Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 134/ШШ2018/00065

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: М ХХК -ийн гаргасан,

Хариуцагч: Ш ХК-д холбогдох,

гэрээний үлдэгдэл төлбөр 7 917 383 төгрөг 20 мөнгө, алданги 2 934 710 төгрөг 74 мөнгө, шатахууны зардал 265 772 төгрөг, нотариатын зардал 12 500 төгрөг, нийт 11 130 365 төгрөг 94 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр,

нэхэмжлэгч М ХХК-аас холбогдуулан илүү төлсөн гэрээний төлбөр болон шатахуун төлбөр нийт 2 260 367 төгрөгийг гаргуулах тухай хариуцагч Ш ХК-ийн сөрөг нэхэмжлэлийг 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр тус тус хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М ХХК-ийн төлөөлөгч ү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай М ХХК нь Ш ХК-тай 15 496 800 төгрөгийг үнийн дүн бүхий ШО-17-03 тоот худалдах, худалдан авах гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр, 9 350 000 төгрөгийн үнэ бүхий ШО-17-02 тоот худалдах, худалдан авах гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр тус тус байгуулан гэрээнд тусгагдсан бараа бүтээгдэхүүнийг гэрээнд заагдсан хугацаанд нь буюу ШО-17-03 тоот гэрээний бүтээгдэхүүнийг 2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр, ШО-17-02 тоот гэрээний бүтээгдэхүүнийг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Ш ХК-ийн ажлын талбар дахь сэлбэг материал хадгалах агуулахад нийлүүлсэн. Дээрхи гэрээнүүдийн нийт үнийн дүн нь 24 846 800 төгрөг, өмнөх оны үлдэгдэл 6 459 983,2 төгрөг нийт 31 306 783,2 төгрөг /гучин нэгэн сая гурван зуун зургаан мянга долоон зуун наян гурван төгрөг хорин мөнгө/ төгрөг авахаас:

1. 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдөр 15 000 000 /арван сая/

2. 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 3 000 000 /гурван сая/ төгрөг

3. 2017 оны 4 дугаар сарын 30-ны өдөр 389 400 /гурван зуун наян мянга дөрвөн зуун мянган/ төгрөг

4. 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 5 000 000 /таван сая/ төгрөг

Нийт 23 389 400 төгрөгийг Ш ХК шилжүүлсэн байна. Энэхүү шилжүүлсэн төлбөрийг авах төлбөрөөс хасвал 7 917 383,2 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байна. Гэрээнд заасны дагуу төлбөрийн үлдэгдлийг бүрэн төлөхийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 06/01 тоот, 4 дүгээр сарын 20-ны өдрийн 20/01 тоот, 6 дугаар сарын 28-ны өдрийн 28/01 тоот, 7 дугаар сарын 18-ны өдрийн 18/01 тоот, 8 дугаар сарын 22-ний өдрийн 22/01 тоот, 10 дугаар сарын 02-ны өдрийн 02/01 тоот албан бичгүүд болон 2017 оны 04, 12 болон 18 тоот нэхэмжлэлүүдээр нэхэмжилж байсан ба эдгээрийг Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд байрлах Ш ХК-ийн байранд өгч байсан. Үүнд нийт 265 772 төгрөгийн шатахууны зардал гарсан. Мөн гэрээний 4.2-р зүйлд заасны дагуу бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгснөөс хойш ажлын 30 хоногийн дотор төлж дуусгах ёстой байсан ба 3 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн гэрээний 8.1-т зааснаар хоног тутамд алданги тооцсон. Иймд М ХХК нь Ш ХК-ийн учруулсан дараах үлдэгдэл төлбөр, алданги болон бодит хохирлыг нэхэмжилж байна. Үүнд гэрээний үлдэгдэл төлбөр 7 917 383,2 төгрөг, алданги 2 934 710,74 төгрөг, шатахууны зардал 265 772, бичиг баримт нотариатаар гэрчлүүлэхэд гарсан 12 500 нийт 11 130 365,94 төгрөгийг Ш ХК-аас гаргуулан манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч М ХХК-ийн төлөөлөгч Ү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээ цуцалсан мэдэгдлийг 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээж авсан. Манайх нэхэмжлэлийн шаардлагаа гэрээг цуцлахаас өмнө гаргасан учраас хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн худалдагчийн буруугаас биет байдлын болон эрхийн доголдолтой бараа нийлүүлсэн бол худалдагч нь уг дутагдлыг арилгах үүрэгтэй. Түүнийг гэрээний 3.2-т зааснаар манайд 3 хоногийн дотор мэдэгдэх ёстой гэж байна. Гэтэл Ш ХК манай бүтээгдэхүүнийг чанарын доголдолтой гэдгийг тодорхойлж чадаагүй, энэ талаар бидэнд мэдэгдээгүй, ямар нэгэн баримт ирүүлээгүй байж гэрээг цуцалсныг ойлгохгүй байна. Тиймээс Ш ХК дангаараа гэрээг цуцлах хууль зүйн үндэслэлгүй гэж бодож байна. Ш ХК төлбөрөө шилжүүлэхдээ тийм гэрээний төлбөр шүү гэж шилжүүлээгүй, адилхан бөөнд нь шилжүүлдэг байсан. Ш ХК-ийн шилжүүлсэн төлбөрийг М ХХК хүлээж авсан. Нягтлан бодох бүртгэлийн үнийн дүнгээр 7 917 383 төгрөгийн үлдэгдэлтэй гарсан. Энэ төлбөр нь он сарынхаа хувьд 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн гэрээний үлдэгдэл гэж үзэж байна. Ш ХК эхлээд өмнөх гэрээний төлбөрийг төлж дуусгасны дараа сүүлд байгуулсан гэрээний төлбөрийг төлдөг байх гэж бодож байна. ШО-17-02 дугаартай гэрээ нь эхэлж байгуулагдсан, ШО-17-03 дугаартай гэрээ нь дараа нь байгуулагдсан. Дугаарынхаа хувьд бол ШО-17-03 дугаарын үлдэгдэл төлбөр гэж үзэж байна гэв.

Нэхэмжлэгч М ХХК-ийг төлөөлж Ү сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Би 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Ш ХК-ийн нягтлан бодогч Соёлмаатай 2016 онд хийгдсэн гүйлгээ баримтаа тулгаад баталгаажуулсан. Баталгаажуулсан баримтаа шүүхэд өгсөн. Ш ХК нь түрээсийн компрессорт хийсэн түлшний мөнгийг нэхэмжлээд байна. Энэ нь Ш ХК-тай байгуулсан ШО-16-102 дугаар гэрээний 2.6-д зааснаар ажил гүйцэтгүүлэгч нь ажлын талбар дээр зарцуулах түлшийг бүрэн хариуцна гэсэн заалттай. Тэгэхээр үүнийг Ш ХК хариуцах ёстой. Шүүхэд өгсөн баримт дээр Ш ХК-д ашигласан компрессорт хийсэн дизель түлш гэж тодорхой бичсэн байгаа. Түүнээс биш М ХХК ашиглаагүй гэв.

            Хариуцагч Ш ХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш ХК нь М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болно. Ш ХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн М ХХК-нд нэг ч төгрөгний өр төлбөр байхгүй. Харин ч М ХХК-аас авах авлагатай байна. Үүрэг биелэгдсэн авлагатай байгаа нөхцөлд алданги, замын зардал төлөх нь хууль зүйн үндэслэлгүй болно. Ш ХК нь М ХХК-тай 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ШО17-2/01 дүгээр гэрээ байгуулж 9350000 төгрөгний үнэ бүхий ЭШ-25/90 экскаваторын явах цилиндрийн түгжээ кольцо, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ШО17-2/02 дугаар гэрээ байгуулж редукторын араа 88-тай том 5 ширхэг, редукторын араа жижиг 6 ширхэг нийт 15496800 төгрөгийн тус тус нэмэгдсэн өртөгийн албан татвар шингэсэн үнэ бүхий сэлбэг худалдан авахаар тохиролцож гэрээ байгуулсан байна. М ХХК нь худалдах, худалдан авах гэрээний дагуу сэлбэг хэрэгслийг Ш ХК-д нийлүүлсэн байна. Ш ХК нь М ХХК-аас нийлүүлсэн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ШО17-2/02 дугаар гэрээний редукторын араа 88-тай том 5 ширхэг, редукторын араа жижиг 6 ширхэг нийт 15496800 төгрөгийн үнэ бүхий сэлбэгийг хүлээн авч орлогод авсан болно. Харин 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ШО17-2/01 дүгээр гэрээний 9350000 төгрөгний үнэ бүхий ЭШ-25/90 экскаваторын явах цилиндрийн түгжээ кольцо гэх зүйлийг М ХХК-аас хүлээн авсан боловч өөрийн орлогод бүртгэж аваагүй болно. Учир нь энэ бараа нь гэрээний 3.1 Худалдагчаас нийлүүлж байгаа бараа нь үйлдвэрлэгчийн техникийн нөхцөл, мөрдөгдөж буй стандартад нийцсэн, худалдан авагчийн хүсэлтийг хангасан байна 8.2 худалдагчийн буруугаас биет байдлын болон эрхийн доголдолтой бараа нийлүүлсэн бол худалдагч нь уг доголдлыг арилгах үүрэг хүлээнэ. гэсэн заалтуудыг зөрчсөн доголдолтой бараа байсан. ЭШ-25/90 алхагч экскаваторын явах цилиндрийн кольцо нь стандартаар гангийн маркийн хувьд 40-Х, металлын хатуулаг нь НВ-217 байх ёстой байхад м ХХК-аас нийлүүлэгдсэн кольцог МЕТ-У1А гангийн хатуулаг шалгах багажаар хэмжин шалгаж үзэхэд НВ-145 хатуулагтай гарсан болно. Энэ нь чанар, стандартын шаардлага хангахгүй, ган төмөрийн стандарт зөрчсөн, ган бус махан төмрөөр хийгдсэн эд зүйл болох нь тогтоогдсон юм. ЭШ-25/90 экскаватор бол зөвхөн уул уурхайн олборлолтын зориулалтаар ашиглагддаг, уурхайн карьерт хөрс хуулалтын ажлыг аюултай орчинд хийж гүйцэтгэдэг, өдөрт 8 ажилтан 2 ээлжээр тасралтгүй ажилладаг техник юм. Чанаргүй сэлбэг тавигдсан тохиолдолд үйлдвэрлэлийн осол гарч ажилтан, албан хаагчид бэртэх, амь насаа алдах, нөхөж болшгүй ноцтой хохирол учрах юм. Цаашлаад гэмтлээс үүдсэн хохирол, компанийн ашгийн алдагдал, эрүүгийн журмаар шалгагдах хөдөлмөр аюулгүй байдлын журам зөрчсөн ноцтой асуудлыг бий болгоно. Доголдолтой бараа болохыг захирал Ц.Үүрцайхад санхүү эдийн засаг, хангамжийн хэлтсийн дарга С.Ариунзул мэдэгдэж байсан бөгөөд гэрээний дагуу худалдагчид барааны доголдлыг арилгаж чанар, стандартын шаардлага хангасан бараа нийлүүлэх эсхүл доголдолтой барааг буцаан авах шаардлага тавьж, барааг орлогод авахгүйг амаар тайлбарлаж, холбогдох баримтыг үзүүлсэн болно. Гэвч дээрхи шаардлагыг эс зөвшөөрч чанар, стандартын шаардлага хангаагүй барааг Ш ХК-ийг авахыг шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.-ээр зохицуулсан байдаг. М ХК нь иргэний хууль, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй биет байдлын доголдолтой барааг нийлүүлсэн учир гэрээнд заасан төлбөрийг төлөх үндэслэлгүй байна. Ш ХК нь өмнөх оны үлдэгдэл төлбөр 6459983 төгрөг, ШО17-2/02 дугаар гэрээний төлбөр 15496800 төгрөгний төлбөрүүдийг бүрэн төлж барагдуулсан болно. Мөн нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэл гаргахдаа үлдэгдэл төлбөр 7 917 383 төгрөг 20 мөнгө гэж дурдсан байгаа. Энэ нь аль гэрээний ямар үлдэгдэл бэ гэдэг нь тодорхойгүй байна. Зөвхөн нийт үнийн дүнгээр бодсон мөнгөн дүн байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагаас үндэслээд алданги бодсон байна. Аль гэрээний аль заалтаас алданги тооцож бодсон бэ, нэхэмжлэлийн шаардлага өөрөө тодорхой ойлгомжтой байх ёстой, үүнийг шүүх нотлох баримтын хүрээнд тусад нь шийдэх ёстой. Гэтэл алданги 2 934 710 төгрөг 74 мөнгө нь дурдаад байгаа 6 000 000 төгрөгөөс үүсч байна уу, 15 000 000 төгрөгөөс үүсч байна уу, 9 000 000 төгрөг гэсэн гэрээнээс үүсч байна уу гэдэг нь тодорхойгүй байна. Мөн замын зардалд нэхэж байгаа баримтууд нь хаана юунаас олгосон, Ш ХК руу очсон зардал мөн эсэх нь тодорхой биш байна. Нэхэмжлэлийн шаардлага үгүйсгэгдэж байгаа тохиолдолд нотариатын зардал хамт үгүйсгэгдэж байна. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой биш учраас хэргийг шийдвэрлэх боломжгүй болсон гэж үзэж байна. Ш ХК нь ШО17-03 гэсэн гэрээний үүргийг биелүүлсэн. ШО-17-02 дугаартай гэрээг цуцалсан. Гэрээний үүрэг биелэгдээгүй учраас Ш ХК нь цуцалсан гэрээнд төлбөр төлөхгүй. Гэрээг цуцалсантай холбоотойгоор нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн, хүчингүй болгуулах шаардлага гаргаж ирээгүй. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан байгаа төлбөр хаанаас, юунаас үүссэн төлбөр гэдэг нь ойлгомжгүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Ш ХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мандахнаран шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 1/431 дүгээр албан бичгээр М ХХК, Ш ХК-ийн хооронд 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан ШО17-2/01 дүгээр худалдах, худалдан авах гэрээг цуцалсан болно. Иргэний хуульд заасны дагуу худалдагч талын буруутай үйл ажиллагааны улмаас гэрээ цуцлагдсан тул талууд өгч авалцсан зүйлсээ буцаан авах үүрэгтэй байна. Мөн 2017 оны тооцооны үлдэгдлийн баталгаагаар 2 тал тооцоо нийлж Ш ХК нь 6.459.983 төгрөгний үлдэгдэл төлбөртэй хэмээн гарсан боловч дээрхи тооцоо нийлэх актыг үйлдэхдээ 2016 онд М ХХК түрээсийн компрессор ажиллуулж байх үедээ авч хэрэглэсэн 827.750 төгрөгний үнэ бүхий шатахууны үнийг хасч тооцоогүй зөрчил илэрсэн болно. Ш ХК, М ХХК-тай олон жил хамтран ажилласан, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх байх гэсэн үндэслэлээр итгэл хүлээлгэн ажиллаж байсан бөгөөд 2017 онд тооцоо нийлснээс хойш нийт 23.389.400 төгрөгийг шилжүүлэн олгосон болно. Уг шилжүүлэн олгосон 23.389.400 төгрөгөөс ШО17-2/02 гэрээний төлбөр 15.496.800 төгрөг, урьд оны үлдэгдэл төлбөр тооцоо нийлсэн баримтаар 6.459.983 төгрөг хасч тооцоход 1432617 төгрөг илүү төлсөн байна. Иймд илүү шилжүүлэн олгосон 1432617 төгрөг, 2016 оны шатахууны үлдэгдэл төлбөр 827.750 төгрөг нийт 2.260.367 төгрөгийг М ХХК-аас гаргуулж Ш ХК-д олгуулж өгнө үү. Энэ шатахууны төлбөр ямар гэрээний үндсэн дээр үүссэнийг би сайн мэдэхгүй. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн ажил гүйцэтгэх гэрээнд хамааралгүй байх гэв.

Зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Ш ХК-д холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөр 7 917 383 төгрөг 20 мөнгө, алданги 2 934 710 төгрөг 74 мөнгө, шатахууны зардал 265 772 төгрөг, нотариатын зардал 12 500 төгрөг, нийт 11 130 365 төгрөг 94 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Ш ХК нь хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж чадаагүй, гэрээг цуцалсан учир төлбөр төлөх үндэслэлгүй бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, харин ч нэхэмжлэгч талаас авах авлагатай байна хэмээн гэрээний төлбөрт илүү төлсөн 1 432 617 төгрөг, шатахууны үлдэгдэл төлбөр 827 750 төгрөг нийт 2 260 367 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагчтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу шатахууны төлбөрийг манай тал төлөх үндэслэлгүй гэсэн сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарыг ирүүлжээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэлийн үндэслэлийн хувьд дүгнэхэд:

1.Худалдагч М ХХК, худалдан авагч Ш ХК нарын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр нэг бүр нь 1 512 000 төгрөгийн үнэ бүхий нийт 7 560 000 төгрөгийн редукторын 88-тай том араа 5 ширхэг, мөн нэг бүр нь 1 088 000 төгрөгийн үнэ бүхий нийт 6 528 000 төгрөгийн редукторын жижиг араа 6 ширхэг, нийт 14 088 000 төгрөг дээр НӨАТ тооцож, бүгд 15 496 800 төгрөгийн бараа нийлүүлсэн ШО-17-03 дугаартай,

2.мөн 2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр ЭШ-25/90 экскаваторын явах цилиндрийн түгжээ кольцо 8 500 000 төгрөгийн үнэ дээр НӨАТ тооцож, бүгд 9 350 000 төгрөгийн бараа нийлүүлсэн ШО-17-02 дугаартай Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээ тус тус байгуулагдсан байна.

Худалдан авагч нь дээрх 2 гэрээний үүргийг 2017 оны 01 дүгээр сарын 09, 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр биелүүлж, барааг худалдан авагчийн эрх бүхий албан тушаалтанд зарлагын баримтанд гарын үсэг зуруулж, бодитоор хүлээлгэн өгсөн болох нь 01, 02 тоот зарлагын баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т зааснаар худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсанд тооцно.

Хариуцагч гэрээ байгуулагдсан талаар маргаагүй, харин 2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн ШО-17-02 дугаартай гэрээгээр нийлүүлсэн экскаваторын явах цилиндрийн түгжээ кольцо нь дагалдах бичиг баримтгүй, гэрээнд заасан чанарын шаардлага хангаагүй, манайх орлогод аваагүй гэрээг цуцалсан тул төлбөр төлөхгүй хэмээн маргана.

Маргаан бүхий барааны чанарын талаар гэрээний 3.1-т худалдагчаас нийлүүлж байгаа бараа нь үйлдвэрлэгчийн техникийн нөхцөл, мөрдөгдөж буй стандартад нийцсэн, худалдан авагчийн хүсэлтийг хангасан байна гэж заасан хэдий ч барааны гангийн чанарын талаар урьдчилж ярилцаж тохиролцоогүй болох нь хэн алиных нь тайлбараар тогтоогдож байна.

Гэхдээ худалдагчаас нийлүүлсэн бараа нь зориулалтын дагуу ашиглахад чанарын шаардлага хангахгүй материалаар хийгдсэн болох нь хэрэгт авагдсан гэрч Д.Батмөрөнгийн ...2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр МЕТ-У1А маркийн багажаар хэмжиж шалгахад гангийн хатуулаг нь НВ-145, гангийн марк нь ойролцоогоор 15-тай байсан. Энэ нь чанарын шаардлага хангахгүй, хром багатай махан төмөрт тооцогдоно гэсэн, гэрч Д.Мөнх-Эрдэнийн ...хатуулгыг бриннеллийн аргаар хэмжихэд дунджаар 145 гэсэн хэмжээтэй гарч байсан. ЭШ-25/90 экскаваторт ашиглах кольцог интернэтээс харахад хатуулаг нь 217НВ байсан. 145 хатуулагтай ган бол бага нүүрстөрөгчит ганд ордог. Миний мэргэжлийн хувьд дүгнэхэд нилээн их зөрүүтэй гэсэн мэдүүлгүүд, худалдан авагчийн зүгээс тухайн барааг шалгаж гаргасан 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл худалдагчаас нийлүүлсэн бараа материал нь ЭШ-25/90 экскаваторт суурилуулахад тухайн барааг хийсэн гангийн чанараас шалтгаалаад, зориулалтаар нь ашиглах боломжгүй, ашигласан тохиолдолд ихээхэн хохирол учирч болзошгүй болох нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2-т зааснаар биет байдлын доголдолтой эд хөрөнгө гэж үзнэ.

Хэрэгт авагдсан тодорхойлолтыг нэхэмжлэгч талаас хуулиар зөвшөөрөгдөөгүй арга хэрэгслээр авагдсан гэж үзэж нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасан хэдий ч шүүх хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон. Яагаад гэвэл тухайн тодорхойлолт нь худалдан авагч тал бусдаас хүлээн авсан бараа материалын чанарыг шалгаж авах үүргээ хэрэгжүүлж буй арга хэрэгслийн хүрээнд гаргасан дүгнэлт болно. Харин хариуцагч талаас түүнийг үгүйсгэх баримтыг шүүхэд ирүүлээгүй, үүнтэй холбоотой шинжээч томилох хүсэлтийг гараагүй болно.

Иймд хариуцагч нь гэрээний 3.2-т зааснаар доголдол илэрсэн өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор нэхэмжлэгчид мэдэгдэх, мөн Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д зааснаар тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор мөн зүйлийн 254.1-т заасан эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан.

Гэтэл хариуцагч Ш ХК нь хүлээн авсан эд хөрөнгийг шалгаж, доголдолтой эд хөрөнгө болохыг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр мэдсэн хэрнээ нэхэмжлэгч Монголын конвейерын тээвэр ХХК-д албан ёсоор огт мэдэгдээгүй, шүүхэд маргаан үүссэний дараа 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр гэрээг цуцалсан тухай мэдэгдлийг хүргүүлжээ.

Хариуцагч нь дээрх гэрээ болон хуульд заасан үүргээ хэрэгжүүлсэн болохоо гэрч С.Ариунзулын мэдүүлэгт үндэслэж тайлбарлаж байгаа боловч гэрчийн мэдүүлэгт ...2017 оны 06 дугаар сард Үүрцайх ирж уулзахад нь механикууд махан төмрөөр хийсэн гээд орлогод авахгүй гэж хэлээд байна, тэд нартай очиж уулзаад учраа ол гэж хэлсэн. Гэхдээ би сольж өг гэдэг утгаар хэлж байгаагүй гэснээс үзвэл хуульд заасан эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэхээргүй байна.

Нөгөө талаар Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т худалдан авагч эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээж авсан, 255.1.2-т зааснаар аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалгаж авах үүргээ биелүүлээгүй бол шаардлага гаргах эрхээ алдана гэсний дагуу тухайн бараа материалыг шалгадаг багаж байсаар байхад /дээрх тодорхойлолтыг гаргах үндэслэл болсон МЕТ-У1А багажийг Ш ХК нь 2013 оны 01 дүгээр сарын 11-нд орлогод авсан болох нь орлогын баримт, сэлбэг материалын үнэлгээ зэргээр тогтоогдсон/ шалгаж аваагүй сүүлд шалгаж авсан, улмаар шалгаснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн байгаа явдал нь түүний доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэхээр байна.

Тиймээс хариуцагч Ш ХК нь хуульд заасан гомдлын шаардлага гаргах дарааллыг баримтлалгүйгээр гэрээ цуцалсан гэсэн үндэслэлээр төлбөр төлөх үндэслэлгүй гэсэн тайлбар үндэслэлгүй юм.

Нэхэмжлэлийн шаардлагын хувьд дүгнэхэд:

Хариуцагч талаас, нэхэмжлэгч нь аль гэрээний үлдэгдэл төлбөр, алданги нэхэмжилж байгаа нь тодорхой бус байгаа тул шүүх хөндлөнгийн байр сууриа алдаж шүүхийн шийдвэр гаргах ёсгүй гэсэн тайлбар гаргасан нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбар, Ш ХК-ийн санхүү, захирал нарт хүргүүлж байсан албан бичгүүд /хх-ийн 19-23/, нэхэмжлэх /хх-ийн 25-26/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М-ийн ...ШО-17-02 тоот гэрээг цуцалсан учир төлбөр төлөх үндэслэлгүй гэсэн хариу тайлбар зэргээр үгүйсгэгдэж байна.

Тухайлбал дээрх 2 гэрээг байгуулсаны дараа хариуцагч Ш ХК нь сэлбэгийн үнэ гэсэн утгатайгаар 4 удаагийн төлбөрийн баримтаар /хх-ийн 41-43/ нийт 23 389 400 төгрөгийг нэхэмжлэгч М ХХК-д шилжүүлжээ. Үүнээс нэхэмжлэгч нь урьд онд хийгдсэн гэрээний үлдэгдэл төлбөр 6 459 983,2 төгрөгийг болон төлбөр төлсөн огноог харгалзан 2 гэрээний дүнгээс хасч тооцож, үлдэгдэл төлбөрт нь алданги бодож нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан нь тодорхой байна.

Нөгөөтэйгүүр шүүх хуралдаанд хариуцагч талаас нэхэмжлэгчийг аль гэрээний үлдэгдэл төлбөр, алданги нэхэмжилж байгаа болохыг тодруулах хүсэлт тавьсаны дагуу нэхэмжлэгч нь ШО-17-03 гэрээний үлдэгдэл төлбөр гэж тайлбарлаж байгаа боловч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тус хоёр гэрээний үлдэгдэл төлбөр болон алдангийг тооцож нэхэмжлэл гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцээн ШО-02 тоот гэрээнд тулгуурлаж явагдсан тул шүүх 2 гэрээг тус тусад нь дүгнэж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 8.1-т зааснаар ...худалдан авагч тал гэрээнд заасан хугацаанд төлбөрийг шилжүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,1 хувиар алданги тогтоон худалдагчид төлнө. Алдангийн нийт дүн нь гэрээний үнийн дүнгийн 25 хувиас ихгүй байна гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан үүргийн гүйцэтгэлийг хангах аргад нийцжээ.

Гэхдээ шүүхээс нэхэмжлэгч 2 гэрээний дүнг нэгтгэж бодож алдангийг тооцсоныг үндэслэлгүй гэж үзэж гэрээ тус бүрээр тооцож алдангийг тодорхойллоо. Учир нь дээрх 2 гэрээний хувьд хэдийгээр гэрээнд алдангийн талаар яг адилхан заалт байгаа боловч гэрээний үнэ, бараа нийлүүлсэн хугацаа, төлбөр төлөх хугацаа зэрэг нь харилцан адилгүй учир алдангийг нэгтгэж бодох боломжгүй юм.

Улмаар хариуцагч Ш ХК нь төлбөрийг шилжүүлэхдээ ямар гэрээний төлбөр болох талаар төлбөрийн баримтандаа тодорхой тусгаагүй тул Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т зааснаар үүргийн гүйцэтгэлийн дарааллаар бодож тооцоог гаргалаа. Мөн гэрээний үнийн дүнд НӨАТатварын дүн орж алданги тооцогдохгүй. Учир нь татвар гэдэг нь хуулиар хүлээсэн үүрэг болохоос гэрээний үүрэг биш юм.

Сэлбэгийн үнэ 14 088 000 төгрөг дээр 1 408 800 төгрөгийн НӨАТатвар тооцсон нийт 15 496 800 төгрөгийн бараа нийлүүлсэн ШО-17-03 дугаартай гэрээний хувьд:

2017 оны 02 дугаар сарын 06, 23-ны өдөр төлсөн 18 000 000 төгрөгөөс өмнөх оны үлдэгдэл 6 459 983,2 болон гэрээний төлбөр 14 088 000 төгрөгийг хасахад үндсэн төлбөр 2 547 983,2 төгрөг үлдэнэ. /Алдангийг гэрээ ёсоор 2017.02.08-наас хойш тооцох боломжтой байсан боловч нэхэмжлэгч алдангийг 2017.3.10-наас эхлэн тооцсон тул 3000 000 төгрөгийг хассан дүнгээс алданги тооцсон/

-2017.3.10-наас хойш дараагийн төлөлт хийсэн 2017.04.30 хүртэл 50 хоногийн алданги /2 547 983,2 х 0,1 хувь =2547,9 х 50 хоног/ 127 395 төгрөг байна.

-2017.04.30-нд төлсөн 389 400 төгрөгийг үндсэн үүрэг болох 2 547 983,2 төгрөгөөс хасаад 2017.05.01-05.02-ны өдөр хүртэл 1 хоногийн алданги /2 158 583,2 х 0,1 хувь= 2158.5 х 1 хоног/ 2158,5 төгрөг болно.

Иймд 2017.05.02-ны өдөр төлсөн 5 000 000 төгрөгөөс гэрээний үлдэгдэл төлбөр, алданги /127395+2158,5+2158583,2/ 2 288 136,7 төгрөг, НӨАТ 1 408 800 нийт 3 696 936,7 төгрөгийг хасахад 1 303 063,3 төгрөгийг илүү төлсөн дүн гарна.

Экскаваторын явах цилиндрийн түгжээ кольцо 8 500 000 төгрөгийн үнэ дээр НӨАТ тооцож, бүгд 9 350 000 төгрөгийн бараа нийлүүлсэн ШО-17-02 дугаартай гэрээний хувьд:

Гэрээ ёсоор төлбөрийг 2017 оны 02 дугаар сарын 25-ны дотор төлөх ёстой байсан боловч төлөөгүй тул нэхэмжлэгчийн алданги тооцсон 2017.03.10-2017.05.02 хүртэл 51 хоногийн /8500 000 х0,1 хувь/ 433 500 төгрөгийн алданги тооцогдоно.

-2017.05.02 гэхэд өмнөх гэрээнд илүү төлсөн 1 303 063,3 төгрөгийг 8500 000 төгрөгөөс хасаад 7 196 936,7 төгрөг төлөөгүй үүрэг үлдсэн.

-Үүнээс хойш 2017.05.03-2018.02.11 хүртэл 285 хоногт /7196936,7 х 0,1 хувь х 285 хоног/ 2 051 116,5 төгрөг буюу нийт /+433500/ 2 484 616,5 төгрөгийн алданги тооцно.

Гэтэл гэрээний 8.1-д алдангийн нийт дүн гэрээний үнийн дүнгийн 25 хувиас ихгүй байна гэж заасан тул /8500 000 х 0,1 хувь/ алдангийн хэмжээ 2 125 000 төгрөгөөс хэтрэх ёсгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2-т зааснаар хугацаандаа төлбөрөө төлөөгүйгээс үүссэн хохирол болох нотариатын зардал 12 500 төгрөг шаардсан нь нотлох баримтаар /хх-ийн 8/ тогтоогдож байх тул шаардлагыг хангаж, харин шатахууны төлбөр болох хохирол нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болголоо.

Учир нь хэдийгээр хэрэгт нэхэмжлэгчийн худалдаж авсан шатахууны баримт /хх-ийн 8/ байгаа боловч энэ нь түүнийг хариуцагч Ш ХК-аас төлбөрөө нэхэмжлэх зорилгоор явахдаа зарцуулснаас үүссэн хохирол гэдгийг нотлох баримт болохгүй.

Иймд хариуцагч Ш ХК-аас гэрээний үлдэгдэл төлбөр 8 046 936 төгрөг 70 мөнгө /НӨАТ 850 000 төгрөг тооцоод/, алданги 2 125 000 төгрөг, нотариатын зардал 12 500 төгрөг нийт 10 184 436 төгрөг 90 мөнгийг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 945 929 төгрөгийг 04 мөнгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд:

Хариуцагч Ш ХК нь нэхэмжлэгчид холбогдуулан гэрээний төлбөрт илүү төлсөн 1 432 617 төгрөг, шатахууны төлбөр 827 750 төгрөг нийт 2 260 367 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М нь ямар гэрээний үндсэн дээр үүссэн шатахууны төлбөр болохыг мэдэхгүй хэмээн тайлбарлаж, Ш ХК-аас худалдан авсан шатахууны тооцоо гэсэн нягтлан бодогчийн гаргасан баримтанд үндэслэжээ.

Нэхэмжлэгч М ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж 2016 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн ГО-16-102 тоот ажил гүйцэтгэх гэрээг нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд тус гэрээний 2.6-д ажил гүйцэтгүүлэгч нь ажлын байран дээр зарцуулах түлшийг бүрэн хариуцна гэснээр дээрх шатахууны зардал 827 750 төгрөгийг төлөх үндэслэлгүй хэмээн тайлбарлана.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М нь манай нэхэмжлэлийн шаардлагатай энэ гэрээ хамааралгүй гэж тайлбарлах боловч өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтыг шүүхэд цуглуулж гаргаж өгөөгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй тул шүүх түүний гаргасан тооцооны баримтыг үндэслэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл талуудын хооронд хэзээ, ямар гэрээ байгуулагдсан гэдэг нь тодорхойгүй байх тул нэхэмжлэгчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүй.

Хавтаст хэрэгт авагдсан тооцооны үлдэгдлийн баталгаа /хх-ийн 13/, фото зургийн хуулбарууд /хх-ийн 50, 51, 65/, ЭШ-25/90 экскаваторын каталоги / хх-ийн 68/, МЕТ-У1А багажийг гаалиар нэвтрүүлсэн гэх гадаад хэл дээр бичигдэн баримт зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

            Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 193 036 төгрөг, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул хариуцагч Ш ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 51 116 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 177 901 төгрөгийг хариуцагч Ш ХК-аас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1-т зааснаар хариуцагч Ш ХК-аас гэрээний үлдэгдэл төлбөр 8 046 936 төгрөг 70 мөнгө, алданги 2 125 000 төгрөг, нотариатын зардал 12 500 төгрөг нийт 10 184 436 төгрөг 90 мөнгийг /арван сая нэг зуун наян дөрвөн мянга дөрвөн зуун гучин зургаан төгрөг ерэн мөнгө/ гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 945 929 төгрөгийг 04 мөнгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 192.1.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч М ХХК-аас илүү төлсөн төлбөр болон шатахууны төлбөр нийт 2 260 367 төгрөг гаргуулах тухай хариуцагч Ш ХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 193 036 төгрөг, хариуцагч Ш ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 51 116 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 177 901 төгрөгийг хариуцагч Ш ХК-аас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: М ХХК -ийн гаргасан.

Хариуцагч: Ш ХК-д холбогдох,

гэрээний үлдэгдэл төлбөр 7 917 383 төгрөг 20 мөнгө, алданги 2 934 710 төгрөг 74 мөнгө, шатахууны зардал 265 772 төгрөг, нотариатын зардал 12 500 төгрөг, нийт 11 130 365 төгрөг 94 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр,

нэхэмжлэгч М ХХК-аас холбогдуулан илүү төлсөн гэрээний төлбөр болон шатахуун төлбөр нийт 2 260 367 төгрөгийг гаргуулах тухай хариуцагч Ш ХК-ийн сөрөг нэхэмжлэлийг 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр тус тус хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М ХХК-ийн төлөөлөгч ү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай М ХХК нь Ш ХК-тай 15 496 800 төгрөгийг үнийн дүн бүхий ШО-17-03 тоот худалдах, худалдан авах гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр, 9 350 000 төгрөгийн үнэ бүхий ШО-17-02 тоот худалдах, худалдан авах гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр тус тус байгуулан гэрээнд тусгагдсан бараа бүтээгдэхүүнийг гэрээнд заагдсан хугацаанд нь буюу ШО-17-03 тоот гэрээний бүтээгдэхүүнийг 2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр, ШО-17-02 тоот гэрээний бүтээгдэхүүнийг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Ш ХК-ийн ажлын талбар дахь сэлбэг материал хадгалах агуулахад нийлүүлсэн. Дээрхи гэрээнүүдийн нийт үнийн дүн нь 24 846 800 төгрөг, өмнөх оны үлдэгдэл 6 459 983,2 төгрөг нийт 31 306 783,2 төгрөг /гучин нэгэн сая гурван зуун зургаан мянга долоон зуун наян гурван төгрөг хорин мөнгө/ төгрөг авахаас:

1. 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдөр 15 000 000 /арван сая/

2. 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 3 000 000 /гурван сая/ төгрөг

3. 2017 оны 4 дугаар сарын 30-ны өдөр 389 400 /гурван зуун наян мянга дөрвөн зуун мянган/ төгрөг

4. 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 5 000 000 /таван сая/ төгрөг

Нийт 23 389 400 төгрөгийг Ш ХК шилжүүлсэн байна. Энэхүү шилжүүлсэн төлбөрийг авах төлбөрөөс хасвал 7 917 383,2 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байна. Гэрээнд заасны дагуу төлбөрийн үлдэгдлийг бүрэн төлөхийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 06/01 тоот, 4 дүгээр сарын 20-ны өдрийн 20/01 тоот, 6 дугаар сарын 28-ны өдрийн 28/01 тоот, 7 дугаар сарын 18-ны өдрийн 18/01 тоот, 8 дугаар сарын 22-ний өдрийн 22/01 тоот, 10 дугаар сарын 02-ны өдрийн 02/01 тоот албан бичгүүд болон 2017 оны 04, 12 болон 18 тоот нэхэмжлэлүүдээр нэхэмжилж байсан ба эдгээрийг Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд байрлах Ш ХК-ийн байранд өгч байсан. Үүнд нийт 265 772 төгрөгийн шатахууны зардал гарсан. Мөн гэрээний 4.2-р зүйлд заасны дагуу бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгснөөс хойш ажлын 30 хоногийн дотор төлж дуусгах ёстой байсан ба 3 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн гэрээний 8.1-т зааснаар хоног тутамд алданги тооцсон. Иймд М ХХК нь Ш ХК-ийн учруулсан дараах үлдэгдэл төлбөр, алданги болон бодит хохирлыг нэхэмжилж байна. Үүнд гэрээний үлдэгдэл төлбөр 7 917 383,2 төгрөг, алданги 2 934 710,74 төгрөг, шатахууны зардал 265 772, бичиг баримт нотариатаар гэрчлүүлэхэд гарсан 12 500 нийт 11 130 365,94 төгрөгийг Ш ХК-аас гаргуулан манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч М ХХК-ийн төлөөлөгч Ү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээ цуцалсан мэдэгдлийг 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээж авсан. Манайх нэхэмжлэлийн шаардлагаа гэрээг цуцлахаас өмнө гаргасан учраас хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн худалдагчийн буруугаас биет байдлын болон эрхийн доголдолтой бараа нийлүүлсэн бол худалдагч нь уг дутагдлыг арилгах үүрэгтэй. Түүнийг гэрээний 3.2-т зааснаар манайд 3 хоногийн дотор мэдэгдэх ёстой гэж байна. Гэтэл Ш ХК манай бүтээгдэхүүнийг чанарын доголдолтой гэдгийг тодорхойлж чадаагүй, энэ талаар бидэнд мэдэгдээгүй, ямар нэгэн баримт ирүүлээгүй байж гэрээг цуцалсныг ойлгохгүй байна. Тиймээс Ш ХК дангаараа гэрээг цуцлах хууль зүйн үндэслэлгүй гэж бодож байна. Ш ХК төлбөрөө шилжүүлэхдээ тийм гэрээний төлбөр шүү гэж шилжүүлээгүй, адилхан бөөнд нь шилжүүлдэг байсан. Ш ХК-ийн шилжүүлсэн төлбөрийг М ХХК хүлээж авсан. Нягтлан бодох бүртгэлийн үнийн дүнгээр 7 917 383 төгрөгийн үлдэгдэлтэй гарсан. Энэ төлбөр нь он сарынхаа хувьд 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн гэрээний үлдэгдэл гэж үзэж байна. Ш ХК эхлээд өмнөх гэрээний төлбөрийг төлж дуусгасны дараа сүүлд байгуулсан гэрээний төлбөрийг төлдөг байх гэж бодож байна. ШО-17-02 дугаартай гэрээ нь эхэлж байгуулагдсан, ШО-17-03 дугаартай гэрээ нь дараа нь байгуулагдсан. Дугаарынхаа хувьд бол ШО-17-03 дугаарын үлдэгдэл төлбөр гэж үзэж байна гэв.

Нэхэмжлэгч М ХХК-ийг төлөөлж Ү сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Би 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Ш ХК-ийн нягтлан бодогч Соёлмаатай 2016 онд хийгдсэн гүйлгээ баримтаа тулгаад баталгаажуулсан. Баталгаажуулсан баримтаа шүүхэд өгсөн. Ш ХК нь түрээсийн компрессорт хийсэн түлшний мөнгийг нэхэмжлээд байна. Энэ нь Ш ХК-тай байгуулсан ШО-16-102 дугаар гэрээний 2.6-д зааснаар ажил гүйцэтгүүлэгч нь ажлын талбар дээр зарцуулах түлшийг бүрэн хариуцна гэсэн заалттай. Тэгэхээр үүнийг Ш ХК хариуцах ёстой. Шүүхэд өгсөн баримт дээр Ш ХК-д ашигласан компрессорт хийсэн дизель түлш гэж тодорхой бичсэн байгаа. Түүнээс биш М ХХК ашиглаагүй гэв.

            Хариуцагч Ш ХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш ХК нь М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болно. Ш ХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн М ХХК-нд нэг ч төгрөгний өр төлбөр байхгүй. Харин ч М ХХК-аас авах авлагатай байна. Үүрэг биелэгдсэн авлагатай байгаа нөхцөлд алданги, замын зардал төлөх нь хууль зүйн үндэслэлгүй болно. Ш ХК нь М ХХК-тай 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ШО17-2/01 дүгээр гэрээ байгуулж 9350000 төгрөгний үнэ бүхий ЭШ-25/90 экскаваторын явах цилиндрийн түгжээ кольцо, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ШО17-2/02 дугаар гэрээ байгуулж редукторын араа 88-тай том 5 ширхэг, редукторын араа жижиг 6 ширхэг нийт 15496800 төгрөгийн тус тус нэмэгдсэн өртөгийн албан татвар шингэсэн үнэ бүхий сэлбэг худалдан авахаар тохиролцож гэрээ байгуулсан байна. М ХХК нь худалдах, худалдан авах гэрээний дагуу сэлбэг хэрэгслийг Ш ХК-д нийлүүлсэн байна. Ш ХК нь М ХХК-аас нийлүүлсэн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ШО17-2/02 дугаар гэрээний редукторын араа 88-тай том 5 ширхэг, редукторын араа жижиг 6 ширхэг нийт 15496800 төгрөгийн үнэ бүхий сэлбэгийг хүлээн авч орлогод авсан болно. Харин 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ШО17-2/01 дүгээр гэрээний 9350000 төгрөгний үнэ бүхий ЭШ-25/90 экскаваторын явах цилиндрийн түгжээ кольцо гэх зүйлийг М ХХК-аас хүлээн авсан боловч өөрийн орлогод бүртгэж аваагүй болно. Учир нь энэ бараа нь гэрээний 3.1 Худалдагчаас нийлүүлж байгаа бараа нь үйлдвэрлэгчийн техникийн нөхцөл, мөрдөгдөж буй стандартад нийцсэн, худалдан авагчийн хүсэлтийг хангасан байна 8.2 худалдагчийн буруугаас биет байдлын болон эрхийн доголдолтой бараа нийлүүлсэн бол худалдагч нь уг доголдлыг арилгах үүрэг хүлээнэ. гэсэн заалтуудыг зөрчсөн доголдолтой бараа байсан. ЭШ-25/90 алхагч экскаваторын явах цилиндрийн кольцо нь стандартаар гангийн маркийн хувьд 40-Х, металлын хатуулаг нь НВ-217 байх ёстой байхад м ХХК-аас нийлүүлэгдсэн кольцог МЕТ-У1А гангийн хатуулаг шалгах багажаар хэмжин шалгаж үзэхэд НВ-145 хатуулагтай гарсан болно. Энэ нь чанар, стандартын шаардлага хангахгүй, ган төмөрийн стандарт зөрчсөн, ган бус махан төмрөөр хийгдсэн эд зүйл болох нь тогтоогдсон юм. ЭШ-25/90 экскаватор бол зөвхөн уул уурхайн олборлолтын зориулалтаар ашиглагддаг, уурхайн карьерт хөрс хуулалтын ажлыг аюултай орчинд хийж гүйцэтгэдэг, өдөрт 8 ажилтан 2 ээлжээр тасралтгүй ажилладаг техник юм. Чанаргүй сэлбэг тавигдсан тохиолдолд үйлдвэрлэлийн осол гарч ажилтан, албан хаагчид бэртэх, амь насаа алдах, нөхөж болшгүй ноцтой хохирол учрах юм. Цаашлаад гэмтлээс үүдсэн хохирол, компанийн ашгийн алдагдал, эрүүгийн журмаар шалгагдах хөдөлмөр аюулгүй байдлын журам зөрчсөн ноцтой асуудлыг бий болгоно. Доголдолтой бараа болохыг захирал Ц.Үүрцайхад санхүү эдийн засаг, хангамжийн хэлтсийн дарга С.Ариунзул мэдэгдэж байсан бөгөөд гэрээний дагуу худалдагчид барааны доголдлыг арилгаж чанар, стандартын шаардлага хангасан бараа нийлүүлэх эсхүл доголдолтой барааг буцаан авах шаардлага тавьж, барааг орлогод авахгүйг амаар тайлбарлаж, холбогдох баримтыг үзүүлсэн болно. Гэвч дээрхи шаардлагыг эс зөвшөөрч чанар, стандартын шаардлага хангаагүй барааг Ш ХК-ийг авахыг шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.-ээр зохицуулсан байдаг. М ХК нь иргэний хууль, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй биет байдлын доголдолтой барааг нийлүүлсэн учир гэрээнд заасан төлбөрийг төлөх үндэслэлгүй байна. Ш ХК нь өмнөх оны үлдэгдэл төлбөр 6459983 төгрөг, ШО17-2/02 дугаар гэрээний төлбөр 15496800 төгрөгний төлбөрүүдийг бүрэн төлж барагдуулсан болно. Мөн нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэл гаргахдаа үлдэгдэл төлбөр 7 917 383 төгрөг 20 мөнгө гэж дурдсан байгаа. Энэ нь аль гэрээний ямар үлдэгдэл бэ гэдэг нь тодорхойгүй байна. Зөвхөн нийт үнийн дүнгээр бодсон мөнгөн дүн байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагаас үндэслээд алданги бодсон байна. Аль гэрээний аль заалтаас алданги тооцож бодсон бэ, нэхэмжлэлийн шаардлага өөрөө тодорхой ойлгомжтой байх ёстой, үүнийг шүүх нотлох баримтын хүрээнд тусад нь шийдэх ёстой. Гэтэл алданги 2 934 710 төгрөг 74 мөнгө нь дурдаад байгаа 6 000 000 төгрөгөөс үүсч байна уу, 15 000 000 төгрөгөөс үүсч байна уу, 9 000 000 төгрөг гэсэн гэрээнээс үүсч байна уу гэдэг нь тодорхойгүй байна. Мөн замын зардалд нэхэж байгаа баримтууд нь хаана юунаас олгосон, Ш ХК руу очсон зардал мөн эсэх нь тодорхой биш байна. Нэхэмжлэлийн шаардлага үгүйсгэгдэж байгаа тохиолдолд нотариатын зардал хамт үгүйсгэгдэж байна. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой биш учраас хэргийг шийдвэрлэх боломжгүй болсон гэж үзэж байна. Ш ХК нь ШО17-03 гэсэн гэрээний үүргийг биелүүлсэн. ШО-17-02 дугаартай гэрээг цуцалсан. Гэрээний үүрэг биелэгдээгүй учраас Ш ХК нь цуцалсан гэрээнд төлбөр төлөхгүй. Гэрээг цуцалсантай холбоотойгоор нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн, хүчингүй болгуулах шаардлага гаргаж ирээгүй. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан байгаа төлбөр хаанаас, юунаас үүссэн төлбөр гэдэг нь ойлгомжгүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Ш ХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мандахнаран шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 1/431 дүгээр албан бичгээр М ХХК, Ш ХК-ийн хооронд 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан ШО17-2/01 дүгээр худалдах, худалдан авах гэрээг цуцалсан болно. Иргэний хуульд заасны дагуу худалдагч талын буруутай үйл ажиллагааны улмаас гэрээ цуцлагдсан тул талууд өгч авалцсан зүйлсээ буцаан авах үүрэгтэй байна. Мөн 2017 оны тооцооны үлдэгдлийн баталгаагаар 2 тал тооцоо нийлж Ш ХК нь 6.459.983 төгрөгний үлдэгдэл төлбөртэй хэмээн гарсан боловч дээрхи тооцоо нийлэх актыг үйлдэхдээ 2016 онд М ХХК түрээсийн компрессор ажиллуулж байх үедээ авч хэрэглэсэн 827.750 төгрөгний үнэ бүхий шатахууны үнийг хасч тооцоогүй зөрчил илэрсэн болно. Ш ХК, М ХХК-тай олон жил хамтран ажилласан, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх байх гэсэн үндэслэлээр итгэл хүлээлгэн ажиллаж байсан бөгөөд 2017 онд тооцоо нийлснээс хойш нийт 23.389.400 төгрөгийг шилжүүлэн олгосон болно. Уг шилжүүлэн олгосон 23.389.400 төгрөгөөс ШО17-2/02 гэрээний төлбөр 15.496.800 төгрөг, урьд оны үлдэгдэл төлбөр тооцоо нийлсэн баримтаар 6.459.983 төгрөг хасч тооцоход 1432617 төгрөг илүү төлсөн байна. Иймд илүү шилжүүлэн олгосон 1432617 төгрөг, 2016 оны шатахууны үлдэгдэл төлбөр 827.750 төгрөг нийт 2.260.367 төгрөгийг М ХХК-аас гаргуулж Ш ХК-д олгуулж өгнө үү. Энэ шатахууны төлбөр ямар гэрээний үндсэн дээр үүссэнийг би сайн мэдэхгүй. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн ажил гүйцэтгэх гэрээнд хамааралгүй байх гэв.

Зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Ш ХК-д холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөр 7 917 383 төгрөг 20 мөнгө, алданги 2 934 710 төгрөг 74 мөнгө, шатахууны зардал 265 772 төгрөг, нотариатын зардал 12 500 төгрөг, нийт 11 130 365 төгрөг 94 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Ш ХК нь хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж чадаагүй, гэрээг цуцалсан учир төлбөр төлөх үндэслэлгүй бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, харин ч нэхэмжлэгч талаас авах авлагатай байна хэмээн гэрээний төлбөрт илүү төлсөн 1 432 617 төгрөг, шатахууны үлдэгдэл төлбөр 827 750 төгрөг нийт 2 260 367 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагчтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу шатахууны төлбөрийг манай тал төлөх үндэслэлгүй гэсэн сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарыг ирүүлжээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэлийн үндэслэлийн хувьд дүгнэхэд:

1.Худалдагч М ХХК, худалдан авагч Ш ХК нарын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр нэг бүр нь 1 512 000 төгрөгийн үнэ бүхий нийт 7 560 000 төгрөгийн редукторын 88-тай том араа 5 ширхэг, мөн нэг бүр нь 1 088 000 төгрөгийн үнэ бүхий нийт 6 528 000 төгрөгийн редукторын жижиг араа 6 ширхэг, нийт 14 088 000 төгрөг дээр НӨАТ тооцож, бүгд 15 496 800 төгрөгийн бараа нийлүүлсэн ШО-17-03 дугаартай,

2.мөн 2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр Э-5/90 экскаваторын явах цилиндрийн түгжээ кольцо 8 500 000 төгрөгийн үнэ дээр НӨАТ тооцож, бүгд 9 350 000 төгрөгийн бараа нийлүүлсэн ШО-17-02 дугаартай Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээ тус тус байгуулагдсан байна.

Худалдан авагч нь дээрх 2 гэрээний үүргийг 2017 оны 01 дүгээр сарын 09, 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр биелүүлж, барааг худалдан авагчийн эрх бүхий албан тушаалтанд зарлагын баримтанд гарын үсэг зуруулж, бодитоор хүлээлгэн өгсөн болох нь 01, 02 тоот зарлагын баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т зааснаар худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсанд тооцно.

Хариуцагч гэрээ байгуулагдсан талаар маргаагүй, харин 2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн ШО-17-02 дугаартай гэрээгээр нийлүүлсэн экскаваторын явах цилиндрийн түгжээ кольцо нь дагалдах бичиг баримтгүй, гэрээнд заасан чанарын шаардлага хангаагүй, манайх орлогод аваагүй гэрээг цуцалсан тул төлбөр төлөхгүй хэмээн маргана.

Маргаан бүхий барааны чанарын талаар гэрээний 3.1-т худалдагчаас нийлүүлж байгаа бараа нь үйлдвэрлэгчийн техникийн нөхцөл, мөрдөгдөж буй стандартад нийцсэн, худалдан авагчийн хүсэлтийг хангасан байна гэж заасан хэдий ч барааны гангийн чанарын талаар урьдчилж ярилцаж тохиролцоогүй болох нь хэн алиных нь тайлбараар тогтоогдож байна.

Гэхдээ худалдагчаас нийлүүлсэн бараа нь зориулалтын дагуу ашиглахад чанарын шаардлага хангахгүй материалаар хийгдсэн болох нь хэрэгт авагдсан гэрч Д.Батмөрөнгийн ...2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр МЕТ-У1А маркийн багажаар хэмжиж шалгахад гангийн хатуулаг нь НВ-145, гангийн марк нь ойролцоогоор 15-тай байсан. Энэ нь чанарын шаардлага хангахгүй, хром багатай махан төмөрт тооцогдоно гэсэн, гэрч Д.Мөнх-Эрдэнийн ...хатуулгыг бриннеллийн аргаар хэмжихэд дунджаар 145 гэсэн хэмжээтэй гарч байсан. ЭШ-25/90 экскаваторт ашиглах кольцог интернэтээс харахад хатуулаг нь 217НВ байсан. 145 хатуулагтай ган бол бага нүүрстөрөгчит ганд ордог. Миний мэргэжлийн хувьд дүгнэхэд нилээн их зөрүүтэй гэсэн мэдүүлгүүд, худалдан авагчийн зүгээс тухайн барааг шалгаж гаргасан 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл худалдагчаас нийлүүлсэн бараа материал нь ЭШ-25/90 экскаваторт суурилуулахад тухайн барааг хийсэн гангийн чанараас шалтгаалаад, зориулалтаар нь ашиглах боломжгүй, ашигласан тохиолдолд ихээхэн хохирол учирч болзошгүй болох нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2-т зааснаар биет байдлын доголдолтой эд хөрөнгө гэж үзнэ.

Хэрэгт авагдсан тодорхойлолтыг нэхэмжлэгч талаас хуулиар зөвшөөрөгдөөгүй арга хэрэгслээр авагдсан гэж үзэж нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасан хэдий ч шүүх хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон. Яагаад гэвэл тухайн тодорхойлолт нь худалдан авагч тал бусдаас хүлээн авсан бараа материалын чанарыг шалгаж авах үүргээ хэрэгжүүлж буй арга хэрэгслийн хүрээнд гаргасан дүгнэлт болно. Харин хариуцагч талаас түүнийг үгүйсгэх баримтыг шүүхэд ирүүлээгүй, үүнтэй холбоотой шинжээч томилох хүсэлтийг гараагүй болно.

Иймд хариуцагч нь гэрээний 3.2-т зааснаар доголдол илэрсэн өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор нэхэмжлэгчид мэдэгдэх, мөн Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д зааснаар тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор мөн зүйлийн 254.1-т заасан эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан.

Гэтэл хариуцагч Ш ХК нь хүлээн авсан эд хөрөнгийг шалгаж, доголдолтой эд хөрөнгө болохыг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр мэдсэн хэрнээ нэхэмжлэгч Монголын конвейерын тээвэр ХХК-д албан ёсоор огт мэдэгдээгүй, шүүхэд маргаан үүссэний дараа 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр гэрээг цуцалсан тухай мэдэгдлийг хүргүүлжээ.

Хариуцагч нь дээрх гэрээ болон хуульд заасан үүргээ хэрэгжүүлсэн болохоо гэрч С.Ариунзулын мэдүүлэгт үндэслэж тайлбарлаж байгаа боловч гэрчийн мэдүүлэгт ...2017 оны 06 дугаар сард Үүрцайх ирж уулзахад нь механикууд махан төмрөөр хийсэн гээд орлогод авахгүй гэж хэлээд байна, тэд нартай очиж уулзаад учраа ол гэж хэлсэн. Гэхдээ би сольж өг гэдэг утгаар хэлж байгаагүй гэснээс үзвэл хуульд заасан эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэхээргүй байна.

Нөгөө талаар Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т худалдан авагч эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээж авсан, 255.1.2-т зааснаар аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалгаж авах үүргээ биелүүлээгүй бол шаардлага гаргах эрхээ алдана гэсний дагуу тухайн бараа материалыг шалгадаг багаж байсаар байхад /дээрх тодорхойлолтыг гаргах үндэслэл болсон МЕТ-У1А багажийг Ш ХК нь 2013 оны 01 дүгээр сарын 11-нд орлогод авсан болох нь орлогын баримт, сэлбэг материалын үнэлгээ зэргээр тогтоогдсон/ шалгаж аваагүй сүүлд шалгаж авсан, улмаар шалгаснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн байгаа явдал нь түүний доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэхээр байна.

Тиймээс хариуцагч Ш ХК нь хуульд заасан гомдлын шаардлага гаргах дарааллыг баримтлалгүйгээр гэрээ цуцалсан гэсэн үндэслэлээр төлбөр төлөх үндэслэлгүй гэсэн тайлбар үндэслэлгүй юм.

Нэхэмжлэлийн шаардлагын хувьд дүгнэхэд:

Хариуцагч талаас, нэхэмжлэгч нь аль гэрээний үлдэгдэл төлбөр, алданги нэхэмжилж байгаа нь тодорхой бус байгаа тул шүүх хөндлөнгийн байр сууриа алдаж шүүхийн шийдвэр гаргах ёсгүй гэсэн тайлбар гаргасан нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбар, Ш ХК-ийн санхүү, захирал нарт хүргүүлж байсан албан бичгүүд /хх-ийн 19-23/, нэхэмжлэх /хх-ийн 25-26/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М-ийн ...ШО-17-02 тоот гэрээг цуцалсан учир төлбөр төлөх үндэслэлгүй гэсэн хариу тайлбар зэргээр үгүйсгэгдэж байна

Тухайлбал дээрх 2 гэрээг байгуулсаны дараа хариуцагч Ш ХК нь сэлбэгийн үнэ гэсэн утгатайгаар 4 удаагийн төлбөрийн баримтаар /хх-ийн 41-43/ нийт 23 389 400 төгрөгийг нэхэмжлэгч М ХХК-д шилжүүлжээ. Үүнээс нэхэмжлэгч нь урьд онд хийгдсэн гэрээний үлдэгдэл төлбөр 6 459 983,2 төгрөгийг болон төлбөр төлсөн огноог харгалзан 2 гэрээний дүнгээс хасч тооцож, үлдэгдэл төлбөрт нь алданги бодож нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан нь тодорхой байна.

Нөгөөтэйгүүр шүүх хуралдаанд хариуцагч талаас нэхэмжлэгчийг аль гэрээний үлдэгдэл төлбөр, алданги нэхэмжилж байгаа болохыг тодруулах хүсэлт тавьсаны дагуу нэхэмжлэгч нь ШО-17-03 гэрээний үлдэгдэл төлбөр гэж тайлбарлаж байгаа боловч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тус хоёр гэрээний үлдэгдэл төлбөр болон алдангийг тооцож нэхэмжлэл гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцээн ШО-02 тоот гэрээнд тулгуурлаж явагдсан тул шүүх 2 гэрээг тус тусад нь дүгнэж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 8.1-т зааснаар ...худалдан авагч тал гэрээнд заасан хугацаанд төлбөрийг шилжүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,1 хувиар алданги тогтоон худалдагчид төлнө. Алдангийн нийт дүн нь гэрээний үнийн дүнгийн 25 хувиас ихгүй байна гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан үүргийн гүйцэтгэлийг хангах аргад нийцжээ.

Гэхдээ шүүхээс нэхэмжлэгч 2 гэрээний дүнг нэгтгэж бодож алдангийг тооцсоныг үндэслэлгүй гэж үзэж гэрээ тус бүрээр тооцож алдангийг тодорхойллоо. Учир нь дээрх 2 гэрээний хувьд хэдийгээр гэрээнд алдангийн талаар яг адилхан заалт байгаа боловч гэрээний үнэ, бараа нийлүүлсэн хугацаа, төлбөр төлөх хугацаа зэрэг нь харилцан адилгүй учир алдангийг нэгтгэж бодох боломжгүй юм.

Улмаар хариуцагч Ш ХК нь төлбөрийг шилжүүлэхдээ ямар гэрээний төлбөр болох талаар төлбөрийн баримтандаа тодорхой тусгаагүй тул Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т зааснаар үүргийн гүйцэтгэлийн дарааллаар бодож тооцоог гаргалаа. Мөн гэрээний үнийн дүнд НӨАТатварын дүн орж алданги тооцогдохгүй. Учир нь татвар гэдэг нь хуулиар хүлээсэн үүрэг болохоос гэрээний үүрэг биш юм.

Сэлбэгийн үнэ 14 088 000 төгрөг дээр 1 408 800 төгрөгийн НӨАТатвар тооцсон нийт 15 496 800 төгрөгийн бараа нийлүүлсэн ШО-17-03 дугаартай гэрээний хувьд:

2017 оны 02 дугаар сарын 06, 23-ны өдөр төлсөн 18 000 000 төгрөгөөс өмнөх оны үлдэгдэл 6 459 983,2 болон гэрээний төлбөр 14 088 000 төгрөгийг хасахад үндсэн төлбөр 2 547 983,2 төгрөг үлдэнэ. /Алдангийг гэрээ ёсоор 2017.02.08-наас хойш тооцох боломжтой байсан боловч нэхэмжлэгч алдангийг 2017.3.10-наас эхлэн тооцсон тул 3000 000 төгрөгийг хассан дүнгээс алданги тооцсон/

-2017.3.10-наас хойш дараагийн төлөлт хийсэн 2017.04.30 хүртэл 50 хоногийн алданги /2 547 983,2 х 0,1 хувь =2547,9 х 50 хоног/ 127 395 төгрөг байна.

-2017.04.30-нд төлсөн 389 400 төгрөгийг үндсэн үүрэг болох 2 547 983,2 төгрөгөөс хасаад 2017.05.01-05.02-ны өдөр хүртэл 1 хоногийн алданги /2 158 583,2 х 0,1 хувь= 2158.5 х 1 хоног/ 2158,5 төгрөг болно.

Иймд 2017.05.02-ны өдөр төлсөн 5 000 000 төгрөгөөс гэрээний үлдэгдэл төлбөр, алданги /127395+2158,5+2158583,2/ 2 288 136,7 төгрөг, НӨАТ 1 408 800 нийт 3 696 936,7 төгрөгийг хасахад 1 303 063,3 төгрөгийг илүү төлсөн дүн гарна.

Экскаваторын явах цилиндрийн түгжээ кольцо 8 500 000 төгрөгийн үнэ дээр НӨАТ тооцож, бүгд 9 350 000 төгрөгийн бараа нийлүүлсэн ШО-17-02 дугаартай гэрээний хувьд:

Гэрээ ёсоор төлбөрийг 2017 оны 02 дугаар сарын 25-ны дотор төлөх ёстой байсан боловч төлөөгүй тул нэхэмжлэгчийн алданги тооцсон 2017.03.10-2017.05.02 хүртэл 51 хоногийн /8500 000 х0,1 хувь/ 433 500 төгрөгийн алданги тооцогдоно.

-2017.05.02 гэхэд өмнөх гэрээнд илүү төлсөн 1 303 063,3 төгрөгийг 8500 000 төгрөгөөс хасаад 7 196 936,7 төгрөг төлөөгүй үүрэг үлдсэн.

-Үүнээс хойш 2017.05.03-2018.02.11 хүртэл 285 хоногт /7196936,7 х 0,1 хувь х 285 хоног/ 2 051 116,5 төгрөг буюу нийт /+433500/ 2 484 616,5 төгрөгийн алданги тооцно.

Гэтэл гэрээний 8.1-д алдангийн нийт дүн гэрээний үнийн дүнгийн 25 хувиас ихгүй байна гэж заасан тул /8500 000 х 0,1 хувь/ алдангийн хэмжээ 2 125 000 төгрөгөөс хэтрэх ёсгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2-т зааснаар хугацаандаа төлбөрөө төлөөгүйгээс үүссэн хохирол болох нотариатын зардал 12 500 төгрөг шаардсан нь нотлох баримтаар /хх-ийн 8/ тогтоогдож байх тул шаардлагыг хангаж, харин шатахууны төлбөр болох хохирол нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болголоо.

Учир нь хэдийгээр хэрэгт нэхэмжлэгчийн худалдаж авсан шатахууны баримт /хх-ийн 8/ байгаа боловч энэ нь түүнийг хариуцагч Ш ХК-аас төлбөрөө нэхэмжлэх зорилгоор явахдаа зарцуулснаас үүссэн хохирол гэдгийг нотлох баримт болохгүй.

Иймд хариуцагч Ш ХК-аас гэрээний үлдэгдэл төлбөр 8 046 936 төгрөг 70 мөнгө /НӨАТ 850 000 төгрөг тооцоод/, алданги 2 125 000 төгрөг, нотариатын зардал 12 500 төгрөг нийт 10 184 436 төгрөг 90 мөнгийг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 945 929 төгрөгийг 04 мөнгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд:

Хариуцагч Ш ХК нь нэхэмжлэгчид холбогдуулан гэрээний төлбөрт илүү төлсөн 1 432 617 төгрөг, шатахууны төлбөр 827 750 төгрөг нийт 2 260 367 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М нь ямар гэрээний үндсэн дээр үүссэн шатахууны төлбөр болохыг мэдэхгүй хэмээн тайлбарлаж, Ш ХК-аас худалдан авсан шатахууны тооцоо гэсэн нягтлан бодогчийн гаргасан баримтанд үндэслэжээ.

Нэхэмжлэгч М ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж 2016 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн ГО-16-102 тоот ажил гүйцэтгэх гэрээг нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд тус гэрээний 2.6-д ажил гүйцэтгүүлэгч нь ажлын байран дээр зарцуулах түлшийг бүрэн хариуцна гэснээр дээрх шатахууны зардал 827 750 төгрөгийг төлөх үндэслэлгүй хэмээн тайлбарлана.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М нь манай нэхэмжлэлийн шаардлагатай энэ гэрээ хамааралгүй гэж тайлбарлах боловч өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтыг шүүхэд цуглуулж гаргаж өгөөгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй тул шүүх түүний гаргасан тооцооны баримтыг үндэслэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл талуудын хооронд хэзээ, ямар гэрээ байгуулагдсан гэдэг нь тодорхойгүй байх тул нэхэмжлэгчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүй.

Хавтаст хэрэгт авагдсан тооцооны үлдэгдлийн баталгаа /хх-ийн 13/, фото зургийн хуулбарууд /хх-ийн 50, 51, 65/, ЭШ-25/90 экскаваторын каталоги / хх-ийн 68/, МЕТ-У1А багажийг гаалиар нэвтрүүлсэн гэх гадаад хэл дээр бичигдэн баримт зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй