Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 128/2016/0936/З |
Дугаар | 128/ШШ2018/0585 |
Огноо | 2018-09-24 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 128/ШШ2018/0585
2018 оны 09 сарын 24 өдөр Дугаар 128/ШШ2018/0585 У хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Бдаргалж, шүүгч О.Ол, шүүгч Ц.Мнарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ТуХХК
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Ч******* дүүргийн Засаг дарга, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар
Гуравдагч этгээд: Ю ээХХК
Нэхэмжлэлийн шаардлага: Ч******* дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/394 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгон, хүчингүй болгуулж, 75 м.кв газар эзэмших эрх сэргээхийг Ч******* дүүргийн Засаг даргад даалгуулах, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/247 дугаар, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/90 дүгээр захирамжуудын Ю ээХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 75 м.кв газар эзэмших эрхийг баталгаажуулж, эзэмшүүлэх хүсэлтийг шийдвэрлэх, 42 м.кв газрыг нийтийн бие засах газрын барилга барих зориулалтаар ашиглуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгуулах, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаар шийдвэрийн ТуХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Ср, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Аг, хариуцагч Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, гуравдагч этгээд Ю ээХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б, иргэдийн төлөөлөгч Г.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ТуХХК-ийн захирал Д.П болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: ТуХХК нь М*******ын гар урчуудын холбоотой хамтран М******* соёл ёс заншлаа түгээн дэлгэрүүлэх зорилгоор М******* у******* төвийг байгуулахаар ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар дархчуудын ихэнх нь жуулчны гудамж буюу урт цагааны гудамжийг тойроод байрлаж байгаа бөгөөд ихэнх нь зориулалтын у*******гүй, барилгын подволд ядмагхан үйл ажиллагаа явуулж байгаа тул нэгдсэн у*******гийн төв нэн шаардлагатай байна.
Уран дархчуудаа дэмжиж, М******* уран дархны үйл, уран бүтээлийг гадаадын болон дотоодын иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүдэд сурталчлан таниулах, хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор бид Нийслэлийн Ч******* дүүрэг, 3 дугаар хороо, урт цагааны урд байрлах газартаа М******* у******* төвийг барьж байгуулахаар ажиллаж байгаа. Ингэхдээ дүүргийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/92 дугаар захирамжаар эзэмшиж авсан 75 м.кв газар мөн У сан ХХК-ийн эзэмшлийн газар эзэмших эрхийн 0228463 дугаар гэрчилгээ газрыг нийлүүлэн тухайн газар дээр М******* у******* Төвийг барьж барилгын В1 давхрыг нийтийн бие засах газар болгох зорилгоор У сан ХХК-тай Хамтран ажиллах гэрээ байгуулсан.
Бид М******* У******* төв болон нийтийн бие засах газрын барилга барих ажлын бэлтгэлийг хангаж Нийслэлийн барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газраас Архитектур төлөвлөлтийн даалгавар, Онцгой байдлын ерөнхий газраас Барилгын зураг төсөлд хяналт хийсэн тухай дүгнэлт, Ус сувгийн удирдах газраас техникийн нөхцөл, У цахилгаан түгээх сүлжээ ХК-иас техникийн нөхцөл, Барилгын хөгжлийн төвөөс зураг төслийн баримт бичгийн магадлалын ерөнхий дүгнэлт, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, У дулааны сүлжээ ТӨХК-иас Техникийн нөхцөл, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газраас Дулаан хангамжийн тухай хариу хүргүүлэх тухайалбан бичиг зэрэг бичиг баримтуудыг бүрдүүлсэн.
Өнөөдрийн байдлаар тус компанийн зүгээс М******* У******* төв, нийтийн бие засах газрын барилгыг барих бэлтгэл ажилд нийтдээ 500 гаруй сая төгрөг зарцуулж өөрсдийн бие сэтгэл, хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж байгаа бөгөөд холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулж, тухайн оршин суугч иргэдээс дэмжлэг авч гарын үсэг цуглуулсан. Мөн газрын төлбөрөө 2016 оныг дуустал бүрэн төлсөн.
Тус компанийн дээрх газар нь инженерийн шугам, сүлжээ бүхий газар тул бид Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т заасны дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрх авахыг хүсэж 2013 оноос хойш хөөцөлдөж Нийслэлийн засаг даргад удаа дараа өргөдөл, хүсэлт гаргаж байсан. Уг өргөдөл, хүсэлтийн дагуу У хотын Газар, барилгажилтын зөвлөлийн 2016 оны 05 сарын 31-ний өдрийн 17 дугаар хурлаар тус газрыг манай компанид эзэмшүүлэхээр шийдвэр гарсан.
Ингээд бид Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрх олгогдохыг хүлээж байсан ч захирамж гарахгүй байсан тул 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 15 дугаар албан бичгээр Нийслэлийн Засаг даргад дахин хүсэлт гаргахад 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 07/3210 дугаар албан бичгээр ...Нийслэлийн өмчийн харилцааны газраас 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 5/4777 дугаар албан бичгээр хариу хүргүүлсэн гэсэн агуулга бүхий хариу өгсөн ч уг 5/4777 дугаар албан бичиг нь манай компанид ирээгүй тул 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газраас 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 5/4777 дугаар албан бичгийн хуулбарыг гаргуулан авсан.
Мөн Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2016 оны 12 сарын 28-ны өдрийн Мэргэжлийн зөвлөлийн 07 дугаар хурлын шийдвэрээр манай газарт төлөвлөгдсөн барилгын эх загвар зургийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Тус шийдвэр нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам-ын гуравдугаар бүлгийн 3.12 дахь заалтыг үндэслэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл манай компани холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн барилга барих үйл ажиллагаагаа явуулж ирсэн байхад Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар болон Мэргэжлийн зөвлөл нь ТуХХК нь газартаа барилга байгууламжийн эх загвар зураг батлагдсанаас хойш 2 жилийн хугацаанд барилга угсралтын ажлыг эхлүүлээгүй гэсэн нь үндэслэлгүй.
Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны А/90 дугаар захирамжаар Ю ээХХК-ийн эзэмшил газрын талбайн хэмжээг 165 м.кв болгон нэмэгдүүлж шийдвэрлэжээ.
Энэхүү шийдвэр нь Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/247 дугаар шийдвэрийг үндэслэсэн байх бөгөөд маргаан бүхий 196 м.кв газартай бүхэлд нь давхцуулан Ю ээХХК-ийн эзэмшил газрын талбайн хэмжээг 165 м.кв болгосон нэмэгдүүлсэн байна.
Дүүргийн Засаг даргын захирамжаар 75 м.кв газрыг эзэмшүүлсэн нь бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй тохиолдолд эзэмшигч иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийн дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхийг нь баталгаажуулан тухайн газрыг нь олгож газар эзэмшигчийн эрх ашгийг хамгаалдаг нийтэд илэрхий жишгийг мэдсээр атлаа бодит нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж үзэхгүйгээр манай компанийн газар эзэмших ашиглах эрхэд халдаж бидний эрх ашгийг хохироож хүчингүй болгосныг илт хууль бус үйлдэл гэж үзэж байна.
Үүнээс гадна газар эзэмшигч, ашиглагч "ТуХХК-ийн хувьд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан үүргээ зөрчөөгүй, газар эзэмших эрхийг дуусгавар болгох, мөн хуулийн 39, 40 дүгээр зүйлд заасан үндэслэл байхгүй байхад газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь илт хууль бус төдийгүй Ч******* дүүргийн Засаг даргаас тус компанийн газар эзэмших ашиглах эрхэд халдаж 2015 оны А/394 дугаар захирамжийг гаргах хуулийн үндэслэл байхгүй байсныг харуулж байна.
Иймд Ч******* дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/394 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгон, хүчингүй болгож, 75 м.кв газар эзэмших эрх сэргээхийг Ч******* дүүргийн Засаг даргад даалгаж, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/247 дугаар, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/90 дүгээр захирамжуудын Ю ээХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, 75 м.кв газар эзэмших эрхийг баталгаажуулж, эзэмшүүлэх хүсэлтийг шийдвэрлэх, 42 м.кв газрыг нийтийн бие засах газрын барилга барих зориулалтаар ашиглуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаар шийдвэрийн ТуХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Болорчулуун шүүхэд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2010 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 567 дугаар захирамжаар У сан ХХК-д Нийтийн бие засах газрын барилгын зориулалтаар Ч******* дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт М******* Тайваны төвийн барилгын зүүн талд байршуулан 0,0042 га газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж барилга байгууламж барих зөвшөөрөл олгосон байна.
У сан ХХК-ийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 45 дугаар тогтоолоор татан буулгасан байна. Уг газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээг У сан ХХК болон Ю ээХХК нар нь 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хийсэн байх бөгөөд Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно гэж зааснаар эрх зүйн чадвартай байх хугацаанд хийсэн гэрээ байна.
Мөн Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/247 дугаар захирамжаар Ю ээХХК-д газар эзэмших эрх олгосон нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй, хэн нэгний эзэмшил газарт давхцаагүй.
Түүнчлэн Ю ээХХК нь 2016 оны 12 дугаар 02-ны өдөр эзэмшил газрын талбайн хэмжээг өөрчлөх хүсэлт ирүүлсэн ба уг хүсэлтийг Нийслэлийн Газрын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хурлаар хэлэлцээд Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/90 дугаар захирамжаар талбайн хэмжээг 165 м.кв болгон нэмэгдүүлж шийдвэрлэсэн.
ТуХХК-д Ч******* дүүргийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/92 дугаар захирамжаар 75 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар олгосон байх ба Ч******* дүүргийн 2015 оны А/394 дүгээр захирамжаар хүчингүй болгон шийдвэрлэсэн.
Нийслэлийн Засаг даргын 2010 оны 567 дугаар захирамжаар У сан ХХК-д нийтийн бие засах газрын зориулалтаар 42 м.кв газрыг эзэмшүүлж, 2016 Ю ээХХК-д Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/247 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн эзэмшүүлсэн нь ТуХХК-д газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохоос өмнөх үйл баримт юм.
2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Ю ээХХК нь эзэмшил газрын талбайн хэмжээг өөрчлөх хүсэлт ирүүлсэн ба уг хүсэлтийг Нийслэлийн Газрын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл-ийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хурлаар хэлэлцээд Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/90 дугаар захирамжаар талбайн хэмжээг 165 м.кв болгон нэмэгдүүлж шийдвэрлэсэн нь холбогдох хууль тогтоомж болон ТуХХК-ийн эрх ашгийг хөндөөгүй байна.
42 м.кв газрыг нийтийн бие засах газрын барилга барих зориулалтаар ашиглуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд ТуХХК нь Нийслэлийн Засаг даргад хүсэлт гаргаагүй, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэсэн заалтыг зөрчиж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү гэжээ.
Хариуцагч Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус газраас ТуХХК-ийн Ч******* дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Урт цагаан худалдааны төвийн урд талд 6 давхар барилгын архитектур төлөвлөлтийн даалгаврыг 2012 онд 180 дугаартай олгосон. Үүнээс хойш 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 234/2015 дугаартай барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг тус газраас олгосон байдаг.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам-ын 3 дугаар зүйлийн 3.12 дахь заалтын дагуу 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Мэргэжлийн зөвлөлийн 07 дугаар хурлаар хэлэлцүүлж, ТуХХК-ийн газар ззэмших эрхийг хүчингүй болгох тухай Ч******* дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/394 дүгээр захирамж, мөн дээрх журмын 3 дугаар зүйлийн 3.13-дахь заалтыг үндэслэн тухайн нэгж талбарт төлөвлөгдсөн барилгын эх загвар зургийг хүчингүй болгох шийдвэр гарсан болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч******* дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхбаяр шүүхэд гаргасан тайлбартаа:
Ч******* дүүргийн Засаг даргын 2012 оны А/92 дугаар захирамжаар тус дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Урт цагааны урд талд 75 м.кв талбай бүхий газар эзэмших эрх олгосон нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д заасан буюу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад Нийслэлийн Засаг дарга газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ гэж заасныг зөрчин дүүргийн Засаг даргын захирамжаар эрх олгож шийдвэрлэсэн байх тул дүүргийн Засаг дарга М******* Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэхь хэсгийг баримтлан 2015 оны А/394 дүгээр захирамжаар ТуХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Иймд ТуХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ба шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбарыг дэмжиж байна. Ч******* дүүргийн Засаг даргын захирамж нь хууль зөрчсөн учраас Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасны дагуу шийдвэрлэсэн. Ч******* дүүргийн Засаг даргын 2015 оны А/394 дүгээр захирамж хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Тухайн газарт Нийслэлийн Засаг дарга газар эзэмших эрх олгох хуулийн зохицуулалттай. Мөн 75 м.кв газар олгохыг Ч******* дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга нарт даалгахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь ойлгомжгүй байна. Ямар нэгэн байдлаар нийслэлийн болон дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй учраас 75 м.кв газрыг олгох боломжгүй юм.
Газрын тухай хуульд газрын хэмжээг нэмэгдүүлэх тухай зохицуулалт байхгүй бөгөөд гуравдагч этгээдийн зүгээс Нийслэлийн Засаг даргад хүсэлт гарган, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А307, А309 дугаар захирамжуудыг үндэслэж, газрын дуудлага худалдааны үнийг төлөөд, 165 м.кв газрыг нэмэгдүүлж 2017 онд эзэмших эрх олгогдсон. Энэ үйлдэл нь мөн хууль зөрчсөн зүйлгүй гэдгийг хэлэх нь зүйтэй. Түүнчлэн архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосон шийдвэрийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Газар эзэмших эрх нь цуцлагдсан тул барилга барих зөвшөөрлийг хүчингүй болгохоос өөр аргагүй юм. 75 м.кв газарт 179м.кв талбайтай барилга барихаар төлөвлөж байсан. Үүнийг хэрхэн барих гэж байсныг гайхаж байна. Зураг нь тухайн газарт хэрэгжих боломжгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ТуХХК нь:
1. Ч******* дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/394 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгон, хүчингүй болгуулж 75 м.кв газар эзэмших эрх сэргээхийг Ч******* дүүргийн Засаг даргад даалгуулах,
2. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар 25-ны өдрийн А/247 дугаар, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/90 дүгээр захирамжуудын Ю ээХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,
3. Нэхэмжлэгч ТуХХК-д 75 м.кв газар эзэмших эрхийг баталгаажуулж, эзэмшүүлэх хүсэлтийг шийдвэрлэх, 42 м.кв газрыг нийтийн бие засах газрын барилга барих зориулалтаар ашиглуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгуулах,
4. Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаар шийдвэрийн ТуХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч болон хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэл, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрллээ.
Нэгд: Ч******* дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/394 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгон, хүчингүй болгуулж 75 м.кв газар эзэмших эрх сэргээхийг Ч******* дүүргийн Засаг даргад даалгуулах шаардлагын тухайд:
Анх Ч******* дүүргийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/92 дугаар захирамжаар ТуХХК-д урт цагааны урд 75 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, гэрээ байгуулан гэрчилгээ олгосон байна.
М******* Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно гэж Засаг даргын бүрэн эрхийг хуульчилж тогтоожээ.
Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж заасны дагуу Ч******* дүүргийн Засаг дарга өмнө гаргасан дээрх А/92 дугаар захирамжаа 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/394 дүгээр захирамжаар хүчингүй болгож улмаар ТуХХК-д олгосон 75 м.кв газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна.
Хариуцагч Ч******* дүүргийн Засаг дарга нь М******* Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан эрхийнхээ хүрээнд урьд гаргасан захирамжаа хүчингүй болгосон байх ба дүүргийн Засаг даргын 2015 оны А/394 дүгээр захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасанаар илт хууль бус захиргааны акт гэж үзэхээргүй байна.
Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад Нийслэлийн Засаг дарга газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ гэж заасныг зөрчин дүүргийн Засаг дарга нэхэмжлэгч ТуХХК-ний 75 м.кв газар эзэмших эрх олгосон нь хууль бус байна.
Мөн нэхэмжлэгч ТуХХК нь дүүргийн Засаг даргын захирамжтай хэрнээ дээрх 75 м.кв инженерийн шугам сүлжээ бүхий газарт хууль зөрчин, Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, зөвшөөрөл авч байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Архитектур төлөвлөлтийн даалгавар, Техникийн нөхцөл, Зураг төслийн баримт бичгийн магадлалын ерөнхий дүгнэлт, Барилгын зураг төсөлд хяналт хийсэн тухай дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна.
Иймд Ч******* дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/394 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, 75 м.кв газар эзэмших эрх сэргээхийг Ч******* дүүргийн Засаг даргад даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Хоёрт: Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/247 дугаар, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/90 дүгээр захирамжуудын Си ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд 38.2-т Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана:..., 38.3-д Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна гээд 38.3.1-д энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх, 38.3.2-т шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх; ...гэж тус тус гэж заажээ.
Нийслэлийн Засаг даргын 2010 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 567 дугаар захирамжийн Нэг-ийн 21 дэх заалтаар У сан ХХК-д нийтийн бие засах газрын барилгын зориулалтаар Ч******* дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт М******* Тайваны төвийн барилгын зүүн талд байршуулан 0.0042 га газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, барилга барих зөвшөөрлийг олгосон байна.
Ю ээХХК нь У сан ОНӨААТҮГ-тай хамтран ажиллах гэрээ байгуулж гэрээний дагуу 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан ба уг гэрээний дагуу Ю ээХХК-нь газар эзэмших эрх шилжүүлэх тухай хүсэлтээ гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргаас 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр А/247 дугаар захирамжаар У сан ОНӨААТҮГ-ын эзэмшиж байсан нийтийн бие засах газрын зориулалттай 42 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг Ю ээХХК-д шилжүүлсэн байна.
Улмаар гуравдагч этгээд Ю ээХХК-иас 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гаргасан газрын хэмжээг 165 м.кв болгон нэмэгдүүлэн, газрын зориулалтыг үйлчилгээ болгон өөрчлүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/90 дүгээр захирамжаар гуравдагч этгээдэд 165 м.кв газрыг 15 жилийн хугацаатай үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэнийг хууль бус гэж үзэхээргүй байна.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 45 дугаар тогтоолоор У сан орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгасан байна.
Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно гэж заасан байна.
Хэдийгээр У сан ОНӨААТҮ газар нь татан буугдсан ч дээрх хуульд заасны дагуу улсын бүртгэлээс хасуулаагүй болох нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн 2018 оны 03 дугаар сарын 22-ний өдрийн 12/2325 тоот албан бичгээр нотлогдож байх бөгөөд У сан орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар татан буугдсанаар түүний газар эзэмших эрх дуусгавар болсон байхад шилжүүлэхийг хүссэн гэрчилгээ хүчин төгөлдөр эсэхийг шалгалгүйгээр газар эзэмших эрхийг Ю ээХХК-д шилжүүлсэн нь хууль бус гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд Нийслэлийн Засаг даргаас дээрх газрыг гуравдагч этгээдэд шилжүүлснээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх ашгийг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/247 дугаар, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/90 дүгээр захирамжуудын Ю ээХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Гуравт: ТуХХК-д 75 м.кв газар эзэмших эрхийг баталгаажуулж, эзэмшүүлэх хүсэлтийг шийдвэрлэх, 42 м.кв газрыг нийтийн бие засах газрын барилга барих зориулалтаар ашиглуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгуулах шаардлагын тухайд:
ТуХХК-иас 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01/07 дугаар албан бичгээр ...эзэмшиж байгаа 75 м.кв бүхий газар нь М******* у******* төв байгуулахад Батлагдсан эскис зургийн дагуу хүрэлцэхгүй байгаа бөгөөд хэмжээг нэмэгдүүлэн 196 м.кв талбай болгон Нийслэлийн Засаг даргаар баталгаажуулж өгнө үү гэсэн хүсэлтийг Нийслэлийн өмчийн харилцааны газарт гаргаж байсан боловч нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хүчингүй болсон тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй болсон талаар 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 5/1152, 2016 оны 07 дугаар сарын 07 дугаар сарын 25-ны өдрийн 5/4777, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 3/1245 дугаар албан бичгүүдээр хариу өгч байжээ.
Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана, 32.5-д Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаархи үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна, гэж заасны дагуу нэхэмжлэгч батлагдсан маягтын дагуу хүсэлт гаргаж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд нэхэмжлэгчид газар эзэмшүүлэх боломжгүй талаар хариу өгсөн нь хуульд нийцсэн байна.
Түүнчлэн ТуХХК нь У сан ХХК-тай Хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байсан бөгөөд У сан ОНӨААТҮГ-ын эзэмшиж байсан 42 м.кв газрыг нийтийн бие засах газрын барилга барих зориулалттай газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авах талаар хуульд заасан журмын дагуу хүсэлтээ гаргаж байгаагүй болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараар нотлогдож байна.
Иймд 75 м.кв газар эзэмших эрхийг баталгаажуулж, эзэмшүүлэх хүсэлтийг шийдвэрлэх, 42 м.кв газрыг нийтийн бие засах газрын барилга барих зориулалтаар ашиглуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Дөрөвд: Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаар шийдвэрийн ТуХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
ТуХХК-д 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 234/2015 дугаар Барилгын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосон байна.
Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх Мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 07 дугаар хуралдааны тэмдэглэлийн Хурлын дүгнэлт хэсэгт ...газрын эрх, цуцлагдсан, хугацаа сунгагдаагүй тохиолдолд барилгын эх загвар зургийг хүчингүйд тооцох тухай архитекторын саналын дагуу гишүүдийн санал хураалтаар дэмжигдээгүй гэжээ.
Дээрхээс үзвэл Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх Мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 07 дугаар хуралдаанаас ТуХХК-ийн барилгын эх загвар зургийг хүчингүй болгоогүй байх тул, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.
Иймд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаар шийдвэрийн ТуХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. М******* Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 21 дүгээр зүйлийн 21.2.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.5, 38 дугаар зүйлийн 38.2, 38.3, 38.3.1, 38.3.2, 39 дүгээр зүйлийн 39.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ТуХХК-ийн Нийслэлийн Засаг даргын захирамжийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/247, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/90 дүгээр захирамжийн Ю ээХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Ч******* дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/394 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, 75 м.кв газар эзэмших эрх сэргээхийг Ч******* дүүргийн Засаг даргад даалгуулах, 75 м.кв газар эзэмших эрхийг баталгаажуулж, эзэмшүүлэх хүсэлтийг шийдвэрлэх, 42 м.кв газрыг нийтийн бие засах газрын барилга барих зориулалтаар ашиглуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгуулах, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаар шийдвэрийн ТуХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгон үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.