Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 184/ШШ2021/02317

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 09 24

 

 

 

 

 

184/ШШ2021/02317

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* лж, шүүгч *******, ******* нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* ******* *******, ******* ******* ******* /РД:/-ын

Хариуцагч: *******  овогт ы /РД:/,

Хариуцагч: ******* ажилтай овогт гийн /РД:/,

Хариуцагч: ******* /РД:/ нарт холбогдох

Гэм хорын хохиролд 49.681.840 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт шүүх нэхэмжлэлийг 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, мөн сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч , хариуцагч ******* дүүргийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч , иргэдийн төлөөлөгч төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн Д.Галмандах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* *******, ******* ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* *******, ******* ******* нь яамтай дугаартай гэрээг байгуулаад , ******* дүүргийн дугаар хороо гээд нийтдээ 4 сургалт явуулсан. Үүнээс өмнө нийт 20 хороонд сургалт явуулсан байдаг. ******* дүүргийн дугаар хорооны гадаа 5 ханатай гэр барьж Цэвэр өрх төслийг хэрэгжүүлэн агаар г буруулах, гэр байшингаа дулаалах, жорлонгоо ******* хийх, ажлын байрыг бий болгох сэдвээр сургалт хийсэн. Уг сургалтыг ******* дүүргийн дугаар хороонд хийхээр болж хорооны нь сургалт явуулах гэр барих газрыг зааж өгчхөөд дараа нь иргэдэд хонины нэхийгээр гэр барих муухай арга зааж өгөх гэж байна гэсэн шалтгаанаар бидэнд тог өгөхгүй, цахилгааны утсыг хурааж авч танай тай хамтарч ажиллахгүй гэсэн шаардах хуудсыг бидэнд өгсөн. Үүний дагуу би ******* дүүргийн газрын н. дээр ороод болсон үйл явдлыг хэлэхэд н. хорооны нарт хандаж шаардлага тавьж хураасан утсыг буцааж өгч тогоор хангаж төрөөс зохион байгуулж байгаа ажлыг цаг хугацаанд нь хийх үүргийг хорооны д өгөөд явсан ч гэрээ хураалгасан. Бидний зорилго бол бага цахилгаанаар байшингаа халааж болдог юм гэсэн сургалт явуулах байсан учраас бидний сургалтад тог, цахилгаан зайлшгүй хэрэгтэй байсан. ******* дүүргийн н. хүртэл дугаар хорооны Д. дээр очоод тог, цахилгаан өг гэсэн үүрэг өгөөд байхад тог өгөхгүй байж байгаад гэрийг маань ачуулаад явуулсан юм. Хүн амын тусын төлөө агаар г буруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байхад хариуцагч нар нь дээд шатныхаа байгууллагын ажлыг дэмжиж хамтарч ажиллах байтал ямар нэгэн шалтгаан эсвэл хувийн харьцаанаас болоод сургалт явуулж байсан гэрийг буулгаад, сургалтаа явуулахад ашиглаж байсан үзүүлэнгийн материалыг бүгдийг нь буулгаж хаясан. Энэ үйлдлээс нь болоод сургалтаа явуулж чадахгүй 2 жил болж байна. Сургалт явуулж байсан 4 багш маань ажилгүй болсон. яамнаас сургалтын төлбөрөө нэхэмжлээд явж байгаа. Шүүхээс асуудлаа шийдсэний дараа шийдэгдэх байх. Хариуцагч нар нь санаатайгаар ******* ******* ******* ******* -ын үйл ажиллагаанд саад учруулсан тул нийтдээ 49.681.840 төгрөг буюу дугаар хороонд барьсан гэр гарсан материалын болон үйл ажиллагааны зардалд 6.711.840 төгрөг, гэрээт ажлын хөлсний 30 хувь болох 2.970.000 төгрөгийг авч чадаагүй хохирол, түүнчлэн холбооны нэр хүндэд халдаж ******* зориулагдсан ажлыг санаатай хийлгээгүй хохирол 40.000.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү. Хариуцагч нарын буруутай үйлдлийн улмаас манай ******* ******* ******* ******* -ын нэр хүнд унаж, үйл ажиллагаа нь бүрэн зогссон юм. Гэрээний хувьд нийт 40.000.000 төгрөгийн гэрээг 4 компанид хувааж өгсөн болохоор гэрээн дээр он, сарын зөрүү байгаа байх. Санхүүжилт орж ирэхээр мөнгийг шилжүүлнэ үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлдэж бай гэсэн н.бат сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу бид гэрээгээ бэлдэж байсан. Хариуцагч нар нь холбооны нэр хүндэд халдаад зогсохгүй олон айл өрхийн гэр байшингаа ******* дулаалах боломжийг алдагдуулсан. Би аймгаас 2007 онд Улаанбаатар хотод орж ирснээс хойш агаарын бохирдлыг буруулах гарц шийдлийг хайж, олон төрлийн аргыг боловсруулснаас хамгийн ******* шийдэл нь иргэдийнхээ гэр байшинг дулаалах нь хамгийн ******* шийдэл юм байна гэж дүгнээд энэхүү ажлаа эхлүүлсэн. Энэхүү ажлын үр дүн маань сайн гарч байгаа. Иргэддээ гэр, байшингаа ******* дулаалах аргыг нь зааж өгөх, гэр байшингаа дулаалах стандарт бий болгохоор ******* ******* ******* ******* маань ажиллаж байна. Мөн манай нь агаарын бохирдлыг бууруулахаас гадна ажлын байрыг бий болгох аргуудыг сэтгүүл дээрээ тусгаж өгсөн. Ийнхүү арга шийдэл олоод түүнийгээ амьдрал дээр хэрэгжүүлэх гээд хичээж, дээд шатны байгууллагууд бидний үйл ажиллагааг дэмжиж байхад доод шатны болох хорооны удирдлагууд нь энэ ажлыг маань эсэргүүцэж, тог цахилгааныг маань салгаж, манай байгууллагын нэр хүндийг унагаахаар удаа дараа халдсан. Хорооны иргэдээс нь манай байгууллагын сэтгүүлийг авъя гэсэн хүсэлтийг маш их ирүүлдэг. Гэтэл хорооны удирдлага нь манай байгууллагын үйл ажиллагааг дэмжихийн оронд сургалтын гэрийг маань хурааж авсан учир өнгөрсөн 2 жилийн хугацаанд манай холбооны үйл ажиллагаа бүрэн зогсож, хохирол амссан гэв.

Хариуцагч ******* дүүргийн шүүхэд ирүүлсэн тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь яамтай гэрээ байгуулсан гэдэг үндэслэлээр маргаж байгаа. яамтай 9.900.000 төгрөгийн гэрээ байгуулсан, уг гэрээний нэхэмжлэгчийн гаргаж өгсөн хуулбар дээр он, сар нь засвартай 10 дугаар сарын 03-ны өдөр гэж бичигдсэн байсан боловч сүүлд яамнаас шүүхэд ирүүлсэн гэрээн дээр 12 дугаар сарын 03-ны өдөр гэж бичигдсэн байсан. дугаар хорооны болон төлөөлөгчдийн нарын тайлбараас үзэхээр ******* ******* ******* ******* нь сургалтын гэрийг 10 дугаар сарын эхээр барьсан гэж тайлбарладаг. Үүнээс үзэхэд ******* ******* ******* ******* нь гэрээг сүүлд нь нөхөж хийсэн мэтээр харагдаж байгаа. Нэхэмжлэгч нь яамнаас авах ёстой төлбөр болох 2.970.000 төгрөгийг нэхэмжилсэн байсан. Гэхдээ яамнаас ирүүлсэн гэрээ дүгнэсэн акт дээр ******* ******* ******* ******* -д дээрх 2.970.000 төгрөгийг олгох нь зүйтэй гэж бичигдсэн байсан. Хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд яамнаас ирүүлсэн албан бичгийг дутуу ирүүлсэн байна. яамны холбогдох мэргэжилтнээс тодруулахаар яам нь ******* ******* ******* ******* -д ямар нэгэн өр төлбөргүй, бүх мөнгөө бүрэн өгсөн гэсэн хариуг хэлдэг. Мөн ******* ******* ******* ******* нь гэр хурааж авснаас үүсэн хохирол 6.711.840 төгрөг гэж нэхэмжилж байна. ******* ******* ******* ******* юм бол 6.711.840 төгрөгийг хэрхэн тооцоолсон баримтаа гаргаж өгөх, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй байтал хавтаст хэрэгт одоогоор тийм баримт байхгүй байна. Түүнчлэн ******* ******* ******* ******* нь нэр хүндэд халдсан гээд 40.000.000 төгрөг нэхэмжлээд байгаа бол хариуцагч нарыг ******* *******, ******* ******* -ын ямар нэр хүндэд яаж халдсан юм, ямар хохирол учирсан гэдгээ нотолж чадаагүй тул хариуцагч талын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авах боломжгүй байна. Газрын албанаас нотлох баримтууд ирсэн. Уг баримтууд дээрээс үзэхэд иргэд болон байгууллагуудын гомдлыг үндэслээд гэрийг хурааж авлаа гэж бичигдсэн байсан байгаа бөгөөд яг хэн гэдэг иргэдийн, ямар нэртэй байгууллагын гомдлоор гэрийг хураасан талаарх баримтыг дутуу ирүүлсэн байна гэж үзэж байна. Ямар нэгэн байгууллагын хашаан дотор гэрээ бариад утаа униар гаргаад байгаа үйлдэл нь бол тухайн хорооны иргэдийн үйлчилгээ авах эрхэд халдаж байна гэсэн үг. ******* ******* ******* ******* хэлцэл эсвэл гэрээний үндсэн дээр гэрээ байгуулах ёстой байтал гэрээ байгуулаагүй байж гэрээ барьсан байна. ******* ******* ******* ******* нь яамны дэргэдэх Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороотой 9.900.000 төгрөгийн өртөгтэй гэрээ байгуулж, ******* дүүргийн дугаар хорооны иргэдийг сургах үүрэг хүлээсэн. ******* ******* ******* ******* хорооны иргэдийнх нь гэр гэрт нь очоод сургалтаа явуулаад үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд явах боломж байсан. Хийх хүсэлтэй хүнд арга нь олдох байсан гэж бодож байна. 4 багшийг гэрээгээр ажиллуулсан бол ямар гэрээгээр яаж ажиллуулсан талаар баримтаа гаргаж өгөх ёстой. Нэхэмжлэгч тал өөрсдөд нь хохирол учирсан болохоо амаараа л хэлэхээс баримтаар нотолж чадахгүй байгаа төдийгүй манайхтай нэхэмжлэгч хамтран ажиллах гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Д. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Д. нь ******* дүүргийн дугаар хорооны ар ажилладаг. Тус хороо нь 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн үйлчилгээг иргэдэд хүргэн ажиллаж байна. Иргэн н.Энхтайван нь танай хороон дээр шатрын тэмцээн зохион байгуулна 300.000 төгрөгийн бооцоотой иргэдээ хамруулж өгөөч гэсэн дэмжээд шатрын тэмцээн зохион байгуулсан боловч бооцооны мөнгийг нь өгөөгүй. Иргэд бооцооныхоо мөнгийг нэхээд байна та иргэдийн мөнгийг өгөөч гэхэд би танай гадаа гэр бариад сургалт явуулна гэрээ бариулчхаад мөнгийг нь өгнө гэхээр нь бас итгээд гэрийг нь бариулсан. Тухайн өдөр агаарын бохирдлын эсрэг айл өрхүүдэд шахмал түлш хэрхэн хэрэглэх талаар зааварчилгаа нийслэлээс ирээд манай хамт олон тараахаар гартал гэрээ барьж чадахгүй навсайлгаад хаячихсан өөрөө согтуу гэр барих хэдэн хүн нь бас согтуу тэр өдрөө гэрээ бариагүй хоносон. Маргааш нь бас л өнжиж байж манай хорооны доод талын дэлгүүрийн эзэн гэрийг нь барьж өгсөн. Гэр барьснаас хойш огт сургалт явуулаагүй. 1 удаа ирж гал түлсэн яг хорооны цонхны дор гэр барьсан болохоор муухай үнэртэй утаа нь хороо руу орж ирээд байхаар нь зохион байгуулагч н.дуламыг оруулсан. Гэтэл тос түлж байсан. Та ингэж болохгүй гэтэл энэ угаасаа тосоор галладаг гээд урдаас нь уурласан. Гэрээ барьсан юм чинь гэсэн шиг огт бидний шаардлагыг хүлээж авахгүй болохоор нь мэргэжлийн хяналт дуудсан байцаагч нар ирж үйл ажиллагаа явуулах эрхийн үзье гэтэл үзүүлээгүй бидэнд ч гэрээ бичиг баримтаа үзүүлээгүй. Гэр барьснаасаа хойш 2, 3 хоног өдөр ирэхгүй шөнө нь ирж хүмүүс бужигнахаар нь тогийг нь салгасан. Та өдөр сургалтаа явуул шөнө орой хүмүүс битгий цуглуулаад бай цахилгаанаар зуухаа халааж байна гээд гал түймэр гарвал хэн хариуцах вэ, тэгээд таны цахилгаан төлбөрийг хэн төлөхийн таны явуулж байгаа наад арга хэмжээний *******шөөрлийг үзье гэхээр авч ирж үзүүлэхгүй гэр барьснаасаа хойш огт сургалт явуулаагүй. 2019 оны 11 дүгээр сараас 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд яам, Дүүргийн тамгын тай гурвалсан гэрээ байгуулж иргэдээ дулаалгын аяныг хорооныхоо Иргэний танхимд зохион байгуулж байсан. Иргэн н.Энхтайван нь төрөөс зээл авчаад энд тэнд гэр бариад сургалт явуулдаггүй ямар нэгэн зүйлээр шалтгаалж сургалт явуулдаггүй барьсан гэрийнхээ гаднаас зураг авчхаад яваад өгдөг утсаа огт авдаггүй. Мөнх-Ун дэлгүүр болон Тогтоо дэлгүүр, иргэн н.Амарсайхан нар хороонд гэр буулгаж өгөх талаар удаа дараа хүсэлт гаргасан. Дэлгүүрүүдэд түгээлт ирэхээр машин зогсох зогсоолгүй болчихлоо энэ гэрийг барьснаас хойш орлого муудлаа гэх мэтээр буулгаж өгөх санал тавьсны дагуу удаа дараа газрын албанаас шаардах хуудас өгсөн боловч шаардлагыг биелүүлээгүй. Мөнх-Ун дэлгүүр 5 толгой кампанитай гэрээ байгуулж шахмал түлш борлуулах цэг ажиллуулдаг шөнө орой түлшээ буулгахаар ирсэн том машинууд нь зогсох талбайгүй түлшээ буулгахад маш их хүндрэл учруулдаг. 2020 оны 04 дүгээр сарын 24 өдөр удаа дараа шаардлага хүргүүлсэн дагуу дүүргийн газрын албатай хамтарч гэрийг нь буулгаж хураалгасан. Иймээс иргэн н.Энхтайван нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгч тусална уу. Иргэн н.Энхтайвантай тэмцээн зохион байгуулах талаар орж ирэхэд нэг уулзсан, гэрээ дүрэм *******шөөрлөө авч ирж үзүүл гэрээ байгуул гэж шаардлага тавьж нийт 2 удаа л уулзсан. Дахиж утсаар холбогдох гэхээр утаа авдаггүй мөн түүнээс хойш нүүр тулж уулзаагүй. Шатрын тэмцээний шагнал өгөөгүй иргэд удаа дараа орж ирдэг шагнал одоо болтол өгөөгүй. Мөн сургалтын нээлт хийсэн гэсэн нь худлаа бөгөөд 17 хүний гарын үсэг зуруулсан байснаас 3 иргэн нь манай хорооны иргэн ад нь өөр хорооны хүмүүсийн нэр бичсэн байсан нь манай хороонд албан ёсоор сургалт явуулаагүй баталж байна. Нээлтийн зураг гэж хавсаргасан зураг нь Зөв хандлага, ******* шийдэл байгууллагын албан ёсны сургалтын зургийг ашигласан байна. Бусдын ажлын зургийг авч ашигласан явдалд гомдолтой байна. Мөн тухайн үеийн албан хаагчид болон гэрчүүдээс мэдүүлэг авч үнэнийг нь олж худлаа өгч гүжирдэж байна гэжээ.

Хариуцагч Ц. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс ******* дүүргийн дугаар хорооны Нийтийн Хурлын ар ажиллаж байна. 2019 оны 10 дугаар сарын эхээр тус хорооны Д.н өрөөнд ажил хэргийн шугамаар уулзалт хийж байсан. Тэр үед нэхэмжлэгч өрөөнд орж ирж ажил танилцуулсан. Миний бие өөрийн үүргийн дагуу байгууллагынхаа дүрмийг танилцуулах санал тавьж анхны бөгөөд эцсийн удаа ярилцсан. Хорооны нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулах гэж байсан учир уг санал тавьсан болно. Төрийн байгууллагын дүрмийг танилцуулж дахин уулзаж ярилцаагүй. Цахилгааны утсыг хураалгаж, цагдаа, мэргэжлийн хяналтын албаны хүмүүст үүрэг өгөх нь миний ажил үүргийн хуваарьт хамрагдахгүй. Дээрх үйл ажиллагааг хийгээгүй болно. Иймд нэхэмжлэлийн надад хамруулсан хэсгийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2019 оны 10 дугаар сарын 15-ны үед  Д.н өрөөнд ажил хэргийн шугамаар уулзаж байсан. Тэр үед нэхэмжлэгч өрөөнд орж ирж асуудал танилцуулсан. Миний бие өөрийн үүргийн дагуу байгууллагынхаа дүрэм, гэрчилгээ, *******, аялал жуулчлалын яамтай байгуулсан хамтран ажиллах гэрээгээ авч ирж танилцуулах хүсэлт тавьсан. д асуудал танилцуулж байсан үед анх удаа уулзаж албан ёсны шаардлага тавьсан. Дээрх хүсэлт шаардлагыг биелүүлээгүй. Шүүх хурал болтол дахин уулзаагүй. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан гомдолдоо гэр барьснаас хойш хоёр хоногийн дараа Нийтийн Хурлын Ц. нар гэрээ буулга, хонины нэхий, дугуйгаар гэр дулаалах муухай аргыг иргэдэд зааж байна, танай холбоотой хамтарч ажиллахгүй гээд цахилгааны утас хураасан гэж худал гомдол өгсөн байна. Энэ хүний үйлдэл, гомдлын талаар хорооны албан хаагч, хэсгийн ахлагч, дүүргийн ажилтан нараас гэрчээр байлцуулж үнэн *******ийг тогтоохыг хүсч байна гэжээ.

төлөөлөгч дүгнэлтдээ: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэж байна. Хэрвээ ******* ******* ******* ******* -ын үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан цаашдаа олон үйл ажиллагаа явуулах байсан байх гэж бодож байна. Хариуцагч Ц., Д. нарыг буруутай гэж дүгнэж байна гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* *******, ******* ******* нь хариуцагч ******* дүүргийн дугаар хорооны Д., Ц., нарт холбогдуулан гэм хорын хохиролд 49.681.840 төгрөг гаруулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* дүүргийн газрыг хамтран хариуцагчаар нэмж татжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шаардлагын үндэслэлээ хариуцагч нар нь тус хороонд сургалт явуулахаар барьсан гэрийн цахилгааныг тасалж, сургалтыг тасалдуулснаас ******* аялал жуулчлалын яамтай байгуулсан гэрээт ажлын хөлсний 30 хувийн үлдэгдэл болох 2.970.000 төгрөгийг авч чадаагүй, гэрийг маань хураан авч явснаас учирсан материалын болон үйл ажиллагааны зардал хохиролд 6.711.840 төгрөг, ******* байгууллагын нэр хүндэд халдаж, ******* ашигтай ажил хийлгээгүйгээс учирсан хохиролд 40.000.000 төгрөг, нийт 49.681.840 төгрөгийг гаргуулна гэж, хариуцагч нар нь бид цахилгаанаар хангах үүрэг хүлээгээгүй, гэрийг дүүргийн газрын албанаас удаа дараа шаардсаны дараа 4 сард буулган авч явсан, нэхэмжлэгчийн нэр хүндэд халдсан зүйл байхгүй, хохирол учирсан талаарх холбогдох баримтаа гаргаж өгөөгүй, хэрхэн халдаж ямар хохирол учруулсан гэдгээ нотолж чадаагүй, 4 багш ажиллуулсан болоод гэртэй холбоотой эд зүйлсийн талаарх санхүүгийн анхан шатны баримтгүй, нэхэмжлэгчийн яамтай байгуулсан гэрээ дүгнэсэн акт дээр 2.970.000 төгрөгийг бүрэн өгсөн гэсэн байгаа төдийгүй хариуцагч нар нэхэмжлэгчтэй хамтран ажиллах гэрээний харилцаанд ороогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тус тус тайлбарласан.

Нэхэмжлэгч ******* *******, ******* ******* нь *******, аялал жуулчлалын яамтай 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр дугаартай Хамтран ажиллах гэрээ байгуулан Цэвэр өрх төслийн хүрээнд гэр байшингаа гарын доорх материалаар дулаалах, бие засах , муу усны нүхийг хаягдал дугуйгаар хийж *******гаа ******* шийдэх талаар заах, *******лөгөө мэдээлэл өгөх, сургалт явуулах, сэтгүүл гаргах зэрэг гэрээгээр тохирсон  ажлуудыг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаатай хийж гүйцэтгэх,  захиалагч нь ажлын хөлсөнд 9.900.000 төгрөг төлөх, үүнээс 30 хувийг нь ажлыг хийж гүйцэтгэсний дараа, тайланг үндэслэн олгохоор тохиролцжээ./хх-ийн 179-184 дугаар тал/

            Энэхүү гэрээний дагуу ******* *******, ******* ******* -ын удирдах *******лөлийн нь 2019 оны 10 дугаар сарын 3, 4-ний өдрүүдэд тус хорооны дэргэд гэр барьж сургалт явуулах тухайгаа хариуцагч нарт танилцуулан гэр барьсан, хэрэглэх цахилгааныг Мөнх ундрага дэлгүүрээс хувийн журмаар авсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

            Нэхэмжлэгч ******* *******, ******* ******* -ыг цахилгаанаар хангах үүргийг хариуцагч тал хүлээхгүй, мөн тэрээр цахилгааныг ашиглуулах үүрэг өгөх, хэрэглэгчээр холбох эрхгүй этгээд бөгөөд сургалтын гэрийн цахилгааныг тасалсан, сургалтыг цаашид явуулах боломжгүй болгосон гэх нөхцөл байдал талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

            Мөн нэхэмжлэгчийн *******, аялал жуулчлалын яамтай байгуулсан гэх гэрээнд хороо, дүүрэг оролцоогүй, гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 15-ны дотор дууссан байхад гэрийг дүүргийн зохион байгуулалтын албанаас иргэд, аж *******н нэгж байгууллагуудаас ирсэн гомдлын дагуу 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр зохих *******шөөрөлгүй барьсан гэрийг албадан чөлөөлж хураан авч явсан үйл баримт тогтоогдсон /ХХ-ийн 172-178 дугаар тал/

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт дын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль аар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байхаар заажээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гэрээний хугацаа дууссанаас хойш 4 сарын дараа ******* дүүргийн зохион байгуулалтын албанд хураалгасан гэх 5 ханатай гэр болон эд зүйлсээ буцаан шаардаагүй, эргээд ашиглах боломжгүй болсон гэх тайлбар нотлогдоогүй төдийгүй, мөн гэрийг дээрх зохион байгуулалтын алба гэрээт ажлын хугацаа дууссанаас хойш даруй 4 сар 9 хоногийн дараа ******* дүүргийн дугаар хорооны захиргааны хашаанаас буулган хураасныг хууль зөрчсөн гэм буруутай гэж үзэх үндэслэл болохгүй юм.

төлөөлөгч хариуцагч нарыг гэм буруутай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй талаар гаргасан дүгнэлт нь хэрэгт авагдсан зохигч талуудын гаргасан тайлбар болон бичгийн нотлох баримтуудаар няцаагдаж байна.

Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас дүгнэхэд хариуцагч ******* дүүргийн дугаар хорооны Д., Ц., ******* дүүргийн нарын гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр нэхэмжлэгч ******* *******, ******* ******* -д хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэгч ******* *******, ******* ******* -ын *******, аялал жуулчлалын яамтай байгуулсан гэрээний үлдэгдэл санхүүжилтээ авч чадаагүй, мөн гэр барих, сургалтын материал, үйл ажиллагааны зардал 6.711.840 төгрөг гаргасан, нэр хүндэд халдаж, ******* ашиг тустай чухам ямар ажлыг нь хариуцагч нар хийлгээгүйгээс 40.000.000 төгрөгийн хохирол учирсан  болохыг тодорхойлоогүй, санхүүгийн анхан шатны баримтуудаар нотлогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэгч ******* *******, ******* ******* -ын Удирдах *******лөлийн ы шүүхэд гаргасан ******* дүүргийн дугаар хорооны Д., Ц., ******* дүүргийн нараас гэм хорын хохиролд 49.681.840 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн  497.1 дэх хэсэгт заасныг  баримтлан хариуцагч ******* дүүргийн дугаар хорооны Д., Ц., ******* дүүргийн нараас гэм хорын хохиролд 49.681.840 төгрөг гаргуулах тухай ******* *******, ******* ******* ******* байгууллагын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 406.359 төгрөгийг  улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс *******шөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ****

ШҮҮГЧИД