Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2021/00625

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2021/00625

Улаанбаатар хот

 

 

 

 

 

2021 03 17 181/ШШ2021/00625

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 34 дүгээр байр, 601 тоотод оршин суух Харчин овогт Нямжавын Дорждэрэм /РД:ЧЕ73110818/-ийн нэхэмжлэлтэй 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу 62, Комод байшин, 3 давхарт байрлах, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль /рд:55783224/,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу 62, Комод байшин, 3-р давхарт байрлах, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн удирдах зөвлөл,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 44, Засгийн газрын 3 дугаар байранд байрлах, Монгол Улсын Боловсрол, Соёл, шинжлэх ухаан, спортын сайд нарт холбогдох,  

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн үүсгэн байгуулагчдын 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хурлаар баталж, 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн хурлаар нэмэлт, өөрчлөлт оруулсан дүрмийн 3.4.10 дахь заалтыг хуульд нийцэхгүй болохыг тогтоолгож, хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Дорждэрэм, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баясгалан, хариуцагч Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн Удирдах зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн, хариуцагч Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баянбаатар, түүний өмгөөлөгч Б.Баатарсайхан, хариуцагч Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, спортын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Идэрмөнх, шүүх хуралдааны нарийн бичиг Д.Сандаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийг 2014 онд Монгол Улсын Ерөнхийлөгч, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын /цаашид ХБНГУ гэх/ Канцлер нарын санаачилга, Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам болон ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Хамтарсан мэдэгдэл, Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Харилцан ойлголцлын санамж бичиг-ийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар байгуулсан байдаг.

2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын 6/270 дугаар тушаалаар Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн захирлаар Н.Дорждэрэмийг томилсон ба 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр гарсан Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн Удирдах зөвлөлийн Ажлаас чөлөөлөх, ажил хавсран гүйцэтгүүлэх тухай 34 дүгээр тогтоол, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын Шийдвэр баталгаажуулах тухай 38 дугаар тушаал зэргийг тус тус үндэслэж ажлаас чөлөөлсөн.

Ажлаас чөлөөлсөн дээрхи Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн Удирдах зөвлөлийн 34 дүгээр тогтоол нь Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль-ийн үүсгэн байгуулагчдын 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хурлаар баталж, 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн хурлаар нэмэлт, өөрчлөлт оруулсан дүрмийн 3.4.10 дахь заалтыг үндэслэж гарсан тогтоол юм.

Боловсролын тухай хуулийн 28.1.2-т заасны дагуу Боловсролын асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллага нь төрийн өмчит их сургуулийн захирлыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох, чөлөөлөх эрх хэмжээтэй байна хэмээн заасан байхад Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль-ийн үүсгэн байгуулагчдын 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн хурлаар баталж, 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн хурлаар нэмэлт, өөрчлөлт оруулсан дүрмийн 3.4.10 дахь заалтад Удирдах зөвлөл нь сургуулийн эрдмийн зөвлөлтэй зөвшилцсөний үндсэн дээр захирлыг томилох, чөлөөлөх тухай шийдвэр гаргах ба шийдвэрийг Монгол Улсын Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталгаажуулна гэж тусган Боловсролын тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Үүнээс гадна Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тус сургуулийн удирдах зөвлөлд хуулиар олгогдсон эрхээ шилжүүлсэн зүйл байхгүй.

Өөрөөр хэлбэл, дээрхи хуульд нийцээгүй дүрмийн заалт нь Н.Дорждэрэмийг хууль бусаар үндэслэлгүйгээр ажлаас халах үндэслэл болсон бөгөөд Боловсролын тухай хуулийн 28.1.2-т заасны дагуу Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ажлаас халах эрх хэмжээтэй тул шүүхэд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр хандсан.

Дээрхээс гадна, Н.Дорждэрэмийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүйн дээр 2019 онд байгуулсан Үр дүнгийн гэрээ-г дүгнээгүй байхад үндэслэлгүйгээр хуульд нийцээгүй дүрмийн заалтыг үндэслэж намайг ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна.

Иймд Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль-ийн үүсгэн байгуулагчдын 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн хурлаар баталж, 2015 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн хурлаар нэмэлт, өөрчлөлт оруулсан дүрмийн 3.4.10 дахь заалт нь Боловсролын тухай хуулийн 28.1.2-т заасантай нийцэхгүй байх тул хүчингүй болгож, тус хуульд нийцэхгүй дүрмийн заалтыг үндэслэн гаргасан 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн Удирдах зөвлөлийн 34 дүгээр Ажлаас чөлөөлөх, ажил хавсран гүйцэтгүүлэх тухай тогтоол, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын Шийдвэр баталгаажуулах тухай 38 дугаар тушаал зэргийг тус тус хүчингүй болгож, Н.Дорждэрэмийг захирлын ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасан.

Н.Дорждэрэм нь анх шүүхэд гаргасан Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль,Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль-ийн Удирдах зөвлөл, Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайд нарт холбогдох иргэний хэрэгт ИХШХШтХ-ийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулахаар нэмэгдүүлсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу ажилд эгүүлэн тогтоосон бол ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор хуульчилсан байдаг тул нэхэмжлэгчид шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн удирдах зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Н.Дорждэрэмийн нэхэмжлэлийн шаардлагуудыг Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн Удирдах зөвлөл нь дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Б/290 дугаартай тушаалаар Нямжавын Дорждэрэмийг 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Монгол-Германы хамтарсан технологийн дээд сургуулийн захирлаар томилсон байдаг. 2019 оны 7 сард Монгол-Германы Ашигт малтмал, Технологийн их сургуулийн захирлаар ажиллаж байсан доктор Н.Дорждэрэмийн таван жилийн томилгооны хугацаа дуусгавар болсон.

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн захирлыг томилох асуудлаар тус сургуулийн Эрдмийн зөвлөлийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн болон Удирдах зөвлөлийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрүүдийн хурлаас гарсан шийдвэрийн талаар тайлбарлах шаардлагатай байна.

Сургуулийн Удирдах зөвлөл нь Монгол-Германы Ашигт малтмал, Технологийн их сургуулийн дүрэмд заасны дагуу уг албан тушаалын томилгоонд хамаарал бүхий шийдвэрийг Эрдмийн зөвлөлтэй зөвшилцсөний үндсэн дээр гаргасан. Удирдах зөвлөл нь Сонгон шалгаруулалтын комисс байгуулж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай зөвшилцөн тус ажлын байрыг дотоод болон гадаадад хэд хэдэн удаа нээлттэй зарласан.

Комисс нь сонгон шалгаруулалт явуулсны үндсэн дээр Монгол-Германы Ашигт малтмал, Технологийн их сургуулийн багш, профессор Л.Алтангэрэл болон захирал асан доктор Н.Дорждэрэмийн нэрийг оруулахаар санал нэгдсэн. Удирдах зөвлөлд Монгол-Германы Ашигт малтмал, Төхнологийн их сургуулиин дүрмийн 3.4.10-т заасны дагуу сургуулийн Удирдах зөвлөл нь шийдвэрээ Эрдмийн зөвлөлтэй зөвшилцсөний үндсэн дээр гаргах ёстой тул Сонгон шалгаруулах комиссын саналыг Эрдмийн зөвлөлд өргөн барьсан.

Эрдмийн зөвлөл 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар тус сургуулийн захирлын албан тушаалыг хэлэлцэж, нууц санал хураалт явуулахад доктор Н.Дорждэрэм 8 санал, професор Л.Алтангэрэл 6 санал авсан ба түдгэлзсэн санал 1 гарсан байдаг. Эрдмийн зөвлөлөөс олонхын санал авсан Н Дорждэрэмийг Удирдах зөвлөлийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хурлаар хэлэлцэж, нууц санал хураалт явуулах үед доктор Н.Дорждэрэмийг захирлаар сонгохоос 9:1 саналаар татгалзсан байна.

Монгол-Германы Ашигт малтмал, Технологийн их сургуулийн дүрмийн 3.4.10-т заасны дагуу доктор Н.Дорждэрэмийг захирлаар сонгоход Удирдах зөвлөл нь Эрдмийн зөвлөлтэй зөвшилцөлд хүрч чадаагүй тул Удирдах зөвлөл нь тус сургуулийн захирлын сонгон шапгаруулалтыг дахин зохион байгуулан ажиллах шаардлагатай болсон. Монгол-Германы Ашигт малтмал, Технологийн их сургуулийн захирлыг сонгон шалгаруулах үйл явц нь дүрмийн хүрээнд зохион байгуулагдсан учир Н.Дорждэрэмийн нэхэмжлэл үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Б/38 дугаартай шийдвэр баталгаажуулах тухай тушаал гарсныг 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр уг тушаалыг нэхэмжлэгчид танилцуулан ажил хүлээлцэх комиссын хуралд Н.Дорждэрэм санал хүсэлтээ гаргаж, сайдын тушаалыг хүндэтгэж байгаагаа илэрхийлсэн бөгөөд 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр ажлаа хүлээлгэн өгсөн атлаа 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зуйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн тул Н.Дорждэрэмийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Монгол Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн үүсгэн байгуулагчдын 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хурлаар баталж, 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн хурлаар нэмэлт, өөрчлөлт оруулсан дүрмийн 3.4.10 дахь заалтыг хуульд нийцээгүй болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах шаардлагын тухайд;

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургууль-ийн дүрмийн 3 дахь хэсгийн 4.10 дахь хэсэгт захирлыг томилох чөлөөлөх тухай шийдвэр гаргах шийдвэр гаргах эрх Боловсролын асуудал Засгийн газрын гишүүн баталгаажуулах хэмээн заасан бөгөөд Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12 дахь хэсэгт Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь төрийн өмчит их сургуулийн захирлыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох, чөлөөлөх эрх хэмжээтэй байна хэмээн заасан бөгөөд хуулиар Боловсролын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүнд олгогдсон эрх хэвээр байх тул дээрх нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй гэж үзнэ.

Тус сургуулийн үүсгэн байгуулагчдын 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хурлаар баталж, 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн хурлаар нэмэлт, өөрчлөлт оруулсан дүрмийн 3.4.10 дахь заалтыг хууль зөрчсөн гэж үзсэн бол Н.Дорждэрэм нь энэ талаархи гомдол хүсэлтээ тухайн сургуулийн үүсгэн байгуулагчид гаргаж, шийдвэрлүүлэх байтал энэ талаар гомдол, хүсэлт гаргаж байгаагүй.

Н.Дорждэрэм нь захирлын үүрэг гүйцэтгэх хугацааг таван жил байх талаар тус дүрэмд заасныг мэдсэн бөгөөд хөдөлмөрийн гэрээнд энэ талаар зааж тохиролцсон ба түүний хугацаа дуусаж байгаатай холбогдуулан Сонгон шалгаруулалт зарлаж, түүнд өөрөө оролцсон. Улмаар олонхийн санал аваагүйгээ мэдсэн байж, тус сонгон шалгаруулалтын талаар гомдол санал гаргаагүй нь хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болж байна.

Ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын тухайд: Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн шийдвэрийн үндэслэл болсон дээрх журам нь нэгэнт хуульд нийцсэн, агуулгын хувьд зөрчилдөөгүй гэж үзэж байгаа учраас нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага нь мөн үндэслэлгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн шийдвэр нэгэнт хуульд нийцсэн, агуулгын хувьд зөрчилдөөгүй гэж үзэж байгаа учраас ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах шаардлага нь мөн үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд Н.Дорждэрэмийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Боловсрол, Соёл, шинжлэх ухаан, спортын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийг 2014 онд Монгол Улсын Ерөнхийлөгч, Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Канцлер нарын санаачлагаар Монгол Улсын Засгийн газар байгуулсан ба Н.Дорждэрэмийг 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус сургуулийн захирлын албан тушаалд томилон ажиллуулж байгаад Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн Удирдах зөвлөлийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Ажлаас чөлөөлөх, ажил хавсран гүйцэтгүүлэх тухай 34 дүгээр тогтоолоор тус сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн бөгөөд Монгол Улсын Боловсрол, Соёл, шинжлэх ухаан, спортын сайдын Шийдвэр баталгаажуулах тухай Б/38 дугаар тушаалаар удирдах зөвлөлийн 34 дүгээр тогтоолыг баталсан байна.

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн удирдах зөвлөлийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 34 дүгээртэй тогтоолд Монголы Улсын Боловсролын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.13 дахь заалт, МГТИС-ийн пүрмийн 3.1 дэх заалт, 3.4.10 дахь заалт, МГТИС-ийн Удирдах зөвлөлийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хурлын тэмдэглэлийг үндэслэн Н.Дорждэрэмийг Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн захирлыг үүрэгт ажлаас 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлөх, ажил хавсран гүйцэтгүүлэх тухай тогтоолыг Монгол Улсын Боловсрол, Соёл, шинжлэх ухаан, спортын сайд хянаж үзээд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4, Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12 дахь заалт, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн дүрмийн 3.1, 3.4.10 дахь заалт, Удирдах зөвлөлийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 34 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Шийдвэр баталгаажуулах тухай Б/38 дугаар тушаалыг өөрийн бүрэн эрхийн хүрээнд гаргасан нь хууль зөрчөөгүй байна.

Н.Дорждэрэм нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн Удирдах зөвлөл, Монгол Улсын Боловсрол, Соёл, шинжлэх ухаан, спортын сайдад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилд эгүүлэн тогтоосон бол ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно, мөн хуулийн 36.1.2-т ...ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон хэмээн тус тус заасан тохиолдол хамаарна.

Иймд Н.Дорждэрэмийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх талуудын маргаагүй тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Дорждэрэм нь хариуцагч Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн Удирдах зөвлөл, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны сайд нарт тус тус холбогдуулан, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн үүсгэн байгуулагчдын дүрмийн 3.4.10 дахь заалтыг хуульд нийцэхгүй болохыг тогтоолгож, хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

 

Нэхэмжлэгчийн Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн үүсгэн байгуулагчдын дүрмийн 3.4.10 дахь заалтыг хуульд нийцэхгүй болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

 

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Боловсролын тухай хуулийн 28.1.2-т заалтыг зөрчсөн буюу Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль-ийн үүсгэн байгуулагчдын 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн хурлаар баталж, 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн хурлаар нэмэлт, өөрчлөлт оруулсан дүрмийн 3.4.10 дахь заалтад Удирдах зөвлөл нь сургуулийн эрдмийн зөвлөлтэй зөвшилцсөний үндсэн дээр захирлыг томилох, чөлөөлөх тухай шийдвэр гаргах ба шийдвэрийг Монгол Улсын Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталгаажуулна гэж тусган Боловсролын тухай хуулийг зөрчсөн тул дүрмийн 3.4.10 дахь заалтыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж тодорхойлсон.

 

Н.Дорждэрэмийг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын б/270 дугаар тушаалаар Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн дээд сургуулийн захирлаар 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн томилж, ажиллуулсан бөгөөд 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн Удирдах зөвлөлийн Ажлаас чөлөөлөх, ажил хавсран гүйцэтгүүлэх тухай 34 дүгээр тогтоолоор түүнийг захирлын үүрэгт ажлаас 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлсөн ба уг тогтоолыг нь 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын Шийдвэр баталгаажуулах тухай 38 дугаар тушаалаар баталсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй./1-р хх 4, 117, 2-р хх 148 дахь талд/

 

Хэрэгт авагдсан баримт болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Н.Дорждэрэмтэй 2015.01.05-ны өдрөөс 2015.12.31-ний өдрийг хүртэл болон 2016.01.05-ны өдрөөс 2016.12.31-ний хүртэл хугацаагаар Боловсрол соёл, шинжлэх ухааны яамны Дээд боловсролын хэлтсийн дарга, 2017.01.01-ний өдрөөс 2017.12.31-нийг хүртэл болон 2018.01.02-ны өдрөөс 2018.12.10-ны өдрийг хүртэл хугацаагаар Боловсрол соёл, шинжлэх ухаан спортын сайд хөдөлмөрийн гэрээ, мөн үр дүнгийн гэрээг 2015-2019 онуудад тус тус байгуулсан байна./1-р хх 5-116 дахь талд/

 

Тус сургуулийн үүсгэн байгуулагчдын 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хурлаар баталж, 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн хурлаар нэмэлт, өөрчлөлт оруулсан дүрмийн 3 дугаар зүйлийн 3.4.10 дахь заалтад Сургуулийн эрдмийн зөвлөлтэй зөвшилцсөний үндсэн дээр захирлыг томилох болон чөлөөлөх тухай шийдвэр гаргах ба шийдвэрийг Монгол Улсын Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталгаажуулах-аар заасан байна.

 

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийг 2013 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Канцлер нарын санаачлагаар Монгол Улсын Засгийн газар байгуулсан улсын төсөвт үйлдвэрийн газар байна.

 

Компанийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4-т Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компанид төрийн болон орон нутгийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх журмыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар, төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгох, гүйцэтгэх удирдлагыг томилох, төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх хороо, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга болон тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна гэж заажээ.

 

Өөрөөр хэлбэл, төрийн өмчит буюу төрийн оролцоотой компанид төрийг төлөөлж хувьцаа эзэмшигчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх этгээдийг томилох, чөлөөлөх харилцааг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар зохицуулах бол харин компанийн гүйцэтгэх удирдлагыг томилох, чөлөөлөх, төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгох, томилох асуудлыг Компанийн тухай хуулиар тусгайлан зохицуулна.

 

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн дүрмийн 3.1-т ...шийдвэр гаргах дээд удирдлага нь удирдах зөвлөл байна, 3.4-т Удирдах зөвлөл нь Боловсролын тухай хуульд заасан болон боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрх шилжүүлснээр дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж, 3.4.2-т МГТИС-ын дүрмийг батлах, нэмэлт өөрчлөлт оруулах гэж, 3.4.10-т Удирдах зөвлөл нь сургуулийн эрдмийн зөвлөлтэй зөвшилцсөний үндсэн дээр захирлыг томилох, чөлөөлөх тухай шийдвэр гаргах ба шийдвэрийг Монгол Улсын Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталгаажуулна гэж тус тус заасан байна.

 

Тодруулбал, Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12-т Боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага, боловсролын үнэлгээний байгууллага, албан бус боловсролын сургалт, судалгаа, арга зүйн байгууллага, төрийн өмчит их сургууль, дээд сургууль, коллеж, төрийн өмчийн олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургууль болон ерөнхий боловсролын лаборатори сургуулийн захирлыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох, хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх; нь Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийн асуудалд хамааруулсан нь хууль зөрчөөгүй байна.

 

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн удирдах зөвлөлийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 34 дүгээртэй тогтоолд Монгол Улсын Боловсролын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.13 дахь заалт, МГТИС-ийн дүрмийн 3.1 дэх заалт, 3.4.10 дахь заалт, МГТИС-ийн Удирдах зөвлөлийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хурлын тэмдэглэлийг үндэслэн Н.Дорждэрэмийг Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн захирлын үүрэгт ажлаас 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлөх, ажил хавсран гүйцэтгүүлэх тухай тогтоолыг Монгол Улсын Боловсрол, Соёл, шинжлэх ухаан, спортын сайд хянаж үзээд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4, Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12 дахь заалт, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн дүрмийн 3.1, 3.4.10 дахь заалт, Удирдах зөвлөлийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 34 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Шийдвэр баталгаажуулах тухай Б/38 дугаар тушаалыг өөрийн бүрэн эрхийн хүрээнд гаргасан гэж үзэхээр байна.

 

Энэхүү дүрмийн заалтыг нэхэмжлэгч хууль зөрчсөн гэж үзсэн тохиолдолд 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй байжээ. Ийнхүү гомдлоо гаргаагүй үйл баримт нотлогдож байна.

 

Хариуцагч Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн Удирдах зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааг хэтрүүлсэн гэж маргасныг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй болох нь Н.Дорждэрэм болон түүний өмгөөлөгчийн тайлбар, 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр анх Ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлоо гаргасан талаар Иргэн-2014 программд бүртгэгдсэн бүртгэл болон шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШЗ2019/14283 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж зэргээр тогтоогдсон тул шүүх хянан хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Иймээс, дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.7-д Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны А/02 дугаар тушаалаар баталсан Төрийн өмчит их сургуулийн захирлын ажлын байрны тодорхойлолт, Боловсрол, шинжлэх ухааны сайдын Нямжавын Дорждэрэмийг захирлаар томилон ажиллах тухай 2014 оны Б/290 дугаар тушаалд тус тус заасан чиг үүргийг гүйцэтгэнэ гэж, 1.9-т Ажлын байрны сонгон шалгаруулалтад тэнцэж, уг албан тушаалд томилогдсон тохиолдолд хугацаагүй. Ажлын байрны сонгон шалгаруулалтад ороогүй, түр үүрэг гүйцэтгэгч, түр орлон гүйцэтгэгч, хавсран гүйцэтгэгчээр ажиллаж байгаа тохиолдолд сонгон шалгаруулалтад тэнцэх, эрх бүхий этгээдийн шийдвэр гаргах хүртэлх хугацаагаар гэж тус тус заажээ.

Маргааны зүйл болгосон уг дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.2-т МГТИС-ийн захирал нь сургуулийн удирдлага бөгөөд сургуулийг дотоодод болон гадагш төлөөлнө. Захирлыг таван жилийн хугацаатай томилох бөгөөд түүнийг дахин нэг удаа томилон ажиллуулж болно гэж заасан ба захирал Н.Дорждэрэм нь 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн ажиллаж эхэлсэн байх тул энэхүү заалтад зааснаар түүний захирлаар ажиллах хугацаа 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөр дуусгавар болсон байх бөгөөд хариуцагч талын татгалзлын үндэслэл үүгээр нотлогдож байна гэж дүгнэлээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн баримтаар Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн захирал Н.Дорждэрэмийн дүрэмд заасан таван жилийн хугацаа 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөр дуусгавар болохтой холбогдуулан тус сургууль нь Захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтыг 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр зарлаж, хаагдах огноог 2019.05.02-ны 18:00 цагт гэж товлон зарласан болох нь Англи, Монгол хэл дээрх сонгон шалгаруулалтын зар, энэхүү зарыг Өдрийн сонины 2019.04.01-ний Даваа гаригийн №067, 068 /6168, 6169/ дугаарын 22 дахь нүүрэнд, мөн сонины 2019.04.11-ний өдрийн Пүрэв гаригийн №076 /6177/ дугаарын 8 дахь нүүрэнд, 2019.04.22-ны Даваа гаригийн №083, 084 /6184, 6185/ дугаарын 6 дахь нүүрэнд, 2019.05.01-ний өдрийн Лхагва гаригийн №091 /6192/ дугаарын 6 дахь нүүрэнд тус тус зарлагдсан бөгөөд Сонгон шалгаруулах комиссын гурав дахь хурлыг 2019.05.10-ны өдөр явуулсан протокол англи, монгол хэл дээрхи, Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурлын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн тэмдэглэлээр сургуулийн захирлын сонгон шалгаруулалтыг хэлэлцсэн ба ...асуулгад: Доктор Дорждэрэмийг дахин таван жилийн хугацаанд МГТИС-ийн захирлын албан тушаалд томилох уу гэсэн нууц санал хураалтаар үгүй 9, тийм 1 санал авснаар Н.Дорждэрэм томилогдсонгүй гэсэн, мөн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Удирдах зөвлөлийн хурлын протокол, мөн зөвлөлийн 2019.11.28-ны өдрийн Баатар овогтой Батцэнгэлийг захирлаар томилон ажиллуулах тухай 38 дугаартай тогтоол, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019.12.06-ны өдрийн А/788 дугаартай Шийдвэр баталгаажуулах тухай тушаал зэргээр Н.Дорждэрэм тухайн сургуулийн захирлаар дахин томилогдоогүй болох нь тогтоогдож байна.

Энэхүү үйл баримтын талаар зохигч талууд маргаагүй бөгөөд Захирлын сонгон шалгаруулалтын талаар нэхэмжлэгч ямар нэгэн гомдол гаргаагүй болохыг нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тодруулсан болно. /2-р хх 103-112 дахь талд/

 

Иймд, нэхэмжлэгч Н.Дорждэрэм болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд нарын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т зааснаар хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцож хугацаатай байгуулсан бөгөөд мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасны дагуу талуудын харилцан тохиролцсон гэрээний хугацаа дууссан үндэслэлээр Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн удирдах зөвлөл 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 34 дүгээртэй тогтоолоор Монгол Улсын Боловсролын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.13 дахь заалт, МГТИС-ийн дүрмийн 3.1 дэх заалт, 3.4.10 дахь заалт, МГТИС-ийн Удирдах зөвлөлийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хурлын тэмдэглэлийг үндэслэн Н.Дорждэрэмийг захирлын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

 

Шүүх дээр дурьдсаныг үндэслэн нэхэмжлэгчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хангах үндэсгүй гэж үзсэн болно.

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.9, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус заасан үндэслэлүүд тогтоогдоогүй учир нэхэмжлэгч Н.Дорждэрэмийн хариуцагч нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Тодруулбал, нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын  үндэслэлээ  нотлох, түүнтэй холбоотой баримтыг өөрөө бүрдүүлэх, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзсэн болно.

 

Нэхэмжлэгч анх нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.04.20-ний өдөр 70,200 төгрөгийг, нэмэгдүүлсэн шаардлагадаа 2020.05.26-ны өдөр 70,200 төгрөг, нийт 140,400 төгрөг төлснийг улсын төсвийн орлого болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.9, 69 дүгээр зүйлийн 69.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн Удирдах зөвлөл, Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайд нарт тус тус холбогдох Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн үүсгэн байгуулагчдын 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хурлаар баталж, 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн хурлаар нэмэлт, өөрчлөлт оруулсан дүрмийн 3.4.10 дахь заалтыг хуульд нийцэхгүй болохыг тогтоолгож, хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Дорждэрэмийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд ирж шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ