Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 224

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Г.Гантогтох,

          улсын яллагч Э.Ундраххэрлэн,

          шүүгдэгч  Э.Ирээдүй, Б.Одбаатар нарын өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ ҮД:06-90,

          шүүгдэгч А.Дэлгэрбуянгийн өмгөөлөгч Д.Гомбо ҮД: 21-30,

          шүүгдэгч Э.Ирээдүй, А.Дэлгэрбуян, Б.Одбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Баянзүрх дүүргийн Прокурорын газраас:

         1. Монгол улсын иргэн,  Дундговь аймгийн Сайнцагаан суманд 1994 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, яс үндэс халх бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,хэрэг үйлдэх үедээ  эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл- 5, эцэг, эх, дүү  нарын хамт  Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3 дугаар баг, Далай гэх газарт оршин суух  боловч одоогоор  Улаанбаатар хотод Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 1000 оюутны байрны автобусны буудлын ард талын нийтийн байранд түр оршин суудаг, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй,урьд ял шийтгэлгүй, Харчин овогт Эрдэнэчулууны Ирээдүй /РД:ЗК:94121419/

            2.Монгол улсын иргэн,  Дундговь аймгийн Сайхан Овоо суманд 1992 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр  төрсөн, 24 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, Буддын гүн ухаан судлаач мэргэжилтэй, хэрэг үйлдэх  үедээ Төв ганданд хурлын лам ажилтай байсан, ам бүл -2 дүүгийн хамт амьдардаг, Дундговь аймгийн Сайхан Овоо сумын 1 дүгээр багт оршин суудаг гэх боловч, Улаанбаатар хот Гандангийн дэргэд нийтийн байранд түр оршин суудаг, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй,  Онолт овгийн Ариунболдын Дэлгэрбуян /РД:ЗЛ92110610/

            3. Монгол улсын иргэн,  Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд 1988 оны 03 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс халх,  бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг  үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан , ам бүл 5, аав, ээж дүү нарын хамт амьдардаг Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3 дугаар баг Цэргийн ангийн 3 дугаар  гудамжны  01  тоотод оршин суудаг, Улаанбаатар хотод оршин суух хаяг байхгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх Нордвынхон овгийн Баярсайханы Одбаатар  /РД:ЗД88030917/  нарт

            Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар А.Дэлгэрбуянд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн  181.2.1, 181.2.5-д зааснаар Э.Ирээдүй, Б.Одбаатар  нарт тус тус   яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн 2016 2501 3379 дугаартай 105/2017/0066/Э индекстэй хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Ирээдүй нь Б.Одбаатар, А.Дэлгэрбуян нартай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн  2016 оны 09 дүгээр  сарын 07-ны өдрөөс 08-ны өдөр шилжих шөнө 05 цагийн үед Баянзүрх дүүргийн 05 дугаар хороо 1000 оюутны байрны автобусны буудлын ард талд далан дээр бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хохирогч Б.Батмэндийг үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар эрх чөлөөнд халдан, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, догшин ширүүн авирлан танхайрсан гэмт хэргийг

 Шүүгдэгч Б.Одбаатар нь  Э.Ирээдүй, А.Дэлгэрбуян нартай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн  2016 оны 09 дүгээр  сарын 07-ны өдрөөс 08-ны өдөр шилжих шөнө 05 цагийн үед Баянзүрх дүүргийн 05 дугаар хороо 1000 оюутны байрны автобусны буудлын ард талд далан дээр бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хохирогч Б.Батмэндийг үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар эрх чөлөөнд халдан, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, догшин ширүүн авирлан танхайрсан гэмт хэргийг,

 Шүүгдэгч А.Дэлгэрбуян нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Одбаатар нь  Э.Ирээдүй нартай бүлэглэн 2016 оны 09 дүгээр  сарын 07-ны өдрөөс 08-ны өдөр шилжих шөнө 05 цагийн үед Баянзүрх дүүргийн 05 дугаар хороо 1000 оюутны байрны автобусны буудлын ард талд далан дээр бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин  танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ирээдүй мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтанд  болсон асуудлын талаар ярьсан тул дахин ярихгүй  гэв.

             2.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Дэлгэрбуян мэдүүлэхдээ:  Хэргийнхээ  талаар  дахин ярихгүй  гэв

            3.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Одбаатар мэдүүлэхдээ: Хэргийнхээ талаар  дахин ярихгүй гэв.

            Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс :

           Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Батмэндийн:…2016 оны 09 дугаар сарын 07-ны өдрөөс 08-ны шилжих шөнийн 05 цагийн үед би эхнэр Соёлмаагийн ажил болох Кино үйлдвэрт байрлах МВ нэртэй баарнаас эхнэрээ аваад бид 2 харих гээд алхаад кино үйлдвэрээс Махуурлуу өгсөөд орос оршуулгын ард талын замаар явж байтал 1000 оюутны байрны автобусны буудал дээр махлагдуу малгайтай цамцтай залуу, хар савхитай жижигхэн залуу, урт гэзэгтэй залуу, наанаа хоёр залуу байсан би тэр хоёрыг сайн анзаараагүй таван залуу автобусны буудал дээр зогсож байсан юм. Би эхнэрийнхээ ар талд 2 метрийн зайтай алхаж байсан юм. Халзан толгойтой Дэлгэрбуян гэх залуу манай эхнэртэй танилцъя гээд татаж чангаагаад хоргоогоод байсан. Манай эхнэр хүн ирээд татаад хоргоогоод байхаар нь айгаад зогсож байхад ньби араас нь ирсэн. Би эхнэрээ тэврээд хажуугаар нь зүгээр бай гээд гарах гэтэл Дэлгэрбуян гэх халзан толгойтой залуу зүгээр байхгүй хүнийг чи яахын гээд араас куртикнээс татсан юм. Тэгээд би эхнэртэйгээ далангийн шатаар өгсөөд гарчхаад эргэж хараад та нар олуулаа явж байж зүгээр явуулчхаач гэсэн чинь нэг нь зүгээр явуулахгүй хүнийг яахын гээд хэл амаараа сөрж эхэлсэн юм. Хар куртиктэй жижигхэн шар залуу / Ирээдүй / гүйж ирээд нүүр лүү баруун гараараа цохисон юм. Дэлгэрбуян, Одбаатар гэх хоёр залуугийн аль нэг нь намайг урдаас куртикны захаар боосон. Намайг боогоод байхаар нь би хоёр гарыг нь тавиулах гээд ноцолдсон юм. Нэг залуу нь хажуу талаас наад залуу чинь боогдож уналаа ш дээ гэсэн чинь миний боолтыг тавьсан юм. Тэр хооронд би өөрийнхөө өмсөж явсан куртикныхаа цахилгааныг тайлсан. Тэгээд ахиад бид нар хоорондоо маргалдаад барьцалдаад авсан… Намайг зөрөөд эхнэрээ аваад явах гэтэл Дэлгэрбуян гэх залуу нь явуулахгүй татаад зууралдаад байсан. Тэгээд маргалдах болсон. Зодооныг хар куртиктэй жижигхэн шар залуу нь эхлүүлсэн юм. Намайг түрүүлж цохисон. Хар савхин куртиктэй жижигхэн шар залуу миний зүүн нүд рүү цохисон мөн Халзан толгойтой, малгай өмсчихсөн явж байсан Дэлгэрбуян uэх залуу намайг боосон. Умаахан гэх залуу нь наад хоёроо явуулчих гээд намайг боож байсан залууг салгах гээд байсан юм. Бусад нь хараад зогсож байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 25-р тал/

           Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Батмэндийн:...Нэг залуу салгах гээд байсан. Дашцэдэн болон, Умаахан нар зодоонд оролцоогүй Дэлгэрбуян нь маргаан эхлүүлсэн. Одбаатар намайг боосон Ирээдүй миний нүүр лүү цохисон. /хх-ийн 27-р тал/

           Мөрдөн байцаалтанд гэрч С.Соёлмаагийн:… 2016 оны 09 дүгээр сарын 08-ны шөнийн 04 цагийн үед би Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо МВ гэх нэртэй бааранд ажилаа тараад явж байгаад 1000 оюутны байрны автобусны арын талын шатны хажууд таван залуутай таарсан юм. Манай найз залуу Батмэнд урд гарчихсан араас нь 3 метрийн зайтай замынхаа хойд талд явж байхад бор царайтай улаан малгайтай махлаг дуу Дэлгэрбуян гэх залуу ганцаараа над дээр ирээд “Танилцъя гэхээр би танилцахгүй” гэсэн тэгсэн манай найз залуу Батмэнд манай найз залуу Батмэнд манай найз охин байгаа юм гэж хэлэхэд өө найз залуутайгаа явж байгаа юмуу гээд үлдсэн. Манай найз Батмэнд бид хоёр автобусны буудлын ард талын далангийн шатаар өгстөл шатны хажуу талын саравчнаас хөгшин царайтай Одбаатар гэх залуу “Монелд та нар яахгүй шүү” гээд байсан одоо би сайн санахгүй байна нэг хэлээд тухайн үед тэр залуу их зандрангуй хэлж байсан. Ингээд манай найз залуу Батмэндтэй хөгшин царайтай Одбаатар гэх залуу муудалцаад барилцаад авсан…гэх мэдүүлэг /хх-ийн 31-р тал /

    …Тухайн үед би салгах гээд хажууд байсан куртикныхан захыг нийлүүлээд урд талаас нь боож байсан юм. Би Батмэндийг хэн боож байсныг нь сайн санахгүй байна. Манай найз залуу Батмэнд өөрөө мэдэх байхаа тухайн үед би сайн тогтоож харж чадаагүй ээ. Зодоон болсон газар гэрэлтүүлэг байхгүй нарийн гудамжны үзүүр дээр болохоор миний зогсож байсан газраас манай найз залуу Батмэндийг боож байсан залуугийн царай нь харагдахгүй байсан. Манай залуу Батмэндийг нэг залуу урдаас нь боочихсон байсан тэгсэн нэг намхан цайвар царайтай залуу гүйж ирээд зодож эхэлсэн. Жижигхэн намхан хар куртиктай шар цайвар царайтай залуу цохисон. Тухайн үед би андуурсан байсан дараа нь царайг нь хараад таньж мэдсэн юм. Тэр залууг нь Ирээдүй гэдэг гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-р тал/

       Мөрдөн байцаалтанд гэрч У.Дашцэдэнгийн сэжигтнээр байцаасан тэмдэглэлд …би далангийн шатаар суусан чинь автобусны буудал дээр байсан эрэгтэй эмэгтэй хоёрын эрэгтэйтэй нь Одбаяр /Одбаатар/, Ирээдүй, Дэлгэрбуян гурав зодолдсон тэгээд тэр залууг далангийн хажуу талын шатаар араар нь хөөгөөд гарсан… нэг гудамжны хажууд Ирээдүй цагаан подволктой залуутай барьцалдаад зогсож байсан би болио гээд араас нь татаад салгасан юм…гэх мэдүүлэг /хх-ийн 73-р тал/

    Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 41-р тал/

     Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр 08-ны өдрийн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 12525 дугаартай дүгнэлт:

   1.Батмэнд-н биед зүүн нүдний зовхи, хүзүүнд цус хуралт, эрүү, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

   2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

   3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

   4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шнжээч эмч Ц.Бадрал /хх-ийн 46-р тал/

   Яллагдагч Ирээдүйгийн…Буянааг салгаж аваад тэр эмэгтэйг явуулсан чинь урд явж байсан нь манай найз охин гэж хэлээд “Та нар бацаанууд байна ш дээ” би 25-тай гэж хэлээд арагшаа хараад зогсоод байсан тэгэхээр нь би гүйж очоод барьцалдаад авсан юм. Шатан дээр бид хоёр зодолдоод би нүүр лүү болон шанаа руу нь цохисон Буянаа, Одбаатар, Цэдэн, Умаахан дөрөв хориод зодолдуулахгүй байсан. Тэгсэн цагаан подволектой залуу зугтаахаар нь би араас нь гүйж барьж аваад нүүр лүү нь цохисон чинь гуяа руу нь хөлөөрөө хөшиглөсөн юм. Би хохирогчийн биед гэмтэл учруулсан…гэх мэдүүлэг /хх-ийн 78-р тал/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож  шийтгэх тогтоолын үндэслэл  болголоо.

Хэрэгт цугларсан бичгийн  баримт болон шүүгдэгч нар, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэгүүдээс үзэхэд үл ялих  зүйлээр  шалтаглан  маргалдаж   шүүгдэгч Э.Ирээдүй хохирогч  Б.Батмэндийн  эрх чөлөөнд халдаж  Б.Одбаатар  нь бүлэглэн  хүч нэмэгдүүлэн  хохирогчийн өмсөж явсан хувцасаар  нь  хоолойг  нь  боож  нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж  Б.Батмэндийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан байна. Э.Ирээдүй, Б.Батмэнд  нарын  энэ  үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т заасан  гэмт хэргийн  бүрэлдэхүүнтэй байна.

 Харин  А.Дэлгэрбуян  энэ гэмт хэрэгт  бүлэглэн оролцсон болох  нь   хэрэгт авагдсан гэрч С.Соёлмаа, хохирогч  Б.Батмэнд, нарын  мэдүүлэгүүдээр  нотлогдон  тогтоогдохгүй байна гэж  үзлээ.

Иймд шүүгдэгч Э.Ирээдүй, Б.Одбаатар нарыг  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн  2016 оны 09 дүгээр  сарын 07-ны өдрөөс 08-ны өдөр шилжих шөнө 05 цагийн үед Баянзүрх дүүргийн 05 дугаар хороо 1000 оюутны байрны автобусны буудлын ард талд далан дээр бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хохирогч Б.Батмэндийг үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар эрх чөлөөнд халдан, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, догшин ширүүн авирлан  танхайрсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч, гэрчүүдийн  мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцож Эрүүгийн хариуцлага хүлээлгэн Э.Ирээдүй, Б.Одбаатар нарт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэстэй байна гэж шүүх дүгнэв.

Прокуророос  шүүгдэгч  Э.Ирээдүй,  Б.Одбаатар нарын  гэм буруугийн үйлдлийг  зүйчлэн  ирүүлсэн хуулийн  зүйл ангийг тохирсон гэж үзлээ.

А.Дэлгэрбуянд холбогдох хэрэгт нотлох баримт цуглуулах бүхий л ажиллагаа хийсэн боловч   гэмт хэрэг үйлдэхэд  оролцсон  болох нь  тогтоогдоогүй  байна гэдэг үндэслэлээр  түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэх  үндэстэй байна.

Шүүгдэгч Э.Ирээдүй, А.Дэлгэрбуян, Б.Одбаатар нар нь ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна. /хх- н 91,93,97-р тал/

Хохирогч  Б.Батмэндэд хохиролд 400.000 төгрөгийг хүлээн авсан байна. Иймд   шүүгдэгч нарыг  бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-н  105-р тал/

Шүүгдэгч Э.Ирээдүй,  Б.Одбаатар нар нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  55 дугаар зүйлийн  55.1.1-т  зааснаар  анх удаа хүндэвтэр  гэмт хэрэг үйлдсэн,  55.1.9-т  зааснаар  хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа,  55.1.3-т  зааснаар  гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулахдаа  хөнгөрүүлэн оногдуулсан хорих ялыг биечлэн  эдлүүлэх шаардлагагүй үзэв.

            Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  248 дугаар зүйлийн  248.1,   283, 284, 286, 295, 296, 297, 298  дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

         1. Монгол  улсын Эрүүгийн  байцаан шийтгэх   хуулийн  24 дүгээр зүйлийн  24.1.1,  208 дугаар зүйлийн  208. 1.1-т зааснаар  Онолт  овогт   Ариунболдын  Дэлгэрбуянд   холбогдох  эрүүгийн хэргийг  хэрэгсэхгүй болгосугай.

          2.Харчин овогт Эрдэнэчулууны Ирээдүй,  Нордвыхон овогт Баярсайханы Одбаатар  нар нь бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн  үл ялих зүйлээр шалтаглан  зодож бусдын  бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай.

       

            3. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар Эрдэнэчулууны Ирээдүйг 3 /гурван / жил 1 /нэг / сарын  хугацаагаар хорих ялаар,  Баярсайханы Одбаатар 3 /гурван / жил 1/ нэг / сарын хугацаагаар хорих ялаар  тус тус шийтгэсүгэй.

 

             4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар  Э.Ирээдүйд  оногдуулсан 3 /гурван / жил 1 / нэг / сарын хорих ялыг,  Б.Одбаатарт оногдуулсан 3 /гурван / жил  1 /нэг / сарын хорих ялыг жирийн  дэглэмтэй    хорих ангид тус тус  эдлүүлсүгэй.

            5.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн  59 дүгээр зүйлийн  59.1-т зааснаар  хэргийн улмаас А.Дэлгэрбуян цагдан хоригдсон хоноггүй, Э.Ирээдүй, Б.Одбаатар нарын  цагдан хоригдсон  8 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

            6. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус  дурьдсугай.

 

            7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар  Э.Ирээдүйд  оногдуулсан 3 /гурван / жил 1/нэг / сарын хорих ялыг,  Б.Одбаатарт оногдуулсан 3 /гурван / жил 1 /нэг / сарын хорих ялыг   тэнсэж 2 /хоёр / жилийн хугацаагаар хянан харгалзаж, шүүгдэгч нарт хянан харгалзсан хугацаанд хяналт тавихыг Дунд-Говь аймгийн Сайнцагаан сумын Цагдаагийн тасагт даалгасугай.

            8.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Дэлгэрбуянд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Б.Одбаатар, Э.Ирээдүй нарт урьд цагдан  хорихоор авсан  таслан  сэргийлэх арга  хэмжээг өөрчилж,  энэ өдрөөс эхлэн бусдын батлан даалтанд  өгөх  таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

           

             9.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдсугай.

           

             10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.Дэлгэрбуян, Б.Одбаатар, Э.Ирээдүй нарт бусдын батлан даалтанд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй. 

 

                                   

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ч.АЛТАНЦЭЦЭГ

 

 

 

        

 

       

 

       

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  248 дугаар зүйлийн  248.1,   283, 284, 286, 295, 296, 297, 298  дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

         1. Монгол  улсын Эрүүгийн  байцаан шийтгэх   хуулийн  24 дүгээр зүйлийн  24.1.1,  208 дугаар зүйлийн  208. 1.1-т зааснаар  Онолт  овогт   Ариунболдын  Дэлгэрбуянд   холбогдох  эрүүгийн хэргийг  хэрэгсэхгүй болгосугай.

          2.Харчин овогт Эрдэнэчулууны Ирээдүй,  Нордвыхон овогт Баярсайханы Одбаатар  нар нь бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн  үл ялих зүйлээр шалтаглан  зодож бусдын  бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай.

       

            3. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар Эрдэнэчулууны Ирээдүйг 3 /гурван / жил 1 /нэг / сарын  хугацаагаар хорих ялаар,  Баярсайханы Одбаатар 3 /гурван / жил 1/ нэг / сарын хугацаагаар хорих ялаар  тус тус шийтгэсүгэй.

 

             4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар  Э.Ирээдүйд  оногдуулсан 3 /гурван / жил 1 / нэг / сарын хорих ялыг,  Б.Одбаатарт оногдуулсан 3 /гурван / жил  1 /нэг / сарын хорих ялыг жирийн  дэглэмтэй    хорих ангид тус тус  эдлүүлсүгэй.

            5.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн  59 дүгээр зүйлийн  59.1-т зааснаар  хэргийн улмаас А.Дэлгэрбуян цагдан хоригдсон хоноггүй, Э.Ирээдүй, Б.Одбаатар нарын  цагдан хоригдсон  8 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

            6. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус  дурьдсугай.

 

            7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар  Э.Ирээдүйд  оногдуулсан 3 /гурван / жил 1/нэг / сарын хорих ялыг,  Б.Одбаатарт оногдуулсан 3 /гурван / жил 1 /нэг / сарын хорих ялыг   тэнсэж 2 /хоёр / жилийн хугацаагаар хянан харгалзаж, шүүгдэгч нарт хянан харгалзсан хугацаанд хяналт тавихыг Дунд-Говь аймгийн Сайнцагаан сумын Цагдаагийн тасагт даалгасугай.

            8.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Дэлгэрбуянд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Б.Одбаатар, Э.Ирээдүй нарт урьд цагдан  хорихоор авсан  таслан  сэргийлэх арга  хэмжээг өөрчилж,  энэ өдрөөс эхлэн бусдын батлан даалтанд  өгөх  таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

           

             9.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдсугай.

           

             10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.Дэлгэрбуян, Б.Одбаатар, Э.Ирээдүй нарт бусдын батлан даалтанд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй. 

 

                                   

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ч.АЛТАНЦЭЦЭГ