Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/01684

 

 

 

 

 

 

 

 

 

“Э” нийгэмд үйлчилдэг НҮТББ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2021/02317 дугаар шийдвэртэй, “Э” нийгэмд үйлчилдэг НҮТББ-ын нэхэмжлэлтэй Игазар, Мхорооны Засаг дарга, Мхорооны Да нарт тус тус холбогдох гэм хорын хохиролд 49,681,840 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Энхтайван, хариуцагч мЗасаг дарга Д.Саруул-Ирээдүй, Мхорооны Да Ц.Жаргалсайхан, Игазрын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э” НҮТББ нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай 2019/146 дугаар гэрээ байгуулаад Баянхонгор аймаг, Мхороо зэрэг нийт 4 газар сургалт явуулсан. Мхороонд сургалтын гэрийг тус хорооны Засаг даргын зааж өгсөн газарт буюу тус хорооны гадаа барьж, “Ц” төслийн хүрээнд сургалт хийсэн. Гэвч дараа нь “иргэдэд хонины нэхийгээр гэр барих муухай арга зааж өгсөн” гэх шалтгаанаар тог цахилгаан өгөхгүй, хамтарч ажиллахгүй гэсэн шаардах хуудсыг бидэнд өгсөн.

Игазрын даргад хандсан, тэрээр цахилгаан тавьж өгөх үүргийг хорооны Засаг даргад өгсөн боловч манай гэрийг сургалт явуулахад ашиглаж байсан үзүүлэнгийн материалын хамт буулгасан. Энэ үйлдлээс болоод сургалтаа явуулж чадахгүй 2 жил болж байгаа ба сургалт явуулж байсан 4 багш ажилгүй болсон.

Хариуцагч нарын буруутай үйлдлийн улмаас “Э” НҮТББ-ын нэр хүнд унаж, үйл ажиллагаа нь бүрэн зогссон. Хариуцагч нар санаатайгаар “Э” НҮТББ-ын үйл ажиллагаанд саад учруулсан тул нийт 49,681,840 төгрөг буюу Мхороонд гэр, материалын болон үйл ажиллагааны зардалд 6,711,840 төгрөг /5 ханатай иж бүрэн гэр 3,000,000 төгрөг, хулдаасан хэвлэл 96,000 төгрөг, нэмэлт дулаалга 135,000 төгрөг, 70 ширхэг дугуй 35,000 төгрөг, дугуйнд кардонон цаас чихүүлсэн 84,000 төгрөг, дугуй тээвэрлэсэн 50,000 төгрөг, 2 портер кардонан цаас 180,000 төгрөг, хайрга 240,000 төгрөг, шороо хаших төмөр 64,000 төгрөг, төмөр шон 12,000 төгрөг, үүдний шат хийлгэсэн 25,000 төгрөг, шалны хулдаас 180,000 төгрөг, зуух 450,000 төгрөг, яндан 30,000 төгрөг, ширээ 150,000 төгрөг, аяны самбар 45,000 төгрөг, танилцуулах самбар, зураг слайд 51,840 төгрөг, 1 ширхэг камер 1,200,000 төгрөг, 10 ширхэг сандал 500,000 төгрөг, гэр бариулсан зардал 120,000 төгрөг, цахилгааны утас 54,000 төгрөг/ гэрээт ажлын хөлсний 30 хувийн үлдэгдэл болох 2,970,000 төгрөг болон холбооны нэр хүндэд халдаж нийгэмд зориулагдсан ажлыг санаатай хийлгээгүй хохиролд 40,000,000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Игазар шүүхэд болон тус газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Э” НҮТББ нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай 2019/146 дугаар гэрээг байгуулж “Ц” төслийг Мхороонд хэрэгжүүлэхээр ажилласан бөгөөд тус байгууллага Игазартай энэ төслийн хүрээнд хамтран ажиллах гэрээ байгуулаагүй. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 26 дугаар зүйлийн 26.1, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт тус тус зааснаар Игазар нь нутгийн өөрөө удирдах байгууллага юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

 

Хариуцагч Мхорооны Засаг дарга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн С.Энь Мхорооны иргэдийн дунд 300,000 төгрөгийн бооцоотой шатрын тэмцээн зохион байгуулсан боловч бооцооны мөнгийг өгөөгүй учраас иргэд бооцооны мөнгөө нэхэж байгааг түүнд хэлэхэд “...би танай хорооны гадаа гэр барьж сургалт явуулна, гэрээ бариулчхаад бооцооны мөнгийг өгнө” гэхээр нь итгээд гэрийг нь бариулсан. Гэтэл гэрээ навсайлгаад хаячихсан, өөрөө гэр барих хэдэн хүний хамт согтуу гэрээ барихгүй хэд хоносон ба гэрийг нь дэлгүүрийн эзэн Ч.Өн барьж өгсөн. Гэрээ барьснаас хойш нэг ч удаа сургалт явуулаагүй, 1 удаа гэртээ гал түлэхэд муухай үнэртэй утаа нь хорооны байранд үнэртээд байхаар нь зохион байгуулагч н.Цэрэндулам гэрт ороход тос түлж байсан. Ингээд бидний шаардлагыг хүлээж аваагүй учраас мэргэжлийн хяналтын газарт хандахад байцаагч нар ирээд “Э” НҮТББ-ын үйл ажиллагаа явуулах эрхийг үзэх гэтэл үзүүлээгүй. Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Энь гэрээ барьснаас хойш 2-3 хоног өдөртөө ирэхгүй, шөнө нь хүмүүс бужигнаад байхаар нь гэрийн тогийг салгасан.

“Мөнх-Ундарга” болон “Тогтоо” дэлгүүр, иргэн н.Амарсайхан нараас тус гэрийг буулгуулах талаар удаа дараа хүсэлт гаргасны дагуу Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албанаас нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Энхтайванд шаардах хуудас өгсөн боловч шаардлагыг биелүүлээгүй. Иймд удаа дараа шаардлага хүргүүлсний дагуу 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албатай хамтарч нэхэмжлэгчийн барьсан гэрийг буулгаж хураалгасан.

Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Энхтайваны сургалтын нээлт хийсэн гэх тайлбар нь худал бөгөөд сургалт явуулсан гэх баримтад 17 хүний гарын үсэг зуруулснаас 3 нь манай хорооны иргэд, бусад нь өөр хорооны иргэд байсан. Энэ нь нэхэмжлэгч байгууллагыг Мхороонд албан ёсоор сургалт явуулаагүй болохыг баталж байна. Нээлтийн зураг гэж хэрэгт хавсаргасан гэрэл зураг нь “Зөв хандлага, зөв шийдэл” НҮТББ-ын албан ёсны сургалтын зураг юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Мхорооны Да шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 10 дугаар сарын эхээр тус хорооны Засаг даргын өрөөнд С.Эирж ажил танилцуулсан. Миний бие тус уулзалтад “Э” НҮТББ-ын дүрэм, гэрчилгээ, Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай байгуулсан хамтран ажиллах гэрээгээ танилцуулах саналыг түүнд тавьсан ба С.Энадтай дахин уулзаж ярилцаагүй, дээрх баримтуудыг танилцуулаагүй. Цахилгааны утсыг хураалгаж, цагдаа, мэргэжлийн хяналтын албаны хүмүүст үүрэг өгөх нь миний ажил үүргийн хуваарьт хамаарахгүй.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан гомдолдоо гэр барьснаас хойш 2 хоногийн дараа Да буюу намайг “...гэрээ буулга, хонины нэхий, дугуйгаар гэр дулаалах муухай аргыг иргэдэд зааж байна, танай холбоотой хамтарч ажиллахгүй гээд цахилгааны утсыг хураасан” гэж худал тайлбар гаргасан. Энэ хүний үйлдэл, гомдлын талаар хорооны төрийн албан хаагч, хэсгийн ахлагч, дүүргийн ажилтан нараас гэрчээр байлцуулж үнэн зөвийг тогтоохыг хүсч байна гэжээ.

Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэж байна. “Э” НҮТББ-ын үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан цаашид олон үйл ажиллагаа явуулах байсан байх гэж бодож байна. Хариуцагч Мхорооны Засаг дарга, Мхорооны Да нарыг буруутай гэж дүгнэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг  баримтлан хариуцагч Мхорооны Засаг дарга Д.Саруул-Ирээдүй, Да Ц.Жаргалсайхан, Игазар нараас гэм хорын хохиролд 49,681,840 төгрөг гаргуулах тухай Э нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 406,359 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “Э” НҮТББ нь Сонгинохайрхан дүүргийн 32 хороонд сургалт явуулах тухай 2019/146 дугаар гэрээг 2 сарын хугацаатай байгуулж, тус дүүргийн 42 дугаар хорооны Засаг даргын зааж өгсөн газарт сургалтын гэрийг барьж хорооноос тогоор хангасан. Гэрээ барьж, сургалт эхлээд 3 хонож байтал хариуцагч нар “танай холбоотой хамтарч ажиллахгүй, гэрээ буулгаад яв” гэж шаардах хуудас нааж, тогийг тасалж тогны утсыг авсан.

Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад хэлэхэд өөрийн биеэр ирж сургалтын гэртэй танилцаад “...салгасан тогийг залгаж өг, Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай байгуулсан гэрээт ажлыг явуулахад дэмжлэг өгч хамтарч ажилла” гэсэн үүрэг өгсөн. Гэтэл тус хорооны Засаг дарга нь дүүргийн Засаг даргынхаа үүргийг биелүүлэхгүй, сургалтын үйл ажиллагааг бүрэн зогсоож иргэдийг хямд зардлаар гзр байшингаа дулаалах боломжийг алдагдуулсан.

“Э” НҮТББ-ын зүгээс “...гэрээт ажлаа дуусгаад гэрийг буулгана, газар чөлөөлөх хуудаснуудаа ав” гэсэн шаардлагыг тус хорооны Засаг даргад удаа дараа тавьсан ч хүлээж аваагүй. Мхорооны Засаг дарга нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай байгуулсан гэрээт ажлыг хэвийн явуулахгүй байна гэж Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газрын даргад хэлэхэд, төрөөс явуулж байгаа ажлыг хамтран хэрэгжүүлэх талаар албан бичгийн тус хорооны Засаг даргад хүргүүлсэн боловч гэр барьсан газрыг чөлөөлөх тухай бичгийг 3 дахь удаагаа наасан.

Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн Тамгын газрын даргад хэлэхэд “...өөрийн биеэр очиж учрыг нь ольё” гээд ирэхгүй байсаар барьсан гэр, сургалтын ширээ, сандал, зурагт хуудас зэргийг буулгаад ачсан. Энэ хохирлыг барагдуулахаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах анхан шатны шүүхэд гомдол гаргахад төрийн бус байгууллага хохироогүй байх тул хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн боловч дүүргийн удирдлага нарын талд шийдвэр гаргасан. 5 ханатай гэр, сургалтын материал, тоног төхөөрөмжтэй нь ачаад явчихсан баримттай тогны утсыг хурааж авсан, газар чөлөөлөх хуудсыг удаа дараа нааснаас төрийн бус байгууллага нь ямар ч сургалт явуулах боломжгүй болсон нь баримтуудаар нотлогдсон байхад харгалзаж үзээгүй. Хуралд оролцсон иргэдийн төлөөлөгчийн саналыг шүүгч шийдвэр гаргахдаа хүлээж аваагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бодит үнэнд тулгуурлан хуульд нийцүүлэн шударгаар хянаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “Э” НҮТББ нь хариуцагч Игазар, Мхорооны Засаг дарга, тус хорооны Да нарт холбогдуулан гэм хорын хохиролд 49,681,840 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Мхорооны Засаг дарга болон тус дүүргийн газар зохион байгуулалтын алба нь 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр “Э” НҮТББ-ын эзэмшлийн гэрийг албадан буулгаж, газрыг чөлөөлсөн талаар талууд маргаагүй.

 

Давж заалдах шатны шүүх талуудын тайлбарыг хэрэгт цугларсан нотлох баримтуудтай харьцуулан дүгнэж Мхорооны Засаг даргаас гэм хорын хохиролд 3,679,000 төгрөгийг гаргуулан “Э” НҮТББ-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 46,002,840 төгрөгт холбогдох хэсгийг, Мхорооны Да болон Игазарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараас үзвэл хариуцагч Д.Саруул-Ирээдүй, Ц.Жаргалсайхан нарыг хувь хүний үүднээс тус иргэний эрх зүйн харилцаанд оролцсон гэж үзэх боломжгүй байна. Учир нь нэхэмжлэгчээс Мхорооны Засаг дарга, тус хорооны Дыг нэр зааж тус тус хариуцагчаар тодорхойлсон боловч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзэхэд Мхорооны Засаг дарга болон тус хорооны Да гэх албан үүрэгт нь холбогдож байна. Анхан шатны шүүхээс хариуцагчаар “... Мхорооны Зсаг дарга ажилтай Чонод овогт Далайчулууны Саруул-Ирээдүй, Мхорооны Да ажилтай Бухынхан овогт Цэрэнгийн Жаргалсайхан” гэж тус тус буруу тодорхойлсон байх ба уг алдааг залруулах боломжтой.

 

Мхорооны Засаг даргын тайлбараас үзвэл иргэдийн дунд шатрын тэмцээн зохион байгуулна гэж нэхэмжлэгч иргэдийг цуглуулсан, уг тэмцээний бооцооны мөнгийг өгөөгүйгээс иргэдээс санал гомдол ирсэн, тус хорооны Засаг дарга бооцооны мөнгөн хөрөнгийг шаардсантай холбоотой “Э” НҮТББ сургалт зохион байгуулна гэж 2019 оны 10 дугаар сарын 3, 4-ний өдрүүдэд Мхорооны дэргэд нэхэмжлэгч гэр барьжээ.

 

Мхорооны Засаг дарга тус хорооны дэргэд гэр барихыг “Э” НҮТББ-д хориглоогүй байна.

 

Иймд “Э” НҮТББ болон Мхорооны Засаг дарга нарын хооронд гэрээ байгуулагдаагүй боловч тодорхой итгэл үнэмшил төрүүлсний үндсэн дээр зөвшилцөл үүссэн гэж ойлгогдохуйц нөхцөл байдлын улмаас хариуцагч Мхорооны Засаг дарга нэхэмжлэгчид гэр барихыг зөвшөөрсөн үйл ажиллагаа тогтоогдож байна. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэг, 187 дугаар зүйлийн 187.2 дахь хэсэгт тус тус зааснаар гэрээ байгуулах шатанд эрх зүйн харилцаа үүссэн гэж үзнэ.

 

Иймд Мхорооны Засаг дарга “Э” НҮТББ-д сургалт явуулах боломж олгох, гэрээний үүргийг зөрчвөл хуульд заасан арга хэмжээг авах учиртай.

 

Мхорооны Засаг дарга нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үүргийг тус НҮТББ-аас биелүүлээгүй буюу нэхэмжлэгчийг үүргийн зөрчил гаргасан гэдгийг баримтаар нотлоогүй. Өөрөөр хэлбэл, шаардах хуудсыг баримтаар өгөөгүй атлаа бусдын эд хөрөнгөд халдсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хохирлыг арилгах үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч “Э” НҮТББ-ын 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Мхороонд сургалт явуулах зорилгоор хийгдсэн ажил, гарсан зардал гэх баримтыг гэрэл зургуудтай харьцуулан таван ханатай иж бүрэн гэр 3,000,000 төгрөг, хулдаасан хэвлэл 40,000 төгрөг, нэмэлт дулаалга 135,000 төгрөг, зуухны үнэ 450,000 төгрөг, яндангийн үнэ 30,000 төгрөг, цахилгааны утас 24,000 төгрөг нийт 3,679,000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Мхорооны Засаг даргаас гаргуулах нь зүйтэй гэж дүгнэлээ. /хх9, 15, 16/

 

Харин дугуйг хэд, хэдэн янзаар тоолсон, картон цаас, газар тэгшлэх хайрга, шороо хаших төмөр, багш нар ажиллуулсан гэх шаардлагын тухайд нийтэд үйлчлэх сургалт явуулахтай холбоотой үйл ажиллагаанд шууд хамааралтай гарсан зардал гэж үзэх боломжгүй байна. Тодруулбал, дээрх эд зүйлсийг нэхэмжлэгч байгаа газраас буюу бусдын эзэмшлээс шаардан авах боломжтой бөгөөд эдгээрийг сургалтад тухайлан зориулж авсан буюу үйл ажиллагаа явуулсантай холбоотой зайлшгүй зардал гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй, давхар баримтаар нотлогдоогүй тул  мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар эргэлзээгүй үнэн зөв гэж дүгнэх боломжгүй.

 

Хэрэгт авагдсан гэрэл зурагт “хямд зардлаар гэр байшинг дулаалах, ахуйгаа зөв шийдэх аргуудыг иргэн танд хүргэж байна” гэх зарлалын самбар бэлдсэн байна. Уг хулдаасан хэвлэлийн үнийг нэхэмжлэгч 40,000 төгрөг, 96,000 төгрөг гэж хоёр янзаар тодорхойлсон учраас 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Иргэдэд сургалт явуулсан багш нарын цалин, материалын тооцоо гэх баримтыг үндэслэн худлаасан хэвлэлийн үнийг 40,000 төгрөгөөр тогтоосон болно. /хх9, 47/

 

“Э” НҮТББ нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хамтран ажиллах гэрээ гэх нэртэй гэрээг байгуулж, уг гэрээгээр “Э” НҮТББ нь “Ц” төслийн хүрээнд гэр байшингаа гарын доорх материалаар дулаалах, бие засах газар, муу усны нүхийг хаягдал дугуйгаар хийж ахуйгаа зөв шийдэх талаар заах, зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт явуулах, сэтгүүл гаргах зэрэг ажлуудыг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаатай хийж гүйцэтгэх, Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь ажлын хөлсөд 9,900,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх181-183/

 

Дээрх гэрээний дагуу “Э” НҮТББ нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ажлын хөлс 70 хувь буюу 6,930,000 төгрөгийг хүлээн авсан, гэрээт ажлын хөлсний үлдэх 30 хувь буюу 2,970,000 төгрөгийн төлбөрийг ажлын тайланг хүлээлгэн өгч гэрээ дүгнэсэн акт үйлдсэний дараа олгохоор харилцан тохиролцсон байна. /хх182, 184/

Нэхэмжлэгч байгууллага нь дээрх гэрээнд заасан хугацаанд буюу 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор сургалт зохион байгуулсан эсэх, 5 ханатай гэр хураасны улмаас сургалт зохион байгуулж чадаагүй тул олох ёстой байсан орлогод 2,970,000 төгрөгийн, хуулийн этгээдийн нэр хүндэд халдаж, нийгэмд ашиг тустай ямар ажлыг нь хариуцагч нар хийлгээгүйн улмаас 40,000,000 төгрөгийн тус тус хохирол учирсан гэх тайлбаруудаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс шийдвэр гаргахдаа иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзэх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс “хохирлыг бүрэн барагдуулах учиртай, Засаг даргын буруутай үйл ажиллагаа байна” гэх агуулгаар дүгнэлт гаргасныг анхан шатны шүүхээс гэм буруугийн шалтгаант холбоог тогоохдоо харгалзан үзэх шаардлагатай байжээ.

 

Иргэдийн төлөөлөгчөөс дээрх байдлаар дүгнэлт гаргасан хэдий ч нэр төр гутаасантай холбоотой хохирол болон бусад зардлуудыг шийдвэрлэхдээ шүүх хууль хэрэглэх ёстой. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан.

 

Иймд тус хорооны Да болон Игазар нь тухайн үйлдэлтэй хамаарахгүй учраас эдгээр байгууллагуудад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь дээрх баримтуудыг хариуцагч тал үгүйсгэж маргаагүй, нэхэмжлэгчээс тодорхойлсон үнэлгээг эс зөвшөөрч шинжээч томилуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаагүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч Мхорооны Засаг даргаас 3,679,000 төгрөгийг гаргуулж, “Э” НҮТББ-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 46.002.840 төгрөгт холбогдох хэсэг болон Игазар, тус дүүргийн 42 дугаар хорооны

Иргэдийн нийтийн хорооны дарга нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2021/02317 дугаар шийдвэрийн

Удиртгал хэсэгт “Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 42 дугаар хороо, Хайрханы 8 дугаар гудамжны 5 тоот хаягт оршин суух, Мхорооны Засаг дарга ажилтай Чонод овогт Далайчулууны Саруул-Ирээдүй/РД:НФ81092702/” гэснийг “Хариуцагч: Мхорооны Засаг дарга” гэж,

“Хариуцагч: Мхороо, Хайрханы 14 дүгээр гудамжны 30 тоот хаягт оршин суух, Мхорооны Да ажилтай Бухынхан овогт Цэрэнгийн Жаргалсайхан/РД:УХ53122018/” гэснийг “Хариуцагч: Мхорооны Да” гэж,

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн  497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Мхорооны Засаг даргаас 3,679,000 төгрөгийг гаргуулж “Э” НҮТББ-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 46,002,840 төгрөгт холбогдох хэсэг болон тус хорооны Да, Игазарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчлөн найруулж,

2 дахь заалтын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт” гэснийг “56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт” гэж, “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, Мхорооны Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжид 73,814 төгрөгийг гаргуулж “Э” НҮТББ-д олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 406,359 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                          ШҮҮГЧИД                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                           Э.ЗОЛЗАЯА