Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 182/ШШ2021/02198

 

2021 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 182/ШШ2021/02198

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “А” ХХК ,

 

Нэхэмжлэгч: “ААК” ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ХБЭХАид холбогдох,

 

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах нэгж талбарын 18623307803299 дугаартай 100,000 мкв талбайтай газрын хамтран эзэмшигчээр тогтоолгох, Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах нэгж талбарын 1681900060 18634307101968 дугаартай 15870 мкв газрын эзэмшигчээр тогтоолгох, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205032958 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлдөө буцаан шилжүүлэхийг даалгуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах нэгж талбарын 18623307803299 дугаартай 100,000 мкв газар, Г... дугаартай 10,000 мкв газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205032958 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, Ү-2205032944 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, нэхэмжлэгч “ААК” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У өмгөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. Л нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Нэг. 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Хадгаламж банк ХХК болон “А” ХХК, “ААК” ХХКнарын хооронд №1/2-1159 тоот Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулсан. Тус гэрээний 1.1а-д зааснаар “А” ХХК-ийн үндсэн зээл 4,820,000,000 төгрөг, үндсэн хүү 976,104,977 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,964,804.74 төгрөг, нийт зээл, хүү 5,816,069,781.74 төгрөг болсныг талууд хүлээн зөвшөөрсөн байдаг. Улмаар Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээний 1.2а-д зааснаар дээр дурьдсан “А” ХХК-ийн 5,816,069,781.74 төгрөгийн зээлийн өр төлбөрт тооцон Хадгаламж банк нь дараах хөрөнгүүдийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, өр төлбөрийг бүрэн хаахаар тохиролцсон. Үүнд:

1.    ”А” ХХК-ийг улсын бүртгэлийн Ү-2205032944 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16101/ гудамжны 66 тоотод байрлах, 200 м.кв асьфалт бетон хольцын үйлдвэрийн зориулалттай иж бүрэн обьект /барьцааны үнэ 3,500,000,000 /гурван тэрбум таван зуун сая төгрөг/

2.    Нэгж талбарын 8023/5017 дугаартай 10,000 м.кв үйлдвэрийн зориулалттай газар/барьцааны үнэ 350,000,000 /гурван зуун тавин сая төгрөг/

3.    ”А” ХХК-иас нэмж төлбөрт тооцон шилжүүлэхээр тохиролцсон Алтан аураг констракшнХХК-ийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах амины орон сууцны зориулалттай 100,000 м.кв газрын эзэмших эрхийг нэмэлтээр шилжүүлж авахаар тохиролцсон болно.

Ингээд банк нь -1159 тоот Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээний дагуу “А” ХХК-ийн өмчлөлийн 200 м.кв асьфалт, бетон хольцын үйлдвэрийн өмчлөх эрхийн гэрчилгээг 2011 оны 07-р сарын 21-ний өдөр өөрийн нэр дээр шилжүүлэн авч, улмаар 2011 оны 11 сарын 29-ний өдөр “А” ХХК-ийн нэр дээр нээсэн Өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгө /цаашид ӨБҮХХ гэх/-ийн 1059001710000059 тоот дотоодын дансанд тус үйлдвэрийн эзэмшил газрын хамт 3,200,000,000 төгрөгөөр үнэлэн бүртгэж авсан. Ийнхүү хөрөнгийн өмчлөлийг нэр дээрээ шилжүүлэн авч, ӨБҮХХ-ийн дансандаа бүртгэж авснаар -1159 тоот гэрээний 2.1 болон 2.2-т заасны дагуу “А” ХХКбанкинд төлөх өрөө бүрэн төлж хаасан болно.

Талуудын хооронд байгуулсан Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээгээр “Г П” ХХК-нд холбогдох зээлийн өрийн асуудлын талаар харилцан тохиролцсон байдаг. Гэрээний 1.1б-д зааснаар “Г П” ХХК-ийн үндсэн зээл 1,635,326109.11 төгрөг, үндсэн хүү 306,278,464.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 31,913,009.04 төгрөг, нийт зээл, хүү1,973,517,583.2 төгрөг болсныг талууд хүлээн зөвшөөрсөн болно. Улмаар Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээ-ний 1.2.б-д зааснаар дээр дурьдсан “Г П” ХХК-ийн 1,973,517,583.2 төгрөгийн өр төлбөрт тооцон Хадгаламж банк нь дараах хөрөнгүүдийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, өр төлбөрийг бүрэн хаахаар тохиролцсон. Үүнд:

1.    ”ААК” ХХКХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205032958 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16102/, Сонсголонгийн зам гудамж 65 тоотод байрлах 500м.кв бетон зуурмагийн зориулалттай иж бүрэн обьект барьцааны үнэ 2,200,000,000 төгрөг,

2.    Төв аймгийн Алтанбулаг сумын Гишүүний ам-1 нэртэй газарт орших хайрганы ордны 13784А дугаартай ашиглалтын зөвшөөрөл. Барьцааны үнэлгээ байхгүй болно.

Банк нь -1159 тоот Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээ-ний дагуу “Г П” ХХК-ийн зээлийн өрөнд дараах хөрөнгүүдийн өмчлөх болон эзэмших эрхүүдийг нэр дээрээ шилжүүлэн авч, ӨБҮХХ-ийн 105900170000060 тоот дотоодын дансанд мөнгөн дүн, үнэлгээгээр бүртгэн авсан Үүнд:

1.    ”ААК” ХХКХХК-ийн 500м2 бетон зуурмагийн үйлдвэрийг 1,320,000,000 төгрөгөөр үнэлэн,

2.    ”А” ХХК-ийн Асфальт бетон хольцын үйлдвэрийг 1,175,326,109.11 төгрөгөөр үнэлэн,

3.    ”А” ХХК-ийн Асфальт бетон хольцын үйлдвэрийг дахин 460,000,000 төгрөгөөр үнэлэн,

4.    -1159 тоот гэрээний 1.2.а-д заасан “ААК” ХХКХХК-ийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах Амины орон сууцны зориулалттай 100,000 /10га/м.кв газрыг 300,000,000 төгрөгөөр үнэлэн, нийт Говь поверХХК-ийн 1,973,517,583.2 төгрөгийн зээлийн өр төлбөрт 3,255,326,109.11 төгрөгийн хөрөнгийг өмчлөх болон эзэмших эрхийг Банк нэр дээрээ шилжүүлэн авч, ӨБҮХХ-ийн дансандаа бүртгэн авснаар -1159 тоот гэрээний 2.1 болон 2.2-т заасны дагуу ”Г П” ХХК нь Хадгаламж банкинд төлөх өрөө бүрэн хаасан болно.

 

Нэгэнт нэхэмжлэгч нар нь хөрөнгөө банкинд шилжүүлэн өгч, зээлээ бүрэн хаасны дараа 2011 оны 12-р сарын 30-ны өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 31-ний хооронд нийт 4,479,719,606.08 төгрөгийг банкинд бэлнээр төлсөн.

 

Нэр

Зээл

Үндсэн хүү

Нэмэгдүүлсэн хүү

Нийт төлбөр

“А” ХХК

4,820,000,000

976,104,977.00

19,964,804.74

5,816,069,782

“Г П” ХХК

1,635,326,109.11

306,276,464.69

31,913,009.41

1,973,515,583

 

6,455,326,109.11

1,282,381,441.69

51,877,814.15

7,789,585,365

Үндсэн ба нэмэгдүүлсэн хүү

1,334,259,255.84

 

2011.06.15-наас хойш банкинд төлсөн мөнгө

4,479,719,605.08

 

Илүүү төлөлт

3,145,460,349.24

 

 

Нэхэмжлэгч нарын зүгээс банкинд төлсөн төлбөрийн дүн нь -1159 тоот гэрээгээр тохиролцсон “А” ХХК, Говь поверХХК-ийн бүх үндсэн ба нэмэгдүүлсэн хүү, “Г П” ХХК-ийн зээлийн үндсэн өрийг хаагаад, цаана нь илүү 1,510,134,240.13 төгрөг илүү төлөгдсөн учир “Г П” ХХК-ийн зээлийн өрөнд тооцон Банк өмчлөлдөө шилжүүлэн авсан дараах хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно. Үүнд:

      ”ААК” ХХКХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205032958 дугаарт бүртгэгдсэн 500 м.кв бетон зуурмагийн үйлдвэр,

      ”ААК” ХХКХХК-ийн бетон зуурмагийн үйлдвэрийн баригдсан газар болох БаявааХХК-ийн эзэмшилд байсан 15,870 м.кв газар эзэмших эрх /барьцааны гэрээнд 300,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн,

      ”Г П” ХХК-ийн зээлийн өрөнд ӨБҮХХ-ийн дансанд нь 300,000,000 төгрөгөөр үнэлэгдэн бүртгэгдэж, Банкны эзэмшилд шилжсэн байгаа Алтан Аураг КонстракшнХХК-ийн эзэмшилд байсан Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах Амины орон сууцны зориулалттай 100,000 /10га/ м.кв газар

 

Хоёр. Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 001/ХТ2021/00502 дугаар тогтоолын хяналтын хэсэгт Талуудын хэн аль нь үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээ-г үндэслэл болгож байх тул шүүх дээрх гэрээний талаар эрх зүйн дүгнэлт хийж, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг бүрэн тодруулсны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэнтэй холбогдуулан дарааь тодруулга тайлбарыг хийж байна.

1.   2011 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээний 1.1.а, 1.2.а-д зааснаар:

Нэгдүгээрт “А” ХХК-ийн Хадгаламж банкинд төлөх үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний нийт дүн нь 5,816,069,781.74 төгрөг, “Г П” ХХК-ийн Хадгаламж банкинд төлөх үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний нийт дүн нь 1,973,517,853.2 төгрөг болсныг талууд тус тус хүлээн зөвшөөрч, энэхүү зээлийн төлбөрт тооцон дээр дурьдсан хөрөнгүүдийн өмчлөх, эзэмших эрхийг Хадгаламж банк өөрийн нэр дээр шилжүүлж авч балансдаа бүртгэснээр Гэрээний 2.2-т зааснаар “А” ХХК, “Г П” ХХК-иудыг банкинд төлөх өрөө бүрэн төлсөнд тооцсон.

Энэ нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2., 236.1.3-т зааснаар Зээлийн гэрээний үүргийг үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх, газар эзэмших эрх шилжүүлэх үүргээр сольж, Банк Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хүлээн авч гэрээний эдгээр заалтууд бүрэн хэрэгжсэн тул нэхэмжлэгч нар банкинд төлөх өрөө бүрэн төлсөн болно.

Хариуцагч Хадгаламж банк нь нэхэмжлэгч нараас Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээ-ний дагуу 7,789,587,364.94 төгрөгийн зээлээ хаах зорилгоор гэрээнд заасан дээр дурьдсан үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх болон газар эзэмших эрхийг шилжүүлэн авч зээлээ бүрэн барагдуулчихаад, тухайн хөрөнгүүдийг буцааж өгнө гэж бэлнээр 4,479,719,606.08 төгрөгийг авч нийт 12,269,306,971.02 төгрөгийн эд хөрөнгө, бэлэн мөнгө авсан нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нар нь Хадгаламж банкинд зээлийн өрөнд шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгө болон газруудыг худалдан авах зорилгоор 2011 оны 6 дугаар сараас 2015 оны 08 дугаар сар дуусталх хүртэл хугацаанд нийт 4,479,719,606.08 /дөрвөн тэрбум дөрвөн зуун далан есөн сая долоон зуун арван есөн мянга зургаан зуун төгрөг 08 мөнгө/ төгрөгийг банкинд бэлнээр шилжүүлсэн тул талуудын хооронд 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан -1159 тоот гэрээний 3.2.1 дэх заалтыг үндэслэн дээр дурьдсан төлбөрийн хэмжээнд банкны өмчлөлд шилжсэн эд хөрөнгүүдийн өмчлөгч болохыг тогтоон, дээрх хөрөнгүүдийн өмчлөх, эзэмших эрхийг шилжүүлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд хэлэлцэгдэж байгаа “А” ХХК, “ААК” ХХКХХК-ийн нэхэмжлэлтэй, ХББЭХАид холбогдох иргэний хэргийн хариуцагчийн хувьд нэхэмжлэлийн хувийг гардан авч танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Нэг. Хадгаламж банк ХХК-д Банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг авч, Банкны эрх хүлээн авагч томилогдсон тухай:

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А-153 дугаартай тушаалаар Хадгаламж банк ХХК-д Банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг авч Банкны эрх хүлээн авагч томилогдсон. Банкны эрх хүлээн авагч нь Банкны тухай хуулийн 68.3 дахь хэсэгт заасны дагуу Хадгаламж банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрхийг шилжүүлэн авч, Банкны эрх хүлээн авагчаас Хадгаламж банкны чанаргүй активыг төлүүлэх, Төрд учирсан хохирлыг төлүүлэх ажиллагааг гүйцэтгэж байна.

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А-114 дугаартай, 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А-116 дугаартай, 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А-172 дугаартай, 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А-15 дугаартай, 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А-214 дугаартай, 2017 оны 07 сарын 31-ний өдрийн А-216 дугаартай тушаалуудаар банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээний хугацааг тухай бүр сунгаж, Банкны эрх хүлээн авагчаас 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацаагаар ажиллаж байна.

Хоёр. Хадгаламж банк ХХК, “А” ХХК, Г П ХХК-ийн хооронд 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдөр -1159 дугаартай Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээ-г байгуулахаас өмнө болж өнгөрсөн үйл явдлын талаар:

 

“А” ХХКнь Хадгаламж банкнаас дараах зээлийг авсан. Үүнд:

1.  2010 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 45 дугаартай Зээлийн гэрээг байгуулж 4,620,000,000 /Дөрвөн тэрбум зургаан зуун хорин сая/ төгрөгийг сарын 1.8, жилийн 21.6 хувийн хүүтэй 30 сарын хугацаатайгаар зээлэн авсан.

2.  2010 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 46 дугаартай Зээлийн шугам нээх гэрээг байгуулж 650,000,000 /Зургаан зуун тавин сая/ төгрөгийг сарын 1.8, жилийн 21.6 хувийн хүүтэй 18 сарын хугацаатайгаар зээлэн авсан.

“А” ХХК-ийн дээрх хоёр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөрт нь “А” ХХКболон Хадгаламж банкны хооронд 45 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ /Ипотекийн гэрээ/-г байгуулж дараах хөрөнгийг барьцаалуулсан. Үүнд:

1.  Улсын бүртгэлийн Ү-2205032944 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16101/ гудамжны 66 хаягтай зориулалттай 200 м.кв талбайтай асфальт бетон хольцын иж бүрэн үйлдвэр.

2.  Дээрх иж бүрэн үйлдвэрийн байрлах газар буюу үйлдвэрлэлийн зориулалттай нэгж талбарын 8023/5017 дугаарт бүртгэгдсэн 10,000 м.кв газрын эзэмших эрх

Дээрх хоёр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр нь Хадгаламж банк болон “ААК” ХХКХХК-ийн хооронд 45 дугаартай Батлан даалтын гэрээг дараах хөрөнгийг барьцаалуулсан. Үүнд:

1.  Улсын бүртгэлийн Ү-2205032958 дугаарт бүртгэлтэй. Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16102/, Сонсголонгийн зам гудамж 65 тоот хаягт байрлах 500 м.кв талбайтай бетон зуурмагийн зориулалттай иж бүрэн обьект.

2.  Самсовал автомашин 6 ширхэг, бетон зуурмаг шахагч машин 2 ширхэг, миксер машин 12 ширхэг, эксковатор 2 ширхэг, ковш 3 ширхэг, задгай цемент тээвэрлэгч машин 1 ширхэг тус тус.

“Г П” ХХК нь Монголшуудан банкнаас дараах зээлийг авсан. Үүнд:

 

1.  2009 оны 08-р сарын 27-ны өдөр ЗГ/96 дугаартай Зээлийн гэрээг байгуулж 1,200,000,000 /Нэг тэрбум хоёр зуун сая/ төгрөгийг сарын 1.2, жилийн 14.4 хувийн хүүтэй 18 сарын хугацаатайгаар зээлэн авсан.

2.  2010 оны 01-р сарын 15-ны өдөр НЗГ/01 дугаартай Нэмэлт зээлийн гэрээг байгуулж дээрх зээлийн гэрээний дагуу авсан мөнгийг 460,000,000 /Дөрвөн зуун жаран сая/ төгрөгөөр нэмэгдүүлсэн.

“Г П” ХХК-ийн дээрх хоёр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Монгол шуудан банк болон “ААК” ХХК, “Г П” ХХК-ийн хооронд 2010 оны 01-р сарын 15-ны өдөр НБГ/02, НБГ/03 дугаартай Барьцааны гэрээг тус тус байгуулж дараах хөрөнгүүдийг барьцаалуулсан. Үүнд:

1.  Улсын бүртгэлийн Ү-2205032944 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16102/, Сонсголонгийн зам гудамж 65 тоот хаягт байрлах 500 м.кв талбайтай бетон зуурмагийн зориулалттай иж бүрэн обьект.

2.  Улсын бүртгэлийн Ү-2205032944 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16101/ гудамжны 66 хаягтай зориулалттай 200 м.кв талбайтай асфальт бетон хольцийн иж бүрэн үйлдвэр.

Гурав. Монголшуудан банкны зарим актив, пассив, хөрөнгө тэдгээрийн шаардах эрхийг Хадгаламж банкинд шилжүүлсэн талаар:

Хадгаламж банкны хувь нийлүүлэгчдийн хурал, Монголшуудан банкны нэгдэх ажлын бүрэн эрхт комиссын 2010 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 10-05/07 дугаартай хамтарсан тогтоол, мөн өдрийн 01 дугаартай Монгол шуудан банкны зарим актив, пассив хөрөнгө, тэдгээрийг шаардах эрх шилжүүлэх гэрээ-гээр Монголшуудан банкны зарим актив пассив хөрөнгийг Хадгаламж банкинд шилжүүлсэн. Үүнд Монгол шуудан банкнаас “Г П” ХХК-д олгосон дээрх зээлийн өр төлбөрийн шаардах эрх Хадгаламж банкинд шилжин ирсэн.

Дөрөв. Хадгаламж банк ХХК, “А” ХХК, “Г П” ХХК-ийн хооронд 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдөр -1159 дугаартай Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээг-г байгуулах өдрийн байдлаар дээрх зээлүүдийн өр төлбөрийн үлдэгдлийн талаар:

 

“А” ХХК-ийн 2010 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 45 дугаартай Зээлийн гэрээ, 46 дугаартай Зээлийн шугам нээх гэрээний өр төлбөр:

Үндсэн зээл 4,820,000,000 төгрөг.

Зээлийн үндсэн хүү: 976,104,977 төгрөг.

Нэмэгдүүлсэн хүү: 19,964,804.74 төгрөг

Нийт 5,816,069,781.74 төгрөг.

 

“Г П” ХХК-ийн 2009 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ЗГ/96 дугаартай зээлийн гэрээ, 2010 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн НЗГ/01 дугаартай Нэмэлт зээлийн гэрээний өр, төлбөр:

Үндсэн зээл 1,635,326,109.11 төгрөг

Зээлийн үндсэн хүү: 306,278,464.69 төгрөг.

Нэмэгдүүлсэн хүү: 31,913,009.4 төгрөг.

Нийт 1,973,517,583.2 төгрөг

 

Дээрх 2 зээлийн гэрээний нийт өр төлбөрийн хэмжээ: 7,789,587,364.94 төгрөг байсан.

Тав. Хадгаламж банк ХХК, “А” ХХК, “Г П” ХХК-ийн хооронд 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдөр -1159 дугаартай Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээ-гээр тохиролцсон гол нөхцлийн талаар:

Гэрээний 1.1.а-д дурдсан төлбөр төлөгч “А” ХХК-ийн нийт 5,816,069,781.74 төгрөгийн өр төлбөрт тооцуулан Барьцаа, батлан даалтын гэрээгээр барьцаалуулсан байсан дараах хөрөнгүүдийн өмчлөл, эзэмшлийг Хадгаламж банкинд шилжүүлэх. Үүнд

1.    Улсын бүртгэлийн Ү-2205032944 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс /16101/ гудамжны 66 хаягтай зориулалттай 200 м.кв талбайтай асфальт бетон хольцийн иж бүрэн үйлдвэр,

2.    Тус үйлдвэрийн байрлаж байгаа нэгж талбарын 8023/5017 дугаарт бүртгэгдсэн 10,000 м.кв газрын эзэмших эрх.

3.    ”А” ХХК-иас нэмж төлбөрт тооцон шилжүүлэхээр тохирсон Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах амины орон сууцны зориулалттай 100,000 м.кв газар эзэмших эрх.

Гэрээний 1.1.б-д дурдсан Төлбөр төлөгч “Г П” ХХК-ийн нийт 1,973,517,583.2 төгрөгийн өр төлбөрт тооцуулан Барьцааны гэрээгээр барьцаалуулсан байсан дараах хөрөнгүүдийн өмчлөл, эзэмшлийг Хадгаламж банкинд шилжүүлэх. Үүнд:

1.    Улсын бүртгэлийн Ү-2205032958 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16102/, Сонсголонгийн зам гудамж 65 тоот хаягт байрлах 500 м.кв талбайтай бетон зуурмагийн зориулалттай иж бүрэн обьект.

2.    Төв аймгийн Алтанбулаг сумын Гишүүний ам-1 нэртэй газарт орших 51 га хайрганы ордын 13784А ашиглалтын тусгай зөвшөөрөл.

Гэрээний 1.2.б-д Нийт 7,789,587,364.94 төгрөгийн өр төлбөрийг 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх гэж, гэрээний 2.1-д Талуудын хооронд байгуулсан гэрээг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, тухайн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ Банкны нэр дээр гарснаар Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Банкны өмчлөлд шилжүүлсэнд тооцно гэж, гэрээний 2.2-д Гэрээний 2.1-д заасан нөхцөл биелснээр Төлбөр төлөгчийг банкинд төлөх өрөө бүрэн төлсөнд тооцно гэж, гэрээний 4.2.2-д Төлбөр төлөгч 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд Банк өмчлөлд шилжсэн хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй гэж, гэрээний 3.1.2-д Төлбөр төлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшилдээ байлгах хугацааны тухайн барилга, байгууламжийн хэвийн байдлыг хангахад шаардлагатай зайлшгүй зардал, хэрэглээний зардлыг бүрэн хариуцах гэж, гэрээний 3.2.1-д Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа буюу 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлсөн, зохих ёсоор үүргээ гүйцэтгэсэн бол Банкны өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан шилжүүлэн авах гэж тус тус заасан.

 

Зургаа. Хадгаламж банк ХХК, “А” ХХК, “Г П” ХХК-ийн хооронд 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдөр -1159 дугаартай Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр банкны өмчлөлд шилжсэн үл хөдлөх эд хөрөнгө тус бүрийг хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын татгалзлыг хууль зүйн үндэслэлийн талаар:

 

“А” ХХКнь 2013 оны 04 дүгээр сард Чингэлтэй дүүргийн шүүхэд Хадгаламж банк ХХК, “А” ХХК-ийн хооронд 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан -1159 дугаартай Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан.

Иймд Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 737 дугаартай Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай захирамжийн ЗАХИРАМЖЛАХ нь хэсгийн 1 дэх заалтаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, 3 дахь заалтаар нэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсан. Захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй. Иймд нэхэмжлэгч нь энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрх, хууль зүйн үндэслэл, боломжгүй байна.

Дээрх Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээ-гээр Хадгаламж банкны өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон хөрөнгүүдийг Хадгаламж банкны өмчлөлд шилжүүлж 2011 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ Хадгаламж банкны нэр дээр гарсан. Мөн газар эзэмших эрх нь Хадгаламж банкинд шилжиж газар эзэмших эрхийн гэрчилгээ Хадгаламж банкны нэр дээр гарсан/хуулбаруудыг хавсаргав/. Энэ гэрээний заалтын дагуу Хадгаламж банкинд барьцаа хөрөнгийн өмчлөх эрх, газар эзэмших эрхийг шилжүүлсэн боловч бодит байдал дээр нэхэмжлэгчээс хөрөнгүүдийг өөрийн эзэмшил, ашиглалтанд бодитоор байлгаж, үйл ажиллагаа явуулж, орлого олж байгаагаар зогсохгүй Хадгаламж банкнаас хөрөнгийн ашиглалт, чанар байдалтай танилцахаар очиход харуул хамгаалалт гарган нэвтрүүлэхгүй байна.

Төлбөр төлөгчөөс нийт 7,789,587,364.94 төгрөгийн өр төлбөрийг 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулах үүрэгтэй байсан боловч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй өнөөдрийн байдлаар өр төлбөрийн үлдэгдэл 3,595,305,259 /Гурван тэрбум таван зуун ерөн таван сая гурван зуун таван мянга хоёр зуун тавин есөн/төгрөг байна. Өр төлбөрийн нийт үлдэгдлийн талаар нэхэмжлэгч маргадаггүй болно. Хадгаламж банк ХХК, “А” ХХК, “Г П” ХХК-ийн хооронд 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан -1159 дугаартай, Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр, хуулийн хүчин төгөлдөр хэлцлийн дагуу хөрөнгүүдийн өмчлөл, эзэмшил Хадгаламж банкинд шилжсэн.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ дэмжин, эдгээр үндэслэлийн хүрээнд дараах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. ҮҮнд:

1.    Хадгаламж банк ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205032944 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16101/ гудамжны 66 хаягтай асфальт бетон хольцийн үйлдвэр зориулалттай 200 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг “А” ХХК-ийн эзэмшлээс албадан чөлөөлүүлэх.

2.    Хадгаламж банк ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205032958 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16102/, Сонсголонгийн зам гудамж 65 тоот хаягт байрлах бетон зуурмагийн үйлдвэрлэлийн зориулалттай 500 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг “ААК” ХХКХХК-ийн эзэмшлээс албадан чөлөөлүүлэх,

3.    Хадгаламж банк ХХК-ийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 32-р хороонд байрлах нэгж талбарын 18623307803299 дугаар бүхий 100,000 м.кв газрыг “А” ХХК-ийн эзэмшлээс албадан чөлөөлүүлэх.

4.    ”А” ХХК-ийн эзэмшилд байгаа Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16101/ гудамжны 66 тоот хаягт байрлах, нэгж талбарын 8023/5017 дугаарт бүртгэгдсэн 10,000 м.кв газар эзэмших эрхийг Хадгаламж банк ХХК-д шилжүүлэхийг “А” ХХК-д даалгуулах.

Хадгаламж банкны өмчлөлд шилжсэн хөрөнгийн эзэмшлийг сайн дураар шилжүүлэн өгөхгүй байгаа тул дээрх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: : ”А” ХХК, “ААК” ХХКнарын нэхэмжлэлтэй Хадгаламж банк ХХК, банкны эрх хүлээн авагч М.Энхтөрд холбогдох иргэний эрх зүйн маргаанд хариуцагчийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, “А” ХХКболон “ААК” ХХКХХК-ийн зүгээс дараах тайлбарыг үүгээр гаргаж байна.

1.Хариуцагч 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: "...Талуудын хооронд 2011 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан. Энэ гэрээгээр “А” ХХК, “Г П” ХХК-ийн зээлийн нийт 7,789,587,364.94 төгрөгийн өр төлбөрт тооцуулан дараах хөрөнгийн өмчлөх эрхийг Хадгаламж банкинд шилжүүлэхээр тохирсон... гэжээ.

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д ...Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид фидици гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөл шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ... гэж заасан мөн Банкны тухай хуулийн /тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан/ 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт ...банк ашиг олох зорилгоор энэ хуулийн 6 дугаар зүйлд зааснаас бусад үйл ажиллагаа эрхлэхийг хориглох бөгөөд зээлийн барьцаалсан эд хөрөнгийг зээл төлүүлэх зорилгоор түр эзэмших, худалдах үйл ажиллагаа үүнд хамаарахгүй... гэж заасан. Шүүх хууль тайлбарлах хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт ...Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргах... тухай хуульчилсан. Монгол Улсын Дээд шүүх хянан хэлэлцээд 2016 оны 10 дугаар сарын 20-ний өдөр №001/ХТ2016/09778/и тоот тогтоол гаргасан бөгөөд уг тогтоолоор банк нь Банкны тухай хуулийн тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан /7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасны дагуу барьцаалсан эд хөрөнгүүдийг худалдах, эзэмшихээс өөр төрлийн ашиг олох үйл ажиллагааг эрхэлсэн тохиолдолд хуулиар хориглосон үйл ажиллагааг эрхэлсэн гэж тайлбарлан хэрэглэж байгааг энд дурдах нь зүйтэй. Гэтэл Хадгаламж банк ХХК нь Банкны тухай хуулиар хориглосон үйл ажиллагааг эрхэлж барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг өөрийн өмчлөлд авахаар гэрээ байгуулан өмчлөлдөө шилжүүлсэн нь хууль тогтоомжийг зөрчсөн, хүчин төгөлдөр бус гэрээ байх тул Хадгаламж банк ХХК тухай эд хөрөнгүүдийг хууль ёсоор өмчлөх эрхгүй.

2. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлд: ...Төлбөр төлөгч нь Төлбөр барагдуулах гэрээгээр хүлээсэн 7,789,587,364 төгрөгийн өр төлбөртэй... Өнөөдрийн байдлаар өр төлбөрийн үлдэгдэл 3,595,3050259 төгрөг байна... гэжээ. Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт ...дараах тохиолдолд барьцааны эрх дуусгавар болно ..., мөн зүйлийн 160.1.1 дэх хэсэгт ...барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон... гэж хуульчилсан. Говь поверХХК нь Монгол шуудан банк ХХК-тай 2009 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ/96 тоот Зээлийн гэрээ мөн 2010 оны 01-р сарын 15-ны өдөр байгуулсан НЗГ/01 тоот Нэмэлт зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 1,973,517,583.69 төгрөгийн өр төлбөртэй байсан. Монгол шуудан банк болон Говь поверХХК, “ААК” ХХКХХК-ийн хооронд 2010 оны 01-р сарын 15-ны өдөр байгуулсан НБГ/02 дугаартай барьцааны гэрээ байгуулсан бөгөөд барьцаанд Алтан Аураг КонстракшнХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205032958 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16102/ Сонсголонгийн гудамж 65 хаягтай бетон зуурмагийн үйлдвэрийн зориулалттай 500 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан болно.

Мөн 2010 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн №45 тоот Батлан даалтын гэрээгээр дээрх Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор мөн “ААК” ХХКХХК-ийн зүгээс улсын бүртгэлийн Ү-2205032958 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 20-р хороо, үйлдвэрийн баруун бүс /16102/, Сонсголонгийн зам гудамж 65 тоотод байрлах 500 м.кв бетон зуурмагийн зориулалттай иж бүрэн обьеътыг, 2010 оны 06 дугаар сарын 03-ний өдрийн №46 тоот батлан даалтын гэрээгээр Баяваа нэгж талбарын 8023/0003 дугаартай 15,870 кв.м газар эзэмших эрхийг барьцаалсан бөгөөд энэ газар нь Алтан Аураг констракшнХХК-ийн Бетон зуурмагийн үйлдвэр оршин байгаа газар билээ.

Төлбөр төлөгчийн зүгээс Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсанаас хойшхи хугацаанд нийт 4,479,719,606.08 төгрөг төлсөн нь Говь поверХХК-ийн гэрээгээр төлөх ёстой байсан 1,973,517,583.69 төгрөгийн төлбөрийг хаагаад цаана нь 2,506,202,023 төгрөгийн хэмжээнд “А” ХХК-иас гэрээнд заагдсан төлөх ёстой төлбөрөөс төлөгдсөн байна. Хэдийгээр нэхэмжлэгч талууд нь нийт 4,479,719,606.08 төгрөгийн төлбөр хийсэн боловч Хадгаламж банк нь барьцаалсан үл хөдлөх хөрөнгүүдээс нэг ч хөрөнгө болон газар эзэмших эрхийг барьцаанаас чөлөөлж, буцаан өмчлөл, эзэмшлийг шилжүүлээгүй. Иймд гэрээгээр Банкинд барьцаалсан “А” ХХК, Баяваа ХХК, Алтан аураг констракшин ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрхүүдийг Хадгаламж банк ХХК нь хуульд заасны дагуу манай компаний өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй атал тухайн обьектуудыг албадан чөлөөлүүлэхийг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дэх хэсэгт заасныг баримтлан “А” ХХК, “ААК” ХХК-д холбогдох сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэв.

Хэрэгт авагдсан баримтуудыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч ”А” ХХКнь хариуцагч ХБЭХАид холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах нэгж талбарын 18623307803299 дугаартай 100,000 мкв талбайтай газрыг “ААК” ХХКХХК-тай хамтран эзэмших эрхтэй болохыг тогтоолгох, нэхэмжлэгч “ААК” ХХКнь хариуцагч ХБЭХАид холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах нэгж талбарын 18623307803299 дугаартай 100,000 мкв талбайтай газрыг “А” ХХК-тай хамтран эзэмших эрхтэй болохыг тогтоолгох, Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах нэгж талбарын 1681900060 18634307101968 дугаартай 15870 мкв газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205032958 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлдөө буцаан шилжүүлэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч “А” ХХКнь Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах нэгж талбарын 8023/5017 дугаартай, 10,000 мкв талбайтай газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шаардлагаасаа татгалзсан болно.

 

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин Нэг талаас “Г П” ХХК болон нэхэмжлэгч “А” ХХК, нөгөө талаас Хадгаламж банкны хооронд байгуулсан 1/2-1159 дугаартай Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээ-ний дагуу хоёр компани Хадгаламж банкинд нийт 7,789,587,364 төгрөгийн өртэй болохыг тооцож гаргасан. Улмаар 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн хооронд нийт 4,479,719,606 төгрөгийн өрөө төлсөн. Одоо өрийн үлдэгдэл 3,309,867,758 төгрөг байна. Дээрх төлбөр барагдуулах гэрээгээр өрөндөө тооцож хоёр компаниас газар эзэмших эрх, барилга байгууламж, ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөс бүрдсэн хөрөнгүүдийг түр байдлаар Хадгаламж банкны өмчлөлд шилжүүлэхээр тохирсон. Нэгэнт өрийн ихэнх хэсгийг буцаан төлсөн тул үлдсэн 3,3 тэрбум төгрөгийн өрөндөө эрхийн улсын бүртгэлийн Ү-2205032958 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг үлдээж бусад хөрөнгөө буцаан гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч ХБЭХА нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч-1159 дугаартай Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан нь үнэн. Мөн энэ гэрээгээр нийт 7,789,587,364 төгрөгийн өрийн асуудлыг хэрхэн барагдуулахаар тохирч, улмаар нэхэмжлэгч нарын зүгээс нийт 4,479,719,606 төгрөгийн өрөө төлж барагдуулсан нь үнэн. Энэ гэрээний дагуу зарим хөрөнгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн боловч өнөөдрийг хүртэл бодит эзэмшил нэхэмжлэгч нарт хадгалагдаж байгаа, тэдгээр нь энэ хугацаанд аливаа хязгаарлалтгүй, төлбөргүй ашиглаж хэрэглэсээр ирсэн. Гэрээний дагуу өр төлбөрөө бүрэн барагдуулж байж энэ хөрөнгүүдээ буцаан авах ёстой. гэж хариу мэтгэлцэж байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад тогтоогдсон дараах хууль зүйн үндэслэл, үйл баримтад суурилан үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1.  Зохигчдын хэн аль нь 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нэг талаас Хадгаламж банк ХХК, нөгөө талаас “А” ХХК, “Г П” ХХК, “ААК” ХХКнарын хооронд Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээ гэсэн нэр бүхий тохиролцоо үйлдэгдсэн үйл баримтын тухайд маргаагүй. Тус баримтад дурдсанаар тухайн өдрийн байдлаар “А” ХХКнь Хадгаламж банк ХХК-нд 5,816,069,781 төгрөгийн, “Г П” ХХК нь Хадгаламж банк ХХК-нд 1,973,517,583 төгрөгийн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн өртэй байжээ. Энэ талаар зохигчид мөн маргаагүй. Уг баримтад зохигчид нийт өр болох 7,789,587,364 төгрөгийг 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор тодорхой графикаар төлж барагдуулахаар тохирч байгаагаа илэрхийлжээ. /нэгдүгээр хх-ийн 11 дүгээр тал/

Түүнчлэн Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээ гэх баримтад дээрх байдлаар нийт өрийг тодорхой графикаар буцаан төлөх тохиролцооноос гадна эдгээр өр үүссэн зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор байгуулсан барьцааны гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрхүүдийн өмчлөх эрхийг Хадгаламж банкны өмчлөлд шууд шилжүүлэх тохиролцоог хийжээ.

 

Тодруулбал, “А” ХХК-ийн 5,816,069,781 төгрөгийн өрөнд дараах үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлэхээр тохирсон байна:

1)    ”А” ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205032944 дугаартай үйлдвэрийн зориулалттай обьект;

2)    ”А” ХХК-ийн, нэгж талбарын 8023/5017 дугаартай 10,000 мкв талбайтай газар эзэмших эрх;

3)    ”ААК” ХХКХХК-ийн, нэгж талбарын 18623307803299 дугаартай 100,000 мкв талбайтай газар эзэмших эрх.

 

“Г П” ХХК-ийн 1,973,517,583 төгрөгийн өрөнд дараах үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг шилжүүлэхээр тохирсон байна:

1)    ”ААК” ХХКХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205032958 дугаартай үйлдвэрийн зориулалттай обьект;

2)    Төв аймгийн Алтанбулаг сумын Гишүүний ам-1 нэртэй 51 га газарт хайрганы орд ашиглах 13784А дугаартай зөвшөөрөл.

 

Энэхүү гэрээний дагуу эрхийн улсын бүртгэлийн Ү-2205032944 дугаартай обьект, Ү-2205032958 дугаартай обьектыг 2011 оны 07 дугаар сарын 21-ний өдөр /хоёрдугаар хх-ийн 15, 16 дугаар тал/, 18623307803299 дугаартай 100,000 мкв талбайтай газар эзэмших эрхийг 2012 оны 02 дугаар сарын 13-ны өдөр /хоёрдугаар хх-ийн 18 дугаар талХБЭХАийн өмчлөлд тус тус шилжүүлсэн үйл баримтын тухайд зохигчид маргаагүй болно.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдын гаргаж байгаа тайлбар, мэтгэлцээн, маргаан бүхий гэрээ гэх баримтад тохирсон зүйл заалтуудын дараалал, агуулга, үндсэн санаанаас үзвэл “А” ХХК, “ААК” ХХКболон Хадгаламж банк ХХК нарын хооронд байгуулсан -1159 дугаартай Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээ нь хоёр төрлийн зээлийн гэрээний дагуу үүссэн өр төлбөрийг эцэслэн тооцоо нийлж, улмаар уг өрийг төлж барагдуулах хугацааг график гарган тохирох үндсэн зорилготойн зэрэгцээ энэ хугацааг зөрчигдөх явдлаас сэргийлэн үүргийн гүйцэтгэлийг хангах хуульд заагаагүй аргыг нэмэлтээр тусган зохицуулсан шинжтэй байна. Ингэхдээ өрийг буцаан төлөх график зөрчигдөхөөс сэргийлэх, зээлээ баталгаатайгаар буцаан төлөгдөх боломжтой байлгах үүднээс төлбөр авагч нь төлбөр төлөгчийн болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг урьдчилан өмчлөх эрхдээ шилжүүлэн авчээ.

Энэ ч агуулгаар тодорхой үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрх бүрийн тухайд буцаан авах үнэ ханшийн талаар нэгбүрчлэн тохироо хийх шаардлага байсангүй. Учир нь анхнаасаа энэ гэрээг хийх зорилго нь буцаан худалдах худалдан авах харилцаа бус зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилго байжээ.

 

Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1-д үүргийн гүйцэтгэлийг хангах аргын тодорхой төрлүүдийг жагсаасан байх ба 231.1.7-д хуульд заасан бусад арга хэмээн аргын төрлийг нээлттэй орхижээ. Гэсэн хэдий ч энэхүү нээлттэй арга хэрэгслийн төрлийг Иргэний хуулиас бусад хуульд заасан байхыг шаардаж байна. Иймд дээрх гэрээнд хэрэглэсэн, үл хөдлөх эд хөрөнгө болон түүнтэй холбоотой эрхийг бусдын өмчлөлд шилжүүлэх замаар өр төлбөрийн үүргийг хангах зорилго бүхий арга нь хуульд нийцээгүй, хүчин төгөлдөр бус арга гэж үзэх үндэстэй байна. Тус гэрээний зээлийн гэрээний үүргийн зөрчлийн талаар тооцоо нийлж, эргэн төлөхөөр хуваарь гарган тохирсон хэсэг хууль ёсны буюу хүчин төгөлдөр тохиролцоо байж болох ч энэ үүргийг хангах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг төлбөр авагчийн өмчлөлд шилжүүлэхээр заасан тохиролцоо нь хууль бус болсон байх тул хэлцлийн энэ хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ гэж заасан бөгөөд дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах аргатай холбоотой хэсэг хүчин төгөлдөр бус байх нь зээлийн төлбөрийн дүнг тооцсон хэсэг болон түүнийг хэрхэн барагдуулах хугацаа тогтоосон хэсгийн хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй.

 

2.      Нэхэмжлэгч “А” ХХКхариуцагч ХБЭХАид холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах нэгж талбарын 18623307803299 дугаартай 100,000 мкв талбайтай газрын хамтран эзэмших эрхтэй болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлийн талууд уг хэлцлийн улмаас бий болсон үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхтэй. Гэвч нэхэмжлэгч “А” ХХК-ийн хувьд дээрх газар эзэмших эрхийг өөртөө буцаан шилжүүлэх буюу “ААК” ХХК-тай хамтран эзэмших эрхтэй болохоо тогтоолгохоор шаардлага гаргах эрхгүй байна. Хэдийгээр Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээгээр “А” ХХК-ийн Монгол шуудан банктай байгуулсан зээлийн гэрээний зээлдүүлэгчийн эрхийг Хадгаламж банк шилжүүлэн авсантай холбоотой үндсэн үүргийг хэрхэн төлж барагдуулах талаар тохирсон байх боловч маргаан бүхий газар эзэмших эрх нь анхнаасаа гагцхүү “ААК” ХХКХХК-ийн дангаар өмчлөлд байсан эдийн баялгийн эрх байна /хоёрдугаар хх-ийн 13, 14 дүгээр тал/. Иймд тус эрхийг “А” ХХК-нд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар буцаан шилжүүлэх эрх зүйн үндэслэлгүй байна. Энэ үндэслэлээр “А” ХХК-ийн ХБЭХАид холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах нэгж талбарын 18623307803299 дугаартай 100,000 мкв талбайтай газрын хамтран эзэмших эрхтэй болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

3.  ”ААК” ХХКнь хариуцагч ХБЭХАид холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах нэгж талбарын 18623307803299 дугаартай 100,000 мкв талбайтай газрын хамтран эзэмших эрхтэй болохыг тогтоолгох, Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах нэгж талбарын 1681900060 18634307101968 дугаартай 15870 мкв газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205032958 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлдөө буцаан шилжүүлэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нэгэнт хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр олж авсан байх тул Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах нэгж талбарын 18623307803299 дугаартай 100,000 мкв талбайтай газрын эзэмших эрх болон эрхийн улсын бүртгэлийн Ү-2205032958 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг ХБЭХАаас гаргуулж ”ААК” ХХКХХК-нд буцаан олгох нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасантай нийцнэ.

Харин “ААК” ХХКХХК-ийн Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах нэгж талбарын 1681900060 18634307101968 дугаартай 15870 мкв газрыг эзэмших эрхийг ХБЭХАаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангах боломжгүй байна.

1) ”ААК” ХХКнь уг газар эзэмших эрхийг өөрийн өмчлөлдөө шилжүүлэхийг даалгуулах шаардлагыг 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан -1159 дугаартай Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээ-г үндэслэн буцаан гаргуулахаар нэхэмжилж байна. Хэдийгээр өмнө дүгнэсэнчлэн дээрх гэрээний холбогдох хэсэг хүчин төгөлдөр бус байх боловч энэ нь “ААК” ХХКБаянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах нэгж талбарын 1681900060 18634307101968 дугаартай 15870 мкв газрыг эзэмших эрхийг шаардах үндэслэл болохгүй байна. Учир нь нэхэмжлэгчийн шаардаж байгаа энэхүү газар эзэмших эрх маргаан бүхий гэрээний зүйл биш байх бөгөөд энэ талаар хожим гэрээнд өөрчлөлт орсон гэх боловч энэ талаар аливаа баримт хэрэгт авагдаагүй байна.

2) Нэхэмжлэгч “ААК” ХХКуг газрыг иргэний эрх зүйн аль нэг институтын шаардах эрхийн хүрээнд өөртөө шилжүүлэн авах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу хэлцлийн үр дагаврыг арилгуулах бол уг эд зүйлийг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр бусдад шилжүүлсэн тухайн этгээдэд буцаан өгөх ёстой. Гэтэл маргаан бүхий газар эзэмших эрх нь ХБЭХАид Баяваа ХХК-иас шилжиж ирсэн байх /хоёрдугаар хх-ийн 12 дугаар тал/ ба тус иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд дээрх этгээд оролцоогүй болно.

 

Эдгээр хууль зүйн үндэслэл, үйл баримтад тулгуурлан нэхэмжлэгч “ААК” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах нэгж талбарын 18623307803299 дугаартай 100,000 мкв талбайтай газрын эзэмших эрх болон эрхийн улсын бүртгэлийн Ү-2205032958 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг ХБЭХАаас гаргуулан түүнд олгох шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах нэгж талбарын 1681900060 18634307101968 дугаартай 15870 мкв газрыг эзэмших эрхийг ХБЭХАаас гаргуулах тухай шаардлага, “А” ХХК-ийн ХБЭХАид холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах нэгж талбарын 18623307803299 дугаартай 100,000 мкв талбайтай газрыг хамтран эзэмших эрхтэй болохыг тогтоолгох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч ХБЭХА нь нэхэмжлэгч нарт холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн Ү-2205032944 дугаартай үйлдвэрийн зориулалттай обьект, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205032958 дугаартай үйлдвэрийн зориулалттай обьект, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах нэгж талбарын 18623307803299 дугаартай 100,000 мкв талбайтай газрыг нэхэмжлэгч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах нэгж талбарын 8023/5017 дугаартай, 10,000 мкв талбайтай газрыг эзэмших эрхийг “А” ХХК-иас гаргуулж өөрт олгохыг даалгуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин, Холбогдох этгээдүүдийн хооронд 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан -1159 дугаартай Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээ-ний дагуу эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүд ХБЭХАид шилжиж ирсэн боловч өнөөдрийг хүртэл бодит эзэмшил “А” ХХКболон Алтан Аураг ХХК-иудад хууль бусаар хадгалагдаж байна. Иймд эдгээр этгээдийн эзэмшлээс Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу гаргуулахаар шаардаж байна гэжээ. Түүнчлэн гэрээнд Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах нэгж талбарын 8023/5017 дугаартай, 10,000 мкв талбайтай газрыг эзэмших эрхийг “А” ХХК-иас Хадгаламж банкинд шилжүүлэхээр заасан боловч өнөөдрийг хүртэл тус газар эзэмших эрх шилжиж ирээгүй байна. Иймд газар эзэмших эрхийг шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

1.  Холбогдох этгээдүүдийн хооронд байгуулсан -1159 дугаартай Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээний эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой тохиролцоо хууль бус тул хүчин төгөлдөр бус хэмээн үзсэний үндсэн дээр “ААК” ХХК-ийн өмчлөлд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах нэгж талбарын 18623307803299 дугаартай 100,000 мкв талбайтай газрын эзэмших эрх болон эрхийн улсын бүртгэлийн Ү-2205032958 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлж шийдвэрлэсэн. Энэ үүднээс эдгээр эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардсан ХБЭХАийн шаардлагыг хангах боломжгүй юм.

 

2.  Харин эрхийн улсын бүртгэлийн Ү-2205032944 дугаартай үйлдвэрийн зориулалттай обьектод холбогдох сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасантай нийцнэ гэж үзлээ. Учир нь сөрөг шаардлагыг шүүх хүлээн авах үедээ үндсэн нэхэмжлэлийн шаардлагад хөндөгдөөгүй эд хөрөнгийн талаарх шаардлагыг хүлээж авсантай холбоотойгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрхийн улсын бүртгэлийн Ү-2205032944 дугаартай үйлдвэрийн зориулалттай обьектод тухайлан холбогдсон маргааныг эцэслэж шийдвэрлэх боломжгүй байдал үүсэж байна. Тодруулбал, тус үл хөдлөх эд хөрөнгийг ХБЭХАид шилжүүлэх үндэслэл болсон хэлцлийг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн хэдий ч уг үл хөдлөх эд хөрөнгийг буцаан гаргуулах шаардлагыг эрх бүхий этгээд болох “А” ХХКгаргаагүй, энэ ажиллагааны явцад ийм шаардлага гаргахгүй болохоо илэрхийлж байна. Ийнхүү үндсэн ба сөрөг шаардлагуудын харилцан тооцогдож болохгүй байдал нь тооцогдохгүй шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болж байна. Өөрөөр хэлбэл, өмчлөх эрх шилжих үндэслэл болсон хэлцэл хүчин төгөлдөр бус байх боловч уг хөрөнгөөр зээлийн үүргийг тооцож дуусгавар болгох боломжтой эсэх, эсхүл холбогдох өрийг буцаан шаардах боломжтой байх эсэх асуудлаар харилцан жич маргах хууль зүйн гарцыг нээлттэй үлдээх үүднээс анхнаасаа зөв бусаар хүлээж авсан сөрөг шаардлагатай холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 117 дугаар зүйлийн 117.1-д заасантай нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

 

3.  Хариуцагч ХБЭХА нь нэхэмжлэгч “А” ХХК-нд холбогдуулан Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах нэгж талбарын 8023/5017 дугаартай, 10,000 мкв талбайтай газрыг эзэмших эрхийг “А” ХХК-иас өөртөө шилжүүлэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Ингэхдээ 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан -1159 дугаартай Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээ-ний энэхүү шийдвэрээр хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн тохиролцоонд үндэслэж байна. Нэгэнт шүүхээс энэ гэрээний нэр бүхий тодорхой үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх тухай тохиролцоог хуульд нийцээгүй, хууль бус үүргийн гүйцэтгэлийг хангах арга гэж үзсэн тул энэ тохиролцоог үндэслэн тодорхойлсон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна.

 

Эдгээр үндэслэл, үйл баримтад суурилан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205032944 дугаартай үйлдвэрийн зориулалттай обьектод холбогдох сөрөг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

4.  Нэхэмжлэгч “А” ХХКболон “ААК” ХХКнар хамтран улсын тэмдэгтийн хураамжид 19,605,887 төгрөг, “А” ХХКдангаараа нэмж 3,091,061 төгрөг, “ААК” ХХКнь дангаараа нэмж 140,400 төгрөгийг тус тус тушаасан байх ба тэдгээрийн хамтран төлсөн хураамжийн хэмжээг тэнцүү хэмжээгээр гаргасан гэж үзэх нь зүйтэй байх тул нэхэмжлэгч “ААК” ХХКулсын тэмдэгтийн хураамжид 9,943,343 төгрөг, нэхэмжлэгч “А” ХХКулсын тэмдэгтийн хураамжид 12,894,004 төгрөг төлсөн гэх үндэстэй байна. Харин хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үнийг тодорхойлж улсын тэмдэгтийн хураамж төлөхдөө суурь болгосон үнэлгээ холбогдох барьцааны гэрээнд тусгасан үнэлгээ байсан гэж үзэх нь түүний 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ гаргаж байсан тайлбараас тогтоогдож байна. Тэрээр тус нэхэмжлэлдээ нийт 5 төрлийн хөрөнгө тус бүрийн барьцааны үнийг дурдсан байх ба барьцааны үнэлгээ тодорхойгүй хөрөнгөөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах нэгж талбарын 18623307803299 дугаартай 100,000 мкв газар эзэмших эрхийг тэмдэглэсэн байна. /хоёрдугаар хх-ийн 60 дугаар тал/.

Түүний нэхэмжлэлдээ дурдсанаар 5 төрлийн хөрөнгө нийтдээ 6,350,000,000 төгрөгөөр үнэлэгдэж байх ба зохигчид үүргийн гүйцэтгэлийг хангах аргаар эдгээр хөрөнгүүдээс Баяваа компанийн эзэмшлийн 8023/0003 нэгж талбарын дугаартай 15,870 мкв газар эзэмших эрхийг оролцуулалгүйгээр нийт 7,789,587,364 төгрөгийн үүргийг хангахаар тооцоолж байсныг улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тодорхойлоход хэрэглэх боломжтой гэж үзлээ. Ингэхдээ 6,350,000,000 төгрөгөөс Баяваа ХХК-ийн газар эзэмших эрхийн үнэ гэж нэхэмжлэгчийн заасан 300,000,000 /хоёрдугаар хх-ийн 60 дугаар тал/ төгрөгийг хассанаар үлдэх 4 хөрөнгийн нэхэмжлэлийн үнэ тодорхойлогдох боломжтой. Энэ үнэ 6,050,000,000 төгрөг байна. Улмаар уг үнийг нийт зээлийн үүргийн үнэ болох 7,789,587,364 төгрөгөөс хассанаар нэгж талбарын 18623307803299 дугаартай 100,000 мкв газрын нэхэмжлэлийн үнийг тооцох боломжтой болох юм. Ингэснээр энэхүү газар эзэмших эрхийг буцаан шаардсан нэхэмжлэлийн үнэ 1,739,587,364 төгрөг байхаар тооцогдож байна.

Эндээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцвол “А” ХХК-нд холбогдох нэхэмжлэлийн үнийг 1,219,793,682 төгрөг /1,739,587,364:2+350,000,000 (100,000 мкв газрын тал үнэ болон 10,000 мкв газрын үнэ/ гэж үзэн улсын тэмдэгтийн хураамжид 6,256,918 төгрөг, нэхэмжлэгч “ААК” ХХКХХК-ийн нэхэмжлэлийн үнийг 3,369,793,682 төгрөг /1,739,587,364:2+300,000,000 (15,870 мкв газар эзэмших эрхийн үнэ)+2,200,000,000(Ү-2205032958 обьектын үнэ)/ гэж үзэн улсын тэмдэгтийн хураамжид 17,600,918 төгрөг төлөх үндэстэй гэж дүгнэхээр байна. Нэхэмжлэгч “А” ХХКулсын тэмдэгтийн хураамжид 12,894,004 төгрөг, нэхэмжлэгч “ААК” ХХКулсын тэмдэгтийн хураамжид 9,943,343 төгрөг тус тус төлсөн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгч “А” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 6,637,086 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэгч “ААК” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 7,657,575 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох, хариуцагчаас 15,664,868 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ААК” ХХК-нд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.    Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу хариуцагч ХБЭХАаас Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах нэгж талбарын 18623307803299 дугаартай 100,000 мкв талбайтай газрын эзэмших эрх болон эрхийн улсын бүртгэлийн Ү-2205032958 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг гаргуулж нэхэмжлэгч “ААК” ХХК-нд олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах нэгж талбарын 1681900060 18634307101968 дугаартай 15870 мкв газрыг эзэмших эрхийг ХБЭХАаас гаргуулах тухай шаардлага, “А” ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах нэгж талбарын 18623307803299 дугаартай 100,000 мкв талбайтай газрыг хамтран эзэмших эрхтэй болохыг тогтоолгох шаардлагыг болон хариуцагч ХБЭХАийн нэхэмжлэгч нарт холбогдуулан гаргасан эрхийн улсын бүртгэлийн Ү-2205032958 дугаартай үйлдвэрийн зориулалттай обьект, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах нэгж талбарын 18623307803299 дугаартай 100,000 мкв талбайтай газрыг нэхэмжлэгч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах нэгж талбарын 8023/5017 дугаартай, 10,000 мкв талбайтай газрыг эзэмших эрхийг “А” ХХК-иас гаргуулж өөрт олгохыг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу нэхэмжлэгч “А” ХХКнь Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах нэгж талбарын 8023/5017 дугаартай, 10,000 мкв талбайтай газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасны дагуу эрхийн улсын бүртгэлийн Ү-2205032944 дугаартай үйлдвэрийн зориулалттай обьектыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай хариуцагч ХБЭХАийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4.    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгч “А” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 6,637,086 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэгч “ААК” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 7,657,575 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох, хариуцагчаас 15,664,868 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ААК” ХХК-нд олгож, хариуцагч сөрөг шаардлагад холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

5.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

6.    Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

7.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА