| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2020/02011/И |
| Дугаар | 183/ШШ2021/02400 |
| Огноо | 2021-10-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 183/ШШ2021/02400
2021 оны 10 сарын 26 өдөр Дугаар 1*3/ШШ2021/02400 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн******* хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Бурхантын 00 тоот хаягт оршин суух,******* овогт ********ын/РД:/-ын нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Бурхантын 00 тоот хаягт оршин суух, Хотгойд овогт******* /РД:ЧЕ/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт ухаа өөрийн байранд байрлах,****************************д холбогдох,
Үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлүүлэх, гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол 47 136 140 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, сургалтын төлбөрт зарцуулсан 73 024 793,097 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, түүний өмгөөлөгч Г.Д/ШТЭҮД-/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А , гэрч****** нарийн бичгийн дарга Ц.Үүрийнтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч ******* 2012.3.19-ний өдөр Канад улс руу агаарын хөлгийн инженер мэргэжлээр суралцахаар****************************тай 3 талт гэрээ байгуулсан. Уг гэрээг байгуулсантай холбогдуулан 3 хүний өмчлөлийн нийт 6 үл хөдлөх хөрөнгийг****************************т барьцаалж, барьцааны гэрээ байгуулсан. Улмаар ******* нь 2012 онд * сард Канад улсыг зориод, 2012 оны * дугаар сарын 19-ний өдөр очсон байдаг. Гэрээний 2.1-д зааснаар**************************** нь 2012.05.01-ний өдрийн дотор сургахаар тохирсон боловч хичээл эхлээгүй бөгөөд суралцаж байх хугацаанд********************* газрын удирдлагууд нь 6 удаа солигдсон байдаг. Хариуцагч тал гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул ******* 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Монгол улсад буцаж ирээд, мөн оны 12 сарын 30-ны өдөр эргэн явж, 2014 оны 4 сар хүртэл суралцаж байгаад 4 дүгээр сарын 20-ны өдөр Монгол улсад буцаж ирсэн. Улмаар Канад улс руу буцаж очсон боловч визны хугацаа дуусч байсан тул визний хугацаагаа 2015 оны 7 сарын 03-ны өдрөөс 2015.11.30-ны өдрийг хүртэл сунгуулсан байдаг. Түүнийг суралцаж байх хугацаанд********************* газраас хугацаа хэтрүүлж төлбөрөө хийдэг байсан тул хичээлээ байнга хугацаа хэтрүүлж сонгодог байсан. Иймд 2015.10.30-ны өдөр визний хугацаа дуусаад Монгол улсад ирээд буцаж суралцахаар яваагүй. Нэгэнт гэрээ хэрэгжих боломжгүй болсон тул барьцаа хөрөнгийг чөлөөлөх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Мөн хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс суралцаж байх хугацаандаа ар гэрээсээ нийт 35 удаагийн гүйлгээгээр 17 000 ам долларыг авсан. Иймд хохиролд 47 136,140 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.
Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээ хариуцагчийн буруугаас хэрэгжих боломжгүй болсон, мөн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Гэрээний 2.1-т зааснаар нэхэмжлэгч нь 2014 оны 4 сардаа багтаагаад хэлний бэлтгэлээ төгсчих ёстой байсан. Нэхэмжлэгчийг суралцаж байх хугацаанд сар бүр 1*0 доллар********************* газраас өгч байсан. 4 сарын 19-ний өдрөөс хойш зуучлагч байгууллагын алдаатай үйл ажиллагааны улмаас төлбөр зогссон байсан. Гэхдээ 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл сургалтын төлбөр болон тэтгэлгийг өгч байхад ******* 2012 оны 9 сараас эхлээд 4 сардаа багтаагаад хэлний бэлтгэлээ төгсчих байсан. Энэ хүртэлх хугацаанд төлбөр хийгдэж л байсан. Тиймээс төлбөр төлөгдөөгүй улмаас сургуульдаа явах боломжгүй байсан гэх тайлбар үндэслэлгүй гэж үзэж байна. 2013.*.13-ны өдөр хэлний бэлтгэлээ төгсөөд Монгол улсад ирсний дараа буюу 10 сарын 14-ний өдөр****************************т өргөдөл гаргасан байсан бөгөөд өөр мэргэжлээр суралцах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байсан ба төлбөртэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт дурдаагүй байсан. Мөн үндсэн ангийн төлбөр болох 6 660 долларыг**************************** 2013.11.15-ны өдөр шилжүүлсэн байсан учир ******* 2013.12.30-ны өдөр үргэлжлүүлэн суралцахаар Канад улс руу явсан. Түүнийг Канад улсад байх хугацаанд буюу 2014.4.09-ний өдөр дараагийн улирлын төлбөр болох 4 *67 долларын нэхэмжлэх ирж 2014.4.14-ний өдөр төлбөрийг шилжүүлсэн байдаг. 2014.4.22-ны өдөр анги дүүргэлтийн төлбөр болох 1 000 долларын нэхэмжлэх ирж********************* газраас 2014.5.05-ны өдөр шилжүүлсэн.**************************** төлбөрийг 100% төлсөн байхад ******* 2014.4.20-ны өдөр Монгол улсад ирээд 2014.10.24-ний өдрийг хүртэл Монгол улсад байсан. Өөрөөр хэлбэл хавар, зуны хичээлээ тасалсан. Тиймээс дахин сургалтын төлбөрийн нэхэмжлэх нэг ч удаа ирээгүй. Уг нь визний хугацаанд хавар, зуны сургалтаа төгсөөд Монгол улсад ирэх ёстой байтал 2014.12.31-ний өдрөөс өмнө буцаад ирсэн. *******ыг сургуулиа завсардуулсныг**************************** мэдээгүй байсан учир 2014.07.09- 2015.04-06-ны өдрийг хүртэл сургалтын тэтгэлэг болох мөнгийг шилжүүлсээр л байсан. ******* 2015 онд сургалтын гэрээний хугацааг сунгуулах хүсэлт гаргахдаа суралцах хугацааны тэтгэлгийг үргэлжлүүлэн олгохыг хүссэн.********************* газрын даргын зөвлөл хуралдаад********************* газрын даргын А/727 дугаар тушаал гарч *******ыг суралцуулахаар шийдвэрлэсэн бөгөөд нэмэлт гэрээ байгуулах байсан боловч нэхэмжлэгч ******* нэмэлт гэрээгүй хийгээгүй. Үүнээс гадна 2 оюутан байх бөгөөд төгсөөд одоо********************* газрын салбарт ажиллаж байгаа. *******ы тухайд ямар нэгэн байдлаар хариуцлагагүй хандсан гэж үзэж байна. *******ы хичээл нь 2012 оны 9 сард эхлээд 2013 оны 4 сардаа багтаад хэлний бэлтгэлээ төгссөн байх ёстой талаар гэрээний 2.1-т заасан байх боловч нэхэмжлэгч * сард төгссөн байсан буюу хугацаандаа тэнцээгүй байсан. Энэ хугацаанд төлбөр ирээгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. 3 талт гэрээний 2.1-т заасны дагуу 73 024 793 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахыг шаардсан байгаа. Өөрөөр хэлбэл 3 талт гэрээний үүргээ ******* биелүүлээгүй бөгөөд гэрээний 3.7-д зааснаар өөрөө болон ар гэрийнхэн хариуцан барьцааны гэрээг шилжүүлэх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******,******* нар хариуцагч****************************т холбогдуулан Хан-Уул дүүрэг * дугаар хороо, Сонсголонгийн 5 дугаар гудамж, 244 тоот хаягт байрлах, Г********дугаартай, 369 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний*******, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-******** дугаарт бүртгэлтэй, 54 м.кв талбай бүхий хувийн сууц,
Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, барилга-1 дүгээр гудамж, * тоот хаягт байрлах Г-******** дугаартай, 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний*******, Эрхийн улсын бүртгэлийн Ү-******** дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, барилга-1 дүгээр гудамж, 3 тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий орон сууц,
Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бурхант 1-1 гудамж, * тоот хаягт байрлах Г-******** дугаартай, 700 м.кв талбай бүхий******* болон мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-******** дугаарт бүртгэлтэй 30 м.кв талбай бүхий хувийн сууцыг тус тус барьцаанаас чөлөөлөхийг даалгаж, гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохиролд 47 136 140 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, сургалтын төлбөр 73 024 793 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган харилцан эс зөвшөөрч мэтгэлцэв.
Иргэний************** газрын зардлаар Канад улсад суралцагчтай байгуулах 3 талт гэрээг захиалагч байгууллага****************************, суралцагч *******, батлан даагч суралцагчийн эх******* нар 2012 оны 03 сарын 19-ны өдөр байгуулж, уг гэрээгээр *******ыг Канад улсын British Columbia мужийн Burnabu хотын British Columbia технологийн институтэд агаарын хөлгийн авионик инженер мэргэжлээр 1 жил 9 сар, англи хэлний бэлтгэлд 6 сар, нийт 2 жил 3 сарын хугацаатай эчнээ ангид нийт 112 733 ам.долларын зардлаар суралцуулахаар, сургалтын зардлыг ИНЕГ сургуулиас ирсэн нэхэмжлэхийг үндэслэн сургуулийн дансанд шилжүүлж тооцоо хийхээр, суралцагч нь өөрийн оюун ухаан, хүчин чадлаа бүрэн дайчлан суралцаж сургуулиа амжилттай төгсөөд ИНЕГ-аас хэрэгцээ шаардлагатай*******т томилогдон ажиллахаар тус тус тохиролцжээ.
/хх-6-*/
Дээр сургалтын гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор ИНЕГ болон******* нарын хооронд 2012 оны 03 сарын 19-ны өдөр нэр бүхий 6 үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахаар тохиролцож, эд хөрөнгө тус бүр дээр барьцааны гэрээг байгуулжээ. Уг гэрээ нь******* хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлага хангасан, гэрээ хүчин төгөлдөр байна. /хх-9-15, 26-32/
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...ИНЕГ-ын удирдлага солигдсоноос гэрээний дагуу сургалтын төлбөр төлөх үүргээ хугацаа хэтрүүлж гүйцэтгэж байснаас суралцагч ******* нь цаашид суралцах боломжгүй болж Монголд буцаж ирсэн. Гэрээ хэрэгжих боломжгүй болсон тул эд хөрөнгөө барьцаанаас чөлөөлүүлнэ. Хариуцагч гэрээний үүргээ зөрчсөнөөс байр, сургалтын төлбөрийг ар гэрээсээ авч нэхэмжлэгчид 47 136 140 төгрөгийн хохирол учирсан... гэж,
Хариуцагч ...гэрээнд зааснаар сургалцагч нь хэлний бэлтгэлээ 6 сарын дотор дүүргэх байтал нэхэмжлэгч нь 2012 оны 9 сард эхэлсэн хэлний бэлтгэлээ 2013 оны * сарын 13-ны өдөр дүүргэсэн байдаг. ИНЕГ сургуулиас ирүүлсэн нэхэмжлэхийн дагуу заасан хугацаанд нь төлбөр шилжүүлэх үүргээ биелүүлж байсан бөгөөд суралцагчийг суралцахаа зогсоосныг мэдэх хүртлээ сар бүрийн тэтгэмж 200 ам.долларыг мөнгө суралцагчийн дансанд шилжүүлсэн. Гэрээний үүргээ зөрчөөгүй... гэж тус тус тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 41 дүгээр зүйлийн 41.2-т ...Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг хэлцэл гэнэ. Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болдог. Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл бусад нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана гэж заасан бөгөөд хариуцагчийн ...Монгол улсад агаарын тээврийн боловсон хүчин бэлтгэгддэггүй тул төлөвлөгөөний дагуу өөрийн боловсон хүчнээ бэлтгэх зорилгоор гадаадад тэтгэлэгээр суралцуулдаг. Төгсөгчид манайд тогтвор суурьшилтай ажиллах үүрэг хүлээдэг. 3 талт гэрээ нь хариу төлбөргүй, бэлэглэлийн гэрээ байгуулах хүсэл зориг манайд байгаагүй... гэх тайлбар, хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд талуудын хооронд байгуулагдсан Иргэний************** газрын зардлаар Канад улсад суралцагчтай байгуулах 3 талт гэрээ гэж нэрлэсэн маргааны эрх зүйн баримт бичиг болох гэрээ нь******* хуулийн 1*9 дүгээр зүйлийн 1*9.5-д заасан нэрлэгдээгүй гэрээ гэж шүүх дүгнэв.
Тодруулбал, талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн********************* газрын зардлаар канад улсад суралцагчтай байгуулах 3 талт гэрээг******* хууль болон боловсролын салбар хууль тогтоомжоор тусгайлан зохицуулаагүй байгаа хэдий ч******* хуулийн 1*9 дүгээр зүйлийн 1*9.1-т гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. мөн зүйлийн 1*9.5-д энэ хуулиар зохицуулагдаагүй, шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэнэ гэж заасны дагуу дээрх дүгнэлтийг хийв.
Иргэний хуулийн 1*7 дугаар зүйлийн 1*7.1, * дугаар зүйлийн *.1.1, 1*6 дугаар зүйлийн 1*6.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд байгуулагдсан суралцагчтай байгуулах 3 талт гэрээ нь гэрээний үүрэг мөн тул нэрлэгдээгүй гэрээнд******* хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарна.
Зохигчдын тайлбар хэрэгт авагдсан баримтаар суралцагч буюу нэхэмжлэгч ******* нь 2012 оны 0* сарын 19-ний өдөр Канад улсад очиж, 2012 оны 9 сараас 2013 оны * сарыг хүртэлх хугацаанд хэлний бэлтгэл ангид сургалцан дүүргэсэн байх ба хариуцагч ИНЕГ-аас 2012 онд тэтгэлэгт 720 ам.доллар, 2013 онд 6 660 ам.долларыг сургалтын төлбөрт, 3 749,40 ам.долларыг тэтгэлэгт, 2014 онд суудал баталгаажуулалт болон сургалтын төлбөрт 5 *67,70 ам.долларыг, 2400 ам.долларыг тэтгэлэгт, 6 000 ам.долларыг байрны төлбөрт, 2015 онд 600 ам.долларыг тэтгэлэгт тус тус шилжүүлжээ.
British Columbia технологийн институтид /цаашид сургууль гэх/-ээс 2013 оны 11 сарын 0*-ны өдрийн А00*61774 кодтой оюутан *******ы 2014 оны өвлийн сургалтын төлбөрт 6 660,16 ам.долларын нэхэмжлэхийн дагуу ИНЕГ-аас 2013 оны 11 сарын 1*-ны өдөр, 2014 оны 4 сарын 09-ний өдрийн 2014 оны хавар, зуны сургалтын төлбөр 4 *67,70 ам.долларын нэхэмжлэхийн дагуу 2014 оны 04 сарыг 16-ны өдөр, 2014 оны 04 сарын 22-ны өдрийн мэйлд 1 000 ам.долларын хураамжаа 2014 оны 5 сарын 06-ны дотор төлнө үү гэж заасны дагуу 2014 оны 05 сарын 06-ны өдөр тус тус шилжүүлэг хийсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч ******* нь суралцаж байх хугацаандаа 2013 оны 09 сарын 13-нд Монголд ирж, мөн оны 12 сарын 29-нд Канад улс руу буцсан, 2014 оны 06 сарын 20-нд Монголд ирж, мөн оны 10 сарын 24-нд Канад улс руу буцсан, 2015 оны 07 сарын 17-нд Монголд ирж, мөн оны 10 сарын 30-нд Канад улсад очиж, 2015 оны 11 сарын 27-нд Монголд ирснээр дахин суралцахаар яваагүй болох нь Хил хамгаалах******* газрын лавлагаагаар тогтоогдож байна.
Дээрх баримтаас үзэхэд нэхэмжлэгч ******* нь ИНЕГ-аас 2014 оны хавар, зуны сургалтын төлбөр төлсөн хугацаанд Монголд байсан, суралцах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэхээр байх ба суудал баталгаажуулалт хийгдсэн сургалт 2014 оны 09 сарын 22-ны өдөр эхлэх талаар сургуулиас ирүүлсэн 2014 оны 04 сарын 22-ны өдрийн мэйлд бичигдсэн атал сургалт эхэлснээс нэг сарын дараа Канад улсад очсон нь талуудын хооронд байгуулсан гэрээний 3.3-т ...эрүүл мэндийн шалтгаанаас бусад шалтгаанаар хичээл завсардахыг хориглоно. 3.4-т Суралцагчийн өөрийн эцэг эх, эхнэр нөхөр буюу хүүхэд, төрсөн ах эгч, дүү нарын хэн нэг нь нас барахаас бусад тохиолдолд сургууль, хичээлээс завсардуулж дуудахгүй. Хэрэв дурдсан шалтгаанаар дуудах бол зөвхөн ИНЕГ-ын зөвшөөрлөөр дуудах ба хичээл завсардах нөхцөлд хичээлийн хөтөлбөрийг 7 хоногоос дээш хугацаагаар тасрахгүй байхаар зохицуулна... гэж заасныг суралцагч буюу нэхэмжлэгч ******* зөрчин, хичээлийн хөтөлбөрийг удаа дараа завсардуулсан гэж үзэх үндэслэлтэй.
Гэрээний хугацааг сунгаагүй үйл баримтын талаар талууд маргаагүй болно.
Гэрээнээс татгалзах эрхийг нэг тал нь мэдэгдсэнээр хэрэгжүүлэх бөгөөд хариуцагч ИНЕГ-аас 2015 оны 04 сарын 06-ны өдөр суралцагч *******д оюутны тэтгэлэгт 600 ам.доллар шилжүүлсэн ба энэ хугацаанаас хойш *******ыг суралцахаа зогсоосон болохыг мэдсэн тул тэтгэлэг олгоогүй гэх тайлбараас үзэхэд хариуцагч******* хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж, гэрээ дуусгавар болсон гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагчийн төлбөр төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс суралцах боломжгүй болсон гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй, нэхэмжлэгч ******* нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хариуцагч гэрээнээс татгалзсан үйл баримт тогтоогдож байна.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан ба хариуцагч ИНЕГ гэрээний үүргээ зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй, харин суралцагч буюу нэхэмжлэгч ******* өөрийн буруугаас суралцахаа зогсоосон гэж дүгнэсэн тул нэхэмжлэгч нар хариуцагчаас хохиролд 47 136 140 төгрөг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна.
Гэрээний 3.7-д ..суралцагч хангалтгүй үнэлгээтэй суралцсанаас сургалтын программыг биелүүлж чадаагүй болон өөрийн буруугаас цаашид суралцах эрхгүй болсон нөхцөлд суралцсан хугацааны нийт зардлыг, мөн хугацаанд олгогдсон тээврийн зардал, ариун цэврийн зардлын хамт суралцахаа зогсоосноос хойш 6 сарын дотор өөрөө болон суралцагчийн ар гэр хариуцан ИНЕГ-т төлж барагдуулна. Төлбөр хийгдээгүй тохиолдолд барьцааны гэрээг үндэслэн төлбөрийг барагдуулна. гэж зааснаар хариуцагч нь нэхэмжлэгч нараас суралцсан хугацааны нийт зардал 25 997 ам.доллар буюу 73 024 793,09 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй байх боловч хариуцагч ИНЕГ-ын шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.
Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байдаг.
Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т хөөн хэлэлцэх хугацаа шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж заасан.
Хариуцагч ИНЕГ-аас 2015 оны 04 сарын 06-ны өдөр суралцагч *******д оюутны тэтгэлэгт 600 ам.доллар шилжүүлсэн ба энэ хугацаанаас хойш *******ыг суралцахаа зогсоосон болохыг мэдсэн тул тэтгэлэг олгоогүй гэж тайлбарласан. ИНЕГ нь суралцагч болон түүний ар гэр гэрээний 3.7-т зааснаар суралцахаа зогсоосноос хойш 6 сарын дотор суралцсан хугацааны зардлыг төлөөгүй байхад шаардах эрхээ хэрэгжүүлэлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2020 оны 6 дугаар сарын 0*-ны өдөр нэхэмжлэгч нарт холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасан.
Өөрөөр хэлбэл, хариуцагч ИНЕГ-ын шаардах эрх суралцагч ******* суралцахаа зогсоосныг мэдсэн үеэс эхлэн тоологдох тул гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2019 онд дууссан байна. Нэхэмжлэгч нь хуульд заасан хугацааны дотор шаардах эрхээ хэрэгжүүлж байсан талаар баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, энэ хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-т үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар нэмэгдэл /анз, барьцаа, дэнчин, батлан даалт, баталгаа зэрэг/-ийн хөөн хэлэлцэх хугацаа нэгэн зэрэг дуусахаар заасан тул хариуцагч ИНЕГ-ын нэхэмжлэгч*******, ******* нарт холбогдуулан гаргасан сургалтын төлбөр 73 024 793 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Дээр дүгнэсэнчлэн барьцаагаар хангагдах шаардах эрх буюу нэмэгдэл үүргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг * дугаар хороо, Сонсголонгийн 5 дугаар гудамж, 244 тоот хаягт байрлах, Г********дугаартай, 369 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний*******, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-******** дугаарт бүртгэлтэй, 54 м.кв талбай бүхий хувийн сууц, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, барилга-1 дүгээр гудамж, * тоот хаягт байрлах Г-******** дугаартай, 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний*******, Эрхийн улсын бүртгэлийн Ү-******** дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, барилга-1 дүгээр гудамж, 3 тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий орон сууц, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бурхант 1-1 гудамж, * тоот хаягт байрлах Г-******** дугаартай, 700 м.кв талбай бүхий******* болон мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-******** дугаарт бүртгэлтэй 30 м.кв талбай бүхий хувийн сууц болох үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлөх нь хуульд нийцнэ.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 11* дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 1*9 дүгээр зүйлийн 1*9.5, 160 дугаар зүйлийн 160.1.6, 219 дүгээр зүйлийн 219.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1, 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг * дугаар хороо, Сонсголонгийн 5 дугаар гудамж, 244 тоот хаягт байрлах, Г********дугаартай, 369 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний*******, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-******** дугаарт бүртгэлтэй, 54 м.кв талбай бүхий хувийн сууц, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, барилга-1 дүгээр гудамж, * тоот хаягт байрлах Г-******** дугаартай, 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний*******, Эрхийн улсын бүртгэлийн Ү-******** дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, барилга-1 дүгээр гудамж, 3 тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий орон сууц, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бурхант 1-1 гудамж, * тоот хаягт байрлах Г-******** дугаартай, 700 м.кв талбай бүхий******* болон мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-******** дугаарт бүртгэлтэй 30 м.кв талбай бүхий хувийн сууц болох үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлөхийг****************************т даалгаж, нэхэмжлэгч*******, ******* нарын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хохиролд 47 136 140 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч********************* газрын*******, ******* нарт холбогдох гаргасан сургалтын төлбөр 73 024 793 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч нараас төлсөн улсын тэмдэгтийн хураамж *14 *30 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн******* хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ