Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2017/0350

 

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2017/0350

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, шүүгч Ц.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С дүүргийн 0 дүгээр хороо, Ф таувер, 0 давхар, 000 тоотод байрлах К ХХК,

Хариуцагч: Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Р.Д, Х.П

Нэхэмжлэлийн шаардлага: Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн дугаар актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч К ХХК-ийн захирал Д.Ч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, хариуцагч Х.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, нарийн бичгийн дарга Т.Орхонтамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч К ХХК-ийн захирал Д.Ч, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Татварын хэлтсийн байцаагч Р.Д, Х.П нар нь К ХХК-ийн 2010-2011 оны аж ахуйн нэгжийн болон хувь хүний орлогын, нэмэгдсэн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, 1.478.434,3 мянган төгрөгийн зөрчил илрүүлсэн гэж 146.226,6 мянган төгрөгийн нөхөн татвар, 44.369,3 мянган төгрөгийн торгууль, 5.2 мянган төгрөгийн хүү, нийт 208.583,8 мянган төгрөгийн төлбөр төлүүлэхээр 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдөр дүгээр актыг тавьсан.

Манай компани нь дээрх актыг эс зөвшөөрч Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл болон Татварын Ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд тус гомдол гаргасан боловч Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар тогтоол, мөн Татварын Ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дүгээр тогтоолоор актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул тус шүүхэд хандсан.

К ХХК нь барилга барих үйл ажиллагаа явуулахдаа арматурын төмөр авсан ба нийлүүлэгч компани нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл гарган нэмэгдсэн өртгийн падааныг хуурамчаар өгсөн. К ХХК-ийн зүгээс ямар нэгэн татвараас зугтаасан үйлдэл анхнаасаа байгаагүй. Худалдан авалт бүрийг тайлагнаж тайлангаар өгсөн. Цаад компани төлөх ёстой татварыг К ХХК-иар төлүүлэхээр акт тавьж байгаа нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэр гэм буруутай этгээд нарын үйлдлээс болж нэхэмжлэгч компанид акт тавих нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн тайлбарт дурдсан Ф ХХК нь үйл ажиллагаа явуулдаггүй, НӨАТ төлөгчөөс 2011 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хасагдсан байхад 2011 оны 03 дугаар сарын 02, мөн өдрийн 29-ний өдрүүдэд бараа материал худалдан авснаар баримт бүрдүүлэн НӨАТ-н хуурамч бичилттэй падааныг ашиглан НӨАТ-аас зайлсхийсэн гэж байгаа боловч арматур төмөр борлуулсан компани НӨАТ-ын падаанаа өгөхөд нь татварын албаны НӨАТ төлөгчийн мэдээлэл рүү орж үзэхэд татвар төлөгч биш гэсэн мэдээлэл гарсан тул манай компани эцсийн тооцоог хийхээс татгалзсан. Гэтэл хэсэг хугацааны дараа одоо орж үз гэхэд НӨАТ төлөгч мөн гэсэн тодорхойлолт гарч ирсэн. Үүнээс харахад НӨАТ-ын падаанаа борлуулж байсан аж ахуй нэгжүүд Татварын албаны хэсэг бүлэг хүмүүс хамтарч ажиллаж байснаас энэ хэрэг үүдэлтэй бөгөөд энэ хүмүүст Улсын мөрдөн байцаах газраас эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байсан. Манай компанийн зүгээс ямар ч хий бичилт хийж, эдгээр аж ахуй нэгжээс НӨАТ-ын падаан авч байгаагүй гэдгээ Улсын мөрдөн байцаах газарт байцаагдаж байхдаа мэдүүлж байсан. Шүүх Шинжилгээний Хүрээлэнгийн дүгнэлтээр 129.851,000 төгрөг төлөхөөр гарсныг манай компани нь мөрдөн байцаалтын шатанд төлсөн. Манай компаниас тайлангаа холбогдох байгууллага руу явуулахаар тайланг хүлээж авлаа. Бүх зүйл ном журмын дагуу гэсэн мэдэгдэл манай компанид ирдэг. Тухайн үед сар бүр тайланг явуулж байхад биш гэж хэлсэн бол ийм асуудал үүсэхгүй байсан.

Тухайн үед Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан боловч Нийслэлийн Прокурорын газрын 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 120 дугаар тогтоолоор гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Прокурорын тогтоолоор Д.Ч, Б.Ц нар худалдан авсан барааны нэмэгдсэн өртгийн татварын падааныг хууль бусаар авсан, улмаар ашигласан үйлдэл тогтоогдоогүй буюу гэм буруугүй болохыг тогтоож, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тиймээс нэгэнт К ХХК-ийн удирдлага татварын зөрчилтэй холбоотой ямар нэгэн буруутай, буюу санаатай үйлдэл гаргаагүй гэдэг нь дээрх тогтоолоор тогтоогдож байна.

Мөн Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д Төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглохоор зааснаас гадна татварын улсын байцаагчийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно, 30.1.1-д татварын хяналт, шалгалтыг удирдамж, томилолтгүйгээр хийхгүй гэж заасан байдаг. Татварын ерөнхий газрын даргын 2008 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 192 дугаар тушаалаар батлагдсан Үндэсний татварын албаны Татварын хяналт шалгалт хийх ажлын дүрэм-ийн 2.1.8-т Татвар төлөгчдийг татварын гэнэтийн, хэсэгчилсэн, нийтийг хамарсан болон тусгай удирдамжаар хийх хяналт шалгалтанд хамруулах, түүнд зарцуулах хугацаа зэргийг тухайн хяналт шалгалтын онцлог, гүйцэтгэх ажлын хэмжээ, хяналт шалгалт хийх Татварын улсын (ахлах) байцаагчдын тоог харгалзан Татварын албаны даргын баталсан удирдамжаар тогтооно

, 2.3.5б-т Хяналт шалгалтыг эхлэхдээ татвар төлөгчид нэр, албан тушаалаа хэлж, Татварын улсын (ахлах) байцаагчийн үнэмлэх, Татварын хяналт шалгалт хийх томилолт, Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, тусгай удирдамжаа үзүүлэн хяналт шалгалт хийхээр томилогдсоноо мэдэгдэж, үйл ажиллагааныхаа зорилгыг тайлбарлана гэж заасан.

Гэтэл Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар Р.Д, Х.П нар нь дээрх хууль, журмыг зөрчиж удирдамжгүйгээр хяналт шалгалтыг хийсэн. Уг шалгалт нь хэсэгчилсэн шалгалт учраас ерөнхий удирдамж биш, тусгай удирдамжаар хяналт шалгалтыг хийх ёстой байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бичиг баримтад үзлэг хийхэд татварын ерөнхий удирдамжийг нөхөж хийсэн, үүнийгээ ч шүүх хуралдаан дээр зөвшөөрч байна. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-т Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно гэж заасан байдаг. Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-т Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна гэж заасан тул удирдамж, томилолтгүйгээр хяналт шалгалтыг хийж, нэхэмжлэгч компанид татварын акт тавьсан нь хууль бус учраас маргаан бүхий захиргааны актыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Татварын хэлтэстэй харьцдаг, ******* тоот регистр, тоот бүртгэлийн дугаартай К ХХК-ийн 2010-2011 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын болон нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд 2012 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрүүдэд Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Р.Д, Х.П нар Улсын мөрдөн байцаах газраас ирүүлсэн Г ХХК, Д ХХК, А ХХК-иудыг хууль бусаар нэмэгдсэн өртгийн албан татварын падаан тараасан гэх мэдээлэл, Татварын ерөнхий газрын 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 7/1320 албан тоот, хяналт шалгалтын томилолт, удирдамжийн дагуу хяналт шалгалтыг хийхэд 1.478.434,400 төгрөгийн зөрчил илэрсэн.

К ХХК нь 2010 онд 75253, тоот НӨАТ-ын падаанаар Г ХХК, , тоот НӨАТ-ын падаанаар Д ХХК, 2011 онд , . , , тоот НӨАТ падаанаар А ХХК, , , , , , , тоот НӨАТ-ын падаанаар Г ХХК, , тоот НӨАТ-ын падаанаар Ф ХХК-иас 1.428.298.598 төгрөгийн бараа материал худалдан авснаар баримт бүрдүүлэн нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падааныг ашиглан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийн, төсөвт төлөх НӨАТ-аас хасаж тооцсон зөрчилд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл,падаан нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй гэсэн заалтыг зөрчсөн тул Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйл 74.1, 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар татварын улсын байцаагчийн дүгээр актыг үйлдэн, захирал Д.Ч-д танилцуулсан. Захирал Д.Ч нь тухайн компаниудаас бус иргэдээс бараа материал зах зээлийн үнээс хямд худалдаж авснаа хүлээн актаа зөвшөөрч, гарын үсэг зурж, актын төлбөрт 2012 оны 04-р сарын 03-нд 30.000.000, мөн 2012 оны 04 дүгээр сарын 09-нд 20.000.000 төгрөг, нийт 50.000.000 төгрөгийг төлсөн.

Дээрх ширхэг НӨАТ-ын падааны 16 ширхэг нь А ХХК татварын албанаас хүлээн авсан падаан болох нь татварын албаны мэдээллийн системийн падааны бүртгэлээр тогтоогдсон. Д ХХК-ийн тамгатай 2 ширхэг падаан нь мэдээллийн системд бүртгэлгүй байсан бөгөөд Д ХХК нь барилгын материал зардаггүй, Б дүүрэгт цайны газар ажиллуулдаг компани болох нь тогтоогдсон. Ф ХХК нь НӨАТ төлөгчөөс 2011 оны 02 дугаар сарын 28-нд хасагдсан, үйл ажиллагаа явуулдаггүй байхад 2011 оны 03 дугаар сарын 02, 29-ний өдрүүдэд бараа материал худалдан авснаар баримт бүрдүүлэн нэмэгдсэн өртгийн албан татварын хуурамч бичилттэй падааныг ашиглан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн бөгөөд уг падаан нь А ХХК-ийн татварын албанаас авсан НӨАТ-ын падаан байсан. Дээрх падаануудыг хуурамчаар хий бичсэн болох нь Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд К ХХК-ийн захирал Д нь Налайх орчимд байдаг Хятадуудаас барилгын арматурын төмөр авсан. НӨАТ-ын падаан нэхэхэд эдгээр падааныг өгсөн гэж хэлдэг.

Мөн дээрх падаануудыг бичсэн гэх Г ХХК, Д ХХК, А ХХК, Ф ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг татварын албаны мэдээллийн системээс үзэхэд бараа борлуулсан гэж буй компаниуд нь уг падаануудыг борлуулалтандаа бүртгэж тайлагнаагүй тул К ХХК нь бараа материал худалдан авсан гэдэг нь үндэслэлгүй. Нягтлан бодох бүртгэлийн Олон улсын стандартад нэг компани бараа худалдан авсан бол худалдан авалтаа бүртгэнэ, тухайн барааг борлуулсан бол худалдсан компани борлуулалтаа бүртгэж, бичилт хийх ёстой. Энэ давхар бичилт дутуу хийгдсэн учир хүчин төгөлдөр санхүүгийн баримт бичиг гэж үзэхгүй.

Хяналт шалгалтын удирдамж, томилолтыг компанийн захирал Д.Ч-д уншиж танилцуулсны үндсэн дээр шалгалтыг эхлүүлсэн, энэ талаарх ярилцлагын тэмдэглэлд тусгасан. Ерөнхий удирдамж нь архивд байгаагүй хэдий ч томилолт нь дээр бүх зүйлийг тусгаж өгсөн. Нэхэмжлэгч тал нь ярилцлагын тэмдэглэл дээр өөрийн газрын үсгийг зурсан байдаг, тухайн хүн ямар баримт нь дээр гарыг үсэг зурж байгаа, тухай баримт ямар баримт болох талаар танилцсаны эцэст гарын үсгийг зурдаг учраас ямар баримт болох талаар мэдээгүй зурсан гэдэг тайлбар нь үндэслэлгүй тайлбар юм. Тиймээс ерөнхий удирдамжийг танилцуулсан гэж үзэж байна.

Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн тоот тогтоол, Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн тоот тогтоолоор уг актыг хэвээр баталсан.

Монгол Улсын Татварын албаны хэлтэс тасгуудад өөр өөрийн үйл ажиллагааны чиглэл байдаг. Үүнд сургалт сурталчилгаа, мэдээлэл боловсруулах, хөндлөнгийн мэдээлэл, татвар төлөгчтэй харилцах, татвар хураах үйлчилгээний, хяналт шалгалтын гэх мэт Татвар төлөгч Монгол Улсын татварын хууль тогтоомжид зааснаар төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба, татварын улсын байцаагч хянан шалгадаг бөгөөд үүнийг хяналт шалгалтын байцаагч хийдэг.

К ХХК 2013 онд 2.393.484,000 төгрөгийн, 2014 онд 3.764.445,000 төгрөгийн, 2015 онд 446.201.000,000 төгрөгийн борлуулалтын орлоготой тайланг татварын албанд ирүүлж, тооцоо нийлсэн. Энэ компанийн борлуулалттай холбоотой нөгөө компаниудын борлуулалт бүртгэгдээгүй байсан. Нягтлан бодох бүртгэлийн хоёр талд адил бүртгэх талаарх зарчим байдаг. Энэ зарчим хангагдаагүй. Татварын алба нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байгууллагуудад падаанаа тараадаг. Татварын мэдээллийн сангаас нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч мөн эсэхийг харж болдог. Тухайн компани падаанаа цаашаа өөр компанид өгсөн эсвэл зах дээрээс өөр падаан авсныг хянах боломжгүй. Зах зээлээс хямдхан үнэтэй байсан бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татвартай арматур төмөр байсан тул худалдаж авсан талаараа нэхэмжлэгч тайлбарладаг. Хяналт шалгалтын үед хямд үнээр арматур төмөр авч байснаа болон актыг зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. Иймд К ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч К ХХК нь тус шүүхэд Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Р.Д, Х.П нарын 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн дүгээр актыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, харин Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т зааснаар актаар ногдуулсан 44.369.4 мянган төгрөгийн торгууль, 17.982.7 мянган төгрөгийн алданги, 5.2 мянган төгрөгийн хүүг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Р.Д, Х.П нар нь К ХХК-ийн 2010-2011 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалтыг хийж, татварын улсын байцаагчийн 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн дүгээр актаар 1.478.434.4 мянган төгрөгийн зөрчилд 146.226.6 мянган төгрөгийн нөхөн татвар, 44.369.4 мянган төгрөгийн торгууль, 17.982.7 мянган төгрөгийн алданги, 5.2 мянган төгрөгийн хүү ногдуулж, нийт 208.583.8 мянган төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч К ХХК нь дээрх актыг эс зөвшөөрч, Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байх бөгөөд тус зөвлөл 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар хэлэлцээд дугаар тогтоолоор Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн дүгээр актыг хэвээр баталжээ.

Улмаар К ХХК нь дээрх актыг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргаснаар татварын маргаан таслах зөвлөл 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд дүгээр тогтоолоор Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн дүгээр актыг хэвээр баталж, Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 33 дугаар тушаалаар Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2013 оны дүгээр тогтоолыг баталгаажуулжээ.

Нэхэмжлэгч К ХХК нь дээрх актаар тавигдсан төлбөрийг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байх бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ ... татварын хяналт шалгалтыг удирдамжгүй хийсэн, ... татварын албанаас тараасан НӨАТ-ын падааныг үндэслэж, хасалт хийсэн бөгөөд энэ үйлдэл нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.3-т заасныг зөрчөөгүй... гэж, хариуцагч нь Ерөнхий удирдамж, томилолт, албан бичгийн дагуу хяналт шалгалтыг хийсэн. Г ХХК, Д  ХХК, А ХХК, Ф ХХК-иудаас бараа, материал худалдан авсан гэдэг нь үндэслэлгүй. НӨАТ-ын хий бичилттэй падааныг ашиглан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийн, төсөвт төлөх НӨАТ-ын орлогыг бууруулсан зөрчил гаргасан. Улсын байцаагчийн акт хууль зүйн үндэслэлтэй гэж маргажээ.

Нэхэмжлэгч нь маргаан бүхий татварын улсын байцаагчийн актыг бүхэлд нь

хүчингүй болгуулахаар маргаж байх тул зөрчил тус бүрээр нь шүүхээс дүгнэлт өгөх шаардлагатай гэж үзлээ.

1. Борлуулалтын орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй, татвар ногдуулан төлөөгүй гэх зөрчлийн талаар:

Маргаан бүхий татварын улсын байцаагчийн актаар К ХХК нь 2010 онд 8.899.3 мянган төгрөг, 2011 онд 16.168.6 мянган төгрөг, нийт 25.067.9 мянган төгрөгийн орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй, татвар ногдуулан төлөөгүй зөрчил нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д албан татвар төлөгчийн дараах орлогод албан татвар ногдоно, 8.1.1-д үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого гэж заасныг зөрчсөнийг тэмдэглээд 2011 онд 16.168.6 мянган төгрөгийн орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй, татвар ногдуулан төлөөгүй зөрчлөөр тухайн оны алдагдлыг бууруулахаар, 2010 онд 8.899.3 мянган төгрөгийн орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй, татвар ногдуулан төлөөгүй зөрчилд 889.9 мянган төгрөгийн нөхөн татвар, 267.0 мянган төгрөгийн торгууль, 249.7 мянган төгрөгийн алданги ногдуулж, нийт 1.406.600 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч К ХХК нь 2010 онд Монгол Улсын нутаг дэвсгэрт Монгол Улсаас эх үүсвэртэй олсон орлого буюу 2.323.886.2 мянган төгрөгийн борлуулалтын орлогоос 8.899.3 мянган төгрөгийн борлуулалтын орлогыг татварын албанд дутуу тайлагнасан, татвараа үнэн зөв тодорхойлоогүй, татвараа тогтоосон хугацаанд төлөөгүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, тус компаний 2010 оны 04 дүгээр улирлын санхүүгийн тайлан[1], Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан[2] зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон ... аж ахуйн нэгж нь албан татвар төлөгч байна, 7 дугаар зүйлийн 7.1-д ... албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсын нутаг дэвсгэрт олсон болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон ... орлогод албан татвар ногдоно, 7.3-т Албан татвар төлөгчийн дараах орлогод албан татвар ногдоно, 7.3.1-д үйл ажиллагааны орлого, 8 дугаар зүйлийн 8.1-д Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдоно, 8.1.1-д үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого гэж тус тус тодорхойлон заажээ.

Дээрх хуулийн холбогдох заалтуудыг маргааны үйл баримттай холбогдуулан авч үзвэл нэхэмжлэгч К ХХК нь Монгол Улсад байнга байрладаг албан татвар төлөгч мөн бөгөөд түүний тухайн татварын жилд Монгол Улсын нутаг дэвсгэрт олсон болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон ажил, үйлчилгээний борлуулалтын орлогод татвар ногдохоор байх бөгөөд Татварын ерөнхий хуулийн дугаар зүйлийн .1.1-д зааснаар татвар төлөгч К ХХК нь татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй байна. Мөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар албан татвар төлөгч нь нягтлан бодох бүртгэлийн аккруэл сууриар гаргасан улирал, жилийн татварын тайланг үндэслэн жилийн эхнээс өссөн дүнгээр орлого болон төлөх албан татвараа өөрөө үнэн зөв тодорхойлж, төсөвт төлөх үүрэгтэй байна. Гэтэл татвар төлөгч К ХХК нь 2010 онд татвар ногдох 8.899.3 мянган төгрөгийн борлуулалтын орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгалгүйгээр татварын албанд дутуу тайлагнаж, татвар ногдуулах орлогыг бууруулсан нь Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчжээ.

Тодруулбал татвар төлөгч нь татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй байх бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй бол татварын улсын байцаагч нь татвар төлөгчид Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцлага ногдуулах хуулийн зохицуулалттай байна.

Дээрхээс үзэхэд хариуцагч татварын улсын байцаагч нар нь татвар төлөгч К ХХК-ийг татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэж, 2012 оны дүгээр актаар 889.9 мянган төгрөгийн нөхөн татвар, 267.0 мянган төгрөгийн торгууль, 249.7 мянган төгрөгийн алданги, нийт 1.406.6 мянган төгрөгийн төлбөр тогтоосныг буруутгах үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн дүгээр актаар ногдуулсан 889.9 мянган төгрөгийн нөхөн татвар, 267.0 мянган төгрөгийн торгууль, 249.7 мянган төгрөгийн алданги, нийт 1.406.600 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

2. ... нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хуурамчаар бичүүлэн авч, нэмэгдсэн өртгийн албан тавар ногдуулах орлогыг бууруулсан зөрчлийн тухайд:

Маргаан бүхий татварын улсын байцаагчийн актаар Г ХХК, Д ХХК, А ХХК-иудын нэр, тамга бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хуурамчаар бичүүлэн, 2010 онд 3.335.375.6 мянган төгрөг, 2011 онд 1.092.923.0 мянган төгрөг, нийт 1.428.298.6 мянган төгрөгийн бараа, материал худалдан авсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангийн Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа хэсэгт тусган хасаж, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, 14.3-т заасныг тус тус зөрчсөнийг тэмдэглээд дээрх зөрчилд 142.829.9 мянган төгрөгийн нөхөн татвар, 42.848.9 мянган төгрөгийн торгууль, 17.733.0 мянган төгрөгийн алданги, нийт 203.411.8 мянган төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хэдийгээр хариуцагч нь маргаан бүхий актын зөрчлийг тогтоосон хэсэгт Ф ХХК-ийн нэрийг оруулаагүй байх боловч актаар тогтоосон зөрчлийн дүнд Ф ХХК-ийн регистрийн дугаар бүхий , дугаартай падаан дээрх үнийн дүн орсон, нэхэмжлэгч К ХХК нь урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны явцад гаргасан гомдол болон шүүхэд гаргасан нэхэмжлэл, 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөр огноолсон нэмэлт тайлбар, түүнчлэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Ф ХХК-тай худалдан авалт хийж байсан болохоо хүлээн зөвшөөрч, энэ талаар маргаагүй болно.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол албан татварыг хасаж тооцохгүй гэж, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан нь үнэн зөв баримт материал, бодит тоо, мэдээнд үндэслэх гэж заажээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч К ХХК нь 2010 оны 10 дугаар сард Г ХХК-иас НӨАТ-ын *******, ******* дугаартай падаанаар нийт 274.466.509 төгрөгийн, 2010 оны 09 дүгээр сард Д ХХК-иас НӨАТ-ын *******, ******* дугаартай падаанаар нийт 60.909.091 төгрөгийн, 2011 оны 09 дүгээр сард А ХХК-иас НӨАТ-ын *******, *******, , , дугаартай падаанаар нийт 363.636.363 төгрөгийн, 2011 оны 3, 4, 5, 6 дугаар саруудад Г ХХК-иас , , , , , , дугаартай падаанаар нийт 569.497.544 төгрөгийн, 2011 оны 03 дугаар сард Ф ХХК-иас , дугаартай падаанаар нийт 159.789.091 төгрөгийн худалдан авалт бодитойгоор хийсэн, худалдан авсан бараа, материалын үнийг төлсөн, түүнчлэн бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн болох нь хэрэгт цугларсан санхүүгийн болон нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтуудаар тогтоогдохгүй байна.

Татварын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д татвар төлөгч нь хууль тогтоомжийн дагуу татвар ногдох зүйл, төлөх татварын хэмжээг тодорхойлох баримтыг бүрдүүлж, хуулийн этгээдийн тухайд нягтлан бодох бүртгэл ... хөтөлнө гэж заасны дагуу татвар төлөгч К ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан хэлбэр, журмаар баримтаа бүрдүүлэх үүрэгтэй байна.

Гэтэл хэрэгт авагдсан К ХХК-ийн худалдан авалт хийсэн гэх нэмэгдсэн өртгийн албан татварын *******, *******, *******, *******, *******, *******, , , , , , , , , , , , дугаар бүхий падаануудад худалдан авсан бараа, материалын нэр, төрөл, тоо хэмжээ, нэгжийн үнэ зэргийг заагаагүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан ... нэмэгдсэн өртгийн албан татварын падаанд борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний нэр, төрөл, тоо хэмжээ, тэдгээрийн нэгжийн болон нийт үнэ ...-ийг тусгасан байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Түүнчлэн хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч К ХХК нь нэр бүхий 4 компаниас ширхэг НӨАТ-ын падаанаар нийт 1.428.298.6 мянган төгрөгийн бараа, материал худалдан авалт хийснийг нотлох буюу уг төлбөрийг бэлнээр эсхүл бэлэн бусаар шилжүүлсэн тухай баримт байхгүй, хэрэгт авагдсан орлого, зарлагын баримт, кассын орлогын ордер зэрэг нь Нягтлан бодох бүртгэлийн тухай /2001 оны/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д заасан анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болох хуулийн шаардлагыг хангаагүй байна. Өөрөөр хэлбэл анхан шатны баримтуудад холбогдох албан тушаалтан, ажилтны гарын үсэг бүрэн гүйцэд зурагдаагүй, тухайлбал зарлага, орлогын баримтуудад шалгасан нягтлан бодогч гарын үсэг зураагүй, тамга, тэмдэг дарагдаагүй, кассын орлогын ордерт кассын нярав, мөнгө тушаагчийн гарын үсэг зурагдаагүй байх бөгөөд уг санхүүгийн анхан шатны баримтуудыг хүчин төгөлдөр баримт гэж үзэхгүй.

Нөгөөтээгүүр нэхэмжлэгч К ХХК-ийн Г ХХК, Д ХХК, А ХХК, Ф ХХК-иудаас бараа, материал худалдан авсан гэх нэмэгдсэн өртгийн албан татварын падаанууд нь хий бичилттэй болох нь дээрх компаниудын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, худалдан авалтын падааны жагсаалт, худалдан авалтын болон борлуулалтын дэвтэр зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч К ХХК нь дээрх нэр бүхий 4 компаниас бараа, материал бодитойгоор худалдан авсан талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй атлаа хий бичилттэй дээрх компаниудын НӨАТ-ын ширхэг падааныг ашиглаж, 2010 онд 335.375.6 мянган төгрөгийн, 2011 онд 1.092.923.0 мянган төгрөгийн, нийт 1.428.298.6 мянган төгрөгийн бараа, материал худалдан авалт хийсэн гэж тайлагнан, НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийн 2010, 2011 оны тайланд тусган, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогыг бууруулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т ... хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойшхи хугацаанд энэ хуулийн 7,8,11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн ... нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасаж тооцно, 14.1.1-д үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн гэснийг болон Нягтлан бодох бүртгэлийн тухай /2001 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан нь үнэн, зөв баримт материал, бодит тоо, мэдээнд үндэслэх гэснийг тус тус зөрчжээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авсан гэж үзэх боломжгүй байгаагийн зэрэгцээ дээрх нэр бүхий 4 компаниудын нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн гэх хий бичилттэй баримтуудыг үндэслэж, нэхэмжлэгч К ХХК-ийн төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасалт хийх үндэслэлгүй байна.

Үүний зэрэгцээ нэхэмжлэгч нь ... татварын албанаас тараасан НӨАТ-ын падааныг үндэслэж, хасалт хийсэн, ... хий бичилттэй хуурамч падаан гэдгийг мэдэх боломжгүй байсан гэж тайлбарлаж байх боловч энэ нь тухайн компанийг Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд худалдан авалт бодитойгоор хийгдээгүй, компаниудын хий бичилттэй баримтыг тайландаа тусгасан нь үнэн зөв, бодит баримтад тулгуурлан санхүүгийн тайланг үйлдэнэ гэсэн Олон Улсын нягтлан бодох бүртгэлийн стандартад нийцээгүй байна.

Дээрхээс үзвэл хариуцагч татварын улсын байцаагч нар нь К ХХК-ийг нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил гаргасан гэж үзэж, 142.829.9 мянган төгрөгийн нөхөн татвар, 42.848.9 мянган төгрөгийн торгууль, 17.733.0 мянган төгрөгийн алданги, нийт 203.411.8 мянган төгрөгийг төлүүлэхээр акт тогтоосон нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасантай нийцсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн ... татварын албанаас тараасан НӨАТ-ын падааныг үндэслэж, хасалт хийсэн бөгөөд энэ үйлдэл нь Нэмэгдсэн өртгийн албан

татварын тухай хуулийн 14.3-т заасныг зөрчөөгүй гэсэн тайлбар үндэслэлгүй юм.

Дээрх үндэслэлүүдээр Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн дүгээр актаар ногдуулсан 142.829.9 мянган төгрөгийн нөхөн татвар, 42.848.9 мянган төгрөгийн торгууль, 17.733.0 мянган төгрөгийн алданги, нийт 203.411.8 мянган төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

3. ...борлуулалтын орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж төлөөгүй зөрчлийн тухайд :

Маргаан бүхий татварын улсын байцаагчийн актаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээд үйлдвэрлэсэн буюу борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй буюу ногдуулсан боловч уг татварыг төлөөгүй нь тогтоогдвол эрх бүхий улсын байцаагч нь энэ хуулийн 17.1-д заасан хариуцлагыг ногдуулна гэж заасныг үндэслэн К ХХК-ийн 2010 онд 8.899.3 мянган төгрөг, 2011 онд 16.168.6 мянган төгрөг, нийт 25.067.9 мянган төгрөгийн борлуулалтын орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж, төлөөгүй зөрчилд 2.506.8 мянган төгрөгийн нөхөн татвар, 5.2 мянган төгрөгийн хүү, 1.253.4 мянган төгрөгийн торгууль ногдуулахаар шийдвэрлэжээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт ... бараа үйлдвэрлэсэн буюу борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн ... хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байна, 7 дугаар зүйлийн 7.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна, 7.1.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа гэж, 8 дугаар зүйлийн 8.1-д Нэмэгдсэн өртгийн албан татварыг дор дурдсан журмаар ногдуулна, 8.1.1-д бараа, ажил, үйлчилгээг ... борлуулсан бол тухай бүрт, 16 дугаар зүйлийн 16.1.1-д тухайн сард борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд ногдох албан татварыг албан татвар төлөгч өөрөө төсөвт төлнө гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн заалтын агуулгаас үзэхэд Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа үйлдвэрлэсэн буюу борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн хуулийн этгээд нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байх бөгөөд түүний борлуулсан бүх төрлийн бараанд тухай бүрт нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахаар байна.

Нэхэмжлэгч К ХХК нь 2010, 2011 онд олсон 25.067.9 мянган төгрөгийн борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, татвар ногдуулан төлөөгүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, К ХХК-ийн 2010, 2011 оны санхүүгийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, зэргээр тогтоогджээ.

Татварын ерөнхий хуулийн дугаар зүйлийн .1.1-д зааснаар татвар төлөгч К ХХК нь татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй байх ба мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар татвар төлөгч нь холбогдох баримт, бүртгэлд үндэслэн хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлон татварын тайланд тусгаж, бэлэн болон бэлэн бус хэлбэрээр татвараа төлөх ёстой.

Гэтэл нэхэмжлэгч К ХХК нь 2010, 2011 онд олсон 25.067.9 мянган төгрөгийн борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, татвар ногдуулан төлөөгүй нь Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1, 16 дугаар зүйлийн 16.1.1-д заасныг тус тус зөрчжээ.

Дээрхээс үзэхэд хариуцагч татварын улсын байцаагч нар нь татвар төлөгч К ХХК-ийг 25.067.9 мянган төгрөгийн борлуулалтын орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж төлөөгүй гэж үзэж, 2.506.8 мянган төгрөгийн нөхөн татвар, 5.2 мянган төгрөгийн хүү, 1.253.4 мянган төгрөгийн торгууль, нийт 3.765.4 мянган төгрөгийн төлбөр тогтоосныг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн дүгээр актаар ногдуулсан 2.506.8 мянган төгрөгийн нөхөн татвар, 5.2 мянган төгрөгийн хүү, 1.253.4 мянган төгрөгийн торгууль, нийт 3.765.4 мянган төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Улсын мөрдөн байцаах газраас 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын арга зүйн хэлтсийн даргад нэр дурдсан зарим аж ахуйн нэгжид татварын хяналт шалгалт явуулах ******* дугаартай албан бичгийг хүргүүлсэн байх бөгөөд уг албан бичгийн дагуу ******* регистрийн дугаартай К ХХК-д татварын хяналт шалгалт хийх ******* дугаар томилолтыг[3] Хяналт шалгалтын хэлтсийн дарга Я.Б нь 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдөр олгожээ. Улмаар татварын улсын байцаагч нар нь Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамжийн дагуу К ХХК-ийн албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалтыг явуулсан байх бөгөөд энэхүү үйл баримт нь татвар төлөгч, татварын улсын байцаагчийн 2012 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ярилцлагын тэмдэглэлээр[4] тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн ... татварын хяналт шалгалтыг удирдамж, томилолтгүй хийсэн гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь ... зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино, 4 дүгээр зүйлийн 4.3-т Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан ... этгээдийг өршөөн хэлтрүүлнэ гэж тус тус тодорхойлон заажээ.

Дээрх хуулийн агуулгаас үзэхэд хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан этгээдийг өршөөн хэлтрүүлэхээр заасан байх бөгөөд татварын хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага нь захиргааны хариуцлагын нэг төрөл, захиргааны шийтгэл мөн юм.

Иймд татварын хууль тогтоомж зөрчсөн этгээдийн хувьд захиргааны хариуцлага болох торгууль, хүү, алдангиас зөрчил гаргагчийг чөлөөлөхөөр байх тул дээрх өршөөлийн хуулийн дагуу нэхэмжлэгч К ХХК-д маргаан бүхий актаар ногдуулсан 44.369.3 мянган төгрөгийн торгууль, 17.982.7 мянган төгрөгийн алданги, 5.2 мянган төгрөгийн хүүг өршөөн хэлтрүүлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвэл хариуцагч татварын улсын байцаагч нар нь маргаан бүхий 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн дүгээр актаар 1.478.434.4 мянган төгрөгийн зөрчилд 146.226.6 мянган төгрөгийн нөхөн татвар, 44.369.3 мянган төгрөгийн торгууль, 17.982.7 мянган төгрөгийн алданги, 5,2 мянган төгрөгийн хүү, нийт 208.583.8 мянган төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байх ба уг маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгч К ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, харин Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т зааснаар актаар ногдуулсан захиргааны хариуцлага болох 44.369.3 мянган төгрөгийн торгууль, 17.982.7 мянган төгрөгийн алданги, 5.2 мянган төгрөгийн хүү, нийт 62.357.2 мянган төгрөгийн торгууль, алданги, хүүг өршөөн хэлтрүүлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч К ХХК нь актаар тогтоогдсон нийт төлбөрөөс 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 30.000.000 төгрөг, 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 20.000.000 төгрөг, нийт 50.000,000 төгрөгийг төлсөн байх боловч ийнхүү төлбөр төлсөн нь актаар тогтоогдсон төлбөрийг бууруулах үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй. Түүнчлэн нэхэмжлэгч К ХХК нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр төлүүлэхээр тогтоосон 129.851.0 мянган төгрөгийг манай компани төлсөн гэх боловч ийнхүү төлсөн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.3.1, 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 14 дүгээр зүйлийн 14.3, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч К ХХК-ийн Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Р.Д, Х.П нарын тогтоосон 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн дүгээр актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн Татварын улсын байцаагчийн 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн дүгээр актаар ногдуулсан төлбөрөөс 44.369.3 мянган төгрөгийн торгууль, 17.982.7 мянган төгрөгийн алданги, 5.2 мянган төгрөгийн хүү, нийт 62.357.2 мянган төгрөгийг өршөөн хэлтрүүлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч К ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН

ШҮҮГЧИД Н.ДОЛГОРСҮРЭН

Ц.МӨНХЗУЛ