Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 216/МА2018/00019

 

 “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

   иргэний хэргийн тухай

 

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 134/ШШ2018/00141 дүгээр шийдвэртэй, “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Ш” ХК-д холбогдох гэрээний үлдэгдэл төлбөр 7,917,383.20 төгрөг , алданги 2,934,710.74 төгрөг, шатахууны зардал 265 772 төгрөг, нотариатын зардал 12 500 төгрөг, нийт 11,130,365.94 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, нэхэмжлэгч “М” ХХК-д холбогдуулан илүү төлсөн гэрээний төлбөр болон шатахуун төлбөр нийт 2 260 367 төгрөгийг гаргуулах хариуцагч “Ш” ХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М-н давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Ү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, нарийн бичгийн дарга Г.Энхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ :

Нэхэмжлэгч М ХХК-ийн төлөөлөгч Ү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай Мнь Ш ХК-тай 15 496 800 төгрөгийг үнийн дүн бүхий ШО-17--- тоот худалдах, худалдан авах гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр, 9 350 000 төгрөгийн үнэ бүхий ШО-17-02 тоот худалдах, худалдан авах гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр тус тус байгуулан гэрээнд тусгагдсан бараа бүтээгдэхүүнийг гэрээнд заагдсан хугацаанд нь буюу ШО-17-03 тоот гэрээний бүтээгдэхүүнийг 2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр, ШО-17-02 тоот гэрээний бүтээгдэхүүнийг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Шивээ Овоо ХК-ийн ажлын талбар дахь сэлбэг материал хадгалах агуулахад нийлүүлсэн. Дээрхи гэрээнүүдийн нийт үнийн дүн нь 24 846 800 төгрөг, өмнөх оны үлдэгдэл 6 459 983,2 төгрөг нийт 31 306 783,2 төгрөг /гучин нэгэн сая гурван зуун зургаан мянга долоон зуун наян гурван төгрөг хорин мөнгө/ төгрөг авахаас:

1. 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдөр 15 000 000 /арван сая/

2. 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 3 000 000 /гурван сая/ төгрөг

3. 2017 оны 4 дугаар сарын 30-ны өдөр 389 400 /гурван зуун наян мянга дөрвөн зуун мянган/ төгрөг

4. 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 5 000 000 /таван сая/ төгрөг

Нийт 23 389 400 төгрөгийг Ш шилжүүлсэн байна. Энэхүү шилжүүлсэн төлбөрийг авах төлбөрөөс хасвал 7 917 383,2 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байна. Гэрээнд заасны дагуу төлбөрийн үлдэгдлийг бүрэн төлөхийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 06/01 тоот, 4 дүгээр сарын 20-ны өдрийн 20/01 тоот, 6 дугаар сарын 28-ны өдрийн 28/01 тоот, 7 дугаар сарын 18-ны өдрийн 18/01 тоот, 8 дугаар сарын 22-ний өдрийн 22/01 тоот, 10 дугаар сарын 02-ны өдрийн 02/01 тоот албан бичгүүд болон 2017 оны 04, 12 болон 18 тоот нэхэмжлэлүүдээр нэхэмжилж байсан ба эдгээрийг Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд байрлах Ш-ийн байранд өгч байсан. Үүнд нийт 265 772 төгрөгийн шатахууны зардал гарсан. Мөн гэрээний 4.2-р зүйлд заасны дагуу бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгснөөс хойш ажлын 30 хоногийн дотор төлж дуусгах ёстой байсан ба 3 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн гэрээний 8.1-т зааснаар хоног тутамд алданги тооцсон. Иймд Мнь Ш-ийн учруулсан дараах үлдэгдэл төлбөр, алданги болон бодит хохирлыг нэхэмжилж байна. Үүнд гэрээний үлдэгдэл төлбөр 7 917 383,2 төгрөг, алданги 2 934 710,74 төгрөг, шатахууны зардал 265 772, бичиг баримт нотариатаар гэрчлүүлэхэд гарсан 12 500 нийт 11 130 365,94 төгрөгийг Ш-аас гаргуулан манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч М ХХК-ийн төлөөлөгч Ү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мнь 2017 оны 01 дүгээр сарын 02, 01 дүгээр сарын 09-ны өдрүүдэд Ш ХХК-тай сэлбэг нийлүүлэх гэрээ байгуулсан. Гэрээний дагуу сэлбэгээ цаг хугацаанд нь, зарлагын баримтаа үйлдэж, эрх бүхий ажилтнаар нь гарын үсэг зуруулж хүлээлгэж өгсөн. Үүнээс хойш олон удаа барааны төлбөрийг нэхэж албан бичиг, төлбөрийн даалгавар өгсөн боловч төлбөрөө төлөөгүй утл шүүхэд төлбөрөө гаргуулах нэхэмжлэлээ гаргасан. Тухайн нэхэмжлэлдээ 2 гэрээний үлдэгдэл, өмнөх оны гэрээний үлдэгдэл, эдний шилжүүлсэн мөнгийг хасахаар Ш ХХК манай компанид 7 917 333 төгрөг 20 мөнгөний өртэй, дээр нь төлбөрийг цаг хугацаанд шилжүүлээгүй тул гэрээний 4.2-т зааснаар 30 хоног хэтэрсэн учир 8.1-т зааснаар хоног тутамд алданги тооцож 2 934 710 төгрөг 74 мөнгө, Ш-д албан бичиг, нэхэмжлэх, зарлагын падаан хүргэж өгөхөөөр очиход гарсан зардал 265 772 төгрөг, шүүхэд материалаа бүрдүүлж өгөхөд нотариатаар батлуулахад гарсан зардал 12 500 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Гэрээ цуцалсан мэдэгдлийг 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээж авсан. Манайх нэхэмжлэлийн шаардлагаа гэрээг цуцлахаас өмнө гаргасан учраас хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн худалдагчийн буруугаас биет байдлын болон эрхийн доголдолтой бараа нийлүүлсэн бол худалдагч нь уг дутагдлыг арилгах үүрэгтэй. Түүнийг гэрээний 3.2-т зааснаар манайд 3 хоногийн дотор мэдэгдэх ёстой гэж байна. Гэтэл Ш манай бүтээгдэхүүнийг чанарын доголдолтой гэдгийг тодорхойлж чадаагүй, энэ талаар бидэнд мэдэгдээгүй, ямар нэгэн баримт ирүүлээгүй байж гэрээг цуцалсныг ойлгохгүй байна. Тиймээс Ш дангаараа гэрээг цуцлах хууль зүйн үндэслэлгүй гэж бодож байна. Ш төлбөрөө шилжүүлэхдээ тийм гэрээний төлбөр шүү гэж шилжүүлээгүй, адилхан бөөнд нь шилжүүлдэг байсан. Ш-ийн шилжүүлсэн төлбөрийг Мхүлээж авсан. Нягтлан бодох бүртгэлийн үнийн дүнгээр 7 917 383 төгрөгийн үлдэгдэлтэй гарсан. Энэ төлбөр нь он сарынхаа хувьд 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн гэрээний үлдэгдэл гэж үзэж байна. Ш эхлээд өмнөх гэрээний төлбөрийг төлж дуусгасны дараа сүүлд байгуулсан гэрээний төлбөрийг төлдөг байх гэж бодож байна. ШО-17-02 дугаартай гэрээ нь эхэлж байгуулагдсан, ШО-17--- дугаартай гэрээ нь дараа нь байгуулагдсан. Дугаарынхаа хувьд бол ШО-17-03 дугаарын үлдэгдэл төлбөр гэж үзэж байна гэжээ.

Нэхэмжлэгч М ХХК-ийг төлөөлж Ү сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Би 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Ш-ийн нягтлан бодогч Соёлмаатай 2016 онд хийгдсэн гүйлгээний баримтаа тулгаад баталгаажуулсан. Баталгаажуулсан баримтаа шүүхэд өгсөн. Ш нь барааг хүлээж авчихаад өөрсдийн дотоод үйл ажиллагааны бурууг өөр компаниас нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Эд нар тооцооллын аргаар гаргасан болохоос биш бодит байдлаараа илүү төлсөн юм байхгүй гэжээ.

            Хариуцагч Ш-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш, М ХХК-тай 2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр ШО17/02/-- худалдах, худалдан авах гэрээгээр ЭШ25-90 экскаваторын явах цилиндрийн түгжээ, кольцо гэх барааг 8 500 000 төгрөөр НӨАТ шингээгүй үнээр худалдаж авахаар тохиролцож гэрээ байгуулагдсан боловч Ш-д Мнь гэрээнд заагдсан хугацаа болон үүргийн дагуу сэлбэгийг шилжүүлж хүлээлгэж өгөөгүй. Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгө хүлээн авах нөхцлийг гэрээгээр тодорхойлно, 248.2-т Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно гэсний дагуу гэрээний 1.1-т Худалдагч нь хавсралтанд заасан биет байдлын болон эрхийн доголдолгүй сэлбэг эд материал, түүний бусад бичиг баримтыг хамт худалдан авагчид шилжүүлэх ба худалдан авагч нь барааг хүлээн авснаар төлбөрийг хийнэ гэсэн эхний заалт, 3.1-т Худалдагчаас нийлүүлж байгаа бараа үйлдвэрлэгчийн мөрдөгдөж байгаа стандартад нийцсэн худалдан авагчийн хүсэлтийг хангасан байна, 4.2-т худалдан авагч нь худалдан авсан барааны төлбөрийг барааг хүлээн авч акт үйлдсэнээс хойш ажлын 30 хоногийн дотор шилжүүлнэ, 3.2-т Худалдан авагч гэрээний дагуу ирсэн барааг шалгаж авах, 6.2-т Барааг хүлээн авахдаа тоо чанар иж бүрдэлийг шалгаж, акт үйлдэж зохих бичиг баримтыг бүрдүүлнэ, 7.2-т Худалдан авагч барааг хүлээн авах акт үйлдсэн бол барааг бүрэн хүлээн авсанд тооцно гэж гэрээнд заасан боловч Мүүргээ зөрчсөн. Яагаад гэвэл Мнийлүүлэх ёстой явах эд ангийн цилиндр гэх зүйлийг талууд акт үйлдэж хүлээн авахаар тохиролцожээ. Гэтэл Мнь нийлүүлсэн гэх сэлбэгээ ямар нэгэн байдлаар акт үйлдэж хүлээлгэж өгөөгүй гэрээний үүргээ зөрчсөн байна. Гэрээний 11.1-т гэрээний үйлчлэх хугацаа гэрээ дүгнэж акт үйлдэж тооцоо нийлснээр дуусна. Ийм зүйл байхгүй. Гэрээний анхны үүрэг буюу акт үйлдэнэ гэдгээ биелүүлээгүй, хүлээлгэж өгсөн гэдгээ нотолсон баримтыг Мгаргаж өгөөгүй. Харин Ш-аас гэрээ цуцалсан мэдэгдэл хүргүүлсэн байгаа. Гэрч нарын мэдүүлэг байгаа Батмөрөн, Ариунзул, Мөнх-Эрдэнэ нарын мэдүүлэг, планец гэх төмрийн сорьцыг шалгасан тодорхойлолт, Сэлбэг хэрэгсэл, бараа материалын захиалга гаргах, бэлтгэн нийлүүлэх,нөөц бүрдүүлэх, орлогод авах зарлага гаргах журам-ын 7.2, 7.3, 7.5-т зааснаар гэрч Ариунзулын мэдүүлэгтэй уялдаж байгаа. Нэгэнт гэрээний үүргээ биелүүлээгүй учраас төлбөр төлөх болон алданги тооцох ямар нэгэн үндэслэл байхгүй. Иймээс нэхэмжлэлийн үндсэн шаардлага буюу барааны үнэ, алдангийг зөвшөөрөхгүй байна. Ирж буцах зардал гэж хавтаст хэргийн 8-р талд НӨАТын баримтууд байгаа. Ямар учраас Ш-нд ирж буцсан юм, энэ баримтууд нь юуг нотлох гээд байгаа тэр нь тодорхойгүй учир нотлох баримтын шаардлага хангахгүй юм. Нотариатын зардал байгаа Ш энийг хариуцахад бол хэцүү, Ш бол Монголын конвейерын тээвэр ХХК-тай 3 төрлийн гэрээ байгуулсан. 2017 онд 2 гэрээ байгуулсан 1 гэрээний төлбөрийг хүлээж аваад төлөх ёстой гээд шилжүүлсэн, урд оны үлдэгдэл гэрээний төлбөрийг бас шилжүүлсэн, ганцхан энэ явах эд ангийн түгжээ, кольцо гэх зүйлийг Ш хүлээж аваагүй гэрээний үүрэг биелэгдээгүй учраас шүүхэд өгөхөд гарсан зардлыг Ш төлөх боломжгүй гэжээ.

Хариуцагч Ш шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 1/431 дүгээр албан бичгээр М ХХК, Ш-ийн хооронд 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан ШО17-2/-- дүгээр худалдах, худалдан авах гэрээг цуцалсан болно. Иргэний хуульд заасны дагуу худалдагч талын буруутай үйл ажиллагааны улмаас гэрээ цуцлагдсан тул талууд өгч авалцсан зүйлсээ буцаан авах үүрэгтэй байна. Мөн 2017 оны тооцооны үлдэгдлийн баталгаагаар 2 тал тооцоо нийлж Ш нь 6.459.983 төгрөгний үлдэгдэл төлбөртэй хэмээн гарсан боловч дээрхи тооцоо нийлэх актыг үйлдэхдээ 2016 онд Мтүрээсийн компрессор ажиллуулж байх үедээ авч хэрэглэсэн 827.750 төгрөгний үнэ бүхий шатахууны үнийг хасч тооцоогүй зөрчил илэрсэн болно. Ш, М ХХК-тай олон жил хамтран ажилласан, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх байх гэсэн үндэслэлээр итгэл хүлээлгэн ажиллаж байсан бөгөөд 2017 онд тооцоо нийлснээс хойш нийт 23.389.400 төгрөгийг шилжүүлэн олгосон болно. Уг шилжүүлэн олгосон 23.389.400 төгрөгөөс ШО17-2/-- гэрээний төлбөр 15.496.800 төгрөг, урьд оны үлдэгдэл төлбөр тооцоо нийлсэн баримтаар 6.459.983 төгрөг хасч тооцоход 1432617 төгрөг илүү төлсөн байна. Иймд илүү шилжүүлэн олгосон 1432617 төгрөг, 2016 оны шатахууны үлдэгдэл төлбөр 827.750 төгрөг нийт 2.260.367 төгрөгийг М ХХК-аас гаргуулж Ш-д олгуулж өгнө үү. Энэ шатахууны төлбөр ямар гэрээний үндсэн дээр үүссэнийг би сайн мэдэхгүй. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн ажил гүйцэтгэх гэрээнд хамааралгүй байх гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Шатахууны үлдэгдэл төлбөр 827.750 төгрөгийн шаардлагаа дараа нотлох баримтаа бүрдүүлж шүүхэд гаргана гэсэн үндэслэлээр татан авч байна гэжээ.

 Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1-т зааснаар хариуцагч Ш ХК-аас гэрээний үлдэгдэл төлбөр 7,917,383.20 төгрөг , алданги 2,934,710.74төгрөг, нотариатын зардал 12 500 төгрөг нийт 10,864,593.94 төгрөг /арван сая найман зуун жаран дөрвөн мянга таван зуун ерэн гурван төгрөг ерэн дөрвөн мөнгө/ гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 265772 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Ш ХК нь нэхэмжлэгч М ХХК-аас шатахууны төлбөр 827750 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч М ХХК-аас илүү төлсөн төлбөр 1,432,617 төгрөг гаргуулах тухай хариуцагч Ш ХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 193036 төгрөг, хариуцагч Ш ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 51116 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш ХК-аас улсын тэмдэгтийн хураамжинд 188783 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М-н давж заалдах гомдолдоо: анхан шатны шүүх иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хууль буруу хэрэглэсэн үндэслэлээр шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М  миний бие нь анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 134/ШШ2018/00141 дугаартай шийдвэрийг 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр гардан авсан болно.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243.1, 248.2-д заасныг буруугаар тайлбарлан хэрэглэсэн, мөн хуулийн 248.1-д заасан үндэслэлийг хэрэглээгүй хэмээн үзэж байна. 

“Ш” ХК нь 2017.01.09-ний өдөр ЭШ25/90 экскаваторын явах цилиндрийн түгжээ кольцо гэх барааг “М” ХХК-иас худалдан авахаар тохиролцож ШО17-02/01,/ШО17-02/02/ дугаартай гэрээ байгуулсан болно. Талуудын байгуулсан худалдах, худалдан авах гэрээний 4.2-д “Худалдан авагч нь худалдан авсан барааны төлбөрийг барааг хүлээн авч акт үйлдсэнээс хойш  ажлын /30/ хоногийн дотор шилжүүлэх”, 3.2-д “худалдан авагч гэрээний дагуу ирсэн барааг шалгаж авна...”, 3.1-д “худалдагчаас нийлүүлж байгаа бараа нь үйлдвэрлэгчийн техникийн нөхцөл, мөрдөгдөж буй стандартад нийцсэн, худалдан авагчийн  хүсэлтийг хангасан байна”, 1.1-д “гэрээний нөхцлийн дагуу худалдагч нь хавсралт №1-д заасан биет байдлын  болон эрхийн доголдолгүй сэлбэг, эд материал /цаашид “бараа” гэх/, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ба худалдан авагч нь барааг хүлээн авч, гэрээнд заасан хугацаанд  төлбөрийг хийх”-ээр тохиролцсон болно. Гэрээний гол агуулга нь “М”  ХХК-иас нийлүүлсэн бараа /ЭШ25/90 экскаваторын явах цилиндрийн түгжээ кольцо /фланец/ нь чанар, стандартын шаардлага хангасан байх, “Ш” ХК нь нийлүүлсэн барааг баримт бичгийн хамт шалган авах үүргийг хүлээсэн байна.

Гэрээний 6.2-д “барааг хүлээж авахдаа тоо, чанар, иж бүрдлийг шалгаж, акт үйлдэж зохих бичиг  баримтыг бүрдүүлнэ”, 7.2-д “худалдан авагч барааг хүлээн авах акт үйлдсэн бол түүнийг хөрөнгө хүлээн авсанд тооцно” хэмээн заасан. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” байхаар зохицуулсан байна. Мөн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж зохицуулсан. “Ш” ХК нь ШО17-02/01, /ШО17-02/02/ худалдах худалдан авах гэрээгээр ЭШ25/90 экскаваторын явах цилиндрийн түгжээ кольцо /фланец/ бараа гэх зүйлийг “М” ХХК хүлээлгэн өгөөгүй, гэрээний эд хөрөнгө хүлээлгэн өгөх ажиллагаа явагдаагүй, эд хөрөнгийг “Ш” ХК нь гэрээний дагуу хүлээн аваагүй, гэрээ хэрэгжих боломжгүй гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч байгаа болно.

Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгө хүлээн авах нөхцөлийг гэрээгээр тодорхойлно” заасан байна. Талуудын байгуулсан гэрээний 3.2, 4.2, 6.2, 7.2-д нийлүүлсэн барааг хүлээн авах нөхцөлийг тодорхойлсон бөгөөд “худалдан авагч барааг тоо, чанар, иж бүрдэл, баримт бичгийг шалган акт үйлдсэн” тохиолдолд барааг хүлээн авсанд тооцохоор зохицуулсан болно. Гэвч  ХХК нь гэрээний нөхцөлийг анхнаасаа зөрчиж хаана, ямар улсад хэрхэн үйлдвэрлэсэн, чанар, стандартын ямар нөхцөлийг хангаж байгаа, үйлдвэрлэгчийн баталгаа, нөхцөл ямар бүтээгдэхүүн нийлүүлж байгаа талаар ямар нэг баримт бичиггүй, юу болох нь тодорхойгүй зүйлийг “” ХК-д орхиж явсан. Үүнийгээ ч ХХК-ийн захирал Ц.Үүрцайх нь хүлээн зөвшөөрдөг бөгөөдХК-д ямар улсад хэрхэн үйлдвэрлэсэн, ямар чанар стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн нийлүүлсэн, нийлүүлсэн зүйл нь гэрээгээр ЭШ25/90 экскаваторын явах цилиндрийн түгжээ кольцо /фланец/  мөн болохоо мэдэхгүй, гэрээний 1.1-д заасан ямар нэг баримт бичиг хүлээлгэж өгөөгүй болох , гэрээгээр ЭШ25/90 экскаваторын явах цилиндрийн түгжээ кольцо /фланец/ ямар стандарттай байдгыг мэдэхгүй талаар шүүхийн хэлэлцүүлгийн өмнөх болон хэлэлцүүлгийн шатанд мэдүүлж, шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдсон болно.

Иргэний хэргийн 18-р талд авагдсан зарлагын баримтыг ХК-д бараа хүлээлгэн өгсөн баримт гэж байгаа боловч нэг зарлагын баримтанд тус компанийн худалдаа хангамжийн хэлтсийн даргын С.Ариунзулын цохолттой, нөгөө зарлагын баримтанд хэн хэрхэн гарын үсэг зурсан нь тодорхойгүй, зөвхөн ХХК-ийн санхүүгийн тэмдэг дарагдсан нэг талын нотлох баримт байгаа болно. Мөн уг зарлагын баримтыг нотолгооны ач холбогдолтой болохыг тогтоосон ямар нэг баримт хэрэгт байхгүй бөгөөд хэний нь мэдэхгүй таталсан гарын үсгийг ХК-ийн няравын гарын үсэг гэсэн тайлбарыг нэхэмжлэгч тал амаар гаргаж байгаа болно. Анхан шатны шүүх “эд хөрөнгө хүлээн авах нөхцөлийг тодорхойлохдоо Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-д заасан “худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсаныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно” гэсэн нөхцөлийг үндэслэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарахад нөлөөлсөн гэж үзэхээр байна. ХК,  ХХК-ийн хооронд байгуулсан ШО17-02/01, /ШО17-02/02/ худалдах, худалдан авах гэрээнд эд хөрөнгө хүлээн авах үүргийг Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.1-д зааснаар “...гэрээгээр тодорхойлсон” гэрээний 4.2, 6.2, 7.2-д зааснаар мөн Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-д заасан “эд хөрөнгийг хүлээн авсаныг гэрчлэх тодорхой үйлдэл ХК хийгээгүй, ХХК-иас нийлүүлсэн гэх ЭШ25/90 экскаваторын явах цилиндрийн хөдөлгүүрийг хүлээн аваагүй болох талаарх нотлох баримтууд иргэний хэрэгт /гэрч С.Ариунзулын мэдүүлэг/ авагдсан. Иргэний хуулийн 255.1.1, 255.1.2-д заасан эд хөрөнгө хүлээн авах үеийн доголдлын асуудал бол энэхүү маргаанд хамааралгүй бөгөөд нь ШО17-02/01, ШО17-02/02/ дугаар гэрээгээр нийлүүлэх ЭШ25/90 экскаваторын явах цилиндрийн хөдөлгүүрийн түгжээг гэрээнд заасны дагуу хүлээлгэн өгөөгүй нөхцөлд дээрхи заалтууд хэрэгжих боломжгүй байна.

Иргэний хэрэгт авагдсан нотлох баримтанд ХХК нь сэлбэгээ хэнд хүлээлгэн өгсөн нь тодорхойгүй бөгөөд ХК-ийн сэлбэгийн агуулахад өөрсдийн таньдаг ажилтнаар дамжуулан бараа гэх зүйлийг орхиод явчихсан байсан болохыг гэрч С.Ариунзул мэдүүлсэн болно. ХК нь төрийн өмчит хуулийн этгээдийн хувьд “сэлбэг хэрэгсэл, бараа материалын захиалга гаргах, бэлтгэн нийлүүлэх, нөөц бүрдүүлэх, орлогод авах, зарлага гаргах журам” мөрдөн ажилладаг бөгөөд журмыг “худалдах, худалдан авах гэрээ”-ний үндэслэл болгож, журмыг хатуу мөрдөн ажилладаг юм.  Журмаар гэрээгээр худалдан авч байгаа барааг хэрхэн хүлээн авах, актыг ямар ажилтнуудын бүрэлдэхүүнтэй, шалгаж хүлээж авах, нийлүүлэгчийг заавал оролцуулсан байхыг шаарддаг юм. ХК-ийн сэлбэгийн агуулахад орхигдсон хэний нийлүүлсэн бараа болох нь тодорхойгүй зүйлийг компанийн ажилтнууд шалган чанар, стандартыг тогтоосон ажиллагаа явуулсан бөгөөд гэрээг шүүн үзэхэд ХХК-иас нийлүүлсэн байж болзошгүй зүйл байсан байна. ХХК нь Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахадаа 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн  ШО17-02/01, /ШО17-02/02/ гэрээгээр нийлүүлсэн зүйл болох нь албан ёсоор тогтоогдсон байна. Үүнээс үзэхэд Иргэний хуулийн доголдлоор үүсэх шаардлагын нөхцөл ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргах үед үүсэж байна. Талуудын байгуулсан гэрээний эд хөрөнгө хүлээлгэн өгөх, эд хөрөнгө хүлээн авах гэрээгээр тохиролцсон ажиллагаа явагдаагүй, төлбөрийг төлөх нөхцөл биелэх боломжгүй тул ШО17-02/01, /ШО17-02/02/ дугаар гэрээ өнөөг хүртэл хугацаанд хэрэгжих боломжгүй юм.  ХК нь гэрээний дагуу эд хөрөнгийг хүлээн аваагүй, гэрээний нөхцөлийн дагуу үүрэг үүсээгүй нөхцөлд ХХК-тай байгуулсан гэрээгээ цуцлах эрхтэй бөгөөд 2018.04.05-ны өдрийн ШО17-02/01, /ШО17-02/02/ дугаар гэрээг цуцалсан болно.

Иймд дээрх үндэслэлээр Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 141 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.    

 

ХЯНАВАЛ :

 

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт  заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Учир нь хэргийн материалаас үзэхэд: 

Нэхэмжлэгч ХХК нь хариуцагч ХК-д  холбогдуулан гэрээний төлбөрийн үлдэгдэл, алданги, шатахууны болон нотариатын зардал  нийт 11,130,365.94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага  гаргасан.

Хариуцагч ХК нь ШО17-02/01 тоот гэрээний зүйл болох барааг хүлээн аваагүй,  акт үйлдээгүй, акт үйлдэн хүлээлгэн өгөөгүй, гэрээний заалтын дагуу хүлээн аваагүй,  доголдолтой эд зүйл өгсөн, уг бараа нь доголдолтой тул зөвшөөрөхгүй, гэрээ хэрэгжих боломжгүй, гэрээг цуцалсан учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй хэмээн мэтгэлцэж улмаар нэхэмжлэгчээс 2,260,367 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг   нэхэмжлэгч нь эс зөвшөөрч  маргасан  байна.

Зохигч талуудын хооронд 15,496,800 төгрөгийн үнийн дүн бүхий ШО-17-03 тоот “редукторын  араа 88-тай том 5 ширхэг, редукторын араа жижиг 6 ширхэгийг нийлүүлэх”  худалдах-худалдан авах гэрээ 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр, 9,350,000 төгрөгийн үнийн дүн бүхий ШО-17-02 тоот “ЭШ-25/90 эксковаторын явах цилиндрийн түгжээ кольцо нийлүүлэх” худалдах-худалдан авах гэрээ 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр тус тус байгуулагдсан байна. /хх- 9-17/ 

 Талууд  2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан ШО-17-03 тоот худалдах-худалдан авах гэрээний үүргийн талаар буюу гэрээний зүйлийн нийлүүлэлт, үнэ төлөх үүргийн талаар  маргаагүй, харин 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан ШО-17-02 тоот “ЭШ-25/90 эксковаторын явах цилиндрийн түгжээ кольцо нийлүүлэх “ худалдах-худалдан авах гэрээний үүргийн талаар  маргаж  байна.

Өөрөөр хэлбэл худалдах-худалдан авах гэрээний гол нөхцөл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1дэх хэсэгт зааснаар нэг тал нь бараа/гэрээний 1.1-д “бараа” гэх гэжээ/  нийлүүлэх , нөгөө тал нь түүний үнийг төлөх үүрэгтэй  байх ба энэ  үүргээ талууд бүрэн биелүүлсэн  эсэх юм.

 Хэрэгт авагдсан зарлагын баримт /хх-18/, ХХ-аас  ХК-д хандсан 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 06/01, 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 20/01, 2017 оны 06 дугаар сарын 28-ны 08/01, 2017 оны 07 сарын 18-ны 18/01, 2017 оны 08 сарын 22-ны 22/01, 2017 оны 10 сарын 02-ны 02/01 тоот  “үлдэгдэл төлбөр нэхэмжлэх тухай”  албан бичгүүд /хх-19-24/, үлдэгдэл төлбөрийн талаарх нэхэмжлэхүүд /хх-25/, ХК-н 2017 оны 06 сарын 15-ны өдрийн тодорхойлолт /хх-40/, гэрээ цуцлах тухай 2018 оны 04 сарын 05-ны өдрийн албан бичиг /хх-69/,

- нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ШО-17-02 тоот “ЭШ-25/90 эксковаторын явах цилиндрийн түгжээ кольцо нийлүүлэх” худалдах-худалдан авах гэрээний 2.1-т заасны дагуу уг барааг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн биеэр худалдан авагч буюу ХК-д очиж зохих зөвшөөрлийн дагуу хашаанд нэвтрэн орж уурхайн талбайд агуулахын гадаа сэлбэгийн нярав Ялалт гэдэг хүнд хүлээлгэн өгсөн, тэр хүн өөрийн компанийн өргөгч краныг авчирч өргөж агуулахдаа оруулсан, энэ хүн одоо ч ХК-д ажиллаж байгаа, гэхдээ өөр ажил хийж байгаа юм байна лээ, энэхүү бараа нь өөрөө 2.5 тн-н жинтэй, хэн нэг хүн өргөөд агуулахад оруулах боломжгүй,  худалдан авагч талын  захиалсан зургийн дагуу “бараа”-г  нийлүүлсэн,  2017 оны 02 сарын 06-ны өдөр үлдэгдэл төлбөр нэхэмжлэх тухай албан бичиг өгөх үед хариуцагч тал нь мөн өдөр төлбөрөөс талыг нь төлж байя гэж 15 000 000 төгрөг төлсөн, иймд манай хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж барааг хүлээлгэн өгсөн ” гэсэн тайлбар,

-хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ШО-17-02/01 тоот гэрээний зүйл болох барааг гэрээнд зааснаар хүлээлгэн өгөөгүй, хүлээн авсан акт үйлдээгүй, гэхдээ ХК-н агуулахад орхигдсон хэний нийлүүлсэн бараа болох нь тодорхойгүй зүйлийг шалган чанар, стандартыг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр тогтоосон ба гэрээг шүүн үзэхэд ХХК-с нийлүүлсэн байж болзошгүй байсан, уг бараа нь доголдолтой байсан, доголдолтой бараа нийлүүлсэн тул гэрээнд заасан төлбөрийг төлөх үндэслэлгүй” гэсэн тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч нь 2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн ШО-17-02 тоот  худалдах-худалдан авах  гэрээний 2.1-д  заасан үүргээ биелүүлсэн, харин хариуцагч нь уг “бараа”-г хүлээн авсан болох нь илэрхийлэгдэж  байх тул  Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт зааснаар  хариуцагч талыг  гэрээний зүйл болох “бараа”-г хүлээн авсанд тооцно. Энэ талаар хийсэн  анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй  байна.

Түүнчлэн хэрэгт авагдсан  гэрч Д.Батмөрөнгийн /хх-53/ мэдүүлэгт ...ЭШ-25/90 эксковатор нь өөрөө  2000 тн жинтэй, ... гэснээс үзэхэд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн ЭШ-25/90 эксковаторын явах цилиндрийн түгжээ кольцо нь 2.5 тн-н жинтэй учир хэн нэг хүн өргөж агуулахад оруулах  боломжгүй  гэсэн тайлбарыг үгүйсгэхгүй байна. 

         Мөн нэхэмжлэлд дурдсан  хоёр гэрээний үнийн дүн 24,846,800 төгрөг, өмнөх оны үлдэгдэл 6,459,983.20 төгрөг, нийт 31,306,783.20 төгрөгийн төлбөр авахаас 23,389,400 төгрөгийг хариуцагч шилжүүлсэн, үлдэгдэл төлбөр 7,917,383.20 төгрөг байна гэснийг хэрэгт авагдсан худалдах-худалдан авах гэрээ,түүний хавсралтад тусгасан гэрээний үнэ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан тооцоог бодож тооцож үзвэл  нэхэмжилж буй  7,917,383.20 төгрөг нь ЭШ-25/90 эксковаторын явах цилиндрийн түгжээ кольцо  нийлүүлэх худалдах-худалдан авах гэрээний үнэ болох 9,350,000 төгрөгийн үлдэгдэл төлбөр, өөрөөр хэлбэл хариуцагч нь 9,350,000 төгрөгөөс 1,432,617 төгрөгийг төлсөн, энэ дүн нь хариуцагчийн нийт төлбөрт шилжүүлсэн дүн  болох 23,389,400 төгрөгт хамаарч байна гэж үзэх үндэслэлтэй байна. /31,306,783.20 - 23,389,400=7,917,383.20 төг, 9,350,000 төг-  7,917,383.20 төг = 1,432,617 төг/

Харин Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт “гэрээгээр тогтоосон, тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ” гэж,

Мөн хуулийн 251.2-т “хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй  гэж үзнэ” гэж тус тус заасан.

Талуудын хооронд байгуулагдсан  ШО-17-02 тоот худалдах, худалдан авах гэрээний 3.1-т “худалдаж буй бараа нь үйлдвэрлэгчийн техникийн нөхцөл, мөрдөгдөж буй стандартад нийцсэн, худалдан авагчийн хүсэлтийг хангасан байна” гэж барааны чанарын талаар заасан. Гэвч тухайн “бараа” нь чанарын хувьд ямар байх, ямар хэмжээний хатуулгатай байх, ямар төмрөөр хийгдсэн байх, гангаар эсвэл төмөр аль нь болох  талаар  тодорхой нэрлэн зааж тусгаагүй байна.

Мөн гэрээний 3.2-т “худалдан авагч барааг шалгаж авна. Илэрсэн доголдлыг худалдагчид 3 хоногийн дотор мэдэгдэнэ”. 6.2.-т “барааг хүлээн авахдаа тоо, чанар, иж бүрдлийг шалгаж, акт үйлдэж, зохих бичиг баримтыг бүрдүүлнэ” гэж барааны  доголдолтой холбоотой заалт тусгасан байх ба энэ нь гэрээний талуудын нэмэлт үүрэг болно. 

Худалдах-худалдан авах гэрээний гол нөхцөл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар “ хөрөнгө шилжүүлэх үүрэг”, “-үнэ төлөх үүрэг” байх бөгөөд талууд эдгээр үүргийн талаар хүсэл зоригоо Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт  зааснаар илэрхийлсэн, нөгөө тал хүлээн авснаар хүсэл зориг хүчинтэй болсон гэж үзэн талуудын хооронд ” хэлцэл хийгдсэн” гэж үзнэ.

Худалдан авагч нь барааг шалгаж авах  үед  доголдол илэрсэн тохиолдолд гэрээний 3.2, 6.2 дахь хэсэгт заасан ажиллагааг хийх үүрэгтэйгээс  гадна, эд хөрөнгийн доголдолтой холбоотойгоор худалдан авагч нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдолыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, гэрээг цуцлах тухай шаардлага гаргах  эрхтэй болохыг  тодорхойлсон.

Үүнээс гадна Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт зааснаар худалдан авагч нь мөн хуулийн 254.6 дахь хэсэгт заасан хугацаанд 254.1 дэх хэсэгт заасан эрхээ хэрэгжүүлээгүй бол доголдолыг арилгахад шаардлагатай мөнгөний хэмжээгээр анхны үнийг бууруулахаар шаардах эрхтэй.

Гэтэл худалдан авагч нь дээрх  хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүй, энэ талаар шаардлага гаргаагүй байна.

Хэдийгээр худалдан авагч буюу ХК нь ШО17-2/01 дүгээр худалдах, худалдан авах гэрээгээр нийлүүлэгдсэн  ЭШ-25/90 эксковаторын явах цилиндрийн түгжээ кольцо гэх сэлбэг гэрээний  шаардлагыг зөрчсөн доголдолтой бараа болох нь тогтоогдсон учир уг  худалдах, худалдан авах гэрээг цуцалсан/хх-69/ гэж байгаа боловч нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргаж маргаан үүссэнээс  хойш, мөн хариуцагч тал  “бараа”-г доголдолтой болохыг  2017 оны 06 сарын 15-ны өдөр шалгаж тогтоосон гэх өдрөөс хойш гэрээнээс татгалзсан тухай мэдэгдэл хүргүүлсэн, бараа доголдолтойн  улмаас  худалдан авагчид ямар хэмжээний хохирол учирсан нь тогтоогдоогүй  зэрэг нөхцөл байдлаас  хариуцагч буюу худалдан авагч тал нь Иргэний хуулийн 256 дугаар зүйлд заасан эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүй байна.

Түүнчлэн  худалдан авагч нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1, 255.1.2 дахь хэсэгт зааснаар  шаардах эрхээ алдсан гэж үзэхээр байна. Энэ талаар хийсэн  анхан шатны шүүхийн дүгнэлтүүд зөв байна.

 Тиймээс дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч буюу худалдан авагч ХК  нь ШО17-02 тоот гэрээгээр хүлээсэн “бараа”-ны үнэ төлөх  үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

 Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний 8.1-т заасан алдангийн талаарх заалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан үүргийн гүйцэтгэлийг хангах аргад нийцнэ, мөн  талууд гэрээний үнийн дүн болон төлсөн төлбөр, хугацааны талаар маргаагүй гэж дүгнэн  улмаар нэхэмжлэгч талын гаргасан тооцооллыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, шаардлагаас  үлдсэн шатахууны төлбөр болох 265772 төгрөгийг  нотлох баримтаар тогтоогдоогүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий  байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргаж байгаа этгээд шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон төлнө.

Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  давж заалдах журмаар гаргасан гомдлоос үзэхэд хариуцагч тал анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 3 дахь заалтуудыг эс зөвшөөрч гомдол гаргасан байх атал  улсын тэмдэгтийн хураамжид 211706 төгрөг төлсөн /баримт хх-241/ байгаа нь дээрх хуульд нийцээгүй байх боловч  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангасан дүн болох 10,864,593 төгрөг дээр сөрөг нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгосон дүн 1,432,617 төгрөгийг нэмсэн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцон  төлсөн гэж тайлбарласан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1 дэх хэсэгт  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 134/ШШ2018/00141 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 211706 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг  дурдсугай.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.ТЭГШСУУРЬ      

                            ШҮҮГЧ                                О.ОДНЯМАА

                                                                            Х.БАЙГАЛМАА