсэн “хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл”, 2010 оны 01 сарын 16 өдөр “******* *******-н эзэмшлийн хашаан дахь эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл”-ыг нотлох баримтаар үнэлж хариуцагч талын хашаанд төмөр замын рейс төмөр байсан, дээрхи хөрөнгийг хариуцагч тал дур мэдэн захиран зарцуулсан гэх нэхэмжлэлийн шаардлага нотлогдоогүй гэж дүгнэлээ. /1-р хавтаст хэргийн 1*******6-1*******8-р хуудас/

Тоосгон жижиг склад, төмөр хашаа хайс, нам даралтын зуух, тоноглолын үлдэгдэл, 21 ш шар хуайс, улиас /ногоон байгууламж/ нь одоог хүртэл ******* *******-н хашаанд, болон ******* *******-н барилгын баруун гар талд байрлаж байгаа болох  нь үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургаар нотлогдож байна. Хариуцагч тал тоосгон жижиг складыг  худалдаж авсан, төмөр хашаа хайс нь эд хөрөнгийн бүрдэл хэсэг,  дээрхи эд хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээ хуульд нийцээгүй гэж тайлбарлан маргаж байна.

Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-д “ Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус  байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн, байшин, барилга байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна” гэж хуульчилжээ. Нэхэмжлэгч талын маргаж буй тоосгон жижиг склад, төмөр хашаа хайс, ногоон байгууламж нь хариуцагч талын эзэмшлийн газар дээр оршиж байгаа тул тухайн газрын бүрдэл хэсэг болно. Мөн маргаж буй дээрхи хөрөнгүүд нь нэхэмжлэгч талын хөрөнгө /өмч/ болох нь баримтаар нотлогдохгүй байна.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3-р зүйлийн 3.1.1-д “”үнэлгээчин” гэж хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг” гэж хуульчилсан байх бөгөөд 2014 оны 03 сарын 26 өдөр ******* үнэ тогтоох комиссоос хийгдсэн “эд зүйлийн үнэлгээ” /1-р хавтаст хэргийн 3-р хуудас/  хуулийн дээрхи заалтад нийцээгүй болох нь гэрч , нарын мэдүүлгээр нотлогдож байна гэж үзлээ. /3-р хавтаст хэргийн 229-234-р хуудас/

Мөн  ногоон байгууламжийг ямар үндэслэлээр /үнэлгээгээр/ 10500000 төгрөгөөр тооцон нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна.

Иймд төмөр хайс хашаа, тоосгон жижиг склад , халаалтын нам даралтын зуух тоноглол, төмөр замын рейс төмөр, ногоон байгууламж,  НӨАТ, бүгд 2169*******500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

- Гурилын бөөний дэлгүүрийн түрээсээс олох байсан орлого 68640000  төгрөг, 68640000 төгрөгийг хугацаатай хадгаламжинд хадгалуулсан тохиолдолд олох байсан хүүгийн орлого 66859320 төгрөг,  төмөр хайс хашааны үнэ 6525000 төгрөгийг 2015-2021 онд хугацаатай хадгаламжинд хадгалуулсан  тохиолдолд олох байсан хүүгийн орлого 6630555 төгрөг,  бүгд 1421298*******5  төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч тал гурилын бөөний дэлгүүрийг хариуцагч тал иргэдэд сарын 440000 төгрөгөөр түрээслэн ашиг олдог тул 2008 оны 0******* сараас 2021 оны 06 сарыг дуустал хугацааны  нийт 156 сард түрээсээр олох байсан орлого 68640000 төгрөг, 68640000 төгрөгийг 2008 оны 0******* сараас 2021 оны 06 сарыг дуустал банкны хугацаатай хадгаламжинд хадгалуулсан тохиолдолд олох байсан хүүгийн орлого 66859320 төгрөг,  төмөр хашаа хайсны үнэ 6525000 төгрөгийг 2015 оны 01 сараас 2021 оны 06 сарыг дуустал банкны хугацаатай хадгаламжинд хадгалуулсан тохиолдолд олох байсан хүүгийн орлого 6630555 төгрөг, нийт 1421298*******5 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

Нэхэмжлэгч тал гурилын бөөний төв, төмөр хашаа хайсны үнийг нэхэмжлэх эрх бүхий этгээд болох нь нотлогдоогүй,  мөн төмөр хашаа хайс нь хариуцагч талын эзэмшлийн газрын бүрдэл хэсэг байх тул гурилын бөөний дэлгүүрийн түрээсээр олох байсан орлого, түрээсийн орлогыг банкны хугацаатай хадгаламжинд хадгалуулвал олох байсан хүүгийн орлого, төмөр хашаа хайсны үнийг банкны хугацаатай хадгаламжинд хадгалуулвал олох байсан хүүгийн орлогыг хариуцагч талаас нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

Иймд 1421298*******5 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

- ******* *******-ийн захирал *******-ийн захирал нарын хооронд байгуулсан гэрээний хавсралт хэлцэлийн огноог 2008 оны 03 сарын 22-ны өдөр байгуулсан болохыг, Хөрх *******-ийн захирал нь *******-аас ямар нэр төрлийн ямар хөрөнгийг хэд хичнээн төгрөгөөр худалдаж авсныг, Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхийн 2013 оны 02 сарын 26-ны өдрийн 92 тоот шийдвэртай хэрэгт ******* *******-аас хэргийн материалд авчирч тушаасан фото зургийг хүчин төгөлдөр бус болохыг тус тус тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч тал 2008 оны 03 сарын 21 өдөр тэй байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хавсралт хэлцлийн огноог 2008 оны 03 сарын 22 өдөр болохыг, нь *******-с ямар нэр төрлийн эд хөрөнгийг хичнээн төгрөгөөр худалдаж авсан болохыг, Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 02 сарын 26 өдрийн 92 дугаар шийдвэртэй иргэний хэрэгт ******* *******-н захирал Н. 2011 оны 11 сарын 28 өдөр ирүүлсэн гэрэл зургийг  хүчин төгөлдөр бус болохыг тус тус тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч тал дээрхи шаардлагуудыг хариуцагч талаас гаргуулахаар шаардсан 20562*******3*******5 төгрөгийн нэхэмжлэлийн үндэслэл биш, тусдаа бие даасан шаардлага  гэж шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад тайлбарлалаа.  Мөн Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 02 сарын 26 өдрийн 92 дугаар шийдвэртэй иргэний хэрэгт ******* *******-н захирал Н. 2011 оны 11 сарын 28 өдөр ирүүлсэн гэрэл зургийг  хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагын үндэслэлийг нэхэмжлэгч тал гэрэл зургийн ар талд зурагдсан гарын үсэг ийнх  биш, тамга *******-н тамга биш тул уг зургийг хүчин төгөлдөр бусд тооцуулах хүсэлтэй гэж тайлбарлаж байна.

Хариуцагч тал дээрхи шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

Нэхэмжлэгч тал гэрээний хавсралт хэлцлийн огноог 2008 оны 03 сарын 22 өдөр болохыг тогтоолгох, ийн *******-с худалдан авсан эд хөрөнгийн үнэ болон нэр төрлийг тогтоолгох шаардлагыг  хариуцагчийн төлөөлөгч болон нарын хооронд 2010 оны 09 сарын 01 өдөр байгуулсан “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-ний 8 дугаар зүйлийн 8.******* /.... ийн үүсгэх аливаа маргааныг хариуцахгүй бөгөөд төлбөр зардал төлөхгүй болно/-д заасныг  баримтлан хариуцагч талд холбогдуулан  гаргасан гэж тайбарлаж байна.  /1-р хавтаст хэргийн 19, 86-8*******-р хуудас/

болон нарын хооронд байгуулсан “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-ний 8 дугаар зүйлийн 8.*******-д талууд “ийн үүсгэх аливаа маргааныг хариуцахгүй бөгөөд төлбөр зардал төлөхгүй болно” гэж гэрээгээр тохирсон байх боловч ийн үүсгэх аливаа маргааныг хариуцах талаар гэрээнд мөн тохиролцоогүй байна.

Тус хэрэгт “хуулбар үнэн” тэмдэгтэйгээр авагдсан  ,  , нарын мэдүүлэгт гэрээний хавсралт хэлцлийн огнооны талаар гэрчүүд мэдүүлэг өгөөгүй байна. /2-р хавтаст хэргийн 469-4*******4, 4**************-р хуудас/

Маргаан бүхий хэлцлийг гэрчилсэн нотариатч “Хуулбар үнэн” тэмдэгтэйгээр авагдсан гэрчийн мэдүүлэгт 2008 оны 03 сарын 21 өдөр 2 тал Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, гэрээний хавсралт гэрэл зургийн үзүүлэлт .... зэргийг авчирч үйлчилгээ хийлгэсэн талаар тусгагдсан байна. /1-р хавтаст хэргийн 184 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 03 сарын 2******* өдрийн 6*******9 дугаар дүгнэлтийн дүгнэлт хэсгийн 2-рт “Шинжилгээнд ирүүлсэн  “92-II” дугаартай иргэний хэргийн хавтаст материалын 246-254 гэж дугаарласан хуудсуудын арын нүүрэнд “Худалдагч *******-ны захирал” гэсний ард зурагдсан гарын үсгүүд нь ийн гарын үсгүүд мөн байна” гэж дүгнэжээ. /3-р хавтаст хэргийн 206-220-р хуудас/

Нэхэмжлэгч тал хариуцагчаа зөв тодорхойлоогүй /хавсралт хэлцлийн огноог 2008 оны 03 сарын 22 өдөр болохыг тогтоолгох, ийн *******-с худалдан авсан хөрөнгийн төрөл, үнийг тогтоолгох шаардлага/,  маргаан бүхий гэрэл зургийн үзүүлэлтүүдийн ард зурагдсан гарын үсэг нэхэмжлэгч талынх болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байх тул ******* *******-ийн захирал *******-ийн захирал нарын хооронд байгуулсан гэрээний хавсралт хэлцэлийн огноог 2008 оны 03 сарын 22-ны өдөр байгуулсан болохыг, ******* *******-ийн захирал нь *******-аас ямар нэр төрлийн ямар хөрөнгийг хэд хичнээн төгрөгөөр худалдаж авсныг, Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхийн 2013 оны 02 сарын 26-ны өдрийн 92 тоот шийдвэртай хэрэгт ******* *******-аас хэргийн материалд авчирч тушаасан фото зургийг хүчин төгөлдөр бус болохыг тус тус тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хариуцагч ******* *******-нд холбогдох нийт 20562*******3*******5 төгрөг /гурилын бөөний дэлгүүрийн үнэ 38000000 төгрөг, НӨАТ 3800000 төгрөг; төмөр хашаа хайсны үнэ 6525000 төгрөг, тоосгон жижиг склад 1500000 төгрөг, халаалтын нам даралтын зуух тоноглол болон төмөр замын рейс төмөр 1200000 төгрөг, НӨАТ 922500; гурилын бөөний дэлгүүрээс түрээсээр олох байсан орлого 68640000 төгрөг, бөөний дэлгүүрийн түрээсийн орлогыг бакны хугацаатай хадгаламжинд хадгалуулвал олох байсан хүүгийн орлого 66859320 төгрөг; төмөр хашааны үнэ  6525000 төгрөгийг банкны хугацаатай хадгаламжинд хадгалуулвал олох байсан хүүгийн орлого 6630555 төгрөг; ногоон байгууламжийн үнэ 10500000 төгрөг, НӨАТ 1050000 төгрөг/  гаргуулах, ******* *******-н захирал , *******-н захирал нарын хооронд байгуулагдсан гэрээний хавсралт хэлцлийн огноог 2008 оны 03 сарын 22 өдөр болохыг тогтоолгох, ******* *******-н захирал   нь *******-с ямар нэр төрлийн ямар эд хөрөнгийг хичнээн төгрөгөөр худалдаж авсан болохыг тогтоолгох, Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 02 сарын 26 өдрийн 92 дугаар шийдвэртэй хэрэгт ******* *******-н захирал ирүүлсэн 29 ширхэг фото зурагыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох  тухай нэхэмжлэгч *******-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139668******* /нэг сая гурван зуун ерэн зургаан мянга зургаан зуун наян долоон/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, түүний өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ