Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 1073

 

                          

 

 

О.О, О.Мнарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Б.Батзориг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Түмэн-Өлзий,

хохирогч Б.Буян-Өлзий,   

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЗ/2273 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ч.Түмэн-Өлзийн бичсэн 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 74 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн О.О, О.Мнарт холбогдох эрүүгийн 201725011304 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

/,

О.О, О.Мнар нь бүлэглэн 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр “Эрчис Проперти” ХХК-тай Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 44 айлын орон сууцны 3180.5 м.кв талбайн хэмжээтэй барилгын ажлыг 245.027.500 төгрөгийн төлбөртөй хийж гүйцэтгүүлэхээр захиалан харилцан тохиролцож “Барилгын ажлын угсралтын гэрээг” байгуулж улмаар “Эрчис Проперти” ХХК нь тухайн ажпыг хийж гүйцэтгэж орон сууцыг “Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комисс” 66/2017 дугаартай актаар хүлээн авч О.Оюунчимэг нь дээрх ажпын хөлсний үлдэгдэл төлбөр болох 110.000.000 төгрөгийн төлбөрийг “Эрчис Проперти” ХХК-д гүйцээн төлөх ёстой байсан боловч тухайн төлбөрийг төлөлгүй харин төлбөрийн 80.000.000 төгрөгөнд барилгын 6 дугаар давхарт байрлах 48.68 м.кв талбайтай барилгын зураг дээрх сууц-3, 31.81 м.кв талбайтай сууц-4 гэсэн орон сууцнуудыг нийлүүлэн нийт 80.41 м.кв 3 өрөө байр болгохоор тохиролцож 1 м.кв-ийн үнийг 1.400.000 төгрөгөөр тооцож нийт байрны үнийн дүн болох 112.547.000 төгрөгийн төлбөрт оруулан тооцохоор тохиролцож, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр №ЗГ-15 дугаартай “Орон сууц захиалгын гэрээг” Р.Саруултамиртай байгуулсан, мөн дээрх ажпын хөлсний 30.000.000 төгрөгийг “Эрчис Проперти” ХХК-ийн захирал Г.Буян-Өлзий нь өөрийн ажилтан болох Г.Очирбатад өгөх ёстой байсныг О.Мөнгөнсүх нь дээрх мөнгийг байрны урьдчилгаа төлсөнд тооцож Г.Очирбатад тус байрны 7 давхарт байрлах 48.81 м.кв байрыг 1 м.кв-ийн үнийн дүнг 1.500.000 төгрөг байхаар тохиролцож 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр №ЗГ-15 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” тус тус байгуулсан боловч тухайн байрыг гэрээ байгуулсны дагуу өгөлгүй өөр бусад хүмүүст худалдан борлуулсан нь ажлын гүйцэтгэлийн төлбөр 110.000.000 төгрөгийг анхнаасаа төлөх санаа зорилгогүйгээр дээрхи гэрээнүүдээр халхавчлан бодит байдлыг нуух замаар баримт бичиг ашиглан бусдыг төөрөгдөлд оруулан “Эрчис Проперти” ХХК-д 110.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас:

О.О, О.Мнарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.2-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоогоогүй байна. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэгдсэн эсэх, хэргийг хэн үйлдсэн, хэн гэдэг иргэн, хуулийн этгээдийн эзэмшил, өмчлөлийн хөрөнгийг залилсан болохыг мөрдөн шалгах ажиллагаагаар нарийвчлан тогтоогоогүй.

Залилах гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэргээс ялгагдах онцлог нь иргэн хууль ёсоор эд хөрөнгө, эсхүл түүний өмчлөх эрх байдаг. Гэтэл шүүгдэгч О.Мөнгөнсүх нь дээрхи ажпын хөлсний 30.000.000 төгрөгийг “Эрчис Проперти” ХХК-ийн захирал Г.Буян-Өлзий нь өөрийн ажилтан болох Г.Очирбатад өгөх ёстой байсныг О.Мөнгөнсүх нь дээрх мөнгийг байрны урьдчилгаа төлсөнд тооцож Г.Очирбатад тус байрны 7 давхарт байрлах 48.81 м.кв байрыг 1 м.кв-ийн үнийн дүнг 1.500.000 төгрөг байхаар тохиролцож 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр №ЗГ-15 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” тус тус байгуулсан байна. Энэ гэмт хэргийн хохирогч нь хэн болох нь ойлгомжгүй.

Мөн шүүгдэгч О.Оюунчимэгийн хэрэгт оролцсон үйлдэл холбогдлыг нарийвчлан тогтоогоогүй зэрэг хэрэгт хийгдвэл зохих ажиллагааг дутуу хийсэн, нотолбол зохих байдлыг нотолж чадаагүй байна.

Дээрхи мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.  

 

Прокурор Ч.Түмэн-Өлзий эсэргүүцэлдээ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд заасан хуулийн зохицуулалтыг авч үзвэл яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх үед хэрэглэх ёстой хуулийн зүйл заалт болох нь тодорхой, ойлгомжтой байтал яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн шүүгчийн захирамж гарсны дараа товлогдсон шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдаанаас дээрх хуулийн зүйл, хэсгийг дахин баримталж, хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй юм.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байна.” гэжээ. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хурлаар хэргийг хянан хэлэлцээд шүүхээс гаргах шийдвэр нь зөвхөн шийтгэх эсхүл цагаатгах хэлбэртэй байх ёстойг хоёрдмол утгагүй, бүрэн тодорхой хуульчилсан байхад анхан шатны шүүхээс хэрэглэх ёсгүй хуулийн зүйл, заалт хэрэглэж, хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан “Шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн “хууль ёсны байх” үндсэн зарчмыг зөрчсөн зөрчил гэж үзнэ.

2. Шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт нотлох баримттай холбогдох асуудлыг “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан ноголбол зохих байдлыг тогтоогоогүй байна. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэгдсэн эсэх, хэргийг хэн үйлдсэн, хэн гэдэг иргэн, хуулийн этгээдийн эзэмшил, өмчлөлийн хөрөнгийг залилсан болохыг мөрдөн шалгах ажиллагаагаар нарийвчлан тогтоогоогүй. Залилах гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэргээс ялгагдах онцлог нь иргэн хууль ёсоор эд хөрөнгө, эсхүл түүний өмчлөх эрх байдаг. Гэтэл шүүгдэгч О.Мөнгөнсүх нь дээрхи ажпын хөлсний 30.000.000 төгрөгийг “Эрчис Проперти” ХХК-ийн захирал Г.Буян-Өлзий нь өөрийн ажилтан болох Г.Очирбатад өгөх ёстой байсныг О.Мөнгөнсүх нь дээрх мөнгийг байрны урьдчилгаа төлсөнд тооцож Г.Очирбатад тус байрны 7 давхарт байрлах 48.81 м.кв байрыг 1 м.кв-ийн үнийн дүнг 1.500.000 төгрөг байхаар тохиролцож 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр №ЗГ-15 дугаартай “орон сууц захиалгын гэрээ” тус тус байгуулсан байна. Энэ гэмт хэргийн хохирогч хэн болох нь ойлгомжгтй. Мөн шүүгдэгч О.Оюунчимэгийн гэмт хэрэгт оролцсон үйлдэл холбогдлыг нарийвчлан тогтоогоогүй зэрэг хэрэгт хийгдвэл зохих ажиллагааг дутуу хийсэн, нотолбол зохих байдлыг нотолж чадаагүй байна. Дээрхи мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагаттай гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн.

Шүүгчийн захирамжинд заасан буцаасан үндэслэл:

  1. Гэмт хэргийг хэн үйлдсэн талаар:

Хэрэгт дээрх гэмт хэргийг хэн үйлдсэн талаар мөрдөн шалгах ажиллагааг бүрэн шалгаж тогтоосон байна. Энэ нь хавтас хэрэгт авагдсан 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн “Барилгын ажлын угсралтын гэрээ”-ний хуулбар, мөн хохирогч “Эрчис Проперти” ХХК-ийн захирал Г.Буян-Өлзийгийн мэдүүлэг зэргээр тогтоогддог. Барилгын ажлын угсралтын гэрээг анх “Эрчис Проперти” ХХК-тай 245.027.500 төгрөгийн үнийн дүнтэй хийлгэх талаар Г.Буян-Өлзий, О.Мөнгөнсүх, О.Оюунчимэг нар нь харилцан тохиролцож тухайн гэрээг баталсан хүний тухайд О.Оюунчимэг баталж О.Мөнгөнсүх байгуулсан болох нь тогтоогдсон. Мөн дээрх ажил гүйцэтгэлийн гэрээний үлдэгдэл төлбөрийн оронд Орон сууц өгөх талаар O.Оюунчимэг, О.Мөнгөнсүх хэн аль нь Г.Буян-Өлзийтэй харилцан тохиролцож гэрээг байгуулсан байдаг.

  1. Гэмт хэргийн хохирол хор уршгийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн хохирол хор уршигийн талаар хуульчлахдаа “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар О.О, О.Мнар нь “Барилгын ажлын угсралтын гэрээ”-ний дагуу 245.027.500 төгрөгийг “Эрчим Проперти” ХХК-д төлөх ёстой байснаас 110.000.000 төгрөгийн үлдэглэл төлбөрийг төлөөгүй бөгөөд харин дээрх мөнгийг анхнаасаа төлөх санаа зорилгогүйгээр гэрээгээр халхавчлан 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр №ЗГ-15 дугаартай “Орон сууц захиалгын гэрээг” P.Саруултамиртай, 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр №ЗГ-15 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ”-г Г.Очирбаттай тус тус байгуулсан бөгөөд улмаар “Барилгын ажпын угсралтын гэрээ”-ний үлдэгдэл төлбөрийг өгөөгүй мөртлөө дээрх орон сууцнуудыг гэрээнд заасны дагуу шилжүүлж өгөөгүйгээрээ залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг хангаж байгаа бөгөөд дээрх нөхцөл байдлаар өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгож бусдад 110.000.000 төгрөгийн хохирол учруулсан байна.

Мөн шүүгчийн захирамжид дурдагдсан 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Г.Очирбаттай байгуулсан гэрээнд Г.Буян-Өлзийгийн Г.Очирбатад өгөх ёстой байсан 30.000.000 төгрөгийг байрны урьдчилгаанд О.Мөнгөнсүх нь Г.Очирбаттай гэрээ байгуулсан нь гэмт хэргийн хохирогч хэн болох нь ойлгомжгүй гэжээ.

Энэ нь О.Мөнгөнсүх, О.Оюунчимэг нар нь Г.Буян-Өлзийд 110.000.000 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг өгөхгүй байх талаар өөрсдийн субьектив санаа зорилгын хэрэгжүүлэхийн тулд Г.Очирбаттай “Орон сууц захиалгын гэрээг” байгуулсан бөгөөд Г.Буян-Өлзий нь Г.Очирбатад өгөх ёстой мөнгөн төлбөрийг өөрөө төлж барагдуулсан талаар баримт хавтас хэрэгт авагдсан. О.Мөнгөнсүх, О.Оюунчимэг нар нь Г.Очирбатад төлөх төлбөргүй харин Г.Буян-Өлзийд 110.000.000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан тул “Эрчис Проперти” ХХК-г хэрэгт хохирогчоор тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байхад шүүхээс хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж буй нь хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлгүй юм.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЗ/2273 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

 

Хохирогч Б.Буян-Өлзий тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хуралдаанд прокурорын эсэргүүцлийг дэмжин оролцож байна...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжинд заасан “...гэмт хэрэг үйлдэгдсэн эсэх, хэргийг хэн үйлдсэн, хэн гэдэг иргэн, хуулийн этгээдийн эзэмшил, өмчлөлийн хөрөнгийг залилсан болохыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох...” гэсэн үндэслэлээр хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар 2017 оноос эхлэн шалгасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтыг шалгаж үнэлэх ажиллагааг мөн хуулийн 16.15 дугаар зүйлд тусгайлан зохицуулсан бөгөөд “...хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан ба анхан шатны шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалж, хэргийг прокуророос шилжүүлсэн хэмжээнд бодит байдлыг тогтоон шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийж, хянан шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иймд 201725011304 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжид бичсэн прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЗ/2273 дугаартай “Хэргийг прокруорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, О.О, О.Мнарт холбогдох 201725011304 дугаартай эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол О.О, О.Мнарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.МЯГМАРЖАВ

                   ШҮҮГЧ                                                                 Б.БАТЗОРИГ

                   ШҮҮГЧ                                                                 Д.ОЧМАНДАХ