Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 103/ШШ2021/00421

 

 

 

 

 

 

 

 

  2021         11           09                                      103/ШШ2021/00421

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ... дугаар хороо, Хангайн .., .. тоот байрлах, “Э” ХХК /РД********/*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүрэг, .. дугаар хороо, Үйлдвэрийн районд байрлах, “М” ХХК /РД*******/*******нд холбогдох,

Хамтран ажиллах гэрээний үүрэгт 94.500.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээний үүрэгт олгосон 119.000.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б /цахимаар/, нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Э” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хамтран   ажиллах гэрээ байгуулахаас өмнө 2017 оны 10 дугаар сарын 20*******ны үеэр тухайн компанийн Эрдэнэт үйлдвэртэй хийсэн гэрээн дээр гарын үсэг зурсан Э гэх хүнтэй уулзсан. Уг чиглэлээр манайх 1996 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Тухайн 4 ширхэг техникийг Орос руу явуулж засуулахаар их өндөр үнэтэй болох гээд байсан тул Энхтөрт танай компани гүйцэтгэх боломжтой юу гэж манайхаас ажлын санал тавихад захирлаасаа асууя гэж хэлсэн. Тэгээд 2 хоногийн дараа Энхтөр залгаад манай захирал уулзая гэж хэлснээр би очиж цаг гаран уулзсан. Тэгэхэд юуны өмнө Эрдэнэт үйлдвэр дээр байгаа 4 тоног төхөөрөмжийг биечлэн үзье, манай төлөөллийг дагуулаад яваад газар дээр нь танилцуулаад өгөөч ээ, үзэж хараад гэрээ байгуулъя гэж хэлсэн. Тэгээд би Эрдэнэт үйлдвэр рүү дагуулж яваад ийм хүмүүсээр янзлуулах гэж байгаа юм, үзүүлж харуулж байж тендерт оролцох үгүйгээ шийднэ гэж хэлэхэд Эрдэнэт үйлдвэрээс үзүүлсэн. Тэгээд эргэж ирээд байж байтал 2 хоногийн дараа Энхтөр манайх гүйцэтгэх боломжтой юм байна гэж хэлсэн, гэхдээ манайх тендерт ороод эрхийг нь авч чадахгүй байх, чи эрхийг нь авч өгөх юм уу гэж хэлсэн. Тэгээд хамтран ажиллах гэрээ хийж байж энэ эрхийг танайд авч өгнө гэж хэлсэн. Гэтэл надад хамтран ажиллах бэлэн гэрээ байна гэж хэлсэн, би тэр гэрээг нь интернетээр аваад холбогдох хүмүүсээс асуугаад боломжтой гэж үзээд гэрээг байгуулсан. Тухайн гэрээний 1.3*******т заасан үүргийг би гүйцэтгэсэн. Гэрээний дагуу ажил эхлэх гэж байгаа тул гэрээний урьдчилгаа 50 хувийг өгвөл болно гэж хэлээд тэр гэрээний 50 хувийг Эрдэнэт үйлдвэрээс “М” ХХК руу шилжүүлсэн. Би тэр ажлыг нь аваад өгсөн гэсэн үг. Тэгээд эдний компани ажлаа үргэлжлүүлээд явсан. Тэр гэрээтэй холбоотой гэрээний ажил гүйцэтгэх хугацаа хэтэрсэн, хойшилсон, ажил гүйцэтгэхтэй холбоотой асуудал манай компанитай хамаагүй гэж манайх байр сууриа илэрхийлэхэд гарах бүх асуудлыг “М” ХХК хариуцна гэж надад хэлсэн. Манайх хамтран ажиллах гэрээн дээр зааснаар ажил олж өгсөн, Эрдэнэт үйлдвэрээс ажил гүйцэтгэхэд шаардагдах урьдчилгаа 50 хувийн хөлсийг өгсөн. Ингээд манайх С, Э нартай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээнд заагдсан 70.000.000 төгрөгийг эднийхээс манай данс руу хийсэн. Явцын дунд танай ажил удааширч байна гэсэн хэл ам гарч байсан ч манай компанийн зүгээс энэ асуудал манайд хамаагүй гэдгийг хэлээд “М” ХХК*******д энэ талаар дамжуулахад уг ажлыг хийхэд бололцоотой асуудал бүрийг би шийдэж байна гэж Э надад хэлсэн. Мөн үүний дараа намайг энд байхад хүртэл ажил хөөцөлдөж ирсэн, мөнгө төгрөг дутаад байна гэж хэлэхээр нь хэдэн төгрөг дутаад байгаа юм бэ? гэж ауусан юм. Тэгэхэд 5.000.000 төгрөг гэж хэлсэн. Би 4*******5 хоногийн дараа энэ мөнгөний асуудлыг нь шийдэж өгсөн. Би эдний компанитай тооцоо нийлье гэж 4 удаа бичиг хүргүүлсэн. 3 дахь албан бичгийн дараа би өөрөө “М” ХХК*******ийн байранд очоод захиралын хамт уулзахад Нямдаваа захирал та 2 өөрсдөө учраа ол гэж хэлсэн, үүний дагуу би Этай ярихад хамгийн сүүлд манайх руу 5.500.000 төгрөг шилжүүлсэн байсан.

Нэхэмжлэгч “Э” ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 21*******ний өдөр “М” ХХК*******тай  хамтран ажиллах гэрээг харилцан тохиролцож байгуулсан бөгөөд уг гэрээгээр “Э” ХХК нь хариуцагч “М” ХХК*******ийг тендэр болон цахилгаан машины засварын ажлаар хангах үүргийг хүлээсэн бөгөөд манай байгууллагын хувьд гэрээний хугацаанд гэрээгээр харилцан тохиролцсон үүргээ чин шударгаар биелүүлж дуусгасан. Харин “М” ХХК нь гэрээгээр харилцан тохиролцсон үүргээ буюу гэрээний 3.2*******т заасан үүргээ биелүүлэхгүй элдэв шалтаг тоочиж гэрээний төлбөр төлөх үүргээсээ санаатайгаар зайлсхийж манай байгууллагыг хохироосоор байна. Хариуцагч “М” ХХК нь 2018 оны 01 дүгээр сарын 22*******ний өдөр гэрээний 3.1*******д заасан урьдчилгаа төлбөрийг бэлнээр гаргуулж өгсөн ба үлдэх төлбөр дээр 4 сая төгрөг дансаар, 1000 тн нүүрсийг  40 сая төгрөгт тооцон авсан, 5.5000.000 төгрөгийг бэлнээр авсан бөгөөд одоо төлбөрийн үлдэгдэл 94.500.000 төгрөг байгаа болно. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээгээр харилцан тохиролцсон гэрээний төлбөр төлөх үүргээ биелүүлэхийг албан бичгээр болон амаар удаа дараа шаардсан боловч “М” ХХК нь одоог хүртэл төлбөрөө бүрэн гүйцэт төлөхгүй байна. Иймд “М” ХХК*******иас гэрээний төлбөрийн үлдэгдэл 94.500.000 төгрөгийг гаргуулж “Э” ХХК*******д олгож манай байгууллагыг хохирогүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “М” ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай компани 2017 оны 11 дүгээр сарын 21*******ний өдөр “Э” ХХК*******тай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу “М” ХХК нь машины засварын ажил хийхээр, нөгөө тал болох “Э” ХХК нь цахилгааны ажлаар хангах үүрэг хүлээсэн. Энэ гэрээний дагуу “Э” ХХК нь манай компанийг ажлаар, сэлбэгээр хангаагүй. Үүнээс болж “М” ХХК нь Орос улсаас 162.000.000 төгрөгөөр сэлбэг хэрэгсэл оруулж ирсэн. “М” ХХК*******аас “Э” ХХК*******д 2018 оны 01 дүгээр сарын 11*******ний өдөр бэлнээр 74.000.000 төгрөг өгсөн, дээрээс нь 2018 оны 3, 4 дүгээр саруудад 1000 тонн буюу 40.495.000 төгрөгийн нүүрс борлуулж өгсөн. Мөн дээрээс нь 5.500.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Өнөөдрийг хүртэл “Э” ХХК нь гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эднийд шилжүүлсэн мөнгөний баримтыг үндэслээд “М” ХХК нь 119.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Тендерийн хувьд 2017 оны 12 дугаар сарын 21*******ний өдөр тендерт оролцох материалыг авахаар 50.000 төгрөгийг Эрдэнэт үйлдвэр рүү манайхаас шилжүүлээд тендерийн урилгаа авсан. Төрийн болон орон нутгийн тендерийн тухай хуулиар 8.675.000 төгрөгийг дансанд нь байршуулсан, Голомт банкинд тендерт ялахын тулд гүйцэтгэлийн баталгаа гэдгийг байршуулаад, үнэлгээний хорооноос хамгийн сайн гэсэн албан бичиг манайд ирээд, Эрдэнэт үйлдвэртэй гэрээ байгуулсан бөгөөд уг ажлыг гүйцэтгээд дууссан байгаа. Гэтэл “Э” ХХК нь өнөөдрийг хүртэл гэрээний дагуу үүргээ биелүүлээгүйгээс гадна ямар ч сэлбэг хэрэгсэл материал нийлүүлээгүй, харин бид өөрсдөө Оросын Холбооны улс болон БНХАУ*******аас хэрэгтэй сэлбэг хэрэгслийг захиалан оруулж ирсэн. Иймд “Э” ХХК*******ийн “М” ХХК*******аас гэрээний төлбөрийн үлдэгдэл 94.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “М” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2017 оны 11 дүгээр сарын 21*******ний өдөр “Э” ХХК*******тай хамтран ажиллах гэрээг байгуулсан байдаг. Гэрээний 1.3*******т “М” ХХК нь цахилгаан машины засвар, үйлчилгээ хийх, “Э” ХХК нь тендер болон цахилгаан машины засварын ажлаар хангах үүрэг хүлээсэн. Манайх сэлбэгээр хангах ёстой байсан гэж яриад байх шиг байна, гэрээнд тийм зүйл байхгүй. “М” ХХК нь 2018 оны 01 дүгээр сарын 11*******ний өдөр 74.000.000 төгрөгийг бэлнээр Д.С*******т хүлээлгэн өгсөн.  2018 оны 2, 3 дугаар саруудад 40.294.893 төгрөгийн нүүрсийг нийлүүлж өгсөн. Мөн 5.500.000 төгрөгийг өгсөн байдаг. Гэтэл “Э” ХХК нь өнөөдрийг хүртэл гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй, сэлбэг хэрэгсэл материал нийлүүлээгүй, ажил үйлчилгээ үзүүлээгүй. Иймд “Э” ХХК*******иас 119.000.000 төгрөгийг гаргуулж “М” ХХК*******д олгуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “Э” ХХК нь сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй.  “Э” ХХК нь 2021 оны 7 дугаар сарын 26*******ны өдөр “М” ХХК*******д холбогдуулан 2017 оны 11 дүгээр сарын 21*******ний өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээний төлбөр болох 94.500.000 төгрөгийг нэхэмжлэл гаргасан болно. Гэвч “М” ХХК нь сөрөг нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэл буюу 2017 оны 11 дүгээр сарын 21*******ний өдрийн хамтран ажиллах гэрээнд заагдсаны дагуу манай компани сэлбэг хэрэгсэл нийлүүлэх үүрэг хүлээгээгүй болохыг мэдэгдэж байна. Иймд “М” ХХК*******иас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүхээс хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:

                                                             ҮНДЭСЛЭХ нь:

        

Нэхэмжлэгч “Э” ХХК 2017 оны 11 дүгээр сарын 21*******ний өдрийн зохигчдын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний үлдэгдэл төлбөр 94.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг “М” ХХК*******нд холбогдуулан гаргажээ.

Хариуцагч “М” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч нь хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлээгүй тул урьдчилгаанд өгсөн 119.000.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

2017 оны 11 дүгээр сарын 21*******ний өдөр хамтран ажиллах гэрээг Эрдэнэдоной ХХК, “М” ХХК нар байгуулж, гэрээний 1.3*******т “хамтран үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой арга хэмжээг талууд дараах байдлаар хариуцан зохион байгуулна, /хийх ажлын чиглэл, төрөл хийгдэх хугацааг заана/”, А тал цахилгаан машины засвар, үйлчилгээ хийх, Б тал тендер болон цахилгаан машин засварын ажлаар хангах, гэрээний хугацаа 1 жил байна гэжээ. /хх*******ийн 5 дугаар тал/

Зохигчдын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу “Э” ХХК /Б тал/ гэрээний үүргээ биелүүлсэн гэж шүүх үзэв. Уг гэрээний 1.3*******т заасны дагуу тендер болон цахилгаан машин засварын ажлаар хангах үүргийн дагуу хариуцагч “М” ХХК 2017 оны 12 дугаар сарын 25*******ны өдөр Эрдэнэт үйлдвэр ХХК*******тай дунд чадлын цахилгаан хөдөлгүүрүү дэд их засварын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна.

Гэрээний 4.1*******д ажлын хөлс 549.156.009 төгрөг байна. 4.2*******т захиалагч нь нийт үийн дүнгийн 50 хувьтай тэнцэх төлбөрийг урьдчилгаанд төлнө гэжээ. М ХХК, Эрдэнэт үйлдвэр ХХК*******ийн нарын хооронд байгуулсан гэрээний үнийн дүнгийн 50 хувь 274.578.004,50 төгрөг байна.

Үүнээс үзэхэд “Э” ХХК хамтран ажиллах гэрээний үүргээ хангасан, уг гэрээний 3.1*******д ажил гүйцэтгэх урьдчилгаа 274.578.004,50 төгрөг орж ирсний дараа 70.000.000 төгрөг бэлнээр өгөх, 3.2*******т ажил гүйцэтгэлийн дараа үлдэгдэл 274.578.004,50 төгрөг орж ирсний дараа 144.000.000 төгрөгийг тус тус барагдуулна гэжээ.

Зохигчдын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ нь Эрдэнэт үйлдвэр ХХК, “М” ХХК нарын хооронд байгуулсан гэрээний үнийн дүнтэй тохирч байгаа бөгөөд Эрдэнэдоной ХХК*******ийн хамтран ажиллах гэрээний үүрэг нь тендер болон цахилгаан машин засварын ажлаар хангахаар тохирчээ.

Хариуцагч “М” ХХК нь “Э” ХХК хамтран ажиллах гэрээний үүрэгт тоног төхөөрөмж нийлүүлэх үүрэгтэй байсан гэж тайлбарлаж байх боловч гэрээнд энэ талаар тусгаагүй, хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1*******д заасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа, сөрөг нэхэмжлэлийн шаардлага дэмжиж байгаа нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1.*******д зааснаар “М” ХХК*******иас 94.500.000 төгрөг гаргуулж “Э” ХХК*******нд олгож шийдвэрлэв.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Хариуцагч “М” ХХК нь “Э” ХХК*******нд гэрээний үүрэгт олгосон 119.000.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнтэй маргаагүй бөгөөд “М” ХХК нь 119.500.000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Бид гэрээний үүргээ биелүүлсэн тул үлдэгдэл төлбөрөө шаардаж нэхэмжлэл гаргасан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.  

Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч “Э” ХХК гэрээний үүргээ биелүүлээгүй гэх баримт хавтаст хэрэгт авагдаагүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Э” ХХК хамтран ажиллах гэрээний дагуу цахилгаан машины засварын ажлын тоног төхөөрөмжөөр хангах үүргээ биелүүлээгүй, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1*******д зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” гэх шүүхэд гаргасан тайлбараа баримтаар нотлоогүй тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “Талуудын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус гэрээ тул нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” гэх тайлбар гаргасан бөгөөд хариуцагч нь зохигчдын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр эсэх талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүйг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1*******д зааснаар хариуцагч “М” ХХК*******иас 94.500.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Э” ХХК*******нд олгосугай.

2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1., 476 дугаар зүйлийн 476.1*******д зааснаар “Э” ХХК*******ийн 119.000.000 төгрөг гаргуулах тухай “М” ХХК*******ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.*******д зааснаар “Э” ХХК*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 630.450 төгрөг, “М” ХХК*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 753.050 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М” ХХК*******иас 630.450 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Э” ХХК*******нд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2*******т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.СОЛОНГО