Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нямдоогийн Баярмаа |
Хэргийн индекс | 182/2018/02957/и |
Дугаар | 182/ШШ2021/02407 |
Огноо | 2021-11-08 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 182/ШШ2021/02407
2021 оны 11 сарын 08 өдөр | Дугаар 182/ШШ2021/02407 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Х.Дашдэчмаа, Т.Энхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: АЖГ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н.С
Хариуцагч: Э.Э
Хариуцагч: “И” ХХК
Хариуцагч: “А Э Д Э ХХК-д тус тус холбогдох
Н.Сгаас компанид учруулсан хохиролд 206,250,000 төгрөгийг, Э.Эээс 246,750,000 төгрөгийг гаргуулж ЭМФ ХХК-нд нөхөн төлүүлэх; 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Захиалгаар ажлын байр барих гэрээ-ний дагуу Соёмбот өргөө цогцолбор үл хөдлөх эд хөрөнгөөс 1 дүгээр орц, 5 дугаар давхар дахь 120м.кв талбайг ЭМФ ХХК-ийн өмчлөлд бүртгүүлэхэд шаардагдах баримт бичгийг бүрдүүлж өгөхийг “И” ХХК-д даалгах; ”А Э Д Э” ХХК-иас эрхийн бүртгэлийн Ү-2203034652 дугаартай Соёмбот өргөө цогцолбор үл хөдлөх хөрөнгөөс 1 дүгээр орц, 5 дугаар давхар дахь 120 м.кв талбайг гаргуулан ЭМФ ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах /үнийн дүн 600,000,000 төгрөг/ тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай
Гуравдагч этгээд: ЭМФ ХХК /РД:5623596/-ийн бие даасан шаардлагатай,
Хариуцагч: Н.С,
Хариуцагч: Э.Э нарт холбогдох
Хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээний төлөгдөөгүй хүүгийн төлбөр 122,650,000 төгрөгийн хохирлын 50 хувь болох 61,325,000 төгрөгийг Н.Сгаас гаргуулах, 61,325,000 төгрөгийг Э.Эээс гаргуулах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, Д.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.А, хариуцагч бөгөөд хариуцагч Н.Сгийн төлөөлөгч Э.Э, хариуцагчийн өмгөөлөгч Э.Э, хариуцагч “И” ХХК, ”А Э Д Э” ХХК-ийн төлөөлөгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Б, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ЭМФ ХХК-ийн төлөөлөгч Б.Э, иргэдийн төлөөлөгч Ч.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Л нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “АЖГ” ХХК/60 хувийн хувьцаа эзэмшигч/ нь “Н” ХХК/40 хувийн хувьцаа эзэмшигч/-тай хамтран нөөцийн мах бэлтгэх, худалдан борлуулах зорилгоор 2012 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ЭМФ ХХК-ийг шинээр үүсгэн байгуулсан бөгөөд тус компаний гүйцэтгэх захирлаар хариуцагч Н.Сг томилсон. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “АЖГ” ХХКнь Компанийн тухай хуулийн 86-р зүйлийм 86.1, 86.2-д тус тус заасны дагуу ЭМФ ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан буюу хариуцлага хүлээх үүрэгтэй, компанийн эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан, иргэн Н.Сд холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхтэй хувьцаа эзэмшигч юм.
Хариуцагч нь Н.С /Компанийн тухай хуулийн 84-р зүйлийн 84.1 гүйцэтгэх захирал-д гэж заасны дагуу Н.С нь хувьцаа эзэмшигчдийн өмнө өөрийн хөрөнгөөр буюу хувь иргэнийхээ өмнөөс хариуцлага хүлээж, учруулсан хохирлыг арилгах үүрэгтэй этгээд юм/ нь ЭМФ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа 2013 оны 10-р сарын 18-ны өдөр нэхэмжлэгч “АЖГ” ХХК-тай Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ-г байгуулан тус гэрээний дагуу 1,053,000,000 /нэг тэрбум тавин гурван сая/ төгрөгийг нөөцийн мах бэлтгэх зориулалтаар авсан. Улмаар хариуцагч нь “А Э Д Э” ХХК-тай туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулан, дээрх мөнгийг 400 тн мах бэлтгэхэд зарцуулсан байдаг. ЭМФ ХХК-ийн гүйцэтгэх захирал, хариуцагч Н.С нь мөн байгууллагын нягтлангаар ажиллаж байсан эхнэр Э.Этэй хамтран нөөцийн 400 тн махыг бэлтгэхдээ иргэдтэй мах бэлтгэн нийлүүлэх гэрээг байгуулан үхрийн махыг 1кг нь 5000 төгрөг, хонины махыг 1 кг нь 4000 төгрөг, нэг ямааг наснаас нь хамааран дунджаар 100,000 төгрөгөөр худалдан авч байсан. Нөөцийн махыг бүрдүүлэн 2014 оны хавар иргэдэд нөөцийн махыг худалдаалахдаа 1 кг ястай үхрийн махыг 5950 төгрөгөөр, үхрийн 1 кг шулсан махыг 8500 төгрөгөөр, хонины 1 кг ястай махыг 5750 төгрөгөөр, ямааны 1 кг ястай махыг 4900 төгрөгөөр, ямааны шулсан 1 кг махыг 6500 төгрөгөөр тус тус худаалсан байдаг. Бэлтгэсэн нөөцийн махыг иргэдэд худалдаж дууссаны дараа “А Э Д Э” ХХК-тай байгуулсан туслан гүйцэтгэгчийн гэрээний дагуу талууд тооцоо болон гэрээ дүгнэсэн акт үйлдсэн байдаг бөгөөд тус актуудаар ЭМФ ХХК нь нийт 419,705 тн мах бэлтгэж, 410,421.7 тн махыг нийт 2,170,186,290.00 төгрөгөөр худалдан борлуулсан нь тогтоогдсон. Мөн Н.С нь Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэгт тайлбар өгөхдөө Хариуцлагыг өөр дээрээ үүрч зээлийн оронд..., 390 тн махыг зарж 3,144,420,000 төгрөгийн орлого олсон гэж мэдүүлсэн байдаг. Зөрүү мөнгө болох 1 тэрбум гаруй төгрөгийг нэхэмжлэгч талд өгөөгүй, ЭМФ ХХК-ийн дансанд ч уг зөрүү мөнгө байхгүй байсан.
Мөн худалдан борлуулсны улмаас олсон орлого, зарлагыг олон удаагийн гүйлгээд Н.С нь ЭМФ ХХК-ийн дансаар бус, өөрийн эзэмшлийн хувийн дансаар хийсэн байдаг. Дээр дурдсан бэлтгэсэн нөөцийн махыг нийт хэдэн төгрөгөөр хэрхэн борлуулсан талаарх тооцоо болон гэрээ дүгнэсэн актыг нэхэмжлэгч тал мэдэх хүртэлх хугацаанд Н.С нь мах борлуулсан боловч маш хямд үнээр зарсан, алдагдалтай ажилласан, зээлээр зарсан, хүмүүс мөнгөө өгөөгүй байна гэх зэргээр худал мэдээллийг нэхэмжлэгч талд өгсөн байна. Бусдад нөөцийн махыг зээлээр өгсөн гэх боловч энэ талаар хангалттай нотлох баримтыг нэхэмжлэгч талд гаргаж өгдөггүй бөгөөд ямар нэгэн шаардах эрхийг огт хэрэгжүүлээгүй байдаг.
Улмаар Н.С нь өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас, нөөцийн мах худалдан борлуулсан орлогыг өөр зүйлд зарцуулснаа, компанийн бус өөрийн эзэмшлийн хувийн дансаар орлого, зарлагын гүйлгээг хийснээ хүлээн, ЭМФ ХХК-ийг санхүүгийн эрсдэлд оруулан, улмаар нэхэмжлэгч “АЖГ” ХХК-иас авсан 1,053,000,000 төгрөгийг буцаан олгож чадахааргүй нөхцөл байдалд хүргэснээ хүлээн зөвшөөрсөн. Тэрээр ЭМФ ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлөгдөж, Компанийн тухай хуулийн 84-р зүйлийн 84.6 компанийн эрх бүхий албан тушаалтан... учруулсан хохирлыг өөрийн хөрөнгөөр нөхөн төлнө мөн хуулийн 85-р зүйлийн 85.2-д учруулсан хохирлыг өөрийн хөрөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасны дагуу Н.С нь хувь иргэнийхээ зүгээс өөрийн хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлага болох 1,053,000,000 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн.
Үүний дагуу Н.С нь 2016 оны 10-р сарын 24-ний өдөр Өглөг, авлага болон зээл баталгаажуулах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай гэрээ-г нэхэмжлэгч талтай байгуулан Сүхбаатар дүүрэг, 1-р хороонд байрлах, Улсын драмын эрдмийн театрын хажууд баригдаж буй Соёмбо орон сууц, үйлчилгээний зориулалттай 5 давхарт байрлах, 120 м.кв талбай бүхий байрыг дээрх төлбөрт тооцон нэхэмжлэгч талд хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Мөн тэрээр эрүүгийн хэрэг бүртгэлийн хэрэгт 1,053,000,000 төгрөгийн хохиролд Соёмбо орон сууцны байранд 120 гаруй м.кв орон сууцыг өгөхөөр тохиролцсон. Бизнесийн эрсдлийг өөр дээрээ хүлээсэн гэж мэдүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл хугацаанд хариуцагч Н.С нь бусдад учруулсан хохирлоо дээрх нөхцөлийн дагуу тохиролцсон ёсоор барагдуулаагүй нэхэмжлэгч талыг хохироосоор байна.
“АЖГ” ХХКнь 2006 онд байгуулагдсан хуулийн этгээд бөгөөд тус хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагаар Д.Алтанбагана 2009 оноос эхлэн одоог хүртэл ажилладаг. “Н” ХХКнь 2010 онд үүсгэн байгуулагдсан хуулийн этгээд бөгөөд 2012 оноос эхлэн Н.М, Э.Э нар 2012 оноос эхлэн хувьцаа эзэмшигч болж, Э.Э гүйцэтгэх удирдлагыг 2012 оноос эхлэн одоог хүртэл хэрэгжүүлдэг байна. Тус ЭМФ" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2012 оны 08 сарын 09-ний өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Б.Э-ийн бүртгэлтэй байсан бөгөөд 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Н ХХК-ийн хувьцаа эзэмшигч Э.Эийн нөхөр Н.Сг гүйцэтгэх удирдлагаар томилж, мөн Э.Э тухайн хугацаанд мөнгөн хөрөнгө, санхүүгийн удирдлагыг хэрэгжүүлж ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан. Н.С, Э.Э нар нь тус компанийн гүйцэтгэх захирлаар болон ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироосон бөгөөд түүнийг 2017 оны 06 сарын 14-ний өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэл дэх гүйцэтгэх удирдлагын мэдээллээс Н.Сг хассан.
Н.С нь ЭМФ" ХХК-ийн гүйцэтгэх удирдлага буюу гүйцэтгэх захирлаар ажиллаж байсны хувьд, мөн Э.Энь өрөнхий нягтлан бодогчийн хувьд, тэд Компанийн тухай хуулийн Компанийн эрх бүхий албан тушаалтны хүлээх хариуцлага-ын тухай Аравдугаар бүлгийн 84 дүгээр зүйл /Компанийн эрх бүхий албан тушаалтан/-ийн 84.1 дэх хэсэгт Компанийн ... гүйцэтгэх удирдлага, санхүүгийн албаны дарга, өрөнхий нягтлан бодогч ... зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг эрх бүхий албан тушаалтанд тооцно" гэж заасны дагуу эрх бүхий албан тушаалтанууд болно. Н.С, Э.Э нар эрх бүхий албан тушаалтны хувьд Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2 дахь хэсэгт хуулиар хүлээлгэсэн үүргүүд болох 84.4.1.хууль болон компанийн дүрэм, журамд заасан бүрэн эрхийн хүрзэнд ажиллаж, эрх мэдлээ хэрэгжүүлэх; 84.4.2.үйл ажиллагаандаа компанийн эрх ашгийг дээдлэх зарчмыг баримталж, энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон үүргээ чанд биөлүүлэх; 84.4.3. компанийн эрх ашигт нийцүүлэн үндэслэлтэй шийдвэр гаргах; 84.4.4.шийдвэр гаргахдаа сонирхлын зөрчлөөс зайлсхийж сонирхлын зөрчил үүсэхээр бол энэ тухайгаа тухай бүр мэдэгдэх; 84.4.5.өөрийн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хөндлөнгийн этгээдээс бэлэг, урамшуулал авахгүй байх; 84.4.6.компанийн нууцад хамаарах мэдээллийг бусдад задруулах, хувийн сонирхлын зорилгоор ашиглахгүй байх үүргүүдийг хүлээснээс гадна, 84.6 дахь хэсэгт зааснаар Компанийн эрх бүхий албан тушаалтан нь энэ хуулийн 84.4, 84.5-д заасан үүргээ биелүүлээгүй, удаа дараа зөрчсөнөөс компанид хохирол учруулсан бол учруулсан хохирлыг өөрийн хөрөнгөөр нөхөн төлнө" гэж заасны дагуу хариуцлага хүлээх этгээдүүд болно.
Түүнчлэн Компанийн тухай хууль /КтХ/-ийн 85 дугаар зүйл /Компанийн эрх бүхий албан тушаалтны хүлээх хариуцлага/-ийн 85.2 дахь хэсэгт Компанийн эрх бүхий албан тушаалтан дор дурдсан хууль бус үйлдэл, эс үйлдлийн улмаас компани, хувьцаа эзэмшигч болон зээлдүүлэгчид учруулсан хохирлыг өөрийн хөрөнгөөр нөхөн төлнө: 85.2.1 .компанийн нэрийг хувийн сонирхлоор ашигласан; 85.2.2.хувьцаа эзэмшигч болон зээлдүүлэгчид санаатайгаар хуурамч мэдээлэл өгсөн; 85.2.3. мэдээлэл өгөх үүргээ биелүүлээгүй; 85.2.4.энэ хуулийн 97 дугаар зүйлд заасан компанийн баримт бичгийг зохих журмын дагуу хадгалаагүй; 85.2.5.энэ хуулийн 98 дугаар зүйлд заасан мэдээллийг мэдээлэл авах эрх бүхий этгээдэд гаргаж өгөөгүй, хугацаа хожимдуулан гаргаж өгсөн, 85.3 дахь хэсэгт Компанийн эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 85.2.5-д заасан эс үйлдлийг хийсэн бол мэдээллийг хугацаандаа аваагүйгээс тухайн этгээдэд учирсан хохирлыг нөхөн төлнө, 85.4 дэх хэсэгт Өөрийн буруугаас компанид хохирол учруулсан эрх бүхий албан тушаалтанд холбогдох хуульд заасан хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр энэ хуулийн 85 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэж болно гэж тус тус заасан. 2012 оны 08 сарын 09-ний өдөр буюу ЭМФ ХХК үүсгэн байгуулагдаж улсын бүртгэлийн гэрчилгээгээ анх авсан тухайн өдөр нь "“АЖГ” ХХК, түүний хувьцаа эзэмшдэг ЭМФ ХХК нар Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ-г махны зоорь, мах боловсруулах үйлдвэрийг бүтээн байгуулж тогтвортой ажиллуулах төсөл хэрэгжүүлэх зорилгоор байгуулж, төслийн хэрэгжүүлэхэд шаардагдах мөнгөн хөрөнгө болох 415 000 (дөрвөн зуун арван таван мянган) еврогийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүжилтийг АЖГ ХХК-иас ЭМФ ХХК-д олгосон (цаашид Эргэн төлөгдөх нөхцөлтэй Нэгдүгээр санхүүжилт гэх). Эргэн төлөгдөх нөхцөлтэй Нэгдүгээр санхүүжилтийг мах бэлтгэн нийлүүлэх, гадаад, дотоодын зах зээлд худалдах урьдчилсан нөхцөл, үйлдвэрлэлийн суурийг бүрдүүлэх зорилгоор махны зоорь, үйлдвэрт голчлон зарцуулсан ба үүний үр дүнд цаашид мах бэлтгэн нийлүүлэх үйл ажиллагаа явуулах үйлдвэр, үйлчилгээний чадавхийг бий болгосон.
Max хадгалах, төхөөрөх үйлдвэрийн чадавхитай болсноор одоо цаашид худалдаа, бэлтгэн нийлүүлэлт хийх нөхцөл бүрдэж, энэ үөэс буюу 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Н.Сг гүйцэтгэх захирлаар томилж, ЭМФ ХХК-ийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан явуулах бүрэн эрхийг олгосон. Н.С нь БНМАУ-ын Төрийн шагналт, Ардын жүжигчин, XX зууны манлай циркийн жүжигчин, уран нугараач Бэгзсүрэнгийн Норовсамбуу гуайн төрсөн хүүхэд байсан нь түүнд итгэл хүлээлгэх, хөрөнгө мөнгө итгэмжлэн хариуцуулахад нөлөөлсөн байдаг. 2013 оны 10 сарын 18-ны өдөр “АЖГ” ХХК, түүний хувьцаа эзэмшдэг ЭМФ" ХХК удаах Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ"-г байгуулан тогтвортой үйл ажиллагааг дэмжихэд шаардлагатай эргэлтийн хөрөнгийг хангах" үүднээс 1,053,000,000 төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүжилтийг “АЖГ” ХХК-иас ЭМФ ХХК-д олгосон. Эргэн төлөгдөх нөхцөлтэй Хоёрдугаар санхүүжилтийг олгосны дагуу ЭМФ" ХХК нь мах бэлтгэн нийлүүлэх уйл ажиллагаанд бодитоор оролцож, ашиг орлоготой ажиллах үндсэн нөхцөл бүрдсэн бөгөөд улмаар мах бэлтгэн нийлүүлэх чиглэлийн төрийн баталгаат төсөл хөтөлбөрүүдэд туслан гүйцэтгэгч, мах бэлтгэн нийлүүлэгчээр оролцож эхэлсэн. Тэдгээрээс дурдвал, 2013 оны 10 сарын 22-ны өдрийн №2013/21 дугаартай Туслан гүйцэтгэх гэрээ-г нөөцийн махны менежментийг эрх авсан Эй Эн Ди Эм ХХК (хожим аудитын тайланд ANDM" ХХК нэрээр тусгагдсан)-тай байгуулж, Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах" дэд хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн хүн амын 2014 оны хаврын улирлын хэрэгцээнд шаардагдах махыг чанар стандартын дагуу хүлээн авч бүрдүүлэх, батлагдсан хуваарийн дагуу хэрэглэгчдэд түгээх зэрэг үйл ажиллагаанд туслан гүйцэтгэгчээр 2014 оны 07 сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд гэрээгээр оролцсон түүнчлэн 2013 оны 10 сарын 30-ны өдрийн 13/10/30/03 дугаар Туслан гүйцэтгэгчийн гэрээ-гээр ANDM ХХК-тай Улаанбаатар хотод 400 тонн махыг үйлдвэрийн аргаар бэлтгэх, хадгалах, жижиглэн савлах, худалдан борлуулах үйл ажиллагааг хамтран явуулахаар тохиролцсон; 2013 оны 11 сарын 01-ний өдөр ЭМФ ХХК Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас зарласан Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт-ад оролцож үйлдвэрийн стандарт, хүчин чадал, бусад шаардлагыг хангасан тул 400 тн адууны мах экспортлох зөвшөөрлийг олж авсан; 2013 оны 11 сарын 18-ны өдөр ANDM ХХК-тай Мал мах бэлтгэх ажлын зориулалтаар Зээлийн гэрээ байгуулж, 1,250,000,000 (нэг тэрбум хоёр зуун тавин сая) төгрөгийн мал, мах бэлтгэлийн зориулалттай эргэлтийн хөрөнгийн зээл нэмж авсан; 2014 оны 07 сарын 25-ны өдөр Туслан гүйцэтгэгчийн гэрээ дүгнэсэн акт-ыг ANDM ХХК ЭМФ ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.С, ерөнхий нягтлан бодогч Э.Э нартай үйлдээд зөвхөн тухайн гэрээний хүрээнд гэхэд 419 тонн махыг сертификатаар батапгаажуулж хүлээн аваад 410 тонн махыг борлуулсан болохыг тулган батапгаажуулж, төлбөр тооцоог шийдсэн байдаг.
ЭМФ ХХК-ийн гүйцэтгах захирал Н.С нь 2013 оны 11 сарын 20-ны өдрөөс эхлэн Голомт банкинд харипцах данс шинээр нээлгэх хүсэлт гаргаж, түүндээ бэлэн, бэлэн бус гүйлгээ хийх болон бусад банкнаас үзүүлдэг бүхий л үйлчилгээг авах эрхийг Э.Эт олгож эхэлсэн байдаг. Н.С, Э.Э нар эрх бүхий албан тушаалтнаар ажиллах хугацаандаа хамтарч компанийн нэрийг хувийн сонирхлоор ашиглаж, хувьцаа эзэмшигч “АЖГ” ХХК-д байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдаж буй мэт худал мэдээлэл өгч, бодит гүйлгээ, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөлгүй нуун дарагдуулж, КтХ 97.1.8-д заасан анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн баримт бичиг, КтХ 97.2.3-д заасан анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн баримт-ийг зохих журмын дагуу хадгалж, танилцуулах үүргээ зөрчсөн болох нь, үүгээрээ хууль, дүрэмд нийцүүлэн үйл ажиллагаа явуулаагүй, эрх мэдлээ хэтрүүлсэн, компанийн эрх ашгийг дээдэлж ажиллагаагүй, зориуд зүй бус шийдвэр гаргасаар ирсэн, сонирхлын зөрчилтэй байдлаар ажиллаж, энэхүү нөхцөл байдлаа нуун дарагдуулсан, одоог хүртэл шударга бусаар хандсаар байгаа болох нь ЭМФ" ХХК-ийн борлуулалт, үйл ажиллагааны орлогыг өөрийн хувийн эсхүл өөртэй нь нэгдмэл сонирхолтой бусад этгээдийн дансаар, бусад бэлэн болон бэлэн бус хэлбэрээр завшин авсан болон компанийг хохироосон бүхий л үйл ажиллагаагаар нь нотлогддог.
Тэдний хууль зөрчсөн энэхүү үйл ажиллагаа нь хэрээс хэтэрч, анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн ямар ч баримтгүйгээр зах замбараагүй мөнгө хувьдаа хяналтгүй завших нөхцлийг харилцан бүрдүүлсэн. Тухайлбал Н.С нь Голомт банкинд өөрийн нэр дээр хугацаагүй хадгаламжийн данс" нээгээд түүгээрээ байгууллагад орох ёстой авлага орлогуудыг компанийн нэр ашиглан авч, хэдэн зуун сая төгрөг өөртөө бэлнээр авч, хадгаламжийн хүү хүртэл хүртэн хэрэглэсэн байдаг.
Н.С, Э.Э нарын эрх бүхий албан тушаалтнуудын үйлдэл ийнхүү хэрээс хэтэрч, худал ташаа мэдээлэл өгч, бодит нөхцөл байдлыг нуун дарагдуулсаар байсан тул хөндлөнгийн аудит Баян сагсай аудит ХХК /аудитор Д. Мөнхцэцэг/-иар ЭМФ ХХК-ийн 2013, 2014 оны санхүүгийн тайланг 2013 оны 12 сарын 31-ний өдөр, 2014 оны 09 сарын 30-ны өдрөөр тасалбар болгон хяналт шалгалт хийгээд, 2014 оны 10 дугаар сард аудитын тайланг гаргахад:
- ЭМФ ХХК-ийн санхүүгийн тайлан нь Монгол Улсын нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, СТОУС, Сангийн сайдын 2012 оны 77 дугаар тушаалаар батлагдсан заавар, журам, маягтын дагуу бэлтгэгдэж чадаагүй,
- Мөнгөн хөрөнгийн анхан шатны баримт болох бэлэн мөнгөний орлого, зарлагын баримтыг хөтлөөгүй, дэмжих баримтыг бүрдүүлээгүй,
- Мөнгөн хөрөнгийн кассын журам мөрдөн ажиллаагүйгээс мөнгөн хөрөнгийг мөнежментгүй зарцуулж буй,
-ХХОАТ компанид суутгадаггүй, татварын эрсдэл бий болгосон,
-Бэлэн мөнгөний гүйлгээний тайланг бодитой гаргадаггүй,
-Н. С нь өөртөө байгууллагаас их хэмжээний бэлэн мөнгө авсан,
-Хамтран ажиллагч хувь хүнд удирдлагын тусгай зардал гаргасан гэх нэрээр 98 000 000 (ерэн найман сая төгрөг) авцгаасан, (үүнийг авлигатай тэмцэх байгууллагад хандан шалгуулахаар нэхэмжлэгч тал бэлтгэж байна)
- Тодорхой бус зардалд 295,000,000 (хоёр зуун ерин таван ) сая төгрөг зарцуулсан,
- Байгууллагын орлогоос Н.Схувийн хугацаагүй хадгаламжийн дансандаа 200 000 000 (хоёр зуун сая) ба бусад үнийн дүнгээр авч завшсан,
- Бараа, материал, бэлэн мөнгө, цалингийн зээлийг эмх замбараагүй олгосноос авлага ихээр үүссэн,
- Авлагын баталгаажуулалт, авлагын насжилтын тооцоолол хийдэггүй, авлага барагдуулах талаар нягтлан бодогч хөөцөлддөггүй,
- 335,989,985 (гурван зуун гучин таван сая есөн зуун наян ес есөн зуун наян таван мянган) төгрөгийн авлагыг тоооцоо нийлж, актаар баталгаажуулаагүй нь тухайн авлагыг авах эрхтэй гэдэг нь батлагдахгүй, бодит бус, тухайлбал үүний учир шалтгаан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад илчлэгдсэн буюу Н.С, Э.Э нарын эрх бүхий албан тушаалтнуудын хууль зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаатай нь салшгүй хамааралтай, түүнээс үүдэлтэй болох нь тодорхой болсон
Биофүүдс ХХК-ийн ажилтан Б.Б нь ЭМФ ХХК-д 72,945,750 төгрөгийн өглөгтэй болохоо аудитын шалгалтын үеэр хүлээн зөвшөөрч, баталгаажуулсан бөгөөд харин гэрчээр асуугдах үед зөрүүтэй байдлаар мэдүүлж, ийнхүү худал, зөрүүтэй байдлаар мэдүүлсэн учир шалтгааны хожим хэсэгчлэн тайлбарлах оролдлого хийхдээ, ЭМФ ХХК-ийн авлагыг Н.С нь өөрийн эзэмшлийн Сийбридж ХХК гэх компанийн дансаар авсан гэх 65,434,320 төгрөгийн гүйлгээний банкны баримтын хуулбар гаргаж үзүүлсэн байдаг. Кассаас шилжүүлсэн гэж бүртгэсэн анхан шатны баримтаар нотлогдохгүй махны төлбөрийн дүн 77,857,880 төгрөг, дутуу тооцсон авлага 92,267,793 төгрөг, анхан шатны баримтгүй зэрэг зөрчлүүдийг тогтоосон. Өөрөөр хэлбэл, Н.С Э.Этэй хамтран дээрх байдлаар нягтлан бодох бүртгэлийн холбогдох шаардлага, компанийн тухай хуулиар хүлээсэн үүргүүдийг санаатай зөрчиж, мах худалдан борлуулсан орлого, зарлагын олон удаагийн гүйлгээг ЭМФ ХХК-ийн дансаар, зохих бүртгэлтэйгээр бус, өөрийн эзэмшлийн хувийн, хадгаламжийн зэрэг дансаар хийж, алдагдалтай ажилласан, авлага үүссэн мэтээр худал тайлбар, мэдээллийг нэхэмжлэгч талд өгсөөр байсан. Эцэстээ, Н.С нь буруутай үйл ажиллагаагаа, байгууллагын борлуулалтын орлогыг өөр зүйлсэд болон хувьдаа зарцуулснаа хүлээн зөвшөөрч, “АЖГ” ХХК-ийн эргэн төлөгдөх нөхцөлтэй Нэгдүгээр болон Хоёрдугаар санхүүжилтийг зүй бусаар зарцуулж хохирол учруулснаа зөвшөөрсөн. 2017 оны 6 сарын 09-ний өдөр “Н” ХХКнь эргэн төлөгдөх нөхцөлтэй Нэгдүгээр санхүүжилтийг ЭМФ ХХК дахь өөрийн хувьцааны эзэмшлийн хувьд хувь тэнцүүлэн төлөх үүрэг хүлээхээ илэрхийлж, цаашид эргэн төлөлтийн үүргийг биелүүлэх боломжгүй болсон тул өөрийн эзэмшлийн 40 хувийн хувьцааг "“АЖГ” ХХК-д шилжүүлж Нэгдүгээр санхүүжилтийн эргэн төлөлтөөс хуулийн этгээд, хувьцаа эзэмшигчийн хувьд чөлөөлөгдсөн. Үүний дагуу ”АЖГ” ХХКнь 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс хойш хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 5623596 дугаартай ЭМФ ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн.
Эргэн төлөгдөх нөхцөлтэй Хоёрдугаар санхүүжилтийн хувьд: Н.С нь санхүүжилтийн үндсэн дүн болох 1,053,000,000 төгрөгөөс 806,250,000 төгрөгийг хувиасаа төлж барагдуулах болохоо зөвшөөрч, мэдэгдэж, баталж, баталгаажуулсан баримт болох Өглөг, авлага болон зээл баталгаажуулах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай гэрээ-г 2016 оны 10 сарын 24-ний өдөр үйлдсэн. Үүний "Ж" хэсэгт бусдаас авах зарим авлагуудыг ЭМФ" ХХК-д төлөгдөхөөр хамааруулж тооцон хувь хүн болон албан байгууллага, аж ахуйн нэгжтэй холбоотойгоор үүссэн Компанид төлбөл зохих өглөгүүдтэй холбоотой асуудлыг Компанийн дүрэм, хувьцаа эзэмшигчдийн гэрээ болон уг асуудалтай холбоотойгоор талуудын хооронд байгуулагдах тусдаа гэрээгээр зохицуулна" гэж заасан бөгөөд Н.С, Э.Э нар нь 1,053,000,000 төгрөгийг бүрэн төлөгдөх авлагуудыг олж ирээгүй, авлагатай холбоотой баримт мэдээлэл нь бодит бус байсан, тусдаа гэрээгээр зохицуулах үйл ажиллагаа явагдаагүй тул Компанийн дүрэм, хууль тогтоомжид заасны дагуу нийт дүнгээр 1,053,000,000 төгрөгийн хохирлыг хариуцах үндэслэл хэвээр байна.
Хариуцагч Н. Энхчимэг нь байгууллагын нягтлан бодогчоор ажиллах хугацаандаа Компанийн тухай хуулийн өмнө дурдсан үүргүүдээс гадна, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18.1 дэх хэсэгт Аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн дотоод хяналтын бодлого, удирдлага, зохион байгуулалтыг аж ахуйн нэгж, байгууллагын эрх бүхий этгээд тодорхойлно", 20.2 дахь хэсэгт Ерөнхий нягтлан бодогч дараах үүрэг хүлээнэ: 20.2.3.холбогдох олон улсын стандарт, эрх бүхий төрийн байгууллагаас баталсан нягтлан бодох бүртгэлийн стандарт, журам, заавар. энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан зарчмыг баримтлан нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргах; 20.2.4.нягтлан бодох бүртгэл хөтлөлт нь энэ хууль болон санхүүгийн бусад хууль тогтоомжид заасан шаардлагад нийцэж байгаа эсэхийг хянах; 20.2.5. дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гарахаас нь өмнө хянан. баталгаажуулах; 20.2.6.эд хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж, үлдэгдпийг баталгаажуулж, баримтжуулах ажлыг зохион байгуулах, удирдах; 20.2.8.аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад нягтлан бодох бүртгэлийн асуудлаар мэргэжлийн туслалцаа үзүүлэх; 20.2.9.аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага болон санхүүгийн тайлан хэрэглэгчдийг цаг хугацаанд нь үнэн, зөв мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах; 20.2.10.аудитын байгууллагаас зөвлөмж болгосон бүртгэлийн алдааны залруулгыг мэргэжлийн түвшинд хянан, удирдлагад танилцуулах, эөвшөөрсөн тохиолдолд тухайн санхүүгийн жил, улирлын тайланд залруулга хийх, зөвшөөрөөгүй тохиолдолд аудиторт үндэслэл бүхий тайлбар хүргүүлэх; 20.2.13.эрх бүхий байгууллагаас баталсан мэргэжлийн ёс зүйн дүрмийг баримтлан ажиллах' зэрэг үүргийг зөрчсөн нь дээрх Эргэн төлөгдөх нөхцөлтэй Хоёрдугаар санхүүжилт төлөгдөхгүй болж, хохирол учрахад хүргэсэн. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 497.3 дахь хэсэгт Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ гэж заасны дагуу. Э.Эийн оролцоонд үндэслэн хамтран хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй. Э. Эийн шүүхэд 2018 оны 03 сарын 19-ний өдрийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар нь өөрөө туүний буруутай үйл ажиллагааг дүгнэх бололцоог олгосон байдаг нь ANDM" ХХК-иас авсан зээлийг төлсөн атлаа “АЖГ” ХХК-ийн Эргэн төлөгдөх нөхцөлтэй Хоёрдугаар санхуүжилтийг төлөөгүй талаар бичсэнээс нь үзэхэд хялбархан ойлгогддог. Хариуцагч нар нь зөвхөн дээр дурдсан Компанийн тухай хуулиар хүлээлгэсэн үүргүүдийг зөрчсөнөөс гадна, бусад этгээдэд төлөх өр төлбөр, зардлыг ямар нэгэн үндэслэл, шалтгаангүйгээр “АЖГ” ХХК-ийн эргэн төлөгдөх нөхцөлтэй Хоёрдугаар санхүүжилтээс өмнө тэргүүн ээлжинд төлж тухайн байршуулсан хөрөнгийг зохих нөхцөл, шаардлагыг биөлүүлэхгүй зарцуулах замаар үрэгдүүлсэн. Үүнийгээ ч тухайлбал Н.С нь зохих зөвшөөрөлгүйгээр бусдаас их хэмжээний зээл авах хэлцэл хийх гэх мэт буруу менежмент" явуулсан хэмээн өөрөө хүлээсэн байдаг. Цаашилбал, Э.Эийн алдагдалтай ажилласан гэх тайлбар нь гэрч аудитор Д.Мийн мэдүүлгээр үгүйсгэгддэг.
Хариуцагч нарын хууль бус үйл ажиллагааны улмаас "“АЖГ” ХХК-иас ЭМФ ХХК-д эргэлтийн хөрөнгийн зориулалтаар байршуулсан 1,053,000,000 төгрөгийн мөнгөн хөрөнгө зүй бусаар зарцуулагдан үгүй болж, "ЭМФ ХХК-д хохирол учирсан. Иргэний хуулийн 510 дугаар зүйл /Эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгах/-ийн 510.1 дэх хэсэгт зааснаар Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө" гэж заасан ба мөн Компанийн тухай хуулийн 86 дугаар зүйл /Хувьцаа эзэмшигчийн нэхэмжлэл гаргах эрх/-ийн 86.1 дэх хэсэгт зааснаар Компанийн энгийн хувьцааны нэг буюу түүнээс дээш хувийг эзэмшигч нь компанид учруулсан хохирлыг компанийн эрх бүхий албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Зөвхөн гэрчээр асуугдсан аудитор Д.Мийн мэдүүлгээс үзэхэд, холбогдох нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжийг баримтлан ажиллагаагүйгээс 940,000,000 төгрөгийн хохирол тэмдэглэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжийг хэрээс хэтэртэл зөрчсөний улмаас борлуулалтын орлого, ашиг, алдагдлыг ч бодитоор тооцоолох боломжгүй байдлыг хариуцагч талууд бий болгосны хувьд, учирсан хохирлын хэмжээг эргэн төлөгдөх болон бусад нөхцөл зориулалттайгаар байршуулсан мөнгөн хөрөнгөөр тодорхойлж байгаа болно.
2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Өглөг, авлага болон зээл баталгаажуулах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай гэрээ, 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатчаар гэрчлэгдсэн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын архив дахь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай Г-1783 дугаар материалаас Н.Сгийн хяналтын прокурор Б.О, мөрдөгч Б.У нарт өгсөн тайлбар, мэдүүлэг, бусад гэрчийн мэдүүлэг, түүнчлэн Н.С нь гомдол гаргагчийг хохиролгүй болгохоор төлбөр бүрэн хийгдсэн захиалсан байраа шилжүүлэн өгөхөөр болсон гэх дүгнэлтийг үндэслэн тухайн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зогсоох үндэслэл болсон, прокурорын газрын архивын материалд хадгалагдаж буй Н.С, “И” ХХК хоорондын 2011 оны 03 сарын 14-ний өдрийн Захиалгаар орон сууц барих гэрээ, 2014 оны 06 сарын 20-ны өдрийн Захиалгаар орон сууц барих гэрээ", мөн 2015 оны 12 сарын 15-ны өдрийн Захиалгаар ажлын байр барих гэрээ", тус гэрээний үнийн дүн 600,000,000 төгрөг, уг төлбөрийг бүрэн төлсөн тэмдэглэл зэрэг баримтын дагуу “АЖГ” ХХКнь “И” ХХК-иас, түүнчлэн хожим тухайн барилгын өмчлөх эрх шилжсэн охин компани болох “А Э Д Э” ХХК-иас тус тус Соёмбо цогцолборын 1 дүгээр орц, 5 дугаар давхар дахь 120 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг захиалагчийн эрхийг шударгаар олж авсан этгээд болохынхоо хувьд гаргуулахаар шаардах эрхтэй болно. Иргэний хуулийн 123.2 дахь хэсэгт заасны дагуу, төлбөр төлөгдсөн гэрээний хувьд захиалагч тал солигдох, шаардах эрхээ шилжүүлэх нь үүргийн мөн чанарт нөлөөлөхгүй тул Индустр" ХХК-иас зөвшөөрөл авсан байх шаардлага үйлчлэхгүй болно.
“И” ХХК болон түүнээс дуусаагүй барилга шилжсэн, охин компани болох “А Э Д Э” ХХК нь эрхийн бүртгэлийн Ү-2203034652 дугаартай Соёмбот өргөө- цогцолбор үл хөдлөх хөрөнгөөс 1 дүгээр орц, 5 дугаар давхар дахь 120 м.кв талбайг ”АЖГ” ХХК-д шилжүүлэн өгөх, өмчлөлд бүртгүүлэхтэй холбоотой шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх өгөх үүргийг 2015 оны 12 сарын 15-ны өдрийн Захиалгаар ажлын байр барих гэрээ", Иргэний хуулийн 122.3, 123.6 дахь хэсэг, холбогдох бусад зүйлд заасны дагуу хүлээнэ.
Иймд 2015 оны 12 сарын 15-ны өдрийн Захиалгаар ажлын байр барих гэрээ"-ний дагуу Соёмбот өргөө- цогцолбор" үл хөдлөх хөрөнгөөс 1 дүгээр орц, 5 дугаар давхар дахь 120 м.кв талбайг "“АЖГ” ХХК-ийн өмчлөлд улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримт бичгийг бүрдүүлж өгөхийг “И" ХХК-д даалгах;
- "“А Э Д Э” ХХК-иас эрхийн бүртгэлийн Ү-2203034652 дугаартай Соёмбот өргөе- цогцолбор" үл хөдлөх хөрөнгөөс 1 дүгээр орц, 5 дугаар давхар дахь 120 м.кв талбайг гаргуулан Аз жаргалтай гэр" ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах
- Н. Санжаагаас компанид учруулсан үлдэгдэл хохирлын нөхөн төлбөрт 206,250,000 төгрөгийг нөхөн төлүүлэх;
- Э.Эээс компанид учруулсан хохирлын нөхөн төлбөрт 246,750,000 төгрөгийг нөхөн төлүүлж өгнө үү гэв.
Хариуцагч Н.С, Э.Э нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “АЖГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ... 1,053,000,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
1. Үйл явдлын тухайд:
2010 онд “Н” ХХКнь малын махыг ангилан бэлтгэж , экспортод гаргаж, борлуулахад хамтран ажиллах саналыг “АЖГ” ХХК-д танилцуулсны үндсэн дээр 2 хуулийн этгээд хамтарч, ЭМФ ХХК-ийг үүсгэн байгуулж, “Н” ХХКнь 40%, “АЖГ” ХХКнь 60%-ийн хувьцааг эзэмшихээр болсон. Назам ХХК-ийн зүгээс 60,638,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн, “АЖГ” ХХКнь махны үйлдвэрийн байр барих зориулалттай 415,000 еврогийн зээлээр хөрөнгө оруулалт хийсэн. Энэхүү 415,000 евроны захиран зарцуулалтыг нь “АЖГ” ХХКнь дангаараа, бидний оролцоогүйгээр хийсэн. 2013 оны 10-р сараас эхэлж, Н. Сг ЭМФ ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилж, үйл ажиллагаа явуулахаар 1,053,000,000 төгрөгийн зээлийг “АЖГ” ХХК-иас ЭМФ ХХК-д олгохоор болж, 2 компанийн хооронд Зээлийн гэрээ-г байгуулсан. Мөн тухайн үед “А Э Д Э” ХХК-иас мах бэлтгэх зорилгоор Зээлийн гэрээ-г байгуулж 1,450,000,000 зээлж аван компанийн үйл ажиллагааг эхлүүлсэн.
2. Төлбөр тооцооны тухай:
Хэсэг хугацааны дараа ЭМФ ХХК-иас “А Э Д Э” ХХК-д 1,450,000,000 төгрөгийг түүний хамт, буцааж төлж дуусгасан.Харин “АЖГ” ХХК-иас зээлсэн 1,053,000,000 төгрөгийг төлж чадаагүй. Учир нь 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар ЭМФ ХХК борлуулалтын орлого нь 2,818,507,711 төгрөг болсон боловч бараа материалын өртөг, зарлага, үндсэн хөрөнгө, үлдэгдэл бараа материал гээд нийт 3,641,885,087 төгрөг болсоноор ЭМФ ХХК нь 823,377,376 төгрөгийн алдагдал хүлээсэн байна. Дээрх 3,641,885,087 төгрөгний задаргаа нь:
Бараа материалын өртөг 2,852,911,180 төгрөг
Татварын шимтгэл 23,474,225 төгрөг
Ажилчдын цалин 79,275,936 төгрөг
Түүрээсийн төлбөр 67,469,037 төгрөг
Бусад үйл ажиллагааны зардал 218,382,698 төгрөг
Үндсэн хөрөнгө 38,000,000 төгрөг
Зээлийн хүү 248,868,274 төгрөг
Бараа материалын үлдэгдэл 51,016,300 төгрөг
Бараа материалын хорогдол 62,487,437 төгрөг
Эдгээр тооцоолол нь хэрэгт авагдсан Баян сагсай аудит ХХК-ийн гаргасан. 2013, 2014 оны тайлан болон банкны дансны гүйлгээнээс тодорхой харагдана.
3. “АЖГ” ХХК, Н.С нарын хооронд байгуулсан 2016 оны 10 сарын 24-ний өдрийн Өглөг, авлага болон зээл баталгаажуулах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай гэрээ-г хийх болсон шалтгаан: “АЖГ” ХХКнь ЭМФ ХХК-д тогтмол тайлангаа явуулдаг бөгөөд ЭМФ ХХК нь ийм өндөр алдагдал хүлээгээд, зээлээ огт эргүүлж төлөхгүй юм шиг ойлголт өгч болохгүй байна, ЭМФ ХХК-ний зээлсэн мөнгөнд ямар нэгэн баталгаа байгаа гэдгийг хөрөнгө оруулагчдаа үзүүлэх шаардлагатай гэсэн ойлголтыг Н.С бид хоёрт өгсөн. Тиймээс “АЖГ” ХХКН.С хоёрын хооронд Өглөг, авлага болон зээл баталгаажуулах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай гэрээ-г байгуулсан болно. Гэтэл “АЖГ” ХХКнь ярьж тохирсоноосоо ухарч, дээрх 1,053,000,000 төгрөгийг Н.С, Э.Э гэж хүмүүс хувьдаа зарцуулсан мэт ойлголтыг шүүхэд төрүүлж, компанийн хүлээсэн алдагдлыг эргүүлээд биднээс нэхэмжилж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна, хууль бус шаардлага гэж үзэж байна.
Иймд “АЖГ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч “И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд “АЖГ” ХХКнь манай “И” ХХК-д холбогдуулан компанийн барьж байгаа үл хөдлөх хөрөнгө болох Соёмбо цогцолбор барилгаас 120 м.кв талбайн гэрчилгээг хүлээлгэн өгөхийг даалгасан нэхэмжлэл гаргасан бөгөөд бид дараах хариу тайлбар гаргаж байна. Үүнд:
Манай компани “АЖГ” ХХК-д ямар нэг үл хөдлөх хөрөнгө болон мөнгөн төлбөр өгөх ямар ч гэрээг тус компанитай байгуулаагүй. Аливаа эрх, үүрэг гэрээ байгуулснаар үүсдэг бөгөөд бид “АЖГ” ХХК-тай ямар ч гэрээний харилцаанд ороогүй тэдний өмнө ямар нэг үл хөдлөх хөрөнгө, мөнгөн төлбөр өгөх үүрэг хүлээгээгүй.”АЖГ” ХХКболон Н.С нар хоорондоо ямар гэрээ байгуулж, юу тохирсон нь “И” ХХК-д огт хамаагүй асуудал. Манай компани 2015 оны 12 дугаар сарын 15-нд Захиалгаар ажлын байр барих гэрээ-г иргэн Н.Сгийн гуйлтаар түүнтэй байгуулсан бөгөөд мөн түүний гуйлтаар төлбөр төлсөн гэж бичсэн байна. Үнэндээ бодит байдал дээр Н.С манай компанид ямар ч төлбөр төлөөгүй, энэ талаар бид шүүхэд албан тоотоор мэдэгдсэн бөгөөд энэ албан тоот хэрэгт авагдсан. ”И” ХХК нь уг гэрээг ийм үр дагавар үүсгэнэ гэж бодоогүй, тухайн үед дүр үзүүлэн гэрээ хийсэн учир уг гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус болно. Ийнхүү уг гэрээ хүчин төгөлдөр бус гэрээ төдийгүй иргэн Н.С манай компанид ямар ч төлбөр төлөөгүй, түүний нэр дээр манай компанийн ямар ч үл хөдлөх хөрөнгө бүртгэгдээгүй учир “АЖГ” ХХК-д ”И” ХХК-ийн зүгээс ямар ч үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх боломжгүй.
“АЖГ” ХХКнь Н.Стай байгуулсан гэрээ, үүссэн маргаанаа ингэж ямар ч холбогдолгүй өөр этгээдэд хамаатуулан, манай компанийг хариуцагчаар татаж, компанийн нэр хүндэд халдаж байгаа нь хууль зөрчиж байна. “АЖГ” ХХКболон Н.С нарын хооронд байгуулсан ямар ч гэрээнд манай компани батлан дааж гарын үсэг зураагүй. Манай компанийн дээрх үл хөдлөх хөрөнгө баригдаж дуусаагүй, улсын комисс хүлээж аваагүй, ямар ч үл хөдлөхийн гэрчилгээ гараагүй бөгөөд дахин дурдахад манай компанийн нэхэмжлэгч “АЖГ” ХХК-н өмнө ямар нэг зүйл өгөх ямар ч үүрэг хуулийн дагуу хүлээгээгүй гэв.
Хариуцагч ”А Э Д Э” ХХК-ийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд “АЖГ” ХХКнь манай “А Э Д Э” ХХК-д холбогдуулан манай компанийн үл хөдлөх хөрөнгөнөөс улсын комисст хүлээлгэн өгч, өмчлөгчөөр нэхэмжлэгчийг бүртгүүлэн, гэрчилгээг хүлээлгэн өгөхийг даалгасан нэхэмжлэл гаргасан бөгөөд бид дараах хариу тайлбар гаргаж байна. Үүнд:
1. Нэхэмжлэгч “АЖГ” ХХК-тай манай компани гэрээний болон гэрээний бус ямар ч төрлийн аливаа харилцаанд ороогүй бөгөөд мөн огт харилцаж байгаагүй. Аливаа эрх, үүрэг гэрээ байгуулснаар үүсдэг бөгөөд бид “АЖГ” ХХК-тай гэрээний харилцаанд ороогүй учраас тэдний өмнө үл хөдлөх хөрөнгө хүлээлгэж өгөх болон аливаа мөнгөн төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй.
2. ”АЖГ” ХХКболон Н.С нар хоорондоо ямар гэрээ байгуулж, юу тохирсон, манайхаас мөнгө болон эд хөрөнгө авахын тулд хоорондоо ямар хуйвалдаан хийснийг манай компани огт мэдэхгүй бөгөөд манайд огт хамаагүй асуудал.
3. Манай компанийн өмчлөлд байдаг, одоо баригдаж байгаа үл хөдлөх хөрөнгийг одоо болон тухайн үед эзэмшил, өмчлөлийн эрхгүй этгээд болох “И” ХХК нь 2015 оны 12 сарын 15-нд Захиалгаар ажлын байр барих гэрээ-г Н.Сгийн гуйлтаар түүнтэй байгуулсан бөгөөд мөн түүний гуйлтаар төлбөр төлсөн гэж бичсэн, бодит байдал дээр Н.С манай компанид болон “И” ХХК-д ямар ч төлбөр төлөөгүй. “И” ХХК нь бүр сүүлд 2017 онд манай компанийн баригдаж байгаа барилгын зөвхөн газрын эрхийг эзэмшдэг болсон бөгөөд түүнд тухайн гэрээ байгуулагдах үед газрын эрх ч байгаагүй. “И” ХХК нь тухайн хөдлөх хөрөнгөнөөс аливаа этгээдэд зарж борлуулж, шилжүүлэх эрх бүхий этгээд биш байсан/ байгаа учраас уг гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус гэрээ юм.
4. Уг гэрээ хүчин төгөлдөр бус гэрээ төдийгүй Н.С манай компанид болон “И” ХХК-д ямар ч төлбөр төлөөгүй, түүний нэр дээр манай компанийн ямар ч үл хөдлөх хөрөнгө бүртгэгдээгүй, түүнд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5.1-5.3-т заасан өмчлөх эрх үүсээгүй учир Н.Сд манай компаниас үл хөдлөх эд хөрөнгө шаардах, манай компанийн үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэх ямар ч эрх байхгүй. Өөрөөр хэлбэл манай компани Н.С болон “АЖГ” ХХК-ийн хооронд байгуулсан аливаа маргаанаас үүдэлтэйгээр “АЖГ” ХХК-д ямар нэгэн үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх болон мөнгө төлөх үүрэг хуулийн дагуу огт байхгүй.
5. ”АЖГ” ХХКнь Н.Стай байгуулсан гэрээ, үүссэн маргаанаа ингэж ямар ч холбогдолгүй өөр этгээдэд хамаатуулан, манай компанийг хариуцагчаар татаж, компанийн нэр хүнд болон эд хөрөнгөнд халдаж байгаа нь хууль бус байна.
Иймд дээрх нэхэмжлэлийн манай компанид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ЭМФ ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр АЖГ ХХК Хөрөнгө оруулалт. Хамтын ажиллагааны гэрээ"-ний дагуу ЭМФ ХХК-д 1,053,000,000 (нэг тэрбум тавин гурван сая төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй, хүүтэй зээлийг олгосон. Уг зээлийг Н.С, Э.Э нар ашиглаж мах бэлтгэн нийлүүлэх чиглэлийн төрийн баталгаат төсөл хөтөлбөрүүдэд туслан гүйцэтгэгч, мах бэлтгэн нийлүүлэгчээр оролцсон. Тухайн үеийн ЭМФ ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.С 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн Голомт банкинд харилцах данс шинээр нээлгэх хүсэлт гаргаж, түүндээ бэлэн, бэлэн бус гүйлгээ хийх болон бусад банкнаас үзүүлдэг бүхий л үйлчилгээг авах эрхийг Э.Эт олгосон. Энэ хүрээнд Н.С, Э.Э хоёр компанийн эрх бүхий албан тушаалтны хувьд компанийн мөнгөн хөрөнгийг хамтран захиран зарцуулж байсны хувьд хариуцлагыг хамтран хүлээх үндэслэлтэй.
Дээрх 1,053,000 000 (нэг тэрбум тавин гурван сая) төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн cap тутмын 1,25% хүүг 2014 оны 01 дүгээр сарын байдлаар төлөөгүйн улмаас үндсэн зээлэнд хөрвөсөн хүү 30,000,000 (гучин сая) төгрөг, мөн 2014 оны 07 дугаар сарыг дуустал хүртэл хугацаанд хуримтлагдсан 92,650,000 төгрөг, нийт 122,650,000 (нэг зуун хорин хоёр сая зургаан зуун тавин мянган) төгрөгийг манай ЭМФ ХХК нь зээлдүүлэгч “АЖГ” ХХК-д төлөх хохирлыг хүлээгээд байна. Энэ нь Н. Санжаа, Э.Энар ЭМФ ХХК-д учруулсан хохирол болох 1,053,000,000 төгрөгийг барагдуулаагүйтэй холбоотойгоор бий болсон хохирол тул Иргэний хуулийн 497.3, 510.1, Компанийн тухай хуулийн 84.6, 85.2 дахь хэсгүүдэд заасны дагуу хохирол дээрх 122,650,000 төгрөгөөр илэрхийлэгдэх бөгөөд үүнийг Н.С, Э.Э нараас тэнцүү хэмжээгээр гаргуулахаар бие даасан шаардлагыг гаргаж байна.
Иймд 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ-ний төлөгдөөгүй хүүгийн төлбөр 122,650,000 төгрөгийн хохирлын 50 хувь болох 61,325,000 төгрөгийг Н.Сгаас, мөн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ-ний төлөгдөөгүй хүүгийн төлбөр 122,650,000 төгрөгийн хохирлын 50 хувь болох 61,325,000 төгрөгийг Э.Эээс тус тус гаргуулж өгнө үү гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “АЖГ” ХХКнь хариуцагч Н.С, Э.Э нарт холбогдуулан Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Компанийн тухай хуулийн 86 дугаар 86.1-д заасны дагуу тэдгээрийн ЭМФ ХХК-нд учруулсан хохирол болох 206,250,000 төгрөгийг Н.Сгаас, 246,750,000 төгрөгийг Э.Эээс тус тус гаргуулж ЭМФ ХХК-нд олгуулах; хариуцагч “И” ХХК-нд холбогдуулан Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Захиалгаар ажлын байр барих гэрээ-нд заасан Соёмбот өргөө цогцолбор үл хөдлөх эд хөрөнгөөс 1 дүгээр орц, 5 дугаар давхар дахь 120м.кв талбайг ЭМФ ХХК-ийн өмчлөлд бүртгүүлэхэд шаардагдах баримт бичгийг бүрдүүлж өгөхийг даалгуулах; хариуцагч “А Э Д Э” ХХК-нд холбогдуулан Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу эрхийн бүртгэлийн Ү-2203034652 дугаартай Соёмбот өргөө цогцолбор үл хөдлөх хөрөнгөөс 1 дүгээр орц, 5 дугаар давхар дахь 120 м.кв талбайг гаргуулан ЭМФ ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.
Тус иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч Н.С, Э.Э нарт холбогдуулан гуравдагч этгээд ЭМФ ХХК бие даасан шаардлага гаргасан байх ба Н.С, Э.Э нар нь эрх бүхий албан тушаалтны үүргээ зохих ёсоор биелүүлж чадаагүйн улмаас компанид хохирол учруулсан гэж үзэж хариуцагч тус бүрээс 61,325,000 төгрөг буюу нийт 122,650,000 төгрөг гаргуулахаар шаардаж байна.
Үндсэн нэхэмжлэлийн талаар:
Нэхэмжлэгч “АЖГ” ХХКнь хариуцагч Н.С, Э.Э нарыг ЭМФ ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан байх хугацаандаа тус компанид хохирол учруулсан гэж үзэж ЭМФ ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувиар нэхэмжлэл гарган тэдгээрийн компанид учруулсан хохирлыг арилгуулахаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Компанийн тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсгүүдийг тус тус үндэслэл болгон шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нь Н.Сд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин “АЖГ” ХХКнь 2012 онд Назам ХХК-тай харилцан тохиролцож нөөцийн мах бэлтгэх, нөөцлөх, худалдах үйл ажиллагаа явуулах зорилгоор ЭМФ ХХК-ийг үүсгэн байгуулсан бөгөөд гүйцэтгэх захирлаар Н.Сг томилсны зэрэгцээ Н.Сгийн хамт түүний эхнэр Э.Э компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан. ЭМФ ХХК нь үйл ажиллагаагаа эхлүүлэхээр хоёр удаагийн томоохон санхүүжилт авсны нэг нь “АЖГ” ХХК-иас авсан 1,053,000,000 төгрөгийн зээл болно. Гэвч энэ зээлийн хөрөнгийг компанид илтэд хохиролтой захиран зарцуулсан. Энэ хохирлын хэмжээг тооцоо нийлсэн гэрээний хүрээнд хариуцагч Н.С 806,250,000 төгрөгөөр хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ дүнгээс 600,000,000 төгрөгт тооцон орон сууц шаардах эрхээ шилжүүлсэн тул үлдэх дүн 206,250,000 төгрөгийг Компанийн тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1-д заасныг үндэслэн шаардана гэж тайлбарлаж байна. Харин хариуцагч Э.Эт холбогдуулан гаргасан шаардлагаа дэмжин Э.Э нь хариуцагч Н.Сгийн хууль ёсны эхнэр бөгөөд Н.Сг ЭМФ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаанд тус компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан. ЭМФ ХХК нэг нягтлан бодогчтой тул Э.Эийг Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д заасан эрх бүхий албан тушаалтан гэж үзнэ. ЭМФ ХХК-нд хариуцагч Н.Сгийн учруулсан нийт хохирол 806,250,000 төгрөгөөс үлдэх хэсэг болох 246,750,000 төгрөгийг хариуцагч Э.Эээс гаргуулах үндэстэй гэж шүүх хуралдаанд тайлбарлаж байна.
Хариуцагч Н.С болон Э.Э нар нь тэдгээрт холбогдох шаардлага тус бүрийн зарим хэсгийг эс зөвшөөрөн маргаж байна. Шүүх хуралдаанд хариуцагч Э.Э биечлэн болон хариуцагч Н.Сгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар оролцон тайлбар гаргасан болно. Тэрээр ЭМФ ХХК нөөцийн мах бэлтгэх, худалдах үйл ажиллагаа явуулах явцад үргэлж ашигтай ажиллаагүй бөгөөд бизнесийн явцад урьдчилан тооцох боломжгүй олон асуудлууд үүсэж тухай бүр хувьцаа эзэмшигчдэд болон хэрэглэгчдэд хохиролгүйгээр шийдвэрлэхийг зорьж ажиллаж байсан боловч зарим талаар хайнга хандаж алдаа гаргасан байж болохыг зөвшөөрөн 800,000,000 төгрөгийн хохирлын тал хувийг Н.Сгийн хамт хариуцан арилгахаар эвлэрч болохыг тайлбарлан, бусад хохирлыг үндэслэлгүй гэж үзэн мэтгэлцэж байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад тогтоогдсон дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр Н.С болон Э.Э нарын ЭМФ ХХК-нд учруулсан хохирол гэх нийт 453,000,000 төгрөгийн шаардлагыг шүүх хангах үндэстэй гэж үзлээ.
1. Нэхэмжлэгч “АЖГ” ХХКнь хариуцагч Н.С, хариуцагч Э.Э нарт холбогдуулан түүний Назам ХХК-тай хамтран үүсгэн байгуулсан ЭМФ ХХК-нд эрх бүхий албан тушаалтны учруулсан хохирлыг арилгуулахаар тус компанийн хувьцаа эзэмшигчийн хувиар нэхэмжлэл гаргасан, улмаар хувьцаа эзэмшигч өөрөө нэхэмжлэл гаргасан хэдий ч уг хохирлыг буруутай этгээдүүдээс гаргуулан хохирол учирсан этгээд болох ЭМФ ХХК-нд олгуулахаар нэхэмжлэл гаргасан нь Компанийн тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т заасантай нийцнэ гэж шүүх үзлээ. Тодруулбал, Компанийн тухай 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт компанийн хувьцааны нэгээс дээш хувийг эзэмшигч эрх бүхий албан тушаалтанд холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгаа нь компанид учруулсан хохирлыг арилгуулах зорилготой тул тус хохирлыг өөртөө бус хохирол учирсан тухайн компанид төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон нь зүйтэй байна.
Зохигчид “АЖГ” ХХКнь “Н” ХХК-тай нөөцийн мах бэлтгэх, нөөцлөх, худалдан борлуулахад хамтран ажиллах зорилгоор 2012 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ЭМФ ХХК-ийг үүсгэн байгуулж, 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс гүйцэтгэх захирлаар нь Н.Сг томилсон үйл баримтын тухайд харилцан маргаагүй болно. Түүнчлэн ЭМФ ХХК үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш өөрийн хувьцаа эзэмшигч “АЖГ” ХХК-тай хувьцаа эзэмшлээс гадна хоёр удаа Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа-ны гэрээ байгуулан зээлийн гэрээний харилцаанд орсон бөгөөд эхний буюу 415,000 еврогийн гэрээг 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдөр, хоёр дахь нь тус хэргийн маргааны зүйл болох 1,053,000,000 төгрөгийн зээлийн гэрээ болох талаар зохигчид мөн харилцан маргаагүй болно. Хоёр дахь Хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээ нь нэг талаас “АЖГ” ХХКнөгөө талаас ЭМФ ХХК-ийн хооронд 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан байх ба гэрээний 2.3-т төслийг санхүүжүүлсэн хөрөнгө оруулалтыг энэхүү гэрээний хавсралт 1-д тохиролцсон нөхцөл, хуваарийн дагуу эргэн төлөхийг нэхэмжлэх эрхтэй гэж заасан байх бөгөөд зохигчид тус гэрээ нь “АЖГ” ХХКнь ЭМФ ХХК-нд хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх замаар оруулсан хөрөнгө оруулалт бус харин үүргийн эрх зүйн гэрээний харилцааны зээлдүүлэгчийн хувиар шилжүүлсэн зээлийн хөрөнгө болох тухайд маргаагүй болно.
Эндээс “АЖГ” ХХКнь ЭМФ ХХК-тай хоёр төрлийн статусаар эрх зүйн харилцаа үүсгэсэн этгээд болсон гэж дүгнэхэд хүрч байна. Өөрөөр хэлбэл “АЖГ” ХХКнь Назам ХХК-тай хамтран ЭМФ ХХК-ийг үүсгэн байгуулсан бөгөөд ийнхүү үүсгэн байгуулах үед ЭМФ ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 1,000,000 төгрөг байжээ /нэгдүгээр хх-ийн 15 дугаар тал/. ЭМФ ХХК-ийг үүсгэн байгуулах үед энэхүү хувь нийлүүлсэн хөрөнгийг бүрдүүлэх нийт хувьцааны 60 хувийг “АЖГ” ХХК, 40 хувийг “Н” ХХКэзэмшиж байжээ. Ингэснээр “АЖГ” ХХКнь ЭМФ ХХК-нд 600,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 60 хувийн энгийн хувьцаа эзэмшигч гэсэн өмчлөгчийн статусыг олж авсан байна. Хоёрдугаарт “АЖГ” ХХКнь ЭМФ ХХК-ийн өмнө үүргийн эрх зүйн зээлдүүлэгчийн статусыг бий болгосон нь эдгээр хоёр компанийн хооронд 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд тус гэрээний дагуу “АЖГ” ХХКнь ЭМФ ХХК-нд 1,053,000,000 төгрөгийг зээлдүүлсэн байна. Энэхүү гэрээний хувьд зохигчдын хооронд үүргийн эрх зүйн харилцаа үүсэж “АЖГ” ХХКнь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний зээлдүүлэгч буюу хоёр дахь статусыг бий болгожээ. Ингэснээр “АЖГ” ХХКнь ЭМФ ХХК-тай эрхлэх үйл ажиллагааны хүрээнд хувьцаа эзэмшигчийн эрхээр харилцах, тодорхой гэрээ хэлцлийн хувьд үүргийн эрх зүйн шаардах эрхүүдийг хэрэгжүүлэх хууль зүйн боломжтой болжээ.
Гэвч маргаан бүхий тохиолдолд “АЖГ” ХХКнь нэхэмжлэлийн шаардлагаа зээлдүүлэгчийн буюу Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийг үндэслэн гаргаагүй, энэ ч агуулгаар хариуцагчаар ЭМФ ХХК-ийг татаагүй болохоо эргэлзээгүй тайлбарлаж байна. Тэрээр тус хэрэг маргаанд хувь хүн Н.С, Э.Э нарыг хариуцагчаар татсан бөгөөд шаардлагыг ЭМФ ХХК-нд холбогдуулан гаргаагүй, бусдаас олгосон зээлийг Н.С, Э.Э нар нь ЭМФ ХХК-ийн үйл ажиллагаанд удирдлагын болон санхүүгийн хувьд хяналт тавьж байсан эрх бүхий албан тушаалтан, компанийн үйл ажиллагааг илт хайхрамжгүй, үр ашиггүй захиран зарцуулж, компанид ихээхэн хэмжээний хохирол учруулсан тул компанид учруулсан энэ хохирлоо Компанийн тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1-д зааснаар хариуцан арилгах үүрэгтэй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч “АЖГ” ХХКнь хариуцагч Н.Сгаас 206,250,000 төгрөг, Э.Эээс 246,750,000 төгрөг гаргуулахаар шаардлагаа тодорхойлохдоо тэдгээрийн үйл ажиллагаанаас компанид учирсан нийт хохирлын хэмжээг 1,053,000,000 төгрөг гэх дүнд үндэслэжээ. Тодруулбал, ЭМФ ХХК мах бэлтгэх, нөөцлөх, худалдах үйл ажиллагаагаа явуулах хөрөнгийн эх үүсвэр болгон зээлсэн мөнгөн хөрөнгийн дүнгээр компанид учирсан хохирлоо тооцсон байна. Уг дүнгээс хариуцагч Н.Сг 806,250,000 төгрөгийн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрсөн гэж тайлбарлаж үүнийгээ нотлох баримтыг “АЖГ” ХХКболон Н.С нарын хооронд 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан Өглөг, авлага болон зээл баталгаажуулах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай гэрээ-г дурдаж байна. Дурдагдаж буй гэрээний Ерөнхий зүйл-ийн Ё хэсэгт Үүрэг гүйцэтгэгч нь Зээлийн үндсэн дүнгийн 806,250,000 төгрөгийг үүрэг гүйцэтгэгч талд эргүүлэн төлөх үүргийг өөрөө хариуцаж, төлөхөө үүгээр зөвшөөрч, мэдэгдэн баталж байгаа ... /нэгдүгээр хх-ийн 21 дүгээр талын арын нүүр/ гэж тэмдэглэснээс үзвэл зохигчид тухайн үед компанийн эрх бүхий албан тушаалтны компанид учруулсан гэх хохирлын дүнг эргэлзээгүй тодорхойлсон гэхээс илүүтэй ЭМФ ХХК-ийн “АЖГ” ХХК-иас хүлээн авсан 1,053,000,000 төгрөгийн зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл дүнгийн талаар дурдсан гэж үзэхээр байна. ”АЖГ” ХХК-нд ЭМФ ХХК-ийн төлөх зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдлийг бүхэлд нь эрх бүхий албан тушаалтны ЭМФ ХХК-нд учруулсан хохирол мөн гэж үзэх нь учир дутагдалтай. Хариуцагчийн төлөөлөгчийн энэ үндэслэлийг дурдаж тайлбар гаргаж байгааг буруутгах боломжгүй.
Гэвч хариуцагч бөгөөд хариуцагч Н.Сгийн төлөөлөгч Э.Э ЭМФ ХХК-ийн бизнесийн үйл ажиллагааны доголдолд тэдгээрийн хайхрамжгүй бөгөөд хариуцлагагүй байдал зохих хэмжээгээр нөлөөлсөн болохыг бүрэн үгүйсгээгүй, компанид учруулсан хохирлын хэмжээгээ дээрх 806,250,000 төгрөгийн 50 орчим хувь болох 400,000,000 төгрөгөөр тооцож болох талаар шүүх хуралдаанд тайлбарласан. Харин шүүх эрх бүхий албан тушаалтны ЭМФ ХХК-нд учруулсан хохирлын хэмжээг илүү бодитой тогтоох боломжтой гэж үзсэн бөгөөд энэхүү дүгнэлтээ Баянсагсай ХХК-ийн ЭМФ ХХК-ийн 2013, 2014 оны санхүүгийн тайланд хийсэн үнэлгээ /нэгдүгээр хх-ийн 94-109 дүгээр тал/, тус үнэлгээг гаргасан аудиторч Д.Мийн гэрчийн мэдүүлэг /нэгдүгээр хх-ийн 178, 179 дүгээр тал/-т суурилан гаргаж байна. Гэрч Д.М нь ЭМФ ХХК мах нөөцлөх, бэлтгэх, худалдах үйл ажиллагаа явуулахдаа тус компани санхүү бүртгэлийн үүднээс 7 төрлийн зөрчил гаргасан талаар шүүхэд мэдүүлсэн бөгөөд шүүх эдгээр зөрчлүүдээс ЭМФ ХХК-иас нөөцийн мах худалдан авасан боловч өглөгөө баталгаажуулаагүй нэр бүхий этгээдүүдэд хологдох зөрчлүүдийг эрх бүхий албан тушаалтны компанид учруулсан хохирол гэж үзсэнгүй. Учир нь тодорхой нэр бүхий этгээд ба компанийн хооронд үүссэн гэрээний харилцаа байх бөгөөд энэ асуудлаар ЭМФ ХХК-ийн нэрийн өмнөөс шүүх болон бусад байгууллагад хуульд заасан журмын дагуу маргаан үүсгэн ажиллагаа хийх замаар компанийг хохиролгүй болгох боломжтой байна.
Харин гэрч Д.Мийн ЭМФ ХХК-ийн 2013, 2014 оны санхүүгийн тайланд хийсэн үнэлгээгээр илэрсэн зөрчлүүдээс 1. ... эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор 1,650,000,000 төгрөгийн зээл авсан бөгөөд 200,000,000 төгрөгийг Н.С нь хувийн дансаар авсан. 2. Н.С нь 98,000,000 төгрөг зээлдүүлсэн гэх боловч гэрээ холбогдох анхан шатны баримтууд байхгүй байсан. 3. Үндсэн хөрөнгө, удирдлагын тусгай зардал болон бусдад мөнгө зээлдүүлсэн гэх 355,2 сая төгрөг анхан шатны баримтаар нотлогдохгүй байсан. ... гэсэн зөрчлүүдийг компанийн эрх бүхий албан тушаалтнууд гаргасан, үүний улмаас компанид учруулсан хохирол гэж үзэх үндэстэй гэж дүгнэлээ.
Дээрх байдлаар хариуцагч Н.С ЭМФ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа албан үүрэгтээ хайхрамжгүй хандаж, Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4.2, 84.4.3, 84.4.4-т заасан үүргүүдээ ноцтой зөрчиж ЭМФ ХХК-нд 653,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэх үндэстэй байх тул түүний компанид учруулсан хохирол гэж нэхэмжлэгчийн тодорхойлсон 206,250,000 төгрөгийг хариуцагч Н.Сгаас гаргуулж хохирол учирсан хуулийн этгээд болох ЭМФ ХХК-нд олгуулах тухай тус компанийн хувьцаа эзэмшигч “АЖГ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.
3. Нэхэмжлэгч “АЖГ” ХХКнь хариуцагч Э.Эээс ЭМФ ХХК-нд учруулсан хохирол 246,750,000 төгрөгийг нэхэмжилж байна. Тус шаардлагын үндэслэлийг тодорхойлохдоо хариуцагч Э.Э нь ЭМФ ХХК-нд ерөнхий нягтлан бодогчийн албан үүргийг гүйцэтгэж байсан эрх бүхий албан тушаалтан гэж тайлбарлаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан мэтгэлцэхдээ хариуцагч Э.Э нь тус компанийн нягтлан бодох бүртгэлийг эрхлэн хөтөлдөг цорын ганц нягтлан бодогч байсан талаараа хүлээн зөвшөөрч байна. Хэдийгээр ЭМФ ХХК болон Э.Э нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ хэрэгт нотлох баримтаар авагдаагүй хэдий ч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т заасны дагуу гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж заасан бөгөөд зөрчлөөс үүсэх үүргийн хувьд нотолгооны үүргийн хуваарилалт хариуцагчид оногдоно. Тодруулбал, хариуцагч тус байгууллагад нягтлан бодогчоор ажиллаж байсан үйл баримтаа хүлээн зөвшөөрч тайлбар татгалзлаа гаргаж байсан тул хөдөлмөрийн гэрээ хэрэгт авагдаагүй гэх үндэслэлээр түүнийг компанид ажиллаж байгаагүй гэж дүгнэх боломжгүй. Ийнхүү хариуцагч Э.Э нь ЭМФ ХХК-нд нягтлан бодогчоор ажиллаж байсан бөгөөд түүнийг шууд ахлах, удирдах ерөнхий нягтлан бодогч байгаагүй тул Э.Эийг ЭМФ ХХК-ийн хувьд эрх бүхий албан тушаалтан буюу Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д хамаарах албан тушаалтан мөн гэж дүнэлээ.
Тэрээр тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20.1.7-д заасан нягтлан бодогчид хориглох зүйлийг зөрчиж анхан шатны баримт бүрдүүлээгүй, заавал хөтлөх ёстой журнал, ерөнхий дэвтэр, дэлгэрэнгүй бүртгэлийн дэвтрийг хөтлөөгүй, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3, 19.1.5, 19.1.6-д заасан нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, холбогдох бусад материалыг шаардан гаргуулах, эд хөрөнгө, өр төлбөрийн хүчин төгөлдөр бус баримтаар ажил гүйлгээг бүртгэхгүй байх, нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжид харшилсан шийдвэрийг биелүүлэхээс татгалзах үүргүүдээ тус тус биелүүлээгүйн улмаас ЭМФ ХХК-нд 653,200,000 төгрөгийн хохирлыг гүйцэтгэх захирал Н.Стай хамтран учруулсан байх тул түүнд холбогдуулан нэхэмжлэгчийн тогтоосон шаардлага болох 246,750,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх үндэстэй байна.
4. ”АЖГ” ХХКболон Назам ХХК-ийн хооронд ЭМФ ХХК-ийн 40 хувийн хувьцааг тодорхой төлбөрт тооцон шилжүүлэх хэлцэл 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хийгдэж, тус хэлцлийн үр дүнд “АЖГ” ХХКнь ЭМФ ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон байна. “Н” ХХКнь Э.Эийн үүсгэн байгуулсан компани болох үйл баримтын тухайд зохигчид маргаагүй бөгөөд ЭМФ ХХК-ийн 40 хувийн хувьцаагаа энэхүү хэрэг маргаанд холбоо хамааралгүй өөр гэрээ болох “АЖГ” ХХКболон ЭМФ ХХК-ийн хооронд 2012 оны 08 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан 415,000 еврогийн зээлийн тухай Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээний үүрэгт холбогдуулан шилжүүлсэн талаар баримт хавтаст хэргийн 83 дугаар талд авагдсан байна. /нэгдүгээр хх-ийн 83-92 дугаар тал/ Иймд тус гэрээний дагуу шилжүүлсэн ЭМФ ХХК-ийн 40 хувийн энгийн хувьцааг Назам ХХК-ийн эцсийн өмчлөгч Э.Эээс шилжүүлсэн явдлыг эрх бүхий албан тушаалтнуудаас ЭМФ ХХК-нд хохирол учруулсан гэх үндэслэлээр шаардаж байгаа 453,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагад холбон дүгнэх үндэсгүй байна.
5. Нэхэмжлэгч “АЖГ” ХХКнь хариуцагч “И” ХХК-нд холбогдуулан Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Захиалгаар ажлын байр барих гэрээ-нд заасан Соёмбот өргөө цогцолбор үл хөдлөх эд хөрөнгөөс 1 дүгээр орц, 5 дугаар давхар дахь 120м.кв талбайг ЭМФ ХХК-ийн өмчлөлд бүртгүүлэхэд шаардагдах баримт бичгийг бүрдүүлж өгөхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд тус шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу шилжүүлэн авсан гэрээний шаардах эрх гэж тайлбарлаж байна. Тодруулбал, хариуцагч Н.С нь “И” ХХК-иас ажлын байрны захиалгын гэрээний дагуу Соёмбот өргөө цогцолбор-ын 1 дүгээр орц, 5 дугаар давхар дахь 120 м.кв талбайг ирээдүйд өмчлөлдөө шилжүүлж авахаар шаардах эрхтэй байсан бөгөөд энэ эрхээ Н.С нь 600,000,000 төгрөгөөр үнэлэн ”АЖГ” ХХК-нд 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ээр шилжүүлж /хоёрдугаар хх-ийн 45 дугаар тал/ энэ тохироогоо 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан Өглөг, авлага болон зээл баталгаажуулах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай гэрээ-ээр баталгаажуулсан, иймд “И” ХХК-иас энэ талбайг шилжүүлж авахтай холбоотой зайлшгүй баримт бичгүүдийг гаргуулж ЭМФ ХХК-нд олгуулахаар шаардана гэж тайлбарлаж байна.
Зохигчид өнөөдрийн байдлаар маргаан бүхий талбайг үл хөдлөх эд хөрөнгөд тооцон хэн нэгний нэр дээр ҮХЭХ-ийн өмчлөх эрхийн бүртгэл үүсээгүй, дуусаагүй барилгын хэлбэрээр “И” ХХК-ийн өмчлөлд 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр бүртгэж Ү-2203034652 гэсэн дугаар олгосон байна. /гуравдугаар хх-ийн 67 дугаар тал/. Улмаар Соёмбо цогцолборт хамаарах нийт 7 байрыг “И” ХХК-ийн хамаарал бүхий компани /гуравдугаар хх-ийн 78 дугаар тал/ болох “А Э Д Э” ХХК-ийн өмчлөлд 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр бүртгэсэн байгаа үйл баримтын тухайд маргаагүй /гуравдугаар хх-ийн 81 дүгээр тал/. Гэсэн хэдий ч “И” ХХК-ийг хариуцагчаар татан чухам ямар баримтууд гаргуулахаар шаардаж байгаа нь тодорхойгүй, энэ талаар тодруулахыг нэхэмжлэгчид удаа дараа сануулж байсан хэдий ч хангалттай тайлбарыг нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлээгүй болно. Харин хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад Иргэний хуулийн 123 дугаар зүйлд заасны дагуу ажлын байрны захиалгын гэрээний дагуу талбайн өмчлөлийг ирээдүйд шаардах Н.Сгийн эрхийг “АЖГ” ХХКшилжүүлэн авсан болохыг “И” ХХК-иар тогтоолгуулах зорилготой байх бөгөөд уг зорилгыг хангаснаар хариуцагч “А Э Д Э” ХХК-иас маргаан бүхий талбайг ирээдүйд ЭМФ ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг шаардах эрхийг олж авах замаар Н.С нарын компанид учруулсан хохирлыг арилгуулахаар шаардлагаа үндэслэсэн нь тодорсон болно.
Хариуцагч “И” ХХК нь нэхэмжлэлийн бичиг баримтад холбогдох шаардлага болон түүнтэй байгуулсан талбайн захиалгын гэрээний дагуух шаардах эрх Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн дагуу Н.Сгаас “АЖГ” ХХК-нд шилжсэн гэх аль аль тайлбарыг үгүйсгэн мэтгэлцэж байна. Хариуцагч “И” ХХК нь Н.Стай 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр захиалгаар ажлын байр барих гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээний зүйл нь маргаан бүхий 120 мкв талбай болох үйл баримтын талаар маргаагүй. /хоёрдугаар хх-ийн 23, 24 дүгээр тал/. Харин уг гэрээнд Н.Сг захиалгын үнийг төлсөн хэмээн тэмдэглэсэн хэдий ч төлбөрөө шилжүүлээгүй байсан гэж тайлбарлаж байна. Ийнхүү үнийг төлөөгүй атал төлсөн хэмээн тэмдэглэсэн шалтгаанаа Н.Стай ажил хэргийн холбоотой байсан бөгөөд хэд хэдэн ажлыг бартерын журмаар ирээдүйд хийлгэхээр тохиролцсон байсантай холбоотой, гэвч ийнхүү төлбөр төлсөн гэх түүний тэмдэглэл Н.Сгаас бусад гуравдагч этгээдийн өмнө гаргасан ямар нэг баталгаа бус гэх агуулгаар тайлбарлаж байна. Түүнчлэн хариуцагч “И” ХХК нь Н.Стай байгуулсан захиалгын гэрээний дагуух бартерийн ажлаа Н.С нар хийхгүй нь тодорхой болсон тул уг гэрээг 2018 онд цуцалсан, энэ талаар Н.С болон түүний эхнэр Э.Э нарт зохих журмаар мэдэгдэж, харилцан ойлголцсон, Н.С нь энэ талбайг ирээдүйд шаардах эрхээ “АЖГ” ХХК-нд шилжүүлсэн талаар огт мэдээгүй гэж маргаж байна.
Хариуцагч бөгөөд хариуцагч Н.Сгийн төлөөлөгч Э.Э нь “И” ХХК-тай Н.Сгийн байгуулсан захиалгын гэрээ цуцлагдсан болохыг хүлээн зөвшөөрч байх ба уг гэрээний дагуух шаардлагыг өнөөдөр хэрэгжүүлэх боломжгүй гэж тайлбарлаж байх бол нэхэмжлэгч “АЖГ” ХХКнь шаардах эрх Н.Сгаас “АЖГ” ХХК-нд шилжсэн талаар 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр “И” ХХК-нд 87/19 дугаартай албан тоотоор мэдэгдсэн /хоёрдугаар хх-ийн 46 дугаар тал/, шаардах эрх шилжсэнийг “И” ХХК мэдээгүй байх үндэсгүй, иймд гэрээгээ “АЖГ” ХХК-ийн зөвшөөрөлгүй цуцлах боломжгүй байсан гэж хариу маргаж байна.
Хэрэгт “АЖГ” ХХК-иас “И” ХХК-нд хүргүүлсэн шаардах эрх шилжсэн тухай мэдэгдлийг “И” ХХК хүлээн авсан гэх аливаа баримт хэрэгт авагдаагүй байх ба 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай Сүхбаатар дүүргийн прокурорын тогтоолын олсон нь хэсэгт ”И” ХХК-ийн захирал Х.Бадамдоржийн мэдүүлгийг тэмдэглэсэн, тус мэдүүлэг “И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартай нийцэж байна. /дөрөвдүгээр хх-ийн 18-20 дугаар тал, гуравдугаар хх-ийн 234, 235 дугаар тал/
Эдгээр нөхцөл байдлаас “И” ХХК нь түүнтэй байгуулсан Талбай захиалгын гэрээний эрхээ Н.С нь “АЖГ” ХХК-нд шилжүүлсэн байсныг мэдэж байсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Иймд Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д Шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ гэж заасны дагуу гэрээний үүргийг цуцлах, дуусгавар болгох харилцааг анхны үүрэг гүйцэтгүүлэгч Н.Стай тохиролцон шийдвэрлэсэн нөхцөл байдлыг буруутгах боломжгүй байна. Энэ үндэслэлээр энэ гэрээнээс үүдэлтэй маргаан бүхий шаардлагыг “АЖГ” ХХКнь “И” ХХК-нд холбогдуулан гаргах боломжгүй болсон гэж үзэж Соёмбот өргөө цогцолбор үл хөдлөх эд хөрөнгөөс 1 дүгээр орц, 5 дугаар давхар дахь 120м.кв талбайг ЭМФ ХХК-ийн өмчлөлд бүртгүүлэхэд шаардагдах баримт бичгийг бүрдүүлж өгөхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6.Нэхэмжлэгч “АЖГ” ХХКнь хариуцагч “А Э Д Э” ХХК-нд холбогдуулан Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу эрхийн бүртгэлийн Ү-2203034652 дугаартай Соёмбот өргөө цогцолбор үл хөдлөх хөрөнгөөс 1 дүгээр орц, 5 дугаар давхар дахь 120 м.кв талбайг гаргуулан ЭМФ ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг даалгуулах шаардлага гаргажээ.
Хариуцагч “А Э Д Э” ХХК тус шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрөн, “И” ХХК нь Н.Стай байгуулсан захиалгын гэрээгээ нэгэнт цуцалсан тул зохигчдын хооронд шаардлага гаргах хууль зүйн боломжгүй, “А Э Д Э” ХХК Соёмбот өргөө цогцолбор барих төслийн “И” ХХК-иас шилжүүлэн авч уг талбайг өөр этгээдэд шилжүүлэхээр гэрээ байгуулж төлбөрийг бүрэн гүйцэд хүлээж авсан, хэдийгээр өмчлөх эрхийн гэрчилгээ энэхүү гуравдагч этгээдийн нэр дээр гараагүй байгаа боловч тус байгууллага одоогоор бодитой эзэмшиж байгаа гэх агуулга бүхий тайлбар гарган мэтгэлцэж байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан баримтыг үндэслэн шүүх “А Э Д Э” ХХК-нд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Учир нь өмнө дурдсанчлан ”И” ХХК-тай Н.Сгийн байгуулсан Талбай захиалгын гэрээний шаардах эрх нэхэмжлэгч ”АЖГ” ХХК-нд шилжиж ирсэн гэх үндэслэл тогтоогдоогүйн зэрэгцээ “АЖГ” ХХКнь 600,000,000 төгрөгөөр үнэлэн уг талбайг нэхэмжлэхдээ Н.С ЭМФ ХХК-нд учруулсан хохиролдоо тооцон “АЖГ” ХХК-нд шилжүүлэхээр тохирсон гэж тайлбарлаж байгаа. Гэтэл учир шалтгааны хувьд ЭМФ ХХК-нд учирсан хохирлыг ЭМФ ХХК-нд төлж барагдуулах нь зүйтэй бөгөөд “АЖГ” ХХКнь маргаан бүхий талбайг өөртөө шилжүүлж авахаар тохирсон гэх гэрээг үндэслэн ЭМФ-ийн хохирлыг арилгуулна хэмээн тайлбарлаж байгаа нь нэг талаас ойлгомжгүй байгааг дүгнэх нь зүйтэй. Хэдийгээр өнөөдрийн байдлаар “АЖГ” ХХКнь ЭМФ ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч мөн хэдий ч хуулийн этгээдийн хийсвэрлэлийн онол ёсоор эдгээр нь тус бүртээ эрх зүйн чадвар, чадамж бүхий бие даасан хуулийн этгээд болно. Энэ агуулгаар “АЖГ” ХХКнь ЭМФ ХХК-ийн захирал асан Н.Сгийн хувийн шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авах тухай тохироонд суурилан ЭМФ ХХК-ийн хохирлыг арилгуулна гэж тооцох нь хууль зүйн үндэслэлийн хувьд алдаатай болохыг тэмдэглэж байна.
Эдгээр үндэслэлүүдээр “А Э Д Э” ХХК-нд холбогдуулан гаргасан ”АЖГ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Бие даасан шаардлагын талаар
Гуравдагч этгээд ЭМФ ХХК нь хариуцагч Н.С, Э.Э нарт холбогдуулан компанид учруулсан хохирол 122,650,000 төгрөгийг тэнцүү хуваан хариуцагч тус бүрээс нэхэмжилж байна. Тэрээр нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин, “АЖГ” ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ гэх зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй хүүгийн төлбөр 2014 оны 07 дугаар сарыг дуусталх хугацаанд хуримтлагдан 122,650,000 төгрөг болсон бөгөөд эрх бүхий албан тушаалтнууд тус зээлийн төлөлтийн талаар хариуцлагагүй хандаж компанийг ийм хэмжээний өрөнд оруулсан гэж тайлбарлаж байна.
Шүүх бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь гуравдагч этгээд нэр бүхий компаниудын хооронд байгуулсан 1,053,000,000 төгрөгийн зээлийн гэрээ нь сар бүр 1,25 хувийн хүүтэй байсан хэмээн тайлбарлаж байх боловч хавтаст хэрэгт цугларсан баримтаар тус зээлийг энэ хэмжээний хүүгийн төлөлттэй байсан болохыг нотлох аливаа баримт авагдаагүй байна. Түүнчлэн гуравдагч этгээдийн шаардлагын үндэслэл болсон зээлийн хүүг төлөөгүй гэх зөрчил нь шүүхийн шийдвэрийн өмнө хэсэгт дурдсанчлан нягтлан бодох бүртгэлийн болон бусад хуулийн тодорхой заалтыг зөрчих замаар компанийн эрх бүхий албан тушаалтнаас компанид хохирол учруулахаас өөр ойлголт бөгөөд аливаа компани бусдаас авсан зээлийн хүүгээ төлөөгүй явдлыг хувьцаа эзэмшигчдийн итгэлийг эвдэж тэдний өмнө шударгаар ажиллах үүргээ эрх бүхий албан тушаалтан зөрчсөний илрэл гэж шууд дүгнэх нь өрөөсгөл болно. Хэрэв зээлийн гэрээний хүүгийн төлбөрийг хугацаандаа төлөөгүйн улмаас хуримтлагдсан хүүгийн хэмжээгээр компанид хохирол учруулсан гэж эрх бүхий албан тушаалтныг буруутгах бол энэ нь уг үр дагаварт шууд хүргэсэн эрх бүхий албан тушаалтны хууль бус бусад үйлдлээс үүдэлтэй байх, эдгээр нь баримтаар эргэлзээгүй тогтоогдсон байвал зохино. Өөрөөр хэлбэл, хүүгийн төлбөр хуримтлагдсан тохиолдол бүрийг эрх бүхий албан тушаалтны шууд хариуцах хохирол гэж дүгнэх боломжгүй юм.
Шийдвэрийн өмнө хэсэгт эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн үйлдлийг тодорхойлж, түүнээс бий болсон үр дагаврыг арилгуулах нь зүйтэй болохыг дүгнэсэн бөгөөд эдгээр үйлдлүүд чухамхүү зээлийн хүүг төлөхгүй хуримтлуулахад хүргэсэн гэдгийг шууд нотлохгүй. Үүний зэрэгцээ “АЖГ” ХХКнь ЭМФ ХХК -нд чухамхүү 1,25 хувийн хүүтэйгээр зээл олгосныг гэрчлэх баримт хэрэгт авагдаагүйг дурдаж байна. ”АЖГ” ХХКболон Н.С нарын хоронд байгуулсан Өглөг авлага болон зээл баталгаажуулах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэрээний ерөнхий зүйлийн Б хэсэгт дурдсан 1,25 хувийн зээлийн хүүний талаарх өгүүлбэр нь “АЖГ” ХХКболон ЭМФ ХХК-ийн хоорондын маргаан бүхий зээлийн гэрээний хүүгийн тохиролцоо гэж эргэлзээгүй тогтоох үндэслэл болж чадахгүй байна.
Энэ үндэслэлээр гуравдагч этгээдийн хариуцагч Н.С, Э.Э нарт холбогдуулан гаргасан 122,650,000 төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад асуудлаар
1. Шүүх хуралдааны мэтгэлцээний шатанд зохигчдын хооронд 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан Өглөг, авлага болон зээл баталгаажуулах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэрээний хоёр дугаар зүйлд заасан маргаан хянан шийдвэрлэх байгууллагын талаар мэтгэлцээн өрнөж байна. Хариуцагч тус зүйлийн 2.1-д зааснаар Энэхүү гэрээнээс үүссэн болон холбогдон гарсан түүнчлэн уг гэрээг зөрчих, хүчингүй болгохтой холбоотой бүх маргааныг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын Олон улсын ба үндэсний арбитрт түүний Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх дүрмийн дагуу Монгол улсад эцэслэн шийдвэрлэнэ гэж заасныг үндэслэн тус хэрэг маргаан шүүхийн бус арбитрын харьяалалд хамаарах талаар тайлбар гаргаж байх бол нэхэмжлэгч тус тайлбарыг эс зөвшөөрөн мөн гэрээний 2.7-д талуудын аль нэг нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй тохиолдолд шүүхээр шийдвэрлүүлнэ гэж заасныг үндэслэл болгон хэрэг маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх үндэстэй гэж тайлбарлаж байна.
Арбитрын тухай Монгол улсын хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д Арбитрын хэлэлцээртэй боловч шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд аль нэг тал тайлбар гаргахаасаа өмнө уг маргааныг арбитрын журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бол шүүх аль нэг талын хүсэлтээр арбитрын хэлэлцээрийг хүчин төгөлдөр бус, эсхүл биелүүлэх боломжгүй гэж үзсэнээс бусад тохиолдолд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгоно гэж заасан байх ба зохигчид шүүхэд тайлбар гаргахаасаа өмнө эл асуудлаар хүсэлт гаргаагүй, хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэх гурван жил орчмын хугацаанд шүүхэд нотлох баримт бүрдүүлэн, мэтгэлцэж ажиллагаанд оролцож байсан болно. Түүнчлэн зохигчдын дурдаж байгаа гэрээний 2.7-д тус хэрэг маргааныг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр заасан байгааг мөн анхаарах нь зүйтэй байна. Энэ үндэслэлээр шүүх тус хэрэг маргааныг шүүхээр хянан шийдвэрлэвэл зохих маргаан гэж дүгнэсэн болно.
2. Тус маргаан нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийг үндэслэл болгосон нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэг тул шүүгч дангаар хянан шийдвэрлэх боломжгүйн зэрэгцээ шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчийг оролцуулах хуулийн шаардлага тавигдана. Улмаар хуульд заасан журмын дагуу сонгогдсон иргэдийн төлөөлөгч Ч.О 9 цагийн хугацаатай үргэлжилсэн шүүх хуралдааны явцад даралт нь 150-160 хүрч /шүүхийн тамгын газрын эмч үзлэг хийсэн болно/, эрүүл мэндийн хувьд хуралдааныг үргэлжлүүлэх боломжгүй болсноо илэрхийлсэн. Ийнхүү зохигчид шүүх хуралдааныг цааш иргэдийн төлөөлөгчгүйгээр үргэлжүүлэхэд саад болох зүйлгүй гэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д заасны дагуу иргэдийн төлөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг хэвийн үргэлжүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
3. Нэхэмжлэгч анх 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан ба тухайн үед нэхэмжлэлийн шаардлагаа гагцхүү хариуцагч Н.Сд холбогдуулан гаргаж түүнээс Компанийн тухай хуулийн 84, 85 дугаар зүйлүүдийг үндэслэн 1,053,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байна. Тус нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид 5,422,950,000 төгрөгийг төлжээ. Улмаар 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангаж шүүгчийн захирамжаар хамтран хариуцагчаар Э.Эийг татан оролцуулжээ. Хариуцагч Э.Эийг Н.Стай үүргийг хамтаар хариуцна гэх үндэслэлээр түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлжээ.
Нэхэмжлэгч 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хамтран хариуцагчаар “И” ХХК-ийг татах хүсэлт гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаас 600,000,000 төгрөгт холбогдох хэсгийг тус компаниас гаргуулахаар тодорхойлсныг шүүх хүлээн авч мөн өдөр захирамж гаргасан байна. Нэхэмжлэгч “АЖГ” ХХКнь 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр “И” ХХК-нд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн Соёмбо цогцолборын 1-р орцны 5 дугаар давхрын 120 мкв талбайг улсын комисст хүлээлгэн өгч, нэхэмжлэгчийг өмчлөгчөөр бүртгүүлэн, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгуулахыг шаардсаныг шүүх хүлээн авч гардуулах ажиллагаа явуулсан байх ба нэхэмжлэлийн үнэ өөрчлөгдөөгүй гэж үзэн улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч “АЖГ” ХХКнь 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хамтран хариуцагчаар “А Э Д Э” ХХК-ийг татсан байх ба түүнд холбогдуулан 300,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, тус компанийг хариуцагчаар татсантай холбогдуулан “И” ХХК-нд холбогдох шаардлагыг 300,000,000 төгрөгөөр бууруулжээ. Ийнхүү нэхэмжлэлийн үнийн дүнг өөрчлөөгүй гэж үзэн улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байна.
Нэхэмжлэгч 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлага ба түүний үндэслэлийг тодруулсан бөгөөд энэ удаад хариуцагч Н.Сгаас 206,250,000 төгрөг, Э.Эээс 246,750,000 төгрөгийг гаргуулах, хариуцагч “И” ХХК-нд холбогдуулан 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн захиалгаар ажлын байр барих гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний дагуу “АЖГ” ХХКнь Соёмбот цогцолборын 1-р орц, 5 дугаар давхрын 120 мкв талбайг ирээдүйд өмчлөх эрхийг шударгаар шилжүүлж авсан болохыг тогтоолгох, хариуцагч “А Э Д Э” ХХК-нд холбогдуулан дээрх талбайг өөрийн өмчлөлд шилжүүлэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ. Уг тодруулга, шаардлагын өөрчлөлд мөн улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлжээ. Улмаар “И” ХХК-нд холбогдох шаардлагаа 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр маргаан бүхий талбайг “АЖГ” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхэд шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэхийг даалгуулах тухай шаардлага болгон өөрчилсөн байна.
Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө нэхэмжлэгч Компанийн тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1-д заасны дагуу шаардлага гаргаж байгаа тул хариуцагч Н.Сгаас 206,250,000 төгрөг, Э.Эээс 246,750,000 төгрөгийг гаргуулж ЭМФ ХХК-нд олгуулах, хариуцагч “И” ХХК-нд холбогдуулан 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн захиалгаар ажлын байр барих гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний дагуу “АЖГ” ХХКнь Соёмбот цогцолборын 1-р орц, 5 дугаар давхрын 120 мкв талбайг ирээдүйд өмчлөх эрхийг шударгаар авсан болохыг тогтоолгож, ЭМФ ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхэд шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэхийг даалгуулах, хариуцагч “А Э Д Э” ХХК-нд холбогдуулан дээрх талбайг ЭМФ ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаагаа тодруулан тайлбарлахад хариуцагч нар болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ЭМФ ХХК тодруулгыг ойлгон мэтгэлцээн өрнүүлэн хэлэлцсэн болно.
Нэхэмжлэгч “АЖГ” ХХКнь 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч тус бүрт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх хүсэлт тавьсныг шүүх тус хэрэг маргаанд хамааралгүй, өөр төрлийн гэрээтэй холбоотой маргаан гэж үзэж хүлээн авахаас татгалзсан болно. Харин энэ өдөр гаргасан ЭМФ ХХК-ийн бие даасан шаардлагыг хүлээн авч, тус компанийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулсан. ЭМФ ХХК нь хариуцагч Н.С, Э.Э нарт холбогдуулан 122,650,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд тус шаардлагадаа 571,122 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгч ”АЖГ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 5,493,150 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ЭМФ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 571,122 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Сгаас 1,189,200 төгрөгийг, хариуцагч Э.Эээс 1,391,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасны дагуу хариуцагч Н.Сгаас 206,250,000 төгрөг, хариуцагч Э.Эээс 246,750,000 төгрөг гаргуулж ЭМФ ХХК-нд олгосугай.
2. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 497 дугаар зүйлийн 497.1, Компанийн тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1-д заасны дагуу нэхэмжлэгч “АЖГ” ХХК-ийн “И” ХХК-нд холбогдуулан гаргасан 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн захиалгаар ажлын байр барих гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний дагуу “АЖГ” ХХКнь Соёмбот цогцолборын 1-р орц, 5 дугаар давхрын 120 мкв талбайг ирээдүйд өмчлөх эрхийг шударгаар авсан болохыг тогтоолгож, ЭМФ ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхэд шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэхийг даалгуулах, хариуцагч “А Э Д Э” ХХК-нд холбогдуулан гаргасан дээрх талбайг ЭМФ ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээд ЭМФ ХХК-ийн хариуцагч Н.С, хариуцагч Э.Э нарт холбогдуулан гаргасан 122,650,000 төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.
4. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА
ШҮҮГЧИД Х.ДАШДЭЧМАА
Т.ЭНХТУЯА