Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 182/ШШ2021/02344

 

 

 

 

 

 

 

 

2021 11 01 182/ШШ2021/02344

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцатын 6 гудамж, 276 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Гомбын Ганбаатар /РД: ХА64021018/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Топологи ХХК /ХЭРД: 2865394/, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Дипломат ажилтнуудын 95 айлын орон сууц, 1 дүгээр орц, 2 тоот хаягт холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны цалин хөлс 166 563 934 төгрөгтэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах  тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1988 онд Дархан хотын Политехникумыг цахилгааны техникчээр, 1999 онд Улаанбаатар Политехникийн дээд сургуулийг цахилгааны инженер мэргэжлээр төгссөн. 2012 оны 7 дугаар сарын 02-ны өдөр ******* өндөр хүчдэлийн шугамд ажиллах ур чадвартай инженер ажилд авах зарын дагуу би компанийн захирал Б.Гантөмөртэй уулзаж тогтвор суурьшилтай 5 жил ажиллах амлалт надаас авч цахилгааны инженерийн ажилд орж 2012-2013 онд хөдөлмөрийн гэрээнд заасан үүргийг ажил олгогчийн хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу гүйцэтгэж ирсэн ба энэ хугацаанд хөдөлмөрийн дотоод журам зөрчөөгүй.

2013 оны 08 сард ээлжийн амралтаа аваад 09 сард ажилдаа орох гээд очтол ажил гарахаар дуудна гээд явуулсан боловч дуудаагүй.

Би энэ үеэс хойш компанийн захирал удирдлагуудад хандаж надад ажил олгож цалинтай болгох талаар удаа дараа шаардаж, ажил олгогчдын хариуг хүлээсэн боловч надад санаа зоволтгүй, хүлээж бай, бичиг баримтыг чинь тендерийн материалд ашиглаж байгаа, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг чинь бөглөөд өгнө, таныг ажлаас халаагүй гэж хүний нөөцийн менежер Ж.Дархижав хэлж байсан. Үүнээс хойш 20-30 удаа очиж лавлаж, 10-20 орчим удаа компанид хандсан боловч удирдлагууд нь надтай уулзаагүй. 2015 онд өөрийн сургууль төгссөн ПДС диплом, Нийгмийн даатгалын дэвтэр, Эрүүл мэндийн даатгалын дэвтэр болон бусад бичиг баримтуудыг эргүүлж өгөхийг хүссэн боловч бичиг баримт чинь байхгүй, чи өөрөө авсан гээд өгдөггүй, тэгэхээр нь би аваагүй болохоороо гэрийн хаягаар явуулахыг хүссэн боловч бичиг баримтуудыг эргүүлэн өгөөгүй.

Ийм байдлаар 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийг хүргэлээ. Компанийн удирдлагууд 2013 оны 10 дугаар сараас хойш намайг ажилгүй орлогогүй байлгаж хохироосон бөгөөд бичиг баримтуудыг эргүүлэн өгөхгүй байснаас болж ажилд орох эрх минь хасагдаж хохирсон тул 2018 оны 3 дугаар сарын 5-ны 16 цаг 15 минутад ******* захирал Б.Гантөмөртэй уулзахад 2013 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Т/13-74 тоот ажлаас халсан тухай тушаалыг надад гардуулсан. Урьд өмнө ийм шийдвэр гарсан гэдгийг хэн ч надад мэдэгдээгүй, зөвхөн 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 16 цаг 15 минутад уг тушаалыг гардан авч Хөдөлмөрийн тухай хуулийн 128, 129 дүгээр зүйл, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар өөрийнхөө хөдөлмөрлөх эрхээ зөрчигдсөн гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан.

******* захирлын 2013 оны Т/13-74 тоот тушаал нь ямар зөрчлийг хэдэн оны хэдэн сард гаргасан, үүнийг ямар албан тушаалтан эсвэл хэн гэдэг этгээд шалган тогтоосныг үндэслэн гарсныг би мэдэхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт сахилгын зөрчлийг давтан гаргасан, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт талууд хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар ноцтой зөрчил гаргасан байхыг шаарддаг.

Гэтэл 2013 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд намайг буруутай талаар хурлаар хэлэлцэж байгаагүй болно. Сахилгын зөрчил гаргасан гэж сануулах шийтгэл оногдуулсан тушаалыг хэрэгт авагдсан байна, энэ тушаалыг би огт мэдээгүй, надад танилцуулаагүй.

2013 оны 10,11,12 дугаар сараас хойш удаа дараа ******* удирдлагуудад хандахад намайг ажлаас халсан шийдвэрийг гардуулан танилцуулаагүй болно. Миний хувьд ийм тушаалыг хожим нөхөж гаргасан гэж бодож байна, миний бичиг баримтуудыг буцаан олгохгүй тендер болон бусад үйл ажиллагаанд ашигладаг байсан.

Намайг ажлаас халсан шийдвэрийг 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл гардуулаагүй тул миний ажиллах бүх эрх хаагдаж, ажилгүй орлогогүй намайг хохироосоор байна. Компанийн захирал Б.Гантөмөр болон удирдлагууд өөрсдийн энэ байдлаа мэдэж байгаа, нэг удаа уулзахдаа чамд хохирлыг чинь 1,000,000 төгрөгөөр арилгаж, цаашид хамтарч ажиллая гэж хэлж байсан.

Иймд ******* 2013 оны 9 дүгээр сарын 1-ний Т/13-74 тоот тушаалыг хүчингүйд тооцуулах, тус компанийн цахилгааны инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2013 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны ажилгүй байсан цалинг гаргуулах, дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт нөхөн бичилтийг хийлгүүлэх тухай шаардлага шүүхэд гаргасан байдаг.

Одоо би нэгэнт өөр ажилд орсон тул Топологи компанид ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагагүй.

Харин миний бие ******* 2012 оны 06, 07 дугаар сарын цалин 1 499 832 төгрөг, 2013 оны 01, 02, 09,10,11, 12 дугаар сарын цалин 10 126 632 төгрөг, 2014 оноос 2017 оны цалин жил тус бүр 20 253 264 төгрөг, 2018 оны 03 сарын 05-наас 12 сар хүртэл 3 375 544 +16 877 720 төгрөг, 2019, 2020 оны цалин тус бүр 20 253 264 төгрөг, 2021 оны 08 сарын 25 хүртэл 13 164 622 төгрөг, нийт 166 563 934 төгрөгийг гаргуулж өгнө үү. Энэ хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт нөхөн бичилтийг хийлгүүлж өгнө үү.

Топологи ХХК 2013 оны 09 дүгээр сараас 2018 оны 03 сар хүртэл намайг ажил гарахаар дуудна, ажлаас халаагүй, миний бичиг баримтыг өгөөгүй тул би шүүхэд хандаагүй, 2018 оны 03 сарын 05-нд ажлаас халсан тушаалаа аваад хуульд заасан хугацаанд гомдолоо гаргасан, энэ хэрэг дээр итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцож байсан, 2018 оны 11 сард нэхэмжлэлийг буцаасан байсан. Шүүхээс надад нэхэмжлэлийг буцаасан тухай мэдэгдээгүй, би энэ захирамжийг хүлээн аваад шүүхэд гаргасан тул хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй гэж үзэж байна. Энэ хугацаанд ээжийн маань бие нь тааруу байсан өөрөөр ямар нэгэн шалтгаан гэх юм байхгүй. Эвлэрүүлэн зуучлагч дээр захирал Гантөмөр ирээд 1000 000 төгрөг гэсэн санал тавьсан бид эвлэрээгүй.

Хэрэв компани тухайн үед ажлаас халсан тушаалаа өгсөн бол би нийгмийн даатгалаас ажлаас халагдсаны тэтгэмжийг тухайн үед авах боломжтой байсан. Миний сургууль төгссөн диплом, ниймгийн даатгалын дэвтэр зэрэг бичиг баримтуудыг өгсөн бол ажил хөдөлмөр эрхлэх боломжтой байсан гэж үзэж байна.

Иймд хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, хуульд зааснаар шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү.

 

Хариуцагч талаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.******* нь манай компанид 2012 онд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны айл өрхийн цахилгаан хангамжийг сайжруулах төслийн ажилд өндөр хүчдэлийн цахилгааны инженерээр ажилд орсон. 2013 онд компанийн зүгээс ямар нэгэн төсөл хэрэгжүүлээгүй тул ажилчид сул зогсолттой байсан ба харин энэ хугацаанд*******ыг Номин констракшн ХХК-ийн Цэцээ гүн хорооллын барилгын нам хүчдэлийн цахилгаан хангамжийн ажилд (уг ажилд талбай хариуцсан цахилгааны инженерээр өөр хүн ажиллаж байсан) чанарын хяналт тавиулахаар 2013 оны 1 дүгээр сард томилон ажиллуулсан.

******* 2013 оны 7 дугаар сард Буян-Ухаа 1 хорооллын барилгын суурин дахь 6кв-н ЦДКШ шилжүүлэх төслийн ажилд дахин ажиллуулсан. Энэ хугацаанд хамт олны дунд ёс зүйгүй байдал гаргаж, улмаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирэхгүй болсон.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалж ажлаас чөлөөлсөн бөгөөд шийдвэрийг гардуулан өгөх гэж холбогдохоор хөдөө орон нутагт байна, Улаанбаатарт очих боломжгүй, бичиг баримтыг хүнээр дайгаад явуулчих гэх мэт байдал гаргасаар 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр гардан авсан. Мөн******* нь шуудангаар бичиг баримт явуулчих гэдэг боловч яг тухайн хаягтаа байдаг үгүй нь тодорхойгүй, нэг хэсэг хөдөө байгаа гэж байсан тул иргэний үнэмлэх дээрх хаягаар бичиг баримтыг нь явуулах боломжгүй байсан.

Нэхэмжлэгч шийдвэрийг гардан аваад ажлаас үндэслэлгүй халагдсан гэж шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэлийг буцаан шийдвэрлэж байсан. Түүний хувьд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжилж байгаа ажилгүй байсан хугацааны цалин 166 563 934 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч******* хариуцагч ******* холбогдуулан 2013 оны 09 сарын 01-ний өдрийн Т/13-74 тушаалыг хүчингүйд тооцуулах, цахилгааны инженерийн ажилд албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Шүүх хуралдаан дээр ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаас татгалзаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг 2012 оны 06, 07 дугаар сарын цалин 1 499 832 төгрөг, 2013 оны 01, 02, 09,10,11, 12 дугаар сарын цалин 10 126 632 төгрөг, 2014 оноос 2017 оны цалин жил тус бүр 20 253 264 төгрөг, 2018 оны 03 сарын 05-наас 12 сар хүртэл 3 375 544 +16 877 720 төгрөг, 2019, 2020 оны цалин тус бүр 20 253 264 төгрөг, 2021 оны 08 сарын 25 хүртэл 13 164 622 төгрөг, нийт 166 563 934 төгрөгийг гаргуулах, дээрх хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх гэж тодруулан энэхүү шаардлагыг дэмжиж оролцсон байна.

/шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо...компани нь ажлаас халсан тушаал гаргаагүй, ажил үүргийг гүйцэтгүүлээгүй тул ажилгүй байсан хугацааны цалин хөлс 166 563 934 төгрөгийг гаргуулна, мөн 2013.09.01-ний өдөр ажлаас халсан тушаалыг 2018.03.05-нд хүлээн аваад хуульд заасан хугацаанд нь, нэхэмжлэл буцаасан захирамжийг хүлээн аваад хугацаанд нь тус тус шүүхэд гомдолоо гаргасан. Хүлээн авсан өдрөөс хугацаа тоолно, хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй гэж,

Хариуцагч татгалзлын үндэслэлээ... нэхэмжлэгчийн оршин суугаа газрын хаяг тодорхойгүй байсан тул тушаал, бусад баримтыг гардуулах боломжгүй байсан. 2018.03.05-нд уулзалт хийж хүлээлгэн өгсөн. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргаж байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

******* 2012.08.01-ний 12/т-13 тоот тушаалаар*******ыг цахилгааны инженерийн ажил, албан тушаалд томилж, ажилтанд 2012.08.01-ний өдрөөс цалин хөлс олгосноор тэдгээрийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсчээ.

/ажилд томилсон тухай бичилт нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн/

 

Улмаар талууд 2012.12.11-ний өдөр Г-12/93 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх бөгөөд гэрээнд албан тушаал, гүйцэтгэх үүрэг, цалин хөлс, гэрээ цуцлах, дуусгавар болгох нөхцөл зэргийг тухайлан тохирч, 2012.12.31 өдөр хүртэл хугацаатай байгуулжээ. /хх8-11/

Мөн талууд 2013.05.01-ний өдөр 13/02 тоот хөдөлмөрийн гэрээ дахин байгуулж, албан тушаал, гүйцэтгэх үүрэг, цалин хөлс, гэрээ цуцлах, дуусгавар болгох нөхцөл зэргийг тохирч хугацаагүй байгуулсан байгаа нь өмнөх гэрээний үйлчлэл дуусгавар болж, талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн харилцаа нь энэхүү гэрээгээр зохицуулагдахаар байна. /хх48-51/

 

Дээрх бичмэл баримт болон зохигчийн тайлбараас үзэхэд ажилтан******* нь гэрээнд заасан ажил үүргийг 2012 оны 08 сараас 2013 оны 08 дугаар сарыг дуустал хугацаанд гүйцэтгэж, нэг талаас цалин хөлс олгож, ажилтан хүлээн авсан мөн ажилтан 2013 оны 08 дугаар сард ээлжийн амралтаа эдэлж байсан тухайд талууд маргахгүй байна.

 

Ажил олгогч Топологи ХХК нь ажилтан*******тай байгуулсан 2013. 05.01-ний өдөр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалж, ажлаас чөлөөлсөн тушаал гаргахгүйгээр 2013 оны 09 дүгээр сараас эхлэн гэрээнд заасан ажил үүргийг гүйцэтгүүлээгүй мөн түүнд цалин хөлс олгоогүй болох нь хэргийн үйл баримтаар, зохигчийн тайлбараар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тус тус тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 37, 38, 40 дүгээр зүйлд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох цуцлах үндэслэлийн талаар заасан мөн 43 дугаар зүйлд ...ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана...ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй гэж заажээ.

 

Ажил олгогч хуульд заасан дээрх үүрэг буюу ажилтаныг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг 2013 оны 09 дүгээр сард гаргах үүргээ биелүүлээгүй, түүнд хүлээлгэн өгөөгүй болох нь уг тушаалыг 2018.03.05-нд хүлээн авсан тухай*******ын гарын үсэг болон талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх5/

 

Нэхэмжлэгч*******т хүлээлгэн өгсөн хариуцагч ******* 2013.09.01-ний т/13-74 тоот ажлаас халах тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 13.1.3, Компаний дотоод журмын 13.2, 13.2.1-13.2.3 -ыг үндэслэн ...тус компаний цахилгааны инженер*******ыг компаний дотоод журмын үндэслэн 2013.09.01-ний өдрөөс тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалсугай гэжээ.

 

Нэхэмжлэгч******* шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаас татгалзаж, цалин хөлсний олговрыг шаардсан хэдий ч дээрх шаардлагуудын аль алинд хөөн хэлэлцэх хугацаа хамаарах тул шүүх уг хугацааны талаар гаргасан нэхэмжлэгчийн гаргасан дараах тайлбар тус бүрт дүгнэлт хийх нь зүйтэй гэж үзлээ.

 

Ажлаас буруу халсан буюу шилжүүлсэн үеийн олговор буюу нэхэмжлэлд дурдсан ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговор бүхий шаардлага нь ажил олгогчийн санаачлагаар ажлаас халсан тухай тушаалын үр дагавар байх бөгөөд тухайн тушаалыг нэхэмжлэгч тал хэзээ мэдсэн эсхүл мэдсэн байх боломжтой байдал нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

 

Нэхэмжлэгч нь ажлаас халах тухай 2013.09.09.01-ний өдрийн тушаалыг 2018.03.05-ны өдөр хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор нэхэмжлэлээ гаргасан, шүүхээс нэхэмжлэл буцаасныг мэдэж шүүгчийн захирамжийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор гаргасан тул хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй гэж тайлбарлаж байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдсэн ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж,

129.2-т ажилтан ажлаас халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж,

129.3-т энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно гэж тус тус заажээ.

 

Хэрэгт авагдсан дээрх баримтаар нэхэмжлэгч*******ын нэхэмжлэлд дурдсан үйл баримт тус бүр нь хөдөлмөрийн хуульд заасан хугацааг дараах байдлаар хэтрүүлсэн байх бөгөөд уг хугацааг сэргээн тогтоох үндэслэлгүй байна.

-Хариуцагч Топологи ХХК нь*******ыг 2013.09.01-ний өдрөөс ажил үүрэг гүйцэтгүүлээгүй, цалин хөлс олгоогүй үйл баримтын тухайд:

 

Ажил олгогч 2013 оны 09 дүгээр сараас ажилтаныг ажлаас халсан тушаал гаргаагүй улмаар ажил үүргийг гүйцэтгүүлээгүй мөн цалин хөлс олгоогүй үйл баримт эхэлсэн байх бөгөөд энэ цаг үеэс эхлэн******* нь ажил олгогч ******* Хөдөлмөрийн гэрээний 2.2.1-д заасан...ажилтныг ажил үүргээ биелүүлэхэд шаардагдах мэдээ мэдээлэл, ажлын байр, техник хэрэгсэл, шаардлагатай бол хөдөлмөр хамгааллын ажлын хувцсаар хангана гэсэн үүргээ биелүүлээгүй болохыг мэдэж эхэлсэн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Тодруулбал нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээнд заасна ажлаар хангагдах, цалин хөлс олгох эрхээ зөрчигдөж эхэлснийг 2013 оны 09 дүгээр сараас эхлэн мэдсэн буюу мэдсэн ёстой байсан гэж үзэхээр байх бөгөөд дээрх эрх нь зөрчигдөж эхэлснийг мэдснээс хойш 2018 оны 03 сарын 05 хүртэл үргэлжилжээ.

 

Энэ үйл баримтаар нэхэмжлэгч нь эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдсэн ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй, нөгөө талаар ажил үүрэг гүйцэтгэхгүүлэхгүй, ажлын байранд нэвтрүүлэхгүй байсан гэж үзвэл ажлаас халагдсантай адитган зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандах байсан бөгөөд дээрх эрхээ хэрэгжүүлээгүй байна.

 

Харин хэрэгт авагдсан талуудын тайлбараас үзэхэд 2013.09.01-нээс 2018.03.05 хүртэл хугацаанд нэхэмжлэгч*******ын өөрөөс нь шалтгаалахгүй нөхцөл байдлын улмаас дээрх уг эрхээ хэрэгжүүлэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд энэ хугацааг сэргээх хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй байна.

 

-2013.09.01-ний өдрийн т/13-74 тоот тушаалыг 2018.03.05-нд хүлээн авснаас хойш нэг сарын хугацаанд нэхэмжлэл гаргасан гэх тайлбарын тухайд:

 

Топологи ХХК нь ажилтан*******ыг ажлаас чөлөөлөх тухай 2013.09.01-ний өдрийн т/13-74 тоот тушаалыг ажлын байранд 2018.03.05-ны өдрийн уулзалтаар хүлээлгэн өгсөн болох нь уулзалтын тэмдэглэл, тус компаний 2018 оны бичиг баримт хүлээлцсэн тэмдэглэлийн 9 дүгээрт бүртгэсэн бүртгэлээр тогтоогдож байна. /хх213-214/.

 

******* 2013.09.01-ний өдрийн т/13-74 тоот тушаалыг 2018.03.05-ны өдөр хүлээн авч 2018.03.23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 2018.03.30-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажилллагаа явуулж эхэлжээ.

 

Нэхэмжлэгч нь өөрийн эрх, үүргийг итгэмжлэгдсөн төлөөлөгч нарт олгосон итгэмжлэл 2018.04.23-ны өдөр хэрэгт авагдсан бөгөөд тэдгээр төлөөлөгч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан хэдий ч 2018.11.23-ны өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүйгээс*******ын нэхэмжлэлийг буцаажээ. Нэхэмжлэл буцаасан шүүгчийн захирамжийг итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2018.12.11-нд хүлээн авсан хэдий ч гомдол гаргаагүй тул уг захирамж хүчин төгөлдөр болжээ. /хх44,170/

 

-Нэхэмжлэгч******* 2018.11.23-ны өдрийн Нэхэмжлэлийг буцаах тухай шүүгчийн захирамж гарсаныг мэдээгүй, шүүхээс мэдэгдээгүй, мэдсэн өдрөө хүлээн авч 2020.01.29-ний өдөр гаргасан тайлбарын тухайд:

 

Тус шүүхийн шүүгчийн 2018.11.23-ны өдрийн 182/ШЗ2018/10372 тоот Нэхэмжлэл буцаах тухай захирамжийг 2020.01.24-нд хүлээн авч, 2020.01.29-ний өдөр нэхэмжлэл гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлжээ. /хх170/

Иргэний хуулийн 63 дугаар зүйлд төлөөлөгч нь бүрэн эрхээ шударгаар, төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй...төлөөлөгч итгэмжлэлээр эрх олгосон үйл ажиллагааг биечлэн гүйцэтгэх үүрэгтэй гэж заажээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт 2018.04.23-ны өдөр олгосон түүний итгэмжлэлийг үндэслэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх үүрэг болон хэргийн баримттай танилцуулсан,шүүх хуралдааны тов мэдэгдсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай ху улийн 32.5-д ...өмгөөлөгчөөс өөр этгээдээр төлөөлүүлж байгаа иргэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй.Биечлэн оролцох тохиолдолд өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс татгалзсан тухайгаа шүүхэд бичгээр мэдэгдэнэ гэж зааснаар нэхэмжлэгч******* өөрөө оролцох хүсэлтээ бичгээр гаргаагүй тул шүүх түүнд мэдэгдэх үүрэггүй бөгөөд энэ талаар гаргасан тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэлийг буцаах тухай шүүгчийн захирамж гарсан 2018.11.23-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020.01.29-ний өдөр хүртэл хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаантай эсэхийг тодруулахад нэхэмжлэгч нь энэ хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаан байгаагүй харин нэхэмжлэлийг буцаасан шүүгчийн захирамж буцаасныг мэдсэн өдрөөс шүүхэд хандсан гэдэг.

 

Иргэний хуульд хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж зааснаар хуулийг мэдэхгүй нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч******* нь хариуцагч ******* 2013.09.01-ний өдрийн т/13-74 тоот тушаалд гомдол гаргах, цалин хөлсний олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэхээр байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Шүүхээс зохигч талуудад эвлэрүүлэн зуучлах ажиллагааны бүх мэдээллийг өгч, тэдгээрийг эвлэрүүлэх ажиллагааг 2 удаа явуулсан хэдий ч эвлэрэх боломжгүй үндэслэлээр уг ажиллагаа дуусгавар болсон тул хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан удаа дараагийн тайлбартаа...Топологи ХХК нь 2013 оны 09 сараас ажлаас халсан тушаал гаргаагүй...миний бичиг баримтыг тендерт ашиглаж байгаа гээд өгөөгүй...хэрэв бичиг баримт өгсөн бол мэргэжлийн ажлаа хийх боломжтой энэ 5 жилийн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл тасрахгүй байсан мөн ажлаас халсан тушаалаа 2013.09 сард өгсөн бол нийгмийн даатгалаас ажлаас халагдсаны тэтгэмж авах байсан зэргээр хохирсон гэдэг.

 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь нэхэмжлэгчийн мэргэжлээрээ хөдөлмөрлөх эрх олгосон бичиг баримт болон ажлаас халсан тухай тушаалыг 2018.03.05-нд хүлээлгэн өгсөн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтаар тогтоогддог бөгөөд ажил олгогчийн дээрх үйлдлийн улмаас өөрт учирсан хохирлыг нэхэмжлэхэд энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2, 129.3-д зааснаар хариуцагч ******* холбогдох Ажилгүй байсан хугацааны цалин хөлс 166 563 934 төгрөгтэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах  тухай*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.ЦОЛМОН